| Шүүх | Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Дамбадаржаагийн Хулан |
| Хэргийн индекс | 183/2023/00834/И |
| Дугаар | 183/ШШ2023/04307 |
| Огноо | 2023-12-19 |
| Маргааны төрөл | Банкны зээл, |
Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2023 оны 12 сарын 19 өдөр
Дугаар 183/ШШ2023/04307
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Хулан даргалж, тус шүүхийн 3 дугаар танхимд хийсэн иргэний шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Х дүүрэгт байрлах, Х ХК /РД:*****/-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Х дүүрэгт байрлах, Ш ХХК /РД:*****/,
Хариуцагч: Б дүүрэгт оршин суух, А овогт М.М /РД:********/,
Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд: Х дүүрэгт оршин суух, Н овогт Б.Б /РД:******/,
Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд: Б дүүрэгт оршин суух, С овогт П.О /РД:***********/ нарт холбогдох
Нэхэмжлэлийн шаардлага: Зээлийн гэрээний үүрэгт 1 143 506 936 төгрөг гаргуулах, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэл хангуулах тухай нэхэмжлэлийг 2023 оны 2 дугаар сарын 01-ний өдөр хүлээн авч, 2023 оны 2 дугаар сарын 08-ны өдөр иргэний хэрэг үүсгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдааны оролцогчид:
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Х,
Хариуцагч Ш ХХК-ийн төлөөлөгч, хариуцагч М.М,
Хариуцагчийн өмгөөлөгч Т.Х, Б.Б,
Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд П.О,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Эмүжин нар оролцов.
Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд Б.Бд шүүх хуралдааны товыг мэдэгдсэн боловч товлон зарласан шүүх хуралдаанд хүрэлцэн ирээгүй тул нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хүсэлтээр түүний эзгүйгээр шийдвэрлэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
1.Нэхэмжлэгч Х ХК нь хариуцагч Ш ХХК, М.М нарт холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 1 143 506 936 төгрөг гаргуулах, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэл хангуулах нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:
1.1.Зээлдэгч Ш ХХК болон М.М нар нь Хны Хан-Уул бизнес төвөөс 2020 оны 2 дугаар сарын 13-ны өдөр 3Г202045014595 тоот зээлийн гэрээ, 2020 оны 2 дугаар сарын 13-ны өдөр БГҮ/202045014595 тоот барьцааны гэрээ, мөн хөдлөх эд хөрөнгө болон эдийн бус хөрөнгийн барьцааны гэрээг тус тус байгуулан 1 000 000 000 төгрөгийн зээлийг бизнесийн зориулалтаар ашиглахаар жилийн 19,2%-ийн хүүтэй, 4 сарын хугацаатай зээлж авсан. Мөн зээлдэгчийн хүсэлтээр тухайн гэрээнд 4 удаа нэмэлт өөрчлөлт оруулж, гэрээний хугацаа болон эргэн төлөлтийн хуваарийг өөрчилж байсан. Зээлийн барьцаанд иргэн П.Оы өмчлөлийн Б-ийн ,,, Ү-22*******56 дугаарт бүртгэлтэй, 196 м.кв талбайтай аялал жуучлалын зориулалттай үл хөдлөх хөрөнгө, Б дүүргийн *******,,******* хаягт байршилтай, Ү-22*******51 дугаарт бүртгэлтэй, 196 м.кв талбайтай аялал жуучлалын зориулалттай үл хөдлөх хөрөнгө, М.Мы өмчлөлийн ,,, 114,5 м.кв талбайтай дөрвөн өрөө, Ү-2203 дугаарт бүртгэлтэй, орон сууц, ,,, 18 м.кв талбайтай, автозогсоол, Б.Бийн өмчлөлийн Б дүүргийн *******,*******,6 тоот хаягт байршилтай, 196 м.кв талбайтай, аялал жуучлалын зориулалттай үл хөдлөх хөрөнгүүдийг барьцаалуулан үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар тохиролцсон. Зээлдэгч зээлийн гэрээний үүргээ зөрчсөн тул банк зээлдэгчээс зээлээ төлөхийг удаа дараа мэдэгдлээр шаардаж, утсаар мэдэгдэх зэрэг арга хэмжээнүүдийг авсан боловч өнөөдрийг хүртэл зээлийн төлбөрийг төлөөгүй байна. Иймд хариуцагчаас үндсэн зээл 996 240 200 төгрөг, зээлийн хүү 133 281 834 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 13 959 902 төгрөг, нийт 1 143 481 936 төгрөг, нотариатын зардал 25 000 төгрөг, бүгд 1 143 506 936 төгрөг гаргуулах, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэл хангуулж өгнө үү.
1.2.Шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагаа дэмжиж оролцож байна. Талуудын хооронд байгуулсан зээлийн гэрээ нь хуульд заасан шаардлага хангасан, бичгээр байгуулагдсан. Энэ зээлийн гэрээний дагуу Ш ХХК болон М.М нартай зээлийн гэрээ байгуулсан. Зээлдэгчид зээлийн данс нээсэн. Нээсэн дансаар нь дамжуулж харилцах данс руу нь тухайн мөнгө олгогдсон. Хавтаст хэрэгт Ш ХХК болон М.М нарын зээлийн дансны хуулга байгаа. Тухайн хуулга дээр нь 1 000 000 000 төгрөг 2020 оны 2 дугаар сарын 14-ний өдөр мөнгө олгогдсон байгаа. Б.Б гэх хүн 1 000 000 000 төгрөг авсныг банк мэдэхгүй. Хуульд заасны дагуу гэрээг бичгээр хариуцагчтай л байгуулсан. Зээлийн данс нээсэн. Энэ данснаас нь харилцах данс руу нь мөнгө орсон. Харилцах данс нь Ш ХХК-ийн данс байгаа. М.М банкинд хүсэл зоригоо илэрхийлсний дагуу энэ зээл олгогдсон. Нотариатын тухай хуулийн 46.2 дахь хэсэгт гэрээ хэлцлийг гэрчлэхдээ талууд гэрээ хэлцлийг ямар нэгэн дарамт шахалтгүйгээр, талуудын эрх ашгийн үндсэн дээр хийж байгаа эсэхийг танилцуулах ёстой. Эрх зүйн зөвлөгөө өгсөн байгаа. Энэ гэрээг тухайн үед нотариатаар баталгаажуулсан. Барьцааны гэрээ Иргэний хуулийн 156.1 дэх хэсэг, 156.2 дахь хэсэгт зааснаар бичгээр байгуулагдаад Улсын бүртгэлийн байгууллагад бүртгэгдсэн хүчин төгөлдөр байгаа. Зээлийн гэрээ болон барьцааны гэрээг Нотариатын тухай хуулийн 46.2 дахь хэсэгт зааснаар тодруулсны үндсэн дээр баталгаажуулсан. Хуульд заасан үндэслэлийг зөрчсөн тохиолдолд нотариат энэ гэрээг баталгаажуулах боломжгүй. Хуульд заасны дагуу бүх ажиллагаа хийгдсэн. Зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулаагүй тохиолдолд барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэл хангуулна гэдгийг банкны зээлийн эдийн засагч танилцуулсан. М.М энэ мөнгийг авсан дээрээ маргадаггүй. Авсныхаа дараа энэ мөнгийг Б.Бд боодлоор нь хүлээлгэн өгсөн гэдэг. Тухайн үед зээлдэгчийн өөрийнх нь гаргасан хүсэлтийг нь үндэслээд 3 удаа зээлийн эргэн төлөлтийн талаар гэрээнд өөрчлөлт орсон. Энэ хүн зээлийг аваагүй гэдгээ нотлох ёстой. Гэтэл хэргийн материалд аваагүй гэдгээ нотолсон нэг ч баримт байхгүй байна. Өөрөө бусдад өгсөн гэсэн тайлбар өгч байна. Зээлийн гэрээний дагуу манай зүгээс мөнгийг гэрээний нэг тал болох компанийн дансанд хийсэн. Гэтэл уг мөнгийг хариуцагч өөрөө цааш нь өгчихөөд одоо би хариуцахгүй гээд байгааг зөвшөөрөхгүй. Тиймээс манай нэхэмжлэлийн шаардлага хууль зүйн үндэслэлтэй гэв.
2.Хариуцагч Ш ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Д шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Манай компани тус банкнаас 1 тэрбум төгрөгийн зээлийг 4 сарын хугацаатай зээлж авсан нь үнэн. Гэхдээ уг зээлийг Ш ХХК ийн захирал М, компанийн Борлуулалтын менежер С.Оргил бидний найз болох Б.Б нь гуйсны үндсэн дээр компанийн нэрээр авсан. Анх 2019 оны 10 сард найз Б.Б анхнаасаа зээл болон зээлийн хүү төлбөрийг өөрөө хариуцна, гялс Польш улсаас гахайн мах, өөх оруулж ирнэ, худалдан авагч нар бэлэн тул олон сар хэрэггүй 2 сар хангалттай, удаахгүй, танай компанид ямар нэгэн байдлаар хүндрэл учруулахгүй гэж үдаа дараа гуйж амлаж байсан учир бид зөвшөөрсөн. Ингээд 2019 оны 10 дугаар сарын 24-ний өдөр түүний өмнөөс манай компани Хтай №ЗГ/201944777886 дугаартай зээлийн гэрээг анх байгуулж, нэг тэрбум төгрөгийг жилийн 19.2 хувийн хүүтэй, 3 сарын хугацаатай зээл авахаар болсон. Б.Бээс дансны дугаараа өгч мөнгөө шилжүүлж ав гэхэд тэрээр мөнгийг бэлнээр гаргуулан авах хүсэлт тавьсны дагуу банк 2019 оны 10 дугаар сарын 24-ний орой 17 цагийн үед бэлэн мөнгө гарган өгч, Б.Б авч явсан. Зээл авахад Б.Б нь дараах хөрөнгүүдийг өөрөө барьцаанд тавьсан. Иргэн П.Оы өмчлөлийн Б дүүргийн ,,, Ү-22*******56 дугаарт бүртгэлтэй, 196м.кв талбайтай аялал жуулчлалын зориулалттай үл хөдлөх хөрөнгө, иргэн П.Оы өмчлөлийн Б дүүргийн ,,******* хаягт байршилтай, Ү-22*******51 дугаарт бүртгэлтэй, 196м.кв талбайтай аялал жуулчлалын зориулалттай үл хөдлөх хөрөнгө, Б.Бийн өмчлөлийн Б дүүргийн ,*******,6 тоот хаягт байршилтай, Ү-22*******51 дугаарт бүртгэлтэй, 196м.кв талбайтай аялал жуулчлалын зориулалттай үл хөдлөх хөрөнгүүдийг тус тус зээлийн барьцаанд бариулсан. Б.Б нь зээлийн гэрээгээ хугацаандаа төлж чадахгүй байсан тул сунгах асуудлыг ярихад зээлдэгч тал буюу Х энэ зээлээ төлсний дараа дахин шинээр зээл авах боломжтой гээд 2019 оны зээлийг хаахыг шаардсан. Энэ асуудлыг Б.Бд хэлэхэд тэрээр зээл чөлөөлдөг хүмүүсээр чөлөөлүүлж хаагаад, 2020 оны 2 дугаар сарын 13-ны өдөр дахин шинээр зээлийн гэрээ байгуулахад барьцааны гэрээнд өөрийн хөрөнгүүдээ мөн барьцаалан, манай компанийн нэр дээр 1 тэрбум төгрөгийг дээрхийн адил жилийн 19,2 хувийн хүүтэй 4 сарын хугацаатайгаар Б.Б нь зээлж авсан. Зээлээ хугацаанд нь төлөхгүй байсан учир Б.Бийн хүссэнээр 2020 оны 6 дугаар сарын 18-ны өдөр 3 сараар, 2020 оны 9 дүгээр сарын 18-ны өдөр 6 сараар, 2020 оны 12 дугаар сарын 22-ны өдөр 1 жил 6 сараар, 2021 оны 12 дугаар сарын 20-ны өдөр 1 жилийн хугацаатайгаар нийт 4 удаа сунгасан. 2019 оны 10 дугаар сарын 24-ний өдрөөс 2022 оны 5 дугаар сарын 31-ний өдөр хүртэлх хугацаанд манай компаниас Б.Бд авч өгсөн 1 тэрбум төгрөгийн зээлийн хүүнд нийтдээ 495 926 420 төгрөг төлж байсан бөгөөд дэлхий дахинд тархсан цар тахлын улмаас компанийн үйл ажиллагаа доголдож санхүүгийн хямралд орсоноос болж цаашид төлж чадахаа больсон. Харин Б.Б нь 2019 оны 10 дугаар сарын 31-ний өдрөөс 2021 оны 12 дугаар сарын 31-ний өдөр хүртэлх хугацаанд нийт 195 100 000 төгрөгийг зээлийн хүүнд өгч байсан. Бид түүнээс манай компанид хохиролтой байна, зээлээ хурдан төлж барагдуулахыг удаа дараа шаарддаг боловч төлөхгүй байсаар өнөөдрийг хүрсэн. Уг зээлээс болж манай компани 2019 оноос хойш бизнесийн үйл ажиллагаанд асар их доголдол үүсч, бид ямар ч банк, ББСБ-с зээл авах боломжгүй, Монгол банкны мэдээлэлийн санд чанаргүй зээлдэгчийн жагсаалтад орсон. Иймээс манай компани үйл ажиллагаагаа хэвийн явуулахын тулд удаа дараа хувь хүнээс өндөр хүүтэй зээл авахаас өөр аргагүй байдалд орж хохирсон. Үүнийг иргэн Б.Б өөрөө сайн мэдэж байгаа болно. Цаашид манай компанийн зүгээс Монгол улсын аль ч банк, ББСБ-с зээл авах боломж маань бүрэн хаалттай болсон. Иймээс нэхэмжлэлийн шаардлагыг манай Ш ХХК нь бүхэлд нь хүлээн зөвшөөрч байна. Харин иргэн Б.Б болон П.Оы барьцааны гэрээний дагуу барьцаалуулсан П.Оы өмчлөлийн Б дүүргийн ,,, Ү-22*******56 дугаарт бүртгэлтэй, 196м.кв талбайтай аялал жуулчлалын зориулалттай үл хөдлөх хөрөнгө, П.Оы өмчлөлийн Б дүүргийн ,,******* хаягт байршилтай, Ү-22*******51 дугаарт бүртгэлтэй, 196м.кв талбайтай аялал жуулчлалын зориулалттай үл хөдлөх хөрөнгө, Б.Бийн өмчлөлийн Б дүүргийн ,*******,6 тоот хаягт байршилтай, Ү-22*******51 дугаарт бүртгэлтэй, 196м.кв талбайтай аялал жуулчлалын зориулалттай үл хөдлөх хөрөнгүүдээр зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулахад татгалзах зүйлгүй гэсэн.
2.1.Хариуцагч Ш ХХК-ийн өмгөөлөгч Т.Х шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
Өмгөөлөгчийн зүгээс харамсалтай байна гэж үзэж байна. Учир нь гуравдагч этгээд П.О болон манай үйлчлүүлэгч хууль зүйн туслалцаа хангалттай авч чадсангүй. Хны итгэмжлэгдсэн төлөөлөгч маш олон удаа солигдсон. Тухайн зээл гаргасан зээлийн эдийн засагч өөрөө байхгүй учраас нарийн зүйлсийг мэдэхгүй байна. 1 000 000 000 төгрөг нь М.М гэх хүний дансанд яаж орсон юм. Тэр талаарх баримт хэрэгт байхгүй байна. 1 000 000 000 төгрөгийг хариуцагчид шилжүүлсэн гээд байгаа боловч энэ мөнгө хариуцагчид өгсөн гэдгийг би л олж хараагүй. Утсаар энэ хүнийг зээлээ төлөхийг мэдэгдсэн гэсэн. Хэн хэн рүү яаж мэдэгдсэн юм. Энэ талаар баримт хавтас хэрэгт байхгүй. Яг энэ баримтын хүрээнд шийдвэрлэнэ гэхэд дэндүү харамсалтай байна. Нэхэмжлэгчийн гаргаж байгаа шаардлага үндэслэлгүй байна. Хэнээс хэдэн төгрөг гаргуулах гээд шаардаад байгаа юм. Ш ХХК-иас шаардаад байгаа юм уу М.Маас шаардаад байгаа юм уу. Тиймээс мөнгө хэнд өгсөн нь тодорхойгүй байхад шүүх хуралдаанаар хэргийг шийдвэрлэх боломжгүй байна гэв.
2.2.Хариуцагч, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.М шүүхэд гаргасан хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
Манай компани тус мөнгөнөөс нэг ч төгрөгийг аваагүй. Б.Б авсан учраас бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна. Манай компани Хны сайн харилцагч гэдгийг ашиглаж энэ мөнгийг манай компаниар дамжуулан авах боломжтой гэдгийг Б.Б харсан байсан. Зээл авахад өөрийнхөө барьцааг оруулна гэж хэлсэн. Тэгээд би зөвшөөрсөн. Надад энэ саналыг тавиад чамаас юу ч гарахгүй бүх барьцаагаа өөрөө тавина гэж хэлсэн. Надад бизнесийн жижиг зээл хэрэгтэй байхад Б.Б надад зээлж байсан. Түүгээрээ миний итгэлийг олж авсан байсан, би тэр мөнгөө төлж дуусгасан. Тиймээс дахин 1 000 000 000 төгрөгийн зээл гаргуулаад 2 сарын дотор буцаагаад төлнө гэж хэлсэн учраас би зөвшөөрсөн. Бас өөрийнхөө хөрөнгүүдийг барьцаанд тавьчихна гэхээр нь итгэсэн. Гэтэл зээлийн гэрээний хугацаа нь дууссанаас хойш зээлээ төлөөч гэж зөндөө шаардаж байсан боловч ямар ч боломжгүй байна гэж тайлбарлаж хэлж байсан, төлнө л гэж байсан. Сүүлд миний орон сууцыг нэмэлтээр барьцаанд оруулж байж гэрээний хугацааг сунгасан. Гэтэл би болон манай компани энэ мөнгөнөөс нэг ч төгрөг ашиглаагүй. Харин эсрэгээрээ энэ хугацаанд маш их хүү төлсөн. Нийт 495 926 420 төгрөгийг банкинд төлсөн байсан. Тиймээс нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй байгаа гэв.
2.3.Хариуцагч М.Мы өмгөөлөгч Б.Б шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
Нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй, зээлийн гэрээнд гарын үсэг зурсан гээд байгаа боловч мөнгийг нь хариуцагч нар аваагүй, гуравдагч этгээд Б.Б бэлнээр нь аваад явсан гэдэг. Энэ талаар тодруулахаар зээлийн гэрээний хор уршгийг нь хариуцагчид тайлбарлаж өгсөн талаар тодруулахаар гэрч асуулгахаар гаргасан өмгөөлөгчийн хүсэлтийг шүүх хүлээн авсангүй, гэхдээ шүүх хуралдааны явцад нотлох баримт гаргах шаардлагатай бол шүүх хуралдааныг хойшлуулдаг. Тиймээс энэ талаар Б.Бээс тодруулах нь зүйтэй байх. Б.Б гэх хүнийг оролцуулж байж мөнгөний талаар авсан эсэхийг нь тодруулсан бол шүүх хуралдаан бодитойгоор явагдах байсан. Тиймээс энэ хуралдаан дээр шийдвэр гаргах боломжгүй. Энэ удаагийн шүүх хуралдааныг хойшлуулж өгнө үү гэв.
3.Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд П.О шүүхэд гаргасан хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Иргэн Б.Б нь 2019 оны 10 сард Польш улсаас гахайн мах, өөх оруулж ирж борлуулах бизнесийг хамтарч хийх санал тавьсан ба худалдан авах хүн нь бэлэн байгаа гэсэн хүсэлт тавьсны дагуу миний бие өөрийн өмчлөлийн нэр дээрх Ү-22*******51, 000590899 бүртгэлийн дугаартай Б дүүрэг, *******,*******,*******, 196 мкв аялал жуучлалын зориулалттай үл хөдлөх, Ү-22*******56, 00*******86 бүртгэлийн дугаартай Б дүүрэг, *******,*******,*******,5 тоот, 196 м.кв аялал жуулчлалын зориулалттай үл хөдлөх эд хөрөнгүүдийг барьцаалан зээл авахыг зөвшөөрч 2019 оны 10 сарын 21-ний өдөр итгэмжлэл хийж өгсөн. Миний бие Б.Бийн барьцаалан зээлэх гэрээ, зээлийн хэмжээнд оролцоогүй, авсан зээлээс ор ашиглаагүй. Өдийг хүртэл түүний байнга хэлдэгээр бнзнесийн үйл ажиллагаа нь бүтэмжтэй байгаа удахгүй барьцаанд тавьсан үл хөдлөхийг маань чөлөөлж өгнө гэж итгэсээр ирсэн. Б.Б нь миний үл хөдлөхийн итгэмжлэлээр өөрийн нэрээр бус Ш ХХК -ийн нэрээр хамтран Х ХХК-иас их хэмжээний зээл авч зээлээ цаг тухайд төлж байгаагүй, хүү хуримтлагдсан, зээлээ 4 удаа сунгасан гэдгийг Ш ХХК-ийн шүүхэд гаргасан хариу тайлбараас мэдсэн болно. Тус компани энэхүү зээлийн асуудлыг шийдвэрлэх боломжгүй, зээлийн барьцааны үл хөдлөхүүдийг гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шүүхэд зөвшөөрөл өгсөн байна. Үл хөдлөх хөрөнгийг маань ашиглан зээл авч ашигласан иргэн Б.Б болон Ш ХХК зээлээ төлж асуудлыг шийдэн манай гэр бүлийг гомдолгүй болгож өгнө үү.
3.1.Шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна. Миний зүгээс М.Мтай адилхан. Анх бизнес хийе, мөнгийг чинь өсгөж өгье гээд миний 2 байшинг Б.Б авсан. Би итгээд итгэмжлэл хийгээд өгсөн тэр нь буруудсан юм шиг байна. Б.Б манай хашаанд байшин түрээсэлж амьдардаг байсан. Тэр үед манай нөхөртэй танилцаад манай нөхрийн толгойг угаасан. Би тэр Б.Бээс 100 төгрөг ч аваагүй. Б.Б нь одоохон болно бүтнэ гээд байлгаад байдаг. Итгэмжлэлээ Хан-Уулын нотариат дээр хийлгэж байсан. Миний таньдаг М.М гээд ах дажгүй компанитай тэрний шугамаар нь би зээл авсан. Та 2 үл хөдлөхөө өгчих гэж гуйж байсан. Итгэмжлэл нэг жилийн хугацаатай гэсэн мөртлөө яагаад Б.Б цааш шилжүүлснийг гайхаад байна. Итгэмжлэл олгосон өдрөөс хойш 1 жилийн хугацаанд хүчинтэй. Төлөөлөх эрхийг бусдад шилжүүлж болохгүй гэсэн мөртлөө Б.Бд өгсөн итгэмжлэл яагаад М.М руу шилжээд Х зээл олгосон гэдгийг ойлгохгүй байна гэв.
4.Нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримтууд, 2020 оны 2 дугаар сарын 13-ны өдрийн Зээлийн гэрээ, хуваарь, 2020 оны 2 дугаар сарын 13-ны өдрийн №БГҮ/202045014595 тоот Барьцааны гэрээ, 2020 оны 6 дугаар сарын 18-ны өдрийн Зээлийн гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулах гэрээ, 2020 оны 6 дугаар сарын 18-ны өдрийн Барьцааны гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулах гэрээ, 2020 оны 9 дүгээр сарын 18-ны өдрийн Зээлийн гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулах гэрээ, 2020 оны 9 дүгээр сарын 18-ны өдрийн Барьцааны гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулах гэрээнүүд, 2020 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн Зээлийн гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулах гэрээ, зээлийн эргэн төлөлтийн хуваарь, 2021 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн Зээлийн гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулах гэрээ, 2021 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн Барьцааны гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулах гэрээнүүд, 2022 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн №5129/465 тоот Зээл төлөх мэдэгдэл, 2022 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн №5129/455 тоот Зээл төлөх мэдэгдэл, Ш ХХК, М.М нарын эзэмшлийн 5129063049 тоот дансны хуулга, эрхийн улсын бүртгэлийн Ү-22050 дугаартай, Ү-2203 дугаартай М.Мы үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх гэрчилгээ, Ү-22*******51 дугаартай, Ү-22*******56 дугаартай П.Оы үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх гэрчилгээ, Ү-22*******50 дугаартай Б.Бийн үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх гэрчилгээ, зээлийн бүртгэлийн карт, нотариатчдын танхимын тасалбар, төлбөрийн баримт, мөнгөн шилжүүлгийн баримт, хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ, Х.Хд олгосон итгэмжлэл, Х.Сид олгосон итгэмжлэл, П.Оаас Б.Бд олгосон итгэмжлэл /хэргийн 3-40, 77-80, р хуудас/ гэсэн баримтуудыг,
хариуцагч нараас хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ, Д.Дт олгосон итгэмжлэл, хариу тайлбар, Т.Хтой байгуулсан Хууль зүйн мэргэжлийн туслалцаа үзүүлэх гэрээ, Б.Бтэй байгуулсан Хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээ /хэргийн 45, 51-53, 86-89-р хуудас/ гэсэн баримтуудыг,
гуравдагч этгээд П.Оаас хариу тайлбар /хэргийн 62-р хуудас/ гэсэн баримтуудыг гаргаж өгсөн байна.
Шүүхээс хариуцагчийн өмгөөлөгчийн хүсэлтээр Х ХК-иас ЗГ/202045014595 дугаартай зээлийн гэрээтэй холбоотой зээлийн хорооны хурлын шийдвэр, тэмдэглэл, хуулийн дүгнэлт /хэргийн 105-108-р хуудас/ гэсэн баримтуудыг бүрдүүлсэн байна.
ҮНДЭСЛЭХ нь:
1.Нэхэмжлэгч Х ХК-ийн хариуцагч Ш ХХК, М.М нарт холбогдуулан гаргасан нэхэмжлэлээс 1 129 547 034 төгрөгийн нэхэмжлэлийг хангаж, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулж, 13 959 902 төгрөгийг болон Б дүүргийн ,******* хаягт байршилтай, 196 м.кв талбайтай, аялал жуучлалын зориулалттай Ү-22*******51 дугаарт бүртгэлтэй үл хөдлөх эд хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулахыг тус тус хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй гэж үзэв.
2.Нэхэмжлэгч нь хариуцагч Ш ХХК, М.М нарыг зээлийн гэрээний үүргээ зөрчиж, ашигласан зээлээ хүүгийн хамт хугацаандаа буцаан төлж барагдуулаагүй гэж дараах үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлсон. Үүнд:
-үндсэн зээлийн үлдэгдэл 996 240 400 төгрөг, зээлийг ашигласан хугацааны хүү 133 281 834 төгрөг, гэрээний үүргээ хугацаанд нь биелүүлээгүйгээс нэмэгдүүлсэн хүү 13 959 902 төгрөг, нотариатын зардал 25 000 төгрөг, нийт 1 143 506 936 төгрөгийг гаргуулах,
-үүргээ гүйцэтгээгүй буюу зохих ёсоор гүйцэтгээгүй бол үүргийн гүйцэтгэлийг барьцааны гэрээнд заасан үл хөдлөх хөрөнгүүдээр хангуулахаар шаардсан.
3.Хариуцагч Ш ХХК нь нэхэмжлэгч Х ХК-тай зээлийн гэрээ, барьцааны гэрээ байгуулсан боловч гэрээний зүйл болох 1 000 000 000 төгрөгийг гуравдагч этгээд Б.Б нь бэлнээр хүлээн авч, захиран зарцуулсан тул нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэж үгүйсгэсэн.
4.Хариуцагч М.М нь нэхэмжлэгч Х ХК-тай зээлийн гэрээг байгуулсан боловч мөнгийг хүлээн аваагүй, 1 000 000 000 төгрөгнөөс нэг ч төгрөг ашиглаагүй, харин ч аваагүй зээлдээ хүү гэж 495 926 420 төгрөгийг төлж хохирсон гэж маргасан.
5.Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд П.О нь Б.Бд итгээд үл хөдлөх эд хөрөнгүүдийг зээлийн барьцаанд тавих итгэмжлэлийг нэг жилийн хугацаатай олгосон, итгэмжлэлийн хугацаа дууссан тул барьцаа хөрөнгөөр зээлийн гэрээний үүргийг хангуулахаар шаардаж байгаа нь үндэслэлгүй, хариуцагч Ш ХХК-ийн зээлд манай үл хөдлөх эд хөрөнгөөр үүргийг хангуулах гэж байгаа нь үндэслэлгүй гэж тайлбарласан.
6.Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд Б.Б нь 2023 оны 3 дугаар сарын 23-ны өдөр нэхэмжлэлийн хувийг гардан авч, хэргийн материалтай танилцсан боловч тайлбар ирүүлээгүй болно.
7.Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтаар дараах үйл баримт тогтоогдож байна.
7.1.Нэхэмжлэгч Х ХК нь хариуцагч Ш ХХК, М.М нартай 2020 оны 2 дугаар сарын 13-ны өдөр №ЗГ/202045014595 тоот Зээлийн гэрээ байгуулж, 1 000 000 000 төгрөгийг жилийн 19.2 хувийн хүүтэй, зээлийн эргэн төлөлтийн хугацаа хэтрүүлсэн тохиолдолд нэмэгдүүлсэн хүү төлөхөөр 4 сарын хугацаатай, бизнесийн зориулалтаар зээлж, 2020 оны 2 дугаар сарын 13-ны өдөр №БГҮ/202045014595 дугаартай Барьцааны гэрээг Б.Б, М.М, П.О нартай байгуулж, зээлийн барьцаанд хариуцагч М.Мы өмчлөлийн ,,, 114,5 м.кв талбайтай дөрвөн өрөө, Ү-2203 дугаарт бүртгэлтэй, орон сууц, Б дүүргийн ,,, 18 м.кв талбайтай, автозогсоол, гуравдагч этгээд П.Оы өмчлөлийн Б дүүргийн ,,, Ү-22*******56 дугаарт бүртгэлтэй, 196 м.кв талбайтай аялал жуулчлалын зориулалттай үл хөдлөх хөрөнгө, П.Оы өмчлөлийн Б дүүргийн ,,******* хаягт байршилтай, Ү-22*******51 дугаарт бүртгэлтэй, 196 м.кв талбайтай аялал жуулчлалын зориулалттай үл хөдлөх хөрөнгө, Б.Бийн өмчлөлийн Б дүүргийн ,*******,6 тоот хаягт байршилтай, Ү-22*******51 дугаарт бүртгэлтэй, 196 м.кв талбайтай аялал жуулчлалын зориулалттай үл хөдлөх хөрөнгүүдийг, мөн №БГХ/202045014595 дугаартай Барьцааны гэрээг Ш ХХК, М.М нартай байгуулж, зээлийн барьцаанд Гурван гал эмнэлэгтэй 2019 оны 9 дүгээр сарын 26-ны өдөр байгуулсан №1909 тоот “эмнэлгийн тоног төхөөрөмж худалдах, худалдан авах гэрээг барьцаалсан болох нь талуудын тайлбар, зээлийн гэрээ, зээл эргэн төлөлтийн хуваарь, барьцааны гэрээ, үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн эрхийн улсын бүртгэлийн Ү-22050, Ү-2203, Ү-22*******51, Ү-22*******56, Ү-22*******50 дугаар гэрчилгээ, зээл төлөлтийн дансны хуулга зэрэг баримтуудаар тогтоогдож байна.
7.2.Зохигч талууд 2020 оны 6 дугаар сарын 18-ны өдөр №ЗГ/202045014595-1 дугаартай Зээлийн гэрээнд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай гэрээг байгуулсан байх бөгөөд гэрээний 1.1-д “2020 оны 2 дугаар сарын 13-ны өдрийн ЗГ/202045014595 тоот зээлийн гэрээгээр олгосон 1 000 000 000 төгрөгний зээлээс дараах төлбөрийг хийсэн байв. Үндсэн зээлд 00,0 төгрөг, зээлийн хүүгийн төлбөрт 50 498 630 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 0,00 төгрөг, 1.2-д “энэхүү гэрээг байгуулах үед зээлдэгч үндсэн зээлийн болох 1 000 000 000 төгрөгийн үлдэгдэлтэй байв”, 2.1.1-д “зээлийн хугацааг 2020 оны 9 дүгээр сарын 20-ны өдөр хүртэл 3 сараар сунгав” гэж өөрчлөлт оруулсан болох нь гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулах гэрээ, зээл олголт эргэн төлөлтийн хуваарь, 2020 оны 6 дугаар сарын 18-ны өдөр №БГХ/202045014595-1 дугаартай Барьцааны гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулах гэрээгээр тогтоогдож байх ба зохигч талууд гэрээг байгуулсан талаараа маргаагүй.
7.3.Мөн 2020 оны 9 дүгээр сарын 18-ны өдөр №ЗГ/202045014595-2 дугаартай Зээлийн гэрээнд нэмэлт, өөрчлөлт оруулах гэрээг байгуулж, зээлийн гэрээний хугацаа 7 сар гэсэн хэсгийг зээлийн гэрээний хугацаа 13 сар гэж, мөн барьцааны гэрээнд нэмэлт, өөрчлөлт оруулах №БГҮ/202045014595-2 тоот гэрээг байгуулж, зээлийн гэрээний нэмэлт, өөрчлөлтийг барьцаалагчийн барьцааны эрхийг олж авах үндэслэл болсон гэж өөрчлөлт оруулж, барьцааны гэрээний үүрэг гүйцэтгэх хугацааг 2021 оны 3 дугаар сарын 20-ны өдөр хүртэл 6 сараар сунгав гэж,
2020 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн №ЗГ/202045014595-3 дугаартай Зээлийн гэрээнд нэмэлт, өөрчлөлт оруулах гэрээг байгуулж, зээлийн гэрээний хугацаа 4 сар гэснийг зээлийн гэрээний хугацаа 16 сар гэж,
2021 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн №ЗГ/202045014595-4 дугаартай Зээлийн гэрээнд нэмэлт, өөрчлөлт оруулах гэрээг байгуулж, зээлийн гэрээний хугацаа 4 сар гэснийг зээлийн гэрээний хугацаа 13 сар гэж зээлийн хугацааг тус тус сунгаж өөрчлөлт оруулж, мөн өдрийн №БГҮ/202045014595-1 дугаартай Барьцааны гэрээнд нэмэлт, өөрчлөлт оруулах гэрээгээр Х ХХК болон зээлдэгч Ш ХХК, М.М нарын хооронд байгуулсан 2020 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн №ЗГ/202045014595 тоот Зээлийн гэрээ болон түүний нэмэлт гэрээ болох 2020 оны 6 дугаар сарын 18-ны өдрийн №ЗГ/202045014595-1 дугаартай Зээлийн гэрээнд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай гэрээ, 2020 оны 9 дүгээр сарын 18-ны өдрийн №ЗГ/202045014595-2 дугаартай Зээлийн гэрээнд нэмэлт, өөрчлөлт оруулах гэрээ, 2020 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн №ЗГ/202045014595-3 дугаартай, 2021 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн №№ЗГ/202045014595-4 дугаартай Зээлийн гэрээнд нэмэлт, өөрчлөлт оруулах гэрээнүүдэд зааснаар үүрэг гүйцэтгэх хугацааг тодорхойлогдоно гэж өөрчлөхөөр харилцан тохиролцжээ.
8.Талуудын маргааны зүйл нь хариуцагч Ш ХХК, М.М нар нь зээлийн гэрээний зүйл болох мөнгөн хөрөнгийг ашиглаагүй тул зээлийн гэрээний үүргийг хариуцахгүй гэж, гуравдагч этгээд нь барьцааны зүйлээр үүргийг гүйцэтгэлийг хангуулахаар тохиролцоогүй гэж маргаж байна, зээлийн болон барьцааны гэрээ байгуулсан талаар хэн аль нь маргаагүй байна.
9.Зохигч талуудын хооронд Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1-д заасан зээлийн гэрээ байгуулагдсан байх бөгөөд мөн хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1-д “банк зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох гэрээгээр банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээд нь мөнгөн хөрөнгийг хуульд заасан үндэслэл журмын дагуу тодорхой хугацаатайгаар, зээлдэгчид шилжүүлэх, зээлдэгч нь гэрээнд заасан хугацаанд уг мөнгөн хөрөнгө, гэрээнд заасан бол түүний хүүг буцаан төлөх үүргийг тус тус хүлээнэ”, 451.2-т “зээлийн гэрээг бичгээр хийнэ”, мөн Иргэний хуулийн 154 дүгээр зүйлийн 154.1-д “хөдлөх болон үл хөдлөх эд хөрөнгө, бусдын өмчлөлд шилжүүлж болох эд хөрөнгийн эрх барьцааны зүйл байна”, 156 дугаар зүйлийн 156.1-д “барьцааны гэрээг бичгээр байгуулна”, 156.2-д “үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны гэрээг, улсын бүртгэлд бүртгүүлэх бөгөөд гэрээнд талуудын нэр, оршин суугаа /оршин байгаа/ газар, барьцаагаар хангагдах шаардлага, түүний хэмжээ, үүргийг хангах хугацаа, барьцааны зүйл, түүний байгаа газар, үнийг заана” гэж зааснаар зээлийн болон барьцааны гэрээ байгуулагдсан, нэхэмжлэгч Х ХК нь нийт 1 000 000 000 төгрөгийг хариуцагч Ш ХХК-д шилжүүлсэн ба зээлдэгч нар нь гэрээнд заасан хугацаанд мөнгөн хөрөнгийг буцаан төлөх үүргээ зохих ёсоор биелүүлээгүй тул нэхэмжлэгч үүргийн биелэлтийг шаардсан нь үндэслэлтэй, талуудын хооронд байгуулагдсан зээлийн гэрээ нь хүчин төгөлдөр хэлцэл байна.
9.1.Нэхэмжлэгч Х ХХК нь 1 000 000 000 төгрөгийг хариуцагч Ш ХХК-нд болон түүний итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрхтэй М.М нарт шилжүүлсэн, уг мөнгөн хөрөнгийг зээлийн гэрээний нэмэлт өөрчлөлт оруулах тухай гэрээнд заасан хугацаанд хүүгийн хамт буцаан төлөх үүргээ зохих ёсоор биелүүлээгүй тул нэхэмжлэгч үүргийн биелэлтийг хариуцагч Ш ХХК болон М.Майсүрэн нараас шаардсан нь үндэслэлтэй байна.
9.2.Хариуцагч нар нь зээлийн гэрээний зүйл болох мөнгөн хөрөнгийг хүлээн аваагүй, уг 1 000 000 000 төгрөгийг гуравдагч этгээд Б.Б нь бэлнээр авсан, захиран зарцуулсан тул гэрээний үүргийг шаардсан нь үндэслэлгүй, зээлийн гэрээний үүргийг Б.Б хариуцах нь үндэслэлтэй гэж маргасан.
9.3.Хариуцагч нар нь мөнгөн хөрөнгийг авч ашиглаагүй, захиран зарцуулаагүй гэж маргасан боловч хэрэгт авагдсан зээлийн гэрээ, зээлийн гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулах гэрээ, зээл олголт, эргэн төлөлтийн хуваарьт гарын үсгээ зурсан, Ш ХХК-ийн Хны депозит дансны дэлгэрэнгүй хуулгаар 2020 оны 2 сарын 14-нд 1 000 000 000 төгрөгийг ”зээл олгов” гэсэн гүйлгээний утгатайгаар нэхэмжлэгчээс шилжүүлжээ.
9.4.Хэрэгт авагдсан Ш ХХК-ийн Хны депозит дансны дэлгэрэнгүй хуулгаар 2020 оны 2 дугаар сарын 14-ний өдөр “зээл олгов” гэсэн гүйлгээний утгатайгаар Ш ХХК-ийн дансанд 1 000 000 000 төгрөгийн орлого орсон байх бөгөөд уг мөнгөн хөрөнгийг Б.Б нь бэлнээр авч явсан гэх боловч дансны хуулгаар 2020 оны 2 дугаар сарын 14-ний өдөр 730 000 000 төгрөг нь “зээл төлөв” гэсэн гүйлгээний утгатайгаар зарлага гарсан болох нь тогтоогдож байх тул уг мөнгийг бүгдийг нь гуравдагч этгээд Б.Б бэлнээр нь аваад явсан гэх хариуцагчийн тайлбар нь тогтоогдохгүй байна.
9.5.Мөн зээл төлөх мэдэгдлийг хариуцагч нар нь хүлээн авсан талаараа маргаагүй бөгөөд мөн зээлийн гэрээний үүрэгт гуравдагч этгээд Б.Б нь зээлд төлөөрэй гээд 2019 оны 10 дугаар сарын 31-ний өдрөөс 2021 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртлэх хугацаанд 195 100 000 төгрөгийг надад шилжүүлсэн гэх боловч энэ нь баримтаар тогтоогдохгүй байх бөгөөд хариуцагч нар нь энэ талаарх баримтаа шүүхэд ирүүлээгүй, тайлбараа баримтаар нотлоогүй болно.
9.6.Иймд хариуцагч нар нь зээлийн гэрээнд хамтран үүрэг гүйцэтгэхээр хүлээн зөвшөөрч гэрээ байгуулж, гэрээнд гарын үсгээ зурсан байх бөгөөд зээлийн мөнгөн хөрөнгийг хүлээн авч, захиран зарцуулаагүй гэж маргасан боловч энэ нь баримтаар тогтоогдоогүй, хариуцагч М.М нь мөнгөн хөрөнгийг хүлээн аваагүй, компанийн дансаар шилжүүлсэн гэх боловч 2020 оны 2 дугаар сарын 13-ны өдөр №ЗГ/202045014595 дугаартай зээлийн гэрээнд хамтран зээлдэгчээр зээлийн гэрээг байгуулсан буюу хамтран хүлээх үүрэг нь гэрээнд зааснаар үүссэн, хамтран зээлдэгч гэдгийг хамтран үүрэг гүйцэтгэгч гэж ойлгох тул Иргэний хуулийн 242 дугаар зүйлийн 242.2-д зааснаар хамтран үүрэг хүлээнэ гэж нэхэмжлэгч нь зээлийн гэрээний үүргийг гэрээний тал болох хариуцагч нараас шаардсан нь үндэслэлтэй байна гэж үзэв.
9.7.Хариуцагчийн өмгөөлөгч нар нь зээлийн үүргийг хэрхэн хариуцах нь тодорхойгүй гэсэн боловч талуудын хооронд байгуулагдсан зээлийн гэрээнд зээлдэгч Ш ХХК, М.М нар нь нэхэмжлэгчийн өмнө адил үүрэг хүлээхээр тохиролцсон, өөрөөр хэлбэл, зээлийг тодорхой хэмжээгээр хувааж төлөхөөр гэрээнд болон зээлийн эргэн төлөлтийн хуваарьт заагаагүй тул нэхэмжлэгч нь зээлдэгч нарын хэнээс нь ч төлбөрийг шаардах эрхтэй, Иргэний хуулийн 242 дугаар зүйлийн 242.11-д “хууль буюу гэрээнд өөрөөр заагаагүй, эсхүл үүрэг гүйцэтгэгч тус бүрийн хүлээх үүргийг тодорхойлох боломжгүй бол тэдгээрийн үүрэг тэнцүү байна” гэж зааснаар хариуцагч нар нь гэрээний үүргийг биелүүлэх үүрэгтэй болно.
10.Хэрэгт авагдсан зээлийн тооцоолол, үлдэгдлээр үндсэн зээлийн үлдэгдэл 996 240 200 төгрөг, зээлийг ашигласан хугацааны хүү 133 281 834 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 13 959 902 төгрөг, нийт 1 143 481 936 төгрөг байна гэжээ.
10.1.Иргэний хуулийн 453 дугаар зүйлийн 453.1-д “зээлдэгч авсан зээлээ хугацаанд нь төлөөгүй бол хэтэрсэн хугацааны хүү, гэрээнд заасан бол нэмэгдүүлсэн хүү төлөх үүрэгтэй” гэж заасан, мөн талуудын хооронд байгуулагдсан гэрээний 2.1.3.3-т “Зээлийн хүү: Жилийн 19.2 /арван ес аравны хоёр/ хувь байна. Жилийг 365 хоногоор төлүүлнэ”, Нэмэгдүүлсэн хүү: Зээлийн хүүгийн 20 /хорин/ хувь байна” гэж харилцан тохиролцсон байх тул хариуцагч нар нь нэхэмжлэгчийн шаардсан зээлийг ашигласан хугацааны хүү, зээлийг хугацаандаа төлөөгүйн хариуцлага болох нэмэгдүүлсэн хүүг төлөх үүрэгтэй байна.
10.2.Гэвч дэлхий нийтэд тархсан ковид19 буюу шинэ төрлийн короновируст цар тахлаас урьдчилан сэргийлэх ажлын хүрээнд удаа дараа улс орон даяар хөл хорио тогтоосонтой холбоотойгоор иргэд, аж ахуйн нэгжийн санхүүгийн үйл ажиллагаанд хүндрэл учирсан нь нийтэд илэрхий үйл баримтад тооцогдох бөгөөд цар тахалтай холбоотойгоор гэрээнд заасан хугацаандаа төлөлт хийх боломжгүй хугацаа хойшлуулсан гэдэг нь зээлийн гэрээний сунгалтуудаар тогтоогдож байх тул нэмэгдүүлсэн хүү шаардсаныг үндэслэлгүй байна гэж үзлээ.
10.3.Иймд хариуцагч Ш ХХК, М.М нараас зээлийн гэрээний үүрэгт үндсэн зээлийн үлдэгдэл 996 240 200 төгрөг, үндсэн хүүгийн төлбөрт 133 281 834 төгрөгийг нийт 1 129 547 034 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Х ХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас нэмэгдүүлсэн хүүгийн төлбөр 13 959 902 төгрөгийг хэрэгсэхгүй болгохоор шийдвэрлэв.
11.Нэхэмжлэгч Х ХК нь хариуцагч нарт холбогдуулан гаргасан нэхэмжлэлдээ шүүхэд нэхэмжлэл гаргахтай холбогдон гарсан зардал буюу нотариатын зардал гэж 25 000 төгрөгийг нэхэмжилсэн, Иргэний хуулийн 227 дугаар зүйлийн 227.3-д “үүрэг гүйцэтгүүлэгчээс гарсан зардлыг хохиролд тооцно” гэж заасан бөгөөд нэхэмжлэгч нь нотариатын зардалд 25 000 төгрөгийг төлсөн болох нь Монголын нотариачдын танхимын мөнгөний тасалбар, Хны 2023 оны 1 дүгээр сарын 30-ний өдрийн мөнгөн шилжүүлгийн баримтаар тогтоогдож байх тул хариуцагч нараас 25 000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгох үндэслэлтэй байна гэж үзэв.
12.Нэхэмжлэгч нь барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах шаардлага гаргасан бөгөөд 2020 оны 2 дугаар сарын 13-ны өдрийн №БГҮ/202045014595 дугаартай Барьцааны гэрээг нэхэмжлэгч Х ХК нь хариуцагч М.М, гуравдагч этгээд Б.Б, П.О нартай байгуулж, хариуцагч М.Мы өмчлөлийн ,,, 114,5 м.кв талбайтай дөрвөн өрөө, Ү-2203 дугаарт бүртгэлтэй, орон сууц, Б дүүргийн ,,, 18 м.кв талбайтай, автозогсоол, гуравдагч этгээд П.Оы өмчлөлийн Б дүүргийн ,,, Ү-22*******56 дугаарт бүртгэлтэй, 196м.кв талбайтай аялал жуулчлалын зориулалттай үл хөдлөх хөрөнгө, П.Оы өмчлөлийн Б дүүргийн ,,******* хаягт байршилтай, Ү-22*******51 дугаарт бүртгэлтэй, 196м.кв талбайтай аялал жуулчлалын зориулалттай үл хөдлөх хөрөнгө, Б.Бийн өмчлөлийн Б дүүргийн ,*******,6 тоот хаягт байршилтай, Ү-22*******50 дугаарт бүртгэлтэй, 196м.кв талбайтай аялал жуулчлалын зориулалттай үл хөдлөх хөрөнгүүдийг, мөн №БГХ/202045014595 дугаартай Барьцааны гэрээг Ш ХХК, М.М нартай байгуулж, зээлийн барьцаанд Гурван гал эмнэлэгтэй 2019 оны 9 дүгээр сарын 26-ны өдөр байгуулсан №1909 тоот “эмнэлгийн тоног төхөөрөмж худалдах, худалдан авах гэрээг барьцаалсан, барьцааны гэрээ нь талуудын хүсэл зоригийн илэрхийлэл болсон, хэн аль нь гарын үсгээ зурсан, үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн газарт бүртгэгдсэн Иргэний хуулийн 156 дугаар зүйлийн 156.1-д заасан шаардлагыг хангасан хүчин төгөлдөр хэлцэл байна гэж дүгнэв.
12.1.Нэхэмжлэгч нь дээрх барьцааны гэрээний зүйл болох үл хөдлөх эд хөрөнгүүдээр үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шаардлага гаргасан бөгөөд хариуцагч нар болон гуравдагч этгээд нь барьцааны гэрээ байгуулсан талаараа маргаагүй боловч барьцааны зүйлээр үүргийн гүйцэтгэлийг хангуулахыг зөвшөөрөхгүй гэж мэтгэлцсэн.
12.2.Талуудын хооронд байгуулагдсан барьцааны гэрээний зүйл болох үл хөдлөх эд хөрөнгүүдийн өмчлөгчөөр хариуцагч М.М, гуравдагч этгээд Б.Б, П.О нар нь бүртгэлтэй байх бөгөөд П.О нь Б.Бд 2019 оны 10 дугаар сарын 21-ний өдөр Б-ийн 11 хороо,*******5 тоот, 196 м.кв аялал жуулчлалын зориулалттай, Ү-22*******56 дугаарт бүртгэлтэй үл хөдлөх эд хөрөнгийг зээлийн барьцаанд бариулах, барьцааны гэрээ байгуулах, барьцаалбар үйлдэх, үүргийн гүйцэтгэлийг хангуулах, зээлтэй холбоотой бүх үйлдэлд төлөөлөх итгэмжлэлийг 1 жилийн хугацаатай олгожээ.
12.3.Гуравдагч этгээд Б.Б нь нэхэмжлэлийг гардан авч, эрх үүрэгтэйгээ, хэргийн материалтай танилцсан боловч хуульд заасан хугацаанд тайлбар ирүүлээгүй, товлон зарласан шүүх хуралдаанд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хүрэлцэн ирээгүй, зээлийн болон барьцааны гэрээ нь түүний эрх ашигт сөргөөр нөлөөлнө гэж хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд гуравдагч этгээдээр оролцуулахаар шийдвэрлэсэн боловч эрхээ хэрэгжүүлээгүй, үүргээ биелүүлээгүй болно.
12.4.Гуравдагч этгээд П.О нь Б.Бд итгэмжлэлийг олгохдоо зээлийн гэрээний барьцаанд тавих талаар мэдээгүй гэсэн боловч 2019 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн итгэмжлэлд Б.Бд итгэмжлэлээр дээрх бүрэн эрхийг олгосон, итгэмжлэлийн үр дагаврыг ойлгож, уншиж танилцсан бөгөөд миний хүсэл зоригт нийцсэн гэж хүлээн зөвшөөрсөн, итгэмжлэл нь хуульд нийцсэн байна.
12.5.Нэхэмжлэгч нь хариуцагч нартай болон гуравдагч этгээд нартай байгуулсан барьцааны гэрээгээр барьцаалсан үл хөдлөх эд хөрөнгүүдээр үүргийн гүйцэтгэлийг хангуулах шаардлага гаргасан нь үндэслэлтэй, талуудын хооронд байгуулагдсан барьцааны гэрээний 4.1.2, 5.1-д энэ талаар харилцан тохиролцжээ.
12.6.Гэвч талуудын хооронд байгуулагдсан 2020 оны 2 дугаар сарын барьцааны гэрээнд барьцааны зүйлээр гуравдагч этгээд П.Оы Ү-22*******56, Ү-22*******51 дугаартай үл хөдлөх эд хөрөнгүүдийг барьцаалсан, уг гэрээнд гуравдагч этгээд П.О нь гарын үсгээ зурсан, гэрээ байгуулсан талаараа маргаагүй, харин барьцааны гэрээний нэмэлт, өөрчлөлт дээр гарын үсгээ зураагүй, барьцааны гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулсан, хугацаа сунгасан талаар мэдээгүй гэж маргасан бөгөөд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь түүнийг төлөөлөн итгэмжлэлээр Б.Б нь хүлээн зөвшөөрч гэрээнүүдэд гарын үсгээ зурсан гэсэн боловч гуравдагч этгээд П.О нь гуравдагч этгээд Б.Бд 2019 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн итгэмжлэлээр Б-ийн 11 хороо,*******5 тоот, 196 м.кв аялал жуулчлалын зориулалттай Ү-22*******56 дугаарт бүртгэлтэй үл хөдлөх эд хөрөнгөтэй холбоотой үйлдэл хийх итгэмжлэлийг олгосон байх тул П.Оы өмчлөлийн Б дүүргийн ,,******* хаягт байршилтай, Ү-22*******51 дугаарт бүртгэлтэй, 196м.кв талбайтай аялал жуулчлалын зориулалттай үл хөдлөх хөрөнгөөр үүргийг гүйцэтгэлийг хангуулахаар шаардсан нь үндэслэлгүй байна гэж үзэв.
12.7.Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1-д “хуульд өөрөөр заагаагүй бол энэ хуулийн 174 дүгээр зүйлд заасны дагуу шаардлага гаргасан боловч үүрэг гүйцэтгэгч үүргээ гүйцэтгээгүй буюу зохих ёсоор гүйцэтгээгүй тохиолдолд үүрэг гүйцэтгүүлэгчийн хүсэлтийг үндэслэн ипотекийн зүйл болох үл хөдлөх эд хөрөнгийг шүүхийн шийдвэрийн дагуу албадан худалдана” гэж зааснаар хариуцагч Ш ХХК, М.М нар нь үүргээ гүйцэтгэхгүй, зохих ёсоор гүйцэтгэхгүй бол барьцаа хөрөнгө болох хариуцагч М.Мы өмчлөлийн ,,, 114,5 м.кв талбайтай дөрвөн өрөө, Ү-2203 дугаарт бүртгэлтэй, орон сууц, Б дүүргийн ,,, 18 м.кв талбайтай, автозогсоол, гуравдагч этгээд П.Оы өмчлөлийн Б дүүргийн ,,, Ү-22*******56 дугаарт бүртгэлтэй, 196м.кв талбайтай аялал жуулчлалын зориулалттай үл хөдлөх хөрөнгө, гуравдагч этгээд Б.Бийн өмчлөлийн Б дүүргийн ,*******,6 тоот хаягт байршилтай, Ү-22*******50 дугаарт бүртгэлтэй, 196м.кв талбайтай аялал жуулчлалын зориулалттай үл хөдлөх хөрөнгүүдийг худалдан борлуулж түүний үнээс үүргийн гүйцэтгэлийг хангуулах нь зүйтэй гэж үзэв.
13.Иймд хариуцагч Ш ХХК, М.М нараас зээлийн гэрээний үүрэгт 1 129 522 034 төгрөг, нотариатын зардалд 25 000 төгрөг, нийт 1 129 547 034 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Х ХК-нд олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 13 959 902 төгрөгийг хэрэгсэхгүй болгож, хариуцагч нар нь үүргээ гүйцэтгэхгүй буюу зохих ёсоор гүйцээгүй бол барьцааны гэрээний зүйл болох хариуцагч М.Мы өмчлөлийн ,,, 114,5 м.кв талбайтай дөрвөн өрөө, Ү-2203 дугаарт бүртгэлтэй орон сууц, уг хаягт байршилтай 18 м.кв талбайтай автозогсоол, гуравдагч этгээд П.Оы өмчлөлийн Б дүүргийн ,,, Ү-22*******56 дугаарт бүртгэлтэй, 196м.кв талбайтай аялал жуулчлалын зориулалттай үл хөдлөх хөрөнгө, гуравдагч этгээд Б.Бийн өмчлөлийн Б дүүргийн ,*******,6 тоот хаягт байршилтай, Ү-22*******50 дугаарт бүртгэлтэй, 196м.кв талбайтай аялал жуулчлалын зориулалттай үл хөдлөх хөрөнгүүдийг худалдан борлуулж түүний үнээс үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шийдвэрлэв.
14.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.9-д “...шүүх хуралдааны явцад нотлох баримт шаардлагатай бол шүүх хуралдааныг хойшлуулах”-аар заасан бөгөөд хариуцагчийн өмгөөлөгч нараас гуравдагч этгээд Б.Бийн хариуцагчид мөнгө шилжүүлж байсан талаарх дансны хуулгыг гаргаж ирүүлэх, нотлох баримт бүрдүүлэхээр шүүх хуралдааныг хойшлуулах хүсэлтийг гаргасан, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс гуравдагч этгээд П.Оы Б.Бд олгосон итгэмжлэл нь зээлийн хувийн хэрэгт байсан гэж тайлбарласан боловч хүсэлтэд дурдсан баримтууд нь хэргийн оролцогч нотлох баримт гаргаж өгөх үүргээ биелүүлсэн боловч шүүх хуралдаан дээр мэтгэлцээн явагдсанаар шинээр нотлох баримт шаардлагатай нөхцөл байдал илэрснийг мэдэгдэж, уг баримтыг гаргуулах хүсэлт гаргасанд хамаарахгүй, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, хариуцагчийн өмгөөлөгч нар нь уг баримтыг өмнө нь өгөх, санал болгох боломжгүй байсан талаарх баримтгүй, нэхэмжлэгч нь шүүхэд нэхэмжлэл гаргахдаа болон хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь шүүхэд гаргасан тайлбартаа энэ талаар дурдсан байх тул хүсэлтийг хангахгүй орхисон болно.
15.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2-д “шүүхийн зардлыг нэхэмжлэл бүрэн хангагдсан тохиолдолд хариуцагчаар, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон тохиолдолд нэхэмжлэгчээр нөхөн төлүүлнэ” гэж зааснаар нэхэмжлэгч Х ХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 5 945 684 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Ш ХХК, М.М нараас 5 805 685 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Х ХК-д олгох нь хуульд нийцнэ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1. 227 дугаар зүйлийн 227.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч Ш ХХК, М.М нараас зээлийн гэрээний үүрэгт нийт 1 129 547 034 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч Х ХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 13 959 902 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1-д зааснаар хариуцагч Ш ХХК, М.М нар нь үүргээ биелүүлээгүй буюу зохих ёсоор биелүүлээгүй бол хариуцагч М.Мы өмчлөлийн ,,, 114,5 м.кв талбайтай дөрвөн өрөө, Ү-2203 дугаарт бүртгэлтэй орон сууц, Б дүүргийн ,,, 18 м.кв талбайтай автозогсоол,
гуравдагч этгээд П.Оы өмчлөлийн Б дүүргийн *******,,, Ү-22*******56 дугаарт бүртгэлтэй, 196 м.кв талбайтай аялал жуулчлалын зориулалттай үл хөдлөх хөрөнгө,
гуравдагч этгээд Б.Бийн өмчлөлийн Б дүүргийн *******,*******,6 тоот хаягт байршилтай, Ү-22*******50 дугаарт бүртгэлтэй, 196 м.кв талбайтай аялал жуулчлалын зориулалттай үл хөдлөх хөрөнгүүдийг албадан худалдаж, түүний үнээс шүүхийн шийдвэрийг биелүүлэхийг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж, гуравдагч этгээд П.Оы өмчлөлийн Б дүүргийн *******,,******* хаягт байршилтай, Ү-22*******51 дугаарт бүртгэлтэй, 196 м.кв талбайтай аялал жуулчлалын зориулалттай үл хөдлөх эд хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулахыг хэрэгсэхгүй болгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч Х ХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 5 945 684 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Ш ХХК, М.М нараас 5 805 685 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Х ХК-д олгосугай.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл уг шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг болон зохигчид хуульд заасан хугацааны дотор шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг тус тус дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.ХУЛАН