| Шүүх | Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Занагийн Доржнамжин |
| Хэргийн индекс | 102/2022/04775/И |
| Дугаар | 102/ШШ2024/00529 |
| Огноо | 2024-01-29 |
| Маргааны төрөл | Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ, |
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2024 оны 01 сарын 29 өдөр
Дугаар 102/ШШ2024/00529
| 2024 оны 01 сарын 29 өдөр | Дугаар 102/ШШ2024/00529 | Улаанбаатар хот |
Нэхэмжлэгч:Хан-Уул дүүрэг, * дугаар хороо, * байр, * тоотод оршин суух, регистр *, * овогт * *,
Хариуцагч:Баянгол дүүрэг, * дугаар хороо,* байр, * тоотод оршин суух, регистр Х* * овогт * *
Хариуцагч:Хан-Уул дүүрэг, * дугаар хороо, * тоотод оршин суух, регистр *, * овогт *,
Нэхэмжлэлийн шаардлага:216 000 000 төгрөг гаргуулах тухай хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд:Нэхэмжлэгчийн өмгөөлөгч *, хариуцагч * итгэмжлэгдсэн төлөөлөгч *, хариуцагч *, өмгөөлөгч *, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга * нар оролцов.
Нэхэмжлэгч Д.* нь хариуцагч Ц.* * нарт холбогдуулан 216 000 000 төгрөг гаргуулах нэхэмжлэл гаргасан.Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна.Үүнд:
Д.* нь анх *с * маркийн авто машиныг 80 000 ам доллароор худалдан авч, машинаа ашиглаад явж байсан.Үүний дараа * нь Д.*аас уг * маркийн авто машиныг худалдаж авахаар болж Д.* нь уг машинаа *гийн хүсэлтээр, *гийн жолооч гэх хариуцагч * итгэмжлэлээр шилжүүлэн өгч, хариуцагч нар уг авто машиныг нэхэмжлэгчээс хүлээж аваад явсан боловч хариуцагч нар нэхэмжлэгчид уг *маркийн авто машины үнэ болох 216 000 000 төгрөгийг төлөөгүй байна.Иймд хариуцагч нараас * авто машины төлбөрт 216 000 000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ./1хх 1, 111/
Нэхэмжлэгчийн өмгөөлөгч шүүх хуралдаанд тайлбарлахдаа:Д.* анх Ц* гэдэг хүнээс бенз маркийн авто машиныг 80,000 ам.доллароор худалдан авсан, тухайн үед * Д.*т та бенз маркийн авто машинаа надад зарчхаач би авъя гэж хэлсэн, эд нар хамаатан садны харьцаатай учраас итгээд машинаа зарахаар болж нотариат дээр очиж итгэмжлэл хийлгээд *д машинаа өгөхөөр болсон.* манай жолоочид итгэмжлэл хийлгээд жолооч * өгчих гэсний үндсэн дээр Цэрэнбатаас * итгэмжлэл олгосон.Д.* * нар бие биеэ танихгүй, биет байдлаар машиныг Ц.* * нар авч явсан .* машины үнэ болох 5000 доллар төлнө, 2011 онд * Д.*т өглөгтэй болсон, 2012 онд Д.*ийн үйлдвэрийн зориулалттай объектыг *, * нар авахаар тохирч, * маркийн авто машины урьдчилгаанд өгч *гээс авлагатай болсон.Объектынх нь тал мөнгийг төлчихсөн байхад тухайн объектыг зарахаа больчихсон.Тэгэхээр Д.* *д өртэй болж байгаа юм.Д.* *д байр өгсөн, миний чамд өгсөн бенз маркийн авто машины үнэд чиний өгсөн * маркийн авто машиныг авъя гээд тооцоо дууссан.Гэтэл 2017, 2018 онд * төлбөр тооцоо төлөөгүй, энэ мөнгөө авъя гэж шүүхэд нэхэмжлэл гарга үеэс эхлээд талуудын хооронд үл ойлголцол үүссэн.Д.* би чамд бенз маркийн авто машиныг чиний 570 маркийн авто машины оронд өгсөн, байр авч өгсөн өр ингээд дууссан гээд талуудын хооронд тооцоо дууссан.Гэтэл * Д.*т холбогдуулан Сүхбаатар дүүргийн шүүхэд нэхэмжлэл гаргаж байр машиныхаа мөнгийг гаргуулан авсан.Д.* би чамд байр, машин авч өгсөн, бид хоёрын хооронд тооцоо дуусан гэдэг тайлбар өгч, сөрөг нэхэмжлэл гаргасан ч шүүх хүлээж аваагүй.Тусдаа асуудал гээд байр, машины төлбөр нь тусдаа шийдэхээр болсон.* маркийн авто машиныг *т гэдэг хүн 80,000 доллароор зарсан, * үнийг төлөөгүй, уг байрыг авахад *ээс нэг ч төгрөг гараагүй.Бид *ээс авч өгсөн байр, * маркийн авто машины төлбөрийг нэхэмжилж байна.Бидний зүгээс машиныг биет байдлаар авч явсан гэдэгт маргахгүй байгаа.* би аваагүй гэж байгаа, * авсан гэдгээ хүлээн зөвшөөрч байгаа.Гэхдээ * би * гэдэг хүний зараалаар ирж машиныг авсан. Д.* энэ машиныг зараад өгөөч гэж надад өгсөн, * байгаагүй ямар ч хамааралгүй гэдэг.* маркийн авто машиныг хүнд өгч заруулах шаардлага байхгүй, зар дээр тавиад л зарчихна. * гэдэг хүнийг Д.* огт танихгүй.Д.* 80,000 ам.доллароор хохирч байгаа, өр төлбөртөө ч суутгасан юм байхгүй, мөнгөө төлсөн ч юм байхгүй.*хүссэнээр машин хүлээлцсэн баримтад Д.* маргадаггүй.Ц.* * * нар бол бизнесийн хамтрагчид, найзууд, тэд Д.*аас бенз маркийн авто машиныг аваад алдчихсан, * залилуулчихсан, тэр тухай цагдаад гомдол гаргаж байсан нотлох баримт байгаа.* машин авч явчхаад энэ машин * машин гээд буцааж өгөөгүй.Бодит байдал дээр хариуцагч нар Д.*ын машиныг авч яваад цааш нь хэнд өгсөн гэдэг Д.*т огт хамаагүй.Машиныг * авч явсан буцааж авчирч өгөөгүй. * аваагүй юм бол яагаад машины үнэ 5000 доллар төлөөд байгаа юм.Төлснөө * няцааж, нотлоогүй, Д.* нь * танихгүй, *г л танина.Иймд *, * нараас нэхэмжлэлийн шаардлагын 216 000 000 төгрөгийг хувь тэнцүүлж гаргуулж өгнө үү.
* 5000 долларын баримтыг өөр машин авсан гэж ярьж байгаагаа нотлох ёстой.Нэхэмжлэгч нь *г бенз маркийн авто машины төлбөрт 5000 ам.доллар төлж байсан гэдэг.* төлөөлөгчийн хэлж байгаа үнэн, бодит байдал дээр машиныг аваад явсан гэдэгт маргах боломжгүй, буцааж өгсөн ч юм байхгүй.Гол үндэслэл нь * хөдөө явж байсан гэдгээ нотлох ёстой.Би Д.*тай бенз маркийн авто машин авахаар тохиролцоод, ярилцаад, утсаар ярьж мессеж бичсэн гэдгээ * нотлох ёстой.Д.* * танихгүй, танихгүй хүнд яаж бенз маркийн авто машин өгөх юм.Хариуцагч * тайлбар нь нотлох баримтаар нотлогдохгүй байна. * нотлох ёстой, *ийг шүүх хуралдаанд гэрчээр дуудаад асуухгүй байгаа юм, баримтыг судлахад 2 баримтыг гүйцэт судалж чадсангүй, гэрээний огноо болон иргэний үнэмлэх бүдэг байна.Энэ нь нэхэмжлэгчийн эрх ашиг сонирхол хөндөгдөж байгаа учраас нотлох баримтын шаардлага хангуулж, үзлэг хийлгэхээр шүүх хуралдааныг хойшлуулж өгнө үү.Мөн хэргийн үйл баримтыг тогтооход ач холбогдол бүхий учир Батдоржийг гэрчээр асуулгах хүсэлттэй байна гэв.
Хариуцагч * хариу тайлбартаа:Нэхэмжлэгчийн нэхээд байгаа *маркийн суудлын машиныг миний найз тухайн үед хамтран бизнес эрхэлж байсан Ш.* Д.*тай харилцан тохирч худалдан авсан бөгөөд миний сонссоноор Д.* нь зарж өгч тус болооч гэхээр нь 2011 онд авсан санагдаж байна.Тухайн үед Ш.* хөдөө явж таарсан бөгөөд намайг очоод аваадах гэхээр нь би очиж *гэдэг хүнээс нотариатаар орж итгэмжлэл хийлгэн авч байсан бөгөөд түүний дараа Ш.* хэлсний дагуу * гэдэг хүнд шилжүүлэн өгсөн Энхболд нь Ш.*т ашигт малтмалын лиценз гаргаж өгнө хэмээн тухайн авто машиныг аваад залилаад алга болсон тухайн асуудлаар Ш.* * дүүргийн * дүгээр Цагдаагийн хэлтэст гомдол гарган шалгуулж байсан.
Нэхэмжлэлд дурдсан шиг * гэдэг хүн зарсан * над руу шилжүүл гэсэн асуудал огт байхгүй, түүнчлэн энэхүү асуудлаар Д.* * нар иргэний шүүхээр маргаж байсан бөгөөд би гэрчээр очиж мэдүүлэг өгч байсан, тухайн үед надад хүлээлгэн өгсөн гэсэн хуурамч баримт байсан бөгөөд миний гарын үсгийг дууриалган зурсан байсан.Би хэзээ ч Д.* гэдэг хүнтэй машин худалдах худалдан авах талаар тохиролцож байгаагүй, найз Ш.* хүсэлтээр итгэмжлэлийн дагуу тухайн машиныг авч өөр хүнд шилжүүлж өгсөн болно.Ямар учраас надаас 30 сая төгрөг нэхэмжилж байгааг огт ойлгохгүй байна, нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй гэжээ./хх 20/
Хариуцагч * итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд тайлбарлахдаа:Хариуцагч * машиныг биет байдлаар авч явсан гэдэгт маргадаггүй.Уг машиныг хувьдаа шилжүүлж аваагүй, * нь хөдөө явж байгаа учраас очоод авчих гэхээр нь аваад Энхболд гэдэг хүнд аваачиж өгсөн, Энхболд цааш нь зараад мөнгийг нь өгнө гэсэн боловч залилаад алга болсон.Энэ талаар * цагдаад гомдол гаргасан, * олдохгүй байгаа гэсэн шалтгаанаар хэрэг нь түдгэлзсэн.Хариуцагч *гийн хэлсэнчлэн машин хүлээлцсэн баримт бол хуурамч, гарын үсгийг дуурайж зурсан баримт.
* нь * холбогдуулаад гомдол гаргаж, эрүүгийн хэрэг үүссэн, * мэдүүлэг болох 1-р хавтаст хэргийн 205 дугаар хуудсанд байдаг. 2011 оны сүүлээр Д.* эгч надтай холбогдоод бенз маркийн авто машиныг зармаар байна зарж өгөөч гэсэн машины мөнгийг уул уурхайн ажлаа зогсоогоод мөнгийг нь өгнө гэж тайлбар хэлж байсан.* хариу тайлбартаа ч * хэлснээр аваад Энхболд шилжүүлж өгсөн, * хамт очиж авсан зүйл байхгүй гэдэг.Машины лавлагааг нь харахад *, * хоёр эзэмшигч байгаагүй гэв.
Хариуцагч * хариу тайлбартаа:Энэ нэхэмжлэлийн шаардлагатай холбоотой Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд * нь гэрчийн мэдүүлэг өгч байсан бөгөөд Ш.* хүсэлтийн дагуу * маркийн суудлын авто машиныг авч, * нь тухайн авто машин, мөнгө болон өөр бусад эд зүйлсийг нь залилан мэхэлсэн тул Ш.* *дүүргийн цагдаагийн 1 дүгээр хэлтэст Ч.* холбогдуулан гомдол гаргаж, эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байгаа тухай мэдүүлсэн байдаг.Би Д.*аас * маркийн авто машиныг аваагүй бөгөөд энэ асуудлыг * дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхээр шийдвэрлэгдсэн болно.Нэгэнт шийдвэрлэгдсэн маргааныг дахин өөр шүүхэд гаргаж байгааг ойлгохгүй байна.Иймд нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
Хариуцагч * шүүх хуралдаанд тайлбарлахдаа:Би 2011 оны 5 сард * маркийн авто машин хүнээс авсан, тэрний мөнгө болох 5000 долларыг Д.*аас зээлж авч өгсөн.Д.* * гэдэг хүнтэй бизнес ярина гээд 60,000,000 төгрөг зээлэхэд нь би цуг очсон, тэгэхээр тэд бие биеэ танина, машиныг Ц.* * хоёрт хүлээлгэж өгсөн гэдэг би энэ машины тухай мэдэхгүй, оролцож байгаагүй.* машиныг хүлээж авсан гээд хуурамч акт гаргасан, Сүхбаатар дүүргийн цагдаа дээр хуурамч бичиг баримт ашиглаж байна гэж эрүүгийн хэрэг үүсгэсэн, 5000 ам долларын баримт гээд байгаа тэр нь өөр машины баримт байсныг өөр маягт дээр гаргаад шүүхэд гаргаж өгсөн нь ч хуурамч, шүүхийг хуурч ярьж байна.Хуурамч бичиг баримтыг шалгуулж байгаа, цагдаагийн газраас шинжээч томилсон явж байгаа гэв.
Нэхэмжлэгчээс 2011 оны 10 дугаар сарын 9-ний өдрийн огноотой Бэлэн мөнгө хүлээлгэн өгсөн тухай баримт, 2011 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн * * 1 жилийн хугацаатай олгосон итгэмжлэл, * дүүрэг дэх Цагдаагийн газрын нэгдүгээр хэлтсээс 2022 оны 6 дугаар сарын 10-ны өдөр Д.*т хаягласан баримт, * дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 4 дүгээр сарын 19-ний өдрийн * дугаар шийдвэр, * дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 6 дугаар сарын 28-ны өдрийн * дугаар шийдвэрийг шүүхэд өгсөн./хх 4, 5, 6, 9, 12-13, 28-38,/
Хариуцагч *гээс:Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 11 дүгээр сарын 09-ний өдрийн * дугаар шийдвэр, Сүхбаатар дүүргийн Цагдаагийн * дүгээр хэлтэст Д.*т холбогдуулан гаргасан гомдол, 2022 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн Хэрэг бүртгэлтийн хэрэг нээх тухай * дугаартай мөрдөгчийн тогтоол, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2023 оны 2 дугаар сарын 10-ны өдрийн *дугаар магадлал, Улсын дээд шүүхийн Иргэний хэргийн танхимын нийт шүүгчийн хуралдааны 2023 оны 4 дүгээр сарын 20-ны өдрийн 001/* дугаар тогтоолыг шүүхэд гаргаж өгсөн./хх 66-72, 73, 74, 128-134/
Талуудын хүсэлтээр Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 11 дүгээр сарын 6-ны өдрийн гэрчээс авсан мэдүүлэг, Нийслэлийн Сүхбаатар дүүргийн Прокурорын газрын прокурорын 2016 оны 7 дугаар сарын 7-ны өдрийн Эрүүгийн хэрэг үүсгэх тухай * дугаар тогтоол, Хан-Уул дүүргийн Цагдаагийн нэгдүгээр хэлтэст 2016 оны 6 дугаар сарын 2-ны өдөр Ш.* гаргасан өргөдөл, Сүхбаатар дүүрэг дэх Цагдаагийн нэгдүгээр хэлтсийн мөрдөн байцаагчийн Ш.*ийг гэрчээр асуусан тэмдэглэл, 2023 оны 4 дүгээр сарын 25-ны өдрийн үзлэгийн тэмдэглэл, хавсралт, Авто тээврийн үндэсний төвөөс ирүүлсэн тээврийн хэрэгслийн лавлагаанууд, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн тамгын газраас ирүүлсэн баримтуудыг шүүх бүрдүүлсэн байна./1хх 98-106, 115-118, 142,160-190, 191-199, 205-221/
Нэхэмжлэлийг хангах үндэслэлгүй гэж үзэв.
Нэхэмжлэгч Д.* нь ** авто машиныг * 80 000 ам доллароор худалдан авсан, * нь уг авто машиныг худалдаж авах болж *гийн хүсэлтээр, түүний жолооч * итгэмжлэлээр шилжүүлэн өгсөн тул * авто машины үнэ 216 000 000 төгрөгийг хариуцагч нараас хувь тэнцүүлэн гаргуулна.
Хэрэгт авагдсан баримтыг судлахад 2 баримтыг гүйцэт судалж чадсангүй, гэрээний огноо болон иргэний үнэмлэх бүдэг байна.Энэ нь нэхэмжлэгчийн эрх ашиг сонирхол хөндөгдөж байгаа учраас нотлох баримтын шаардлага хангуулж, үзлэг хийлгэхээр шүүх хуралдааныг хойшлуулж өгнө үү.Мөн * гэрчээр асуулгах хүсэлтэй байна гэж тайлбарласан.
Хариуцагч * нэхэмжлэлийг дараах үндэслэлээр үгүйсгэсэн. Үүнд:* маркийн машиныг Ш.* нь Д.*аас худалдан авсан, Ш.* намайг очоод аваадах гэхээр нь би * аваад *.* хэлсний дагуу * өгсөн.Би Д.*тай машин худалдах, худалдан авах талаар тохиролцож байгаагүй, Ш.* хүсэлтээр, итгэмжлэлийн дагуу тухайн машиныг авч өөр хүнд шилжүүлж өгсөн, нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй гэж тайлбарласан.
Хариуцагч * нэхэмжлэлийг дараах үндэслэлээр үгүйсгэсэн.Үүнд: Би Д.*аас * маркийн авто машин аваагүй, би энэ машины тухай мэдэхгүй, оролцож байгаагүй, машиныг хүлээж авсан баримт хуурамч, 5000 ам долларын баримт нь өөр машины баримт байсныг өөр маягт дээр гаргаад шүүхэд гаргаж өгсөн байна.Би 2011 оны 5 сард * авто машин хүнээс авахад 5000 долларыг Д.*аас зээлж авч өгсөн, нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй гэж тайлбарласан.
Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн 2011 оны 10 дугаар сарын 9-ний өдрийн огноотой Бэлэн мөнгө хүлээлгэн өгсөн тухай баримт, 2011 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн * * 1 жилийн хугацаатай олгосон итгэмжлэл, Чингэлтэй дүүрэг дэх Цагдаагийн газрын нэгдүгээр хэлтсээс 2022 оны 6 дугаар сарын 10-ны өдөр Д.*т хаягласан баримт, * дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 4 дүгээр сарын 19-ний өдрийн * дугаар шийдвэр, * дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 6 дугаар сарын 28-ны өдрийн * дугаар шийдвэр, * дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 11 дүгээр сарын 09-ны өдрийн * дугаар шийдвэр, Сүхбаатар дүүргийн Цагдаагийн * дүгээр хэлтэст Д.*т холбогдуулан гаргасан гомдол, 2022 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн Хэрэг бүртгэлтийн хэрэг нээх тухай * дугаартай мөрдөгчийн тогтоол, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2023 оны 2 дугаар сарын 10-ны өдрийн * дугаар магадлал, * дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 11 дүгээр сарын 6-ны өдрийн гэрчээс авсан мэдүүлэг, Нийслэлийн Сүхбаатар дүүргийн Прокурорын газрын прокурорын 2016 оны 7 дугаар сарын 7-ны өдрийн Эрүүгийн хэрэг үүсгэх тухай *дугаар тогтоол, * дүүргийн Цагдаагийн * хэлтэст 2016 оны 6 дугаар сарын 2-ны өдөр Ш.* гаргасан өргөдөл, * дүүрэг дэх Цагдаагийн * хэлтсийн мөрдөн байцаагчийн Ш.*ийг гэрчээр асуусан тэмдэглэл, 2023 оны 4 дүгээр сарын 25-ны өдрийн үзлэгийн тэмдэглэл, хавсралт, * ирүүлсэн тээврийн хэрэгслийн лавлагаанууд, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн тамгын газраас ирүүлсэн баримтууд, талуудын тайлбараар дараах үйл баримт тогтоогдож байна.
Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-т Худалдах-худалдан авах гэрээгээр худалдагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгө, түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх буюу бараа бэлтгэн нийлүүлэх, худалдан авагч нь худалдагчид хэлэлцэн тохирсон үнийг төлж, худалдан авсан хөрөнгөө хүлээн авах үүргийг тус тус хүлээнэ гэж зааснаар Д.* * нарын хооронд авто машин худалдах, худалдан авах хэлцэл хийгдсэн болох нь тогтоогдохгүй байна.
Д.* нь * маркийн авто машиныг *гийн өмчлөлд шилжүүлсэн, * нь уг авто машины үнээс нэхэмжлэгчид төлсөн тухай үйл баримт нь нотлогдоогүй байна.
Нэхэмжлэгчээс хэрэгт өгсөн 2011 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн машин хүлээлцсэн баримт болон *-ын 2011 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн кассын орлогын ордер нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2-т заасан үндэслэлд нийцэхгүй байх бөгөөд зохигчийн хүсэлтээр дээрх хоёр баримтын хуулбар хувьд шүүх үзлэг хийсэн тэмдэглэл байна.
Дээрх дурдсан баримтуудаар Д.* * нарын хооронд тээврийн хэрэгсэл худалдах, худалдан авах хэлцэл хийгдсэн гэж үзэх үндэслэлгүй байна./1хх 5-6, 115-118/
Нөгөө талаар *нь * маркийн авто машиныг 2011 оны 10 дугаар сарын 09-ний өдөр Д.*т худалдсан гэх атлаа ** 2011 оны 10 дугаар сарын 10-ны өдөр олгосон итгэмжлэлдээ дээрх тээврийн хэрэгслийг бусдад худалдах, тээврийн газарт төлөөлөх, бичиг баримтад гарын үсэг зурах эрхийг олгосон байна.
Мөн * маркийн авто машин нь Д.*ын өмчлөлийн хөрөнгө болох нь баримтаар нотлогдоогүй, Авто тээврийн үндэсний төвийн тээврийн хэрэгслийн бүртгэлийн лавлагаагаар нэхэмжлэгчийн өмчлөлд бүртгэлтэй мэдээлэлгүй байх тул Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-т заасан үндэслэлээр *гээс шаардах эрхгүй гэж үзэхээр байна.
Харин * нь * маркийн авто машиныг Д.*аас худалдаж аваагүй, Ш.* хэлснээр дээрх авто машиныг * аваад * өгсөн болохыг нэхэмжлэгч мэдэж байна.
Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1-т Бусдын өмнө хүлээсэн үүргээ гүйцэтгэхээр хэн нэгэн этгээдэд хөрөнгө шилжүүлсэн этгээд уг зүйлийг олж авсан этгээдээс дээрх хөрөнгөө дараах тохиолдолд буцаан шаардах эрхтэй, 492.1.1-т Хөрөнгө олж авсан этгээд болон үүрэг гүйцэтгэгч этгээдийн хооронд үүрэг үүсээгүй, эсхүл үүрэг нь хожим дуусгавар болсон буюу хүчин төгөлдөр бус болсон гэж заасан.
* нь тухайн тээврийн хэрэгслийг зөвхөн ** хүлээж аваад * хүргэж өгсөн үйл баримтаар түүнийг тухайн тээврийн хэрэгслийн үнийн 50 хувийг төлөх ёстой гэж үзэхгүй бөгөөд Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1-т заасан үндэслэлгүй байх тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь үндэстэй гэж дүгнэв.
Хэрэгт авагдсан гэрээний огноо болон иргэний үнэмлэх бүдэг байх тул нотлох баримтын шаардлага хангуулж, үзлэг хийлгэхээр шүүх хуралдааныг хойшлуулах, Батдоржийг гэрчээр асуулгах тухай нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн хүсэлт үндэслэлгүй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 105 дугаар зүйлийн 105.2-т зааснаар дээрх хүсэлтийг өмнө нь гаргах боломжтой байсан бөгөөд шүүх хуралдааны төгсгөлийн шатанд гаргаж байгаа нь үндэслэлгүй, мөн зохигч биш этгээдийн хооронд хийгдсэн хэлцэл болон гэрч ямар үйл баримтыг нотлох болон гэрчийн хаяг тодорхойгүй байх тул 2 дугаар хавтаст хэргийн 49 дугаарт авагдсан ** нарын хооронд хийгдсэн авто машин худалдах, худалдан авах гэрээний огноо, мөн хэргийн 51 дүгээрт авагдсан иргэний үнэмлэхүүд бүдэг уншигдахгүй, * гэрчээр оролцуулах үндэслэлээр шүүх хуралдааныг хойшлуулах боломжгүй гэж үзэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-т зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 1 395 950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэх нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.3, 116, 118 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 492 дугаар зүйлийн 492.1.1-д заасан үндэслэлгүй тул *, * нараас 216 000 000 /хоёр зуун арван зургаан сая/ төгрөг гаргуулах тухай Д.*ын нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-т заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 1 395 950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг дурдсугай.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэрийг зохигчид гардаж авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ З.ДОРЖНАМЖИН