Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 02 сарын 15 өдөр

Дугаар 102/ШШ2024/00815

 

 

 

 

 

 

2024 оны 02 сарын 15 өдөр

Дугаар 102/ШШ2024/00815

Улаанбаатар хот

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч * даргалж тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар:

Нэхэмжлэгч:Баянгол дүүрэг, * дугаар хороо, * өргөн чөлөө гудамж, * давхрын * тоотод байрлах, регистр *, *,

Хариуцагч:Баянгол дүүрэг, * дүгээр хороо, * дүгээр гудамж * тоотод оршин суух, регистр *, * овогт *,

Нэхэмжлэлийн шаардлага:15 308 200 төгрөг гаргуулах тухай хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд:Нэхэмжлэгч байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгч *, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга * нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч * нь хариуцагч * холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 15 308 200 төгрөг гаргуулах нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна.Үүнд * 2022 оны 2 дугаар сарын 25-ны өдөр зээлийн болон барьцааны гэрээ байгуулж, 12 000 000 төгрөгийг, сарын 2,5 хувийн хүүтэй, 36 сарын хугацаатай зээлсэн, 2022 оны 8 дугаар сарын 7-ны өдрийг хүртэлх хугацаанд 6 удаагийн төлөлтөөр үндсэн зээлд 1 415 483 төгрөг, зээлийн хүүд 1 620 399 төгрөг, нэмэгдүүлсэн хүүд 4117 төгрөг төлсөн, 2022 оны 8 дугаар сарын 7-ны өдрөөс хойш төлөлт хийхгүй, гэрээний үүргээ биелүүлэхгүй байна.* холбогдуулан 2022 оны 5 дугаар сарын 26-ны өдөр шүүхэд нэхэмжлэл гаргасан боловч хаягтаа байхгүй гээд нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзсан, 2022 оны 8 дугаар сард хариуцагчийг эрэн сурвалжлуулах нэхэмжлэл шүүхэд гаргаж шийдвэрлүүлсэн, эрэн сурвалжлах ажиллагаа 2023 оны 9 дүгээр сарын 29-ний өдөр зогсож, нэхэмжлэлээ шүүхэд гаргасан байгаа.Иймд зээлдэгчээс үндсэн зээлийн үлдэгдэл 10 584 517 төгрөг, 32 мөнгө, үндсэн хүү 4 470 030 төгрөг, 89 мөнгө, нэмэгдүүлсэн хүү 183 452 төгрөг, 29 мөнгө, хариуцагчийг эрэн сурвалжлуулах нэхэмжлэлд төлсөн 70 200 төгрөг нийт 15 308 200 төгрөг 50 мөнгийг гаргуулж өгнө үү гэв.

Хариуцагч хариу тайлбартаа:Би 12 000 000 төгрөг төлнө, 7, 8 сарын хүү, алдангийг төлөхгүй гэв.

Нэхэмжлэгчээс:Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ, хүү тооцооллын хүснэгт, зээлийн гэрээ, барьцааны гэрээ, зээлийн эргэн төлөлтийн хуваарь, хариуцагчийг эрэн сурвалжилсан шүүхийн шийдвэрийг шүүхэд өгсөн, хариуцагчаас баримт өгөөгүй.

ҮНДЭСЛЭХ нь: 

Нэхэмжлэгч *-ийн нэхэмжлэлийг хангах үндэслэлтэй гэж үзэв.

Нэхэмжлэгч дараах үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлсон.Үүнд: Хариуцагчаас 2022 оны 2 дугаар сарын 25-ны өдрийн гэрээний үндсэн зээлийн үлдэгдэл 10 584 517 төгрөг, үндсэн хүү 4 471 030 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 183 452 төгрөг, хариуцагчийг эрэн сурвалжилсан зардал 70 200 төгрөг нийт 15 308 200 төгрөг гаргуулна гэж тайлбарласан. 

Хариуцагч нэхэмжлэлийг дараах үндэслэлээр үгүйсгэсэн.Үүнд:12 000 000 төгрөг төлнө, бусдыг зөвшөөрөхгүй гэж тайлбарлажээ.

Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн зээлийн гэрээ, барьцааны гэрээ, зээлийн эргэн төлөлтийн хуваарь, хүү тооцооллын хүснэгт, хариуцагчийг эрэн сурвалжилсан шүүхийн шийдвэр болон талуудын тайлбараар дараах үйл баримт тогтоогдож байна. 

Зохигчдын хооронд 2022 оны 2 дугаар сарын 25-ны өдөр зээлийн гэрээ байгуулагдаж, Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1-т зааснаар зээлийн гэрээний харилцаа үүссэн байна.

Талуудын хооронд байгуулагдсан зээлийн гэрээний дагуу хариуцагч * нь нэхэмжлэгч байгууллагаас 12 000 000 төгрөгийг, сарын 2,5 хувийн хүүтэй, 36 сарын хугацаатай, өөрийн өрхийн хэрэглээний зориулалтаар зээлж авсан байна. /хх-8/

Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1-д зааснаар зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох хүчин төгөлдөр гэрээ байгуулагдсан байх бөгөөд уг гэрээгээр зээлдүүлэгч нь мөнгөн хөрөнгийг хуульд заасан үндэслэл, журмын дагуу тодорхой хугацаатайгаар, зээлдэгчид шилжүүлэх, зээлдэгч нь гэрээнд заасан хугацаанд уг мөнгөн хөрөнгө, гэрээнд заасан бол түүний хүүг буцаан төлөх үүргийг тус тус хүлээдэг байна.

Хариуцагч нь зээлийг авснаас хойш 6 удаагийн төлөлтөөр үндсэн зээлийн төлбөрт 1 415 482 төгрөг, зээлийн хүүгийн төлбөрт 1 620 399 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрт 4117 төгрөгийг буцаан төлж, 2022 оны 8 дугаар сарын 7-ны өдрөөс хойш эргэн төлөлт хийгээгүй гэрээний үүргээ зөрчсөн байна.

Хариуцагч нь Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1-д зааснаар гэрээнд заасан хугацаанд зээлийн төлбөрийг буцаан төлөх үүргээ зохих ёсоор биелүүлээгүй тул нэхэмжлэгч байгууллага нь үндсэн зээлийн үлдэгдэл 10 584 517 төгрөгийг хариуцагчаас шаардах эрхтэй байна.

Иргэний хуулийн 452 дугаар зүйлийн 452.1-д зааснаар зээлдүүлэгчээс олгох зээл нь хүүтэй буюу хүүгүй байж болох бөгөөд гэрээгээр хүүгийн хэмжээг талууд тохиролцсон байх тул Иргэний хуулийн 453 дугаар зүйлийн 453.1-д зааснаар хүүгийн төлбөрт 4 471 030 төгрөгийг хариуцагчаас шаардах эрхтэй байна.

Зээлийн гэрээний 3 дугаар зүйлийн 3.6-д нэмэгдүүлсэн хүү төлөхөөр талууд тохиролцсон байх бөгөөд Иргэний хуулийн 453 дугаар зүйлийн 453.1-д зээлдэгч авсан зээлээ хугацаанд нь төлөөгүй бол хэтэрсэн хугацааны хүү, гэрээнд заасан бол нэмэгдүүлсэн хүү төлөх үүрэгтэй гэж зааснаар нэхэмжлэгч байгууллага нь нэмэгдүүлсэн хүү шаардах эрхтэй байна.

Нэхэмжлэгч байгууллага нь хариуцагч *эрэн сурвалжлуулсан болох нь * дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 8 дугаар сарын 23-ны өдрийн * дугаар шийдвэрээр нотлогдож байх тул Иргэний хуулийн 227 дугаар зүйлийн 227.3-т зааснаар 70 200 төгрөгийн зардлыг хариуцагчаас гаргуулах нь зүйтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-т зааснаар нэхэмжлэгч байгууллагын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 254 241 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 254 241 төгрөг гаргуулан нэхэмжлэгч байгууллагад олгож шийдвэрлэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь: 

1.Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.1, 453 дугаар зүйлийн 453.1, 227 дугаар зүйлийн 227.1-д заасныг баримтлан хариуцагч * 15 308 200 /арван таван сая гурван зуун найман мянга хоёр зуун/ төгрөг гаргуулан * олгосугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-т заасныг баримтлан нэхэмжлэгч байгууллагын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 254 241 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, * 254 241 төгрөг гаргуулан нэхэмжлэгч байгууллагад олгосугай. 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг дурдсугай.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-д зааснаар зохигчид, тэдний төлөөлөгч, өмгөөлөгч нар шийдвэрийг гардаж авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ  З.ДОРЖНАМЖИН