Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 03 сарын 26 өдөр

Дугаар 184/ШШ2024/01620

 

 

 

 

 

 

2024оны өдөр

сар 26 р 184/ШШ2024/01620

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Батсүх даргалж, тус шүүхийн танхимд хийсэн хуралдаанаар

Нэхэмжлэгч: ****** ХХК /РД:*****/. Хаяг: Баянзүрх дүүрэг, **-р хороо, ***-ийн оффис**** тоот

Хариуцагч: ****, ******, ******  /РД: ********/. Хаяг: Сонгинохайрхан дүүрэг, ***-р хороо, т******р гудамж 1 тоот

Хариуцагч: ****,* ****, ********* ХХК /РД:*******/. Хаяг: Сонгинохайрхан дүүрэг, ****-р хороо, Х*******8 тоот

Ажил гүйцэтгэх гэрээнээс учирсан хохирол болон тулаас төмрийн үнэ, олох байсан орлого нийт 56,050,000 төгрөг гаргуулах үндсэн нэхэмжлэлтэй, ажлын хөлс 12,000,000 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн төлөөлөгч ******* нэхэмжлэгчийн өмгөөлөгч *******, хариуцагч ********* ХХК-ийн төлөөлөгч ******, хариуцагчийн өмгөөлөгч ****, *****, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга П.Хонгорзул нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, тайлбарын агуулга: Нэхэмжлэгч А***** ХХК нь хариуцагч *******, ***** ХХК-д тус тус холбогдуулан ажил гүйцэтгэх гэрээний үүргийн гүйцэтгэлд 11,312,000 төгрөг, тулаас төмрийн үнэ 11,250,000 төгрөг, түрээсийн төлбөрийн хохиролд 25,488,000 төгрөг,ажлын хөлсний урьдчилгаа 8,000,000 нийт 56,050,000 төгрөг гаргуулахаар шаардаж байна. А******* ХХК нь Боловсрол шинжлэх ухааны яамны захиалгатай Төв аймгийн ********* сумын дунд сургуулийн барилгын ажлыг гүйцэтгэхээр 2019 оны 9-р сард гэрээ байгуулан өөрийн хөрөнгөөр зээл авч ажлыг эхлүүлсэн. Тус барилгын гадна болон дотно сантехникийн ажлыг хийлгэхээр зүс таних Ш****** ярилцаж, ********** бригад нь өөрсдөө хоол, багаж хэрэгсэл, тээвэр зэргээ хариуцаж, ************ ХХК ажлын хөлсөн 22,000,000 төгрөг төлөхөөр тохиролцсон боловч бичгээр гэрээ байгуулаагүй. Барилгын ажлын явцад хариуцагч ************ нь гадна дулааны шугам, цэвэр усны шугам, гадна шугамын булалт хийгдсэн мөн мэргэжлийн хүн учраас зураг төслийн дагуу дотор талын ажлыг хийж байгаа гэж ойлгуулж, манай байгууллагаас 8,000,000 төгрөгийн цалинг гаргуулан авсан. Гэтэл Б*************** төв, Төв аймгийн газрын харилцаа хот байгуулалтын газар, ********* сумын Засаг дарга, Иргэдийн нийтийн хурлын төлөөлөгчид байнга гомдол санал гаргаж, нэгдсэн шалгалт хийж барилгын дотор талын сантехникийн ажлыг дахин хийхийг шаардсан. Учир нь хийгдсэн ажлууд бүгд зураг төслөөс зөрүүтэй хийгдсэн. Дотор халаалтын гол шугамыг буруу угсарсан, жигүүрийн хаалтууд хийгээгүй, дотор бохир системд бүхэлд нь хог хийж бөглөсөн, тусдаа хийгдэж буй шугамыг 1 шугам нүхэнд холбож алдаатай ажил хийгдсэн. Тухайн үед 2019 оны 10 дугаар сарын 27-ны өдөр хүртэл ажлаа хийж байгаад хүйтний улирал эхэлсэнтэй холбоотойгоор ажлыг зогсоосон. 2020 оны 4 дүгээр сарын 15-ны өдөр тухайн ажил эхэлсэн. Барилга угсралтын ажил тухайн үед үргэлжилж байгаад, сантехникийн ажлыг эхлүүлээч гэж *************тай холбогдож, 5 дугаар сард 3 хүний бүрэлдээхүүнтэй ирж бэлтгэл хийж байгаад, эргэж ирнэ гэсэн үндэслэлтэйгээр явсан. 2020 онд барилга бүхэлдээ зогссон. Учир нь барилгын мөнгийг Чингис хаан банканд төвлөрүүлсэн байсан боловч энэ компани дампуурсан тул барилгын санхүүжилт зогсож, барилгын ажил явагдаагүй.

Хариуцагч ********* хууль бусаар эзэмшиж байгаа 450 ширхэг тулаас төмрийг манай компани *********** ХХК-иас худалдан авсан боловч үнийг төлж чадахгүйд хүрсэн тул тулаас төмрийг буцаан Улаанбаатар хот руу зөөж, түр буулгах зорилгоор *******н Сонгинохайрхан дүүрэг, *** дүгээр хороо, Нарангийн голын эцэс *********** дугаар гудамж, 0** тоотод буулгасан. Гэтэл ********* хууль бусаар ашиглаж эхэлсэн. Монгол улсад дулааны улиралд барилгын ажил идэвхтэй явагддаг бөгөөд V-2 тулаас төмөр нь тухайн үед барилгын зах зээлд хомсдолтой байсан. Уг төмрийн түрээсийн ханш нь өдрийн 110-170 төгрөг байсан тул ********* нь 450 ширхэг тулаас төмрийг 2021 оны 6 дугаар сарын 21-ний өдрөөс 2022 оны 10 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл нийт 472 хоногийн хугацаанд хууль бусаар эзэмшсэн тул олох байсан орлого 25,488,000 төгрөгийн орлогоо алдсан гэж үзэж байна. Мөн 2021 оны 6 дугаар сарын 21-ний өдрөөс ********* ирсэн тулаас төмөр хаана байгаа, хэнд өгсөн нь тодорхойгүй байгаа тул Х************ ХХК-тай байгуулсан гэрээний дүнгээр нэг ширхэг төмрийг 25,000 төгрөгөөр тооцож, нийт 11,250,000 төгрөг, олох ёстой байсан орлого 25,488,000 төгрөг, нийт 36,738,000 төгрөгийг ********, хариуцагч ************ ХХК-иас 19,320,000 төгрөгийг гаргуулах нэхэмжлэлийн шаардлага гаргаж байна. Хариуцагч нараас нийт 56,050,000 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү.

Хариуцагч ********** ХХК-ийн татгалзал тайлбарын агуулга: Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна. Манай компани ажил хийсэн нь үнэн. Халаалт байхгүй газарт ус тавиад хөлдөнө гэдгийг хэлсэн боловч нэхэмжлэгч талаас бид нар хөлдөөхгүй гэж хэлсэн. Тулгуур хийгээгүй байсан тул модоор түр хийсэн. Гулсах болон үл хөдлөх тулгуур хийгээгүй байсан. Одоо намайг хөлдөөсөн гэж ярьж байгааг гайхаж байна. Дотор ажлын тухайд бүх паарыг бүгдийг холбосон. Заалны доторхыг хийхэд материал дутаад дараа хийе гээд паарыг бэлдэж орхиод, заалны шугамыг угсарч дуусгаагүй орхисон. Хөлдсөн учир нь дэрүүдийг эцсийн байдлаар хийгээгүй түр мод хадаад тогтоосон байсан. Хүйтэн ус эргэлтгүй нэг шугам явдаг, хүйтэн ус тавихгүй гэхэд манай барилга усгүй болчихно гээд ус тавьсан. Паар хөлдсөн байх үед би очоогүй. Хэдэн м хөлдсөн эсэхийг мэдэхгүй байна. Гадна газар ухах, булах ажил гэрээнд ордоггүй тул хийдэггүй, дотор угсралт, дулаалга хийдэг. Тохироод ажлаа хийсэн. Нэхэмжлэгч намайг танихгүй гэж байгааг ойлгохгүй байна. Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна.

Хариуцагч ******** татгалзал тайлбарын агуулга: ***********ХК-ийн захирал О********* хамт А************ ХХК-ийн гүйцэтгэх захирал ***** 2019 оны 8 дугаар сард Төв аймгийн ********* сумын дунд сургуулийн барилгын техникийн гадна болон дотор шугамын ажил гүйцэтгэх гэрээг аман хэлбэрээр хийж гүйцэтгэж эхэлсэн. 2019 оны 10 дугаар сарын 15-ны өдөр 45,000,000 төгрөгийн албан гэрээ бичгээр байгуулсан. Сантехникийн угсралтын ажлыг 70 хувьтай хийж гүйцэтгэсэн. ************, ********* хувийн бригадтай 22,000,000 төгрөгийн аман гэрээ хийсэн, мөн мэргэжлийн бус хүмүүсээр ажил гүйцэтгэсэн гэх тайлбар гаргасан байна. 2019 оны 11 дүгээр сард ************* ХХК-ийн барилга хариуцсан даамал ************* манай компанийн менежер ********** болон миний бие гадна шугамын угсралтын ажлыг зургийн дагуу хийж гүйцэтгэж хүлээлгэн өгсөн. Урьдчилгаа 8,000,000 төгрөгийг хувааж авсан нь үнэн.

Хариуцагч нарын сөрөг нэхэмжлэлийн агуулга: Ажил гүйцэтгэх гэрээ байгуулаагүй боловч ********** ХХК нь ********** ХХК-д олон төрлийн ажил хийж гүйцэтгэж хүлээлгэн өгсөн. *********** ХХК нь компанийн менежер ***********н хамт***************ХХК-ийн захирал ************той 2019 оны 8 дугаар сард Төв аймгийн ********* сумын дунд сургуулийн барилгын сантехникийн гадна болон дотор шугамын гэрээг аман хэлбэрээр хийж гүйцэтгэж эхэлсэн. 2019 оны 10 дугаар сарын 15-ны өдөр 45,000,000 төгрөгийн албан гэрээ бичгээр байгуулсан. Манай компани барилгын ажлын сантехникийн угсралтыг 70 хувьтай хийж гүйцэтгэсэн. ************О.Бямбадорж, Ш.Галбаатарын хувийн бригадтай 22,000,000 төгрөгийн аман гэрээ хийсэн, мөн мэргэжлийн бус хүмүүсээр ажил гүйцэтгэсэн гэх тайлбар гаргасан байна. 2019 оны 11 дүгээр сард ************** ХХК-ийн барилга хариуцсан даамал ******манай компанийн менежер************аргал болон миний бие гадна шугамын угсралтын ажлыг зургийн дагуу хийж гүйцэтгэж хүлээлгэн өгсөн. Урьдчилгаа 8,000,000 төгрөгийг хувааж авсан нь үнэн. Үүнээс хойш 2-3 удаа очиж тодорхой ажлуудыг компанийн зардлаар хийж гүйцэтгэсэн. 2021 онд үлдэгдэл ажлаа хийж, дундын санхүүжилт авахаар удаа дараа шаардахад шалтаг тоочоод өгөхгүй байсан. Гэтэл гэрээгээ зөрчиж, өөр хүмүүс оруулж ажил гүйцэтгүүлсэн байсан. Ажлын хөлс 20,000,000 төгрөгөөс урьдчилгаа 8,000,000 төгрөгөөс хасаж, 12,000,000 төгрөгийг гаргуулж өгнө үү.

Нэхэмжлэгчийн сөрөг нэхэмжлэлтэй холбогдуулан гаргасан тайлба*************р:* ХХК нь Боловсрол, шинжлэх ухааны яамны захиалгатай Төв аймгийн ********сумын дунд сургуулийн барилгын ажлыг гүйцэтгэхээр 2019 оны 9 дүгээр сард гэрээ байгуулан өөрийн хөрөнгөөр зээл авч ажлыг эхлүүлсэн. Тус барилгын гадна болон дотно сантехникийн ажлыг хийлгэхээр зүс таних ***********й ярилцаж, Ш************рын бригад нь өөрсдөө хоол, багаж хэрэгсэл, тээвэр зэргээ хариуцаж, ********н ХХК нь ажлын хөлсөнд 22,000,000 төгрөг төлөхөөр тус тус тохиролцсон боловч бичгээр гэрээ байгуулаагүй. Нэхэмжлэгчийн зүгээс ********Ш.Галбаатартай ажил гүйцэтгэх гэрээний нөхцөлийг тохиролцож, түүнтэй гэрээг байгуулсан гэж ойлгосон. Барилгын ажлын явцад хариуцагч ************р нь гадна дулааны шугам, цэвэр усны гам, гадна шугамын булалт хийгдсэн мөн мэргэжлийн хүн учраас зураг төслийн дагуу дотор талын ажлыг хийж байгаа хэмээн ойлгуулж, манай байгууллагаас 8,000,000 төгрөгийн цалинг гаргуулан авсан байдаг. Нэхэмжлэгчийн зүгээс *************ай ажил гүйцэтгэх гэрээний нөхцөлийг тохиролцож, түүнтэй гэрээг байгуулсан гэж ойлгосон учраас түүний Хаан банкны данс руу урьдчилгаа хөлсийг шилжүүлсэн. Хүйтний улирал эхэлсэнтэй холбоотойгоор 2019 оны 11 дүгээр сард барилгын ажлыг түр зогсоосон ба түүнээс хойш тус сургуулийн санхүүжилт Сангийн яамнаас арилжааны банкинд шилжиж царцсан бөгөөд манай байгууллага санхүүжилтийн араас хөөцөлдөж 2021 оны 4 дүгээр сараас тус барилгаа эхлүүлсэн. *********г ажлаа дуусгахыг удаа дараа шаардахад ковид туссан, хүү нь нас барсан гэх шалтгаанаар 3 cap хүлээлгэсэн ба 2021 оны 7 дугаар сард арай гэж холбогдоход хүү нас бараад хэцүү байсан. Хөвсгөлд ажил хийгээд явж байна 3 хоногийн дараа Бүрэн суманд очиж ажлаа хийе гээд утсаа салгаад дахин холбогдоогүй.

Манай барилгын ажил удаашралтай байгаагаас болж Боловсрол шинжлэх ухааны яам, Барилгын хөгжлийн төв, Төв аймгийн Газрын харилцаа хот байгуулалтын газар,********** сумын Засаг дарга, Иргэдийн чийтийн хурлын төлөөлөгчид байнга гомдол санал гаргаж, нэгдсэн шалгалт хийж, барилгын дотор талын сантехникийн ажлыг дахин хийхийг шаардсан. Учир нь хийгдсэн ажлууд бүгд зураг төслөөс зөрүүтэй буруу хийгдсэн байсан. Энэ байдлыг өөрсдөөр нь арилгуулахаар *********ай холбогдож чадаагүй тул арга буюу өөр мэргэжлийн бригадыг гэрээ байгуулан авч ажиллуулсан. *********** нь дотор халаалтын гол шугамыг буруу угсарсан, жигүүрийн хаалтууд хийгээгүй, дотор бохирын системд бүхэлд нь хог хийж бөглөсөн, тусдаа хийгдэж буй шугамыг 1 шугам нүхэнд холбосон гэх мэт байж болохгүй алдаатай ажил хийсэн мөн гадна шугамын хөдлөх тулгуурыг буруу хол зайтай хийсэн, мөн зургийн дагуу хийгээгүй, эхлэх ба төгсгөлийн худагт хийх ёстой 6 ус буулгагчийг хийгээгүйгээс шугамын ус юүлэгдэхгүй хөлдөж, задарч бидэнд хохирол учруулсан.*********** ХХК-д гадна шугамыг ухаж гаргахад хотоос экскаватор 3,000,000 төгрөгөөр түрээсэлж, гадна дотор ажлын хөлс 12,000,000 төгрөг, гадна шугам булах зардалд 1,500,000 төгрөг, гадна хөлдсөн шугам гэсгээх тасалж гагнах ажилд 5,000,000 төгрөг, задарсан трубаг шинээр солих дулаалах материал дулаалгад 120м буюу 1,500,000 төгрөг, 3,4 сар ажил зогсож хохирол учирсан байна. **************** ХХК-ийн зүгээс хариуцагчийг ажлаа үргэлжлүүлэн хийх, доголдлыг арилгах хугацаа хангалттай олгосон боловч хариуцагч нь үүргээ биелүүлээгүй тул доголдлыг арилгасан зардалд 11,312,000 төгрөг гаргуулахаар, мөн ажил гүйцэтгэгч тохирсон ажлын үр дүнг бий болоогүй, уг гэрээ цаашид хэрэгжих боломжгүй болсон байх тул нэхэмжлэгч нь хариуцагчид урьдчилгаа болгон шилжүүлж өгсөн 8,000,000 төгрөгийг буцаан шаардаж байна. Хариуцагчийн гаргасан сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна.

Хавтаст хэрэгт авагдсан баримтын тухайд: Нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, ********* ХХК-ийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, кассын зарлагын ордерын хуулбар, 2021 оны 8 дугаар сарын 19-ний өдрийн 21/141 дугаар барилгын ажил гүйцэтгэх гэрээний хуулбар, 2021 оны 8 дугаар сарын 19-ний өдрийн гэрээ дүгнэсэн актын хуулбар, ********** 2021 оны 12 дугаар сарын 5-ны өдрийн гар бичмэл, Хаан банкны дансны хуулга, 2021 оны 3 дугаар сарын 7-ны өдрийн бараа материал худалдах худалдан авах гэрээний хуулбар, Сонгинохайрхан дүүргийн Прокурорын газрын хариу мэдэгдэх хуудсын хуулбар, 2021 оны 11 дүгээр сарын 8-ны өдрийн ********** дугаар прокурорын тогтоолын хуулбар, зарлагын баримтын хуулбар, Х**********л ХХК-ийн хариу хүргүүлсэн хуулбар, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2022 оны 2 дугаар сарын 17-ны өдрийн захирамжийн хуулбар, Барилга угсралт, их засварын ажлын гүйцэтгэлийн хуулбар, 2020 оны 5 дугаар сарын 20, 5 дугаар сарын 24, 2019 оны 10 дугаар сарын 10-ны өдрүүдэд дотор бохир усны системийг угсарсан, сорилтоор шалгасан актын хуулбар, 2021 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн тооцоо нийлсэн акт, Хаан банкны дансны хуулга, зарлагын баримтууд, 2022 оны 6 дугаар сарын 13, 2022 оны 10 дугаар сарын 4, 2022 оны 6 дугаар сарын 7-ны өдрүүдийн барилгын туслах материал түрээслэх гэрээний хуулбар, Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын тамгын газрын ажилчдын орон сууцны барилгын ажил гүйцэтгэх гэрээний хуулбар,

Хариуцагчаас ирүүлсэн баримтын тухайд: 2019 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн барилгын ажил гүйцэтгэх гэрээ, Хаан банкны дансны хуулга, фото зураг,

Талуудын хүсэлтээр шүүхийн бүрдүүлсэн баримт: Төв аймгийн*********н сумын Ерөнхий боловсролын бүрэн дунд сургуулийн албан бичиг, Боловсролын ерөнхий газрын 2022 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн 1********** дугаар тодорхойлолт, Монгол улсын Боловсрол, шинжлэх ухааны яамны албан бичиг зэрэг баримтуудыг хавсарган өгчээ.

Хэрэгт авагдсан бичгийн нолох баримт, зохигчийн тайлбарыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч А*********** ХХК нь хариуцагч ************** холбогдуулан ажлын доголдол арилгахад гаргасан зардал, тулаас төмрийн түрээсийн төлбөр, олох ёстой байсан орлого нийт 35,576,000 төгрөг гаргуулахаар нэхэмжилсэн.

Хэрэг хянан шийдвэрлэх ажилагааны явцад хамтран хариуцагчаар************* ХХК-ийг татан оролцуулж, хариуцагч ************* тулаас төмрийн үнэ 11,250,000 төгрөг, олох ёстой байсан орлого 25,488,000 төгрөг,нийт 36,738,000 төгрөгийг, хариуцагч * *************ХХК-иас урьдчилгаа төлбөр 8,000,000 төгрөг, ажил гүйцэтгэх гэрээнээс учирсан хохирол 11,320,000 төгрөг, нийт 19,320,000 төгрөгийг гаргуулахаар шаардлагаа ихэсгэж, хариуцагч нар дутуу авсан ажлын хөлс 12,000,000 төгрөг гаргуулахаар сөрөг нэхэмжлэл гаргаж байна. /II хх-ийн 50, 97/

Үндсэн нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдсэнийг нь хэрэгсэхгүй болгож, сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэлээ.

Үндсэн нэхэмжлэлийн ************ ХХК-д холбогдох шаардлагын тухайд:

Нэхэмжлэгч************ ХХК нь хариуцагч*Х**************ХК ***************/-тай 2019 оны 9-р сард Боловсрол шинжлэх ухааны яамны захиалгатай, Төв аймгийн ********** сумын дунд сургуулийн барилгын ажлын гадна болон дотно сантехникийн ажлыг 22,000,000 төгрөгөөр хийлгэхээр амаар хэлэлцэн тохиролцжээ.

Талууд 2019 оны 10 дугаар сарын 15-ны өдөр 45,000,000 төгрөгийн үнийн дүн бүхий Барилгын ажил гүйцэтгэх гэрээ-н бичгээр байгуулж, гэрээнд ************ ХХК-ийн захирал ***********Бат************ х*ХХК-ийн захирал ***********гар гарын үсэг зуржээ. /I хх-ийн 201/

Гэрээг бичгээр байгуулсан ч хэрэгжээгүй, мөн энэхүү гэрээгээр талуудын хүлээсэн үүрэг, үр дагаврыг шаардаагүй бөгөөд ажлыг 22,000,000 төгрөгөөр хийж гүйцэтгэхээр амаар тохиролцсон, урьдчилгаа 8,000,000 төгрөгийг хариуцагчид шилжүүлсэн тухайд зохигч маргахгүй байна.

Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1, 343.2 дахь хэсэгт ажил гүйцэтгэх гэрээгээр ажил гүйцэтгэгч нь захиалагчийн буюу өөрийн материалаар гэрээнд заасан ажил гүйцэтгэх, захиалагч нь уг ажлын үр дүнг хүлээн авч, хэлэлцэн тохирсон хөлс төлөх үүргийг тус тус хүлээх, ажил гүйцэтгэх гэрээний зүйл нь гүйцэтгэсэн ажлын үр дүн байхаар зохицуулсан.

Хэрэгт авагдсан баримт, талуудын тайлбараас дүгнэхэд зохигчийн хооронд ажил гүйцэтгэх гэрээний харилцаа үүссэн, гэрээний үүргийг талууд харилцан шаардах эрхтэй бөгөөд тухайн төрлийн гэрээг зөвхөн бичгээр хийхийг шаарддаггүй болно.

Нэхэмжлэгч шаардлагаа хариуцагч тохиролцсон ажлыг чанаргүй, батлагдсан зургийн дагуу бус, алдаатай хийж хийж гүйцэтгэсэн, засаж хийхийг шаардахад зөвшөөрөөгүй, өөр этгээдээр гүйцэтгүүлснээс нэмэлт зардал, санхүүгийн хохирол учирсан гэж, хариуцагч татгалзлаа хүйтний улирал эхэлсэнтэй холбоотой ажил зогссон, ажил дуусаагүйг мэдсээр байж нэхэмжлэгч компани дур мэдэн шугамаар ус шахаж хөлдөөснөөс угсарсан шугам хоолой хөлдөж хагарсан, зарим материал дутуу, ажлын хөлсөө бүрэн өгөөгүй тул дуусгах боломжгүй байсан гэж тус тус тайлбарласан.

**************" ХХК-ийн Төв аймгийн *********** сумын дунд сургуулийн өргөтгөлийн барилгын ажлыг хүйтний улирал эхэлсэнтэй холбоотойгоор 2019 оны 11 дүгээр сараас зогсож, барилгын санхүүжилт, цар тахал зэрэг нөхцөл байдлын улмаас ажил нь саатсан, 2021 оны 04 дүгээр сард барилгын ажлыг үргэлжлүүлсэн байна.

Зохигчид гэрээний биелэлт, хариуцагчийн хийж гүйцэтгэсэн ажлын тоо хэмжээ, чанар байдал, ажлын үр дүнг хүлээлцсэн талаар баримт үйлдээгүй бөгөөд нэхэмжлэгч компани өөр этгээдээр ажлыг гүйцэтгүүлэхээр тохиролцсон, ажлыг гүйцэтгэсэн этгээд доголдлыг олж илрүүлэн, нөхөн гүйцэтгэсэн гэж тайлбарласан.

Нэхэмжлэгч "***********" ХХК нь 2021 оны 8 дугаар сарын 19-ний иргэн *************байгуулсан 21/141 дугаартай барилгын ажил гүйцэтгэх гэрээгээр гүйцэтгэгч нь барилгын гадна дулааны хэвийн эсэхийг шалгах, гадна цэвэр усны шугамын сэргээн засах, хичээлийн байрны халаалт, цэвэр, бохир усны тоноглолын угсралт, туршилт, тоноглолын ажлыг гүйцэтгэх, гадна дулаан, цэвэр усны шугамын газар шорооны ажлуудыг 12,000,000 төгрөгөөр гүйцэтгэхээр тохиролцсон байна / I хх-ийн 7/

Иргэний хуулийн 355 дугаар зүйлийн 355.1, 355.2 дахь хэсэгт зааснаар гэрээний аль нэг тал үүргээ ноцтой зөрчсөн бол энэ хуулийн 225, 226 дугаар зүйлүүдэд заасан үндэслэл, журмын дагуу нөгөө тал гэрээг цуцалж, учирсан хохирлоо нөхөн төлүүлэхээр шаардах, ажил гүйцэтгэгч ажлыг бүрэн гүйцэтгэж дуусахаас өмнө захиалагч хэдийд ч гэрээг цуцлах эрхтэй байна.

Талууд гэрээг цуцлагдсан тухайд маргахгүй , хариуцагч ажлыг чанарын доголдолтой гүйцэтгэсэн, мөн нэхэмжлэгчийг тохирсон хөлс төлөх үүргээ биелүүлээгүй тухайд харилцан маргасан бөгөөд талуудын хооронд байгуулсан гэрээгээр хариуцагч үүргээ бүрэн биелүүлсэн тохиолдолд 22,000,000 төгрөгийг нэхэмжлэгч төлөх байжээ.

Нэхэмжлэгч хариуцагчийг ажлаа чанаргүй, дутуу хийсэн гэж маргасан ч дутуу чанаргүй хийсэн гэх ажлыг иргэн ********ор 12,000,000 төгрөгөөр гүйцэтгүүлсэн, мөн ажлын үр дүн бүрэн бий болоогүй, хүлээлгэн өгөөгүй байхад цэвэр усны шугамаар ус шахаж хөлдөөсөн гэх үйл баримт тогтоогдож байна.

Нэхэмжлэгч 22,000,000 төгрөгийн үнийн дүн бүхий ажлын хөлсөнд 8,000,000 төгрөг хариуцагчид шилжүүлсэн, мөн дутуу орхисон ажлыг иргэн ************* 12,000,000 төгрөгөөр гүйцэтгүүлсэн нь тогтоогдож байх тул нэхэмжлэгчид хохирол учирсан, илүү зардал гаргаж хохирсон гэх үндэслэлгүй гэж дүгнэлээ.

Иймд нэхэмжлэлийн Б************* ХХК-д холбогдох 19,320,000 төгрөг гаргуулах шаардлагыг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

Нэхэмжлэлийн ****************холбогдох 36,738,000 төгрөг гаргуулах шаардлагын тухайд:

Нэхэмжлэгч шаардлагын үндэслэлээ түр хадгалуулахаар хашаанд нь буулгасан 450 ширхэг тулаас төмрийг эргүүлэн өгөөгүй тул төмрийн үнэ 11,250,000 төгрөг, олох ёстой байсан орлого 25,488,000 төгрөг, нийт 36,738,000 төгрөг гаргуулна гэж, хариуцагч татгалзлаа төмрийг өөрийн биеээр хүлээн аваагүй, тоо ширхэг тодорхойгүй, чанар байдлыг мэдэхгүй гэж маргасан, харин төмрийг хашаанд буулгасан, буцаан өгөөгүй тухайд маргаагүй.

"***********" ХХК нь************ ХХК-тай 2021 оны 3 дугаар сарын 7-ны өдөр барилгын материал худалдах, худалдан авах гэрээ байгуулж, бараа материал түүний дотор V-2 /гэрээний 1.3-ын 3/, хуучин тулаас 900 ширхгийг, нэг бүрийг нь 25,000 төгрөгөөр худалдан авахаар тохиролцсон байна. / I хх-ийн 31/

Нэхэмжлэгч нь 2021 оны 6 дугаар сарын 21-ний өдөр хариуцагч ************ Сонгинохайрхан дүүрэг****************8 дугаар гудамжны 1 тоотод байрлах хашаанд тулаас төмрийг буулгасан болох нь хэрэгт авагдсан гэрэл зургууд, гэрч**********нарын мэдүүлэг,зохигчийн тайлбараар тогтоогдсон. /II хх-ийн 80/

******** ХХК-ийн захирал ************* нь хариуцагч *************ыг түр буулгасан тулаас төмрийг өгөхгүй байгаа тухайд Цагдаагийн байгууллагад хандан гомдол гаргасныг шалгаад Сонгинохайрхан дүүргийн Прокурорын газрын прокурорын 2021 оны 11 дүгээр сарын 8-ны өдрийн*********** дугаар тогтоолоор залилах гэмт хэргийн шинжгүй хэмээн үзэж хэрэг бүртгэлтийн хэрэг нээхээс татгалзаж шийдвэрлэжээ. / I хх-ийн 38/

Хэдийгээр хариуцагч төмрийг хүлээлгэн өгөөгүй, тоо ширхгийг нь мэдэхгүй гэж тайлбарлаж байгаа ч цагдаагийн байгууллагаас хэргийг шалгах явцад гаргасан мэдүүлэгтээ Би 2021 оны 9 дүгээр сард Дундговь аймаг руу ажлаар явахдаа тоолоход 320 ширхэг бүтэн сапуд /тулаас/ байсан, миний ажлын хөлс 6,000,000 төгрөгийг өгвөл буцаан өгнө мэдүүлж байсан нь, мөн төмрийг хашаанд нь буулгахыг нэхэмжлэгчтэй утсаар ярьж зөвшөөрсөн нь тус тус тогтоогдсон болно.

Иргэний хуулийн 422 дугаар зүйлийн 422.1, 425 дугаар зүйлийн 425.1 дэх хэсгүүдэд хадгалалтын гэрээгээр хадгалагч нь хадгалуулагчаас шилжүүлэн өгсөн хөдлөх эд хөрөнгийг хадгалах үүрэг хүлээх, хадгалалтын гэрээг тодорхой хугацаатай байгуулсан эсэхээс үл хамааран хадгалуулагч хадгалуулсан эд хөрөнгөө хэдийд ч буцаан авахаар шаардах эрхтэй байхаар зааснаас үзэхэд талуудын хооронд хадгалалтын гэрээний харилцаа үүссэн байна.

Нэхэмжлэгч хадгалуулсан эд хөрөнгөө буцаан шаардсан, хадгалагч буцаан өгөх үүргээ биелүүлээгүй бөгөөд хадгалалт төлбөртэй байсан, хадгалуулагч төлбөрөө төлөөгүй гэх байдал баримтаар тогтоогдоогүй.

Тулаас төмрүүд нь нэхэмжлэгч компанийн өмчлөлийн эд зүйл байх бөгөөд хариуцагч ************** нь хадгалуулсан тулаас төмрүүдийг үрэгдүүлсэн, буцаан өгөх боломжгүй болсон нь түүний тайлбар, гэрчийн мэдүүлгээс тогтоогдох тул нэхэмжлэгч Иргэний хуулийн 424 дүгээр зүйлийн 424.1 дэх хэсэгт зааснаар хадгалуулагчид учруулсан хохирлоо нөхөн төлөх үүрэгтэй юм.

Хадгалуулахаар өгсөн гэх тулаас төмрийг нэхэмжлэгч *********** ХХК нь бусдад түрээслэх, ашиг олох ёстой байсан гэх үндэслэл хэрэгт авагдсан баримтаар тогтоогдохгүй, мөн хариуцагчийн хашаанд буулгасан хуучин тулаас төмрүүд нь барилгын ажилд шууд хэрэглэх, түрээслэх шаардлага хангасан эсэх нь тодорхойгүй байна.

Тулаас төмрийг түрээслэж олох ёстой байсан орлого 25,488,000 төгрөгийн шаардлагаа нотлохоор *************н бусад этгээдтэй байгуулсан 2022 оны 10 дугаар сарын 4, 2022 оны 6 дугаар сарын 13-ны өдөр байгуулсан барилгын туслах материал түрээслэх гэрээ, зарлагын баримтыг нэхэмжлэгч гарган өгсөн.

Тухайн гэрээнүүд нь иргэд хооронд байгуулсан гэрээ байх ба нэхэмжлэгч ************** ХХК нь тулаас төмөр түрээслэх үйл ажиллагаа явуулдаг, мөн хариуцагчид хадгалуулсан тулаас төмрийн чанар байдлыг нотлохгүй гэж дүгнэлээ.

Хэрэгт авагдсан баримт, гэрчийн мэдүүлэг, талуудын тайлбараас дүгнэхэд хариуцагч *************н хашаанд нэг бүр нь 25,000 төгрөгийн үнэтэй, 320 ширхэг тулаас төмөр буулгасан, хариуцагч буцаан өгөөгүй гэх үйл баримт тогтоогдож байх тул түүний үнэ болох 8,000,000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгох нь зүйтэй.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар зохигч нь өөрийн шаардлага ба татгалзлын үндэс болж байгаа байдлын талаарх нотлох баримтаа өөрөө гаргаж өгөх, цуглуулах, өөрөө нотлох үүрэгтэй байх бөгөөд нэхэмжлэгчийн олох ёстой байсан орлого нь хэрэгт авагдсан баримтын хүрээнд нотлогдохгүй байна.

Хариуцагчийн хашаанд буулгасан /хадгалуулсан/ хуучин тулаас төмрийг бусдад түрээслэж олох ёстой орлого 25,488,000 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй.

Сөрөг нэхэмжлэлийн тухайд:

Хариуцагч нар нэхэмжлэгчээс ажил гүйцэтгэх гэрээгээр гүйцэтгэсэн ажлын хөлсийг дутуу авсан, хийвэл зохих ажлын 70 хувийг гүйцэтгэсэн гэж тайлбарласан ч хэрэгт авагдсан баримт, нэхэмжлэгчийн тайлбараар үгүйсгэгдэж байна.

Нэхэмжлэгч нь нь хариуцагчтай жил гүйцэтгэх гэрээ байгуулсан, тодорхой ажил гүйцэтгүүлсэн, урьдчилгаа 8,000,000 төгрөг төлсөн тухайд маргахгүй байх бөгөөд хариуцагч нь хийсэн ажлын үр дүнг хүлээлгэн өгөөгүй, дутуу гүйцэтгэсэн ажлыг нь нэхэмжлэгч бусдаар гүйцэтгүүлсэн нь тогтоогдсон.

Хариуцагчийн хийж гүйцэтгэвэл зохих ажлыг нэхэмжлэгч нь ******** гүйцэтгүүлж, учирсан хохирлыг арилгахыг хариуцагч ***********ас шаардсан бөгөөд энэхүү гэрээний үнийн дүн 12,000,000 төгрөг байна.

Талууд амаар хэлэлцэн тохиролцсон ажил гүйцэтгэх гэрээгээ дүгнээгүй, хариуцагч ажлыг дутуу орхисноос гэрээ цуцлагдсан үйл баримтын тухайд маргаагүй, хариуцагчийн гүйцэтгэсэн ажлын хэмжээг 20,000,000 төгрөг гэж тодорхойлох боломжгүй байна.

Иймд сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1, 355 дугаар зүйлийн 355.1, 422 дугаар зүйлийн 422.1, 424 дүгээр зүйлийн 424.1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан хариуцагч ********ас 8,000,000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч *************н ХХК-д олгож, нэхэмжлэлээс **********ас 28,738,000 төгрөг гаргуулах, хариуцагч ************ ХХК-иас 19,320,000 төгрөг гаргуулах шаардлагуудыг, нэхэмжлэгч ************ ХХК-иас 12,000,000 төгрөг гаргуулах тухай хариуцагч ********** ХХК, ********** нарын сөрөг нэхэмжлэлийг тус тус хэрэгсэхгүй болгосугай.

2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 56.2 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 693,314  төгрөг, хариуцагч нарын төлсөн 207,950 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч *******аас 142,950 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргаж болохыг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Т.БАТСҮХ