Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 03 сарын 20 өдөр

Дугаар 102/ШШ2024/01399

 

 

 

 

 

 

 

 

 

 

2024 оны 03 сарын 20 өдөр

Дугаар 102/ШШ2024/01399

Улаанбаатар хот

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.Мөнхцэцэг даргалж, шүүгч Б.Азбаяр, шүүгч А.Зүмбэрэл нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар:

 

Нэхэмжлэгч: *** дүүрэг, *** дугаар хороо, *** дүгээр хороолол, Жалханц хутагт Дамдинбазарын гудамж, *** тоот хаягт байрлах, Я ХХК /РД:***/,

 

Хариуцагч: Баянгол дүүрэг, *** дүгээр хороо, Хувьсгалчдын зам ***, өөрийн байранд байрлах, М.Ү.О.Н.Р.Т.В /РД:***/,

 

Нэхэмжлэлийн шаардлага: Нэр төр сэргээлгэх, хохиролд 667,960 төгрөг гаргуулах тухай,

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Эрдэнэбилэг, Ц.Шижир, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Сумъяабазар, иргэдийн төлөөлөгч Э.Билэгтогтох, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Алсу нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгч Я ХХК нь хариуцагч М.Ү.О.Н.Р.Т.В-эд холбогдуулан нэр төр сэргээлгэх, хохиролд 667,960 төгрөг гаргаж, нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:

1.1. М.Ү.О.Н.Р.Т-ийн 2021.12.08-ны өдрөөс эхлэн 16 цаг 30 минут, 21 цаг 10 минутад олон өдрийн давтамжтайгаар Ногоон шошго нэвтрүүлгээр Я ХХК-ийн нэр төрд халдсан худал гүтгэлэг явуулсан тул нэр төр сэргээлгэж, хохиролд 667,960 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргасан. М.Ж гэгч хүн Я ХХК-ийн эд хөрөнгийг эвдэлсэн үйлдлээр цагдаагийн байгууллагад гомдол гаргаж, М.Ж нь манай зуслангийн газарт Я ХХК-д газар олгосон гэж захиргааны шүүхэд нэхэмжлэл гаргасан яг энэ цаг үед Ногоон шошго нэвтрүүлгээр Я ХХК-ийн ашиглаж буй газрыг үзүүлээд бусдын хаясан хог, өөр бусдын эзэмшлийн яажгий эвдэрхий нүхэн жорлон, хог хаягдал бүхий жалгыг манай үйл ажиллагаа явуулж буй газарт байгаа мэтээр хамаатуулан нэвтрүүлэг хийсэн байдаг. Нэвтрүүлэг гарсны дараа Я ХХК-ийн газар ашиглах гэрчилгээг Аялал жуулчлал, байгаль орчны сайдын тушаал гарч бидэнд мэдэгдэлгүйгээр цуцалсан байдаг ба Ногоон шошго нэвтрүүлэг манай газар ашиглах эрх цуцлагдсанаас хойш дахин явагдаагүй ба М.Ж захиргааны шүүх дэх нэхэмжлэлээ ч татан авсан. Ногоон шошго нэвтрүүлгийн редакци М.Ж гэдэг хүнийг хаанаас яаж олоод тохиролцож нэвтрүүлэгт оролцуулсан, тус нэвтрүүлгээс нь харахад ширхэг цаасан ч хог байхгүй, эко жорлонтой газар яах гэж зөрчилтэй мэт зураг авалт хийсэн нь нэвтрүүлэг санаатай, санамсаргүй хийгдсэн гэдэг нь харагдана. М.Ж нь Хөвсгөл аймгийн Алаг-Эрдэнэ сумын газар нутагт газрын эрх авсан хүмүүсийг дарамталж мөнгө авдаг, газар зардаг энэ ажилдаа нутгийн захиргааныхныг ашигладаг болохыг бид мэднэ. Я ХХК нь өөрийн болон ойр орчим газрыг хөрөнгө гаргаж цэвэрлэсэн, 3 хаалгатай эко 00-ууд байгуулсан, үйл ажиллагаагаа эхлээгүй байсан. М.Жтай нийлж дарамталдаг тусгай хамгаалалттай газрын дарга нь н.Д одоо АТГ-т шалгагдаж байгаа, эрх бүхий байгууллагаас М.Ж-ыг буруутай болохыг тогтоож хөөн хэлэлцэх хугацаагаар хэргийг нь хэрэгсэхгүй болгосон. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд манай хэрэг хянагдаж байгаа болно. Хэрэв Я ХХК нь н.Даваабаяр, М.Ж нарт хүссэн мөнгийг нь өгсөн бол энэ нэвтрүүлгээр Я ХХК-ийн нэр ч гарахгүй, эзэмшил газрын зураг авалт ч хийгдэхгүй. Бид хохирлыг тооцоолохдоо нэвтрүүлэг гараад манай газар ашиглах эрх цуцлагдсаны дараа Хөвсгөл явж юу болсныг олж мэдэхэд н.Д, М.Ж нар телевизийнхэнтэй уулзаж явж байсан талаар нутгийн хүмүүсээс олж мэдсэн. Я ХХК нь бусдын газар дээрэмдээгүй, төрийн байгууллага шаардлага гаргаж манай хашааны буланг нураагаагүй, яажгий модон жорлон, хог новштой жалга байхгүй тул манай нэр төрийг сэргээх нь шударга ёсонд нийцнэ. Иймд М.Ү.О.Н.Р.Т-ийн 2021.12.08-ны өдрийн 16 цаг 30 минут, 21 цаг 10 минутад олон өдрөөс эхлэн олон удаагийн давтамжтайгаар Ногоон шошго нэвтрүүлгээр Я ХХК-ийн нэр төрд халдсан худал гүтгэлэг явуулсан тул нэр төр сэргээж, хохиролд Хөвсгөл аймаг руу явсан шатахууны зардал 667,960 төгрөгийг гаргуулж өгнө үү гэв.

2. Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй татгалзаж байна. Татгалзлын үндэслэлээ дараах байдлаар тайлбарлав. Үүнд: М.Ү.О.Н.Р.Т нь Олон нийтийн радио, телевизийн тухай хуульд заасны дагуу олон нийтийн эрх ашигт үйлчилж, тэдний өмнө хариуцлага хүлээж, хяналтад үйл ажиллагаа явуулдаг ашгийн бус хуулийн этгээд юм. Хуульд зааснаар телевиз, радиогийн нэвтрүүлэг бэлтгэхдээ баримтлах хөтөлбөрийн бодлогын хүрээнд нэвтрүүлгүүдээ бэлтгэдэг. Ногоон шошго нэвтрүүлгийг олон жилийн хугацаанд экологи байгаль орчны асуудлыг хөндсөн сэдэвтэйгээр гаргаж байгаа. Ногоон шошго буюу Хөвсгөлд мөнгө инээж байна нэвтрүүлэг нь нийт 3 цуврал бөгөөд 2 нь нэвтрүүлэг хэлбэртэй, 1 нь хэлэлцүүлэг хэлбэртэй. Уг нэвтрүүлэг нь 30 минутын хугацаатай үргэлжилдэг. 2020-2022 онд ковидын нөхцөл байдал хүнд байсантай холбогдуулан манай телевиз нэвтрүүлгийнхээ 60 хувьд давталтаар явуулдаг байсан. Телевиз нийт 5 сувагтай, 1 дүгээр суваг нь үндсэн суваг, 2 дугаар суваг нь Монголын мэдээ суваг буюу зарим нэвтрүүлгүүдийг давталтаар гаргаж байгаа. Нэхэмжлэгч уг нэвтрүүлгийг олон дахин давтаж гарсны улмаас газар ашиглах гэрчилгээ хүчингүй болсон гэж үзсэн. Гэтэл Байгаль орчин аялал жуулчлалын яамны сайдын 2022 оны 02 дугаар сарын 24-ний өдрийн А/44 дүгээр тушаалын үндэслэх хэсэгт Засгийн газрын тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.2, Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 36 дугаар зүйлийн 36.1-т Төрийн захиргааны төв байгууллага нь дархан цаазат газрын болон байгалийн цогцолборт газрын хязгаарлалтын бүс, байгалийн нөөц газар, дурсгалт газраас иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад газар ашиглуулах тухай шийдвэрийг хамгаалалтын захиргаа болон сум, дүүргийн Засаг даргын саналыг үндэслэн гаргана гэж заасан. Усны тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.2.1-т онцгой хамгаалалтын бүсэд барилга, байгууламж барих, газар хагалах, тэсэлгээ хийх, газар тариалан эрхлэх, ашигт малтмал хайх, олборлох, зэгс, шагшуурга, мод огтлох, элс, хайрга, чулуу авах, байгалийн ургамлыг үйлдвэрлэлийн зориулалтаар түүж бэлтгэх, мал угаах болон хөдөө аж ахуйн бүтээгдэхүүн үйлдвэрлэх цэг байгуулахыг хориглоно гэж заасан. Ногоон шошго нэвтрүүлэгт үндэслэн газар ашиглах гэрчилгээг хүчингүй болгоогүй.  Я ХХК-д хууль зөрчиж газар олгосон тухай  мэдээллийг 2019 оноос хойш хүргүүлсэн байдаг, харин эрхийг хүчингүй болгосон цаг хугацаа, нөхцөл байдал зэрэг нь хоорондоо ямар нэгэн шалтгаант холбоогүй. Я ХХК 2007 онд үүсгэн байгуулагдсан бөгөөд газар ашиглах зөвшөөрөл авах үедээ аялал жуулчлалын үйл ажиллагаа явуулах эрхгүй байсан. Аялал жуулчлалын эрхийг 2020 онд, газар эзэмших эрхийн гэрчилгээг 2021 оны 4 дүгээр сард авсан. Байгаль орчны яамнаас 2022 оны 2 дугаар сард газар ашиглах гэрчилгээг хүчингүй болгосон. Гэрчилгээний хугацаа дуусахаас 1 сарын өмнө холбогдох байгууллагуудад хүсэлтээ өгч сунгуулах байтал Я ХХК энэхүү ажиллагааг хийгээгүйгээс гадна 2018 онд газар ашиглах эрх олгосон нь хууль зөрчсөн байна гэж үзэж тусгай хамгаалалттай газрын захиргаа болон иргэдээс давхцуулан олгосон газрыг хүчингүй болгох хүсэлтийг удаа дараа гаргасан. Нэвтрүүлэгт 7 секундийн хэсэг дээр Я ХХК 4,5 га газрын зөвшөөрөл авсан байна гэснээс өөрөөр газар ашиглах гэрчилгээг хууль бусаар авсан гэж үг өгүүлбэр хэрэглэгдээгүй, нэвтрүүлэгт 30 минутын хугацаанд 4-5 компанийн талаар 7-8 иргэний ярилцлагыг оруулсан. Тиймээс нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү. Я ХХК учирсан хохирлоо өөрсдөө нотлох үүрэгтэй, ямар үндэслэлээр 667,960 төгрөгийн хохирол шаардсанаа нотлоогүй байна гэв.

3. Иргэдийн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: М.Ү.О.Н.Р.Т нь тусгай зөвшөөрөл цуцлахад яг нөлөөлсөн эсэх нь үндэслэлгүй, зөвшөөрөл сэргээсэн тул анх цуцалсан албан хаагч, байгууллага хариуцагч тал байх ёстой болов уу. Хариуцагч талаа зөв тодорхойлоогүй гэв.

4. Нэхэмжлэгчээс улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, компанийн дүрэм, Байгаль орчин, Аялал жуулчлалын сайдын 2022.02.24-ний өдрийн А/44 дугаар тушаал, нэвтрүүлгийн хэсгийн фото зураг, Я ХХК-ийн Улсын тусгай хамгаалалттай нутаг дэвсгэрт газар ашиглах гэрчилгээ, кадастрын зураг, 2018.02.09-ний өдрийн 2018/001 тоот Улсын тусгай хамгаалалттай нутаг дэвсгэрт газар ашиглах тухай гэрээ, 2019.08.28-ны өдрийн 2019/015 тоот Улсын тусгай хамгаалалттай нутаг дэвсгэрт газар ашиглах тухай гэрээ, Хөвсгөл аймгийн Засаг даргын 2009.05.12-ны өдрийн 138 тоот захирамж, 2021.08.04-ний өдрийн Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд гаргасан М.Ж-ы хариу тайлбар, Газар зохион байгуулалт, Геодези, зураг зүйн газрын 2021.03.29-ний өдрийн 2/645 4 хуудас хавсралттай албан тоот, Хөвсгөлийн Улсын тусгай хамгаалалттай газрын хамгаалалтын захиргааны 2021.06.08-ны өдрийн 189 тоот газрын гэрчилгээ сунгуулах тухай албан бичиг, кадастрын зураг, Хөвсгөл аймгийн Прокурорын газрын 2020.10.19-ний өдрийн 197 тоот хариу мэдэгдэх хуудас, Хөвсгөл аймгийн Прокурорын газрын 2020.11.27-ны өдрийн 227 тоот хариу мэдэгдэх хуудас, Монгол Улсын Ерөнхий Прокурорын газрын 2022.06.20-ны өдрийн 4/1495 тоот хариу мэдэгдэх хуудас, М.Ү.О.Н.Р.Т-ийн 2021.12.13-н өдрийн 2/914 тоот гомдолд өгөх тайлбар, 2016.01.18-ны өдрийн 16/01 тот Түншлэлийн гэрээ, Хөвсгөл аймгийн Алаг-Эрдэнэ сумын Засаг даргын 2017.05.29-ний өдрийн 1/188 тоот албан бичиг, Хөвсгөл аймгийн Мэргэжлийн хяналтын газрын Улсын байцаагчийн 2020.08.19-ний өдрийн 23-04-022/299 тоот албан шаардлага, Я ХХК-ийн Хөвсгөл аймгийн Алаг-Эрдэнэ сумын байгалийн цогцолбор газарт орших Г аялал жуулчлалын бааз төслийн хийгдсэн ажлын гүйцэтгэлийн тайлан, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2022.03.23-ны өдрийн 0214 дугаар М.Ж нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосон захирамж, 2022.12.21-ний өдрийн Хөвсгөл аймгийн Алаг-Эрдэнэ сумын Хатгал тосгоны нутагт баригдаж буй Г жуулчны баазын барилгын гүйцэтгэлийн төсөвт хийсэн экспертизийн дүгнэлт, орчны хог хаягдал цэвэрлэж буй фото зураг, Байгаль орчин, Аялал жуулчлалын яамны 2023.01.06-ны өдрийн 09/142 тоот хариу, Я ХХК-ийн ашиглаж буй газрын кадастрын зураг, Я ХХК-ийн эрхийн улсын бүртгэлийн Ү-1701000508 дугаарт бүртгэлтэй, Хөвсгөл аймгийн Алаг-Эрдэнэ сумын 3 дугаар баг, Яргис хаягт байрлах, 279.6 м.кв, аялал жуулчлалын зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийн гэрчилгээний хуулбар, Я ХХК-ийн 2021.12.08-ны өдөр МҮОНРТ-ийн захиралд гаргасан гомдол, Монгол Улсын Их хурлын гишүүн Б.Э-ын 2023.05.19-ний өдрийн өргөдөл шилжүүлэх тухай албан бичиг, Засгийн газрын хяналт хэрэгжүүлэх газрын 2023.06.30-ны өдрийн гомдол шийдвэрлүүлэх тухай албан бичиг, Хууль зүй, Дотоод хэргийн яамны 2023.09.28-ны өдрийн 3/5017 тоот өргөдөл шилжүүлэх албан бичиг, Д.Б-ийн Хаан банкны дансны хуулга, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2023.03.01-ний өдрийн нотлох баримт гаргуулах тухай албан бичиг, Хөвсгөл аймгийн Алаг-Эрдэнэ сумын Засаг даргын 2023.03.17-ны өдрийн хариу албан бичиг, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2024.02.20-ны өдрийн 147 дугаар шийдвэр зэргийг шүүхэд нотлох баримтаар гаргаж өгсөн.

Хариуцагчаас улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар гаргаж өгсөн.

Шүүх нэхэмжлэгч талын хүсэлтээр хариуцагчаас Ногоон шошго Хөвсгөлд мөнгө инээж байна нэвтрүүлгийн давталтын түүвэр, 2023.01.23-ны өдөр нэхэмжлэгчийн гаргаж өгсөн сидинд хийсэн үзлэгийн тэмдэглэл, Д.Ч-г гэрчээр асуусан тэмдэглэл, 2024.02.19-ний өдрийн Ногоон шошго нэвтрүүлэгт дахин үзлэг хийсэн тэмдэглэл, хариуцагч талын хүсэлтээр нэвтрүүлэгч Ц.Ц-г гэрчээр асуусан тэмдэглэлийг бүрдүүлсэн.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

1. Нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй гэж үзэв.

2. Нэхэмжлэгч дараах үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлсон. Үүнд: М.Ү.О.Н.Р.Т-ийн 2021.12.08-ны өдрөөс эхлэн 16 цаг 30 минут, 21 цаг 10 минутад олон өдрийн давтамжтайгаар Ногоон шошго нэвтрүүлгээр Я ХХК-ийн нэр төрд халдсан худал гүтгэлэг явуулсан тул нэр төр сэргээлгэж, хохиролд 667,960 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргасан. М.Ж гэгч хүн Я ХХК-ийн эд хөрөнгийг эвдэлсэн үйлдлээр цагдаагийн байгууллагад гомдол гаргаж, М.Ж нь манай зуслангийн газарт Я ХХК-д газар олгосон гэж захиргааны шүүхэд нэхэмжлэл гаргасан яг энэ цаг үед Ногоон шошго нэвтрүүлгээр Я ХХК-ийн ашиглаж буй газрыг үзүүлээд бусдын хаясан хог, өөр бусдын эзэмшлийн яажгий эвдэрхий нүхэн жорлон, хог хаягдал бүхий жалгыг манай үйл ажиллагаа явуулж буй газарт байгаа мэтээр хамаатуулан нэвтрүүлэг хийсэн байдаг. Нэвтрүүлэг гарсны дараа Я ХХК-ийн газар ашиглах гэрчилгээг Аялал жуулчлал, байгаль орчны сайдын тушаал гарч бидэнд мэдэгдэлгүйгээр цуцалсан. Я ХХК нь бусдын газар дээрэмдээгүй, төрийн байгууллага шаардлага гаргаж манай хашааны буланг нураагаагүй, яажгий модон жорлон, хог новштой жалга байхгүй тул манай нэр төрийг сэргээх нь шударга ёсонд нийцнэ. Иймд М.Ү.О.Н.Р.Т-ийн 2021.12.08-ны өдрийн 16 цаг 30 минут, 21 цаг 10 минутад олон өдрөөс эхлэн олон удаагийн давтамжтайгаар Ногоон шошго нэвтрүүлгээр Я ХХК-ийн нэр төрд халдсан худал гүтгэлэг явуулсан тул нэр төр сэргээж, хохиролд Хөвсгөл аймаг руу явсан шатахууны зардал 667,960 төгрөгийг гаргуулж өгнө үү гэв.

3. Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй дараах үндэслэлээр үгүйсгэсэн Үүнд: М.Ү.О.Н.Р.Т нь Олон нийтийн радио, телевизийн тухай хуульд заасны дагуу олон нийтийн эрх ашигт үйлчилж, тэдний өмнө хариуцлага хүлээж, хяналтад үйл ажиллагаа явуулдаг ашгийн бус хуулийн этгээд юм. Хуульд зааснаар телевиз, радиогийн нэвтрүүлэг бэлтгэхдээ баримтлах хөтөлбөрийн бодлогын хүрээнд нэвтрүүлгүүдээ бэлтгэдэг. Ногоон шошго нэвтрүүлгийг олон жилийн хугацаанд экологи байгаль орчны асуудлыг хөндсөн сэдэвтэйгээр гаргаж байгаа. Ногоон шошго буюу Хөвсгөлд мөнгө инээж байна нэвтрүүлэг нь нийт 3 цуврал бөгөөд 2 нь нэвтрүүлэг хэлбэртэй, 1 нь хэлэлцүүлэг хэлбэртэй. Уг нэвтрүүлэг нь 30 минутын хугацаатай үргэлжилдэг. 2020-2022 онд ковидын нөхцөл байдал хүнд байсантай холбогдуулан манай телевиз нэвтрүүлгийнхээ 60 хувьд давталтаар явуулдаг байсан. Телевиз нийт 5 сувагтай, 1 дүгээр суваг нь үндсэн суваг, 2 дугаар суваг нь Монголын мэдээ суваг буюу зарим нэвтрүүлгүүдийг давталтаар гаргаж байгаа. Нэхэмжлэгч уг нэвтрүүлгийг олон дахин давтаж гарсны улмаас газар ашиглах гэрчилгээ хүчингүй болсон гэж үзсэн. Гэтэл Байгаль орчин аялал жуулчлалын яамны сайдын 2022 оны 02 дугаар сарын 24-ний өдрийн А/44 дүгээр тушаалын үндэслэх хэсэгт Засгийн газрын тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.2, Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 36 дугаар зүйлийн 36.1-т Төрийн захиргааны төв байгууллага нь дархан цаазат газрын болон байгалийн цогцолборт газрын хязгаарлалтын бүс, байгалийн нөөц газар, дурсгалт газраас иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад газар ашиглуулах тухай шийдвэрийг хамгаалалтын захиргаа болон сум, дүүргийн Засаг даргын саналыг үндэслэн гаргана гэж заасан. Усны тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.2.1-т онцгой хамгаалалтын бүсэд барилга, байгууламж барих, газар хагалах, тэсэлгээ хийх, газар тариалан эрхлэх, ашигт малтмал хайх, олборлох, зэгс, шагшуурга, мод огтлох, элс, хайрга, чулуу авах, байгалийн ургамлыг үйлдвэрлэлийн зориулалтаар түүж бэлтгэх, мал угаах болон хөдөө аж ахуйн бүтээгдэхүүн үйлдвэрлэх цэг байгуулахыг хориглоно гэж заасан. Ногоон шошго нэвтрүүлэгт үндэслэн газар ашиглах гэрчилгээг хүчингүй болгоогүй.  Я ХХК-д хууль зөрчиж газар олгосон тухай  мэдээллийг 2019 оноос хойш хүргүүлсэн байдаг, харин эрхийг хүчингүй болгосон цаг хугацаа, нөхцөл байдал зэрэг нь хоорондоо ямар нэгэн шалтгаант холбоогүй. Я ХХК 2007 онд үүсгэн байгуулагдсан бөгөөд газар ашиглах зөвшөөрөл авах үедээ аялал жуулчлалын үйл ажиллагаа явуулах эрхгүй байсан. Аялал жуулчлалын эрхийг 2020 онд, газар эзэмших эрхийн гэрчилгээг 2021 оны 4 дүгээр сард авсан. Байгаль орчны яамнаас 2022 оны 2 дугаар сард газар ашиглах гэрчилгээг хүчингүй болгосон. Гэрчилгээний хугацаа дуусахаас 1 сарын өмнө холбогдох байгууллагуудад хүсэлтээ өгч сунгуулах байтал Я ХХК энэхүү ажиллагааг хийгээгүйгээс гадна 2018 онд газар ашиглах эрх олгосон нь хууль зөрчсөн байна гэж үзэж тусгай хамгаалалттай газрын захиргаа болон иргэдээс давхцуулан олгосон газрыг хүчингүй болгох хүсэлтийг удаа дараа гаргасан. Нэвтрүүлэгт 7 секундийн хэсэг дээр Я ХХК 4,5 га газрын зөвшөөрөл авсан байна гэснээс өөрөөр газар ашиглах гэрчилгээг хууль бусаар авсан гэж үг өгүүлбэр хэрэглэгдээгүй, нэвтрүүлэгт 30 минутын хугацаанд 4-5 компанийн талаар 7-8 иргэний ярилцлагыг оруулсан. Тиймээс нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү. Я ХХК учирсан хохирлоо өөрсдөө нотлох үүрэгтэй, ямар үндэслэлээр 667,960 төгрөгийн хохирол шаардсанаа нотлоогүй байна гэв.

4. Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн Байгаль орчин, Аялал жуулчлалын сайдын 2022.02.24-ний өдрийн А/44 дугаар тушаал, нэвтрүүлгийн хэсгийн фото зураг, Я ХХК-ийн Улсын тусгай хамгаалалттай нутаг дэвсгэрт газар ашиглах гэрчилгээ, кадастрын зураг, 2018.02.09-ний өдрийн 2018/001 тоот Улсын тусгай хамгаалалттай нутаг дэвсгэрт газар ашиглах тухай гэрээ, 2019.08.28-ны өдрийн 2019/015 тоот Улсын тусгай хамгаалалттай нутаг дэвсгэрт газар ашиглах тухай гэрээ, Хөвсгөл аймгийн Засаг даргын 2009.05.12-ны өдрийн 138 тоот захирамж, 2021.08.04-ний өдрийн Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд гаргасан М.Жы хариу тайлбар, Газар зохион байгуулалт, Геодези, зураг зүйн газрын 2021.03.29-ний өдрийн 2/645 4 хуудас хавсралттай албан тоот, Хөвсгөлийн Улсын тусгай хамгаалалттай газрын хамгаалалтын захиргааны 2021.06.08-ны өдрийн 189 тоот газрын гэрчилгээ сунгуулах тухай албан бичиг, кадастрын зураг, Хөвсгөл аймгийн Прокурорын газрын 2020.10.19-ний өдрийн 197 тоот хариу мэдэгдэх хуудас, Хөвсгөл аймгийн Прокурорын газрын 2020.11.27-ны өдрийн 227 тоот хариу мэдэгдэх хуудас, Монгол Улсын Ерөнхий Прокурорын газрын 2022.06.20-ны өдрийн 4/1495 тоот хариу мэдэгдэх хуудас, МҮОНРТ-ийн 2021.12.13-н өдрийн 2/914 тоот гомдолд өгөх тайлбар, 2016.01.18-ны өдрийн 16/01 тот Түншлэлийн гэрээ, Хөвсгөл аймгийн Алаг-Эрдэнэ сумын Засаг даргын 2017.05.29-ний өдрийн 1/188 тоот албан бичиг, Хөвсгөл аймгийн Мэргэжлийн хяналтын газрын Улсын байцаагчийн 2020.08.19-ний өдрийн 23-04-022/299 тоот албан шаардлага, Я ХХК-ийн Хөвсгөл аймгийн Алаг-Эрдэнэ сумын байгалийн цогцолбор газарт орших Г аялал жуулчлалын бааз төслийн хийгдсэн ажлын гүйцэтгэлийн тайлан, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2022.03.23-ны өдрийн 0214 дугаар М.Ж нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосон захирамж, 2022.12.21-ний өдрийн Хөвсгөл аймгийн Алаг-Эрдэнэ сумын Хатгал тосгоны нутагт баригдаж буй Г жуулчны баазын барилгын гүйцэтгэлийн төсөвт хийсэн экспертизийн дүгнэлт, орчны хог хаягдал цэвэрлэж буй фото зураг, Байгаль орчин, Аялал жуулчлалын яамны 2023.01.06-ны өдрийн 09/142 тоот хариу, Я ХХК-ийн ашиглаж буй газрын кадастрын зураг, Я ХХК-ийн эрхийн улсын бүртгэлийн *** дугаарт бүртгэлтэй, Хөвсгөл аймгийн Алаг-Эрдэнэ сумын 3 дугаар баг, Яргис хаягт байрлах, 279.6 м.кв, аялал жуулчлалын зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийн гэрчилгээний хуулбар, Я ХХК-ийн 2021.12.08-ны өдөр М.Ү.О.Н.Р.Т-ийн захиралд гаргасан гомдол, Монгол Улсын Их хурлын гишүүн Б.Энхбаярын 2023.05.19-ний өдрийн өргөдөл шилжүүлэх тухай албан бичиг, Засгийн газрын хяналт хэрэгжүүлэх газрын 2023.06.30-ны өдрийн гомдол шийдвэрлүүлэх тухай албан бичиг, Хууль зүй, Дотоод хэргийн яамны 2023.09.28-ны өдрийн 3/5017 тоот өргөдөл шилжүүлэх албан бичиг, Д.Б-гийн Хаан банкны дансны хуулга, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2023.03.01-ний өдрийн нотлох баримт гаргуулах тухай албан бичиг, Хөвсгөл аймгийн Алаг-Эрдэнэ сумын Засаг даргын 2023.03.17-ны өдрийн хариу албан бичиг, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2024.02.20-ны өдрийн 147 дугаар шийдвэр, Ногоон шошго Хөвсгөлд мөнгө инээж байна нэвтрүүлгийн давталтын түүвэр, 2023.01.23-ны өдөр сидинд хийсэн үзлэгийн тэмдэглэл, гэрч Д.Ч-гийн мэдүүлэг, 2024.02.19-ний өдрийн Ногоон шошго нэвтрүүлэгт дахин үзлэг хийсэн тэмдэглэл, гэрч Ц.Ц-гийн мэдүүлэг, зохигчдын тайлбараар дараах үйл баримт тогтоогдож байна.

5. Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 33 дугаар зүйлийн 1 дэх заалтыг үндэслэн Байгаль орчин, Ногоон хөгжил, Аялал жуулчлалын яамны Тусгай хамгаалалттай нутгийн удирдлагын газраас Я ХХК-д Хөвсгөл аймгийн Алаг-Эрдэнэ сумын нутаг Хөвсгөл нуурийн байгалийн цогцолборт газар тусгай хамгаалалттай газар нутгийн Чулуутын ам нэртэй 4.5 га талбайг аялал жуулчлалын зорилгоор ашиглах эрхийг 5 жилийн хугацаатай олгож, *** дугаар гэрчилгээ олгож, газар ашиглах гэрээ байгуулан 2018, 2019 онд сунгасан байна.

6. Улмаар Байгаль орчин, Аялал жуулчлалын сайдын 2022 оны 2 дугаар сарын 24-ний өдрийн А/44 тоот Хууль бус захиргааны актыг хүчингүй болгох тухай тушаалаар Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 36 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг зөрчин хамгаалалтын захиргааны саналгүйгээр Хөвсгөлийн байгалийн цогцолборт газрын хязгаарлалтын бүсэд Я ХХК-д 4.5 га газар ашиглах эрх олгосон Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын А/114 дүгээр тушаалын Я ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгож, нэхэмжлэгч нь Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шүүхэд нэхэмжлэл гаргажээ.

7. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шүүхийн 2024 оны 2 дугаар сарын 20-ны өдрийн 147 дугаар шийдвэрээр Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 17 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, 34 дүгээр зүйлийн 1, 35 дугаар зүйлийн 1, 36 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 37 дугаар 1,40 дүгээр зүйлийн 1дэх хэсэг, Газрын тухай хуулийн 39 дүгээр зүйл, 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2, 40.1.3, 40.1.4, 40.1.5, 40.1.6, 40.1.7 дэх заалт, Усны тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1, 22.2 дахь хэсэг, Захиргааны ерөнхий хуулийн 48 дугаар зүйлийн 48.2, 48.3 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч Я ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагын заримыг хангаж, Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2022 оны 2 дугаар сарын 24-ний өдрийн А/44 дүгээр Хууль бус захиргааны актыг хүчингүй болгох тухай тушаалыг хүчингүй болгуулах шаардлагаас уг тушаалаар цуцалсан газрын 2,6 га газарт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож, тушаалын бусад газарт холбогдох хэсгийг Байгаль орчин, аялал жуулчлалын сайдаас дахин шинэ акт гаргах хүртэл 3 сарын хугацаагаар түдгэлзүүлж, Я ХХК-ийн газар ашиглах гэрээний хугацааг сунгах хүсэлтийг шийдвэрлээгүй эс үйлдэхүй нь хууль бус болохыг тогтоож, Я ХХК-ийн гаргасан газар ашиглах эрхийн гэрчилгээг холбогдох хуульд нийцүүлэн хийлгэсэн 3 нэгж талбараар, 4.5 га газрыг ашиглуулах шийдвэрээ Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуульд нийцүүлэн гаргах, тус компанитай газар ашиглах гэрээг мөн хуульд заасан журмаар байгуулахыг даалгасан байна.

8. Олон нийтийн радио, телевизийн тухай хуульд зааснаар М.Ү.О.Н.Р.Т нь гагцхүү олон нийтийн эрх ашигт үйлчилдэг, тэдний өмнө хариуцлага хүлээж, хяналт дор нь үйл ажиллагаагаа явуулдаг ашгийн төлөө бус хуулийн этгээд бөгөөд үйл ажиллагаандаа хараат бус байх, бодит мэдээлэл олж авах иргэний эрхийг хүндэтгэх, олон ургальч үзэл, ил тод байдлыг эрхэмлэх, аж ахуйн нэгж, байгууллага, албан тушаалтан, хувь хүн, улс төрийн намын эрх ашгийг бус нийт үндэсний эрх ашгийг дээдлэх үндсэн зарчмыг баримталж ажиллахаар заасан.

9. М.Ү.О.Н.Р.Т Ногоон шошго Хөвсгөлд мөнгө инээж байна нэвтрүүлгийг 2021 оны 11 дүгээр сарын 24-ний өдрийн 09.00 цагт гаргаж, үүнээс хойш MNB 1 дүгээр суваг, MNB 2 дугаар сувгаар хэд хэдэн удаагийн давталттайгаар гаргажээ.

10. Ногоон шошго Хөвсгөлд мөнгө инээж байна нэвтрүүлэг нь Хөвсгөл аймгийн байгалийн цогцолборт тусгай хамгаалалттай газар нутгийн байгаль орчин, экологийн асуудлыг хөндөж, нутгийн иргэд, аж ахуйн нэгжийн талаар яригдаж, цуврал байдлаар хийгдсэн нэвтрүүлэг болох нь зохигчдын тайлбар үзлэгийн тэмдэглэл, гэрчийн мэдүүлэг зэргээр тогтоогдож байна.

11. Энэ нэвтрүүлэгт Хөвсгөл аймгийн Алаг-Эрдэнэ сумын Цэнхэр сувдын эзэд ТББ-ын захирал Ө.А, гишүүн В.П, Эко дэвшил ТББ-ын Хатгал дахь менежер Ч.М, Хатгал тосгоны Жанхай хэсгийн ахлагч Э.Ү, Хатгал тосгоны өндөр настан М.Ж, Хөвсгөл далай ээж нийгэмлэгийн захирал, биологийн ухааны доктор Ж.О, Хөвсгөл аймгийн ИТХ-ын дарга Г.М, Хатгал тосгоны захирагч А.Б, Алаг-Эрдэнэ сумын Засаг дарга Э.Н, Ус цаг уур, орчны шинжилгээний төвийн харъяа Хатгал тосгоны өртөөний дарга А.О зэрэг хүмүүс оролцож, тэдний санал, тайлбар, хүсэлт зэргийг тусгажээ.

12. Нэхэмжлэгч талаас Ногоон шошго ХӨВСГӨЛД мөнгө ИНЭЭЖ байна 2 гэсэн нэвтрүүлгийг иргэн М.Ж-ы захиалгаар хийсэн, нэвтрүүлэг гарсны дараа газар ашиглах эрх цуцлагдсан ба уг нэвтрүүлгийн ...бусдын өвөлжөө, хаваржаа, зуслангийн газар дээрэмдсэн, ... эрх мэдэлтэй, хэтэвч зузаан, хөрөнгө чинээтэй хүмүүс зарлигаар дархалж тусгайлан хамгаалсан нутагт хуулиа хэрхэн зөрчиж, зайлан захирч болдог сонгодог нэг жишээг та харж байна..., хэдэн арван жил нутаглаж, суурьшиж амьдарсан гэр орныг нь хүч түрэмгийлэн эзэлсэн, зүйрлэвэл хэдэн зууны өмнөх боолчлол, дайны олз мэт сэтгэгдэл төрөхгүй гэж үү бүр гэрийг нь тойруулаад чулуун хашаа татчихсан байгаа биз..., ... нүхэн жорлонтой..., ...гуу жалгаар бие засдаг..., ...хогоо ил задгай хаядаг.. гэсэн хэсэг нь тус компанийн ажил хэргийн нэр хүндийг гутаасан тул сэргээлгэж, хохирол гаргуулна гэж нэхэмжлэлийн шаардлагаа тодорхойлсон.

13. Хариуцагч М.Ү.О.Н.Р.Т нь Ногоон шошго хөтөлбөрийн хүрээнд Хөвсгөлд мөнгө инээж байна нэвтрүүлгийг бэлтгэхдээ үйл үйл ажиллагааны зорилго, зарчмаа зөрчөөгүй, Хөвсгөлийн байгалийн цогцолборт газрын байгаль орчин, экологийн асуудлыг хөндсөн нь нийтийн эрх ашигт нийцсэн гэж маргасан.

14. Ажил хэргийн нэр хүнд гэж иргэн, хуулийн этгээдийн тухайн эрхэлж буй байгууллага, аж ахуйгаа үр ашигтай эрхлэн хөтөлж, үйлдвэрлэл, үйлчилгээ, бараа, бүтээгдхэүүнээ тодорхой зах зээл, хэрэглэгчийн хэрэгцээг тогтвортой хангаж, тэдний таашаалыг хүлээх нь тухайн иргэн, хуулийн этгээдийн үйл ажиллагааг үнэлэх үнэлэмж юм.

15. Ногоон шошго ХӨВСГӨЛД мөнгө ИНЭЭЖ байна 2 гэсэн нэвтрүүлгээр сэтгүүлч Ц.Ц ..Хөвсгөлийн улсын тусгай хамгаалалттай газар нутагт бий болоод байгаа ил цагаандаа гарсан нэг дээрмийн асуудал бол эрх мэдэлтэй эд хөрөнгөтэй хүмүүс нутгийн уугуул иргэдийн өвөлжөө, хаваржаа, зуслангийн газрыг улаан цагаан дээрэмдэж авдаг болсон явдал. Эрх мэдэлтэй, хэтэвч зузаан, хөрөнгө чинээтэй хүмүүс зарлигаар дархалж тусгайлан хамгаалсан нутагт хуулиа хэрхэн зөрчиж, зайлан захирч болдог сонгодог нэг жишээг та харж байна. Хэдэн арван жил нутаглаж, суурьшиж амьдарсан гэр орныг нь хүч түрэмгийлэн эзэлсэн, зүйрлэвэл хэдэн зууны өмнөх боолчлол, дайны олз мэт сэтгэгдэл төрөхгүй гэж үү бүр гэрийг нь тойруулаад чулуун хашаа татчихсан байгаа биз, Хөвсгөлийн улсын тусгай хамгаалалттай газрын хамгаалалтын захиргаа болон Байгаль орчин, аялал жуулчлалын яамны Тусгай хамгаалалтын газрын нутгийн удирдлагын газар Янгирт компанид газар эзэмших эрхийг 4.5 га-гаар тогтоожээ. Энд Хөвсгөл далайд цутгадаг нэг чухал эх үүсвэр болох Чулуут голын адаг бүхэлдээ багтсаныг та харж байна... гэж ярьж, энэ хэсгийг Я ХХК-д олгосон газар дээр зураг авалт хийж тухайн газар нутгийг харуулж байна.

16. Түүнчлэн нэхэмжлэгчийн ашиглах эрхтэй газрын орчим нэвтрүүлэг бэлтгэж зураг авалт хийхдээ Хөвсгөлийн байгалийн цогцолборт газрын хог хаягдал, бохирын буюу 00-ын асуудлыг шийдвэрлэсэн байдлыг хөндсөн байх бөгөөд нэхэмжлэгчийн нэр хаягийг дурдаагүй, нийтэд хамруулсан байгааг зөвхөн Я ХХК-тай холбоотой, түүнийг буруутгасан үйл баримт гэж үзэх боломжгүй.

17. Мөн ...Хөвсгөл аймаг болон яамнаас томилогдсон ажлын хэсэг сүрийг үзүүлэн давхилдсаны дүнд Хөвсгөл нуурын цутгалт Чулуут голын голдирлыг хааж босгосон чулуун хашааны өчүүхэн хэсгийг нурааж гийгүүлсэн байна. Авсан арга хэмжээ нь ердөө л энэ. Монголд төдийгүй дэлхийд данстай цэнгэг уст Хөвсгөл нуурыг хамгаалах үүрэгтэй, хамгаална гэж төрд тангараг өргөсөн холбогдох салбарын албан тушаалтнуудад ингэхэд ичих нүүр байна уу... гэсэн сэтгүүлчийн хэлсэн үг нь аймаг болон яамнаас томилогдсон ажлын хэсгийн үйл ажиллагааг шүүмжилсэн болохоос нэхэмжлэгчийн барьсан чулуун хашааг төрийн байгууллагын шахалтаар нэхэмжлэгч өчүүхэн хэсгийг буулгасан гэж гүтгэсэн агуулгыг илэрхийлээгүй байна.

Учир нь нэхэмжлэгчид Хөвсгөл аймгийн Мэргэжлийн хяналтын газрын Улсын байцаагчийн 2020 оны 8 дугаар сарын 19-ний өдрийн 23-04-022/299 дугаар албан шаардлага хүргүүлж, Чулуутын голын хамгаалалтын бүсийг оролцуулан барьсан хашаагаа буулган онцгой хамгаалалтын бүсийг чөлөөлөхийг мэдэгдэж байжээ.

18. Гутаасан мэдээ гэдгийг бодит байдалд нийцээгүй, иргэн, хуулийн этгээдийг хууль болон ёс суртахууны хэм хэмжээг зөрчсөн буюу буруу, шударга бус үйлдэл хийсэн гэх агуулгатай мэдээг тарааснаар иргэний нэр төр, алдар хүнд, иргэн хуулийн этгээдийн ажил хэргийн нэр хүндэд нөлөөлсөн, үнэлэмжийг доройтуулсныг ойлгодог.

19. Ногоон шошго ХӨВСГӨЛД мөнгө ИНЭЭЖ байна 2 нэвтрүүлгээр сэтгүүлч Ц.Ц-ийн Хөвсгөлийн улсын тусгай хамгаалалттай газар нутагт бий болоод байгаа ил цагаандаа гарсан нэг дээрмийн асуудал бол эрх мэдэлтэй эд хөрөнгөтэй хүмүүс нутгийн уугуул иргэдийн өвөлжөө, хаваржаа, зуслангийн газрыг улаан цагаан дээрэмдэж авдаг болсон явдал. Эрх мэдэлтэй, хэтэвч зузаан, хөрөнгө чинээтэй хүмүүс зарлигаар дархалж тусгайлан хамгаалсан нутагт хуулиа хэрхэн зөрчиж, зайлан захирч болдог сонгодог нэг жишээг та харж байна. Хэдэн арван жил нутаглаж, суурьшиж амьдарсан гэр орныг нь хүч түрэмгийлэн эзэлсэн, зүйрлэвэл хэдэн зууны өмнөх боолчлол, дайны олз мэт сэтгэгдэл төрөхгүй гэж үү бүр гэрийг нь тойруулаад чулуун хашаа татчихсан байгаа биз гэсэн мэдээ нь нэхэмжлэгч Я ХХК-ийн ажил хэргийн нэр хүндийг гутаасан мэдээ байна гэж үзэхээр байна.

20. Учир нь гэрчийн мэдүүлэг, Алаг-Эрдэнэ сумын Засаг даргын Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд хүргүүлсэн албан бичгээр М.Ж нь нэхэмжлэгчийн ашиглах эрхтэй газарт өвөлжөө, хаваржаа, зуслангийн газар эзэмшиж байгаагүй болох нь тогтоогдож байхаас гадна энэ талаар Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 2 дугаар сарын 20-ны өдрийн 147 дугаар шийдвэрт гуравдагч этгээд М.Ж нь Хөвсгөл аймаг, Алаг-Эрдэнэ сумын 3 дугаар багийн нутаг, Чулуутын ам нэртэй газарт газар ашиглах эрхийн гэрээ, гэрчилгээ байхгүй, уг газарт зусаж амьдардаг байсан болох нь 2016 оны сансрын зургаас харагдахгүй, уг газрыг бэлчээрийн талбайгаараа тогтоосон эрх бүхий этгээдийн шийдвэр байхгүй байгаа тул Я ХХК-д 2016 онд газар ашиглуулсны улмаас гуравдагч этгээд М.Жы эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдсөн гэж үзэх нөхцөл байдлууд нотлох баримтаар нотлогдохгүй байгаа зэрэг үйл баримтууд шүүхэд тогтоогдлоо... гэж дүгнэсэн дүгнэлт зэргээс сэтгүүлч Ц.Ц-гийн дээр хэлсэн мэдээ нь нэхэмжлэгчийн ажил хэргийн нэр хүндийг гутаасан мэдээ болжээ.

21. Иймд нэхэмжлэгчийн ажил хэргийн нэр хүндийг сэргээх нь зүйтэй байна.

22. Хохиролд 667,960 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагаа нэвтрүүлэг гарсны дараа Хөвсгөл аймаг явж, газар дээр нь хүмүүстэй уулзаж, тайлбар авах зорилгоор шатахуун хийж зардал гаргаж явсан тул түүнийгээ хохиролд тооцон гаргуулахаар нэхэмжилсэн.

23. Хэдийгээр дансны гүйлгээний утгаас шатахуун хийсэн гэж харагдаж байгаа боловч Я ХХК-ийн ажлаар явахдаа шатахуун хийсэн, уг шатахууны зардал нь нэхэмжлэгч компаниас гарсан, хариуцагчийн Ногоон шошго нэвтрүүлгийн улмаас шатахуун хийж явах болсон гэх байдлыг нотлоогүй, санхүүгийн баримт байхгүй, шаардлага хангасан нотлох баримтаар нотолж мэтгэлцээгүй тул хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

24. Иргэдийн төлөөлөгчийн нэхэмжлэгч нь хариуцагч талаа зөв тодорхойлоогүй, нэвтрүүлгээс болж тусгай зөвшөөрөл цуцлагдсан баримт байхгүй, 667,960 төгрөгийн хохирол гаргуулах шаардлагаа нотлоогүй гэсэн дүгнэлтийн хохирол гаргуулах шаардлагаа нотлоогүй гэх байдлаар хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх дүгнэлт үндэслэлтэй байна.

25. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.2 дахь заалтыг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 245,100 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 70,200 төгрөг гаргуулж, нэхэмжлэгчид олгох нь зүйтэй.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2, 497 дугаар зүйлийн 497.1, 511 дүгээр зүйлийн 511.1 дэх заалтыг баримтлан хариуцагч М.Ү.О.Н.Р.Т.В-ийг Ногоон шошго ХӨВСГӨЛД мөнгө ИНЭЭЖ байна 2 нэвтрүүлгээр Хөвсгөлийн улсын тусгай хамгаалалттай газар нутагт бий болоод байгаа ил цагаандаа гарсан нэг дээрмийн асуудал бол эрх мэдэлтэй эд хөрөнгөтэй хүмүүс нутгийн уугуул иргэдийн өвөлжөө, хаваржаа, зуслангийн газрыг улаан цагаан дээрэмдэж авдаг болсон явдал. Эрх мэдэлтэй, хэтэвч зузаан, хөрөнгө чинээтэй хүмүүс зарлигаар дархалж тусгайлан хамгаалсан нутагт хуулиа хэрхэн зөрчиж, зайлан захирч болдог сонгодог нэг жишээг та харж байна. Хэдэн арван жил нутаглаж, суурьшиж амьдарсан гэр орныг нь хүч түрэмгийлэн эзэлсэн, зүйрлэвэл хэдэн зууны өмнөх боолчлол, дайны олз мэт сэтгэгдэл төрөхгүй гэж үү бүр гэрийг нь тойруулаад чулуун хашаа татчихсан байгаа биз гэж ажил хэргийн нэр хүндийг гутаасан болохыг тогтоон, нэхэмжлэгчийн ажил хэргийн нэр хүндийг сэргээж, хариуцагчаас хохиролд 667,960 төгрөг гаргуулах шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.2 дахь заалтыг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 245,100 төгрөгийн улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 70,200 төгрөг гаргуулж, нэхэмжлэгчид олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш давж заалдах журмаар 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ  Ч.МӨНХЦЭЦЭГ

 

ШҮҮГЧИД Б.АЗБАЯР

 

А.ЗҮМБЭРЭЛ