Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2023 оны 05 сарын 09 өдөр

Дугаар 128/ШШ2023/0421

 

2023               05          09                                     128/ШШ2023/0421

 

 

                          

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

  

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч М.Батзориг даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны 1 дүгээр танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Т*** о*** ж****ХХК

Хариуцагч: Х дүүргийн Т*** х**** т*** у*** б**** Д.Б****, Д.******

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Э****, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Б****, хариуцагч Д.Т*****, Б.Б********, хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Э*********, М.Д*********, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.С*****нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг. Нэхэмжлэлийн шаардлага

Хдүүргийн Т*** х**** т*** у*** б**** Д.Б****, Д.******нарын 2022 оны 5 дугаар сарын 03-ны өдрийн НА-2***********дугаар актын тэмдэглэх хэсгийн 5 дахь хэсэгт ногдох 6*,7**,***.**төгрөгийн татвар, 25,***,***.**төгрөгийн торгууль, 5**,3**.**алданги, бүгд 95,***,***.**төгрөгийн төлбөр ногдуулсныг хүчингүй болгуулах

Хоёр. Хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгчийн бичгээр гаргасан тайлбар, түүний үндэслэл:

2.1. Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага, түүний үндэслэлдээ:

Х дүүргийн Татварын хэлтсийн татварын улсын байцаагч нар 2022 оны 5 дугаар сарын 03-ны өдрийн НА-2***********тоот актаар тус компанид 8*,8**,8**.**төгрөгийн нөхөн татвар, 32,***,***.**төгрөгийн торгууль, 9,***,****төгрөгийн алданги бүгд 127,***,***.**төгрөгийн төлбөр ногдуулсан. Уг актыг үндэслэлгүй гэж Т-ын м*** т*** з***2022 оны 5 дугаар сарын 27-ны өдөр гомдол гаргасныг маргаан таслах зөвлөл хүлээн авч хэлэлцээд энэ оны 9 дүгээр сарын 22-ний өдрийн 35 тоот тогтоолоор 12,***,***.**төгрөгийн төлбөрийг хасаж, 114,***,***.76 төгрөгийн төлбөрийн төлүүлэхээр шийдвэрлэсэн. Тогтоолыг 2022 оны 9 дүгээр сарын 28-ны өдөр хүлээн авсан. 

Актын тэмдэглэх хэсгийн 5-д 2020 онд 191,***,***.***төгрөгийн, 2021 онд  төгрөгийн материалын зардлыг баримтаар нотлогдохгүй зардлыг татвар ногдуулах орлогоос хасаж, татвар ногдуулах орлогыг бууруулсан" гэж 6*,7**,***.**төгрөгийн нөхөн татвар, 25,***,***.**төгрөгийн торгууль, 5,***,***.**төгрөгийн алданги бүгд 95,***,***.***төгрөгийн төлбөр ногдуулсан.

Гэтэл тус зардал нь худалдан авсан төлбөрийн баримт, касс, харилцах, бараа материалын орлого, зардлын баримт, ерөнхий журналууд зэрэг Нягтлан бодох бүртгэлийн тухай хуулийн 13 дугаар зүйлд заасан хүчин төгөлдөр баримт байсаар байхад зардалд тооцоогүй үнэлээгүй нь хуулийн үндэсгүй гэж үзэж байна.

Мөн Аж ахуй нэгж байгууллагын орлогын албан татварын тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.1.1-д "тухайн татварын тайлант хугацаанд хамаарсан байх", 13.1.2-д "албан татвар төлөгчийн албан татвар ногдох орлого олох үйл ажиллагаатай шууд холбогдон гарсан байх", 13.1.3-д "зардал бодитой гарсан бөгөөд Нягтлан бодох бүртгэлийн тухай хуулийн 13 дугаар зүйлд заасан баримт болон холбогдох бүртгэлээр баталгаажсан байх" гэсэн шаардлагуудыг бүрэн хангаж байхад баримтаар нотлогдохгүй зардал гэж акт тогтоосон нь хуулийн үндэсгүй юм.

Татварын улсын байцаагч нар санхүүгийн анхан шатны баримтыг бүрэн гүйцэт харж үзэж нягтлаагүй, үнэлж дүгнээгүй энэ байдлаа татвар төлөгчийн зөрчил гэж үзэн актаар нөхөн татвар, алданги, торгууль ногдуулсан нь харамсалтай.

Иймд Х дүүргийн Татварын хэлтсийн татварын улсын байцаагч нарын НА-2***********тоот актын тэмдэглэх хэсгийн 5 дахь хэсэгт холбогдох 6*,7**,***.**төгрөгийн нөхөн татвар, 25,***,***.**төгрөгийн торгууль, 5,***,***.**төгрөгийн алданги нийт 95,***,***.***төгрөгийн төлбөрийг хүчингүй болгож шийдвэрлэж өгнө үү. гэжээ.

2.2. Хариуцагч шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Х дүүргийн Татварын хэлтэстэй харьцдаг, 2014 оны 02 дугаар сарын 17-ны өдрийн хуулийн этгээдийн улсын бүртгэлийн 9********** тоот гэрчилгээ, 5***** тоот регистрийн дугаартай "Т**** о*** ж***" ХХК-ийн 2018 оны 01 сарын 01-ний өдрөөс 2021 оны 12 сарын 31-ний өдрийг дуусталх хугацааны албан татварын ногдуулалт, төлөлтийн байдалд хяналт шалгалт хийх ерөнхий удирдамж, 2******* тоот томилолтоор /Эрсдэлд суурилсан төлөвлөгөөт бус жайка модуль-Иж бүрэн/ хяналт шалгалт хийж, хяналт шалгалтын үр дүнгээр НА-2***********тоот нөхөн ногдуулалтын акт үйлдсэн.

1. 2018-2020 оны борлуулалтын орлогыг дутуу тооцсон зөрчлийн тухайд: Тус компанийн 2018, 2020 борлуулалтын орлого дутуу тусгасан зөрчил нь борлуулсан бараа материалын өртгийн тооцоогоор илрүүлсэн. Бараа материалын эхний үлдэгдэл=С1, Худалдан авалт=ХА, Борлуулсан бүтээгдэхүүний өртөг=ББӨ, Бараа материалын эцсийн үлдэгдэл=С2. ББӨ=С1+ХА-С2

Мөн 2019 оны борлуулалтын орлого дутуу тусгасан зөрчлийн тухайд аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тайлан, нэмэгдсэн өртгийн албан татварын тайлангийн зөрүүгээр тодорхойлогдсон.

2. 2020, 2021 онуудад материалын зардал илүү тооцсон зөрчлийн тухайд: "Т**** о*** ж***" ХХК-ийн үндсэн үйл ажиллагаа нь хүнд машин механизмын сэлбэгийн худалдаа эрхэлдэг бөгөөд бараагаа БНХАУ-аас импортоор оруулж ирж борлуулдаг. Зөрчил илэрсэн тухайн онуудад барааг импортлохдоо барааны үнийг нийлүүлэгчийн хувь данс руу шилжүүлдэг, Монгол Улсын хил гаалиар мэдүүлээгүй, тээврийн хөлсийг илгээмжийн үйлчилгээ эрхэлдэг /карго/ компанийн захирлын дансанд шилжүүлж, тээвэрлүүлдэг. Энэхүү үйлдэл нь /зардал/ Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуулийн /2019/ 13 дугаар зүйлийн 13.1-д Дараах нөхцөлийг нэгэн зэрэг хангасан зардлыг албан татвар ногдох орлогоос хасаж тооцно, 13.1.4-т доор дурдсан бараа, ажил, үйлчилгээний зардал Татварын ерөнхий хуулийн 28 дугаар зүйлийн 28.5-д заасан дахин давтагдашгүй дугаар бүхий төлбөрийн баримт, импортын бараанд татвар ногдуулж, гаалийн байгууллагад төлсөн тухай баримтаар баталгаажсан байх гэсэн заалтыг хангахгүй байсан у******* зөрчилд авагдсан. Цаашид Монгол Улсын хилээр импортолсон бараагаа хуулийн дагуу гаальд мэдүүлж байхыг тус татвар төлөгчид зөвлөсөн болно.

Цалин хөдөлмөрийн хөлс, нийгмийн даатгалын шимтгэл, элэгдлийн зардал, импортын худалдан авалт, дахин давтагдашгүй дугаар бүхий төлбөрийн баримтаар нотлогдож буй дотоодын худалдан авалтуудыг зардалд хүлээн зөвшөөрсөн гэжээ.

ҮНДЭСЛЭХ НЬ:

Нэхэмжлэгч Т*** о*** ж****ХХК нь Х дүүргийн Татварын хэлтсийн Татварын хяналт, шалгалтын тасгийн татварын улсын байцаагч Д.Тү********, Д.Б********нарын 2022 оны 5 дугаар сарын 03-ны өдрийн Татварын ногдуулалт, төлөлтийг шалгасан тухай № НА-2***********тоот Нөхөн ногдуулалтын актын тэмдэглэх хэсгийн 6 дахь хэсэгт ногдох 6*,7**,***.**төгрөгийн нөхөн татвар, 25,***,***.**төгрөгийн торгууль, 5,***,***.**төгрөгийн алданги, бүгд 95,***,***.**төгрөгийн төлбөр ногдуулсан хэсгийг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан байна.

Тодруулбал, нэхэмжлэгч нь Х дүүргийн Татварын хэлтсийн Татварын хяналт, шалгалтын тасгийн татварын улсын байцаагч нарын 2022 оны 5 дугаар сарын 03-ны өдрийн № НА-2***********тоот Нөхөн ногдуулалтын актын тэмдэглэх хэсгийн 6 дахь хэсгийг буюу тус нөхөн ногдуулалтын актын хавсралт Татварын хяналт шалгалтаар илрүүлсэн зөрчил, ногдуулсан төлбөрийн тооцоо хүснэгтийн[1][1] 7 болон 10 дахь хэсгийг хүчингүй болгуулах"-ыг хүссэн шаардлага бүхий нэхэмжлэл гаргасан байна.

Хдүүргийн Татварын хэлтсийн Татварын хяналт, шалгалтын тасгийн татварын улсын байцаагч Д.Тү********, Д.Б********нарын 2022 оны 5 дугаар сарын 03-ны өдрийн Татварын ногдуулалт, төлөлтийг шалгасан тухай № НА-2***********тоот Нөхөн ногдуулалтын актын тэмдэглэх хэсгийн 6 дахь хэсгээр буюу тус нөхөн ногдуулалтын актын хавсралт Татварын хяналт шалгалтаар илрүүлсэн зөрчил, ногдуулсан төлбөрийн тооцоо хүснэгтийн[2][2] 7 болон 10 дахь хэсгээр 2020 онд 191,***,***.70 төгрөгийн, 2021 онд 4**,***,***73 төгрөгийн материалын зардлыг илүү тооцож, татвар ногдох орлогоос хасаж татвар ногдуулах орлогыг бууруулсан зөрчил нь Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай /2019 оны/ хуулийн 13.1. Дараах нөхцөлийг нэгэн зэрэг хангасан зардлыг албан татвар ногдох орлогоос хасаж тооцно: 13.1.4.доор дурдсан бараа, ажил, үйлчилгээний зардал Татварын ерөнхий хуулийн 28.5-д заасан дахин давтагдашгүй дугаар бүхий төлбөрийн баримт, импортын бараанд татвар ногдуулж, гаалийн байгууллагад төлсөн тухай баримтаар баталгаажсан байх: гэж заасныг зөрчсөн гэж үзэж, нөхөн татвар, торгууль, алданги ногдуулсан байна.

Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай /2019 оны/ хуулийн 13 дугаар зүйлийн 13.1-д Дараах нөхцөлийг нэгэн зэрэг хангасан зардлыг албан татвар ногдох орлогоос хасаж тооцно:, 13.1.4-д доор дурдсан бараа, ажил, үйлчилгээний зардал Татварын ерөнхий хуулийн 28.5-д заасан дахин давтагдашгүй дугаар бүхий төлбөрийн баримт, импортын бараанд татвар ногдуулж, гаалийн байгууллагад төлсөн тухай баримтаар баталгаажсан байх: гэж заасан байна.

Татварын ерөнхий хуулийн 28 дугаар зүйлийн 28.5-д Татвар төлөгч борлуулалт хийх тухай бүрд хэрэглэгчийн системээс дахин давтагдашгүй дугаар бүхий төлбөрийн баримтыг хэвлэж өгөх, эсхүл цахимаар илгээх үүрэгтэй. гэж заажээ.

Дээрх хуулийн зохицуулалтуудаас үзэхэд, татвар ногдох орлогоос хасагдах зардал нь зохих шаардлагыг хангасан дахин давтагдашгүй дугаар бүхий төлбөрийн баримтаар, эсхүл импортын бараанд татвар ногдуулж, гаалийн байгууллагад төлсөн тухай баримтаар баталгаажсан нөхцөлд татвар ногдох орлогоос хасаж тооцохоор байна.

Тодруулбал, татвар төлөгч нь зардал гаргасныг нотлох зохих шаардлагыг хангасан дахин давтагдашгүй дугаар бүхий төлбөрийн баримтыг, эсхүл импортын бараанд татвар ногдуулж, гаалийн байгууллагад төлсөн тухай баримтыг татварын албанд гаргаж өгснөөр, уг зардлаа татвар ногдох орлогоос хасаж тооцуулахаар тодорхой, нарийвчлан хуульчилжээ.

Татварын ерөнхий хуулийн 41 дүгээр зүйлийн 41.12-т Татвар төлөгч нь татварын хяналт шалгалтад дараах эрх, үүрэгтэй байна:, 41.12.3-д татварын хяналт шалгалтад шаардлагатай санхүүгийн болон бусад баримтыг шаардсаны дагуу цахим болон цаасан хэлбэрээр татварын албанд гарган өгч, татварын хяналт шалгалтад хамрагдах гэж хуульчилсан.

Дээрх хуулийн зохицуулалтаас үзэхэд, татварын хяналт шалгалтад шаардлагатай холбогдох баримтуудаа татварын албанд гаргаж өгөх нь татвар төлөгчийн өөрийнх нь үүрэг байна.

Нэхэмжлэгч нь дээрх Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай /2019 оны/ хуулийн 13 дугаар зүйлийн 13.1.4-д заасан шаардлагыг хангасан баримтуудыг татварын хяналтад шалгалтад гаргаж өгөөгүй болох нь хэрэгт цугларсан нотлох баримтуудаар тогтоогдож байна.

Иймд дээрх үндэслэлүүдээр Х дүүргийн Татварын хэлтсийн улсын байцаагч нарын 2022 оны 5 дугаар сарын 03-ны өдрийн № НА-2***********тоот Нөхөн ногдуулалтын актыг хууль зүйн үндэслэлтэй гэж шүүх дүгнэлээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нь шүүх хуралдаанд манай компани нь гадаад улсаас импортоор ирж байгаа бараа, техник хэрэгслээ тээвэр илгээмжийн /карго/ компаниар дамжуулан хүлээн авдаг у******* дахин давтагдашгүй дугаар бүхий Е баримт, гаалийн татвар төлсөн баримтуудыг гаргаж өгөх боломжгүй гэсэн агу*******ар тайлбарлан маргаж, олон хавтас баримтуудыг шүүхэд гарган өгч буй боловч эдгээр баримтууд Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.1.4-д заасан шаардлагыг хангасан баримтууд биш байх тул нэхэмжлэгч талын энэ тайлбар үндэслэлгүй.

Дээрх үндэслэлүүдээр шүүх нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.14-д заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.1.4, Татварын ерөнхий хуулийн 28 дугаар зүйлийн 28.5, 41 дүгээр зүйлийн 41.12.3-д заасныг тус тус баримтлан Х дүүргийн Татварын хэлтсийн Татварын хяналт, шалгалтын тасгийн татварын улсын байцаагч Д.Тү********, Д.Б********нарын 2022 оны 5 дугаар сарын 03-ны өдрийн Татварын ногдуулалт, төлөлтийг шалгасан тухай № НА-2***********тоот Нөхөн ногдуулалтын актын тэмдэглэх хэсгийн 6 дахь хэсэгт ногдох 6*,7**,***.**төгрөгийн нөхөн татвар, 25,***,***.**төгрөгийн торгууль, 5,***,***.**төгрөгийн алданги, бүгд 95,***,***.***төгрөгийн төлбөр ногдуулсан хэсгийг хүчингүй болгуулах -ыг хүссэн шаардлага бүхий нэхэмжлэгч Т*** о*** ж****ХХК-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, 51 дүгээр зүйлийн 51.1-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч нэхэмжлэгч Т*** о*** ж****ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 /далан мянга хоёр зуу /төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д зааснаар хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч энэхүү шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ         М.БАТЗОРИГ