Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 12 сарын 22 өдөр

Дугаар 0001

П.Эт холбогдох

эрүүгийн хэргийн тухай

Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч С.Уранчимэг даргалж, Ерөнхий шүүгч З.Хосбаяр, шүүгч С.Цэцэгмаа нарын бүрэлдэхүүнтэй

   Шүүх хуралдаанд: 

   Прокурор                                                      Ц.Л /цахимаар/

Шүүгдэгчийн өмгөөлөгч                            М.М

Хохирогчийн өмгөөлөгч                           О.Ц /цахимаар/

Нарийн бичгийн дарга                             Э.Булгантамир нарыг оролцуулан хийж

Орхон аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн  2021 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн 239 дүгээр шийтгэх тогтоолтой П.Эт холбогдох эрүүгийн хэргийг шүүгдэгч П.Э, түүний өмгөөлөгч М.М нарын давж заалдах гомдлыг үндэслэн 2021 оны 11 дүгээр сарын 24-ний өдөр хүлээн авч, шүүгч С.Цэцэгмаагийн илтгэснээр шүүх хуралдааны танхимд нээлттэйгээр хянан хэлэлцэв.

Монгол Улсын иргэн, Ү овогт П-ын Э.

П.Э нь 2014 оны 10 дугаар сард 5 удаагийн үйлдлээр Ю.Мыг “Худалдаа хөгжлийн банкин дахь үлдэгдэл зээлээ дараад нэмж зээл гаргуулан буцааж өгнө” гэж хуурч, 30.000.000 төгрөг залилан авсан гэмт хэрэгт холбогджээ.

Орхон аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх:

Шүүгдэгч Ү овгийн П-ын Эийг 2015 оны Эрүүгийн хуулийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдыг урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж,зохиомол байдлыг зориудаар бий болгох,бодит байдлын нуух замаар төөрөгдөлд оруулж, хуурч залилах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож,

Эрүүгийн хуулийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч П.Эийг 1 жил 6 сарын хугацаагаар хорих ялаар шийтгэж, Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан Өршөөл үзүүлэх тухай 2015 оны 08 дугаар сарын 11-ний өдрийн хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1 дэх хэсэг, 10 дугаар зүйлийн 10.9, 10.10 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч П.Эт оногдуулсан 1 жил 6 сарын хорих ялыг өршөөн хэлтрүүлж,

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч П.Эээс 27.350.000 төгрөг гаргуулан хохирогч Ю.Мд олгох, шүүгдэгч П.Эт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгож,

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч цагдан хоригдоогүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүйг тус тус дурдаж шийдвэрлэжээ.

Шүүгдэгч П.Э давж заалдах гомдолдоо:

“...Би энэ хэргийг үйлдээгүй буюу хохирогч гэх Ю.Мыг огт хуурч мэхлээгүй. Бид хоёр бие биенийгээ таньдаг найзууд байсан бөгөөд тухайн үед надад М-с мөнгө зээлж авах шаардлага байгаагүй. Ю.М машин тэрэг, мөнгөгүй байсан учир жижиг дунд үйлдвэрлэлийн зээлийг авахад нь машин тэргээрээ явж өгч тусалсан нь үнэн. Жижиг дунд үйлдвэрлэлийн зээлээ аваад надад өгөх ёстой буюу түрээсийн төлбөрт тооцож 10 сая төгрөгийг өгсөн.

 Мөрдөн байцаагч нь Ю.Мын дансыг бүрэн гүйцэд шалгаагүй. Шалгасан бол надаас өмнө мөнгө зээлж авч байсан асуудлууд харагдана. Худалдаа хөгжлийн банкнаас зээл авч намайг зээлтэй байгааг М нь өөрөө надтай найз нөхдийн холбоотой байсан тул мэдэж байгаа юм. Энэхүү мэдэж байгаа мэдээлэл, надад өгсөн 10 сая төгрөг, өөрөө банкнаас мөнгөө гаргуулж авсан баримтууд, миний хүүхэд рүүгээ явуулах гэж А.Л-с зээлж авсан 6.000.000 төгрөгийг бэлнээр нь өөрөө авч данснаасаа 6.000.000 төгрөгийг Н-н данс руу шилжүүлсэн үйл явдал зэргийг ашиглаж энэхүү баримтуудад тааруулж намайг гэмт хэрэг үйлдсэн гэж гүтгэж гомдол гаргаж улмаар мэдүүлэг өгч намайг гэмт хэрэг үйлдсэн мэт харагдуулж хохироож байгаад маш их гомдолтой байна.

Ю.М гэдэг хүн хохирсон гэж гомдол гаргаад намайг гэмт хэрэгтэн мэт харагдуулж байгаа үйл ажиллагааг цагдаагийн байгууллагын мөрдөгч бүрэн гүйцэд үнэн зөвөөр нь шалгаагүй. Зөвхөн хохирогчийн мэдүүлэг үнэн зөв байна гэх байдлаар шийдвэрлэж байгаад маш их гомдолтой байна. Би энэ хэргийг үйлдээгүй тул надад холбогдох хэргийг бүхэлд нь хянан үзэж дахин шалгуулахаар цагдаагийн байгууллагад буцааж өгөхийг хүсье” гэжээ.

Шүүгдэгчийн өмгөөлөгч М.М давж заалдах гомдолдоо:

“ ... Хэргийн 1 дэх хавтасны 13 дахь талд Ю.Маас 2017 оны 04 дүгээр сарын 07-ны өдөр Орхон аймгийн Цагдаагийн газарт гаргасан өргөдөл авагдсан. Энэхүү өргөдөлд “... Э нь 2014 оны 10 дугаар сард “би чамд 14 хоногийн дотор 5 хувиар өсгөж өгнө, би Худалдаа хөгжлийн банкнаас зээл авах гээд бүх юм бэлэн болсон, өмнөх зээлийн үлдэгдлээ хаагаад 14 хоногийн дараа зээлээ аваад өгнө, зээл авах материалуудаа надад үзүүлээд чи надаа итгэж болно” гэж Ю-н М надаас найзын хувьд гуйгаад байхаар нь би түүнд бүрэн итгээд жижиг дунд үйлдвэрлэлийн зээлээр зээлдэж авсан 90 сая төгрөгөөс 30 сая төгрөгийг Орхон аймгийн Оюут багт байрлаж үйл ажиллагаа явуулдаг Төв Хаан банкин дотор өгсөн болно ” гэж бичсэн байдаг.

Гэтэл хэрэгт мэдүүлэхдээ дээр гомдол дурдсан байгаа үйл явдлын талаар өөрөөр мэдүүлдэг. Шүүгдэгчийн хувьд Ю.М намайг гүтгэж байна түүнээс авлагатай гэж мэдүүлдэг. Мөрдөн шалгах ажиллагааны үед шүүгдэгчийн мэдүүлгийн эх сурвалж, хохирогчийн мэдүүлэг түүний гаргасан гомдлыг зөрүүтэй байдлыг шалгаж ажиллагааг бүрэн гүйцэд хийгээгүй.

Анхан шатны шүүх шийдвэртээ шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэрэгт түүнийг 2017 оны 05 дугаар сарын 18-нд яллагдагчаар татсан гэж үзсэн. Хэргийн 1 дэх хавтасны 1 дэх талд Орхон аймгийн Прокурорын газрын прокурорын 2017 оны 08 дугаар сарын 29-ний өдрийн “Эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах” тогтоол, 5 дахь талд Орхон аймгийн Прокурорын газрын прокурорын 2017 оны 05 дугаар сарын 18-ны өдрийн Эрүүгийн хэрэг үүсгэх тухай тогтоол тус тус авагдсан байдаг. Иймд шүүхийн шийдвэрт тусгагдсан эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татсан тогтоолтой холбоотой асуудал нь хэргийн гэм буруу, хариуцлага оногдуулахад нөлөөлөхүйц ач холбогдолтой байж болохоор байх тул давж заалдах шатны шүүхээр энэ талаар дүгнэлт хийлгэх хүсэлтэй байна.

Анхан шатны шүүх хэргийн хөөн хэлэлцэх хугацааны талаар Эрүүгийн хуулийн 1.10 дугаар зүйлийн 1.5 дахь хэсэгт заасан хугацаа өнгөрөөгүй гэх дүгнэлт хийж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.5 дугаар зүйлийн 1.2-д заасан үндэслэлд хамаарахгүй гэж дүгнэсэн нь шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулсан хуулийг буцаан хэрэглэсэн, хэрэглэх учиртай хуулийг хэрэглээгүй гэх үндэслэлд хамаарахаар байна.

“Топ мост” ХХК-ийн авсан жижиг дунд үйлдвэрлэлийн зээлийн мөнгөнөөс П.Эт өгсөн гэж Ю.М мэдүүлдэг бөгөөд хохирогчоор иргэн Ю.Мыг тогтоосон байдаг. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 8.1 дүгээр зүйлийн 1. Гэмт хэргийн улмаас амь нас, эрүүл мэнд, бусад эрх, эрх чөлөө, эд хөрөнгийн болон эд хөрөнгийн бус хохирол хүлээсэн хүн, хуулийн этгээдийг хохирогч гэнэ гэж заасан.

Иргэн Ю.М нь хохирсон гэж үзэж мөрдөн шалгах ажиллагааны үед хохирогчоор тогтоосон нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хууль ёсны байх зарчимд нийцсэн эсэх нь эргэлзээтэй байна. Ийнхүү дээрх үндэслэлээр давж заалдах гомдол гаргаж байх тул хэргийг прокурорт буцааж өгөхийг хүсье” гэжээ.

Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон прокурор Ц.Л дүгнэлтдээ: “... Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх саналтай байна” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч П.Эт холбогдох хэргийг шүүгдэгч, түүний өмгөөлөгч М.М нарын давж заалдах гомдлыг үндэслэн  давж заалдах шатны шүүх хуралдаанаар хэлэлцэж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлд зааснаар анхан шатны шүүхийн шийдвэр, хэргийн бүх ажиллагааг бүхэлд нь хянан үзлээ.

П.Эийг 2014 оны 10 дугаар сард 5 удаагийн үйлдлээр  Ю.Мыг “Худалдаа хөгжлийн банкин дахь үлдэгдэл зээлээ дараад нэмж зээл гаргуулан буцааж өгнө” гэж хуурч 30.000.000 төгрөг залилан авсан гэмт хэрэгт холбогдуулан Орхон аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэн, хэргийг анхан шатны шүүхэд ирүүлжээ.

Анхан шатны шүүх Ү овгийн П-н Эийг 2015 оны Эрүүгийн хуулийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдыг урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж, зохиомол байдлыг зориудаар бий болгох, бодит байдлын нуух замаар төөрөгдөлд оруулж, хуурч залилах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнийг 1 жил 6 сарын хугацаагаар хорих ялаар шийтгэж,

 Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан Өршөөл үзүүлэх тухай 2015 оны 08 дугаар сарын 11-ний өдрийн хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1 дэх хэсэг, 10 дугаар зүйлийн 10.9,10.10 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч П.Эт оногдуулсан 1 жил 6 сарын хорих ялыг өршөөн хэлтрүүлж, шүүгдэгчээс 27.350.000 төгрөг гаргуулан хохирогч Ю.Мд олгохоор шийдвэрлэсэн байна.

Шүүгдэгч П.Э нь хохирогч Ю.Мыг “Худалдаа хөгжлийн банкнаас зээл авах гэсэн чинь үлдэгдэл 30 сая төгрөгийн зээлээ хаа гээд байна, зээл чөлөөлдөг хүмүүсээс мөнгө авах гэсэн чинь хүү нь өндөр байна, зээлээ аваад удахгүй төлнө” гэж урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж, зохиомол байдлыг зориуд бий болгон ярьж, бодит байдлыг нуух замаар хуурч, түүний эзэмшлийн “Топмост” хязгаарлагдмал хариуцлагатай компанийн 90.000.000 төгрөгийн зээлийн хөрөнгөнөөс 2014 оны 10 дугаар сарын 13-ны өдрөөс 2014 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн хооронд дансаар болон бэлнээр нийт 30.000.000 төгрөгийг өөрийн эзэмшилдээ шилжүүлэн авсан болох нь нотлогдон тогтоогдсон ба энэ талаар хийсэн анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэл бүхий болжээ.

Хавтаст хэрэгт авагдаж шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтууд болох  хохирогч Ю.Мын ХААН банкны дансанд үзлэг хийсэн тэмдэглэл /1 хх 26-33/,

хохирогч Ю.Мын ... 2014 оны 10 дугаар сард  аймгийн  сумаас жижиг дунд үйлдвэрлэлийг дэмжих сангаас 90 сая төгрөгийн зээл авсан. Зээл аваад удаагүй байхад Э надтай уулзаад “найз нь Худалдаа хөгжлийн банкнаас зээл авах гэсэн чинь үлдэгдэл 30 сая төгрөгийн зээлээ хаа гээд байна, зээл чөлөөлдөг хүмүүсээс мөнгө авах гэсэн чинь хүү нь өндөр байна, хэд хонуулаад өгнө” гэхээр нь би зөвшөөрөөд дансаар болон бэлнээр 30 сая төгрөг өгсөн. Жижиг дунд үйлдвэрлэлийн зээлийг бөөнөөр нь данснаас гаргаж болдоггүй, бизнесийн үйл ажиллагааныхаа зардлаар гарах ёстой гэсэн шаардлагыг тавьдаг. 2014 оны 10 дугаар сарын 14-ний өдөр П.Э нь Нарангэрэл гэдэг хүний дансанд 6.000.000 төгрөг хийлгэсэн. 2014 оны 10 дугаар сарын 17-ны өдөр П.Эийн өөрийнх нь ХААН банкны  тоот дансанд 10 сая төгрөг, 2014 оны 10 дугаар сарын 30-ны өдөр 6.000.000 төгрөг, 2014 оны 10 дугаар сарын 31-ний өдөр 3 сая төгрөг, 2014 оны 11 дүгээр сарын 03-ны өдөр 5 сая төгрөгийг тус тус бэлнээр өгсөн ...” гэсэн мэдүүлэг/1хх 50, 51, 72-74/ гэсэн мэдүүлэг,

гэрч Ч.С-ын “... Миний хажууд Э нь М-с авсан 30 сая төгрөгийг өгнө хүүтэй нь өгнө гэж ярьж байсан ... 2014 онд М-г банкнаас 90 сая төгрөг авахаар хөөцөлдөж байх үед нь Э салахгүй нөхөр нь юм шиг хамт яваад байсан ...” гэсэн мэдүүлэг /1 хх 63, 150/,

гэрч Д.А-н ... 2014 оны сүүлээр Э М-г дагуулж манай гэрт ирээд 30 сая төгрөг зээлсэн талаараа ярьж байсан. Ажлаа бүтэхээр хүүтэй нь өгнө гэж надад ажил төрлөө үзүүлж байсан. Газар болон буудлаа зарчих юм бол мөнгийг нь хүүтэй нь өгнө. Энх төв хэзээ зарагдах бол гэж надаар үзүүлж байсан ... гэсэн мэдүүлэг /1 хх 65, 149/,

гэрч Ж.Ц-ний ... М, С эгч нар Чимэг төв дээр ирээд ээж Э-ээс мөнгөө яасан бэ, өгөхгүй юм уу гэж ярилцаж байсан... гэсэн мэдүүлэг / 1хх 68, 69/,

гэрч А.Г-н ... П.Э нь 2014 оны 02 дугаар сарын 30-ны өдөр 125.000.000 төгрөгийн хөрөнгө оруулалтын зээл авсан байна. Тус зээл нь 2015 оны 07 дугаар сарын 06-ны өдөр хаагдсан байна. Энэ хүн 2014 оны 10, 11 сард зээл авах ямар нэгэн хүсэлт өгөөгүй. 2014 оны 10 сард уг хүний зээлийн үлдэгдэл 120.499.478 төгрөг байсан байна ... гэсэн мэдүүлэг /1хх 70/, банкны дансны хуулгууд, шинжээчийн дүгнэлт зэрэг нотлох баримтуудаар шүүгдэгч П.Эийн дээрх гэм буруутай үйлдэл нотлогдон тогтоогдож байна.

Анхан шатны шүүх прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд хавтаст хэрэгт авагдсан бүхий л нотлох баримтуудыг тал бүрээс нь нягт нямбай, бүрэн гүйцэд, бодит байдлаар нь хянаж үзсэний үндсэн дээр шүүгдэгчийн гэм буруутай үйлдлийн талаар үндэслэлтэй дүгнэлт хийж, хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж шийдвэрлэсэн нь зөв байна.

Хэргийн бүх ажиллагааг хянавал Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих нөхцөл байдлуудыг шалгаж тодруулсан, мөрдөн шалгах болон шүүхээр хэрэг хянан хэлэлцэх явцад шүүгдэгч болон хэргийн бусад оролцогч нарын эрхийг зөрчсөн зөрчил тогтоогдоогүй байх тул шүүгдэгч П.Эийн гаргасан “...дахин шалгуулахаар цагдаагийн байгууллагад буцааж өгөхийг хүсье...” гэсэн гомдлыг хүлээн авах үндэслэл тогтоогдохгүй байна.

Гэмт хэрэг үйлдсэн хүнд шүүх эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн хэм хэмжээнд нийцсэн, мөн хуулийн тусгай ангид заасан ялын төрөл хэмжээний дотор багтсан байх хууль ёсны зарчмыг хангахын зэрэгцээ сонгон оногдуулж байгаа ялын төрөл хэмжээ нь үйлдсэн гэмт хэргийн шинж чанар, хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, шүүгдэгчийн хувийн байдал, учруулсан хохирлын хэр хэмжээ, хохирол нөхөн төлөгдсөн байдал зэрэгт зүй зохистой харьцаагаар тохирсон байх Эрүүгийн хуулийн шударга ёсны зарчимд нийцсэн байхыг ойлгодог.

Анхан шатны шүүх дээрх нөхцөл байдлуудыг харгалзан үзэж шүүгдэгч П.Эт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хорих ял оногдуулж, уг ялыг Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан Өршөөл үзүүлэх тухай 2015 оны 08 дугаар сарын 11-ний өдрийн хуульд заасны дагуу өршөөн хэлтрүүлж, шүүгдэгчид ашигтай байдлаар шийдвэрлэхдээ хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн байна.

Шүүгдэгчийн өмгөөлөгч М.М ... Хохирогчийн мэдүүлэг зөрүүтэй байхад шалгах ажиллагааг бүрэн гүйцэд хийгээгүй ..., шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэрэгт 2017 оны 05 дугаар сарын 18-ны өдөр, 2017 оны 08 дугаар сарын 29-ний өдөр эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татсан тогтоолууд авагдсан, ... хууль буруу хэрэглэж шийдвэрлэсэн тул хэргийг нэмэлт ажиллагаа хийлгэхээр прокурорт буцаах агуулгатай давж заалдах гомдол гаргажээ.

Хохирогч Ю.М нь ганц гишүүнтэй “Т” хязгаарлагдмал хариуцлагатай компанийн үүсгэн байгуулагч, захирал болох нь хавтаст хэрэгт авагдсан уг компанийн улсын бүртгэлийн лавлагаагаар тогтоогдсон, хохирогч нь тухайн үйл баримтын талаар анх Цагдаагийн байгууллагад гомдол гаргахдаа 30 сая төгрөг өгсөн гэсэн боловч энэ мөнгийг шүүгдэгчид бэлнээр болон дансаар өгсөн болох нь дээр дурдсан хохирогч, гэрч нарын мэдүүлгүүд болон бусад нотлох баримтуудаар давхар тогтоогдсон байна.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.10 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацааг гэмт хэрэг үйлдсэн өдрөөс эхлэн яллагдагчаар татах хүртэл тоолно.

Хавтаст хэрэгт П.Эийг Эрүүгийн хуулийн 148 дугаар зүйлийн 148.2 дахь хэсэгт заасан гэмт хэрэг холбогдуулан 2017 оны 05 дугаар сарын 18-ны өдөр, мөн 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг холбогдуулан 2017 оны 08 дугаар сарын 29-ний өдөр тус тус Эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тухай тогтоолууд авагдсан байх боловч энэ нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн шүүхийн шийдвэрт нөлөөлсөн нөхцөл байдалд хамаарахгүйгээс гадна Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.10 дугаар зүйлийн 1.5 дахь хэсэгт заасан 3 жилийн хугацаа өнгөрөөгүй байх тул хэргийг хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн гэж үзэх үндэслэлгүй байна.

Анхан шатны шүүх гэмт хэргийн улмаас хохирогчид учирсан хохирлын талаар бодитой, үндэслэлтэй дүгнэлт хийж Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн, П.Эт холбогдох хэргийг шийдвэрлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн зөрчил тогтоогдохгүй байх тул шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч болон шүүгдэгчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдлыг тус тус хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй байна гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

           Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 39.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Орхон аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн  2021 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн 239 дүгээр шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч П.Э болон түүний өмгөөлөгч М.М нарын давж заалдах гомдлыг тус тус хэрэгсэхгүй болгосугай.

2. Анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч хяналтын журмаар гомдол, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл гаргах эрхтэй болохыг дурдсугай.

               ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                  С.УРАНЧИМЭГ

               ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                      З.ХОСБАЯР

                        ШҮҮГЧ                                                           С.ЦЭЦЭГМАА

П.Эт холбогдох

эрүүгийн хэргийн тухай

Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч С.Уранчимэг даргалж, Ерөнхий шүүгч З.Хосбаяр, шүүгч С.Цэцэгмаа нарын бүрэлдэхүүнтэй

   Шүүх хуралдаанд: 

   Прокурор                                                      Ц.Л /цахимаар/

Шүүгдэгчийн өмгөөлөгч                            М.М

Хохирогчийн өмгөөлөгч                           О.Ц /цахимаар/

Нарийн бичгийн дарга                             Э.Булгантамир нарыг оролцуулан хийж

Орхон аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн  2021 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн 239 дүгээр шийтгэх тогтоолтой П.Эт холбогдох эрүүгийн хэргийг шүүгдэгч П.Э, түүний өмгөөлөгч М.М нарын давж заалдах гомдлыг үндэслэн 2021 оны 11 дүгээр сарын 24-ний өдөр хүлээн авч, шүүгч С.Цэцэгмаагийн илтгэснээр шүүх хуралдааны танхимд нээлттэйгээр хянан хэлэлцэв.

Монгол Улсын иргэн, Ү овогт П-ын Э.

П.Э нь 2014 оны 10 дугаар сард 5 удаагийн үйлдлээр Ю.Мыг “Худалдаа хөгжлийн банкин дахь үлдэгдэл зээлээ дараад нэмж зээл гаргуулан буцааж өгнө” гэж хуурч, 30.000.000 төгрөг залилан авсан гэмт хэрэгт холбогджээ.

Орхон аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх:

Шүүгдэгч Ү овгийн П-ын Эийг 2015 оны Эрүүгийн хуулийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдыг урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж,зохиомол байдлыг зориудаар бий болгох,бодит байдлын нуух замаар төөрөгдөлд оруулж, хуурч залилах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож,

Эрүүгийн хуулийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч П.Эийг 1 жил 6 сарын хугацаагаар хорих ялаар шийтгэж, Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан Өршөөл үзүүлэх тухай 2015 оны 08 дугаар сарын 11-ний өдрийн хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1 дэх хэсэг, 10 дугаар зүйлийн 10.9, 10.10 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч П.Эт оногдуулсан 1 жил 6 сарын хорих ялыг өршөөн хэлтрүүлж,

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч П.Эээс 27.350.000 төгрөг гаргуулан хохирогч Ю.Мд олгох, шүүгдэгч П.Эт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгож,

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч цагдан хоригдоогүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүйг тус тус дурдаж шийдвэрлэжээ.

Шүүгдэгч П.Э давж заалдах гомдолдоо:

“...Би энэ хэргийг үйлдээгүй буюу хохирогч гэх Ю.Мыг огт хуурч мэхлээгүй. Бид хоёр бие биенийгээ таньдаг найзууд байсан бөгөөд тухайн үед надад М-с мөнгө зээлж авах шаардлага байгаагүй. Ю.М машин тэрэг, мөнгөгүй байсан учир жижиг дунд үйлдвэрлэлийн зээлийг авахад нь машин тэргээрээ явж өгч тусалсан нь үнэн. Жижиг дунд үйлдвэрлэлийн зээлээ аваад надад өгөх ёстой буюу түрээсийн төлбөрт тооцож 10 сая төгрөгийг өгсөн.

 Мөрдөн байцаагч нь Ю.Мын дансыг бүрэн гүйцэд шалгаагүй. Шалгасан бол надаас өмнө мөнгө зээлж авч байсан асуудлууд харагдана. Худалдаа хөгжлийн банкнаас зээл авч намайг зээлтэй байгааг М нь өөрөө надтай найз нөхдийн холбоотой байсан тул мэдэж байгаа юм. Энэхүү мэдэж байгаа мэдээлэл, надад өгсөн 10 сая төгрөг, өөрөө банкнаас мөнгөө гаргуулж авсан баримтууд, миний хүүхэд рүүгээ явуулах гэж А.Л-с зээлж авсан 6.000.000 төгрөгийг бэлнээр нь өөрөө авч данснаасаа 6.000.000 төгрөгийг Н-н данс руу шилжүүлсэн үйл явдал зэргийг ашиглаж энэхүү баримтуудад тааруулж намайг гэмт хэрэг үйлдсэн гэж гүтгэж гомдол гаргаж улмаар мэдүүлэг өгч намайг гэмт хэрэг үйлдсэн мэт харагдуулж хохироож байгаад маш их гомдолтой байна.

Ю.М гэдэг хүн хохирсон гэж гомдол гаргаад намайг гэмт хэрэгтэн мэт харагдуулж байгаа үйл ажиллагааг цагдаагийн байгууллагын мөрдөгч бүрэн гүйцэд үнэн зөвөөр нь шалгаагүй. Зөвхөн хохирогчийн мэдүүлэг үнэн зөв байна гэх байдлаар шийдвэрлэж байгаад маш их гомдолтой байна. Би энэ хэргийг үйлдээгүй тул надад холбогдох хэргийг бүхэлд нь хянан үзэж дахин шалгуулахаар цагдаагийн байгууллагад буцааж өгөхийг хүсье” гэжээ.

Шүүгдэгчийн өмгөөлөгч М.М давж заалдах гомдолдоо:

“ ... Хэргийн 1 дэх хавтасны 13 дахь талд Ю.Маас 2017 оны 04 дүгээр сарын 07-ны өдөр Орхон аймгийн Цагдаагийн газарт гаргасан өргөдөл авагдсан. Энэхүү өргөдөлд “... Э нь 2014 оны 10 дугаар сард “би чамд 14 хоногийн дотор 5 хувиар өсгөж өгнө, би Худалдаа хөгжлийн банкнаас зээл авах гээд бүх юм бэлэн болсон, өмнөх зээлийн үлдэгдлээ хаагаад 14 хоногийн дараа зээлээ аваад өгнө, зээл авах материалуудаа надад үзүүлээд чи надаа итгэж болно” гэж Ю-н М надаас найзын хувьд гуйгаад байхаар нь би түүнд бүрэн итгээд жижиг дунд үйлдвэрлэлийн зээлээр зээлдэж авсан 90 сая төгрөгөөс 30 сая төгрөгийг Орхон аймгийн Оюут багт байрлаж үйл ажиллагаа явуулдаг Төв Хаан банкин дотор өгсөн болно ” гэж бичсэн байдаг.

Гэтэл хэрэгт мэдүүлэхдээ дээр гомдол дурдсан байгаа үйл явдлын талаар өөрөөр мэдүүлдэг. Шүүгдэгчийн хувьд Ю.М намайг гүтгэж байна түүнээс авлагатай гэж мэдүүлдэг. Мөрдөн шалгах ажиллагааны үед шүүгдэгчийн мэдүүлгийн эх сурвалж, хохирогчийн мэдүүлэг түүний гаргасан гомдлыг зөрүүтэй байдлыг шалгаж ажиллагааг бүрэн гүйцэд хийгээгүй.

Анхан шатны шүүх шийдвэртээ шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэрэгт түүнийг 2017 оны 05 дугаар сарын 18-нд яллагдагчаар татсан гэж үзсэн. Хэргийн 1 дэх хавтасны 1 дэх талд Орхон аймгийн Прокурорын газрын прокурорын 2017 оны 08 дугаар сарын 29-ний өдрийн “Эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах” тогтоол, 5 дахь талд Орхон аймгийн Прокурорын газрын прокурорын 2017 оны 05 дугаар сарын 18-ны өдрийн Эрүүгийн хэрэг үүсгэх тухай тогтоол тус тус авагдсан байдаг. Иймд шүүхийн шийдвэрт тусгагдсан эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татсан тогтоолтой холбоотой асуудал нь хэргийн гэм буруу, хариуцлага оногдуулахад нөлөөлөхүйц ач холбогдолтой байж болохоор байх тул давж заалдах шатны шүүхээр энэ талаар дүгнэлт хийлгэх хүсэлтэй байна.

Анхан шатны шүүх хэргийн хөөн хэлэлцэх хугацааны талаар Эрүүгийн хуулийн 1.10 дугаар зүйлийн 1.5 дахь хэсэгт заасан хугацаа өнгөрөөгүй гэх дүгнэлт хийж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.5 дугаар зүйлийн 1.2-д заасан үндэслэлд хамаарахгүй гэж дүгнэсэн нь шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулсан хуулийг буцаан хэрэглэсэн, хэрэглэх учиртай хуулийг хэрэглээгүй гэх үндэслэлд хамаарахаар байна.

“Топ мост” ХХК-ийн авсан жижиг дунд үйлдвэрлэлийн зээлийн мөнгөнөөс П.Эт өгсөн гэж Ю.М мэдүүлдэг бөгөөд хохирогчоор иргэн Ю.Мыг тогтоосон байдаг. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 8.1 дүгээр зүйлийн 1. Гэмт хэргийн улмаас амь нас, эрүүл мэнд, бусад эрх, эрх чөлөө, эд хөрөнгийн болон эд хөрөнгийн бус хохирол хүлээсэн хүн, хуулийн этгээдийг хохирогч гэнэ гэж заасан.

Иргэн Ю.М нь хохирсон гэж үзэж мөрдөн шалгах ажиллагааны үед хохирогчоор тогтоосон нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хууль ёсны байх зарчимд нийцсэн эсэх нь эргэлзээтэй байна. Ийнхүү дээрх үндэслэлээр давж заалдах гомдол гаргаж байх тул хэргийг прокурорт буцааж өгөхийг хүсье” гэжээ.

Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон прокурор Ц.Л дүгнэлтдээ: “... Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх саналтай байна” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч П.Эт холбогдох хэргийг шүүгдэгч, түүний өмгөөлөгч М.М нарын давж заалдах гомдлыг үндэслэн  давж заалдах шатны шүүх хуралдаанаар хэлэлцэж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлд зааснаар анхан шатны шүүхийн шийдвэр, хэргийн бүх ажиллагааг бүхэлд нь хянан үзлээ.

П.Эийг 2014 оны 10 дугаар сард 5 удаагийн үйлдлээр  Ю.Мыг “Худалдаа хөгжлийн банкин дахь үлдэгдэл зээлээ дараад нэмж зээл гаргуулан буцааж өгнө” гэж хуурч 30.000.000 төгрөг залилан авсан гэмт хэрэгт холбогдуулан Орхон аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэн, хэргийг анхан шатны шүүхэд ирүүлжээ.

Анхан шатны шүүх Үрэл овгийн Пионерын Эийг 2015 оны Эрүүгийн хуулийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдыг урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж, зохиомол байдлыг зориудаар бий болгох, бодит байдлын нуух замаар төөрөгдөлд оруулж, хуурч залилах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнийг 1 жил 6 сарын хугацаагаар хорих ялаар шийтгэж,

 Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан Өршөөл үзүүлэх тухай 2015 оны 08 дугаар сарын 11-ний өдрийн хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1 дэх хэсэг, 10 дугаар зүйлийн 10.9,10.10 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч П.Эт оногдуулсан 1 жил 6 сарын хорих ялыг өршөөн хэлтрүүлж, шүүгдэгчээс 27.350.000 төгрөг гаргуулан хохирогч Ю.Мд олгохоор шийдвэрлэсэн байна.

Шүүгдэгч П.Э нь хохирогч Ю.Мыг “Худалдаа хөгжлийн банкнаас зээл авах гэсэн чинь үлдэгдэл 30 сая төгрөгийн зээлээ хаа гээд байна, зээл чөлөөлдөг хүмүүсээс мөнгө авах гэсэн чинь хүү нь өндөр байна, зээлээ аваад удахгүй төлнө” гэж урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж, зохиомол байдлыг зориуд бий болгон ярьж, бодит байдлыг нуух замаар хуурч, түүний эзэмшлийн “Топмост” хязгаарлагдмал хариуцлагатай компанийн 90.000.000 төгрөгийн зээлийн хөрөнгөнөөс 2014 оны 10 дугаар сарын 13-ны өдрөөс 2014 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн хооронд дансаар болон бэлнээр нийт 30.000.000 төгрөгийг өөрийн эзэмшилдээ шилжүүлэн авсан болох нь нотлогдон тогтоогдсон ба энэ талаар хийсэн анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэл бүхий болжээ.

Хавтаст хэрэгт авагдаж шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтууд болох  хохирогч Ю.Мын ХААН банкны дансанд үзлэг хийсэн тэмдэглэл /1 хх 26-33/,

хохирогч Ю.Мын ... 2014 оны 10 дугаар сард Булган аймгийн Сэлэнгэ сумаас жижиг дунд үйлдвэрлэлийг дэмжих сангаас 90 сая төгрөгийн зээл авсан. Зээл аваад удаагүй байхад Э надтай уулзаад “найз нь Худалдаа хөгжлийн банкнаас зээл авах гэсэн чинь үлдэгдэл 30 сая төгрөгийн зээлээ хаа гээд байна, зээл чөлөөлдөг хүмүүсээс мөнгө авах гэсэн чинь хүү нь өндөр байна, хэд хонуулаад өгнө” гэхээр нь би зөвшөөрөөд дансаар болон бэлнээр 30 сая төгрөг өгсөн. Жижиг дунд үйлдвэрлэлийн зээлийг бөөнөөр нь данснаас гаргаж болдоггүй, бизнесийн үйл ажиллагааныхаа зардлаар гарах ёстой гэсэн шаардлагыг тавьдаг. 2014 оны 10 дугаар сарын 14-ний өдөр П.Э нь Нарангэрэл гэдэг хүний дансанд 6.000.000 төгрөг хийлгэсэн. 2014 оны 10 дугаар сарын 17-ны өдөр П.Эийн өөрийнх нь ХААН банкны 5093043948 тоот дансанд 10 сая төгрөг, 2014 оны 10 дугаар сарын 30-ны өдөр 6.000.000 төгрөг, 2014 оны 10 дугаар сарын 31-ний өдөр 3 сая төгрөг, 2014 оны 11 дүгээр сарын 03-ны өдөр 5 сая төгрөгийг тус тус бэлнээр өгсөн ...” гэсэн мэдүүлэг/1хх 50, 51, 72-74/ гэсэн мэдүүлэг,

гэрч Ч.С-ын “... Миний хажууд Э нь М-с авсан 30 сая төгрөгийг өгнө хүүтэй нь өгнө гэж ярьж байсан ... 2014 онд М-г банкнаас 90 сая төгрөг авахаар хөөцөлдөж байх үед нь Э салахгүй нөхөр нь юм шиг хамт яваад байсан ...” гэсэн мэдүүлэг /1 хх 63, 150/,

гэрч Д.А-н ... 2014 оны сүүлээр Э М-г дагуулж манай гэрт ирээд 30 сая төгрөг зээлсэн талаараа ярьж байсан. Ажлаа бүтэхээр хүүтэй нь өгнө гэж надад ажил төрлөө үзүүлж байсан. Газар болон буудлаа зарчих юм бол мөнгийг нь хүүтэй нь өгнө. Энх төв хэзээ зарагдах бол гэж надаар үзүүлж байсан ... гэсэн мэдүүлэг /1 хх 65, 149/,

гэрч Ж.Ц-ний ... М, С эгч нар Чимэг төв дээр ирээд ээж Э-ээс мөнгөө яасан бэ, өгөхгүй юм уу гэж ярилцаж байсан... гэсэн мэдүүлэг / 1хх 68, 69/,

гэрч А.Г-н ... П.Э нь 2014 оны 02 дугаар сарын 30-ны өдөр 125.000.000 төгрөгийн хөрөнгө оруулалтын зээл авсан байна. Тус зээл нь 2015 оны 07 дугаар сарын 06-ны өдөр хаагдсан байна. Энэ хүн 2014 оны 10, 11 сард зээл авах ямар нэгэн хүсэлт өгөөгүй. 2014 оны 10 сард уг хүний зээлийн үлдэгдэл 120.499.478 төгрөг байсан байна ... гэсэн мэдүүлэг /1хх 70/, банкны дансны хуулгууд, шинжээчийн дүгнэлт зэрэг нотлох баримтуудаар шүүгдэгч П.Эийн дээрх гэм буруутай үйлдэл нотлогдон тогтоогдож байна.

Анхан шатны шүүх прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд хавтаст хэрэгт авагдсан бүхий л нотлох баримтуудыг тал бүрээс нь нягт нямбай, бүрэн гүйцэд, бодит байдлаар нь хянаж үзсэний үндсэн дээр шүүгдэгчийн гэм буруутай үйлдлийн талаар үндэслэлтэй дүгнэлт хийж, хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж шийдвэрлэсэн нь зөв байна.

Хэргийн бүх ажиллагааг хянавал Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих нөхцөл байдлуудыг шалгаж тодруулсан, мөрдөн шалгах болон шүүхээр хэрэг хянан хэлэлцэх явцад шүүгдэгч болон хэргийн бусад оролцогч нарын эрхийг зөрчсөн зөрчил тогтоогдоогүй байх тул шүүгдэгч П.Эийн гаргасан “...дахин шалгуулахаар цагдаагийн байгууллагад буцааж өгөхийг хүсье...” гэсэн гомдлыг хүлээн авах үндэслэл тогтоогдохгүй байна.

Гэмт хэрэг үйлдсэн хүнд шүүх эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн хэм хэмжээнд нийцсэн, мөн хуулийн тусгай ангид заасан ялын төрөл хэмжээний дотор багтсан байх хууль ёсны зарчмыг хангахын зэрэгцээ сонгон оногдуулж байгаа ялын төрөл хэмжээ нь үйлдсэн гэмт хэргийн шинж чанар, хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, шүүгдэгчийн хувийн байдал, учруулсан хохирлын хэр хэмжээ, хохирол нөхөн төлөгдсөн байдал зэрэгт зүй зохистой харьцаагаар тохирсон байх Эрүүгийн хуулийн шударга ёсны зарчимд нийцсэн байхыг ойлгодог.

Анхан шатны шүүх дээрх нөхцөл байдлуудыг харгалзан үзэж шүүгдэгч П.Эт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хорих ял оногдуулж, уг ялыг Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан Өршөөл үзүүлэх тухай 2015 оны 08 дугаар сарын 11-ний өдрийн хуульд заасны дагуу өршөөн хэлтрүүлж, шүүгдэгчид ашигтай байдлаар шийдвэрлэхдээ хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн байна.

Шүүгдэгчийн өмгөөлөгч М.М ... Хохирогчийн мэдүүлэг зөрүүтэй байхад шалгах ажиллагааг бүрэн гүйцэд хийгээгүй ..., шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэрэгт 2017 оны 05 дугаар сарын 18-ны өдөр, 2017 оны 08 дугаар сарын 29-ний өдөр эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татсан тогтоолууд авагдсан, ... хууль буруу хэрэглэж шийдвэрлэсэн тул хэргийг нэмэлт ажиллагаа хийлгэхээр прокурорт буцаах агуулгатай давж заалдах гомдол гаргажээ.

Хохирогч Ю.М нь ганц гишүүнтэй “Топмост” хязгаарлагдмал хариуцлагатай компанийн үүсгэн байгуулагч, захирал болох нь хавтаст хэрэгт авагдсан уг компанийн улсын бүртгэлийн лавлагаагаар тогтоогдсон, хохирогч нь тухайн үйл баримтын талаар анх Цагдаагийн байгууллагад гомдол гаргахдаа 30 сая төгрөг өгсөн гэсэн боловч энэ мөнгийг шүүгдэгчид бэлнээр болон дансаар өгсөн болох нь дээр дурдсан хохирогч, гэрч нарын мэдүүлгүүд болон бусад нотлох баримтуудаар давхар тогтоогдсон байна.