Орхон аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2021 оны 09 сарын 30 өдөр

Дугаар 2021/ШЦТ/239

 

                                          МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Орхон аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Д.Ариунцэцэг даргалж,

 

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Ариунсайхан

улсын яллагч Ц.Лсүрэн

хохирогч Ю.М, өмгөөлөгч О.Цэрэнпунцаг /цахимаар/

   шүүгдэгч П.Э, өмгөөлөгч М.Мэндбаяр нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийж,

 Орхон аймгийн прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдсэн Үрэл овгийн Пионерын Эт холбогдох эрүүгийн 201714000299 дугаартай хэргийг нээлттэй хянан хэлэлцэв.

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 

Холбогдсон хэргийн талаар:

Орхон аймгийн прокуророос шүүгдэгч П.Эийг 2014 оны 10 дугаар сард 5 удаагийн үйлдлээр Ю.Маас “Худалдаа хөгжлийн банкин дахь үлдэгдэл зээлээ дараад нэмж зээл гаргуулан буцааж өгнө” гэж хуурч 30,000,000 төгрөг залилан /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/ авсан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлжээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хуралдааны хэлэлцүүлэгт:

- шүүгдэгч П.Эийн мэдүүлсэн: Би энэ хэргийг хүлээн зөвшөөрөхгүй байгаа.Мягмаржаргал бид 2 найзууд байсан.Тухайн үед надад мөнгө зээлэх шаардлага байгаагүй.10 сая төгрөг нь авах ёстой түрээсийн төлбөр байсан.Манайхаас сарын 500,000 төгрөгөөр өрөө түрээслэсэн атлаа одоо түрээслээгүй гэж ярьж байгаа.Би 16 сая төгрөг аваагүй.Мягмаржаргал нь надаас мөнгө зээлж авч байсан.Лын ломбардаас авсан 6 сая төгрөгийг би Нарангэрэлийн данс руу шилжүүлсэн гэх мэдүүлэг,

 -хохирогч Ю.Мын мэдүүлсэн: Би 2014 онд Эт 30,000,000 төгрөг өгсөн.Эийн ярьж байгаа бүхэн худал.Мөрдөн байцаалтаар буруу нь нотлогдчихоод байхад тийм юм болоогүй гэж яриад байгааг гайхаж байна.Нарангэрэлээс 6,000,000 төгрөг Эийн нөхөр нь авсан болох нь нотлогдсон шүү дээ.Бүгдийг нь шалгаж тогтоосон байхад яаж ингэж олон хүнийг гүтгэж чадаж байна вэ.Маш их хохирч залхаж байна.Хохиролоо хурдан арилгуулмаар байна гэх мэдүүлэг,

Хавтас хэргээс :

-хохирогч Ю.Мын мэдүүлсэн:Би 2014 оны 10 дугаар сард Булган аймгийн Сэлэнгэ сумаас жижиг дунд үйлдвэрлэлийг дэмжих сангаас 90 сая төгрөгийн зээлийг авсан. Намайг зээл аваад удаагүй байхад П.Э надтай уулзаад “найз нь Худалдаа хөгжлийн банкнаас зээл авах гэсэн чинь үлдэгдэл 30 сая төгрөгийн зээлээ хаа гээд байна, зээл чөлөөлдөг хүмүүсээс мөнгө авах гэсэн чинь хүү нь өндөр байна, цөөхөн хэд хонуулаад өгнө” гэхээр нь би зөвшөөрөөд П.Эт 30 сая төгрөг зээлдүүлсэн юм. Жижиг дунд үйлдвэрлэлийн зээл нь бөөнөөр нь данснаас гаргаж болдоггүй юм.Бизнесийн үйл ажиллагааныхаа зардлаар гарах ёстой гэсэн шаардлага тавьдаг. 2014 оны 10 дугаар сарын 14-ний өдөр П.Э нь Б.Нарангэрэл гэх хүний Хаан банкны 5374302216 гэсэн дансанд 6 сая төгрөг хийлгэсэн.Би Нарангэрэл гэж хүнийг нь мэдэхгүй. П.Э өөрөө ярихдаа миний хүү Цэнгүүн Замын-Үүдэд явж байгаа юм. Цэнгүүн энэ мөнгийг авна гэж байсан.2014 оны 10 дугаар сарын 17-ны өдөр П.Эийн өөрийнх нь Хаан банкны 5093043948 тоот дансанд 10 сая төгрөг, 2014 оны 10 сарын 30-ны өдөр 6 сая төгрөг бэлнээр авч өгсөн. 2014 оны 10 сарын 31-ний өдөр 3 сая төгрөг бэлнээр, 2014 оны 11 сарын 03-ны өдөр 5 сая төгрөг бэлнээр өгсөн...Эээс мөнгөө нэхэхээр зээл гарахгүй байна гэдэг байсан... Жижиг дунд үйлдвэрлэлийг дэмжих сангийн зээлийн шалгуур үзүүлэлт нь мөнгийг зарцуулалтаар нь гаргадаг тул нэг дор 30.000.000 төгрөгийг Э эгчид гаргаж өгөх боломжгүй байсан болохоор 2014 оны 10 сарын 14-ний өдрөөс 2014 оны 11 сарын 03-ны өдөр хүртэл 5 удаа нийт 30.000.000 төгрөгийг Э эгчид бэлнээр болон дансаар шилжүүлсэн. Би 2015 он гартал Э эгчид өгсөн мөнгийг эргүүлэн асуухад эгчийнх нь зээл удахгүй гарна чи тэсэж байгаарай, би чамд хүүтэй нь бодоод өгнө гэдэг байсан. Э эгч надаас мөнгө авснаас хойш байнга худлаа яриад өдий хүрсэн.Би найз Самандбазарын хамт Эийн ажиллуулдаг Чимэг төв дээр хүртэл очиж мөнгө нэхэж байсан. Худалдаа хөгжлийн банкин дахь үлдэгдлээ хаагаад нэмж зээл авах гэж байгаа гээд мөнгө авсан, тухайн үед энэ банкны зээлийн үлдэгдэл нь 30 сая төгрөг байгаа гэж байсан. Зээл чөлөөлдөг хүмүүсээс мөнгө авах гэхээр өндөр хүүтэй байна, чи туслаач гэж байсан. Зээл нь 14 хоногт гарна санаа зоволтгүй гэж хэлж байсан, мөн зээл нь батлагдсан гэж байсан. Тэгээд байнга л хамт явж Булган, Сэлэнгэ сум руу явахад машинаараа үйлчлээд байдаг байсан.Мөн өөрөө том объекттой, хувийн бизнестэй хүн учир итгээд өгсөн.Энэ хүнийг надад худлаа ярина гэж бодоогүй. Тэгээд 90 сая төгрөг нь  зарцуулалтаараа данснаас гардаг учир түүнд 10 сая төгрөг өгөхдөө барилга тавилга материал үнэ гэж өгсөн”... гэсэн мэдүүлгүүд /1 дүгээр хх-ийн 50-51, 53-56, 2-р хх-ийн 72-74-р хуудас/,

 

-Хохирогч Ю.Мын Хаан банкны 5280089902 дугаартай дансны хуулганд 2014 оны 08 дугаар сарын 13-ны өдрөөс 2017 оны 04 дүгээр сарын 03-ны өдрийг хүртэлх гүйлгээнд үзлэг хийсэн тэмдэглэл... /1 дүгээр хх-ийн 26-33-р хуудас/

 

-Гэрч Ч.Самандбазарын мэдүүлсэн: ...Надаас П.Э мөнгө зээлж байх үед Мягмаржаргалаас бас мөнгө зээлж авч байсан гэдгийг сүүлд мэдсэн. Миний хажууд Э Мягмаржаргалаас авсан 30 сая төгрөгийг өгнө, хүүтэй нь өгнө гэж ярьж байсан. 2014 онд Мягмаржаргалыг банкнаас 90 сая төгрөг авах гэж хөөцөлдөж байх үед Э Мягмаржаргалаас салахгүй нөхөр нь юм шиг хамт дагаад явдаг байсан. Тэр үед Мягмаржаргалаас 30.000.000 төгрөг зээлсэн гэж өөрөө Э хэлж байсан. Мягмаржаргал бид хоёр Эийн гэр болон ажил дээр очиж мөнгө нэхэж байхад Э Мягмаржаргалаас авсан гэх 30.000.000 төгрөг, надаас авсан 5.000.000 төгрөгийг удахгүй өгнө, мөнгө орж ирнэ, орлогоос өгнө, Энх төвийг зарж байгаад өгнө гэх мэтээр хуурч мэхэлж байсан... гэх мэдүүлэг /1 дүгээр хх-ийн 63, 150-152-р хуудас/

         -Топмост ХХК-ний Хаан банкны дансны хуулгад 2014 оны 8 дугаар сарын 13-наас 2017 оны 3 дугаар сарын 31-ний өдөр хүртэлх гүйлгээнд үзлэг хийсэн тухай мөрдөгчийн тэмдэглэл /1-р хх-ийн 26-33-р хуудас/

          -гэрч Д.Алтанхүүгийн мэдүүлсэн ...Э гэдэг эмэгтэй 2014 оны сүүлээр Мягмаржаргал гэдэг эмэгтэйг дагуулж манай гэрт ирээд Мягмаржаргалын бие муу байгаа юм гээд үзүүлж байсан. Тухайн үед Э Мягмаржаргалаас мөнгө зээлсэн талаар надад ярьж байсан ба миний ажил бүтчих юм бол Мягмаржаргалаас авсан гэх 30 сая төгрөгийг хүүтэй нь өгөх юм гээд надад ажил төрлөө үзүүлж байсан. Миний хажууд Э, Мягмаржаргалаас 30 сая төгрөг зээлсэн, хүү мөнгийг нь өгөх юмсан, газар болон буудлаа зарчих юм бол мөнгийг нь хүүтэй нь хамт төлнө. Энх төв хэзээ зарагдах бол гэж надаар үзүүлж байсан...гэх мэдүүлэг /1 дүгээр хх-ийн 65, 149-р хуудас/

-гэрч А.Гансүхийн мэдүүлсэн...П.Э нь 2014 оны 04 дүгээр сарын 30-ны өдөр 1,250,000 төгрөгийн хөрөнгө оруулалтын зээл авсан байна. Тус зээл нь 2015 оны 07 дугаар сарын 06-ны өдөр хаагдсан байна. Энэ хүн 2014 оны 10, 11 сард зээл авах ямар нэгэн хүсэлт өгөөгүй. Хүсэлт өгөөгүй учир зээл батлагдсан тухай яригдахгүй байх. Тухайн үед буюу 2014 оны 10 дугаар сард уг хүний 2014 оны 04 дүгээр сарын 30-ны өдөр авсан зээлийн үлдэгдэл нь 120,499,478 төгрөг байсан байна. Тэр үед 30,000,000 төгрөгийн үлдэгдэлтэй зээл гэж байхгүй байсан... гэх мэдүүлэг/1 дүгээр хх-ийн 70-р хуудас/

 

-Пионерийн Эийн Худалдаа хөгжлийн банкны Зээлийн дансны хуулга /1 дүгээр хх-ийн 71-р хуудас/

 

-гэрч Б.Нарангэрэлийн мэдүүлсэн...Би Эрээн хотод дэлгүүр ажиллуулдаг. Дэлгүүр ажиллуулахын хажуугаар ченж хийдэг. Монголоос миний данс руу хүмүүс мөнгөө шилжүүлэхээр би тэрийг нь юань болгоод тухайн үеийнх нь ханшаар нь бодоод өөрт нь өгдөг. Би хэнтэй ч хамтарч ажилладаггүй. Тухайн үед миний хөтөлж байсан тэмдэглэлийн дэвтэр дээр хийсэн гүйлгээ болон юань авсан хүмүүсийн гарын үсэг нь бичээстэй байгаа. Тэр дэвтэр дээрээс харахад 6 сая төгрөг миний дансаар орж ирээд юань болгоод авсан гарын үсэг байна. Харин ямар хүн ирээд авсан гэдгийг мэдэхгүй. Надаас ингэж их мөнгөөр бараа авах хүн байхгүй. Тийм болохоор энэ мөнгийг юань болгуулсан байх”...Эрээнд очсон монголчууд юань авах хэрэгтэй байна гэхээр нь би өөрийн эзэмшлийн Хаан банкны төгрөгийн 5374302216 дугаарын данс руу монгол төгрөгийг нь хийлгүүлээд тухайн өдрийнх нь ханшаар тооцоод юань болгоод өгдөг юм...ямар ч байсан бүртгэлийн дэвтрээ харахаар Топмост гэж бичсэн байна...гэх мэдүүлэг /1 дүгээр хх-ийн 74- 75, 2 дугаар хх-ийн 106-108-р хуудас/,

 

-Орхон аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 9 дүгээр сарын 28-ны өдрийн 1195 дугаартай шийдвэр //1-р хх-ийн 118-120-р хуудас

-гэрч Б.Ганцэцэгийн мэдүүлсэн...Би энэ хоёр хүнийг бие биедээ мөнгө өгч байхыг бол хараагүй. 2014 оны 10 сард Мягмаржаргал нь Булган аймгаас 90 сая төгрөгийн зээл авсан юм байна лээ. Тэгээд 2014 оны 12 дугаар сард байх гэж бодож байна би Мягмаржаргалтай хамт Эийн ажиллуулж байсан Чимэг төв дээр очсон. Мягмаржаргал түүнээс мөнгөө авъя гэж байсан. Эээс 30 сая төгрөг авна гэж ярьж байсан. Тухайн үед Э “мөнгийг нь өгч чадахгүй байна, Чимэг төвд орлого орохгүй байна, нэг зээл авах гэж байгаа зээл нь бүтэхгүй байна гэж ярьж байсан. Мөн Баянцагаан багт байдаг өөрийн эзэмшлийн газрыг зарчих юм бол мөнгийг нь өгнө” гэж байсан. Ингээд 2015 он гарсан юм. Тэгээд 2015 оны 03, 04 сарын үед байх гэж бодож байна. Мөн Мягмаржаргал бид хоёр Этэй Зэст багт тухайн үед байрлаж байсан “Мове Тугедэр” ХЗХ-ныхоо гадаа уулзсан юм. Тэгэхэд Мягмаржаргал мөнгөө авъя гэж байсан. Э тэр өдрөө гурвуулаа хамт явж Баянцагаан багт байдаг Ниссан төвийн хажуугийн газрыг очиж үзэж байсан. Энэ газрыг зарах гэж байгаа гэж ярьж байсан. Э нь Мягмаржаргалд энэ газрыг зарчих юм бол чамд мөнгийг чинь өгнө гэж байсан. Ямар ч байсан миний мэдэж байгаагаар Мягмаржаргалын хамт Этэй уулзахад боломж гарах юм бол мөнгийг чинь өгнө гэж хүлээн зөвшөөрч байсан. Түүнээс хойш бид гурвын очиж үзсэн газрын гэрчилгээг Мягмаржаргалд өгсөн байсан”... гэх мэдүүлэг/1 дүгээр хх-ийн 134-р хуудас/

-гэрч Л.Маштөгсийн мэдүүлсэн...Би он сарыг нь сайн мэдэхгүй байна.Тухайн үед би түүнйи ажиллуулж байсан Чимэг төвд өрөө түрээслэж байсан үед байх гэж бодож байна.Нэг өдөр Э мөнгө хэрэгтэй байна зээлчих хүн байна уу гэж байсан...Би тухайн үед Лаа байгаа шүү дээ гэж хэлсэн.Тэгээд тэрээр Үйлчилгээний төвд ломбард ажиллуулдаг Лаа гэх эмэгтэйтэй өөрөө ярьж мөнгө авсан байсан...Ямар ч байсан шинэ жилийн үеэр байсан.Яагаад гэвэл би анх өрөө түрээслэж эхэлсэн 2014 оныхоо шинэ жилээр түүний Чимэг төвд гэрээгээр урлагийн тоглолт явуулж байсан юм...гэх мэдүүлэг/1-р хх-ийн 53-54-р хуу/

-гэрч А.Лын мэдүүлсэн...Би Эт 2014 оны 12 сард хуурай дүү Маштөгсөөр дамжуулж 6,000,000 төгрөг зээлүүлж байсан.Тэрээр тухайн үед шинэ жилийн бэлтгэл ажилд мөнгө хэрэгтэй байна гэж байсан юм.Мөн 2015 оны 1 сард надаас 16,000,000 төгрөг зээлж авч байсан юм...Шинэ жил болох гэж байсан.12 сарын 05-ны өдөр шиг санагдаж байна.2014 оны 10 дугаар сард бол мөнгө зээлдүүлж байгаагүй.10 сар гэдэг маань намрын улирал шүү дээ.Түүнд мөнгө зээлдүүлж байхад 12 дугаар сар гарчихсан шинэ жил болох гэж байсан үе юм байгаа юм...гэх мэдүүлэг/1-р хх-ийн 11-р хуу/

            -Гэрч Ч.Самандбазар,яллагдагч П.Э нарыг нүүрэлдүүлж мэдүүлэг авсан тэмдэглэл /1-р хх-ийн 150-152-р хуудас/

-4372255 регистрийн дугаартай “Топмост” ХХК-ийн хуулийн этгээдийн улсын бүртгэлийн лавлагаа /1-р хх-ийн 160-161-р хуудас/

-Топмост ХХК-ний Хаан банкны дансны хуулгад үзлэг хийсэн тэмдэглэл /1-р хх-ийн 163-166-р хуудас/

-Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн 17 дугаартай магадлалын хуулбар /1-р хх-ийн 242-246-р хуудас/

-Орхон аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн 1299 дугаартай шүүгчийн захирамжийн хуулбар /2-р хх-ийн 18-22-р хуудас/

        -Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн криминалистикийн шинжээчийн 2018 оны 05 сарын 11-ний өдрийн 113 дугаартай ...Шинжлэгдэж буй гэрч Б.Нарангэрэлээс хүлээн авсан гэх бор өнгийн хавтастай тэмдэглэлийн дэвтэрт зурагдсан гарын үсэг нь эрүүгийн 201714000299 дугаартай хэргийн 1-р хавтаст хэргийн 67, 99, 101 дугаартай хуудас 2-р хавтаст хэргийн 94 дугаартай хуудас зэрэгт зурагдсан болон “Хас” банкид 2016 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр Ж.Жаргалсайханы “баталгаат гарын үсэг гэж бүртгэгдсэн гарын үсэг, Ж.Жаргалсайханы гарын үсгийн туршилтын загвартай гарын үсгийн бүтэц, ерөнхий хэлбэр, чиглэл, дараалал, хөдөлгөөний эвсэл, хурд маяг, налалт, хэмжээ, сунгалт, холболт, даралт, элементийн доод хэсгийн хэлбэр зэрэг элемент гүйцэтгэлийн ерөнхий шинж тэмдгүүд болон хөдөлгөөний хэлбэр чиглэл, дараалал, байрлал зэрэг хувийн онцлог шинж тэмдгүүдээр тохирно”... гэсэн дүгнэлт /2 дугаар хх-ийн 132-146-р хуудас/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлахад дараахь үйл баримт тогтоогдлоо.

            ҮЙЛ БАРИМТ: Хохирогч Ю.М нь 2014 оны 10 дугаар сарын 13-ны өдөр Булган аймгийн Сэлэнгэ сумаас жижиг дунд үйлдвэрлэлийг дэмжих сангийн 90 сая төгрөгний зээлийг өөрийн эзэмшлийн “Топмост” ХХК-ний нэрээр авсаны дараа, шүүгдэгч П.Э нь “найз нь Худалдаа хөгжлийн банкнаас зээл авах гэсэн чинь үлдэгдэл 30 сая төгрөгийн зээлээ хаа гээд байна, зээл чөлөөлдөг хүмүүсээс мөнгө авах гэсэн чинь хүү нь өндөр байна, цөөхөн хэд хонуулаад өгнө” гэж хэлээд 2014 оны 10 дугаар сарын 14-ний өдөр Б.Нарангэрэл гэх БНХАУ-ын Эрээн хотод амьдардаг хүний Хаан банкны 5374302216 гэсэн данс руу 6,000,000 төгрөг шилжүүлснийг нөхөр Ж.Жаргалсайхан хүлээн авсан, 2014 оны 10 дугаар сарын 17-ны өдөр Хаан банкны П.Эийн эзэмшлийн  5093043948 тоот дансанд 10,000,000 төгрөг шилжүүлснийг хүлээн авсан, 2014 оны 10 дугаар сарын 30-ны өдөр 6,000,000 төгрөг, 10 дугаар сарын 31-ний өдөр 3,000,000 төгрөг, 11 дүгээр сарын 03-ны өдөр 5,000,000 төгрөг тус тус бэлнээр Ю.Маас авсан ба эргүүлэн төлөөгүй “зээл гарахгүй байна,удахгүй гарна” гэж тайбарлан улмаар Орхон аймаг Баян-Өндөр сум Баянцагаан багт байрлалтай “Моннис” компаний зүүн талын 180мкв газрын гэрчилгээг, гэрээний хамт Ю.Мд төлбөрийн баталгаа болгон өгсөн байна.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан хохирогч,гэрчүүдийн мэдүүлэг, криминалистикийн шинжээчийн дүгнэлт,дансны хуулгууд,шүүхийн шийдвэрүүд зэрэг бичмэл нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмаар цуглуулж бэхжүүлсэн, дээрх үйл баримтын талаарх мэдээллийг агуулсан хэрэгт хамааралтай, хэргийн бодит байдлыг тогтооход ач холбогдолтой, шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийхэд хангалттай байна.

 

Хохирогч Ю.М нь 2014 оны 10 дугаар сарын 13-ны өдөр Булган аймгийн Сэлэнгэ сумаас жижиг дунд үйлдвэрлэлийг дэмжих сангийн 90 сая төгрөгний зээлийг өөрийн эзэмшлийн “Топмост” ХХК-ний нэрээр авсан нь  4372255 регистрийн дугаартай “Топмост” ХХК-ийн хуулийн этгээдийн улсын бүртгэлийн лавлагаа /1-р хх-ийн 160-161-р хуудас/, “Топмост” ХХК-ний Хаан банкны дансны хуулгад үзлэг хийсэн тэмдэглэл /1-р хх-ийн 163-166-р хуудас/ тэмдэглэл зэргээр нотлогдсон,

-шүүгдэгч П.Э нь 2014 оны 10 дугаар сарын 14-ний өдөр Б.Нарангэрэл гэх БНХАУ-ын Эрээн хотод амьдардаг хүний Хаан банкны 5374302216 гэсэн данс руу 6,000,000 төгрөгийг Ю.Мын “Топмост” ХХК-ний данснаас шилжүүлүүлснийг П.Эийн нөхөр Ж.Жаргалсайхан хүлээн авсан, тухайн үед Ж.Жаргалсайхан нь хүү Ж.Цэнгүүний хамт Эрээн хотод байсан болох нь хохирогч Ю.Мын ...2014 оны 10 дугаар сарын 14-ний өдөр П.Э нь Б.Нарангэрэл гэх хүний Хаан банкны 5374302216 гэсэн дансанд 6 сая төгрөг хийлгэсэн.Би Нарангэрэл гэж хүнийг нь мэдэхгүй. П.Э өөрөө ярихдаа миний хүү Цэнгүүн Замын-Үүдэд явж байгаа юм. Цэнгүүн энэ мөнгийг авна гэж байсан...гэх мэдүүлэг, гэрч Б.Нарангэрэлийн мэдүүлсэн...Би Эрээн хотод дэлгүүр ажиллуулдаг. Дэлгүүр ажиллуулахын хажуугаар ченж хийдэг. Монголоос миний данс руу хүмүүс мөнгөө шилжүүлэхээр би тэрийг нь юань болгоод тухайн үеийнх нь ханшаар нь бодоод өөрт нь өгдөг... Тэр дэвтэр дээрээс харахад 6 сая төгрөг миний дансаар орж ирээд юань болгоод авсан гарын үсэг байна. Харин ямар хүн ирээд авсан гэдгийг мэдэхгүй...Эрээнд очсон монголчууд юань авах хэрэгтэй байна гэхээр нь би өөрийн эзэмшлийн Хаан банкны төгрөгийн 5374302216 дугаарын данс руу монгол төгрөгийг нь хийлгүүлээд тухайн өдрийнх нь ханшаар тооцоод юань болгоод өгдөг юм...ямар ч байсан бүртгэлийн дэвтрээ харахаар Топмост гэж бичсэн байна...гэх мэдүүлэг, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн криминалистикийн шинжээчийн 2018 оны 05 сарын 11-ний өдрийн 113 дугаартай ...Шинжлэгдэж буй гэрч Б.Нарангэрэлээс хүлээн авсан гэх бор өнгийн хавтастай тэмдэглэлийн дэвтэрт зурагдсан гарын үсэг нь эрүүгийн 201714000299 дугаартай хэргийн 1-р хавтаст хэргийн 67, 99, 101 дугаартай хуудас 2-р хавтаст хэргийн 94 дугаартай хуудас зэрэгт зурагдсан болон “Хас” банкид 2016 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр Ж.Жаргалсайханы “баталгаат гарын үсэг гэж бүртгэгдсэн гарын үсэг, Ж.Жаргалсайханы гарын үсгийн туршилтын загвартай гарын үсгийн бүтэц, ерөнхий хэлбэр, чиглэл, дараалал, хөдөлгөөний эвсэл, хурд маяг, налалт, хэмжээ, сунгалт, холболт, даралт, элементийн доод хэсгийн хэлбэр зэрэг элемент гүйцэтгэлийн ерөнхий шинж тэмдгүүд болон хөдөлгөөний хэлбэр чиглэл, дараалал, байрлал зэрэг хувийн онцлог шинж тэмдгүүдээр тохирно”... гэсэн дүгнэлт зэрэг нотлох баримтуудаар нотлогдсон,

-2014 оны 10 дугаар сарын 17-ны өдөр Хаан банкны П.Эийн эзэмшлийн  5093043948 тоот дансанд 10,000,000 төгрөг шилжүүлснийг хүлээн авсан болох нь шүүгдэгч П.Эийн шүүх хуралдаанд мэдүүлсэн”...10 сая төгрөг нь авах ёстой түрээсийн төлбөр байсан.Манайхаас сарын 500,000 төгрөгөөр өрөө түрээслэсэн атлаа одоо түрээслээгүй гэж ярьж байгаа...” гэх мэдүүлэг, Ю.Мын Хаан банкны 5280089902 дугаартай дансны хуулганд 2014 оны 08 дугаар сарын 13-ны өдрөөс 2017 оны 04 дүгээр сарын 03-ны өдрийг хүртэлх гүйлгээнд үзлэг хийсэн тэмдэглэл зэрэг нотлох баримтаар нотлогдсон,

-2014 оны 10 дугаар сарын 30-ны өдөр 6,000,000 төгрөг, 10 дугаар сарын 31-ний өдөр 3,000,000 төгрөг, 11 дүгээр сарын 03-ны өдөр 5,000,000 төгрөг тус тус бэлнээр Ю.Маас авсан болох нь хохирогч Ю.Мын мэдүүлэг,Топмост ХХК-ний дансны хуулгад үзлэг хийсэн тэмдэглэл, гэрч Ч.Самандбазарын мэдүүлсэн...Надаас П.Э мөнгө зээлж байх үед Мягмаржаргалаас бас мөнгө зээлж авч байсан гэдгийг сүүлд мэдсэн. Миний хажууд Э Мягмаржаргалаас авсан 30 сая төгрөгийг өгнө, хүүтэй нь өгнө гэж ярьж байсан. 2014 онд Мягмаржаргалыг банкнаас 90 сая төгрөг авах гэж хөөцөлдөж байх үед Э Мягмаржаргалаас салахгүй нөхөр нь юм шиг хамт дагаад явдаг байсан.Тэр үед Мягмаржаргалаас 30.000.000 төгрөг зээлсэн гэж өөрөө Э хэлж байсан. Мягмаржаргал бид хоёр Эийн гэр болон ажил дээр очиж мөнгө нэхэж байхад Э Мягмаржаргалаас авсан гэх 30.000.000 төгрөг, надаас авсан 5.000.000 төгрөгийг удахгүй өгнө, мөнгө орж ирнэ, орлогоос өгнө, Энх төвийг зарж байгаад өгнө гэх мэтээр хуурч мэхэлж байсан... гэх мэдүүлэг, гэрч Д.Алтанхүүгийн мэдүүлсэн...Э гэдэг эмэгтэй 2014 оны сүүлээр Мягмаржаргал гэдэг эмэгтэйг дагуулж манай гэрт ирээд Мягмаржаргалын бие муу байгаа юм гээд үзүүлж байсан. Тухайн үед Э Мягмаржаргалаас мөнгө зээлсэн талаар надад ярьж байсан ба миний ажил бүтчих юм бол Мягмаржаргалаас авсан гэх 30 сая төгрөгийг хүүтэй нь өгөх юм гээд надад ажил төрлөө үзүүлж байсан. Миний хажууд Э, Мягмаржаргалаас 30 сая төгрөг зээлсэн, хүү мөнгийг нь өгөх юмсан, газар болон буудлаа зарчих юм бол мөнгийг нь хүүтэй нь хамт төлнө. Энх төв хэзээ зарагдах бол гэж надаар үзүүлж байсан...гэх мэдүүлэг , гэрч Б.Ганцэцэгийн мэдүүлсэн...Би энэ хоёр хүнийг бие биедээ мөнгө өгч байхыг бол хараагүй. 2014 оны 10 сард Мягмаржаргал нь Булган аймгаас 90 сая төгрөгийн зээл авсан юм байна лээ. Тэгээд 2014 оны 12 дугаар сард байх гэж бодож байна би Мягмаржаргалтай хамт Эийн ажиллуулж байсан Чимэг төв дээр очсон. Мягмаржаргал түүнээс мөнгөө авъя гэж байсан. Эээс 30 сая төгрөг авна гэж ярьж байсан. Тухайн үед Э “мөнгийг нь өгч чадахгүй байна, Чимэг төвд орлого орохгүй байна, нэг зээл авах гэж байгаа зээл нь бүтэхгүй байна гэж ярьж байсан. Мөн Баянцагаан багт байдаг өөрийн эзэмшлийн газрыг зарчих юм бол мөнгийг нь өгнө” гэж байсан. Ингээд 2015 он гарсан юм. Тэгээд 2015 оны 03, 04 сарын үед байх гэж бодож байна. Мөн Мягмаржаргал бид хоёр Этэй Зэст багт тухайн үед байрлаж байсан “Мове Тугедэр” ХЗХ-ныхоо гадаа уулзсан юм. Тэгэхэд Мягмаржаргал мөнгөө авъя гэж байсан. Э тэр өдрөө гурвуулаа хамт явж Баянцагаан багт байдаг Ниссан төвийн хажуугийн газрыг очиж үзэж байсан.Энэ газрыг зарах гэж байгаа гэж ярьж байсан.Э нь Мягмаржаргалд энэ газрыг зарчих юм бол чамд мөнгийг чинь өгнө гэж байсан. Ямар ч байсан миний мэдэж байгаагаар Мягмаржаргалын хамт Этэй уулзахад боломж гарах юм бол мөнгийг чинь өгнө гэж хүлээн зөвшөөрч байсан. Түүнээс хойш бид гурвын очиж үзсэн газрын гэрчилгээг Мягмаржаргалд өгсөн байсан”... гэх мэдүүлэг, Орхон аймаг Баян-Өндөр сум Баянцагаан багт байрлалтай “Моннис” компаний зүүн талын 180мкв газрын гэрчилгээ, гэрээний хуулга зэрэг нотлох баримтаар нотлогдсон,

        -шүүгдэгч П.Э нь  2014 оны 10,11 дүгээр сард Худалдаа хөгжлийн банкнаас зээл авахаар хүсэлт гаргаагүй болох нь гэрч А.Гансүхийн мэдүүлсэн ...П.Э нь 2014 оны 04 дүгээр сарын 30-ны өдөр 1,250,000 төгрөгийн хөрөнгө оруулалтын зээл авсан байна. Тус зээл нь 2015 оны 07 дугаар сарын 06-ны өдөр хаагдсан байна. Энэ хүн 2014 оны 10, 11 сард зээл авах ямар нэгэн хүсэлт өгөөгүй. Хүсэлт өгөөгүй учир зээл батлагдсан тухай яригдахгүй байх. Тухайн үед буюу 2014 оны 10 дугаар сард уг хүний 2014 оны 04 дүгээр сарын 30-ны өдөр авсан зээлийн үлдэгдэл нь 120,499,478 төгрөг байсан байна.Тэр үед 30,000,000 төгрөгийн үлдэгдэлтэй зээл гэж байхгүй байсан... гэх мэдүүлэг болон Пионерийн Эийн Худалдаа хөгжлийн банкны Зээлийн дансны хуулга зэрэг нотлох баримтаар нотлогдож тогтоогдсон байна.

           Дээрхи үйл баримт нь, өөрөөр хэлбэл шүүгдэгч П.Э нь хохирогч Ю.Мын эзэмшлийн “Топмост” ХХК-ний  90 сая төгрөгний зээлийн хөрөнгөнөөс 2014 оны 10 дугаар сарын 13-наас 1 дүгээр сарын 03-ны өдрийн хооронд дансаар болон бэлнээр “Худалдаа хөгжлийн банкнаас зээл авах гэсэн чинь үлдэгдэл 30 сая төгрөгийн зээлээ хаа гээд байна, зээл чөлөөлдөг хүмүүсээс мөнгө авах гэсэн чинь хүү нь өндөр байна,удахгүй зээлээ аваад төлнө” гэж урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж, зохиомол байдлыг зориуд бий болгон ярьж, бодит байдлыг нуух замаар хуурч 30,000,000 төгрөгийг эзэмшилдээ шилжүүлэн аваад эргүүлэн төлөөгүй энэ үйлдэл нь Эрүүгийн хуульд заасан өмчлөх эрхийн эсрэг, бусдыг залилах гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан болох нь шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрхи нотлох баримтуудаар бүрэн хангалттай тогтоогджээ.

            Шүүгдэгч П.Э нь тухайн үед  банкинд их хэмжээний зээлийн төлбөрийн үлдэгдэлтэй байсан ба нэмж зээл авах хүсэлт гаргаагүй байсан болох нь гэрч А.Гансүхийн мэдүүлсэн...П.Э нь 2014 оны 04 дүгээр сарын 30-ны өдөр 1,250,000 төгрөгийн хөрөнгө оруулалтын зээл авсан байна. Тус зээл нь 2015 оны 07 дугаар сарын 06-ны өдөр хаагдсан байна. Энэ хүн 2014 оны 10, 11 сард зээл авах ямар нэгэн хүсэлт өгөөгүй. Хүсэлт өгөөгүй учир зээл батлагдсан тухай яригдахгүй байх. Тухайн үед буюу 2014 оны 10 дугаар сард уг хүний 2014 оны 04 дүгээр сарын 30-ны өдөр авсан зээлийн үлдэгдэл нь 120,499,478 төгрөг байсан байна. Тэр үед 30,000,000 төгрөгийн үлдэгдэлтэй зээл гэж байхгүй байсан... гэх мэдүүлэг,Пионерийн Эийн Худалдаа хөгжлийн банкны Зээлийн дансны хуулга зэргээр тогтоогдсон.

          Мөн 2014 оны 10 дугаар сарын 14-ний өдөр гэрч Нарангэрэлийн данс руу шилжүүлүүлсэн 6,000,000 төгрөгний талаар яллагдагчаар мэдүүлэг өгөхдөө/1-р хх-ийн 116-117-р хуудаст/ ...тухайн үед манай хүү Цэнгүүн шинэ жилийн бэлтгэл хангах гэж Эрээн хот руу явсан юм.Тэр үед мөнгө хүрэлцэхгүй байсан тул манай төвийн төгөлдөр хуурын багш Маштөгсөд мөнгө зээлэх хүн байна уу гэж асуусан юм.Тэрээр надад ломбард ажиллуулдаг Л гэж эмэгтэйг зааж өгч би тэр хүнээс 6 сая төгрөг зээлсэн юм.Тэр өдөр Мягмаржаргал надтай хамт явж байсан.Тухайн үед би Чимэг төв рүү ажилтай болоод байсан тул Мягмаржаргалыг манай хүү рүү шилжүүлчих гэж түүнд 6 сая төгрөг өгсөн юм...гэж мэдүүлсэн боловч энэ нөхцөл байдал нь ямар нэг нотлох баримтаар тогтоогдоогүй. Харин, гэрч Л.Маштөгсийн мэдүүлсэн...Би тухайн үед Лаа байгаа шүү дээ гэж хэлсэн.Тэгээд тэрээр Үйлчилгээний төвд ломбард ажиллуулдаг Лаа гэх эмэгтэйтэй өөрөө ярьж мөнгө авсан байсан...Ямар ч байсан шинэ жилийн үеэр байсан.Яагаад гэвэл би анх өрөө түрээслэж эхэлсэн 2014 оныхоо шинэ жилээр түүний Чимэг төвд гэрээгээр урлагийн тоглолт явуулж байсан юм...гэх мэдүүлэг, гэрч А.Лын мэдүүлсэн...Би Эт 2014 оны 12 сард хуурай дүү Маштөгсөөр дамжуулж 6,000,000 төгрөг зээлүүлж байсан.Тэрээр тухайн үед шинэ жилийн бэлтгэл ажилд мөнгө хэрэгтэй байна гэж байсан юм.Мөн 2015 оны 1 сард надаас 16,000,000 төгрөг зээлж авч байсан юм...Шинэ жил болох гэж байсан.12 сарын 05-ны өдөр шиг санагдаж байна.2014 оны 10 дугаар сард бол мөнгө зээлдүүлж байгаагүй.10 сар гэдэг маань намрын улирал шүү дээ.Түүнд мөнгө зээлдүүлж байхад 12 дугаар сар гарчихсан шинэ жил болох гэж байсан үе юм байгаа юм...гэх мэдүүлэг зэрэг нотлох баримтаар 2014 оны шинэ жилийн өмнө 12 дугаар сарын эхээр А.Лаас 6 сая төгрөг зээлж авсан болох нь нотлогдож байна.

            Түүнчлэн шүүгдэгч 10,000,000 төгрөг авсан талаар мэдүүлэхдээ “өрөөний түрээсийн төлбөртөө авсан”гэсэн нь баримтаар нотлогдсонгүй. Дээрхи шинжлэн судалсан нотлох баримтуудаар шүүгдэгч П.Эийн бусдыг залилж эд хөрөнгийг нь өөрийн эзэмшилд шилжүүлэн авсан үйлдэл нь хангалттай бүрэн нотлогдож тогтоогдсон,түүний үйлдлийн улмаас хохирогчид 30,000,000 төгрөгийн эд хөрөнгийн хохирол учирсан шууд шалтгаант холбоотой, өөрийн үйлдлийг хууль бус шинжтэй болохыг  ухамсарлаж түүнийг хүсч үйлдсэн, хохирол хор уршигт зориуд хүргэсэн санаатай үйлдэл байх ба  хохиролын хэмжээний хувьд Эрүүгийн хуульд заасан ноцтой эсхүл их хэмжээний хохиролын шинжгүй тул шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дээрдүүлэх хуулийг хэрэглэх зарчмаар 2015 оны Эрүүгийн хуулийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилсэн нь үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэлээ.

           Хэргийг мөрдөн шалгах ажиллагаа хуульд заасан журмын дагуу явагдсан бөгөөд хэргийн талаар нотолбол зохих байдлууд нотлогдсон, хэргийн оролцогчийн эрх зөрчигдөөгүй байна.

            

Шүүх хуралдаанд улсын яллагч: Шүүгдэгч П.Э нь хохирогч Мягмаржаргалаас 2014 оны 10-11 сард 30,000,000 төгрөг залилж авсан болох нь хохирогчийн мэдүүлэг,гэрч Самандбазар,Ганцэцэг,Энхбаяр,Л нарын мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт ,дансны хуулгууд зэрэг нотлох баримтуудаар нотлогдсон. Тухайн үед Э нь их хэмжээний зээлийн төлбөртэй байсан болох нь мөн нотлогдсон. Иймд 2015 оны Эрүүгийн хуулийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэм буруутайд тооцож эрүүгийн хариуцлага оногдуулах үндэслэлтэй. Э нь нийт 2,650,000 төгрөг төлсөн гэж үзэх үндэслэлтэй байх тул 27,350,000 төгрөг гаргуулж хохирогчид олгох, 1 жил 6 сарын хугацаагаар хорих ял оногдуулах, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 1 жил 6 сарын хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх,П.Эийн хувьд үйлдсэн гэмт хэрэг гэм буруугаа хүлээн зөвшөөрдөггүй, хохирол төлөхөө илэрхийлээгүй байгаа учраас Өршөөл үзүүлэх тухай хуулийн 4.2 дугаар зүйлд заасан шаардлагыг хангахгүй, Өршөөлийн хуульд хамруулах үндэслэлгүй гэсэн саналыг шүүхэд гаргаж байна гэж,

 

-хохирогчийн өмгөөлөгч: Улсын яллагчийн гаргасан санал дүгнэлттэй санал нэг байна.Шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэрэг нотлогдсон,түүний хувийн байдал нь харуулж байна.Гэм буруутай гэж,

-шүүгдэгчийн өмгөөлөгч :Шүүгдэгчийн үйлдэлд Эрүүгийн хуулийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинж хангагдаагүй тул хэргийг прокурорт буцаах саналтай.Хохирогчийг зөв тогтоох ёстой гэж тус тус мэтгэлцсэн.

 

        Хохирогч Ю.М нь ганц гишүүнтэй “Топмост”ХХК-ний үүсгэн байгуулагч,захирал бөгөөд итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрхтэй ганц этгээд болох нь 1-р хавтаст хэргийн 158-161 дэх хуудаст авагдсан компаний улсын бүртгэлийн лавлагаагаар,Ю.М нь “Топмост” ХХК-ний дансаар 90 сая төгрөгний зээлийг авсан болох нь Хаан банкны дансны хуулгад үзлэг хийсэн тэмдэглэл /1-р хх-ийн 163-166-р хуудас/ зэргээр тогтоогдсон бөгөөд үүнд ямар нэг эргэлзэх үндэслэл,баримтгүй байна.Иймд шүүгдэгчийн өмгөөлөгчийн хохирогчийг зөв тогтоох ёстой гэсэн тайлбар үндэслэлгүй юм.

          Түүнчлэн “гэмт хэргийн шинж хангагдаагүй гэх өмгөөлөгчийн дүгнэлтийн тухайд мөн үндэслэлгүй байна.Шүүгдэгч П.Э нь хохирогчтой урьдын сайн харилцаатай байдлаа ашиглаж, бодит байдлаас зөрүүтэй худал зүйл ярьж итгэл төрүүлэн, хуурч мөнгийг нь өөрийн эзэмшилд шилжүүлэн авсан бөгөөд эргүүлэн төлөх санаагүй, төлбөрийн чадварын хувьд бодит боломжгүй байсан болох нь хэргийн үйл баримтаар хангалттай бүрэн тогтоогдсон. Яллагдагч шүүгдэгч өөрийн эсрэг мэдүүлэг өгөх,хэргийн байдлыг нотлох үүрэг хүлээхгүй боловч түүний мөрдөн шалгах ажиллагаанд болон шүүхийн хэлэлцүүлэгт хэргийн талаар өгсөн мэдүүлгүүд нь шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалж дээр үндэслэсэн нотлох баримтуудаар няцаагдсан бөгөөд өөрөөр эргэлзэх баримт үндэслэл тогтоогдсонгүй.

            Иймд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлд “Энэ хуулийн тусгай ангид заасан, нийгэмд аюултай, гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно” гэж, 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд...эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заасны дагуу шүүгдэгч П.Эийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.Шүүгдэгч гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээгээгүй.

         Шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэрэг нь 2014 оны 10 дугаар сарын 14-ний өдрөөс 11 дүгээр сарын 03-ны хооронд үйлдэгдсэн байх тул аль ашигтай үндэслэлээр Өршөөл үзүүлэх тухай хуульд хамруулах бөгөөд шүүгдэгчийн тухайд гэмт хэргийн улмаас учруулсан хохиролоо төлж барагдуулаагүй,төлөхөө илэрхийлэхгүй байх тул Эрүүгийн хуулийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хуульд заасан ял оногдуулж, оногдуулсан ялыг Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан Өршөөл үзүүлэх тухай 2015 оны 08 дугаар сарын 11-ний өдрийн хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1 дэх хэсэг, 10 дугаар зүйлийн 10.9,10.10 дахь хэсэгт зааснаар өршөөн хэлтрүүлэх үндэслэлтэй байна. Шүүгдэгчид ял шийтгэл оногдуулахдаа ял шийтгэгдсэн эсэхийг шалгасан хуудас, хувийн байдлыг тодорхойлсон баримтууд зэргийг шинжлэн судалж, хэргийн  нөхцөл байдал, гэмт хэргийн улмаас учирсан нийгмийн хор аюулын хэр хэмжээ,хохирол төлөгдөөгүй байдал, шүүгдэгчийн хувийн байдал зэргийг харгалзан улсын яллагчийн саналын хүрээнд хорих ял оногдуулах үндэслэлтэй гэж үзлээ. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй.

        Шүүгдэгчийн өмгөөлөгч “хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн тул хэргийг хэрэгсэхгүй болгох” санал гаргаж мэтгэлцсэн.Гэвч шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэрэгт түүнийг 2017 оны 5 дугаар сарын 18-нд яллагдагчаар татсан байх тул Эрүүгийн хуулийн 1.10 дугаар зүйлийн 1.5 дахь хэсэгт заасан хугацаа өнгөрөөгүй байна.Иймд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.5 дугаар зүйлийн 1.2.д заасан үндэслэлд хамаарахгүй гэж шүүх дүгнэв.

       Хохирол төлбөрийн тухайд: Шүүгдэгч П.Э нь 30,000,000 төгрөгнөөс  хохирогчид 3 удаагийн төлөлтөөр 2,650,000 төгрөг төлсөн талаар талууд маргахгүй байх тул шүүгдэгчээс 27,350,000 төгрөг гаргуулан хохирогч Ю.Мд олгох нь зүйтэй.

        Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч цагдан хоригдоогүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болно.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.3, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Үрэл овгийн Пионерийн Эийг 2015 оны Эрүүгийн хуулийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдыг урдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж,зохиомол байдлыг зориудаар бий болгох,бодит байдлын нуух замаар төөрөгдөлд оруулж, хуурч залилах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч П.Эийг 1 жил 6 сарын хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.

3. Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан Өршөөл үзүүлэх тухай 2015 оны 08 дугаар сарын 11-ний өдрийн хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1 дэх хэсэг, 10 дугаар зүйлийн 10.9,10.10 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч П.Эт оногдуулсан 1 жил 6 сарын хорих ялыг өршөөн хэлтрүүлсүгэй.

4. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч П.Эээс 27,350,000 төгрөг гаргуулан хохирогч Ю.М /Орхон аймаг Баян-Өндөр сум Зэст багийн 1-19-59 тоот, ФА74072381 /-д олгосүгай.

5. Шүүгдэгч П.Эт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгосугай.

 

6.Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч цагдан хоригдоогүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүйг дурьдсугай.

 

7.Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч нар эс зөвшөөрвөл шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.

 

 

 

       

                     ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                     Д.АРИУНЦЭЦЭГ