Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2023 оны 10 сарын 05 өдөр

Дугаар 101/ШШ2023/04326

 

 

 

 

 

 

 

 

 

2023 10 05 101/ШШ2023/043*******

 

 

ОНГОЛ УЛСЫН НЭРЙН ӨНӨӨС

 

 

Баянзүрх дүүргийн ргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Цолмонгэрэл даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч:  тоот хаягт байрлах, РД:*******/-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: ******* ******* , тоот хаягт байрлах, РД:*******/-д холбогдох,

 

Ажил гүйцэтгэх гэрээний үүрэгт 354,722,727 төгрөг гаргуулах тухай үндсэн,

*******0,968,652 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлийг 2022 оны 09 дүгээр сарын 30-ны өдөр хүлээн авч, 2022 оны 10 дугаар сарын 07-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдааны оролцогчид:

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.*******, С*******,

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.*******,

Хариуцагчийн өмгөөлөгч С.*******,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга .Чулуунцэцэг нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгч ******* нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.*******, С******* нар нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлийг шүүх хуралдаанд дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:

анай компани нь "-- " *******-тай 2018 оны 6 дугаар сарын 27- ны өдөр " суурийн болон шалны газар шороо, төмөр бетон бүтээцийн ажил гүйцэтгэх гэрээ" нэр бүхий дугаартай гэрээг байгуулсан. Уг гэрээний хүрээнд Хөшигтийн хөндийн шинэ нисэх онгоцны буудлын нэр бүхий онгоцны засвар, үйлчилгээний барилгын суурийн болон шалны газар шороо, төмөр бетон бүтээцийн ажлыг гүйцэтгэх үүргийг хүлээсэн билээ.

Энэ үүргээ чанартай гүйцэтгэх зорилгоор "******* *******-ийн хооронд 2018 оны 7 дугаар сарын 09-ний өдөр № дугаар бүхий "" онгоцны засвар үйлчилгээний барилгын төмөр бетон суурийн угсралтын /хэв хашмал угсралт, бетон цутгалт/ ажил гүйцэтгэх гэрээг байгуулж, хэв хашмал угсралт, бетон цутгалтын ажлыг хийлгэхээр болсон.

Уг гэрээний дагуу ******* *******-д 809,272,727 (найман зуун есөн сая хоёр зуун далан хоёр мянга долоон зуун хорин долоо) төгрөгийг урьдчилгаа төлбөр болгон шилжүүлсэн. анай компанийн зүгээс *******-д урьдчилгаа төлбөрт НӨАТ ороогүй дүнгээр 727,272,727 төгрөгийг төлж, үүний дараагаар 32,000,000 төгрөг, 50,000,000 төгрөг, нийт 809,272,727 төгрөгийг төлсөн, үүнтэй маргадаггүй.

 

Гэтэл "******* ******* нь гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүйгээс захиалагчийн өмнө хүлээсэн үүргээ биелүүлэх боломжгүй нөхцөл байдал үүсэж, захиалагч талын зүгээс тухайн ажлыг гэрээнээс хасах зэргээр манай компанид хохирол учруулсан. Тухайлбал, шал цутгах шаардлагатай бэлтгэл ажил хангаагүй, шал болон сувгийн материалын худалдан авалт хийгээгүй, сувгийн ажлыг цаг хугацаанд нь гүйцэтгээгүй зэрэг шалтгаануудаар тогтоосон графикийн дагуу үүргээ гүйцэтгэж чадахгүй нь тодорхой болсон гэж захиалагч үзсэн. өн тухайн ажлыг гүйцэтгэхэд шаардлагатай мэргэжлийн ажиллах хүчнийг бэлдээгүй, ажил гүйцэтгэх бэлэн байдлыг хангаагүйн улмаас ажил зогсох, удаашрах зэрэг хүндрэлтэй нөхцөл байдлыг үүсгэж байсан.

Улмаар "*******" ******* нь 2019 оны 8 дугаар сарын 02-ны өдрийн № дугаар "Албан бичиг хүргүүлэх тухай албан бичгээр талуудын хооронд байгуулагдсан № дугаар бүхий "" онгоцны засвар үйлчилгээний барилгын төмөр бетон суурийн угсралтын /хэв хашмал угсралт, бетон цутгалт/ ажил гүйцэтгэх гэрээнээс татгалзаж буй талаараа мэдэгдсэн.

Талууд ажлын гүйцэтгэлийг 5 удаа буюу 2018.09.01, 2018.09.22, 2018.10.17, 2018.11.22, 2019.01.21-ний өдөр тус тус дүгнэсэн. Уг баримтын дагуу 348,860,682 төгрөг олгосон, үүнээс өөрөөр ажлын гүйцэтгэл дүгнээгүй. Захиалагчийн материал, зардлаар ажил гүйцэтгэхээр тохиролцоогүй бөгөөд гүйцэтгэлийн тооцоо нийлсэн актаар хөлсийг олгохоор тохиролцсон.

анайх *******-тай төслийн тодорхой нэг хэсгийн ажлыг гүйцэтгэсэн бөгөөд 2019 оны 1 сарын 21-ний гүйцэтгэлийн актаас хойшоо бусад ажлууд ерөнхийдөө гэрээнээс хасагдаад, манайхыг гүйцэтгэж чадахгүй гэдэг үндэслэлээр ажил дууссан. Эднийхтэй тооцоо нийлсэн акт байхгүй.

*******-иас ажлыг гүйцэтгэлийн 5 актаар хүлээж авсан. 2019 оны 1 сарын 21-ний өдөр хамгийн сүүлийн буюу 5 дугаар ажлын гүйцэтгэлийн актыг үйлдсэн.

Тооцоо нийлсэн акт байдаг, суврарга ******* гарын үсэг зураагүй, хэрэгт байхгүй. Ажлын зураг хэргийн 91 талд авагдсан, төслийн удирдагч Ц. мэйл хаягт үзлэг хийснээр *******-иас ирүүлсэн ажлын зурагт өөрчлөлт оруулах хүсэлт, талбайн зааварчилгаа зэргийг нотлох боломжтой байсан.

ймээс "*******" *******-д урьдчилгаа төлбөрт шилжүүлсэн 809,272,727 (найман зуун есөн сая хоёр зуун далан хоёр мянга долоон зуун хорин долоо) төгрөгөөс хариуцагчийн гэрээний дагуу гүйцэтгэсэн ажлын гүйцэтгэлийн үнийн дүн болох 454,549,999 (дөрвөн зуун тавин дөрвөн сая таван зуун дөчин есөн мянга есөн зуун ерэн ес) төгрөгийг хасаж, үлдэгдэл болох 354,722,727 (гурван зуун тавин дервен сая долоон зуун хорин хоёр мянга долоон зуун хорин долоо) төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

 

2.Хариуцагч ******* ******* нь шүүхэд гаргасан хариу тайлбартаа болон хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.*******, хариуцагчийн өмгөөлөгч С.*******ын хамт шүүх хуралдаанд татгалзлын үндэслэлийг дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:

" " ******* нь " " *******-тай 2018 оны 7 сарын 9-ний өдрийн Ажил гүйцэтгэх гэрээ байгуулан хамтран ажилласан. Гэрээний дагуу Захиалагч болох " " ******* нь Гүйцэтгэгчид гэрээний үнийн дүнгийн 20%-ийг НӨАТ-гүй дүнгээс тооцон урьдчилгаа төлбөрт өгч, урьдчилгаа төлбөрийг Гүйцэтгэгчийн хийсэн ажлын гүйцэтгэлийн санхүүжилт бүрээс 20%-аар тооцон суутгахаар талууд харилцан тохирсон. Үүний дагуу Захиалагч нь гэрээний урьдчилгаа төлбөрт 727,272,727 /Долоон зуун хорин долоон сая хоёр зуун далан хоёр мянга долоон зуун хорин долоо/ төгрөгийг манай компанид шилжүүлсэн.

йнхүү бид гэрээний урьдчилгаа төлбөрөөр тухайн гэрээний дагуу хийж гүйцэтгэх "" Онгоцны засвар үйлчилгээний барилгын төмөр бетон суурийн угсралтын хэв хашмал угсралт, бетон цутгалтын ажлын бэлтгэл ажлуудыг ханган төсөлд шаардлагатай техникүүдийн засвар үйлчилгээ, бетон дэвсэгч машины түрээс, ажиллах хүчин, бетон шалны туршилтын цутгалт зэргийг хийн ажлыг эхлүүлсэн.

Талуудын хооронд байгуулагдсан гэрээ нь 4 сарын хугацаатай байгуулагдсан боловч захиалагч болох ******* нь гэрээний дагуу хүлээсэн үүргээ биелүүлээгүйгээс ажил гүйцэтгэх гэрээний хугацаа хойшлогдсоор байсан.

Тодруулбал, гэрээнд заасны дагуу Гүйцэтгэгч бид гэрээт ажлыг Захиалагчаас өгсөн ажлын зураг болон техникийн шаардлагын дагуу хийж гүйцэтгэх байтал гэрээ байгуулагдсанаас хойш бүтэн жилийн хугацаанд буюу 2019 оны 7 сарын 23-ны өдрийн байдлаар гэхэд Захиалагчаас ажлын зураг болон техникийн шаардлага батлагдан ирээгүй байсан нь *******-д хүргүүлсэн 19/324 тоот албан бичгээр нотлогдоно /Хавсралт 1: Захиалагчид хүргүүлсэн шалны ажлын зураг ирүүлэх тухай албан тоот/. Гэрээнд ажлыг техникийн шаардлага, ажлын зургийн дагуу хийнэ гэж тусгасан мөртлөө Захиалагч техникийн шаардлага, ажлын зургаа өгөөгүй тохиолдолд Гүйцэтгэгч бид ажлыг хийх боломжгүй билээ.

Түүнчлэн 2018 оны 7 сарын 9-ний өдрөөс 2019 оны 1 сарын 21-ний өдрийн хооронд нийт 5 удаагийн ажлын гүйцэтгэл бичин батлуулж ажилласнаас ******* нь гүйцэтгэлийн санхүүжилт огт олгохгүй байсаар 2019 оны 7 сарын 23-ны өдрийг хүргэсэн. тоот Гүйцэтгэлийн санхүүжилтийг олгоно уу тухай албан бичиг/.

Өөрөөр хэлбэл гэрээ байгуулагдсанаас хойш буюу 2018 оны 7 сараас хойш 2019 оны 8 сарыг хүртэл ******* нь бидний хийж гүйцэтгэсэн ажлын санхүүжилтээс 1 төгрөг олгоогүй бөгөөд 1 жилийн хугацаанд бид өөрсдийн дотоод нөөц боломж хөрөнгөөрөө 1,003,852,313.24 /Нэг тэрбум гурван сая найман зуун тавин хоёр мянга гурван зуун арван гурав/ төгрөгийн зардал гарган ажлыг тасралтгүй явуулсаар ирсэн.

Зардлын тооцоог сөрөг нэхэмжлэлд хавсаргаж өгсөн бөгөөд 2018 онд 848,896,116 төгрөг, 2019 онд 221,345,*******3 төгрөг, нийт 1,079,241,379 төгрөг болсон. Санхүүгийн тайлангаа гаргаж өгсөн. суварга компани бол санхүүгийн нэг тайлантай санхүүгийн тайлангаар дүн тоонууд нь тохирсон. НДШ, түрээсийн төлбөр, хоолны зардал зэрэг нь бусад гэрээгээрээ бол нотлогдож байгаа бөгөөд санхүүгийн анхан шатны баримтын нэгтгэлийг гаргаж өгсөн

Нэхэмжлэгч нь манайхыг ажил хийсэн эсэхэд маргадаггүй, ажлыг хийсэн учраас акт үйлдээд явсан. Тэр 5 удаагийн актаас гадна 2019 оны 3 сарын 19-ний өдрийн 66 тоот энэ албан тоотод дурдсан 4 удаагийн актыг бас үйлдсэн байдаг. Энэ 4 удаагийн гүйцэтгэлийн актаар 238,001,672 төгрөгийн нэхэмжлэхийг хүргүүлж, нэн даруй шилжүүлэхийг хүссэн. Нэхэмжлэгч нь ажил гүйцэтгэсэн дээр маргадаггүй, гагцхүү тэр ажлыг 100 хувь хийгээгүй учраас 4,000,000,000 төгрөг өгөхгүй гэж маргадаг.

Дээрх актыг нотлох баримтаар гаргаж өгөөгүй боловч албан тоотод дурдчихсан байгаа учраас бид нар ийм нэхэмжлэх хүргүүлсэн гэдэг нотлогдоно гэж үзэж байна. анайх барилгын талбайг 2019 оны 8 сарын 2-ны өдрөөр орхисон, үүнтэй холбоотой 2019 оны 7 сарын 30-ны өдрийн 30/41 тоот компаниас Танайх ийм ийм ажлыг хийж өгөөч гэсэн утгатай албан бичиг ирүүлсэн байдаг. Үүний хариу болгож 2019 оны 8 сарын 2-ны өдрийн суварга компаниас *******-д гэрээний ажлыг бид тасралтгүй, өөрийн компанийн хөрөнгө нөөц боломжоо ашиглаад, ажлаа хийсээр ирсэн. Гэрээнээс төмөр бетон шалны ажлыг бүхэлд нь болон сувгийн ажил эхэлсэн тухай мэдэгдсэн байгаа боловч хүлээж авах боломжгүй. Хэрэв хэрвээ ийм нөхцөлд тавих юм бол манай компани цаашид үргэлжлүүлэн гүйцэтгэх боломжгүй гэдгээ мэдэгдсэн.

йнхүү Захиалагч нь өөрөө гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүйгээс, тодруулбал техникийн шаардлага, ажлын зургийг бэлэн болгож өгөөгүй, гүйцэтгэсэн ажлын санхүүжилтийг огт олгоогүй гэх зэрэг шалтгаанаас болж бид цаашид санхүүгийн хувьд ажлыг гүйцэтгэх боломжгүй болж байгаагаа 2019 оны 8 сарын 2-ны өдрийн тоот албан тоотоор мэдэгдсэн.

Ажлыг захиалагч талын хөрөнгө, хөлсөөр гүйцэтгэх ёстой байсан. Зардал бол гэрээний үнэд багтсан гэдгийг нэхэмжлэгч зөвшөөрч байгаа юм байна. Урьдчилгаа төлбөрийг хэд хэдэн удаа тасалж, шаардсаны эцэст манайд өгсөн.

Талуудын хооронд байгуулагдсан гэрээний 2.1, 2.2, 2.4-т ажил гүйцэтгэх хугацаа, ажил хүлээлцэх, материалын талаар тусгасан. Үүнээс үзэхэд ажлын үр дүнг захилагчид актаар хүлээлгэж өгнө, төлбөрийн мэдэгдлийг үндэслэн төлбөрийг шилжүүлнэ, бараа материалыг ажил дуусмагц захиалагчид хүлээлгэж өгнө гэсэн байдаг.

Гэтэл захиалагч *******-иас цаашид ажлыг үргэлжлүүлэх эсэх дээр ямар нэгэн хариу арга хэмжээ аваагүй бөгөөд энэ талаар бидэнд огт хариу ирүүлээгүй. Үүнээс хойш бид 2019 оны 1 сарын 21-ний өдрөөс хойш хийж гүйцэтгэсэн ажлын тоо хэмжээг эцсийн байдлаар батлуулахаар хэд хэдэн удаа очсон боловч бидний хийж гүйцэтгэсэн ажлын тоо хэмжээ болон эцсийн гүйцэтгэлийг баталж өгөөгүй бөгөөд утсаа ч авахаа больсон.

ймд *******-иас 354,722,727 төгрөг гаргуулах тухай *******-ийн нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй байх тул хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

 

3. Хариуцагч ******* *******-ийн захирал Ш. нь шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлдээ болон итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.*******, өмгөөлөгч С.******* нар сөрөг нэхэмжлэлийнхээ үндэслэлийг шүүх хуралдаанд дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:

 

******* ******* болон *******-ийн хооронд 2018 оны 7 сарын 09-ний өдөр ажил гүйцэтгэх гэрээг байгуулж, захиалагчийн захиалгын дагуу онгоцны засвар үйлчилгээний барилгын төмөр бетон суурийн угсралт /хэв хашмал угсралт, бетон цутгалт/-ын ажлыг гүйцэтгэж, захиалагч нь харилцан тохиролцсон хөлс /гэрээнд зааснаар ажлын нийт хөлс 4,100,000,000 НӨАТ орсон дүн төгрөг/-ийг төлөх үүргийг тус тус хүлээсэн.

Гэрээний дагуу захиалагч ******* нь гэрээгээр гүйцэтгэх ажлын зургуудыг хавсаргах, гаргаж өгөх, гүйцэтгэгч нь захиалгчийн гаргаж өгсөн зургийн дагуу ажлыг хийж гүйцэтгэх, захиалагч нь гэрээний тусгай нөхцөлд заасан төлбөрийг хугацаанд нь төлөх үүрийг биелүүлээгүй, гэрээг зөрчсөн учраас гүйцэтгэгч талын зүгээс ажлыг цаашид хийж гүйцэтгэх боломжгүй байдалд хүрсэн юм.

Гэрээний тусгай нөхцөл 15 дахь хэсэгт Төлбөр тооцооны талаар заахдаа Урьдчилгаа төлбөрийг гэрээ байгуулснаас хойш ажлын 10 хоногийн дотор, бусад төлбөрийг ажил гүйцэтгэсэн ажил баталгаажсанаас хойш нэхэмжлэх ирүүлсэн өдрөөс хуанлийн 63 хоногийн дотор шилжүүлнэ гэж заасан.

Гэвч захиалагч " ******* нь урьдчилгаа төлбөрт НӨАТ ороогүй дүнгээр 727,272,727 төгрөгийг төлж, үүний дараа 32,000,000 төгрөг, 50,000,000 төгрөгийг тус тус төлсөн. анай компани захиалагчаас техникийн шаардлага, ажлын зураг зэрэг ажил гүйцэтгэхэд нэн шаардлагатай баримтыг гаргаж өгөхийг шаардаж байсан боловч гаргаж өгөөгүй нь ажил дундаа зогсох, цаашид үргэлжлүүлэх боломжгүй болох эрсдэлд оруулсан болно.

Бид 2018 оны 7 сарын 9-нд гэрээ байгуулж, ажил эхлүүлснээс хойш 2019 оны 1 сарын 21 ний өдрийг хүртэлх хугацаанд 5 удаагийн ажлын гүйцэтгэл гарган батлуулж, үргэлжлүүлэн бид 2019 оны 9 сарыг хүртэл ажлыг гүйцэтгэсэн.

Энэ 5 удаа баталсан ажлын гүйцэтгэлийн зардал болон 2019 оны 9 сарыг хүртэл ажил гүйцэтгэсний өртөг нь 1,070,241,379 /Нэхэмжлэлд зардлын задаргааг хавсаргав./төгрөг болсон. Гэвч Захиалагч талаас 2019 оны 9 сарыг хүртэл бидний хийж гүйцэтгэсэн ажлын гүйцэтгэлийг баталж өгөөгүй.

анай компани гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлж, ажлыг бүрэн гүйцэд хийж дуусгахаар өөрийн хөрөнгө мөнгө, хүн хүчээ шавхан ажиллаж, гэрээний тусгай нөхцөлд заасан явц дундын санхүүжилтийг нэхэмжлэхийн дагуу олгож өгөхийг хүсч, холбогдох хүсэлт, албан тоотуудыг " " *******-д удаа дараа хүргүүлж байсан.

******* нь явц дундын нэмэлт санхүүжилтийг олгоогүй, ажлын зураг баталж өгөөгүй, манай компанийн албан тоотод хариу ирүүлээгүй болно.

ймд тус гэрээгээр гүйцэтгэсэн ажилд зориулж, материалын зардал, техникийн түрээсийн төлбөр, ажилчдын цалин, НДШ, сул зогсолтын төлбөр, түлш шатахууны төлбөр, тээвэр, хоолны зардал, гуравдагч этгээдээр гүйцэтгүүлсэн ажлын хөлс, сэлбэг хэрэгсэл, тос тосолгооны зардал зэрэг эдгээр бодит төлсөн төлбөрүүд нь тус онгоцны засвар үйлчилгээний Барилгын төмөр бетон суурийн угсралт хийхэд манай компаниас гарсан бодит зардал болно.

Энэхүү 1,070,241,379 төгрөгийн зардлаас урьдчилгаа авсан төлбөр 809,272,727 төгрөгийг хасч тооцоод үлдэгдэл *******0,968,652 төгрөгийн бодит хохирол манай компанид үүссэн байх тул " *******-тас гаргуулах нэхэмжлэлийн шаардлага гаргаж байна.

ймд гэрээгээр хүлээсэн төлбөр тооцоогоо хийгээгүйгээс манай компанид учруулсан хохиролд *******0,968,652 төгрөгийг *******-иас гаргуулж өгнө үү гэв.

 

4. Нэхэмжлэгч *******-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.*******, С******* нар сөрөг нэхэмжлэлийн татгалзлын үндэслэлийг шүүхэд болон шүүх хуралдаанд дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:

анай компанийн зүгээс нэхэмжлэлд дурдсан " *******-д урьдчилгаа төлбөрт НӨАТ ороогүй дүнгээр 727,272,727 төгрөгийг төлж, үүний дараа 32,000.000 төгрөг, 50,000,000 төгрөгийг тус тус төлсөн. Үүнтэй хариуцагч " ******* маргаагүй байна.

Өөрөөр хэлбэл, " *******-ийн зүгээс гэрээний үүрэг болох урьдчилгаа төлбөр, ажлын гүйцэтгэлийг үндэслэн төлбөрийг шилжүүлсэн. өн " ******* нь 2019 оны 08 дугаар сарын 02-ны өдрийн дугаар албан бичгээр цаашид ажил гүйцэтгэхгүй болохоо мэдэгдсэн.

Гэтэл " *******-иас манай компанийг төлбөр тооцооны үүргээ биелүүлээгүй гэх үндэслэлээр хийгдээгүй, гүйцэтгээгүй ажлын төлбөр болох *******0,968,652 төгрөгийг шаардаж байгаа нь үндэслэлгүй.

******* нь гүйцэтгэлийн актаа баталгаажуулсны дараа албан ёсны нэхэмжлэх явуулах байсан боловч албан бичиг явуулсан, уг албан бичгийн дагуу төлбөр хийнэ гэсэн зүйл байхгүй. Гүйцэтгэлийн актаа баталгаажуулсны эцэст тухайн ажлыг гүйцэтгэсэн гэж үзэн ажлын дүнг шилжүүлэх гэсэн гэрээний заалтын дагуу төлбөрийг шилжүүлсэн. Тэгэхлээр гүйцэтгэлийн акт баталгаажуулахгүй байна гэдэг нь тухайн ажил яг гүйцэтгэгдсэн гэж тооцогдохгүй гэсэн үг. Яг ийм ажил гүйцэтгэсэн, гүйцэтгэсэн ажил нь батлагдсан зурагтай нийлж байгаа эсэх нь чухал юм. Тэгж байж ажлын гүйцэтгэлийн акт баталгаажина.

5 удаагийн гүйцэтгэлийн акт 331,367,647 төгрөг болсон учир энэ хэмжээгээр төлбөрийг шилжүүлсэн, мөн эрсдэл баталгааг нэмээд 348,860,682 төгрөг болсон. Гэрээний тусгай нөхцлийн 15-т урьдчилгаа 20% буюу НӨАТ-гүй дүн 727,272,727 төгрөг, нийт шилжүүлсэн төлбөр 809,272,727 төгрөг болно.

өн нэхэмжлэлд тус гэрээгээр гүйцэтгэсэн ажилд зориулж, материалын зар техникийн түрээсийн төлбөр, ажилчдын цалин, НДШ, сул зогсолтын төлбөр, шатахууны төлбөр, тээвэр, хоолны зардал, гуравдагч этгээдээр гүйцэтгүүлсэн ажлын хөлс, сэлбэг хэрэгсэл, тос тосолгооны зардал зэрэг бодит гэх зардлыг нэхэмжилсэн байна.

Дээрх зардлууд нь талуудын хооронд байгуулагдсан гэрээний 2.4, 3.1.1 гэрээний хавсралтаар баталсан "ажлын хүрээ зэргээр гэрээний үнэд багтсан болно.

Түүнчлэн " ******* нь тухайн ажлыг гүйцэтгэх техник, хүн хүчний бололцоотой гэж энэ гэрээг байгуулж, ажлыг гүйцэтгэхээр болсон. Гэтэл энэ зэрэг дотоод асуудлаа манай компаниар хариуцуулахаар нэхэмжлэл гаргасан нь үндэслэлгүй байна.

ймд " " *******-ийн *******0,968,652 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх боломжгүй байх тул бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

 

5. Шүүх хуралдаанаар хэрэгт авагдсан бичгийн баримтууд болох:

5.1.Нэхэмжлэгчээс ирүүлсэн: Улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, *******-ийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, Л.*******, С******* нарт 2022.09.27-ны өдөр олгосон итгэмжлэл, талуудын хооронд 2018.07.09-ний өдөр байгуулагдсан ажил гүйцэтгэх гэрээ, *******-ийн 2019.08.02-ны өдрийн дугаартай Албан бичиг тухай албан бичиг, *******-ийн 2019.07.30-ны өдрийн 00/41 дугаартай *******-ийн Төслийн удирдагч Б. танаа гэх Сувгийн ажлыг хурдан хийх тухай утга бүхий албан бичиг, 2019.07.30-ны өдрийн 00/40 дугаартай Гэрээний зааварчилгааг хүргүүлж байна гэх утга бүхий албан бичиг, *******-ийн 2019.01.24-ний өдрийн 00/43 дугаартай *******-д Төмөр бетон шал цутгах ажлын аргачлал батлуулах болон шаланд орох материал батлуулах тухай утга бүхий Хүсэлт хүргүүлэх тухай албан бичиг,

2018.06.*******-ны өдрийн Худалдаа хөгжлийн банкны шилжүүлгийн мэдээлллийн хуулбар, 2018.07.10-ны өдрийн Худалдаа хөгжлийн банкны шилжүүлгийн мэдээлллийн хуулбар, 2018.08.06-ны өдрийн Худалдаа хөгжлийн банкны шилжүүлгийн мэдээлллийн хуулбар, 2018.09.12-ны өдрийн Худалдаа хөгжлийн банкны шилжүүлгийн мэдээлллийн хуулбар, 2018.12.20-ны өдрийн Худалдаа хөгжлийн банкны шилжүүлгийн мэдээлллийн хуулбар,

*******-ийн дүрэм, 2022.11.08-ны өдрийн Л.*******, С******* нарын гэрч асуулгах хүсэлт, 2018.06.*******-ны өдрийн Худалдаа хөгжлийн банкны шилжүүлэг, 2018.07.10-ны өдрийн Худалдаа хөгжлийн банкны шилжүүлэг, 2018.08.06-ны өдрийн Худалдаа хөгжлийн банкны шилжүүлэг, 2018.09.12-ны өдрийн Худалдаа хөгжлийн банкны шилжүүлэг, 2018.12.20-ны өдрийн Худалдаа хөгжлийн банкны шилжүүлэг, 2018.05.29-ний өдрийн Худалдаа хөгжлийн банкны шилжүүлэг,2018.08.09-ний өдрийн Ажлын гүйцэтгэл дүгнэх хуудас, 2018.09.21-ний өдрийн Ажлын гүйцэтгэл дүгнэх хуудас, 2018.10.07-ны өдрийн Ажлын гүйцэтгэл дүгнэх хуудас, 2018.11.19-ний өдрийн Ажлын гүйцэтгэл дүгнэх хуудас, 2018.01.21-ний өдрийн Ажлын гүйцэтгэл дүгнэх хуудас, 2018.07.04-ний өдрийн 01 дугаартай талбайн зааварчилгаа, 2021.09.03-ны өдрийн дугаартай зөрүү төлбөр барагдуулах тухай албан бичиг, техникийн шаардлага, ажлын зургийн хуулбар, 2023.06.22-ний өдөр өмгөөлөгч Д. байгуулсан хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээ, өмгөөлөгчийн хүсэлт, сөрөг нэхэмжлэлийн тайлбар /1хх-ийн 2-33, 75, 78-83, 84-100, 105-106, 2хх-ийн 56, 143-146/,

 

5.2.Хариуцагчаас ирүүлсэн: *******-ийн захирал Ш.ээс 2022.10.12-ны өдөр Г. олгсон итгэмжлэл, *******-ийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, *******-ийн хариу тайлбар, *******-ийн 2019.07.23-ны өдрийн 19/324 дугаартай *******-д Албан бичиг хүргүүлэх тухай шалны нарийвчилсан батлагдсан зураг ирүүлэх утга бүхий албан бичиг, 2019.07.23-ны өдрийн дугаартай Албан бичиг хүргүүлэх тухай албан бичиг, 2018.08.09-ний өдрийн Nubia hangar гэх гарчигтай ажлын гүйцэтгэл дүгнэх хуудас, *******-ны 2018 онд Nubia hangar төсөлд гарсан зардлын бүртгэл, 2022.11.08-ны өдрийн дугаартай хүсэлт, *******-ийн захирал Ш.ээс 2022.11.15-ны өдөр Б.*******д олгосон итгэмжлэл, 2022.11.25-ны өдрийн дугаартай С.*******ын хэрэгтэй таницлах хүсэлт, сөрөг нэхэмжлэл, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, ******* төслийн тайлан, *******-ийн 2018 оны жилийн санхүүгийн тайлан, 2023.01.06-ны өдрийн Б.*******гийн шүүхэд гаргасан хүсэлт, С.*******ын 2023.02.13-ны өдрийн 23/18 дугаартай шүүхэд гаргасан хүсэлт, С.*******ын эмнэлгийн магадлагаа, 2023:03.07-ны өдрийн Б.*******гийн хүсэлт, 2018.08.17-ны өдрийн 18/97 дугаартай *******-ийн албан бичиг, 2019.07.30-ны өдрийн гэрээний зааварчилгаа, 2018.05.15-ны өдрийн 19/2******* дугаартай албан бичиг, 2019.04.05-ны өдрийн 19/114 дугаартай албан бичиг, 2019.03.19-ний өдрийн 19/66 дугаартай албан бичиг,2023.06.22-ны өдрийн А/40 дугаартай Д. хүсэлт, 2023.06.22-ны өдрийн 23/06 дугаартай хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээ, 2023.10.05-ны өдрийн шүүхэд гаргасан хүсэлт /1хх-ийн 36-37, 43-51, 52-63, 70, 76, 104, 105-106, 117-120, 121-246, 2хх-ийн 57, 76, 143-145, 152-165/,

5.3. Шүүхийн журмаар бүрдүүлсэн: Ц., Б., Б. нарыг гэрчээр асуусан мэдүүлэг /2хх-ийн 106-109, 110-111, 121-125, 132-135/ зэргийг бүхэлд нь шинжлэн судлав.

 

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч ******* нь хариуцагч ******* *******-д холбогдуулан ажил гүйцэтгэх гэрээний үүрэгт 354,722,727 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч эс зөвшөөрч, гэрээнээс учирсан хохиролд *******0,968,652 төгрөг гаргуулах сөрөг нэхэмжлэл гаргаж маргасан.

 

I. Үндсэн нэхэмжлэлийн шаардлагыг дараах үндэслэлээр бүхэлд нь хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзэв.

 

1. Нэхэмжлэгч ******* /захиалагч/ нь 2018 оны 07 дугаар сарын 09-ний өдөр Nubia Hangar Онгоцны засвар үйлчилгээний барилгын төмөр бетон суурийн угсралтын /хэв хашмал, угсралт, бетон цутгалт/-ын ажлыг ******* ******* /гүйцэтгэгч/ нь 4,000,000,000 төгрөгийн хөлстэйгөөр гүйцэтгэхээр тохиролцсн байна.

 

1.1. Гэрээний тусгай нөхцлийн 2-т ажил эхлэх огноо 2018.06.28, 3-т ажил дуусах огноо 2018.10.06, гэрээний үнэ /НӨАТ орсон/ 4,000,000,000 төгрөг, гэрээний тусгай нөхцлийн 15-т Гэрээний санхүүжилтийг НӨАТ-гүй дүнгээс тооцож олгох ба ажил 100 хувь хүлээлцсэнээр сүүлийн санхүүжилт дээр НӨАТ-ыг олгоно. Урьдчилгаа төлбөрийг гэрээ батлагдсанаас хойш ажлын 10 хоногийн дотор, бусад санхүүжилтийн төлбөрийг ажил гүйцэтгэсэн акт баталгаажсанаас хойш буюу нэхэмжлэх ирүүлсэн өдрөөс хуанлийн 63 хоногийн дотор шилжүүлнэ,

А.Урьдчилгаа: 20 % НӨАТ-гүй дүнгээс олгоно. 727,272,727.24

Б.Дундын санхүүжилт: Гэрээт ажлын гүйцэтгэлийг сар бүр дүгнэн, гүйцэтгэлийн акт үйлдэж,төлбөрийн хүсэлт ирүүлснийг үндэслэн дундын санхүүжилтыг олгоно.

В.Эцсийн санхүүжилт:Барилга угсралтын ажил гйүцэтгэсэн акт, тойрох хуудас үйлдсэнээр, НӨАТ-ын дүнг нэхэмжлэх, НӨАТ-ын падааныг үндэслэн шилжүүлнэ.

Г.Барилга байгууламжийг улсын комисс хүлээн авснаар: 2% /Барьцааны хувийг төлбөрийн дүн тус бүрээр суутгаж, Улсын комиссын дараа барьцаа суллах актыг үндэслэнэ/ гэж тохиролцсон. /1хх-ийн 7-18/

 

2. Талууд гэрээний талаар маргаагүй тул тэдний хооронд ргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1-т :Ажил гүйцэтгэх гэрээгээр ажил гүйцэтгэгч нь захиалагчийн буюу өөрийн материалаар гэрээнд заасан ажил гүйцэтгэх, захиалагч нь уг ажлын үр дүнг хүлээн авч, хэлэлцэн тохирсон хөлс төлөх үүргийг тус тус хүлээнэ гэж заасан ажил гүйцэтгэх гэрээ байгуулагдсан.

 

3. Нэхэмжлэгч нь гэрээгээр тохиролцсоны дагуу урьдчилгаа 809,272,727 төгрөгийг шилжүүлсэн, гүйцэтгэгч нь гэрээгээр хүлээсэн үүрэг болох шал цутгах бэлтгэл ажил хангаагүй, шал болон сувгийн материалын худалдан авалт хийгээгүй, сувгийн ажлыг цаг хугацаанд нь гүйцэтгээгүй, мэргэжлийн ажиллах хүчин бэлдээгүй зэргээс тогтоосон графикийн дагуу үүргээ гүйцэтгэж чадаагүйгээс ажил зогсох, удаашрах зэргээс болж гэрээг цуцалсан тул урьдчилгаа төлбөр 809,272,727 төгрөгөөс гүйцэтгэсэн ажлын төлбөр 454,549,999 төгрөгийг хасч, үлдэх 354,722,727 төгрөгийг шаардсан нь үндэслэлтэй гэж тайлбарласан.

 

4. Хариуцагч нь захиалагчийн зүгээс техникийн шаардлага, ажлын зургийг бэлэн болгож өгөөгүй, 2018.07.09-ний өдрөөс 2019.01.21-ний өдрийн хооронд нийт 5 удаагийн ажлын гүйцэтгэлийг дүгнэсэн боловч 2019.07.23-ны өдөр хүртэл санхүүжилт олгоогүй, 2019.01.21-ний өдрөөс хойш хийж гүйцэтгэсэн ажлын гүйцэтгэлийг баталж өгөөгүй зэргээс цаашид ажлыг гүйцэтгэх боломжгүй болсон гэдгийг 2019.08.02-ны өдөр гэрээг цуцасан тул нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй гэж маргасан.

 

5. Талуудын хооронд байгуулагдсан гэрээний тусгай нөхцлийн 15-т заасны дагуу нэхэмжлэгч ******* нь урьдчилгаа 20 хувь буюу 809,272,727 төгрөгийг *******-д шилжүүлэн өгсөн болох нь тогтоогдож байх ба үүнтэй зохигч маргаагүй. /1 хх-ийн 78-83/

 

5.1. Хэрэгт, захиалагч болон гүйцэтгэгч талын төлөөлөл оролцож, талууд гарын үсэг зурсан, талуудын санхүүгийн тэмдэг дарсан ажлын гүйцэтгэл дүгнэсэн 5 удаагийн буюу 2018.09.01, 2018.09.22, 2018.10.17, 2018.11.22, 2019.01.21-ний өдрийн нийт 348,860,682 төгрөг гэх ажлын гүйцэтгэл дүгнэсэн хуудас авагдсан. /1 хх-ийн 47-49, 81-88/

 

6. ргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.2-т :Ажил гүйцэтгэх гэрээний зүйл нь гүйцэтгэсэн ажлын үр дүн байна, 343.3-т:Ажил гүйцэтгэгч ямар нэгэн эд зүйлийг хийсэн бол түүнийг захиалагчийн өмчлөлд шилжүүлнэ гэж заасан.

 

6.1. Талуудын хооронд 2018.07.09-ний өдөр байгуулагдсан гэрээний 2.2-т Ажил хүлээлцэх үед тавигдах шаардлагыг тусгасан,

2.2.1-т Ажлын гүйцэтгэл, гүйцэтгэгчийн ирүүлсэн бичиг баримтыг үндэслэн талууд ажил хүлээлцэх акт үйлдэнэ. Ажил хүлээлцэх актыг үндэслэн Захиалагч төлбөрийн мэдэгдэл үйлдэж, төлбөрийн мэдэгдлийг үндэслэн гүйцэтгэлийн төлбөрийг шилжүүлнэ.

2.2.2-т Гүйцэтгэгч нь эцсийн төлбөрийн нэхэмжлэхийг гэрээт ажилтай холбоотой бүх шаардлагатай бичиг баримт /барилгын ажлын актууд, тоног төхөөрөмжийн паспорт, гарал үүслийн бичиг гэх мэт/ ажлын гүйцэтгэлийн баталгааны /ажлын гүйцэтгэлийн явцад авсан фото зургийн альбом, гүйцэтгэл эсвэл хүлээн авсан тухай актууд гэх мэт/ хамт Захиалагчид 30 хоногийн дотор ирүүлнэ гэж тусгасан. /1 хх-ийн 8/

 

7. Нэхэмжлэгчийн хүсэлтээр гэрчээр асуугдсан Ц. нь : ...манайх гэрээ байгуулахад ******* *******-д төслийн зургийг техникийн шаардлага хангасан байдлаар гаргаж өгсөн. Энэ зургийн дагуу ******* ******* газраа ухаж ажлаа хийж эхэлсэн. ******* ******* өөрийнхөө ажил гүйцэтгэх машинд тааруулж зургийг өөрчилж өгөхийг хүссэн. ...Зураг өгөөгүй гэдэг худлаа гэж үзэж байна. ...анайх гэрээний дагуу санхүүжилтийг олгосон, ажлын явцад ******* ******* шалны ажлыг хийж чадахгүй хандлага илэрсэн, тэр үед манайх зарим гүйцэтгэлийг зогсоосон, ...анай захиалагч ******* нь шалны ажлыг манай гэрээнээс хассан тул ******* *******-ийн ажил зогссон. ...2019 оны 1 дүгээр сарын 21-ний өдрөөс хойших ажлын гүйцэтгэлийн санхүүжилт олгоогүй, энэ үед бүх ажил дууссан, маргаан эхэлсэн, манайх *******-д ажлаа хийгээд өгчихсөн байсан. ...Шал хийх туршилтаа ******* болон *******-ийн инженерүүдийн хажууд хийсэн, амжилтгүй болсон. Тухайн ажил гүйцэтгэх материалуудыг судалж захиалж батлуулах ёстой байтал батлуулж чадаагүй. Энэ 2 ажлыг амжилтгүй хийснээс гэрээг цуцлах үндэслэл болсон...,

Хариуцагчийн хүсэлтээр гэрчээр асуугдсан Б. нь : ...2018 оны наадмын үеэр эхлээд 2019 оны наадмын үе хүртэл ажиллаж байсан санагдаж байна. ...Тухайн хугацаанд урьдчилгаа төлбөрийг олгосон, түүнээс ажлыг гүйцэтгэлийн төлбөрийг бага өгсөн. Төлбөрөө өгөхгүй болохоор албан бичиг явуулдаг байсан, түүний хариу болгож өөр хариу тайлбар явуулдаг байсан. ...Хуваалтын зургийн талаар бид 2019 онд ярьж байсан, цутгалтын зураг эцэслэгдээгүй байсан. ...Бид зураг төвөгшилтэй байна, зураг өөрчил гэдэг хүсэлт гаргаснаа санахгүй байна.../1хх-ийн 106-109, 110-111/ гэж тус тус мэдүүлжээ.

 

8. Зохигчийн тайлбар, гэрчүүдийн мэдүүлэг, хэрэгт авагдсан хариуцагч " *******-иас ирүүлсэн, 2018.08.17-ны өдрийн 18/197, 2018.05.15-ны өдрийн 19/2*******, 2019.04.05-ны өдрийн 19/114, 2019.07.23-ны өдрийн 19/324, 2019.08.02-ны өдрийн дугаартай албан бичгээс үзэхэд нэхэмжлэгч ******* нь гэрээгээр гүйцэтгүүлэхээр тохирсон ажлын нарийвчилсан зураг, техникийн шаардлага, бараа материалыг хугацаанд нь хүргүүлээгүй, мөн хийж гүйцэтгэсэн ажлын санхүүжилтийг олгоогүй, ерөнхий захиалагчаас зарим ажлыг гэрээнээс хассан зэрэг байдлаас гэрээ цуцлагдсан,

******* нь ргэний хуулийн 349, 352 дугаар зүйлд заасан ажлын үр дүнгийн доголдолтой холбоотой шаардлага гаргаагүй байгааг мөн хуулийн 351 дүгээр зүйлийн 351.2-т зааснаар ажлын үр дүнг хүлээн авсан, ийнхүү хүлээн авсан ажлын үр дүнгийн доголдолтой холбоотой шаардлага гаргаагүй гэж тус тус үзэхээр байна. /1 хх-ийн 19, 45-46, 2 хх-ийн 121,123-124/

 

9. Талууд дээрх гэрээг дүгнэсэн болон хийж гүйцэтгэсэн ажлыг 2019.01.21-ний өдрөөс хойших хугацаанд ажлын гүйцэтгэлийг, гүйцэтгэгчийн ирүүлсэн бичиг баримтыг үндэслэн акт үйлдэн баталгаажуулж хүлээлцсэн талаарх баримтыг шүүхэд ирүүлээгүй болно.

 

10. Үүнээс үзэхэд нэхэмжлэгч нь гэрээний дагуу хийж гүйцэтгүүлэхээр тохиролцсон ажлын зураг, техникийн нөхцлийг гэрээгээр тогтоосон хугацаанд нь хариуцагчид хүлээлгэн өгсөн, үүний үндсэн дээр гүйцэтгэлийн явцад хяналт тавих үүргээ хэрэгжүүлсэн, ийнхүү хяналт тавьсны дагуу хариуцагчийн хийж гүйцэтгэсэн 454,549,999 төгрөгийн ажлыг хүлээн авсан, энэхүү ажлыг улсын комисст, эсхүл ерөнхий захиалагчид хүлээлгэж өгсөн, үлдэх 354,722,727 төгрөгийн ажлыг гүйцэтгээгүй гэх байдлаа ргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-д зааснаар нотлох баримтаар нотлох үүргээ хэрэгжүүлсэнгүй гэж үзлээ. /1 хх-ийн 90/

 

11. ймд хариуцагч ******* *******-д холбогдох, 354,722,727 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч *******-ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзэв.

 

II. Хариуцагчийн сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг дараах үндэслэлээр бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзэв.

 

1. ******* ******* нь ажил гүйцэтгэх гэрээний дагуу 1,070,241,379 төгрөгийн зардал гаргасан, хийж гүйцэтгэсэн ажлыг захиалагч нь акт үйлдэн баталгаажуулж хүлээн аваагүй, дундын санхүүжилт олгоогүй тул дээрх зардлаас урьдчилгаа төлбөрт олгосон 809,272,727 төгрөгийг хасч, үлдэх *******0,968,652 төгрөгийн хохирлыг *******-иас шаардсан гэж тайлбарласан.

 

2. ******* нь гэрээний 2.4.2, 3.1-т заасан үнэд зардал багтсан, 5 удаагийн гүйцэтгэлийн акт 331,367,647 төгрөг шилжүүлсэн, эрсдэлт баталгааны хамт 348,860,682 төгрөг болсон, ажлын гүйцэтгэлийн акт үйлдэж, төлбөрийн нэхэмжлэх ирүүлээгүй тул нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй гэж маргажээ.

3. ргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.2-т :Ажил гүйцэтгэх гэрээний зүйл нь гүйцэтгэсэн ажлын үр дүн байна, 343.3-т:Ажил гүйцэтгэгч ямар нэгэн эд зүйлийг хийсэн бол түүнийг захиалагчийн өмчлөлд шилжүүлнэ гэж зааснаас үзэхэд ажил гүйцэтгэгч нь ажлыг зохих ёсоор хийж гүйцэтгэсэн бол уг ажлыг захиалагчийн өмчлөлд шилжүүлэх, ийнхүү хийж гүйцэтгэсэн бол үүнийгээ нотлох нь ажил гүйцэтгэгч буюу ******* *******-д байна.

 

3.1. Талуудын хооронд 2018.07.09-ний өдөр байгуулагдсан гэрээний 2.2.1-т Ажлын гүйцэтгэл, гүйцэтгэгчийн ирүүлсэн бичиг баримтыг үндэслэн талууд ажил хүлээлцэх акт үйлдэнэ. Ажил хүлээлцэх актыг үндэслэн Захиалагч төлбөрийн мэдэгдэл үйлдэж, төлбөрийн мэдэгдлийг үндэслэн гүйцэтгэлийн төлбөрийг шилжүүлнэ,

5.2.1-т Ажлыг гэрээнд заасан хугацаа, нөхцөлөөр, өөрийн материал, багаж, техник хэрэгсэл, ажиллах хүчийг ашиглан чанарын өндөр түвшинд, алдаа дутагдал, доголдолгүй хийж гүйцэтгэж, захиалагчид үр дүнг хүлээлгэн өгөх гэж тус тус заажээ. /1хх-ийн 8-9/

 

4. Хэрэгт, ажлын гүйцэтгэлийг дүгнэсэн 5 удаагийн ажлын гүйцэтгэлийн акт авагдсан, эдгээр актын талаар талууд маргаагүй бөгөөд харин ******* *******- нь 2019 оны 03 дугаар сарын 19-ний өдрийн 16/66 тоот албан бичигт дурдсан, 2018.08.07-ны өдрийн 96,797,982 төгрөгийн, 2018.09.21-ний өдрийн 55,973,933 төгрөгийн, 2018.10.07-ны өдрийн 29,905,353 төгрөгийн, 2018.11.18-ны өдрийн 55,324,403 төгрөгийн ажлын гүйцэтгэлийг талууд оролцож дүгнэсэн талаарх баримтыг шүүхэд ирүүлээгүй болно. /1 хх-ийн 47-51, 2 хх-ийн 125/

 

4.1. Үүнээс үзэхэд дээрх албан бичигт дурдсан хэмжээний ажлыг ******* ******* нь гүйцэтгэсэн, ийнхүү гүйцэтгэсэн ажлыг талууд дүгнэсэн акт үйлдсэн, үүний дагуу төлбөрийн нэхэмжлэхийг захиалагчид хүргүүлсэн гэж үзэх боломжгүй байхаас гадна гэрээний 5.2.1-т зааснаар тохиролцсон болон бусдаар гүйцэтгүүлсэн ажлын зардлыг гэрээний дагуу ******* хариуцан арилгах үүрэгтэй гэж дүгнэх боломжгүй юм.

 

5. ргэний хуулийн 345 дугаар зүйлийн 345.1-т:Гэрээнд заасан ажлыг гүйцэтгэхдээ ажил гүйцэтгэгч төсөв зохиож болно гэж зааснаас үзэхэд талууд ажил гүйцэтгэхээр тохиролцсон бол уг ажлыг гүйцэтгэхдээ төсөв зохиож болох бөгөөд энэ нь ажлын үнийг урьдчилан тодорхойлж буй үйл явдал юм.

 

5.1. Ажлын үнэ нь тухайн ажлыг хийж гүйцэтгэхэд зарцуулах зардал, ажил гүйцэтгэгчид олгох хөлснөөс бүрдэх бөгөөд төсөв нь ажлын хөлсний хэмжээг тодорхойлох үндэслэл болохын зэрэгцээ бодит үнэлгээ, үнэн зөв тооцоонд үндэслэсэн байхыг шаардана.

 

Дээр дурдсан байдлаар ажил гүйцэтгэгч нь ажил гүйцэтгэж эхлэхээс өмнө төсөв зохиосны үндсэн дээр ажил гүйцэтгэх, ингэснээр захиалагчаас хийж гүйцэтгэсэн ажлын үр дүн буюу хөлс төлөхийг шаардах эрхийг бий болгоно.

 

5.2. ргэний хуулийн 346 дугаар зүйлийн 346.1-т :Талууд өөрөөр тохиролцоогүй бол ажлыг бүрэн гүйцэтгэж, ажлын үр дүнг хүлээлгэн өгөх үед хөлс төлнө гэж заасан.

Талууд дээрх гэрээг дүгнэсэн болон гэрээний дагуу хийж гүйцэтгэсэн ажлыг 2019.01.21-ний өдрөөс хойших хугацаанд, түүнчлэн гэрээ цуцлах үед хийж гүйцэтгэсэн ажлыг хүлээлцсэн талаарх баримтыг шүүхэд ирүүлээгүй болно.

 

6. Үүнээс үзэхэд *******-ийн хийж гүйцэтгэсэн гэх ажлын хэмжээ нь тодорхойгүй, хийж гүйцэтгэсэн гэх ажлыг бүрэн гүйцэтгэсэн эсэх, эсхүл хэдий хэмжээний ажлыг *******-д хүлээлгэн өгсөн гэх байдлаа ргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-д зааснаар баримтаар нотлох үүргээ хэрэгжүүлсэнгүй гэж үзлээ.

 

7. ймд *******-иас *******0,968,652 төгрөг гаргуулах тухай *******-ийн сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

Нэхэмжлэгчийн үндсэн, хариуцагчийн сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь тус тус хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж байх тул *******-ийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 1,931,564 төгрөгийг, *******-ийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 1,462,794 төгрөгийг улсын орлогод тус тус хэвээр үлдээв.

ргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.3, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. ргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1, 346 дугаар зүйлийн 346.2, 355 дугаар зүйлийн 355.6-т тус тус заасныг баримтлан хариуцагч *******-иас 354,722,727 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч *******-ийн үндсэн нэхэмжлэлийг,

*******-иас *******0,968,652 төгрөг гаргуулах тухай *******-ийн сөрөг нэхэмжлэлийг тус тус бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

 

2. ргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т заасныг баримтлан нэхэмжлэгч *******-ийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 1,931,564 төгрөгийг, *******-ийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 1,462,794 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. ргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.8, 120 дугаар зүйлийн 120.2-т заасныг тус тус баримтлан шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг тайлбарласугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ,ШҮҮГЧ Б.ЦОЛОНГЭРЭЛ