Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2023 оны 10 сарын 04 өдөр

Дугаар 101/ШШ2023/04284

 

 

 

 

 

2023 оны 10 сарын 04 өдөр

Дугаар 101/ШШ2023/04284

Улаанбаатар хот

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны ******* шүүгч Л.Энхжаргал даргалж, тус ******* танхимд хийсэн хуралдаанаар,

Нэхэмжлэгч:  тоотод оршин суух ******* овогт******* ******* нэхэмжлэлтэй,

Хариуцагч: т оршин байх******* ******* ******* гүйцэтгэх ******* холбогдох,

Үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээг хүчингүй болгуулах тухай гомдолтой иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.*******, гэрч Н.*******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Оюунцэцэг нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагатаа: Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд 2023 оны 05 дугаар сарын 22-ны өдрийн дугаар захирамжаар "Нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах тухай шүүгчийн захирамжид заасан зөрчлийг арилгаж Иргэний хэрэг шүүхэд хянан *******лэх тухай хуулийн 62 дугаар зүйлийн 62.1.4-т заасан бүрдүүлбэрийг хангаж дахин нэхэмжлэл гаргаж байна.

Нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ Шүүхийн ******* гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7 дахь хэсэг, 122 дугаар зүйлийн 122.4, 122.5 дахь хэсэгт заасны дагуу тодорхойлж байна.

Нэхэмжлэгч Б. миний бие******* ******* ******* гүйцэтгэх газрын Хэлтсийн дарга бөгөөд Баянзүрх дүүргийн ахлах ******* гүйцэтгэгч, ахлах дэслэгч Ц.Номингийн 2023 оны 05 дугаар сарын 10-ны өдрийн дугаартай мэдэгдэл, үнэлгээний /шинжээчийн/ тайланг 2023 оны 05 дугаар сарын 12-ны өдөр гардан авч танилцсан.

Тус мэдэгдэлд төлбөр төлөгч С. үүргийн гүйцэтгэлд барьцаалсан Б., Ж. нарын өмчлөлийн төлбөрт хураагдсан эрхийн улсын бүртгэлийн дугаартай, дүүргийн 11-р хороо, Цэцээ гүн Зайсангийн тойруу гудамж, байрны тоотод байрлах 177 м.кв талбайтай 4 өрөө орон сууцыг Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1-т заасны дагуу шинжээч /" " ХХК-ийн үнэлгээчин Н.*******/-ээр үнэлгээ тогтоолгоход 932.600.000 /есөн зуун гучин хоёр сая зургаан зуун мянган/ төгрөгөөр үнэлэгдсэн талаар үнэлгээний тайланг хавсаргаж, дээрх үнэлэгдсэн үнээс багагүй үнээр өөрийн хөрөнгөө 1 сарын дотор бие даан худалдан борлуулах бол саналаа ажлын 3 хоногт ирүүлэхийг мэдэгдсэн болно.

Нэхэмжлэгчийн өмчлөлийн дүүргийн 11-р хороо, Цэцээ гүн Зайсангийн тойруу гудамж, байрны тоотод байрлах 177 м.кв талбайтай 4 өрөө орон сууцны үнэлгээг 932.600.000 төгрөгөөр үнэлснийг хүлээн зөвшөөрөх боломжгүй байна.

Учир нь уг орон сууцыг зах зээлийн үнээс хэт доогуур үнэлсэн байх бөгөөд шинжээчийн тайлан дахь үнэлгээг хүлээн зөвшөөрөх үндэслэлгүй байна.

Манай барьцааны үл хөдлөх эд хөрөнгийг зах зээлийн харьцуулалтын үнэлгээнд тулгуурлан үнэлгээ тогтоосон нь учир дутагдалтай байна. Тухайлбал, Хөрөнгийн үнэлгээний тайлангийн 8-р хуудсанд "Хийц бүтээцийн байдал: тус барилга нь аяган болон шугаман суурьтай, тоосгон хийцийн ханатай" гэсэн нь үндэслэлгүй бөгөөд хана нь тоосгон биш, суурь нь цутгамал болно. Мөн хөрөнгийн үнэлгээний тайлан 10-11 хуудас 2.2. Үл хөдлөх хөрөнгийн үнэ цэнийн тооцоолол, Үнэлгээний хандлага ба аргыг сонгосон хэрнээ м.кв нь өөр орон сууцуудыг зах зээлийн жишиг үнийн хандлагын шууд харьцуулалтын аргаар үнэлсэнд гомдолтой байна. Зөвхөн шаардагдах мэдээлэл хомс гэсэн үндэслэлээр Үл хөдлөх хөрөнгийн орлогын хандлагын аргаар үнэлээгүй нь буруу болжээ.

Өөрөөр хэлбэл хөрөнгийн үнэлгээний аргыг хэрэглэхдээ зах зээлийн жишиг үнээс хэт доогуур үнэлж, үнэлгээний тайланд тусгаж байгаа нь үндэслэл бүхий дүгнэлт гаргаагүй байна гэж үзэж байна.

Хөрөнгийн үнэлгээний тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1. "Хөрөнгийн үнэлгээг хийхэд үнэлгээний олон улсын болон үндэсний стандарт, энэ хуулийн 7.2-т заасан хөрөнгийн үнэлгээний журам, аргачлалыг мөрдөнө", 7.2.2 "дуудлага худалдааны зориулалттай үнэлгээний журам, аргачлалыг санхүү, төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага батална" гэсэн журам, аргачлалын дагуу үнэлээгүй, түүнчлэн мөн хуулийн 8 дугаар зүйлийн 8.2.1 "хөрөнгийн үнэлгээний үнэ цэнийн суурийг тодорхойлоход үнэлгээний ажлын нөхцөл, зорилгод тохируулан сонгосон байх", 8.2.2 "хөрөнгийн үнэлгээний тайланд хөрөнгийн үнэлгээний стандарт, энэ хуулийн 3.1.1-д заасан тохиолдлын талаар тэмдэглэж тайлбарласан байх. Аливаа гажилт нь үнэлгээний тайлангийн найдвартай байдалд нөлөө үзүүлэхгүй байх, гэсний хөрөнгийн үнэлгээний стандартын талаар дутуу тайлбарласан 8.2.3 "хөрөнгийн үнэлгээний зүйлийн тогтоосон үнэ цэнэ зохих үндэслэлтэй, тодорхой байх" шаардлагыг хангаагүй, 8.3.6-т заасан "хөрөнгийн үнэлгээний зүйлийн төрөл, түүний шинж байдлын тодорхойлолт"-ыг зөрүүтэй байдлаар гаргасанд гомдолтой байгаа болно.

Түүнчлэн жишиг хөрөнгийн зах зээлийн судалгааг хийхдээ Монголын хамгийн үнэтэй "" яг хажууд байршилтай манай орон сууцыг зөвхөн зарын групп, сайт дээр байгаа хийсвэр, бодит бус үнэлгээгээр тооцсон нь үндэслэлгүй болсон байна.

Жишээ нь: Хөрөнгийн үнэлгээний тайлангийн 13-р хуудсанд №2 багананд дурьдсан орон сууц нь хураагдсан бөгөөд бусад нь 1.8 тэрбумын үнэтэй, манайх шиг 177 м.кв 4 өрөө орон сууц 1.2 тэрбум төгрөгөөр зарагдсан байх жишээтэй.

Гэтэл******* Шүүхийн ******* гүйцэтгэх газар дээрх үнэлгээний тайланг нягтлалгүй, шууд хүлээн авч, бидэнд мэдэгдсэн болоод л хөрөнгийн үнэлгээний дээрх дүнг шууд бодит зөв дүн хэмээн үзэж, үнэлгээнд тусгагдсан 932.600.000 /есен зуун гучин хоёр сая зургаан зуун мянган/ төгрөгийн 70 хувиар тооцож 652,820,000 /зургаан зуун тавин хоёр сая найман зуун хорин мянган/ төгрөгөөр үл хөдлөх эд хөрөнгийг 2023 оны 06 дугаар сарын 09-ний өдөр албадан дуудлага худалдаанд шууд оруулж байгаа нь үл хөдлөх эд хөрөнгө өмчлөгч эхнэр Ж., бид хоёрын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчиж байна.

Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, үл хөдлөх эд хөрөнгө үнэлсэн хөрөнгийн үнэлгээг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан хариу тайлбартаа болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч төлөөлөгч Б.******* шүүхэд гаргасан танилцаад дараах тайлбарыг гаргаж байна.

Баянзүрх дүүргийн иргэний хэргийн анхан шатны ******* 2022 оны 6 дугаар сарын 29-ний өдрийн 3095 дугаар *******ээр С. 444,715,145 төгрөгийг гаргуулж " " ХХК-д олгож С нь ******* *******ийг сайн дураар биелүүлээгүй тохиолдолд үүргийн гүйцэтгэлд барьцаалсан Б., Ж. нарын өмчлөлийн дүүргийн 11 дүгээр хороо, Цэцээ гүн хотхон, 104 тоотод байрлах орон сууцны зориулалттай үл хөдлөх хөрөнгийг ******* *******ийн дагуу хуульд нийцүүлэн худалдаж, 380,341,595 төгрөгийн хэмжээгээр үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар *******лэжээ.

Шийдвэр гүйцэтгэх ажиллагаагаа явуулж төлбөр төлөгч С. үүргийн гүйцэтгэлд барьцаалсан Б., Ж. нарын өмчлөлийн эрхийн улсын бүртгэлийн дугаартай дүүргийн 11 дүгээр хороо, Цэцээ гүн Зайсангийн тойруу гудамж байрны тоотод байрлах 177 м.кв талбайтай 4 өрөө орон сууцыг битүүмжлэн хурааж Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1-т заасны дагуу талууд харилцан тохиролцож үнийн санал ирүүлэх тухай 2023 оны 4 дүгээр сарын 11-ний өдрийн 4-187/6811 тоот мэдэгдлийг талуудад хүргүүлэхэд харилцан тохиролцож үнийн санал ирүүлээгүй бөгөөд төлбөр авагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э. 2023 оны 5 дугаар сарын 02-ны өдөр ирүүлсэн хөндлөнгийн шинжээчээр үнэлгээ тогтоолгох тухай хүсэлтийн дагуу Шүүхийн ******* гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.2.2-т заасны дагуу 2023 оны 5 дугаар сарын 03-ны өдрийн тоот шинжээч томилох тогтоолоор шинжээч Н.*******ээр үнэлгээ тогтоолгоход 932,600,000 төгрөгөөр зах зээлийн үнэлгээг тогтоосон.

Шүүхийн ******* гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.3-т заасны дагуу 2023 оны 5 дугаар сарын 10-ны өдрийн тоот үнэлгээний мэдэгдлийг төлбөр төлөгч Сид 223 оны 5 дугаар сарын 11-ний өдөр гардуулан өгч үнэлгээний тайлантай танилцуулж, өмчлөгч Б.той 2023 оны 5 дугаар сарын 10-ны өдөр дугаартай утсаар холбогдон ирж шинжээчийн үнэлсэн үнэлгээний тайлантай танилцуулахыг сануулахад би очих боломжгүй тул шуудангаар хүргүүлж болно" гэж тайлбар өгсний дагуу Шүүхийн ******* гүйцэтгэх тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.3-т заасны дагуу 2023 оны 5 дугаар сарын 10-ны өдрийн тоот үнэлгээний мэдэгдлийг баталгаат шуудангаар хүргүүлж, 2023 оны 5 дугаар сарын 12-ны өдөр биечлэн танилцуулж гарын үсэг зуруулж хууль тайлбарлан өгсөн.

Иймд ******* гүйцэтгэх ажиллагаа хуульд заасны дагуу явагдсан бөгөөд ******* ******* гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7-д болон 44 дүгээр зүйлийг үндэслэн хэргийг хэрэгсэхгүй болгон *******лэж өгнө үү гэжээ.

 

Шүүх хуралдаанд зохигчдын гаргасан тайлбар, хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Б. нь хариуцагч******* ******* ******* гүйцэтгэх ******* холбогдуулан үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээг хүчингүй болгуулах тухай гомдлыг гаргасан.

Шүүх зохигч талуудын тайлбар, хэрэгт цугларсан бичгийн баримтыг шинжлэн судлаад нэхэмжлэгчийн гомдлын шаардлагыг хангахаас татгалзаж *******лэх нь зүйтэй гэж үзэв.

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны ******* 2022 оны 6 дугаар сарын 29-ны өдрийн 03095 дугаартай *******ээр хариуцагч С. 444,715,145 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч ХХК-нд олгож, хариуцагч ******* *******ийг сайн дураараа биелүүлээгүй тохиолдолд барьцаа хөрөнгө болох Б., Ж. нарын өмчлөлийн улсын бүртгэлийн улсын дугаартай, дүүргийн 11 дүгээр хороо, Цэцээ гүн 104 тоотод оршин байх 4 өрөө орон сууцыг худалдан борлуулсан үнийн дүнгээс үүргийг хангуулахаар *******лэсэн болох нь хэрэгт авагдсан уг ******* *******ийн хуулбараар тогтоогдож байна. /х.х-ийн 57-63 дахь талд/

Уг ******* *******т нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хүсэлтээр тус ******* 2022 оны 12 дугаар сарын 26-ны өдөр 00047 дугаартай гүйцэтгэх хуудсыг олгож,******* ******* ******* гүйцэтгэх ******* хүргүүлснээр 2023 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн Шийдвэр гүйцэтгэх ажиллагаа үүсгэх тухай ахлах ******* гүйцэтгэгчийн тогтоолоор холбогдох ******* гүйцэтгэх ажиллагааг үүсгэжээ. /х.х-ийн 58, 65 дахь талд/

Шүүхийн ******* гүйцэтгэх тухай хуулийн 122 дугаар зүйлийн 122.5 дахь хэсэгт ... иргэний ******* гүйцэтгэх ажиллагааны талаарх гомдлоо иргэний хэргийг эцэслэн *******лэсэн шүүхэд гаргана ... гэж зааснаар нэхэмжлэгч Б. нь хуульд заасан харьяаллын дагуу гомдлын шаардлагаа гаргажээ.

Нэхэмжлэгчийн гаргасан гомдлыг хянан *******лэхэд Иргэний хуулийн 9 дүгээр зүйлийн 9.4.7 дахь хэсэгт зааснаар эрх зөрчсөн *******ийг хүчингүй болгох үндэслэл байгаа эсэхэд шүүх хууль зүйн дүгнэлт өгөв.

Нийслэлийн ******* ******* гүйцэтгэх газрын 2023 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн 23360260/165-01 дугаартай Эд хөрөнгө битүүмжлэх тухай, 2023 оны 4 дүгээр сарын 11-ний өдрийн дугаартай Эд хөрөнгийг хураах тухай тогтоолоор тус тус нэхэмжлэгч Б. болон хамтран өмчлөгч Ж. нарын улсын бүртгэлийн улсын дугаартай, дүүргийн 11 дүгээр хороо, Цэцээ гүн 104 тоотод оршин байх 4 өрөө орон сууцыг битүүмжилж, хураасан болох нь зохигчдын тайлбар болон хэрэгт авагдсан баримтаар тогтоогдож байх ба талууд энэ талаар маргахгүй байна. /х.х-ийн 68, 73 дахь талд/

Хариуцагч******* ******* ******* гүйцэтгэх газраас төлбөр төлөгч С, орон сууцны өмчлөгч Б., Ж. нарт 2023 оны 4 дүгээр сарын 28-ны өдрийн мэдэгдэх хуудсаар улсын бүртгэлийн улсын дугаартай, дүүргийн 11 дүгээр хороо, Цэцээ гүн 104 тоотод оршин байх 4 өрөө орон сууцны үнийн санлыг 2023 оны 5 дугаар сарын 03-ны өдрийн дотор ирүүлэх тухай мэдэгдсэн боловч үнийн санал ирүүлээгүй улмаас төлбөр авагч ХХК шинжээч томилуулах тухай хүсэлтийг гаргажээ. /х.х-ийн 76-78 дахь талд/

Ийнхүү үүрэг гүйцэтгэгч, үүрэг гүйцэтгүүлэгч, өмчлөгч нар харилцан тохиролцоогүй үндэслэлээр******* ******* ******* гүйцэтгэх газрын ахлах ******* гүйцэтгэгчийн 2021 оны 5 дугаар сарын 03-ны өдрийн дугаартай Шинжээч томилох тухай тогтоолоор Н.*******-ийг шинжээчээр томилсон байна. /х.х-ийн 79 дахь талд/

Шүүхийн ******* гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.2.2 дахь хэсэгт Үнэлгээг талууд, өмчлөгч Иргэний хуулийн 177.1-д заасны дагуу тохиролцоогүй хөрөнгө-ийг шинжээчээр үнэлүүлэхээр заасан бөгөөд мөн Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1 дэх хэсэгт Дуудлага худалдаагаар худалдах үл хөдлөх эд хөрөнгийн санал болгох доод үнийг дуудлага худалдаа явуулахаас өмнө үүрэг гүйцэтгэгч, үүрэг гүйцэтгүүлэгч, өмчлөгч харилцан тохиролцож тогтоосон үнийн, хэрэв тохиролцоогүй бол үнэлгээчний тогтоосон зах зээлийн үнийн 70 хувиар тооцон тогтооно. Үнэлгээчнийг дуудлага худалдаа явуулах эрх бүхий этгээд томилно гэж тус тус заасан.

Хуульд зааснаар дуудлага худалдаагаар худалдах үл хөдлөх хөрөнгийн санал болгох үнийг үүрэг гүйцэтгэгч, үүрэг гүйцэтгүүлэгч, өмчлөгч нар харилцан тохиролцож тогтоох бөгөөд ийнхүү харилцан тохиролцоогүй тохиолдолд шинжээчээр үнэлүүлэхээр зохицуулсан байна.

Шинжээчээр томилогдсон шинжээч нь дүүргийн 11 дүгээр хороо, Цэцээ гүн 104 тоотод оршин байх 4 өрөө орон сууцны 932,600,000 төгрөгөөр үнэлсэн байх бөгөөд хариуцагч******* ******* гүйцэтгэх газар нь шинжээч томилохтой холбоотой ажиллагааг хийж гүйцэтгэхдээ холбогдох хууль, журмыг зөрчсөн талаар нэхэмжлэгч маргаагүй. /х.х-ийн 81-102 дахь талд/

Харин, нэхэмжлэгч нь үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээг тогтоосон шинжээчийн үнэлгээг хүчингүй болгуулах үндэслэл болох үнэлгээг зах зээлийн ханшаас хэт багаар үнэлсэн гэх тайлбараа Иргэний хэрэг шүүхэд хянан *******лэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 зааснаар баримтаар нотлоогүй болно.

Өөрөөр хэлбэл, хариуцагч******* ******* ******* гүйцэтгэх газраас томилсон шинжээч нь дүүргийн 11 дүгээр хороо, Цэцээ гүн 104 тоотод оршин байх 4 өрөө орон сууцыг зах зээлийн ханшаас хэт багаар үнэлсэн гэх үйл баримт хэрэгт авагдсан бичгийн баримтаар тогтоогдохгүй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан *******лэх тухай хуулийн 156 дугаар зүйлийн 156.1.1 дэх хэсэгт шүүх, прокурор, хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт явуулах байгууллага болон Захиргааны ерөнхий хуулийн 5 дугаар зүйлд зааснаас бусад байгууллага, аж ахуйн нэгж, тэдгээрийн албан тушаалтны *******, үйл ажиллагаанд хуульд заасны дагуу гаргасан гомдол-ыг шүүх гомдлоор авч хэлэлцэнэ гэж зохицуулсан.

Хуулийн дээрх зохицуулалтын дагуу хариуцагч******* ******* гүйцэтгэх газрын ******* гүйцэтгэгч, ахлах ******* гүйцэтгэгч болон холбогдох албан тушаалтны үйл ажиллагаанд гаргасан нэхэмжлэгчийн гомдлоор шүүх хэргийг хүлээн авч хянан *******лэх журамтай.

Тодруулбал, хариуцагч******* ******* ******* гүйцэтгэх газрын эрх бүхий албан тушаалтны шинжээч томилохтой холбоотойгоор хийж гүйцэтгэсэн ******* гүйцэтгэх ажиллагаа төлбөр төлөгч, өмчлөгчийн эрхийг зөрчсөн гэх үндэслэл хэрэгт авагдсан баримтаар тогтоогдохгүй байна.

Иймд дурдсан үндэслэлүүдээр, нэхэмжлэгч Б.******* үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээг хүчингүй болгуулах тухай гомдлын шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон *******лэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан *******лэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.3 дахь хэсэг, 116, 118, 160 дугаар зүйлийн 160.1.2 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Иргэний хуулийн 9 дүгээр зүйлийн 9.4.7, Шүүхийн ******* гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7, 122 дугаар зүйлийн 122.3 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч Б.************** ******* ******* гүйцэтгэх ******* холбогдуулан гаргасан үл хөдлөх эд хөрөнгийг үнэлгээ хүчингүй болгуулах тухай гомдлын шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай

 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан *******лэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгчийн урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан *******лэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч *******ийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор******* Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан *******лэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.3, 119.4, 119.7-д зааснаар ******* танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд шүүх хуралдаанд оролцсон талууд 7 хоногийн хугацаа өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж, *******ийг гардан авах үүрэгтэй ба уг хугацаанд *******ийг гардан аваагүй нь давж заалдах гомдол гаргах 14 хоногийн хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг тайлбарласугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Л.ЭНХЖАРГАЛ