Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 12 сарын 18 өдөр

Дугаар 210/МА2023/02187

 

 2023  12 18   210/МА2023/02187

 

 

*******.*******ын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

******* Иргэний хэргийн давж заалдах шатны ******* шүүгч Ш.Оюунханд даргалж, шүүгч С.Энхбаяр, Д.Золзаяа нарын бүрэлдэхүүнтэй тус ******* танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

  *******аянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны ******* 2023 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн 101/ШШ2023/04284 дугаар *******тэй

Нэхэмжлэгч *******.*******ын нэхэмжлэлтэй

Хариуцагч ******* ******* ******* ******* *******т холбогдох

Үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээг хүчингүй болгуулах тухай иргэний хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Д.Золзаяагийн илтгэснээр хянан хэлэлцэв. 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.*******аясгалан (цахимаар), хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******.*******уяннэмэх, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Халиунаа нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, тайлбарын агуулга:

1.1. Нэхэмжлэгч *******.******* нь ******* ******* ******* ******* газрын 2023 оны 05 дугаар сарын 10-ны өдрийн 4-187/9304 дугаар мэдэгдэл, үнэлгээний тайланг 2023 оны 05 дугаар сарын 12-ны өдөр гардан авч танилцсан. Тус мэдэгдэлд төлбөр төлөгч С.Цэвээндоржийн үүргийн гүйцэтгэлд барьцаалсан *******.*******, Ж.Ундраа нарын өмчлөлийн, эрхийн улсын бүртгэлийн Ү-2206053551 дугаартай, Хан-Уул дүүрэг, 11 дүгээр хороо, Цэцээ гүн Зайсангийн тойруу гудамж, 41/4 байр 302 тоотод байрлах, 177 м.кв талбайтай, 4 өрөө орон сууцыг шинжээч Файн эстимэйт ХХК 932,600,000 төгрөгөөр үнэлсэн, уг үнээс багагүй үнээр өөрийн хөрөнгөө 1 сарын дотор бие даан худалдан борлуулах бол саналаа ажлын 3 хоногт ирүүлэхийг мэдэгдсэн.

1.2. Нэхэмжлэгчийн өмчлөлийн орон сууцыг 932,600,000 төгрөгөөр үнэлснийг хүлээн зөвшөөрөх боломжгүй байна. Учир нь орон сууцыг зах зээлийн үнээс хэт доогуур үнэлсэн. Үл хөдлөх эд хөрөнгийг зах зээлийн харьцуулалтын үнэлгээнд тулгуурлан үнэлгээ тогтоосон нь учир дутагдалтай байна. Тухайлбал, хөрөнгийн үнэлгээний тайлангийн 8 дахь хуудсанд Хийц бүтээцийн байдал: тус барилга нь аяган болон шугаман суурьтай, тоосгон хийцийн ханатай" гэсэн нь үндэслэлгүй бөгөөд хана нь тоосгон биш, суурь нь цутгамал болно. Мөн хөрөнгийн үнэлгээний тайлан 10-11 дэх хуудаст үл хөдлөх хөрөнгийн үнэ цэнийн тооцоолол, үнэлгээний хандлага ба аргыг сонгосон хэрнээ м.кв нь өөр орон сууцуудыг зах зээлийн жишиг үнийн хандлагын шууд харьцуулалтын аргаар үнэлсэнд гомдолтой байна. Зөвхөн шаардагдах мэдээлэл хомс гэсэн үндэслэлээр үл хөдлөх эд хөрөнгийн орлогын хандлагын аргаар үнэлээгүй нь буруу болжээ.

Түүнчлэн жишиг хөрөнгийн зах зээлийн судалгааг хийхдээ Монголын хамгийн үнэтэй Жарден хотхоны яг хажууд байршилтай манай хотхоны орон сууцыг зөвхөн зарын групп, сайт дээр байгаа хийсвэр, бодит бус үнэлгээгээр тооцсон нь үндэслэлгүй. Жишээлбэл үнэлгээний тайланд дурдсан орон сууц нь У*******ТЗ-ын хураагдсан таун хаус бөгөөд бусад нь 1.8 тэрбум төгрөгийн үнэтэй, манайх шиг 177 м.кв 4 өрөө орон сууц 1.2 тэрбум төгрөгөөр зарагдсан байх жишээтэй.

Гэтэл ******* ******* ******* ******* ******* дээрх үнэлгээний тайланг нягтлалгүй, шууд хүлээн авч, бидэнд мэдэгдсэн болоод л хөрөнгийн үнэлгээний дээрх дүнг шууд бодит зөв дүн хэмээн үзэж, үнэлгээний 70 хувиар тооцож 652,820,000 төгрөгөөр үл хөдлөх эд хөрөнгийг 2023 оны 06 дугаар сарын 09-ний өдөр албадан дуудлага худалдаанд шууд оруулж байгаа нь өмчлөгч нарын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчиж байна.

Иймд үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

 

2. Хариуцагчийн татгалзал, тайлбарын агуулга:

2.1. *******аянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны ******* 2022 оны 06 дугаар сарын 29-ний өдрийн 3095 дугаар *******ээр С.Цэвээндоржоос 444,715,145 төгрөгийг гаргуулж Шаттле **************С******* ХХК-д олгож, С.Цэвээндорж ******* *******ийг сайн дураар биелүүлээгүй тохиолдолд үүргийн гүйцэтгэлд барьцаалсан *******.*******, Ж.Ундраа нарын өмчлөлийн, Хан-Уул дүүрэг, 11 дүгээр хороо, Цэцээ гүн хотхон, 104 тоотод байрлах орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг худалдаж, 380,341,595 төгрөгийн хэмжээгээр үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар *******лэсэн.

2.2. Шийдвэр ******* ажиллагаагаар *******.*******, Ж.Ундраа нарын өмчлөлийн орон сууцыг битүүмжлэн хурааж, талууд харилцан тохиролцож үнийн санал ирүүлэх тухай 2023 оны 04 дүгээр сарын 11-ний өдрийн 4-187/6811 дугаар мэдэгдлийг хүргүүлсэн. Талууд үнийн санал ирүүлээгүй ба төлбөр авагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Дүүрэнцэнгэлээс 2023 оны 05 дугаар сарын 02-ны өдөр хөндлөнгийн шинжээчээр үнэлгээ тогтоолгох тухай хүсэлт ирүүлснийг үндэслэн Шүүхийн ******* ******* тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.2.2-т заасны дагуу 2023 оны 05 дугаар сарын 03-ны өдрийн 5/168 дугаар тогтоолоор Н.Цолмонгэрэлийг шинжээчээр томилсон. Шинжээч орон сууцны зах зээлийн үнэлгээг 932,600,000 төгрөгөөр тогтоосон.

2.3. Шүүхийн ******* ******* тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.3-т заасны дагуу 2023 оны 05 дугаар сарын 10-ны өдрийн 4-187/9303 дугаар мэдэгдлийг төлбөр төлөгч С.Цэвээндоржид, 2023 оны 05 дугаар сарын 10-ны өдрийн 4-187/9304 дугаар мэдэгдлийг өмчлөгч *******.*******т утсаар мэдэгдэж, баталгаат шуудангаар хүргүүлж, 2023 оны 05 дугаар сарын 12-ны өдөр биечлэн танилцуулж гарын үсэг зуруулж хууль тайлбарлан өгсөн.

Иймд ******* ******* ажиллагаа хуульд заасны дагуу явагдсан тул нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

3. Анхан шатны ******* *******ийн тогтоох хэсгийн агуулга:

Иргэний хуулийн 9 дүгээр зүйлийн 9.4.7, Шүүхийн ******* ******* тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7, 122 дугаар зүйлийн 122.3 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч *******.*******ын ******* ******* ******* ******* *******т холбогдуулан гаргасан үл хөдлөх эд хөрөнгийг үнэлгээ хүчингүй болгуулах тухай гомдлын шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож,

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан *******лэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгчийн урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж *******лэсэн.

 

4. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлын агуулга:

4.1. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь 2023 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн 9.00 цагт товлогдсон шүүх хуралдааныг өвчний учир хойшлуулах хүсэлт гаргасан боловч шүүгчийн захирамжаар ... эрүүл мэндийн шалтгааны улмаас шүүх хуралдаанд хүрэлцэн ирэх боломжгүй байгаа талаар дүрс шинжилгээний хариуг шүүхэд баримтаар ирүүлсэн байх боловч уг баримтаар түүнийг шүүх хуралдаанд хүрэлцэн ирэх боломжгүй хүндэтгэн үзэх шалтгаантай гэж үзэх боломжгүй байна. Өөрөөр хэлбэл, эмчлэгч эрүүл мэндийн байгууллагаас олгосон эрүүл мэндийн магадлагааг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч хүсэлтдээ хавсарган ирүүлээгүй тул уг хүсэлтээр шүүх хуралдааныг хойшлуулах үндэслэлгүй гэж үзэв гээд хүсэлтийг хангахаас татгалзаж *******лэн шүүх хуралдааныг үргэлжлүүлэн явуулж нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож *******лэсэн байна.

Нэхэмжлэгчийн төлөөлөгчөөс шалтгаалж шүүх хуралдаан хойшилж байсан удаа байхгүй бөгөөд 2023 оны 09 дүгээр сарын 11-ний өдрийн 10.30 цагт товлогдсон хурал гэрч Н.Цолмонгэрэл хөдөө ажилтай шалтгаанаар, 2023 оны 09 дүгээр сарын 20-ны өдрийн 16.00 цагт товлогдсон хурал шүүх (шүүгч)-ээс шалтгаалан тодорхойгүй хойшилсон ба 2023 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн 9.00 цагт товлогдсон шүүх хуралд биечлэн оролцох хүсэлтэй байсан боловч миний өвдөгний өвчний улмаас алхаж явж чадахгүй байсан тул хүсэлтээ гараар бичиж МRI шинжилгээний хариуг хавсарган явуулсан. Хэдийгээр эмнэлгийн магадлагаа байхгүй ч үнэн бодит нөхцөл байдлыг харгалзан үзэж хүндэтгэн үзэх шалтгаантай байгаагаа нотолсоор байхад нэг удаа шүүх хуралдааныг хойшлуулахад болохгүй зүйлгүй байсан болов уу.

Иргэний хэрэг шүүхэд хянан *******лэх тухай хуулийн 6 дугаар зүйлд заасан хэрэг хянан *******лэх ажиллагаа мэтгэлцэх үндсэн дээр хэрэгжих, шүүх хуралдаанд биеэр оролцож үг хэлэх, тайлбар гаргах, нотлох баримт гаргах, шинжлэн судлахад тэгш эрхтэй оролцох зэргээр хэргийн үйл баримтын талаар нотлох замаар хариуцагчтай мэтгэлцэх боломжийг олгоогүйд гомдолтой байна.

4.2. Түүнчлэн хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч хөрөнгийн үнэлгээчин Н.Цолмонгэрэлийг гэрчээр асуулгах хүсэлт гаргаж түүнийг нь шүүхээс хангасан байтал 2023 оны 09 дүгээр сарын 11-ний өдрийн хурал дээр гэрч асуулгах хүсэлтээсээ гэнэт татгалзсан бөгөөд харин нэхэмжлэгчийн төлөөлөгчийн гэрчээр Н.Цолмонгэрэлийг асуулгах хүсэлтийг шүүх хангасан. Гэвч шүүхээс нэхэмжлэгчийн төлөөлөгчийн хүсэлтээр гэрчээс мэдүүлэг авах хүсэлтийг хангачихаад гэрчээс ээлжлэн мэдүүлэг гаргуулах эрх буюу гэрчээс асуулт асууж, хариулт авах боломжийг хязгаарласан.

4.3. Нэхэмжлэгчийн төлөөлөгч 2023 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр анхан шатны ******* *******ийг гардаж авсан бөгөөд шүүх хуралдааны тэмдэглэл, хэрэгт нэмэгдсэн бусад материалтай танилцахад хэргийн 119 дэх талд шүүх хуралдааны тов мэдэгдсэн баримт авагдсан хэдий ч шүүх хуралдааныг товлон зарласан шүүгчийн захирамж гараагүй, огт байхгүй байсан нь Иргэний хэрэг шүүхэд хянан *******лэх тухай хуулийн 76 дугаар зүйлийн 76.1.1-д "... шүүгч уг хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцүүлэх тухай захирамж гаргаж, шүүх хуралдаан хэзээ хаана болохыг товлох гэснийг зөрчсөн нь хуульд заасан хэрэг хянан *******лэх ажиллагааны журмыг ноцтой зөрчсөн үйлдэл мөн.

Иймд анхан шатны шүүх хуульд заасан хэрэг хянан *******лэх ажиллагааны журмыг ноцтой зөрчсөн байх тул *******ийг хүчингүй болгож дахин *******лүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж өгнө үү гэжээ.  

 

5. Давж заалдах гомдолд хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан тайлбарын агуулга:

Нэхэмжлэгч талаас шалтгаалан шүүх хуралдаан 2 удаа хойшилж байсан. Хэргийг *******лэсэн шүүх хуралдаан тухайн өдрийн 9 цаг 30 минутад эхлэх байсан ба нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч 8 цаг 50 минутад цахим шуудангаар хүсэлтээ ирүүлсэн. Хэрэг хянан *******лэх ажиллагааг удаашруулах зорилгоор хүсэлт гаргасан, эмнэлэгт үзүүлж байсан бол цагийг нь тулгаж хүсэлт гаргахгүй байсан.

Анхан шатны ******* *******ийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

1. Давж заалдах шатны шүүх хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдолд дурдсан үндэслэлээр хянаад, гомдлыг хангаж, анхан шатны ******* *******ийг хүчингүй болгож, хэргийг дахин *******лүүлэхээр буцаав.

 

2. Нэхэмжлэгч *******.******* нь хариуцагч ******* ******* ******* ******* *******т холбогдуулан үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

 

3.1. Анхан шатны ******* 2023 оны 09 дүгээр сарын 11-ний өдрийн шүүх хуралдааны тэмдэглэлээс үзэхэд, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь үнэлгээчин Н.Цолмонгэрэлээс гэрчийн мэдүүлэг авахуулах хүсэлтээсээ татгалзсан ч нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч хүсэлт гаргаснаар гэрч Н.Цолмонгэрэлийг оролцуулахаар шүүх хуралдааныг хойшлуулсан байна.

Улмаар шүүх 2023 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн шүүх хуралдаанд Н.Цолмонгэрэлээс гэрчийн мэдүүлэг авсан байх ба уг шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч оролцоогүйгээс гэрчид Иргэний хэрэг шүүхэд хянан *******лэх тухай хуулийн 108 дугаар зүйлийн 108.2.3-т зааснаар нэхэмжлэгч талын асуулт тавигдаагүй байна.

3.2. Үүний зэрэгцээ тухайн шүүх хуралдааныг эрүүл мэндийн шалтгаанаар хойшлуулах хүсэлтийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ирүүлснийг шүүх хангахаас татгалзаж *******лэсэн нь учир дутагдалтай. Хэдийгээр нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь зохих журмын дагуу олгогдсон эмнэлгийн магадлагааг ирүүлээгүй ч тухайн хүсэлтэд хөлөө гэмтээж MRI шинжилгээ хийлгэхэд урд чагтан холбоосны дохионы эрчим ихэссэн-суналттай, шөрмөс суналттай гэсэн онош гарч алхаж явахад хүндрэлтэй байгаа талаар тусгаж, дүрс оношилгооны шинжилгээний хариу хавсаргасныг шүүх харгалзах боломжтой.

Өөрөөр хэлбэл, гэрчийн мэдүүлэг нь Иргэний хэрэг шүүхэд хянан *******лэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1.3, 38 дугаар зүйлийн 38.6 дахь хэсэгт зааснаар хэргийн оролцогчийн хүсэлтээр ******* бүрдүүлэх нотлох баримтад хамаарах тул гэрч Н.Цолмонгэрэлээс мэдүүлэг авахад хүсэлт гаргасан талыг оролцуулах нь зүйтэй байжээ. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан гэрчээс асуулт асууж, хариулт авах боломжийг хязгаарласан гэх гомдол үндэстэй.

 

4. Харин шүүх 2023 оны 09 дүгээр сарын 20-ны өдрийн шүүх хуралдааны товыг шүүгчийн эрүүл мэндийн шалтгааны улмаас өөрчилж жич товлохоор захирамж гаргаж, улмаар 2023 оны 09 дүгээр сарын 27-ны өдрийн мэдэгдэх хуудсаар шүүх хуралдааны оролцогчдод 2023 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн 09 цагт шүүх хуралдаан болох талаар мэдэгдсэнийг хэрэг хянан *******лэх ажиллагааны журам зөрчсөн гэж дүгнэхгүй. Иргэний хэрэг шүүхэд хянан *******лэх тухай хуулийн 76 дугаар зүйлийн 76.1.1-д заасны дагуу шүүгчийн 2023 оны 08 дугаар сарын 25-ны өдрийн 101/ШЗ2023/19729 дугаар захирамжаар тус иргэний хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцүүлэхээр *******лэсэн (хэргийн 52 дахь тал) бөгөөд дээрх шүүх хуралдааны тов өөрчилсөн нөхцөл байдал уг зохицуулалтад хамаарахгүй юм.

 

5. Дээр дурдсанаар нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан нотлох баримт бүрдүүлэх хүсэлт зохих ёсоор хангагдаагүйг давж заалдах шатны шүүхэд зөвтгөх боломжгүй тул Иргэний хэрэг шүүхэд хянан *******лэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.1.7-т заасан үндэслэлээр анхан шатны ******* *******ийг хүчингүй болгож, хэргийг дахин *******лүүлэхээр буцаах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан *******лэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5, 168 дугаар зүйлийн 168.1.7-т тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. *******аянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны ******* 2023 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн 101/ШШ2023/04284 дугаар *******ийг хүчингүй болгож, хэргийг дахин *******лүүлэхээр анхан шатны шүүхэд буцаасугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан *******лэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан *******лэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан *******лэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ   Ш.ОЮУНХАНД

 

ШҮҮГЧИД   С.ЭНХ*******АЯР

 

Д.ЗОЛЗАЯА