Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 01 сарын 24 өдөр

Дугаар 184/ШШ2024/00530

 

 

 

 

2024 0******* 24 *******84/ШШ2024/00530

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Уранзул даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, Сонгинохайрхан дүүрэг, *******9 дүгээр хороо, 2******* дүгээр хороолол-2-т байрлах Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ ТӨХК /рд:2646*******6*******/-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Улаанбаатар хот, Сонгинохайрхан дүүрэг, дугаар хороо, ******* хороолол, ******* байр, 2*******7 тоот хаягт оршин суух, ******* овогт ******* ******* /рд:ЧБ7**************0027*******/-д холбогдох,

 

Цахилгаан эрчим хүчний төлбөр *******,750,9*******7 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, , хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч , шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Буянхишиг нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

*******.Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл, түүний төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ...Цахилгаан эрчим хүчээр хангах гэрээний 20064************** кодтой хэрэглэгч Д.******* цахилгаан эрчим хүч хэрэглэсний төлбөр 2023 оны 02 сарын 03-ны өдрөөс 2023 оны 05 дугаар сарын 05-ны өдрийг хүртэл нийт *******,750,9*******7 төгрөгийг төлөхгүй Эрчим хүчний тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.*******.2, Цахилгаан эрчим хүчээр хангах гэрээнд заасныг зөрчиж хэрэглэгчдэд үйлчлэх төвтэй байгуулсан гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэлгүй байгууллагыг хохироож байна. Хэрэглэгчдэд үйлчлэх төвөөс цахилгаан эрчим хүч хэрэглэсний төлбөрөө төлөхийг хэрэглэгчийн бүртгэлтэй утасны дугаарт мессеж илгээж Эрчим хүчний тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.2.******* дэх заалтыг үндэслэн хэрэглээг түдгэлзүүлж шат дараалсан арга хэмжээнүүдийг авсан боловч одоог хүртэл гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэхгүй байгаа тул хэрэглэгчтэй байгуулсан Цахилгаан эрчим хүчээр хангах гэрээнд заасан эрхийн дагуу шүүхэд шилжүүлж байна. Цахилгаан эрчим хүчээр хангах гэрээний 20064************** кодтой хэрэглэгч Д.*******гээс цахилгаан эрчим хүч хэрэглэсний төлбөр болох *******,750,9*******7 төгрөгийн төлбөрийг гаргуулж өгнө үү.

Хариуцагчийн тухайд өмнө нь *******0 гаруй жил айл өрхийн тарифаар төлбөр төлж ирсэн байдаг. Ингэхдээ өдөр шөнийн тарифт тоолуураар тооцдог байсан. Манай цахилгаан эрчим хүчний системийн бүх монтёр, техникийн ажилтнууд ажлын байрны тодорхойлолтод заасны дагуу цахилгаан эрчим хүчний алдагдал буюу хулгайг илрүүлсэн тохиолдолд тухайн мэдээллийг цааш нь мэдээлэх үүрэгтэй байдаг. Гэтэл манай цахилгаанчин эдний тоолуурын хэрэглээг хянаж үзээд сард 2300-2700 квт гарч байсан тул өрхийн хэрэглээний бус аж ахуйн үйл ажиллагаа явуулж байна гэж үзэж 2023 оны 0******* сарын төлбөрийг аж ахуйн нэгжээр тооцсон. 202******* оны 0******* сард 5900 квт.цагийн хэрэглээ ч гарч байсан. Ингээд тарифыг нь аж ахуйн нэгжид шилжүүлэн тооцмогц төлбөр нь өндөр гарч хариуцагч нь манай байгууллагад ирсэн. Ингээд буцаад 2 сараас нь ахуйн хэрэглэгч рүү шилжүүлсэн байдаг. Тухайн үед ахуйн хэрэглэгч рүү шилжүүлэхдээ энгийн хэрэглээ буюу ******* тарифт тоолуураар тооцсон. Энэ ******* тарифт тоолуураар тооцно гэдэг нь өдөр ч бай шөнө ч бай ******* тарифаар тооцно гэсэн үг. Яагаад хариуцагчийг ахуйн хэрэглэгчээс аж ахуйн нэгж рүү шилжүүлсэн бэ гэхээр хуучны 40м2- 50мхэмжээтэй гал тогтоо тусдаа 2 өрөө байрны дундаж хэрэглээ сардаа ихдээ 30,000-аас 40,000 төгрөгийн төлбөр гардаг, одоогийн шинэ баригдаж байгаа 3 өрөө 70м2-80м2 хэмжээтэй байрнуудын дундаж хэрэглээ 70,000-аас 80,000 төгрөгийн төлбөр гардаг. Гэтэл ямар ч ахуйн хэрэглээний цахилгааны хэрэгсэл байхгүй, зөвхөн машин оруулж гаргахдаа гэрэл асааж унтраадаг гэх 3 машины гараашинд 3 ширхэг 3 өрөө байрны сарын хэрэглээнээс өндөр хэрэглээтэй байна гэдэг нь энд ахуйн хэрэглэгч байна гэж харах үндэслэлгүй юм. Гараашинд тень тавьж ажиллуулсан ч *******0 ширхэг 2 өрөө байрны цахилгаан хэрэглээнээс өндөр төлбөр гарна гэж байхгүй. Энэ бол бид нартай ахуйн хэрэглээний цахилгаан ашиглах гэрээ байгуулчхаад цахилгаан эрчим хүчний зүй бус хэрэглээг үүсгэж байна. Бид нар жил болгон *******0 жилийн хугацаанд цахилгаан эрчим хүчээр хангах гэрээгээ байгуулаарай гэрээ чинь дуусаад *******0 жил боллоо гэж мэдэгдэж байсан. Тэгэхэд ирж гэрээгээ шинэчилж байгуулаагүй мөртөө бидний зүгээс зүй бус хэрэглээг нь илрүүлээд энэ айл өрхийн хэрэглээ биш, аж ахуйн нэгжээр үйл ажиллагаа явуулж байсан байна аа гээд тарифыг нь өөрчлөнгүүт бид нар дээр ирсэн. Тиймээс хэрэглэсэн цахилгаан эрчим хүчний төлбөрийг нь ******* тарифаар тооцсоны дагуу *******,750,9*******7 төгрөгийг гаргуулна гэв.

 

2.Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: ...Хариуцагч Д.******* нь гэрийнхээ хажуугийн гараашийг эзэмшдэг. 202******* оны 0******* сараас 2022 оны ******* сар хүртэлх ************** сарын хугацаанд төлбөрөө төлөөд явж байсан. Энэ төлбөрийн дэлгэрэнгүй задаргааг авч үзвэл өдрийн тариф нь *******40 төгрөг, шөнийн тариф нь **************.9 төгрөгөөр тооцогдож байсан. Гэвч 2023 оны 0******* дүгээр сард нэхэмжлэгч нэхэмжлэл өгсөн. Уг нэхэмжлэл дээр өдөр гэсэн ганц тарифаар бодогдон *******87.7 төгрөгөөр тооцож гаргасан байна. Яагаад энэ төлбөр ингэж өссөн талаар Сонгинохайрхан дүүргийн хэрэглэгчдэд үйлчлэх төвтэй холбогдон тодруулж асуухад танайх аж ахуйн чиглэлээр үйл ажиллагаа явуулсан байна, ийм учраас аж ахуйн нэгжийн тарифаар тооцон ийм төлбөр гарсан байна гэсэн хариултыг өгсөн. Тэгэхээр энэ асуудал нь буруу. Энэ асуудлаа залруулах талаар бид удаа дараа хандсан. Ирэх 02 дугаар сараас тарифыг нь засаж залруулан энгийн тарифаар нь тооцож өгнөө энэ сардаа энэ дүнгээр нь төлбөрөө төлчих гэсний дагуу 2023 оны 0******* сарын 27-ны өдөр 644,752 төгрөгийг төлсөн байдаг. Гэтэл 2023 оны 2 сараас нь ******* тарифт тоолуурын дүнгээр тооцож төлбөр шаардсан. Мөн 04 сард тог хязгаарласан байж 05 сарын төлбөр гарсан. Ямар тохиолдолд иргэн, ямар тохиолдолд аж ахуй нэгж гэж үзэж байгаа нь тодорхойгүй. Тэгэхээр манай зүгээс хүсэж байгаа нь өмнөх энгийн тарифаар буюу өдөр шөнийн 2 тарифаар дараа дараагийн саруудын гарах төлбөрийг тооцож өгнө үү гэж хүсдэг. Уг гараашинд зөвхөн машин л байдаг. Нэхэмжлэгчээс хэрэглээний төлбөр тийм өндөр гарсан байж гэж бодоход ямар үндэслэлээр үйл ажиллагаа явуулсан бэ гэдэг талаар яаж нотолсон бэ. Мөн цахилгаан эрчим хүчний төлбөрийн өсөлтийн талаар ямар нэгэн байдлаар үнэ тарифаа өсгөсөн талаараа мэдэгдэх ёстой гэж үзэж байна. ******* дүгээр сард үнээ өсгөж 644,752 төгрөг болгосон энийг ямар шийдвэр тогтоомжийн хүрээнд өсгөсөн талаар, үүнийгээ нотлох ёстой. Энэ өсөлтөөс болж энэ маргаан үүссэн. Манай талаас асуудлаа шийдэх гээд зөндөө явсан. Энэ шүүхийн эвлэрүүлэн зуучлагч дээр хүртэл очиход эвлэрүүлэн зуучлалаар шийдвэрлэх боломжгүй гэдэг хариултыг өгч байсан. Эргүүлээд тухайн асуудлаа шийдэх гээд уг байгууллагатай холбогдоход хүмүүс нь амарчихсан гэдэг зүйл ярьж байсан. Мөн бичгээр тоот хүргэхэд хариу өгөөгүй гэх мэтээр маш олон удаа явуулсан. Сүүлдээ бүр аргаа бараад шүүхэд хандсан боловч танайх хэрэглэгч учир яахаараа төлбөрөө төлөхгүй гэж байгаа вэ нэхэмжлэлийн шаардлагаа тодруул гээд манай нэхэмжлэлийг буцаасан. Ингэж явсаар байгаад 2024 оны 0******* сар хүрээд алданги зэрэг нь нэмэгдээд байна. Бидний зүгээс төлбөр төлөхгүй гэж маргаагүй. Төлбөрийн асуудлаа шийдмээр байна гэж бид харин маш их явсан. Гэтэл 2 тарифаар тооцож байсан төлбөрийг ******* тарифаар тооцож нэхээд байгааг л хүлээн зөвшөөрөхгүй байна гэв.

 

3. Нэхэмжлэгч дараах баримтуудыг шүүхэд гаргаж өгсөн: Улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ ТӨХК-ийн улсын бүртгэлийн гэрчилгээ, Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ ТӨХК-ийн 2023 оны ************** сарын *******5-ны өдрийн 24/256 дугаар итгэмжлэл, Хэрэглэгчийн дансны дэлгэрэнгүй тайлан, гэрэл зураг, Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ ТӨХК-ийн 2024 оны 0******* сарын 08-ны өдрийн 24/256 дугаар итгэмжлэл, Эрчим хүчний зохицуулах хорооны 20*******9 оны 03 сарын 25-ны өдрийн 94 дугаар, 20*******9 оны 03 сарын 25-ны өдрийн **************4, 2022 оны *******0 сарын 28-ны өдрийн 504 дугаар тогтоол, Үйлдвэр, аж ахуйн нэгж, байгууллагад борлуулах цахилгааны тариф, Айл өрхөд борлуулах цахилгааны тариф, Ахуйн тоолуургүй цахилгаан хэрэглэгчдийн төлбөр тооцох сарын дундаж хэрэглээ, Хэрэглэгчийн дансны дэлгэрэнгүй тайлан зэрэг бичмэл нотлох баримтууд болно.

 

Хариуцагч дараах баримтуудыг шүүхэд гаргаж өгсөн: 2023 оны 06 сарын 05-ны өдрийн 09*******6 дугаар итгэмжлэл, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 09 сарын 08-ны өдрийн *******84/ШЗ2023/*******5025 дугаар шүүгчийн захирамж, хэрэглэгчийн дансны дэлгэрэнгүй тайлан зэрэг бичмэл нотлох баримтууд болно.

 

Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн зохигчдын тайлбар, татгалзал, хэрэгт цугларсан бичмэл нотлох баримтуудыг шинжлэн судлаад,

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

4.Нэхэмжлэгч Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ ТӨХК нь хариуцагч Д.*******д холбогдуулан 2023 оны 02 сарын 03-ны өдрөөс 2023 оны 05 сарын 05-ны өдөр хүртэлх хугацааны цахилгаан эрчим хүч хэрэглэсний төлбөр, алдангид нийт *******,750,9*******7 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан.

 

Хариуцагч Д.******* нь дээрх шаардлагын зарим хэсгийг ...айл өрхийн хэрэглээгээр өдөр, шөнийн хөнгөлөлттэй тарифаар тооцож байсан төлбөрийг нэг тарифт хөнгөлөлтгүй тарифаар тооцож төлбөрийн хэмжээг үндэслэлгүй ихэсгэсэн... гэсэн үндэслэлээр эс зөвшөөрч маргажээ.

 

5.Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэх үндэслэлтэй.

 

Хариуцагч Д.******* нь Сонгинохайрхан дүүргийн ******* дугаар хороо, *******-р хороолол, орон сууцны *******-р байрны ард байрлах гараашийг эзэмшдэг ба нэхэмжлэгчтэй цахилгаан эрчим хүчээр хангах гэрээг *******0 орчим жилийн өмнө байгуулсан, уг гэрээний дагуу өөрийн эзэмшлийн гурван машины гараашинд цахилгаан хэрэглэж байсан үйл баримтын тухайд, мөн 2023 оны 03 сараас 05 сард хэрэглэсэн цахилгааны квт.цагийн хэмжээнд маргаагүй, харин тухайн хэрэглэсэн квт.цагийн төлбөрийн тарифын тухайд маргасан.

 

Талуудын хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.******* дэх хэсэгт заасан худалдах, худалдан авах гэрээний харилцаа үүссэн гэж үзнэ.

 

6.Эрчим хүчний тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.******* дэх хэсэгт эрчим хүчээр хангагч, хэрэглэгчийн харилцааг Иргэний хууль, энэ хууль, аж ахуйн харилцааны дүрэм, эрчим хүчээр хангагч, хэрэглэгчийн хооронд байгуулсан гэрээгээр зохицуулах, 29 дүгээр зүйлийн 29.*******.*******, 29.*******.7, 30 дугаар зүйлийн 30.*******.2 дахь хэсгүүдэд стандартын шаардлагад нийцсэн эрчим хүчээр хэрэглэгчийг хангах, хэрэглэсэн эрчим хүчнийхээ төлбөрийг гэрээнд заасан хугацаанд төлөөгүй хэрэглэгчдийг эрчим хүчээр хангах гэрээг цуцлах эрхтэй байх, хэрэглэгч нь эрчим хүчний төлбөрөө гэрээнд заасан хугацаанд бүрэн төлөх үүрэгтэй байхаар зохицуулсан.

 

Хариуцагч Д.******* нь Сонгинохайрхан дүүргийн ******* дугаар хороо, *******-р хороолол, орон сууцны *******-р байрны ард байрлах гараашид 2023 оны 02 сард 2,56******* кВт.ц, 03 сард 2,363.70 кВт.ц, 04 сард 2,60*******.90 кВт.ц, 05 сард *******,847 кВт.ц цагийн нийт *******,698,380,64 төгрөгийн цахилгаан эрчим хүч хэрэглэсэн болох нь хэрэгт авагдсан Хэрэглэгчийн дансны дэлгэрэнгүй тайлангаар нотлогдож байна.

 

Нэхэмжлэгчээс 2023 оны 04 сарын 2*******-ний өдөр хариуцагчийн цахилгааны хэрэглээг түдгэлзүүлсэн бөгөөд 2023 оны 05 сард *******,847 кВт.цагийн төлбөр тооцогдсон нь өмнөх сарын буюу 04 сарын 2*******-нийг хүртэлх төлбөр дараа сар бүрийн 05-ны өдөр бичигддэг тул 5 сард төлбөр гарсан талаар тайлбарлав.

 

Эрчим хүчний зохицуулах хорооны 20*******9 оны 03 сарын 25-ны өдрийн 94 тоот Тариф батлах тухай тогтоолоор Төв, Зүүн, Өмнөд бүсийн нэгдсэн сүлжээнд холбогдсон хэрэглэгчдэд борлуулах цахилгааны тарифыг индексжүүлж, үйлдвэр, аж ахуйн нэгж, байгууллагад борлуулах цахилгааны тарифыг нэгдүгээр, айл өрхөд борлуулах цахилгааны тарифыг хоёрдугаар, тоолуургүй ахуйн хэрэглэгчдийн цахилгааны төлбөр тооцох сарын дундаж цахилгааны хэрэглээг гуравдугаар хавсралтаар тус тус баталжээ.

 

Дээрх тогтоолын гуравдугаар хавсралтаар ахуйн тоолуургүй цахилгаан хэрэглэгчдийн төлбөр тооцох сарын дундаж хэрэглээг 350 кВт.ц байхаар тогтоосон байна.

 

Хариуцагч нь 3 машины гараашид өглөө оройд машин тавьж гаргахад зөвхөн гэрэл асаах байдлаар цахилгаан зарцуулдаг хэмээн тайлбарладаг боловч ахуйн тоолуургүй цахилгаан хэрэглэгчдийн төлбөр тооцох сарын дундаж хэрэглээ болох 350 кВт.цагаас даруй 7-8 дахин илүү цахилгаан эрчим хүч хэрэглэж байгаа нь айл өрхийн хэрэглээ гэж үзэхэд үндэслэл бүхий эргэлзээ төрүүлэхүйц байна.

 

Эрчим хүчний тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2.*******, 26.2.2-т тариф тогтоохдоо үйл ажиллагааны бодит өртөг, зардалд тулгуурлах, цахилгаан, дулааны хангалтад хэрэглэгчдээс тавих шаардлагатай уялдуулан хэрэглэгчийн ангилал тус бүрээр өртөг, зардлыг хуваарилах зарчмыг баримтлахаар заасан.

 

Тиймээс нэхэмжлэгч нь хариуцагчийн цахилгааны бодит хэрэглээнд тулгуурлан 2 тарифт тоолуураар бус энгийн тоолуурт тарифаар төлбөр тооцсоныг буруутгах боломжгүй юм.

 

Эрчим хүчний тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.*******.2-т зааснаар хэрэглэгч эрчим хүчний төлбөрөө гэрээнд заасан хугацаанд бүрэн төлөх үүрэгтэй тул хариуцагч Д.******* нь хэрэглэсэн цахилгаан эрчим хүчний үнэ болох *******,698,380,64 төгрөгийг төлөх үүргийг хүлээнэ.

 

Мөн хуулийн 3******* дүгээр зүйлийн 3*******.3-т эрчим хүчээр хангагч нь гэрээнд заасан хугацаанд эрчим хүчний төлбөрөө төлөөгүй буюу зохих ёсоор төлөөгүй хэрэглэгчид хугацаа хожимдуулсан хоног тутамд төлөгдөөгүй төлбөрийн үнийн дүнгийн 0.5 хүртэл хувьтай тэнцэх алданги ногдуулна хэмээн заасан ба нэхэмжлэгч хариуцагчийн 2023 оны 02 сарын төлбөр 436,647 төгрөгт 8,573 төгрөгийн, 03 сарын төлбөр 403,207 төгрөгт 43,964 төгрөгийн, нийт 52,537 төгрөгийн алданги шаардсан нь үндэслэлтэй.

 

Дээрх үндэслэлээр хариуцагчаас эрчим хүчний үнэ болох *******,698,380,64 төгрөг, алдангид 52,537 төгрөг, *******,750,9*******7 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ ТӨХК-д олгох нь зүйтэй гэж үзлээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн **************5 дугаар зүйлийн **************5.*******, **************5.2.*******, **************6, **************8 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

*******.Эрчим хүчний тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.*******.2, 3******* дүгээр зүйлийн 3*******.3, Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.******* дэх хэсэгт зааснаар хариуцагч Д.*******гээс *******,750,9*******7 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ ТӨХК-д олгосугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.*******, 56 дугаар зүйлийн 56.*******, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.*******.*******-т зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 42,965 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 42,965 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн **************9 дүгээр зүйлийн **************9.2, *******0 дугаар зүйлийн *******0.2-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш давж заалдах журмаар *******4 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй, мөн хуулийн **************9 дүгээр зүйлийн **************9.4, **************9.7-д зааснаар шийдвэрийг гардаж авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй ба шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулсан буюу хүргүүлснээр гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.УРАНЗУЛ