Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 07 сарын 20 өдөр

Дугаар 369

 

 

 

                                        МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                 

            Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Ариунхишиг даргалж, нарийн бичгийн дарга Ч.Лхагвасүрэн, улсын яллагч С.Баттамир, шүүгдэгч Э.Бямбадорж, шүүгдэгчийн өмгөөлөгч У.Сайнбилэг нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

             Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2, 99 дүгээр зүйлийн 99.2, 261 дүгээр зүйлийн 261.1 дэх хэсэгт тус тус заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Э.Бямбадоржид холбогдох эрүүгийн 2016 2501 1048 дугаартай хэргийг 2017 оны 7 дугаар сарын 06-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

            Шүүгдэгчийн биеийн байцаалт:

            Монгол Улсын иргэн, Урианхай овогт Эрдэнэдалайгийн Бямбадорж 1987 оны 06 дугаар сарын 17-ны өдөр Хөвсгөл аймгийн Мөрөн суманд төрсөн, 30 настай, эрэгтэй, Баянзүрх дүүргийн 27 дугаар хороо ДДЭ-ийн 1 дүгээр гудамж 876 тоотод оршин суудаг, бүрэн бус дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, ам бүл 3, ээж, дүүгийн хамт амьдардаг. /РД: РЭ87061774/

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Э.Бямбадорж нь ялтай байх хугацаандаа, согтуугаар 2016 оны 2 дугаар сарын 07-ны шөнө Баянзүрх дүүргийн 19 дүгээр хорооны нутаг дэвсэрт Саруул тэнгэр 2 хороололын гадаа байсан хохирогч Б.Эрхбаярын эзэмшлийн 4.500.000 төгрөгний үнэ бүхий Хьюндай верна аксент маркийн 68-03 УНЛ улсын дугаартай автомашиныг хулгайлж, бага бус хэмжээний хохирол учруулсан,

 2016 оны 3 дугаар сарын 10-ны өдөр Чингэлтэй дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт иргэн Х.Энхтуяатай хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдан, түүнийг зодож бие махбодид нь хөнгөн гэмтэл санаатай учруулсан,

давтан үйлдлээр буюу 2016 оны 6 дугаар сарын 07-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 26 дугаар хорооны нутаг дэвсгэрт иргэн Д.Бат-Отгонтой хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдан түүнийг зодож, бие махбодид нь хөнгөн гэмтэл санаатай учруулсан,

Ц.Эрдэнэдалай, Ц.Цэндсүрэн нарын батлан даалтанд өгөх таслан сэргийлэх арга хэмжээ авагдсан байхдаа 2016 оны 6 дугаар сарын 27-ны өдрөөс 2017 оны 1 дүгээр сарын 10-ны өдөр хүртэлх хугацаанд мөрдөн байцаалтын шатнаас оргон зайлсан гэмт хэргүүдэд тус тус холбогджээ.

         

                                                                                                            ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.Бямбадорж мэдүүлэхдээ: Мэдүүлэг өгөхгүй, мөрдөн байцаалтын шатанд үнэн зөв мэдүүлгээ өгсөн. Өнөөдөр надаа нэмж ярих зүйл байхгүй. Хийсэн хэрэгтээ гэмшиж байна. Дахиж ийм хэрэг хийхгүй гэв.

 

Хавтаст хэрэгт цуглуулж, бэхжүүлсэн бичмэл нотлох баримтуудаас шүүхийн хэлэлцүүлэгт яллах болон цагаатгах талын дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Мөрдөн байцаалтад хохирогч Б.Эрхбаярын өгсөн: "...Би 2016 оны 2 дугаар сарын 07-ны орой 23 цагийн үед өөрийн 68-03 УНЛ улсын дугаартай саарал өнгийн Верна аксент маркын машинаа Баянзүрх дүүргийн 19-р хороо "Саруул тэнгэр 2" хотхоны хойд талын зогсоолд тавиад өглөө 08 цагийн үед гараад ирэхэд машин байхгүй байсан. Тэгээд би машин алдагдсан талаар цагдаад очиж өргөдлөө өгсөн. Тухайн газарт камер байхгүй байсан. Хүн нь баригдсан байсан. Би тухайн Бямбадорж гэх хүнийг огт танихгүй. Би өөрийн машинаа 4.500.000 төгрөгөөр үнэлж байна. Миний машин зүгээр байсан, гэхдээ урд талын зүүн талын гупер хагарсан байсан, жолоочийн хойд талын жижиг гурвалжин цонх хагарсан, кундактор эвдэрсэн байсан. Уг 68-03 УНЛ улсын дугаартай тээврийн хэрэгсэл нь Ганцогт гэх хүний нэр дээр байдаг. Би машинаа хүлээн авсан." /хх 29-30, 138-139/ гэх мэдүүлэг,

Мөрдөн байцаалтад гэрч Н.Мөнхбатын өгсөн: "...Төв аймгийн ЦГ-ийн замын цагдаагийн тасгийн цагдаа зохицуулагчаар ажилладаг. Би 2016 оны 2 дугаар сарын 7-оос 8-нд шилжих шөнө Төв аймгийн Сэргэлэн сумын 4-р зөрлөг, Налайх чиглэлийн замд "Cap шинэ" нэгдсэн арга хэмжээний хүрээнд хулгайлах болон бусад төрлийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх чиглэлээр үүрэг гүйцэтгэж байсан. 8-ны үүрээр 03 цагт Налайх дүүргийн баруун талд байрлах колонк дээр 68-03 УНЛ дугаартай тээврийн хэрэгсэлийн жолоочийн арын хаалганы гурвалжин цонх хагархай байсан учраас зогсоож шалгахад жолооч Э.Бямбадорж нь согтууруулах ундаа хэрэглэсэн байсныг журамлан Төв аймгийн цагдаагийн газрын саатуулах байранд хүүлээлгэн өгсөн юм. Э.Бямбадоржийн согтуурлын зэрэг нь драйгер багажаар үлээлгэхэд 0.54%-тай байсан. Э.Бямбадорж өөрөө барьж явсан мөн хажууд нь нэг эмэгтэй хүн сууж явсан. Тухайн үед тээврийн хэрэгсэлийн кундактрыг эвдэж цагаан голыг гарган асаасан байсан" /хх36/ гэх мэдүүлэг,

Мөрдөн байцаалтад гэрч Ч.Мөнхтүвшингийн өгсөн: "...Би Төв аймаг дахь Цагдаагийн газар мөрдөн байцаагчаар ажилладаг. 2016 оны 2 дугаар сарын 7-оос 8-нд шилжих шөнө "Cap шинэ" нэгдсэн арга хэмжээний хүрээнд хулгайлах болон бусад чиглэлийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх зорилгоор Төв аймгийн Сэргэлэн сумын 4-р зөрлөг гэх газар 24 цагаар үүрэг гүйцэтгэж байсан юм шөний 03 цагийн үед 68-03 УНЛ улсын дугаартай верна аксент маркийн тээврийн хэрэгсэлийн арынх нь жижиг цонх нь хагархай явж байгаад Налайх дүүргийн хажуугийн ШТС дээр зогссон тухайн тээврийн хэрэгсэлэлийг шалгахад Эрдэнэдалай овогтой Бямбадорж гэх залуу тухайн тээврийн хэрэгсэлийг согтуугаар жолоодон явж байсныг саатуулсан юм согтуурлын зэрэг шалгах багажаар шалгахад 0.54%-тай байсан. Тухайн тээврийн хэрэгсэл түлхүүргуй байсан түлхүүрний кундактрыг эвдсэн байсан. Э.Бямбадорж өөрөө барьж явсан мөн хажууд нь нэг эмэгтэй хүн сууж байсан" /хх38/ гэх мэдүүлэг,

Шүүхийн Шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шүүх эмнэлгийн шинжээчийн үзлэг хийсэн 3558 дугаар акт:

1. Х.Энхтуяагийн биед тархи доргилт, нүүрэнд цус хуралт, их бие, мөчдөд цус хуралт зулгаралт гэмтэл тогтоогдлоо,

2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ,

З. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна,

4. Цаашид энгийн хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөхгүй /хх 101/,

Мөрдөн байцаалтад хохирогч Х.Энхтуяагийн өгсөн: "...2016 оны 3 сарын 10-ны өдөр би өөрийн түр оршин суудаг Чингэлтэй дүүргийн 11-р хороонд байрлах нийтийн байрандаа Бямбадорж гэх залууд зодуулсан. Бид 2016 оны 1 дүгээр сарын 14-нд танилцсан юм. Тэгээд ерөнхийдөө утсаар ярьж мессеж бичдэг байсан. Тэгээд 1 сарын 20-ноос манайхаар орж гардаг болсон надтай хамт амьдарна гэхээр нь би тэгэж чадахгүй, зүгээр найзууд л байя гэж хэлсэн юм. Тэгээд л тийм харилцаатай байсан. Би 2016 оны 2 сарын 07-нд Дорнод явлаа гэрийнхэн дээрээ очно гэж хэлэхэд тэгвэл би бас хамт явъя миний машинаар хамт явъя гэж хэлсэн. Тэгээд 2 сарын 07-ны орой нь над дээр боронзон өнгийн верна аксенттай ирээд хамт Дорнод руу явахаар болсон. Тэгээд явж байгаад Налайхын наана нэг бензин колонк дээр бензин авч байхад цагдаа нар ирээд шалгасан. Тэгтэл тэр унаж явсан машин нь хулгайн машин болж таарсан. Тэгтэл Бямбадорж өмнө нь ял шийтгэл эдлэж байсан болж таарсан. 3 сарын 10-ны орой манайд Бямбадорж надтай хамт байсан юм. Тэгтэл миний утсанд нэг танихгүй дугаараас дуудлага ирсэн юм. Би танихгүй дугаар болохоор нь таслачихсан юм. Тэгсэн чинь Бямбадорж буцааж залгаад чи ярь гэж дарамталсан. Би танихгүй дугаар луу залгаж юу ярих юм бэ, ер нь хэн ч над руу залгасан яадаг юм гэж бид хоёр муудалцсан юм. Тэгсэн чинь надад уурлаад зодож эхэлсэн. Зангидсан гараараа толгой нүүр рүү хэд хэдэн удаа цохисон, цээж рүү зангидсан гараараа хэд хэдэн удаа цохисон, цээж хэвлий рүү цохиж өшиглөсөн, үсдэж унагаад өшиглөж, гишгэлсэн. Яг яаж хэдэн удаа цохиж зодсоныг сайн санахгүй байна. Орой 22.00 цагаас үүрийн 0400 цаг хүртэл зодсон. Сүүлдээ би ухаан алдсан Бямбадорж өөрөө түргэн дуудсан байна лээ. Бямбадорж болон хэн хэн нь эрүүл байсан. 2016 оны 2 дугаар сарын 18-ны өдөр хулгайн хэрэг хийснээсээ болоод надтай маргалдсан юм. Тэгээд л бас зодож байсан. Ерөнхийдөө миний биед цус хуралт, зулгаралт, тархи хөдөлсөн. Шүүх эмнэлгийн дүгнэлттэй танилцсан. Ер нь бол хийсэн үйлдэлд нь гомдож байна. Одоо надтай уулзвал яах ч юм билээ гэж бас айгаад байна. Бямбадоржоос нэхэмжлэх зүйл бол байхгүй" /хх 95-98, 140-141/ гэх мэдүүлэг,

Шүүхийн Шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шүүх эмнэлгийн шинжээчийн үзлэг хийсэн 8031 дугаар акт:

1. Бат-Отгоны биед тархи доргилт, хамрын таславчийн муруйлт, хацар, дух, баруун шанаа, хамрын нуруу, зүүн нүдний доод зовхины зөөлөн эдийн няцрал, цус хуралт, баруун, зүүн бугалганы цус хуралт бүхий гэмтлүүд тогтоогдлоо,

2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр, тухайн хэргийн хугацаанд үүсгэгдсэн шинэ гэмтлүүд байна,

З. Дээрх гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна,

4. Цаашид гэмтэл нь ерөнхий хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй /2хх 37/,

Мөрдөн байцаалтад хохирогч Д.Бат-Отгоны өгсөн: "...Би Эрдэнэдалай овогтой Бямбадоржтой 2016 оны 5 дугаар сарын 08-нд фейсбүүкээр харьцаж байгаад танилцаж ойр дотно болсон. 2016 оны 6 дугаар сарым 07 ны өдөр Драгон дээр Бямбадорж, би, Дээгий ах бид гурав Хөвсгөл явна гээд байж байхад 4-н найз нь Нямдорж руу утасдахад хөдөө явахаа болилоо чи ирээд аваадах гэснээр Нямдорж эхнэрийн хамт машинтайгаа ирж биднийг тэдний гэр болох Сонгинохайрхан дүүргийн 23 дугаар хороо, Хангайн 29-5 тоотод очиж архи ууцгаасан. Би бол архи хэрэглээгүй. Орой 01 цагийн үед Бямбадорж надаас архины мөнгө нэхээд байхгүй гэтэл хэл үгээр муу гичий, янхан гээд доромжилж агсарсан. Тэгсэнээр найз Нямдоржтойгоо намайг шалтгаангүй хардаад зодож эхэлсэн. Миний нүүр лүү 3-4 удаа мөргөж, толгой руу гараараа цохиж үсдэж зодсон. Ингэснээр миний хамраас цус гарсан. Тэнд байсан хүмүүс салгах гээд дийлээгүй. 10 гаруй минут зодуулсан. Тухайн үед зодооныг Бямбадоржийн хуурай ах Дээгий 88164513, найз Нямдорж 88256880, түүний эхнэр нар харж байсан. Бямбадорж нь надтай амьдарна гээд бид үерхэх маягтай л хамт байдаг байсан. Тэр тахарын албанд жолооч ажилтай одоогоор амарчихсан байгаа. Утас нь 88250015, гэр нь Баянзүрх дүүргийн 27 дугаар хороо дунд Дарь-эхийн 1 дүгээр гудамж 876а тоотод амьдардаг. Ээж дүүгийнхээ хамт амьдардаг. Би хоёр удаа очиж байсан. Танилцсанаас хойш намайг 2 дахь удаагаа зодож байгаа. Дандаа хардах нэг бол архины мөнгө өгсөнгүй гэх шалтгаанаар зоддог. Өмнөх зодолт нь 6 дугаар сарын 04-ний өдөр зодсон. Би цагдаад тухайн үед нь хандаагүй юмаа. Чамайг хутгалчих уу, алчих уу, шилээр хоолойг чинь зүснэ шүү гэх мэтээр дарамталдаг. Миний биед тархи доргилт хамрын таславчийн мурийлт, хацар, дух баруун шанаа, хамрын нуруу, зүүн нүдний доод зовхины зөөлөн эдийн няцрал, цус хуралт, баруун, зүүн бугалганы цус хуралт зэрэг гэмтлүүд тогтоогдсон. Үе үе толгой өвдөж байна. Эмчилгээний зардалд 200.000 төгрөг орсон. LJF 100 маркийн Солонгос утас, 80.000 төгрөгөөр аваад 1 cap л болж байгаа. Мөн оны 6 сарын 06-нд миний гэрийг Хөвсгөл авч яваад юу л байна гэр байна, надад мал ахуй ч байгаа гээд миний гэрийг 220.000 төгрөгөөр зарсан. Би дээрх хохирлуудаа нэхэмжилнэ" /2хх 32-33, 77-78/ гэх мэдүүлэг,

Мөрдөн байцаалтад гэрч С.Нямдоржийн өгсөн: "...2016 оны 6 дугаар сарын 07-ны орой Бямбадорж Хөвсгөл явна гээд Драгон дээрээс машинаасаа хожигдсон гээд над руу ярихаар нь би машинтай очиж авсан. Өөрийн эхнэр гэж Бат-Отгон гэдэг хүүхэнтэй цуг ирсэн, бас нэг ах байсан би танихгүй. Бямбадорж шал согтуу байсан.  Тэгээд орой нь манайд нэг пиво уусан. Эхнэр нь жорлон орно гэхээр нь би нохой хорьж хамт гарсан чинь эхнэрлүүгээ уурлаад зодоод, хамар руу нь алгадаж цус гоожуулж, толгой руу нь цохиод байсан. Бид нар арай гэж салгасан. Тэгээд цагдаа дуудсан чинь аваад явсан. Мэдэхгүй ээ янхан гичий энэ тэр гэж хараагаад, үсдэж мөргөөд зодоод байсан. Би Бямбадоржтой нүүлгэлтийн компанид ажиллаж байгаад танилцсан. Ямар ааш зантайг нь сайн мэдэхгүй." /2хх34/ гэх мэдүүлэг,

Мөрдөн байцаалтад Э.Бямбадоржийн яллагдагчаар өгсөн: "...Би сонсгож байгаа ялыг ойлгож хүлээн зөвшөөрч байна. Би 2016 оны 3 дугаар сарын 09-өөс 10-нд шилжих шөнө 03 цагаас 04 цагийн үед Чингэлтэй дүүргийн 11-р хорооны нутаг дэвсгэрт байх тоосгоны хоёр давхар нийтийн байранд байж байхад нэг танихгүй дугаар Энхтуяа руу залгаад байхаар нь би “энэ чинь хэн юм бэ” гээд Энхтуяаг хардаж маргалдсан. Тэгээд улмаар маргалдаж гараараа 7-оос 8 удаа биеийнх нь толгой, нүүр хэсэг рүү цохисон. Би хохирлоо барагдуулсан. Хулгайлсан автомашиныг эзэн нь өөрөө буцааж авсан, Энхтуяа гомдолгүй болсон." /хх 44-46, 49-50, 234-235, 2хх 80-81-р хуудас/ гэх мэдүүлэг,

Мөрдөн байцаалтад гэрч Ц.Эрдэнэдалайгийн өгсөн: "...Би яг одоо хаана байгааг нь мэдэхгүй байна. Баянзүрх дүүргийн 27-р хороо, дунд Дарь-эх, 1-876 тоот гэртээ 2016 оны 5 дугаар сарын 20-ны үеэс хойш хонохгүй байгаа бөгөөд өдрийн цагаар гэртээ ирээд байгаа. Би Бямбадоржтой хамгийн сүүлд 2016 оны 6 дугаар сарын 10-ны орой Баянзүрх дүүргийн цагдаагийн 2-р хэлтэст уулзсан. Бямбадоржтой уулзаагүй 3 хонож байна. Утас нь холбогдох боломжгүй, мессеж бичсэн хариу ирээгүй байгаа. Хаана байгаа талаар нь мэдэхгүй байна. Би батлан даалтанд авсан боловч сүүлийн үед үгэнд орохгүй, гэртээ хонохоо больсон. Би одоо ирэх юм бол цагдаагийн байгууллагад нэн даруй мэдэгдье. Би батлан даагчийн үүргийг уншиж танилцсан. Бямбадорж нь гэртээ ирээд хэвийн байж байгаад сүүлийн үед алга болчихсон. Одоо Бямбадорж олдох юм бол би батлан даагчаар оролцохгүй таслан сэргийлэх арга хэмжээг нь өөрчилмөөр байна." /хх-ийн 142-143/ гэх мэдүүлэг,

Мөрдөн байцаалтад Э.Бямбадоржийн яллагдагчаар өгсөн: "...Би мөнгө олох гээд Сэлэнгэ аймаг руу 2016 оны 8 дугаар сарын сүүлээр явсан. Би Сэлэнгэ аймгийн Мандал суманд буюу зүүн хараад ганцаараа очсон. Тэнд самарны ажил хийж байгаад Мандал сумын цагдаагийн хэсэгт 2017 оны 1 дүгээр сарын 10-ны өдөр баригдсан. Би таслан сэргийлэх арга хэмжээ авагдсан үедээ мөрдөн байцаалтаас оргосон асуудлаа хүлээн зөвшөөрч байна. Би тухайн 2016 оны 6 дугаар сарын сүүлээр Өвөрхангай аймгийн Уянга суманд очиж айлын мал хариулж байгаад, 2016 оны 8 дугаар сард тэндээсээ шууд Сэлэнгэ аймгийн Мандал сум руу буюу зүүн хараа руу явсан. Тэндээ ууланд самранд явсан. Намайг хаана байсныг манай ээж Эрдэнэдалай болон ах дүү нар мэдээгүй би огт холбоо бариагүй. Би хөдөө очоод танихгүй айлд байсан" /хх 234-235/ гэх мэдүүлэг,

Хэрэг учралын газарт үзлэг хийсэн тэмдэглэл /хх5-8, 182-184/, урьд нь ял шийтгэл эдэлж байсан гэх Шийтгэх тогтоол /хх62-69/, ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх79,81/, хохирогч Х.Энхтуяагийн хохирлын баримт /хх102-104/, тээврийн хэрэгслийн лавлагаа /хх121, 148/, эд зүйлийн үнэлгээ /хх186, 2хх26/, хохирогч Б.Эрхбаярын “...Надад гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй ” гэх тэмдэглэл /2хх 10,93/, хохирогч Б.Бат-Отгоны хохирлын баримт /2хх-64-65/, хохирогч Б.Бат-Отгоны “..Бямбадоржоос 280.000 төгрөг нэхэмжилж байна.” гэх тэмдэглэл /2хх 95/ зэрэг болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалтын явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй байна гэж үзлээ.

Баянзүрх дүүргийн прокурорын газраас Э.Бямбадорж нь ялтай байх хугацаандаа, согтуугаар 2016 оны 2 дугаар сарын 07-ны шөнө Баянзүрх дүүргийн 19 дүгээр хорооны нутаг дэвсэр Саруул тэнгэр 2 хороололын гадаа байсан хохирогч Б.Эрхбаярын эзэмшлийн 4.500.000 төгрөгний үнэ бүхий Хьюндай верна аксент маркийн 68-03 УНЛ улсын дугаартай автомашиныг хулгайлж, бага бус хэмжээний хохирол учруулсан, 2016 оны 3 дугаар сарын 10-ны өдөр Чингэлтэй дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт иргэн Х.Энхтуяатай хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдан, түүнийг зодож бие махбодид нь хөнгөн гэмтэл санаатай учруулсан, давтан үйлдлээр буюу 2016 оны 6 дугаар сарын 07-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 26 дугаар хорооны нутаг дэвсгэрт иргэн Д.Бат-Отгонтой хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдан түүнийг зодож, бие махбодид нь хөнгөн гэмтэл санаатай учруулсан, Ц.Эрдэнэдалай, Ц.Цэндсүрэн нарын батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээ авагдсан байхдаа 2016 оны 6 дугаар сарын 27-ны өдрөөс 2017 оны 1 дүгээр сарын 10-ны өдөр хүртэлх хугацаанд мөрдөн байцаалтын шатнаас оргон зайлсан гэмт хэрэгт гэм буруутайд тус тус тооцож, 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2, 99 дүгээр зүйлийн 99.2, 261 дүгээр зүйлийн 261.1 дэх хэсэгт тус тус зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь үндэслэлтэй байна гэж шүүх үзлээ.

Шүүх 2015 оны шинэчлэн найруулсан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцохгүй болсон, оногдуулах ялыг хөнгөрүүлсэн, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн эрх зүйн байдлыг дээрдүүлсэн хуулийг буцаан хэрэглэнэ.” гэж заасныг үндэслэн хуулийг буцаан хэрэглэх нь зүйтэй байна гэж үзэв.

Учир нь 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт заасан гэмт хэрэг 2017 оны 7 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөж байгаа шинэчилсэн найруулсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.2 дахь хэсэгт заасан гэмт хэрэг 2015 оны шинэчлэн найруулсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт хамаарч байх ба уг гэмт хэрэгт оногдуулах ял хөнгөрч байх тул гэмт хэрэгт холбогдсон хүний эрх зүйн байдлыг дээрдүүлж байгаа эрүүгийн хуулийн хэм хэмжээг хэрэглэх нь хүний эрхийг хангахад чиглэсэн Монгол улсын хууль болон Олон улсын гэрээ конвенцид нийцнэ гэж шүүх үзэв.

Шүүгдэгч Э.Бямбадорж урд нь 2004 оны 4 дүгээр сарын 21-ний өдөр Хөвсгөл аймгийн сум дундын шүүхээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 2 жилийн хорих ял оногдуулж, шийтгэх тогтоол биелүүлэхийг 2 жилийн хугацаагаар хойшлуулсан, 2005 оны 12 дугаар сарын 21-ний өдөр Орхон аймгийн сум дундын шүүхээс
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 2
жил 6 сарын хорих ялаар шийтгүүлсэн, 2014 оны 9 дүгээр сарын 29-ний өдөр Дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 3 жил 8 сарын хорих ял оногдуулж мөн хугацаагаар тэнсэн хянан харгалзах ялаар шийтгүүлсэн, 2015 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 5 сарын баривчлах ялаар шийтгүүлсэн болох нь хэрэгт авагдсан ял шалгах хуудас /хх79,81/, шүүхийн шийтгэх тогтоолууд /хх62-69/ зэргээр тогтоогдож байгаа хэдий ч 2015 оны шинэчлэн найруулсан Эрүүгийн хуулиар тухайн гэмт хэрэгт оногдуулах ял хөнгөрсөн, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3-р зүйлийн 5 дахь хэсэгт “Нэг гэмт хэрэгт нэг удаа ял оногдуулна” гэж заасан зарчмыг баримтлан шийдэх нь зүйтэй гэж шүүх үзэв.

Харин шүүгдэгч Э.Бямбадорж нь Ц.Эрдэнэдалай, Ц.Цэндсүрэн нарын батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээ авагдсан байхдаа 2016 оны 6 дугаар сарын 27-ны өдрөөс 2017 оны 1 дүгээр сарын 10-ны өдөр хүртэлх хугацаанд мөрдөн байцаалтын шатнаас оргон зайлсан гэх үйлдэл нь 2005 оны шинэчлэн найруулсан Эрүүгийн хуулиар гэмт хэрэгт тооцохгүй болсон тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцохгүй болсон,...хуулийг буцаан хэрэглэнэ.”, 6.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлага хүлээж дуусгавар болсон нь хуулиар хязгаарлалт тогтоосноос бусад тохиолдолд хүний эрх зүйн байдлыг дордуулах үндэслэл болохгүй” гэж заасныг үндэслэн шийдвэрлэх нь зүйтэй байна.   

          Иймд шүүгдэгч Э.Бямбадоржийг бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр хулгайлж, бага бус хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэг, мөн давтан үйлдлээр хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт гэм буруутайд тус тус тооцож, түүнд 2005 оны шинэчлэн найруулсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт тус тус заасан гэмт хэрэгт гэм буруутай болох нь дараах нотлох баримтуудаар тогтоогдож байх тул түүнд энэ хуулийн тусгай ангид заасан ялын төрөл, хэмжээний дотор ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй байна гэж үзэв. Үүнд:

Мөрдөн байцаалтад хохирогч Б.Эрхбаярын өгсөн: "...Би 2016 оны 2 дугаар сарын 07-ны орой 23 цагийн үед өөрийн 68-03 УНЛ улсын дугаартай саарал өнгийн Верна аксент маркын машинаа Баянзүрх дүүргийн 19-р хороо "Саруул тэнгэр 2" хотхоны хойд талын зогсоолд тавиад өглөө 08 цагийн үед гараад ирэхэд машин байхгүй байсан. Тэгээд би машин алдагдсан талаар цагдаад очиж өргөдлөө өгсөн, …Миний машин зүгээр байсан, гэхдээ урд талын зүүн талын гупер хагарсан байсан, жолоочийн хойд талын жижиг гурвалжин цонх хагарсан, кундактор эвдэрсэн байсан. Уг 68-03 УНЛ улсын дугаартай тээврийн хэрэгсэл нь Ганцогт гэх хүний нэр дээр байдаг. Би машинаа хүлээн авсан." /хх 29-30, 138-139/ гэх мэдүүлэг,

Мөрдөн байцаалтад гэрч Н.Мөнхбатын өгсөн: "... 8-ны үүрээр 03 цагт Налайх дүүргийн баруун талд байрлах колонк дээр 68-03 УНЛ дугаартай тээврийн хэрэгслийн жолоочийн арын хаалганы гурвалжин цонх хагархай байсан учраас зогсоож шалгахад жолооч Э.Бямбадорж нь согтууруулах ундаа хэрэглэсэн байсныг журамлан Төв аймгийн цагдаагийн газрын саатуулах байранд хүүлээлгэн өгсөн юм. Э.Бямбадоржийн согтуурлын зэрэг нь драйгер багажаар үлээлгэхэд 0.54%-тай байсан. Э.Бямбадорж өөрөө барьж явсан мөн хажууд нь нэг эмэгтэй хүн сууж явсан. " /хх36/ гэх мэдүүлэг,

Мөрдөн байцаалтад гэрч Ч.Мөнхтүвшингийн өгсөн: "... шөний 03 цагийн үед 68-03 УНЛ улсын дугаартай верна аксент маркийн тээврийн хэрэгсэлийн арынх нь жижиг цонх нь хагархай явж байгаад Налайх дүүргийн хажуугийн ШТС дээр зогссон тухайн тээврийн хэрэгсэлэлийг шалгахад Эрдэнэдалай овогтой Бямбадорж гэх залуу тухайн тээврийн хэрэгсэлийг согтуугаар жолоодон явж байсныг саатуулсан юм. Тухайн тээврийн хэрэгсэл түлхүүргуй байсан түлхүүрний кундактрыг эвдсэн байсан. Э.Бямбадорж өөрөө барьж явсан мөн хажууд нь нэг эмэгтэй хүн сууж байсан" /хх38/ гэх мэдүүлэг,

Шүүхийн Шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шүүх эмнэлгийн шинжээчийн үзлэг хийсэн 3558 дугаар акт:

1. Х.Энхтуяагийн биед тархи доргилт, нүүрэнд цус хуралт, их бие, мөчдөд цус хуралт зулгаралт гэмтэл тогтоогдлоо,

2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ,

З. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна,

4. Цаашид энгийн хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөхгүй /хх 101/,

Мөрдөн байцаалтад хохирогч Х.Энхтуяагийн өгсөн: "...2016 оны 3 сарын 10-ны өдөр би өөрийн түр оршин суудаг Чингэлтэй дүүргийн 11-р хороонд байрлах нийтийн байрандаа Бямбадорж гэх залууд зодуулсан, …Би 2016 оны 2 сарын 07-нд Дорнод явлаа гэрийнхэн дээрээ очно гэж хэлэхэд тэгвэл би бас хамт явъя миний машинаар хамт явъя гэж хэлсэн. Тэгээд 2 сарын 07-ны орой нь над дээр боронзон өнгийн верна аксенттай ирээд хамт Дорнод руу явахаар болсон. Тэгээд явж байгаад Налайхын наана нэг бензин колонк дээр бензин авч байхад цагдаа нар ирээд шалгасан. Тэгтэл тэр унаж явсан машин нь хулгайн машин болж таарсан,..Тэгсэн чинь надад уурлаад зодож эхэлсэн. Зангидсан гараараа толгой нүүр рүү хэд хэдэн удаа цохисон, цээж рүү зангидсан гараараа хэд хэдэн удаа цохисон, цээж хэвлий рүү цохиж өшиглөсөн, үсдэж унагаад өшиглөж, гишгэлсэн, …Бямбадоржоос нэхэмжлэх зүйл бол байхгүй" /хх 95-98, 140-141/ гэх мэдүүлэг,

Шүүхийн Шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шүүх эмнэлгийн шинжээчийн үзлэг хийсэн 8031 дугаар акт:

1. Бат-Отгоны биед тархи доргилт, хамрын таславчийн муруйлт, хацар, дух, баруун шанаа, хамрын нуруу, зүүн нүдний доод зовхины зөөлөн эдийн няцрал, цус хуралт, баруун, зүүн бугалганы цус хуралт бүхий гэмтлүүд тогтоогдлоо,

2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр, тухайн хэргийн хугацаанд үүсгэгдсэн шинэ гэмтлүүд байна,

З. Дээрх гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна,

4. Цаашид гэмтэл нь ерөнхий хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй /2хх 37/,

Мөрдөн байцаалтад хохирогч Д.Бат-Отгоны өгсөн: "... Орой 01 цагийн үед Бямбадорж надаас архины мөнгө нэхээд байхгүй гэтэл хэл үгээр муу гичий, янхан гээд доромжилж агсарсан. Тэгсэнээр найз Нямдоржтойгоо намайг шалтгаангүй хардаад зодож эхэлсэн. Миний нүүр лүү 3-аас 4-н удаа мөргөж, толгой руу гараараа цохиж үсдэж зодсон. Ингэснээр миний хамраас цус гарсан. Тэнд байсан хүмүүс салгах гээд дийлээгүй. 10 гаруй минут зодуулсан. Би дээрх хохирлуудаа нэхэмжилнэ" /2хх 32-33, 77-78/ гэх мэдүүлэг,

Мөрдөн байцаалтад гэрч С.Нямдоржийн өгсөн: "...2016 оны 6 дугаар сарын 07-ны орой Бямбадорж Хөвсгөл явна гээд Драгон дээрээс машинаасаа хожигдсон гээд над руу ярихаар нь би машинтай очиж авсан. Өөрийн эхнэр гэж Бат-Отгон гэдэг хүүхэнтэй цуг ирсэн, бас нэг ах байсан би танихгүй. Бямбадорж шал согтуу байсан.  Тэгээд орой нь манайд нэг пиво уусан. Эхнэр нь жорлон орно гэхээр нь би нохой хорьж хамт гарсан чинь эхнэрлүүгээ уурлаад зодоод, хамар руу нь алгадаж цус гоожуулж, толгой руу нь цохиод байсан. Бид нар арай гэж салгасан. Тэгээд цагдаа дуудсан чинь аваад явсан. Мэдэхгүй ээ янхан гичий энэ тэр гэж хараагаад, үсдэж мөргөөд зодоод байсан. Би Бямбадоржтой нүүлгэлтийн компанид ажиллаж байгаад танилцсан. Ямар ааш зантайг нь сайн мэдэхгүй." /2хх34/ гэх мэдүүлэг,

Мөрдөн байцаалтад Э.Бямбадоржийн яллагдагчаар өгсөн: "...Би сонсгож байгаа ялыг ойлгож хүлээн зөвшөөрч байна. Би хохирлоо барагдуулсан. Хулгайлсан автомашиныг эзэн нь өөрөө буцааж авсан, Энхтуяа гомдолгүй болсон." /хх 44-46, 49-50, 234-235, 2хх 80-81-р хуудас/ гэх мэдүүлэг,

Мөрдөн байцаалтад гэрч Ц.Эрдэнэдалайгийн өгсөн: Би батлан даалтанд авсан боловч сүүлийн үед үгэнд орохгүй, гэртээ хонохоо больсон. Би одоо ирэх юм бол цагдаагийн байгууллагад нэн даруй мэдэгдье. Би батлан даагчийн үүргийг уншиж танилцсан. Бямбадорж нь гэртээ ирээд хэвийн байж байгаад сүүлийн үед алга болчихсон. Одоо Бямбадорж олдох юм бол би батлан даагчаар оролцохгүй таслан сэргийлэх арга хэмжээг нь өөрчилмөөр байна." /хх-ийн 142-143/ гэх мэдүүлэг,

Мөрдөн байцаалтад Э.Бямбадоржийн яллагдагчаар өгсөн: "...Би мөнгө олох гээд Сэлэнгэ аймаг руу 2016 оны 8 дугаар сарын сүүлээр явсан. Би Сэлэнгэ аймгийн Мандал суманд буюу зүүн хараад ганцаараа очсон. Тэнд самарны ажил хийж байгаад Мандал сумын цагдаагийн хэсэгт 2017 оны 1 дүгээр сарын 10-ны өдөр баригдсан. Би таслан сэргийлэх арга хэмжээ авагдсан үедээ мөрдөн байцаалтаас оргосон асуудлаа хүлээн зөвшөөрч байна. " /хх 234-235/ гэх мэдүүлэг,

Хэрэг учралын газарт үзлэг хийсэн тэмдэглэл /хх5-8, 182-184/, урьд нь ял шийтгэл эдэлж байсан гэх Шийтгэх тогтоол /хх62-69/, ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх79,81/, хохирогч Х.Энхтуяагийн хохирлын баримт /хх102-104/, тээврийн хэрэгслийн лавлагаа /хх121, 148/ зэрэг болно.

Шүүхээс шүүгдэгч Э.Бямбадоржид ял шийтгэл оногдуулахдаа тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэнийг ял хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, хохирлоо бүрэн төлөөгүй байгааг ял хүндрүүлэх нөхцөл байдалд тус тус тооцов.

Хохирогч Б.Бат-Отгонд 280.000 төгрөгийн хохирол төлөгдөөгүй байх тул Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт тус тус заасны дагуу шүүгдэгч Э.Бямбадоржоос 280.000 төгрөгийг гаргуулж хохирогч Б.Бат-Отгонд олгох нь зүйтэй байна.

         Харин хохирогч Б.Эрхбаяр, Х.Энхтуяа нар нь  “ ...гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй” гэснийг дурьдаж, энэ гэмт хэргийн улмаас өөрт учирсан бусад холбогдох зардлаа нотлох баримтаа бүрдүүлсэний эцэст Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу гэм буруутай этгээдээс жич нэхэмжлэх эрхтэй байна.

          Шүүгдэгч Э.Бямбадорж нь 190 хоног цагдан хоригдсон, хохирогч Б.Бат-Отгонд 280.000 төгрөгийн төлбөр төлөөгүй, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэн ирсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурьдах нь зүйтэй байна.