Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 08 сарын 07 өдөр

Дугаар 408

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Мөнхтуяа даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Алтанцэцэг,

улсын яллагч П.Д

иргэний нэхэмжлэгч Б.Г, түүний өмгөөлөгч Ч.Э

иргэний хариуцагч ХХК-ний өмгөөлөгч М.Ц

шүүгдэгч Б.Н, түүний өмгөөлөгч Д.Э,

шүүгдэгч Д.О, түүний өмгөөлөгч Ш.С нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

Нийслэлийн Баянзүрх дүүргийн прокурорын газраас 2002 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 36 дугаар зүйлийн 36.2 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 183 дугаар зүйлийн 183.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б.Н, Д.О нарт холбогдох эрүүгийн 201525011568 дугаартай, 105/2019/0032/э индекстэй хэргийг 2017 оны 05 дугаар сарын 04-ний өдөр хүлээн авч 2017 оны 05 дугаар сарын 18-ны өдөр яллагдагч нарыг шүүхэд шилжүүлж, энэ өдөр шүүх хуралдаанаар хянан хэлэлцэв.

Шүүгдэгч нарын биеийн байцаалт:

1. Монгол Улсын иргэн, 19 оны  дугаар сарын -ний өдөр аймгийн суманд төрсөн, настай, мэргэжилтэй, ам бүл, хамт оршин суух, улсаас авсан гавъяа шагналгүй, хэрэг хариуцах чадвартай, урьд ял шийтгэлгүй, Б.Н, /РД:/,      

2. Монгол Улсын иргэн, 19 оны  дүгээр сарын -ны өдөр хотод төрсөн, настай,  боловсролтой,  ам бүл, оршин суух, улсаас авсан гавъяа шагналгүй, хэрэг хариуцах чадвартай, урьд ял шийтгэлгүй, Д.О, /РД: /,  

Холбогдсон гэмт­ хэргийн талаар: /яллах дүгнэлтэд бичсэнээр/

Шүүгдэгч Д.О нь 2015 оны 07 дугаар сарын 22-ны өдөр Баянзүрх дүүргийн 22 дугаар хороо, Өлгийн 12-184 тоот хашаанд үйлчилгээний зориулалтаар өргөтгөл хийх зорилгоор баригдаж буй 3 давхар барилгын ажлыг гүйцэтгэх явцад Б.Н Х маркийн О загварын улсын дугаартай өөрөө явагч автокраныг жолоодож байх явцдаа аюулгүй ажиллагааны журам буюу “Ачаа өргөх краныг төхөөрөмжлөх, аюулгүй ашиглах дүрэм”-ийг зөрчсөний улмаас хохирогч Э.М өөрөө явагч автокраны ачаа зөөх тэвшинд цохигдон унаж, түүний бие махбодид хүнд гэмтэл учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Шүүх талуудын гаргасан хүсэлтээр хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шүүхийн хэлэлцүүлэгт тал бүрээс нь бүрэн, бодитой шинжлэн судлаад ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт дараахь нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч Б.Н нь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “Би үйлдсэн хэргийнхээ талаар мөрдөн байцаалтанд үнэн зөв, тодорхой ярьсан. Яллах дүгнэлтэнд үнэн зөв бичигдсэн байна. Өөр нэмж ярих зүйл байхгүй” гэв.

Шүүгдэгч Д.О нь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “Би үйлдсэн хэргийнхээ талаар мөрдөн байцаалтанд үнэн зөв, тодорхой ярьсан. Яллах дүгнэлтэнд үнэн зөв бичигдсэн байна. Өөр нэмж ярих зүйл байхгүй” гэв.

Иргэний нэхэмжлэгч Б.Г нь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Манай нөхөр 2015 оны 5 дугаар сараас эхлээд О-ын барилга дээр ажилласан. Барилга дээр ажиллаж байгаад 2015 оны 7 дугаар сарын 22-ны өдөр тархиндаа хүнд гэмтэл авсан. Энэ мөчөөс хойш байнгын хэвтэрт байгаа. Энэ гэмтлээс болоод нүд нь юм харахгүй болсон. Мөн баруун чих сонсголгүй болсон. Байнга хамар амнаас нь цус гардаг, одоо сүүлдээ татаж унадаг болж байгаа. Тархины суурь ясны хугаралтай гэсэн онош гарсан. Энэ хугацаанд энэ хүмүүс нэг ч удаа эргэж тойроогүй, яаж байна гээд нэг ч удаа утсаар асуугаагүй. Үүнд нь их гомдолтой байна. Хөдөлмөрийн чадвараа 90 хувь алдсан, хүний асаргаанд байдаг болсон. Сарын тэтгэмж 140.000 төгрөг, би асаргааны 60.000 төгрөг авдаг. Энэ мөнгө сарынхаа эм тариаг ч авч хүрдэггүй. Эрүүл, саруул гэр бүлээ тэжээж байсан хүнийг өрөөл татуу, хүний гарт оруулчихаад, энэ 2 хүн өөрсдийгөө өмөөрч, өөрөө унасан гэж байгаад их гомдож байна. Нийт хохирол 40.506.987 төгрөгийг нэхэмжилж байгаа. Энэ зардалд эм тарианы бодит зардал нь 7.137.280 төгрөг болсон. Энэнээс О 1.5 сая төгрөг, Н 280.000 төгрөг өгсөн. Эдгээрийг хасаад 5.437.821 бодит эмчилгээний зардал болж байгаа. Манай эгч 14 хоног манай нөхрийг сахисан. Ингээд 14 хоног ажлаа хийж чадаагүй үеийн цалин 746.667 төгрөг. Одоо тэгээд Энэтхэг улс руу явж эмчилгээнд орох шаардлагатай байгаа. Энэ нь 10.000 ам.доллар болно гэсэн. Энэ хагалгаа нь гол судасны гэмтлээс болоод хамраас нь цус гараад байгаа. Энэнд нь гуурс залгаж холбоос явуулна гэсэн. Энэ хагалгаанд орохгүй бол цаашдаа биед нь үхжилт өгөөд нүд, чихэндээ тэжээл өгч чадахгүйгээс болоод ажиллагаагүй болсон. Одоо сүүлдээ баруун тал нь хатангиршина гэсэн. Одоо бол ерөнхийдөө үхжээл байгаа. 2 хүний зардал, байр хоол нь нийлээд 7-10 хоног болоход 3.000 ам.доллар болно гэсэн. Монгол мөнгөөр 7.2 сая төгрөг болж байгаа. 2 хүний онгоцны тийз нийлээд 3.690.600 төгрөг болж байгаа. Ингээд бүх хохирол нийлээд 40.506.987 болж байгаа. Монголд энэ гол судасны хагалгааг хийхгүй гэсэн, хамгийн хямд төсөр хийх газар нь Энэтхэг улс гэсэн ...” гэв.

Шүүгдэгч Б.Н мөрдөн байцаалтанд өгсөн: “...2015 оны 07 дугаар сарын 22-ны өдрийн 15-16 цагийн орчимд О-ын хоёр давхарын өргөтгөл болох 3 давхарт унаж ирсэн өөрөө өргөгч кранаар элс дээш зөөж байтал 3 давхарын дээвэр дээр байсан М намайг анхаарахгүй буруу харж зогсож байгаад гэнэт эргэж хараад хоосон тэвшнээс зай аваад арагш болох гээд хөл алдаж доош унасан. Би араас чинь гэж доороос орилоход сандарч эргэж хараад тэвшний ирмэг хэсгээс хоёр гараараа бариад зүүгдэж байгаад гар алдаж доош унаж 1 давхарын харалдаа байсан том усны ёонкс дээр унаж байхыг харсан. Би тэвшээр цохисон зүйл байхгүй. Өргөгчөө унтраагаад яваад очтол байшингийн ертөнцийн зүгээр баруун талд байдаг том усны ёонкс бетон хавтан, усны тэрэгний голоор газар дээш харсан байдалтай унасан байсан. Ингээд эмнэлэг дуудаж хүргэж өгсөн ...” гэх мэдүүлэг. /1 хх 87-94, 228-230 дугаар хуудас/,

Шүүгдэгч Д.О мөрдөн байцаалтанд өгсөн: “...Би сонсгож байгаа ялыг хүлээн зөвшөөрөхгүй байна. Би тайлбарлаж мэдэхгүй байна...” гэх мэдүүлэг. /2 хх 121-122, 153-155 дугаар хуудас/,

Хохирогч Э.М мөрдөн байцаалтанд өгсөн: “...2015 оны 07 дугаар сарын 22-ны өдөр 17 цагийн орчимд Н гэх залуу ковшныхоо хамт 3 давхарын дээвэр дээр элс буулгасан. Би дээвэр дээр барилгын ертөнцийн зүгээр баруун урд хэсэгт зогсож байтал ковшны шанага эргэж харах хооронд хурдтай хөл орчим цохиод, доош унах үед барилгын билүү ковшны тороос орчмоос зүүгдэж байгаад доош унасан. Н би хоёр ч удаа зөөлөн өргө гэж орилж хэлэхэд сонсохгүй гар утсаараа яриад байгаа харагдсан. Өмнө нь хавтан буулгах үед огцом өргөж тавьсан үйлдэл хийгээд намайг гэмтээх шахсан. Эмчилгээний зардал их гарч байгаа. Миний биед зовиур их байна, биеийн баруун тал янгинаж өвддөг, баруун чих огт сонсохгүй, баруун нүд юм харахгүй байна...” гэх мэдүүлэг. /1 хх 25-29 дүгээр хуудас/,

Иргэний хариуцагч Б ХХК-ны захирал Ж.Б мөрдөн байцаалтанд өгсөн: “...Би тус эрүүгийн хэрэгт иргэний хариуцагчаар тогтоогдох үндэслэл байхгүй гэж үзэж байна. Би НМХЕГ-ын Мэргэжлийн хяналтын 39 дугаартай дүгнэлттэй уншиж танилцсан, санал нийлж байна. Манай компаний зүгээс Н уг автокраныг хувьдаа ашиглаад мөнгө ол эсвэл олсон мөнгөө байгууллагад тушаа гэх юм уу ямар нэгэн тийм гэрээ хэлцэл, шахалт дарамт болон бусад зүйл байхгүй. Н дур мэдэн байгууллагын өмчийг авч гарч уг хэрэг маргаан болсонтой холбоотой ажлын байрнаас нь халах тушаал тухайн үед гаргасан...” гэх мэдүүлэг. /1 хх 215-217, 2 хх 106-107 дугаар хуудас/,

Иргэний нэхэмжлэгч Б.Г мөрдөн байцаалтанд өгсөн: “...Манай нөхөр Э.М 2015 оны 07 дугаар сарын 22-ны өдөр хүнд гэмтэж түүнээс хэвтэрт, байнгын асаргаанд байгаа. Мөнхтөрийн баруун нүд нь огт юм харахгүй, судас нь хатсан гэсэн, баруун чих нь юм сонсохгүй байгаа. Одоо яаралтай хагалгаанд орох шаардлагатай бөгөөд Монгол Улсад уг хагалгааг хийх боломжгүй Энэтхэг улсад сахиур болон нэг талын замын зардал нь 25 сая төгрөг болж байгаа. Н, О нар нийт 1.750.000 төгрөг өгсөн. Одоо бид нийт 29.703.341 төгрөг нэхэмжилж байна...” гэх мэдүүлэг. /2 хх 139-140 дүгээр хуудас/,

Гэрч Б.Г мөрдөн байцаалтанд өгсөн: “...2015.07.22-ны 17-18 цагийн үед Нэмэхээ ах над руу залгаад “нөхөр чинь барилгаас уначихлаа миний дүү Гэмтлийн эмнэлэг дээр хүрээд ир” гэж ярьсан. Намайг эрчимт эмчилгээний тасагт ирэхэд хагалгаанд орсон гэж хэлсэн. Эмч ярихдаа элэг бяцарсан, цус алдсан байна, тархины цус тогтоосон гэж хэлсэн...” гэх мэдүүлэг. /1 хх 30-32 дугаар хуудас/,

Гэрч А.М мөрдөн байцаалтанд өгсөн: “...Би барилгын гадна, доор ковшинд элсийг нь хийж өгч байсан юм. Хучилтаа тавьж дуусаад доороос элсээ дээш гаргаад хамгийн сүүлийнхийг гаргаж дуусаад би краны баруун талд хаалганы харалдаа муу усны нүхний дээр зогсож байсан. Намайг харж байхад М барилгын баруун урд ирмэг дээр урагшаа наашаа хараад зогсож байтал элс буулгасан ковш нь хоёр гогцооноос дэгээдсэн баруун урагшаа зүүн хойшоо чиглэлтэй савлаж байсан. Доор надтай хамт нэг залуу байсан. М дээрээс доор байгаа хэн нэгэнтэй юм яриад урагшаа тонгойх шиг болоход савлаж байсан ковш араас нь цохисон. Энэ үед М эргэж хараад ковшноос 2-3 удаа самардаад барихад гар нь мултраад доош ёнксон дээр унасан. Би тэр үед уначилаа гээд гарч гүйгээд түргэн дуудсан...” гэх мэдүүлэг. /1 хх 35 дугаар хуудас/,

Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн 2015 оны 07 дугаар сарын 28-ны өдрийн шинжээчийн ¹10777 дүгнэлтэд:

1. М биед баруун чамархайгаас суурь яс, чихний суваг хөхлөг сэртэн дайрсан шугаман, баруун чамархай, титэм заадасны хэсгээс урагш доош дух яс, баруун нүдний ухархайн дээд хана, гадна хана, этмойд, сфинойд хөндий, суурь ясны бага далавч, турк эмээл дайрсан нийлмэл, баруун хацрын нум хоёрлосон, баруун, зүүн зажуур хөндийд урд болон арын ханын хугарал, дух, баруун чамархай хэсгийн хатуу бүрхүүл доорх цусан хураа, дух хэсгийн тархины эдийн няцрал, элэгний 7-р сигментийн цус хуралт, няцрал, 2 уушгины няцрал, хий хуралдалт, баруун сүүжний дэлбэнгийн хугарал, баруун нүдний зовхины цус хуралт, зөөлөн эдийн няцрал, дух, баруун хацрын зулгаралт, цус хуралт, зүүн бугалганы шарх гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл нь хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

3. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.2-т зааснаар учрах үедээ амь насанд аюултай тул гэмтлийн хүнд зэрэгт хамаарна.

4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварт тогтонги алдалтанд нөлөөлөх эсэх нь эмчилгээний эдгэрэлтийн үр дүнгээс хамаарна” гэжээ /1 хх 44 дүгээр хуудас/,

Хохирлын баримт /1 хх 16-23, 126-130, 156-157, 232-237, 2 хх 13-15 дугаар хуудас/,

Хөдөлмөрийн аюулгүй байдлын 2015 оны 08 дугаар сарын 05-ны өдрийн шинжээчийн ¹39 дүгнэлт /1 хх 46-47 дугаар хуудас/,

“Визард экспресс консалтинг” ХХК болон “Буман ган” ХХК-ний хамтран ажиллах гэрээний хуулбар /1 хх 61-64 дүгээр хуудас/,

Хөдөлмөрийн хяналтын 2016 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн шинжээчийн дүгнэлт /2 хх 43-45 дугаар хуудас/,

2017 оны 02 дугаар сарын 06-ны өдрийн шинжээчийн дүгнэлт /2 хх 114-116 дугаар хуудас/,

2015 оны 09 дүгээр сарын 16-ны өдөр Э.Мөнхтөрийн хөдөлмөрийн чадвараа 90 хувь алдсан акт /1 хх 15 дугаар хуудас/,

Эд хөрөнгө битүүмжлэх тогтоол /2 хх 133 дугаар хуудас/,

Иргэний үнэмлэхний лавлагаа /1 хх 52, 98 дугаар хуудас/, урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /1 хх 56, 2 хх 157 дугаар хуудас/, шүүх хуралдаанд шинээр гаргаж өгсөн баримт зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай байна гэж шүүх үнэлэв.

Шүүгдэгч Б.Н нь 2015 оны 07 дугаар сарын 22-ны өдөр Баянзүрх дүүргийн 22 дугаар хороо, Өлгийн 12-184 тоот хашаанд үйлчилгээний зориулалтаар өргөтгөл хийх зорилгоор баригдаж буй 3 давхар барилгын ажлыг гүйцэтгэх явцад ХСМӨ маркийн ОҮ20В загварын улсын дугаартай өөрөө явагч автокраныг жолоодож байх явцдаа аюулгүй ажиллагааны журам буюу “Ачаа өргөх краныг төхөөрөмжлөх, аюулгүй ашиглах дүрэм”-ийг зөрчсөний улмаас хохирогч Э.Мөнхтөр өөрөө явагч автокраны ачаа зөөх тэвшинд цохигдон унаж, түүний бие махбодид хүнд гэмтэл учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь шүүгдэгч, хохирогч, гэрч нарын мэдүүлэг болон шинжээчийн дүгнэлт, хөдөлмөрийн аюулгүй байдлын шинжээчийн дүгнэлт, хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бичгийн бусад нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдлоо. Үүнд:

Хохирогч Э.М мөрдөн байцаалтанд өгсөн: “...2015 оны 07 дугаар сарын 22-ны өдөр 17 цагийн орчимд Н гэх залуу ковшныхоо хамт 3 давхарын дээвэр дээр элс буулгасан. Би дээвэр дээр барилгын ертөнцийн зүгээр баруун урд хэсэгт зогсож байтал ковшны шанага эргэж харах хооронд хурдтай хөл орчим цохиод, доош унах үед барилгын билүү ковшны тороос орчмоос зүүгдэж байгаад доош унасан. Н-т би хоёр ч удаа зөөлөн өргө гэж орилж хэлэхэд сонсохгүй гар утсаараа яриад байгаа харагдсан. Өмнө нь хавтан буулгах үед огцом өргөж тавьсан үйлдэл хийгээд намайг гэмтээх шахсан. Эмчилгээний зардал их гарч байгаа. Миний биед зовиур их байна, биеийн баруун тал янгинаж өвддөг, баруун чих огт сонсохгүй, баруун нүд юм харахгүй байна...” гэх мэдүүлэг. /1 хх 25-29 дүгээр хуудас/,

Гэрч А.М мөрдөн байцаалтанд өгсөн: “...Би барилгын гадна, доор ковшинд элсийг нь хийж өгч байсан юм. Хучилтаа тавьж дуусаад доороос элсээ дээш гаргаад хамгийн сүүлийнхийг гаргаж дуусаад би краны баруун талд хаалганы харалдаа муу усны нүхний дээр зогсож байсан. Намайг харж байхад М барилгын баруун урд ирмэг дээр урагшаа наашаа хараад зогсож байтал элс буулгасан ковш нь хоёр гогцооноос дэгээдсэн баруун урагшаа зүүн хойшоо чиглэлтэй савлаж байсан. Доор надтай хамт нэг залуу байсан. М дээрээс доор байгаа хэн нэгэнтэй юм яриад урагшаа тонгойх шиг болоход савлаж байсан ковш араас нь цохисон. Энэ үед М эргэж хараад ковшноос 2-3 удаа самардаад барихад гар нь мултраад доош ёнксон дээр унасан. Би тэр үед уначилаа гээд гарч гүйгээд түргэн дуудсан...” гэх мэдүүлэг. /1 хх 35 дугаар хуудас/,

Хөдөлмөрийн аюулгүй байдлын 2015 оны 08 дугаар сарын 05-ны өдрийн шинжээчийн ¹39 дүгнэлтэд “Тухайн осол гарах үед ачаа өргөх автокраны жолооч /оператор/ Б.Н нь “Ачаа өргөх краныг төхөөрөмжлөх, аюулгүй ашиглах дүрмийн”-ийн 8.4.3.2 дараах тохиолдолд краныг ажилд гаргахыг хориглоно. г/техникийн магадлалын хугацаа хэтэрсэн, д/аттестатчилах шалгалт өгөөгүй машинч /оператор/, 8.4.13. Ачаа өргөх краны машинчийн ажиллаж байгаа орчин нь бүхээгээс бүрэн харагдах боломжгүй ба машинч оосорлогчийн дунд дохиочин томилон ажиллуулах, 8.5.18. Кранаар ачааг аюул, осолгүй шилжүүлэхийг тулд эзэмшигч ба ашиглагч байгууллагууд дараах шаардлагыг хангасан байвал зохино. м/ачаа ба оосорлох хэрэгслийн хэвтээ чиглэлд шилжүүлэхдээ, замд тохиолдох саадаас дээш урьдчилан 500 мм-ээс ихгүй өргөнө. 8.5.19. Краныг ажиллаж байхад хориглох зүйлс. Үүнд; Ачааны ган татлагын босоо байрлалыг хангах чиглүүлэгч дамрыг ашиглалгүйгээр татлагыг ташуу байрлалтайгаар газар, шал, зам төмөр дээгүүр ачааг татж чирэх гэж заасныг тус тус зөрчсөн байна. Иймд автокраны жолооч /оператор/ Б.H нь техникийн бүрэн байдлын талаар мэргэжлийн байгууллагаар технизийн магадлагаа хийлгэж, мэргэжлийн хяналтын байгууллагаас зохих зөвшөөрлийг аваагүй, аюулгүй ажиллагааны дүрмийн шалгалт өгөөгүй, оосорлогч дохиочин ажиллуулаагүй, өргөх ачаа /тэвш/-ийг ташуу татаж, чирэх үйлдэл хийхдээ иргэн М-ийг цохиж унагасан буруутай ажиллагаанаас болсон байна” гэжээ /1 хх 46-47 дугаар хуудас/,

Хөдөлмөрийн хяналтын 2016 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн шинжээчийн дүгнэлтэд …Шинжээч Г.Г гаргасан дүгнэотийг үндэслэлтэй гэж үзэж байна. Харин шинжээч Г.Г асуулт 1-ийн хариултанд “Ачаа өргөх краныг төхөөрөмжлөх, юулгүй ашиглах дүрэм”-ийн 8.5.19 дахь заалтыг тухайн үед баримтлах шаардлагагүй гэжээ /2 хх 43-45 дугаар хуудас/,

2017 оны 2 дугаар сарын 06-ны өдрийн 2017/03 дугаартай шинжээчийн дүгнэлт /хэргийн 2 дугаар хавтас 114 хуудас/; 1. ”Кранист Н нь “Ачаа өргөх краныг төхөөрөмжлөх, аюулгүй ашиглах дүрэм”-ийн үйлчлэх ажилчдаас /кранчин түүний туслах, засварчин, цахилгаанчин, оосорлогч, ослоос хамгаалах төхөөрөмжийн тохируулагч /дүрмийн мэдлэг шалгах давтан шалгалтыг мэргэжлийн комисс дараах тохиолдолд авна. Үүнд а.ээлжилт шалгалтыг 12 сард 1-ээс доошгүй удаа хамрагдах 8.4.19 а) дахь заалтыг зөрчсөн. Хөдөлмөрийн тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.3.2 –д зааснаар ажлын байрны тодорхойлолт болон албан тушаалын лавлах” мөрдүүлэхээр заасны дагуу “Б ХХК-иас краны жолоочийн ажлын байрны тодорхойлолт гаргасан байна. Уг ажлын байрны тодорхойлолтын 4-д ажлын байранд ажиллахдаа техникийн аюулгүй ажиллагааны болон хөдөлмөрийн аюулгүй ажиллагааны зааварчилгааг мөрдөж ажиллах”, 5-д “Компанийн хашаанаас тээврийн хэрэгслийг дур мэдэн авч гарч,хувийн зорилгоор ашиглахыг бүрэн хориглох” гэж заасныг краны жолооч зөрчсөн байна. Б ХХК ачаа өргөх краныг “Хос бэрс” ХХК-иас шилжүүлэн авах үед баримт бичгийн бүрдэл дутуу, улсын бүртгэлд бүртгүүлээгүй, ашиглах зөвшөөрлийг аваагүй ашиглаж байсан байх ба “Барилгын тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.8 дахь заалтыг “ачаа өргөх краныг төхөөрөмжлөх, аюулгүй ашиглах дүрмийн ачаа өргөх краныг эзэмшигч нь “Барилгын тухай хуул”-ийн дагуу энэхүү дүрмийн 8.1.2-т зааснаас бусад бүх төрлийн краныг ашиглалтад оруулахыг өмнө хяналтын байгууллагад бүртгүүлнэ 8.1.1 дэх заалтыг дээрхи хуулийн этгээдүүд хэрэгжүүлээгүй байна гэжээ.

Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн 2015 оны 07 дугаар сарын 28-ны өдрийн шинжээчийн ¹10777 дүгнэлтэд:

1. М биед баруун чамархайгаас суурь яс, чихний суваг хөхлөг сэртэн дайрсан шугаман, баруун чамархай, титэм заадасны хэсгээс урагш доош дух яс, баруун нүдний ухархайн дээд хана, гадна хана, этмойд, сфинойд хөндий, суурь ясны бага далавч, турк эмээл дайрсан нийлмэл, баруун хацрын нум хоёрлосон, баруун, зүүн зажуур хөндийд урд болон арын ханын хугарал, дух, баруун чамархай хэсгийн хатуу бүрхүүл доорх цусан хураа, дух хэсгийн тархины эдийн няцрал, элэгний 7-р сигментийн цус хуралт, няцрал, 2 уушгины няцрал, хий хуралдалт, баруун сүүжний дэлбэнгийн хугарал, баруун нүдний зовхины цус хуралт, зөөлөн эдийн няцрал, дух, баруун хацрын зулгаралт, цус хуралт, зүүн бугалганы шарх гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл нь хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

3. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.2-т зааснаар учрах үедээ амь насанд аюултай тул гэмтлийн хүнд зэрэгт хамаарна.

4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварт тогтонги алдалтанд нөлөөлөх эсэх нь эмчилгээний эдгэрэлтийн үр дүнгээс хамаарна” гэжээ.

Харин шүүгдэгч Д.О улсын яллагч яллахаас татгалзаж байх тул шүүх түүнд холбогдох үйлдлийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.

2015 оны Эрүүгийн хуулийн 1.9 дүгээр зүйлийн 1 дахь хэсэгт “оногдуулах ялыг хөнгөрүүлсөн, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн эрх зүйн байдлыг дээрдүүлсэн хуулийг буцаан хэрэглэнэ” гэж заажээ. Иймд шүүгдэгч Б.Н-д холбогдох үйлдлийг 2002 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангий 36 дугаар зүйлийн 36.2 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 183 дугаар зүйлийн 183.1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж ирүүлснийг өөрчилж 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж зохих ял шийтгэлийг оногдуулахаар шийдвэрлэлээ.

Шүүх шүүгдэгч Б.Н-д эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн 6.6 дугаар зүйлийн 1-д заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй, харин Эрүүгийн хуулийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдснийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал гэж дүгнэлээ.

Шүүгдэгч нь гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдсон, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдлыг харгалзан гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлж байх тул түүнд оногдуулах хорих ялыг тэнсэж, хохирогчид учирсан хохирлыг нөхөн төлөх үүргийг хүлээлгэх нь зүйтэй гэж үзлээ.

Шүүгдэгч Б.Н, Б ХХК-аас тус бүр 20.253.000 төгрөг гаргуулахаар шийдвэрлэлээ. Учир нь дээрхи автокран нь Хос бэрс ХХК-ны эзэмшлийн баримттай боловч иргэний хариуцагч Б ХХК худалдан авсан болох нь Б ХХК-ний захирал Ж.Б “Би тухайн улсын дугаартай краныг Х компаниас 140.000.000 төгрөгөөр лизингээр 2015 оны 3 сард худалдаж авсан” гэх мэдүүлэгээр нотлогдож байгаа бөгөөд Б ХХК ачаа өргөх краныг Х ХХК-иас шилжүүлэн авах үед баримт бичгийн бүрдэл дутуу, улсын бүртгэлд бүртгүүлээгүй, ашиглах зөвшөөрлийг аваагүй, ашиглаж байсан байх ба “Барилгын тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.8 дахь заалтыг “ачаа өргөх краныг төхөөрөмжлөх, аюулгүй ашиглах дүрмийн ачаа өргөх краныг эзэмшигч нь “Барилгын тухай хууль”-ийн дагуу энэхүү дүрмийн 8.1.2-т зааснаас бусад бүх төрлийн краныг ашиглалтад оруулахыг өмнө хяналтын байгууллагад бүртгүүлнэ гэсэн 8.1.1 дэх заалтыг хэрэгжүүлээгүй байна.

Мөн иргэнийн хариуцагч Ж.Б нь “манай компанийн зүгээс Н уг автокраныг хувьдаа ашиглаад мөнгө ол, эсвэл олсон мөнгөө байгууллагад тушаа гэх юм уу ямар нэгэн тийм гэрээ хэлцэл, шахалт дарамт бусад зүйл байхгүй, Н дур мэдэн байгууллагын өмчийг авч гарч уг хэрэг маргаан болсонтой холбоотой ажлын байрнаас нь халах тушаал гаргасан” гэж мэдүүлж байгаа /1 хавтас 217  хуудас/ боловч Иргэний хуулийн 499 дүгээр зүйлийн 499.3-т “хэн нэгэн этгээд өмчлөгч буюу эзэмшигчийн зөвшөөрөлгүйгээр тээврийн хэрэгслийг ашигласнаас бусдад хохирол учирсан бол гэм хорыг тухайн этгээд хариуцах боловч өөрийн буруугаас тээврийн хэрэгслийг ашиглах боломж олгосон өмчлөгч буюу эзэмшигч хариуцлагаас чөлөөлөгдөхгүй гэж зааснаар иргэний хариуцагч нь хариуцлагаас чөлөөлөгдөх үндэслэлгүй байна. Иймд хохирогчид учирсан гэм хорын хохирлыг хувь тэнцүүлэн гаргуулах нь зүйтэй байна.

Хохирогч Э.М нь гол судасны хагалгаанд орох шаардлагатай байгаа, уг хагалгааг Монгол улсад хийх боломжгүй, хамгийн хямд зардлаар Энэтхэг улсад хийлгэх боломжтой байгаа талаар иргэний нэхэмжлэгч шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлж нотлох баримтыг ирүүлсэн байх тул хохирогчийн эмчилгээний зардал 40.506.987 төгрөгийг буруутай этгээдүүдээс гаргуулах нь зүйтэй байна. Мөн гол судасны гэмтлээс болоод хамраас нь цус гараад байгаа. Энэ хагалгаанд орохгүй бол цаашдаа биед нь үхжилт өгнө гэж эмч зөвлөсөн. Одоо нүд чихэндээ тэжээл өгч чадахгүйгээс болоод баруун чих, нүд ажиллагаагүй болсон. Одоо сүүлдээ баруун тал нь хатангиршина гэсэн иргэний хариуцагчийн мэдүүлэг, хэрэгт авагдсан нотлох баримтуудаар хохирогч нь зайлшгүй гадаад улсад хагалгаанд орох шаардлагатай байна гэж үзэж хохирлын талаар шийдвэрлэсэн болно.      

 Хохирогч Э.М нь цаашид гарах эмчилгээний зардлаа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар иргэний журмаар жич нэхэмжлэх эрхтэй.

Энэ хэрэгт битүүмжлэгдэн ирсэн 2017 оны 03 дугаар сарын 28-ны өдрийн Х ХХК-ний эзэмшлийн улсын дугаартай өнгийн X маркийн Q загварын автокраныг Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд шилжүүлэх нь зүйтэй.

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, шүүгдэгч Д.О нь цагдан хоригдсон хоноггүй, Б.Н нь 5 хоног цагдан хоригдсон болохыг дурдах нь зүйтэй байна.