Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2023 оны 11 сарын 20 өдөр

Дугаар 101/ШШ2023/05053

 

 

 

 

 

 

 

 

2023 11 20 101/ШШ2023/05053

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянзүрх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Сарангүн даргалж тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар

Нэхэмжлэгч: *******,*******,*******лол,******* тоот хаягт оршин суух, Боржигон овогт*******-ын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Даваанямын нэхэмжлэлтэй,

Хариуцагч: *******,*******,*******,*******, тоот хаягт оршин суух, Хатиган овогт , ,

Хариуцагч: *******,,,, тоот хаягт оршин суух, Шинэхүүгийн Ариунболор /РД: ЧА82011961/ нарт холбогдох,

Чингэлтэй дүүрэг,,,,, дугаарт бүртгэгдсэн, нэгж талбарын дугаар бүхий гэр бүлийн хэрэгцээний зориулалттай, 700 м.кв талбайтай газар, мөн хаягт байршилтай, эрхийн улсын бүртгэлийн дугаарт бүртгэгдсэн, 45 м.кв талбайтай, хувийн сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийн улсын бүртгэлийн гэрчилгээг гаргуулах, уг гэрчилгээг хүчингүй болгуулах, дахин гэрчилгээ гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Давааням,

Хариуцагч О.Өлзийхишиг, Ц.Оюунчимэг, Ш.Ариунболор,

Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд Чингэлтэй дүүргийн улсын бүртгэлийн хэлтсийн Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн тасгийн улсын бүртгэгч Д.Нямсүрэн,

Шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар М.Чулуунцэцэг нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч Ж.Хатанбаатарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Давааням шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Чингэлтэй дүүрэг,,-574 тоот дахь хашаа байшин болон газар Ж.Хатанбаатарын өмчлөлийн хөрөнгө юм. Ж.Хатанбаатар уг хөрөнгийг 2006 оны 07 сард Б.Наранжаргалаас худалдаж авсан бөгөөд Б.Наранжаргал уг газарт 1970 оноос хойш амьдарч 2004 оны 06 сард засаг даргын шийдвэрээр хувьчлан авч 07 сард нь Ж.Хатанбаатарт худалдсан. Б.Наранжаргал, Ж.Хатанбаатар нарын хооронд худалдан авах гэрээтэй холбоотой ямар нэгэн маргаан байхгүй.

Ж.Хатанбаатар өөрийн өмчлөлийн хөрөнгөө 2010 оны 09 сарын 21-ний өдөр О.Өлзийхишигийн эгч Ц.Хишигдалайд орон сууц хөлслөх, хөлслүүлэх гэрээний дагуу хөлслүүлсэн.

Ж.Хатанбаатар 2010 онд хөдөө ажлаар явахаар болоод хашаа байшингаа худалдах уу, түрээслэх үү гэж байгаад зарахаар болсон. Ц.Хишигдалай нь танайх хашаа, байшингаа зарах хэвээрээ юу, би авья гэсэн.

Ингээд 2011 оны 04 сарын 07-ны өдөр түүнтэй худалдах, худалдан авах гэрээ байгуулсан ба эхний ээлжийн төлбөрийг 4.1-ний өдөр, 2 дугаар ээлжийн төлбөрийг 7.1-ний өдөр төлөхөөр тохиролцсон боловч зээл бүтэхгүй байна гэснээ сүүлдээ утсаа авахгүй байж байснаа утасныхаа дугаарыг өөрчилсөн.

Тэгэхээр нь Ц.Хишигдалайтай байгуулсан худалдах, худалдан авах гэрээгээ 2011 оны 06 сарын 13-ны өдөр цуцалж, гэрчилгээгээ авья гэтэл Ж.Хатанбаатарын нэр дээр байгаа, эгч зээл хөөцөлдөж байна гэхээр тоохгүй орхиод хөдөө явсан.

Гэтэл Ц.Хишигдалай нь 2011 оны 04 сард өөрийнхөө нэр дээр байшин, газрыг шилжүүлээд Вишнфанд банк бус санхүүгийн байгууллагад барьцаалан 5,000,000 төгрөгийн зээл авсан байсан.

Хөршүүд Ц.Хишигдалайг 2011 оны 08 сараас хашаа байшинг хаяаад алга болсон гэсэн бөгөөд Ж.Хатанбаатар арай гэж хашаа байшиндаа ороод амьдарсан.

2011 оны 11 сард Хаан банкнаас хүмүүс ирээд хашаа байшинг түрээслэж байсан хүмүүсийг юу хийж байгаа юм гэсэн байсан бөгөөд эдгээр хүмүүс нь Хаан банкнаас биш Вишнфанд банк бус санхүүгийн байгууллагынхан байсныг сүүлд мэдсэн.

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 02 сарын 02-ны өдрийн 1253 тоот шийдвэрээр хашаа байшин, газрыг Ж.Хатанбаатарт буцааж олгосон тул шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хийгдэж, хашаа байшинг 2016 оны 04 сарын 03-ны өдөр хүлээлгэж өгсөн.

Ц.Хишигдалай 2015 оны 05 сарын 25-ны өдөр Ж.Даваадоржид, Ж.Даваадорж нь 2015 оны 10 сарын 11-ний өдөр О.Өлзийхишигт, О.Өлзийхишиг нь 2022 оны 01 сарын 04-ний өдөр Ш.Ариунболорт хашаа, байшингийн гэрчилгээг тус тус шилжүүлэн өгсөн байсан.

Үнэндээ бол Ц.Хишигдалай нь Ц.Оюунчимэгийн эгч, Ж.Даваадорж О.Өлзийхишигийн хамтран амьдрагч байсан юм билээ.

Шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа явагдаж байхад эдгээр хүмүүс уулзаагүй бөгөөд бүртгэлд гэрчилгээ авъя гэж хандахаар шүүх дутуу шийдсэн, 2 гэрчилгээний асуудлыг шийдвэрлээгүй тул О.Өлзийхишигийг олж ир, эсхүл О.Өлзийхишигтэй гэрээ хэлцэл хийж 2 ширхэг улсын бүртгэлийн гэрчилгээг эх хувиар нь авчир гэсэн.

Үүний дагуу бүртгэлийн байгууллагад холбоотой нэхэмжлэлийг Захиргааны шүүхэд гаргасан, энэ хэрэгт шүүхээс Ц.Оюунчимэг, Ж.Даваадорж, Ц.Хишигдалай нарыг дуудан оруулах гээд чадаагүй, 2016 оны 11 сард нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон, Улсын Дээд шүүхэд хандаж, анхан болон давж заалдах шатны шийдвэрийг хүчингүй болгож, гэрээний үүргийн маргаан тул иргэний шүүхээр шийдүүл гэсэн.

Ц.Оюунчимэг энэ хэрэгт хамааралгүй тул түүнд холбогдуулан гаргасан нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзаж байна.

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 02 сарын 02-ны өдрийн 1253 тоот шийдвэрээр маргаан бүхий хашаа байшинг Ж.Хатанбаатарын өмчлөлийн үл хөдлөх хөрөнгө гэдгийг баталгаажуулсан.

Иймд,,,, дугаарт бүртгэгдсэн, нэгж талбарын дугаар бүхий гэр бүлийн хэрэгцээний зориулалттай, 700 м.кв талбайтай газар, мөн хаягт байршилтай, эрхийн улсын бүртгэлийн дугаарт бүртгэгдсэн, 45 м.кв талбайтай, хувийн сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийн улсын бүртгэлийн гэрчилгээг гаргуулах, уг гэрчилгээг хүчингүй болгуулах, дахин гэрчилгээ гаргуулж өгнө үү.

Шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагаа маш тодорхой шаардлага гэж үзэж байгаа бөгөөд тодруулах шаардлага байхгүй гэв.

 

Хариуцагч О.Өлзийхишиг шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Миний бие О.Өлзийхишиг нь Ж.Хатанбаатар, Ж.Давааням нарын нэхэмжлэлд хариуцагчаар татагдаж байгаагаа эсэргүүцэж байна. Энэ олон жил болсон маргаан нь Ц.Хишигдалай, Ж.Давааням нарын хооронд үүссэн маргаан бөгөөд энэхүү үл хөдлөх эд хөрөнгийг Ц.Хишигдалайтай ямар нэгэн гэрээ хэлцэл хийж худалдаж аваагүй.

Миний бие шударгаар үл хөдлөх хөрөнгө худалдан автал өмнөх худалдагч, худалдан авагч 2-ын төлбөрийн маргаантай байснаас болоод 2015 оноос хойш бүхэл бүтэн 8 жилийн турш Монголын хууль шүүхийн байгууллагаар явж, сэтгэл санаа, эдийн засаг, эд хөрөнгө, мөнгөөрөө маш их хохирч явна.

Дээрх хашаа, байшинг би 2015 оны 10 сарын 15-ны өдөр Ж.Даваадоржоос 15,000,000 төгрөгийг өөрийн данснаас бэлнээр мөнгийг нь төлж худалдан авсан.

Ж.Давааням гэх иргэн Ц.Хишигдалайтай гэрээ байгуулсан байдаг ба Ж.Хатанбаатар гуайн оролцоо ерөөсөө байдаггүй, Ж.Хатанбаатар нь төлбөр аваагүй гэдэг бөгөөд харин Ж.Давааням нь төлбөр авсан байдаг.

Төлбөр авсан гэдгээ Ж.Давааням гуай өөрийнхаа нотариатын тамгыг дараад баталгаажуулсан ба хашаа, байшинг хямдхан зарсан гээд Ц.Хишигдалай энэ хоёр шүүхээр явсан.

Би тухайн хашаа байшинг худалдах зарын дагуу 2,3 удаа очиж үзсэн ба очиход шүүхийн маргаантай гэдгээ огт хэлээгүй, хашаа, байшин хураагдах гээд байна худалдаж аваач гэж байсан.

Хашаа байшинг худалдан аваад банк бус санхүүгийн байгууллагаас гэрчилгээ гарсны дараа хашаа байшин дээрээ ирэхэд Ж.Давааням гуай өөр нэг хүнтэй түрээсийн гэрээ байгуулсан байсан ба ингээд маргаан гарсан.

Тухайн үед би жирэмсэн байсан ба Ж.Даваадорж бид хоёр хашаа, байшингаас болж салсан. Хашаа байшин авахад Ж.Даваадоржийн аав, ээж 2,000,000 төгрөг өгснийг би тэдэнд өгсөн бөгөөд баримтуудыг нь би гаргаж өгч байсан.

Энэ үед Ж.Давааням гуай нэг цэгийн үйлчилгээн дээр нотариатаар сууж байсан ба намайг уулзах гээд очиход зугтаасан. Намайг өвчтэй хүүхдээ эмчлүүлэх гээд гадаад явсан хойгуур Ж.Давааням гуай 2016 оны 02 сараас 2022 оны 01 сар хүртэл тухайн хашаа байшинг маань бусдад түрээслэн ашиг болсон байдаг. Дараа нь бага мөнгөөр түрээслэсэн байна гээд түрээслэгч нараа шүүхэд өгдөг.

2016 оны 02 сарын 02-ны өдрийн 1253 дугаартай шийдвэрийг барьж тухайн үед эзэнгүй байсан хашаа байшинд маань орсон байсан ба би тэр хашаа байшинг босгохын тулд өөрийн залуу насандаа цуглуулсан бүх мөнгө 26,000,000 төгрөгийг гарган худалдаж авсан.

Би уг хашаа байшинг 2022 оны 01 сард Ш.Ариунболорт худалдсан, одоо өмчлөгч Ш.Ариунболорын өмчлөх эрхийг хэрэгжүүлэх боломжийг олгож өгнө үү. Нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй гэв.

 

Хариуцагч Ц.Оюунчимэг шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Миний хувьд энэ хэрэгт ямар ч холбогдолгүй хэрнээ татагдан ирсэн. Гэтэл намайг дуудаж ирүүлчихээд надаас татгалзаж байна.

Тухайн үед О.Өлзийхишигийг хашаа байшин худалдан авахад нь би байгаагүй, хөдөө амьдардаг байсан. Алга болсон гэж удаа дараа цагдаагаар дуудуулсан байсан ба би ирэх боломжгүй байсан учир ирж чадаагүй.

Оргон зайлсан, хүн дээрэлхэн зодсон гэж байх ба тийм зүйл огт болоогүй гэв.

 

Хариуцагч Ш.Ариунболор шүүхэд гаргасан тайлбартаа болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Би О.Өлзийхишигтэй 2022 оны 01 сарын 04-ний өдөр худалдах, худалдан авах гэрээ байгуулан уг хашаа байшинг нийт 35,000,000 төгрөгөөр худалдан авсан. О.Өлзийхишиг гэж хүнийг өмнө нь таньдаггүй байсан ба зарын дагуу худалдан авсан.

Миний хүү тусдаа гарсан ба уг хашаа байшинд амьдарч байгаа. Саяхнаас л энэ асуудлын талаар мэдэж байна. Би өөрийн хөрөнгөөрөө худалдаж авсан учир нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй гэв.

 

Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд Чингэлтэй дүүргийн улсын бүртгэлийн хэлтсийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ө.Нямсүрэн шүүхэд гаргасан болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Нэхэмжлэлд дурдсан эрхийн улсын бүртгэлийн , дугаартай,, Зүрх-Уулын 2ны 574 тоот 45 м.кв талбайтай хувийн сууц болон 700 м.кв талбайтай гэр бүлийн хэрэгцээний зориулалттай газрын өмчлөгчөөр иргэн Ж.Хатанбаатар бүртгэлтэй байсан бөгөөд 2011 оны 04 сарын 07-ны өдөр худалдах худалдан авах гэрээгээр иргэн Ц.Хишигдалайн өмчлөлд шилжүүлэн бүртгүүлсэн байна.

Уг гэрээг 2011 оны 04 сарын 07-ны өдөр 263 дугаарын нотариатаар батлуулсан бөгөөд уг гэрээнд талууд төлбөр тооцоо бүрэн дууссанаа батлан гарын үсэг зурсан байдаг.

Иргэн Ц.Хишигдалай нь дээрх хувийн сууц болон газрыг 2015 оны 05 сарын 26-ны өдөр худалдах, худалдан авах гэрээгээр иргэн Ж.Даваадоржид, иргэн Ж.Даваадорж нь 2015 оны 10 сарын 12-ны өдөр худалдах худалдан авах гэрээгээр иргэн О.Өлзийхишигт, О.Өлзийхишиг нь 2022 оны 01 сарын 04-ний өдөр худалдах, худалдан авах гэрээгээр одоогийн өмчлөгч иргэн Ш.Ариунболорт худалдан өмчлөл нь бүртгэгдсэн.

Эдгээр өмчлөх эрх шилжсэн бүртгэл нь холбогдох хууль тогтоомжийн дагуу хийгдсэн байна.

2011 оны 04 сарын 07, 2015 оны 10 сарын 12, 2022 оны 01 сарын 04-ний өдрүүдийн үл хөдлөх хөрөнгө худалдах худалдан авах гэрээнүүд нь бичгээр байгуулан, нотариатаар баталгаажсан бөгөөд бүртгэхээс татгалзах үндэслэл байхгүй байсан болно.

2011 оноос хойш өнөөг хүртэл уг бүртгэлтэй холбоотой маргаанд манай байгууллагаас 16 удаагийн шүүх хуралд, мөн хууль хяналтын байгууллагын үйл ажиллагаанд итгэмжлэгдсэн төлөөлөгч томилогдон оролцсон.

Чингэлтэй дүүргийн цагдаагийн хэлтэст 2 удаа, Чингэлтэй дүүргийн прокурорт 2 удаа гомдол гаргасныг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн, иргэний хэргийн болн захиргааны хэргийн анхан шатны шүүхүүдэд нэхэмжлэл гаргасныг анхан болон давж заалдах шатны шүүхээс 2011, 2014, 2016 онуудад нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн.

Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.7 дахь хэсэгт Мэдүүлэг гаргагч мэдүүлэг, түүнд хавсаргах баримт бичгийг үнэн зөв гаргах үүрэгтэй бөгөөд энэ үүргээ зөрчсөнөөс бусдад учруулсан хохирлыг хариуцна гэж заасан.

Дээрх бүртгэлүүд нь Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1-д заасан мэдүүлэг хүлээн авахаас татгалзах үндэслэл байгаагүй бөгөөд тус хуулийн 10 дугаар зүйлд заасан хуулийн шаардлагыг хангасан.

Мөн тус бүртгэлийг бүртгэхэд Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 29 дүгээр зүйлд заасан улсын бүртгэлд бүртгэхээс татгалзах үндэслэл байхгүй, уг бүртгэл нь холбогдох хууль, журмын дагуу бүртгэгдсэн.

Иймд Ж.Хатанбаатарын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

 

Нотлох баримтууд:

Нэхэмжлэгч Ж.Хатанбаатар нь нэхэмжлэл, 2022 оны 05 сарын 25-ны өдөр улсын тэмдэгтийн хураамжид 46,950 төгрөг төлсөн баримт, Ж.Хатанбаатараас 2022 оны 04 сарын 22, 2022 оны 04 сарын 03-ны өдрүүдэд Ж.Даваанямд тус тус 3 жилийн хугацаатай олгосон итгэмжлэл, нэмэлт тайлбар, хүсэлтүүд,

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн дугаар Нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах тухай захирамж, тус шүүхийн ерөнхий шүүгчид хандаж гаргасан гомдол, Чингэлтэй дүүргийн Прокурорын газрын 2022 оны 05 сарын 23-ны өдрийн 5/433 дугаар хариу мэдэгдэх хуудас,

Чингэлтэй дүүрэг дэх Цагдаагийн газрын 2-р хэлтсийн хэсгийн байцаагч, цагдаагийн дэслэгч Г.Түвшинбатын 2022 оны 04 сарын 24-ний өдрийн эрх бүхий албан тушаалтны мэдэгдэх хуудасны хуулбар, 2022 оны 04 сарын 04-ний өдрийн нэхэмжлэл, түүний хавсралт,

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 03 сарын 30-ны өдрийн 101/ШТ2022/00139 дугаар Гомдол шийдвэрлэх тухай тогтоол, тус шүүхийн ерөнхий шүүгчид хандсан 2022 оны 03 сарын 21-ний өдрийн огноотой гомдол, 2022 оны 03 сарын 06-ны өдрийн огноотой нэхэмжлэл,

2020 оны 08 сарын 11-ний өдөр Ж.Хатанбаатараас Ж.Даваанямд 3 жилийн хугацаатай олгосон итгэмжлэлийн хуулбар, мөн тэдний иргэний үнэмлэхийн лавлагааны хуулбар, Чингэлтэй дүүргийнны засаг даргын 2020 оны 08 сарын 26-ны өдрийн тодорхойлолтын хуулбар,

О.Өлзийхишигийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Дашдуламын Баянгол дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхэд 2020 оны 08 сарын 03-ны өдөр гаргасан нэхэмжлэлийн хуулбар,

Ж.Хатанбаатарт 2011 оны 03 сарын 18-ны өдөр олгосон,,ны 574 тоот хувийн сууцны зориулалттай 45 м.кв талбайтай, эрхийн улсын бүртгэлийн дугаарт бүртгэлтэй үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар,

Ж.Хатанбаатарт 2006 оны 08 сарын 11-ний өдөр олгосон,,ны 574 тоот нэгж талбарын дугаартай, эрхийн улсын бүртгэлийн дугаарт бүртгэгдсэн гэр бүлийн хэрэгцээний зориулалттай 700 м.кв газрын өмчлөх эрхийн гэрчилгээний хуулбар,

О.Өлзийхишигт 2015 оны 10 сарын 12-ны өдөр олгосон,,ны 574 тоот хувийн сууцны зориулалттай 45 м.кв талбайтай, эрхийн улсын бүртгэлийн дугаарт бүртгэлтэй үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар,

О.Өлзийхишигт 2015 оны 10 сарын 12-ны өдөр олгосон Чингэлтэй дүүргийн,, 574 тоот нэгж талбарын дугаартай 700 м.кв газрын кадастрын зураг, Ж.Даваанямын Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд 2020 оны 08 сарын 16-ны өдөр гаргасан сөрөг нэхэмжлэлийн хуулбар,

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 02 сарын 02-ны өдрийн 101/ШШ2016/01253 дугаар шийдвэр мөн шүүхийн Тамгын газрын 2016 оны 03 сарын 18-ны өдрийн 227 дугаар тодорхойлолт, Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 03 сарын 22-ны өдрийн 1269 дугаар гүйцэтгэх хуудас,

Сүхбаатар дүүргийн ахлах шийдвэр гүйцэтгэгч, хошууч Н.Уранчимэгийн 2016 оны 03 сарын 29-ний өдрийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа үүсгэх тухай 16280433 дугаар тогтоол, мөн ахлах шийдвэр гүйцэтгэгч, хошууч Н.Уранчимэгийн 2016 оны 05 сарын 05-ны өдрийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа дууссан тухай 293 дугаар тогтоолын хуулбар,

Чингэлтэй дүүргийн Цагдаагийн хэлтсийн 2012 оны 03 сарын 02-ны өдрийн Улсын бүртгэлийн ерөнхий газрын Эд хөрөнгийн эрхийн бүртгэлийн газарт хүргүүлсэн албан бичгийн хуулбар,

Чингэлтэй дүүргийн Прокурорын газрын 2022 оны 07 сарын 25-ны өдрийн эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгох тухай 698 дугаар прокурорын тогтоолын хуулбар,

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 06 сарын 11-ний өдрийн 102/ШШ2021/01554 дугаар шийдвэрийн хуулбар, Чингэлтэй дүүргийн Улсын бүртгэлийн хэлтсийн 2021 оны 08 сарын 18-ны өдрийн 1012 тоот албан бичиг,

Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2021 оны 09 сарын 01-ний өдрийн 1354 дугаар магадлалын хуулбар, Ж.Даваанямын Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд 2020 оны 10 сарын 23-ны өдөр гаргасан хариу тайлбарын хуулбар,

Ж.Давааням, С.Энхцацрал нарын хооронд 2019 оны 10 сарын 20-ны өдөр байгуулагдсан орон сууц хөлслөх гэрээний хуулбар, О.Өлзийхишигийн Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд 2021 оны 01 сарын 06-ны өдөр гаргасан хүсэлтийн хуулбар,

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2022 оны 01 сарын 06-ны өдрийн Нэхэмжлэгч, нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай 102/ШШ2022/00160 дугаар захирамжийн хуулбар, Ж.Даваанямын 2022 оны 01 сарын 16-ны өдөр Монгол Улсын Дээд Шүүхийн ерөнхий шүүгчид хандсан хүсэлтийн хуулбар,

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2022 оны 01 сарын 25-ны өдрийн Нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах тухай 102/ШЗ2022/01793 дугаар захирамжийн хуулбар, мөн шүүхийн 2022 оны 02 дугаар сарын 18-ны өдрийн Гомдол хянан хэлэлцэх тухай 102/ШТ2022/00095 дугаар тогтоол,

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2022 оны 03 сарын 14-ний өдрийн Нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах тухай 101/ШЗ2022/06098 дугаар захирамжийн хуулбар, тус шүүхийн ерөнхий шүүгчид хандсан 2022 оны 03 сарын 06-ны өдрийн огноотой гомдлын хуулбар,

Ж.Давааням болон өмгөөлөгч П.Энхтүвшин нарын хооронд 2023 оны 03 сарын 01-ний өдөр байгуулагдсан хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээ,

Ж.Даваанямын 2023 оны 05 сарын 24-ний өдөр тус шүүхэд гаргасан хүсэлт, тайлбар, 2023 оны 06 сарын 29-ний өдрийн хүсэлт,

О.Өлзийхишиг, Ц.Хишигдалай, Ж.Даваадорж нарын тус бүрийн захиргааны хэргийн шүүхэд гаргаж байсан хүсэлт, тайлбарууд,

Дүүргийн иргэний хэргийн анхан шатны 1 дүгээр шүүхийн 2014 оны 02 сарын 28-ны өдрийн 7082/4 дугаар бүхий Ж.Хатанбаатарын нэхэмжлэлтэй Чингэлтэй дүүргийн бүртгэлийн хэлтэст холбогдох гэрчилгээ шинээр гаргуулах тухай иргэний хэргийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.1-т заасны дагуу хэрэгсэхгүй болгосон шүүгчийн захирамж,

Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааны 2014 оны 12 сарын 15-ны өдрийн 293 тоот тогтоол, Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 11 сарын 04-ний өдрийн 0881 тоот шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 12 сарын 21-ний өдрийн 0005 дугаар магадлал,

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 04 сарын 27-ны өдрийн 312 тоот Ж.Хатанбаатарын нэхэмжлэлтэй захиргааны хэргийг шинээр илэрсэн нөхцөл байдлын улмаас хянуулах хүсэлтийг хангасан тухай тогтоол,

Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 04 сарын 02-ны өдрийн 203 дугаар бүхий шийдвэр зэрэг баримтуудыг ирүүлсэн байна.

 

Хариуцагч О.Өлзийхишиг, Ц.Оюунчимэг нар нь хариу тайлбарууд, тус шүүхийн 2019 оны 03 сарын 07-ны өдрийн Хэргийг хэрэгсэхгүй болгох тухай 101/ШЗ2019/03765 дугаар захирамжийн хуулбар,

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2021 оны 02 сарын 04-ний өдрийн Хүсэлт шийдвэрлэн, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай 182/ШЗ2021/01332 дугаар захирамжийн хуулбар,

Ж.Даваанямын 2020 оны 09 сарын 24-ний өдөр Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд гаргасан нэхэмжлэлийн хуулбар,

Ж.Давааням, С.Энхцацрал нарын хооронд 2019 оны 10 сарын 20-ны өдрийн Орон сууц хөлслөх гэрээ-ний хуулбар зэргийг нотлох баримтаар ирүүлжээ.

 

Тус шүүхийн 2023 оны 06 сарын 13-ны өдрийн 14935 дугаар бүхий захирамжаар нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Даваанямын хүсэлтээр Ш.Ариунболорыг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд хамтран хариуцагчаар татан оролцуулсан бөгөөд тэрээр 2023 оны 11 сарын 08-ны өдөр хариу тайлбараа ирүүлсэн болно.

 

Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд Чингэлтэй дүүргийн бүртгэлийн хэлтэс нь итгэмжлэл, хариу тайлбарууд, Улсын бүртгэлийн ерөнхий газрын Улсын бүртгэлийн мэдээллийн нэгдсэн сангийн 2023 оны 03 сарын 02-ны өдрийн Улаанбаатар хот,,,, 574 тоот 45 м.кв талбайтай хувийн сууцны эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн лавлагаа,

тус хаягт байрлах 700 м.кв талбайтай гэр бүлийн хэрэгцээний зориулалттай газрын эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн лавлагаа, эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн мэдүүлэг,

О.Өлзийхишиг, Ш.Ариунболор нарын хооронд 2022 оны 01 сарын 04-ний өдөр байгуулагдсан худалдах, худалдах авах гэрээ, мөн тэдний иргэний үнэмлэхийн хуулбар, эд хөрөнгийн эрхийн бүртгэлийн мэдүүлэг,

Ж.Хатанбаатар, Ц.Хишигдалай нарын хооронд 2011 оны 04 сарын 07-ны өдөр байгуулагдсан худалдах, худалдан авах гэрээ, мөн тэдний иргэний үнэмлэхийн хуулбар,

Ц.Хишигдалайн 2011 оны 04 сарын 14-ний өдрийн,,ны 574 тоот хувийн сууцны зориулалттай 45 м.кв талбайтай, эрхийн улсын бүртгэлийн дугаарт бүртгэлтэй үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ,

Ц.Хишигдалай, Ж.Даваадорж нарын хооронд 2015 оны 05 сарын 25-ны өдөр байгуулагдсан үл хөдлөх хөрөнгө худалдах, худалдан авах гэрээ,

Ж.Даваадоржийн 2015 оны 05 сарын 26-ны өдрийн,,ны 574 тоот хувийн сууцны зориулалттай 45 м.кв талбайтай, эрхийн улсын бүртгэлийн дугаарт бүртгэлтэй үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ,

Ж.Даваадорж, О.Өлзийхишиг нарын хооронд 2015 оны 10 сарын 12-ны өдөр байгуулагдсан үл хөдлөх хөрөнгө худалдах, худалдан авах гэрээ, О.Өлзийхишигийн 2015 оны 10 сарын 12-ны өдрийн,,ны 574 тоот хувийн сууцны зориулалттай 45 м.кв талбайтай, эрхийн улсын бүртгэлийн дугаарт бүртгэлтэй үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ,

О.Өлзийхишиг, Ш.Ариунболор нарын хооронд байгуулагдсан худалдах, худалдан авах гэрээ, Ш.Ариунболорын 2022 оны 01 сарын 05-ны өдрийн,,, 574 тоот хаягт байрлалтай 45 м.кв талбайтай хувийн сууцны зориулалттай эрхийн улсын бүртгэлийн дугаарт бүртгэлтэй үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ,

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 12 сарын 21-ний өдрийн 221/МА2017/0005 дугаар магадлал, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 0881 дугаар шийдвэр, Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны Захиргааны хэргийн шүүх хуралдааны 2014 оны 12 сарын 15-ны өдрийн 293 дугаар тогтоол,

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 04 сарын 02-ны өдрийн 128/ШШ2018/0203 дугаар шийдвэр зэрэг баримтуудыг ирүүлсэн байна.

 

Шүүхийн журмаар:

Улсын бүртгэлийн ерөнхий газрын 2022 оны 07 сарын 04-ний өдрийн 1/5827 дугаар албан бичиг, Шүүх, шүүгчийн аюулгүй байдлыг хангах хэлтсийн ажилтны 2022 оны 08 сарын 05-ны өдрийн илтгэх хуудас,

Хил хамгаалах ерөнхий газрын 2022 оны 08 сарын 11-ний өдрийн 2-46/3477 дугаартай албан бичиг, Нийслэлийн шүүхийн гүйцэтгэх газрын 2022 оны 10 сарын 10-ны өдрийн 4-162/18949 дугаартай албан бичиг,

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2022 оны 06 сарын 30-ны өдрийн эд хөрөнгө битүүмжлэх тухай 15619/01 дугаар тогтоол, Шийдвэр гүйцэтгэгчийн 2022 оны 06 сарын 30-ны өдрийн тэмдэглэл,

Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2022 оны 06 сарын 30-ны өдрийн 4-160/13294 дугаартай албан бичиг, Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 160 дугаар тойргийн шийдвэр гүйцэтгэгч, ахмад Э.Бат-Эрдэнийн 2022 оны 06 сарын 30-ны өдрийн хөрөнгийн эрх түдгэлзүүлэх тухай 15619/03 дугаар тогтоол,

Чингэлтэй дүүрэг дэх Улсын бүртгэлийн хэлтсийн 2022 оны 07 сарын 06-ны өдрийн 1017 дугаар албан бичиг, Ш.Ариунболорын 2022 оны 01 сарын 05-ны өдрийн,,, 574 тоот хаягт байрлалтай 45 м.кв талбайтай хувийн сууцны зориулалттай эрхийн улсын бүртгэлийн дугаарт бүртгэлтэй үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ,

Ш.Ариунболорын 2022 оны 01 сарын 06-ны өдрийн,,ны 574 тоот нэгж талбарын дугаартай, эрхийн улсын бүртгэлийн дугаарт бүртгэлтэй гэр бүлийн хэрэгцээний зориулалттай 700 м.кв газрын өмчлөх эрхийн гэрчилгээ,

******* дэх Цагдаагийн газрын 2 дугаар хэлтсийн 2022 оны 11 сарын 22-ны өдрийн албан бичиг, тухайн газрын ажилтны 2022 оны 11 сарын 21-ний өдрийн Ц.Оюунчимэгийг эрэн сурвалжилж ажилласан ажлын танилцуулга,

Чингэлтэй дүүрэг, 17 дугаар хороо, Зүрх Уулын 2 гудамж,, дугаарт бүртгэгдсэн, нэгж талбарын , гэр бүлийн хэрэгцээний зориулалттай 700 м.кв талбайтай газар, мөн хаягт байршилтай, Эрхийн улсын бүртгэлийн дугаарт бүртгэгдсэн, 45 м.кв талбайтай, хувийн сууцны хувийн хэргийн хуулбар зэрэг баримтуудыг бүрдүүлсэн байна.

 

Зохигчдын тайлбар, хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Ж.Хатанбаатар нь хариуцагч Ц.Оюунчимэг, О.Өлзийхишиг, Ш.Ариунболор нарт холбогдуулан Чингэлтэй дүүрэг,,,, дугаарт бүртгэгдсэн, нэгж талбарын дугаар бүхий гэр бүлийн хэрэгцээний зориулалттай, 700 м.кв талбайтай газар, мөн хаягт байршилтай, эрхийн улсын бүртгэлийн дугаарт бүртгэгдсэн, 45 м.кв талбайтай, хувийн сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийн улсын бүртгэлийн гэрчилгээг гаргуулах, уг гэрчилгээг хүчингүй болгуулах, дахин гэрчилгээ гаргуулах нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Давааням нь хэрэг хянан шийдвэрлэх ажилллагааны явцад хариуцагч Ц.Оюунчимэгт холбогдуулан гаргасан нэхэмжлэлийнхээ шаардлагаас татгалзсан бөгөөд үүнийгээ шүүх хуралдаанд дэмжин тайлбарлалаа.

 

Нэхэмжлэгч Ж.Хатанбаатарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Давааням нь Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 02 сарын 02-ны өдрийн 1253 дугаар шийдвэрээр Чингэлтэй дүүрэг,,,, дугаарт бүртгэгдсэн, нэгж талбарын дугаар бүхий гэр бүлийн хэрэгцээний зориулалттай, 700 м.кв талбайтай газар, мөн хаягт байршилтай, эрхийн улсын бүртгэлийн дугаарт бүртгэгдсэн, 45 м.кв талбайтай, хувийн сууцны өмчлөгч нь Ж.Хатанбаатар мөн болохыг баталгаажуулсан гэж,

хариуцагч нь О.Өзийхишиг, Ш.Ариунболор нар нь нэхэмжлэгч Ж.Хатанбаатартай ямар нэг гэрээ, хэлцэл байгуулаагүй, эрх зүйн харилцаа үүсгээгүй, хууль ёсны өмчлөгчтэй нь гэрээ байгуулан үл хөдлөх эд хөрөнгийг худалдан авсан гэж тус тус маргаж байна.

 

Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд Чингэлтэй дүүргийн Улсын бүртгэлийн хэлтэс нь хариуцагч нарын тайлбарыг дэмжин оролцсон болно.

Чингэлтэй дүүрэг,, Зүрх Уулын 2 гудамж,, нэгж талбарын , гэр бүлийн хэрэгцээний зориулалттай 700 м.кв талбай бүхий газрыг нэхэмжлэгч Ж.Хатанбаатар анх 2006 оны 08 сарын 11-ний өдөр эрхийн улсын дугаарт бүртгүүлж 000068151 дугаартай улсын бүртгэлийн гэрчилгээг,

Мөн хаягт байршилтай, 45 м.кв талбайтай, хувийн сууц зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг 2011 оны 03 сарын 18-ны өдөр эрхийн улсын бүртгэлийн дугаарт бүртгүүлэн 000136312 дугаар бүхий гэрчилгээг авч өмчлөх эрхээ баталгаажуулсан байна.

 

Уг үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгч Ж.Хатанбаатар нь 2011 оны 04 сарын 06-ны өдөр дээр дурдсан үл хөдлөх эд хөрөнгийг захиран зарцуулах итгэмжлэлийг Ж.Даваанямд 3 жилийн хугацаатай олгожээ.

 

Ж.Хатанбаатарыг төлөөлж Ж.Давааням нь Ц.Хишигдалайтай 2011 оны 02 сарын 16-ны өдөр,, Зүрх Уул 2-574 тоот хаягт байрлах газар болон улсын бүртгэлд бүртгэгдээгүй 2 ширхэг байшинг газар худалдах гэрээний салшгүй хэсэг болгон 15,000,000 төгрөгөөр худалдахаар гэрээ байгуулан мөн өдөр нь 36 дугаартай нотариатчаар гэрчлүүлсэн байна.

Ж.Хатанбаатар нь,, Зүрх Уул 2-574 тоот хаягт байрлах 45 м.кв хувийн сууцыг 2011 оны 03 сарын 18-ны өдөр эрхийн улсын бүртгэлийн дугаарт бүртгүүлсний дараагаар түүнээс Г.2202004572 дугаарт бүртгэгдсэн 700 м.кв газар, дугаарт бүртгэгдсэн 45 м.кв хувийн сууцыг бусдад худалдах эрхийг 2011 оны 04 сарын 06-ны өдрийн итгэмжлэлээр Ж.Даваанямд олгосноор Ж.Давааням нь 2011 оны 04 сарын 07-ны өдөр Ц.Хишигдалайтай 700 м.кв газрыг 4,000,000 төгрөгөөр, 45 м.кв хувийн сууцыг 4,000,000 төгрөгөөр худалдах гэрээг тус тус байгуулан гэрээг 4 дугаартай нотариатчаар гэрчлүүлжээ.

 

Дээрх гэрээнүүдийг үндэслэн Ц.Хишигдалайн мэдүүлгээр 2011 оны 04 сарын 14-ний өдөр Ц.Хишигдалай нь эрхийн улсын бүртгэлийн дугаарт бүртгэлтэй 700 м.кв газар, дугаарт бүртгэлтэй 45 м.кв хувийн сууцны өмчлөгчөөр,

-2015 оны 05 сарын 25-ны өдөр Ц.Хишигдалай нь Ж.Даваадоржтой худалдах, худалдан авах гэрээ байгуулан дээрх гэрээний үндсэн дээр уг хөрөнгүүд нь 2015 оны 05 сарын 26-ны өдөр Ж.Даваадоржийн өмчлөлд,

-2015 оны 10 сарын 12-ны өдөр Ж.Даваадорж нь О.Өлзийхишигтэй худалдах, худалдан авах гэрээ байгуулан дээрх гэрээний үндсэн дээр уг хөрөнгүүд мөн өдөр нь О.Өлзийхишигийн өмчлөлд,

-2022 оны 01 сарын 04-ний өдөр О.Өлзийхишиг Ш.Ариунболортой худалдах, худалдан авах гэрээ байгуулан уг хөрөнгүүд дээрх гэрээний үндсэн дээр Ш.Ариунболорын өмчлөлд 2022 оны 01 сарын 05, 06-ны өдрүүдэд тус тус бүртгэгджээ.

Дээр дурдсан үйл баримт Нийслэл дэх Захиргааны хэргийн 2018 оны 04 сарын 02-ны өдрийн 203 дугаар бүхий хүчин төгөлдөр шүүхийн шийдвэр, Улсын бүртгэлийн ерөнхий газраас ирүүлсэн маргаан бүхий үл хөдлөх эд хөрөнгийн хувийн хэргийн хуулбарууд болон зохигчдын тайлбараар тогтоогдсон болно.

/ХХ-ийн 1 дүгээр хавтасны 40-44, 166-167, 197-209, 2 дугаар хавтасны 140-158, 190-252, 3 дугаар хавтасны 1-250, 4 дүгээр хавтасны 1-241 дүгээр тал/

 

Ж.Хатанбаатар нь Ц.Хишигдалайд холбогдуулан 2011 оны 4 сард хийсэн газар, орон сууц худалдах, худалдан авах гэрээг хүчингүйд тооцуулж, дээрх гэрээг 2011 оны 6 сарын 13-нд цуцалсанд тооцож, Ц.Хишигдалайн нэр дээр байгаа газар, хувийн сууц өмчлөх эрхийн гэрчилгээг хүчингүйд тооцуулж, Ц.Хишигдалайгаас газар, хувийн сууцны гэрчилгээг гаргуулж Ж.Хатанбаатарт олгуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.

Дээрх Ц.Хишигдалайд холбогдуулан гаргасан нэхэмжлэлийг Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 2 сарын 02-ны өдрийн 101/ШШ2016/01253 дугаар шийдвэрээр Ц.Хишигдалайгаас,, Зүрх Уулын 2-574 тоотод байрлах хувийн сууц болон газрыг гаргуулж, Ж.Хатанбаатарт буцаан олгохоор шийдвэрлэсэн байна.

Шүүхийн шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болж, энэхүү шүүхийн шийдвэрийн дагуу хийгдсэн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хууль /2002 оны/-ийн 16 дугаар зүйлийн 16.1.2-т төлбөр төлөгч төлбөрөө бүрэн төлсөн гэсэн үндэслэлээр дуусгавар болжээ.

/ХХ-ийн 1 дүгээр хавтасны 50-58 дугаар тал/

 

Ж.Хатанбаатарын Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газрын Эд хөрөнгийн эрхийн бүртгэлийн газарт холбогдуулан гаргасан:

Чингэлтэй дүүргийн 17 дугаар хороо, Зүрх Уулын 2-574 тоот хаягт байрлах, 700 м.кв газар болон 45 м.кв талбайтай амины сууцыг иргэн Ц.Хишигдалайн өмчлөлд эрхийн улсын бүртгэлийн , дугаарт бүртгэсэн бүртгэлийг хүчингүй болгуулах,

Ж.Хатанбаатарт өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ олгохыг даалгуулах тухай нэхэмжлэлийг Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 04 сарын 02-ны өдрийн 128/ШШ2018/0203 дугаар шийдвэрээр, бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

 

Уг захиргааны хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд гуравдагч этгээдээр О.Өлзийхишиг, Ц.Хишигдалай, Ж.Даваадорж нар оролцжээ.

 

Дээрхи Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 04 сарын 02-ны өдрийн 128/ШШ2018/0203 дугаар шийдвэрээр:

...Ц.Хишигдалайгаас Ж.Даваадоржид 2015 оны 10 сарын 12-ны өдөр, Ж.Даваадоржоос О.Өлзийхишигт 2015 оны 10 сарын 12-ны өдөр тус тус худалдах, худалдан авах гэрээгээр шилжүүлэн эрхийн улсын бүртгэлд бүртгүүлсэн, тэдгээрийн хооронд байгуулсан худалдах, худалдан авах гэрээ болон өмчлөх эрхийг шилжүүлэн бүртгүүлсэн улсын бүртгэл ямарваа этгээд маргаагүй, дээрх гэрээнүүд болон эрхийн улсын бүртгэл хүчин төгөлдөр байна.

 

Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1-т зааснаар эрхийн улсын бүртгэл үнэн зөв байх бөгөөд ийнхүү 2015 онд хийгдсэн эрхийн улсын бүртгэл хүчинтэй байхад 2011 оны гэрээг цуцлагдсанд тооцож, гэрээний зүйл болох үл хөдлөх хөрөнгийг нэхэмжлэгчид буцаан олгохоор 2016 онд шийдвэрлэсэн шүүхийн шийдвэрээр өмчлөгч өөрчлөгдсөнийг бүртгэх боломжгүй.

Энэ тохиолдолд мөн хуулийн 19 дүгээр зүйлийн 19.2-т зааснаар ... эрх нь хөндөгдөж болзошгүй иргэний зөвшөөрлийг заавал авсан байх бөгөөд уг зөвшөөрлийг нотариатчаар гэрчлүүлсэн байхыг шаардаж, мөн хуулийн 14.1.9-д зааснаар мэдүүлэгт дурдсан эрхийг урьд нь өөр этгээдийн нэр дээр эрхийн улсын бүртгэлд бүртгэсэн бөгөөд тэр нь хүчинтэй байгаа үндэслэлээр мэдүүлгийг хүлээн авахаас татгалзсан бүртгэлийн байгууллагын шийдвэр хуульд нийцсэн, нэхэмжлэгч Ж.Хатанбаатарын хуулиар хамгаалагдсан эрх, ашиг сонирхлыг хууль бусаар зөрчөөгүй байна.

 

...Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 02 сарын 02-ны өдрийн 101/ШШ2016/01253 дугаар шийдвэрээр цуцлагдсанд тооцогдсон гэрээний нэг тал буюу иргэний хэргийн маргааны хариуцагч нь эрхийн улсын бүртгэлд өмчлөгчөөр бүртгэлтэй О.Өлзийхишиг биш өөр этгээд тул Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.4-т заасан шүүх...-ийн шийдвэрийн үндсэн дээр өмчлөгч өөрчлөгдсөнийг бүртгэх зохицуулалт хамааралгүй юм гэж тус тус дүгнэн шийдвэрлэсэн бөгөөд дээрхи шийдвэрт талууд хэн аль нь давж заалдах гомдол гаргаагүй, шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болсон талаар хэн аль нь тайлбарлалаа.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.4-т Шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрээр нэгэнт тогтоогдсон буюу нийтэд илэрхий үйл баримт хэрэг хянан шийдвэрлэхэд холбогдолтой байвал түүнийг дахин нотлохгүй гэж заасан байна.

Ц.Хишигдалайгаас 2015 оны 10 сарын 12-ны өдөр Ж.Даваадоржид, Ж.Даваадоржоос 2015 оны 10 сарын 12-ны өдөр О.Өлзийхишигт, О.Өлзийхишигээс 2022 оны 01 сарын 04-ний өдөр Ш.Ариунболорт тус тус худалдах, худалдан авах гэрээний дагуу дээр дурдсан үл хөдлөх эд хөрөнгүүдийн өмчлөх эрх хуульд заасны дагуу шилжсэн, уг хөрөнгүүдийн өмчлөх эрхийг шилжүүлсэн бүртгэл хүчин төгөлдөр болох нь тогтоогдлоо.

/ХХ-ийн 1 дүгээр хавтасны 224-242, 2 дугаар хавтасны 140-158, 3 дугаар хавтасны 57-66, 72-82, 4 дүгээр хавтасны 24-33 дугаар тал/

 

Мөн түүнчлэн Ж.Хатанбаатар болон Ц.Хишигдалай нарын хооронд байгуулагдсан цуцлагдсанд тооцогдсон гэрээний нэг тал нь О.Өлзийхишиг биш болно.

 

Хариуцагч О.Өлзийхишиг нь дээрх газар, хувийн сууцны өмчлөх эрхийг 2022 оны 01 сарын 04-ний өдөр Ш.Ариунболортой байгуулсан худалдах, худалдан авах гэрээний дагуу Ш.Ариунболорын өмчлөлд шилжүүлэн, уг хөрөнгө Ш.Ариунболорын өмчлөлд бүртгэлтэй байх ба уг хөрөнгөд Прогресскапитал ББСБ-тай байгуулсан 2022 оны 05 сарын 27-ны өдрийн зээлийн барьцаа бүртгэгдсэн бөгөөд Иргэний хуулийн 183 дугаар зүйлд заасны дагуу улсын бүртгэлд бичигдсэн тэмдэглэлийг үнэн зөв гэж үзнэ.

 

Дээр дурдсан байдлуудаас дүгнэж үзэхэд,,,, дугаарт бүртгэгдсэн, нэгж талбарын дугаар бүхий гэр бүлийн хэрэгцээний зориулалттай, 700 м.кв талбайтай газар, мөн хаягт байршилтай, эрхийн улсын бүртгэлийн дугаарт бүртгэгдсэн, 45 м.кв талбайтай, хувийн сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг хариуцагч О.Өлзийхишиг, Ш.Ариунболор нар хууль бусаар эзэмшиж, ашиглаж, өмчилж байгаа гэж үзэх үндэслэл тогтоогдохгүй байна.

Иймд хариуцагч О.Өлзийхишиг, Ш.Ариунболор нарт холбогдох,, 17 дугаар хороо, Зүрх Уулын 2 гудамж,, дугаарт бүртгэгдсэн, нэгж талбарын , гэр бүлийн хэрэгцээний зориулалттай 700 м.кв талбайтай газар, мөн хаягт байршилтай, Эрхийн улсын бүртгэлийн дугаарт бүртгэгдсэн, 45 м.кв талбайтай, хувийн сууц зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийн улсын бүртгэлийн гэрчилгээг гаргуулах, уг гэрчилгээг хүчингүй болгуулах, дахин гэрчилгээ гаргуулах тухай, нэхэмжлэгч Ж.Хатанбаатарын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох нь зүйтэй.

 

Нэхэмжлэгч тал хариуцагч Ц.Оюунчимэгт холбогдуулан гаргасан нэхэмжлэлийнхээ шаардлагаас татгалзсан тул нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, түүнд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй.

 

Талууд хэн аль нь Чингэлтэй дүүргийн бүртгэлийн хэлтэс, Улсын бүртгэлийн ерөнхий газраас ирүүлсэн, 17 дугаар хороо, Зүрх Уулын 2 гудамж,, дугаарт бүртгэгдсэн, нэгж талбарын , гэр бүлийн хэрэгцээний зориулалттай 700 м.кв талбайтай газар, мөн хаягт байршилтай, эрхийн улсын бүртгэлийн дугаарт бүртгэгдсэн, 45 м.кв талбайтай, хувийн сууц зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийн хувийн хэргийн хуулбартай холбоотой хүсэлт гаргаагүй болохыг дурдлаа.

 

Нэхэмжлэгч тал, 17 дугаар хороо, Зүрх Уулын 2 гудамж,, дугаарт бүртгэгдсэн, нэгж талбарын , гэр бүлийн хэрэгцээний зориулалттай 700 м.кв талбайтай газар, мөн хаягт байршилтай, Эрхийн улсын бүртгэлийн дугаарт бүртгэгдсэн, 45 м.кв талбайтай, хувийн сууц зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийн улсын бүртгэлийн гэрчилгээг гаргуулах, уг гэрчилгээг хүчингүй болгуулах, дахин гэрчилгээ гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг тодруулах шаардлагагүй хэмээн тайлбарласан болно.

 

Ж.Хатанбаатар нь Ц.Хишигдалайтай 2011 оны 04 сарын 07-ны өдөр худалдах, худалдан авах гэрээ байгуулан уг гэрээг хожим 2016 оны 02 сарын 02-ны өдрийн 1253 дугаар шийдвэрээр цуцлагдсан тооцон шийдвэрлэсэн ба гэрээ цуцлагдсанаас үүсэх үр дагаврыг арилгахад гэрээний зүйлийг харилбан буцаах боломжгүй тохиолдолд үнийг гаргуулах зохицуулалт Иргэний хуульд бий бөгөөд нэхэмжлэгч тал ийнхүү өөрт учирсан хохирлоо цуцлагдсан гэрээний нэг талаас нэхэмжлэх эрхтэй болохыг дурдлаа.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.3, 116, 118-т тус тус заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.2-т тус тус заасан үндэслэл тогтоогдохгүй байх тул хариуцагч О.Өлзийхишиг, Ш.Ариунболор нарт холбогдох,, Зүрх Уулын 2 гудамж,, дугаарт бүртгэгдсэн, нэгж талбарын дугаартай, гэр бүлийн хэрэгцээний зориулалттай 700 м.кв талбайтай газар, мөн хаягт байршилтай, эрхийн улсын бүртгэлийн дугаарт бүртгэгдсэн, 45 м.кв талбайтай, хувийн сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийн улсын бүртгэлийн гэрчилгээг гаргуулах, уг гэрчилгээг хүчингүй болгуулах, дахин гэрчилгээ гаргуулах тухай, нэхэмжлэгч Ж.Хатанбаатарын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-т заасныг баримтлан хариуцагч Ц.Оюунчимэгт холбогдох, нэхэмжлэлийнхээ шаардлагаас нэхэмжлэгч татгалзсаныг баталж, түүнд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

3. Тус шүүхийн 2022 оны 06 сарын 21-ний өдрийн 15619 дугаартай шүүгчийн захирамжийн 5 дахь заалтаар Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1.1-т зааснаар, 17 дугаар хороо, Зүрх Уулын 2 гудамж,, дугаарт бүртгэгдсэн, нэгж талбарын , гэр бүлийн хэрэгцээний зориулалттай 700 м.кв талбайтай газар, мөн хаягт байршилтай, Эрхийн улсын бүртгэлийн дугаарт бүртгэгдсэн, 45 м.кв талбайтай, хувийн сууцны зориулалттай үл хөдлөх хөрөнгийг тус тус битүүмжилсэн бөгөөд уг захирамж Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2, 122 дугаар зүйлийн 122.3-т заасан хугацаанд хүчинтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 46,950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Н.САРАНГҮН

 

 

 

 

 

 

 

 

 

  2024        05          07                                     101/Ш32024/12933

 

 

                                             Хүсэлт шийдвэрлэх тухай

 

 

  Баянзүрх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Сарангүн би

Нэхэмжлэгч: *******,*******,*******лол,******* тоот хаягт оршин суух, Боржигон овогт*******-ын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Даваанямын нэхэмжлэлтэй,

Хариуцагч: *******,*******,*******, Алтан өргөө  хотхон, тоот хаягт оршин суух, Хатиган овогт , ,

Хариуцагч: *******,,,, тоот хаягт оршин суух, Шинэхүүгийн Ариунболор /РД: ЧА82011961/ нарт холбогдох,

Чингэлтэй дүүрэг,,,, дугаарт бүртгэгдсэн, нэгж талбарын дугаар бүхий гэр бүлийн хэрэгцээний зориулалттай, 700 м.кв талбайтай газар, мөн хаягт байршилтай, эрхийн улсын бүртгэлийн дугаарт бүртгэгдсэн, 45 м.кв талбайтай, хувийн сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийн улсын бүртгэлийн гэрчилгээг гаргуулах, уг гэрчилгээг хүчингүй болгуулах, дахин гэрчилгээ гаргуулах тухай иргэний хэргийг шийдвэрлэсэн тус шүүхийн 2023 оны 11 сарын 20-ны өдрийн 101/ШШ2023/05053 дугаар бүхий шийдвэртэй иргэний хэрэгт:

Иргэн П.Лхагвасүрэнгийн хүсэлтийг хүлээн авч

ТОДОРХОЙЛОХ нь:

 

  Иргэн П.Лхагвасүрэн шүүхэд гаргасан хүсэлтдээ:

  2023 оны 11 сарын 20-ны өдрийн шүүхийн шийдвэрийн буруугаас болж Монгол Улсын газар өмчлөх эрхийн улсын бүртгэлийн дугаартай гэрчилгээг андуурч шивсэн байгаа. Энэ газрын гэрчилгээг захиран зарцуулах эрх царцаагдаж, зарцуулах эрх хаагдсан тул шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Ж.Хатанбаатар нь хариуцагч Ц.Оюунчимэг, О.Өлзийхишиг, Ш.Ариунболор нарт холбогдуулан  Чингэлтэй дүүрэг,,,, дугаарт бүртгэгдсэн, нэгж талбарын дугаар бүхий гэр бүлийн хэрэгцээний зориулалттай, 700 м.кв талбайтай газар, мөн хаягт байршилтай, эрхийн улсын бүртгэлийн дугаарт бүртгэгдсэн, 45 м.кв талбайтай, хувийн сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийн улсын бүртгэлийн гэрчилгээг гаргуулах, уг гэрчилгээг хүчингүй болгуулах, дахин гэрчилгээ гаргуулах нэхэмжлэлийн шаардлага гаргасан байна.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Даваанямын хүсэлтээр хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад тус шүүхийн шүүгчийн 2022 оны 06 сарын 21-ний өдрийн 101/ШЗ2022/15619 дугаар захирамжаар Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1.1-т зааснаар эрхийн улсын бүртгэлийн дугаарт бүртгэгдсэн, Чингэлтэй дүүргийн 17 дугаар хороо, гудамж, 574 тоот хаягт байршилтай, 700 м.кв газар, мөн хаягт байршилтай, Эрхийн улсын бүртгэлийн  Y-2202017257 дугаарт бүртгэгдсэн, 45 м.кв талбайтай, хувийн сууц зориулалттай,үл хөдлөх эд хөрөнгийг тус тус битүүмжилжээ.

 

Тус шүүхийн 2023 оны 11 сарын 20-ны өдрийн 101/ШШ2023/05053 дугаар шийдвэрээр Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.2-т тус тус заасан үндэслэл тогтоогдохгүй байх тул хариуцагч О.Өлзийхишиг, Ш.Ариунболор нарт холбогдох Чингэлтэй дүүрэг,, Зүрх Уулын 2 гудамж,, гэр бүлийн хэрэгцээний зориулалттай 700 м.кв талбайтай газар, мөн хаягт байршилтай, 45 м.кв талбайтай, хувийн сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийн улсын бүртгэлийн гэрчилгээг гаргуулах, уг гэрчилгээг хүчингүй болгуулах, дахин гэрчилгээ гаргуулах тухай, нэхэмжлэгч Ж.Хатанбаатарын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэн байна.

 

Дээрх шийдвэрт нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Давааням нь давж заалдах гомдол гаргасан ба Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2024 оны 03 сарын 15-ны өдрийн 210/МА2024/00518 дугаар магадлалаар анхан шатны шүүхийн 2023 оны 11 сарын 20-ны өдрийн 101/ШШ2023/05053 дугаар бүхий шийдвэрийг хэвээр үлдээн шийдвэрлэжээ.

 

Мөн тус шүүхийн 2023 оны 11 сарын 20-ны өдрийн 101/ШШ2023/05053 дугаар бүхий шийдвэрийн 3 дахь заалтад тус шүүхийн 2022 оны 06 сарын 21-ний өдрийн 15619 дугаартай шүүгчийн захирамжаар, 17 дугаар хороо, Зүрх Уулын 2 гудамж,, дугаарт бүртгэгдсэн, нэгж талбарын , гэр бүлийн хэрэгцээний зориулалттай 700 м.кв талбайтай газар, мөн хаягт байршилтай, эрхийн улсын бүртгэлийн Y-2202017257 дугаарт бүртгэгдсэн, 45 м.кв талбайтай, хувийн сууцны зориулалттай үл хөдлөх хөрөнгийг тус тус битүүмжилсэн, уг захирамж Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2, 122 дугаар зүйлийн 122.3-т заасан хугацаанд хүчинтэй болохыг дурдсан.

 

 Энэ нь маргаан бүхий Чингэлтэй дүүрэг, 17 дугаар хороо, Зүрх Уулын 2 гудамж,, дугаарт бүртгэгдсэн, нэгж талбарын , гэр бүлийн хэрэгцээний зориулалттай 700 м.кв талбайтай газар, мөн хаягт байршилтай, эрхийн улсын бүртгэлийн Y-2202017257 дугаарт бүртгэгдсэн, 45 м.кв талбайтай, хувийн сууцны зориулалттай үл хөдлөх хөрөнгийг шүүх урьд өмнө 2022.06.21-ний өдрийн 15619 дугаар шүүгчийн захирамжаар битүүмжилсэн, уг битүүмжилсэн захирамж нь давж заалдах болон хяналтын журмаар гомдол гарган, уг гомдлыг шийдвэрлэх хүртэл хүчинтэй хэвээр байна гэсэн ойлголт юм.

 

         Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5-д “Давж заалдах шатны шүүхийн магадлалд энэ хуулийн 172.2-т заасан үндэслэлээр зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч энэ хуулийн 167.4-т заасны дагуу магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргаж болно” гэж заажээ.

 

          Тус шүүхийн 2023 оны 11 сарын 20-ны өдрийн 101/ШШ2023/05053 дугаар шийдвэр, уг шийдвэрийг хэвээр үлдээн шийдвэрлэсэн Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2024 оны 03 сарын 15-ны өдрийг 210/МА2024/00518 дугаар бүхий магадлалыг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Давааням 2024 оны 04 сарын 16-ны өдөр гардан авсан ба тэрээр хяналтын журмаар гомдол гаргаагүй, хяналтын журмаар гомдол гаргах хугацаа 2024 оны 04 сарын 30-ны өдрөөр дуусгавар болжээ.

 

Улсын бүртгэлийн ерөнхий газрын 2024 оны 01 сарын 17-ны өдрийн 5/685 тоот албан бичигт:

“Танай 2023 оны 11 сарын 20-ны өдрийн 101/ШЗ2023/05053 дугаартай шүүгчийн захирамжид дурдсан иргэн П.Лхагвасүрэн /ИЙ77060810/-ийн өмчлөлийн эрхийн улсын бүртгэлийн дугаартай Чингэлтэй дүүргийн 14 дүгээр хороо, Хайлааст 21 дүгээр гудамжны 537 тоот хаягт байршилтай, орон сууц,

Иргэн Ш.Ариунболор /ЧА82011961/-ын  өмчлөлийн эрхийн улсын бүртгэлийн Y-2202017257 дугаартай, Чингэлтэй дүүргийн 17 дугаар хороо, дугаар гудамжны 574 тоот хаягт байршилтай, хувийн сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгүүдийн захиран зарцуулах эрхийг түдгэлзүүлж, 2024 оны 01 сарын 16-ны өдрөөс эхлэн эрхийн улсын бүртгэлд тусгай тэмдэглэл хийсэн болохыг мэдэгдье” гэжээ.

 

Тус шүүх нь 2022 оны 06 сарын 21-ний өдрийн 101/ШЗ2022/15619 дугаар захирамжаар хариуцагч Ш.Ариунболорын өмчлөлийн эрхийн улсын бүртгэлийн дугаарт бүртгэгдсэн, Чингэлтэй дүүргийн 17 дугаар хороо, гудамж, 574 тоот хаягт байршилтай, 700 м.кв газар, мөн хаягт байршилтай, эрхийн улсын бүртгэлийн  Y-2202017257 дугаарт бүртгэгдсэн, 45 м.кв талбайтай, хувийн сууц зориулалттай,үл хөдлөх эд хөрөнгийг тус тус битүүмжилсэн.

Тус шүүхээс 2023 оны 11 сарын 20-ны өдөр 101/ШЗ2023/05053 дугаартай шүүгчийн захирамж гараагүй болно.

 

Баянзүрх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 11 сарын 20-ны өдрийн 101/ШШ2023/05053 дугаар бүхий шийдвэрээр хариуцагч О.Өлзийхишиг, Ш.Ариунболор нарт холбогдох Чингэлтэй дүүрэг,, Зүрх Уулын 2 гудамж,, дугаарт бүртгэгдсэн, нэгж талбарын дугаартай, гэр бүлийн хэрэгцээний зориулалттай 700 м.кв талбайтай газар, мөн хаягт байршилтай, эрхийн улсын бүртгэлийн Y-2202017257 дугаарт бүртгэгдсэн, 45 м.кв талбайтай, хувийн сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийн улсын бүртгэлийн гэрчилгээг гаргуулах, уг гэрчилгээг хүчингүй болгуулах, дахин гэрчилгээ гаргуулах тухай, нэхэмжлэгч Ж.Хатанбаатарын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэн.

 

Тус шүүхийн 2023 оны 11 сарын 20-ны өдрийн 101/ШШ2023/05053 дугаар бүхий шийдвэрээр Улсын бүртгэлийн ерөнхий газрын 2024.01.17-ны өдрийн 5/685 тоот албан бичигт тусгагдсан иргэн П.Лхагвасүрэнгийн өмчлөлийн эрхийн улсын бүртгэлийн дугаарт бүртгэлтэй, Чингэлтэй дүүргийн 14 дүгээр хороо, Хайлааст 21 дүгээр гудамжны 537 тоот хаягт байршилтай орон сууцтай холбоотой иргэний хэрэг, маргаан шийдвэрлээгүй, харин шүүхийн шийдвэрт  дугаарыг гэж техникийн алдаа гаргасан байна.

 

Иймд Улсын бүртгэлийн ерөнхий газрын 2024 оны 01 сарын 17-ны өдрийн 5/685 тоот албан бичигт дурдагдсан иргэн П.Лхагвасүрэн /ИЙ77060810/-ийн өмчлөлийн эрхийн улсын бүртгэлийн дугаартай Чингэлтэй дүүргийн 14 дүгээр хороо, Хайлааст 21 дүгээр гудамжны 537 тоот хаягт байршилтай, орон сууцны захиран зарцуулах эрхийг сэргээх нь зүйтэй.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.1-т заасныг удирдлага болгон

ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1. Улсын бүртгэлийн ерөнхий газрын 2024 оны 01 сарын 17-ны өдрийн 5/685 тоот албан бичигт дурдагдсан иргэн П.Лхагвасүрэн /ИЙ77060810/-ийн өмчлөлийн эрхийн улсын бүртгэлийн дугаартай Чингэлтэй дүүргийн 14 дүгээр хороо, Хайлааст 21 дүгээр гудамжны 537 тоот хаягт байршилтай, орон сууцны захиран зарцуулах эрхийг сэргээсүгэй.

 

2. Шүүгчийн захирамжийг хүсэлт гаргагч П.Лхагвасүрэн, Улсын бүртгэлийн ерөнхий газар, Чингэлтэй дүүргийн улсын бүртгэлийн хэлтэст тус тус хүргүүлэн, ийнхүү хүргүүлсэн талаарх баримтыг хэрэгт хавсаргахыг шүүгчийн туслах Б.Бадамхандад даалгасугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 170 дугаар зүйлийн 170.1-т зааснаар шүүгчийн захирамжид зохигч гомдол гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

  ШҮҮГЧ                                           Н.САРАНГҮН