Дархан-Уул аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2023 оны 06 сарын 28 өдөр

Дугаар 114/шш2023/0014

 

Нэхэмжлэгч, хариуцагч нарын эвлэрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

Дархан-Уул аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ө.Мөнх-Эрдэнэ даргалж, шүүгч Д.Нарантуяа, Сэлэнгэ аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Л.Одбаатар нарын бүрэлдэхүүнтэй, иргэдийн төлөөлөгч Б.Урангоо, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Энхболд, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Батболд, нэхэмжлэгчийн өмгөөлөгч В.Энхтамир, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Нямдорж нарыг оролцуулан Д.Отгоны нэхэмжлэлтэй Дархан-Уул аймгийн Засаг даргад холбогдох захиргааны хэргийг хянан хэлэлцээд

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Батболд, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Нямдорж нар харилцан тохиролцож байгуулсан эвлэрлийн гэрээндээ: ...дараах нөхцөлөөр харилцан тохиролцож, энэхүү эвлэрлийн гэрээг байгуулав. Үүнд:

1.   Дархан-Уул аймгийн Дархан сумын 13 дугаар баг 29 дүгээр хороолол Залуус-1 хотхонд иргэн Дашдорж овогтой Отгоны нэр дээр 1000 м.кв газрыг Үйлчилгээтэй орон сууц-ны зориулалтаар 2024 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийн дотор багтаан Дархан-Уул аймгийн Засаг дарга газар эзэмшүүлэх захирамж гаргаж, газрын гэрчилгээ кадастрын зургийг зохих журмын дагуу олгоно.

2.   Уг газар дээр Д.Отгоны өмнө батлагдсан зураг төслийн дагуу шинээр олгогдох 1000 м.кв газарт багтаан орон сууц баригдах бөгөөд энэ нь холбогдох төлөвлөлтөд нийцсэн байна.

3.   Д.Отгоны нэр дээр Залуус хотхон-1 олгогдох уг газар нь зохих төлөвлөлтөд хамрагдсан, бүхий л техникийн нөхцөл /үүнд ус, дулаан цахилгаан, холбоо, ариутгах татуурга/-тэй инженерийн шугам сүлжээ, дэд бүтцэд холбогдох боломжтой байна.

4.   Талууд өмнө нь 2016 оны Д.Отгонд хамаарах 489 дүгээр захирамжид хамаарах 1200 м.кв газрын талаар дахин иргэн, захиргааны шүүхийн журмаар маргахгүй.

5.   Иргэн Д.Отгон ба түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Батболд нар нь өмнөх газар дээрх түр хашааг бүрэн буулгаж, захиргааны зүгээс тохижилтын ажил хийх боломж нөхцөлийг 2023 оны 07 дугаар сарын 10-ны өдрийн дотор бүрдүүлнэ гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Д.Отгоны нэхэмжлэлтэй Дархан-Уул аймгийн Засаг даргад холбогдох ...Дархан-Уул аймгийн Засаг даргын 2022 оны 06 дугаар сарын 07-ны өдрийн А/160 дугаар захирамжийг хүчингүй болгуулах тухай захиргааны хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцэх явцад нэхэмжлэгч болон хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нар харилцан тохиролцож, эвлэрлийн гэрээг байгуулсан.

Уг гэрээнд ...Дархан-Уул аймгийн Дархан сумын 13 дугаар баг 29 дүгээр хороолол Залуус-1 хотхонд иргэн Дашдорж овогтой Отгоны нэр дээр 1000 м.кв газрыг Үйлчилгээтэй орон сууц-ны зориулалтаар 2024 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийн дотор багтаан Дархан-Уул аймгийн Засаг дарга газар эзэмшүүлэх захирамж гаргаж, газрын гэрчилгээ, кадастрын зургийг зохих журмын дагуу олгох, Д.Отгоны өмнө батлагдсан зураг төслийн дагуу шинээр олгогдох 1000 м.кв газарт багтаан орон сууц баригдах бөгөөд энэ нь холбогдох төлөвлөлтөд нийцсэн байх, Д.Отгоны нэр дээр Залуус хотхон-1-д олгогдох уг газар нь зохих төлөвлөлтөд хамрагдсан, бүхий л техникийн нөхцөл /үүнд ус, дулаан цахилгаан, холбоо, ариутгах татуурга/-тэй инженерийн шугам сүлжээ, дэд бүтцэд холбогдох боломжтой байх, талууд өмнө нь 2016 оны Д.Отгонд хамаарах 489 дүгээр захирамжид хамаарах 1200 м.кв газрын талаар дахин иргэн, захиргааны шүүхийн журмаар маргахгүй байх, иргэн Д.Отгон ба түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Батболд нар нь өмнөх газар дээрх түр хашааг бүрэн буулгаж, захиргааны зүгээс тохижилтын ажил хийх боломж нөхцөлийг 2023 оны 07 дугаар сарын 10-ны өдрийн дотор бүрдүүлнэ гэж тусгажээ.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.1-д ...нэхэмжлэгч нь ... хариуцагчтай эвлэрэх эрхтэй, 21 дүгээр зүйлийн 21.1.1-д ...хариуцагч нь ... нэхэмжлэгчтэй эвлэрэх эрхтэй, мөн хуулийн 68 дугаар зүйлийн 68.2-т ...Нэхэмжлэгч, хариуцагч нар нь эвлэрлийн гэрээг бичгээр хийж, гарын үсэг зурсан байна гэж тус тус заасны дагуу нэхэмжлэгч болон хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч нар нь харилцан тохиролцож байгуулсан эвлэрлийн гэрээгээ шүүхэд бичгээр гаргаж, ирүүлсэн байх тул уг эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

Хэргийн оролцогчдод Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.2-т ...шүүгчийн захирамж, шүүхийн тогтоолд гомдол гаргах эрхгүй бөгөөд шүүхийн шийдвэрийн нэгэн адил биелүүлнэ гэж заасан талаар тайлбарласан бөгөөд энэ талаар ойлгож, түүнийг зөвшөөрч байгаагаа илэрхийлсэн болно.

Нэхэмжлэгч Д.Отгон 2023 оны 01 дүгээр сарын 17-ны өдөр Д.Батболдод 11 дугаартай итгэмжлэлээр ...хариуцагчтай эвлэрэх..., хариуцагч Дархан-Уул аймгийн Засаг дарга 2022 оны 12 дугаар сарын 06-ны өдөр Г.Нямдоржид 1-10/906 дугаар албан бичгээр ...28.2.1-28.2.8...заасан бүрэн эрхийг эдлүүлэх-ээр тус тус тусгасан, өөрөөр хэлбэл нэхэмжлэгч болон хариуцагч нарыг төлөөлөх эрх бүхий этгээдүүд эвлэрлийн гэрээнд гарын үсэг зурсан ба ийнхүү эвлэрсэн нь хуульд харшлаагүй, бусад этгээдийн эрх, эрх чөлөө, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөөгүй болохыг дурдах нь зүйтэй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 109 дүгээр зүйлийн 109.1, 111 дүгээр зүйлийн 111.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 68 дугаар зүйлийн 68.1, 68.4 дэх хэсэгт заасныг баримтлан Д.Отгоны нэхэмжлэлтэй Дархан-Уул аймгийн Засаг даргад холбогдох захиргааны хэргийн нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Батболд, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Нямдорж нар ...Дархан-Уул аймгийн Дархан сумын 13 дугаар баг 29 дүгээр хороолол Залуус-1 хотхонд иргэн Дашдорж овогтой Отгоны нэр дээр 1000 м.кв газрыг Үйлчилгээтэй орон сууц-ны зориулалтаар 2024 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийн дотор багтаан Дархан-Уул аймгийн Засаг дарга газар эзэмшүүлэх захирамж гаргаж, газрын гэрчилгээ, кадастрын зургийг зохих журмын дагуу олгох, Д.Отгоны өмнө батлагдсан зураг төслийн дагуу шинээр олгогдох 1000 м.кв газарт багтаан орон сууц баригдах бөгөөд энэ нь холбогдох төлөвлөлтөд нийцсэн байх, Д.Отгоны нэр дээр Залуус хотхон-1-д олгогдох уг газар нь зохих төлөвлөлтөд хамрагдсан, бүхий л техникийн нөхцөл /үүнд ус, дулаан цахилгаан, холбоо, ариутгах татуурга/-тэй инженерийн шугам сүлжээ, дэд бүтцэд холбогдох боломжтой байх, талууд өмнө нь 2016 оны Д.Отгонд хамаарах 489 дүгээр захирамжид хамаарах 1200 м.кв газрын талаар дахин иргэн, захиргааны шүүхийн журмаар маргахгүй байх, иргэн Д.Отгон ба түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Батболд нар нь өмнөх газар дээрх түр хашааг бүрэн буулгаж, захиргааны зүгээс тохижилтын ажил хийх боломж нөхцөлийг 2023 оны 07 дугаар сарын 10-ны өдрийн дотор бүрдүүлнэ гэж харилцан тохиролцож, байгуулсан 2023 оны 06 дугаар сарын 28-ны өдрийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.4-д заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70 200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 35 100 төгрөгийг гаргуулж, Д.Отгонд олгосугай.

Энэхүү шүүхийн тогтоолд хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.2-т зааснаар гомдол гаргах эрхгүй бөгөөд шүүхийн шийдвэрийн нэгэн адил биелүүлэх үүрэгтэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ө.МӨНХ-ЭРДЭНЭ

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Л.ОДБААТАР

ШҮҮГЧ Д.НАРАНТУЯА