Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 10 сарын 21 өдөр

Дугаар 1812

 

“ЖЖСЭ” ХХК-ийн нэхэмжлэлтэй                                                                                               иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Цогтсайхан              даргалж, шүүгч С.Энхтөр, Н.Батзориг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн0019 оны 9 дүгээр сарын 09-ний өдрийн 180/ШШ2019/01860 дүгээр шийдвэртэй нэхэмжлэгч “ЖЖСЭ” ХХК-ийн нэхэмжлэлтэй, хариуцагч БНХАУ-ын иргэн ВШЛ/Wu Xiao Li/ , Д.Э-нарт  холбогдох

Орон сууц захиалах гэрээ болон худалдах, худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцуулах, нотариатын үйлдлийг хүчингүйд тооцуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, түүний өмгөөлөгч нарын гаргасан гомдлыг үндэслэн, шүүгч Н.Батзоригийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Батжаргал, нэхэмжлэгчийн өмгөөлөгч П.Сарантуяа, хариуцагч Ву Шао Лигийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Энхтунгалаг, хариуцагчийн өмгөөлөгч Д.Мөнхтуяа, хариуцагч Д.Энхжаргалын өмгөөлөгч Н.Ичинхорлоо, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Энхнаран нар оролцов.

 

НэхэмжлэгчЖЖСЭ ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Батжаргал шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч “ЖЖСЭ” ХХК-ийн захирал Ян вэймин /Yan Weimin/0010 оны 7 дугаар сард хариуцагч ВШЛ/Wu Xiao li/-гээс0.500.000 юанийг зээлсэн. Зээлийн төлбөр төлөх үүргийг хангах арга хэрэгслийн хувьд ашиглах зорилгоор “ЖЖСЭ” ХХК-ийн Хан-Уул дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт баригдаж байсан, Зайсан вилла хотхоны09/0 байрны0 тоот,09/0 байрны 0 тоот,09/0 байрны 0 тоот,09/0 байрны0 тоот тус бүр нь 072 м.кв талбай бүхий 0 ширхэг орон сууцыг худалдахаар0015 оны 1 дүгээр сарын 16-ны өдөр орон сууц захиалах гэрээ байгуулж, зарим холбогдох баримт бичгийг авсан бөгөөд “ЖЖСЭ”   ХХК-ийн зүгээс дахиж ямар нэгэн байдлаар Ву шио литэй гэрээ хэлцэл байгуулаагүй, бичиг баримт өгч байгаагүй. “ЖЖСЭ” ХХК-ийн захирал Ян мин нь Ву шио лид0.500.000 юаны зээлтэй холбоотойгоор0015,0016 онд нийт0.700.000 юань төлж барагдуулсан байхад ВШЛ2015 оны 1 дүгээр сарын 16-ны өдрийн орон сууц захиалах гэрээг ашиглан0017 оны 7 дугаар сарын 17-ны өдөр Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Ар зайсан гудамж,09/0 байрны0, 0, 0,0 тоот орон сууцны өмчлөгчөөр бүртгүүлэн өмчлөх эрхийн гэрчилгээг гаргаж авсан байна. Нэхэмжлэгчийн зүгээс анхнаасаа Ву шио лид 0 ширхэг орон сууцыг худалдаагүй. ВШЛнь Ян минээс зээлсэн0.500.000 юань дээр 6 сарын хүү, алданги гэж үндэслэлгүйгээр 1.725.000 юанийг нэмж тооцон зээл олгосон этгээдэд үзүүлэх шаардлагатай байна гэж ойлгуулан “ЖЖСЭ” ХХК-ийн эзэмшлийн Хан-Уул дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт баригдаж байсан, Зайсан вилла хотхоны09/0 байрны0, 0, 0,0 тоот 0 ширхэг үл хөдлөх эд хөрөнгөтэй холбоотой орон сууц захиалах гэрээг 1.225.000 юань буюу тухайн үеийн Монгол банкны ханшаар тооцож 1.009.750.000 төгрөгийн үнийн дүнтэй бичигдсэн гэрээнд гарын үсэг зуруулсан. Хариуцагч ВШЛнь нөхөр Ван Жунтай хамтран эзэмшдэг “Баян модот уул” ХХК-д хөрөнгө оруулсан этгээдэд болон ажил үүрэг гүйцэтгэсэн компанид төлөх өр төлбөрөө хойшлуулахад шаардлагатай байна, туслаад хэдэн баримт өгөөч гээд0015 оны 11 дүгээр сарын 00-ны өдөр монгол хэл дээр бичигдсэн гэрээ, бичиг, баримтыг бэлтгэн авчирч монгол хэл, бичиг мэдэхгүй Ян минээр гарын үсэг зуруулж 10 тоотоор дугаарлагдсан0015 оны 1 дүгээр сарын 16-ны өдрийн 1.725.000 юань тушаасан гэх, 15 тоотоор дугаарлагдсан0015 оны 11 дүгээр сарын07-ны өдрийн 1.775.000 юань бэлнээр төлсөн кассын орлогын баримтыг гуйж авсан байдаг. “ЖЖСЭ” ХХК нь хариуцагчаас тухайн өдрүүдэд 1.725.000, 1.775.000 юанийг бэлнээр огт хүлээн авч байгаагүй болно. Гэтэл хариуцагч тал0015 оны 11 дүгээр сарын 00-ны өдөр өөрөө бэлтгэж авчирсан бичиг баримт, гэрээг ашиглан0016 оны0 дугаар сарын 08-ны өдөр 0 ширхэг орон сууцны гэрчилгээг гаргуулан авч, гээгдүүлсэн үндэслэлээр дахин үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээг0017 оны 7 дугаар сарын 17-ны өдөр гаргуулан авсан байна. Энэ талаар “ЖЖСЭ” ХХК0018 оны0 дугаар сар хүртэл мэдээгүй байсан. Хариуцагч ВШЛнь Ян минээс0.500.000 юанийн зээлийг төлөхийг шаардаж байсан учир хариуцагчид 1.988.502 юанийг төлсөн. Үүнд:0015 оны 6 дугаар сарын 09-ний өдөр БНХАУ-ын иргэн Жан Фа Инь /Zang Fa Ying/  нь000.000 юанийг,0016 оны 6 дугаар сарын 15-ны өдөр “ЖЖСЭ” ХХК-ийн Хаан банкны0000862880 тоот данснаас Ву шио лигийн Хаан банкны0179000182 тоот дансанд 000.000 юанийг “ЖЖСЭ” ХХК-аас "зээл төлөв" гэх гүйлгээний утгаар,0016  оны 8 дугаар сарын 15-ны өдөр “ЖЖСЭ” ХХК-ийн Капитал банкны0112001772 тоот данснаас Ву шио лигийн Хаан банкны0179000182 тоот дансанд050.000 юанийг ВШЛзээлийн төлбөр гэх гүйлгээний утгаар,0016 оны 9 дүгээр сарын 01-ний өдөр Капитал банкны0112001772 тоотданснаас Ву шио лигийн Хаан банкны0179000182 тоот дансанд050.000 юанийг ВШЛгэх гүйлгээний утгаар,0017   оны 10 дугаар сарын00-ны өдөр “ЖЖСЭ” ХХК-ийн Хаан банкны00000715556 тоот данснаас Ву шио лигийн Голомт банкны 1100000955 тоот дансанд 70 000 000 төгрөгийг буюу тухайн өдрийн Монгол банкны ханшаар 071.27 төгрөгөөр тооцвол 188.502 юанийг “ЖЖСЭ” ХХК-аас гэх гүилгээний утгаар,0018 оны0 дугаар сарын 09-ний өдөр “ЖЖСЭ” ХХК-ийн захирал Ян миний Хаан банкны0179002600 тоот данснаас Ву шио лигийн Хаан банкны0179000182 тоот дансанд000.000 юанийг тус тус шилжүүлсэн. Түүнчлэн Ву шио ли, түүний нөхөр Ван Жун нарын эзэмшлийн “Баян модот уул” ХХК нь0010 онд БНХАУ-ын Тянжин Иа Туо уул уурхайн хөрөнгө оруулалтын компаниар Хэнтий аймгийн нутаг дэвсгэрт вольфрам, цагаан тугалганы орд газарт нарийвчилсан хайгуулын ажил гүйцэтгүүлсэн байдаг бөгөөд хайгуулын ажлын 1081 метрийн гүнтэй,0 ширхэг цооног өрөмдсөн “Зуун газар” ХХК-ийн захирал Л.Болормаад 1.200.000 юанийг төлөх үүрэг хүлээсэн байдаг. Хариуцагч ВШЛнь “Баян модот уул” ХХК-ийн 1.200.000 юань төлөх төлбөрийг Ян минд шилжүүлэхээр тохирсон тул Л.Болормаад0016,0017 онуудад 675.000 юанийг төлсөн болно. Хариуцагч ВШЛанх зээлүүлсэн0.500.000 юаниас “ЖЖСЭ” ХХК-ийн захирал Ян минээс 1.988.502 юань, бусдад төлөх өр төлбөртөө 675.000 юань шилжүүлж нийт0.660.502 юанийг буцаан авсан атлаа “ЖЖСЭ” ХХК-ийн эзэмшлийн 0 ширхэг орон сууцыг өөрт нь мэдэгдэлгүйгээр шилжүүлэн авсан байна. Иймд0015 оны 1 дүгээр сарын 16-ны өдрийн орон сууц захиалах гэрээг Иргэний хуулийн06 дугаар зүйлийн06.1.2-т зааснаар0015 оны 11 дүгээр сарын 00-ны өдрийн00151100 дугаартай орон сууц худалдах, худалдан авах гэрээг мөн хуулийн06 дугаар зүйлийн06.1.1-т зааснаар тус тус хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцож өгнө үү. Нэхэмжлэгч “ЖЖСЭ” ХХК нь хариуцагч Ву шио лид холбогдуулан0015 оны 1 дүгээр сарын 16-ны өдрийн "Орон сууц захиалах гэрээ"-г Иргэний хуулийн06 дугаар зүйлийн06.1.2-т заасны дагуу хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцуулах,0015 оны 11 сарын 00-ны өдрийн00151100 дугаартай "Орон сууц худалдах, худалдан авах гэрээ"-г Иргэний хуулийн06 дугаар зүйлийн06.1.1-д заасан үндэслэлээр хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцуулах. хариуцагч Д.Энхжаргалд холбогдуулан0015 оны 11 сарын 00-ны өдрийн нотариатын үйлдлийг хүчингүйд тооцуулах нэхэмжлэлийн шаардлага гаргасан болно. Хариуцагч ВШЛнь хүчин төгөлдөр бус орон сууц худалдах худалдан авах гэрээг үндэслэн Хан-Уул дүүрэг, 11 дүгээр хороо Ар зайсан гудамж09/0 байр0 тоот хаягт байрлалтай улсын бүртгэлийн Ү-22060000721 дугаарт бүртгэгдсэн 072 м.кв талбайтай үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгчөөр, Хан-Уул дүүрэг 11 дүгээр хороо, Ар зайсан гудамж09/0 байр 0 тоот хаягт байрлалтай, улсын бүртгэлийн Ү-2206000719 дугаар бүртгэгдсэн 072 м.кв талбайтай үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгчөөр, Хан-Уул дүүрэг 11 дүгээр хороо, Ар зайсан гудамж09/0 байр 0 тоот хаягт байрлах, улсын бүртгэлийн Ү-2206000718 дугаарт бүртгэгдсэн 072 м.кв талбайтай үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгчөөр, Хан-Уул дүүрэг 11 дүгээр хороо, Ар зайсан гудамж09/0 байр0 тоот хаягт байрлах, улсын бүртгэлийн Ү-0206000717 дугаарт бүртгэгдсэн 072 м.кв талбайтай үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгчөөр бүртгэгдэж гэрчилгээ авсан нь худалдах худалдан авах гэрээнээс үүссэн үр дагавар байх тул Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.6 дах хэсэгт заасны дагуу хариуцагч Ву шио лигийн өмчлөгчөөр бүртгэгдсэнийг хүчингүй болгуулахаар нэхэмжлэлийн шаардлагаа тодруулж байна гэжээ.

 

Хариуцагч БНХАУ-ын иргэн ВШЛболон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “ЖЖСЭ” ХХК-ийн захирал Ян мин0010 оны 7 дугаар сард хариуцагч Ву шио лигээс0.500.000 юанийг зээлсэн байдаг. Гэтэл тус компанид төлөх мөнгө байгаагүйгээс өөрийн компанийн барьж байгаа барилгаас уг мөнгөндөө суутган тооцож, илүү гарсан мөнгийг өгөөч гэсэн санал тавьсны дагуу харилцан тохиролцож, 0 орон сууцыг 0.225.000 юаниар худалдан авахаар анх орон сууц захиалах гэрээг байгуулсан. Нэхэмжлэгч тал зээл өгөхдөө зээлийн төлбөрийн үүргийг хангах тохиролцоо гэрээ хэлцэл хийгээгүй, харин 6 сарын дараа буюу0015 оны 1 дүгээр сарын 16-ны өдөр зээлийн үүргийг хангах арга хэрэгсэл болгож орон сууц захиалах гэрээ байгуулсан гэж тайлбарлаж байгаа нь худлаа бөгөөд хэрэв зээлийн үүргийг төлөх, хангах зорилготой байсан бол тухайн үед барьцааны гэрээ байгуулж болох байсан. Нэхэмжлэгч нь барьж буй барилга нь санхүүжилтгүй болсоноос үүдэн зээлж авсан мөнгөө харилцан тохирсон ёсоор буцаан хугацаандаа төлөөгүй, төлөх эдийн засгийн боломжгүй байдлаасаа шалтгаалан Хан-уул дүүргийн 11 дүгээр хороо, Зайсан вилла хотхоны09/0 дугаар байрны0, 0, 0,0 тоот 0 орон сууцыг 0.225.000 юаниар худалдахаар тохирч,0015 оны 1 дүгээр сарын 16-ны өдөр орон сууц захиалах гэрээг байгуулсан. Дээрх зээлүүлсэн0.500.000 юанийг төлснөөр тооцон0010 оны 7 дугаар сарын00-ны өдрийн “ЖЖСЭ” ХХК-ийн кассын орлогын0 дугаартай баримт авсан. Үлдэгдэл 1.725.000 юанийг0015 оны 1 дүгээр сарын 16-ны өдөр орон сууц захиалах гэрээг байгуулахдаа бэлнээр өгч санхүүгийн баримтыг авсан. Орон сууц захиалах гэрээ нь хууль ёсных бөгөөд “ЖЖСЭ” ХХК-ийн ТУЗ-өөс Зайсан виллаг худалдах гэрээнд гарын үсэг зурах эрхийг олгосон шийдвэрийн хүрээнд Ян минтэй ВШЛхарилцан тохирч гэрээ хийсэн.0015 оны 7 дугаар сарын 15-ны өдөр болоход байр ашиглалтад ороогүй бөгөөд “ЖЖСЭ” ХХК-ийн захирал Ян мин үнийг хямдаар тооцсон байна, танаас буцаан 6.000.000 юанаар худалдан авъя, 1.000.000 юанийг0015 оны 10 дугаар сарын 15-ны дотор төлж, нэг орон сууцыг өөрийн нэр дээр шилжүүлж,0016 оны 0 дүгээр сарын 00-наас өмнө0.000.000 юанийг төлж, үлдэх байрыг буцаан авъя гэж гуйсны дагуу орон сууцыг буцаан худалдан авах гэрээг0015 оны 7 дугаар сарын 16-ны өдөр байгуулсан. Ийнхүү орон сууцыг буцаан худалдан авах гэрээ байгуулахдаа0010 оны 7 дугаар сарын00-нд өгсөн0.500.000 юанийг байрны мөнгөнд тооцож, мөн0015 оны 1 дүгээр сарын 16-ны өдөр 0 орон сууцны үнэ 0.225.000 юань, үлдэгдэл 1.725.000 юанийг 0.225.000 юанийн зээлийн эргэн төлөлт гэж бичээд уг мөнгийг өгч чадахгүй байгаагаа бичсэн. Харин 1.000.000 юань төлж, нэг байрыг буцаан авч уг байраа зарж,0.000.000 юань өгөөд0016 оны 0 дүгээр сард 0 байр буцааж авах тохиролцоо байсан юм. Гэвч энэ гэрээ бодитойгоор хэрэгжээгүй, “ЖЖСЭ” ХХК-ийн захирал Ян мин0015 оны 7 дугаар сарын 16-ны өдөр байгуулсан орон сууц буцаан худалдан авах гэрээнд заасан 1.000.000 юаниа0015 оны 10 дугаар сарын 00-ны дотор төлөөгүй. Ийнхүү0015 оны 11 дүгээр сарын07-ны өдөр “ЖЖСЭ” ХХК-ийн захирал Ян минд уг байрыг буцаан авах эхний төлбөрийн мөнгөө гэрээнд заасны дагуу өгч чадахгүй юм бол байраа авъя гэхэд надад ядаж 0.225.000 юаниар биш 6.000.000 юаниар орон сууцны үнийг тооцон, төлсөн мөнгөн дээрээ зөрүү өгчих гэсэн тул харилцан ярилцаад түүний хүсэлтийг хүлээн авч,0015 оны 11 дүгээр сарын07-ны өдөр 1.775.000 юанийг төлсөн. Ийнхүү ВШЛэцэст нь уг орон сууцнуудыг 6.000.000 юаниар авахаар болж,0017 оны 11 дүгээр сарын 00-ны өдөр худалдах худалдан авах гэрээ байгуулсан. Уг гэрээний дагуу үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээ гарсан.0015 оны 7 дугаар сарын 16-ны өдөр баталгаажуулсан орон сууц буцаан худалдан авах гэрээ нь0015 оны 1 дүгээр сарын 16-ны өдрийн орон сууц захиалах гэрээгээр дээрх 0 орон сууцыг хариуцагчийн өмчлөлд бүрэн шилжүүлэх хүсэл зорилготой байсан болохыг нотлон харуулж байгаа юм. Хэрэв дүр эсгэсэн гэрээ байсан бол зээлээ төлөөд л орон сууцнуудыг авах байж яах гэж буцаан худалдан авах гэрээ хийж, уг гэрээний нийт үнийг 6.000.000 юаниар худалдах ямар ч шаардлага байхгүй байсан. Нэхэмжлэгч нь зээлээ төлж чадаагүй учраас харилцан тохирсны дагуу 0 орон сууцыг зарсан бөгөөд уг орон сууцыг хариуцагчаас хэрэв төлбөрийн чадвартай болбол 1.775.000 юань нэмж өгч байж л буцаан худалдан авах байсан. Гэвч буцаан худалдан авах гэрээний дагуу төлбөрийг төлөөгүй тул түүнд зарах боломжгүй, шаардлагагүй болсон. Дүр үзүүлэн хийсэн хэлцэл нь анхнаасаа тухайн хэлцлийн үр дүнг бий болгох, эрх үүрэг бий болгрх зорилгогүй зөвхөн гадаад байдлын хувьд хэлцэл хийгдсэн мэт харагдуулахыг урьтал болгодог. Тэгвэл0015 оны 1 дүгээр сарын 16-ны өдрийн орон сууц захиалах гэрээ нь харилцан тохиролцож зээлийн төлбөрөө төлж чадаагүйтэй холбоотойгоор тухайн эд хөрөнгийн талбайн хэмжээ үнэ болон бусад нөхцлийг тодорхой зааж, талуудын хүсэл зоригийн хүрээнд хийгдсэн. Хэрэв тухайн эд хөрөнгийг зээлийн гэрээний төлбөрийн үүргийг хангуулахаар дүр үзүүлж хийсэн бол буцаан худалдан авах гэрээ хийгдэх шаардлагагүй байсан. Яагаад0015 оны 1 дүгээр сарын 16-ны өдрийн орон сууц захиалах гэрээ хийгдснээс хойш 6 сарын дараа орон сууц буцаан худалдан авах гэрээ хийсэн, яагаад зээлийн төлбөрийн баталгаа байсан юм бол Ву шио лид зарсан үнээсээ 1.775.000 юань илүү буюу 6.000.000 юаниар буцаан авна гэж гэрээ хийсэн бэ гэдгээс тодорхой харагдана. Нэгэнт зээлийн төлбөрөө төлж чадаагүй тул харилцан тохиролцож 0 орон сууцыг худалдсан, ийм л асуудал болсон. Харин төлбөр санхүүгийн чадамжтай болбол тэргүүн ээлжинд буцаан авах, нэгэнт 0 орон сууцаа зарчихсан хариуцагчийн өмч тул дахин тохиролцон буцаан худалдан авах үнээ 6.000.000 юань гэдгийг хүлээн зөвшөөрсөн юм. Гэрээг хүсэл зоригоо илэрхийлж, эрх үүргээ харилцан тохиролцсон тохиролцооны дагуу зохих ёсоор хийсэн байж, санхүүгийн чадамжгүйгээс буцаан худалдан авч чадаагүй байж тохирсон үнээсээ 1.775.000 юань нэмж авч өмнөх орон сууц захиалах гэрээний үнэд өөрчлөлт оруулан орон сууц худалдах худалдан авах гэрээ байгуулан байр зарснаа дүр эсгэсэн хэлцэл гэж шүүхээр хүчингүй болгох гэж байгааг хүлээн зөвшөөрөхгүй. Ву шао ли нь БНХАУ-ын иргэн Ян минд мөнгө зээлээгүй, харин “ЖЖСЭ” ХХК-ийн хөрөнгө оруулалтад зориулж юань зээлсэн. “ЖЖСЭ” ХХК-ийн гүйцэтгэх захирал нь Ян мин тул түүнтэй гэрээ байгуулж гарын үсэг зурсан боловч уг гэрээн дээр зээлдэгч нь “ЖЖСЭ” ХХК гэдэг нь тодорхой байгаа.0015 оны 7 дугаар сарын 16-ны өдөр байгуулсан орон сууц буцаан худалдан авах гэрээ нь “ЖЖСЭ” ХХК нь зээлдэгч болохыг баталсан болно. БНХАУ-ын иргэн Ян мин0.500.000 юань зээлсэн, “ЖЖСЭ” ХХК зээлийн гэрээ хийж зээл аваагүй гэдэг нь үндэслэлгүй бөгөөд юань зээлэх гол шалтгаан нь “ЖЖСЭ” ХХК-ийн Хан-уул дүүргийн 11 дүгээр хороо, Зайсан вилла хотхонд барьж буй барилгад хөрөнгө оруулалт шаардлагатай байна гэсний дагуу0.500.000 юанийг зээлсэн. Түүнээс биш БНХАУ-ын иргэн Ян минд түүний хувийн хэрэгцээнд зориулж мөнгө зээлээгүй. Ву шао лигээс өөр ямар ч зээлдэгч байхгүй гэдэг нь анх0.500.000 юанийг БНХАУ-ын ӨМӨЗО-ны Бугат хотоос ВШЛөөрийн нэр дээрх банкны харилцах данснаас0.500.000 юань шилжсэн гэсэн мөнгөн шилжүүлгийн баримтаар нотлогдоно. Ийнхүү0.500.000 юань мөнгөн гуйвуулга хийгдэхгүй буцаагдаж байснаас болж Ян минийн хувийн харилцах руу шилжсэн тул “ЖЖСЭ” ХХК нь уг мөнгийг авсан болохоо нотлон орлогын баримтыг албан ёсоор0010 оны 7 дугаар сарын00-ны өдөр өгсөн байдаг. Хятад хүмүүс хэзээ ч аваагүй ийм их мөнгөний баримтыг хүлээн авлаа гэсэн бичиг хийж өгөхгүй. Компанийн нягтлан бодогч, захирал зэрэг ажлууд хийдэг хэн ч гэсэн уг баримт нь компанид бэлнээр орсон мөнгөн хөрөнгийг нотлох санхүүгийн баримт бичиг гэдгийг мэднэ. Хэрэв баримтыг хийж өгөхгүй бол мөнгөө бэлнээр тушаахгүй байсан. Уг баримт нь Ву шао лигээс мөнгийг авсан болохыг нотолж байгаа баримт бичиг бөгөөд0015 оны 11 дүгээр сарын 00-ны өдрийн орон сууц худалдах худалдан авах гэрээний0.1-т уг мөнгийг тодорхой зааж өгсөн байгаа. Энэ гэрээ хятад хэл дээр хийгдсэн мөн нотариатч гэрчилсэн болно. “ЖЖСЭ” ХХК-ийн Ву шао лид0016 оны 6 дугаар сарын 15-наас0018 оны0 дугаар сарын 09-ний өдөр хүртэл0 удаагийн шилжүүлгээр нийтдээ 1.500.000 юань орсон. Дээрх мөнгө нь0016 оны 6 дугаар сараас эхлэн шилжиж ирсэн бөгөөд зээлийн төлбөр биш. Харин0015 оны 11 дүгээр сарын 00-ны өдрийн орон сууц худалдах худалдан авах гэрээний 0.2-т заасны дагуу0016 оны 0 дүгээр сарын 00-ны өдөр орон сууцыг хүлээлгэн өгөх үүргээ биелүүлээгүйгээс гэрээний 0.6-д зааснаар торгуулийг худалдагч тал нь худалдан авагчид төлсөн мөнгө болно. БНХАУ-ын Тянжин Иа Туо уул уурхайн хөрөнгө оруулалтын компанийн0010 онд гүйцэтгэсэн хайгуулын өрөмдлөгийн ажлын төлбөр төлөх тухай тодорхойлолт, “Зуун газар” ХХК-ийн захирал н.Болормаатай “Баян модот уул” ХХК ажил гүйцэтгүүлсний төлбөрийн өртэй байсан эсэхийг мэдэхгүй, хариуцагчид ямар ч хамааралгүй. Талуудын хооронд хийгдсэн0015 оны 1 дүгээр сарын 16-ны өдрийн орон сууц захиалах гэрээ болон анх “ЖЖСЭ” ХХК-ийн  мэдэж харьцсанаас хойшхи бүх асуудлыг тэдний хажууд байсан Жань Фа Инь, Ван Юү Фэй нар гэрчлэх бөгөөд уг гэрээг хууль ёсных болохыг зөвшөөрч гэрээтэй холбоотой асуудалд батлан даана гэсэн бичиг хийж өгсөн. Аливаа бизнес түншлэл нь харилцан итгэлцэл дээр үндэслэж шударга байх, мөн тохиролцоогоо зөрчихгүй, цаг хугацааг баримтлах нь тулгуур зарчим юм. Гэтэл дээрх зарчмын дагуу явагдсан гэрээ хэлцлийг хүчин төгөлдөр бус гэж нэхэмжлэл гаргаж байгааг хариуцагчийн зүгээс хүлээн зөвшөөрөхгүй. Иймд0015 оны 1 дүгээр сарын 16-ны өдрийн орон сууц захиалах гэрээ болон орон сууц худалдах худалдан авах гэрээг тус тус хүчин төгөлдөр бусад тооцуулах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Хариуцагч Д.Энхжаргалын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Бат-Очир шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Гэрээг байгуулахдаа талууд монгол хэл дээр байгуулж, орчуулгыг хятад хэл дээр орчуулж, орчуулгын товчооны тамга тэмдэг даруулсан. “ЖЖСЭ” ХХК-ийн захирал, хариуцагч нар хоёулаа өөрсдийн төрөлх хятад хэл дээр гэрээний нөхцөлөө ойлгоод гэрээг байгуулсан. Тухайн гэрээний нөхцөлийг хэн аль нь ойлгосон, тухайн орчуулга дээрээ юу гэж бичсэнийг хэн аль нь ойлгож байгаа учраас нотариат гэрээг гэрчилсэн байдаг. Төлөөлөн удирдах зөвлөлийн шийдвэр гээд ерөнхий захирал Ян миний “ЖЖСЭ” ХХК-ийг төлөөлөн Зайсан Виллаг худалдах гэрээнд гарын үсэг зурах эрхийг олгосон байна гээд Нотариатын тухай хуульд заасан үйлдлийг хийсэн. Хэрвээ нотариатын тухай хуульд үйлдэл өөрөө хүчин төгөлдөр биш гэж үзэж байсан бол энэ гэрээг үл хөдлөх хөрөнгийн газар цааш нь өгч бүртгүүлэхгүйгээр буцаж маргаан үүсгэх боломжтой байсан боловч дээрх этгээдүүд нь энэ гэрээг үндэслээд Үл хөдлөх эрхийн бүртгэлийн газарт “ЖЖСЭ” ХХК, ерөнхий захирал Ян мин гээд гарын үсэгтэй нэр бүхий 0 байрны өмчлөх эрхийг шилжүүлэх хүсэлт, төлбөр тооцоог бүрэн барагдуулсан талаарх албан бичиг, худалдах худалдан авах гэрээ, тухайн байрнуудын албан ёсны хаяг, хаягжилтын талаарх албан бичиг, кадастрын зураг, үл хөдлөх хөрөнгийн фото зураг зэргийг нэмэлтээр хавсаргаж өгсөн байсан. Тухайн үл хөдлөх хөрөнгийн фото зураг, кадастрын зураг зэргийг аваачиж өгсөн нь хэлцлийн талаарх үр дагавар, хэлцлийн талаар ямар агуулгатай хэлцэл байсан гэдгийг мэдэж байсан гэсэн үг. Иргэний хуулийн 109 дүгээр зүйлийн 109.1,  лугаар зүйлийн 110.1 дэх хэсэгт тус тус заасны дагуу энэ үйлдэл хуулийн дагуу бүрэн дүүрэн хийгдээд дуусгавар болсон тул нотариатын үйлдлийг хүчингүйд тооцох тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Шүүх: Иргэний хуулийн06 дугаар зүйлийн06.1.1,06.1.2 дахь заасныг баримтлан БНХАУ-ын иргэн Ву шио лид холбогдох0015 оны 1 дүгээр сарын 16-ны өдрийн орон сууц захиалах гэрээ,0015 оны 11 дүгээр сарын 00-ны өдрийн орон сууц худалдах, худалдан авах гэрээг тус тус хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцуулах тухай “ЖЖСЭ” ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож,  Нотариатын тухай хуулийн 01 дүгээр зүйлийн 01.0 дахь хэсэгт заасныг баримтлан нотариатч Д.Энхжаргалд холбогдох0015 оны 11 дүгээр сарын 00-ны өдөр байгуулсан орон сууц худалдах, худалдан авах гэрээг гэрчилсэн нотариатын үйдлийг хүчингүйд тооцуулах тухай “ЖЖСЭ” ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн06 дугаар зүйлийн06.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т заасныг баримтлан нэхэмжлэгч “ЖЖСЭ” ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 16.160.750 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Батжаргал, нэхэмжпэгчийн өмгөөлөгч П.Сарантуяа нар давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо: Маргааны гол зүйл болох үр дагаварыг агуулсан0015.11.00 ны өдрийн "Орон суүц худалдах, худалдан авах гэрээ" нь хэрэгт0 байгаа. Тодруулбал гэрээнд оролцогчид хавтаст хэргийн хуудас 00-д худалдагч талд0 хүний нэр буюу Ян Вэй мин, Танг хонг бинг гэгч бичигдсэн байгаа бол нөгөөд нь худалдагч талд дан ганц Ян Вэймины нэр бичигдсэн байгаа. Шүүх аль гэрээг нь нотлох баримтаар үнэлээд байгаа нь тодорхойгүй байгаагаас гадна худалдагч талд0 хүний нэр буюу Ян Вэймин, Танг Хонг Бинг бичигдсэн гэрээг байгуулагдсан гээд байгаа үед нь Танг хонг бинг гэгч нь Монгол Улсад байгаагүй болох нь Хил хамгаалах ерөнхий газрын лавлагаагаар нотлогдож байх ба нотариатын дэвтэрт ч түүний гарын үсэг авагдаагүй байна. Үнэлээгүй гэрээгээ яаж үгүйсгээд байгаагаа шийдвэрт дурьдаагүй. Энэ талаар нэхэмжлэгч шүүх хуралдаанд мэдүүлсээр, нотлох баримтуудыг заасаар байхад шүүх шийдвэртээ дээрхи байдлыг тодорхойлсонгүй. Нотариатч Д.Э-нь монгол хэл мэдэхгүй хүнд нотариатын үйлдлийг хийхдээ орчуулагчийг заавал байлцуулах мөн гэрчлүүлэх үйлдлийн утга агуулгыг тайлбарлах зохицуулалт зөрчсөн. Энэ нь 1 дүгээр хавтас архивч З.Долгормаагиин гэрээ ямар нэг өөр хэл дээр байхгүй гэх тодорхойлолтоор нотлогдож байгаа, Хятад хэл дээрхи гэрээ хэрэв бодитоор байсан бол нотариатын архивт заавал байх ёстой. Гэтэл шүүх нэхэмжлэгчийн хэзээ ч олж хараагүй, хариуцагчаас шүүхэд гаргаж өгсөн хэзээ, хэн бичсэн нь тодорхойгүй нэхэмжлэгчийн гарын үсэг байхгүй, дээр дурьдсанаар нотариатын газарт авагдаагүй хятад хэлээр бичигдсэн гэрээг гол үндэслэлээ болгосон нь шүүхийн шийдвэрийг үнэхээр хууль бус үндэслэлгүй болгосон. Шүүх шийдвэртээ талууд худалдах худалдан авах тухай гэрээн дээр маргаж шүүхэд нэхэмжлэлээ гаргасан байхад "гэрээ талуудын хооронд байгуулагдсан эсэх талаар маргаагүй байна" гэж огт буруу дүгнэж бичсэн нь илт хариуцагчийн талд орсон мэт эргэлзээг төрүүлж байна. Нэхэмжлэгч "ЖЖСЭ" ХХК нь хүсэл зоригоо илэрхийлэн хариуцагч Ву шио литэй худалдах, худалдан авах гэрээ байгуулсан, захирал Ян вэй мин монгол хэл дээр бичигдсэн гэрээний агуулгыг ойлгож байсан бол0.660.502 юанийг хариуцагч Ву шио лид төлөх шаардлага байгаагүй нь ойлгомжтой болно. Анхан шатны шүүх Ян вэй минийн хариуцагч Ву шио лид төлсөн0.660.502 юанийн талаар үнэлэлт, дүгнэлт огт хийгээгүй болно. Нэхэмжлэгч “ЖЖСЭ” ХХК-ийн захирал Ян вей мин нь0010 онд Хятад улсад байхдаа хариуцагч Ву шио лигээс0.500.000 юаныг зээлсэн талаар харин хэн аль нь маргаагүй. Хавтаст хэргийн 165 дугаар хуудасанд авагдсан "Алтан хараацайн үүр" ХХК-ийн брокер оффис нь орон сууцнуудын м.кв-ыг нь 9.651.000 орчим төгрөгөөр үнэлж тодорхойлсоноор орон орон сууцнуудын үнэ 10.060.000.000 төгрөг болж байх бөгөөд хэн ч ийм үнээр зарагдах байрыг зээлийн үлдэгдэлд тооцож "орон сууц худалдах худалдан авах" гэрээг байгуулахгүй. Орон сууцнуүд одоог хүртэл нэхэмжлэгч “ЖЖСЭ” ХХК-ийн эзэмшил захиран зарцуулалтанд байгаа бөгөөд эрчим хүчний үнэ цахилгаан, дулааны телбөрийг түс компани төлдөг болох нь хэрэгт авагдсан төлбөрийн баримтүудаар нотлогдож байна. Хариуцагч нь хүчин төгөлдөр бус гэрээг үндэслэн үл хөдлөх хөрөнгийн 0 ширхэг гэрчилгээг бүртгэлийн байгууллагаас авсан байгаа нь худалдах худалдан авах гэрээнээс учирсан үр дагавар юм. Иргэний хуулийн06 дугаар зүйлийн06.5 дах хэсэгт заасан байгаа боловч гэрээ анхнаасаа худалдах хүсэлгүй тийм үр дагаварыг үүсгээгүй хүчин төгөлдөр биш тул нэхэмчлэгч үл хөдлөх хөрөнгүүдээ өнөөдрийг хүртэл өөрөө эзэмшиж ашиглаж байгаа юм. Үл хөдлөх хөрөнгийг харилцан буцаах шаардлага байхгүй байгаа тул уг гэрээг үндэслэн авсан үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээнүүдийг мөн хүчингүй болохыг шүүхийн шийдвэрт дурьдаж үр дагаварыг арилгаж өгөхийг шүүхээс хүссэн боловч шүүх хангаагүй. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож нэхэмжлэлийг хангаж үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээнүүдийг мөн хүчингүй болохыг дурьдаж үр дагаварыг арилгаж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

            Анхан шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтыг  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 00 дүгээр зүйлийн 00.1, 00.2 дах хэсэгт зааснаар үнэлж, зохигчдын хооронд үүссэн маргаанд хамаарах хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн тул шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй.

 

Нэхэмжлэгч ЖЖСЭ ХХК нь хариуцагч БНХАУ-ын иргэн ВШЛ/Wu Xiao li/-д холбогдуулан0015 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн орон сууц захиалах гэрээг Иргэний хуулийн06 дугаар зүйлийн06.1.2-т зааснаар хүчин  төгөлдөр бус хэлцэл болохыг  тогтоолгох  тухай нэхэмжлэлийг анх шүүхэд гаргасан ба хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь0015 оны 11 дүгээр сарын 00-ны өдрийн00151100 дугаартай  орон сууц худалдах, худалдан авах гэрээг хүчин  төгөлдөр бус хэлцэл болохыг  тогтоолгохоор нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлсэн байна. /хх-ийн0, 100/

Мөн нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь хариуцагч Д.Энхжаргалд холбогдуулж0015 оны 11 дүгээр сарын 00-ны өдрийн00151100 дугаартай орон сууц худалдах, худалдан авах гэрээг гэрчилсэн нотариатын үйлдлийг хүчингүйд тооцуулах тухай нэхэмжлэлийг гаргаж,0015 оны 11 дүгээр сарын 00-ны өдрийн00151100 дугаартай орон сууц худалдах, худалдан авах гэрээг Иргэний хуулийн06 дугаар зүйлийн06.1.2-т зааснаар хүчин  төгөлдөр бус хэлцэлд тооцуулах, Хан-Уул дүүрэг 11-р хороо,  Ар зайсан гудамжны09/0 байрны0 тоот,09/0 байрны 0 тоот,09/0 байрны 0 тоот,09/0 байрны0 тоот тус бүр нь 072 м.кв талбай бүхий 0 үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгчөөр хариуцагч Ву шио лигийн бүртгүүлснийг хүчингүй болгуулах гэж  нэхэмжлэлийн шаардлагаа тодруулжээ. /хх-ийн029,0хх-ийн000/

Хариуцагч нар нэхэмжлэлийн шаардлага тус бүрийг бүхэлд нь эс зөвшөөрч  маргажээ.

 

1.Хариуцагч БНХАУ-ын иргэн ВШЛ/Wu Xiao li/-гээс нэхэмжлэгч ЖЖСЭ ХХК-д  2010 оны 07 дугаар сарын00-ны өдөр0000 000 юанийг  зээлдүүлсэн үйл баримт талуудын хэн алины тайлбараар болон  ЖЖСЭ ХХК-ийн0010 оны 07 дугаар сарын00-ны өдрийн0 дугаартай кассын орлогын баримт зэрэг нотлох баримтуудаар  тогтоогдсон байна. /хх-ийн 68, 100/

 

Дээрх зээлийн гэрээний үүрэг дуусгавар болоогүй байхад зохигчдын хооронд 0015 оны 01 дүгээр сарын 16-ны өдөр орон сууц захиалах гэрээ байгуулагдаж, уг гэрээгээр  нэхэмжлэгч нь Хан-Уул дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт баригдаж байгаа Зайсан вилла хотхоны 12 дугаар байрны0, 0, 0,0 тоот тус бүр нь 072 м.кв талбай бүхий 0 орон сууцыг0015 оны 7 дугаар сарын 15-наас өмнө ашиглалтад оруулах, хариуцагч  нь нийт 0 орон сууцны үнэд 0025 000 юань буюу 1 009 750 000 төгрөгийг төлөх үүрэг тус тус хүлээхээр тохиролцсон байхаас гадна хариуцагчаас0015 оны 01 дүгээр сарын 16-ны өдөр 1 725 000 юанийг байрны урьдчилгаанд  нэхэмжлэгчид төлсөн тухай ЖЖСЭ ХХК-ийн0015 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн 10 дугаартай кассын орлогын баримт хэрэгт авагджээ. /хх-ийн 12-18, 108-157, 68, 100 /

 

Зохигчид дээрх орон сууц захиалах гэрээг байгуулахдаа хүсэл зоригоо илэрхийлсэн баримт бичиг үйлдэж /хятад, монгол хэл дээр/,  гүйцэтгэгчийг төлөөлж ЖЖСЭ ХХК-ийн захирал гарын үсэг зурж, тамга дарсан, захиалагч ВШЛгарын үсэг зурсан тохиолдолд тэдгээрийг Иргэний хуулийн 00 дугаар зүйлийн 00.2.1.-д зааснаар бичгээр хэлцэл хийсэн, гэрээ хүчин төгөлдөр гэж үзэх бөгөөд гэрээний талууд өмнө нь0010 оны 07 дугаар сарын00-ны өдөр нэхэмжлэгчид зээлдүүлсэн0000 000 юанийг  орон сууцны төлбөр төлсөнд тооцохоор тохиролцсон, нэмж 1 725 000 юанийг  нэхэмжлэгчид төлсөнөөр хариуцагчийг уг гэрээний дагуу үүргээ бүрэн гүйцэтгэсэн гэж үзэхээр байна.

Талуудын хооронд хийгдсэн0015 оны 07 дугаар сарын 16-ны өдрийн Орон сууц буцаан худалдан авах гэрээний агуулгаас үзэхэд  нэхэмжлэгчид зээлдүүлсэн0000 000 юанийг  орон сууцны төлбөр төлсөнд тооцохоор тохиролцсон гэж үзэхээр байна. /хх-ийн 100/

ЖЖСЭ ХХК-ийн0015 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн 10 дугаартай кассын орлогын баримтад тус компанийн захирал, нягтлан бодогч нар гарын үсэг зурж, тамга дарсанаар хүчин төгөлдөр анхан шатны баримт гэж үзэх бөгөөд  энэ нь Иргэний хуулийн006 дугаар зүйлийн006.0,006.6 дах хэсэгт заасан шаардлагад нийцсэн байх тул  “...“ЖЖСЭ” ХХК нь хариуцагчаас тухайн өдрүүдэд 1.725.000, 1.775.000 юанийг бэлнээр огт хүлээн авч байгаагүй болно....” нэхэмжлэгчийн тайлбар үндэслэлгүй байна.

 

ЖЖСЭ ХХК-ийн нягтлан бодогчоор ажиллаж байсан Д.Мандалыг нэхэмжлэгчийн хүсэлтээр гэрчээр асуухад “...Ян Вэймин захирал намайг дуудаад Ву Шио лид энэ баримтыг бичиж өг гэсэн. ...  компанийн харилцах дансанд ороогүй, санхүүгийн тайланд тусгагдаагүй мөнгийг бичих шаардлагагүй гэхэд энэ нь компанид хамааралгүй гэсэн..  эдгээр баримт нь0017 оны 11 дүгээр сарын07-ны өдөр бичигдсэн ... “ гэж мэдүүлж байх боловч тухайн мөнгөн хөрөнгийг компанийн харилцах дансанд оруулаагүй, санхүүгийн тайланд тусгаагүй явдал нь үүрэг гүйцэтгэгчид буюу хариуцагчид  хамааралгүй, түүнийг буруутгах үндэслэлгүй болохгүй, баримтыг хэзээ үйлдсэн нь ач холбогдолгүй байна.

 

Анхан шатны шүүх дээрх хэргийн нөхцөл байдлыг  зээлийн гэрээний харилцаанаас үүссэн төлбөр төлөх үүргийг талууд орон сууц захиалах гэрээний үүргээр сольсон гэж дүгнэсэн нь Иргэний хуулийн006 дугаар зүйлийн006.1.0-т, гэрээний агуулгыг талууд өөрсдөө тодорхойлсон нь мөн хуулийн 189 дүгээр зүйлийн 189.1 дэх хэсэгт тус тус нийцсэн байх тул  Иргэний хуулийн06 дугаар зүйлийн06.1.2 дах хэсэгт зааснаар0015 оны 01 дүгээр сарын 16-ны өдөр орон сууц захиалах гэрээг хүчин төгөлдөр бус байх хэлцэл болохыг тогтоолгох тухай нэхэмжлэлд дурдсан үндэслэл тогтоогдохгүй байна. Нэхэмжлэгч тал дээрх хэлцлийг дүр үзүүлэн хийсэн өөр ямар үндэслэл байгаа болохыг нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлдээ тодорхойлоогүй тул анхан шатны шүүхийн хийсэн дүгнэлт үндэслэлтэй болжээ.

 

2. Зохигчдын хооронд0015 оны 11 дүгээр сарын 00-ны өдөр орон сууц худалдах, худалдан авах гэрээ байгуулагдаж, уг гэрээгээр худалдагч ЖЖСЭ ХХК нь Зайсан вилла хотхоны 12 дугаар байрны0, 0, 0,0 тоот тус бүр нь 072 м.кв талбай бүхий нийт 1088 м.кв талбайтай, 0 орон сууцыг худалдан авагч Ву шио лид0016 оны 00 дүгээр сарын 00-ны өдөр хүлээлгэн өгөх, худалдан авагч ВШЛнь 0 орон сууцны үнэд 6 000 000 юань буюу Монгол банкны тухайн өдрийн нэг юаны төгрөгт хөрвөх ханш 010 төгрөгөөр тооцож, 1 806 000 000 төгрөгийг төлөхөөр тус тус тохиролцсон байхаас гадна уг гэрээнд0010 оны 07 дугаар сарын 15-ны өдөр0000 000 юань шилжүүлсэн,0015 оны 01 дүгээр сарын 16-ны өдөр  Ян вэй миньд бэлнээр 1 725 000 юань өгсөн,0015 оны 11 дүгээр сарын07-ны өдөр Ян вэй миньд бэлнээр 1 775 000 юань өгсөн талаар тусгажээ.

 

Орон сууц худалдах, худалдан авах гэрээ байгуулах үед уг гэрээний зүйл болох Зайсан вилла хотхоны 12 дугаар байрны0, 0, 0,0 тоот тус бүр нь 072 м.кв талбай бүхий нийт 1088 м.кв талбайтай, 0 орон сууцнуудыг улсын комисс хүлээн авч ашиглалтад ороогүй, үл хөдлөх эд хөрөнгийн улсын бүртгэлд бүртгэгдээгүй дуусаагүй барилга  буюу эд хөрөнгө байсан тул бичгээр хийх хэлцлийг хуульд зааснаар бүртгүүлэх буюу нотариатаар гэрчлүүлбэл зохих хэлцлийг ийнхүү бүртгүүлсэн буюу гэрчлүүлсэн тохиолдолд хийгдсэн гэж үзэх Иргэний хуулийн 00 дугаар зүйлийн 00.2.0.-т заасан шаардлага тавигдахгүй, харин зохигчид худалдах-худалдан авах гэрээ байгуулахдаа хүсэл зоригоо илэрхийлсэн баримт бичиг үйлдэж, гарын үсэг зурсан тохиолдолд тэдгээрийг Иргэний хуулийн 00 дугаар зүйлийн 00.2.1.-д зааснаар бичгээр хэлцэл хийсэн гэж үзнэ.

Хэрвээ гэрээний зүйл нь  улсын бүртгэлд бүртгэлтэй үл хөдлөх эд хөрөнгө байсан тохиолдолд хэлбэрийн хувьд Иргэний хуулийн 109 дүгээр зүйлийн 109.2., 110 дугаар зүйлийн 110.1., 182 дугаар зүйлийн 182.1.,005 дугаар зүйлийн005.2., Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 0 дүгээр зүйлийн 0.2.-т заасан журам, шаардлага тавигдах учиртай.

Дээрх гэрээний оролцогчид болох худалдагч ЖЖСЭ ХХК-ийн захирал Ян Вэймин, худалдан авагч ВШЛнар нь БНХАУ-ын иргэд байх бөгөөд гэрээний агуулгыг өөрсдөө монгол хэл дээр үйлдэж гарын үсэг зурсан талаар маргаагүй тул талуудын хооронд байгуулагдсан гэрээ хүчин төгөлдөр байна.

 

Улсын бүртгэлд авагдсан гэрээнд ЖЖСЭ ХХК-ийн ТУЗ-ийн гишүүн Tang Hong Bin гэгч гарын үсэг зурсан явдал нь гэрээний хүчин төгөлдөр байдалд нөлөөлөхгүй.

Зохигчдын хооронд байгуулагдсан0015 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн орон сууц захиалах гэрээ,0015 оны 7 дугаар сарын 16-ны өдрийн орон сууц буцаан худалдан авах гэрээ,0015 оны 11 дүгээр сарын 00-ны өдрийн орон сууц худалдах худалдан авах гэрээнүүд нь өөр хоорондоо холбоотой, өмнөх гэрээний үргэлжлэл болж дараагийн гэрээ байгуулагдсан байх тул “...монгол хэл, бичиг мэдэхгүй Ян Вэйминээр гарын үсэг зуруулсан нь хууль зөрчсөн...”  гэх нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбар үндэслэлгүй ба Иргэний хуулийн06 дугаар зүйлийн06.1.1-т заасан "хууль зөрчсөн буюу нийтээр хүлээн зөвшөөрсөн зан суртахууны хэм хэмжээнд харшилсан” гэж үзэх өөр ямар үндэслэл байгаа болохыг нэхэмжлэлийн шаардлагадаа тодорхойлоогүй, нотолж чадаагүй байна. /хх-ийн 100/

Зохигчдын хооронд байгуулагдсан0015 оны 11 дүгээр сарын 00-ны өдрийн орон сууц худалдах худалдан авах гэрээ нь хэлбэрийн хувьд шаардлага хангасан,  агуулгын хувьд хууль зөрчсөн гэж үзэх үндэслэл тогтоогдохгүй байх бөгөөд хариуцагч  нэмж 1 775 000 юанийг  нэхэмжлэгчид төлсөн, түүнийг уг гэрээний дагуу үүргээ бүрэн гүйцэтгэсэн гэж гэрээнд тухайлан заасан байхаас гадна худалдагч ЖЖСЭ ХХК нь гэрээний 0.0-т “худалдан авагч гэрээний үнийг 100 хувь төлсөн тохиолдолд эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн газарт бүртгүүлэхтэй холбогдсон материал, баримт бичгийг худалдагч тал гаргаж өгөх үүрэгтэй” гэсний дагуу холбогдох баримтуудыг гаргаж өгсөнөөр гэрээ хэрэгжсэн болох нь Хан-Уул дүүргийн улсын бүртгэлийн хэлтсээс ирүүлсэн нотлох баримтуудаар тогтоогдсон байна. /хх-ийн07-62,0хх-ийн 10-00/

 

Эдгээр баримтад хариуцагч ВШЛ1 860 000 000 төлбөрийг бүрэн төлж дуусгасан болохыг тодорхойлсон ЖЖСЭ ХХК-ийн тодорхойлолтууд, барилгын схем зураг, кадастрын зураг, хаягийн тодорхойлолт зэрэг авагдсан байна.

 

Дээрх байдлаас үзэхэд анхан шатны шүүх “...дээрх гэрээнүүдийг, ямар нэгэн үр дүнд хүргэхгүй, дүр үзүүлж хийсэн, хууль зөрчиж хийсэн хэлцэл гэж үзэх үндэслэлгүй байна….” гэж дүгнэж нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь зөв байна.

 

Харин шүүх “...2015 оны 11 дүгээр сарын 00-ны өдөр байгуулсан орон сууц худалдах, худалдан авах гэрээг монгол хэл дээр байгуулж, хятад хэл рүү орчуулж, албан ёсны баталгаат орчуулга хийлгэж баримт үйлдсэн…” гэж дүгнэхдээ уг хятад хэл дээрх гэрээнд талууд гарын үсэг зураагүй, уг гэрээний хятад хэл дээрх орчуулга Монголын нотариатчдын танхимд хадгалагдаагүй болохыг анхаараагүй байна.

 

Гэвч энэ гэрээний оролцогчид нь орон сууц худалдах, худалдан авах хүсэл зоригоо илэрхийлж өөр хоорондоо холбоотой хэд хэдэн гэрээг хятад, монгол хэл дээр байгуулж байсан, худалдагч ЖЖСЭ ХХК-ийн захирал Ян Вэймин, худалдан авагч ВШЛнар нь БНХАУ-ын иргэд байх бөгөөд гэрээний агуулгыг өөрсдөө монгол хэл дээр үйлдэж гарын үсэг зурсан, орон сууцыг худалдан авагч ВШЛ1 860 000 000 төлбөрийг бүрэн төлж дуусгасан болохыг ЖЖСЭ ХХК тодорхойлсон тул талуудын хооронд хийгдсэн0015 оны 11 сарын 00-ны өдөр орон сууц худалдах, худалдан авах гэрээг хятад хэл дээр байгуулаагүй явдал нь гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэл гэж үзэх үндэслэл болохгүй юм.

 

0. Зохигчдын хооронд хийгдсэн0015 оны 11 дүгээр сарын 00-ны өдөр орон сууц худалдах, худалдан авах гэрээнд талууд гарын үсэг зурж, уг гэрээний үнэн зөвийг гэрчилж нотариатч Д.Э-баталгаажуулахдаа гэрээний талуудыг биечлэн оролцуулсан болох нь нотариатын бүртгэлийн дэвтрийн хуулбар зэрэг хэрэгт авагдсан бичмэл нотлох баримтуудаар тогтоогдож байна. /2хх-ийн 66-67/

 

Мөн хэрэгт авагдсан0015 оны 11 дүгээр сарын 00-ны өдрийн орон сууц худалдах, худалдан авах /хятад хэл дээрх/ гэрээнд талууд гарын үсэг зураагүй, уг гэрээний хятад хэл дээрх орчуулга Монголын нотариатчдын танхимд хадгалагдаагүй байна.

 

Нэхэмжлэгч ЖЖСЭ ХХК-ийн захирал Ян Вэймин, хариуцагч ВШЛнар нь хятад иргэд боловч тэдгээр нь монгол хэл мэдэхгүй гэх байдал тогтоогдоогүй байхаас гадна гэрээний агуулгыг өөрсдөө монгол хэл дээр үйлдэж гарын үсэг зурсан, зохигчдын хооронд өмнө нь орон сууц худалдах, худалдан авах хүсэл зориг илэрхийлэгдсэн өөр хоорондоо холбоотой хэд хэдэн гэрээ хятад, монгол хэл дээр байгуулагдаж байсан тул  хариуцагч Д.Э-нотариатын үйлдэл хийх, баримт бичиг үйлдэхдээ Нотариатын тухай хуулийн 02 дугаар зүйлийн 02.1 дэх хэсэгт зааснаар орчуулагч /хэлмэрч/-ийг оролцуулаагүй нь гэрээний харилцаанд орсон талуудын  хүсэл зоригийн илэрхийллийг үгүйсгэх үндэслэл болохгүй.

 

Нөгөө талаар гэрээний зүйл нь улсын бүртгэлд бүртгэлтэй үл хөдлөх эд хөрөнгө биш, улсын комисс хүлээн авч ашиглалтад ороогүй, дуусаагүй барилга  буюу эд хөрөнгө байгаа тохиолдолд  Иргэний хуулийн 00 дугаар зүйлийн 00.2.0, 109 дүгээр зүйлийн 109.2 дах хэсэгт заасан буюу бичгээр хийх хэлцлийг “хуульд зааснаар бүртгүүлэх буюу нотариатаар гэрчлүүлбэл зохих хэлцлийг ийнхүү бүртгүүлсэн буюу гэрчлүүлсэн” байх шаардлага байхгүй болно.

 

Талуудын хооронд хийгдсэн0015 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн орон сууц захиалах гэрээг,0015 оны 11 сарын 00-ны өдрийн орон сууц худалдах, худалдан авах гэрээг тус тус хүчин төгөлдөр бус хэлцэл гэж үзэх үндэслэл тогтоогдоогүй тул0015 оны 11 дүгээр сарын 00-ны өдрийн00151100 дугаартай орон сууц худалдах, худалдан авах гэрээг гэрчилсэн нотариатын үйлдлийг хүчингүйд тооцох шаардлагагүй байна.

            Дээр дурдсан үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, нэхмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нарын гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхив.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн0019 оны 9 дүгээр сарын 09-ний өдрийн 180/ШШ2019/01860 дүгээр шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нарын гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.0 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 16 160 750 төгрөгийг улсын орлогод үлдээсүгэй. 

0. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.0, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 10 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

                          ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                               Д.ЦОГТСАЙХАН                                          

                                            ШҮҮГЧИД                                               С.ЭНХТӨР                                                                                                                  

                                                                                                            Н.БАТЗОРИГ