Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 12 сарын 10 өдөр

Дугаар 2021/ДШМ/47

 

   С.Б, Ө.Ж нарт холбогдох

эрүүгийн хэргийн тухай

 

Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг тус шүүхийн Ерөнхий шүүгч С.Өмирбек даргалж, шүүгч Д.Көбеш, Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч М.Нямбаяр нарын бүрэлдэхүүнтэй хийж, тус аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 9 дүгээр сарын 22-ны өдрийн 2021/ШЦТ/114 дүгээр шийтгэх тогтоолтой, шүүгдэгч С.Б, Ө.Ж нарт холбогдох эрүүгийн 2013000610236 дугаартай хэргийг шүүгдэгч С.Б  өмгөөлөгч К.Ержан, П.Баасанжав нарын болон шүүгдэгч Ө.Ж өмгөөлөгч Б.Гэрэл-Очир нарын давж заалдах гомдлыг үндэслэн 2021 оны 11 дүгээр сарын 04-ний өдөр хүлээн авч, шүүгч Д.Көбешийн илтгэснээр тус шүүхийн хуралдааны танхимд хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд нарийн бичгийн даргаар Б.Арманбек, тус аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Я.Дина, шүүгдэгч С.Б  түүний өмгөөлөгч К.Ержан, П.Баасанжав, шүүгдэгч Ө.Ж  түүний өмгөөлөгч Б.Даваажав, Б.Гэрэл-Очир, Н.Золжаргал нар оролцов.    

 

... М овогт С.Б, ...урьд Нийслэлийн Чингэлтэй дүүргийн шүүхийн 2009 оны 1 дүгээр сарын 12-ны өдрийн 22 дугаартай шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 97 дугаар зүйлийн 97.1 дэх хэсэгт зааснаар 1 жил 6 сарын хугацаагаар хорих ялаар шийтгүүлж байсан, Ж овогт Ө.Ж.

Шүүгдэгч С.Бнь:

-Төсвийн тухай хуулийг зөрчиж, Сумын ИТХ-аас малжуулах төсөл нэрийдлээр батлагдсан төсвийг хууль бус болохыг мэдсээр байж албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, бусдад давуу байвал бий болгон 2019 оны 12 дугаар сарын 17-ны өдөр “Байкөл” хоршооны дансаар дамжуулан 3 дугаар багийн 8 иргэнд 5.600.000 төгрөг, 2019 оны 12 дугаар сарын 26-ны өдөр “Цэцэгт мараа” хоршооны дансаар дамжуулан 1 дүгээр багийн 8 иргэнд 6.200.000 төгрөг, 2019 оны 12 дугаар сарын 27-ны өдөр “Нурхуат” хоршооны дансаар дамжуулан 5 дугаар багийн 8 иргэнд 5.600.000 төгрөгийг бэлнээр болон бог мал худалдан авч өгч, төсвийн хөрөнгийг  зориулалтын бусаар зарцуулсан, мөн 2020 оны 01 дүгээр сарын 22-ны өдөр “Бахытжолы” хоршооны дансаар дамжуулан тус сумын 4 дүгээр багийн 8 иргэнд 5.600.000 төгрөгийг, 2020 оны 01 дүгээр сарын 23-ны өдөр “Байкөл” хоршооны дансаар дамжуулан 2 дугаар багийн 6 иргэнд 4.200.000 төгрөг тус тус бэлнээр болон бог мал худалдан авч өгч, төсвийн хөрөнгийг зориулалтын бусаар зарцуулж, улсын төсөвт үлэмж хэмжээний буюу 27.200.000 төгрөгийн хохирол учруулсан,

-Баян-Өлгий аймгийн Баяннуур сумын Засаг даргаар ажиллаж байх хугацаандаа 2018 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд тусгагдаагүй, тус сумын 5 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах Засаг даргын Тамгын газрын эзэмшлийн ногоон бүсийн хашааны газраас иргэн Р.Жазирад 100 м.кв газрыг 2018 оны 9 дүгээр сарын 04-ний өдөр А/124 дугаартай газар эзэмшүүлэх захирамжаар 30 жилийн хугацаатай үйлчилгээний зориулалтаар эзэмшүүлэхээр газрыг давхардуулан олгож албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, бусдад давуу байдал бий болгосон,

-2019 оны 6 дугаар сарын 03-ны өдрийн А/82 дугаар захирамж гарган иргэн А.Бекболатад 64 м.кв газрыг Баяннуур сумын Засаг даргын Тамгын газрын эзэмшил газартай давхцуулан олгож албан үүрэг, албан тушаалын байдлын эрх мэдлээ албаны эрх ашгийн эсрэг ашиглаж хийх ёсгүй үйлдэл хийж бусдад давуу байдал бий болгосон,

-2019 оны 12 дугаар сарын 18-ны өдөр А/162 дугаартай захирамж гаргаж, 2019 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд тусгагдсан газрыг дуудлага худалдаа хийхгүйгээр иргэн Д.Ерланд 40м2 газрыг 30 жилийн хугацаатай эзэмшүүлэхээр олгож, албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, бусдад давуу байдал бий болгосон,

-2020 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн А/07 дугаар захирамж гаргаж, 2020 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд тусгагдаагүй, тус сумын 5 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах Засаг даргын Тамгын газрын эзэмшлийн ногоон бүсийн хашааны газраас иргэн А.Есимбект 40 м.кв газрыг үйлчилгээний зориулалтаар эзэмшүүлэхээр давхардуулж олгож, албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, бусдад давуу байдал бий болгосон,

-2020 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн А/85 дугаар захирамж гарган иргэн Б.Серикжанд 64 м.кв газрыг Баяннуур сумын Засаг даргын Тамгын газрын эзэмшил газартай давхцуулан олгож албан үүрэг, албан тушаалын байдлын эрх мэдлээ албаны эрх ашгийн эсрэг ашиглаж хийх ёсгүй үйлдэл хийж бусдад давуу байдал бий болгосон,

лбан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа увуулан ашиглаж, тус сумын Сум хөгжүүлэх сангийн хөрөнгөнөөс иргэн Б.Аманбект 2317 оны 9 дүгээр сарын 11-ний өдөр 10.000.000 төгрөг, 2017 оны 10 дугаар сарын 16-ны өдөр 5.000.000 төгрөг, нийт 15.000.000 төгрөгийн зээлийг Монгол Улсын Засгийн газрын 2016 оны 3 дугаар сарын 14-ний өдрийн 153 дугаартай тогтоолын хавсралтаар батлагдсан “Сум хөгжүүлэх сангийн хөрөнгийг бүрдүүлэх, зарцуулах, тайлагнах, хяналт тавих журам”-ын 3.3.3-д заасан сангийн хөрөнгөөр хэрэгжүүлэх төслийг сонгон шалгаруулах чиг үүрэг бүхий орон тооны бус зөвлөлөөр хэлэлцүүлэхгүйгээр шууд олгож, бусдад давуу байдал бий болгосон,

-Яллагдагч С.Б нь албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, тус сумын Сум хөгжүүлэх сангийн хөрөнгөнөөс иргэн Х.А  2018 оны 7 дугаар сарын 06-ны өдрийн 103 дугаартай захирамжаар 10.000.000 /арван сая/ төгрөг, иргэн Х.Б т 2018 оны 7 дугаар сарын 09-ний өдрийн 106 дугаартай захирамжаар 8.000.000 /найман сая/ төгрөгийн зээлийг Монгол Улсын Засгийн газрын 2016 оны 3 дугаар сарын 14-ний өдрийн 153 дугаартай тогтоолын хавсралтаар батлагдсан “Сум хөгжүүлэх сангийн хөрөнгийг бүрдүүлэх, зарцуулах, тайлагнах, хяналт тавих журам”-ын 3.3.3-д заасан сангийн хөрөнгөөр хэрэгжүүлэх төслийг сонгон шалгаруулах чиг үүрэг бүхий орон тооны бус зөвлөлөөр хэлэлцүүлэхгүйгээр шууд олгож, бусдад давуу байдал бий болгосон буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг,  22.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт,

 

Шүүгдэгч Ө.Ж-нь:

-Албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, бусдад давуу байдал бий болгон Төсвийн тухай хуулийг зөрчиж, 2018 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн Баяннуур сумын ИТХ-д орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгөөр 2019 онд хэрэгжүүлэх ажилд Малжуулах төслийг хэлэлцүүлж батлуулсан, мөн 2019 оны 02 дугаар сарын 27-ны өдрийн ИТХ-ын хуралдаанаар уг төслийг 38.000.000 /гучин найман сая/ төгрөг болгон багасгаж, тус сумын 1,2,3,4,5 дугаар багт хуваасан. Мөн 2019 оны 9 дүгээр сарын 26-ны өдөр 19 дугаартай тогтоолоор орон нутгийг хөгжүүлэх сангийн хөрөнгөөс малжуулах төслийг хэрэгжүүлэхийг сумын Засаг даргад даалгасан шийдвэрийг тус тус гаргаж, Засаг дарга С.Бийн хамтаар тус сумын 5 багийн нэр бүхий 38 иргэнд 27.200.000 төгрөгийг “Байкөл”, “Б ” хоршоод, “Цэцэгт мараа” ХХК, “Нурхуат” ХХК-ийн дансаар дамжуулан гаргаж, эргэн төлөгдөх нөхцөлгүйгээр уг мөнгийг бэлнээр болон бог мал худалдан авч өгч, төсвийн хөрөнгийг зориулалтын бусаар зарцуулж, улсын төсөвт үлэмж хэмжээний буюу 27.200.000 төгрөгийн хохирол учруулсан” гэх Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 22.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад хамаарах гэмт хэрэгт тус тус холбогджээ.

 

Баян-Өлгий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 9 дүгээр сарын 22-ны өдрийн 2021/ШЦТ/114 дүгээр шийтгэх тогтоолоор:

“1. Шүүгдэгч М овогт С.Б, Ж овогт Ө.Ж нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах” гэмт хэрэг үйлдсэн; Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасан “Төсвийн хөрөнгийг зориулалтын бусаар зарцуулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож,

2. Шүүгдэгч С.Бт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар нийтийн албанд томилогдох эрхийг 3 жилийн хугацаагаар хасаж, 2 жил 2 сарын хугацаагаар хорих ял,

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад зааснаар нийтийн албанд томилогдох эрхийг 3 жилийн хугацаагаар хасаж, 1 жил 3 сарын хугацаагаар хорих ял,

- Шүүгдэгч Ө.Ж  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар нийтийн албанд томилогдох эрхийг 2 жилийн хугацаагаар хасаж, 1 жилийн хугацаагаар хорих ял,

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад зааснаар нийтийн албанд томилогдох эрхийг 2 жилийн хугацаагаар хасаж, 1 жилийн хугацаагаар хорих ял тус тус шийтгэж,

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 2 дахь хэсгийн 2.4 дэх заалтад заасныг журамлан шүүгдэгч С.Бт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан нийтийн албанд томилогдох эрхийг 3 жилийн хугацаагаар хасаж, 2 жил 2 сарын хорих ял дээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад зааснаар оногдуулсан нийтийн албанд томилогдох эрхийг 3 жилийн хугацаагаар хасаж, 1 жил 3 сарын хорих ялыг нэмж нэгтгэн, нийтийн албанд томилогдох эрхийг 6 жилийн хугацаагаар хасаж, биечлэн эдлэх хорих ялыг 3 жил 5 сарын хугацаагаар,

- Шүүгдэгч Ө.Ж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан нийтийн албанд томилогдох эрхийг 2 жилийн хугацаагаар хасаж, 1 жилийн хорих ял дээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад зааснаар оногдуулсан нийтийн албанд томилогдох эрхийг 2 жилийн хугацаагаар хасаж, 1 жилийн хорих ялыг нэмж нэгтгэн, нийтийн албанд томилогдох эрхийг 4 жилийн хугацаагаар хасаж, биечлэн эдлэх хорих ялыг 2 жилийн хугацаагаар тус тус тогтоож,

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.Бт оногдуулсан 3 жил 5 сарын хорих ялыг, шүүгдэгч Ө.Ж  оногдуулсан 2 жилийн хорих ялыг тус тус нээлттэй хорих байгууллагад эдлүүлж,

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч С.Бийн нийтийн албанд томилогдох эрхийг 6 жилийн хугацаагаар хассан нэмэгдэл ялын хугацааг, шүүгдэгч Ө.Ж  нийтийн албанд томилогдох эрхийг 4 жилийн хугацаагаар хассан нэмэгдэл ялын хугацааг тус тус шүүгдэгч тус бүр хорих ялыг эдэлж дууссан үеэс эхлэн тоолж,

6. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч С.Бээс 11.600.000 (арван нэгэн сая зургаан зуун мянга) төгрөг гаргуулан Баян-Өлгий аймгийн Баяннуур сумын Орон нутгийн хөгжлийн сангийн дансанд, 15.000.000 (арван таван сая) төгрөг гаргуулан Баян-Өлгий аймгийн Баяннуур сумын Сум хөгжүүлэх сангийн дансанд тус тус оруулж” шийдвэрлэжээ.   

 

Шүүгдэгч С.Бийн өмгөөлөгч К.Ержаны давж заалдах гомдолд: “...С.Б  хувьд гэмт хэрэг үйлдэгдсэн үйл баримтын талаар мөрдөн шалгах ажиллагаанаас эхлэн үнэн бодит байдлаар мэдүүлсээр ирсэн бөгөөд мөрдөн шалгах ажиллагаанаас авхуулаад шүүхийн хэлэлцүүлэгт гэм буруугаа хүлээн зөвшөөрсөөр ирсэн. Энэ хэрэгт яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлэх үед улсын яллагчийн яллах дүгнэлтэд зөвхөн малжуулах төслөөр олгогдсон 27.200.000 төгрөгийг хохиролд тооцон ирүүлсэн байсан хэдий ч анхан шатны шүүх хуралдаанд яллах дүгнэлт үйлдсэн прокуророос өөр прокурор оролцон хохирлын хэмжээг яллах дүгнэлтэд тусгагдсанаас ихэсгэн С.Бийн сум хөгжүүлэх сангаас хууль бусаар олгосон гэх эргэн төлөгдөөгүй А-т олгогдсон 15.000.000 төгрөг, А-т олгогдсон 10.000.000 төгрөгийг нэмж С.Бээс гаргуулахаар санал гаргаснаар С.Б нийт 28.200.000 төгрөг төлөх нөхцөл үүссэн тул бид шүүхээс 5 хоногийн завсарлага авч энэхүү завсарлага авсан хугацаанд С.Б38.200.000 төгрөгөөс 12.000.000 төгрөгийн хохирлыг барагдуулж ирсэн.С.Б,Ө.Ж нар нь анхнаасаа гэмт хэрэг үйлдсэнээ хүлээн зөвшөөрч гэм буруугийн хувьд ямар нэгэн маргаан гаргаагүй бөгөөд эсрэгээрээ гэмт хэрэг үйлдсэндээ гэмшин цаашид үлдсэн хохирлыг ойрын хугацаанд төлж барагдуулахаа илэрхийлж торгуулийн ял оногдуулж өгөхийг шүүхээс хүссэн хэдий ч харамсалтай нь шүүхээс түүнд хорих ял оногдуулснаар тэр хоригдож байх тул үлдсэн хохирлоо төлөх боломж олдохгүй байна.С.Бийн холбогдсон хэрэг болох Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг мөн хуулийн 22.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасан гэмт хэргүүд хорих ялаас гадна хорихоос өөр төрлийн ял оногдуулах боломжтой сонгомол ялтай байхаар хуульд тусгагдсан байх юм.С.Бийн хувьд завсарлага авсан 5 хоногт 12.000.000 төгрөгийг төлсөн байдал болон хавтас хэрэгт авагдсан түүний эд хөрөнгийн байдал зэргээс дүгнэвэл цаашид хохирлыг бүрэн барагдуулж, хэрвээ шүүхээс торгуулийн ял оногдуулбал түүнийг мөн адил төлөх боломжтой байдал харагдаж байгаагаас гадна өөрөө ч үүнийг шүүхэд мэдүүлсэн. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино.”  гэж зааснаас үзэхэд эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн этгээдийг цээрлүүлэн, нийгэмшүүлэх зэргээс гадна гэмт хорыг арилган хохирлыг нөхөн төлүүлэхэд гол зорилго орших юм. Мөн хуулийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх  хэсэгт “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэж заасан. Энэ гэмт хэргийн хувьд С.Бнь гэмт хэрэг үйлдсэнээ хүлээн зөвшөөрч өөрийн ухамсраар  хохирлыг хэсэгчлэн төлж байгаа байдал нь цаашид нийгэмд хор хөнөөл аюул багатай, ухамсартай нийгэмшсэн иргэний шинжийг агуулаад байна. Мөн С.Бнь урьд өмнө гэмт хэрэгт холбогдож байгаагүй зөв хүмүүжилтэй төлөвшсөн нэгэн байсан бөгөөд энэхүү гэмт хэргийг шунахайн сэдэлтээр үйлдээгүй, энэ хэргүүдийн улмаас өөртөө нэг ч төгрөг авч ашиглаж, завшаагүй, бусдын шахаанд орж /сумын ИХТ-ын төлөөлөгчдийн/ иргэдийн амьжиргааг дээшлүүлэх санаа агуулан нөхцөл байдлыг буруугаар төсөөлсний улмаас гэмт хэрэг үйлдсэн байдал хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогдоод байгаа. Үүнээс гадна С.Б нь нэр бүхий 5 иргэнд хууль бус байдлаар олгосон газруудыг бүгдийг нь өөрөө дахин захирамж гарган хүчингүй болгож хууль бус газар олгосон үйлдлийнхээ хор уршгийг бүрэн арилган, хохирлоо хэсэгчлэн нөхөн төлж, үлдсэн хэсгээ нэн даруй төлөхөө илэрхийлж буй зан үйлдэл нь цаашид нийгэмд аюул багатай ухамсартай иргэн гэдгээ зан байдал болон үйлдлээрээ харуулж байгаагийн илрэл юм. Үүнээс гадна хохирол болон торгуулийн ялаа биелүүлэх чадамжтай гэдгээ харуулсаар байтал түүний эрх зүйн байдлыг дордуулан хуулиар олгогдсон боломжийг олголгүйгээр шууд хорих ялаар шийтгэж байгаа нь Эрүүгийн хуулийн 1.3 дугаар зүйлийн 1 хэсэгт “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг,  гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна.” гэсэн шударга ёсны зарчим нийцэхгүй, нөхцөл байдалд зөв дүгнэлт хийлгүй анхан шатны шүүх түүнд хүнд ял оногдуулсан гэж үзнэ. Иймд С.Бийн үйлдсэн хэргийн нөхцөл байдалд зөв дүгнэлт хийж, Үндсэн хуульд заасан энэрэнгүй ёсны зарчмыг баримтлан түүнд оногдуулсан хорих ялыг өөрчлөн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг мөн хуулийн 22.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т заасан торгох ялыг түүний гэмт буруугийн хэлбэрт тохирсон хэмжээгээр тус тус торгож ял шийтгэж өгөхийг хүсье.” гэжээ.

Шүүгдэгч С.Бийн өмгөөлөгч П.Баасанжавын давж заалдах гомдолд: “... С.Б нь шүүх хуралдаанд, өөрийн үйлдсэн хэрэг, гэм буруугаа хүлээж оролцсон. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзнэ” гэж заажээ.

Гэтэл анхан шатны шүүх С.Б-т Эрүүгийн хуулийн 6.5, 6.6 дугаар зүйлүүдэд заасан хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй гэж түүний хувийн болон хэргийн нөхцөл байдалд бүрэн дүгнэлт хийгээгүй, түүнд хүнд ял оногдуулсан байна.

С.Б-н үйлдсэн дээрх гэмт хэргийн улмаас 38,600,000 төгрөгийн хохирол учирсан ба тэрээр 12,600,000 төгрөгийн хохирлыг нөхөн төлж, 26,600,000 төгрөгийн хохирол нөхөн төлөгдөөгүй ч тэрээр уг хохирлыг төлөхөө илэрхийлсэн байна.

Хэргээс үзэхэд С.Б нь Засаг даргын албан үүргийг гүйцэтгэх явцдаа хууль тогтоомжийг зөрчсөн ч тухайн орон нутгийн иргэдийн ахуй амьдрал, амьжиргааг дээшлүүлэх зорилтот хөтөлбөр арга хэмжээг авч хэрэгжүүлсэн, энэхүү төсөл хөтөлбөрт тусгагдсан хөрөнгөнөөс өөртөө болон өөрийн хамаарал бүхий этгээдүүддээ олгоогүй нь тогтоогджээ. Мөн Монгол Улсын засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлд заасан бүрэн эрхийг хэрэгжүүлэхдээ холбогдох хууль тогтоомжуудыг бүрэн судлаагүй, үр дагаврыг ойлгож, ухамсарлаагүйгээс энэ гэмт хэрэгт холбогдсон нөхцөл байдал тогтоогджээ. Үүнийг Эрүүгийн хуулийн 6.5 дугаар зүйлийн 1.1-д заасан “...Тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн", 1.6 дахь хэсэгт заасан нөхцөл байдлыг буруугаар төсөөлж андуурсны улмаас гэмт хэрэг үйлдсэн” гэж үзэх үндэслэлтэй юм.

Мөн Эрүүгийн хуулийн 6.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “...Шүүх энэ зүйлд заагдаагүй онцгой нөхцөл байдлыг харгалзан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлж болно* гэж заажээ.

С.Б  нь эхнэр, бага насны 4 хүүхдийн хамт амьдардаг, үр хүүхдээ өсгөн хүмүүжүүлэх үүрэг хүлээсэн эцэг хүн. Түүнд ял оногдуулахдаа энэхүү хувийн болон гэр бүлийн байдлыг нь харгалзан оногдуулсан ялыг хөнгөрүүлэх үндэслэлтэй байна.

Эрүүгийн хуулийн 22.1 дүгээр зүйлийн 1 дахь хэсэг, 22.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэг аль аль нь торгох, хорих, зорчих эрхийг хязгаарлах гэсэн сонгох хариуцлагын төрөлтэй.

Шүүх С.Б нь үйлдсэн хэргийн талаар үнэн зөв мэдүүлж, гэм буруугаа хүлээсэн, түүний үйлдсэн гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг зохих хэмжээнд төлж, үлдэгдэл хохирлыг нөхөн төлөхөө илэрхийлсэн байхад үндэслэлтэй дүгнэлт хийгээгүй хорих ял оногдуулсан.

С.Б үйлдсэн хэргийг зүйлчилсэн Эрүүгийн хуулийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 22.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтууд аль аль нь ялын дээд хэмжээ нь 5 жил хүртэл хорих ял оногдуулахаар заасан нь мөн хуулийн 2.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хөнгөн төрлийн гэмт хэргийн ангилалд багтаж байна.

Эрүүгийн хуулийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “...хохирол төлөхөө илэрхийлсэн тохиолдолд хорих ял оногдуулахгүйгээр тэнсэж болно” гэж заасан байгаа нь хохирол төлөхөө илэрхийлэх нь хөнгөн төрлийн ял оногдуулах үндэслэл болж байгааг шүүх анхаараагүй буруу дүгнэлт хийжээ.

Анхан шатны шүүх хохирлын талаар буруу дүгнэлт хийжээ. Тодруулбал, ЭХХШТХ- ийн 8.6 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн “...гэмт хэргийн улмаас учирсан эд хөрөнгийн болон эд хөрөнгийн бус хохирлыг хууль ёсоор хариуцвал зохих этгээд... гэдэг нь Иргэний хуулийн 498, 499, 500, 512 дугаар зүйлүүдэд зааснаар иргэн, ажил олгогч хуулийн этгээдийг хамруулан ойлгох тул С.Б,Ө.Ж нарт холбогдох хэргийн иргэний хариуцагчаар татагдсан нэр бүхий иргэн, хуулийн этгээдээр Баян-Өлгий аймгийн Баяннуур сумын Орон нутгийн хөгжлийн санд учирсан 27,200,000 төгрөгийг төлүүлэх хууль зүйн үндэслэл тогтоогдоогүй гэжээ.

Орон нутгийн хөгжлийн сан, Сум хөгжүүлэх сангийн хөрөнгийг зарцуулахдаа нутгийн захиргааны байгууллага иргэдтэй зээлийн гэрээ хийж зээл, хөнгөлөлтийг олгосон тул иргэний хариуцагч нар гэрээний дагуу уг мөнгийг төлөх үүрэг хүлээсэн этгээдүүд юм. Харин С.Б нь эдгээр хүмүүст давуу байдал бий болгосон үйлдэлдээ яллагдаж байгаа тул зээл, хөнгөлөлт авсан этгээдүүдээс буцаан гаргуулах хууль зүйн үндэслэлтэй.

Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолоор С.Бт оногдуулсан хорих ялыг хөнгөрүүлэн өөрчилж, хохирлын талаар хууль зүйн үндэслэлтэй дүгнэлтийг хийж иргэний хариуцагч нараас гаргуулахаар шийдвэрлэж өгнө үү. Хэрэв хохирлыг иргэний хариуцагч нараас гаргуулах үндэслэлгүй гэж үзвэл С.Б төлөхөө илэрхийлж, мөнгөө ээж Н.Зейнелханы дансанд байршуулсан болно.” гэжээ.

 

Шүүгдэгч Ө.Ж-н өмгөөлөгч Б.Гэрэл-Очирын давж заалдах гомдолд: “...Шүүхээс миний үйлчлүүлэгч нарт холбогдох эрүүгийн хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцэж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг “Эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах” /нийтийн албанд томилогдох эрхийг 2 жилийн хугацаагаар хасаж, 1 жилийн хорих ял/, мөн хуулийн 22.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалт “Төсвийн хөрөнгийг зориулалтын бусаар зарцуулах” /нийтийн албанд томилогдох эрхийг 2 жилийн хугацаагаар хасаж, 1 жилийн хорих ял/ гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, ялыг нэмж нэгтгэн нийт эдлэх ялыг нийтийн албанд томилогдох эрхийг 4 жилийн хугацаагаар хасаж, 2 жилийн хорих ял байхаар тогтоосон нь хэргийн байдалтай нийцээгүй байна. Учир нь анхан шатны шүүх хуралд миний үйлчлүүлэгч Ө.Ж гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хохирол төлбөрөө бүрэн төлсөн байхад анхан шатны шүүхээс хорих ял оногдуулсан үндэслэлээ тайлбарлаагүй байна. Өөрөөр хэлбэл гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хохирол төлбөрөө төлсөн, өөрийн үйлдэлдээ харамсаж, гэм буруугаа ухаарсан нөхцөл байдлыг ял оногдуулахдаа анхаараагүй байна.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангид заасан ял хөнгөрүүлэх нөхцөл байдал, түүнчлэн дахин гэмт үйлдэх нөхцөл зэргийг шүүх бүх талаас нь бүрэн дүүрэн үнэлээгүй байна. Өөрөөр хэлбэл хорих ял оногдуулах нь гэмт хэрэг үйлдсэн этгээдийг нийгмээс тусгаарлаж, дахин гэмт хэрэг үйлдэхээс урьдчилан сэргийлэх, өөрийн үйлдэлдээ дүгнэлт хийх зэргээр нэг талаас цээрлүүлэх, хохирлыг нөхөн төлүүлэх, нөгөө талаас хүмүүжлийн үр нөлөөг үзүүлж, гэмт хэрэг үйлдсэн хүнийг дахин нийгэмшүүлэх зорилготой байхад гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа бүхэлд нь хүлээн зөвшөөрч, гэм буруугаа хүлээж, хохирол төлбөрөө бүрэн барагдуулсан хүнийг хорих ялаар шийтгэх нь Эрүүгийн хуулийн ялын бодлогод огт нийцэхгүй шийдвэр юм. Нөгөө талаар хууль тогтоогчоос Эрүүгийн хуулийн тусгай ангийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 22.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т заасан гэм хэрэг үйлдсэн этгээдэд Нийтийн албанд томилох эрхийг хасахыг үндсэн ялын шинжтэй хэрэглэхээр заасан нь тухайн этгээд шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноор дахин гэмт хэрэг үйлдэх, нийгэмд аюултай үйлдэл эс үйлдэхүй гаргах нөхцөлийг бүхэлд нь хязгаарладгаараа онцлогтой. Өөрөөр хэлбэл энэ төрлийн гэмт хэрэг үйлдсэн этгээд шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноор дахин гэмт хэрэг үйлдэх боломжтой болно. Иймээс түүнийг заавал хорих ялаар шийтгэх нь зохимжгүй байна. Түүнчлэн хохирол төлбөр төлөгдөж, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөөр байхад Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн холбогдох хэсгийг яагаад журамлаж, шийдвэрлээгүй талаараа ч огт тайлбарлаагүй. Шүүхээс шүүгдэгч Ө.Ж-д оногдуулсан ял шийтгэлийн талаарх дүгнэлт нь туйлын ойлгомжгүй байна. Мөн Эрүүгийн тусгай ангийн 22.8 дугаар зүйлд заасан “Төсвийн хөрөнгийг зориулалтын бусаар зарцуулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон шийтгэл нь хуулийг илтэд буруу тайлбарлан хэрэглэжээ. Миний үйлчлүүлэгч Ө.Ж нь төсвийн захирагч биш юм. Төсвийг захиран зарцуулах эрх бүхий субъект буюу төсвийн захирагч гэж Төсвийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.35 /төсвийн захирагч" гэж төсвийн ерөнхийлөн захирагч, төсвийн төвлөрүүлэн захирагч болон төсвийн шууд захирагчийг/-т заасан төсвийн захирагчийн алинд нь хамааруулж, төсвийн захиран зарцуулагч гэж үзэж байгаа нь тодорхойгүй байна. Ө.Ж нь Төсвийн тухай хуульд заасан төсвийн захирагч гэдэг субъект биш тул түүнийг энэ тусгай субъекттэй гэмт хэргийн оролцогч гэж үзэж зүйлчлэх хууль зүйн үндэслэл, боломж байхгүй.

Иймээс миний үйлчлүүлэгч Ө.Ж  гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хохирол төлбөрөө төлсөн, өөрийн үйлдэлдээ гэмшиж, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн зэрэг нөхцөлд хууль зүйн үндэслэл бүхий дүгнэлт хийж, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж, шийдвэрлэж өгнө үү.” гэжээ.

 

Шүүх хуралдаанд прокурорын гаргасан тайлбарт: “Шүүгдэгч С.Бийн өмгөөлөгч К.Ержаны хувьд шүүгдэгч С.Б нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрч, гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг бүрэн төлж барагдуулсан учраас анхан шатны шүүхээс түүнд оногдуулсан хорих ялыг торгох ялаар сольж өгөхийг хүссэн агуулгатай давж заалдах гомдол гаргасан. Шүүгдэгч С.Бийн хувьд нэг төрлийн гэмт хэргийг олон удаагийн үйлдлээр үйлдсэн болох нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар бүрэн нотлогдсон. Хуульд хохирол төлснөөр торгох ялаар шийтгэнэ гэсэн зохицуулалт байхгүй. Тиймээс шүүгдэгч С.Бийн ар гэрийн нөхцөл байдлыг харгалзан хорих ялыг торгох ялаар сольж өгөхийг хүссэн давж заалдах гомдлыг хүлээн авах боломжгүй. Шүүгдэгч С.Бийн өмгөөлөгч П.Баасанжавын зүгээс анхан шатны шүүх хууль хэрэглээний алдаа гаргаж, хэрэгт цугларсан нотлох баримтыг хэргийн нөхцөл байдалд тааруулан үнэлж чадаагүй ба шүүгдэгчийн хувийн байдлыг харгалзан үзээгүй гэсэн агуулга бүхий гомдол гаргасан. Мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн тохиолдол байхгүй ба анхан шатны шүүх хэргийн нөхцөл байдалд үндэслэл бүхий дүгнэлт хийсэн гэж үзэж байна. Шүүгдэгч С.Б,Ө.Ж нар төсвийн шууд захирагч болохын хувьд төсвийн хөрөнгийг зориулалтын бусаар зарцуулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь хэрэгт цугларсан нотлох баримтаар бүрэн нотлогдон тогтоогдсон. Анхан шатны шүүх болон прокурорын зүгээс хуулийг буруу хэрэглэсэн зүйл байхгүй учраас анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх нь үндэслэлтэй гэсэн байр суурьтай байна. Мөн П.Баасанжав өмгөөлөгчийн зүгээс 2 төрлийн саналыг дэвшүүлж байна. Энэ хэргийн хувьд мөрдөн шалгах ажиллагаа дутуу хийгдсэн, мөрдөн шалгах ажиллагаагаар дахин тогтоох шаардлагатай зүйл байхгүй учраас П.Баасанжав өмгөөлөгчийн хэргийг мөрдөн байцаалтад буцаах тухай санал нь үндэслэл муутай гэж үзэж байна. Мөн шүүгдэгч Ө.Ж өмгөөлөгч Б.Даваажавын зүгээс шүүгдэгч Ө.Ж нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 22.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т заасан гэмт хэргийг үйлдсэн субъект биш учраас Ө.Жад холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож, түүнийг цагаатгаж өгөхийг хүссэн агуулгатай давж заалдах гомдол гаргасан. Хэдийгээр тус сумын Иргэдийн Төлөөлөгчийн Хурлын Тэргүүлэгчдийн хамтын шийдвэрээр энэ ажлыг хэрэгжүүлсэн ч гэсэн тухайн шийдвэрт Ө.Жнь Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын даргын хувьд гарын үсэг зурж албажуулсан учраас дээрх гэмт хэргүүдийн субъект нь мөн гэж үзэх бүрэн боломжтой. Малжуулах төслийн хүрээнд төсвийн хөрөнгийг ямар нэгэн сонгон шалгаруулалтгүйгээр, эргэн төлөгдөхгүй нөхцөлөөр, хувийн хэвшлийн хуулийн этгээдүүдийн данс руу шилжүүлсэн учраас шүүгдэгч Ө.Жын оролцоо байна гэж үзэх хууль зүйн үндэслэлтэй. Иймд Б.Даваажав өмгөөлөгчийн энэ тухай давж заалдах гомдлыг хүлээн авахгүй байхыг давж заалдах шатны шүүхээс хүсэж байна. Шүүгдэгч Ө.Ж  өмгөөлөгч Золжаргал нь мөрдөн шалгах ажиллагааны явцад гэрч нараас мэдүүлэг авахдаа орчуулагч оролцоогүй гэсэн агуулгатай тайлбар гаргаж байгаа. Гэтэл Баян-Өлгий аймаг нь ард иргэдийн үндэс угсаа, хэл соёлын хувьд Монгол Улсын бусад аймгуудаас онцлогтой. Монгол хэл мэддэг хүнээс монгол хэл мэдэхгүй хүний тоо их. Тус аймгийн хууль хяналтын байгууллагуудад орон тооны орчуулагч нар ажилладаг ба Баян-Өлгий аймаг дахь Цагдаагийн газарт мөн адил орон тооны орчуулагчаар ажилладаг цагдаагийн алба хаагч нар байдаг. Эдгээр орчуулагч нар хүрэлцэхгүй байгаа тохиолдолд цагдаагийн алба хаагч нарыг орчуулагчаар томилоод оролцуулах тохиолдол цөөнгүй гардаг. Энэ хэргийн хувьд монгол хэл мэдэхгүй гэрч нараас мэдүүлэг авах бүрд орчуулагч томилсон тогтоол гаргаж, хэрэгт хавсаргасан. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд өмгөөлөгч заавал оролцуулах тохиолдлуудыг тодорхой хуульчлаад өгсөн ба монгол хэл мэдэхгүй гэрчээс мэдүүлэг авахдаа өмгөөлөгчийг заавал оролцуулна гэсэн хуулийн зохицуулалт байхгүй. Шүүгдэгч Ө.Ж,С.Б нарын төсвийн хөрөнгийг зориулалтын бусаар зарцуулж, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж бусдад давуу байдал бий болгосон нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар бүрэн нотлогдсон байх тул шүүгдэгч нарын нэр бүхий өмгөөлөгч нарын давж заалдах журмаар гаргасан гомдлыг хэрэгсэхгүй болгож, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолын хэвээр үлдээх саналтай байна.” гэв.

 

 ТОДОРХОЙЛОХ нь:

 

            Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч С.Б,Ө.Ж нарт холбогдох эрүүгийн хэрэгт гаргасан шүүгдэгч С.Бийн өмгөөлөгч К.Ержан, П.Баасанжав, шүүгдэгч Ө.Ж өмгөөлөгч Б.Гэрэл-Очир нарын давж заалдах журмаар тус тус гаргасан гомдлуудыг үндэслэлтэй эсэхийг хянан шийдвэрлэхдээ гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр тухайн хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзлээ.

            Баян-Өлгий аймгийн прокурорын газраас яллагдагч Ө.Ж-г албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, бусдад давуу байдал бий болгон Төсвийн тухай хуулийг зөрчиж, 2018 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн Баяннуур сумын ИТХ-д орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгөөр 2019 онд хэрэгжүүлэх ажилд Малжуулах төслийг хэлэлцүүлж батлуулсан, мөн 2019 оны 02 дугаар сарын 27-ны өдрийн ИТХ-ын хуралдаанаар уг төслийг 38.000.000 /гучин найман сая/ төгрөг болгон багасгаж, тус сумын 1,2,3,4,5 дугаар багт хуваасан. Мөн 2019 оны 9 дүгээр сарын 26-ны өдөр 19 дугаартай тогтоолоор орон нутгийг хөгжүүлэх сангийн хөрөнгөөс малжуулах төслийг хэрэгжүүлэхийг сумын Засаг даргад даалгасан шийдвэрийг тус тус гаргаж, Засаг даргаС.Бийн хамтаар тус сумын 5 багийн нэр бүхий 38 иргэнд 27.200.000 төгрөгийг “Байкөл”, “Бахытжолы” хоршоо, “Цэцэгт мараа” ХХК, “Нурхуат” ХХК-ийн дансаар дамжуулан гаргаж, эргэн төлөгдөх нөхцөлгүйгээр уг мөнгийг бэлнээр болон бог мал худалдан авч өгч, төсвийн хөрөнгийг зориулалтын бусаар зарцуулж, улсын төсөвт үлэмж хэмжээний буюу 27.200.000 төгрөгийн хохирол учруулсан гэх үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 22.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтаар,

-яллагдагч С.Бийг сумын ИТХ-ын Төсвийн тухай хуулийг зөрчиж, малжуулах төсөл нэрийдлээр батлагдсан төсвийг хууль бус болохыг мэдсээр байж албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, бусдад давуу байвал бий болгон сумын 5 багийн нэр бүхий 38 иргэнд 27.200.000 төгрөгийг “Байкөл”, “Бахытжолы” хоршоо, “Цэцэгт мараа” ХХК, “Нурхуат” ХХК-ийн дансаар дамжуулан гаргаж, эргэн төлөгдөх нөхцөлгүйгээр уг мөнгийг бэлнээр болон бог мал худалдан авч өгч, төсвийн хөрөнгийг зориулалтын бусаар зарцуулж, улсын төсөвт үлэмж хэмжээний буюу 27.200.000 төгрөгийн хохирол учруулсан,

-Баян-Өлгий аймгийн Баяннуур сумын Засаг даргаар ажиллаж байх хугацаандаа 2018 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд тусгагдаагүй, тус сумын 5 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах Засаг даргын тамгын газрын эзэмшлийн ногоон бүсийн хашааны газраас иргэн Р.Ж-д 100 м.кв газрыг 2018 оны 9 дүгээр сарын 04-ний өдөр А/124 дугаартай газар эзэмшүүлэх захирамжаар 30 жилийн хугацаатай үйлчилгээний зориулалтаар эзэмшүүлэхээр газрыг давхардуулан олгосон, 2019 оны 6 дугаар сарын 03-ны өдрийн А/82 дугаар захирамж гарган иргэн А.Б-д 64 м.кв газрыг Баяннуур сумын Засаг даргын Тамгын газрын эзэмшил газартай давхцуулан олгосон, 2019 оны 12 дугаар сарын 18-ны өдөр А/162 дугаартай захирамж гаргаж, 2019 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд тусгагдсан газрыг дуудлага худалдаа хийхгүйгээр иргэн Д.Е-д 40м2 газрыг 30 жилийн хугацаатай эзэмшүүлэхээр олгосон, 2020 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн А/07 дугаар захирамж гаргаж, 2020 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд тусгагдаагүй, тус сумын 5 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах Засаг даргын Тамгын газрын эзэмшлийн ногоон бүсийн хашааны газраас иргэн А.Е-т 40 м.кв газрыг үйлчилгээний зориулалтаар эзэмшүүлэхээр давхардуулж олгосон, 2020 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн А/85 дугаар захирамж гарган иргэн Б.С-д 64 м.кв газрыг Баяннуур сумын Засаг даргын Тамгын газрын эзэмшил газартай давхцуулан олгож албан үүрэг, албан тушаалын байдлын эрх мэдлээ албаны эрх ашгийн эсрэг ашиглаж хийх ёсгүй үйлдэл хийж бусдад давуу байдал бий болгосон,

лбан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа увуулан ашиглаж, тус сумын Сум хөгжүүлэх сангийн хөрөнгөнөөс иргэн Б.А-т 2017 оны 9 дүгээр сарын 11-ний өдөр 10.000.000 төгрөг, 2017 оны 10 дугаар сарын 16-ны өдөр 5.000.000 төгрөг, нийт 15.000.000 төгрөгийг, Х.А-т 2018 оны 7 дугаар сарын 06-ны өдрийн 103 дугаартай захирамжаар 10.000.000 төгрөгийг, Х.Б-т 2018 оны 7 дугаар сарын 09-ний өдрийн 106 дугаартай захирамжаар 8.000.000  төгрөгийн  зээлийг тус тус  Монгол Улсын Засгийн газрын 2016 оны 3 дугаар сарын 14-ний өдрийн 153 дугаартай тогтоолын хавсралтаар батлагдсан “Сум хөгжүүлэх сангийн хөрөнгийг бүрдүүлэх, зарцуулах, тайлагнах, хяналт тавих журам”-ын 3.3.3-д заасан сангийн хөрөнгөөр хэрэгжүүлэх төслийг сонгон шалгаруулах чиг үүрэг бүхий орон тооны бус зөвлөлөөр хэлэлцүүлэхгүйгээр шууд олгож, бусдад давуу байдал бий болгосон  гэх үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 22.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтаар тус тус зүйлчилж яллах дүгнэлт үйлдэн хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Анхан шатны шүүх шүүгдэгч Ө.Ж ,С.Б нарыг  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 22.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэжээ.

 

Прокуророос яллах дүгнэлт үйлдэж, яллагдагч тус бүрийн үйлдлийг зүйлчилж хэргийг шүүхэд шилжүүлэхдээ, анхан шатны шүүх шүүгдэгч нарыг гэмт хэрэг үйлдсэн гэж дүгнэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэн шийтгэх тогтоол гаргахдаа хэрэгт цугларсан нотлох баримтуудыг хуульд заасан журмаар үнэлээгүйгээс хэргийн үйл баримтыг бодитой тогтоогоогүй, Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн байх тул давж заалдах шатны шүүх хуульд заасан бүрэн эрхийн хүрээнд, дараах үндэслэлүүдээр шийтгэх тогтоолын Тогтоох хэсгийн 2, 3, 4, 5, 6 дахь заалтыг өөрчилж, 1 дэх заалтын шүүгдэгч Ө.Ж-г эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт  заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсоныг, 2 дахь заалтын шүүгдэгч Ө.Ж-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар нийтийн албанд томилогдох эрхийг 2 жилийн хугацаагаар хасаж, 1 жилийн хорих ял оногдуулсан хэсгийг тус тус хүчингүй болгож, 3, 4 дэх заалтын шүүгдэгч Ө.Ж-д холбогдох хэсгийн хүчингүй болгож, шийтгэх тогтоолын тогтоох хэсэгт нэмэлт оруулж шүүгдэгч Ө.Ж-д холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн  хэргийг гэмт хэргийн шинжгүй үндэслэлээр хэрэгсэхгүй болгож, шүүгдэгч С.Бийн өмгөөлөгч К.Ержан, П.Баасанжав, шүүгдэгч Ө.Ж-н өмгөөлөгч Б.Гэрэл-Очир нарын ял шийтгэлийг хөнгөрүүлж шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулах тухай давж заалдах гомдлуудыг тус тус хангаж, бусад хэсгийг нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

Нэг. Шүүгдэгч Ө.Ж-н  үйлдэл холбогдлын талаар

 

            1. Хэрэгт хуульд заасан журмаар цуглуулж, бэхжүүлсэн нотлох баримтуудыг харьцуулан дүгнэвэл дараах үйл баримт тогтоогджээ. Үүнд:

Шүүгдэгч Ө.Ж нь албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, бусдад давуу байдал бий болгон Төсвийн тухай хуулийг зөрчиж, 2018 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн хуралдаанаар Баяннуур сумын ИТХ-д орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгөөр 2019 онд хэрэгжүүлэх ажилд Малжуулах төслийг хэлэлцүүлж 40 сая төгрөгөөр батлуулсан, мөн 2019 оны 02 дугаар сарын 27-ны өдрийн ИТХ-ын хуралдаанаар уг төслийг 38.000.000 /гучин найман сая/ төгрөг болгон багасгаж, тус сумын 1,2,3,4,5 дугаар багт хуваасан. Мөн 2019 оны 9 дүгээр сарын 26-ны өдөр 19 дугаартай тогтоолоор орон нутгийг хөгжүүлэх сангийн хөрөнгөөс малжуулах төслийг хэрэгжүүлэхийг сумын Засаг даргад даалгасан шийдвэрийг тус тус гаргаж, Засаг даргаС.Бийн хамтаар тус сумын 5 багийн нэр бүхий 38 иргэнд 27.200.000 төгрөгийг “Байкөл”, “Бахытжолы” хоршоо, “Цэцэгт мараа” ХХК, “Нурхуат” ХХК-ийн дансаар дамжуулан гаргаж, эргэн төлөгдөх нөхцөлгүйгээр уг мөнгийг бэлнээр болон бог мал худалдан авч өгч, төсвийн хөрөнгийг зориулалтын бусаар зарцуулж, улсын төсөвт үлэмж хэмжээний буюу 27.200.000 төгрөгийн хохирол учруулсан нь хангалттай тогтоогджээ.

Шүүгдэгч Ө.Ж-н дээрх үйлдэлд аймгийн прокурорын газраас яллах дүгнэлт үйлдэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 22.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д зааснаар зүйлчилж, анхан шатны шүүх шүүгдэгч нарыг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэн шийтгэх тогтоол гаргахдаа шүүгдэгч Ө.Жын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт  хэрэгт гэм буруутайд тооцож, ял оногдуулсан нь хууль ёсны болон гэм буруугийн зарчимд нийцээгүй байна.

           

            2. Шүүгдэгч Ө.Жыг албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, бусдад давуу байдал бий болгон Төсвийн тухай хуулийг зөрчиж, 2018 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн Баяннуур сумын ИТХ-д орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгөөр 2019 онд хэрэгжүүлэх ажилд Малжуулах төслийг хэлэлцүүлж батлуулсан, мөн 2019 оны 02 дугаар сарын 27-ны өдрийн ИТХ-ын хуралдаанаар уг төслийг 38.000.000 /гучин найман сая/ төгрөг болгон багасгаж, тус сумын 1,2,3,4,5 дугаар багт хуваасан. Мөн 2019 оны 9 дүгээр сарын 26-ны өдөр 19 дугаартай тогтоолоор орон нутгийг хөгжүүлэх сангийн хөрөнгөөс малжуулах төслийг хэрэгжүүлэхийг сумын Засаг даргад даалгасан шийдвэрийг тус тус гаргасан үйлдэлд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинж байхгүй байна. Сумын Иргэдийн төлөөлөгчийн хурал нь Монгол улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.2-д заасан нутгийн өөрөө удирдах байгууллага тул хамтын зарчмаар  шийдвэр гаргадаг, хурлын дарга нь мөн хуулийн 22 дугаар зүйлийн 22.1.2-д заасан “тухайн Хурлын хуралдааныг даргалах, гарсан шийдвэрийг ёсчилж баталгаажуулах, хэрэгжилтийг зохион байгуулах”, 25 дугаар зүйлийн 25.2-д “Хурлын болон Хурлын Тэргүүлэгчдийн тогтоолд Хурлын дарга, Хурлын даргыг сонгох, чөлөөлөх тухай тогтоолд тухайн хуралдаан даргалагч тус тус гарын үсэг зурна.” гэж зааснаас үзэхэд тухай өдрүүдийн хурлын тогтоолуудад гарын үсэг зурснаараа Ө.Жыг албан тушаалын байдлаа урвуулан ашигласан гэж үзэхгүй.

            Иймд шүүгдэгч Ө.Жад прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг гэмт хэргийн шинжгүй үндэслэлээр хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

3. Харин төсвийг зориулалтын бус, хууль бусаар зарцуулах чиглэлийг өгсөн ИТХ-ын тогтоол гаргаад түүнийгээ хууль бус гэдгийг /мэдэх ёстой/  мэдсэн атлаа шүүгдэгч С.Б нь уг тогтоолыг биелүүлж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан гэмт хэргийг үйлдэхдээ Ө.Ж нь үйлдлээрээ нэгдэн оролцсон, иргэдэд мөнгө тараахдаа Засаг даргаС.Бийн өрөөнд хамт байж мөнгө таралцсан болох нь хэрэгт авагдсан хохирогчийн хуул ёсны төлөөлөгч Б.Маргуланы мэдүүлэг /4-р хх-ийн 185-187х/, гэрч С.Мурат /1-р хх-ийн 46х/, З.Мадениет /1-р хх-ийн 47-48, 49-51х/,  Е.Тилекберген  /1-р хх-ийн 83, 141-142х/, С.Досбол /1-р хх-ийн 84х/, С.Адилет  /1-р хх-ийн 108-109х/,  С.Амантайн мэдүүлэг /1-р хх-ийн 121-122, 157-158х/,  П.Сатжол   /1-р хх-ийн 150-151х/, К.Байболат нарын мэдүүлэг /4-р хх-ийн 4-7х/, Баян-Өлгий аймгийн Баяннуур сумын ИТХурлын  2018 оны 12 сарын 19-ны өдрийн 24 дугаар, 2019 оны 02 дугаар сарын 27-ны өдрийн 31 дугаар, 2019 оны 9 дүгээр сарын 26-ны өдрийн 19 дугаартай тогтоолууд /1-р хх-ийн 169-177р/, ИТХурлын тэмдэглэлүүд /2-р хх-ийн 20, 23, 28-33х/ шүүгдэгч С.Б,Ө.Ж нарын мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар тогтоогдсон ба шүүгдэгч Ө.Жнь Эрүүгийн хуулийн тусгай ангийн  22.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан гэмт хэргийг үйлдсэн болох нь хангалттай нотлогдсон байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан ял оногдуулах үндэслэлтэй байна. Анхан шатны шүүхийн шүүгдэгч Ө.Жыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн  22.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, ял оногдуулсан нь хууль ёсны болон гэм буруугийн зарчимд нийцжээ.

 

Хоёр. ШүүгдэгчС.Бийн үйлдэл холбогдлын талаар

 

1. Төсвийн тухай хуулийг зөрчиж, Баяннуур сумын ИТХ-ын малжуулах төсөл нэрийдлээр батлагдсан төсвийг хууль бус болохыг мэдсээр байж албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, бусдад давуу байдал бий болгон сумын 5 багийн нэр бүхий 38 иргэнд 27.200.000 төгрөгийг “Байкөл”, “Бахытжолы” хоршоо, “Цэцэгт мараа” ХХК, “Нурхуат” ХХК-ийн дансаар дамжуулан гаргаж, эргэн төлөгдөх нөхцөлгүйгээр уг мөнгийг бэлнээр болон бог мал худалдан авч өгч, төсвийн хөрөнгийг зориулалтын бусаар зарцуулж, улсын төсөвт үлэмж хэмжээний буюу 27.200.000 төгрөгийн хохирол учруулсан,

-Баян-Өлгий аймгийн Баяннуур сумын Засаг даргаар ажиллаж байх хугацаандаа 2018 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд тусгагдаагүй, тус сумын 5 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах Засаг даргын тамгын газрын эзэмшлийн ногоон бүсийн хашааны газраас иргэн Р.Жазирад 100 м.кв газрыг 2018 оны 9 дүгээр сарын 04-ний өдөр А/124 дугаартай газар эзэмшүүлэх захирамжаар 30 жилийн хугацаатай үйлчилгээний зориулалтаар эзэмшүүлэхээр газрыг давхардуулан олгосон, 2019 оны 6 дугаар сарын 03-ны өдрийн А/82 дугаар захирамж гарган иргэн А.Бекболатад 64 м.кв газрыг Баяннуур сумын Засаг даргын Тамгын газрын эзэмшил газартай давхцуулан олгосон, 2019 оны 12 дугаар сарын 18-ны өдөр А/162 дугаартай захирамж гаргаж, 2019 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд тусгагдсан газрыг дуудлага худалдаа хийхгүйгээр иргэн Д.Ерланд 40м2 газрыг 30 жилийн хугацаатай эзэмшүүлэхээр олгосон, 2020 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн А/07 дугаар захирамж гаргаж, 2020 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд тусгагдаагүй, тус сумын 5 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах Засаг даргын Тамгын газрын эзэмшлийн ногоон бүсийн хашааны газраас иргэн А.Есимбект 40 м.кв газрыг үйлчилгээний зориулалтаар эзэмшүүлэхээр давхардуулж олгосон, 2020 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн А/85 дугаар захирамж гарган иргэн Б.Серикжанд 64 м.кв газрыг Баяннуур сумын Засаг даргын Тамгын газрын эзэмшил газартай давхцуулан олгож албан үүрэг, албан тушаалын байдлын эрх мэдлээ албаны эрх ашгийн эсрэг ашиглаж хийх ёсгүй үйлдэл хийж бусдад давуу байдал бий болгосон,

лбан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа увуулан ашиглаж, тус сумын Сум хөгжүүлэх сангийн хөрөнгөнөөс иргэн Б.Аманбект 2017 оны 9 дүгээр сарын 11-ний өдөр 10.000.000 төгрөг, 2017 оны 10 дугаар сарын 16-ны өдөр 5.000.000 төгрөг, нийт 15.000.000 төгрөгийг, Х.Алтанцэцэгт 2018 оны 7 дугаар сарын 06-ны өдрийн 103 дугаартай захирамжаар 10.000.000 төгрөгийг, Х.Бекнурт 2018 оны 7 дугаар сарын 09-ний өдрийн 106 дугаартай захирамжаар 8.000.000  төгрөгийн  зээлийг тус тус  Монгол Улсын Засгийн газрын 2016 оны 3 дугаар сарын 14-ний өдрийн 153 дугаартай тогтоолын хавсралтаар батлагдсан “Сум хөгжүүлэх сангийн хөрөнгийг бүрдүүлэх, зарцуулах, тайлагнах, хяналт тавих журам”-ын 3.3.3-д заасан сангийн хөрөнгөөр хэрэгжүүлэх төслийг сонгон шалгаруулах чиг үүрэг бүхий орон тооны бус зөвлөлөөр хэлэлцүүлэхгүйгээр шууд олгож, бусдад давуу байдал бий болгосон нь хэрэгт хууль заасан журмаар цуглуулж, бэхжүүлсэн нотлох баримтуудаар хангалттай тогтоогджээ.

Хэрэгт хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.15 дугаар зүйлийн 2, 3 дахь хэсэгт зааснаар тал бүрээс нь нягт нямбай, бүрэн гүйцэд, бодит байдлаар нь харьцуулан үнэлэхэд, шүүгдэгч С.Бнь  Баяннуур сумын ИТХ-ын Төсвийн тухай хуулийг зөрчиж, малжуулах төсөл нэрийдлээр батлагдсан төсвийг хууль бус болохыг мэдсээр байж зориулалтын бусаар зарцуулсан, Төсвийн тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.5.5.батлагдсан төсвийг зориулалтын дагуу зарцуулах, гэж заасныг зөрчсөн, Монгол улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1-д Тухайн Хурал Үндсэн хууль, бусад хууль тогтоомж, Засгийн газар, тухайн асуудлыг харьяалах дээд шатны байгууллагаас гаргасан шийдвэрийг зөрчсөн, эсхүл өөрийнх нь бүрэн эрхэд үл хамаарах, түүнчлэн хэрэгжих санхүүгийн болон бусад эх үүсвэргүй шийдвэр гаргасан бол Засаг дарга холбогдох шийдвэрт бүхэлд нь буюу түүний зарим хэсэгт хориг тавих эрхтэй. гэж заасан байхад Үндсэн хууль болон Төсвийн тухай хуулийн 58 дугаар зүйлийг зөрчиж гаргасан ИТХ-ын тогтоолд хуульд заасан хориг тавих эрхээ хэрэгжүүлэхгүйгээр уг хууль бус тогтоолыг хэрэгжүүлж төсвийн хөрөнгийг зориулалтын бусаар зарцуулсан, Баян-Өлгий аймгийн Баяннуур сумын Засаг даргаар ажиллаж байх хугацаандаа Р.Жазирад 100 м.кв газрыг, А.Бекболатад 64 м.кв газрыг, Д.Ерланд 40м2 газрыг, А.Есимбект 40 м.кв газрыг, Б.Серикжанд 64 м.кв газрыг Баяннуур сумын Засаг даргын Тамгын газрын эзэмшил газартай давхцуулан олгож албан үүрэг, албан тушаалын байдлын эрх мэдлээ албаны эрх ашгийн эсрэг ашиглаж хийх ёсгүй үйлдэл хийж бусдад давуу байдал бий болгосон, Б.Аманбект 2017 оны 9 дүгээр сарын 11-ний өдөр 10.000.000 төгрөг, 2017 оны 10 дугаар сарын 16-ны өдөр 5.000.000 төгрөг, нийт 15.000.000 төгрөгийг, Х.Алтанцэцэгт 10.000.000 төгрөгийг, Х.Бекнурт 8.000.000  төгрөгийн  зээлийг тус тус  Монгол Улсын Засгийн газрын 2016 оны 3 дугаар сарын 14-ний өдрийн 153 дугаартай тогтоолын хавсралтаар батлагдсан “Сум хөгжүүлэх сангийн хөрөнгийг бүрдүүлэх, зарцуулах, тайлагнах, хяналт тавих журам”-ын 3.3.3-д заасан сангийн хөрөнгөөр хэрэгжүүлэх төслийг сонгон шалгаруулах чиг үүрэг бүхий орон тооны бус зөвлөлөөр хэлэлцүүлэхгүйгээр шууд олгож, бусдад давуу байдал бий болгосон гэмт хэрэг тус тус үйлдсэн нь бүрэн тогтоогдсон, энэ талаарх анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд заасан дүгнэлт нь хэргийн бодит байдалд нийцсэн, хууль ёсны байх зарчмыг хангасан байна.

 

Гурав. Эрүүгийн хариуцлагын талаар.

 

            Анхан шатны шүүх шүүгдэгч Ө.Жыг  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.8 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д зааснаар гэм буруутайд тооцож, шүүгдэгчС.Бийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.8 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, тухайн зүйл хэсэгт заасан төрөл, хэмжээний дотор ял оногдуулсан нь Эрүүгийн хуулийн 1.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хууль ёсны зарчим, 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэм буруугийн зарчимд тус тус нийцжээ.

 

Хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтаар нотлогдон тогтоогдсон дээрх үйл баримтад анхан шатны шүүх үндэслэл бүхий дүгнэлт хийж, шүүгдэгч Ө.Жыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд, шүүгдэгчС.Бийг албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, бусдад давуу байвал бий болгосон буюу  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 22.8 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцохдоо Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан  хэрэглэжээ.

 

ШүүгдэгчС.Бийн өмгөөлөгч К.Ержан “...С.Б нь гэм буруугийн болон зүйлчлэлийн талаар маргахгүй, гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хийсэн хэрэгтээ гэмшиж байгаа. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 22.8 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан торгох ялыг түүний гэм буруугийн хэлбэрт тохирсон хэмжээгээр тус тус торгож өгнө үү” гэх, өмгөөлөгч П.Баасанжав “...С.Б нь үйлдсэн хэргийн талаар үнэн зөв мэдүүлж, гэм буруугаа хүлээсэн, түүний үйлдсэн гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг зохих хэмжээнд төлж, үлдэгдэл хохирлыг нөхөн төлөхөө илэрхийлсэн байхад үндэслэлтэй дүгнэлт хийгээгүй хорих ял оногдуулсан,С.Бт оногдуулсан хорих ялыг хөнгөрүүлэн өөрчилж өгнө үү” гэх, шүүгдэгч Ө.Жын өмгөөлөгч  Б.Гэрэл-Очир “...анхан шатны шүүх хуралд миний үйлчлүүлэгчӨ.Жгэм буруугаа хүлээн зөвшөөрч, хохирол төлбөрөө бүрэн төлсөн байхад анхан шатны шүүхээс хорих ял оногдуулсан үндэслэлээ тайлбарлаагүй байна. Өөрөөр хэлбэл гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хохирол төлбөрөө төлсөн, өөрийн үйлдэлдээ харамсаж, гэм буруугаа ухаарсан нөхцөл байдлыг ял оногдуулахдаа анхаараагүй байна. Иймээс миний үйлчлүүлэгч Ө.Жын гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хохирол төлбөрөө төлсөн, өөрийн үйлдэлдээ гэмшиж, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн зэрэг нөхцөлд хууль зүйн үндэслэл бүхий дүгнэлт хийж, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж, шийдвэрлэж өгнө үү”  гэх давж заалдах гомдлуудыг тус тус шүүхэд гаргажээ.

 

Хэдийгээр анхан шатны шүүх шүүгдэгч Ө.Жыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д зааснаар нийтийн албанд томилогдох эрхийг 2 жилийн хугацаагаар хасаж, 1 жилийн хугацаагаар хорих ялаар, шүүгдэгчС.Бийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д зааснаар нийтийн албанд томилогдох эрхийг 3 жилийн хугацаагаар хасаж, 1 жил 3 сарын хугацаагаар хорих ялаар, 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар  нийтийн албанд томилогдох эрхийг 3 жилийн хугацаагаар хасаж, 2 жил 2 сарын хугацаагаар хорих ял тус тус оногдуулж шийдвэрлэсэн нь Эрүүгийн хуульд заасан эрүүгийн хариуцлагын төрөл, хэмжээний дотор байх боловч шүүгдэгч Ө.Жын гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирлын хэмжээ, шинж чанар, шүүхийн шийтгэх тогтоолоор тогтоогдсон хохирол 13.600.000  төгрөгийг бүрэн төлж барагдуулсан, хор уршгийг арилгасан байдал, хувийн байдал, гэм буруугаа хүлээн зөвшөөрч бусдад төлөх төлбөргүй зэргийг харгалзаж, түүнд хуульд зааснаар нэг жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэснийг хэргийн зүйлчлэл, ялыг хүндрүүлэхгүйгээр, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.8 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д зааснаар нийтийн албанд томилогдох эрхийг 2 жилийн хугацаагаар хасаж, зургаан мянган нэгжтэй тэнцэх хэмжээний буюу зургаан сая төгрөгөөр торгох ялаар, шүүгдэгчС.Бийг гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирлын хэмжээ, шинж чанар, шүүхийн шийтгэх тогтоолоор тогтоогдсон хохирол 38.600.000  төгрөгийг бүрэн төлж барагдуулсан, хор уршгийг арилгасан байдал, анх удаа гэмт хэрэг үйлдсэн түүний хувийн байдал, гэм буруугаа хүлээн зөвшөөрч бусдад төлөх төлбөргүй зэргийг харгалзаж, түүнд хуульд зааснаар нэг жил гурван сарын хугацаагаар хорих ялаар шийтгэснийг хэргийн зүйлчлэл, ялыг хүндрүүлэхгүйгээр, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.8 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д зааснаар нийтийн албанд томилогдох эрхийг 1 жилийн хугацаагаар хасаж, зургаан мянган нэгжтэй тэнцэх хэмжээний буюу зургаан сая төгрөгөөр торгох ялаар, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан нийтийн албанд томилогдох эрхийг 3 жилийн хугацаагаар хасаж, 2 жил 2 сарын хугацаагаар хорих ялыг гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар,  хохирол 38.600.000  төгрөгийг бүрэн төлж барагдуулсан, хор уршгийг арилгасан байдал, анх удаа гэмт хэрэг үйлдсэн түүний хувийн байдал, гэм буруугаа хүлээн зөвшөөрч бусдад төлөх төлбөргүй зэргийг харгалзан үзэж  түүнд оногдуулсан 2 жил 2 сарын хорих ялыг 1 жил хорих ял болгож хөнгөрүүлэн өөрчилж шийдвэрлэв.

 

Шүүгдэгч Ө.Ж,С.Бнарт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.8 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д зааснаар оногдуулсан зургаан сая төгрөгөөр торгох ял нь тэдний үйлдсэн төсвийн хөрөнгийг зориулалтын бусаар зарцуулах, шүүгдэгчС.Бт  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан нийтийн албанд томилогдох эрхийг 3 жилийн хугацаагаар хасаж, 1 жилийн хугацаагаар хорих ял нь тухайн хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт нь тохирсон буюу мөн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлд заасан шударга ёсны зарчмыг хангана гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.

 

Шүүгдэгч Ө.Ж,С.Бнар нь нийт 80 хоног цагдан хоригдсон болохыг дурдаж, шүүгдэгч Ө.Жын 80 хоног цагдан хоригдсон хугацааг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар түүний цагдан хоригдсон нэг хоногийг торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр тооцож, түүнд оногдуулсан зургаан сая төгрөгийн торгох ялаас 1.200.000 төгрөгийг хасаж, төлбөл зохих торгох ялын хэмжээг дөрвөн сая найман зуун мянган /4.800.000/ төгрөгөөр тогтоож, мөн хуулийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгчС.Бийн цагдан хоригдсон хоногийг түүний ял эдлэх хугацаанд оруулан тооцов.

 

Шүүгдэгч Ө.Жад оногдуулсан хорих ялыг өөрчилж, түүнийг торгох ялаар шийтгэсэн тул түүнд урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэл түүнд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэрэглэх нь зүйтэй.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.2, 1.4 дэх заалтыг удирдлага болгож ТОГТООХ нь:

 

1. Баян-Өлгий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 9 дүгээр сарын 22-ны өдрийн 2021/ШЦТ/114 дүгээр шийтгэх тогтоолын тогтоох хэсэгт “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтыг баримтлан Баян-Өлгий аймгийн прокурорын газраас шүүгдэгч Ө.Жад холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг гэмт хэргийн шинжгүй үндэслэлээр хэрэгсэхгүй болгосугай.” гэсэн нэмэлт оруулж,

1 дэх заалтын “Шүүгдэгч Ө.Жыг эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсоныг, 2 дахь заалтын шүүгдэгч Ө.Жыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар нийтийн албанд томилогдох эрхийг 2 жилийн хугацаагаар хасаж, 1 жилийн хорих ял оногдуулсан хэсгийг тус тус хүчингүй болгож,

2 дахь заалтыг:

ШүүгдэгчС.Бт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар нийтийн албанд томилогдох эрхийг 3 жилийн хугацаагаар хасаж, 1 жилийн хугацаагаар хорих ял, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтаар нийтийн албанд томилогдох эрхийг 1 жилийн хугацаагаар хасаж, 6.000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 6.000.000 төгрөгөөр торгох ялаар,

Шүүгдэгч Ө.Жыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлаж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтаар нийтийн албанд томилогдох эрхийг 2 жилийн хугацаагаар хасаж, 6.000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 6.000.000 төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгэсүгэй. гэж

3 дахь заалтыг:

“Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасныг журамлан шүүгдэгчС.Бт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан нийтийн албанд томилогдох эрхийг 3 жилийн хугацаагаар хасах ял дээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтаар оногдуулсан нийтийн албанд томилогдох эрхийг 1 жилийн хугацаагаар хасах ялыг нэмж, түүний нийт эдлэх нийтийн албанд томилогдох эрхийг хасах ялын хэмжээг 4 жилийн хугацаагаар тогтоож, түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 1 /нэг/ жилийн хугацаатай хорих ял, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтаар оногдуулсан 6.000.000 төгрөгөөр торгох ялыг тус тусад нь эдлүүлэхээр тогтоосугай.” гэж, мөн заалтын шүүгдэгч Ө.Жад холбогдох хэсгийг хүчингүй болгож,

4 дэх заалтын “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгчС.Бт оногдуулсан 1 жилийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.” гэж өөрчлөн найруулж, уг заалтын шүүгдэгч Ө.Жад холбогдох хэсгийг хүчингүй болгож,

5 дахь заалтыг “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгчС.Бт оногдуулсан нийтийн албанд томилогдох эрхийг 4 жилийн хугацаагаар хассан нэмэгдэл ялын хугацааг хорих ялыг эдэлж дууссан үеэс эхлэн, шүүгдэгч Ө.Жад оногдуулсан нийтийн албанд томилогдох эрхийг 2 жилийн хугацаагаар хассан нэмэгдэл ялыг ял оногдуулсан буюу шийтгэх тогтоол гарсан үеэс эхлтэн тус тус тоолж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаарС.Бт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтаар оногдуулсан 6.000.000 төгрөгөөр торгох ялыг түүнд оногдуулсан хорих ялыг эдэлж дууссаны дараа 1 жилийн хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр, шүүгдэгч Ө.Жад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтаар оногдуулсан 6.000.000 төгрөгөөр торгох ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд заасан хугацаанд тус тус төлүүлэхээр тогтоож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгчС.Бторгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд, шүүгдэгчӨ.Жнь хуульд заасан хугацаанд тус тус биелүүлээгүй бол торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 хоногоор тооцож, хорих ялаар солихыг сануулсугай.” гэж,

6 дахь заалтыг “Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгчС.Бнь гэмт хэргийн улмаас учирсан хохиролд 38.600.000 төгрөг, шүүгдэгчӨ.Жнь 13.600.000 төгрөг төлж, гэмт хэргийн улмаас учирсан хохирол бүрэн төлөгдсөнийг дурдсугай.” гэж,

7 дахь заалтыг хүчингүй болгож, шийтгэх тогтоолын бусад заалтыг хэвээр үлдээж, шүүгдэгчС.Бийн өмгөөлөгч К.Ержан, П.Бааанжав нарын ял шийтгэлийг хөнгөрүүлэх тухай давж заалдах гомдлыг, шүүгдэгч Ө.Жын өмгөөлөгч Б.Гэрэл-Очирын “ял шийтгэлийг хөнгөрүүлж шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулах” тухай давж заалдах гомдлыг тус тус хангаж, бусад хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч шүүгдэгчС.Б,Ө.Жнар тус тус 80 хоног цагдан хоригдсоныг дурдаж,

ШүүгдэгчС.Бийн цагдан хоригдсон хоногийг түүний ял эдлэх хугацаанд оруулан тооцож,

шүүгдэгч Ө.Жын цагдан хоригдсон 80 хоногийн нэг хоногийг торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр тооцож, түүнд оногдуулсан торгох ялаас 1.200.000 төгрөгийг хасаж, шүүгдэгч Ө.Жын төлбөл зохих торгох ялын нийт хэмжээг 4.800.000 төгрөгөөр тогтоосугай.

3. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосон даруй хуулийн хүчин төгөлдөр болохыг дурдаж, шүүгдэгч Ө.Жад авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, түүнийг шүүх хуралдааны танхимаас суллаж, Ө.Жад урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр нь хэрэглэж, түүнд урьд авсан Баян-Өлгийн нутаг дэвсгэрээс гарч явах, Монгол Улсын хилээр гарахыг хязгаарлах хязгаарлалт тогртоосон таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгосугай.

4. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар “анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөрүүтэй  хэрэглэсэн”, “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн”, “шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн” зэрэг үндэслэлүүдээр давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор оролцогч хяналтын журмаар гомдол, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл гаргаж болохыг тайлбарласугай.

                                

 

 

ДАРГАЛАГЧ,

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                         С.ӨМИРБЕК

 

 

ШҮҮГЧИД                                                       М.НЯМБАЯР

 

                                                                                                          Д.КӨБЕШ