Баян-Өлгий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2021 оны 09 сарын 22 өдөр

Дугаар 2021/ШЦТ/114

 

Баян-Өлгий аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Х.Талгат даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Е,

улсын яллагч Б.Б ,

шүүгдэгч С.Б ийн өмгөөлөгч К.Е ,

шүүгдэгч Ө.Ж ын өмгөөлөгч Х.З ,

хохирогчийн хууль ёсны төлөөлөгч нар Б.М , С.М , С.М ,

шүүгдэгч С.Б , Ө.Ж  нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар,

Баян-Өлгий аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 22.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад тус тус заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн С.Б , Ө.Ж  нарт холбогдох эрүүгийн 2013000610236 дугаартай хэргийг хянан хэлэлцэв.

Шүүгдэгч нарын биеийн байцаалт:

1. Монгол Улсын иргэн, 1982 оны 05 дугаар сарын 03-ны өдөр Баян-Өлгий аймгийн Өлгий суманд төрсөн, 39 настай, эрэгтэй, яс үндэс казах, дээд боловсролтой, статистикч эдийн засагч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй гэх, Баян-Өлгий аймгийн Баяннуур сумын 5 дугаар багт оршин суух хаягтай, ам бүл 5, эхнэр хүүхдүүдийн хамт амьдардаг, урьд нь ял шийтгүүлж байгаагүй, бие эрүүл ухаан бүрэн, хэрэг хариуцах чадвартай, С.Б , РД:БЮ82******.

2. Монгол Улсын иргэн, 1987 оны 06 дугаар сарын 20-ны өдөр Баян-Өлгий аймгийн Баяннуур суманд төрсөн, 34 настай, эрэгтэй, яс үндэс казах, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, Баян-Өлгий аймгийн Баяннуур сумын 3 дугаар багт оршин суух хаягтай, ам бүл 5, эхнэр хүүхдүүдийн хамт амьдардаг, урьд нь Нийслэлийн Чингэлтэй дүүргийн шүүхийн 2009 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн 22 дугаартай шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 97 дугаар зүйлийн 97.1 дэх хэсэгт зааснаар 1 жил 6 сарын хугацаагаар хорих ял шийтгүүлж байсан, бие эрүүл ухаан бүрэн, хэрэг хариуцах чадвартай, Ө.Ж , РД:БВ87******.

Шүүгдэгч нарын холбогдсон хэргийн талаар:

1. Шүүгдэгч Ө.Ж  нь Баян-Өлгий аймгийн Баяннуур сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын даргаар ажиллаж байх хугацаандаа албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, бусдад давуу байдал бий болгосон буюу Төсвийн тухай хуулийг зөрчиж, 2018 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн Баяннуур сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгөөр 2019 онд хэрэгжүүлэх ажилд “Малжуулах” төслийг хэлэлцүүлж батлуулсан, мөн 2019 оны 02 дугаар сарын 27-ны өдрийн тус сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын хуралдаанаар уг төслийг 38.000.000 төгрөг болгон багасгаж, тус сумын 1, 2, 3, 4, 5 дугаар багт хуваасан. Мөн 2019 оны 09 дүгээр сарын 26-ны өдөр иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 19 дугаартай тогтоолоор Орон нутгийн хөгжүүлэх сангийн хөрөнгөнөөс малжуулах төслийг хэрэгжүүлэхийг сумын Засаг даргад даалгасан шийдвэрийг тус тус гаргаж, Засаг дарга асан С.Б ийн хамтаар тус сумын 5 багийн нэр бүхий 38 иргэнд 27.200.000 төгрөгийг “Байкөл” хоршоо, “Б ” хоршоо, “Цэцэгт мараа” ХХК, “Нурхуат” ХХК-ны дансаар дамжуулан гаргаж, эргэн төлөгдөх нөхцөлгүйгээр уг мөнгийг бэлнээр болон бог мал худалдан авч өгч, төсвийн хөрөнгийг зориулалтын бусаар зарцуулж, улсын төсөвт үлэмж хэмжээний буюу 27.200.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт,

Шүүгдэгч С.Б  нь Баян-Өлгий аймгийн Баяннуур сумын Засаг даргаар ажиллаж байх хугацаандаа тус сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Төсвийн тухай хуулийг зөрчиж, “Малжуулах төсөл” нэрийдлээр батлагдсан төсвийг хууль бус болохыг мэдсээр байж албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, бусдад давуу байдал бий болгосон буюу 2019 оны 12 дугаар сарын 17-ны өдөр “Байкөл” хоршооны дансаар дамжуулан 3 дугаар багийн 8 иргэнд 5.600.000 төгрөг, 2019 оны 12 дугаар сарын 26-ны өдөр “Цэцэгт мараа” хоршооны дансаар дамжуулан 1 дүгээр багийн 8 иргэнд 6.200.000 төгрөг, 2019 оны 12 дугаар сарын 27-ны өдөр “Нурхуат” хоршооны дансаар дамжуулан тус сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Ө.Ж ын хамт 5 дугаар багийн 8 иргэнд 5.600.000 төгрөгийг бэлнээр болон бог мал худалдан авч өгсөн,  2020 оны 01 дүгээр сарын 22-ны өдөр “Б ” хоршооны дансаар дамжуулан тус сумын 4 дүгээр багийн 8 иргэнд 5.600.000 төгрөгийг, 2020 оны 01 дүгээр сарын 23-ны өдөр “Байкөл” хоршооны дансаар дамжуулан 2 дугаар багийн 6 иргэнд 4.200.000 төгрөгийг тус тус бэлнээр болон бог мал худалдан авч өгч, төсвийн хөрөнгийг зориулалтын бусаар зарцуулж, улсын төсөвт үлэмж хэмжээний буюу 27.200.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт,

2. Шүүгдэгч С.Б  нь Баян-Өлгий аймгийн Баяннуур сумын Засаг даргаар ажиллаж байх хугацаандаа 2018 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд тусгагдаагүй, тус сумын 5 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах Баяннуур сумын Засаг даргын тамгын газрын эзэмшлийн ногоон бүсийн хашааны газраас иргэн Р.Ж д 100 м кв газрыг 2018 оны 09 дүгээр сарын 04-ний өдөр А/124 дугаартай газар эзэмшүүлэх захирамжаар 30 жилийн хугацаатай үйлчилгээний зориулалтаар эзэмшүүлэхээр газрыг давхардуулан олгож албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, бусдад давуу байдал бий болгосон,

3. Шүүгдэгч С.Б  нь Баян-Өлгий аймгийн Баяннуур сумын Засаг даргаар ажиллаж байх хугацаандаа 2019 оны 06 дугаар сарын 03-ны өдрийн А/82 дугаар захирамж гарган иргэн А.Б ад 64 м кв газрыг Баяннуур сумын Засаг даргын тамгын газрын эзэмшил газартай давхцуулан олгож албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, бусдад давуу байдал бий болгосон,

4. Шүүгдэгч С.Б  нь Баян-Өлгий аймгийн Баяннуур сумын Засаг даргаар ажиллаж байх хугацаандаа 2019 оны 12 дугаар сарын 18-ны өдөр А/162 дугаартай захирамж гаргаж, 2019 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд тусгагдсан газрыг дуудлага худалдаа хийхгүйгээр иргэн Д.Е д 40 м кв газрыг 30 жилийн хугацаатай эзэмшүүлэхээр олгож, албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, бусдад давуу байдал бий болгосон,

5. Шүүгдэгч С.Б  нь Баян-Өлгий аймгийн Баяннуур сумын Засаг даргаар ажиллаж байх хугацаандаа 2020 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн А/07 дугаар захирамж гаргаж, 2020 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд тусгагдаагүй, тус сумын 5 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах Баяннуур сумын Засаг даргын тамгын газрын эзэмшлийн ногоон бүсийн хашааны газраас иргэн А.Е т 40 м кв газрыг үйлчилгээний зориулалтаар эзэмшүүлэхээр давхцуулан олгож, албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, бусдад давуу байдал бий болгосон,

6. Шүүгдэгч С.Б  нь Баян-Өлгий аймгийн Баяннуур сумын Засаг даргаар ажиллаж байх хугацаандаа 2020 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн А/85 дугаар захирамж гаргаж, иргэн Б.С жанд 64 м кв газрыг Баяннуур сумын Засаг даргын Тамгын газрын эзэмшил газартай давхцуулан олгож албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, бусдад давуу байдал бий болгосон,

7. Шүүгдэгч С.Б  нь Баян-Өлгий аймгийн Баяннуур сумын Засаг даргаар ажиллаж байх хугацаандаа албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, тус сумын Сум хөгжүүлэх сангийн хөрөнгөнөөс иргэн Б.А т 2017 оны 09 дүгээр сарын 11-ний өдөр 10.000.000 төгрөг, 2017 оны 10 дугаар сарын 16-ны өдөр 5.000.000 төгрөг, нийт 15.00.000 төгрөгийн зээлийг Монгол Улсын Засгийн газрын 2016 оны 03 дугаар сарын 14-ний өдрийн 153 дугаартай тогтоолын хавсралтаар батлагдсан “Сум хөгжүүлэх сангийн хөрөнгийг бүрдүүлэх, зарцуулах, тайлагнах, хяналт тавих журам”-ын 3.3.3-д заасан сангийн хөрөнгөөр хэрэгжүүлэх төслийг сонгон шалгаруулах чиг үүрэг бүхий орон тооны бус зөвлөлөөр хэлэлцүүлэхгүйгээр шууд олгож, бусдад давуу байдал бий болгосон,

8. Шүүгдэгч С.Б  нь Баян-Өлгий аймгийн Баяннуур сумын Засаг даргаар ажиллаж байх хугацаандаа албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, тус сумын Сум хөгжүүлэх сангийн хөрөнгөнөөс иргэн Х.А т 2018 оны 07 дугаар сарын 06-ны өдрийн 103 дугаартай захирамжаар 10.000.000 төгрөгийн зээлийг Монгол Улсын Засгийн газрын 2016 оны 03 дугаар сарын 14-ний өдрийн 153 дугаартай тогтоолын хавсралтаар батлагдсан “Сум хөгжүүлэх сангийн хөрөнгийг бүрдүүлэх, зарцуулах, тайлагнах, хяналт тавих журам”-ын 3.3.3-д заасан сангийн хөрөнгөөр хэрэгжүүлэх төслийг сонгон шалгаруулах чиг үүрэг бүхий орон тооны бус зөвлөлөөр хэлэлцүүлэхгүйгээр шууд олгож, бусдад давуу байдал бий болгосон,

9. Шүүгдэгч С.Б  нь Баян-Өлгий аймгийн Баяннуур сумын Засаг даргаар ажиллаж байх хугацаандаа албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, тус сумын Сум хөгжүүлэх сангийн хөрөнгөнөөс иргэн Х.Б т 2018 оны 07 дугаар сарын 09-ний өдрийн 106 дугаартай захирамжаар 8.000.000 төгрөгийн зээлийг Монгол Улсын Засгийн газрын 2016 оны 03 дугаар сарын 14-ний өдрийн 153 дугаартай тогтоолын хавсралтаар батлагдсан “Сум хөгжүүлэх сангийн хөрөнгийг бүрдүүлэх, зарцуулах, тайлагнах, хяналт тавих журам"-ын 3.3.3-д заасан сангийн хөрөнгөөр хэрэгжүүлэх төслийг сонгон шалгаруулах чиг үүрэг бүхий орон тооны бус зөвлөлөөр хэлэлцүүлэхгүйгээр шууд олгож, бусдад давуу байдал бий болгосон гэмт хэрэгт тус тус холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Нэг. Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч нараас гаргасан мэдүүлэг.

1. Шүүгдэгч С.Б  мэдүүлэхдээ: Мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэг өгсөн байгаа. Малжуулах төсөл Төсвийн тухай хуулийг зөрчиж байсныг тухайн үедээ мэдээгүй. Дараа нь мэдсэн. Уг малжуулах төсөл урьд нь орон нутгийн хөгжлийн сангаас хуваарилаад олгож байсан байна. Тэгээд бид нар тэр утгаараа олгож болно гэж ойлгосон.

Би хамгийн анх Ж  гэдэг хүнд газар олгосон. Миний өмнөх сумын Засаг дарга  тухайн газрыг А д олгосон байна. Тэгээд А , Ж  хоёр хоорондоо тохирсон болохоор би өмнөх Засаг даргын захирамжийг хүчингүй болгож, тухайн газрыг Ж д олгосон. Бусад хүмүүс болохоор тухайн газар дээр дэлгүүрээ барьж дууссаны дараа надад ирээд захирамж гаргаад өгөөч гэж гуйхаар нь захирамж гаргаж өгсөн. Би гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа гэв.

2. Шүүгдэгч Ө.Ж  мэдүүлэхдээ: Тухайн үед сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурал хуралдаж, малжуулах төслийг сумын бүх төлөөлөгч нар оруулж ирсэн. Хурлын тогтоолуудыг Хурлын нарийн бичгийн дарга А  өөрөө боловсруулж гаргаж өгсөн. Би тамга дараад өгсөн. Би гаргасан үйлдлээ хүлээн зөвшөөрч байна гэв.

3. Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.М  мэдүүлэхдээ: Би хавтаст хэрэгтэй танилцсан. Нэр бүхий 38 хүнд өгсөн 27.200.000 төгрөгийг иргэний хариуцагчаар татсан хүмүүсээр төлүүлэх саналтай байна гэв.

4. Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч С.М  мэдүүлэхдээ: Шүүгдэгч С.Б ийн  хамгийн сүүлийн захирамж 2020 оны 08 дугаар сарын 03-ны өдөр гарсан. Би тухайн үед Баяннуур сумын Засаг даргын тамгын газарт хууль зүй хариуцсан мэргэжилтнээр ажилд ороогүй байсан. Надад өөр хэлэх юм байхгүй. Нэр бүхий иргэдэд хууль бусаар эзэмшүүлсэн захирамжийг хүчингүй болгож өгнө үү гэв.

5. Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч С.М  мэдүүлэхдээ: Миний бие Баяннуур сумын Засаг даргын тамгын газрын жижиг дунд үйлдвэр, хоршоо хариуцсан мэргэжилтнээр ажилладаг. Сум хөгжүүлэх сангаас Б  8 сая төгрөг авсан. Уг 8 сая төгрөгийг төлөөд хүү нь болох 377.000 төгрөг үлдсэн байна. Дараа нь иргэн А  10 сая төгрөг авсан байна. Хүүтэйгээ нийлээд 10.908.022 төгрөг одоо хүртэл төлөгдөөгүй байна. Мөн иргэн Б.А  15.000.000 төгрөгийн зээл авсан. Одоогийн байдлаар хүүгийн хамт 16.351.233 төгрөг  төлөгдөөгүй байгаа. Уг гарсан зээлүүдийг авсан хүмүүсээр төлүүлэх саналтай байна гэв.

Хоёр: Эрүүгийн 2013000610236 дугаартай хэргээс дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

1. Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.М ы мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг /4 дүгээр хавтасны 185-187 дугаар хуудас/,

2. Гэрч С.М ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг /1 дүгээр хавтасны 46 дугаар хуудас/,

3. Гэрч З.М ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг /1 дүгээр хавтасны 47-51 дүгээр хуудас/,

4. Гэрч Б.Д ийн  мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг /1 дүгээр хавтасны 80 дугаар хуудас/,

5. Гэрч Ж. ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг /1 дүгээр хавтасны 81 дүгээр хуудас/,

6. Гэрч Е.Е ы мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг /1 дүгээр хавтасны 82 дугаар хуудас/,

7. Гэрч Е.Т ий мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг /1 дүгээр хавтасны 83, 141-142 дугаар хуудас/,

8. Гэрч С.Д ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг /1 дүгээр хавтасны 84 дүгээр хуудас/,

9. Гэрч С.А ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг /1 дүгээр хавтасны 108-109, 128 дугаар хуудас/,

10. Гэрч С.О ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг /1 дүгээр хавтасны 110 дугаар хуудас/,

11. Гэрч Х.Е ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг /1 дүгээр хавтасны 119 дүгээр хуудас/,

12. Гэрч С.А гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг /1 дүгээр хавтасны 121-122, 157-158 дугаар хуудас/,

13. Гэрч Б.М ы мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг /1 дүгээр хавтасны 131-132 дугаар хуудас/,

14. Гэрч Б.Ү гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг /1 дүгээр хавтасны 135-136 дугаар хуудас/,

15. Гэрч Ш.А гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг /1 дүгээр хавтасны 145 дугаар хуудас/,

16. Гэрч Б.О ы мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг /1 дүгээр хавтасны 146-147 дугаар хуудас/,

17. Гэрч А.М ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг /1 дүгээр хавтасны 148-149 дүгээр хуудас/,

18. Гэрч П.С ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг /1 дүгээр хавтасны 150-151 дүгээр хуудас/,

19. Мөрдөн шалгах ажиллагааны явцад Баяннуур сумын Засаг дарга С.Б ээс 2020 оны 02 дугаар сарын 29-ний өдөр гаргаж өгсөн “Орон нутгийн хөгжлийн сангаас малжуулах төслийн хүрээнд хийгдсэн 39 хуудас баримт бичиг”-ийг хэрэгт хавсаргах тухай мөрдөгчийн 2020 оны 02 дугаар сарын 29-ны өдрийн тогтоол /1 дүгээр хавтасны 161-198 дугаар хуудас/,

20. Баян-Өлгий аймгийн Баяннуур сумын Засаг даргын тамгын газрын дарга З.М ээс гаргаж өгсөн “Баян-Өлгий аймгийн Баяннуур сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2019 оны 02 дугаар сарын 27-ны өдрийн 31 дугаартай, “2019 онд хэрэгжүүлэх орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгөд өөрчлөлт оруулах тухай” тогтоол, мөн 2019 оны 09 дүгээр сарын 26-ны өдрийн 19 дугаартай, “Малжуулах төслийг шийдвэрлэх тухай” тогтоол, түүний хавсралт, хавсаргасан 32 хуудас баримт бичгийг хэрэгт тусгах тухай мөрдөгчийн 2020 оны 02 дугаар сарын 11-ний өдрийн тогтоол /1 дүгээр хавтасны 199-250, 2 дугаар хавтасны 1-15 дугаар хуудас/,

21. Баян-Өлгий аймгийн Баяннуур сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Ө.Ж аас гаргаж өгсөн “2019 онд Баяннуур сумын хэмжээнд хэрэгжүүлэх малжуулах төсөлтэй холбоотой” тус сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын шийдвэртэй холбоотой баримт, материалыг мөрдөгчийн 2020 оны 08 дугаар сарын 02-ны өдрийн тогтоолоор хэрэгт хавсаргасан байдал /2 дугаар хавтасны 16-33 дугаар хуудас/,

22. Баян-Өлгий аймаг дахь Төрийн аудитын газрын 2020 оны 04 дүгээр сарын 07-ны өдрийн 01/72 дугаартай албан шаардлага /2 дугаар хавтасны 110 дугаар хуудас/,

23. Баян-Өлгий аймгийн Баяннуур сумын Засаг даргын тамгын газрын ерөнхий нягтлан бодогч М.З аас гаргаж өгсөн “Баяннуур сумын орон нутгийн хөгжлийн сангийн 2019 оны дутуу санхүүжүүлсэн хөрөнгө төсөл, арга хэмжээний зардлын тооцоо, санхүүгийн тайлан, 2020 оны 04 дүгээр сарын 08-ны өдөр Баяннуур сумын Засаг дарга С.Б т аймгийн Төрийн аудитын газраас ирүүлсэн албан шаардлага” зэрэг баримт бичгийг хэрэгт хавсаргасан мөрдөгчийн 2020 оны 08 дугаар сарын 03-ны өдрийн тогтоол /2 дугаар хавтасны 116-127 дугаар хуудас/,

24. Гэрч К.Б ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг /4 дүгээр хавтасны 4-7 дугаар хуудас/,

25. Гэрч М.З ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг /4 дүгээр хавтасны 8-10 дугаар хуудас/,

26. Иргэний хариуцагч С.Б мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг, /4 дүгээр хавтасны 51-52 дугаар хуудас/,

27. Иргэний хариуцагч Х.Б ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг /4 дүгээр хавтасны 60-61 дүгээр хуудас/,

28. Иргэний хариуцагч А.М ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг /4 дүгээр хавтасны 66-67 дугаар хуудас/,

29. Иргэний хариуцагч Н.Д ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг /4 дүгээр хавтасны 93-94 дүгээр хуудас/,

30. Иргэний хариуцагч А.Ж ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг /4 дүгээр хавтасны 111-112 дугаар хуудас/,

31. Иргэний хариуцагч Д.А  мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг /4 дүгээр хавтасны 114-115 дугаар хуудас/,

32. Иргэний хариуцагч Р.Е ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг /4 дүгээр хавтасны 123-124 дүгээр хуудас/,

33. Иргэний хариуцагч Х.Н ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг /4 дүгээр хавтасны 151-152 дугаар хуудас/,

34.  Иргэний хариуцагч П.С ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг /4 дүгээр хавтасны 170-171 дугаар хуудас/,

35. Иргэний хариуцагч Б.Б  мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг /4 дүгээр хавтасны 63-64 дүгээр хуудас/,

36. Иргэний хариуцагч Ө.Б  мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг /4 дүгээр хавтасны 72-73 дугаар хуудас/,

37. Иргэний хариуцагч М.Б  мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг /4 дүгээр хавтасны 75-76 дугаар хуудас/,

38. Иргэний хариуцагч Т.Ж  мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг /4 дүгээр хавтасны 102-103 дугаар хуудас/,

39. Иргэний хариуцагч С.Н  мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг /4 дүгээр хавтасны 105-106 дугаар хуудас/,

40. Иргэний хариуцагч Б.Ж ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг /4 дүгээр хавтасны 108-109 дүгээр хуудас/,

41. Иргэний хариуцагч О.С  мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг /4 дүгээр хавтасны 154-156 дугаар хуудас/,

42. Иргэний хариуцагч Х.Н ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг /4 дүгээр хавтасны 157-158 дугаар хуудас/,

43. Иргэний хариуцагч Ү.Б ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг /4 дүгээр хавтасны 160-161 дүгээр хуудас/,

44. Иргэний хариуцагч Н. ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг /4 дүгээр хавтасны 163-164 дүгээр хуудас/,

45. Иргэний хариуцагч А.А ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг /4 дүгээр хавтасны 166-167 дугаар хуудас/,

46. Иргэний хариуцагч Ш.Б ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг /4 дүгээр хавтасны 173-174 дүгээр хуудас/,

47. Иргэний хариуцагч Б. ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг /4 дүгээр хавтасны 175-176 дугаар хуудас/,

48. Иргэний хариуцагч Б.Д ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг /4 дүгээр хавтасны 179-180 дугаар хуудас/,

49. Иргэний хариуцагч С.А ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг /4 дүгээр хавтасны 145-146 дугаар хуудас/,

50. Иргэний хариуцагч Ж.Е ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг /4 дүгээр хавтасны 54-55 дугаар хуудас/,

51. Иргэний хариуцагч С.М ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг /4 дүгээр хавтасны 78-79 дүгээр хуудас/,

52. Иргэний хариуцагч Ж.М ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг /4 дүгээр хавтасны 81-82 дугаар хуудас/,

53. Иргэний хариуцагч Р.Е ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг /4 дүгээр хавтасны 83-85 дугаар хуудас/,  

54. Иргэний хариуцагч Т.Р ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг /4 дүгээр хавтасны 96-97 дугаар хуудас/,

55. Иргэний хариуцагч М.С ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг /4 дүгээр хавтасны 117-118 дугаар хуудас/,

56. Иргэний хариуцагч Ж.И ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг /4 дүгээр хавтасны 119-121 дүгээр хуудас/,

57. Иргэний хариуцагч Х.Б  мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг /4 дүгээр хавтасны 129-130 дугаар хуудас/,

58. Иргэний хариуцагч Б.А ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг /4 дүгээр хавтасны 57-58 дугаар хуудас/,

59. Иргэний хариуцагч И.Х гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг /4 дүгээр хавтасны 69-70 дугаар хуудас/,

60. Иргэний хариуцагч А.Б ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг /4 дүгээр хавтасны 87-88 дугаар хуудас/,

61. Иргэний хариуцагч А.Ө ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг /4 дүгээр хавтасны 90-91 дүгээр хуудас/,

62. Иргэний хариуцагч А.Б  мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг /4 дүгээр хавтасны 99-100 дугаар хуудас/,

63. Иргэний хариуцагч А.Б  мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг /4 дүгээр хавтасны 126-127 дугаар хуудас/,

64.Иргэний хариуцагч А.Т ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг /4 дүгээр хавтасны 132-133 дугаар хуудас/,

65. Иргэний хариуцагч Б.О ы мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг /4 дүгээр хавтасны 135-136 дугаар хуудас/,

66. Иргэний хариуцагч С.О ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг /4 дүгээр хавтасны 139-140 дүгээр хуудас/,

67. Иргэний хариуцагч Ж.С  мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг /4 дүгээр хавтасны 148-149 дүгээр хуудас/,

68. Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /6 дугаар хавтасны 03-05 дугаар хуудас/,

69. Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч С.М гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг /6 дугаар хавтасны 80 дугаар хуудас/,

70. Гэрч Р.Ж гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг /6 дугаар хавтасны 09-10 дугаар хуудас/,

71. Гэрч Ц.А ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг /6 дугаар хавтасны 13-14 дүгээр хуудас/,

72.  Гэрч Х.А ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг /6 дугаар хавтасны 17-18 дугаар хуудас/,

73. Шинжээч Баян-Өлгий аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газрын төлбөр, татвар, үнэлгээ хариуцсан мэргэжилтэн Т.Б ын 2021 оны 05 дугаар сарын 05-ны өдрийн 08 дугаартай дүгнэлт /6 дугаар хавтасны 46-48 дугаар хуудас/,

74. Баян-Өлгий аймгийн Баяннуур сумын Засаг даргын 2018 оны 09 дүгээр сарын 04-ний өдрийн А/124 дугаартай, “Газар эзэмшүүлэх тухай” захирамж /6 дугаар хавтасны 51 дүгээр хуудас/,

75. Иргэн Р.Ж гийн Гэр бүлийн хамтын хэрэгцээний зориулалтаар газар эзэмших эрхийн 000685063 дугаартай гэрчилгээний хуулбар /6 дугаар хавтасны 21 дүгээр хуудас/,

76. Баяннуур сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2017 оны 12 дугаар сарын сарын 20-ны өдрийн 19 дугаартай “Сумын 2018 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөө батлах тухай” тогтоол, түүний хавсралт /6 дугаар хавтасны 25-29 дүгээр хуудас/,

77. Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /6 дугаар хавтасны 124-126 дугаар хуудас/,

78. Гэрч А.Б ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг /6 дугаар хавтасны 130-131 дүгээр хуудас/,

79. Гэрч Ц.А ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг /6 дугаар хавтасны 134-135 дугаар хуудас/,

80. Гэрч Х.А ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг /6 дугаар хавтасны 138-139 дүгээр хуудас/,

81. Гэрч А.Ермекийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг /6 дугаар хавтасны 165 дугаар хуудас/,

82. Шинжээч Баян-Өлгий аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газрын төлбөр, татвар, үнэлгээ хариуцсан мэргэжилтэн Т.Б ын 2021 оны 05 дугаар сарын 05-ны өдрийн 07 дугаартай дүгнэлт /6 дугаар хавтасны 168-170 дугаар хуудас/,

83. Баян-Өлгий аймгийн Баяннуур сумын Засаг даргын 2019 оны 06 дугаар сарын 03-ны өдрийн А/82 дугаартай “Газар эзэмшүүлэх тухай” захирамжийн хуулбар /6 дугаар хавтасны 174 дүгээр хуудас/,

84. Баяннуур сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2018 оны 12 дугаар сарын сарын 19-ний өдрийн 26 дугаартай “Газар зохион байгуулалтын төлөвлөгөө батлах тухай” тогтоол, түүний хавсралт /6 дугаар хавтасны 175-179 дүгээр хуудас/,

85. Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /7 дугаар хавтасны 99-101 дүгээр хуудас/,

86. Гэрч Д.Е ы мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг /7 дугаар хавтасны 105-106 дугаар хуудас/,

87. Гэрч Ц.А ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг /7 дугаар хавтасны 109-110 дугаар хуудас/,

88. Шинжээч Баян-Өлгий аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газрын төлбөр, татвар, үнэлгээ хариуцсан мэргэжилтэн Т.Б ын 2021 оны 05 дугаар сарын 05-ны өдрийн 09 дугаартай дүгнэлт /7 дугаар хавтасны 134-136 дугаар хуудас/,

89. Баяннуур сумын Засаг даргын 2019 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн А/162 дугаартай “Газар эзэмшүүлэх тухай” захирамж /7 дугаар хавтасны 140 дүгээр хуудас/,

90. Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /7 дугаар хавтасны 30-32 дугаар хуудас/,

91. Гэрч А.Ж ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг /7 дугаар хавтасны 36-37 дугаар хуудас/,

92. Гэрч Ц.А ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг /7 дугаар хавтасны 40-41 дүгээр хуудас/,

93. Шинжээч Баян-Өлгий аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газрын төлбөр, татвар, үнэлгээ хариуцсан мэргэжилтэн Т.Б ын 2021 оны 05 дугаар сарын 05-ны өдрийн 10 дугаартай дүгнэлт /7 дугаар хавтасны 66-68 дугаар хуудас/,

94. Баяннуур сумын Засаг даргын 2020 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн А/07 дугаартай “Газар эзэмшүүлэх тухай” захирамж /7 дугаар хавтасны 72 дугаар хуудас/,

95. Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /6 дугаар хавтасны 204-206 дугаар хуудас/,

96. Гэрч Б.С мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг /6 дугаар хавтасны 210-211 дүгээр хуудас/,

97. Гэрч Ц.А ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг /6 дугаар хавтасны 216-217 дугаар хуудас/,

98. Шинжээч Баян-Өлгий аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газрын төлбөр, татвар, үнэлгээ хариуцсан мэргэжилтэн Т.Б ын 2021 оны 05 дугаар сарын 05-ны өдрийн 11 дугаартай дүгнэлт /6 дугаар хавтасны 241-243 дугаар хуудас/,

99. Баян-Өлгий аймгийн Баяннуур сумын Засаг даргын 2020 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн А/85 дугаартай “Газар эзэмшүүлэх тухай” захирамжийн хуулбар /6 дугаар хавтасны 247 дугаар хуудас/,

100. Баян-Өлгий аймгийн Баяннуур сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2019 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн 38 дугаартай “Газар зохион байгуулалтын төлөвлөгөө батлах” тухай тогтоолын хуулбар, түүний хавсралт /6 дугаар хавтасны 248-250, 7 дугаар хавтасны 01-02 дугаар хуудас/,

101. Баян-Өлгий аймгийн Баяннуур сумын иргэдийн Төлөөлөгчдийн хурлын 2019 оны 04 дүгээр сарын 10-ны өдрийн 35 дугаартай “Газрын төлбөрийн хувь хэмжээг шинэчлэн батлах тухай” тогтоолын хуулбар /7 дугаар хавтасны 03-07 дугаар хуудас/,

102. Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч С.М ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг /7 дугаар хавтасны 177-179 дүгээр хуудас/,

103. Гэрч П.С ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг /7 дугаар хавтасны 182-184, 197-198 дугаар хуудас/,

104. Гэрч Н.З ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг /7 дугаар хавтасны 185-187 дугаар хуудас/,

105. Гэрч М.З ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг /7 дугаар хавтасны 201-202 дугаар хуудас/,

106. Гэрч Н.М ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг /7 дугаар хавтасны 189-194 дүгээр хуудас/,

107. Иргэн Б.А ийн Төрийн банкан дахь 2903********* дугаартай дансанд 2017 оны 09 дүгээр сарын 11-ний өдөр 10.000.000 төгрөг, 2017 оны 10 дугаар сарын 16-ны өдөр 5.000.000 төгрөг тус тус орлогоор орж ирсэн талаарх дансны хуулга /9 дүгээр хавтасны 116 дугаар хуудас/,

108. Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч С.М ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг /10 дугаар хавтасны 46-48 дугаар хуудас/,

109. Гэрч А.С мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг /8 дугаар хавтасны 212 дугаар хуудас/,

110. Гэрч Т.Ш гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг /8 дугаар хавтасны 213 дугаар хуудас/,

111. Гэрч Б.О ы мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг /8 дугаар хавтасны 214 дүгээр хуудас/,

112. Гэрч С.Д ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг /8 дугаар хавтасны 216-217 дугаар хуудас/,

113. Гэрч Н.З ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг /8 дугаар хавтасны 218 дугаар хуудас/,

114. Гэрч Х.А ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг /8 дугаар хавтасны хэргийн 219-220 дугаар хуудас/,

115. Гэрч З.М ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг /8 дугаар хавтасны 221-222 дугаар хуудас/,

116. Төрийн сангийн 2018 оны бүртгэлийн дансны хуулга /9 дүгээр хавтасны 226 дугаар хуудас/,

117. Иргэн Х.А ийн Төрийн банкан дахь 2903********* дугаартай дансны хуулга /8 дугаар хавтасны 12 дугаар хуудас/,

118. Иргэн Х.Б ын ХААН банкан дахь 5183******* дугаартай дансны хуулга /8 дугаар хавтасны 39 дүгээр хуудас/,

119. Яллагдагч С.Б ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлгүүд,

120. Шүүгдэгч С.Б , Ө.Ж  нарын хувийн, ажлын байрыг тодорхойлсон нотлох баримтууд болон хавтаст хэрэгт цугларсан бусад бичгийн нотлох баримтуудыг тус тус шинжлэн судалсан болно.

Гурав. Шүүхээс хэргийн талаар тогтоосон байдал.

Прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд шүүгдэгч С.Б , Ө.Ж  нарын холбогдсон эрүүгийн хэрэгт гэм буруу, эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг тус тус баримтлан шүүхийн хэлэлцүүлэгт тогтоогдсон үйл баримт, шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн дүгнэхэд

1. Шүүгдэгч нарын гэм буруугийн талаар.

Гэм буруугийн шүүх хуралдаанд улсын яллагчаас шүүгдэгч нарын үйлдсэн гэмт хэрэг нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдсон тул шүүгдэгч С.Б , Ө.Ж  нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 22.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцуулах тухай дүгнэлтийг,

Шүүгдэгч нараас гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа хэмээн,

Шүүгдэгч нарын өмгөөлөгч нараас шүүгдэгч С.Б , Ө.Ж  нарын гэм буруугийн талаар маргаантай асуудал байхгүй гэсэн дүгнэлтийг тус тус гаргаж, улсын яллагчтай гэм буруугийн малаар мэтгэлцээгүй болно.

1. Шүүгдэгч Ө.Ж  нь Баян-Өлгий аймгийн Баяннуур сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын даргаар ажиллаж байх хугацаандаа албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, бусдад давуу байдал бий болгосон буюу Төсвийн тухай хуулийг зөрчиж, 2018 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн Баяннуур сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгөөр 2019 онд хэрэгжүүлэх ажилд “Малжуулах” төслийг хэлэлцүүлж батлуулсан, мөн 2019 оны 02 дугаар сарын 27-ны өдрийн тус сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын хуралдаанаар уг төслийг 38.000.000 төгрөг болгон багасгаж, тус сумын 1, 2, 3, 4, 5 дугаар багт хуваасан. Мөн 2019 оны 09 дүгээр сарын 26-ны өдөр иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 19 дугаартай тогтоолоор орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгөнөөс малжуулах төслийг хэрэгжүүлэхийг сумын Засаг даргад даалгасан шийдвэрийг тус тус гаргаж, Засаг дарга асан С.Б ийн хамтаар тус сумын 5 багийн нэр бүхий 38 иргэнд 27.200.000 төгрөгийг “Байкөл” хоршоо, “Б ” хоршоо, “Цэцэгт мараа” ХХК, “Нурхуат” ХХК-ны дансаар дамжуулан гаргаж, эргэн төлөгдөх нөхцөлгүйгээр уг мөнгийг бэлнээр болон бог мал худалдан авч өгч, төсвийн хөрөнгийг зориулалтын бусаар зарцуулж, улсын төсөвт үлэмж хэмжээний буюу 27.200.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг,

Шүүгдэгч С.Б  нь Баян-Өлгий аймгийн Баяннуур сумын Засаг даргаар ажиллаж байх хугацаандаа тус сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Төсвийн тухай хуулийг зөрчиж, “Малжуулах төсөл” нэрийдлээр батлагдсан төсвийг хууль бус болохыг мэдсээр байж албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, бусдад давуу байдал бий болгосон буюу 2019 оны 12 дугаар сарын 17-ны өдөр “Байкөл” хоршооны дансаар дамжуулан 3 дугаар багийн 8 иргэнд 5.600.000 төгрөг, 2019 оны 12 дугаар сарын 26-ны өдөр “Цэцэгт мараа” хоршооны дансаар дамжуулан 1 дүгээр багийн 8 иргэнд 6.200.000 төгрөг, 2019 оны 12 дугаар сарын 27-ны өдөр “Нурхуат” хоршооны дансаар дамжуулан тус сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Ө.Ж ын хамт 5 дугаар багийн 8 иргэнд 5.600.000 төгрөгийг бэлнээр болон бог мал худалдан авч өгсөн,  2020 оны 01 дүгээр сарын 22-ны өдөр “Б ” хоршооны дансаар дамжуулан тус сумын 4 дүгээр багийн 8 иргэнд 5.600.000 төгрөгийг, 2020 оны 01 дүгээр сарын 23-ны өдөр “Байкөл” хоршооны дансаар дамжуулан 2 дугаар багийн 6 иргэнд 4.200.000 төгрөгийг тус тус бэлнээр болон бог мал худалдан авч өгч, төсвийн хөрөнгийг зориулалтын бусаар зарцуулж, улсын төсөвт үлэмж хэмжээний буюу 27.200.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг тус тус үйлдсэн нь:

 - Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.М ы мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “... Би 2017 оноос одоог хүртэл Баян-Өлгий аймгийн Засаг даргын тамгын газрын Төрийн сангийн хэлтэст төсвийн мэргэжилтнээр ажиллаж байна. Төсвийн тухай хуулийн 41.2.3 дугаар зүйлд төсвийн гүйцэтгэлийг хууль тогтоомжийн дагуу хэрэгжүүлж тайлагнахаар тусгасан байдаг. Мөн хуулийн 58.2.7 дугаар зүйлд “малжуулах төсөл” гэж байсныг 2016 оны 09 дүгээр сарын 09-ний өдрийн нэмэлт өөрчлөлтөөр хүчингүй болгож Төсвийн тухай хуулийн дагуу “малжуулах төсөл”-ийг явуулахгүйгээр болсон. Мөн хуулийн 60.3 дугаар зүйлд “Орон нутгийн хөрөнгийг зарцуулахад хориглох заалтуудыг тусгасан. Орон нутгийн хөгжлийн сангийн үйл ажиллагааны журмын 4.2.4-д “аливаа аж ахуйн нэгж, байгууллага, иргэнд олгох буцалтгүй тусламж, дэмжлэг тэтгэмж урамшуулалд санхүүжилт гаргаж зарцуулахыг хориглосон”. Дээрх Төсвийн тухай хуулийн холбогдох заалт болон Орон нутгийн хөгжлийн сангийн үйл ажиллагааны журмаар орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгөөр малжуулах төсөд санхүүжилт гаргах, уг төслийг хэрэгжүүлж болохгүй байдаг ба орон нутгийн хөрөнгөөс эргэн төлөгдөх нөхцөлгүй, буцалтгүй тусламж дэмжлэг хэлбэрээр мөнгө гаргахыг хориглосон. Би уг 27.200.000 төгрөгийн хохирлыг тухайн хэргийг шүүхээр шийдвэрлэгдсэний дараа гэм буруутай этгээдээр Баян-Өлгий аймгийн Баяннуур сумын төрийн сан дахь орон нутгийн хөгжлийн сангийн 1002******** тоот дансанд шилжүүлэн хохирлыг бүрэн барагдуулах хүсэлтэй байна” гэх мэдүүлэг /4 дүгээр хавтасны 185-187 дугаар хуудас/,

- Гэрч С.М ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...манай суманд 2019 онд Орон нутгийн хөгжүүлэх сангийн 162.048.500 төгрөгийн хөрөнгөөр 25 төрлийн ажил үйлчилгээ хийхээр 2019 оны 02 дугаар сарын 27-ны өдрийн сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 31 дүгээр тогтоолоор баталсан. Тэр тогтоолд сумын иргэдийг малжуулах нэрээр 40.000.000 төгрөг тусгасан ба Төсвийн тухай хуулиар малжуулах төслийг 2016 оны 09 дүгээр сарын 09-ний өдрийн хуулиар хүчингүй болгосон. Тэгэхээр малжуулах төсөлд 40.000.000 төгрөгийг Орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгөнөөс гаргаж байгаа нь хууль зөрчиж байгаа юм. Тэгээд уг мөнгийг ямар нэгэн нээлттэй тендер шалгаруулахгүйгээр нэг багт 6.000.000-8.000.000 төгрөг төсөвлөж шууд гэрээ хийх маягаар иргэдэд бэлнээр олгож байгаа нь бас хууль зөрчиж байгаа юм.

Мөн уг мөнгийг манай сумын Засаг дарга С.Б , иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Ө.Ж  нар нь иргэдийг цуглуулж хурал хийсэн мэтээр дүр эсгэж байгаад уг мөнгийг иргэдийг малжуулах нэрийдлээр тарааж өгсөн” гэх мэдүүлэг /1 дүгээр хавтасны 46 дугаар хуудас/,

- Гэрч З.М ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2019 оны 09 дүгээр сарын 26-ны өдрийн 19 дүгээр иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн тогтоол гарч нэр бүхий 38 хүнд тус бүр 1.000.000 төгрөг олгохоор шийдвэр гарч Засаг дарга С.Б  малжуулах төсөлд гэрээ хийх үүрэг надад амаар өгсөн. Тухайн үед би уг хүмүүстэй гэрээ хийхээс татгалзсан юм. Яагаад гэвэл энэ малжуулах асуудал бол 1 ажилд 38.000.000 төгрөг батлагдсаныг Засаг дарга уг ажлыг 5 багцалж, 5 аж ахуйн нэгжтэй гэрээ хийхээр үүрэг өгсөн.

... 2016 оны 09 дүгээр сарын 09-ний өдрийн Төсвийн тухай хуулийн шинэчилсэн найруулгаар Орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгөөр малжуулах төслийг хүчингүй болгосон. Ийм учраас би аж ахуй нэгж, байгууллагатай гэрээ хийхээс татгалзсан. Тэгээд явсаар байгаад 2019 оны 12 дугаар сарын дундуур Засаг дарга Б  намайг өрөөндөө дуудаж уулзаад “Он дуусаж байна. Тухайн онд батлагдсан төсвийг нэр ондоо зарцуулж дуусгаж тайлагнах ёстой. Тийм учраас чи заавал малжуулах төсөлд гэрээ хийж шилжүүл" гэсний дагуу би хуучин Тамгын газрын даргаар ажиллаж байсан П.С ын “Байкөл” хоршоотой 2019 оны 12 дугаар сарын 17-ны өдөр 6.000.000 төгрөгийн гэрээ хийж мөн өдөрт 4.200.000 төгрөгийг шилжүүлсэн. Мөн тэр өдрөө иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын төлөөлөгч Х.Е ийн эзэмшлийн “Цэцэгт мараа” ХХК-тай 8.000.000 төгрөгийг гэрээ хийж, 2019 оны 12 дугаар сарын 26-ны өдөр 6.200.000 төгрөгийг төрийн сангаар дамжуулан шилжүүлсэн.

... Манай сумын 2018 оны 12 дугаар сарын 19-ны өдрийн 24 дугаартай “сумын 2019 оны төсөв батлах” тухай хуралдаанаар 2019 онд орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгөөр хэрэгжүүлэх төсөл арга хэмжээний жагсаалтанд “малжуулах” төсөлд 40.0 төгрөгийг тусгаж батлагдсан байсан. Би сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын төлөөлөгч, тэргүүлэгч биш ба уг хуралд миний бие урилгаар орж Засаг даргын тамгын газартай холбоотой асуудлыг танилцуулаад гараад явсан ба хурлын дараах шийдвэрийг харж байхад малжуулах төсөл гэж 40.0 сая төгрөгийг тусгасан байхаар нь Засаг дарга С.Б  болон иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Ө.Ж , хурлын нарийн бичгийн дарга С.А  нарт малжуулах төслийг орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгөөс хэрэгжүүлэхийг хориглосон заалттай, малжуулах төслийг хүчингүй болгохгүй бол хууль зөрчсөн шийдвэр гарсан байна шүү гэж хэлж мэдэгдсэн ба Ө.Ж , С.Б  нар нь ард иргэдээс сонгогдсон төлөөлөгч нарын хамтын шийдвэр гэж тайлбар хэлсэн ба би хуулиас дээгүүр сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын шийдвэр байхгүй гэдгийг хэлсэн.

2019 оны 02 дугаар сард дээрх 40.0 сая төгрөгийн малжуулах төслийн мөнгийг 38.0 сая төгрөг болгон өөрчилсөн байсан. Тухайн 38.0 сая төгрөгийг аж ахуйн нэгжтэй шууд гэрээ хийж хэрэгжүүлэх талаар 2019 оны 05, 06 дугаар саруудад Засаг дарга С.Б  надад үүрэг өгсөн ба би гэрээ хийхээс татгалзсан. Учир нь нэгд малжуулах төслийг орон нутгийн хөгжлийн сангаас хэрэгжүүлэн төсвөөс гаргах эрх зүйн үндэслэл байхгүй хууль бус үйл ажиллагаа, хоёрт нь Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 8 дугаар зүйлд нэг багц зүйлийг олон болгож хувааж шууд гэрээ байгуулахыг хориглосон байдаг талаар нь хэлээд би гэрээ байгуулахаас татгалзсан. 2019 оны 09 дүгээр сард сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн тогтоол гарсан ба уг 38.0 сая төгрөгийг манай сумын 5 багийн нэр бүхий 38 иргэнд 1.0 сая төгрөгийг олгохоор иргэдийн нэрс гарсан байсан. Тухайн Тэргүүлэгчдийн тогтоол гарсны дараа Засаг дарга С.Б  надтай уулзаад хавсралтанд нэр дурдагдсан 5 багийн 38 иргэнийг яаралтай малжуулах арга хэмжээ авч, аж ахуйн нэгжтэй шууд гэрээ байгуул гэж надад хэлсэн ба би тухайн үед хууль бус шийдвэр тул гэрээ байгуулахгүй гэж татгалзсан.

Түүний дараа 2019 оны 11 дүгээр сарын сүүл, 12 дугаар сарын эхээр /өдрийг сайн санахгүй байна/ Засаг дарга С.Б  гэрээг шивсэн, өөрийнхөө гарын үсэг зурж, тамга дарсан, мөн гүйцэтгэгч талын аж ахуйн нэгжүүдээр гарын үсэг зуруулан тамга дарсан 4-5 гэрээг над дээр авч орж ирээд одоо таны гарын үсэг зурагдах үлдсэн, та дээд шатны даргын үүргийг биелүүлэх үүрэгтэй, хэрэв чадахгүй бол ажлаа өг, төрийн ажил, ард иргэдийг битгий хүндрүүлээд бай гэж надад хэлж намайг дарамталсан. Би урьд нь Тамгын газрын даргаар ажиллаж байхдаа 2 удаа хууль бусаар ажлаас халагдаж шүүхийн 3 шатны шийдвэрээр эргэн томилогдож байсан хүн ба тухайн үед Засаг дарга С.Б  надад уу гуй захирангуй хэлэхээр айсандаа гарын үсэг зурсан.

...Би 2019 оны 12 дугаар сарын сүүлээр /өдрийг санахгүй байна/ Засаг дарга С.Б ийн ажлын өрөөнд орж орон нутгийн хөгжлийн сангийн ажлыг хариуцаж ямар нэгэн баримт болон гэрээ, тендер дээр гарын үсэг зурахаас татгалзаж байгаа талаараа амаар хэлсэн ба 2020 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс өнөөдрийг хүртэл орон нутгийн хөгжлийн сангийн зарцуулалтанд нэгдүгээр гарын үсгийг С.Б , хоёрдугаар гарын үсгийг сумын Санхүүгийн албаны дарга М.З  нар зурж байгаа. Би дээрх хууль бус шийдвэрт гарын үсэг зурж байгаад хэрэгт орохоос айж байна” гэх мэдүүлэг. /1 дүгээр хавтасны 47-51 дүгээр хуудас/,

- Гэрч Ж. ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “... 2019 онд Орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгөнөөс манай багаас малжуулах төсөлд 8 иргэн хамрагдсан. Манай багийн О.С , Ш.Б , Ү.Б , Б.Д , Н. , Б. , А.А , Х.Н  нарыг тус бүр 1.000.000 төгрөгөөр малжуулахаар Баяннуур сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын шийдвэрээр тогтоож өгсөн” гэх мэдүүлэг /1 дүгээр хавтасны 81 дүгээр хуудас/,

- Гэрч Б.Д ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...би малжуулах төсөлд хамрагдах талаар багийн дарга  , иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Ө.Ж  нарт хэлж байсан.

...2019 оны Орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгөнөөс малжуулах төсөлд хамрагдаж 2019 оны 10 дугаар сард шиг санаж байна. Надад 1.000.000 төгрөгөөр авч байна гээд 15 эм ямаа авч өгсөн” гэх мэдүүлэг /1 дүгээр хавтасны 80 дугаар хуудас/,

- Гэрч Е.Е ы мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “... 2019 онд Орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгөнөөс манай багаас малжуулах төсөлд Б.Б , С.Н , Ө.Б  , Т.Ж , М.Б , Б.Ж  зэрэг 6 иргэн тус бүр 1.000.000 төгрөгөөр малжуулахаар Баяннуур сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын шийдвэрээр тогтоож өгсөн байсан. Тэгээд манай багийн иргэдийг малжуулахаар Байкөл хоршоо шалгарсан. Тэгээд 2020 оны 01 дүгээр сарын 27, 28, 29-ний өдрүүдэд дээрх 6 иргэнийг малжуулах ажлыг зохион байгуулж, нэг иргэнд 13-15 тооны ямаа авч өгсөн” гэх мэдүүлэг, /1 дүгээр хавтасны 82 дугаар хуудас/,

- Гэрч Е.Т ий мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгөнөөс манай багаас малжуулах төсөлд Ж.М , Ж.И , С.М , Р.Е , М.С , Т.Р , Ж.Е , Х.Б  зэрэг 8 иргэн тус бүр нь 1.000.000 төгрөгөөр малжуулахаар Баяннуур сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын шийдвэр гарсан.

Тэгээд 2020 он гарсны дараа Засаг дарга С.Б ийн өрөөнд манай багийн малжуулах төсөлд хамрагдсан иргэдийг цуглуулж байгаад Засаг дарга С.Б , иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Ө.Ж  нар байж байгаад нэг иргэнд 670.000 төгрөгийг бэлнээр өгсөн юм. Тэр үед Засаг дарга С.Б , иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Ө.Ж  нар дээрх иргэдэд малаа худалдаж аваад материалаа ирүүлээрэй гэж хэлж байсан. Би хажууд цуг байсан.

... Би 2020 оны 01 дүгээр сард байх /өдрийн санахгүй байна/ тэр өдөр ажлын өдөр байсан ба би албаны өрөөндөө сууж байтал манай багаас малжуулах төсөлд хамрагдсан гээд нэг эмэгтэй намайг ирж дуудсан ба 2 давхарт Засаг даргын өрөөнд бид нарт малжуулахын мөнгийг бэлнээр өгч байна, ороод ир гэхээр нь дагаад ороход манай багаас сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын төлөөлөгчөөр сонгогдсон М  болон сумын Засаг дарга С.Б , иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Ө.Ж , иргэдийг малжуулахаар гэрээ байгуулсан Б  хоршооны эзэн С.А  болон төсөлд хамрагдсан 8 малчин өрхийн төлөөлөл байсан.

Малжуулахад хамрагдсан хүн тус бүрт 670.000 төгрөгийг Засаг дарга С.Б  болон иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Ө.Ж  нарын голын ширээнд байсан мөнгийг тэр хоёр дарга энэ мөнгөөр зөвхөн мал худалдаж авна шүү гэж хэлээд тэр хүмүүст өгөхөөр болсон. Бид нар ширээ тойроод сууж байхад хүн тус бүрт өгөх 670.000 төгрөгийг С.Б , Ө.Ж  нар авч өгсөн, тухайн үед сандал дээрээс босолгүй тэнд өгөөрэй тэр хоёр авч өгөхөөр бид нар дамжуулаад тэр хүнд хүргүүлэн өгч байсан. Миний гараар дамжуулан мөнгө өгч байсан удаатай. Тэр хүмүүст мөнгө өгсний дараа Засаг С.Б ийн албан өрөөнөөс бүгд гарсан. Малжуулахад хамрагдсан хүмүүс бид нарт ирээд баярлалаа гэж хэлээд гар бариад явсан” гэх мэдүүлэг /1 дүгээр хавтасны 83, 141-142 дугаар хуудас/,

- Гэрч С.Д ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2019 онд орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгөнөөс манай багаас малжуулах төсөлд А.Б , Б.Б  , И.Х , М.Ө , А.Б , Б.А , Ж.С , А.Т  зэрэг 8 иргэнд тус бүрт 1.000.000 төгрөг өгөхөөр малжуулахаар Баяннуур сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын шийдвэрээр тогтоож өгсөн. Тэгээд манай багийн иргэдийг малжуулахаар 1 дүгээр багийн Засаг арга О ийн “Нурхуат” хоршооны данс руу шилжүүлээд тэндээс бэлнээр нь мөнгө гаргаж аваад Засаг дарга С.Б ийн өрөөнд манай багаас иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд сонгогдсон О  иргэдэд тарааж өгсөн. Нэг иргэнд бэлнээр 660.000 төгрөгийг бэлнээр өгсөн. Тэр үед Засаг дарга С.Б  дээрх иргэдэд малаа худалдаж аваарай гэж хэлж байсан. Тухайн үед би хажууд байсан” гэх мэдүүлэг /1 дүгээр хавтасны 84 дүгээр хуудас/,

- Гэрч С.А ын  мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгөнөөс нэг иргэнийг 1.000.000 төгрөгөөр малжуулахаар тусгагдсан ба санхүүжилтийн хувьд 70 хувь нь буюу нийт 5.600.000 төгрөг 2020 оны 01 дүгээр сарын 22-ны өдөр манай хоршооны дансанд орж ирсэн. Тэгээд тэр өдөр шиг санаж байна. Сумын Засаг дарга С.Б ийн өрөөнд малжуулах төсөлд хамрагдсан нэр бүхий 8 иргэнийг дуудаж ирүүлээд сумын Засаг дарга С.Б , иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Ө.Ж , 4 дүгээр багийн Засаг дарга Т , 4 дүгээр багаас иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд сонгогдсон А.М  бид цуг байж байгаад нэг иргэнд 670.000 төгрөгийг бэлнээр тарааж өгсөн. Уг мөнгийг өгөхдөө “та нар мал худалдаж аваарай. Бид нар өөрсдөө очиж зурагжуулж авна” гэж хэлсэн юм” гэх мэдүүлэг /1 дүгээр хавтасны 108-109 дүгээр хуудас/,

- Гэрч С.О ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2019 онд орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгөнөөс манай багаас малжуулах төсөлд Д.Ар , Ө.Е , А.Ж , А.М , С.Б бол, Х.Н , Х.Б  , Н.Д  зэрэг 8 иргэнд тус бүр 1.000.000 төгрөгөөр малжуулахаар Баяннуур сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын шийдвэрээр тогтоож өгсөн. Тэгээд манай багийн иргэдийг малжуулахаар “Цэцэгт мараа” ХХК шалгарч иргэдийг малжуулж дуусгасан. “Цэцэг мараа” ХХК-ны захирал Е  бол өөрөө манай сумын мянгат малчин тул өөрөөсөө мал өгөөд байгаа юм” гэх мэдүүлэг /1 дүгээр хавтасны 110 дугаар хуудас/,

- Гэрч Х.Е ийн  мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...дансанд орсон 6.200.000 төгрөгөөс малжуулахаар болсон. Манай багийн Д.Ар , Ө.Е , Ө.Ж , А.М , С.Б бол, Х.Н , Х.Б , Н.Д  нарт өөрийнхөө бог малнаас ямаа, хонь өгсөн. Тухайн хүмүүс голдуу ямаа авсан. Малжуулах төсөл дээр тендер сонгон шалгаруулалт явагдаагүй. Надтай Засаг дарга С.Б  ирж уулзаад малжуулах дээр гэрээгээр мал өгөх юм уу гэхээр нь би мал өгнө гэж хэлээд гэрээ байгуулсан” гэх мэдүүлэг /1 дүгээр хавтасны 119 дүгээр хуудас/,

- Гэрч С.А гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2019 оны жилийн эцэс хүртэл малжуулах төслийн ажил явагдаагүй ба 2019 оны 06 дугаар сард сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Ө.Ж  болон сумын Засаг дарга С.Б  нарт орон нутгийн хөгжлийн сангийн журамд хувьд хүнд хөрөнгө оруулалт хийхгүй юм байна. Энэ ажлыг өөрчилж малжуулах төслийг боливол яах вэ гэж амаар санал хэлж байсан. Тухайн үед сумын Засаг даргын тамгын газрын дарга З.М  миний хэлснийг дээрх Засаг даргад хэлсэн ба тухайн ажлыг хийхгүй гэж сунжруулан жилийн эцэс болгосон. Жилийн эцэс болж сумын Засаг дарга, иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга нар иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын төлөөлөгч нарын шахаанд орж 2019 оны 12 дугаар сарын сүүлчээр тухайн малжуулах төслийн ажлыг хэрэгжүүлж эхэлсэн.

...Тухайн өдрийн хуралдааны төслийг би боловсруулж Ө.Ж  даргад өгсөн юм. Учир нь тухайн өдөр болсон хурлын дараа дарга Ө.Ж  надад малжуулах ажлын төсвийг шийдвэрлэх тухай төсөл боловсруул гэж хэлсний дагуу уг тогтоолын төслийг боловсруулсан. Урьд нь би дарга Ө.Ж ад малжуулах ажил хууль бус гэж хэлж байсан ба тэр миний хэлснийг тоогоогүй, би дахиад судалъя болчих байх гэж хэлж байсан. Тэр өдөр түүнд ямар нэгэн байдлаар малжуулах төслийн талаар үг хэлээгүй. Би иргэдийн Төлөөлөгчдийн Хурал дээр зарим үед засаж залруулах үг хэлэх гэхээр манай төлөөлөгч нар чи дуугүй сууж бай, бичих юмаа бичээд суу гэж хэлдэг. Тухайн 19 дугаартай тогтоолыг боловсруулахдаа хоёр гэсэн хэсэгт хууль журамд нийцүүлэн малжуулах төслийг хэрэгжүүлэхийг сумын Засаг дарга С.Б т үүрэг болгосугай гэж оруулж өгсөн. Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж түүний удирдлагын тухай хуулийн 27 дугаар зүйлд “Хурлын шийдвэрт хориг тавих", 27.1-д “Тухайн хурал Үндсэн хууль, бусад хууль тогтоомж, Засгийн газар, тухайн асуудлыг харьяалах дээд шатны байгууллагаас гаргасан шийдвэрийг зөрчсөн эсхүл өөрийнх нь бүрэн эрхэд үл хамаарах, түүнчлэн хэрэгжих санхүүгийн болон бусад эх үүсвэргүй шийдвэрийг гаргасан бол Засаг дарга холбогдох шийдвэрт бүхэлд нь буюу түүний зарим хэсэгт хориг тавих эрхтэй” гэж заасан байдаг тул тогтоолын 2 дахь хэсэгт хууль журамд нийцүүлэн гэх үгийг оруулан Засаг дарга С.Б ийг хориг тавих гэж бодож оруулсан. Дээрх хуулиар бол батлагдсан өдрөөс хойш ажлын 3 өдөрт багтаан бичгээр хоригийг тавихаар заасан байдаг ба Засаг дарга С.Б  19 дугаартай тогтоолд хориг тавиагүй” гэх мэдүүлэг /1 дүгээр хавтасны 121-122, 157-158 дугаар хуудас/,

- Гэрч С.А ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...манай хоршооны 2914******** дугаартай Төрийн банкны дансанд 5.600.000 төгрөг бэлнээр орж ирсэн. Би малжуулах гэрээний дагуу сумын 4 дүгээр багийн 8 хүнийг малжуулах болсон. Надтай Засаг дарга С.Б  ирж уулзаад малжуулах төсөл дээр танай хоршоо гэрээ байгуулаад өгөөрэй гэж хэлсэн. Малжуулах гэрээ байгуулснаар надад ашиг байгаагүй ба дансны мөнгөн дүнгийн 3 хувийн шимтгэл гэж 240.000 төгрөгийг авч үлдсэн” гэх мэдүүлэг /1 дүгээр хавтасны 128 дугаар хуудас/,

- Гэрч Б.М ы мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Төсвийн тухай хуулийн 41.2.3-р зүйлд “төсвийн гүйцэтгэлийг хууль тогтоомжийн дагуу хэрэгжүүлж тайлагнахаар тусгасан байдаг ба мөн хуулийн 58.2.7 дугаар зүйлд “малжуулах төсөл” гэж байсныг 2016 оны 09 дүгээр сарын 09-ний өдрийн нэмэлт өөрчлөлтөөр хүчингүй болгож, Төсвийн тухай хуулиар малжуулах төслийг явуулахгүйгээр болгосон” гэх мэдүүлэг /1 дүгээр хавтасны 131-132 дугаар хуудас/,

- Гэрч Б.Ү гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Баяннуур сум нь малжуулах төсөлд 38.0 сая төгрөгийг иргэдийн Төлөөлөгчдийн Хуралаар батлуулан уг мөнгөнөөс 26.4 сая төгрөгийг иргэдэд эргэн төлөгдөх нөхцөлгүйгээр малжуулах гэсэн утгаар олгосон байсан. ...Тухайн асуудалд 2020 оны 04 дүгээр сарын 07-ны өдөр 01/72 дугаартай бичгээр зөрчилд тооцож, албан шаардлагыг Баяннуур сумын төсвийг төвлөрүүлэн захирагч буюу сумын Засаг дарга С.Б т өгсөн” гэх мэдүүлэг /1 дүгээр хавтасны 135-136 дугаар хуудас/,

- Гэрч Ш.А гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “... Би Баяннуур сумын Засаг даргын тамгын газарт бичиг хэргийн ажилтнаар 2006 оноос хойш ажиллаж байна. 2019 оны 12 дугаар сард өдрийн сайн санахгүй байна. Сумын Засаг дарга С.Б  намайг өрөөндөө дуудаад дээрх нэр бүхий компани, хоршоотой малжуулах гэрээг хуучин загвар дээр оруулаад миний хэлсэн он, сар, хугацаагаар гаргаарай гэж хэлээд ажил эхлэх дуусах он сарыг хэлж өгсөн. Би компьютер дээр байсан хуучин загвар дээр уг үүргийн дагуу гэрээг боловсруулан бичсэн. Тухайн гэрээг боловсруулаад Засаг дарга С.Б т 5 гэрээг өгсөн ба Засаг дарга аваад явсан. Түүнээс хойш дахиж дээрх гэрээг боловсруулаагүй. Тухайн гэрээг тус бүрт нь 3 хувь гаргаж өгсөн ба гэрээн дээрх дугаарыг Засаг даргын хэлсэн дугаарын дагуу тавьсан. Тухайн гэрээнээс манай байгууллагын явсан бичигт ямар нэгэн хувь үлдээгүй” гэх мэдүүлэг /1 дүгээр хавтасны 145 дугаар хуудас/,

- Гэрч Б.О ы мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би он, сар, өдрийг сайн санахгүй байна. Тэгэхдээ 2019 оны 12 дугаар сараас 2020 оны 01 дүгээр сард байх сумын Засаг дарга С.Б  миний 99419351 дугаарт залгаж танай багаас малжуулах төсөлд хамрагдсан 8 хүнийг манай өрөөнд цуглуулаад ир гэж хэлсэн. Би тэр өдрөө малжуулах төсөлд хамрагдсан 8 хүний гэрээр орж тэднийг аваад Засаг дарга С.Б ийн албан өрөөнд очсон. Тэнд С.Б  болон орлогч дарга С, 5 дугаар багийн Засаг дарга Д  нар байсан. Манай багаас малжуулахад сонгогдсон нэр бүхий 8 иргэнд тус бүрт нь 660.000 төгрөгийг сумын Засаг дарга С.Б  өөрийн гараараа өгсөн.

...Уг нь манай багийн малжуулахаар С.О  гэж хүний хоршоо авсан байсан ба тэр өдөр уг мөнгийг тараахад тэр хүн ирээгүй. ...Хуулиар уг ажлыг хүчингүй болгосныг мэдээгүй ба тухайн малжуулах ажлыг явуулахаар шийдвэр гаргасан иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга болон Засаг дарга нар хууль дүрмийнхээ дагуу шийдвэр гаргах ёстой ба уг ажил нь хууль дүрэмд нийцэж байгаа эсэхийг мэдэх боломжтой хүмүүс нь Ө.Ж , С.Б  нар юм. Хэрэв уг ажил нь хууль бус байсан бол уг ажлыг хэрэгжүүлэхгүй байх боломжтой алба хаагч нар ба төлөөлөгч нарт тэр талаараа ойлгуулж хэлсэн бол бид нар сумын иргэдэд хууль бус, болохгүй юм байна гэдгийг ойлгуулаад хэлэх байсан” гэх мэдүүлэг /1 дүгээр хавтасны 146-147 дугаар хуудас/,

- Гэрч П.С ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би Баяннуур сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын төлөөлөгч /тэргүүлэгч гишүүнээр/ 2016 оноос хойш сонгогдон ажиллаж байна. Би мал эмнэлгийн чиглэлээр үйл ажиллагаа эрхэлдэг “Байкөл” хоршооны захирал хүн юм. Манай хоршоо 1996 онд байгуулагдсан юм.

Сумын Засаг дарга С.Б  2019 оны 09 дүгээр сарын сүүлээр /өдрийг санахгүй байна/ өөрийнхөө албан өрөөнд дуудаж уулзаад орон нутгийн хөгжлийн сангаас малжуулж байгаа иргэдэд мөнгийн шууд шилжүүлэхээр хувь хүний данс тул 10 хувийг татаж байна, тийм учраас танай хоршоотой гэрээ байгуулаад 2 багийн 14 хүний мөнгийг шилжүүлмээр байна гэж хэлэхээр нь би түүнд зөвшөөрсөн ба түүнээс хойш 2019 оны 12 дугаар сарын 17-ны өдөр сумын Засаг даргын тамгын газрын нарийн бичиг А агаас гэрээ авч Тамгын газрын дарга З.М тай гэрээ байгуулан, Засаг дарга Б ээр батлуулсан. Тухайн үед би 2 гэрээ батлуулж байсан ба сумын 2 дугаар багийн 6 иргэн, 3 дугаар багийн 8 иргэнийг малжуулахаар болсон.

2020 оны 01 дүгээр сарын 22-ны өдөр манай хоршооны 5180146694 тоот дансанд эхэлж 2 дугаар багийн 6 хүний, дараа нь 3 дугаар багийн 8 хүний мөнгө орсон. Тухайн өдрөө 2, 3 дугаар багийн 14 хүнд малжуулах төслийн 70 хувийн мөнгө болох 670.000 төгрөгийг Засаг дарга С.Б  болон иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Ө.Ж ын албан өрөөнд тараасан. 2 дугаар багийн 6 хүний мөнгийг Засаг дарга С.Б ийн албан өрөөнд тарааж өгсөн ба тэр үед С.Б  болон 2 дугаар багийн Засаг дарга Е.Е , сумын орлогч дарга А.С , иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Ө.Ж  нар байсан.

...тухайн 2 багт бэлэн мөнгө өгөх болсон шалтгаан нь малжуулах төсөлд хамрагдсан 2 багийн 14 хүн бэлэн мөнгө авч өөрсдөө малаа авна гэхээр нь Засаг дарга С.Б , иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Ө.Ж  нарт тэр талаар хэлсэн чинь бэлнээр өгч болно, бид хоёрын өрөөнд авч ирж өгөөрэй гэж хэлсэн. Малжуулах нэрээр 14 хүнд мөнгө тарааж өгөхөд манай хоршоонд ашиг үлдээгүй ба үлдсэн 30 хувийн мөнгийг одоо хүртэл өгөөгүй байгаа.

... Миний зүгээс болон ард иргэдээс иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга болон Засаг дарга нараас буруу, хууль бус шийдвэрийг шаардаж болно. Учир нь бид хуулиа сайн мэдэхгүй, мөн шийдвэр гаргадаггүй тул уг хуулийг судалж үзээгүй. Харин дарга нар тухайн хуулийг судлан үзэж, өөрсдөө зөв шийдвэр гаргах ёстой. Хэрэв дээрх ажил нь хууль бус байсан бол түүнийг хэрэгжүүлэхгүй байх эрх нь тэд нарт байгаа ба иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Ө.Ж , Засаг дарга Б.С  нарт тогтоол, захирамж гаргах эрх нь байгаа” гэх мэдүүлэг /1 дүгээр хавтасны 150-151 дүгээр хуудас/,

- Мөрдөн шалгах ажиллагааны явцад Баян-Өлгий аймгийн Баяннуур сумын Засаг дарга С.Б ээс 2020 оны 02 дугаар сарын 29-ний өдөр гаргаж өгсөн “Орон нутгийн хөгжлийн сангаас малжуулах төслийн хүрээнд хийгдсэн 39 хуудас баримт бичиг”-ийг хэрэгт хавсаргах тухай мөрдөгчийн 2020 оны 02 дугаар сарын 29-ны өдрийн тогтоол /1 дүгээр хавтасны 161-198 дугаар хуудас/,

- Баян-Өлгий аймгийн Баяннуур сумын Засаг даргын тамгын газрын дарга З.М ээс гаргаж өгсөн “Баян-Өлгий аймгийн Баяннуур сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2019 оны 02 дугаар сарын 27-ны өдрийн 31 дугаартай, “2019 онд хэрэгжүүлэх орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгөд өөрчлөлт оруулах тухай” тогтоол, мөн 2019 оны 09 дүгээр сарын 26-ны өдрийн 19 дугаартай, “Малжуулах төслийг шийдвэрлэх тухай” тогтоол, түүний хавсралт, хавсаргасан 32 хуудас баримт бичгийг хэрэгт тусгах тухай мөрдөгчийн 2020 оны 02 дугаар сарын 11-ний өдрийн тогтоол /1 дүгээр хавтасны 199-250, 2 дугаар хавтасны 1-15 дугаар хуудас/,

- Баян-Өлгий аймгийн Баяннуур сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Ө.Ж аас гаргаж өгсөн “2019 онд Баяннуур сумын хэмжээнд хэрэгжүүлэх малжуулах төсөлтэй холбоотой” тус сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын шийдвэртэй холбоотой баримт, материалыг мөрдөгчийн 2020 оны 08 дугаар сарын 02-ны өдрийн тогтоолоор хэрэгт хавсаргасан байдал /2 дугаар хавтасны 16-33 дугаар хуудас/,

- Баян-Өлгий аймаг дахь Төрийн аудитын газрын 2020 оны 04 дүгээр сарын 07-ны өдрийн 01/72 дугаартай албан шаардлага, /2 дугаар хавтасны 110 дугаар хуудас/,

- Баян-Өлгий аймгийн Баяннуур сумын Засаг даргын Тамгын газрын ерөнхий нягтлан бодогч М.З аас гаргаж өгсөн “Баяннуур сумын орон нутгийн хөгжлийн сангийн 2019 оны дутуу санхүүжүүлсэн хөрөнгө төсөл, арга хэмжээний зардлын тооцоо, санхүүгийн тайлан, 2020 оны 04 дүгээр сарын 08-ны өдөр Баяннуур сумын Засаг дарга С.Б т аймгийн Төрийн аудитын газраас ирүүлсэн албан шаардлага” зэрэг баримт бичгийг хэрэгт хавсаргасан мөрдөгчийн 2020 оны 08 дугаар сарын 03-ны өдрийн тогтоол /2 дугаар хавтасны 116-127 дугаар хуудас/,

- Гэрч К.Б ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би 2000 оноос одоог хүртэл сумын Засаг даргын тамгын газрын нягтлан бодогчоор ажиллаж байна. Сүүлийн 1 жил гаруй сумын удирдлага болох Засаг дарга С.Б , Засаг даргын орлогч А.С , сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Ө.Ж  нарын эрх мэдлийн дагуу ажилласан. Учир нь, малжуулах төслийг орон нутгийн хөгжлийн сангийн үйл ажиллагааны журам болон Төсвийн тухай хуулиар хориглосон байдаг. Гэтэл 2019 онд сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын тогтоолоор малжуулах төслийг орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгөөс хийгдэхээр тусгасан байсан. Миний бие 2019 онд уг тогтоол гарсны дараа сумын Засаг дарга С.Б  болон Засаг даргын орлогч С  нарт малжуулах төслийг орон нутаг хөгжүүлэх сангийн үйл ажиллагаанаас хориглосон байна. Энэ талаарх сургалт аймгийн төвд хэд хэдэн удаа 2-3 өдрийн сургалт явсан гэж хэлээд орон нутгийн хөгжүүлэх сангаас малжуулах ажилд мөнгө гаргах боломжгүй гэж хэлсэн. Тэгэхэд С.Б  дарга сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас тогтоол гарч баталсан байхад та нар юу яриад байгаа юм гэж хэлсэн. Тухайн үед малжуулах ажилд 40.0 сая төгрөг хуваарилсан байсан ба би Засаг даргад наад мөнгөндөө өөр ажил хийхгүй бол энэ ажил хуулиар хориглосон гэж хэлсэн.

Удахгүй сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас дахин тогтоол гаргаад 38.0 сая төгрөгийг 5 багт хувааж 38 хүнийг 1.0 сая төгрөгөөр малжуулахаар тусгасан байсан. Тэр үед миний бие сумын Засаг дарга С.Б  болон иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Ө.Ж  нарт хууль зөрчсөн ажил болох гээд байна гэж хэлэхэд тэр хоёр тоохгүй байсан ба сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас тогтоол гарсан байхад та нар яагаад шилжүүлэхгүй байгаа юм гэж хэлсэн.

... М  дарга надад хэлэхдээ би бас энэ хоёр даргад хэлсэн чинь энэ мөнгийг шилжүүл гээд дарамтлаад байна гэж хэлж байсан. Тамгын дарга М  малжуулах ажил нь хууль бус гэдгийг хэлээд байхад үг, хууль ойлгохгүй хүн дарамтлаад байна гэж хэлсэн. Түүнээс хойш хэсэг хугацаа өнгөрсний дараа 2019 оны 09 дүгээр сард сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн дахин нэг тогтоол гарсан. Ерөнхийдөө бол малжуулах ажлыг хуулиар хориглосон гэж хэлээд байхад сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас 2 тогтоол гаргасан. Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн тогтоол гарсан, мөнгийг хурдан шилжүүл гэж ирсэн ба тэр үед би шилжүүлэхгүй, хууль зөрчсөн гэж хэлсэн.

Миний санаа бол уг 38.0 сая төгрөгийг дансанд байршуулж байгаад буцааж төвлөрүүлэн татуулах санаатай байсан юм. Гэтэл 2019 оны 12 дугаар сард сумын Засаг дарга С.Б , Засаг даргын орлогч С , иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Ө.Ж  нар нь манай ажлын өрөөнд 14 цагийн үед орж ирээд надад болон санхүүгийн албаны дарга З , төрийн сангийн төлөөлөгчөөр ажиллаж байсан М  бид гуравд уурлаад “...та гурав энэ мөнгийг шилжүүл, яагаад сум орон нутгийн ажлыг хойш татаад байгаа юм, нэгэнт хурлын тогтоол гарсан байна, шилжүүл гэж” ... гурвуулаа зэрэг хэлсэн. Тэр үед хуулийн дагуу болохгүй гэж хэлэхэд одоо энэ мөнгө татагдах гэж байна гэж С.Б  дарга хэлсэн. Тухайн өдрөө сумын Засаг даргын тамгын газрын дарга М ыг бас дарамталсан юм шиг байлаа тэр манай өрөөнд орж ирээд тэдний хэлснээр шилжүүлэхгүй бол болохгүй юм шиг байна, аль эсхүл ажилгүй болж мэдэх юм байна. Удалгүй М  дарга дээрх компани, аж нэгжид малжуулах мөнгийг шийдвэрлэх гүйлгээний баримт /төлбөрийн хүсэлт/ дээр гарын үсэг зурсан байсан. Тухайн үед би 2 дугаар гарын үсгийг зурсан ба санхүүгийн албаны дарга баталж, төрийн сангийн төлөөлөгч гүйлгээг хийсэн. Тухайн 3 компанид 16 сая төгрөгийг шилжүүлж байсан. Тэр 3 компанид шилжүүлэг хийсний дараа Засаг дарга С.Б , иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Ө.Ж  нар дарамтлахаа больсон” гэх мэдүүлэг /4 дүгээр хавтасны 4-7 дугаар хуудас/,

- Гэрч М.З ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би сумын Засаг дарга С.Б ийн 2019 оны 12 дугаар сарын 17-ны өдөр баталсан гэрээний дагуу дээрх 2 хоршоонд мөнгийг шилжүүлсэн. Тухайн 2 гүйлгээн дээр 1 дүгээр гарын үсгийг Засаг дарга С.Б , 2 дугаар гарын үсгийг миний бие зурсан. 2020 оны 01 дүгээр сараас эхлэн сумын Засаг дарга орон нутгийн хөгжлийн сангийн зарцуулалтыг өөрөө хариуцахаар болсон тэр үеэс хойш би 2 дугаар гарын үсгийг зурж байгаа. Миний бие дээрх гүйлгээг 2019 онд хийх сонирхолгүй байсан. Учир нь, малжуулах төсөлд орон нутгийн хөгжлийн сангаас мөнгө гаргахыг хуулиар хориглосон байхад сумын Засаг дарга С.Б  болон иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Ө.Ж  нар тухайн гүйлгээг хийхгүй бол янз бүрийн байдлаар дарамтлаад байсан” гэх мэдүүлэг /4 дүгээр хавтасны 8-10 дугаар хуудас/,

- Иргэний хариуцагч С.Б мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Сумын Засаг даргын тамгын газраас малжуулах нэрээр олгож байна гэж надад Е  1.0 сая төгрөгөөс 900.000 төгрөг олгосон. ...шүүхийн шийдвэрээс төл гэж шийдвэр гарах юм бол би сумаас олгосон 70 хувийн мөнгө болох надад олгосон 775.000 төгрөгийг төлнө. Үлдсэн мөнгийг Е ээс нэмж олгосон түүнд төлөх байх гэж бодож байна. Тэр мөнгийг хавар ноолуурын үеэр төлж өгөх боломжтой гэж хэлмээр байна” гэх мэдүүлэг /4 дүгээр хавтасны 51-52 дугаар хуудас/,

- Иргэний хариуцагч Х.Б ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Манай багийг малжуулахаар гэрээ байгуулсан гэх Е  гэх хүнээс 10 тооны эх ямаа авсан. Тухайн үед Е  надад та нарт олгох мөнгөний 70 хувийг сумаас олгосон байгаа удахгүй үлдэгдэл мөнгийн олгоно гэсэн, би та нарт 1.0 сая төгрөгт чинь тааруулаад мал болон бэлэн мөнгийг өгнө гэж хэлсэн тул би 10 ямаа авсан юм. Хэрэв шүүхээс намайг төл гэж шийдвэр гарах юм аргалаад хэсэг хугацааны дараа төлнө. Тэгэхдээ тэр мөнгийг хуулийн дагуу олгож байгаа эсэхээ сумын дарга нар мэдэх ёстой. Би тэр хүмүүсийн буруутай үйл ажиллагаанаас өр төлбөрт орж байгаа юм байна гэж бодож байна” гэх мэдүүлэг /4 дүгээр хавтасны 60-61 дүгээр хуудас/,

- Иргэний хариуцагч А.М ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын төлөөлөгч манай багийн Е  надад малжуулах нэрээр олгож байгаа нэг сая төгрөгийн мал гэж хэлээд надад 14 тооны ямаа худалдаж авсан. Тухайн үед надад 1 ямааг 68.000 төгрөгөөр бодож өгсөн. Тэр мөнгийг бид нарт олгож буруутай шийдвэрийг гаргасан дарга нар өөрсдөө төлөх ёстой гэж бодож байна. Миний хувьд мөнгө төлж чадахгүй. Хэрэв шүүхээс тэр мөнгийг төл гэж шийдвэр гарах юм бол би нэлээн удаан хугацаанд төлөх байх миний боломж тэр” гэх мэдүүлэг /4 дүгээр хавтасны 66-67 дугаар хуудас/,

- Иргэний хариуцагч Н.Д ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би тухайн үед 1 эх ямааг 100.000 төгрөгөөр тооцуулаад 10 эх ямаа авсан. Тэр мал одоо манай малд байгаа. Тэр хүмүүсийн буруу шийдвэрээс надад төлбөр гарах гэж байна. Мөн чирэгдэл их гарч байна. Хэрвээ шүүхээс намайг тэр мөнгийг төл гэсэн шийдвэр гарвал би тэр мөнгийг төлнө” гэх мэдүүлэг /4 дүгээр хавтасны 93-94 дүгээр хуудас/,

- Иргэний хариуцагч А.Ж ын “мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Манай сумаас зохион явуулсан малжуулах ажилд би ямар нэгэн төсөл, өргөдөл, хүсэлт бичээгүй. Сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын төлөөлөгч Е ээс малжуулах төсөлд хамрагдсан хүмүүс малаа очиж аваарай гэж манай сумын хоёр дарга нар хэлсэн ба би Е  дээр очиж 900.000 төгрөгийн 15 ямааг авсан. Тухайн үед 1 ямааг 60.000 төгрөгөөр үнэлж надад өгсөн. Тэр хэлэхдээ манай багийн малжуулахад хамрагдсан хүмүүсийн 70 хувийн мөнгийг өгч байгаа, би өөрөөсөө мал болон мөнгө нэмээд 100.000 болгож өгч байгаа гэж хэлж байсан. Хэрэв шүүхээс намайг эргүүлэн төл гэж шийдвэр гарах юм би сумаас авсан 700.000 төгрөгийг хэд хэд хувааж өөрийнхөө боломжоор эргүүлэн төлнө. Е  өөрөөсөө нэмж олгосон малын мөнгийг түүнд өөрт нь төлнө гэж бодож байна” гэх мэдүүлэг /4 дүгээр хавтасны 111-112 дугаар хуудас/,

- Иргэний хариуцагч Д.А  мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Манай сумаас зохион явуулсан малжуулах ажилд би ямар нэгэн төсөл, өргөдөл, хүсэлт бичиж байгаагүй. Би Е тэй уулзаж малжуулах төслөөр ирсэн мөнгөндөө мал авна гэж хэлсэн чинь надад 6 сэрх болон 5 эх ямаа нийт 11 бог мал өгсөн. Тухайн үед малжуулах мөнгө гэж сумаас 700.000 төгрөг өгсөн, би үлдэгдэл мал, мөнгийг өөрөөсөө өгч байгаа гэж хэлсэн. Шүүхээс намайг эргүүлэн төл гэж шийдвэр гарвал би тэр мөнгийн хэд хэдэн удаа хувааж төлөх боломжтой, шууд нэг дор төлж чадахгүй” гэх мэдүүлэг /4 дүгээр хавтасны 114-115 дугаар хуудас/,

- Иргэний хариуцагч Р.Е ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би малжуулах төсөлд хамрагдсанаар манай багийн иргэн Е  гэх хүнээс 900.000 төгрөгөнд 14 тооны эх ямаа авсан. Тухайн үед нэг ямааг 70.000 төгрөгөөр тооцож авч байсан. Е  надад сумаас малжуулахаар та нарт олгох 1.0 сая төгрөгийн 70 хувийн мөнгө орсон, би өөрөөсөө мал болон мөнгө нэмж өгч байгаа гэж хэлсэн. Миний бодлоор сумаас олгосон гэх 700.000 төгрөгийг төлнө. Харин Е ээс дээр нь нэмж олгосон 200.0000 төгрөгийг өөрт нь төлнө” гэх мэдүүлэг /4 дүгээр хавтасны 123-124 дүгээр хуудас/,

- Иргэний хариуцагч Х.Н ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...би малжуулах төсөлд хамрагдсанаар манай багийн иргэн Х.Е ээс 1 сая төгрөгөнд 14 ямаа авсан. Тухайн үед надад малжуулах нэрээр 70 хувийн 700000 төгрөгийг сумаас өгсөн гэсэн” гэх мэдүүлэг /4 дүгээр хавтасны 151-152 дугаар хуудас/,

- Иргэний хариуцагч П.С ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Байкөл хоршоог миний аав П  нь 1996 онд үүсгэн байгуулсан. Анх байгуулахдаа бөөний худалдаа болон мал эмнэлгийн чиглэлээр үүсгэн байгуулагдсан. Уг хоршоог миний нэр 2007 онд шилжүүлсэн ба одоог хүртэл хоршооны захирлаар ажиллаж байна. Сумаас зохион явуулсан малжуулах ажлын хүрээнд сумын 2, 3 дугаар багийн 14 иргэнийг малжуулахаар манай компани гэрээ байгуулсан. Тухайн үед 2 дугаар багийн 6 хүн, 3 дугаар багийн 8 хүнд тус бүрт нь олгох 1.0 сая төгрөгийн 70 хувь болох 700.000 манай хоршооны дансанд орсон. ИТХ-ын дарга Ө.Ж ын албан өрөөнд сумын 3 дугаар багийн 8 иргэнд тус бүрт нь 700.000 төгрөгийг бэлнээр өгсөн. Харин 2 дугаар багийн 6 иргэнд тус бүрт нь 680.000 төгрөгийг өгсөн. 3 дугаар багийн иргэдэд орж ирсэн мөнгөнөөс ямар нэгэн шимтгэл авалгүй хүн бүрт нь 700.000 төгрөгийг бэлнээр олгосон ба сүүлд орж ирэх 300.000 төгрөгнөөс нь шимтгэл авъя гэж бодож өгсөн. 2 дугаар багийн малжуулахад хамрагдсан 6 иргэнээс хүн тус бүрээс нь 20.000 төгрөгийг хоршооны дансанд авч үлдээд 680.000 төгрөгийг бэлнээр өгсөн. Уг багийн хүн тус бүрээс авсан 20.000 төгрөгийг жилийн эцсийн тайлан гаргахдаа татварт ашиглан авч үлдсэн. 2 дугаар багийн хүмүүсээс нийт 120.000 төгрөг авч үлдсэн. Би тухайн 120.000 төгрөгийг өөрийнхөө хоршоонд авч үлдсэн үнэн. Уг мөнгийг намайг төл гэсэн шүүхийн шийдвэр гарах юм бол шууд төлж барагдуулна” гэх мэдүүлэг /4 дүгээр хавтасны 170-171 дугаар хуудас/,

- Иргэний хариуцагч Б.Б  мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Ж ын өрөөнд манай багийн малжуулж байгаа гэх С  гэх хүнээс 680.000 төгрөгийг бэлнээр авсан. Сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Ж  ав, эргэн төлөгдөх нөхцөлгүй олгож байгаа гэж хэлсэн тул уг мөнгийг нь авсан. Би тэр мөнгийг авсан үнэн, тэгэхдээ эргүүлэн төлж чадахгүй” гэх мэдүүлэг /4 дүгээр хавтасны 63-64 дүгээр хуудас/,

- Иргэний хариуцагч Ө.Б  мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Манай сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Ж ын албан өрөөнд манай багийг малжуулсан С оос 680.000 төгрөгийг бэлнээр авсан. Миний бие сумаас олгосон 680.000 төгрөгийг бэлнээр авсан нь үнэн. Би тэр мөнгийг эргүүлэн төлмөөргүй байна, гэхдээ шүүхээс эргүүлэн төл гэсэн шийдвэр гарах юм бол тэр мөнгийг тодорхой хугацаанд төлж барагдуулна” гэх мэдүүлэг /4 дүгээр хавтасны 72-73 дугаар хуудас/,

- Иргэний хариуцагч М.Б  мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Манай сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Ж ын албан өрөөнд манай багийг малжуулсан С оос 680.000 төгрөгийг бэлнээр авсан. Тухайн мөнгөөр би мал худалдаж авсан. Шүүхээс эргүүлэн төл гэсэн шийдвэр гарах юм бол тэр мөнгийг хугацаанд төлж барагдуулна. Тухайн үед манай сумын Засаг дарга С.Б , иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Ө.Ж  нар эргэн төлөгдөх нөхцөлгүйгээр олгож байгаа мөнгө гэж хэлсэн” гэх мэдүүлэг /4 дүгээр хавтасны 75-76 дугаар хуудас/,

- Иргэний хариуцагч Т.Ж  мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Сумаас надад малжуулах нэрээр 680.000 төгрөгийг манай багийн малжуулахаар гэрээ байгуулсан П.С ын гэрээс очиж авсан.

...Миний бие тухайн үед сумаас малжуулах нэрээр олгосон 680.000 төгрөгийг авсан үнэн. Надад эргүүлэн төлөх чадвар байхгүй. Буруутай шийдвэр гаргасан дарга нар өөрсдөө төлнө биз. Хэрэв шүүхээс намайг эргүүлэн төл гэж шийдвэр гарах юм удаан хугацаанд өөрийнхөө боломжоор эргүүлэн төлнө” гэх мэдүүлэг /4 дүгээр хавтасны 102-103 дугаар хуудас/,

- Иргэний хариуцагч С.Н  мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Сумаас надад малжуулах нэрээр 670.000 төгрөгийг манай багийн малжуулахаар гэрээ байгуулсан П.С оос авсан. Тухайн үед уг мөнгийг малжуулахын 70 хувийн мөнгө гэж олгож байсан. ...Тэр мөнгийг буруу шийдвэр гаргаж олгосон юм бол дарга нар өөрсдөө хариуцлагаа хүлээх байх гэж бодож байна. Хэрэв шүүхээс намайг эргүүлэн төл гэж шийдвэр гарах юм би хүүхдийн мөнгөнөөс удаан хугацаанд өөрийнхөө боломжоор эргүүлэн төлнө” гэх мэдүүлэг /4 дүгээр хавтасны 105-106 дугаар хуудас/,

- Иргэний хариуцагч Б.Ж ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Манай сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Ө.Ж  миний аав Болатын гэрт надад өгөөрэй гээд 670.000 төгрөгийг өгсөн байлаа. Тухайн малжуулахад хамруулсан мөнгө гэж хэлсэн гэсэн. Тухайн үед ямар нэгэн эргэн төлөгдөх нөхцөлгүй гэж олгож байсан. Хэрэв шүүхээс намайг эргүүлэн төл гэж шийдвэр гарах юм би хэд хэд хувааж өөрийнхөө боломжоор эргүүлэн төлнө” гэх мэдүүлэг /4 дүгээр хавтасны 108-109 дүгээр хуудас/,

- Иргэний хариуцагч О.С  мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “... Байкөл хоршооны дарга С  намайг дуудаж малжуулах төслийн мөнгөө ав, иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Ө.Ж ын өрөөнд хүрээд ир гэхээр нь би өрөөнд нь яваад ороход С , Ж  болон багаас малжуулах төсөлд хамрагдсан 4-5 хүн байсан. Бид нарт малжуулах төслийн 70 хувийн мөнгө гэж хүн тус бүрт 700.000 төгрөгийг бэлнээр өгч гарын үсэг зуруулж авсан. Хэрэв уг мөнгийг намайг төл гэсэн шийдвэр гарах юм бол би мал зарж байгаад тэр мөнгийг төлнө. Нэгэнт аваад хэрэглэсэн юм чинь төлөх байх, гэхдээ дарга нар өөрсдөө шийдвэр гаргаж өгсөн юм” гэх мэдүүлэг /4 дүгээр хавтасны 154-156 дугаар хуудас/,

- Иргэний хариуцагч Х.Н ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би малжуулах төслийн 70 хувийн мөнгө гэж хүн тус бүрт олгосон 700.000 төгрөгийг С  гэх хүнээс иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Ө.Ж ын өрөөнд авсан. Хэрэв уг мөнгийг намайг төл гэсэн шийдвэр гарах юм бол би мал зарж байгаад тэр мөнгийг төлнө. Тэгэхдээ сумын дарга нар анхнаасаа зөв шийдвэр гаргасан бол надад ийм их ажил, явдал гарахгүй байсан байх гэж бодож байна” гэх мэдүүлэг /4 дүгээр хавтасны 157-158 дугаар хуудас/,

- Иргэний хариуцагч Ү.Б ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “..Би малжуулах төсөлд хамрагдсанаар сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Ө.Ж ын албан өрөөнд орж Ө.Ж , П.С  нарын тарааж байсан мөнгөнөөс малжуулахын 70 хувийн мөнгө гэж 700.000 төгрөгийг авсан. Хэрэв уг мөнгийг намайг төл гэсэн шийдвэр гарах юм бол би мал зарж байгаад тэр мөнгийн төлнө” гэх мэдүүлэг /4 дүгээр хавтасны 160-161 дүгээр хуудас/,

- Иргэний хариуцагч Н. ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би малжуулах төсөлд хамрагдсанаар сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Ө.Ж ын албан өрөөнд орж Ө.Ж , П.С  нарын тарааж байсан мөнгөнөөс малжуулахын 70 хувийн мөнгө гэж 700.000 төгрөгийг авсан. Уг нь төлөхөд хэцүү байна, гэхдээ авсан юм чинь төлнө” гэх мэдүүлэг /4 дүгээр хавтасны 163-164 дүгээр хуудас/,

- Иргэний хариуцагч А.А ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би малжуулах төсөлд хамрагдсанаар сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Ө.Ж ын албан өрөөнд түүнээс малжуулахын 70 хувийн мөнгө гэж 700.000 төгрөгийг бэлнээр авсан. Тэр мөнгийг төлөх боломж муу байна, хэрэв уг мөнгийг төл гэсэн шийдвэр гарах юм бол би мал зарж байгаад тэр мөнгийн төлнө” гэх мэдүүлэг /4 дүгээр хавтасны 166-167 дугаар хуудас/,

- Иргэний хариуцагч Ш.Б ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би малжуулах төсөлд хамрагдсанаар сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Ө.Ж ын албан өрөөнд түүнээс малжуулахын 70 хувийн мөнгө гэж 700.000 төгрөгийг бэлнээр авсан. Хэрэв уг мөнгийг намайг эргүүлэн төл гэсэн шийдвэр гарах юм бол би сард тодорхой хэмжээгээр тэр мөнгийг төлнө. Нэгэнт мөнгийг хэрэглэсэн үнэн юм чинь төл гэвэл төлнө” гэх мэдүүлэг /4 дүгээр хавтасны 173-174 дүгээр хуудас/,

- Иргэний хариуцагч Б. ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би малжуулах төсөлд хамрагдсанаар сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Ө.Ж ын албан өрөөнд түүнээс малжуулахын 70 хувийн мөнгө гэж 700.000 төгрөгийг бэлнээр авсан. Хэрэв уг мөнгийг намайг эргүүлэн төл гэсэн шийдвэр гарах юм бол би урт хугацаагаар төлж барагдуулна” гэх мэдүүлэг /4 дүгээр хавтасны 175-176 дугаар хуудас/,

- Иргэний хариуцагч Б.Д ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Сумаас намайг малжуулах төсөлд хамруулсан 1.0 сая төгрөг өгнө гэж иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Ө.Ж , сумын Засаг дарга С.Б  нар хэлж байсан. Малжуулах төсөлд хамрагдсанаар сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Ө.Ж ын албан өрөөнд түүнээс малжуулахын 70 хувийн мөнгө гэж 700.000 төгрөгийг бэлнээр авсан. Тухайн мөнгөөр би манай багийн Б гэх хүнээс мал худалдаж авсан. Хэрэв уг мөнгийг намайг эргүүлэн төл гэсэн шийдвэр гарах юм бол тэр мөнгийг төлж барагдуулна. Уг нь дарга нар хууль дүрмийнхээ дагуу шийдвэр гаргасан бол би болон сумаас малжуулах төсөлд хамрагдсан хүмүүс өр төлбөрт орохгүй байх гэж бодож байна” гэх мэдүүлэг /4 дүгээр хавтасны 179-180 дугаар хуудас/,

- Иргэний хариуцагч С.А ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Миний аав С гийн нэр дээр уг хоршоо байгуулагдсан ба би яг байгуулагдсан оны, сарыг санахгүй байна. Тэгэхдээ 2008 онд байгуулагдсан гэж бодож байна. Уг хоршооны үүсгэн байгуулагчаар миний бие байдаг ба хоршооны үйл ажиллагааг байгуулагдсан цагаас нь хойш би гардаж явуулж байна. Одоо манай хоршоог компани болгож миний нэр дээр шилжүүлэхээр аймгийн Улсын бүртгэлийн хэлтэст явуулсан байгаа.

...Би 4-р багийн иргэдийг малжуулахаар гэрээ байгуулсан ба манай хоршооны 2914******** дугаартай Төрийн банкны дансанд 5.600.000 төгрөг орж ирсэн. Малжуулах гэрээний дагуу сумын 4 дүгээр багийн 8 хүнийг малжуулах болсон. Засаг дарга С.Б  намайг 2020 оны 01 сард өдрийн сайн санахгүй байна албан өрөөндөө дуудахаар нь яваад орсон чинь 4 дүгээр багийн хүмүүст мөнгийг тараагаад өгчих, мал авахгүй гэж байна гэж хэлсэн. Би тухайн 8 хүнд өөрийн гараар тус бүрт 670.000 төгрөг өгч бүртгэл хөтөлсөн. Тухайн хүмүүст гэрээний дагуу 670.000 төгрөгийг эргэн төлөгдөх нөхцөлгүй, буцалтгүй тусламж хэлбэрээр олгосон.

...Малжуулах гэрээг байгуулснаар надад ашиг байгаагүй ба дансны мөнгөн дүнгийн 3-4 хувийн шимтгэл гэж 240.000 мянган төгрөгийг бэлнээр авч үлдсэн. ...Би тухайн 240.000 төгрөгийг өөрийнхөө компани дансанд авч үлдсэн үнэн. Уг мөнгийг намайг төл гэсэн шийдвэр гарах үед нь шууд төлж барагдуулна” гэх мэдүүлэг /4 дүгээр хавтасны 145-146 дугаар хуудас/,

- Иргэний хариуцагч Ж.Е ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Миний бие малжуулах төсөлд хамрагдсанаар 680.000 төгрөгийг бэлнээр авсан. Уг мөнгийг Засаг дарга С.Б ийн албан өрөөнд бэлнээр авсан. ...Нэгэнт уг мөнгө нь Төсвийн тухай хуулийг зөрчиж олгогдсон нь шүүхээр тогтоогдож надаар уг мөнгийг төлүүлнэ гэвэл би өөрт авсан мөнгийг эргүүлэн төлнө” гэх мэдүүлэг /4 дүгээр хавтасны 54-55 дугаар хуудас/,

- Иргэний хариуцагч С.М ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “... Манай сумын Засаг дарга С.Б ийн албан өрөөнд 670.000 төгрөгийг бэлнээр авсан. Тухайн үед дарга С.Б ийн өрөөнд иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Ж  байсан. Миний бие сумаас олгосон 670.000 төгрөгийг бэлнээр авсан нь үнэн. Шүүхээс эргүүлэн төл гэсэн шийдвэр гарах юм бол тэр мөнгийг хугацаанд төлж барагдуулна” гэх мэдүүлэг /4 дүгээр хавтасны 78-79 дүгээр хуудас/,

- Иргэний хариуцагч Ж.М ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...тэр мөнгийг сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын  дарга Ж ын өрөөнд түүнээс авсан. Хэрэв шүүхээс дээрх мөнгийг эргүүлэн төл гэсэн шийдвэр гарах юм бол тэр мөнгийг хугацаанд төлж барагдуулна” гэх мэдүүлэг /4 дүгээр хавтасны 81-82 дугаар хуудас/,

- Иргэний хариуцагч Р.Е ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Малжуулах нэрээр надад 670.000 төгрөгийг манай сумын удирдлагуудаас бэлнээр өгсөн. Тухайн үед би хөдөө байсан тул эхнэр Сайр  тэр мөнгийг авч байсан. ...Надад тэр мөнгийг төлөх төлбөрийн чадвар байхгүй. Хэрэв шүүхээс дээрх мөнгийг эргүүлэн төл гэсэн шийдвэр гарах юм бол тэр мөнгийг хүүхдийн мөнгөнөөс төлж барагдуулна” гэх мэдүүлэг /4 дүгээр хавтасны 83-85 дугаар хуудас/,

- Иргэний хариуцагч Т.Р ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би малжуулах төсөлд ямар нэгэн бичиг баримт бүрдүүлэн өгч байсан удаа байхгүй. Сумын Засаг дарга С.Б ийн албан өрөөнд малжуулах мөнгийг олгож байна гэж дуудсан ба ирэхэд тэдний өрөөнд С.Б , иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Ө.Ж , сургуулийн бичиг хэрэг, манай сумаас сонгогдсон төлөөлөгч М  болон манай 4 дүгээр багийн Засаг дарга Тилеген нар байсан. Надад малжуулахын мөнгө гэж М  670.000 төгрөгийг бэлнээр өгсөн юм. Би ганц бие, өрх толгойлсон эмэгтэй хүн. Тэр мөнгийг эргүүлэн төлөх боломжгүй хүн. Буруутай шийдвэр гаргаж төсвийн мөнгийг зарцуулсан дарга нар өөрсдөө төлнө биз дээ” гэх мэдүүлэг /4 дүгээр хавтасны 96-97 дугаар хуудас/,

- Иргэний хариуцагч М.С ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Манай сумаас зохион явуулсан малжуулах ажилд би ямар нэгэн төсөл, өргөдөл, хүсэлт бичиж байгаагүй. Миний нэр малжуулах төсөлд хамрагдсанаар С.Б  даргын албан өрөөнд орж 670.000 төгрөгийг бэлнээр авсан. Тухайн үед С.Б  дарга нар өөрийн гараар надад мөнгийг өгсөн ба түүний өрөөнд төлөөлөгч М , манай багийг малжуулах гэрээ хийсэн А  болон иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Ж  нар байсан. Тухайн үед надад сумын Засаг дарга хэлэхдээ эргэн төлөгдөх нөхцөлгүй олгож байгаа мөнгө гэж хэлээд өгч байсан. Шүүхээс намайг эргүүлэн төл гэж шийдвэр гарвал би тэр мөнгийг хэд хэдэн удаа хувааж төлөх боломжтой” гэх мэдүүлэг /4 дүгээр хавтасны 117-118 дугаар хуудас/,

- Иргэний хариуцагч Ж.И ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Манай сумаас зохион явуулсан малжуулах ажилд би ямар нэгэн төсөл, өргөдөл, хүсэлт бичиж байгаагүй. Тухайн үед Казакстан улсад төрлийн хүн нас барсан тул түүний ажлаар явж байсан. Намайг малжуулах төсөлд хамруулсан гэж хэлээд миний эхнэр А.А д иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Ө.Ж  өрөөндөө дуудаж 670.000 төгрөгийг бэлнээр өгсөн гэсэн. Шүүхээс намайг эргүүлэн төл гэж шийдвэр гарвал би тэр мөнгийн урт хугацаанд хэд хэд хувааж төлөх боломжтой. Болохгүй бол мал зараад төлж болно” гэх мэдүүлэг /4 дүгээр хавтасны 119-121 дүгээр хуудас/,

- Иргэний хариуцагч Х.Б  мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...манай сумын Засаг дарга С.Б ийн өрөөнд иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Ө.Ж  нар хамт сууж байгаад надад малжуулах төслийн мөнгө гээд бэлнээр 670.000 төгрөг өгсөн” гэх мэдүүлэг /4 дүгээр хавтасны 129-130 дугаар хуудас/,

- Иргэний хариуцагч Б.А ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би сумын Засаг даргын тамгын газраас 660.000 төгрөгийг бэлнээр авсан нь үнэн. Тухайн үед миний бие ямар нэгэн байдлаар малжуулахад хамрагдана гэж хүсэлт, өргөдөл бичиж явсан удаа байхгүй. Уг мөнгийг сумын удирдлагуудаас малжуулах нэрээр эргэн төлөгдөх нөхцөлгүйгээр олгогдож байсан. Төсвийн тухай хуулийг зөрчиж олгогдсон нь шүүхээр тогтоогдож надаар уг мөнгийг төлүүлнэ гэвэл би өөрт авсан мөнгийг эргүүлэн төлнө” гэх мэдүүлэг /4 дүгээр хавтасны 57-58 дугаар хуудас/,

- Иргэний хариуцагч И.Х н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Миний бие сумаас олгосон 660.000 төгрөгийг бэлнээр авсан тул уг мөнгийг эргүүлэн төл гэсэн шүүхийн шийдвэр, тогтоол гарах юм бол 1 жилийн хугацаанд эргүүлэн төлнө” гэх мэдүүлэг /4 дүгээр хавтасны 69-70 дугаар хуудас/,

- Иргэний хариуцагч А.Б ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Малжуулах нэрээр надад 670.000 төгрөгийг бэлнээр өгсөн. Тухайн мөнгийг сумын Засаг дарга С.Б ийн албан өрөөнд өгсөн. Хэрэв шүүхээс дээрх мөнгийг эргүүлэн төл гэсэн шийдвэр гарах юм бол тэр мөнгийг төлж барагдуулна” гэх мэдүүлэг /4 дүгээр хавтасны 87-88 дугаар хуудас/,

- Иргэний хариуцагч А.Ө ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “... Малжуулах нэрээр надад 660.000 төгрөгийг бэлнээр өгсөн. Тухайн мөнгийг сумын Засаг дарга С.Б ийн албан өрөөнд өгсөн. Тухайн үед эргүүлэн төлөх нөхцөлгүйгээр ямар нэгэн бичиг баримт бүрдүүлэхгүйгээр буцалтгүй тусламж гэж олгож байсан. Сумын удирдлагууд хэрхэн яаж олгосноо өөрсдөө мэдэж байгаа тул гэмт буруутай тэр хүмүүсээс төлүүлмээр байна. Хэрэв шүүхээс дээрх мөнгийг эргүүлэн төл гэсэн шийдвэр гарах юм бол тэр мөнгийг төлж барагдуулна” гэх мэдүүлэг /4 дүгээр хавтасны 90-91 дүгээр хуудас/,

- Иргэний хариуцагч А.Б  мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Сумаас надад малжуулах нэрээр 670.000 төгрөгийг олгосон. Тухайн үед би Улаанб  хотод явж байсан тул миний эхнэр Н  тэр мөнгийг очиж бэлнээр авсан. Тухайн үед уг мөнгийг сумын Засаг даргын өрөөнд өгсөн юм шиг байлаа. Нэгэнт аваад хэрэглэсэн нь үнэн юм чинь тэр мөнгийг эргүүлэн төл гэсэн шүүхийн шийдвэр гарвал заасан хугацаанд нь хэд хэд хувааж төлнө” гэх мэдүүлэг /4 дүгээр хавтасны 99-100 дугаар хуудас/,

- Иргэний хариуцагч А.Б  мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...манай сумын Засаг дарга С.Б ийн өрөөнд ...бэлнээр 670.000 төгрөг өгсөн. ...би тэр мөнгийг тодорхой хугацаанд хувааж төлнө” гэх мэдүүлэг /4 дүгээр хавтасны 126-127 дугаар хуудас/,

- Иргэний хариуцагч А.Т ийн “...Би малжуулах төсөлд хамрагдсанаар надад 660.000 мянган төгрөгийг сумын Засаг дарга С.Б ийн албан өрөөнд манай багаас сонгогдсон О  бэлнээр өгсөн. Хэрэв уг мөнгийг намайг төл гэсэн шийдвэр гарах юм бол би тэр мөнгийг хаврын цагт ноолуурын мөнгөнөөс төлнө. Гэхдээ би өөрт авсан 660.000 төгрөгийг төлнө” гэх мэдүүлэг /4 дүгээр хавтасны 132-133 дугаар хуудас/,

- Иргэний хариуцагч Б.О ы мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би тухайн үед багийнхаа 8 иргэнийг малжуулахад хамруулан мөнгийг олгохоор компани хайж О тэй нэг удаа уулзаж байсан. О  нь хариу хэлнэ гээд явуулсан ба үдээс хойш нь болно гэж хэлсэн тул тэдний Нурхуат компаниар багийн 8 иргэдийг малжуулахын 70 хувийн мөнгө болох 5.6 сая төгрөгийг хийлгэсэн. 2019 оны 12 дугаар сарын 31-ний өдөр сумын Засаг дарга С.Б  малжуулах иргэдийн мөнгийг бэлнээр өгье гэж хэлэхээр нь би О тэй уулзаж түүнээс 5.4 сая төгрөгийг бэлнээр гаргуулан авсан. О т 200.000 төгрөгийг үлдээсэн ба түүнд татварын мөнгө гээд үлдээсэн. Тухайн өдрөө би мөнгө авсан талаарх баримтыг О т бичиж өгсөн. Тухайн 5.4 сая төгрөгнөөс 8 иргэнд 660.000 төгрөгийг миний бие Засаг даргын өрөөнд тарааж өгсөн. Тухайн тараасан мөнгө нь 5.280.000 төгрөг болсон. Уг мөнгөнөөс 120.000 төгрөгийг үлдээсэн. Учир нь мал авна гэж бэлэн мөнгө авсан 8 хүнийг мал авсных нь дараа тэдний хашаанд очиж гэрэл зураг авахад машины бензин болон иргэний үнэмлэх хуулбарлах, зураг угаах ажилд зарцуулна гээд үлдээсэн. Тухайн 120.000 төгрөг надад байгаа. Би тэр мөнгийг өөртөө бэлнээр хадгалж байгаа” гэх мэдүүлэг /4 дүгээр хавтасны 135-136 дугаар хуудас/,

- Иргэний хариуцагч С.О ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би Нур хуат ХХК-ийг одоогоос 10 орчим жилийн өмнө үүсгэн байгуулсан компани юм. Уг компани нь аялал жуулчлал, зоогийн газрын чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг. Манай компани тогтсон үйл ажиллагаа явуулдаггүй ба жилд татварын мөнгө гэж 60.000 гаруй төгрөг төлдөг.

...2019 оны 12 дугаар сард /өдрийн мэдэхгүй байна/ сумын Засаг дарга С.Б  болон 5 дугаар багаас сонгогдсон төлөөлөгч О  нар надтай ирж уулзаж байсан удаатай. Тухайн үед сумын малгүй иргэдийг малжуулах гэж байгаа. Та тус болоод өөрийнхөө компаниар мөнгө шилжүүлээд өг гэж хэлэхээр нь би зөвшөөрсөн. Түүнээс хэд хоногийн дараа манай компани 5183098454 тоот дансанд сумын Засаг даргын тамгын газраас 5 дугаар багийн иргэдийг малжуулах 5.6 сая төгрөг шилжүүлсэн. Тухайн үед намайг багийнхаа иргэдийг малжуулах мөнгийг авчих гэхээр нь би болохгүй, хэл ам болно гээд 5 дугаар багийн мөнгийг оруулахаар болсон. Манай компанид орсон 5.600.000 төгрөгнөөс би дансандаа 200.000 төгрөгийг авч үлдсэн ба үлдэгдэл 5.4 сая төгрөгийг 2019 оны 12 дугаар сарын 31-ний өдөр 5 дугаар багаас сонгогдсон төлөөлөгч Б.О  ирж авсан. Тэр хэлэхдээ өнөөдөр хүмүүст мөнгийг өгөх гэж байна гэж хэлээд авсан. Би тухайн үед дэвтрийн хуудсан дээр Б.О аар надаас мөнгө авсан талаарх баримтыг өөрийн гараар бичүүлэн авсан тэр баримт одоо надад байгаа. Миний компани дансанд үлдсэн 200.000 төгрөгнөөс татварт авсан байж магадгүй. Одоо дансанд яг хэдэн төгрөг байхыг сайн мэдэхгүй байна. тухайн үед би компани дансаар гүйлгээ хийсэн гэж хэлээд 200.000 төгрөгийг авч үлдсэн” гэх мэдүүлэг /4 дүгээр хавтасны 139-140 дүгээр хуудас/,

- Иргэний хариуцагч Ж.С  мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...малжуулах төслийн мөнгө гээд 670.000 төгрөг өгсөн. Би уг мөнгийг заавал төл гэсэн шүүхийн шийдвэр гарах юм бол хавар ноолуурын мөнгөөр эргүүлэн төлнө” гэх мэдүүлэг /4 дүгээр хавтасны 148-149 дүгээр хуудас/ зэрэг нотлох баримтуудаар,

2. Шүүгдэгч С.Б  нь Баян-Өлгий аймгийн Баяннуур сумын Засаг даргаар ажиллаж байх хугацаандаа 2018 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд тусгагдаагүй, тус сумын 5 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах Баяннуур сумын Засаг даргын тамгын газрын эзэмшлийн ногоон бүсийн хашааны газраас иргэн Р.Ж д 100 м кв газрыг 2018 оны 09 дүгээр сарын 04-ний өдөр А/124 дугаартай газар эзэмшүүлэх захирамжаар 30 жилийн хугацаатай үйлчилгээний зориулалтаар эзэмшүүлэхээр газрыг давхардуулан олгож албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, бусдад давуу байдал бий болгосон гэмт хэрэг үйлдсэн нь:

- Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /6 дугаар хавтасны 03-05 дугаар хуудас/,

- Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч С.М гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Тухайн үед С.Б  нь Баяннуур сумын нутаг дэвсгэрт байрлах сумын Засаг даргын тамгын газрын хашаанаас иргэдэд хууль бусаар газар олгосон шийдвэр гаргасан байсан. ...Газар олгохдоо тухайн жилийн газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд тусгаж, тус газраас олгох шийдвэрийг сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаар шийдвэрлэсний эцэст олгох ёстой. Сумын Засаг даргын тамгын газрын хашаанаас газар олгохоор иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас шийдвэр гарсан бол дуудлага худалдаагаар олгох ёстой байтал С.Б  нь өөрөө дур мэдэн шууд захирамж гаргаж олгосон байсан” гэх мэдүүлэг /6 дугаар хавтасны 80 дугаар хуудас/,

- Гэрч Р.Ж гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2018 оны 09 дүгээр сарын 04-ний өдөр сумын Засаг дарга болох Б  захирамж гарган Баяннуур сумын 5 дугаар багийн иргэн Х.С ийн дэлгүүрийн баруун талаас 100 м 2 газар олгосон. Миний бие сумын Засаг даргын захирамжийн дагуу 2018 оны 09 сарын 04-ний өдөр газар эзэмших эрхийн гэрчилгээ авч 2019 оны 07 сард хүнсний дэлгүүр барьж үйл ажиллагаа явуулж байна...” гэх мэдүүлэг /6 дугаар хавтасны 09-10 дугаар хуудас/,

- Гэрч Ц.А ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...миний бие 2020 оны 01 сарын 06-ны өдөр тус сумын Засаг даргын тамгын газарт газрын даамлын ажлыг иргэн А аас хүлээн авах үед иргэн Р.Ж д Засаг даргын тамгын газрын ногоон хашаанаас газар олгосон байсан.

...иргэн Р.Ж д сумын Засаг даргын 2018 оны 09 дүгээр сарын 04-ний өдрийн А/124 дугаартай захирамжаар олгосон 100 м кв газар нь тус сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2017 оны 12 сарын 28-ны өдрийн 28 дугаартай тогтоолоор баталсан 2018 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд ороогүй газар байсан. Мөн уг газар нь одоогоор сумын Засаг даргын тамгын газрын эзэмшилд байгаа.” гэх мэдүүлэг /6 дугаар хавтасны 13-14 дүгээр хуудас/,

- Гэрч Х.А ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...иргэн Р.Ж д сумын Засаг даргын 2018 оны 09 дүгээр сарын 04-ний өдрийн А/124 дугаартай захирамжаар олгосон 100 м кв газар нь тус сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын хуралдааны 2017 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн 19 дугаартай тогтоолоор баталсан 2018 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд ороогүй газар байсан ба уг газар нь сумын Засаг даргын тамгын газрын эзэмшилд байгаа газар тул газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд оруулах боломжгүй. Энэ талаар сумын Засаг дарга С.Б  мэдэж байсан ба мэдсээр байж иргэдэд газар олгож дур мэдэн захирамж гаргасан.” гэх мэдүүлэг /6 дугаар хавтасны 17-18 дугаар хуудас/,

- Шинжээч Баян-Өлгий аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газрын төлбөр, татвар, үнэлгээ хариуцсан мэргэжилтэн Т.Б ын 2021 оны 05 сарын 05-ны өдрийн 08 дугаартай “...Баян-Өлгий аймгийн Баяннуур сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2017 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн 19 дүгээр тогтоолоор 2018 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөг баталсан боловч иргэн Р.Ж д 2018 онд эзэмшүүлсэн 100 м кв газрыг тухайн жилийн газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд тусгаагүй. Баяннуур сумын Засаг даргын 2018 оны 09 дүгээр сарын 04-ний өдрийн А/124 дугаартай захирамжаар иргэн Р.Ж д эзэмшүүлсэн 100 м кв газар нь Баяннуур сумын Засаг даргын Тамгын газрын газартай давхцаж байна...” гэх дүгнэлт /6 дугаар хавтасны 46-48 дугаар хуудас/,

- Баян-Өлгий аймгийн Баяннуур сумын Засаг даргын 2018 оны 09 дүгээр сарын 04-ний өдрийн А/124 дугаартай “Газар эзэмшүүлэх тухай” захирамжийн хуулбар /6 дугаар хавтасны 51 дүгээр хуудас/,

- Иргэн Р.Ж гийн Гэр бүлийн хамтын хэрэгцээний зориулалтаар газар эзэмших эрхийн 000685063 дугаартай гэрчилгээний хуулбар /6 дугаар хавтасны 21 дүгээр хуудас/,

- Баяннуур сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2017 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн 19 дугаартай “Сумын 2018 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөө батлах тухай” тогтоол, түүний хавсралт /6 дугаар хавтасны 25-29 дүгээр хуудас/ зэрэг нотлох баримтуудаар,

3. Шүүгдэгч С.Б  нь Баян-Өлгий аймгийн Баяннуур сумын Засаг даргаар ажиллаж байх хугацаандаа 2019 оны 06 дугаар сарын 03-ны өдрийн А/82 дугаар захирамж гарган иргэн А.Б ад 64 м кв газрыг Баяннуур сумын Засаг даргын тамгын газрын эзэмшил газартай давхцуулан олгож албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, бусдад давуу байдал бий болгосон гэмт хэрэг үйлдсэн нь:

- Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /6 дугаар хавтасны 124-126 дугаар хуудас/,

- Гэрч А.Б ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...миний бие 2018 оны 05 дугаар сард Баяннуур сумын Засаг даргын тамгын газарт газрын даамал байсан А т үйлчилгээний төв барих газар эзэмших талаар хүсэлт гаргасан. Уг хүсэлтийн дагуу сумын Засаг дарга Б  2019 оны 06 дугаар сарын 03-ны өдөр захирамж гарган Баяннуур сумын Засаг даргын тамгын газрын ногоон хашаанаас иргэн А н дэлгүүрийн урдаас үйлчилгээний зориулалттай 64 м кв газар олгосон. Тэгээд миний бие уг газарт 2020 оны 03 дугаар сарын сүүлээр хүнсний дэлгүүр барьж үйл ажиллагаа явуулж байна. Би 2019 оны 06 дугаар сарын 03-ны өдөр захирамж гаргуулах үед тухай хэсэгт иргэн Ж  гэгч хүнсний дэлгүүр барьж үйл ажиллагаа явуулж эхэлсэн байсан...” гэх мэдүүлэг /6 дугаар хавтасны 130-131 дүгээр хуудас/,

- Гэрч Ц.А ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “... Би ажилд орохоос өмнө иргэн А.Б ад газар олгосон байсан. Би иргэн А аас ажил хүлээн авах үед иргэн А.Б ын Засаг даргын тамгын газрын ногоон хашаанаас авсан газарт ямар нэгэн гэрчилгээ олгоогүй, зөвхөн сумын Засаг даргын захирамж байсан. Иргэн А.Б ад сумын Засаг даргын захирамжаар Засаг даргын тамгын газрын ногоон хашаанаас өгсөн газарт ямар нэгэн газар эзэмших эрхийн гэрчилгээ олгоогүй. Яагаад гэхээр уг газар нь сумын Засаг даргын тамгын газрын эзэмшилд байгаа газар тул давхар гэрчилгээ олгох боломжгүй. Иргэн А.Б ад сумын Засаг даргын 2019 оны 06 дугаар сарын 03-ны өдрийн А/82 дугаартай захирамжаар олгосон 64 м кв газар нь тус сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын хуралдааны 2018 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн 26 дугаартай тогтоолоор баталсан 2019 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд ороогүй газар байсан ба уг газар нь одоогоор сумын Засаг даргын тамгын газрын эзэмшилд байгаа юм.” гэх мэдүүлэг /6 дугаар хавтасны 134-135 дугаар хуудас/,

- Гэрч Х.А ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “... Сумын Засаг дарга С.Б  нь иргэн А.Б ад уг хашаанаас 2019 онд газар олгосон гэж сонссон юм. Гэхдээ би ямар нэгэн захирамж төлөвлөж өгөөгүй. Уг газар нь газрын кадастрт ороогүй, 2019 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд ороогүй байсан. Сумын Засаг дарга С.Б  нь дур мэдэн иргэн А.Б ад газар олгосон байсан. Уг газар нь Засаг даргын тамгын газрын эзэмшилд байгаа тул иргэн А.Б ад гэрчилгээ олгох боломжгүй байгаа юм.” гэх мэдүүлэг /6 дугаар хавтасны 138-139 дүгээр хуудас/,

- Гэрч А.Ермекийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “... сумдад газар олгохдоо сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаар хэлэлцэн батлагдсан сумын тухайн жилийн газар зохион байгуулалтын төлөвлөгөөний дагуу сумын Засаг дарга газар олгох асуудлыг зохион байгуулна. Газар эзэмших өмчлөхөөр иргэн, аж ахуй нэгж хүсэлт гаргахад хүсэлтийг тухайн сумын газрын асуудал эрхэлсэн албан тушаалтан буюу газрын даамалд гаргана. Сумын даамал нь тухайн хүсэлтийг аваад тус онд газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд тусгагдсан эсэхийг нягтлаад холбогдох тодруулга судалгааг хийсний үндсэн дээр хэрэв олгогдох боломжтой бол Засаг даргын захирамжийн төсөл боловсруулж Засаг даргад танилцуулна. Урьд олгосон газар дээр давхардуулан олгож болохгүй. Энэ тохиолдолд иргэн, аж ахуй нэгж байгууллагын хүсэлт гаргасан газар нь Газрын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3-т заасны дагуу аливаа иргэн, хуулийн этгээдэд олгогдоогүй, ямар нэгэн хэмжээгээр давхцаагүй байх ёстой. Хэрэв давхцалтай байвал тухайн газрыг давхардуулан захирамжилж гэрчилгээ олгох ёсгүй.” гэх мэдүүлэг /6 дугаар хавтасны 165 дугаар хуудас/,

- Шинжээч Баян-Өлгий аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газрын төлбөр, татвар, үнэлгээ хариуцсан мэргэжилтэн Т.Б ын 2021 оны 05 дугаар сарын 05-ны өдрийн 07 дугаартай “ 1. Баян-Өлгий аймгийн Баяннуур сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2018 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн 26 дугаартай тогтоолоор “2019 оны газар зохион байгуулалтын тухайн жилийн төлөвлөгөөг" баталсан боловч иргэн А.Б ад 2019 онд эзэмшүүлсэн 64 м кв газрыг тухайн жилийн газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд тусгаагүй.

2. Баяннуур сумын Засаг даргын 2019 оны 06 дугаар сарын 03-ны өдрийн А/82 дугаар захирамжаар иргэн А.Б ад эзэмшүүлсэн 64 м кв газар нь Баяннуур сумын Засаг даргын тамгын газрын эзэмшил газартай давхцаж байна.

3. Баяннуур сумын Засаг даргын 2017 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн А/91 дүгээр захирамжийн хавсралтаар тус сумын Засаг даргын тамгын газарт 3488 м кв газрыг үйлчилгээний зориулалтаар эзэмшүүлсэн байна.

5. Иргэн А.Б ад худалдаа үйлчилгээний зориулалтаар олгосон 64 м кв газар нь Баяннуур сумын газрын мэдээллийн санд ороогүй байна.” гэх дүгнэлт /6 дугаар хавтасны 168-170 дугаар хуудас/,

- Баян-Өлгий аймгийн Баяннуур сумын Засаг даргын 2019 оны 06 дугаар сарын 03-ны өдрийн А/82 дугаартай “Газар эзэмшүүлэх тухай” захирамжийн хуулбар /6 дугаар хавтасны 174 дүгээр хуудас/,

- Баян-Өлгий аймгийн Баяннуур сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2018 оны 12 дугаар сарын сарын 19-ний өдрийн 26 дугаартай “Газар зохион байгуулалтын төлөвлөгөө батлах тухай” тогтоол, түүний хавсралт /6 дугаар хавтасны 175-179 дүгээр хуудас/ зэрэг нотлох баримтуудаар,

4. Шүүгдэгч С.Б  нь Баян-Өлгий аймгийн Баяннуур сумын Засаг даргаар ажиллаж байх хугацаандаа 2019 оны 12 дугаар сарын 18-ны өдөр А/162 дугаартай захирамж гаргаж, 2019 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд тусгагдсан газрыг дуудлага худалдаа хийхгүйгээр иргэн Д.Е д 40 м кв газрыг 30 жилийн хугацаатай эзэмшүүлэхээр олгож, албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, бусдад давуу байдал бий болгосон гэмт хэрэг үйлдсэн нь:

- Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /7 дугаар хавтасны 99-101 дүгээр хуудас/,

- Гэрч Д.Е ы мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Эхнэр бид хоёр ямар нэгэн ажилгүй тул сумын Засаг даргад сургалтын төв барих газар хүсэж 2019 оны 12 дугаар сард өргөдөл оруулсан. Тэрний дагуу сумын Засаг дарга Б  нь 2019 оны 12 дугаар сарын 18-ны өдөр захирамж гарган сумын төвөөс 40 м кв газар олгосон. Сумын Засаг дарга захирамж гаргахаар 1 өдрийн өмнө өргөдлийг Засаг дарга Б т өгсөн юм” гэх мэдүүлэг /7 дугаар хавтасны 105-106 дугаар хуудас/,

- Гэрч Ц.А ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...тус сумын иргэн Д ийн Е д сумын Засаг дарга С.Б  нь 2019 оны 12 дугаар сарын 18-ны өдөр эзэмшлийн газар олгосон байсан. Иргэн Д.Е  нь уг газарт 2020 оны үйлчилгээний зориулалттай байшин барьсан. Сумын Засаг дарга Б  нь 2019 онд Д.Е д 40 м кв газрыг эзэмшүүлэхээр 30 жилийн хугацаатай олгосон байсан. Засаг даргын 2019 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн А/162 дугаартай захирамжаар олгосон 40 м кв газар нь тус сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын хуралдааны 2018 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн 26 дугаартай тогтоолоор батлагдсан 2019 онд газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд ороогүй газар байсан” гэх мэдүүлэг /7 дугаар хавтасны 109-110 дугаар хуудас/,

- Шинжээч Баян-Өлгий аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газрын төлбөр, татвар, үнэлгээ хариуцсан мэргэжилтэн Т.Б ын 2021 оны 05 дугаар сарын 05-ны өдрийн 09 дугаартай “1.Баян-Өлгий аймгийн Баяннуур сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2018 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн 26 дугаар тогтоолоор “2019 оны газар зохион байгуулалтын тухайн жилийн төлөвлөгөө”-г баталсан бөгөөд Д.Е д 2019 онд эзэмшүүлсэн 40 м кв газрыг тухайн жилийн газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд тусгасан байна.

2. Баяннуур сумын Засаг даргын 2019 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн А/162 дугаар захирамжаар иргэн Д.Е д эзэмшүүлсэн 40 м кв газар нь Баяннуур сумын бусад иргэн, аж ахуйн нэгж, байгууллагуудын эзэмшил газартай давхцаагүй байна.

5. Иргэн Д.Е д үйлчилгээний зориулалтаар олгосон 40 м кв газар дээр барьсан барилга нь мэдээллийн санд орсон боловч зөвшөөрөгдсөн газар нь мэдээллийн санд ороогүй учир нь тухайн газрыг Монгол Улсын Засгийн газрын 2016 оны 10 дугаар тогтоолын дагуу дуудлага худалдааны журмаар эзэмшүүлэх ёстой байтал шууд эзэмшүүлжээ” гэх дүгнэлт /7 дугаар хавтасны 134-136 дугаар хуудас/,

- Баян-Өлгий аймгийн Баяннуур сумын Засаг даргын 2019 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн А/162 дугаартай “Газар эзэмшүүлэх тухай” захирамжийн хуулбар /7 дугаар хавтасны 140 дүгээр хуудас/ зэрэг нотлох баримтуудаар,

5. Шүүгдэгч С.Б  нь Баян-Өлгий аймгийн Баяннуур сумын Засаг даргаар ажиллаж байх хугацаандаа 2020 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн А/07 дугаар захирамж гаргаж, 2020 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд тусгагдаагүй, тус сумын 5 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах Баяннуур сумын Засаг даргын тамгын газрын эзэмшлийн ногоон бүсийн хашааны газраас иргэн А.Е т 40 м кв газрыг үйлчилгээний зориулалтаар эзэмшүүлэхээр давхцуулан олгож, албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, бусдад давуу байдал бий болгосон гэмт хэрэг үйлдсэн нь:

 - Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /7 дугаар хавтасны 30-32 дугаар хуудас/,

- Гэрч А.Ж ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...миний нөхөр болох А.Е т тус сумын Засаг даргын 2020 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн захирамжаар өгсөн газарт хүнсний дэлгүүр барьсан. Уг газар эзэмшлийн гэрчилгээ олгох боломжгүй гэж газрын даамал хэлсэн тул одоогоор газар эзэмших эрхийн гэрчилгээ авч чадахгүй байна. Сумын Засаг дарга бидний өгсөн хүсэлтийн дагуу газар эзэмших захирамж гаргаж өгсөн болохоор дэлгүүр барьсан” гэх мэдүүлэг /7 дугаар хавтасны 36-37 дугаар хуудас/,

- Гэрч Ц.А ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Сумын Засаг дарга Б  нь иргэн А.Е т олгосон 40 м кв газар нь сумын Засаг даргын тамгын газрын эзэмшилд байгаа ногоон хашааны дотор талаар өгсөн газар байсан тул би иргэн А.Е т ямар нэгэн газар эзэмших эрхийн гэрчилгээ олгоогүй юм. Сумын Засаг дарга надаас сумын Засаг даргын тамгын газрын ногоон хашаанаас иргэдэд газар олгож болох эсэх талаар асуухад би болохгүй гэж хэлсэн боловч сумын Засаг дарга Б  уг газар сумын Засаг даргын тамгын газрын эзэмшилд байгааг мэдсээр байж иргэн Е т газар олгосон байсан” гэх мэдүүлэг /7 дугаар хавтасны 40-41 дүгээр хуудас/,

- Шинжээч Баян-Өлгий аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газрын төлбөр, татвар, үнэлгээ хариуцсан мэргэжилтэн Т.Б ын 2021 оны 05 дугаар сарын 05-ны өдрийн 10 дугаартай “1. Баян-Өлгий аймгийн Баяннуур сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2019 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн 38 дугаартай тогтоолоор “2020 оны газар зохион байгуулалтын тухайн жилийн төлөвлөгөө”-г баталсан бөгөөд иргэн А.Е т 2020 онд эзэмшүүлсэн 40 м кв газрыг тухайн жилийн газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд тусгаагүй байна.

2. Баяннуур сумын Засаг даргын 2020 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн А/07 дугаар захирамжаар иргэн А.Е т эзэмшүүлсэн 40 м кв газар нь Баяннуур сумын Засаг даргын тамгын газрын эзэмшил газартай давхцаж байна.

5. Иргэн А.Е т үйлчилгээний зориулалтаар олгосон 40 м кв газар нь Баяннуур Засаг даргын тамгын газрын эзэмшил газартай давхцаж байгаа тул газрын мэдээллийн санд ороогүй байна.” гэх дүгнэлт /7 дугаар хавтасны 66-68 дугаар хуудас/,

- Баян-Өлгий аймгийн Баяннуур сумын Засаг даргын 2020 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн А/07 дугаартай “Газар эзэмшүүлэх тухай” захирамжийн хуулбар /7 дугаар хавтасны 72 дугаар хуудас/ зэрэг нотлох баримтуудаар,

6. Шүүгдэгч С.Б  нь Баян-Өлгий аймгийн Баяннуур сумын Засаг даргаар ажиллаж байх хугацаандаа 2020 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн А/85 дугаар захирамж гаргаж, иргэн Б.С жанд 64 м кв газрыг Баяннуур сумын Засаг даргын Тамгын газрын эзэмшил газартай давхцуулан олгож албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, бусдад давуу байдал бий болгосон гэмт хэрэг үйлдсэн нь:

 - Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /6 дугаар хавтасны 204-206 дугаар хуудас/,

- Гэрч Б.С мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Миний бие 2020 оны 07 дугаар сард Баяннуур сумын Засаг дарга Б т үйлчилгээний газар эзэмших талаар хүсэлт гаргасан. Тэгээд сумын Засаг дарга Б  2020 оны 10 дугаар сарын 16-ны өдөр захирамж гарган Баяннуур сумын Засаг даргын тамгын газрын ногоон хашаанаас иргэн Х ийн дэлгүүрийн баруун талаас үйлчилгээний зориулалттай 64 м кв газар олгосон. Уг газарт миний бие 2020 оны 10 дугаар сарын 20-ны үед хүнсний дэлгүүрийн зориулалтаар дэлгүүр барьсан болно. Би Засаг даргын захирамжийн дагуу ямар нэгэн гэрчилгээ аваагүй. Сумын Засаг дарга Б  би захирамж гаргаж өгсөн болохоор дэлгүүр барьж болно гэж хэлсэн тэгээд би ямар нэгэн гэрчилгээ авалгүйгээр дэлгүүр барьсан. Дараа нь гэрчилгээ авахаар сумын Засаг даргын тамгын газарт газрын даамал ажилтай А т ирж уулзахад гэрчилгээ олгох боломжгүй гэж хэлсэн." гэх мэдүүлэг /6 дугаар хавтасны 210-211 дүгээр хуудас/,

- Гэрч Ц.А ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...миний бие 2020 онд сумын Засаг даргаас иргэн Б.С жанд 2020 онд ямар газар олгосон талаар мэдээгүй. Гэхдээ сумын Засаг дарга Б  өөрийн эрх хэмжээний дагуу сумын Засаг даргын тамгын газрын ногоон хашаанаас газар олгосон байсан. Уг газарт иргэн Б.С жан дэлгүүр барьж байх үед би очиж шаардлага тавьсан боловч иргэн Б.С жан надад Засаг даргын захирамж байгаа гэж хүч өгөөгүй. Сумын Засаг даргын иргэн Б.С жанд олгосон 64 м кв газар нь сумын Засаг даргын тамгын газрын эзэмшилд байгаа газар байсан тул би иргэн Б.С жанд ямар нэгэн газар эзэмших эрхийн гэрчилгээ олгоогүй. Мөн 2020 оны газар олголтын төлөвлөгөөнд ороогүй байсан. Иргэн Б.С жанд сумын Засаг даргын 2020 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн А/85 дугаартай захирамжаар олгосон 64 м кв газар нь тус сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын хуралдааны 2019 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн 38 дугаартай тогтоолоор баталсан 2020 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд ороогүй газар байсан. Уг газар нь сумын Засаг даргын тамгын газрын эзэмшилд байдаг тул иргэн Б.С жанд гэрчилгээ олгох боломжгүй.” гэх мэдүүлэг /6 дугаар хавтасны 216-217 дугаар хуудас/,

- Шинжээч Баян-Өлгий аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газрын төлбөр, татвар, үнэлгээ хариуцсан мэргэжилтэн Т.Б ын 2021 оны 05 дугаар сарын 05-ны өдрийн 11 дугаартай “1. Баян-Өлгий аймгийн Баяннуур сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2019 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн 38 дугаар тогтоолоор “2020 оны газар зохион байгуулалтын тухайн жилийн төлөвлөгөө”-г баталсан бөгөөд иргэн Б.С жанд 2020 онд эзэмшүүлсэн 64 м кв газрыг тухайн жилийн газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд тусгаагүй.

2. Баяннуур сумын Засаг даргын 2020 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн А/85 дугаар захирамжаар иргэн Б.С жанд эзэмшүүлсэн 64 м кв газар нь Баяннуур сумын Засаг даргын тамгын газрын эзэмшил газартай давхцаж байна.

3. Баяннуур сумын Засаг даргын 2017 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн А/91 дүгээр захирамжийн хавсралтаар тус сумын Засаг даргын тамгын газарт 3488 м кв газрыг үйлчилгээний зориулалтаар эзэмшүүлсэн байна. Иргэн Б.С жанд 2020 онд олгосон 64 м кв газар нь уг газартай давхцаж байна.

5. Иргэн Б.С жанд худалдаа үйлчилгээний зориулалтаар олгосон 64 м кв газар нь Баяннуур сумын Засаг даргын тамгын газрын эзэмшлийн газартай давхцаж байгаа тул газрын мэдээллийн санд оруулах боломжгүй.” гэх дүгнэлт /6 дугаар хавтасны 241-243 дугаар хуудас/,

- Баян-Өлгий аймгийн Баяннуур сумын Засаг даргын 2020 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн А/85 дугаартай “Газар эзэмшүүлэх тухай” захирамжийн хуулбар /6 дугаар хавтасны 247 дугаар хуудас/,

- Баян-Өлгий аймгийн Баяннуур сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2019 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн 38 дугаартай “Газар зохион байгуулалтын төлөвлөгөө батлах” тухай тогтоолын хуулбар, түүний хавсралт /6 дугаар хавтасны 248-250, 7 дугаар хавтасны 01-02 дугаар хуудас/ зэрэг нотлох баримтуудаар,

7. Шүүгдэгч С.Б  нь Баян-Өлгий аймгийн Баяннуур сумын Засаг даргаар ажиллаж байх хугацаандаа албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, тус сумын Сум хөгжүүлэх сангийн хөрөнгөнөөс иргэн Б.А т 2017 оны 09 дүгээр сарын 11-ний өдөр 10.000.000 төгрөг, 2017 оны 10 дугаар сарын 16-ны өдөр 5.000.000 төгрөг, нийт 15.00.000 төгрөгийн зээлийг Монгол Улсын Засгийн газрын 2016 оны 03 дугаар сарын 14-ний өдрийн 153 дугаартай тогтоолын хавсралтаар батлагдсан “Сум хөгжүүлэх сангийн хөрөнгийг бүрдүүлэх, зарцуулах, тайлагнах, хяналт тавих журам”-ын 3.3.3-д заасан сангийн хөрөнгөөр хэрэгжүүлэх төслийг сонгон шалгаруулах чиг үүрэг бүхий орон тооны бус зөвлөлөөр хэлэлцүүлэхгүйгээр шууд олгож, бусдад давуу байдал бий болгосон гэмт хэрэг үйлдсэн нь:

- Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч С.М ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...манай сумын иргэн Х.А т хууль, дүрэм, журам зөрчиж 15 сая төгрөгийн зээлийг олгосон нөхцөл байдал тогтоогдож байгаа бол хууль зөрчиж олгосон мөнгийг Баяннуур сумын Сум хөгжүүлэх сангийн орлого, зарлагын данс болох 1000******** тоот дансанд зээл авсан иргэн болон уг буруутай шийдвэрийг гаргасан албан тушаалтнаар хийлгэх хүсэлттэй байна. Иргэн Б.А ийн хувьд сум хөгжүүлэх сангаас авсан 15 сая төгрөгийн зээл авсны дараа Казакстан улс руу гараад явсан одоо хүртэл Монгол Улсад орж ирээгүй байгаа” гэх мэдүүлэг /7 дугаар хавтасны 177-179 дүгээр хуудас/,

- Гэрч П.С ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...С.Б ийн зурсан төлбөрийн хүсэлт дээр Н.З  болон төрийн сангийн төлөөлөгч Н.М  нарын гарын үсэг зурагдаж төрийн сангийн тэмдэг дарагдсан байсан. С.Б  2 удаагийн төлбөрийн хүсэлтээр Х.А т 15 сая төгрөгийг тухайн үед олгож байсан удаатай” гэх мэдүүлэг /7 дугаар хавтасны 182-184, 197-198 дугаар хуудас/,

- Гэрч Н.З ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “... 2017 онд сум хөгжүүлэх сангаас манай сумын иргэн А т 2017 оны 09 дүгээр сарын 11-ний өдөр 10 сая төгрөг, 2017 оны 10 дугаар сард 5 сая төгрөгийг гаргаж өгсөн байсан. Би Ж тай уулзаад танай хүргэн дүү А  сум хөгжүүлэх сангаас 15 сая төгрөгийг ямар нэгэн бичиг баримт бүрдүүлэхгүйгээр зээл авсан байна гэж хэлсэн чинь тэр надад та А т зээл олгосон талаарх гэрээг боловсруулаад аваад ир. Тэгээд би дүүгээ дагуулж ирээд гарын үсгийг зуруулаад өгье гэж хэлсэн. Би түүний хэлсний дагуу Б.А т 15 сая төгрөг олгосон тухай гэрээг боловсруулж Ө.Ж ад өгсөн ба тэрээр би Засаг дарга С.Б ээр гарын үсэг зуруулаад аваад ирнэ гээд явсан. С.Б ээр гарын үсэг зуруулаад аваад ирсэн. Б.А  нь ямар нэгэн төсөл бичиж ирээгүй” гэх мэдүүлэг /7 дугаар хавтасны 185-187 дугаар хуудас/,

- Гэрч М.З ын “...Сумын Засаг даргаар ажиллаж байсан С.Б ийн 2017 оны 09 дүгээр сарын 11-ний өдрийн А т 10 сая төгрөг олгох төлбөрийн хүсэлтэд Н.З ийн гарын үсэг зурагдаагүй байсан. Тухайн үед Н.М ээс уг гарын үсгийн талаар асуухад Засаг дарга С.Б  намайг Н.З тэй яриулсан гэж хэлээд Н.З тэй Н.М  дахин ярьсан. Тэр үед Н.М  Засаг дарга С.Б  дарамт үзүүлээд гүйлгээ хий гээд байна гэж хэлж байсан. Тэр үед С.Б ийн Б.А т сум хөгжүүлэх сангаас мөнгө олгохыг тусгасан захирамж, төлбөрийн хүсэлт байсан. Уг захирамжийг үндэслэн гүйлгээ баталгаажуулагдаж байсан. Тэгэхдээ материал дутуу байсан. Түүний дараа 2017 оны 10 дугаар сард С.Б , Н.З ь нарын гарын үсэг зурагдсан, гэрээ байгуулагдсан бусад материалтай төлбөрийн хүсэлтээр 5 сая төгрөгийн гүйлгээг баталгаажуулж өгч байсан” гэх мэдүүлэг /7 дугаар хавтасны 201-202 дугаар хуудас/,

- Гэрч Н.М ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Баян-Өлгий аймгийн Баяннуур сумын иргэн Б.А т 2017 оны намар сум хөгжүүлэх сангаас 10 сая төгрөгийн зээл олгохдоо тухайн үед Засаг даргаар ажиллаж байсан С.Б ээс Б.А т зээл олгох тухай захирамж, 10 сая төгрөгийг сум хөгжүүлэх сангаас олгох тухай төлбөрийн хүсэлт, уг хүсэлт дээрх нэгдүгээр гарын үсгийг С.Б  зурж тамга дарсан, хоёрдугаар гарын үсгийг Н.З ь зурах байсан боловч зураагүй байсан төлбөрийн хүсэлт ирсэн. Би тухай үед сумын Засаг дарга С.Б  хоёрдугаар гарын үсэг байхгүй байна гэж хэлээд татгалзсан. Тэгэхэд С.Б  намайг сум хөгжүүлэх сангийн мэргэжилтэн Н.З ьтэй ярь гэж хэлээд утсаар яриулсан. Тухайн үед Н.З ь ажил дээрээ байхгүй байсан ба би очиж байгаад гарын үсэг зурж өгнө гэж хэлсэн тул би гүйлгээг С.Б ийн гарын үсэгтэй төлбөрийн хүсэлтээр хийж байсан” гэх мэдүүлэг /7 дугаар хавтасны 189-194 дүгээр хуудас/,

- Иргэн Б.А ийн Төрийн банкан дахь 2903********* дугаартай дансанд 2017 оны 09 дүгээр сарын 11-ний өдөр 10.000.000 төгрөг, 2017 оны 10 дугаар сарын 16-ны өдөр 5.000.000 төгрөг тус тус орлогоор орж ирсэн талаарх дансны хуулга /9 дүгээр хавтасны 116 дугаар хуудас/ зэрэг нотлох баримтуудаар,

8. Шүүгдэгч С.Б  нь Баян-Өлгий аймгийн Баяннуур сумын Засаг даргаар ажиллаж байх хугацаандаа албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, тус сумын Сум хөгжүүлэх сангийн хөрөнгөнөөс иргэн Х.А т 2018 оны 07 дугаар сарын 06-ны өдрийн 103 дугаартай захирамжаар 10.000.000 төгрөгийн зээлийг Монгол Улсын Засгийн газрын 2016 оны 03 дугаар сарын 14-ний өдрийн 153 дугаартай тогтоолын хавсралтаар батлагдсан “Сум хөгжүүлэх сангийн хөрөнгийг бүрдүүлэх, зарцуулах, тайлагнах, хяналт тавих журам”-ын 3.3.3-д заасан сангийн хөрөнгөөр хэрэгжүүлэх төслийг сонгон шалгаруулах чиг үүрэг бүхий орон тооны бус зөвлөлөөр хэлэлцүүлэхгүйгээр шууд олгож, бусдад давуу байдал бий болгосон гэмт хэрэг үйлдсэн  нь:

- Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч С.М ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...манай сумын иргэн Х.А ... нарт хууль, дүрэм, журам зөрчиж 18.000.000 төгрөгийн зээлийг олгосон нөхцөл байдал тогтоогдож байгаа бол хууль зөрчиж олгосон мөнгийг Баяннуур сумын Сум хөгжүүлэх сангийн орлого, зарлагын данс болох 1000******** дугаартай дансанд зээл авсан иргэн болон уг буруутай шийдвэрийг гаргасан этгээдээр төлүүлэх хүсэлтэй байна.

... Х.А  нь авсан 10.000.000 төгрөгийн зээл болон хүүгийн төлбөрийг огт төлөөгүй байгаа” гэх мэдүүлэг /10 дугаар хавтасны 46-48 дугаар хуудас/,

- Гэрч А.С мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Зөвлөл байгуулах тухай тогтоолыг үзлээ. Таны үзүүлж буй тогтоолыг анх удаа үзэж байна. Сум хөгжүүлэх сангаас зээл олгох орон тооны бус зөвлөлийн гишүүнээр томилогдсон гэдгээ сая мэдлээ. ...Би сонгон шалгаруулалтанд огт оролцоогүй. Би 2018 оны 06 дугаар сарын 15-ны Казахстан улс руу яваад 08 дугаар сарын 06-ны өдөр буцаж ирсэн. Казахстанд явж байхдаа 2-3 хүнд сум хөгжүүлэх сангаас зээл өглөө гэдгийг сонссон. А , Б  гэдэг хүмүүст зээл олгох орон тооны бус зөвлөлд орж сонгон шалгаруулалт явуулсан зүйл огт байхгүй. Энэ талаар анх удаа сонсож байна” гэх мэдүүлэг /8 дугаар хавтасны 212 дугаар хуудас/,

- Гэрч Т.Ш гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Зөвлөл байгуулах тухай тогтоолыг үзлээ. Анх удаа үзэж байна. Орон тооны бус зөвлөл, сонгон шалгаруулалт, сум хөгжүүлэх сан гэдэг зүйлүүдийн талаар огт мэдэхгүй. Энэ талаар анх удаа сонсож байна. Намайг комисст оруулсан тогтоолыг хараад гайхлаа. Надад энэ талаар хэн нэгэн хэлээгүй. ...Намайг сонгон шалгаруулалтанд оролцуулаагүй. Сонгон шалгаруулалт гэдэг зүйл нь болсон эсэхийг ч мэдэхгүй байна” гэх мэдүүлэг /8 дугаар хавтасны 213 дугаар хуудас/,

- Гэрч Б.О ы мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Сангаас зээл авахад сонгон шалгаруулах зөвлөлөөс зээл авах төслийн материалуудыг үзэж танилцаж шалгаруулдаг. Гэтэл намайг сонгон шалгаруулах төсөлд зөвлөлд оруулсан байна. Намайг зөвлөлд оруулж байгаа талаараа хэн ч надад хэлээгүй. Тогтоолтой анх удаа танилцаж, өөрийгөө зөвлөлд орсноо мэдэж байна. ...Би зээл авахаар төслөө бичиж байсан боловч өөрөө сонгон шалгаруулж байгаагүй. Огт мэдэхгүй юм байна. ...Х.А  гэдэг хүмүүс зээл авсныг ёстой мэдээгүй” гэх мэдүүлэг /8 дугаар хавтасны 214 дүгээр хуудас/,

- Гэрч С.Д ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Тогтоолыг үзлээ, намайг томилсон байна. Энэ тогтоолыг анх удаа үзэж байна. ...Сонгон шалгаруулах орон тооны бус зөвлөлд орж сонгон шалгаруулалтанд оролцож байгаагүй” гэх мэдүүлэг /8 дугаар хавтасны 216-217 дугаар хуудас/,

- Гэрч Н.З ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2018 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс 2018 оны 08 дугаар сарын 01-ний хооронд Казахстан явж ирчхээд Сум хөгжүүлэх сангаас Х.А т 10 сая, Х.Б т 8 сая төгрөгийг олгосон байна. Би сум хөгжүүлэх сан хариуцсан мэргэжилтний хувьд Засгийн газрын 153 дугаар тогтоолоор батлагдсан Сум хөгжүүлэх сангийн журмын дагуу ажилладаг. Энэ журмаар сум хөгжүүлэх сангаас зээл авахаар төслөө ирүүлсэн иргэн, аж ахуйн нэгж байгууллагын төслийн материалыг сонгон шалгаруулах орон тооны бус зөвлөлийг сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын тогтоолоор баталж, тухайн зөвлөл нь сонгон шалгаруулах үйл ажиллагаа явуулсны дараа сонгогдсон этгээдтэй зээлийн гэрээ байгуулж, санхүүжилтийг нь олгох ёстой. Гэтэл Х.А , Х.Б  нарын төслийг сонгон шалгаруулах орон тооны бус зөвлөлөөр оруулж, сонгон шалгаруулаагүй байхад санхүүжилтийг нь олгосон байсан. ...Яагаад санхүүжилт олгосон юм бэ гэж нягтлан бодогч Н.М ээс асуухад Засаг дарга Б  надад чи гаргаж өгөхгүй бол ажлаас чинь хална гэж дарамталсаар байгаад энэ мөнгийг гаргуулчихсан юм гэж хэлсэн. Тэгээд 2018 оны намар 10 сард Засаг дарга Х.Б  аймгийн Аудитын газраас шалгалт ирэх гээд байна, чи Х.А , Х.Б ын гэрээг нөхөж хий” гэхээр нь би 2018 оны 07 дугаар сарын 09-ний өдрөөр Х.Б тай байгуулсан Сум хөгжүүлэх сангаас олгох зээл, барьцааны гэрээг нөхөж хийсэн. Х.А тэй байгуулсан Сум хөгжүүлэх сангаас олгох зээл, барьцааны гэрээг 2018 оны 07 дугаар сарын 06-ны өдрөөр нөхөж хийсэн” гэх мэдүүлэг /8 дугаар хавтасны 218 дугаар хуудас/,

- Гэрч Х.А ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би 2018 оны 07 дугаар сард зээл авсан. Тухайн үед хүн болгон л сум хөгжүүлэх сангаас зээл аваад байсан болохоор гүү сааж, сүүг нь зарах ажлыг хийх зорилгоор төсөл бичиж зээл авъя гэдэг үүднээс хүргэн хүү А аар төсөл бичүүлж авсан. Төслийн материалаа бүрдүүлээд ЗДТГ-т өгөх гэсэн боловч тухайн үед З  гадагшаа явчихсан эзгүй байсан. Тухайн үед гүү хямд үнэтэй байсан болохоор хямд байгаа дээр гүү авъя гэдэг үүднээс Засаг дарга Б т энэ талаар хэлж тайлбарлаж байгаад 10.000.000 төгрөгийг шилжүүлж авсан. Тэгээд дараа нь З ийг ирсний дараа сум хөгжүүлэх сангаас зээл авсан тухай гэрээг нөхөж байгуулсан юм” гэх мэдүүлэг /8 дугаар хавтасны 219-220 дугаар хуудас/,

- Гэрч З.М ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “... Х.А т 10.000.000 төгрөгийг сум хөгжүүлэх сангаас зээл хэлбэрээр олгохдоо сум хөгжүүлэх сангийн журам зөрчиж сонгон шалгаруулалтгүйгээр олгосон байдаг. Х.А  нь уг 10 сая төгрөгийг одоогоор төлөөгүй байгаа” гэх мэдүүлэг /8 дугаар хавтасны 221-222 дугаар хуудас/,

- Төрийн сангийн 2018 оны бүртгэлийн дансны хуулга /9 дүгээр хавтасны 226 дугаар хуудас/,

- Иргэн Х.А ийн Төрийн банкан дахь 2903********* дугаартай дансны хуулга /8 дугаар хавтасны 12 дугаар хуудас/ зэрэг нотлох баримтуудаар,

9. Шүүгдэгч С.Б  нь Баян-Өлгий аймгийн Баяннуур сумын Засаг даргаар ажиллаж байх хугацаандаа албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, тус сумын Сум хөгжүүлэх сангийн хөрөнгөнөөс иргэн Х.Б т 2018 оны 07 дугаар сарын 09-ний өдрийн 106 дугаартай захирамжаар 8.000.000 төгрөгийн зээлийг Монгол Улсын Засгийн газрын 2016 оны 03 дугаар сарын 14-ний өдрийн 153 дугаартай тогтоолын хавсралтаар батлагдсан “Сум хөгжүүлэх сангийн хөрөнгийг бүрдүүлэх, зарцуулах, тайлагнах, хяналт тавих журам"-ын 3.3.3-д заасан сангийн хөрөнгөөр хэрэгжүүлэх төслийг сонгон шалгаруулах чиг үүрэг бүхий орон тооны бус зөвлөлөөр хэлэлцүүлэхгүйгээр шууд олгож, бусдад давуу байдал бий болгосон гэмт хэрэг үйлдсэн нь:

- Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч С.М ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...манай сумын иргэн Х.Б ... нарт хууль, дүрэм, журам зөрчиж 18.000.000 төгрөгийн зээлийг олгосон нөхцөл байдал тогтоогдож байгаа бол хууль зөрчиж олгосон мөнгийг Баяннуур сумын Сум хөгжүүлэх сангийн орлого, зарлагын данс болох 1000******** дугаартай дансанд зээл авсан иргэн болон уг буруутай шийдвэрийг гаргасан этгээдээр төлүүлэх хүсэлтэй байна. ...Иргэн Х.Б ын хувьд сум хөгжүүлэх сангаас авсан 8.000.000 төгрөгийн зээлийг эргүүлэн төлсөн байгаа.” гэх мэдүүлэг /10 дугаар хавтасны 46-48 дугаар хуудас/,

- Гэрч А.С мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Зөвлөл байгуулах тухай тогтоолыг үзлээ. Таны үзүүлж буй тогтоолыг анх удаа үзэж байна. Сум хөгжүүлэх сангаас зээл олгох орон тооны бус зөвлөлийн гишүүнээр томилогдсон гэдгээ сая мэдлээ. ...Би сонгон шалгаруулалтанд огт оролцоогүй. Би 2018 оны 06 дугаар сарын 15-ны Казахстан улс руу яваад 08 дугаар сарын 06-ны өдөр буцаж ирсэн. Казахстанд явж байхдаа 2-3 хүнд сум хөгжүүлэх сангаас зээл өглөө гэдгийг сонссон. А , Б  гэдэг хүмүүст зээл олгох орон тооны бус зөвлөлд орж сонгон шалгаруулалт явуулсан зүйл огт байхгүй. Энэ талаар анх удаа сонсож байна” гэх мэдүүлэг /8 дугаар хавтасны 212 дугаар хуудас/,

- Гэрч Т.Ш гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Зөвлөл байгуулах тухай тогтоолыг үзлээ. Анх удаа үзэж байна. Орон тооны бус зөвлөл, сонгон шалгаруулалт, сум хөгжүүлэх сан гэдэг зүйлүүдийн талаар огт мэдэхгүй. Энэ талаар анх удаа сонсож байна. Намайг комисст оруулсан тогтоолыг хараад гайхлаа. Надад энэ талаар хэн нэгэн хэлээгүй. ...Намайг сонгон шалгаруулалтанд оролцуулаагүй. Сонгон шалгаруулалт гэдэг зүйл нь болсон эсэхийг ч мэдэхгүй байна” гэх мэдүүлэг /8 дугаар хавтасны 213 дугаар хуудас/,

- Гэрч Б.О ы мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн тогтоолтой танилцлаа. Би урьд нь сум хөгжүүлэх сангаас зээл авч байсан. Сангаас зээл авахад сонгон шалгаруулах зөвлөлөөс зээл авах төслийн материалуудыг үзэж танилцаж шалгаруулдаг. Гэтэл намайг сонгон шалгаруулах төсөлд зөвлөлд оруулсан байна. Намайг зөвлөлд оруулж байгаа талаараа хэн ч надад хэлээгүй. Тогтоолтой анх удаа танилцаж, өөрийгөө зөвлөлд орсноо мэдэж байна. ...Би зээл авахаар төслөө бичиж байсан боловч өөрөө сонгон шалгаруулж байгаагүй. Огт мэдэхгүй юм байна. ... Х.Б  гэдэг хүмүүс зээл авсныг ёстой мэдээгүй” гэх мэдүүлэг /8 дугаар хавтасны 214 дүгээр хуудас/,

- Гэрч С.Д ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Тогтоолыг үзлээ, намайг томилсон байна. Энэ тогтоолыг анх удаа үзэж байна. ...Сонгон шалгаруулах орон тооны бус зөвлөлд орж сонгон шалгаруулалтанд оролцож байгаагүй” гэх мэдүүлэг /8 дугаар хавтасны 216-217 дугаар хуудас/,

- Гэрч Н.З ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2018 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс 2018 оны 08 дугаар сарын 01-ний хооронд Казахстан явж ирчхээд Сум хөгжүүлэх сангаас Х.А т 10 сая, Х.Б т 8 сая төгрөгийг олгосон байна. Би сум хөгжүүлэх сан хариуцсан мэргэжилтний хувьд Засгийн газрын 153 дугаар тогтоолоор батлагдсан Сум хөгжүүлэх сангийн журмын дагуу ажилладаг. Энэ журмаар сум хөгжүүлэх сангаас зээл авахаар төслөө ирүүлсэн иргэн, аж ахуйн нэгж байгууллагын төслийн материалыг сонгон шалгаруулах орон тооны бус зөвлөлийг сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын тогтоолоор баталж, тухайн зөвлөл нь сонгон шалгаруулах үйл ажиллагаа явуулсны дараа сонгогдсон этгээдтэй зээлийн гэрээ байгуулж, санхүүжилтийг нь олгох ёстой. Гэтэл Х.А , Х.Б  нарын төслийг сонгон шалгаруулах орон тооны бус зөвлөлөөр оруулж, сонгон шалгаруулаагүй байхад санхүүжилтийг нь олгосон байсан. ...Яагаад санхүүжилт олгосон юм бэ гэж нягтлан бодогч Н.М ээс асуухад Засаг дарга Б  надад чи гаргаж өгөхгүй бол ажлаас чинь хална гэж дарамталсаар байгаад энэ мөнгийг гаргуулчихсан юм гэж хэлсэн. Тэгээд 2018 оны намар 10 сард Засаг дарга Х.Б  аймгийн Аудитын газраас шалгалт ирэх гээд байна, чи Х.А , Х.Б ын гэрээг нөхөж хий” гэхээр нь би 2018 оны 07 дугаар сарын 09-ний өдрөөр Х.Б тай байгуулсан Сум хөгжүүлэх сангаас олгох зээл, барьцааны гэрээг нөхөж хийсэн. Х.А тэй байгуулсан Сум хөгжүүлэх сангаас олгох зээл, барьцааны гэрээг 2018 оны 07 дугаар сарын 06-ны өдрөөр нөхөж хийсэн” гэх мэдүүлэг /8 дугаар хавтасны 218 дугаар хуудас/,

- Гэрч З.М ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Х.Б т 8.000.000  төгрөгийг сум хөгжүүлэх сангаас зээл хэлбэрээр олгохдоо сум хөгжүүлэх сангийн журам зөрчиж сонгон шалгаруулалтгүйгээр олгосон байдаг. Х.Б  нь 8.000.000 төгрөгийг буцааж бүрэн төлсөн” гэх мэдүүлэг /8 дугаар хавтасны 221-222 дугаар хуудас/,

- Төрийн сангийн 2018 оны бүртгэлийн дансны хуулга /9 дүгээр хавтасны 226 дугаар хуудас/,

- Иргэн Х.Б ын ХААН банкан дахь 5183******* дугаартай дансны хуулга /8 дугаар хавтасны 39 дүгээр хуудас/ зэрэг нотлох баримтуудаар тус тус тогтоогдож байна.

Монгол Улсын Үндсэн хуулийн Нэгдүгээр зүйлийн 2 дахь хэсэгт  “...хууль дээдлэх нь төрийн үйл ажиллагааны үндсэн зарчим мөн.” гэж заасан бөгөөд Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлага болох сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга, тухайн сумын Засаг даргын аливаа үйл ажиллагаа Монгол Улсын Үндсэн хууль, түүнд нийцүүлэн гаргасан хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа хууль тогтоомжид бүрэн нийцэхээр холбогдох хууль, журамд тус тус зааж, хуульчилсан байна.     

2016 оны 06 дугаар сард явагдсан орон нутгийн сонгуулийн үр дүнгээр Баян-Өлгий аймгийн Баяннуур сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын даргаар иргэн Ө.Ж  сонгогдож, тус сумын Засаг даргаар иргэн С.Б  дээд шатны Засаг даргын захирамжаар томилогдон ажиллажээ.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.2 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт “Энэ хуулийн нэр томьёо, ухагдахууныг тайлбарлахад Монгол Улсын хууль, Монгол Улсын хуулиар соёрхон баталсан, нэгдэн орсон олон улсын гэрээнд заасан тодорхойлолт, хэм хэмжээг баримтална.” гэж заасан байх ба Эрүүгийн хуулийн тусгай ангийн Хорин хоёрдугаар бүлэгт заасан гэмт хэргийн субъектийг “нийтийн албан тушаалтан” гэж тодорхойлсон бөгөөд Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.4 дэх заалт, Авлигын эсрэг хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.1, 4.1.7 дахь заалтад тус тус заасны дагуу сумын Засаг дарга, бүх шатны иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга тус тус нийтийн албан тушаалтанд хамаарна.

Мөн Төсвийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1 дэх хэсгийн 4.1.35 дахь заалтад “төсвийн захирагч” гэж төсвийн ерөнхийлөн захирагч, төсвийн төвлөрүүлэн захирагч болон төсвийн шууд захирагчийг ойлгохоор хуульчилсан бөгөөд мөн хуулийн 60 дугаар зүйлийн 60.3.1 дэх заалтаас үзэхэд Орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгийг орон нутгийн төсвөөс санхүүжүүлэхээр хуулиар тогтоосон чиг үүргээс бусад хөтөлбөр, арга хэмжээд зарцуулахыг хоригложээ.

Төсвийн тухай хуулийн 58 дугаар зүйлийн 58.2.7 дахь заалтад аймаг өөрийн төсвөөр тухайн шатанд хамаарах “Малжуулах” чиг үүргийг хэрэгжүүлэх заалтыг Монгол Улсын Их Хурлаас 2016 оны 09 дүгээр сарын 09-ний өдөр Төсвийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулиар хүчингүй болгосон байна.

2016 оны 09 дүгээр сарын 09-ний өдрөөс өмнөх хугацаанд буюу дээрх Төсвийн тухай хуулийн 58 дугаар зүйлийн 58.2.7 дахь заалт хуулийн хүчин төгөлдөр мөрдөгдөж байх хугацаанд “Малжуулах” чиг үүргийг зөвхөн тухайн аймаг өөрийн төсвөөр хэрэгжүүлэх эрх хэмжээтэй байсан бөгөөд сумын хувьд “Малжуулах” чиг үүргийг хэрэгжүүлэхийг хуулиар олгоогүй байжээ.    

Хавтаст хэрэгт авагдаж шүүх хуралдаанаар шинжлэн судалсан нотлох баримтуудаар шүүгдэгч С.Б , Ө.Ж  нар нь Төсвийн тухай хуулийг зөрчиж 2019 онд Баян-Өлгий аймгийн Баяннуур сумын хэмжээнд Орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгөөр хэрэгжүүлэх ажилд орон нутгийн иргэдийг “Малжуулах” гэх төсөлд хамааруулах ажлыг санаачлан Баян-Өлгий аймгийн Баяннуур сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2019 оны 09 дүгээр сарын 26-ны өдөр 19 дугаартай тогтоол батлуулж, тус сумын 5 багийн нэр бүхий 38 иргэнд 27.200.000 төгрөгийг “Байкөл” хоршоо, “Б ” хоршоо, “Цэцэгт мараа” ХХК, “Нурхуат” ХХК-ны дансаар дамжуулан гаргаж, эргэн төлөгдөх нөхцөлгүйгээр уг мөнгийг бэлэн болон бог мал худалдаж авч өгсөн нь хуулиар олгогдсон эрх мэдэл, албан тушаалын байлдаа урвуулан ашиглаж, бусдад давуу байдал бий болгож, төсөв захирагч төсвийн хөрөнгийг зориулалтын бусаар зарцуулжээ.

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч нараас “Малжуулах” төслийг сумын өмнөх удирдлагууд хэрэгжүүлж ирсэн, тухайн үед холбогдох хууль тогтоомжийг судлаагүй хэмээн мэдүүлсэн боловч хэрэгт авагдсан гэрч болох Баяннуур сумын Засаг даргын тамгын газрын дарга агсан З.М , сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын нарийн бичгийн дарга С.А  нарын зүгээс хууль бус шийдвэр гарах гэж байгаа талаар, тухайн шийдвэр гарсны дараа хэрэгжүүлэхгүй байхыг шүүгдэгч нарт удаа дараа сануулж байсан боловч авч хэлэлцээгүй нөхцөл байдал тогтоогдож байна.   

Мөн шүүгдэгч С.Б  нь Баян-Өлгий аймгийн Баяннуур сумын Засаг даргаар ажиллах хугацаандаа Баяннуур сумын иргэд болох Р.Ж , А.Б , Д.Е , А.Е , Б.С жан нарт газар эзэмшүүлэх захирамж гаргахдаа Газрын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.2 дахь заалтад тухайн шатны иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас баталсан тухайн жилийн газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд тусгагдаагүй газрыг олгосон, 31 дүгээр зүйлийн 31.2, 31.3 дахь хэсэгт заасан “Хүсэлт гаргасан газрын байршил нь аймаг, нийслэл, сум, дүүргийн газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад эзэмшүүлж болохоор заагдсан байна.”, “Хүсэлт гаргасан газар нь бусдын эзэмшиж, ашиглаж байгаа газартай ямар нэг хэмжээгээр давхцаагүй байна.” гэх хуульд заасан шаардлагад нийцээгүй, 33 дугаар зүйлд заасан эрх бүхий этгээдээс газар эзэмшүүлэх шийдвэр гаргахад баримтлах хуульд тодорхой заасан журмыг тус тус зөрчсөн гэж үзэх үндэслэлтэй.

Мөн шүүгдэгч С.Б  нь Баян-Өлгий аймгийн Баяннуур сумын Засаг даргаар ажиллаж байх хугацаандаа тус сумын Сум хөгжүүлэх сангийн хөрөнгөнөөс иргэн Б.А т 2017 оны 09 дүгээр сарын 11-ний өдөр 10.000.000 төгрөг, 2017 оны 10 дугаар сарын 16-ны өдөр 5.000.000 төгрөг, нийт 15.00.000 төгрөгийн зээлийг, иргэн Х.А т 2018 оны 07 дугаар сарын 06-ны өдрийн 103 дугаартай захирамжаар 10.000.000 төгрөгийн зээлийг, иргэн Х.Б т 2018 оны 07 дугаар сарын 09-ний өдрийн 106 дугаартай захирамжаар 8.000.000 төгрөгийн зээлийг олгохдоо сангийн хөрөнгөөр хэрэгжүүлэх төслийг сонгон шалгаруулах чиг үүрэг бүхий орон тооны бус зөвлөлөөр хэлэлцүүлэхгүйгээр шууд олгосон нь Монгол Улсын Засгийн газрын 2016 оны 03 дугаар сарын 14-ний өдрийн 153 дугаартай тогтоолын хавсралтаар баталсан “Сум хөгжүүлэх сангийн хөрөнгийг бүрдүүлэх, зарцуулах, тайлагнах, хяналт тавих журам"-ын 3.3.3-д заасныг зөрчсөн байна.

Шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмаар цугларсан, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай, яллагдагч, хохирогч, гэрч нарыг байцаахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль зөрчөөгүй, нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан байх тул хууль ёсны үнэн зөв нотлох баримтууд гэж шүүх үнэлэв.

Шүүгдэгч С.Б , Ө.Ж  нарын гэм буруутай үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах”, 22.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасан “Төсвийн хөрөнгийг зориулалтын бусаар зарцуулах” гэмт хэргийн шинжийг тус тус хангаж байх тул улсын яллагчийн гэм буруугийн шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтийг хүлээн авч, шүүгдэгч С.Б , Ө.Ж  нарыг нийтийн албан тушаалтан албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж бусдад давуу байдал бий болгосон буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд; төсөв захирагч төсвийн хөрөнгийг зориулалтын бусаар зарцуулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасан “Төсвийн хөрөнгийг зориулалтын бусаар зарцуулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцох хууль зүйн үндэслэлтэй гэж дүгнэв.

Энэ гэмт хэрэг гарахад шүүгдэгч С.Б , Ө.Ж  нарын албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, бусдад давуу байдал бий болгож, төсвийн хөрөнгийг зориулалтын бусаар зарцуулах гэсэн шунахайн сэдэлт, гэм буруугийн шууд санаа зорилго нөлөөлсөн гэж үзлээ.

2. Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаар.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд тооцно.”, 2 дахь хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тооцно.” гэж хуульчилсан байна.

Мөрдөн шалгах ажиллагааны явцад 1. Шүүгдэгч С.Б , Ө.Ж  нарын гэм буруутай үйлдэл болох Баян-Өлгий аймгийн Баяннуур сумын Орон нутгийн хөгжлийн сангаас хууль бусаар “Малжуулах” төсөл хэрэгжүүлж, нэр бүхий 38 иргэнд эргэн төлөгдөх нөхцөлгүйгээр бэлнээр болон бог мал худалдан авч өгч, бусдад давуу байдал бий болгож, төсвийн хөрөнгийг зориулалтын бусаар зарцуулсны улмаас үлэмж хэмжээний буюу 27.200.000 төгрөгийн хохирол учруулсан;

2. Шүүгдэгч С.Б ийн гэм буруутай үйлдэл болох Баян-Өлгий аймгийн Баяннуур сумын Сум хөгжүүлэх сангаас бусдад давуу байдал бий болгож хууль бусаар иргэн Б.А  /15.000.000 төгрөг/, Х.А  /10.000.000 төгрөг/, Х.Б  /8.000.000 төгрөг/ нарт холбогдох журамд заасны дагуу Орон тооны бус зөвлөлөөр хэлэлцэхгүйгээр төсөл сонгон шалгаруулахгүйгээр олгож, нийт 33.000.000 төгрөгийн хохирол тус тус учруулсан болох нь шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтууд болох Баян-Өлгий аймаг дахь Төрийн аудитын газрын 2020 оны 04 дүгээр сарын 07-ны өдрийн 01/72 дугаартай албан шаардлага /2 дугаар хавтасны 110 дугаар хуудас/, иргэн Б.А ийн Төрийн банкан дахь 2903********* дугаартай дансанд 2017 оны 09 дүгээр сарын 11-ний өдөр 10.000.000 төгрөг, 2017 оны 10 дугаар сарын 16-ны өдөр 5.000.000 төгрөг тус тус орлогоор орж ирсэн талаарх дансны хуулга /9 дүгээр хавтасны 116 дугаар хуудас/,  Төрийн сангийн 2018 оны бүртгэлийн дансны хуулга /9 дүгээр хавтасны 226 дугаар хуудас/, иргэн Х.А ийн Төрийн банкан дахь 2903********* дугаартай дансны хуулга /8 дугаар хавтасны 12 дугаар хуудас/, иргэн Х.Б ын ХААН банкан дахь 5183******* дугаартай дансны хуулга /8 дугаар хавтасны 39 дүгээр хуудас/, Баян-Өлгий аймгийн Баяннуур сумын Засаг даргын зээл олгох тухай захирамжийн хуулбар, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч, гэрч нарын мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар тогтоогдсон.

Мөрдөн шалгах ажиллагааны явцад Баян-Өлгий аймгийн Баяннуур сумын Орон нутгийн хөгжлийн сангаас нийт 27.200.000 төгрөгийг буцаан төлөх нөхцөлгүйгээр авсан нэр бүхий 38 иргэнийг иргэний хариуцагчаар тогтоож, Баян-Өлгий аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос 2021 оны 07 дугаар сарын 29-ний өдөр үйлдсэн яллах дүгнэлтэд энэхүү хохирлын мөнгийг иргэний хариуцагч нар нь төлж барагдуулах талаар дурдсан байна.

Шүүх хуралдаанд оролцсон хохирогчийн хууль ёсны төлөөлөгч С.М ын мэдүүлгээс үзэхэд иргэн Х.Б  нь Баян-Өлгий аймгийн Баяннуур сумын Сум хөгжүүлэх сангаас авсан 8.000.000 төгрөгийг төлж барагдуулжээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 8.6 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн ...гэмт хэргийн улмаас учирсан эд хөрөнгийн болон эд хөрөнгийн бус хохирлыг хууль ёсоор хариуцвал зохих хүн, хуулийн этгээд... гэдэгт Иргэний хуулийн 498 дугаар зүйл, 499 дүгээр зүйлийн 499.3, 499.4 дэх хэсэг, 500 дугаар зүйлийн 500.1 дэх хэсэг, 501 дүгээр зүйлийн 501.1 дэх хэсэг, 502 дугаар зүйлийн 502.1 дэх хэсэг, 512 дугаар зүйлийн 512.1 дэх хэсэгт тус тус заасан иргэн, ажил олгогч, хуулийн этгээдийг хамааруулан ойлгох тул С.Б , Ө.Ж  нарт холбогдох эрүүгийн хэрэгт иргэний хариуцагчаар татагдсан нэр бүхий иргэн, хуулийн этгээдээр Баян-Өлгий аймгийн Баяннуур сумын Орон нутгийн хөгжлийн санд учирсан 27.200.000 төгрөгийг төлүүлэх хууль зүйн үндэслэл тогтоогдоогүй учраас энэхүү 27.200.000 төгрөгийн хохирлыг шүүгдэгч С.Б  /13.600.000 төгрөг/, Ө.Ж  /13.600.000 төгрөг/ нараар тэнцүү хувааж төлүүлэх; мөн шүүгдэгч С.Б ээс Баян-Өлгий аймгийн Баяннуур сумын Сум хөгжүүлэх санд учруулсан нийт 33.000.000 төгрөгийн хохирлоос иргэн Х.Б ын төлсөн 8.000.000 төгрөгийг хасаж, 25.000.000 төгрөгийг тус тус Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт заасныг баримтлан гаргуулж Баян-Өлгий аймгийн Баяннуур сумын Орон нутгийн хөгжлийн сан, тус сумын Сум хөгжүүлэх сангийн дансанд оруулахаар шийдвэрлэв.

Эрүүгийн хариуцлагын шүүх хуралдаан эхлэхээс өмнө шүүгдэгч, түүний өмгөөлөгч нарын зүгээс Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг нөхөн төлөх талаар гаргасан хүсэлтийг шүүх хүлээн авч, эрүүгийн хариуцлагын шүүх хуралдааныг 5 хоногийн хугацаатай завсарлуулсан ба энэ хугацаанд шүүгдэгч Ө.Ж  нь 13.600.000 төгрөгийг, шүүгдэгч С.Б  нь 2.000.000 төгрөгийг тус тус Баян-Өлгий аймгийн Баяннуур сумын Орон нутгийн хөгжлийн сангийн дансанд төлсөн, харин шүүгдэгч С.Б  нь 10.000.000 төгрөгийг Баян-Өлгий аймгийн Баяннуур сумын Сум хөгжүүлэх сангийн дансанд төлж, хохирол төлсөн талаарх банкны орлогын мэдүүлэг болон мөнгөн шилжүүлгийн баримтыг шүүхэд бичгээр гаргаж өгсөн байна. Эдгээр нотлох баримтуудаас үзэхэд шүүгдэгч Ө.Ж  нь энэ шийтгэх тогтоолоор тогтоогдсон хохирлыг бүрэн төлсөн байх ба шүүгдэгч С.Б  нь Баян-Өлгий аймгийн Баяннуур сумын Орон нутгийн хөгжлийн санд 2.000.000 төгрөгийг төлж 11.600.000 төгрөгийн, тус сумын Сум хөгжүүлэх санд 10.000.000 төгрөгийг төлж 15.000.000 төгрөгийн төлбөртэй байна.

Шүүх хуралдаанд оролцсон хохирогчийн хууль ёсны төлөөлөгч С.М аас гэм буруутай этгээдээр Баяннуур сумын Сум хөгжүүлэх санд учирсан хохирлын мөнгийг холбогдох хууль журамд заасны дагуу 3 хувийн хүүгийн хамт гаргуулахыг хүссэн иргэний нэхэмжлэлийн хэсгийг нотлох баримтгүй тул хэлэлцэхгүй орхиж, нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар дахин нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээж, харин хохирогчийн хууль ёсны төлөөлөгч С.М гаас иргэн Р.Ж , А.Б , Д.Е , А.Е , Б.С жан нарт хууль бусаар газар эзэмшүүлсэн Баян-Өлгий аймгийн Баяннуур сумын Засаг дарга С.Б ийн гаргасан холбогдох захирамжийг хүчингүй болгож өгөхийг хүссэн боловч Эрүүгийн хууль, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар эрүүгийн хэргийн шүүхэд захиргааны актыг хүчингүй болгох эрх хэмжээ олгогдоогүй тул хуульд заасан хэрэг маргааныг харьяалан шийдвэрлэх шүүхэд нэхэмжлэлээ гаргах нь зүйтэй.        

3. Шүүгдэгч нар эрүүгийн хариуцлага хүлээлгэх тухай.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заасныг баримтлан шүүгдэгч С.Б , Ө.Ж  нарт үйлдсэн гэмт хэрэгт нь эрүүгийн хариуцлага оногдуулах нь зүйтэй.

Эрүүгийн хариуцлагын шүүх хуралдаанд улсын яллагчаас шүүгдэгч С.Б т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар нийтийн албанд томилогдох эрхийг 3 жилийн хугацаагаар хасаж, 3 жилийн хугацаагаар хорих ял, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад зааснаар нийтийн албанд томилогдох эрхийг 2 жилийн хугацаагаар хасаж, 2 жилийн хугацаагаар хорих ял;

Мөн шүүгдэгч Ө.Ж ад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар нийтийн албанд томилогдох эрхийг 2 жилийн хугацаагаар хасаж, 2 жилийн хугацаагаар хорих ял, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад зааснаар нийтийн албанд томилогдох эрхийг 2 жилийн хугацаагаар хасаж, 1 жилийн хугацаагаар хорих ял тус тус шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу шүүгдэгч С.Б т оногдуулсан хорих ялыг нэмж нэгтгэн нийт эдлэх хорих ялыг 5 жилийн хугацаагаар, шүүгдэгч Ө.Ж ад оногдуулсан хорих ялыг нэмж нэгтгэн нийт эдлэх ялыг 3 жилийн хугацаагаар тус тус тогтоох дүгнэлтийг,

Шүүгдэгч С.Б ийн өмгөөлөгч К.Е аас шүүгдэгч С.Б  нь гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, холбогдсон гэмт хэрэг нь үргэлжилсэн үйлдлээр нэг гэмт хэргийн шинжийг хангасан, холбогдсон гэмт хэрэг нь хөнгөн гэмт хэргийн ангилалд хамаарч байгаа, үлдсэн хохирлыг нөхөн төлөхөө илэрхийлсэн, хувийн байдлыг харгалзан, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлд заасныг журамлан шүүгдэгч С.Б т торгох ял шийтгэх тухай дүгнэлтийг,

Шүүгдэгч Ө.Ж ын өмгөөлөгч Х.З аас шүүгдэгч Ө.Ж  гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдалгүй, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасан тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас гэмт хэрэг үйлдсэн, 1.2 дахь заалтад заасан учруулсан хохирлыг нөхөн төлсөн, 1.3 дахь заалтад заасан иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын даргын хувьд иргэдийн Төлөөлөгчдийн эрхшээлд орсны улмаас гэмт хэрэг үйлдсэн зэрэг нөхцөл байдлыг харгалзан шүүгдэгч Ө.Ж ад торгох ял шийтгэх дүгнэлтийг тус тус гаргаж эрүүгийн хариуцлагын талаар мэтгэлцсэн болно.  

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл, журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ”, 2 дахь хэсэгт “Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзнэ” гэж заасныг шүүгдэгч нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд удирдлага болгов.

 Шүүгдэгч С.Б т эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй, шүүгдэгч Ө.Ж ад эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй бөгөөд мөн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад заасан учруулсан хохирлыг нөхөн төлснийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцов.

Мөн шүүгдэгч С.Б  нь урьд ял шийтгүүлж байгаагүй болох нь эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудсаар нотлогдож байх ба шүүгдэгч Ө.Ж  урьд нь Нийслэлийн Чингэлтэй дүүргийн шүүхийн 2009 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн 22 дугаартай шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 97 дугаар зүйлийн 97.1 дэх хэсэгт зааснаар 1 жил 6 сарын хугацаагаар хорих ялаар шийтгүүлж байсан нь дээрх шүүхийн шийтгэх тогтоолоор нотлогдож байна.

Шүүгдэгч С.Б ийн үйлдсэн гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан нэг гэмт хэргийн шинжийг хэд хэдэн удаагийн үйлдэл, эс үйлдэхүйгээр хангасан бус өөрөөр цаг хугацаанд төгсөн гэмт хэрэг үйлдсэн нь нотлох баримтуудаар тогтоогдсон бөгөөд улсын яллагчаас шүүгдэгч С.Б ийн үйлдэл холбогдлыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилсэн нь үндэслэлтэй байна.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад  гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн хүнд оногдуулах хорих ялыг хөнгөрүүлэх хуулийн зохицуулалт нь шүүхэд үүрэг болгосон хуулийн заалт биш бөгөөд шүүхийн эрх хэмжээний хүрээнд хэрэглэгдэх хэм хэмжээ юм.   

  Иймд шүүхээс: 1. Шүүгдэгч С.Б  нь нийтийн албан тушаалтны хувьд албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж бусдад давуу байдал бий болгож, “Эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай, төсөв захирагч төсвийн хөрөнгийг зориулалтын бусаар зарцуулж “Төсвийн хөрөнгийг зориулалтын бусаар зарцуулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох тус тус тогтоогдсон учир, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдалгүй зэргийг тал бүрээс нь харгалзан түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар нийтийн албанд томилогдох эрхийг 3 жилийн хугацаагаар хасаж, 2 жил 2 сарын хугацаагаар хорих ял, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад зааснаар нийтийн албанд томилогдох эрхийг 3 жилийн хугацаагаар хасаж, 1 жил 3 сарын хугацаагаар хорих ял;

2. Шүүгдэгч Ө.Ж  нь нийтийн албан тушаалтны хувьд албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж бусдад давуу байдал бий болгож, “Эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай, төсөв захирагч төсвийн хөрөнгийг зориулалтын бусаар зарцуулж “Төсвийн хөрөнгийг зориулалтын бусаар зарцуулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох тус тус тогтоогдсон учир, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар,  хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалтай, эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдалгүй зэргийг тал бүрээс нь харгалзан түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар нийтийн албанд томилогдох эрхийг 2 жилийн хугацаагаар хасаж, 1 жилийн хугацаагаар хорих ял, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад зааснаар нийтийн албанд томилогдох эрхийг 2 жилийн хугацаагаар хасаж, 1 жилийн хугацаагаар хорих ялаар тус тус шийтгэж шийдвэрлэв.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн “Шүүх хэд хэдэн гэмт хэрэг үйлдсэн хүнд ял оногдуулахдаа гэмт хэрэг тус бүрд ял оногдуулж нэмж нэгтгэн нийт эдлэх ялын төрөл, хэмжээг тогтооно.”, 2 дахь хэсгийн “Хэд хэдэн гэмт хэрэгт хэд хэдэн төрлийн ял оногдуулсан бол доор дурдсанаар хөнгөн ялыг хүндэд нь нэмж нэгтгэх...-ээр шийдвэрлэж болно” гэж заасныг журамлан шүүгдэгч С.Б т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан нийтийн албанд томилогдох эрхийг 3 жилийн хугацаагаар хасаж, 2 жил 2 сарын хорих ял дээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад зааснаар оногдуулсан нийтийн албанд томилогдох эрхийг 3 жилийн хугацаагаар хасаж, 1 жил 3 сарын хорих ялыг нэмж нэгтгэн, нийтийн албанд томилогдох эрхийг 6 жилийн хугацаагаар хасаж, биечлэн эдлэх хорих ялыг 3 жил 5 сарын хугацаагаар хорих ялаар;

Шүүгдэгч Ө.Ж ад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан нийтийн албанд томилогдох эрхийг 2 жилийн хугацаагаар хасаж, 1 жилийн хорих ял дээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад зааснаар оногдуулсан нийтийн албанд томилогдох эрхийг 2 жилийн хугацаагаар хасаж, 1 жилийн хорих ялыг нэмж нэгтгэн, нийтийн албанд томилогдох эрхийг 4 жилийн хугацаагаар хасаж, биечлэн эдлэх хорих ялыг 2 жилийн хугацаагаар тус тус тогтоож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.Б т оногдуулсан 3 жил 5 сарын хорих ялыг, шүүгдэгч Ө.Ж ад оногдуулсан 2 жилийн хорих ялыг тус тус нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх нь зүйтэй гэж үзлээ.

Шүүгдэгч С.Б , Ө.Ж  нарт хорих ялыг биечлэн эдлүүлэх нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлагын “гэмт хэрэг үйлдсэн хүнийг цээрлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх” зорилгод бүрэн нийцнэ үзлээ.

Мөн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч С.Б ийн нийтийн албанд томилогдох эрхийг 6 жилийн хугацаагаар хассан, шүүгдэгч Ө.Ж ын нийтийн албанд томилогдох эрхийг 4 жилийн хугацаагаар хассан нэмэгдэл ялын хугацааг шүүгдэгч тус бүр хорих ялыг эдэлж дууссан үеэс эхлэн тус тус тоолох нь зүйтэй байна.

4. Бусад асуудлаар.

Шүүгдэгч С.Б , Ө.Ж  нар нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, шүүгдэгч нараас гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, битүүмжилсэн хөрөнгө үгүй, хэргийн хамт эд мөрийн баримтаар тооцож ирүүлсэн зүйлгүй, шүүгдэгч нарын бичиг баримт нь шүүхэд шилжиж ирээгүй зэргийг тус тус дурдаж, шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох ба, шүүгдэгч С.Б , Ө.Ж  нарт урьд авсан хувийн баталгаа гаргах, “Баян-Өлгий аймгийн нутаг дэвсгэрээс гарч явах, Монгол Улсын хилээр гарахыг хязгаарлах” хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээг тус тус өөрчилж, шүүгдэгч нарт өнөөдрөөс эхлэн цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч, эдлэх хорих ялыг 2021 оны 09 дүгээр сарын 22-ны өдрөөс эхлэн тоолох нь зүйтэй.    

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1 дүгээр зүйл, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 36.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 36.13 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 37.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч С.Б , Ө.Ж  нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах” гэмт хэрэг үйлдсэн; Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасан “Төсвийн хөрөнгийг зориулалтын бусаар зарцуулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

2. Шүүгдэгч С.Б т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар нийтийн албанд томилогдох эрхийг 3 жилийн хугацаагаар хасаж, 2 жил 2 сарын хугацаагаар хорих ял,

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад зааснаар нийтийн албанд томилогдох эрхийг 3 жилийн хугацаагаар хасаж, 1 жил 3 сарын хугацаагаар хорих ял,

- Шүүгдэгч Ө.Ж ад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар нийтийн албанд томилогдох эрхийг 2 жилийн хугацаагаар хасаж, 1 жилийн хугацаагаар хорих ял,

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад зааснаар нийтийн албанд томилогдох эрхийг 2 жилийн хугацаагаар хасаж, 1 жилийн хугацаагаар хорих ял тус тус шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 2 дахь хэсгийн 2.4 дэх заалтад заасныг журамлан шүүгдэгч С.Б т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан нийтийн албанд томилогдох эрхийг 3 жилийн хугацаагаар хасаж, 2 жил 2 сарын хорих ял дээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад зааснаар оногдуулсан нийтийн албанд томилогдох эрхийг 3 жилийн хугацаагаар хасаж, 1 жил 3 сарын хорих ялыг нэмж нэгтгэн, нийтийн албанд томилогдох эрхийг 6 жилийн хугацаагаар хасаж, биечлэн эдлэх хорих ялыг 3 жил 5 сарын хугацаагаар,

- Шүүгдэгч Ө.Ж ад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан нийтийн албанд томилогдох эрхийг 2 жилийн хугацаагаар хасаж, 1 жилийн хорих ял дээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад зааснаар оногдуулсан нийтийн албанд томилогдох эрхийг 2 жилийн хугацаагаар хасаж, 1 жилийн хорих ялыг нэмж нэгтгэн, нийтийн албанд томилогдох эрхийг 4 жилийн хугацаагаар хасаж, биечлэн эдлэх хорих ялыг 2 жилийн хугацаагаар тус тус тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.Б т оногдуулсан 3 жил 5 сарын хорих ялыг, шүүгдэгч Ө.Ж ад оногдуулсан 2 жилийн хорих ялыг тус тус нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч С.Б ийн нийтийн албанд томилогдох эрхийг 6 жилийн хугацаагаар хассан нэмэгдэл ялын хугацааг, шүүгдэгч Ө.Ж ын нийтийн албанд томилогдох эрхийг 4 жилийн хугацаагаар хассан нэмэгдэл ялын хугацааг тус тус шүүгдэгч тус бүр хорих ялыг эдэлж дууссан үеэс эхлэн тоолсугай.

6. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч С.Б ээс 11.600.000 (арван нэгэн сая зургаан зуун мянга) төгрөг гаргуулан Баян-Өлгий аймгийн Баяннуур сумын Орон нутгийн хөгжлийн сангийн дансанд, 15.000.000 (арван таван сая) төгрөг гаргуулан Баян-Өлгий аймгийн Баяннуур сумын Сум хөгжүүлэх сангийн дансанд тус тус оруулсугай.    

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хохирогчийн хууль ёсны төлөөлөгч С.М аас гэмт хэргийн хор уршигт шүүгдэгч С.Б ээс цаашид нэхэмжлэх зүйл байгаа гэж үзвэл нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар дахин нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээсүгэй.

8. Шүүгдэгч С.Б , Ө.Ж  нар нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, шүүгдэгч Ө.Ж  нь энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, шүүгдэгч нараас гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, битүүмжилсэн хөрөнгө үгүй, хэргийн хамт эд мөрийн баримтаар тооцож ирүүлсэн зүйлгүй, шүүгдэгч нарын бичиг баримт нь шүүхэд шилжиж ирээгүй зэргийг тус тус дурдсугай.

9. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох ба, шүүгдэгч С.Б , Ө.Ж  нарт урьд авсан хувийн баталгаа гаргах, “Баян-Өлгий аймгийн нутаг дэвсгэрээс гарч явах, Монгол Улсын хилээр гарахыг хязгаарлах” хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээг тус тус өөрчилж, шүүгдэгч С.Б , Ө.Ж  нарт өнөөдрөөс эхлэн цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч, эдлэх хорих ялыг 2021 оны 09 дүгээр сарын 22-ны өдрөөс эхлэн тоолсугай.   

10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч, тэдний хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч нар нь өөрөө гардан авсан буюу хуульд зааснаар хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

11. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсхүл эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл хугацаанд шүүгдэгч С.Б , Ө.Ж  нарт авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                       Х.ТАЛГАТ