Орхон аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 04 сарын 11 өдөр

Дугаар 142/шш2024/00600

 

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Орхон аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Б.Бямбасүрэн даргалж, тус шүүхийн 103 дугаар шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: *************-ын нэхэмжлэлтэй,

Хариуцагч: ***********

Хариуцагч: ****************** нарт холбогдох

*********** 694,112,088 төгрөг, ****************** 897,319,877 төгрөг гаргуулах үндсэн нэхэмжлэлтэй, хариуцагч ************-ийн *******оос 547,310,033 төгрөг гаргуулах, хариуцагч ********ийн **********-оос 350,000,000 төгрөгийг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч *******, нэхэмжлэгчийн өмгөөлөгч *******, хариуцагч *******, түүний өмгөөлөгч *******, хариуцагч *******, түүний өмгөөлөгч *******, *******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Номин-Эрдэнэ нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч ******* шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Нэхэмжлэгч ******* би хариуцагч *******, ******* нартай хамтран ажиллах талаар ярилцаж, 2013 оны 02 сард дундын хөрөнгө бүрдүүлэн 6 дугаар хорооллын 22 дугаар байр буюу орон сууцны барилга барихаар тохиролцсон. Энэ үед хамтран ажиллах тооцоогоор 1 200 000 000 төгрөгөөр барилга босно, эхний ээлжинд 800 000 000 төгрөг байхад болно гэж ярилцсан. Хамтран ажиллах гэрээний хүрээнд оруулсан хөрөнгөөрөө бариулсан барилгаа зарж, зээл, татвар гэх мэт бүх төлбөрийг төлсний дараах ашгаас анх оруулсан хөрөнгөө буцаан авахаас гадна олсон ашгаасаа тэнцүү хэмжээгээр хувь авахаар тохиролцсон байна. Ингээд хөрөнгө оруулалтаа бүрдүүлэх ажиллагаа эхлэхэд ******* нь банк болон өөрийн ах дүү нараас зээлсэн мөнгөн хөрөнгө нийт 1 372 500 000 төгрөг оруулсан бөгөөд хамтрагч *******, ******* нар нь хэдэн төгрөгний хөрөнгө оруулалт хийсэн нь тодорхойгүй байна. Одоогоор нягтлан бодох бүртгэлийн анхан шатны баримтаас үзэхэд ******* нь анх зээлийн эх үүсвэрээс барилгад хөрөнгө оруулалт хийсэн бөгөөд одоо банк болон бусад этгээдэд 669 493 073 төгрөгний зээлийн үлдэгдэлтэй байна. Анх ярилцаж тохиролцсоноосоо хамтрагч нар нь буцаж олсон ашгаас бус борлуулалтын орлогоос мөнгө ашиглах орон сууц эзэмших, нягтлан бодох бүртгэлийн тайланг анхан шатны баримтгүйгээр гаргаж өгөх, тайлан тооцоо гаргахгүй байх бараа материалын үнийг зах зээлийн үнээс хэт доогуур өсгөх зэргээр үл ойлголцол гарч буй учир шүүхэд нэхэмжлэл гаргаж байна. Нэхэмжлэлийн шаардлагыг дараах байдлаар тооцоолон гаргав. Барилга баригдах явцад орон сууцны борлуулалтын орлого буюу иргэдийн урьдчилгаа төлбөрөөс ******* нь 217 900 000 төгрөг, ******* нь 549 700 000 төгрөг, ******* нь 1 074 880 000 төгрөг тус тус авсан байна. Энэ орлогоос авсан мөнгөө ******* нь анхны хөрөнгө оруулалтын эх үүсвэр болсон банк болон бусад иргэдийн зээл, зээлийн хүүгийн төлөлтөд болон барилгын ажилд зарцуулсан байна. Харин *******, ******* нар нь хэрхэн зарцуулсан нь тодорхойгүй байна. Барилгын үйл ажиллагаанд зориулан *******оос *******д 415 980 000 төгрөг, *******т 132 647 150 төгрөг шилжүүлэн өгсөн байна. Гэтэл эдгээр мөнгөний анхан шатны бүртгэл баримт байхгүй байгаа тул зарцуулалтыг тооцох боломжгүй байна. *******д НӨАТ-ын 19 809 091 төгрөг, хувь хүний орлогын албан татвар 40 422 997 төгрөгийг тус тус хариуцах, *******т НӨАТ-ын 49 972 727 төгрөг хариуцуулах, *******ийн хууль бусаар эзэмшиж байгаа 6 дугаар хорооллын 22 дугаар байрны 27 тоот 4 өрөө байрыг чөлөөлүүлэх, дээрхи тооцоонд банкны зээлийн нэмэгдүүлсэн хүү, алданги, иргэдээс авсан зээлийн хүү, алданги зэрэг нь ороогүй болно. Иймд *******өөс борлуулалтын орлого 217 900 000 төгрөг, *******оос авсан 415 980 000 төгрөг, НӨАТ 19 809 091 төгрөг, Хүн амын орлогын албан татвар 40 422 997 төгрөг нийт 694 112 088 төгрөг гаргуулах, *******өөс борлуулалтийн орлого 549 700 000 төгрөг, *******оос авсан 132 647 150 төгрөг, НӨАТ 49 972 727 төгрөг, 4 өрөө байр буюу 165 000 000 төгрөг нийт 897 319 877 төгрөг тус тус нэхэмжилж байна гэжээ.

Хариуцагч ******* шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа болон шүүх хуралдаанд тайлбарлахдаа: ******* би нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Анх *******, ******* бид 3 хамтран ярилцаад Согоот багийн 6-22 тоот байрыг барьж, олсон ашгаасаа тэнцүү хувааж авахаар тохиролцоод миний бие барилгын ажлыг гардан хариуцаж, ******, ******* нараас барилгын ажилд оруулж байгаа хөрөнгийг тухай бүр нь бүртгэж, өөрөө зохих хэмжээгээр хөрөнгө оруулж тухайн барилгыг ашиглалтанд оруулсан юм. Гэтэл ******* нь өөрийн оруулсан хөрөнгийг зөвхөн тооцоод надаас болон *******өөс уг барилгад оруулсан хөрөнгийг хэрэгсэж үзэлгүйгээр дээрх мөнгийг нэхэмжилж байгаа үндэслэлгүй байна. Ямар аргаар, яаж тооцож энэ их мөнгийг нэхэмжилж байгааг ойлгохгүй байна. Зүй нь *******оос гарсан бүх мөнгө одоо өөрийнх нь мэдэлд бүрэн шилжсэн гэж тооцож болох 6-22 тоот байрны сууриас эхлээд цонх, хаалга гэх мэт барилгад ашиглагдсан бараа материалаас эхлээд ажилчдын хоол хүнс, цалин хөлс зэрэг зүйлд зарцуулагдсан байгаа. Үүнийг ******* өөрөө барилгын ажилд огт оролцоогүй болохоороо ойлгохгүй байна уу, эсхүл ******* бид хоёртой хажууд байж хамт ажиллаагүй болохоороо хий хардаад байна уу гэж дүгнэхээр байна. ******* нь 44 айлын орон сууцнаас 27-г нь иргэдэд 1 704 500 000 төгрөгөөр зарсан. 225 000 000 төгрөгний үнэтэй 3 байр одоогоор зарагдаагүй байгаа /үүнийг зараад мөнгийг нь ******* авна/, 2 айл 62 500 000 төгрөгийг дутуу өгсөн байгаа өөрөө 83 200 000 төгрөгний үнэтэй 6 тоот 2 өрөө байранд амьдардаг, 195 000 000 төгрөгөөр үнэлэгдэж байсан 300 м талбай бүхий 14 машины гражийг буюу нийт 2 270 200 000 төгрөгний эд хөрөнгийг эзэмшдэг учраас *******ын мэдэлд шилжээд байгаа гэж үзэж болохоор байгаа юм. ******* нь өөрийнхөө оруулсан мөнгөө биднээс нэхэмжлээд тодорхой хөрөнгөөр босож сүндэрлэсэн барилгыг огт тооцохгүй байна, газрын төлбөрийг мөн л тооцоогүй байна гэжээ.

Хариуцагч ******* шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа болон шүүх хуралдаанд тайлбарлахдаа: ******* би энэ нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Анх *******, ******* бид 3 хамтран ярилцаад Согоот багийн 6-22 тоот байрыг барьж, олсон ашгаасаа тэнцүү хувааж авахаар тохиролцоод миний бие барилгын ажпыг *******ийн хамт хариуцаж өөрийнхөө хөрөнгөнөөс тодорхой хэмжээний хөрөнгө оруулж тухайн барилгыг ашиглалтанд оруулсан юм. Гэтэл ******* нь өөрийн оруулсан хөрөнгийг зөвхөн тооцоод надаас болон *******өөс уг барилгад оруулсан хөрөнгийг хэрэгсэж үзэлгүйгээр дээрх мөнгийг нэхэмжилж байгаа үндэслэлгүй байна. Уг барилгын газар болон үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээн дээр миний бие ******* нь хууль ёсны хамтран эзэмшигчээр байдаг. Гэвч ******* нь бүх хөрөнгийг өөрийн мэт үзэж дураараа худалдан борлуулж ашгийн дийлэнх хувийг авч, ******* биднийг ямар ч хөрөнгө оруулалт хийгээгүй мэт үзэж байна. Урьд нь бид анх барилга барьж эхлэх үеэс хоорондоо ярьж тохиролцсон зүйлүүд байдаг. Гэвч ******* нь ярьж тохиролцсондоо байж чадалгүй туйлбаргүй хандаж ирсэн. Ямар аргаар, яаж тооцож энэ их мөнгийг нэхэмжилж байгааг ойлгохгүй байна. Зүй нь *******оос гарсан бүх мөнгө одоо өөрийнх нь мэдэлд бүрэн шилжээд байгаа гэж хэлэхээр болсон 6-22 тоот байрны сууриас эхлээд цонх, хаалга гэх мэт барилгад ашиглагдсан бараа материалаас эхлээд ажилчдын хоол хүнс, цалин хөлс зэрэг зүйлд зарцуулагдсан байгаа. Үүнийг ******* өөрөө барилгын ажилд огт оролцоогүй болохоороо ойлгохгүй байна уу, эсхүл ******* бид хоёртой хамт өөрөө ажиллаагүй болохоороо хий хардаад байна уу гэж дүгнэхээр байна. ******* нь 44 айлын орон сууцнаас 27-г нь иргэдэд 1 704 500 000 төгрөгөөр зарсан, 225 000 000 төгрөгний үнэтэй 3 байр одоогоор зарагдаагүй байгаа /үүнийг зараад мөнгийг нь ******* авна/, 2 айл 62 500 000 төгрөгийг дутуу өгсөн байгаа, мөн өөрөө 83 200 000 төгрөгний үнэтэй 6 тоот 2 өрөө байранд амьдардаг, 195 000 000 төгрөгөөр үнэлэгдэж байсан 300 м2 талбай бүхий 14 машины гражийг буюу нийт 2 70 200 000 төгрөгний эд хөрөнгийг эзэмшдэг учраас *******ын мэдэлд шилжээд байгаа гэж үзэж болохоор байгаа юм. Нэхэмжлэгч *****той миний бие ******* нь уг үл хөдлөх эд хөрөнгийн хамтран эзэмшигч бөгөөд одоогоор өөрт оногдсон эд хөрөнгийн хэсгийг авч чадаагүй байна.Түүнчлэн баригдсан байр нь байсаар байтал 1 500 000 000 төгрөг нэхэмжилж байгаа нь ямар ч хууль зүйн үндэсгүй юм. Иймд нэхэмжлэлийн шаардпагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

******* шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлдээ: ******* би *******, ******* бид нар 2012 оны өвөл манай гэрт уулзсан тэгэхэд би надад орон сууцны зориулалттай газар байна, би худалдаж авах гэж байгаа юм, хэдүүлээ нийлж орон сууц барих уу гэхэд нөгөө хоёр тэгъе хэр ашиг гарах вэ гэж ярилцаж эхэлсэн.

Тухайн үед бид нар орон сууц барихад оруулсан хөрөнгөө нэг дахин нугалдаг гэсэн тэгээд хэдүүлээ орон сууц барихаар тохиролцож би газрыг худалдаж авах зардлыг болон байшин барих ажлыг хариуцахаар, *******, ******* нар хөрөнгө оруулахаар, оруулсан хөрөнгө, гарсан зардлаа нэмж байгаад борлуулалтын орлогоо хасаад үлдсэн ашгаа 3 тэнцүү буюу 33.3 хувиар хувааж авахаар тохиролцсон.

Тэгээд *******, ******* бид гурав 2013 оны 02 сараас орон сууц барих ажлаа эхлүүлсэн ба би ************* багийн нутагт орон сууц барих зориулалттай газрыг *********** нараас 160.000.000 төгрөгөөр худалдаж авахаар тохиролцож 20.000.000 төгрөгийг ******* гаргаж би 100.000.000 төгрөгийг гаргаж, баригдсан орон сууцнаас 1 орон сууцыг 40.000.000 төгрөгт тооцож өгөхөөр тохиролцон авсан.

Тухайн үед би 100.000.000 төгрөгийг гаргахын тулд Хүрэнбулаг багийн 4-20-12 тоот 3 өрөө орон сууцыг 95.000.000 төгрөгт, Наран багийн 62-1 тоотод байрлах 8 нэрийн хүнсний дэлгүүрийг 65.000.000 төгрөгт зараад энэ мөнгөнөөс би лизингээ төлөөд гар дээр цэвэр 100.000.000 төгрөгииг авч газрын эздэд өгсөн.

Би орон сууцыг барих ажлыг өөрөө гардаж барьж дуусгасан гэхдээ би энэ үед цалин хөлс гэж огт аваагүй учир нь бид нар цэвэр ашгаа 3 хувааж авахаар тохиролцсон байсан болохоор би 9 сарын хугацаанд ажлын хөлс цалин гэж аваагүй юм.

******* барилга барих явцад 435.508.000 төгрөгийг увуулж цувуулж буюу 2013.05.02-ны өдрөөс 2014.02.23-ны өдрийг хүртэл 98 удаагийн шилжүүлгээр хөрөнгө оруулалт хийсэн ба энэ мөнгө нь бүгд барилга барих ажилд зарцуулагдсан.

******* барилга барих явцад 866.660.000 төгрөгийг 2013.05.06-ны өдрөөс 2013.11.25-ны хооронд 112 удаагийн шилжүүлгээр өгч хөрөнгө оруулалт хийсэн ба мөн л барилга баригдах ажлын зардалд зарцуулагдсан.

Сүүлдээ барилга барихад хөрөнгө дутсан тул *******, ******* нарын нэр дээр 600,000,000 төгрөгийн зээл авсан гэхдээ энэ зээлээс 325,000,000 төгрөгний материал авсан үлдэгдэл зээлийн мөнгийг нь ******* өөрөө авсан ба үүнээс үлдсэн 43 нэр төрлийн 28,438,100 төгрөгийн барилгын материалыг бүгдийг нь ******* ганцаараа авсан.

Тухайн үед байрны захиалганд 23.600.000 төгрөгийн урьдчилгааг хүмүүсээс авсан байсан. Ингээд нийтдээ 1.750.768.000 төгрөгний зардлаар уг орон сууцны барилга баригдаж ашиглалтанд орсон.

Барилга ашиглалтанд орсноос хойш ******* 2.376.198.100 төгрөгийг, ******* 818.000.000 төгрөг, би 158.500.000 төгрөгийг нийтдээ 3.392.698.100 төгрөгийг авсан байна.

Бид нарын авсан 3.392.698.100 төгрөгнөөс барилга барихад гарсан зардал 1,750,768,000 төгрөгийг хасахаар цэвэр ашиг нь 1.641,930,100 төгрөг болж байгаа бөгөөд ашгийг 3 хуваахад 1 хүнд 547,310,033 төгрөг болж байна.

Иймд би өөрийн 9 сарын хөлс хөдөлмөрөөр бий болсон 6 давхар орон сүуцнаас өөрт ногдох ашиг болох 547,310,033 төгрөгийг *******оос гаргуулахаар шаардах эрхтэй гэж байна.

Учир нь ******* нь баригдсан орон сууцнаас олсон борлуулалтын орлогоос 2.376.198.100 төгрөгийг буюу хамгийн их мөнгийг авсан хүн учир түүнээс нэхэмжилнэ.

*******ын хувьд ийм их мөнгө авчихаад дахиад ******* бид хоёроос барилгад оруулсан хөрөнгөө нэхээд байгаа нь учир дутагдалтай бөгөөд бид гурав олсон ашгаа тэнцүү хуваахаар ярилцаж тохиролцсон бөгөөд аман гэрээний нөхцлийн дагуу ******* бид хоёр *******оос илүү авсан мөнгөнөөс нь өөрсдийн авах ёстой ашгаа гаргуулах нь бодит үнэнд нийцнэ. Иймд *******оос ************** байрны орон сууцнаас өөрт оногдох ашиг болох 547,310,033 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

******* нь *******ийн сөрөг нэхэмжлэлд гаргасан хариу тайлбартаа: Насантогтохын ийн надаас **************** байрны борлуулалтын орлогоос илүү авсан орлого гэж үзэж 547,310,033 нэхэмжилсэн сөрөг нэхэмжпэлийг хүлээн авч танилцлаа. *******ийн сөрөг нэхэмжлэл бүхэлдээ үндэслэлгүй юм. Үүнийг тодорхой тайлбарлая.

Миний бие нь *******өөс орон сууцны борлуулалтын орлогоос 694 112 088 нэхэмжилсний хариу болгож энэ нэхэмжпэлийг гаргасан гэж ойлголоо. Өмнө анх шүүхэд хандахад надад хууль зүйн туслалцаа үзүүлсэн хуульчийн ойлголт тааруу би өөрийн тооцоог өөрийн бодлоор хийсэн зэргээс болж *******өөс их мөнгө нэхэмжилсэн гэдгээ ойлгож байгаа ба шүүхийн журмаар хүсэлт гаргасан нотлох баримт ирэхээр нэхэмжлэлийн шаардлагаа өөрчилнө.

******* барилгад 100 000 000 төгрөг оруулчихаад барилгын орон сууцны борлуулалтаас 238 400 000 төгрөг авчихаад одоо надаас 547 310 033 төгрөг нэхэж байдаг мөн бөх зүрхтэй хүнээ. *******, *******, ******* бид гурав зарим нь мөнгө хай өр тавьж гүйгээд, зарим нь материал татаж бэлдээд, талбай дээр зогсож хүмүүсээ ажиллуулаад барилгын түмэн ажилд эрвийх дэрвийхээрээ л явж байж 44 айлын сууц босгож ашиглалтад өгсөн. *******ийн хувьд хөрөнгө босгоход ч материал бэлтгэхэд ч барилгын ажлыг явуулахад ч хамгийн бага оролцоотой хирнээ *******ийг урвуулж авч завшсан хүн гэдэг нь үнэн юм. Бид барилгын энэ ажлынхаа оролцоо, хөдөлмөр хүчээ ингэж үнэлж цалин цавуу бодно гэж тохирсон зүйлгүй болохоор би барилга бариулсан гэж ******* илүү зүйл шаардах боломжгүй юм.

Борлуулалтын орлогоос барилгад оруулсан зардлаа нөхөөд үлдсэн орлогыг тэнцүү гурав хувааж авна гэж тохиролцсон зүйл ерөөсөө байхгүй. Бид анхнаасаа тооцож ярилцаад барилгыг богино хугацаанд 1 тэрбум 200-300 саяд бариад зарахад гарсан зардлаа нөхөөд дахиад нэг нугарч ашиг гарах юм байна гэж ярилцсан. Тийм учраас барилгыг барьж дуусаад түүнийг барихад гарсан зардлаа нөхөөд, өөр өөрийн оруулсан хөрөнгө оруулалттай тэнцэх орлого аваад цаана нь дахиад ашиг үлдвэл тэнцүү 3 хуваана гэж тохирсон юм. Энэ талаар ******* 2015 онд асуудал эрүүгийн журмаар шалгагдаж мөрдөгчид үнэнээр нь мэдүүлэг өгч байсан баримт байгааг энэ тайлбартай хамт шүүхэд гаргаж өгч байна. Би ч энэ талаар орлогоо тэнцүү хуваана гэсэн юм байхгүй, эцсийн ашиг гарвал хуваана гэж тохирсныг тайлбарлаж байсныг буруу ойлгосон юм болов уу.

*************ийн сөрөг нэхэмжлэлийн үндэслэл болгосон тооцоо нь барилга барих үед хөтөлсөн гэх түүний тооцоо бөгөөд энэ тооцоогоо мөрдөн байцаагчийн тогтоолоор томилогдсон шинжээч ***********д гаргаж өгч 2018 оны 01 сарын 05-ны шинжээчийн дүгнэлтийн үндэслэл болгосон тооцоо юм. Энэ нотлох баримт нь нэхэмжлэгч миний гаргаж өгснөөр хэргийн 1 дүгээр хавтасны 159-165, 3 дугаар хавтасны 111-115 дахь талд авагдсан байгааг шүүх нягталж үзнэ бизээ. ийн хувь хүний тооцоогоор надаас нэхэмжилсэн мөнгийг гаргуулдаг бол мини гаргасан тооцоогоор *******өөс 694 112 088 төгрөгийг бас гаргуулж зөрүүгээр нь /694 112 088 -547 310 033// *******өөс надад 146 802 055 төгрөг гаргуулж олговол би зөвшөөрнө.

Эцэст нь хэлэхэд *******ийн нэхэмжлэлийн үндэслэл, шаардлага нотлох баримтаар батлагдахгүй, үндэслэлгүй болно гэжээ.

******* шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлдээ: 2012 оны 12 дугаар сард орон сууц барих зорилгоор хөрөнгө оруулалт оруулан хамтран ажиллах гэрээг хүчин төгөлдөр бусад тооцуулах.

Хамтран ажиллах гэрээний дагуу авах ёстой ашиг болох 350,000,000 төгрөгийг иргэн *******ос гаргуулж өгнө үү гэжээ.

******* нь *******ийн сөрөг нэхэмжлэлд гаргасан тайлбарт: ******* сөрөг нэхэмжлэдээ ямар ч гэрээ хавсаргаагүй тул ямар гэрээ яриад байгааг ойлгохгүй байна. Өмгөөлөгчдийн зөвлөж байгаагаар хүчин төгөлдөр гэрээг өөрөө нотолдог. Харин Иргэний хуулийн 56-61 дүгээр зүйлд заасан хүчин төгөлдөр бус гэрээг шүүхээр тогтоолгодог юм байна. 2013 онд *******, ******* бид нар хамтран ажиллаж 6-р хорооллын 22-р байр гэх 44 айлын орон сууцыг барихаар тохиролцсон бөгөөд миний бие нийт хөрөнгийн 80 гаруй хувийг гаргасан байдаг юм. Орон сууцны борлуулалтын орлогыг гаргасан зардлаа нөхөөд үлдсэн орлогыг оруулсан хөрөнгө оруулалттайгаа дүйцүүлэн авахаар тохирсоноо *******, ******* нар зөрчиж худалдан борлуулж хүмүүсээс мөнгө авч завшсантай холбоотой миний нэхэмжлэлтэй энэ хэрэг 2016.10 дугаар сард үүсэж одоо хүртэл явж байна. Бидэнд баримтжиж баталгаажсан гэрээ байхгүй бөгөөд тохиролцооны талаар маргаантай болж одоо энэ хэргээр тэр маргаан минь шийдвэрлэгдэнэ. ******* нар миний удаа дараа илэрхийлсэн. Бид борлуултаа хуваана гэж тохироогүй ашгаа тэнцүү хуваана гэж тохирсон" гэсэн тайлбарыг хуульчид нь буруу ойлгож, мушгин гуйвуулж сөрөг нэхэмжлэл гарган надаас 350,0 сая төгрөг нэхэмжилж байгаа бололтой. Миний тайлбар бол угаасаа бид нар өөр өөрийн оруулсан хөрөнгө эуулалт буюу гаргасан зардлаа нөхөөд, түүнтэйгээ тэнцүү буюу нугарсан орлогыг борлуулалтаас аваад цаана нь үлдэх ашгийг тэнцүү хувааж авна гэж тохиролцсоноо илэрхийлсэн ба үүнийгээ ч гурвуулаа хүлээн зөвшөөрсөн байгаа.

Хэрэв анхнаасаа хэн хэдэн төгрөг оруулсан нь хамаагүй барилгыг барихад гарсан зардлаа нөхөөд үлдсэн ашгийг гурав тэнцүү хуваана гэж тохирсон бол анх энэ аргаан үүсэхэд л шүүхэд энэ тайлбараа гаргах байсан байх. Одоо энэ нэхэмжлэлд врөө бичсэнээр намайг уг барилгаас 2 476 198 100 төгрөг, 2019 оны 04 сарын 09-ний нхан шатны шүүхийн хурал дээр намайг 2 702 000 000 төгрвг авчихсан гэж мэдүүлж мйлбарлаад байгаа мөртлөө 2016 он 10-р сард энэ иргэний хэрэг үусгэгдсэнээс хойш адаас өдий хүртэл юу ч нэхээгүй, тэнцүү хуваах ашгийг илүу авч хохироосон тухай ганц юйлбар гаргаагүй нь түүний сөрөг нэхэмжлэл бодит үндэслэлгүй зохиомол болохыг илтгэнэ.

Барилгын газрыг ******-оос авч мөнгөн төлбөрийг *******, ******* нар төлж үлдэгдэлд тооцон 22-р байрнаас 9 тоотыг шилжүүлсэн талаар маргаан байхгүй. Энд мөнгөн хэлбэрээр гарсан мөнгө нь *********** хоёрын хөрөнгө оруулалтад тооцогдох ба 9 тоот орон сууцыг 55 000 000 төгрөгт тооцон ******т шлжүүлсэн нь бид гуравт адил хэмжээний /55 000 000 : 3/ 18 333 333 хөрөнгө оруулалтад тооцогдоно. Маргааныг Эрүүгийн хэргийн шугамаар шалгаж байх үед мөрдөгчийн тогтоолын дагуу томилогдсон "*********" ХХК-ийн 2018 оны 01 арын 05-ны дугнэлт нь *******, *******, ******* нараас барилгын хөрөнгө руулалтад оруулсан шууд нийлүүлсэн материал, бэлэн мөнгө, дансаар шилжүүлсэн мөнгө, зээлийн эх үүсвэр зэрэг гаргаж өгсөн бүх баримтыг үндэслэсэн ба энэ дүгнэлтэд ******* ямар нэгэн гомдол гаргаагүй зөвшөөрсөн баримтыг шүүхэд өгсөн. Шүүх одоо энэ дүгнэлтээс гадна талуудын шүүхэд гаргаж өгсөн нотлох баримт, ИХШХШТ хуулийн 38.6-д заасан журмаар цуглуулсон нотлох баримтуудыг хуульд заасан журмаар үнэлж энэ хэргийг шийдвэрлэнэ байх. ******* минии бие нь 22-р байрны орон Шүүх одоо энэ дүгнэлтээс гадна талуудын сиүүхэд гаргаж өгсөн нотлох баримт ИХШХШТ хуулийн 38.6-д заасан журмаар цуглуулсан нотлох баримтуудыг хуульд зааса-журмаар үнэлж энэ хэргийг шийдвэрлэнэ байх. ******* миний бие нь 22-р байрны орон сууцнаас өөрийн "Айргийн хоолой" ХХК-иар дамжуулж ямар ч борлуулалт хийгээгүй болно. Угаасаа дуусаагүй барилгын гэрчилгээ ******* бид хоёрын нэр дээр байсан үчраас худалдан авсан хүмүүст бид хоёр л гарын үсэг зурж шилжүүлснээр тэр хүмүүс гэрчилгээгээ авч байгаа ба үүнийг нотлох баримт шүүхзд ирсэн.

Орон сууцны барилгад хэн хэдэн төгрөгийн хөрөнгө оруулсан, хэдэн төгрөгийн орлого авсан, хэн нь илүү завшсан болох тооцоо, баримтыг энз хзргийг шүүхээр хэлэлцэн шийдвэрлэх шатанд тодорхой хэлж өмгөөлөгчийн хамт мэтгэлцээн явуулна. Иймд *******ийн сөрөг нэхэмжлэл илтэд үндэслэлгүй тул хэрэгсэхгүй болгоно уу.

Энэ тайлбарт: *******ийн 2018.03.21-нд мөрдөгч **********д гэрчээр өгсөн мэдүүлэг, түүний эхнэр **********гийн 2018.01.30-нд мөрдөгч **********д гэрчээр өгсөн мэдүүлэг, ***********оос миний бие 536,610,000 төгрөгийн хөрөнгө оруулалт авч 804,915,000 төгрөг төлөхөөр хийсэн гэрээ, ***************** 496,6000,000 төгрөгийг орон сууц, мөнгөэр аваад одоо үлдэгдэл гэх 321,315,000 төгрөг нэхэмжилж байгаа баримтыг хавсаргав гэжээ.

Шүүх зохигчдын тайлбар хэрэгт ирүүлсэн нотлох баримтыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч ******* нь хариуцагч *******өөс 694 112 088 төгрөг, *******өөс 897 319 877 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан.

Нэхэмжлэгч ******* нь хариуцагч *******,******* нартай хамтран ажиллах талаар ярилцаж,2013 оны 2 дугаар сард дундын хөрөнгө бүрдүүлэн 6-р хорооллын 22 дугаартай орон сууцны барилгыг барихаар тохиролцсон,энэ үед хамтран ажиллах тооцоогоор 1,200,000,000 төгрөгөөр барилга босно,эхний ээлжинд 800,000,000 төгрөг байхад болно гэж ярилцсан,хөрөнгө оруулалтаа бүрдүүлэх ажиллагаа эхлэхэд банк болон өөрийн ах дүү нараас зээлсэн мөнгөн хөрөнгө нийт 1,372,500,000 төгрөг оруулсан.Барилга барих явцад орон сууцны борлуулалтын орлого буюу иргэдийн урьдчилгаа төлбөрөөс ******* нь 217,900,000 төгрөг,******* нь 547,700,000 төгрөг,******* нь 1,074,880,000 төгрөг тус тус авсан байна.Барилгын үйл ажиллагаанд зориулан *******оос *******д 415,980,000 төгрөг,*******т 132,647,150 төгрөг шилжүүлэн өгсөн байна.Гэтэл эдгээр мөнгөний анхан шатны бүртгэл баримт байхгүй байгаа тул зарцуулалтыг тооцох боломжгүй байна.Н.мөнхтөр НӨАТ 19,809,091 төгрөг,хувь хүний орлогын албан татвар 40,422,997 төгрөг,******* 49,972,727 төгрөг тус тус хариуцах,*******өөс борлуулалтын орлого 217,900,000 төгрөг,*******оос 415,980,000 төгрөг,Нөат 19,809,091 төгрөг,ХХОАТ 40,422,997 төгрөг,нийт 694,112,088 төгрөг,*******өөс борлуулалтын орлого 549,700,000 төгрөг,*******оос авсан 132,647,150 төгрөг,НӨАТ 49,972,727 төгрөг,4 өрөө байр буюу 165,000,000 төгрөг нийт 897,319,877 төгрөг,нэхэмжлэлийн нийт дүн 1,519,431,965 гаргуулахаар нэхэмжилсан байна.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч шүүхэд хандаж анх гаргасан нэхэмжлэлийн дүнд орсон *******өөс нэхэмжилсэн дүнгээс нэмэгдсэн өртгийн албан татвар 18,809,091 төгрөг,хүн амын орлогын албан татвар 40,422,997 төгрөг,*******өөс нэмэгдсэн орлогын албан татвар гэж нэхэмжилсэн 49,972,727 төгрөгийн хэсгээсээ татгалзаж *******өөс 634,880,000 төгрөг,*******өөс 847,347,150 болж өөрчлөгдсөн. Одоо хариуцагч *******өөс хамтран хөрөнө оруулж барьсан барилгын борлуулалтын орлогоос илүү авсан 545,473,334 төгрөгийг нэхэмжилж өмнөх нэхэмжлэлийн 301,873,816 төгрөгөөс,*******өөс хамтран хөрөнгө оруулж барьсан барилгын борлуулалтын орлогоос илүү авсан 1,333,334 төгрөгийг нэхэмжилж өмнөх нэхэмжлэлээс 633,546,666 төгрөгөөс тус тус татгалзаж нэхэмжлэлийн шаардлагаа багасгасан болно.

Хариуцагч *******, ******* нар нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь эс зөвшөөрч сөрөг нэхэмжлэл гарган мэтгэлцэж байна.

Хариуцагч ********* нь сөрөг нэхэмжлэлдээ тухайн үед бид хэд орон сууц барихаар тохиролцож би газрыг худалдаж авах зардлыг болон байшин барих ажлыг хариуцахаар,*******,******* нар хөрөнгө оруулахаар ,оруулсан хөрөнгө,гарсан зардлаа нэмж байгаад борлуулалтын орлогоо хасаад үлдсэн ашгаа 3 тэнцүү буюу 33,3 хувиар хувааж авахаар тохиролцсон.Газрыг 160.000.000 төгрөгөөр худалдаж авахаар тохиролцож 20 сая төгрөгийг ********** гаргаж би 100 сая төгрөгийг гаргаж,баригдсан орон сууцнаас 1 орон сууцыг 40 сая төгрөт тооцож өгөхөөр тохиролцож авсан.

******* барилга барих явцад 435,508,000 төгрөгийг 2013-05-02-ны өдрөөс 2014-02-23-ны өдрийг хүртэл 98 удаагийн шилжүүлгээр хөрөнгө оруулалт хийсэн ба энэ мөнгө бүгд барилга барих ажилд зарцуулагдсан.******* барилга барих явцад 866,660,000 төгрөгийг 2013-05-06-ны өдрөөс 2013-11-25-ны хооронд 112 удаагийн шилжүүлгээр өгч хөрөнгө оруулалт хийсэн ба мөн л барилга баригдах ажлын зардалд зарцуулагдсан.

Барилга ашиглалтанд орсноос хойш ******* 2,376,198,100 төгрөгийг,******* 818,000,000 төгрөг,би 158,500,000 төгрөгийг нийтдээ 3,392,698,100 төгрөгийг авсан байна.Бид нарын авсан 3,392,698,100 төгрөгнөөс барилга барихад гарсан зардал 1,750,768,000 төгрөгийг хасахаар цэвэр ашиг нь 1,641,930,100 төгрөг болж байгаа бөгөөд ашгийг хуваахад 1 хүнд 547,310,033 төгрөг болж байна. Иймд өөрт оногдох ашиг болох 547,310,033 төгрөгийг *******оос гаргуулж авна гэж шаардлагаа үндэслэж байна. / 3-р хавтас.х.61-62 /

Хариуцагч ******* шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлдээ *******,******* нартай барилга барих газрыг худалдан авахад 20 сая төгрөгийг *******,100 сая төгрөгийг Н.Мнхтөр гаргах үлдсэн 40,000,000-д тооцон баригдах барилгаас 1 өрөө байр өгөхөөр нийт 160,000,000 төгрөгөөр тус тус тохирон газрыг худалдаж авахаар тохирсон.Барилгын ажлыг 2013-05-14-ний өдрөөс эхлүүлсэн.Барилга эхлэхэд шаардлагатай зан үйлийн зардлаас эхлүүлэн 2013оны 12 сар хүртэл нийт 435,508,000 төгрөгийг бэлнээр болон дансаар өгч хөрөнгө оруулалтыг хийсэн.Үүнээс 20,000,000 төгрөгийг өөрийн хөрөнгөөр бусад 415,508,000 төгрөгийг банк бус болон хувь хүмүүсээс хүүтэй зээлэн авч хөрөнгө оруулалт хийсэн.Бидний хоорондын маргаантай холбоотой гаргасан Далай ван ХХК-ын аудитын дүгнэлтэнд миний оруулсан хөрөнгийг үгүйсгэн дүгнэлт гаргасан нь үндэслэлгүй юм.Гэрээний дагуу бидний барьсан барилга нийт 3,392,698,100 төгрөг болсон бөгөөд ******* нь бэлнээр 217,000,000 төгрөг,орон сууцаар 305,000,000 төгрөгт тооцон нийт 522,000,000 төгрөгийг авсан болно. ******* нь өөрийн оруулсан хөрөнгийг нэмэгдүүлэн 2,476,198,100 төгрөгийг авсан бөгөөд миний хөрөнгө оруулалтаас ашиг хүртэх эрхийг ноцтой зөрчөөд байна.******* нь барилгын эзэмших эрхийн 50 хувийг эзэмшдэг боловч өөрийн эзэмшлийн Айргийн хоолой ХХК-иар дамжуулан худалдах,худалдан авах гэрээг байгуулан борлуулат хийн өөртөө давуу байдал бий болгож хамтран ажиллагчдаа хохироосоор өдий хүрсэн. Хамтран ажиллах гэрээнээс ямар ч ашиг олоогүй.Иймд *******оос 350,000,000 төгрөг нэхэмжилж байна гэж шаардлагаа үндэслэж байна./ х.184-186 /

Нэхэмжлэгч *******, хариуцагч ийн сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байх бөгөөд барилгад 100,000,000 төгрөг оруулчихаад барилгын орон сууцны борлуулалтаас 238,400,000 төгрөг авчихаад одоо надаас 547,310,033 төгрөг нэхэмжилж байгааг хүлээн зөвшөөрөхгүй. *******ийн хувь хүний тооцоогоор надаас нэхэмжилсэн мөнгийг гаргуулдаг бол миний гаргасан тооцоогоор *******өс 694,112,088 төгрөгийг бас гаргуулж зөрүүгээр нь *******өөс надад 146,802,055 төгрөг гаргуулж олговол би харин зөвшөөрнө. *******ийн нэхэмжлэлийн үндэслэл, шаардлага нотлох баримтаар батлагдахгүй үндэслэлгүй болно гэж тайлбарлаж байна.

Нэхэмжлэгч ******* хариуцагч *******ийн гаргасан сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байгаа үндэслэлээ хэрэв анхнаасаа хэнэдэн төгрөг оруулсан нь хамаагүй барилгыг барихад гарсан зардлаа нөхөөд үлдсэн ашгийг гурав тэнцүү хуваана гэж тохирсон бол анх энэ маргаан үүсэхэд л шүүхэд тайлбараа гаргах байсан байх.Одоо намайг уг барилгаас 2,476,198,100 төгрөг,2019-04-09-ний анхан шатны шүүх хурал дээр намайг 2,702,000,000 төгрөг авчихсан гэж байгаа мөртлөө 2016 оны 10 сард энэ иргэний хэрэг үүсгэгдснээс хойш надаас өдий хүртэл юу ч нэхээгүй,тэнцүү хуваах ашгийг илүү авч хохироосон тухай ганц тайлбар гаргаагүй нь түүний сөрөг нэхэмжлэл бодит үндэслэлгүй зохиомол болохыг илтгэнэ, сөрөг нэхэмжлэл үндэслэлгүй тул хэрэгсэхгүй болгож өгнө үү гэж тайлбарлаж байна

Зохигчид 2013 онд дундын хөрөнгө бүрдүүлэн одоогийн Орхон аймгийн Баян-Өндөр сумын Согоот багийн 6 дугаар хороолол 22 дугаар байр /орон сууц/-ны барилга барихаар амаар тохиролцжээ. Оруулсан хөрөнгөөрөө барилгаа барьж, борлуулалтын орлогоос зээл, татвар гэх мэт зардлаа төлсний дараа ашгаа тэнцүү хувааж авахаар болж Иргэний хуулийн 476 дугаар зүйлийн 476.1-д зааснаар хамтран ажиллах гэрээг амаар байгуулсан байна.

Барилга барих газрыг худалдан авахад 20 сая төгрөгийг *******,100 сая төгрөгийг ******* гаргаж үлдсэн 40,000,000-д тооцон баригдах барилгаас 1 өрөө байр өгөхөөр нийт 160,000,000 төгрөгөөр тус тус газрыг худалдаж авсан,барилгын ажлыг 2013-05-14-ний өдрөөс эхлүүлсэн. Хариуцагч нь газрыг худалдаж авах зардлыг болон байшин барих ажлыг хариуцахаар,*******,******* нар хөрөнгө оруулахаар ,оруулсан хөрөнгө,гарсан зардлаа нэмж байгаад борлуулалтын орлогоо хасаад үлдсэн ашгаа 3 тэнцүү хувааж авахаар тохиролцсон гэдэг дээр талууд маргахгүй байна.

Харин нэхэмжлэгч ******* нь барилга барих явцад орон сууцны борлуулалтын орлого буюу иргэдийн урьдчилгаа төлбөрөөс ******* нь 217,900,000 төгрөг,******* нь 547,700,000 төгрөг,өөрөө 1,074,880,000 төгрөг тус тус авсан. Барилгын үйл ажиллагаанд зориулан *******оос *******д 415,980,000 төгрөг,*******т 132,647,150 төгрөг шилжүүлэн өгсөн гэж байна.

Хариуцагч нь хариуцагч ******* барилга барих явцад 435,508,000 төгрөгийн, ******* барилга барих явцад 866,660,000 төгрөгийн хөрөнгө оруулалт хийсэн эдгээр мөнгө барилга баригдах ажлын зардалд зарцуулагдсан, барилга ашиглалтанд орсноос хойш ******* 2,376,198,100 төгрөгийг,******* 818,000,000 төгрөг,өөрөө 158,500,000 төгрөгийг нийтдээ 3,392,698,100 төгрөгийг авсан,үүнээс барилга барихад гарсан зардал 1,750,768,000 төгрөгийг хасахаар цэвэр ашиг нь 1,641,930,100 төгрөг болж байгаа бөгөөд ашгийг хуваахад 1 хүнд 547,310,033 төгрөг болж байна гэж тайлбарлаж байна.

Хариуцагч ******* нийт 435,508,000 төгрөгийг бэлнээр болон дансаар өгч хөрөнгө оруулалтыг хийсэн,******* нь өөрийн оруулсан хөрөнгийг нэмэгдүүлэн 2,476,198,100 төгрөгийг авсан гэж тус тус зөрүүтэй тайлбарлаж байна.

Дээрхи хугацаанд нэхэмжлэгч ******* нь *******, ******* нар намайг хуурч залилсан гэсэн гомдлыг Цагдаагийн газарт гаргаснаар 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 148 дугаар зүйлийн 148.3-д зааснаар хэрэг бүртгэлтийн ажиллагаа явуулж,эрүүгийн 201714000323 дугаартай хэргийг шалгаад залилсан гэх үйлдэл нотлогдоогүй гэсэн үндэслэлээр 2018 оны 04 дүгээр сарын 12-ны өдөр 5/59 дугаартай Прокурорын тогтоолоор хэргийг хаажээ.

Эрүүгийн журмаар хэрэг хянагдаж байх хугацаанд маргаан бүхий орон сууцны хөрөнгө оруулалт, орлого зарлагын тооцоог хийж гүйцэтгэх шинжээчээр -г 2017 оны 11 дүгээр сарын 09-ний өдрийн мөрдөгчийн тогтоолоор томилсон байна.

Нэхэмжлэгч ******* нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ эрүүгийн хэрэгт байгаа 2018 оны 01 дүгээр сарын 05-ны өдрийн -ний санхүүгийн шинжилгээ хийсэн шинжээчийн дүгнэлтэнд үндэслэн тайлбарладаг, харин хариуцагч нар шинжээчийн дүгнэлтээс өөр тайлбарыг тус тус гаргаж байна.

-ний санхүүгийн шинжээчийн дүгнэлтэнд: Хөрөнгө оруулалтыг *******оос 1 303 271.6 мянган төгрөг, *******өөс 100 000.0 мянган төгрөг, *******өөс 117 380.0 мянган төгрөг гэж,

Барилга 1 442 904.5 мянган төгрөгийн өртгөөр баригдсан бөгөөд 3 041 124.1 мянган төгрөгийн борлуулалтын орлого орсон. Үлдэгдэл 228 200 000 төгрөгийн үнэ бүхий 3 орон сууц, зарагдсан орон сууцнаас авах авлага 976 492 000 төгрөг, борлуулалтын орлогоос *******од 1 725 082.1 мянган төгрөг, *******д 196 600.0 мянган төгрөг, *******т 142 950.0 мянган төгрөг тус тус дансаар орсон гэж дүгнэжээ.

Гэтэл энэхүү ***********-ийн санхүүгийн шинжээчийн дүгнэлт нь хариуцагч *******, ******* нарыг 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 148 дугаар зүйлийн 148.3-д зааснаар залилангийн гэмт хэрэг үйлдсэн гэж буруутган Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн дагуу хэрэг бүртгэлтийн ажиллагаа явуулах шатанд мөрдөгчийн тогтоолоор томилогдон гаргасан, мөн анхан шатны нягтлан бодох бүртгэл,санхүүгийн эх баримтыг үндэслээгүй, түүнчлэн талуудын мэтгэлцэх эрх, тэгш эрхийн зарчимд тулгуурлаагүй, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны явцад талуудын гаргасан хүсэлтийг үндэслэн хийгдсэн дүгнэлт биш байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгох боломжгүй. Түүнчлэн хариуцагч нарын болон гэрчүүдийн Хэрэг бүртгэлтийн шатанд өгсөн мэдүүлэг зэрэг нь дээрхтэй адил иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд баримтлах нотлох баримтын шаардлагыг хангахгүй байна.

Иргэний хуулийн 476 дугаар зүйлийн 476.1-д Хамтран ажиллах гэрээгээр хоёр буюу түүнээс дээш этгээд хуулийн этгээд байгуулахгүйгээр,ашиг олох болон бусад тодорхой зорилгыг хэрэгжүүлэхийн тулд хамтран ажиллах үүрэг хүлээнэ, 476.2-д Хуульд өөрөөр заагаагүй бол хамтран ажиллах гэрэг бичгээр буюу амаар байгуулж болно гэжээ. Түүнчлэн 477 дугаар зүйлийн 477.1-д Хамтран ажиллах гэрээний талууд гэрээнд заасны дагуу хураамж төлөх бөгөөд гэрээнд хураамжийн хэмжээг тодорхойлоогүй бол тэнцүү хэмжээгээр хариуцна гэжээ. Гэвч талууд анх хэн нь хичнээн төгрөгний хураамж төлсөн болох нь тодорхойгүй, энэ талаар харилцан зөрүүтэй тайлбарлаж байна.

Иймд үндсэн болон сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгох үндэстэй байна.

Нотлох баримтаар судалсан эрүүгийн 201714000323 дугаартай хэргийг буцаан хүргүүлэхийг шүүгчийн туслахад даалгаж, шийдвэр хүчин төгөлдөр болмогц нотлох баримтаар ирүүлсэн 3 ширхэг ажлын дэвтрийг *******д буцаан олгохоор шийдвэрлэв.

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Иргэний хуулийн 476 дугаар зүйлийн 476.1, 476.2,478 дугаар зүйлийн 478.8-д заасныг баримтлан нэхэмжлэгч *******ын хариуцагч *******өөс 545,473,334 төгрөг ,хариуцагч *******өөс 1,333,334 төгрөг гаргуулах үндсэн нэхэмжлэлийн шаардлага, хариуцагч *******ийн нэхэмжлэгч *******оос 547,3108033 төгрөг гаргуулах,хариуцагч *******ийн нэхэмжлэгч *******оос 350,000,000 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлагуудыг тус тус бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2.Эрүүгийн 201714000323 дугаартай хэргийг Орхон аймгийн Прокурорын газарт хүргүүлэх, шийдвэр хүчин төгөлдөр болмогц нотлох баримтаар ирүүлсэн ажлын 3 ширхэг дэвтрийг хариуцагч *******д хүргүүлэхийг шүүгчийн туслахд даалгасугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар энэхүү шийдвэр нь танилцуулан сонсгомогц хуулийн хүчинтэй болохыг дурдсугай.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-д зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор зохигчид шийдвэрийг гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ,ШҮҮГЧ Б.БЯМБАСҮРЭН