Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 07 сарын 17 өдөр

Дугаар 2020/ДШМ/26

 

А.А-д холбогдох эрүүгийн хэргийн тухай

 

Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч С.Өмирбек даргалж, шүүгч Д.Көбеш, М.Нямбаяр нарын бүрэлдэхүүнтэй, Баян-Өлгий аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 5 дугаар сарын 29-ний өдрийн 2020/ШЦТ/133 дугаар шийтгэх тогтоолтой, шүүгдэгч А.А-д холбогдох эрүүгийн 201726020423 дугаартай, 12 хавтастай хэргийг шүүгдэгч А.А, түүний өмгөөлөгч А.Серикжан, хохирогч К.Р, түүний өмгөөлөгч С.Тилеуберди, хохирогч Х.Ж, түүний өмгөөлөгч К.Ержаны нарын давж заалдах гомдлууд болон прокурорын эсэргүүцлийн дагуу 2020 оны 7 дугаар сарын 02-ны өдөр хүлээн авч, шүүгч С.Өмирбекийн илтгэснээр тус шүүхийн хуралдааны танхимд хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд нарийн бичгийн даргаар Б.Хундыз, тус аймгийн прокурорын газрын ерөнхий прокурорын орлогч А.Турдыбек, шүүгдэгч А.А, шүүгдэгчийн өмгөөлөгч А.Серикжан, С.Нургайып, хохирогч К.Р, түүний өмгөөлөгч С.Тилеуберди, хохирогч Х.Жийн өмгөөлөгч К.Ержан нар биечлэн, хохирогч Б.Э, Х.Ж, иргэний хариуцагч “М” XXК-ийн хууль ёсны төлөөлөгч Х.Сэлэнгэ нар цахим сүлжээгээр оролцов.

 

Монгол Улсын иргэн, яс үндэс Казах, 1992 оны 01 дүгээр сарын 29-ний өдөр төрсөн, 28 настай, эмэгтэй, ам бүл 2 хүнтэй, хүүхдийн хамт Улаанбаатар хотын Б дүүргийн 4 дүгээр хороо, “С” гудамжийн 00 тоотод оршин суудаг, дээд боловсролтой, эрх зүйч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, урьд ял шийтгүүлж байгаагүй, хэрэг хариуцах чадвартай шүүгдэгч Ш санырау овогт А-ын А /РД:БЮ00000000/ нь:

1. Хохирогч Х.Ж-ийг 2016 оны 9 дүгээр сарын 16-ны өдөр “М" ХХК-аас тамхи худалдан авч, борлуулж 1 өдрийн дотор урамшууллын ашиг 9 сая төгрөгийг хувааж авна гэж хуурч мэхлэн, түүний эхнэрийн эзэмшилд байдаг Хаан банк дахь 5013130122 дугаар данснаас 87.000.000.00 төгрөгийг “М” XXК-ийн Хаан банк дахь 5007079477 тоот данс руу шилжүүлж, өөрийн өр төлбөрөө барагдуулж залилан мэхэлж авсан,

2. Хохирогч Б.Э-ыг 2016 оны 9 дүгээр сарын 22-26-ны өдөр Улаанбаатар хотын Сонгинохайрхан дүүргийн 6 дугаар хороо, Хананы материал 18062, Үйлдвэрчний эвлэлийн гудамж 70 дугаар байр, 314 тоот хаягт байршилтай 52 м.кв хоёр өрөө орон сууцны үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээг хуурамчаар үйлдэж барьцаалан, 35.800.000.00 төгрөгийг залилан мэхэлж авсан,

3. Хохирогч К.Р-ыг өөрийгөө “М” ХХК-д гэрээт борлуулагчаар ажилладаг, түр хугацаагаар мөнгө зээлдэж аваад өндөр хүүгээр буцааж өгнө гэж хуурч, төөрөгдөлд оруулан 2017 оны 4 дүгээр сарын сарын 11-ний өдрөөс 2017 оны 6 дугаар сарын 29-ний өдрийг хүртэл хугацаанд нийт 86.414.000.00 төгрөгийг иргэн А.Х, Х.Ху нарын Хаан банк дахь 5031523315, 5926003447 дугаартай дансаар шилжүүлэн залилан мэхэлж авсан, 

4. Хохирогч З.К-ыг өөрийгөө “М” ХХК-д гэрээт борлуулагчаар ажилладаг, түр хугацаагаар мөнгө зээлдэж аваад өндөр хүүгээр буцааж өгнө гэж хуурч, төөрөгдөлд оруулж 2017 оны 4 дүгээр сарын 21-ний өдрөөс 5 дугаар сарын 30-ны өдрийг хүртэл хугацаанд нийт 24.000.000.00 төгрөгийг иргэн А.Х, Х.Ху, Х.Е нарын Хаан банк дахь 5031523315, 5926003447, 5024711830 дугаар дансаар шилжүүлэн залилан мэхэлж авсан,

5. Хохирогч А.С-ийг ОХУ-аас бараа оруулж ирэх гэж байна, Өлгий сумын төвд байгаа дэлгүүрүүдэд бараа нийлүүлэх үйл ажиллагаа явуулах гэрээ байгуулан 14 хоногийн дотор мөнгийг чинь 5 хувийн хүүтэй буцааж өгнө гэж хуурч, төөрөгдөлд оруулан 2017 оны 8 дугаар сарын 08-ны өдөр 5.000.000.00 төгрөгийг залилан мэхэлж авсан, 

6. Хохирогч С.Лг өөрийгөө “Еркегүл” гэж танилцуулан, “М” ХХК-д гэрээт борлуулагчаар ажилладаг, Улаанбаатар хотод 2 их дэлгүүртэй, “М” компаниас авах 2.000.000.00 төгрөгийн урамшууллыг авахад 8.000.000.00 төгрөг шаардлагатай байна, 10 хоногийн дотор 10 хувийн хүүтэй эргүүлж өгнө гэж хуурч, төөрөгдөлд оруулж, 2017 оны 8 дугаар сарын 31-ний өдөр 5.000.000.00 төгрөгийг нь залилан мэхэлж авсан,

7. Хохирогч Б.Ныг түүний нөхөр К.Б-ийг Хууль сахиулах Их сургуулийн цагдаагийн ахлагчийн сургуульд оруулж өгнө гэж хуурч 2017 оны 8 дугаар сараас 2017 оны 9 дүгээр 01-ний өдрийг хүртэл хугацаанд нийт 5.970.000.00 төгрөгийг залилан мэхэлж авсан,

8. Хохирогч Д.А-ийг “М” ХХК-аас тамхи худалдаж авах ба том оноо /бал/ цуглуулж байгаа, түр хугацаагаар мөнгө зээлдэж аваад шагналын мөнгө орж ирэхээр нь өндөр хүүгээр буцааж өгнө хэмээн хуурч, төөрөгдөлд оруулан 2017 оны 9 дүгээр сарын 22-ны өдөр 3.900.000.00 төгрөгийг залилан мэхэлж авсан гэх Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1 дэх заалтад хамаарах залилах гэмт хэргийг байнга үйлдэж амьдралын эх үүсвэр болгосон гэмт хэрэгт холбогджээ.

 

Баян-Өлгий аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 5 дугаар сарын 29-ний өдрийн 2020/ШЦТ/133 дугаар шийтгэх тогтоолоор:

“1. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 2-д заасныг журамлан шүүгдэгч А.А-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 3.1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т зааснаар хөнгөрүүлэн өөрчилсүгэй.

2. Шүүгдэгч Ш овогт А-ын А.А-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т заасан бусдыг хуурч, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж, бусдад их хэмжээний хохирол учруулж залилах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

3. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т зааснаар шүүгдэгч А.А-д 2 /хоёр/ жилийн хугацаагаар хорих ял шийтгэсүгэй.

4. Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч А.А-д оногдуулсан 2 /хоёр/ жилийн хугацаагаар хорих ялыг эмэгтэйчүүдийн нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1,2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч А.А-ын баривчлагдаж, цагдан хоригдсон 63 /жаран гурав/ хоногийг хорих ял эдэлсэн хугацаад оруулан тооцсугай.

6. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч А.А-аас 87000000 /наян долоон сая/ төгрөгийг гаргуулан хохирогч Х.Ж-т, 67573200 /жаран долоон сая таван зуун далан гурван мянга хоёр зуу/ төгрөг гаргуулан хохирогч К.Р-д, 8350000 /найман сая гурван зуун тавин мянга/ төгрөг гаргуулан хохирогч Б.Э-т тус тус олгож, хохирогч Б.Э-ын илүү нэхэмжилсэн 500000 /таван зуун мянга/ төгрөгийг хэрэгсэхгүй болгож, хохирогч Д.А, А.С, З.К, Б.Н, С.Л нарт төлөх төлбөргүй болохыг дурдсугай.” гэж шийдвэрлэжээ.

 

Шүүгдэгч, түүний өмгөөлөгчийн давж заалдах гомдолд: “Анхан шатны шүүх хэргийг шийдвэрлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн, хэрэгт цугларсан нотлох баримтад зөв дүгнэлт хийгээгүй, ингэснээр шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэлтэй болж чадаагүй гэсэн үндэслэлээр дараах давж заалдах гомдлыг гаргаж байна.

1. Хяналтын прокуророос үйлчлүүлэгч А.А-ыг нийт 8 үндэслэлээр буруутган яллаж байгаа ба шүүгдэгчийн зүгээс хохирогч К.Р, З.К, А.С, С.Л, Б.Н, Д.А нараас авсан мөнгийг хугацаандаа эргүүлэн өгч чадаагүй буруутай болохоо анхнаасаа хүлээн зөвшөөрсөн бөгөөд 2018 оны 12 дугаар сарын 31-ний өдрөөс анхан шатны шүүх хуралдаан болох өдөр хүртэл буюу 2020 оны 01 дүгээр сарын 27-ны өдөр хүртэл 11 гаруй сая төгрөг, дараа нь давж заалдах шатны шүүхийн шийдвэрээр суллагдсаны дараа буюу 2020 оны 4 дүгээр сарын 02-ны өдрөөс 2020 оны 5 дугаар сарын 29-ний өдөр хүртэл 20 гаруй сая төгрөгийн төлбөрийг тус тус төлж шүүхэд өгсөн амлалтаа биелүүлж хохирогч З.К, А.С, С.Л, Б.Н, Д.А нарыг 100 хувь хохиролгүй болгосон. Хохирогч З.К, А.С, С.Л, Б.Н, Д.А нар А.А-аас хохирлоо барагдуулж авсан, цаашид нэхэмжлэх зүйлгүй, гомдолгүй болохоо бичгээр илэрхийлсэн байна.

2. Хохирогч К.Р-ын хувьд дээрх хугацаанд 3,650,000 төгрөгийн хохирол төлөгдсөн бөгөөд цаашид бодит хохирлоо төлж өгөхөө илэрхийлж байгаа. Гэхдээ шүүх хохирогч К.Р-тай холбоотой хохирлын хэмжээг буруу тооцоолсон. Өөрөөр хэлбэл шүүгдэгч А.А-ын тооцоолсноор хохирогч К.Р-д 45,414,000 төгрөгийн хохирол төлөх үлдэгдэлтэй ба энэ нь хавтаст хэрэгт авагдсан гэрч нарын мэдүүлгээр нотлогдоно. Түүнчлэн, мөрдөн байцаалтын шатанд прокуророос шалгавал зохих зүйлүүдийг шалгаагүй байсан.

3. Хохирогч Б.Э-ын хувьд А.А-ын зээлийн гэрээний дагуу хүлээсэн үүрэг хуульд заасны дагуу иргэн Х.Е, А.Г нарт шилжсэн бөгөөд үүрэг шилжүүлж авсан Х.Е, А.Г нар үүргээ биелүүлж төлбөрөө Б.Э-т төлж байгаа юм байна. Өөрөөр хэлбэл зээлийн гэрээтэй холбоотой асуудлыг анхан шатны шүүх хянан шийдвэрлэхдээ 7 дугаар хавтаст хэргийн 68-69, 70- 71 дүгээр тал, 8 дугаар хавтаст хэргийн 134 дүгээр талд авагдсан бичгийн нотлох баримтыг үнэлээгүйд гомдолтой байна.

4. Анхан шатны шүүх "...хохирогч Х.Ж-т энэ гэмт хэргийн улмаас 87000000 төгрөгийн хохирол учирсан байна. Шүүгдэгч А.А нь анх орон сууцаа "М" ХХК-ний зээлийн барааны барьцаанд тавьж бараа авч, улмаар тамхины өр төлбөрөө барагдуулж чадаагүй болохоор "М" компанид сайн дураараа өр төлбөрт шилжүүлж өгч, үлдэгдэл төлбөрийнхөө оронд иргэн Х.Жийг залилан мэхэлж 87 сая төгрөгийг шилжүүлж авч өөрийн өгөх өр төлбөрөө төлүүлсэн" гэж хэрэгт авагдсан нотлох баримтыг буруу үнэлсэн байна. "М" ХХК нь гэрээг зөрчиж зээлийн барааны барьцаанд тавьсан үл хөдлөх хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлээ хангуулах ёстой байсан боловч иргэн Х.Ж-ийн мөнгийг түүний зөвшөөрөлгүйгээр А.А-ын өр зээлд суутгаж авсан. Тэгээд ч анхан шатны шүүхийн дүгнэж байгаа шиг А.А-ын орон сууцыг өр төлбөрт шилжүүлж аваагүй байхад Х.Ж-ийн мөнгийг төлбөрт суутгасан байсан. Шүүх нотлох баримтаар тогтоогдож байгаа үйл баримтын огноог анзаараагүй байна. Түүнчлэн, анхан шатны шүүх "Х.Ж нь шүүгдэгч А.А-ын тамхи авч өгнө гэсэн үгэнд нь итгэж, түүний "М" ХХК-нд өгөх ёстой өр төлбөрт нь "М" ХХК-ийн нэр дээр нээгдсэн ХААН банкны 5007078477 дугаартай дансанд 87 сая төгрөг шилжүүлсэн" гэж дүгнэсэн нь үндэслэлгүй. Учир нь, А.А нь Х.Ж-т гэрээт борлуулагчийн нэрээр тамхи авбал 87 сая төгрөгөөс 9 сая төгрөгийн урамшуулал авах болно гэдгийг хэлж “М” ХХК-тай байгуулсан гэрээний нөхцөлийг танилцуулж, авах гэж байгаа тамхиа гэрээт борлуулагчийн нэрээр авч урамшууллын 9 сая төгрөгөө хувааж авъя гэж тохиролцсон байдаг. Тэгээд ч Х.Ж нь А.А-ын нэрээр биш өөрийнхөө нэрээр гүйлгээ хийсэн байсныг шүүх нь Х.Ж-ийн мөнгийг А.А өөртөө шилжүүлэн авч, түүнийг өөрийнхөө зээлд шилжүүлсэн мэтээр дүгнэсэн нь хууль бус болжээ. Өөрөөр хэлбэл анхан шүүхийн энэ талаар хийсэн дүгнэлт хэргийн бодит байдалд нийцээгүй байна.

Анхан шатны шүүхээс тус хэргийг хянан шийдвэрлэхдээ шүүгдэгч А.А нь хохирогч Х.Ж-ийг хуурч мэхлэн 87000000 төгрөгийг "М" ХХК-руу шилжүүлэн авсан гэж дүгнэж байгаа атлаа энэхүү гэмт хэргийн улмаас олж авсан хөрөнгийг хураан авч хохирогчийг хохиролгүй болгуулах талаарх хуулийг хэрэглээгүй, хуулийг буруу тайлбарласан явдалд гомдолтой. "М" ХХК-ны Х.Ж-ээс суутгаж авсан 87 сая төгрөгийг А.А-аар төлүүлэхээр шийдвэрлэсэн нь хууль бус гэж үзэж байна. Иймд гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг нөхөн төлж шүүхэд өгсөн амлалтаа биелүүлсэн байдал, цаашид гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлсэн байдал эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал байгаа, эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал байхгүй байдал, түүнчлэн хувийн байдлыг харгалзан үзэж, шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж, А.А-ыг торгох ялаар шийтгэж, цагдан хоригдсон хоногийг эдлэх ялд нь оруулан тооцож өгнө үү.” гэжээ.

Хохирогч К.Р, түүний өмгөөлөгчийн давж заалдах гомдолд: “Нэг: Эрүүгийн хуулийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг болон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1.1, 1.4, 1.5, 1.6-д мөн хуулийн 36.7 дугаар зүйлийн 2.1, 2.3, 2.4, 3.1 3.2, 3.3 заасан шүүхийн шийтгэх тогтоолын тодорхойлох хэсэг үндэслэлгүй болсон гэж үзэх үндэслэл байна. 

Улаанбаатар хотын Сонгинохайрхан дүүргийн 6 дугаар хороо, Ханын материал 18062 байрны 70/314 тоотод орших 52 мк.в хоёр өрөө орон сууцын гэрчилгээг хуурамчаар үйлдэж Б.Э, Б.Б, М.Ц гэсэн гурван хүнд нэг доор худалдсан энэ үед А.А-тай хамт тус байрны эзэн Д-ийн А байсан тэр байрыг хэний зөвшөөрлөөр А.А худалдаж өөр хүний нэр дээр шилжүүлсэн асуудал бүрэн тогтоогдоогүй, учирсан хохирлын хувьд удаа дараагийн үйлдлээр нийт 253,084,000 төгрөгийг залилан авсан дээрх мөнгийг бүгдийг “М” ХХК-ийн дансанд тухай бүр шилжүүлсэн эсэх нь тогтоогдоогүй байхад амьдралын эх үүсвэр болгоогүй гэж үзэх нь өөрөө учир дутагдалтай. “М” ХХК-нд 229475000 төгрөгийн өртэй байсан боловч зөрүү 23,609,000 төгрөгийн талаар тайлбар хийгээгүй, хор уршгийн шинж чанар бусдад их хэмжээний хохирол учруулсан одоо төлж чадахгүй нь тодорхой байхад ялыг хөнгөрүүлсэн, дээр нь шүүгдэгч шүүхээс торгуулийн ял хүсэж ял, завших бодлогоор бага хохиролтой хохирогч нарын мөнгийг шүүхэд ирэхийн өмнө төлж өөрийн 7 сартай жирэмсэн байдлыг далимдуулж хуулийн хөнгөлөлт хүссэн, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал гэмт хэрэг үйлдэх болсон шалтгааныг эхнээс нь хохирогч нарт нууж би нэг хүнд их хэмжээний мөнгө алдсан тэр хүн Казахстанд гараад явсан мэтээр, харин шүүхэд “М” ХХК-нд өгөх өрөнд өгсөн гэх мэтээр гэмт хэрэг үйлдэх шалтгаан нөхцөлөө үнэн зөвөөр хэлэхгүй байгаад ял завшсан, өөрийн нэр болон нөхрөө өөр хүн болгож хэлж байгаа нь анхан шатны шүүхээс оногдуулсан 2 жилийн ялыг эдлэх хугацаанд шүүгдэгч ухаарч, гэмшихгүйг харуулж байна. Шүүхээс шүүгдэгчийн ялыг хөнгөрүүлсэн байдал нь нэг талыг баримталж хохирогч нарын нөхцөл байдлыг харгалзахгүй гаргасан шийдвэр болсон бөгөөд К.Р миний Х.А-д алдсан 86,414,000 төгрөгөөс болж өөрийн амьдарч байгаа байрыг зээлийн оронд А.Гд алдаж өөрөө байр түрээсэлж байгаа байдлыг харгалзан үзэхгүй улсын яллагдагчаас зүйлчлэн ирүүлсэн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1-т зааснаар 6 жил 4 сарын хугацаагаар хорих ял оногдуулах талаар гаргасан саналыг өөрчилж, 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т зааснаар шүүгдэгч А.А-д 2-8 жилийн санкцтай байхад 2 жил болгон хөнгөрүүлж гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдалд тохирохгүй ял оногдуулсан, төлөгдөөгүй үлдсэн хохирлын хэмжээ 162,923,200 төгрөг буюу их хэмжээний хохиролтой байгаа байдал А.А гарсан ч төлж барагдуулж чадахааргүй байхад хохирогч нарыг доромжилсон байдалтай ял оногдуулсан байдал нь шударга шүүх ял завшуулах боломж олгож, хуулийн байгууллагад итгэх ард иргэдийн итгэлийг хөсөрдүүлсэн шийдвэр болж байна. Эрүүгийн хуулийн 1.3 дугаар зүйлд заасан шударга ёсны зарчимд нийцэхгүй шийдвэр гаргасанд гомдолтой байна. Иймд шүүгдэгч А.Аад анхан шатны шүүхээс оногдуулсан ял үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирохгүй байгаа учир шударга ёсны зарчимд нийцүүлсэн шийдвэр гаргаж өгөхийг хүсэж байна.” гэжээ.

 

Прокурорын эсэргүүцэлд: “Анхан шатны шүүх хуралдаанд улсын яллагчийн зүгээс хохирогч Х.Ж-т учирсан хохирлыг “М” ХХК-аас гаргуулах талаар үндэслэл бүхий санал гаргасан боловч шийтгэх тогтоолын 6 дахь хэсэгт Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч А.А-аас 87000000 төгрөгийг гаргуулан хохирогч Х.Ж-т олгохоор шийдвэрлэжээ. Шийтгэх тогтоолын энэ хэсгийг дараах үндэслэлээр эс зөвшөөрч байна. Үүнд:

Анхан шатны шүүх шийтгэх тогтоолын үндэслэх хэсэгт “... Хохирогч Х.Ж-т энэ гэмт хэргийн улмаас 87000000 төгрөгийн хохирол учирсан байна. Шүүгдэгч А.А нь анх орон сууцаа “М” ХХК-ийн зээлийн барааны барьцаанд тавьж бараа авч, улмаар тамхины өр төлбөрөө барагдуулж чадаагүй болохоор “М” компанид сайн дураараа өр төлбөрт шилжүүлж өгсөн байна. ...шүүгдэгч А.А-ын гэм буруутай үйлдэл буюу хохирогч Х.Ж нь шүүгдэгч А.А-ын тамхи авч өгнө гэсэн үгэнд нь итгэж, түүний “М” ХХК-нд өгөх ёстой өр төлбөрт нь “М” ХХК-ийн нэр дээр нээгдсэн ХААН банкны 5007078477 дугаартай дансанд 2016 оны 9 дүгээр сарын 16-ны өдөр 50000000 төгрөг, 37000000 төгрөг тус тус шилжүүлсэн болох нь тогтоогдож байна...” гэж дүгнэжээ. Өөрөөр хэлбэл А.А-ын Х.Ж-ийг залилан мэхэлж  “М” компанид үүссэн өр төлбөрөө барагдуулсан талаар үндэслэлтэй дүгнэсэн боловч “...ийм мөнгө орж ирнэ, миний төлбөрөөс хасаарай, 87000000 төгрөгийг үндсэн төлбөрөөсөө хасаж байгаа юм шүү...” гэсний дагуу авсан үйлдэлд “М” ХХК-ийг буруутгах үндэслэлгүй юм гэсэн нь Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн үндэслэл болж байна. Эрүүгийн хуулийн 7.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлого гэж   гэмт хэрэг үйлдэж шууд, шууд бусаар олсон эдийн, эдийн бус хөрөнгө, түүний үнэ, түүнээс олсон ашиг, орлого, гэмт хэрэг үйлдэхэд ашигласан, ашиглахаар завдсан техник хэрэгслийг ойлгоно” гэж заасан. А.А нь иргэн Х.Ж-т худал хэлж итгүүлэн байж түүнээс 87000000 төгрөгийг гаргуулан өөрийн “М” ХХК-нд үүссэн өр төлбөрөө барагдуулсныг гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө орлого гэж үзнэ. Гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө орлого нь “М” компанид байгаа болох нь тодорхой байх тул уг мөнгийг гаргуулан бусдад учруулсан хохирлыг нөхөн төлөх, хэрэг шалган шийдвэрлэх ажиллагааны зардалд зарцуулах ёстой, энэ талаар Эрүүгийн хуулийн 7.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт тодорхой заасан байна. Өөрөөр хэлбэл хохирогчийн хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах, зөрчигдсөн эрхийг нь сэргээх арга хэмжээ авалгүй Эрүүгийн хуулийн 7.5 дугаар зүйлд гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлогыг хохирол нөхөн төлөхөд зарцуулна гэж заасныг зөрчиж, Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн гэж үзэж байна.

А.А-ад холбогдох эрүүгийн хэргийг анхан шатны шүүх 2020 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр хянан шийдвэрлэсэн 37 дугаартай шийтгэх тогтоолд “гэмт хэргийн улмаас учирсан шууд хохирол 87000000 төгрөгийг хохирогчид олгох нь хууль зүйн үндэслэлтэй байна” гэж зөв дүгнэн шийдвэрлэж байсныг дурдаж байна.Иймд шийтгэх тогтоолын Тогтоох хэсгийн 6 дахь хэсэгт өөрчлөлт оруулахаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Прокурорын эсэргүүцэл бичив.” гэжээ.

 

Хохирогч Х.Ж болон түүний өмгөөлөгчийн давж заалдах гомдолд: “Монгол Улсын мөрдөн байцаах ажиллагаа болон прокурорын шийдвэрээр үүссэн эрүүгийн хэрэгт “М” ХХК-ыг иргэний хариуцагчаар татаж, хуулийн үндэслэлтэй шийдвэрлэсэн байхад, анхан шатны шүүх энэ байдлыг огт анхаараагүй компанийн талд шударга бус шийдвэр гаргасанд гомдолтой байна.X.Ж би 87000000 төгрөгийг А.А-ад өгөөгүй “М” ХХК-д шилжүүлсэн. Ийнхүү тус компанид мөнгөө шилжүүлэх болсон шалтгаан нь: А.А надад “М” ХХК-тай байгуулсан гэрээт борлуулагч гэсэн нотариатаар баталгаажсан, барьцаат хөрөнгөтэй гэрээг үзүүлсэн болохоор би тамхи авахын тулд тус компанийн дансанд 87000000 төгрөгийг шилжүүлсэн. Уг мөнгөө А.А-ад өгсөн бол компаниас нэхэх эрх байхгүй. А-ыг тус компанийн гэрээт ажилтан гэсэн учраас компанид мөнгийг шилжүүлэх ёстой гэж үзэж компанид шилжүүлсэн. Энэ мөнгөнд тамхи ирэх байтал өгөөгүй, “М” ХХК үндэслэлгүйгээр хүний мөнгө авах эрх байхгүй, мөнгийг хүлээн авсан тул тамхи эсвэл мөнгийг буцааж өгөх ёстой. Бид олон жилийн хөдөлмөр зүтгэл, хөрөнгөөрөө үнэхээр хохирч байна. Хэрвээ ийм баримт байгаагүй бол би иргэн А.А-ад итгэхгүй, түүнийг юу хийдгийг нь мэдэхгүй тул юу гэж энэ их хэмжээний мөнгөө өгөх билээ. Ер нь иргэний хариуцагч байгууллагын бие төлөөлөгч гэрч А.О, Ж.Б нарын өгсөн мэдүүлэгт ч гэсэн энэ мөнгө А.А-ын гараар дамжаагүй, “М” ХХК-ны дансанд ХААН банкны харилцагч тоот данс эзэмшигч Х.Ж-ээс гэж шилжүүлсэн 87000000 төгрөгийг өөрийн ажилтан А.А-ын өрөнд суутган авсан нь хууль бусаар хөрөнгөжиж, намайг хохироосон хууль бус явдал болсон гэж үзэж байна.М” ХХК нь Иргэний хуульд заасан шударга ба шударга бус эзэмшилтэй холбоотой эд хөрөнгийг олж авч санхүүгийн хөрөнгийн эх үүсвэр болгон авсныг хууль бус гэдгийг мэдсэн бөгөөд мэдэх боломжтой байсан.Энэ нь “М” ХХК-ийн нябо А.О-ийн мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлсэн мэдүүлэгт 2016  оны 9 дүгээр сарын 16-нд байгууллагын дансны хуулга авч шүүж үзээд, Ж-ээс гэж миний харилцах данснаас шилжиж ирсэн байна гэдгийг мэдсээр байтал орлого болгон авсан байна. Үүнийг А.А-ын мөрдөн байцаахад өгсөн мэдүүлэгт  “уг мөнгөө би аваагүй “М” ХХК-ын данс руу орсон учир “М” ХХК-ын төлөх ёстой гэж мэдүүлсэн байсан.Миний бие тус байгууллагад 2016 оны 9 дүгээр сарын 23-нд /ажлын 5 хоногт/ гэрч хоёр хүний хамт очиж, танай дансанд орсон мөнгийг буцааж авъя гэхэд бид А.А-ын өрөнд суутгаж авсан та нар шүүхэд хандаж асуудлаа шийдвэрлүүлээрэй гэж хүлээж аваагүй. Тус байгууллагын удирдлагад миний бие нэг биш удаа албан бичгээр, биеэр, утсаар хандаж байсан гэдгийг хэргийг мөрдөн байцаах явцад санхүү борлуулалтын албан тушаалтнууд А.О, Ж.Б, н.М нарын мэдүүлгээр баталгаажиж байна. Мөрдөн байцаах ажиллагаа, Прокурорын байгууллага “М” ХХК-ыг иргэний хариуцагчаар татах шийдвэр гаргасан нь хууль зүйн үндэслэлтэй гэж үзнэ. Энэ бүгд нь А.А-ын мөрдөн байцаалт болон шүүх хуралд өгсөн мэдүүлгээр баталгааждаг. Тус компанийн харилцах дансны мөнгөний шилжүүлэг дээр А-ын төлбөр гэсэн үг үсэг байхгүй болохыг анхаарч, шүүх шударга, хуульд нийцсэн шийдвэр гаргаж өгнө гэж итгэж байна. Иргэний хууль ёсны эрх ашгийг хамгаалж, хуулийн дагуу шийдвэрлэж өгнө үү. Иймд:

1. А.А-ын ял хөнгөдсөн, олон хүнийг хохироож ихээхэн хэмжээний мөнгийг ашиглаж хохирол учруулсан хүнд хөнгөн ял өгч, ял завшуулж байна. А.Аад оногдуулсан ялыг зөвшөөрөхгүй маш их гомдолтой байна.

2. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 498 дугаар зүйлд зааснаар “М” ХХК-аас 87000000 төгрөгийг гаргуулж өгнө үү. Эсвэл миний хохирлыг эрүүгийн журмаар биш, “М” ХХК-аас иргэний журмаар шийдвэрлүүлэхийг дурдаж шийдвэрлэж өгнө үү. Миний бие баримтаа бүрдүүлээд “М” ХХК-аас иргэний журмаар жич шийдвэрлүүлэх хүсэлтэй байна.” гэжээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Давж заалдах шатны шүүх шүүгдэгч А.А, түүний өмгөөлөгч А.Серикжан, хохирогч К.Р, түүний өмгөөлөгч С.Тилеуберди, хохирогч Х.Ж, түүний өмгөөлөгч К.Ержан  нарын давж заалдах журмаар гаргасан гомдлууд болон прокурорын эсэргүүцлийг хянан шийдвэрлэхдээ хэрэгт цугларсан нотлох баримтуудын хүрээнд, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар гомдол, эсэргүүцэлд дурдсан асуудлаар хязгаарлахгүйгээр А.А-д холбогдох эрүүгийн 201726020423 дугаартай, 12 хавтаст хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянан үзэв.

Хэргийн бүх ажиллагааг хянахад хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн нотлох баримтуудыг шүүх үнэлж дүгнэх боломжтой, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагаа болон шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн ноцтой зөрчилгүй байна.

 

Шүүгдэгч А.А нь хохирогч Х.Ж, К.Р, Б.Э, З.К, А.С, С.Л, Б.Н, Д.А нарын найман хүний эд хөрөнгийг залилан авч, нийт 253,084,000.00 төгрөгийн буюу их хэмжээний хохирол учруулж гэмт хэрэг үйлдсэн нь хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, шүүх хуралдаанаар хэлэлцсэн нотлох баримтуудаар нотлогдсон талаар анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэлтэй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хэргийн бодит байдлыг тогтоох зарчимд нийцжээ.

 

Нэг. Хэргийн талаар тогтоогдсон үйл баримтууд

 

1. Шүүгдэгч А.А нь хохирогч Х.Ж-ийг 2016 оны 9 дүгээр сарын 16-ны өдөр “М" ХХК-аас тамхи худалдан авч, борлуулж 1 өдрийн дотор урамшууллын ашиг 9 сая төгрөгийг хувааж авна гэж хуурч мэхлэн, түүний эхнэрийн эзэмшилд байдаг Хаан банк дахь 5013130122 дугаар данснаас 87.000.000.00 төгрөгийг “М” XXК-ийн Хаан банк дахь 5007079477 тоот данс руу шилжүүлэн авч, өөрийн өр төлбөрөө барагдуулж залилан мэхэлсэн нь: 

-хохирогч Х.Ж-ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “2016 оны 9 дүгээр сарын 15-ны өдөр би өөрийн ажилладаг Нарантуул зах дээр худалдааны ажлаа хийж байхад А гэгч өмнө нь надаас бараа авч байсан эмэгтэй ирээд урамшуулалтай тамхи авах гэж байгаа, та мөнгийг нь гаргаарай гэж хэлээд гэрээ үзүүлсэн ба “М” ХХК-тай тамхины борлуулалтын албан ёсны ажилтан гэсэн гэрээ, мөн манай нөхрийн найзын орон сууц болон өөрийн нөхрийн байрны хамт барьцаанд тавьсан байгаа, одоо тамхиа аваад очсон ч болж байна. Надад 9000000 төгрөгийн тамхины урамшуулал өгнөө хоёулаа хувааж авъя, тал мөнгийг танд өгье гэж хэлсэн. 87000000 төгрөгийн үлдэгдэл хэрэг болоод байна, үлдэгдэл мөнгийг нь би хийчихсэн гэхээр нь бид хоёр “М” ХХК-нд очсон ба намайг ойрхон Хаан банк дээр хүлээж байхад та харагдаж болохгүй, эндээ байж байгаарай гэж хэлсэн. Тэгээд удалгүй А нь одоо компанийн данс руу шилжүүлж болно гэхээр нь “М” ХХК-ийн 5007079477 гэсэн данс руу өөрийн эхнэр Б-ийн Хаан банкны данснаас байгаа бүх мөнгөө шилжүүлсэн. Тэгээд мөнгө шилжүүлэхдээ би өөрийн нэр болох Ж-ээс гэсэн утгатай гүйлгээ хийсэн. Намайг мөнгөө шилжүүлэхдээ 2 хувааж хийгээрэй гэсэн ба 50000000, 37000000 төгрөгөөр хувааж хийгээрэй гэсэн. Тэгээд Баян-Өлгий гэрээт Е-гаас гээрэй гэхээр нь би Е гэж бичээд араас нь Ж-ээс гэж давхар бичсэн. А дахиж утсаар яриад ажил тарчихлаа, маргаашаас тамхиа авах боллоо хэлсэн. Маршааш нь ....захирал нь байхгүй байна, тамхи гаргахгүй байна, гадаад руу явчихсан байна гээд худлаа хэлж эхэлсэн. Тэгээд тэрнээс хойш мөнгийг чинь удахгүй өгнө гэж хэлээд одоог хүртэл төлөхгүй байна” гэх мэдүүлэг[1],

-“М” ХХК-ийн Хаан банкны депозит дансны хуулга[2],

-Шүүгдэгч А.А-ын бичсэн баримт[3],

-Гэрч Ж.Б-ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “А.А нь 2016 оны 7 дугаар сарын 04-ний өдөр 12/75 дугаартай гэрээгээр манай компанийн Баян-Өлгий аймаг дахь гэрээт борлуулагч болсон. Тэгээд гэрээний дагуу 2017 оны 7 дугаар сарын 04-ний өдөр 78.880.000 төгрөгийн барааг, 7 дугаар сарын 06-ны өдөр 150.595.000 төгрөгийн барааг манайхаас авсан. 150.595.000 төгрөгийг бараа авахдаа 95.000.000 төгрөгийг тухайн өдөр тушаах ёстой байсан боловч ямар ч мөнгө тушаагаагүй. Тийм учраас манайх мөнгөө нэхэж эхэлсэн. ...9 дүгээр сарын 16-ны өдөр 50.000.000 төгрөг, 9 дүгээр сарын 16-ны өдөр 37.000.000 төгрөг ...тус тус төлсөн. ...тэгээд хамгийн сүүлд үлдэгдэл 68.024.560 төгрөгийн оронд нөхөр нь гэх Е-гийн 2 өрөө байрыг манай компанийн нэр дээр шилжүүлэн өгөөд төлбөрөө барагдуулсан гэж үзсэн. Байрыг нь авахдаа зөрүү мөнгө болох 11.697.440 төгрөгийг Е-д бэлнээр өгсөн. Дээрх төлбөрийг барагдуулах явцад 2016 оны 11 дүгээр сарын сүүлээр Ж гэж хүн гэнэт манайд ирээд 2016 оны 9 дүгээр сарын 16-ны өдөр танай компанийн дансанд 37.000.000 төгрөг, 50.000.000 төгрөг нийт 87.000.000 төгрөг андуураад шилжүүлсэн гэж ирсэн. Тэгэхэд нь бид энэ 87.000.000 төгрөгийг А манайд ийм мөнгө орж ирнэ, миний төлбөрөөс хасаарай гэж байсан тул тэр тайлбараа хэлээд тэр хүнийг явуулсан.” гэх мэдүүлэг[4],

-гэрч А.О-ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...А нь барьцаа хөрөнгө болох үл хөдлөх хөрөнгө байрлуулж, 2016 оны 7 дугаар сарын 04-ний өдөр 78.880.000 төгрөгийн үнэ бүхий 4 нэр төрлийн бүтээгдэхүүн, ...2016 оны 7 дугаар сарын 06-ны өдөр А.А нь бүтээгдэхүүний захиалга их байна гээд нэмж тамхи авсан байдаг ба өмнөх бүтээгдэхүүний тооцоог өгөөгүй болохоор болохгүй гэж хэлээд Лхагвадорж нягтлан руу оруулахад надад дансанд 97.000.000 төгрөг байгаа, би гараад энэ мөнгийг шилжүүлнэ гээд 150.000.000 төгрөгийн үнэ бүхий тамхийг авсан байдаг. ...орой утасдаж асуухад мөнгө орсон байгаа шалгаарай гэж хэлсэн ба 97 сая төгрөг ороогүй харин 7 дугаар сарын 07-ны өдөр 7.800.000 төгрөгөөр 2 удаа, 9.000.000 төгрөгөөр 1 удаа шилжүүлсэн байсан. Ингэж явж байгаад 2016 оны 9 дүгээр сарын 16-ны өдөр 50.000.000 төгрөгийн нэг удаа, 37.000.000 төгрөгийг нэг удаа хувааж хийсэн байсан. Би дансны хуулгыг шүүж үзэхэд Ж гэж хүнээс шилжүүлсэн байсан. Манайд хэлэхдээ би өөрөө 87.000.000 төгрөгийг үндсэн төлбөрөөсөө хасаж байгаа юм шүү гэж хэлсэн...” гэх мэдүүлэг[5] зэрэг  баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар тал бүрээс нь, бүрэн гүйцэд, бодит байдлаар нь, хооронд нь харьцуулах замаар үнэлэхэд хангалттай тогтоогдсон, энэ талаарх анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд заасан дүгнэлт нь хэргийн бодит байдалд нийцсэн, хууль ёсны байх зарчмыг хангасан байна.

 

Шүүгдэгч А.А-ын хохирогч Х.Ж-т учруулсан 87.000.000 төгрөгийн хохирол төлбөр мөрдөн шалгах болон шүүхэд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад төлөгдөөгүйг тэмдэглэх нь зүйтэй.

 

2. Шүүгдэгч А.А нь хохирогч Б.Э-ыг 2016 оны 9 дүгээр сарын 22-26-ны өдөр Улаанбаатар хотын Сонгинохайрхан дүүргийн 6 дугаар хороо, Хананы материал 18062, Үйлдвэрчний эвлэлийн гудамж 70 дугаар байр, 314 тоот хаягт байршилтай 52 м.кв хоёр өрөө орон сууцны үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээг хуурамчаар үйлдэж барьцаалан, 35.800.000.00 төгрөгийг залилан мэхэлж авсан үйлдэл нь хохирогч Б.Э-ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлгүүд[6], хохирогч Б.Э-ын 5077072458 данснаас Х-н Ху-ийн 5926003447 данс руу 2 удаагийн гүйлгээгээр 35.800.000 төгрөгийг шилжүүлсэн Хаан банкны мөнгөн шилжүүлгийн баримтууд[7], гэрч Б.Б[8], М.Ц[9], Х.Е[10], А.Г[11], С.З[12] нарын мэдүүлэг, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2018 оны 5 дугаар сарын 01-ний өдрийн 3150 дугаартай дүгнэлт[13] зэрэг баримтуудаар хангалттай тогтоогджээ.

Хавтаст хэрэгт авагдсан баримтуудаар шүүгдэгч А.А нь хохирогч Б.Э-т учирсан хохирол төлбөрт 13 удаагийн гүйлгээгээр нийт 27.450.000 төгрөгийг буцаан төлсөн[14] байна.

Хохирогч Б.Э-аас шүүгдэгч А.А-ад шилжүүлсэн 35.800.000  төгрөгөөс түүний төлсөн 27.450.000 төгрөгийг хасахад шүүгдэгч А.А нь хохирогч Б.Эт 8.350.000 төгрөг төлөхөөр байна.

            Хавтаст хэрэгт авагдсан мөрдөгч, цагдаагийн ахмад А.Хуатын хохирогч Б.Э-т учирсан хохирлын тооцоо хийсэн хүснэгтээр шүүгдэгч А.А-аас хохирогч Б.Э-т шилжүүлсэн 13 удаагийн гүйлгээг буруу дугаарлаж, 6 дахь дугаарыг давхардуулснаас 12 удаагийн гүйлгээ гэж, мөн нийт шилжүүлсэн мөнгөний дүнг нэмж тооцохдоо 500000.00 төгрөгийн зөрүү гаргаж, хохирогч Б.Э-т нийт төлсөн дүнг 26.950.000 төгрөг гэж буруу ташаа дүгнэснийг тэмдэглэх нь зүйтэй.

 

3. Шүүгдэгч А.А нь хохирогч К.Р-ыг өөрийгөө “М” ХХК-д гэрээт борлуулагчаар ажилладаг, түр хугацаагаар мөнгө зээлдэж аваад өндөр хүүгээр буцааж өгнө гэж хуурч, төөрөгдөлд оруулан 2017 оны 4 дүгээр сарын сарын 11-ний өдрөөс 2017 оны 6 дугаар сарын 29-ний өдрийг хүртэл хугацаанд нийт 86.414.000.00 төгрөгийг иргэн А.Х, Х.Ху нарын Хаан банк дахь 5031523315, 5926003447 дугаартай дансаар дамжуулан залилан мэхэлж авсан нь хохирогч К.Р-ын мэдүүлэг[15], хохирогч К.Р-ын нөхөр К-ийн Е-ний Хаан банкны депозит дансны дэлгэрэнгүй хуулга[16], гэрч К.Е[17], М.Б[18], Х.Ж[19], Ж.Х[20], А.З[21], А.Г[22] нарын мэдүүлэг, А.Г-ын Хаан банкны  депозит дансны хуулга[23], гэрч Х.К[24],  Т.К[25], Х.Р[26], К.А[27] нарын мэдүүлгээр бүрэн тогтоогджээ.

 

Хавтаст хэрэгт авагдсан баримтуудаар шүүгдэгч А.А нь хохирогч К.Р-д хохирол төлбөрт 43 удаагийн гүйлгээгээр нийт 18.840.800 төгрөгийг буцаан төлсөн[28], хохирогч К.Р-аас шүүгдэгч А.А-д 16 удаагийн гүйлгээгээр шилжүүлсэн 86.414.000  төгрөгөөс түүний төлсөн 18.840.800 төгрөгийг хасахад шүүгдэгч А.А нь хохирогч К.Р-д 67.573.200 төгрөгийн хохирол төлбөр төлөхөөр байна.

 

4. Шүүгдэгч А.А нь хохирогч З.К-ыг өөрийгөө “М” ХХК-д гэрээт борлуулагчаар ажилладаг, түр хугацаагаар мөнгө зээлдэж аваад өндөр хүүгээр буцааж өгнө гэж хуурч, төөрөгдөлд оруулж 2017 оны 4 дүгээр сарын 21-ний өдрөөс 5 дугаар сарын 30-ны өдрийг хүртэл хугацаанд нийт 24.000.000.00 төгрөгийг иргэн А.Х, Х.Ху, Х.Е нарын Хаан банк дахь 5031523315, 5926003447, 5024711830 дугаар дансаар дамжуулан залилан мэхэлж авсан нь хохирогч З.К-ын мэдүүлгүүд[29], гэрч К.Е-ын мэдүүлэг[30], Хаан банкны мөнгөн шилжүүлгийн баримт[31], З.К-ын Хаан банкны 5180498727 дансны депозит дансны хуулга[32] зэрэг баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар тал бүрээс нь, бүрэн гүйцэд, бодит байдлаар нь, хооронд нь харьцуулах замаар үнэлэхэд хэргийн үйл баримт хангалттай тогтоогдсон байна гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Хохирогч З.К нь шүүгдэгч А.А-д Х.Е-аар дамжуулж 5.000.000 төгрөг[33], 10 удаагийн гүйлгээгээр 19.000.000 төгрөг[34], нийт 24.000.000 төгрөгийг шилжүүлсэн байх бөгөөд хавтаст хэрэгт авагдсан баримтуудаар шүүгдэгч А.А нь хохирогч З.К-д  12 удаагийн гүйлгээгээр хохирол төлбөрт зориулан нийт 16.400.000 төгрөгийг буцаан төлсөн[35] байна.

Анхан шатын шүүх хуралдаан дээр шүүгдэгч нь хохирогч З.К-д учруулсан хохирол төлбөрийг бүрэн төлсөн баримтыг[36] гаргаж өгсөн байх тул шүүгдэгч А.А нь хохирогч З.К-д төлөх хохирол төлбөргүй гэж үзнэ.

 

5. Шүүгдэгч А.А нь хохирогч А.С-ийг ОХУ-аас бараа оруулж ирэх гэж байна, Өлгий сумын төвд байгаа дэлгүүрүүдэд бараа нийлүүлэх үйл ажиллагаа явуулах гэрээ байгуулан 14 хоногийн дотор мөнгийг чинь 5 хувийн хүүтэй буцааж өгнө гэж хуурч, төөрөгдөлд оруулан 2017 оны 8 дугаар сарын 08-ны өдөр 5.000.000.00 төгрөгийг залилан мэхэлж авсан үйлдэл нь хохирогч А.С-ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг[37], шүүгдэгч А.А-ын хохирогч А.С-ээс мөнгө хүлээн авахдаа өгсөн гарын үсэг бүхий баримт[38], гэрч Х.Ж-ын мэдүүлэг[39] зэрэг баримтуудаар хангалттай тогтоогджээ.  

Шүүгдэгч А.А нь хохирогч А.С-ээс авсан 5.000.000 төгрөгийг бүрэн төлж өгсөн, одоо төлбөр тооцоогүй, ямар нэгэн гомдол саналгүй талаар хохирогч А.С-ийн 2020 оны 5 дугаар сарын 15-ны өдрийн баримт[40] хэрэгт авагдсан байх тул шүүгдэгч А.А-ыг хохирогч А.С-д төлөх хохирол төлбөргүй гэж үзнэ.

 

6. Шүүгдэгч А.А нь хохирогч С.Л-г өөрийгөө “Еркегүл” гэж танилцуулан, “М” ХХК-д гэрээт борлуулагчаар ажилладаг, Улаанбаатар хотод 2 их дэлгүүртэй, “М” компаниас авах 2.000.000.00 төгрөгийн урамшууллыг авахад 8.000.000.00 төгрөг шаардлагатай байна, 10 хоногийн дотор 10 хувийн хүүтэй эргүүлж өгнө гэж хуурч, төөрөгдөлд оруулан 2017 оны 8 дугаар сарын 31-ний өдөр 5.000.000.00 төгрөгийг нь залилан мэхэлж авсан нь хохирогч С.Л-гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлгүүд[41], гэрч Х.Д-ны мэдүүлэг[42], шүүгдэгч А.А-ын хохирогч С.Л-аас 5.000.000 төгрөг авахдаа хохирогчид бичиж өгсөн гарын үсэгтэй баримт[43] зэрэг нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар тал бүрээс нь, бүрэн гүйцэд, бодит байдлаар нь, хооронд нь харьцуулах замаар үнэлэхэд хэргийн үйл баримт хангалттай тогтоогдсон байна гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Хохирогч С.Л нь шүүгдэгч  А.А-аас мөнгөө авахын тулд Улаанбаатар хот руу явсан унааны зардалд 161.000 төгрөгийг нэмж гаргуулахаар нотлох баримтыг[44] гаргаж өгсөн боловч шүүгдэгч А.А нь хохирогч С.Л-аас авсан 5.000.000 төгрөгийг 13 удаагийн гүйлгээгээр[45] бүрэн төлсөн бөгөөд анхан шатны шүүхийн “шүүх хуралдаанаас өмнө шүүх хуралдааны товыг мэдэгдэж нэхэмжлэх хохирол байгаа эсэхийг асуухад би хохирлоо төлүүлж авсан, шүүх хуралдаанд орох шаардлагагүй гэснийг үндэслэж шүүгдэгч А.А-ыг хохирогч С.Л-д төлөх төлбөргүй байна гэж үзлээ” гэж дүгнэснийг хууль ёсны бөгөөд үндэслэлтэй гэж үзэж, шүүгдэгч А.А-ыг хохирогч С.Л-д төлөх төлбөргүй гэж дүгнэв.

 

7. Шүүгдэгч А.А нь хохирогч Б.Н-ыг түүний нөхөр К.Б-ийг Хууль сахиулах Их сургуулийн цагдаагийн ахлагчийн сургуульд оруулж өгнө гэж хуурч 2017 оны 8 дугаар сараас 2017 оны 9 дүгээр 01-ний өдрийг хүртэл хугацаанд нийт 5.970.000.00 төгрөгийг залилан мэхэлж авсан үйлдэл нь хохирогч Б.Н-ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлгүүд[46], хохирогч Б.Н-аас шүүгдэгч А.А-ад 5.300.000 төгрөг шилжүүлсэн баримтууд[47]  зэргийг үндэслэн хэргийн үйл баримт хангалттай тогтоогдсон байна гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Шүүгдэгч А.А нь хохирогч Б.Н-аас авсан 5.970.000 төгрөгийг 5 удаагийн гүйлгээгээр[48] 4.100.000 төгрөгийн хохирол төлбөрийг төлсөн бөгөөд хохирогч Б.Н-аас “миний бие Бабай овогтой Н нөхөр болох талийгаач К.Б бид хоёрын А.А-аас авах 5.970.000 төгрөгийг бүрэн төлүүлж авсан тул А.А-ад ямар нэгэн гомдол маргаангүй, бид хоёрын дунд тооцоо бүрэн дууссан учир баримт олгов.” гэх хохирогч Б.Н-ын нотариатаар гэрчлүүлсэн баримт[49] хэрэгт авагдсан байх тул шүүгдэгч А.А-ыг хохирогч Б.Н-т төлөх хохирол төлбөргүй гэж үзэв.

 

8. Шүүгдэгч А.А нь хохирогч Д.А-ийг “М” ХХК-аас тамхи худалдаж авах ба том оноо /бал/ цуглуулж байгаа, түр хугацаагаар мөнгө зээлдэж аваад шагналын мөнгө орж ирэхээр нь өндөр хүүгээр буцааж өгнө гэж хуурч, төөрөгдөлд оруулан 2017 оны 9 дүгээр сарын 22-ны өдөр 3.900.000.00 төгрөгийг залилан мэхэлсэн нь хохирогч Д.А-ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлгүүд[50], гэрч Х.Н-ын мэдүүлэг[51], шүүгдэгч А.А-ын хохирогч Д.А-ээс 3.900.000 төгрөгийг авахдаа бичиж өгсөн гарын үсэг бүхий баримт[52], хохирогч Д.А-ийн ХААН банкны дипозит дансны дэлгэрэнгүй хуулга[53] зэрэг нотлох баримтуудаар хангалттай тогтоогджээ.

 

Шүүгдэгч А.А нь хохирогч Д.А-ээс залилж авсан 3.900.000 төгрөгийг 21 удаагийн гүйлгээгээр[54] бүрэн төлсөн бөгөөд анхан шатны шүүхийн “үлдэгдэл 210.000 төгрөгийг төлж барагдуулсан болох нь шүүгдэгч А.А-ын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэг, хохирогчийн мэдүүлгээр тогтоогдож байх тул хохирогч Д.А-д төлөх төлбөргүй байна гэж үзлээ” гэж дүгнэснийг үгүйсгэх нотлох баримтгүй байх тул шүүгдэгч А.А-ыг хохирогч Д.А-д төлөх хохирол төлбөргүй гэж үзнэ.

 

Хоёр. Шүүгдэгчийн гэм буруугийн талаар

 

                Баян-Өлгий аймгийн прокурорын газраас шүүгдэгч А.А-ад холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 3.1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг мөн зүйлийн 2.2 дахь хэсэг болгон хөнгөрүүлэн өөрчилж, түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтаар гэм буруутайд тооцож, тухайн зүйл хэсэгт заасан төрөл, хэмжээний дотор ял оногдуулсан нь Эрүүгийн хуулийн 1.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хууль ёсны зарчим, 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэм буруугийн зарчимд тус тус нийцсэн байна.

 

            Хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтаар нотлогдон тогтоогдсон дээрх үйл баримуудад анхан шатны шүүх үндэслэл бүхий дүгнэлт хийж, шүүгдэгч А.А-ыг бусдыг хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж, залилах гэмт хэргийг бусдад их хэмжээний хохирол учруулж үйлдсэн буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 заалтад заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцохдоо мөн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хууль буцаан хэрэглэх журмыг зөрчөөгүй, Эрүүгийн хуулийг зөв тайлбарлаж хэрэглэжээ.

 

Шүүгдэгчийн хувьд залилах гэмт үйлдлээ хэрэгжүүлж эхлэхээс өмнө “бусдын эд хөрөнгө, эсхүл түүнийг эзэмших, өмчлөх эрхийг буцааж өгөхгүй, хариу төлбөр огт хийхгүй, эсхүл хагасыг нь хийнэ” гэсэн санаа зорилго, сэдэлтээр хохирогчийг хуурч, эсхүл зохиомол байдлыг зориудаар бий болгох, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж эзэмшигч, өмчлөгчийн эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхийг шилжүүлэн авснаараа Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлд заасан гэмт хэргийн шинж бүрэн хангагддаг ба А.А-ын холбогдсон 8 үйлдэл холбогдлын хувьд залилах гэмт хэргийн дээрх шинжийг агуулсан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан мөрдөн байцаалт болон шүүх хуралдааны явцад нотолбол зохих байдлууд бүрэн нотлогдон тогтоогдсон байна.

 

Түүнчлэн анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолоор шүүгдэгч А.А-ад оногдуулсан хоёр жилийн хорих ял нь их хэмжээний хохирол учруулж үйлдсэн залилах гэмт хэрэг, тухайн хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон, Эрүүгийн хуулийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан шударга ёсны зарчимд нийцсэн байна гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Шүүх шүүгдэгч А.А-ад эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ түүний гэмт хэрэг  үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирлын шинж чанар, хэр хэмжээ, хохирол төлбөр төлсөн байдал, шүүгдэгчийн хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал зэргийг харгалзан үзэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл, журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор ял оногдуулсан нь мөн хуулийн 6.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт нийцсэн, хууль ёсны байх зарчмыг зөрчөөгүй байна.

 

Гурав. Шийтгэх тогтоол болон давж заалдах гомдол, эсэргүүцлийн талаар

 

            Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд заасан үндэслэл нь хэргийн бодит байдалтай нийцсэн, Эрүүгийн хуулийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтыг зөв тайлбарлан хэрэглэсэн, шийтгэх тогтоол хууль ёсны бөгөөд үндэслэлтэй байх шаардлагыг хангасан байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1.1 дэх заалтыг удирдлага болгож, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэв.

Нэг. Шүүгдэгч А.А, түүний өмгөөлөгч А.Серикжан нар “(1) хохирогч К.Р-ын тооцоог буруу хийсэн, А.А-ын тооцоолсноор хохирогч К.Р-ад 45,414,000 төгрөгийн хохирол төлөх үлдэгдэлтэй ба энэ нь хавтаст хэрэгт авагдсан гэрч нарын мэдүүлгээр нотлогдоно. Түүнчлэн, мөрдөн байцаалтын шатанд прокуророос шалгавал зохих зүйлүүдийг шалгаагүй (2) зээлийн гэрээтэй холбоотой асуудлыг анхан шатны шүүх хянан шийдвэрлэхдээ 7 дугаар хавтаст хэргийн 68-69, 70- 71 дүгээр тал, 8 дугаар хавтаст хэргийн 134 дүгээр талд авагдсан бичгийн нотлох баримтыг үнэлээгүй (3) энэхүү гэмт хэргийн улмаас олж авсан хөрөнгийг хураан авч хохирогчийг хохиролгүй болгуулах талаарх хуулийг хэрэглээгүй, хуулийг буруу тайлбарлан Х.Ж-ийн 87.000.000 төгрөгийг А.А-аас гаргуулахаар шийдвэрлэсэнд гомдолтой, (4) Торгуулийн ял оногдуулж өгнө үү” гэж гаргасан давж заалдах гомдлыг дараах хангаж шийдвэрлэх хууль зүйн үндэслэлгүй байна.

(1)Хавтаст хэрэгт авагдсан баримтаар хохирогч К.Р нь шүүгдэгч А.А-ад нийт 16 удаагийн гүйлгээгээр 86.414.000 төгрөг шилжүүлсэн нь нотлогдон тогтоогдсон[55] бөгөөд шүүгдэгч А.А-аас хохирогч К.Р-ад 43 удаагийн гүйлгээгээр 18.840.800 төгрөгийг буцаан төлсөн, одоо 67.573.200 төгрөгийн үлдэгдэл төлбөртэй байна.

                (2)Хохирогч Б.Э нь 2 удаагийн шилжүүлгээр 2019 оны 9 дүгээр сарын 23-ны өдөр өөрийн ХААН банкны 5077072458 дугаартай данснаас А.А-ын эзэмшиж байсан 5926003447 дугаартай данс руу 21.600.000 төгрөгийг, 2019 оны 9 дүгээр сарын 26-ны өдөр 14.200.000 төгрөгийг, нийт 35.800.000 төгрөгийг шүүгдэгч А.А-ад шилжүүлсэн нь хавтаст хэрэгт авагдсан ХААН банкны шилжүүлгийн баримтаар[56] тогтоогдож байх тул давж заалдах гомдолд дурдсан үндэслэлийг хүлээж авах хууль зүйн үндэслэлгүй.

(3) Шүүгдэгч А.А нь “М” ХХК-нд төлөх ёстой 87.000.000 төгрөгийн өрийг төлүүлэх зорилгоор хохирогч Х.Ж-ийг “М" ХХК-аас тамхи худалдан авч, борлуулж, 1 өдрийн дотор урамшууллын ашиг 9 сая төгрөгийг хувааж авна гэж хуурч мэхлэн, түүний 87.000.000 төгрөгийг “М” ХХК-ийн данс руу шилжүүлж, Х.Ж-ийн эд хөрөнгийг залилан мэхэлж авсан гэмт хэрэг үйлдсэн нь тогтоогдсон бөгөөд гэмт хэргийн улмаас учруулсан хохирол төлбөрийг гэм буруутай этгээдээр нөхөн төлүүлэх нь Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт тус тус нийцсэн, анхан шатны шүүхийн энэ талаарх дүгнэлт, шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэлтэй болжээ.

(4) Шүүгдэгч А.А нь нийт 8 удаагийн үйлдлээр 253.084.000 төгрөгийн хохирол учруулснаас 90.160.800 төгрөгийн хохирол төлбөрийг төлсөн, шүүхийн шийдвэрээр 162.923.200 төгрөгийн төлөх хохирол төлбөртэй бөгөөд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолоор шүүгдэгч А.А-ад оногдуулсан хоёр жилийн хугацаагаар хорих ял нь их хэмжээний хохирол учруулж үйлдсэн залилах гэмт хэрэг, тухайн хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон, Эрүүгийн хуулийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан шударга ёсны зарчимд нийцсэн байх тул оногдуулсан ялыг хөнгөрүүлэх тухай давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

Хоёр. Шүүгдэгч А.А-ад хуульд зааснаар оногдуулсан хоёр жилийн хугацаагаар хорих ял нь тухайн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон, түүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирлын шинж чанар, хэр хэмжээ, хохирол төлбөр төлсөн байдал, шүүгдэгчийн хувийн байдалд тохирсон буюу шударга ёсны зарчимд нийцсэн, шүүгдэгчид ял оногдуулахдаа анхан шатны шүүх хуульд заасан нийтлэг үндэслэлийг баримталсан байх тул хохирогч К.Р болон түүний өмгөөлөгч С.Тилеуберди нарын “...шүүгдэгч А.А-ад анхан шатны шүүхээс оногдуулсан ял үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохироогүй...” гэсэн давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

Гурав. Хохирогч Х.Ж болон түүний өмгөөлөгчийн давж заалдах гомдол, прокурорын эсэргүүцэлд “анхан шатны шүүх Эрүүгийн хуулийн 7.5 дугаар зүйлийн 5 дахь хэсгийг хэрэглээгүй буюу хохирогч Х.Ж-т учирсан 87000000.00 төгрөгийн хохирол төлбөрийг иргэний хариуцагч “М” ХХК-аас гаргуулаагүй нь хуульд нийцээгүй” гэжээ.

Эрүүгийн хуулийн 7.5 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт “Гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлого хууль ёсны дагуу хийгдсэн хэлцлийн үндсэн дээр бусдын өмчлөлд шилжсэн бол шүүх тухайн эд зүйлийг үнэлж гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийн хувьд ногдох, хураан авахыг хуулиар хориглоогүй хөрөнгө, орлогоос албадан гаргуулж хохирлыг төлүүлнэ. Тухайн хөрөнгө, орлогыг гэмт хэрэг үйлдэж олсон болохыг мэдсээр байж авсан болох нь тогтоогдвол шүүх уг эд зүйл, хөрөнгө, орлогыг бусдын өмчлөлд шилжүүлсэн хэлцлийг хүчингүйд тооцож, хөрөнгө, орлогыг хураан авч хохирлыг нөхөн төлүүлнэ.” гэж хуульчилсан бөгөөд хуулийн уг заалтыг хөрөнгө, орлогыг хураах албадлагын арга хэмжээг зохицуулсан мөн зүйлийн бусад хэсгүүдтэй уялдуулж тайлбарлаж, хэрэглэнэ. “М” ХХК-ийн хувьд тухайн хөрөнгө, орлогыг шүүгдэгч А.А нь гэмт хэрэг үйлдэж олсон болохыг мэдсээр байж авсан гэх нөхцөл байдал хэргээс тогтоогдохгүй байна.

 

Хавтаст хэрэгт авагдсан баримуудаар шүүгдэгч А.А нь 2016 оны 7 дугаар сарын 04-ний өдрийн 12/75 дугаартай гэрээгээр “М” ХХК-ийн Баян-Өлгий аймаг дахь гэрээт борлуулагч болсон байх бөгөөд тэдний хооронд зээлийн гэрээний харилцаа үүссэн. Шүүгдэгч А.А нь зээлийн гэрээний гүйцэтгэлээ гэрээнд заасан хугацаандаа гүйцэтгээгүй бөгөөд тус компанид төлөх ёстой өрөө төлөхийн тулд хохирогч Х.Ж-ийг “М" ХХК-аас тамхи худалдан авч, борлуулж 1 өдрийн дотор урамшууллын ашиг 9 сая төгрөгийг хувааж авна гэж хуурч мэхлэн, түүний эхнэрийн эзэмшилд байдаг Хаан банк дахь 5013130122 дугаар данснаас 87.000.000.00 төгрөгийг “М” XXК-ийн Хаан банк дахь 5007079477 тоот данс руу шилжүүлж, өөрийн өр төлбөрөө барагдуулж залилан мэхэлсэн нь нотлогдон тогтоогдсон. Иймээс Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар А.А-ын үйлдсэн гэмт хэргийн улмаас учирсан хохирол төлбөрийг гэм буруутай этгээдээс гаргуулж, хохирогчид олгосон анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол үндэслэлтэй бөгөөд энэ талаар гаргасан прокурорын эсэргүүцэл, хохирогч Х.Ж, түүний өмгөөлөгч нарын давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 8.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэмт хэргийн улмаас учирсан эд хөрөнгийн болон эд хөрөнгийн бус хохирлыг хууль ёсоор хариуцвал зохих хүн, хуулийн этгээдийг иргэний хариуцагчаар татан оролцуулж болохоор хуульчилсан бөгөөд мөн зүйлийн 2 дахь хэсэгт энэ тохиолдолд мөрдөгч тогтоол гаргана. “М” ХХК-ийн хувьд шүүгдэгч А.А-ын үйлдсэн гэмт хэргийн улмаас учирсан эд хөрөнгийн хохирлыг хууль ёсоор хариуцвал зохих хуулийн этгээд биш, түүний учруулсан хохирлыг хариуцах хууль зүйн үндэслэлгүй байхад мөрдөгчийн 2018 оны 4 дүгээр сарын 12-ны өдрийн тогтоолоор тус компанийг иргэний хариуцагчаар тогтоож[57], улмаар иргэний хариуцагчийн хууль ёсны төлөөлөгчөөр “М” ХХК-ийн итгэмжлэлээр Б.Л[58], Х.С[59] нарыг тогтоосон нь эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хууль ёсны байх зарчимд нийцээгүй байна. Түүнчлэн Бая-Өлгий аймгийн прокурорын газрын 2018 оны 7 дугаар сарын 05-ны өдрийн 5/34 дүгээр прокурорын тогтоолоор иргэний хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн иргэний хариуцагчаар татан оролцуулсан мөрдөгчийн дээрх тогтоолыг хүчингүй болгуулах тухай гомдлыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 8.6 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг буруу тайлбарлаж хэрэглэснийг тэмдэглэх нь зүйтэй байна.

 

Иймд дээр дурдсан үндэслэлүүдээр, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан үндэслэл тогтоогдоогүй тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, шүүгдэгч А.А, түүний өмгөөлөгч А.Серикжан нарын хамтран гаргасан, хохирогч К.Р болон түүний өмгөөлөгч С.Тилеуберди нарын хамтран гаргасан, хохирогч Х.Ж, түүний өмгөөлөгч К.Ержан нарын давж заалдах гомдлууд, прокурорын эсэргүүцлийг тус тус хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

Эрүүгийн хуулийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч А.А-ын  цагдан хоригдсон 114 хоногийн хугацааг түүний ял эдлэх хугацаанд оруулж тооцно.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтыг удирдлага болгож ТОГТООХ нь:

           

1. Баян-Өлгий аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 5 дугаар сарын 29-ний өдрийн 2020/ШЦТ/133 дугаар шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч А.А болон түүний өмгөөлөгч А.Серикжан нарын хамтран гаргасан, хохирогч К.Р болон түүний өмгөөлөгч С.Тилеуберди нарын хамтран гаргасан, хохирогч Х.Ж, түүний өмгөөлөгч К.Ержан нарын давж заалдах гомдлууд, прокурорын эсэргүүцлийг тус тус хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Эрүүгийн хуулийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч А.Аын  цагдан хоригдсон 114 хоногийн хугацааг түүний ял эдлэх хугацаанд оруулж тооцсугай.

 

3. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосон даруй хуулийн хүчин төгөлдөр болохыг дурдсугай.

 

4. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор оролцогч, прокурор, дээд шатны прокурор хяналтын журмаар гомдол, эсэргүүцэл гаргаж болохыг тайлбарласугай.

                                

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     С.ӨМИРБЕК

 

ШҮҮГЧИД                                                       Д.КӨБЕШ

 

                                                                                                М.НЯМБАЯР

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

[1] Хэргийн 5 дугаар хавас, 16-17 дугаар тал.

[2] Хэргийн 2 дугаар хавтас, 17 дугаар тал.

[3] Хэргийн 5 дугаар хавтасны 11 дугаар тал.

[4] Хэргийн 1 дүгээр хавтасны 175-177 дугаар тал.

[5] Хэргийн 5 дугаар хавтасны 21 дугаар тал.

[6] Хэргийн 7 дугаар хавтас, 14-15, 35 дугаар тал.

[7] Хэргийн 7 дугаар хавтас, 22, 23 дугаар тал.

[8] Хэргийн 7 дугаар хавтас, 38-39 дугаар тал.

[9] Хэргийн 7 хавтасны 55 дугаар тал.

[10] Хэргийн 7 дугаар хавтасны 68-69 дугаар тал.

[11] Хэргийн 7 дугаар хавтасны 70-71 дугаар тал.

[12] Хэргийн 8 дугаар хавтасны 114 дугаар тал.

[13] Хэргийн 7 дугаар хавтасны 77-79 дугаар тал.

[14] Хэргийн 7 дугаар хавтасны 124-154 дугаар тал.

[15] Хэргийн 1 дүгээр хавтасны 53-56, 79 дугаар тал.

[16] Хэргийн 4 дүгээр хавтасны 210-228 дугаар тал.

[17] Хэргийн 1 дүгээр хавтасны 126-127 дугаар, 6 дугаар хавтасны 184-185 дугаар тал.

[18] Хэргийн 1 дүгээр хавтасны 128-130 дугаар тал.

[19] Хэргийн 1 дүгээр хавтасны 136 дугаар тал.

[20] Хэргийн 1 дүгээр хавтасны 137 дугаар тал.

[21] Хэргийн 1 дүгээр хавтасны 138 дугаар тал.

[22] Хэргийн 1 дүгээр хавтасны 141-142 дугаар тал.

[23] Хэргийн 1 дүгээр хавтасны 149-150 дугаар тал.

[24] Хэргийн 1 дүгээр хавтасны 162 дугаар тал.

[25] Хэргийн 1 дүгээр хавтасны 163 дугаар тал.

[26] Хэргийн 1 дүгээр хавтасны 164 дүгээр тал.

[27] Хэргийн 1 дүгээр хавтасны 169 дүгээр тал.

[28] Хэргийн 4 дүгээр хавтасны 210-222, 10 дугаар хавтасны 66, 11 дүгээр хавтасны 110, 167-169 дүгээр тал.  

[29] Хэргийн 1 дүгээр хавтасны 95-96, 101-102 дугаар тал.

[30] Хэргийн 5 дугаар хавтасны 235-236 дугаар тал.

[31] Хэргийн 2 дугаар хавтасны 36 дугаар тал.

[32] Хэргийн 4 дүгээр хавтасны 229-244 дүгээр тал.

[33] Хэргийн 5 дугаар хавтасны 235-236 дугаар тал.

[34] Хэргийн 1 дүгээр хавтасны 99, 4 дүгээр хавтасны 231-236 дугаар тал.

[35] Хэргийн 4 дүгээр хавтасны 231-237, 10 дугаар хавтасны 46,50, 65 дугаар тал.

[36] Хэргийн 11 дүгээр хавтасны 113 дугаар тал.

[37] Хэргийн 1 дүгээр хавтасны 114-115, 120 дугаар тал.

[38] Хэргийн 1 дүгээр хавтасны 118 дугаар тал.

[39] Хэргийн 1 дүгээр хавтасны 121 дүгээр тал.

[40] Хэргийн 11 дүгээр хавтасны 111 дүгээр тал.

[41] Хэргийн 6 дугаар хавтасны 82, 86, 210-211 дүгээр тал.

[42] Хэргийн 6 дугаар хавтасны 89-90 дүгээр тал.

[43] Хэргийн 6 дугаар хавтасны 80 дугаар тал.

[44] Хэргийн 6 дугаар хавтасны 79,81 дүгээр тал.

[45] Хэргийн 9 дүгээр хавтасны 31-35, 10 дугаар хавтасны 47, 58-61, 63, 64 дугаар тал.

[46] Хэргийн 6 дугаар хавтасны 205-207, 209-210 дугаар тал.

[47] Хэргийн 6 дугаар хавтасны 195, 196 дугаар тал.

[48] Хэргийн 6 дугаар хавтасны 209, 234, 221, 10 дугаар хавтасны 51, 67-69 дүгээр тал.

[49] Хэргийн 11 дүгээр хавтасны 112 дугаар тал.

[50] Хэргийн 1 дүгээр хавтасны 103-104, 112, 9 дүгээр хавтасны 48 дугаар тал.

[51] Хэргийн 1 дүгээр хавтасны 122 дугаар тал.

[52] Хэргийн 1 дүгээр хавтасны 110 дугаар тал.

[53] Хэргийн 9 дүгээр хавтасны 50-57 дугаар тал.

[54] Хэргийн 9 дүгээр хавтасны 50-57, 10 дугаар хавтасны 52-55,62-63 дугаар тал.

[55] Хэргийн 4 дүгээр хавтасны 210-225 дугаар тал.

[56] Хэргийн 7 дугаар хавтасны 22, 23 дугаар тал.

[57] Хэргийн 5 дугаар хавтасны 217 дугаар тал.

[58] Хэргийн 5 дугаар хавтасны 216, 218 дугаар тал.

[59] Хэргийн 6 дугаар хавтасны 158 дугаар тал.