Баян-Өлгий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 05 сарын 29 өдөр

Дугаар 2020/ШЦТ/133  

 

БӨ аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Увс аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б. Г даргалж, Ховд аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Ц, БӨ аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч А.Дауренбек нарын бүрэлдэхүүнтэй,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ж.А,

орчуулагч, хэлмэрч А.Е,

улсын яллагч, БӨ аймгийн Прокурорын газрын ерөнхий прокурорын орлогч А.Т,

иргэдийн төлөөлөгч З.Б,

хохирогч Б.Э-, Х.Ж- /онлайнаар/, К.Р-,

иргэний хариуцагч байгууллагын хуулийн зөвлөх Х.С- /онлайнаар/, 

хохирогч Х.Ж-ийн өмгөөлөгч К.Е-,

шүүгдэгчийн өмгөөлөгч А.С-, С.Н-,

шүүгдэгч А.А- нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулж, БӨ аймгийн Прокурорын газраас Залилах гэмт хэрэгт буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 3 дах хэсгийн 3.1-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Ш.с овогт А-ын А-ад холбогдох 201726020423 дугаартай эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв.

Шүүгдэгч А.А-ын биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 1992 оны 01 дүгээр сарын 29-ний өдөр төрсөн, 27 настай, эмэгтэй, яс үндэс казах, дээд боловсролтой, эрх зүйч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, У хотын Б дүүргийн 0 дүгээр хороо, С хотхон гудамжны *** тоотод оршин суух хаягтай, ам бүл 2, охины хамт амьдардаг, урьд ял шийтгэлгүй, Ш.с овогт А-ын А-, регистрийн дугаар БЮ..................

Шүүгдэгч  А.А-ын холбогдсон хэргийн талаар:

1. Шүүгдэгч А овогтой А- нь иргэн Х.Ж-ийг 2016 оны 09 дүгээр сарын 16-ны өдөр “М Со” ХХК-иас тамхи худалдан авч, борлуулж 1 өдрийн дотор урамшууллын ашиг 9 сая төгрөгийг хувааж авна гэж хуурч мэхлэн түүний эхнэрийн эзэмшилд байдаг Хбанкны 5*********2 тоот данснаас 87000000 /наян долоон сая/ төгрөгийг “М Со” XX компанийн Х банкны ******** тоот данс руу шилжүүлж авч өөрийн өгөх өр төлбөрөө төлүүлж авч залилан мэхэлсэн гэмт хэргийг,

2. 2016 оны 09 дүгээр сарын 22-ноос 26-ны өдрийн хооронд У хотын Со дүүргийн  0 дугаар хорооны С хороолол ****** тоотод оршин суудаг Б овогтой Э-т СХД-ийн 0 дугаар хороо, Хананы материал 18062 үйлдвэрчний эвлэлийн гудамж 70 дугаар байр, **** тоот хаягт байршилтай 52 м.кв хоёр өрөө орон сууцны байрны гэрчилгээг хуурамчаар үйлдэж барьцаалан 35800000 /гучин таван сая найман зуун мянга/ төгрөгийг залилан мэхэлж авсан гэмт хэргийг,

3. Б аймгийн Ө сумын 0 дүгээр багийн иргэн К.Р-аас өөрийгөө “М Со” ХХК-д гэрээт борлуулагчаар ажилладаг, түр хугацаагаар мөнгө зээлдэж аваад өндөр хүүгээр буцааж өгнө гэж бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж 2017 оны 04 дүгээр сарын сарын 11-нээс 06 дугаар сарын 29-ний өдөр хүртэл үргэлжилсэн үйлдлээр нийт 86414000 /наян зургаан сая дөрвөн зуун арван дөрвөн мянга/  төгрөгийг иргэн А.Х-, Х.Х- нарын Х банкан дахь ******, ****** дугаартай дансаар шилжүүлэн авсан гэмт хэргийг,

4. Б аймгийн Ө сумын 0 дугаар багийн иргэн З.К-аас өөрийгөө “Монгол Тамхи Со” ХХК-д гэрээт борлуулагчаар ажилладаг, түр хугацаагаар зээлдэж аваад өндөр хүүгээр буцааж өгнө гэж бодит байдлыг нуух замаар түүнийг төөрөгдөлд оруулж 2017 оны 04 дүгээр сарын 21-нээс 5 дугаар сарын 30-ны өдөр үргэлжилсэн үйлдлээр 24000000 /хорин дөрвөн сая/ төгрөгийг иргэн А.Х-, Х.Х-, Х.Е- нарын Х банкан дахь ******, ******47, 5****** дугаартай дансаар шилжүүлэн авсан гэмт хэргийг,

5. Б аймгийн Б сумын Эрүүл мэндийн төвийн сувилагч ажилтай А.С-ээс 2017 оны 08 дугаар сарын 08-ны өдөр 5000000 /таван сая/ төгрөгийг “...би ОХУ-аас бараа оруулж ирэх гэж байна, Ө сумын төвд байгаа дэлгүүрүүдэд бараа нийлүүлэх үйл ажиллагаа явуулах гэрээ байгуулан 14 хоногийн дотор мөнгийг чинь 5 хувийн хүүтэй буцааж өгнө” гэж зохиомол байдлыг зориудаар бий болгож залилан мэхэлж авсан гэмт хэргийг,

6. Б аймгийн Ө сумын  0 дүгээр багт оршин суух хаягтай Х.Д-, С.Л- нарт А овогтой А- нь 2017 оны 08 дугаар сарын 31-ний өдөр өөрийнхөө нэрийг Е- гэж танилцуулж “М Со” ХХК-д гэрээт борлуулагчаар ажилладаг, одоо У хотод 2 их дэлгүүртэй, “М Со” компаниас авах 2 сая төгрөгийн урамшууллыг авахад 8 сая төгрөг шаардлагатай байна, та нарын мөнгийг 10 хоногийн дотор 10 хувийн хүүтэй эргүүлж өгнө гэж итгүүлэн 5000000 /таван сая/ төгрөгийг нь залилан мэхэлж авсан гэмт хэргийг,

7. Б аймгийн А сумын 0 дүгээр багийн иргэн Б.Н-ын нөхөр К.Б-ийг Хууль сахиулах Их сургуулийн цагдаагийн ахлагчийн сургуульд оруулж өгнө гэж хууран мэхэлж 2017 оны 08 дугаар сараас 2017 оны 09 дүгээр 01-ний өдрийн хооронд хэд хэдэн удаагийн үйлдлээр нийт 5970000 /таван сая есөн зуун далан мянга/ төгрөгийг залилан мэхэлж авсан гэмт хэргийг,

8. Б аймгийн Ө сумын 2 дугаар багт оршин суугч Д.А-ийн гэрээс очиж 2017 оны 09 дүгээр сарын 22-ны өдөр “Би “Тамхи Со” ХХК-иас тамхи худалдаж авах ба том оноо /бал/ цуглуулж байгаа, түр хугацаагаар мөнгө зээлдэж аваад шагналын мөнгө орж ирэхээр нь өндөр хүүгээр буцааж өгнө гэж бодит байдлыг нуух замаар түүнийг төөрөгдөлд оруулж 3900000 /гурван сая есөн зуун мянга/ төгрөгийг залилан мэхэлж авсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.   /Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

ТОДОРХОЙЛОХ нь:

           Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

           Нэг. Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч, хохирогч, өмгөөлөгч нарын гаргасан мэдүүлэг.

           1. Шүүгдэгч А.А- мэдүүлэхдээ: “...миний бие гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна, надад торгуулийн ял оногдуулж, уг ялыг 3 жилийн хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож өгнө үү. Энэ хугацаанд торгууль болон хохирогч нарын хохирлыг төлж барагдуулах болно.” гэв.

          2. Улсын яллагч А.Т мэдүүлэхдээ: “...Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дах хэсгийн 2.2-т зааснаар шүүгдэгч А.А-ад 6 жил 4 сарын хугацаагаар хорих ял оногдуулах саналтай байна.” гэв.

          3. Шүүгдэгч А.А-ын өмгөөлөгч А.С-, С.Н- нар мэдүүлэхдээ: “..бидний үйлчлүүлэгч шүүгдэгч А.А- нь 7 сартай жирэмсэн, мөн шүүхийн шатанд хохирогч нарт хохирлоо зохих хэмжээгээр төлж барагдуулж, үлдсэн хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлж байгаа зэрэг нөхцөл байдлыг нь харгалзан үзэж торгох ял оноож өгнө үү” гэв.

          4. Хохирогч К.Р- мэдүүлэхдээ: “...шүүх бүрэлдэхүүнээс бид нарын үр хүүхэд болон ар гэрийн хүн байдлыг харгалзан үзэж хохиролгүй болгож, үнэн шударгаар шийдвэр гаргаж залилагч этгээдэд хуулийн дагуу оногдуулах ялыг хүндрүүлж өгөхийг хүсэж байна.” гэв.

         5. Иргэний хариуцагч байгууллагын хуулийн зөвлөх Х.С- мэдүүлэхдээ: “...Улсын яллагчийн саналыг дэмжиж байна.” гэв.

         6. Хохирогч Х.Ж- мэдүүлэхдээ: “...Улсын яллагчийн саналыг дэмжиж байна.” гэв.

         7. Хохирогч Б.Э- мэдүүлэхдээ: “...Миний хохирлыг төлүүлж, хуулийн дагуу шийдвэрлэж өгөхийг хүсэж байна.” гэв.

          

         Хоёр: Эрүүгийн 201726020423 дугаартай хэргээс дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

1. Хохирогч Х.Ж-ийн мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлсэн: /5-р хх-ийн 16-17 дугаар хуудас/,

“...2016 оны 09 дүгээр сарын 15-ны өдөр би өөрийн ажилладаг “Нарантуул” зах дээр худалдааны ажлаа хийж байхад А.А- гэгч өмнө нь надаас бараа авч байсан эмэгтэй ирээд урамшуулалтай тамхи авах гээд байгаа юм аа, та мөнгийг нь гаргаад өгөөч ээ, би “Монгол Тамхи Со” ХХК-тай борлуулалтын албан ёсны гэрээ хийсэн. Мөн манай нөхрийн найзын орон сууц болон өөрийн нөхрийн байрны хамт барьцаанд тавьсан байгаа юм. Одоо тамхиа аваад очсон ч болж байна. Надад 9000000 төгрөг орчим төгрөгийн урамшуулал өгнө, хоёулаа хувааж авъя, тал мөнгийг нь танд өгье гэж хэлсэн. 87000000 төгрөгийн үлдэгдэл өгөх хэрэгтэй болоод байна, үлдэгдэл мөнгийг нь би хийчихсэн байгаа, ийм мөнгө дутаад байна гэхээр нь бид хоёр “Монгол Тамхи Со” компанид очсон ба намайг ойрхон Х банкан дээр байж бай гэж хэлээд өөрөө “М Со” компани руу орсон. Би өөрөө техник импортын Х банканд хүлээж байхад та харагдаж болохгүй, эндээ байж байгаарай гэж хэлсэн. Тэгээд удалгүй А.А-  одоо компанийн данс руу шилжүүлж болно гэхээр нь “М Со” компанийн ******* гэсэн данс руу манай эхнэр Б-ийн Х банкны данснаас байгаа бүх мөнгөө шилжүүлсэн. Тэгээд мөнгөө шилжүүлэхдээ би өөрийн нэр болох Х.Ж-ээс гэсэн утгатай гүйлгээг хийсэн. А.А- дахиж утсаар яриад ажил тарчихлаа, маргаашнаас тамхиа авахаар боллоо гэж хэлсэн ба би ч уулзалгүй гэртээ харьсан. Маргааш нь харин А.А-ын утас руу ярихад захирал нь байхгүй гэж байна, тамхи гаргахгүй байна, гадаад руу явчихсан байна гэж худлаа хэлж эхэлсэн. Тэгээд 7 хоногийн дараа дахиад залгахаар манайхыг гэрээг зөрчсөн байна гээд компаниас тамхи гаргахгүй байна. “Нарантуул” зах дээр тамхи зарсан байна гээд байна. Хөдөө орон нутагт зарах байсан тамхийг Улаанбаатарт зарсан байна гэж хэлсэн. Тэгээд л тэрнээс хойш худлаа яриад мөнгийг чинь өгнө, удахгүй өгнө гэж одоог хүртэл төлсөн асуудал байхгүй. ...Намайг мөнгөө өгөхдөө 2 хувааж хийгээрэй гэсэн ба Х.Е-гаас гэж хийгээрэй гэхээр нь би Х.Е- гэж бичээд араас нь Х.Ж-ээс гэж давхар бичсэн юм.” гэх мэдүүлэг,

2. А.А-ын  “М Со” ХХК-д гэж бичсэн гар баримт, Х банкны шилжүүлгийн баримтаар /5-р хх-ийн 11-12 дугаар хуудас/,

3. “М Со” ХХК-ий Х банкан дахь депозит дансны хуулгаар /2-р хх- ийн 17 дугаар хуудас/,

4. Иргэний нэхэмжлэгч Х.Ж-ийн мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлсэн: /5-р хх-ийн 202-203 дугаар хуудас/,

“...Надад учирсан 87 сая төгрөгийн хохирлоос төлөгдсөн хохирол байхгүй. Би А.А- болон “Монгол тамхи Со” ХХК-иас мөнгөө аваагүй байгаа. Би А.А- болон “Т

Со” ХХК-иас 87 сая төгрөгөө нэхэмжилнэ.” гэх мэдүүлэг,

5. Гэрч Ж.Бийн мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлсэн: /1-р хх-ийн 175-177-рх/

“...Анх гэрээ  хийхдээ Б.А- гэгчийн байрыг түүний итгэмжлэлээр 60000000 /жаран сая/ төгрөгөөр үнэлж барьцаалсан байсан. Тэгээд хамгийн сүүлд нь үлдэгдэл 60024560 төгрөгийн оронд тэр нөхөр нь гэх Х.Е-гийн 2 өрөө байрыг 2017 оны 06 дугаар сард манай компанийн нэр дээр шилжүүлж өгөөд төлбөрөө барагдуулсан гэж үзсэн. Байрыг нь авахдаа зөрүү мөнгө болох 11697440 төгрөгийг Х.Е-д бэлнээр өгсөн. Дээрх төлбөрийг барагдуулах явцад 2016 оны 11 сарын сүүлээр Х.Ж- гэгч урьд өмнө танихгүй хүн гэнэт манайд ирээд 2016 оны 09 дүгээр сарын 16-нд би танай компанийн дансанд 37000000 төгрөг, 50000000 төгрөг, нийт 87000000 төгрөгийг андуураад шилжүүлсэн гэж ирсэн. Тэгэхэд нь бид энэ 87000000 төгрөгийг А.А- манайд ийм мөнгө орж ирнэ, миний төлбөрөөс хасаарай гэж байсан тул тэр тайлбараа хэлээд тэр хүнийг явуулсан.” гэх мэдүүлэг,

6. Гэрч А.Оийн мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлсэн: /5-р хх-ийн 21 дүгээр хуудас/,

“... Ингэж явж байгаад 2016 оны 09 дүгээр сарын 16-ны өдөр 50000000 төгрөг нэг удаа, 37000000 төгрөгийг нэг удаа хувааж өгсөн байдаг. Тэгэхээр нь би дансны хуулгаа шүүж үзээд Е гэрээт гэдэг нь юу гэсэн үг юм бэ гэхэд Е гэвэл манай гэрээт гэсэн үг гэж А.А- хэлж байсан.  Нийт 87000000 төгрөгийг Х.Ж- гэх хүнээс шилжүүлсэн байсан. Манайд хэлэхдээ би өөрөө 87000000 төгрөгийг үндсэн төлбөрөөсөө хасаж байгаа юм шүү гэж хэлсэн. Уг 87000000 төгрөгийг өгөөд би өөрөө өгч байгаа юм шүү гэсэн байсан. Харин дараа нь Х.Ж- гэх хүн ирээд манай санхүүгийн албаны даргатай уулзсан байсан ба М над руу яриад Х.Ж- гэх хүн ирж уулзлаа 87000000 төгрөг андуураад хийчихлээ, мөнгөө буцааж авч болдог юм уу гэж байна. А.А- ярихдаа манайд өр төлөлтөө хийсэн гэж хэлж байсан.” гэх мэдүүлэг,

7. Хохирогч Б.Э-ын мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлсэн: /хх-ийн 14-15 дугаар хуудас/,

“...2016 оны 09 дүгээр сарын эхээр миний гар утас руу А.А- гэх эмэгтэй залгаад “Та хүнд барьцаатай мөнгө зээлдэг юм уу, надад мөнгө зээлэх үү” гэж хэлсэн. Тэгэхлээр нь би “Би барьцаатай бол мөнгө зээлж болох байхаа, хэдэн төгрөг хэрэгтэй юм бэ” гэж асуусан чинь А.А- гэх эмэгтэй "Би хоёр өрөө байр барьцаалаад 10 гаруй сая төгрөг зээлмээр байна” гэж хэлсэн. Маргааш нь СХ дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэр Содон хорооллын 103 дугаар байрны гадна талд А.А- гэх эмэгтэй ирж уулзсан. А.А- хэлэхдээ "Би хоёр өрөө байрныхаа бичиг баримтыг аваад ирлээ. Би тамхины бизнес эрхэлдэг юм аа,  та надад 24000000 төгрөг зээлчих гэж хэлсэн. Тэгэхээр би “За за болох байхаа барьцаанд эд зүйл өгч байгаа юм чинь” гэж хэлээд тэр өдрөө С хорооллын урд талд байрлах Хбанкны салбараас өөрийн эзэмшлийн 5***** дугаарын данснаас 21600000 төгрөгийг 59******7 дугаарын данс руу шилжүүлсэн. Тэгээд орон сууцны барьцааны гэрээ байгуулсан. Эхлээд мөнгө шилжүүлээд дараа нь гэрээ байгуулсан. Надаас 21600000 төгрөгийг зээлж авахдаа 1 сарын дараа буцааж өгнө, 10 хувийн хүү 2400000 төгрөг төлье гэж хэлсэн. А.А- гэх эмэгтэй С дүүргийн 0 дугаар хорооны нутаг дэвсгэр хананы материалын 18062, Үйлдвэрчний эвлэлийн гудамж 70 байр 31 тоотын ордерыг надад эх хувиар нь өгсөн. Тэр байр нь Х овогт Д-ийн А- гэх хүний нэр дээр байсан. А.А- надад хэлэхдээ “Манай нөхрийн дүүгийнхэн байр байгаа юм аа” гэж хэлж байсан. А.А- гэх эмэгтэй зээлсэн мөнгөө өгөхгүй нэг сар болчихсон. Тэгэхлээр би А.А- гэх эмэгтэйн ******* дугаарын гар утас руу залгаад зээлсэн мөнгөө авах талаар хэлэхээр “би удахгүй өгнө, би төрөх гээд байгаа юм аа” гэж хэлсэн. Би байнга л залгадаг байсан. Тэгэхлээр өгнө л гээд байдаг байсан. Хэсэг хугацааны дараа А.А- миний гар утас руу залгаад “Би одоо тамхи бөөндөж авах гээд байна, надад 17000000 төгрөг дутаад байна, миний байрны ордер байгаа юм чинь айлтгүй шүү дээ" гэж хэлсэн. Тэгэхлээр нь би “Надад тийм их мөнгө байхгүй, гэхдээ хэдэн төгрөг байгаа” гэж хэлсэн. А.А- надтай С дүүргийн 0 дугаар хорооны нутаг дэвсгэрт уулзаад 15100000 төгрөгийг Хбанкны  дугаарын дансаар шилжүүлэн авсан. Мөнгө дахиж зээлснээс хойш 20 хоногийн дараа А.А- миний гар утас руу залгаад “Би тамхи авах гэж байгаа байгууллагатайгаа гэрээ байгуулах гэж байна, та надад барьцаанд тавьсан байрны ордерыг 3 хоногийн хугацаатай өгчих, мөнгөний ажил хийх гээд байна” гэж хэлээд манай гэрийн ойролцоо ирээд байрныхаа ордерыг аваад явсан. 3 хоногийн дараа А.А- манай гэрийн ойролцоо ирээд надад байрны ордерыг буцааж өгсөн. Би А.А-ыг мөнгө өгөхгүй болохоор нь барьцаалсан байр болох СХ дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэр ханын материалын 18062, Үйлдвэрчний эвлэлийн гудамж 70 байр 314 тоотод очсон чинь танихгүй эрэгтэй хүн амьдарч байсан. Тэр залуу хэлэхдээ “Би энэ байрыг түрээсэлж байгаа юм аа” гэж хэлсэн. Тухайн үед би нээх тоогоогүй явчихсан.

...Тэр байрыг түрээсэлж байсан гэх залуу миний гар утас руу “танд энэ байрны ордер байгаа юу, манай гэрт нэг хүн энэ байрны ордер гээд бариад ороод ирлээ” гэж хэлсэн. Тэгэхлээр би байранд нь яваад орсон чинь танихгүй эмэгтэй хүн СХ дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэр хананы материалын 18062, Үйлдвэрчний эвлэлийн гудамж 70 байр 314 тоотын ордерыг бариад сууж байсан. Тэр танихгүй эмэгтэй хүний барчихсан байсан ордер нь өөрийнхөн нэр дээр шилжчихсэн эх хувиараа байсан. Би тэр эмэгтэйгээс асуусан чинь “А.А- гэх эмэгтэй надаас 3 сарын хугацаатай 23000000 төгрөг зээлсэн. Тэгээд төлөхгүй байхаар нь шүүхэд хандаад энэ байрыг өөрийнхөө нэр дээр шилжүүлэн авсан юм аа” гэж надад хэлсэн. Надад А.А-ын буцааж өгсөн байрны ордер нь хуурамч байсан. Тэгэхлээр нь байрыг түрээсэлж байсан залуугаар залгаж байгаад А.А-ын амьдардаг гэр болох Авто плазагийн хойд талд байрлах байранд очсон. Байранд нь очиход А.А- гэх эмэгтэйн ээж нь гэх А.Г-, нөхөр Х.Е- нар байж байсан. Би ээж, нөхөр хоёртой нь уулзаад охин А.А-ын зээлсэн мөнгөнийхөн талаар хэлсэн чинь “Би төлье, миний охины талаар цагдаагийн байгууллагад битгий өргөдөл гаргаач” гэж гуйсаар байгаад ээж нь гэх А.Г-, нөхөр нь Х.Е- нар надтай зээлийн гэрээ байгуулсан” гэх мэдүүлэг,

- Б.Э-ын мөрдөн шалгах ажиллагаанд гэрчээр өгсөн мэдүүлэгт: /7-р хх-ийн 35 дугаар хуудас/,

“...Би цагдаад өргөдөл өгөхөөс өмнө А.А-тай уулзах гэж гэрт нь очиход ээж нь А.Г- гэх эмэгтэй байсан ба миний охиныг өрөвдөөч хүүхэд нь жоохон байгаа гэх зэргээр уйлаад гуйгаад байсан ба нөхөр нь гэх Х.Е- тэр хоёр А.А-ын өмнөөс гэрээ хийгээд хохирлыг чинь барагдуулъя гээд гуйгаад байхаар нь 2017 оны 4 дүгээр сарын 25-аас 2017 оны 7 дугаар сарын 25-ны өдөр хүртэл 3 сарын хугацаатайгаар БГД-ийн нотариатад орж 38200000 төгрөг бэлэн авсан. Эргэж төлнө гэж тэр өдрөө А.А-ын ээж, нөхөр хоёр надтай гэрээ хийсэн. ...Би А.А-ад нийтдээ 35800000 төгрөг өгсөн байсан. Анх А.А-ад 24000000 төгрөг өгөхдөө 1 сарын хугацаатай гэрээ хийгдсэн ба сарын хүү болох 2400000 төгрөгийг А.А- урьдчилж өгье гэсний дагуу би авсан юм. Харин ээжтэй нь гэрээ хийхдээ 38200000 төгрөг авсан гэж гэрээ хийсэн бөгөөд А.А-ын ээжээс нь 26000000 төгрөгийг цувуулж авсан болохоор 14200000 төгрөгөө авна гэж бичсэн байсан юм.” гэх мэдүүлэг, 

8.Хбанкны мөнгөн шилжүүлгийн баримт /7-р хх-ийн 22-23 дугаар хуудас/,

9. Гэрч Б.Б-ын мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлсэн: /7-р хх-ийн 38-39 дүгээр хуудас/

“...Би А.А-ыг танихгүй миний сонин дээр тавьсан зарын дагуу А.А- нь надтай ирж уулзсан. Тэгээд надаас 28 сая төгрөгийг байраа барьцаалаад зээл авсан. Надаас зээл авахдаа би гурван ТҮЦ ажиллуулдаг бараа татах хэрэгтэй байна гээд 3 сарын хугацаатай 28 сая төгрөгийн зээл 2016 оны 10 дугаар сарын 21-ний өдөр авсан. Тэгээд би зээл өгөхөөс өмнө баталгаажуулж 3-н ТҮЦ-ийг нь барьцаанд тавьж байгаа байртай нь очиж үзсэн. Тэгээд байранд нь очиход М.Ц- гэх эрэгтэй хүн байсан ба А.А- тэр хүнийг танилцуулахдаа манай нөхөр гэж танилцуулсан. Тэгээд би тэр хоёроос наад байраа барьцаанд тавьж байгаа болохоор хүнд түрээслүүлж болохгүй шүү. Одоо түрээсэлж буй хүн байхгүй биз дээ гэж асуутал М.Ц- надад үгүй гэж хэлсэн ба нээх их зүйл ярихгүй байсан. Тэгээд би А.А-ад 28000000 төгрөгийн зээл өгсөн. Тэгээд зээл аваад 3 сарын хугацаа нь дууссан боловч А.А-ын утас нь холбогдохгүй болохоор гэрт нь яваад очтол нэг эмэгтэй хүн байсан. Тэгээд би тэр эмэгтэйгээс Д.А-, А.А- хоёр байна уу гэж асуутал тийм хүмүүс энд байхгүй, манайх энэ байрыг түрээсэлж байгаа гэж хэлсэн. Тэгэхээр нь би М.Ц- гэж хүн байна уу гэж асуутал М.Ц- бол миний нөхөр гэж хэлсэн. Тэгээд би гайхаад А.А-, М.Ц- хоёр надаас мөнгө зээлсэн гэж хэлтэл эхнэр нь М.Ц-ыг дуудсан. Тэгээд М.Ц- гэртээ орж ирээд би чамайг анх удаа харж байна, А.А- та хоёр түлхүүр тааруулж орж ирсэн байна гэж хэлсэн. Тэгэхээр нь би гэрээс нь гартал М.Ц- намайг гаргаж өгнө гээд хамт гэрээсээ гарч ирээд А.А- надаас тэгж гуйхаар нь би нөхөр нь болж тантай уулзсан гэж хэлсэн. Тэгээд би 2017 оны 04 дүгээр сард иргэний шүүхэд хандаад иргэний шүүхээс барьцааны хөрөнгөөр нь хохирлоо барагдуулж авсан.” гэх мэдүүлэг,

10. Гэрч М.Ц-ын мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлсэн: /7-р хх-ийн 55 дугаар хуудас/,

“...Би 2016 оны 10 дугаар сарын 05-ны өдөр А.А- гэх эмэгтэйтэй уулзаж өөр хоорондоо бичиг хийж өгөөд Сонгино хайрхан дүүргийн 6 дугаар хороо 70-314 тоот 2 өрөө 52 м.кв байрыг 1 жилийн хугацаатай сарын 300000 төгрөгийн үнэтэйгээр түрээслэхээр гэрээг 2016 оны 10 дугаар сарын 05-ны өдөр хийсэн. Улмаар 2016 оны 10 дугаар сарын 25-ны өдөр нотариатаар баталгаажуулсан. Энэ байр нь А.А- гэх хүний нэр дээр биш Д.А- гэх хүний нэр дээр байсныг мэдсэн. Мөн А.А- нь Д.А-ыг манай нөхрийн дүү гэж танилцуулсан ба тухайн үед Д.А- биеэр байсан. Мөн байрны гэрчилгээний нотариатаар баталгаажуулсан хуулбарыг А.А- надад өгсөн. Намайг байр түрээсэлж байхад А.А- тухайн байрыг зарна гэсэн. Тэгээд би А.А-тай худалдаж авах талаар ярилцаж 2017 оны 01 дүгээр сарын 17-нд үл хөдлөх хөрөнгө худалдах худалдан авах гэрээг хийсэн. Тэгтэл А.А- нь намайг байрыг авч чадахгүй бол зарж болох уу гэхээр би зөвшөөрсөн ба хэрэв байрыг зарвал миний мөнгийг эргүүлж өгөхөөр болсон. Би энэ хугацаанд А.А-ад нийт 11600000 төгрөг өгсөн байсан. Тэгээд байж байтал Б.Э- гэх хүн орж ирсэн ба хэдэн сарын хэдэнд гэдгийг нь санахгүй байна. Байрны ордерыг эх хувиар нь үзүүлээд энэ байр зээлийн барьцаанд байдаг шаардлагатай тохиолдолд байрыг суллаж өгөх ёстойг сануулсан. Энэ үед Б.Э- гэх хүнтэй анх таарсан. Тэгээд 2017 оны 04 дүгээр сарын 23-ны өдөр Б.Б- гэгч эмэгтэй ирж уулзаад байрны гэрчилгээг шүүхийн захирамжийн дагуу өөрийн нэр дээр болгосон гэж хэлээд үл хөдлөхийн гэрчилгээг үзүүлсэн. Тэгэхээр нь Б.Э- гэх хүнийг дуудсан. Тэгээд хоёр гэрчилгээг харьцуулаад үзэхэд Б.Э- гэх хүнд байсан гэрчилгээ илт хуурамч байсан” гэх мэдүүлэг,

11. Гэрч Х.Е-н мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлсэн: /7-р хх-ийн 68-69 дүгээр хуудас/,

 “...Сүхбаатар дүүргийн 10 дугаар хороо 7 дугаар хороолол 24а-2 тоотод А.А-ын ээжтэй уулзаад байж байтал Б.Э- гэх хүн орж ирээд А.А- надад байр барьцаанд тавиад мөнгө авсан, одоо хүртэл мөнгөө өгөхгүй алга болчихлоо гэж хэлээд бид хоёртой уулзсан. Тэгээд тэр эмэгтэйтэй ярьж байгаад А.А- нь энэ мөнгийг авсан нь үнэн юм бол бид хоёр төлж өгнө гээд А.А-ын ээж бид хоёр гэрээг Б.Э-тай хийсэн.” гэх мэдүүлэг,

12. Гэрч А.Г-ы мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлсэн: /7-р хх-ийн 70-71 дүгээр хуудас/,

“...2017 оны 04 дүгээр сард Улаанбаатар хотод байж байтал Б.Э- гэх хүн над руу утсаар ярьж байгаад надтай ирж уулзаад таны төрсөн охин А.А- надаас 38500000 төгрөг авсан, одоо тэр мөнгөө өгөхгүй байна, та охиныхоо авсан мөнгийг төлж барагдуул гээд байхаар нь яг тэр өдөр нь Б.Э- бид хоёр зээлийн төлбөр барагдуулах гэрээ хийж нотариатаар баталгаажуулж байсан юм. Би Улаанбаатар хотыг сайн мэдэхгүй учир яг хаана уулзаж, ямар нотариатын газраар орж гэрээ байгуулж байснаа мэдэхгүй байна. Ямар ч байсан би дээрх гэрээний дагуу Б.Э- гэх хүний данс руу нь 31000000 орчим төгрөгийг чадах чинээгээрээ хэд хэд хуваагаад шилжүүлсэн байгаа. Б.Э-ын өөрийнхөн дансны хуулгыг аваад харвал хэзээ, хэдэн сарын хэдэн хэдний өдрүүдэд хэд хэдэн төгрөг шилжүүлэн өгч байсан нь тодорхой харагдах байх.” гэх мэдүүлэг,

13. 2018 оны 5 дугаар сарын 01-ний өдрийн Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 3150 дугаартай шинжээчийн дүгнэлтэд /7-р хх-ийн 77-79 дүгээр хуудас/,

“...Шинжилгээнд ирүүлсэн 000491888 дугаартай "Үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ" гэх зүйл шинжилгээнд тэнцэнэ.

Шинжилгээнд ирүүлсэн 000491888 дугаартай "Үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ" гэх зүйлийг энгийн цаасан шингэн хортой хэвлэх төхөөрөмжөөр хуулбарлан хэвлэж хийсэн байна.

Шинжилгээнд ирүүлсэн 000491888 дугаартай "Үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ" гэх зүйл нь хуурамч байна. Энэ нь цаасны болон хэвлэлийн нууцлалын шинж тэмдгүүдээрээ тогтоогдож байна.” гэх дүгнэлт,

14. Хохирогч К.Р-ын мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлсэн: /1-р хх-ийн 53-56 дугаар хуудас/,

“...МСҮТ төвд мэргэжилтэн ажилтай Х.Е- нь А.А- гэгч маш сайн бизнес хийдэг эмэгтэй байгаа, мөнгийг сайн эргүүлдэг, тамхины үйлдвэрт бизнес хийдэг, бид мөнгө өгч өсгөж авдаг, их ашиг олж байгаа гэж хэлдэг байсан. Х.Е- бид нараас түр хугацаагаар мөнгө зээлдэж аваад буцааж өгч байсан ба би мөнгийг А.А-ад өгч хүүг нь авч ашиг олдог гэж хэлж байсан. Дараа нь 2017 оны 04 дүгээр сарын эхээр Х.Е- надад таны утасны дугаарыг би А.А-ад өгсөн тантай ярих байх, та яриарай гэж хэлсэн ба тэр үеэр А.А- гэгч надад утсаар ярьж танд И.Б-, Х.Е нар 10000000 /арван сая/ төгрөг өгсөн байна. Та тэр мөнгийг надад өгвөл би эргэлдүүлж өгье, надад мөнгө шаардлагатай байна гэж хэлсэн. Би мөнгө өгч чадахгүй гэж хэлсэн ба тэр над руу байнга залгаж таны мөнгийг өсгөж өгнө, их хүүтэй өгнө гэж хэлдэг байсан. Дараа нь би Х.Е-аас А.А- гэгч хэн юм бэ, энэ хүнд итгэж болох юм уу гэхэд Х.Е- надад итгэж болно, найдвартай хүн гэж хэлсэн. Тэгээд миний нөхөр К.Е- И.Б-ад уулзаж А.А-ын талаар асуухад бид нар 3 жил гаруй харилцаа холбоотой байгаа. Ямар нэгэн асуудал гаргаагүй. Бид мөнгө өгч цаг хугацаанд авч байгаа гэж хэлсэн болохоор миний бие А.А-ад итгэж хадгаламжид байсан данснаас 9 сая 300 мянган төгрөгийг А.А-ын явуулсан данс руу шилжүүлсэн. Хэсэг хугацааны дараа И.Б- надаас мөнгө зээлдээч, нөгөө мөнгөө надад өгч байгаач гэхээр би мөнгө хадгаламжид байгаа гэж худлаа ярьсан. Учир нь А.А- надад И.Б- ирэхээс өмнө И.Б-ад надад мөнгө өгсөн гэж битгий хэлээрэй, И.Б- та нараас мөнгө аваад надад 12 хувийн хүүтэй зээлдүүлдэг юм, би та нараас 4 хувийн хүүгээр мөнгө авах нь ашигтай гэж хэлсэн юм. Би уг нь И.Б-, Х.Е- нарт та нар бид нараас мөнгө аваад өөрсдөө А.А-ад өгч эргэлдүүлж өөрсдөө хариуцаад яваарай, би А.А-ыг танихгүй шүү дээ гэхэд Х.Е- би жирэмсний амралт авч байгаа, И.Б- цагдаад ажилладаг болохоор түүний дансаар их мөнгө байнга шилжиж болохгүй, та нар өөрсдөө шууд харьцаж яваарай гэж хэлсэн болохоор түүний үгэнд итгэсэн. А.А- надад 9.700.000 төгрөгийн хүү гэж 5 сарын эхээр 300.000 мянган төгрөг өгсөн. Дараа нь 7 сая төгрөг яаралтай хэрэг болоод байна гэхээр нь мөн 7 сая төгрөг өгсөн. Мөн та хамт ажилладаг хүмүүст хэлээрэй цалин, тэтгэврийн зээл аваад надад өгвөл би өндөр хүүтэй өгнө гэхээр нь би хамт ажилладаг А.Г-, Х.Ж-, Х.Р-, Ж.Х-, хадам аав Т.К-, аав Х.К-, нөхрийн дүү Е- нарт хэлж мөнгө авч нийт 82.000.000 /наян хоёр сая/ төгрөгийг миний бие өөрийн дансаар А.А-ад шилжүүлсэн. Дараа нь би А.А- гэгч залилан хийдэг эмэгтэй юм байна гэж миний хүргэн А.З- хэлж ирснээр миний бие нөхөр К.Е-ийг Улаанбаатар хот руу явуулж А.А-тай уулзуулж 2017 оны 06 дугаар сарын 23-ны өдөр 31000000 /гучин нэгэн сая төгрөг/, мөн 54 сая төгрөгийг нэг жилийн хугацаанд төлж барагдуулна гэж гэрээ байгуулсан. Мөн хүргэн А.З-ээр 10000000 /арван сая/ төгрөгийн зээлийн гэрээг сар бүр 3 хувийн хүүтэй төлнө гэж А.А-тай гэрээ байгуулсан. Гэвч А.А- уг мөнгөнөөс А.Г-д зээлийн хүү гэж 1200000 төгрөгийг өгсөн. Мөн А.Г-ын бэр эгчийн өгсөн зээлийн хүү гэж 500000 төгрөгийг А.Г-д өгсөн байна. Өөр ямар нэгэн мөнгө бид нарт өгөөгүй ба манайд хамт ажилладаг хүмүүс өдөр болгон надаас авсан мөнгөө нэхэмжилж байгаа. Иймд А.А-ыг хариуцлагад татаж бид нарыг хохиролгүй болгож өгнө үү” гэх мэдүүлэг,

15. Иргэний нэхэмжлэгч К.Р-ын мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлсэн: /1-р хх-ийн 79 дүгээр хуудас/,

“Би 86414000 төгрөгийг А.А-ад өгч А.А- бид нарт нийт 14690000 төгрөг шилжүүлсэн байна. 86414000 төгрөгөөс 14690000 төгрөгийг хасаад 71724000 төгрөг болж байна. Бид А.А-аас 71724000 төгрөг нэхэмжилж байна.” гэх мэдүүлэг,

16. К.Р-аас мөнгө шилжүүлсэн гэх А.Х-, Х.Х- нарын Хбанкан дахь ************, ************ дугаартай депозит дансны хуулгаар /1-р хх-ийн 61-62, 65-70-рх, 2-р хх-ийн 74-76, 85-87, 95, 97-99, 101, 103,105, 107, 109, 113, 117120-122,126,129/,

17. Хохирогч К.Р-аас гаргаж өгсөн Хбанкны мөнгөн шилжүүлэг хийсэн баримт, зээлийн эргэл төлөлтийн хуваариар, /2-р хх-ийн 38-45 дугаар хуудас/,

18. Хохирогч К.Р-аас гаргаж өгсөн өөрийнх нь 95336761, нөхөр нь К.Е-ий 95332167 дугаартай гар утас руу 99113763, 99413505, 99937071, 99517611 дугаартай утаснаас бичсэн мессежнүүдийг компьютерт хуулж хэвлэж авч ирсэн гэх 44 хуудас бүхий баримт түүний орчуулгаар /4-р хх-ийн 11, 18-107 дугаар хуудас/,

19. Хохирогч К.Е-ий мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлсэн: /6-р хх-ийн 184-185 дугаар хуудас/,

“...Комис овогтой Рахат нь миний эхнэр бөгөөд бид хоёрыг хууран залилан мэхэлж А.А- нь 2017 оны 04 дүгээр сарын 11-ний өдрөөс 06 дугаар сарын 29-ний өдрийн хооронд нийт 86414000 төгрөгийн хохирол учруулсан. А.А- нь уг мөнгөнөөс бид нарт 14690000 мянган төгрөгийг мөнгөний хүү гэж худлаа хэлж буцааж өгсөн боловч бусад мөнгийг одоо хүртэл буцааж өгөөгүй байгаа. Мөнгийг чинь өндөр хүүтэй өгнө, “Монгол тамхи Со” ХХК-аас 56 сая төгрөгийн урамшууллын мөнгө авахад мөнгө дутаад байна гэх мэтээр бид нарт худал хэлж итгүүлсээр байгаад биднийг залилсан. Бид нартай А.А- утсаар ярьж би Х.Е-ы найз юм аа, Х.Е-ы та нараас авч буцааж хүүтэй өгдөг мөнгийг би Х.Е-аас авч өндөр хүүтэй өгдөг юм гэж өөрийгөө танилцуулсан. Бид А.А- гэгч хүнийг огт хараагүй байж түүнийг үгэнд итгэж мөнгө шилжүүлж явж байгаад сүүлд нь залилуулсан болохоо мэдсэн. Анх А.А- нь бид нараас дансаар 9.3 сая төгрөг шилжүүлэн авсан ба би та нарын мөнгийг баталгаатай өгөх баталгаа болгож гэрээ хийж өгье, та нарт Улаанбаатар хотод байдаг танил хамаатан садан хүн байна уу, би тэр хүнтэй чинь гэрээнд сууж өгье гэснээр Улаанбаатар хотод хүргэн А.З- гэгч залуу машин худалдан авах гэж явж байгаа гэхэд та нар тэр хүний утасны дугаарыг өгчих би олж уулзаад гэрээ байгуулъя гэж хэлээд А.З-тэй гэрээ байгуулсан. А.А- би А.З-тэй уулзаад гэрээ байгуулсан, та нар одоо бэлэн байгаа 9.3 сая төгрөгийг шилжүүлээрэй би гэрээнд 10 сая төгрөг авсан гэж бичсэн байгаа шүү гэж хэлж байсан. Түүнээс хойш янз бүрийн шалтаг буюу мөнгийг чинь өндөр хүүтэй өгнө, “М Со” ХХК-иас 56 сая төгрөгийн урамшууллын мөнгө авахад мөнгө дутаад байна гэж хэлж дахин дахин мөнгө шилжүүлж авсаар байгаад 06 дугаар сарын 29-ний өдөр хүртэл нийт 86414000 төгрөгийг бид нараас авчихсан байсан юм. Дараа нь бид А.А- нь иргэдийг залилан мэхэлж хохирол учруулдаг хүн гэж сонсоод айгаад Улаанбаатар хотод А.А-ыг хайж очоод 2017 оны 06 дугаар сарын 23-ны өдөр уулзаж мөнгө эргүүлж авъя, чи хүнд өгөх өр төлбөртэй хуулийн хариуцлагад хүлээж шоронд явах гэж байгаа гэж сонслоо, мөнгийг минь өг гэж шаА.А-ад би тамхи аваад хураасан байгаа, наадмын дараа тамхины үнэ өснө, гаалийн татвар нэмэгдэн, та итгэхгүй байгаа бол гэрээ байгуулж баталгаатай болгож өгье гэж зээлийн гэрээг байгуулсан. Бид тухайн үед А.А-ад дахин итгэж хууртагдаж одоо ийм байдалтай хохироод явж байна.” гэх мэдүүлэг,

20. Хохирогч З.К-ы мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлсэн: /1-р хх-ийн 95-96 дугаар хуудас/,

“...Би А.А-ад итгэх болсон учир нь Х.Е- бид нараас авсан мөнгийг А.А-ад 5-10 хувийн хүүтэй зээлдүүлж дундаас нь ашиг олж байсан. Х.Е- бид нарт зээлсэн мөнгөний хүүг цаг тухайд өгч байсан болохоор А.А-ыг найдвартай хүн гэж итгэсэнтэй холбоотой байсан юм. Нөгөө талаар Х.Е- А.А-ыг том бизнес хийдэг найдвартай гэж ярьдаг байсан. Өдөрт бараг 8 сая төгрөгийн тамхины бизнес хийдэг гэж хэлж байсан. Х.Е- би жирэмсний амралт авах гэж байна, би цаашид уг үйл ажиллагааг явуулах боломжгүй болж байна, та зээлийн хүүгээ А.А-аас шууд данс руу авч байх болно гэж хэлж байсан. Би А.А- гэгч эмэгтэйд тухайн үед биеэр уулзаж байгаагүй. Ямар хүн болохыг зүс, царайг нь харж байгаагүй. Утсаар ярихдаа би найдвартай хүн, таны мөнгийг 10 хоногийн дотор хүүтэй хамт эргүүлж төлж өгнө, би тамхины наймаа хийж байгаа, одоо тамхи хямд байгаа, хямд байх үед их хэмжээний тамхи авч хадгалах гэж байгаа. Наадмын тамхины үнэ өсөх үед тамхиа худалдаж та нарын мөнгийг өгнө. Би тамхины компаниас 56 сая төгрөгийн урамшуулал авах гэж байгаа гэх мэтээр хэлж намайг итгүүлсэн болохоор би түүнд удаа дараа 2 сая, 2.4 сая 1.5 сая гэх мэтээр нийт 24 сая төгрөгийг түүний дансанд шилжүүлсэн. Би А.А-тай ямар ч зээлийн гэрээ байгуулж байгаагүй. Би А.А-ад утсаар ярьж К.Р-ын нөхөр К.Е- У хотод очих үед байгуулсан гэрээнд миний мөнгийг тооцож оруулаарай гэж хэлсэн. Учир нь зээлсэн мөнгийг гэрээ байгуулж баталгаажуулах санаатай байсан. Гэтэл А.А- бид нартай гэрээ байгуулсан дүр үзүүлж бид нарыг хууран мэхэлж байсан байна. А.А- бид нараас авсан мөнгийг өөрийн холбогдсон залилангийн хэргийн хохиролд төлсөн асуудлыг саяхан хүмүүсийн дам яриагаар сонсож мэдсэн.” гэх мэдүүлэг,

21. Иргэний нэхэмжлэгч З.К-ы мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлсэн: /1-р хх-ийн 101-102 дугаар хуудас/,

“...Би А.А-ад нийт 24 сая төгрөг шилжүүлсэн байгаа. А.А-аас надад буцааж өгсөн мөнгөний хэмжээг тодорхой тооцож гаргасан. А.А- надад нийт 4200000 төгрөгийг буцааж өгсөн байгаа. Одоо А.А-аас авах 19800000 төгрөгийн үлдэгдэл мөнгө байна. Би уг мөнгийг А.А-аас нэхэмжлэх болно.” гэх мэдүүлэг,

22. З.К-аас А.А-ад мөнгө шилжүүлсэн гэх А.Х-, Х.Х-, Х.Е- нарын Хбанкан дахь 5***********, 5***********, дугаартай депозит дансны хуулгаар /1-р хх-ийн 87-92, 99 дүгээр хуудас/,

23. Голомт, Хбанкнуудын зээлийн гэрээ, мөнгөн шилжүүлэг хийсэн баримтаар /2-р хх-ийн 30-37, 91-92, 109 дүгээр хуудас/,

24. З.К-аас гаргаж өгсөн өөрийнх нь********  дугаартай гар утас руу *****, ********, ******** , *******  дугаартай утаснаас бичсэн мессежнүүдийг компьютерт хуулж хэвлэж авч ирсэн гэх 25 хуудас бүхий баримт түүний орчуулгаар /4-р хх-ийн 108-165 дугаар хуудас/,

25. Хохирогч Д.А-ийн мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлсэн: /1-р хх-ийн 103-104 дүгээр хуудас/,

“...А.А- миний дугаарыг хаанаас авсныг мэдэхгүй /би К.Р- өгсөн байх гэж бодож байна/ 2017 оны 09 дүгээр сарын 16-ны өдрөөс эхлэн 7 хоногийн хугацаанд амар заяа үзүүлэхгүй ******* , *******  гэсэн дугаараар мөн дугаараа нууцлан залгаж чи машин зарсан байна, тэр мөнгөө надад өгч байгаарай, би мөнгийг чинь өндөр хүүтэй 3 хоногийн дотор эргүүлж өгнө, надад маш их шаардлагатай байна. Би “Монгол тамхи Со” ХХ-аас тамхи худалдаж авна, би том бал цуглуулж байгаа, шагналын мөнгө орж ирнэ. Би таны мөнгийг цаг хугацаанд хүүтэй хамт буцааж олгоно, компани, дэлгүүрээс мөнгө орж ирнэ гэх мэт үг хэлж байгаад намайг итгүүлэн үнэмшүүлж гэрт байсан 3900000 төгрөгийг маань гэрт дагаж ирээд миний нөхрийн хажууд тоолж авч явсан боловч мөнгийг минь хүүтэй өгнө гэх хугацаанд огт өгөөгүй болохоор асуухад таны мөнгийг удалгүй өгнө, би хамрын хагалгаанд яаралтай орсон, бие муутай байна. Дэлгүүрээс орлого авч чадахгүй байна өнөөдөр өгнө, маргааш орой өгнө, шөнө шилжүүлнэ гэж янз бүрийн зүйлийг худлаа зохиож хэлж өдий хүрсэн тул намайг А.А- залилан мэхэлж хохироосон байна гэж ойлгосон.” гэх мэдүүлэг,

26. А.А-аас Д.А-д бичиж өгсөн гэх гар баримтаар /1-р хх-ийн 110 дугаар хуудас/,

27. Иргэний нэхэмжлэгч Д.А-ийн мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлсэн: /1-р хх-ийн 112 дугаар хуудас/,

“...Надад 3 сая 900 мянган төгрөгийн хохирол учирсан. Уг мөнгийг манай гэрээс ирж баримт бичиж өгч аваад явсан. Миний бие 3.9 сая төгрөгийг нэхэмжлэх болно. А.А- одоо хүртэл нэг ч төгрөгийн хохирол төлж өгөөгүй.” гэх мэдүүлэг,

28. Хохирогч А.С-ийн мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлсэн: /1-р хх-ийн 114-115 дугаар хуудас/,

“ ... Миний бие А.А- гэгчийг манай хүргэн И.Б-тай, нөхрийн дүү Х.Е- нарын найз, тэд нараас мөнгө төгрөг зээлдэж аваад өгдөг болохыг мэддэг байсан. Х.Е- надаас 2017 оны 02 дугаар сард 8.7 сая төгрөгийг хүүтэй зээлдэж авч байсан ба уг мөнгийг бид А.А-ад зээлсэн мөнгөний гэрээний хугацаа дуусаагүй байгаа хугацаа дуусахаар нь авч өгнө гэж хэлсэн юм. Гэтэл А.А- Х.Е-д та нар надад өгсөн 8.7 сая төгрөгт нэмж 5 сая төгрөг олж өгөөч, би та нараас авсан 8.7 сая төгрөгтэй нэмж хүүтэй хамт өгье гэж хэлэхэд Х.Е- бид уг 8.7 сая төгрөгийг бэр эгч А.С-ээс авч чамд өгсөн, тэр хүн мөнгө нэхэж байна, би дахиж мөнгө өгч чадахгүй гэсэн. Тэгвэл би тэр хүнд өөрөө учир байдлыг хэлье, та надад тэр хүний утасны дугаарыг өгчих гэж миний дугаарыг авч байгаад 2017 оны 08 дугаар сарын 01-ний үеэс эхэлж над руу өдөр болгон утсаар ярьж надад та 5 сая төгрөг зээлдээрэй, би танд өндөр хүүтэй 14 хоногийн дотор урьд авсан 8.7 сая төгрөгтэй хамт, хүүтэй нь өгнө гэж хэлж байсан. Миний бие 2017 оны 08 дугаар сарын 07-ны өдөр аймагт явж байхад утсаар залгаж уулзаж би Оросын холбооны улсаас бараа оруулж ирэх гэж байгаа, ****** сумын төвд байгаа дэлгүүрүүдэд бараа нийлүүлэх үйл ажиллагаа явуулах гэрээ байгуулна, чи 5 сая төгрөг олж өгөөрэй 14 хоногийн дотор 5 хувийн хүүтэй буцааж өгнө гэж намайг хуурч мэхэлж итгүүлсэн. Тэгээд би 2017 оны 08 дугаар сарын 08-ны өдөр үдийн үеэр Өлгий сумын 5 дугаар багт байрлах Х.Е-ы гэрт очиж А.А-ад 5 сая төгрөг бэлнээр тоолж өгч гараас нь мөнгө төгрөг авсан тухай баримт бичүүлж авсан. Тэгээд би 14 хоног өнгөрсний дараа мөнгө эргүүлж авъя гэж утсаар залгахад би одоо таны мөнгийг өгнө, удахгүй өгнө 5 дахь өдөр өгнө 1 дэх өдөр өгнө, орой таны данс руу мобайлаар шилжүүлэн гэж худал хэлсээр байгаад өдий хүрсэн. Бүүр сүүлд утсаа ч авахгүй өдий хүрсэн. Тэр надад би таны мөнгийг өгөх гэж байна гэж ********3, ********1, ********0 дугаартай утсаар олон удаа мессеж хүртэл бичиж байсан. Би миний мөнгийг өгөх байх гэж өдий хүртэл итгэж ирсэн. Би түүнд хуулийн байгууллагаар гомдол гаргаж шалгуулан гэхэд за байж байгаарай, би таны мөнгийг энэ 5 дахь өдөр өгнө одоо өгөх гэж байна гэж янз бүрээр худлаа ярьсаар байсан. Тэгээд би энэ хүн бусдыг залилан мэхэлж хохироосон хэрэгт шалгагдаж байна гэж сонсоод цагдаагийн газарт гомдол гаргаж байна.” гэх мэдүүлэг,

29. А.А-аас А.С-д 5 сая төгрөг зээлж авсан талаар бичиж өгсөн гэх гар баримтаар /1-р хх-ийн 118 дугаар хуудас/,

30. Иргэний нэхэмжлэгч А.С-ийн мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлсэн:

“...Надад 5 сая төгрөгийн хохирол учирсан. Миний бие 5 сая төгрөгийг А.А-аас нэхэмжлэх болно.” гэснээр /1-р хх-ийн 120 дугаар хуудас/,

31. Хохирогч С.Л-гийн мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлсэн: /6-р хх-ийн 82-84 дүгээр хуудас/,

“... Миний нөхөр Х.Д- өөрийн “Коралла" маркийн жижиг тэргээр такси хийж хувиараа орлого олдог ажилтай. Нөхөр Х.Д- 2017 оны 08 дугаар сарын дунд үеэр би нэг А.А- гэгч эмэгтэйтэй танилцсан. Тэр нэлээд ажил бүтээдэг эмэгтэй юм шиг харагдсан. Их дээд сургуульд арын хаалгаар хүүхдүүдийг оруулж өгнө гэж хэлж байсан. Тэр дандаа намайг таксинд авч үйлчлүүлдэг. Тэр дүүг чинь Хууль сахиулахын их сургуульд оруулж өгнө гэж хэлж байсан. Чамтай танилцмаар байна гэж хэлсэн. Чи дүүгээ Хууль сахиулахын их сургуульд оруулах уу гэхээр нь би чи тэгвэл гэрт дагуулаад ир, хэр зэрэг найдвартай хүн бол харъя гэхэд 2017 оны 08 дугаар сарын 30-ны өдөр манай гэрт А.А-ыг нөхөр дагуулж ирсэн. Тэр манай гэрт сууж байгаад танилцаж байгаад надад Улаанбаатар хотод 2 их дэлгүүр байдаг, мөн “Монгол Тамхи Со” компанид гэрээт борлуулагч хийдэг. Бүх аймаг руу ачаа бараа хүргүүлдэг их гарын наймаа хийдэг хүн. Нэг дэлгүүрт 3 ажилчинтай. Хоёр нь туслах ажил хийдэг, нэгэн худалддаг. Би тэднийг гаднаас удирдаад явж байдаг юм. Миний нөхөр Х.Е- гэгч Хууль зүйн сайд Ц-ын дүүгийн найз, бас их танилтай хүн гэж хэлж байгаад би тамхины компаниас 2 сая төгрөгийн урамшуулал авах гэж байгаа. Яг одоо 8 сая төгрөг хийвэл 2 сая төгрөгийн урамшуулал авна. Мөн дээр нь бараа авна. Та нар надад 8 сая төгрөг олж өгөөч, би тэр мөнгийг чинь 10 хоногийн дотор 10 хувийн хүүтэй буцааж өгнө гэхээр нь бид нарт тийм бэлэн мөнгө байхгүй гэхэд тэгвэл та нар найз нөхөд танил хүнээс мөнгө олж өгч туслаа ч гэж дахин дахин гуйсан болохоор бид таньдаг хүмүүсээс асууж үзье гэж явуулсан. Тэгээд явсны дараа бид нарын утас руу дахин дахин залгаж болж өгвөл мөнгийг олоорой гэд гуйгаад байсан. Би өөрсдийн таньдаг хэд хэдэн хүмүүсээс хүүтэй мөнгө өгөх үү гэж асуусан боловч ихэнх хүмүүс мөнгө байхгүй гэж хариу өгсөн. Тэгж байгаад Р- гэгч найзаас хүүтэй мөнгө зээлдэж авна 10 хоногийн дотор өгнө гэж хэлэхэд 5 сая төгрөгөөс илүү мөнгө олж өгч чадахгүй гэсэн. Тэр хооронд А.А- бид нарт дахин дахин мөнгө олсон уу, яасан вэ гэж дахин дахин залгаад байсан ба би нэг найзаас 5 сая төгрөг авахаар болсон. Тэр мөнгө өгөх юм бол хэлье гэж хэлсэн. Тэгээд Р- 5 сая төгрөг өгье ирж аваарай гэснээр 2017 оны 08 дугаар сарын 31-ний өдөр өглөө 10 цагийн үед Р-ы гэрээс 5 сая төгрөг авч А.А- руу утсаар залгаж мөнгө бэлэн болсон, гэрт ирээд баримт бичиж өгөөд мөнгийг ав гэсэн. Тэр манай гэрт нөхөр Х.Д- бид хоёр байхад 12 цагийн үед хүрч ирээд 5 сая төгрөгийг тоолж аваад бид нарт “Миний бие Е- би С.Л- эгчээс 2017.08.31-нд 5000000 /таван сая төгрөг/ бэлнээр авав. Хүүтэй нь 2017.09.10-нд өгөхөөр авав. 2017.09.10-нд өгнө” гэх бичгийг гараар бичиж өгөөд баярлалаа гээд явсан. Тэгээд би 2017 оны 09 дүгээр 09-ний өдөр утсаар А.А- руу залгаж маргааш нөгөө мөнгийг бэлэн болгоорой хугацаа болсон гэж сануулахад за тэгье, маргааш авч ирж өгнө гэсэн. Би маргааш нь үдээс хойш залгахад би Улаанбаатар хотоос Цэнгэл сум руу бараа ачуулсан. Бараа авах хүн барааны мөнгийг өгөөгүй байна. Өгөхөөр нь танд мөнгийг чинь өгнө. Өнөөдөр маргааш гэхэд өгчих байх. Мөнгийг өгөнгүүт танд өгнө, би танд одоо хүүг нь өгч байгаад үндсэн мөнгийг дараа нь өгөх үү гэхэд би мөнгийг минь бүрэн буцааж өг, мөнгө авсан хүн маань мөнгөө нэхээд байна гэхэд өнөөдөр маргааш өгнө 3 хоногийн дотор өгнө, тэр хүн надад мөнгө шилжүүлэх юм бол шууд өгнө гэж хэлсэн. Би түүний утас руу өглөө залгахад үдээс хойш өгнө, үдээс хойш залгах үед орой өгнө, оройн залгах үед маргааш өглөө өгнө гэж хэлдэг байсан. Тэгж байгаад сүүлд бүүр утсаа ч авахаа больсон. Би мессеж бичихэд хариу ч бичихээ больсон. Тэр би Улаанбаатар хот руу явахаас өмнө таны мөнгийг олоод өгчихнө гэж хэлж байсан. Би түүнийг хайж сураглахад Улаанбаатар хот руу явчихсан байсан. Би түүн рүү байнга утсаар залгаж мессеж бичиж мөнгө нэхсээр байгаад он дуусаж шинэ жил болсон." гэх мэдүүлэг,

32. Иргэний нэхэмжлэгч С.Л-гийн мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлсэн: /6-р хх-ийн 86 дугаар хуудас/,

“...А.А- миний Х банкин дахь дансанд 2018 оны 02-р сарын 08-ны өдөр 250000 төгрөг шилжүүлсэн, өөр ямар нэгэн мөнгө төгрөг өгөөгүй. Би 5 сая төгрөг болон У хотод түүнийг хайгаад очсон 2 талын зардал болох 161000 төгрөгийг нэхэмжлэх болно." гэх мэдүүлэг,

33. Хохирогч Б.Н-ын мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлсэн: /6-р хх-ийн 205-207 дугаар хуудас/,

“...2017 оны 08 дугаар сарын эхээр өдрийг нь би санахгүй байна хадлан авч байх үед манай А сумд хадлан хураахад туслахаар ирсэн манай нөхрийн төрсөн эгч С.Л-гийн нөхөр Х.Д- нь би К.Б-ийг сургуульд оруулна, би нэг нөлөө бүхий эмэгтэйтэй танилцсан. Тэр мөнгийг нь өгвөл шууд сургуульд оруулж өгнө гэж байна. Тэгээд би хадлан хадаж дуусаад өөрийгөө Е- гэж танилцуулсан Х.Д-ы хэлсэн хүнтэй “Арвин” ресторанд уулзаж ярилцахад би Хууль сахиулахын Их сургуульд сурч төгссөн. Би тэнд ажилладаг хурандаа нарыг танина. Би жил болгон 2-3 хүүхдийг тус сургуульд оруулж өгч төгссөн гэж итгүүлэн үнэмшүүлсэн. Тэгээд би Е-ийн /А.А-/ үгэнд итгэж манай нөхрийг сургуульд оруулж өгөөрэй, мөнгийг нь өгнө гэж амаар тохирсон. Дараа нь 2017 оны 08 дугаар сарын 15-ны өдөр уулзсан өдрийн маргааш нь би А сумд явж байхад А.А- надад утсаар залгаж би хотод байгаа хүмүүстэй утсаар ярьсан. К.Б-ийг сургуульд оруулахаар болсон. Хувцасны мөнгө барьцааны мөнгө гэж 670000 төгрөг авна хурдан шилжүүлээрэй гэж хэлсэн. Би түүнд одоо бэлэн мөнгө байхгүй байна, олж явуулъя гэж хэлсэн. Тэгээд А сумаас Х.Д-д утсаар залгаж А.А- руу 670000 төгрөг шилжүүлэх шаардлагатай байна, надад бэлэн мөнгө байхгүй байна. би танд дараа нь олж өгье гэж хэлсэн ба тэгээд Х.Д- А.А-ад 2017 оны 08 дугаар сарын 15-ны өдөр 670000 төгрөг өгсөн гэж хэлсэн. Хбанканд очиж АТМ-д бэлнээр хийж шилжүүлсэн гэсэн. Яг яаж А.А-ад уг мөнгийг өгснийг би тодорхой мэдэхгүй байна. Надад маргааш нь 2017 оны 08 дугаар сарын 16-ны өдөр А.А- утсаар дахин залгаж 4.5 сая төгрөгийг бэлэн болгоорой би уг мөнгийг сургуулийн төлбөрт нь мөн таны нөхрийг сургуульд оруулах гэж ярьж тохирсон хүмүүст өгнө гэж хэлснээр би 2017 оны 08-р сарын 16-ны өдөр цалингийн зээл авч 2018 оны 08 дугаар сарын 17-ны өдөр Е-ийн өгсөн ************ гэсэн дугаартай данс руу 4.5 сая төгрөг шилжүүлсэн. Би уг данс руу мөнгө шилжүүлэх үед уг дансны эзэмшигчийг банкнаас асуухад А- овогтой Х- гэгч хүний данс байна гэсэн. Би Е- рүү залгаж энэ дансны эзэн өөр хүн байна, чи яагаад өөрийн дансаа явуулаагүй вэ гэхэд би том компанид ажилладаг хүн, миний данс руу мөнгө орж болохгүй, өдөр тутам миний дансыг шалгадаг, тийм болохоор би дүүгийн дансны дугаарыг өгч байгаа юм гэж хэлсэн. ...А.А- нь бид нарт өөрийгөө Е- гэж танилцуулж худлаа хэлж байсан. Дараа нь 2017 оны 08 дугаар сарын 30-аас 09 дүгээр сарын 01-ний өдөр хүртэл гурван удаа дараалан дахин дахин утсаар залгаж надад 5 сая төгрөг шилжүүлээрэй би АПУ-ийн гэрээт борлуулагч бид 40 сая төгрөг тушаах ёстой ба бараа авах гэхээр мөнгө дутаад байна. 5 сая төгрөгийг чинь 09 дүгээр сарын 05-ны өдөр гэхэд 500000 төгрөгийг хүүгийн хамт 5.5 сая төгрөг болгож буцааж өгнө гэсэн. Би түүнд надад 5 сая төгрөг байхгүй, надад 1 сая төгрөг байгаа гэхэд тэгвэл тэр мөнгөө өгч байгаарай гэснээр би өөрт байгаа 1 сая төгрөгөөс 200000 төгрөгийг өөрийн хэрэгцээндээ авч үлдэж 800000 төгрөгийг А.А-ын өгсөн дээрх ************ гэсэн дугаартай данс руу 2017 оны 09 дүгээр сарын 01-ний өдөр шилжүүлсэн. ...А.А- анхнаасаа биднийг хуурч мэхэлсэн, залилан мэхлэх гэмт хэрэг хийдэг хүн болохыг бүрэн ойлгосон. Дараа нь нөхөр 2018 оны 04 дүгээр сарын 20-ны өдөр гэрт буцаж ирсэн ба 2018 оны 06 дугаар сарын 27-ны өдөр зүрх нь зогсож зуурдаар нас барсан. Тэгээд би хуулийн байгууллагаар уг асуудлыг шалгуулах гэж сая хандаж байгаа болно. Уг асуудлыг хуулийн дагуу шалгаж намайг хохиролгүй болгож өгнө үү.” гэх мэдүүлэг,

34. Иргэний нэхэмжлэгч Б.Н-ын мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлсэн:

“...Надад 5970000 төгрөгийн хохирол учирсан ба уг мөнгөнөөс 2018 оны 05 дугаар сарын 15-ны өдөр нөхөр К.Б-ий Х банканд байрлах 5******* тоот дансанд А.А- 1 сая төгрөгийг шилжүүлж өгсөн. Би 4970000 төгрөгийн хохирлыг нэхэмжлэх болно.” гэх мэдүүлэг /6-р хх-ийн 209-210 дугаар хуудас/,

35. Гэрч С.Л-гийн мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлсэн: /6-р хх-ийн 210-211 рх/

“...2017 оны 08 дугаар сарын 17-ны өдөр байх өдрийг нь санахгүй байна миний төрсөн дүү эмээгийн нэрээр овоглогдож явдаг К.Б-ий эхнэр Б.Н- миний нөхөр лүү залгаж 670000 төгрөгийг Е- гэгчид шилжүүлэх шаардлагатай гэж байна. Е- чинь нөгөө чиний дүүг сургуульд оруулна гэх эмэгтэй байгаа юмаа гэж хэлсэн. Тэгээд Е-д мөнгө өгөхөөр явсан. Е-д 670000 төгрөгийг хаана яаж өгсөн болохыг би мэдэхгүй байна. Уг 670000 төгрөгийг дараа нь Б.Н- бид нарт буцааж өгсөн. А.А- надаас 5.0 сая төгрөг авсан өдрийн маргааш нь байх, өдрийг нь тодорхой санахгүй байна Б.Н- манайд ирж Е- нөхрийн бичиг баримт аваад ир гэж байна гэрт нь хамт очоод ирье гэснээр нөхрийн хамт Б.Н- бид гурав Е-ийн гэрт очсон. Е-д дүүгийн бичиг баримтыг өгч байхад чи өөрийгөө Е- гэж танилцуулсан, чиний нэр А.А- юм байна гэхэд би хоёр нэртэй, намайг А, Е гэж хоёр нэрээр дууддаг гэж хэлж байсан. Тэр үед А.А- бид нарт өөрийгөө худлаа Е- гэж танилцуулсныг сүүлд нь мэдсэн. А.А-ад Б.Н-, нөхөр бид гурав уулзах үед А.А- би танай дүүг Хууль сахиулах их сургуульд оруулахаар ярьсан байгаа. Мөнгө төгрөгийг холбогдох хүмүүст өгсөн байгаа. Одоо бичиг баримтыг нь явуул гэж байна. Би уг бичиг баримтыг маргааш онгоцоор явуулна гэж хэлж байсан. Бид тэр үед А.А-ын үгэнд итгэж байсан. А.А- миний дүүг сургуульд оруулна гэж Б.Н-, 5.9 сая гаруй төгрөг, надаас 9 дүгээр сарын 10-ны өдөр хүүтэй буцааж өгнө гэж 5 сая төгрөг авч бидний хууран мэхэлж залилан мэхэлж байсан байна. Би өөрөө гомдол гаргах үед миний дүү Улаанбаатар хотод байсан ба цагдаагийн байгууллагад ямар нэгэн гомдол гаргаагүй байсан юм. Дүү К.Б- мөнгө А.А-аас өөрөө олж авах байх гэж бодоод К.Б-, Б.Н- нараас А.А-ын авсан мөнгөний талаар А.А-д холбогдох хэрэгт хохирогчоор мэдүүлэг өгөх үед дурдаж хэлээгүй байсан. Одоо Б.Н- гомдол гаргаж байгаа асуудалд миний бие гэрчээр мэдүүлэг өгч байгаа болохоор үзсэн харсан мэддэг зүйлээ тодорхой хэлж байна. Миний дүү К.Б- А.А- нь надаас 5 сая төгрөг аваад өгөхгүй байгааг мэдэж байсан ба өөрөө санаачлаад миний мөнгийг нэмж А.А-тай тохирч А.А- нь 10 сая төгрөг зээлдэж авсан гэж гэрээ хийсэн байна. Энэ тухай надад сүүлд нь хэлж байсан. Би А.А-тай мөнгөтэй холбоотой ямар нэгэн гэрээ байгуулж гарын үсэг зураагүй. А.А- Б.Н- К.Б- нараас мөнгө авах үед ямар нэгэн гэрээ байгуулаагүй байсан ба К.Б- А.А-ад мөнгө авсан тухай баталгаа гаргаж өг гэж Улаанбаатар хотод очих үед гэрээ хийсэн байна. Миний дүү мөнгө буцаж авахад баримт хэрэгтэй гэж уг гэрээг хийсэн байх. Тэр үед А.А- миний дүүгийн мөн өгөхгүй сургуульд оруулна гэж худлаа хэлж байсан болохоор дүү аргаа барж уг гэрээг хийсэн байх гэж бодож байна. Миний дүү К.Б- 2018 оны 06 дугаар сарын 27-ны өдөр нас барсан. Гэвч бэр Б.Н- болсон асуудлыг тодорхой сайн мэдэж байгаа юм.” гэх мэдүүлэг,

36. Гэрч Х.Д-ы мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлсэн: /6-р хх-ийн 89-90 дүгээр хуудас/,

“...Миний бие өөрийн Коралла маркийн жижиг тэргээр хувиараа таксинд явж орлого олдог ажил хийдэг бөгөөд 2017 оны 08 дугаар сарын 8-10 үеэр өөрийгөө Е- гэж танилцуулсан эмэгтэй миний таксигаар үйлчлүүлсэн бөгөөд тэр хүн надад ах таны утасны дугаар хэд вэ би такси хэрэг болохоор таныг дуудаж байя гэснээр за тэгээрэй гэж би утасны дугаараа түүнд өгсөн. Тэр намайг хэд хэдэн удаа дуудаж миний таксигаар үйлчлүүлсэн. Нэг өдөр тэр миний машинаар явж байгаад нэг хүнд утсаар ярьж Хууль сахиулах сургуульд хүүхдээ оруулах юм бол хурдан мөнгө шилжүүл цаанаас шаардаад байна гэхээр нь би түүнтэй миний эхнэрийн дүү цагдаад орно гэж байнга хэлдэг юм чи оруулж өгч чадах уу гэхэд өө тийм үү тийм хүн байгаа бол би баталгаатай оруулж өгч чадна тантай би ярья, таны эхнэртэй танилцъя, танай гэрт очъё, би “Монгол тамхи Со” компанид гэрээт борлуулагч хоёр их дэлгүүртэй гэж хэлсэн. Тэгэхээр нь би өөрийгөө Е- гэж танилцуулсан эмэгтэйн талаар эхнэр С.Л-д хэлэхэд тэр хүнийг гэрт дуудаарай танилцъя хэр найдвартай хүн юм бол мэдье гэхээр нь би тэр эмэгтэйг манай гэрт ирээрэй гэж дуудсан. Түүнийг гэрт хоол хийж өгөөд дайлж танилцсан. Тэр нөгөө үгээ хэлж би “Монгол тамхи Со” компанид гэрээт борлуулагч хоёр их дэлгүүртэй гэж хэлсэн. Мөн бид нарт би “Монгол тамхи Со” компаниас 2 сая төгрөгийн урамшуулал авах гэж байгаа урамшуулал авахад минь 8 сая төгрөг дутаж байна. Та нар надад 8 сая төгрөгийг 10 хоногийн хугацаатай олж өгөөч би та нарын мөнгийг 10 хоногийн дотор 1.5 сая төгрөг буюу 10 хувийн хүү нэмж буцааж өгнө гэсэн. Бид ийм мөнгө бид нарт байхгүй гэхэд та нар таньдаг хүн, найз нөхдөөс асууж олж өгөөч гэж гуйсан. Тэгээд би түүнд найз, таньдаг хүмүүсээс асууж үзье гэж хэлсэн. Маргааш нь миний эхнэр С.Л- Р- гэгч найзаас 5 сая төгрөг асууж авч ирсэн болохоор бид Е-ийг дуудаж 5 сая төгрөг оллоо гэж хэлэхэд тэр манай гэрт хүрч ирээд 5 сая төгрөгийг авсан. Тэр бид нарт миний бие Е С.Л- эгчээс 2017.08.31-ний өдөр 5.0 сая төгрөг бэлнээр авсан. 2017 оны 09 дүгээр сарын 10-нд хүүтэй өгнө гэх гэж гараар бичиг хийж өгөөд явсан. Дараа нь бид 10 хоног нь болоод Е-ийн утас руу залгахад тэр би мөнгийг чинь одоо өгнө маргааш, өгнө орой өгнө, хүнээс авч өгнө Улаанбаатар хотоос бараа ирж байгаа тэр багаар авсан хүнээс авах мөнгө аваад шууд өгнө гэж худлаа ярьсан болохоор би түүнийг хүргэж өгдөг айлын гадаа очиж сураглахад бидний хайж байсан хүн маань Е- биш А-ын А.А- болж гарч ирсэн. Бид Е-д утсаар залгаж чи яагаад бид нарт нэрээ худлаа хэлсэн вэ гэхэд би хоёр гурван нэрээр явж байдаг юм. Намайг хүмүүс Е, А.А-, А гэж олон нэрээр минь мэддэг гэж хэлсэн. Тэгээд тэгж явж байгаад А.А- нь бид нар худлаа хэлээд Улаанбаатар хот руу явчихсан болохоор миний бие түүний араас хайж очихоор болоод автобусны билет бичүүлж явах гэж байхад эхнэр С.Л- би яваад ирье гэснээр миний оронд С.Л- явсан юм. С.Л- хотод 10-аад хоног болж тэр А.А-аас мөнгө авч чадахгүй буцаж ирсэн. Тэр та буцаад явж бай би таны данс руу мөнгийг чинь шилжүүлэн гэж хэлээд бас миний эхнэрийг хуураад явуулсан байсан. Тэгээд бид мөнгө авч чадахгүй байсан ба А.А- Өлгийд цагдаагийн газарт шалгагдаж байна гэж сонсоод цагдаагийн газарт гомдол гаргаж байгаа болно.” гэх мэдүүлэг,

37. Гэрч С.З-гийн мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлсэн: /8-р хх-ийн 114 дүгээр хуудас/,

“... 2018 оны 07 дугаар сарын 17-ны өдөр байх өдрийг нь санахгүй байна надад нагац ах А-ын охин А.А-ын ээж А.Г- У хотоос залгаж чи манай гэрт очоод 4 сая төгрөгийг аваад миний өгсөн Х банкны данс руу шилжүүлээд өгчих гэхээр нь би Т.А-ын гэрт очоод хэлсэн газарт байсан 4 сая төгрөгийг аваад Хбанканд ирж уг мөнгийг А.Г-ы явуулсан данс руу 2018 оны 07 дугаар сарын 18-ны өдөр шилжүүлсэн минь үнэн. Уг мөнгийг ямар учиртай шилжүүлсэн болохыг мэдэхгүй, надад тухайн үед тодорхой зүйл хэлээгүй. Би дээрх мөнгийг шилжүүлэх үед АТМ-аас баримтыг нь авсан. АТМ-ийн баримтад Б овогтой Э- гэж гарч ирсэн би утсаар ярьж байгаад Б.Э- гэгч хүний данс руу уг мөнгө шилжсэн шүү гэж хэлэхэд яг зөв байна, болсон гэж хэлсэн. Дараа нь мөнгө шилжүүлсэн баримтыг А.А- надаас авсан.” гэх мэдүүлэг,

38. Гэрч Х.Ж-ын мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлсэн: /1-р хх-ийн 121 дүгээр хуудас/,

 “...Эхнэр А.С- жирэмсний амралттай байсан Миний эхнэр А.С- нэг хүн надаас мөнгө зээлдэж 14 хоногийн дотор хүүтэй буцааж өгнө гэж байна. Би өөрт байгаа 5 сая төгрөгийг хүүтэй зээлнэ гэж хэлж байсан. Би түүнд чи өөрөө мэд гэж хэлсэн. Дараа нь хэд хоногийн дараа би 5 сая төгрөгийг А.А- гэгчид зээлдсэн хоёр долоо хоногийн дараа хүүтэй өгөхөөр болсон гэсэн. ...Би ч А.А- гэгчийн утас руу олон удаа залгаж бид нарын мөнгийг эргүүлж өг гэж нэхсэн. Гэвч А.А- би та нарын мөнгийг өгнө, маргааш шилжүүлнэ, одоо шилжүүлнэ, одоо хүнээс мөнгө авах гэж байна, мөнгө аваа шууд шилжүүлнэ гэж байнга худлаа хэлж ирсэн. ” гэх мэдүүлэг,

39. Гэрч Х.Н-ын мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлсэн: /1-р хх-ийн 122 дугаар хуудас/,

“...Миний бие хүүхэд асарч гэрт байхад эхнэр Д.А-тэй хамт А.А- гэгч эмэгтэй манайд ирж миний машин худалдсан мөнгө болох 3.9 сая төгрөгийг 7 хоногийн дотор 300000 төгрөгийн хүүтэй хамт буцааж өгнө гэж авч яваад одоо хүртэл өгөөгүй байгаа. А.А- уг мөнгийг бид нараас авахын тулд 7 хоног миний эхнэр Д.А-д амар заяа үзүүлэхгүй асууж байсан ба бид мөнгөө эргүүлж авах гэхэд одоо хүртэл өгөхгүй байгаа болно. А.А- манай гэрт ирэхдээ бид нарт би 70-80 сая төгрөгийн тамхины наймаа хийж байгаа. Би хүмүүсээс олон удаа мөнгө аваад өндөр хүүтэй өгч байгаа. Та нар намайг мэдэхгүй байх. Би их мөнгө эргэлдүүлж байгаа. Би олон хүнээс мөнгө зээлдэж авч өндөр хүүтэй өгч байсан найдвартай хүн. Би хүмүүсээр дамжуулж та нарын мөнгийг авч дамжуулсан хүнд нэмж мөнгө төлөхгүйгээр та нарт өндөр хүү өгье гэж бид нарыг ятгасаар байгаад мөнгийг минь авч явсан. Бид нараас дээрх 3.9 төгрөгийг авах үед 3.9 сая төгрөгийг 09-р сарын 29-ний өдөр 7 хоногийн хугацаанд 300000 төгрөгийн хүүтэй хамт өгнө гэж гараар баримт бичиж өгөөд явсан. Би түүнээс ямар баталгаа өгөх юм вэ гэхэд та надад итгээрэй би их хэмжээний мөнгө эргүүлдүүлж байгаа. Таны мөнгө бол юу ч биш гэж итгүүлж хэлж байсан. Би түүний үгэнд итгэж мөнгөө зээлдүүлсэн.” гэх мэдүүлэг,

40. Гэрч К.Е-ий мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлсэн: /1-р хх-ийн 126-127 дугаар хуудас/,

 “...К.Р- миний эхнэр болох ба бид манай сургуульд хамт ажилладаг Х.Е-д 2013 оноос хойш мөнгө зээлдэж хүү авч ирсэн. Бид 2017 оны 04-р сар хүртэл харилцаа холбоотой байж ирсэн. 2017 оны 04-р сард Х.Е-, И.Б- нар бид нарт зээлдсэн мөнгө бүрэн өгч одоо бид нарын хооронд тооцоо дууссан. Та нар мөнгө зээлдэх юм бол А.А-тай шууд харилцаа тогтоогоорой. А.А- өөрөө та нартай холбоо барих байх. Таны утасны дугаарыг авсан. А.А- бид нарт олон жил мөнгө цаг хугацаанд өгч байсан болохоор итгэж болох байх гэсэн. Хэсэг хугацааны дараа А.А- холбогдож та нар надад мөнгө шууд зээлдэж болно. Би И.Б-, Х.Е- нараас олон жил мөнгө зээлдэж авч ямар ч асуудалгүй өгч байсан. Та итгээрэй гэхээр би эхэндээ итгээгүй 7 хоног явсан ба А.А- өдөр болгон бид нартай утсаар холбогдож болохоор эхний ээлжинд хадгаламжид байсан 9 сая 700 мянган төгрөгийг А.А-ын дансанд шилжүүлсэн. Тэр үед А.А- бид нарт та надад итгэхгүй бол хотод таньдаг хамаатан садан хүн байна уу? Би тэр хүнтэй гэрээ байгуулж нотариатаар баталгаажуулж өгье гэхээр нь Улаанбаатар хотод байгаа хүргэн А.З-ийн тухай хэлэхэд А.А-ад А.З-т уулзаж гэрээ байгуулсан болохоор би дээрх мөнгийг А.А-ын явуулсан дансанд шилжүүлсэн. А.А- дүүгийн данс гэж хаана банканд байгаа дансаа явуулсан. А.А- уг мөнгийг би 10.0000.000 төгрөг авсан гэж гэрээ хийсэн. Зөрүү мөнгөөр дараа нь тооцоо хийнэ. Тэр яах вэ гэж хэлж байсан. Гэрээг бид 1 жилийн хугацаатай сарын 3 хувийн хүүтэй байгуулсан. Тэр үед Х.Е-, И.Б- нар та бид нарт мөнгө зээлдээрэй түрүүний адил цаг хугацаанд өгнө гэхэд бид А.А-ад утсаар залгаж Х.Е-, И.Б- нар мөнгө төгрөг асууж байна гэхэд та нар надад мөнгө өгсөн гэж битгий хэлээрэй, тэд та нараас мөнгө аваад надад өндөр хүүтэй өгдөг юм. Бид Х.Е-, И.Б- нарт мөнгө байхгүй, хадгаламжид хийсэн байгаа гэж худлаа хэлсэн. А.А- хэсэг хугацааны дараа дахиж нэмж мөнгө зээлдэж авахаар асуухаар нь бид 7 сая төгрөгийг хадам аав Х.К- гэх хүнээс, дүү Е-аас 7.5 сая төгрөг, хадам аав Х.К-оос мөн 2.5 сая төгрөг, К.Р-ын ажлын газрын хүмүүс А.Г- гэгчээс нийт 16.5 сая төгрөг, Ж.Х- гэгчээс 15.5 төгрөг, Х.Ж-ээс 4 сая төгрөг, мөн өөрийн ааваас 9.2 сая төгрөгийг тэтгэврийн зээл гаргуулж 82 сая гаруй төгрөгийг А.А-ад шилжүүлсэн. Дараа нь А.А- бол аюултай эмэгтэй байна болгоомжтой харьцахгүй бол болохгүй юм байна гэж А.З- бид нарт хэлж ирснээр би Улаанбаатар хотод очиж А.А-тай уулзаж 2017 оны 06 дугаар сарын 23-ны өдөр 31000000 /гучин нэгэн сая төгрөг/, мөн 54 сая төгрөгийг нэг жилийн хугацаанд төлж барагдуулна гэж гэрээ байгуулсан. Бид нийт А.А-тай 95 сая төгрөгийн гэрээ байгуулсан. 31 сая төгрөгийн гэрээний 21 сая төгрөг нь З.К-ы мөнгө бөгөөд З.К- би хотод очиж чадахгүй болохоор чи миний өмнөөс гэрээ байгуулаарай, би А.А-тай ярьж тохирч байгаа гэсэн. Би хотод очиж энэ тухай А.А-ад хэлэхэд А.А- би З.К-тай тохирсон байгаа. З.К-ы мөнгийг нэмж гэрээ байгуулж болно гэсэн болохоор би нэг гэрээнд З.К-аас авсан гэх 21 сая төгрөгийг нэмж гэрээ байгуулсан. Мөн гэрээнд тусгаагүй 10000000 төгрөг нэмж өгсөн ба уг мөнгийг авсан тухай гэрээ байгуулаагүй.” гэх мэдүүлэг,

41. Гэрч И.Б-ын мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлсэн: /1-р хх-ийн 128-130 дугаар хуудас/,

 “...Х.Е- миний эхнэр бөгөөд Мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвд мэргэжилтэн ажилтай. Миний эхнэр ажлын хажуугаар хүмүүсээс мөнгө зээлдэж аваад өндөр хүүтэй зээл авдаг хүмүүст өгч эргэлдүүлж бизнес эрхэлдэг байсан. Одоогоор яг хэнээс хэдэн төгрөгийн зээл авч хэнд өгч явж байгаа болохыг тодорхой мэдэхгүй. Уг ажиллагааг өөрөө хувиараа явуулж байсан. А.А- гэгчид 13.7 сая төгрөгийн зээлдсэн боловч уг мөнгийг авч чадахгүй явж байгаа гэж хэлсэн.

...Би А.А-тай 10 жилийн сургуульд хамт нэг ангид сурч байсан. Бид сайн танил хүмүүс. К.Е-тэй би Х банканд уулзах үед би К.Е- надад А.А-ад нотариатаар гэрээ хийгээд мөнгө явуулсан гэхээр нь би урьд өмнө бид нараас мөнгө авч өгч байсан өгөх байлгүй дээ гэж хэлсэн. Мөнгө өгөх үед та надад яагаад хэлээгүй вэ гэхэд А.А- бид нарт битгий явуул гэж хэлсэн гэж хэлсэн. А.А- К.Е- нарт А.А- итгэлтэй хүн мөнгөө өгөөрэй гэх зүйл огт хэлж байгаагүй. Тэд бид нарт ямар ч зүйл хэлэлгүй А.А-ад өөрсдөө мэдээд мөнгө зээлдэж байсан байна. А.А- урьд өмнө ямар ч асуудал гаргаж байгаагүй. А.А- ч бид К.Е- К.Р- нараас мөнгө зээлдэж авсан гэж хэлээгүй. Харин 2017 оноос эхэлж бидний мөнгийг өгөхгүй асуудал гаргаж байгаа юм. Бид одоо шүүхэд хандах бодолтой байгаа.

...Би А.А-ад мөнгө авч болно гэж хэний ч нэрийг хэлж санал болгож эсвэл мөнгө төгрөг авахад зуучилж байгаагүй. А.А- арга ядсандаа бүх зүйлийг над руу хандуулж хэлж байна гэж ойлгож байна. Хэрэв би ямар нэгэн хүмүүсийн нэр утасны жагсаалтыг А.А-ад бичиж өгсөн бол тэр тухай баримтаа гаргаж үзүүлэх хэрэгтэй. А.А- өөрийн асуудлыг над руу хандуулж бүтэхгүй ядсан арга хэрэглэж бүх зүйлийг намайг хийлгэсэн мэтээр хэлж байгаа юм байна.” гэх мэдүүлэг,

42. Гэрч Х.Е-ы мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлсэн: /5-р хх-ийн 235-326- дугаар хуудас/,

“...Би хамгийн сүүлд З.К-аас 5 сая төгрөгийг сар бүр 250000 төгрөгийн хүү өгнө гэж 2016 оны 12 дугаар сарын 20-ны үеэр авч сар бүр 2017 оны 03 дугаар сар хүртэл 250.0 төгрөгийн хүүг тогтмол өгч байсан. Би 2017 оны 03 дугаар сарын сүүлээр жирэмсний амралт авсан. Би хүмүүсээс мөнгө аваад А.А-ад хүү нэмж зээлдэж дундаас ашиг олдог байсан. Би З.К-аас авсан 5 сая төгрөгийг А.А-ад өгсөн байсан ба жирэмсний амралт авах үед 5 сая төгрөг манай сургуульд ажилладаг З.К- гэгчийн мөнгө гэж хэлсэн. Би А.А-т жирэмсний амралт авах гэж байна миний зээлсэн мөнгийг эргүүлж өгөөрэй гэхэд би З.К-тай өөрөө ярьж тохиролцож 5 сая төгрөгийг би хариуцаж авъя гэсэн. Би энэ тухай З.К-д хэлэхэд З.К- зөвшөөрсөн. Дараа нь А.А- З.К-тай харилцаа холбоо тогтоож 5 сая төгрөгийн 2017 оны 04 дүгээр сарын хүү болох 250000 төгрөгийн хүүг хийж өгсөн. Би А.А- З.К-ы 5 сая төгрөгийг хариуцаж авсан гэж ойлгож байгаа. Тэгээд ч А.А- нь З.К-аас олон удаа мөнгө төгрөг авч холбоотой болсон. З.К-аас авсан 5 сая төгрөг надад хамааралгүй болсон. Би А.А-ад хүнээс мөнгө авч өгөх үед энэ мөнгө тийм нэртэй хүний мөнгө шүү гэж хэлж өгдөг байсан. Харин буцааж шаА.А-ад А.А- үед тэр хүн мөнгөө нэхэж байна, буцааж өг гэж байна гэж нэрээр нь тодорхой хэлдэг байсан. А.А-ад З.К-ы 5 сая төгрөг байсныг А.А- эхнээсээ мэдэж байсан. А.А- З.К-ы мөнгийг би хариуцаж авъя гэж өөрөө хэлсэн. Би А.А- биднийг залилан мэхэлнэ гэж бодоогүй.” гэх мэдүүлэг,

43. Гэрч Х.Ж-ийн мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлсэн: /1-р хх-ийн 136 дугаар хуудас/,

 “...Миний бие манай Мэргэжлийн сургалт үйлдвэрлэл төвийн бичиг хэргийн ажилтан К.Р-, түүний нөхөр К.Е- нарт 2017 оны 06 дугаар сарын 03-ны үеэр 6 сарын хугацаатай 4 сая төгрөгийг сарын 280000 төгрөгийн хүүтэй зээлдсэн. К.Р- надад бүр 280000 төгрөгийг зээлийн хүү болгож өгөөд 6 сарын дараа 4 сая төгрөгийг бүрэн буцааж өгнө гэж өгсөн боловч 8 дугаар сар хүртэл ямар ч мөнгө төгрөг өгөөгүй болохоор нь К.Р-аас шаардаж асуухад би уг мөнгийг А.А- гэгчид шилжүүлсэн түүнээс мөнгө ирэхгүй байна ирэхээр нь өгнө гэж хэлсэн боловч одоо хүртэл бидний мөнгийг өгөөгүй ирсэн. Би А.А-ыг танихгүй түүнтэй харьцаж байгаагүй болохоор мөнгө зээлдсэн хариуцсан хүн болох К.Р-аас авах болно. К.Р- би миний мөнгийг өгөхгүй бол шүүхэд хандаж нэхэмжлэл гарган гэж сануулсан болно. Би К.Р-ын хамт саяхан А.А- гэгчид уулзаж авсан мөнгөө өгөөрэй гэхэд тэр би та нараас мөнгө аваагүй гэж хэлсэн ба сүүлд би мөнгө олдохоор мөнгийг чинь буцааж өгнө гэсэн. Бид К.Р- нь бидний мөнгийг өөр хүнд дамжуулж ийм асуудал гаргаж байна гэж бодоогүй явж ирсэн. К.Р- бид нарт мөнгө авсан тухай баримт бичиж өгсөн. К.Р- бид нарт би байраа зарсан ч та нарыг хохиролгүй болгож өгнө гэсэн. Би та нарт 6 сараар мөнгө өгсөн. Тэр үед миний мөнгийг бэлэн олж өгөөрэй гэж шаардаж байгаа” гэх мэдүүлэг,

44. Гэрч Ж.Х-ын мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлсэн: /1-р хх-ийн 137 дугаар хуудас/,

 “...Миний бие манай Мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвд бичиг хэргийн ажилтан К.Р-ад 2017 оны 6 дугаар сарын 18, 24, 28-ны өдрүүдэд 5, 5, 3 сая нийт 13 сая төгрөгийг өндөр хүү өгнө гэж зээлдэж авсан боловч уг мөнгийг одоо хүртэл өгөөгүй байгаа. Би уг мөнгийг цалингийн зээл авч байгаад К.Р-ад олж өгсөн. Сүүлд мөнгөө нэхэх үед өгөхгүй, хүнд өгөөд авч чадахгүй байгаа гэхээр нь 2018 оны 01 дүгээр сард мөнгөө бүрэн олж өгнө гэж гэрээ хийсэн байгаа. Би мөнгөө К.Р-аас нэхэмжлэх болно.” гэх мэдүүлэг,

45. Гэрч А.З-ийн мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлсэн: /1-р хх-ийн 138 дугаар хуудас/,

 “...Миний бие 2017 оны 04 дүгээр сарын 11-ний өдөр Улаанбаатар хотод хувийн ажлаар машин худалдаж авахаар явж байхад хадам ах К.Е-ий эхнэр К.Р- утсаар залгаж чамд А.А- гэгч эмэгтэй уулзана, чи бичиг баримтаа авч очоод нэг гэрээнд сууж гарын үсэг зураад өгөөч гэж хэлсэн. Би Улаанбаатар хотод техникийн захад машин сонирхож явж байхад А.А- гэгч хүрч ирээд би нөгөө К.Р-ын хэлсэн эмэгтэй А.А- гэгч байна, энэ газарт ойрхон нотариатын газар байгаа, чамд чирэгдэл болохгүйгээр тэнд очоод гэрээг хийе гэснээр тэр нотариатын газар хамт дагаж очоод 10 сая төгрөгийг А.А- надаас зээлдэж авсан гэх гэрээнд гарын үсэг зурсан. Тэр үед ямар учиртай гэрээ болохыг би сайн ойлгож мэдээгүй. Би тэр үед К.Р-ын хүсэлтээр А.А- гэгч хүнд 10 сая төгрөг зээлсэн гэж гэрээ хийсэн. Тэр үед А.А- надад өөр ямар нэгэн тодорхой зүйл хэлээгүй. А.А- гэрээний нэг хувийг К.Р-ад аваачиж өгчих гэж өгсөн. Би тэр гэрээний хувийг К.Р-ад өгсөн.” гэх мэдүүлэг, 

46. Гэрч А.Х-ын мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлсэн: /1-р хх-ийн 139-140 дүгээр хуудас/,,

“...Миний 2016 оны 10 дугаар сард Баруун бүсийн чөлөөт бүсийн даргын жолоочоор ажилд орсон. 2016 оны 10 дугаар сарын дунд үеэр чөлөөт бүсийн машинаар Улаанбаатар хотод очиж тэнд ажиллаж 2017 оны 05 дугаар 28-ны өдөр буцаж ирсэн. Улаанбаатарт байх хугацаанд миний виза картыг төрсөн эгч А.А- авч ашиглаж байсан ба буцахдаа виза картыг мартаж яваад 2017 оны 7 дугаар сард А.А- өөрөө Өлгийд ирэх үед авсан. Энэ хугацаанд миний дээрх харилцах дансанд хэнээс хэдэн төгрөг орж гарсан болохыг би мэдэхгүй. Би К.Р-, К.Е-, З.К- гэгч хүмүүсийг танихгүй. Тэд нараас ямар мөнгө төгрөг авч өгч байгаагүй. Бид хоорондоо огт харилцдаггүй, бие биеэ танихгүй хүмүүс байна. Харин 2017 оны 09 дүгээр сараас эхлэн К.Р- гэгч надаас чиний дансанд орсон мөнгийг буцааж авна, чи зарцуулсан олж өг гэж удаа дараа хэлж, гар утсанд залгаж амар заяа үзүүлдэггүй байсан. Би түүнд чиний мөнгийг аваагүй, би таныг танихгүй гэж хариу хэлдэг байсан. Би түүнд та миний дансанд мөнгө төгрөг хийсэн бол яагаад мэдэгдээгүй юм, таны мөнгө хийснийг би яаж мэдэх вэ гэж учир байдлыг ойлгуулж хэлсэн. Тэр үед миний дансанд мөнгө орж ирэх үед гар утсанд мэдээлэл ирдэггүй байсан ба 2017 оны 08 дугаар сараас эхлэн мөнгө орж гарах үед гар утсанд мессеж ирдэг болгож Хбанканд хандаж холболт хийлгүүлсэн. Түүнээс хойш ************ дугаартай данстай цахим /виза/ картаа өөрөө ашиглаж хэрэглэж байгаа.” гэх мэдүүлэг,

47. Гэрч Х.Х-ийн мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлсэн: /1-р хх-ийн 188, 7-р хх-ийн 72-73 дугаар хуудас/,

“...А.А- миний хуурай эгч байгаа юм. А.А- эгч миний нэр дээр байгаа Х банкны 5******** дугаартай дансны картыг 2016 оны 09 дүгээр сард авсан юм. Надаас авахдаа хэрэглэж байгаад өгье гэхээр нь өгчихсөн юм. Надад өөр банкны карт байдаг учраас А.А- эгчид өгсөн картыг ашигладаггүй юм. Одоо би А.А- эгчтэй хамт амьдардаггүй, тусдаа байр түрээслэн амьдардаг юм. 2016 оны 09 дүгээр сараас хойш миний дансаар орсон гарсан мөнгөний учрын би мэдэхгүй юм.

- Х.Х-ийн 2018 оны 06 дугаар сарын 26-ны өдөр өгсөн “...Х банкин дахь 5******** дугаартай данс миний данс мөн болно. Миний бие 2016-2017 онд А.А-ын Улаанбаатар хотод байдаг гэрт нь амьдарч сурч байсан ба А.А- нь 2016 оны 08 дугаар сарын сүүлээр миний хэрэглэж байсан 5********* дугаартай данс руу холбоотой виза картыг хэрэглэж байгаад өгье гэж авсан. Миний дансаар хэнээс хэдэн төгрөг авч, мөн хэнд хэнд төгрөг шилжүүлж байсныг мэдэхгүй. А.А- миний картыг бараг 2 жил гаруй ашигласан. Виза карт А.А-т байх хугацаанд тэр ашигладаг байсан. Наад сургуулиас нээж өгсөн дансанд ашигладаг виза карт байсан. Би тэр картаа ашиглаж явдаг байсан. Сүүлд миний бие А.А-аас виза картаа 2017 оны намар 9 дүгээр сард авч Х банкин дахь 5******47 дугаартай дансаа хаалгаад дараан 2018 оны 05 дугаар сард дахиж нээлгэсэн болно. 2016 оны 09 дүгээр сарын 23-ны өдөр орж ирсэн 21.4 сая төгрөг, 09 дүгээр сарын 26-ны өдөр орсон 12.6 сая төгрөгийн талаар надад мэдэх зүйл байхгүй. Би уг мөнгийг аваагүй. А.А- миний данс руу орж гарсан мөнгөний талаар хэлж байгаагүй.

Миний гар утас сургуулиас нээж өгсөн дансанд холбогдсон байсан ба өөрөө тэр картаар гүйлгээ хийдэг байсан. А.А-ад ашиглуулж байсан картын дансны гүйлгээний мэдээлэл миний гар утас руу орж ирдэггүй байсан. А.А- надаас авсан картын дансны мэдээллийг өөрийн гар утсанд байдаг дугаар луу ирдэг болгож өгөөрэй гэж Хбанкинд намайг дагуулж очиж Мобайл банк нээлгэж байсан. А.А- тэр үед надад би гар утаснаас мөнгө шилжүүлэх шаардлагатай байна, надад Мобайл банк нээж өгөөрэй гэж надаас хүсэж байсан болохоор би өөрийн дансны мэдээлэл А.А-ын утасны дугаар луу ордог болгож Мобайл банк нээж өгсөн. Мөн би А.А-ад өөрийн дансны картын нууц дугаарыг хэлж өгсөн.” гэх мэдүүлэг,

48. Гэрч Х.Е-гийн мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлсэн: /1-р хх-ийн 189-190 дугаар хуудас/,

“...А.А- бид хоёр одоо жирийн харилцаа холбоотой. 2016 оны 07 дугаар сарын 22-ны өдөр гэр бүл болж гэр бүлийн найр хийж байсан. Гэхдээ гэр бүлийн баталгаа авч байгаагүй. Хоёулаа хэдэн сар хамт амьдарч байгаад салсан. Гэр бүлийн баталгаа байхгүй болохоор гэр бүлээ цуцлуулсан асуудал байхгүй. Бид хоёр одоо дундаа 1 хүүхэдтэй. Одоо 1 настай. Би А.А-тай хүүхэдтэйгээ уулзахын тулд хаяа харьцдаг. Бид хоёрын амьдарч байсан С дүүргийн 0 дугаар хороо 0 дугаар хороолол 000 тоот 2 өрөө байраа “М Со” ХХК-ний зээлийн барааны барьцаанд тавьж бараа авахыг зөвшөөрч итгэмжлэлээр өгсөн боловч авсан бараа буюу тамхины өр төлбөрөө барагдуулж чадаагүй болохоор “М Со” компанид сайн дураараа өр төлбөрт шилжүүлж өгсөн. Одоо бид нарт ямар ч эд хөрөнгө байхгүй ...А.А- юу хийж яваа болохыг би мэдэхгүй. Би зөвхөн охинтойгоо уулзахдаа А.А-тай холбогддог. Бид хоёрын хооронд ямар нэгэн тооцоо, эд хөрөнгийн маргаан байхгүй.” гэх мэдүүлэг,

49. Гэрч А.Г-ын мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлсэн: /1-р хх-ийн 141-142 дугаар хуудас/,

 “...Миний бие К.Р-тай хамт нэг байгууллагад ажилладаг 2017 оны 05-р сарын 05-ны өдөр К.Р- надаас 9.9 сая төгрөгийг сард 6 хувийн хүүтэй өгнө гэж зээлдэж авсан. Уг мөнгийг би К.Р-ын өгсөн 5******* тоот данс руу, өөрийн 5******** тоот данснаас шилжүүлсэн. Дараа дахиж мөнгө өгөөч гэж гуйсаар байгаад 5 дугаар сарын 20-ны өдөр дахин 6.2 сая төгрөгийг сард 8 хувийн хүүтэй өгнө гэж авсан. Уг мөнгийг К.Р-ын өгсөн түүний нөхөр К.Е-ий 5******* тоот данс руу өөрийн 5******** тоот данснаас шилжүүлсэн. Надад дээрх зээлсэн мөнгөний хүү гэж нийт 2.470.000 төгрөгийг янз бүрээр өгсөн. Уг мөнгө миний дансанд орж ирсэн. Бэлэн мөнгө авалцаж өгөлцөж байгаагүй. Би 9.9 сая төгрөгийг 1 жилийн хугацаатай, 6.2 сая төгрөгийг 6 сарын хугацаанд өгнө гэж тохирсон. Би мөнгийг зээлэх үед К.Р-ын гараас мөнгийг авсан тухай баримт бичүүлж авч нотариатаар батлуулсан. Би К.Р-ад мөнгө зээлэх үед мөнгө хэрэг болбол хэзээ ч эргүүлж авна гэж амаар тохирсон. Би намар 2 хүүхдээ сургуульд явуулах болохоор тэр үед авч магадгүй гэсэн. К.Р- та хэзээ ч мөнгө бүрэн эргүүлж авч болно гэж хэлсэн. Би 2017 оны 08 дугаар сарын эхээр К.Р-аас мөнгө эргүүлж өг надад мөнгөний хэрэгцээ гарлаа гэхэд тэр мөнгийг минь өгч чадаагүй. Би чиний мөнгийг А.А- гэгчид өгөөд буцааж авч чадахгүй байна гэсэн. Та итгэхгүй бол би танд утасны дугаарыг өгье гэснээр тэр өгсөн дугаар луу залгахад А.А- би таны мөнгийг өгнө таны мөнгийг К.Р-аас дамжуулж авсан минь үнэн. Би мөнгийг чинь өгнө би бас мөнгө хайгаад байгаа гэсэн. Би түүнээс миний мөнгийг авсан бол өг гэж олон хоног шаардсан. Тэгж байхад 1 сая төгрөг орж ирсэн. Энэ 1 сая төгрөг К.Р-аас авсан гэх 2470.000 төгрөг дотор орж байгаа. Тэр мөнгийг К.Р- би А.А-тай ярьж байгаад шилжүүлсэн гэж хэлсэн. Би мөнгийг К.Р-аас л ихэвчлэн шаарддаг байсан. Түүнээс хойш дахиж мөнгө орж ирээгүй. Би А.А- гэгч рүү утсаар залгахад тэр утсаа авахаа больсон. Би К.Р-ад чи миний мөнгийг авсан би чиний данс руу шилжүүлсэн. Тийм болохоор би чамаас л мөнгө авна гэж К.Р-аас мөнгө шаардсаар ирсэн. Намар А.А- ирсэн гэж К.Р- дуудсанаар тэдний байгаа газарт очсон. Тэнд очиход З.К-, Х.Ж-, А.А-ын эрэгтэй дүү нь байсан. Би очиход тэд хоорондоо хэрэлдэж байсан. Би А.А-аас чи бидний мөнгийг авсан байна өг гэж шаардсан. Тэр би мөнгийг чинь өгнө хугацаа нь болоогүй. Би К.Р-тай гэрээ хийсэн. Би та нараас мөнгө аваагүй. Би та нарыг танихгүй гэсэн. Би түүнд чи К.Р-тай гэрээ байгуулсан бол бидний мөнгө чамд байгаа юм байна. Чи бидний мөнгийг өг, одоо 5 сая төгрөг хэрэг болоод байна гэж шаА.А-ад 10 хоногийн дотор 5 сая төгрөг олж өгнө гэж бичиг хийж өгсөн. Гэвч уг мөнгийг А.А- одоо хүртэл өгөөгүй. Би К.Р-ын орон сууцны байрыг мөнгөний оронд бэлэглэлийн журмаар авсан. Тэр би таны мөнгийг олж өгнө. Одоо танд уг байрыг таны нэр дээр баталгаа болгож буулгаж өгье байрыг миний нэр дээр буулгаж өгсөн. К.Р- танд мөнгийг чинь олж өгөөд байраа эргүүлж авна гэсэн.” гэх мэдүүлэг,

50. А.Г-д А.А-аас бичиж өгсөн гэх гар баримтаар /1-р хх-ийн 145-146 дугаар хуудас/,

51. А.Г-ын Х банкин дахь депозит дансны хуулгаар /1-р хх-ийн 149-154 дүгээр хуудас/,

52. Гэрч Х.Комисийн мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлсэн: /1-р хх-ийн 162 дугаар хуудас/,

 “...Миний охин К.Р- 2017 оны 04 дүгээр сарын 11-ний өдөр надад мөнгө төгрөг хэрэгтэй болоод байна. Болж өгвөл 10 сая төгрөг явуулаарай би таны мөнгийг 7 хоногийн дотор эргүүлж өгнө. Миний нэг найзад эд зүйл худалдаж авах яаралтай мөнгө төгрөг шаардлагатай байна гэсэн. Би тэр хүн чинь хаана байдаг вэ гэсэн. Тэр хүн У хотод байдаг гэсэн. Тэгээд би олон юм асууж тодруулаагүй банканд хадгаламжид байсан 7 сая төгрөгийг охин К.Р-ын нөхөр К.Е-ий Х  банканд байдаг данс руу шилжүүлсэн. Дараа 2017 оны 05 дугаар сарын 25-ны өдөр миний бие ноолуур зарах үед К.Р- надаас найзад өгнө гэж дахин мөнгө гуйхаар нь 2.5 сая төгрөгийг К.Е-д бэлнээр өгсөн. Уг мөнгийг хот руу шилжинэ гэж хэлсэн. Охин К.Р- надад таны мөнгийг мөнгийг хүүтэй таныг хохироохгүй гэж хэлсэн. Бид хүнд өгсөн мөнгийг эргүүлж авах үед өгнө. Тэр хүн бид нарт мөнгөө цаг хугацаанд өгөхгүй ч гэсэн. Бид цалингаас таны мөнгийг өгнө. Таныг ямар ч байсан хохироохгүй, найдвартай гэж бодоорой гэж хэлсэн. Дараан миний Улаанбаатар хотод “Мон-Алтиус” гэх биеийн тамирын дээд сургуульд сурч байсан А-т мөнгө төгрөг шаардлагатай болоод байна. Дипломоо авахад мөнгө хэрэгтэй гэснээр 2750000 төгрөгийг К.Р-ад шилжүүлж байсан. Уг мөнгийг нөгөө найз гэх хүүхэнд явуулсан гэж К.Р- хэлж байсан. Сүүлд уг мөнгөнүүдийг найз гэж хэлж байсан хүүхэн өгөхгүй хохироосон гэж хэлж байгаа. Хүү А- сургуулиас дипломоо хүртэл авч чадахгүй байдалд орсон. Тэр К.Р-ын найз гэх, хамаг мөнгийг нь аваад залилан мэхэлсэн гэх эмэгтэй би огт танихгүй. Тэр эмэгтэйтэй би огт харьцаж байгаагүй юм.” гэх мэдүүлэг,

53. Гэрч Т.К-н мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлсэн: /1-р хх-ийн 163 дугаар хуудас/,

 “...Миний хүү К.Е- надаас 2017 оны 04 дүгээр сарын 11-ний өдөр 9.2 сая төгрөгийг зээлж авсан. Надад уг мөнгийг шаардлагатай үед танд эргүүлж өгнө. Сар бүр таны мөнгөний хүүг өгнө гэсэн. Танд мөнгөний хүү гэж 485000 төгрөг өгнө гэж хэлсэн. Нэг удаа надад 485000 төгрөгийг 2017 оны 05 дугаар сарын 12-нд өгсөн. Дараа нь сар бүрийн 12-нд дээрх мөнгөтэй адилхан мөнгийг өгч байх болно гэсэн боловч дахиж ямар ч мөнгө өгөөгүй. Би тэд нараас миний мөнгө яасан вэ гэж асуухад таны мөнгийг А.А- гэгчид өгсөн мөнгө авч чадахгүй байгаа гэсэн. Би хот руу өөрөө эмчилгээ хийлгэх гэж очих үед хүү К.Е-ий хэлж байсан А.А- гэгчийн гэрт К.Е-тэй хамт очиж цай ууж байсан. А.А- таныг цай уугаарай гэж урьж байна гэж хэлснээр би очсон. Би А.А-ын гэрт очих үед түүнээс мөнгө төгрөг нэхээгүй. Би А.А-ын бизнесийн үйл ажиллагааг явуулж байгаа байх, мөнгө төгрөгийг удахгүй өгөх байх гэж бодсон. Би А.А-ын гэрээс гарсны дараа Би К.Е-ээс би дараа сарын мөнгөө аваагүй байгаа гэхэд эд нар удахгүй Өлгий рүү очно гэж байна тэр үеэр мөнгийг өгөх байх, таны мөнгийг өгнө, өгнө гэж хэлж байсан. Би К.Е-ий өгөх ёстой 6 дугаар сард өгөх мөнгийг 7 дугаар сарын мөнгөтэй нийлүүлж өгөх байх гэж бодож хүлээсэн боловч 7 дугаар сард мөн мөнгө өгөөгүй болохоор би сэжиглэж мөнгө авч чадахгүй байдалд хүрэх байх гэж айж эхэлсэн. 8,9 дүгээр сард мөн мөнгийг минь өгөөгүй. Би хүү К.Е-ээс мөнгө асуухад А.А- энд явж байна. Бид нараас авсан мөнгийг өгөхгүй байна гэж хэлсэн. Тэр Цэнгэл сумд явж байна мөнгийг чинь өгнө гэж хэлсэн, ирсэн байгаа удахгүй өгнө гэсэн гэсээр байгаад сүүлд Улаанбаатар хот руу явсан байна гэж хэлсэн. Сүүлд К.Е- надад бид та нарын мөнгийг А.А- гэгчид өгөөд авч чадахгүй байна, цагдаагийн газарт гомдол гаргасан шалгуулж байна гэж хэлсэн.” гэх мэдүүлэг,

54. Гэрч Х.Р-ы мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлсэн: /1-р хх-ийн 164 дүгээр хуудас/,

“...Миний бие К.Р-тай хамт нэг байгууллагад ажилладаг нэг өрөөнд суудаг бөгөөд К.Р- 2017 оны 05-р сарын 03-ны өдөр 5 сая төгрөгийг хоногийн хугацаанд 300000 төгрөгийн хүүтэй өгнө гэж зээлдэж авсан ба 10 хоногийн дараа 300000 төгрөгийг хүү гэж өгсөн. Бид хоёр хоорондоо бичгээр зээлийн гэрээ байгуулаагүй. Бид хоорондоо амаар тохиролцсон. К.Р- надаас мөнгө авсан тухай банкны квитанзны арын хэсэгт гараар бичиг хийж өгсөн. Би зээлдсэн мөнгө асуухад би чиний мөнгийг А.А-ад өгсөн байгаа тэр мөнгө шилжихгүй байна түр хүлээж байгаарай хугацааг сунгая гэж хэлсээр байгаад 2017 оны 07 дугаар сарын 20-ны үеэр мөнгө буцааж өгсөн. А.А- надаас дээрх 5 сая төгрөгийг авч 300.0 мянган төгрөгийн хүү гэх мөнгийг өгсний дараа 4-5 хоногийн дараа чи дахиж 5 сая төгрөг нэмж өгөөч А.А- тамхины урамшуулал гэж 56 сая төгрөг авахад мөнгө дутаж байгаа юм байна бид мөнгө нэмж өгвөл тэр мөнгө аваад бид нарын өгсөн мөнгийг буцааж өгөх юм байна гэж хэлснээр миний бие 4.2 сая төгрөгийг цалингийн зээл, ээжийн тэтгэврийг барьцаалж тэтгэврийн зээл авч өгсөн. К.Р- надаас 4.2 сая төгрөгийг авах үед би энэ 4.2 сая төгрөгийг чамаас 5 сая төгрөг авсан гэж тооцож авч 5 сая төгрөгөөр тооцоо хийж буцааж өгнө гэж хэлж байсан. Дараан миний мөнгийг буцааж өгөхгүйгээр удаж байгаад 7 дугаар сарын сүүлээр К.Р- 7.5 сая төгрөгийг надад буцааж өгсөн. Үлдсэн 2.5 сая төгрөгийг А.А- миний 5194080737 дугаартай данс руу бага багаар шилжүүлсээр байгаад өгсөн. Ямар данснаас хэдэн удаа шилжүүлсэн болохыг би мэдэхгүй байна. Би ямар нэгэн хүү гэх мөнгө аваагүй. Би дансны хуулгыг гаргаж өгье. Өөрийн өгсөн мөнгөө арай гэж бүрэн буцааж авсан болохоор К.Р-, А.А- нараас зээлсэн мөнгөний хүү нэхэмжлээгүй." гэх мэдүүлэг,

55. Х.Р-ы /Х.Р-/ Хбанкин дахь депозит дансны хуулга, мөнгөн шилжүүлэг хийсэн баримтаар /1-р хх-ийн 167-168р дугаар хуудас/,

56. Гэрч К.А-ын мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлсэн: /1-р хх-ийн 169 дүгээр хуудас/,

 “...Миний бие 2017 оны 6 дугаар сард “Мон-Аптиус” сургуулийг биеийн тамирын багш мэргэжлээр төгссөн ба сургууль төгсөхөд минь миний эгч К.Р-ын найз гэх А.А- гэгч хүн тусалсан. Миний бие уг нь энэ жил сургуулиа төгсөхгүйгээр жилийн чөлөө авах санаатай явж байсан боловч А.А- гэгч эмэгтэй надад утсаар залгаж уулзаад би К.Р-ын найз нь байна би чиний сургууль төгсөх ажилд чинь тусална, сургуулийн багш, сургалтын менежер нарт чинь уулзаж ярилцаж шалгалт өгөх асуудалд чинь тусална гэсэн. Тэгээд би жилийн чөлөө авахаа болиод сургуулиа төгсөхөөр болж сургуулиа сураад явж байсан ба миний төлбөр сургалтын кредитийг сургалтын албаар тооцож гаргуулахад тухайн жилд төлөх төлбөр 3050000 төгрөг гарсан. Уг мөнгийг миний эгч А.А- руу эгч К.Р- явуулж А.А- манай сургуульд тушаасан гэсэн. А.А- намайг сургалтын менежер А- гэгч эмэгтэйд дагуулж очоод А-ын тооцоо дууссан биз дээ гэхэд А- тооцоо дууссан, 2017 оны 06 дугаар сарын 14-ний өдөр дипломоо аваарай гэсэн. Тэгээд би тэр өдөр ажил гараад дипломоо авч чадаагүй хэдэн өдрийн дараа очиход сургалтын менежер А- надад чи кредит төлбөр болох 3 сая төгрөгөө өгөөд дипломоо ав гэсэн ба би А-д тооцоо хийсэн шүү дээ гэхэд надад зөв хариу өгөхгүй чамд тооцоо байгаа гэж надаас байнга зугтаж байсан. Би утас руу нь олон удаа залгахад утсаа авахгүй байсан. Тэгээд би дипломоо авч чадаагүй юм. Тэгээд би эгчийн найз гэх А.А- нь манай эгчээс төлбөрийн мөнгийг авсан боловч сургалтын албанд өгч тооцоо хийгээгүй бид нарыг залилан мэхэлсэн байх гэж бодож байна.” гэх мэдүүлэг,

57. А.А-ад холбогдох Баянзүрх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 09 дүгээр сарын 20-ны өдрийн 101/ШШ2017/02885 дугаартай шийдвэр, 2016 оны 06 дугаар сарын 16-ны өдрийн БӨ аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 362 тоот шийдвэр, 2016 оны 09 дүгээр сарын 01-ний өдрийн БӨ аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 212/МА2016/00037 тоот магадлал /4-р хх-ийн 189-202-рх/ болон хэрэгт цугларсан бусад бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.

 

Гурав. Шүүх хуралдаанаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдал.

Прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд, шүүгдэгч А.А-ын холбогдсон хэрэгт гэм буруу, эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг тус тус баримтлан шүүхийн хэлэлцүүлэгт тогтоогдсон үйл баримт, шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн дүгнэхэд:

 

1.Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

Шүүгдэгч А.А- нь үйлдсэн гэмт хэргээ хүлээн зөвшөөрч байгаа ба шунахайн сэдэлтээр, иргэн Х.Ж-ийг 2016 оны 9 дүгээр сарын 16-ны өдөр “Монгол Тамхи Со” ХХК-иас тамхи худалдан авч, борлуулж 1 өдрийн дотор урамшууллын ашиг 9 сая төгрөгийг хувааж авна гэж хуурч мэхлэн түүний эхнэрийн эзэмшилд байдаг Хбанкны 5013130122 тоот данснаас 87 сая төгрөгийг “Монгол тамхи Со” XX компанийн Хбанкны 5007079477 тоот данс руу шилжүүлж авч өөрийн өгөх өр төлбөрөө төлүүлж авч залилан мэхэлсэн гэмт хэргийг,

2016 оны 9 дүгээр сарын 22-оос 26-ны өдрийн хооронд Улаанбаатар хотын СХ дүүргийн 6 дугаар хорооны Содон хороолол 103-168 тоотод оршин суудаг Б овогтой Э-т СХД-ийн 6 дугаар хороо, Хананы материал 18062 үйлдвэрчний эвлэлийн гудамж 70 дугаар байр, 314 тоот хаягт байршилтай 52 м.кв хоёр өрөө орон сууцны байрны гэрчилгээг хуурамчаар үйлдэж барьцаалан 35.8 сая төгрөгийг залилан мэхэлж авсан гэмт хэргийг,

БӨ аймгийн Өлгий сумын 11 дүгээр багийн иргэн К.Р-аас өөрийгөө “Монгол Тамхи Со” ХХК-д гэрээт борлуулагчаар ажилладаг, түр хугацаагаар мөнгө зээлдэж аваад өндөр хүүгээр буцааж өгнө гэж бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж 2017 оны 4 дүгээр сарын сарын 11-нээс 06 дугаар сарын 29-ний өдөр хүртэл үргэлжилсэн үйлдлээр нийт 86414000 төгрөгийг иргэн А.Х-, Х.Х- нарын Хбанкин дахь ************, ************ дугаартай дансаар шилжүүлэн авсан гэмт хэргийг,

БӨ аймгийн Өлгий сумын 13 дугаар багийн иргэн З.К-аас өөрийгөө “Монгол Тамхи Со” ХХК-д гэрээт борлуулагчаар ажилладаг, түр хугацаагаар зээлдэж аваад өндөр хүүгээр буцааж өгнө гэж бодит байдлыг нуух замаар түүнийг төөрөгдөлд оруулж 2017 оны 4 дүгээр сарын 21-нээс 5 дугаар сарын 30-ны өдөр үргэлжилсэн үйлдлээр 24 сая төгрөгийг иргэн А.Х-, Х.Х-, Х.Е- нарын Хбанкан дахь ************, ************, ************** дугаартай дансаар шилжүүлэн авсан гэмт хэргийг,

БӨ аймгийн Булган сумын эрүүл мэндийн төвийн сувилагч ажилтай А.С-ээс 2017 оны 8 дугаар сарын 08-ны өдөр 5 сая төгрөгийг “...би ОХУ-аас бараа оруулж ирэх гэж байна, Өлгий сумын төвд байгаа дэлгүүрүүдэд бараа нийлүүлэх үйл ажиллагаа явуулах гэрээ байгуулан 14 хоногийн дотор мөнгийг чинь 5 хувийн хүүтэй буцааж өгнө” гэж зохиомол байдлыг зориудаар бий болгож залилан мэхэлж авсан гэмт хэргийг,

БӨ аймгийн Өлгий сумын 11 дүгээр багт оршин суух хаягтай Х.Д-, С.Л- нарт А овогтой А- нь 2017 оны 08 дугаар сарын 31-ний өдөр өөрийнхөө нэрийг Е- гэж танилцуулж “Монгол Тамхи Со” ХХК-д гэрээт борлуулагчаар ажилладаг, одоо Улаанбаатар хотод 2 их дэлгүүртэй, Монгол Тамхи Со компаниас авах 2 сая төгрөгийн урамшууллыг авахад 8 сая төгрөг шаардлагатай байна, та нарын мөнгийг 10 хоногийн дотор 10 хувийн хүүтэй эргүүлж өгнө гэж итгүүлэн 5 сая төгрөгийг нь залилан мэхэлж авсан гэмт хэргийг,

БӨ аймгийн Алтай сумын 4 дүгээр багийн иргэн Б.Н-ын нөхөр К.Б-ийг Хууль сахиулах Их сургуулийн цагдаагийн ахлагчийн сургуульд оруулж өгнө гэж хууран мэхэлж 2017 оны 08 дугаар сараас 2017 оны 09 дүгээр 01-ний өдрийн хооронд хэд хэдэн удаагийн үйлдлээр нийт 5970000 төгрөгийг залилан мэхэлж авсан гэмт хэргийг,

БӨ аймгийн Өлгий сумын 2 дугаар багт оршин суугч Д.А-ийн гэрээс очиж 2017 оны 09 дүгээр сарын 22-ны өдөр “Би “Тамхи Со” ХХК-иас тамхи худалдаж авах ба том оноо /бал/ цуглуулж байгаа, түр хугацаагаар мөнгө зээлдэж аваад шагналын мөнгө орж ирэхээр нь өндөр хүүгээр буцааж өгнө гэж бодит байдлыг нуух замаар түүнийг төөрөгдөлд оруулж 3.9 сая төгрөгийг залилан мэхэлж авсан гэмт хэрэг тус тус үйлдсэн болох нь:

- хохирогч Х.Ж-ийн мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлсэн: “...Тэгээд удалгүй А.А- нь одоо компанийн данс руу шилжүүлж болно гэхээр нь “Монгол Тамхи Со” компанийн 5007079477 гэсэн данс руу манай эхнэр Б-ийн Хбанкны данснаас байгаа бүх мөнгөө шилжүүлсэн. ...Тэгээд л тэрнээс хойш худлаа яриад мөнгийг чинь өгнө, удахгүй өгнө гэж одоог хүртэл төлсөн асуудал байхгүй.” гэх мэдүүлэг /5-р хх-ийн 16-17-рх/, А.А-ын “Монгол Тамхи Со” ХХК-д гэж бичсэн гар баримт, Хбанкны шилжүүлгийн баримтаар /5-р хх-ийн 11-12-рх/, “Монгол Тамхи Со” ХХК-ий Хбанкин дахь депозит дансны хуулгаар /2-р хх-ийн 17-рх/, иргэний нэхэмжлэгч Х.Ж-ийн мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлсэн: “...Надад учирсан 87 сая төгрөгийн хохирлоос төлөгдсөн хохирол байхгүй. Би А.А- болон “Тамхи Со” ХХК-иас мөнгөө аваагүй байгаа. Би “Монгол Тамхи Со” ХХК-иас 87 сая төгрөгөө нэхэмжилнэ.” гэх мэдүүлэг /5-р хх-ийн 202-203-рх/, гэрч Ж.Бийн мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлсэн “...2016 оны 11 дүгээр сарын сүүлээр Х.Ж- гэгч урд өмнө танихгүй хүн гэнэт манайд ирээд 2016 оны 9 дүгээр сарын 16-нд би танай компанийн дансанд 37000000 төгрөг, 50000000 төгрөг, нийт 87000000 төгрөгийг андуураад шилжүүлсэн гэж ирсэн. Тэгэхэд нь бид энэ 87000000 төгрөгийг А.А- манайд ийм мөнгө орж ирнэ, миний төлбөрөөс хасаарай гэж байсан тул тэр тайлбараа хэлээд тэр хүнийг явуулсан.” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 175-177-рх/, гэрч А.Одончимэгийн мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлсэн: “...2016 оны 9 дүгээр сарын 16-ны өдөр 50000000 төгрөг нэг удаа, 37000000 төгрөгийг нэг удаа хувааж өгсөн байдаг. Тэгэхээр нь би дансны хуулгаа шүүж үзээд Еска гэрээт гэдэг нь юу гэсэн үг юм бэ гэхэд Еска гэвэл манай гэрээт гэсэн үг гэж А.А- хэлж байсан.” гэх мэдүүлэг /5-р хх-ийн 21-рх/, хохирогч Б.Э-ын мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлсэн: “...тэр өдрөө Содон хорооллын урд талд байрлах Хбанкны салбараас өөрийн эзэмшлийн *********** дугаарын данснаас 21600000 төгрөгийг ************ дугаарын данс руу шилжүүлсэн. Тэгээд орон сууцны барьцааны гэрээ байгуулсан. Надаас 21600000 төгрөгийг зээлж авахдаа 1 сарын дараа буцааж өгнө, 10 хувь хүү 2400000 төгрөг төлье гэж хэлсэн. А.А- гэх эмэгтэй СХ дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэр хананы материалын 18062, Үйлдвэрчний эвлэлийн гудамж 70 байр 31 тоотын ордерыг надад эх хувиар нь өгсөн. ...Надад А.А-ын буцааж өгсөн байрны ордер нь хуурамч байсан.” гэх мэдүүлэг /хх-ийн 14-15-рх/, Б.Э-ын мөрдөн шалгах ажиллагаанд гэрчээр өгсөн мэдүүлэгт: “...Би А.А-ад нийтдээ 35800000 төгрөг өгсөн байсан. Анх А.А-ад 24000000 төгрөг өгөхдөө 1 сарын хугацаатай гэрээ хийгдсэн ба сарын хүү болох 2400000 төгрөгийг А.А- урьдчилж өгье гэсний дагуу би авсан юм. Харин ээжтэйн гэрээ хийхдээ 38200000 төгрөг авсан гэж гэрээ хийсэн бөгөөд А.А-ын ээжээс нь 26000000 төгрөгийг цувуулж авсан болохоор 14200000 төгрөгөө авна гэж бичсэн байсан юм.” гэх мэдүүлэг  /7-р хх-ийн 35-рх/, Хбанкны мөнгөн шилжүүлгийн баримт /7-р хх-ийн 22-23-рх/, гэрч Б.Б-ын мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлсэн: “...Тэгээд би А.А-ад 28000000 төгрөгийн зээл өгсөн. ...Тэгээд би 2017 оны 4 дүгээр сард иргэний шүүхэд хандаад иргэний шүүхээс барьцааны хөрөнгөөр нь хохирлоо барагдуулж авсан.” гэх мэдүүлэг /7-р хх-ийн 38-39рх/, гэрч М.Ц-ын мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлсэн: “...Би энэ хугацаанд А.А-ад нийт 11600000 төгрөг өгсөн байсан. Тэгээд байж байтал Б.Э- гэх хүн орж ирсэн ба хэдэн сарын хэдэнд гэдгийг нь санахгүй байна. Байрны ордерыг эх хувиар нь үзүүлээд энэ байр зээлийн барьцаанд байдаг шаардлагатай тохиолдолд байрыг суллаж өгөх ёстойг сануулсан. Тэгээд 2017 оны 4 дүгээр сарын 23-ны өдөр Б.Б- гэгч эмэгтэй ирж уулзаад байрны гэрчилгээг шүүхийн захирамжийн дагуу өөрийн нэр дээр болгосон гэж хэлээд үл хөдлөхийн гэрчилгээг үзүүлсэн. Тэгээд хоёр гэрчилгээг харьцуулаад үзэхэд Б.Э- гэх хүнд байсан гэрчилгээ илт хуурамч байсан” гэх мэдүүлэг /7-р хх-ийн 55-рх/, гэр Х.Е-н мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлсэн: “...Сүхбаатар дүүргийн 10 дугаар хороо 7 дугаар хороолол 24а-2 тоотод А.А-ын ээжтэй уулзаад байж байтал Б.Э- гэх хүн орж ирээд А.А- надад байр барьцаанд тавиад мөнгө авсан, одоо хүртэл мөнгөө өгөхгүй алга болчихлоо гэж хэлээд бид хоёртой уулзсан. Тэгээд тэр эмэгтэйтэй ярьж байгаад А.А- нь энэ мөнгийг авсан нь үнэн юм бол бид хоёр төлж өгнө гээд А.А-ын ээж бид хоёр гэрээг Б.Э-тай хийсэн.” гэх мэдүүлэг /7-р хх-ийн 68-69-рх/, гэрч А.Г-ы мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлсэн: “...2017 оны 4 дүгээр сард Улаанбаатар хотод байж байтал Б.Э- гэх хүн над руу утсаар ярьж байгаад надтай ирж уулзаад таны төрсөн охин А.А- надаас 38500000 төгрөг авсан, одоо тэр мөнгөө өгөхгүй байна, та охиныхоо авсан мөнгийг төлж барагдуул гээд байхаар нь яг тэр өдөр нь Б.Э- бид хоёр зээлийн төлбөр барагдуулах гэрээ хийж нотариатаар баталгаажуулж байсан юм. Ямар ч байсан би дээрх гэрээний дагуу Б.Э- гэх хүний данс руу нь 31000000 орчим төгрөгийг чадах чинээгээрээ хэд хэд хуваагаад шилжүүлсэн байгаа.” гэх мэдүүлэг /7-р хх-ийн 70-71-рх/, 2018 оны 5 дугаар сарын 01-ний өдрийн Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 3150 дугаартай шинжээчийн дүгнэлтээр “...Шинжилгээнд ирүүлсэн 000491888 дугаартай "Үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ" гэх зүйлийг энгийн цаасан шингэн хортой хэвлэх төхөөрөмжөөр хуулбарлан хэвлэж хийсэн байна. Шинжилгээнд ирүүлсэн 000491888 дугаартай "Үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ" гэх зүйл нь хуурамч байна. Энэ нь цаасны болон хэвлэлийн нууцлалын шинж тэмдгүүдээрээ тогтоогдож байна.” /7-р хх-ийн 77-79-рх/, хохирогч К.Р-ын мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлсэн: “...Миний бие А.А-ад итгэж хадгаламжид байсан данснаас 9 сая 300 мянган төгрөгийг А.А-ын явуулсан данс руу шилжүүлсэн. А.А- надад 9700000 төгрөгийн хүү гэж 5 сарын эхээр 300000 төгрөг өгсөн. Дараа нь 7 сая төгрөг яаралтай хэрэг болоод байна гэхээр нь мөн 7 сая төгрөг өгсөн. Мөн 82000000 /наян хоёр сая/ төгрөгийг миний бие өөрийн дансаар А.А-ад шилжүүлсэн.” гэх мэдүүлэг, /1-р хх-ийн 53-56-рх/, иргэний нэхэмжлэгч К.Р-ын мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлсэн: “Би 86414000 төгрөгийг А.А-ад өгч А.А- бид нарт нийт 14.690.000 төгрөг шилжүүлсэн байна. 86.414.000 төгрөгөөс 14.690.000 төгрөгийг хасаад 71.724.000 төгрөг болж байна. Бид А.А-аас 71.724.000 төгрөг нэхэмжилж байна.” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 79-рх/, К.Р-аас мөнгө шилжүүлсэн гэх А.Х-, Х.Х- нарын Хбанкин дахь ************, ************ дугаартай депозит дансны хуулгаар /1-р хх-ийн 61-62, 65-70-рх, 2-р хх-ийн 74-76, 85-87, 95, 97-99, 101, 103,105, 107, 109, 113, 117120-122,126,129/, К.Р-аас гаргаж өгсөн Хбанкны мөнгөн шилжүүлэг хийсэн баримт, зээлийн эргэл төлөлтийн хуваариар, /2-р хх-ийн 38-45рх/, К.Р-аас гаргаж өгсөн өөрийнх нь 95336761, нөхөр нь К.Е-ий 95332167 дугаартай гар утас руу 99113763, 99413505, 99937071, 99517611 дугаартай утаснаас бичсэн мессежнүүдийг компьютерт хуулж хэвлэж авч ирсэн гэх 44 хуудас бүхий баримт түүний орчуулга /4-р хх-ийн 11, 18-107рх/, хохирогч К.Е-ий мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлсэн: “...Комис овогтой Рахат нь миний эхнэр бөгөөд бид хоёрыг хууран залилан мэхэлж А.А- нь 2017 оны 4 дүгээр сарын 11-ний өдрөөс 6 дугаар сарын 29-ний өдрийн хооронд нийт 86414000 төгрөгийн хохирол учруулсан. А.А- нь уг мөнгөнөөс бид нарт 14690000 мянган төгрөгийг мөнгөний хүү гэж худлаа хэлж буцааж өгсөн боловч бусад мөнгийг одоо хүртэл буцааж өгөөгүй байгаа.” гэх мэдүүлэг /6-р хх-ийн 184-185рх/, хохирогч З.К-ы мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлсэн: “...Би тамхины компаниас 56 сая төгрөгийн урамшуулал авах гэж байгаа гэх мэтээр хэлж намайг итгүүлсэн болохоор би түүнд удаа дараа 2 сая, 2.4 сая 1.5 сая гэх мэтээр нийт 24 сая төгрөгийг түүний дансанд шилжүүлсэн. Би А.А-тай ямар ч зээлийн гэрээ байгуулж байгаагүй. Би А.А-тай утсаар ярьж К.Р-ын нөхөр К.Е- Улаанбаатар хотод очих үед байгуулсан гэрээнд миний мөнгийг тооцож оруулаарай гэж хэлсэн. Учир нь зээлсэн мөнгийг гэрээ байгуулж баталгаажуулах санаатай байсан. Гэтэл А.А- бид нартай гэрээ байгуулсан дүр үзүүлж бид нарыг хууран мэхэлж байсан байна.” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 95-96рх/, иргэний нэхэмжлэгч З.К-ы мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлсэн: “...Би А.А-ад нийт 24 сая төгрөг шилжүүлсэн байгаа. А.А-аас надад буцааж өгсөн мөнгөний хэмжээг тодорхой тооцож гаргасан. А.А- надад нийт 4200000 төгрөгийг буцааж өгсөн байгаа. Одоо А.А-аас авах 19800000 төгрөгийн үлдэгдэл мөнгө байна. Би уг мөнгийг А.А-аас нэхэмжлэх болно.” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 101-102-рх/, З.К-аас А.А-ад мөнгө шилжүүлсэн гэх А.Х-, Х.Х-, Х.Е- нарын Хбанкин дахь ************, ************, ************** дугаартай депозит дансны хуулгаар /1-р хх-ийн 87-92, 99рх/, Голомт, Хбанкнуудын зээлийн гэрээ, мөнгөн шилжүүлэг хийсэн баримтаар /2-р хх-ийн 30-37, 91-92, 109-рх/, З.К-аас гаргаж өгсөн өөрийнх нь 99418765 дугаартай гар утас руу 95517611, 99413505, 99937071, 99942243 дугаартай утаснаас бичсэн мессежнүүдийг компьютерт хуулж хэвлэж авч ирсэн гэх 25 хуудас бүхий баримт түүний орчуулга /4-р хх-ийн 108-165рх/, хохирогч Д.А-ийн мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлсэн: “...гэх мэт үг хэлж байгаад намайг итгүүлэн үнэмшүүлж гэрт байсан 3900000 төгрөгийг маань гэрт дагаж ирээд миний нөхрийн хажууд тоолж авч явсан боловч янз бүрийн зүйлийг худлаа зохиож хэлж өдий хүрсэн тул намайг А.А- залилан мэхэлж хохироосон байна гэж ойлгосон. “ гэх мэдүүлэг /1-р хх-ийн 103-104-рх/, А.А-аас Д.А-д бичиж өгсөн гэх гар баримт /1-р хх-ийн 110-рх/, иргэний нэхэмжлэгч Д.А-ийн мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлсэн: “...Надад 3 сая 900 мянган төгрөгийн хохирол учирсан. Уг мөнгийг манай гэрээс ирж баримт бичиж өгч аваад явсан. Миний бие 3.9 сая төгрөгийг нэхэмжлэх болно. А.А- одоо хүртэл нэг ч төгрөгийн хохирол төлж өгөөгүй.” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 112рх/, хохирогч А.С-ийн мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлсэн: “ ...Тэгээд би энэ хүн бусдыг залилан мэхэлж хохироосон хэрэгт шалгагдаж байна гэж сонсоод цагдаагийн газарт гомдол гаргаж байна.” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 114-115рх/,  А.А-аас А.С-д 5 сая төгрөг зээлж авсан талаар бичиж өгсөн гэх гар баримт /1-р хх-ийн 118-рх/, иргэний нэхэмжлэгч А.С-ийн мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлсэн: “...Надад 5 сая төгрөгийн хохирол учирсан. Миний бие 5 сая төгрөгийг А.А-аас нэхэмжлэх болно.” гэснээр /1-р хх-ийн 120-рх/, хохирогч С.Л-гийн мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлсэн: “... Би түүний утас руу өглөө залгахад үдээс хойш өгнө, үдээс хойш залгах үед орой өгнө, оройн залгах үед маргааш өглөө өгнө гэж хэлдэг байсан. Тэгж байгаад сүүлд бүүр утсаа ч авахаа больсон. Би мессэж бичихэд хариу ч бичихээ больсон." гэх мэдүүлэг /6-р хх-ийн 82-84рх/, иргэний нэхэмжлэгч С.Л-гийн мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлсэн: “...А.А- миний Хбанкин дахь дансанд 2018 оны 02-р сарын 08-ны өдөр 250000 төгрөг шилжүүлсэн, өөр ямар нэгэн мөнгө төгрөг өгөөгүй. Би 5 сая төгрөг болон Улаанбаатар хотод түүнийг хайгаад очсон 2 талын зардал болох 161000 төгрөгийг нэхэмжлэх болно." гэх мэдүүлэг /6-р хх-ийн 86-рх/, хохирогч Б.Н-ын мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлсэн: “....А.А- анхнаасаа биднийг хуурч мэхэлсэн, залилан мэхлэх гэмт хэрэг хийдэг хүн болохыг бүрэн ойлгосон. Уг асуудлыг хуулийн дагуу шалгаж намайг хохиролгүй болгож өгнө үү.” гэх мэдүүлэг /6-р хх-ийн 205-207рх/, иргэний нэхэмжлэгч Б.Н-ын мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлсэн “...Надад 5970000 төгрөгийн хохирол учирсан ба уг мөнгөнөөс 2018 оны 05 дугаар сарын 15-ны өдөр нөхөр К.Б-ий Хбанканд байрлах 5181113272 тоот дансанд А.А- 1 сая төгрөгийг шилжүүлж өгсөн. Би 4970000 төгрөгийн хохирлыг нэхэмжлэх болно.” гэх мэдүүлэг /6-р хх-ийн 209-210/, гэрч С.Л-гийн мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлсэн: “...Бид тэр үед А.А-ын үгэнд итгэж байсан. А.А- миний дүүг сургуульд оруулна гэж Б.Н- 5.9 сая гаруй төгрөг, надаас 9 дүгээр сарын 10-ны өдөр хүүтэй буцааж өгнө гэж 5 сая төгрөг авч бидний хууран мэхэлж залилан мэхэлж байсан байна...” гэх мэдүүлэг /6-р хх-ийн 210-211-рх/, гэрч Х.Д-ы мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлсэн: “...Тэгээд бид мөнгө авч чадахгүй байсан ба А.А- Өлгийд цагдаагийн газарт шалгагдаж байна гэж сонсоод цагдаагийн газарт гомдол гаргаж байгаа болно.” гэх мэдүүлэг /6-р хх-ийн 89-90рх/, гэрч С.З-гийн мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлсэн: “...Би дээрх мөнгийг шилжүүлэх үед АТМ-аас баримтыг нь авсан. АТМ-ийн баримтад Б овогтой Э- гэж гарч ирсэн. Би утсаар ярьж байгаад Б.Э- гэгч хүний данс руу уг мөнгө шилжсэн шүү гэж хэлэхэд яг зөв байна, болсон гэж хэлсэн. Дараа нь мөнгө шилжүүлсэн баримтыг А.А- надаас авсан.” /8-р хх-ийн 114рх/, гэрч Х.Ж-ын мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлсэн: “...Би ч А.А- гэгчийн утас руу олон удаа залгаж бид нарын мөнгийг эргүүлж өг гэж нэхсэн. Гэвч А.А- би та нарын мөнгийг өгнө, маргааш шилжүүлнэ, одоо шилжүүлнэ, одоо хүнээс мөнгө авах гэж байна, мөнгө аваа шууд шилжүүлнэ гэж байнга худлаа хэлж ирсэн. ” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 121 рх/, гэрч Х.Н-ын мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлсэн: “...Бид нараас дээрх 3.9 сая төгрөгийг авах үед 3.9 сая төгрөгийг 09-р сарын 29-ний өдөр 7 хоногийн хугацаанд 300000 төгрөгийн хүүтэй хамт өгнө гэж гараар баримт бичиж өгөөд явсан. Би түүнээс ямар баталгаа өгөх юм вэ гэхэд та надад итгээрэй би их хэмжээний мөнгө эргүүлдүүлж байгаа. Таны мөнгө бол юу ч биш гэж итгүүлж хэлж байсан. Би түүний үгэнд итгэж мөнгөө зээлдүүлсэн.” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 122рх/, гэрч К.Е-ий мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлсэн: “...Бид нийт А.А-тай 95 сая төгрөгийн гэрээ байгуулсан. 31 сая төгрөгийн гэрээний 21 сая төгрөг нь З.К-ы мөнгө бөгөөд З.К- би хотод очиж чадахгүй болохоор чи миний өмнөөс гэрээ байгуулаарай, би А.А-тай ярьж тохирч байгаа гэсэн. Би хотод очиж энэ тухай А.А-т хэлэхэд А.А- би З.К-тай тохирсон байгаа. З.К-ы мөнгийг нэмж гэрээ байгуулж болно гэсэн болохоор би нэг гэрээнд З.К-аас авсан гэх 21 сая төгрөгийг нэмж гэрээ байгуулсан. Мөн гэрээнд тусгаагүй 10000000 төгрөг нэмж өгсөн ба уг мөнгийг авсан тухай гэрээ байгуулаагүй.” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 126-127рх/, гэрч И.Б-ын мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлсэн: “...Х.Е- миний эхнэр бөгөөд Мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвд мэргэжилтэн ажилтай. Миний эхнэр ажлын хажуугаар хүмүүсээс мөнгө зээлдэж аваад өндөр хүүтэй зээл авдаг хүмүүст өгч эргэлдүүлж бизнес эрхэлдэг байсан. А.А- гэгчид 13.7 сая төгрөгийн зээлдсэн боловч уг мөнгийг авч чадахгүй явж байгаа гэж хэлсэн.” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 128-130рх/, гэрч Х.Е-ы мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлсэн: “...Би А.А- биднийг залилан мэхлэн гэж бодоогүй.” гэх мэдүүлэг /5-р хх-ийн 235-326-рх/, гэрч Х.Ж-ийн мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлсэн: “...би уг мөнгийг А.А- гэгчид шилжүүлсэн түүнээс мөнгө ирэхгүй байна, ирэхээр нь өгнө гэж хэлсэн боловч одоо хүртэл бидний мөнгийг өгөөгүй ирсэн.” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 136-рх/, гэрч Ж.Х-ын мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлсэн: “...Миний бие манай Мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвд бичиг хэргийн ажилтан К.Р-ад 2017 оны 6 дугаар сарын 18, 24, 28-ны өдрүүдэд 5, 5, 3 сая нийт 13 сая төгрөгийг өндөр хүү өгнө гэж зээлдэж авсан боловч уг мөнгийг одоо хүртэл өгөөгүй байгаа. Би мөнгөө К.Р-аас нэхэмжлэх болно.” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 137рх/, гэрч А.З-ийн мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлсэн: “...10 сая төгрөгийг А.А- надаас зээлдэж авсан гэх гэрээнд гарын үсэг зурсан. Тэр үед ямар учиртай гэрээ болохыг би сайн ойлгож мэдээгүй. Би тэр үед К.Р-ын хүсэлтээр А.А- гэгч хүнд 10 сая төгрөг зээлсэн гэж гэрээ хийсэн. Тэр үед А.А- надад өөр ямар нэгэн тодорхой зүйл хэлээгүй.” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 138рх/, гэрч А.Х-ын мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлсэн: “...Улаанбаатарт байх хугацаанд миний виза картыг төрсөн эгч А.А- авч ашиглаж байсан ба буцахдаа виза картыг мартаж яваад 2017 оны 7 дугаар сард А.А- өөрөө Өлгийд ирэх үед авсан. Энэ хугацаанд миний дээрх харилцах дансанд хэнээс хэдэн төгрөг орж гарсан болохыг би мэдэхгүй.” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 139-140рх/, гэрч Х.Х-ийн мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлсэн: “...А.А- эгч миний нэр дээр байгаа Хбанкны ************ дугаартай дансны картыг 2016 оны 09 дүгээр сард авсан юм. Надаас авахдаа хэрэглэж байгаад өгье гэхээр нь өгчихсөн юм. Надад өөр банкны карт байдаг учраас А.А- эгчид өгсөн картыг ашигладаггүй юм. 2016 оны 09 дүгээр сарын 23-ны өдөр орж ирсэн 21.4 сая төгрөг, 09 дүгээр сарын 26-ны өдөр орсон 12.6 сая төгрөгийн талаар надад мэдэх зүйл байхгүй. Би уг мөнгийг аваагүй. А.А- миний данс руу орж гарсан мөнгөний талаар хэлж байгаагүй.” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 188рх, 7-р хх-ийн 72-73рх/, гэрч Х.Е-гийн мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлсэн: “...Бид хоёрын амьдарч байсан Сүхбаатар дүүргийн 10 дугаар хороо 7 дугаар хороолол 24а-2 тоот 2 өрөө байраа “Монгол Тамхи Со” ХХК-ний зээлийн барааны барьцаанд тавьж бараа авахыг зөвшөөрч итгэмжлэлээр өгсөн боловч авсан бараа буюу тамхины өр төлбөрөө барагдуулж чадаагүй болохоор “Монгол Тамхи Со” компанид сайн дураараа өр төлбөрт шилжүүлж өгсөн. Одоо бид нарт ямар ч эд хөрөнгө байхгүй.” гэх мэдүүлэг/1-р хх-ийн 189-190рх/, гэрч А.Г-ын мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлсэн: “....Би түүнээс миний мөнгийг авсан бол өг гэж олон хоног шаардсан. Тэгж байхад 1 сая төгрөг орж ирсэн. Энэ 1 сая төгрөг К.Р-аас авсан гэх 2470000 төгрөг дотор орж байгаа. Тэр мөнгийг К.Р- би А.А-ад ярьж байгаад шилжүүлсэн гэж хэлсэн. Би мөнгийг К.Р-аас л ихэвчлэн шаарддаг байсан. Түүнээс хойш дахиж мөнгө орж ирээгүй. Би А.А- гэгч рүү утсаар залгахад тэр утсаа авахаа больсон.” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 141-142рх/, А.Г-д А.А-аас бичиж өгсөн гэх гар баримтаар /1-р хх-ийн 145-146рх/, А.Г-ын Хбанкин дахь депозит дансны хуулгаар /1-р хх-ийн 149-154рх/, гэрч Х.К-ийн мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлсэн: “...Сүүлд уг мөнгийг найз гэж хэлж байсан хүүхэн өгөхгүй хохироосон гэж хэлж байгаа. Тэр К.Р-ын найз гэх хамаг мөнгийг нь аваад залилан мэхэлсэн гэх эмэгтэйг би огт танихгүй. Тэр эмэгтэйтэй би огт харьцаж байгаагүй юм.” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 162рх/, гэрч Т.К-н мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлсэн: “...Сүүлд К.Е- надад бид та нарын мөнгийг А.А- гэгчид өгөөд авч чадахгүй байна, цагдаагийн газарт гомдол гаргасан шалгуулж байна гэж хэлсэн.” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 163рх/, гэрч Х.Р-ы мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлсэн: “... Дараа нь миний мөнгийг буцааж өгөхгүйгээр удаж байгаад 7 дугаар сарын сүүлээр К.Р- 7.5 сая төгрөгийг надад буцааж өгсөн. Үлдсэн 2.5 сая төгрөгийг А.А- миний 5194080737 дугаартай данс руу бага багаар шилжүүлсээр байгаад өгсөн." гэх мэдүүлэг /1-р хх-ийн 164рх/, Х.Р-ы /Х.Р-/ Хбанкин дахь депозит дансны хуулга, мөнгөн шилжүүлэг хийсэн баримт /1-р хх-ийн 167-168рх/, гэрч К.А-ын мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлсэн: “.. Би утас руу нь олон удаа залгахад утсаа авахгүй байсан. Тэгээд би дипломоо авч чадаагүй юм. Тэгээд би эгчийн найз гэх А.А- нь манай эгчээс төлбөрийн мөнгийг авсан боловч сургалтын албанд өгч тооцоо хийгээгүй бид нарыг залилан мэхэлсэн байх гэж бодож байна.” гэх мэдүүлэг зэрэгт нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Шүүгдэгч А.А- нь: “...Х.Е- надад З.К- гэдэг хүнийг танилцуулсан. 2015 оны 11 дүгээр сард З.К-ы дугаарыг өгсөн. Тэрнээс өмнө Улаанбаатар хотод байхад Б- мөнгөө төлүүлж авсан. Эдгээр хүмүүсийг И.Б-, Х.Е-аар холбож өгөөгүй гэж хэлж байгаа. Би эдгээр хүмүүсийн өр төлбөрийг төлж өгөхгүй гэж хэлээгүй. Одоо хүртэл бага бага хэмжээгээр төлж өгч байгаа. Эдгээр хүмүүс бие биетэйгээ барьцаж байна. З.К-ыг танихгүй байсан. И.Б-, Х.Е- нар танилцуулсан. Гэхдээ би И.Б-, Х.Е- нараар бүх мөнгийг төлүүлнэ гэж байгаа зүйл биш. И.Б-, Х.Е- нарт та нар танилцуулсан гэдгийг хэлж өгөөч гэхэд Х.Е- өөрөө мэдүүлэгтээ энэ талаар хэлж өгсөн.” гэж мэдүүлсэн.

Харин гэрч К.Р- нь “Х.Е- бид нараас түр хугацаагаар мөнгө зээлдэж аваад буцааж өгч байсан ба би мөнгийг А.А-ад өгч хүүг нь авч ашиг олдог гэж хэлж байсан. Дараа нь 2017 оны 4 дүгээр сарын эхээр Х.Е- надад таны утасны дугаарыг би А.А-ад өгсөн тантай ярих байх та яриарай гэж хэлсэн. Тэр үеэр А.А- гэгч надад утсаар ярьж И.Б-, Х.Е- нар 10000000 төгрөг өгсөн. Та тэр мөнгийг надад өгвөл би эргэлдүүлж өгье, надад мөнгө шаардлагатай байна гэж хэлсэн ба тэр мөнгийг би өгч чадахгүй гэж хэлсэн. Тэр над руу байнга залгаж таны мөнгийг өсгөж өгнө, хүүтэй өгнө гэж хэлдэг байсан. Дараа нь би Х.Е-аас “А.А- гэгч хэн юм бэ. Энэ хүнд итгэж болох юм уу” гэхэд Х.Е- надад “итгэж болно найдвартай хүн” гэж хэлсэн. Дараа нь миний нөхөр К.Е- И.Б-тай уулзаж А.А-ын талаар асуухад “Бид нар 3 жил гаруй харилцаа холбоотой байгаа. Ямар нэгэн асуудал гаргаагүй. Бид мөнгө өгч цаг хугацаанд нь авч байгаа гэж хэлсэн болохоор нь миний бие А.А-ад итгэж хадгаламжид байсан данснаас 9 сая 300 мянган төгрөгийг А.А-ын явуулсан данс руу шилжүүлсэн.” гэжээ.

Хохирогч З.К- нь “А.А- надад утсаар ярих үед миний ямар хүн болохыг X.Е, И.Б- нар мэднэ гэж хэлсэн. Би А.А-т итгэх болсон учир нь Х.Е- бид нараас авсан мөнгийг А.А-т 5-10 хувийн хүүтэй зээлдүүлж дундаас нь ашиг олж байсан ба Х.Е- бид нарт зээлсэн мөнгөний хүүг цаг тухайд өгч байсан болохоор А.А-ыг найдвартай хүн гэж итгэсэнтэй холбоотой байсан юм. Би А.А- гэгч эмэгтэйтэй тухайн үед биеэр уулзаж байгаагүй. Ямар хүн болохыг нь зүс царайг нь харж байгаагүй. ...Би тамхины компаниас 56 сая төгрөгийн урамшуулал авах гэж байгаа гэх мэтээр хэлж намайг итгүүлсэн болохоор би түүнд удаа дараа 2 сая, 2.4 сая, 1.5 сая гэх мэтээр нийт 24 сая төгрөгийг түүний дансанд шилжүүлсэн.” гэжээ.

Дээрх хохирогч З.К-, гэрч К.Р- нарын мэдүүлгүүдээр И.Б-, Х.Е- нар нь шүүгдэгч А.А-тай үгсэн тохиролцсон байдал нь тогтоогдоогүй, З.К-, К.Р-, К.Е- нар нь өөрсдийн мөнгөө шүүгдэгч А.А-тай утсаар ярьж шилжүүлж байсан нь удаа дараагийн мэдүүлгүүдээр батлагдаж байна.

Шүүгдэгч А.А-т холбогдуулан Баянзүрх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 09 дүгээр сарын 20-ны өдрийн 101/ШШ2017/02885 дугаартай шийдвэр, 2016 оны 06 дугаар сарын 16-ны өдрийн БӨ аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 362 тоот шийдвэр, 2016 оны 09 дүгээр сарын 01-ний өдрийн БӨ аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 212/МА2016/00037 тоот магадлал /4-р хх-ийн 189-202-рх/ тус тус гарч байжээ. 

 

Шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл, журмаар цуглуулж бэхжүүлсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан байх тул хууль ёсны гэж үзэж нотлох баримтаар үнэлэв.

Энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалтын явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй, хуульд заасан нотолбол зохих нөхцөл байдлуудыг бүрэн гүйцэд тогтоосон гэж үзлээ.

 

Хууль зүйн дүгнэлт.

Тус гэмт хэрэг гарахад нөлөөлсөн шалтгаан нөхцөл нь шүүгдэгч А.А- нь шунахайн сэдэлтээр бусдыг залилан мэхэлж, бусдын өмнө хүлээсэн өр төлбөрөө барагдуулах, хохирогч нарын хувьд бодит нөхцөл байдлыг нягтлан шалгахгүй, ашиг олох хүсэл сонирхол нь энэ хэргийн хохирогч болоход нөлөөлсөн байна.

Залилах гэмт хэрэг нь бусдын эд хөрөнгийг хуурч мэхлэх, итгэл эвдэх аргаар шууд өөрийн мэдэлд авах, буцааж өгөхгүй, хариу төлбөр огт хийхгүй байх субьектив санаа зорилготой байдаг бөгөөд, бодит байдлыг гуйвуулах, худал хэлэх зэргээр бусдын эд хөрөнгийг эзэмших, өмчлөх эрхийг өөртөө авах хэлбэрээр илэрдэг ба гэмт хэрэг үйлдэх арга нь хуурамч мэдээллээр төөрөгдүүлэх, урьдын танил сайн харилцааг ашиглах, худал амлах, төөрөгдүүлэх, хуурамч баримт бичиг үйлдэх гэх зэрэг аргаар үйлдэгддэг.

Мөн өөртөө амар хялбар аргаар орлого олох санаа зорилготой, орлого олохыг хүсэж идэвхтэй үйлдлээр үйлддэг гэмт хэрэг болно.

Шүүгдэгч А.А- нь энэхүү гэмт үйлдлээ хэрэгжүүлэхдээ өөрийгөө хуурамч нэрээр Е- гэж танилцуулсан, мөн Цогт гэдэг хүнийг өөрийнх нь нөхөр гэж танилцуулсан болох нь гэрч С.Л-, Х.Д-, Б.Н-, Б.Б- нарын мэдүүлгээр тогтоогдож байна.

Гэм буруугийн санаатай хэлбэр гэдэг нь өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсч үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн байдлыг ойлгоно.

 Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч А.А- нь бусдыг худал үгээр хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон бусдаас мөнгө авдаг, өөрийн үйлдлийн хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсч, хохиролд зориуд хүргэсэн гэж үзэх хангалттай үндэслэл байна гэж үзлээ

Шүүгдэгч А.А- нь үргэлжилсэн үйлдлээр нэр бүхий хохирогчдыг залилсан үйл баримт гэрч, хохирогч нарын мэдүүлэг, дансны хуулга болон бусад нотлох баримтуудаар тогтоогдсон.

Гэмт хэрэг байнга үйлдэж амьдралын эх үүсвэр болгох гэдэг нь гэмт этгээдийн үйл ажиллагаанд тогтвортой давтагддаг амьдрал, зан төлөвийн хэвшил болсон гэмт үйлдлийг ойлгоно. Өөрөөр хэлбэл тухайн гэмт хэргийг үйлдсэн этгээд нь гэмт хэрэг үйлдэж олсон эд хөрөнгө, орлогоо ямар зүйлд, хэрхэн зарцуулснаас үл шалтгаалан өөрийн шударгаар олсон орлогоор гүйцэтгэж чадахгүй байгаа үүргээ гүйцэтгэж байгаа нөхцөлд уг гэмт хэргийг байнга үйлдэж амьдралын эх үүсвэр болгосон гэж үзнэ.

Шүүгдэгч нь гэмт хэрэг үйлдэх үед “Монгол тамхи со” ХХК-тай гэрээ байгуулж гэрээт борлуулагчийн ажил хийдэг байсан ба гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдлаас дүгнэхэд тус компани зээлсэн мөнгөө хугацаанаас өмнө нэхсэнээс болж өр төлбөрөө төлөхийн тулд олон удаагийн үйлдлээр хохирогч нарыг хуурч хохирол учруулсан нөхцөл байдал тогтоогдож байна.

Өөрөөр хэлбэл, шүүгдэгч А.А- нь анх 2016 оны 7 дугаар сард “Тамхи со” ХХК-тай гэрээ байгуулж 229475000 төгрөгийн бараа материал авсан. Гэтэл “Монгол тамхи со” ХХК нь хугацаанаас өмнө нь мөнгөө нэхсэнээр шүүгдэгч А.А- нь өрөө дарахын тулд дээрх хохирогчдоос удаа дараагийн үйлдлээр нийт 253084000 төгрөгийг залилан авсан үйлдлийг байнга үйлдэж амьдралын эх үүсвэр болгосон гэж үзэх боломжгүй байна.

Учир нь шүүгдэгч А.А- нь нэр бүхий хохирогч нарыг залилж, их хэмжээний хохирол учруулсан байх боловч тухайн гэмт хэргийн улмаас учруулсан хохирлыг “амьдралын эх үүсвэр” болгосон гэх үйлдэл нь хэрэгт цугларсан нотлох баримтаар тогтоогдохгүй байна.

Шүүгдэгч А.А-ын үйлдэлд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1 дэх хэсэгт заасан “байнга” гэх хэлбэрийн шаардлагыг хэдийгээр хангаж байгаа боловч агуулгын шаардлага болох “амьдралын эх үүсвэр” болгосон гэдэг нь гэрч нарын мэдүүлэг болон хэрэгт цугларсан баримтаар хангалттай нотлогдон тогтоогдохгүй байна.

Шүүгдэгч А.А- нь өрөө дарахын тулд дээрх хохирогчдоос удаа дараагийн үйлдлээр залилан авсан нийт 253084000 төгрөг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 4.1-д заасан “их хэмжээний хохирол”-д хамаарч байна.

Тиймээс шүүгдэгч А.А-т БӨ аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1 дэх заалтад зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т зааснаар хөнгөрүүлэн зүйлчлэх үндэслэлтэй гэж үзнэ.

Шүүх хуралдаанд оролцсон иргэдийн төлөөлөгч нь “..шүүгдэгч А.А- нь уг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай” гэсэн дүгнэлт гаргасан.

 

Гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийн тухай.

Шүүгдэгч А.А-ын үйлдлийн улмаас бусдад их хэмжээний хохирол учирсан байх тул түүнээс хохирлыг гаргуулж хохирогч нарт олгох нь зүйтэй гэж үзэв.

1. Хохирогч Х.Ж-т энэ гэмт хэргийн улмаас 87 000 000 төгрөгийн хохирол учирсан байна. Шүүгдэгч А.А- нь анх орон сууцаа “Монгол тамхи со” ХХК-ний зээлийн барааны барьцаанд тавьж бараа авч, улмаар тамхины өр төлбөрөө барагдуулж чадаагүй болохоор “Монгол тамхи со” компанид сайн дураараа өр төлбөрт шилжүүлж өгсөн байна.

Харин үлдэгдэл төлбөрийнхөө оронд иргэн Х.Ж-ийг 2016 оны 09 дүгээр сарын 16-ны өдөр “Монгол тамхи со” ХХК-иас тамхи худалдан авч, борлуулж 1 өдрийн дотор урамшууллын ашиг 9 сая төгрөгийг хувааж авна гэж хуурч мэхлэн түүний эхнэрийн эзэмшилд байдаг Хбанкны 5013130122 тоот данснаас 87 000 000 /наян долоон сая/ төгрөгийг “Монгол тамхи со” XX компанийн Хбанкны 5007079477 тоот данс руу шилжүүлж авч өөрийн өгөх өр төлбөрөө төлүүлж авч залилан мэхэлсэн.

Өөрөөр хэлбэл, шүүгдэгч А.А-ын гэм буруутай үйлдэл буюу хохирогч Х.Ж- нь шүүгдэгч А.А-ын тамхи авч өгнө гэсэн үгэнд нь итгэж, түүний “Монгол тамхи со” ХХК-д өгөх ёстой өр төлбөрт нь “Монгол тамхи со” ХХК-ийн нэр дээр нээгдсэн Хбанкны 5007078477 дугаартай дансанд 2016 оны 9 дүгээр сарын 16-ны өдөр 50000000 /тавин сая/ төгрөг, 37000000 /гучин долоон сая/ төгрөг тус тус шилжүүлсэн болох нь тус банкны депозит дансны дэлгэрэнгүй хуулга болон хавтаст хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудаар тогтоогдож байна.

Харин “Монгол тамхи со” ХХК нь шүүгдэгч А.А-аас авах ёстой өр төлбөрийнхөө оронд шүүгдэгч А.А-ын “...ийм мөнгө орж ирнэ, миний төлбөрөөс хасаарай, 87.000.000 төгрөгийг үндсэн төлбөрөөсөө хасаж байгаа юм шүү. Уг 87.000.000 төгрөгийг би өөрөө өгч байгаа юм шүү.” гэсний дагуу авсан үйлдэлд “Монгол тамхи со” ХХК-ийг буруутгах үндэслэлгүй юм.

Шүүгдэгч А.А- нь “Монгол тамхи со” ХХК-д төлөх ёстой 87.000.000 төгрөгийн өрийг төлүүлэх зорилгоор хохирогч Х.Ж-ийг хуурч мэхлэн 87.000.000 төгрөгийг  “Монгол тамхи со” ХХК руу шилжүүлэхдээ Х.Ж-т  87.000.000 төгрөгийг буцаан төлөх боломжгүй, мөн “Монгол тамхи со” ХХК-ийн зүгээс 87.000.000 төгрөгийн үнэ бүхий бүтээгдэхүүн /тамхи/  өгөхгүй гэдгийг урьдчилан мэдэж байжээ.

Иймд “Монгол тамхи со” ХХК-ийг буруутай гэж үзэж иргэний хариуцагчаар татан оролцуулах үндэслэлгүй байх тул 87 000 000 /наян долоон сая/ төгрөгийг шүүгдэгч А.А-аас гаргуулан хохирогч Х.Ж-т олгох нь зүйтэй байна.

2. Хохирогч К.Р-ад 86.414.000 төгрөгийн хохирол учирсан ба хохирогч К.Р- нь нийт 16 удаагийн гүйлгээгээр шүүгдэгч А.А-ад 86.414.000 төгрөг шилжүүлсэн болох нь хавтаст хэрэгт авагдсан дараах нотлох баримтуудаар нотлогдож байна. Үүнд:

1. 2017 оны 04 дүгээр сарын 11-ний өдөр 9.300.000 төгрөгийг ********** дансанд *********** /К.Е-ий данс, 4-р хх-ийн 210 дугаар хуудас/,

2. 2017 оны 04 дүгээр сарын 12-ны өдөр 3.800.000 төгрөгийг ************ дансанд  ********* /К.Е-ий данс, 4-р хх-ийн 210 дугаар хуудас/,

3. 2017 оны 04 дүгээр сарын 14-ний өдөр 7.000.000 төгрөгийг ************** дансанд ************ /К.Е-ий данс, 4-р хх-ийн 210 дугаар хуудас/,

4. 2017 оны 04 дүгээр сарын 27-ны өдөр төгрөгийг 5.000.000 – ***********9 дансанд ************ /К.Е-ий данс, 4-р хх-ийн 210 дугаар хуудас/,

5. 2017 оны 04 дүгээр сарын 28-ны өдөр төгрөгийг 2.795.000 – *************** дансанд ************* /К.Е-ий данс, 4-р хх-ийн 211 дүгээр хуудас/,

6. 2017 оны 05 дугаар сарын 03-ны өдөр 9.900.000 төгрөгийг ************ дансанд ************ /К.Р-ын данс, 4-р хх-ийн 223 дугаар хуудас/,

7. 2017 оны 05 дугаар сарын 05-ны өдөр 9.900.000 төгрөгийг **************** дансанд ********** /К.Р-ын данс, 4-р хх-ийн 223 дугаар хуудас/,

8.  2017 оны 05 дугаар сарын 08-ны өдөр 7.500.000 төгрөгийг ************ дансанд ************** /К.Е-ий данс, 4-р хх-ийн 212 дугаар хуудас/,

9. 2017 оны 05 дугаар сарын 09-ний өдөр 4.100.000 төгрөгийг ************ дансанд************ /К.Р-ын данс, 4-р хх-ийн 223 дугаар хуудас/,

10. 2017 оны 05 дугаар сарын 12-ны өдөр 3.000.000 төгрөгийг ************ дансанд************ /К.Р-ын данс, 4-р хх-ийн 223 дугаар хуудас/,

11. 2017 оны 05 дугаар сарын 12-ны өдөр 7.300.000 төгрөгийг ************ дансанд ************** /К.Е-ий данс, 4-р хх-ийн 212 дугаар хуудас/,

12. 2017 оны 05 дугаар сарын 18-ны өдөр 2.500.000 төгрөгийг ************ дансанд ************** /К.Е-ий данс, 4-р хх-ийн 213 дугаар хуудас/,

13. 2017 оны 05 дугаар сарын 25-ны өдөр 6.200.000 төгрөгийг ************ дансанд ************** /К.Е-ий данс, 4-р хх-ийн 214 дүгээр хуудас/,

14.2017 оны 06 дугаар сарын 07–ны өдөр 284.000 төгрөгийг ************ дансанд ************** /К.Е-ий данс, 4-р хх-ийн 216 дугаар хуудас/,

15. 2017 оны 06 дугаар сарын 08-ны өдөр 2.990.000 төгрөгийг ************ дансанд************ /К.Р-ын данс, 4-р хх-ийн 225 дугаар хуудас/,

16. 2017 оны 06 дугаар сарын 29-ний өдөр 4.845.000 төгрөгийг ************ дансанд************ /К.Р-ын данс, 4-р хх-ийн 225 дугаар хуудас/,

Дээрх хохирлоос шүүгдэгч А.А- нь 41 удаагийн гүйлгээгээр нийт 18.840.800 төгрөг шилжүүлсэн болох нь:

1. 2017 оны 04 дүгээр сарын 15-ны өдөр 250.000 төгрөгийг К.Е-ий ************* дансанд ************ данснаас /4-р хх-ийн 210 дугаар хуудас/,

2. 2017 оны 05 дугаар сарын 01-ний өдөр 250.000 төгрөгийг К.Е-ий ************* дансанд ************ данснаас /4-р хх-ийн 211 дүгээр хуудас/,

3. 2017 оны 05 дугаар сарын 06-ны өдөр 300.000 төгрөгийг К.Е-ий ************* дансанд ************ данснаас /4-р хх-ийн 212 дугаар хуудас/,

4. 2017 оны 05 дугаар сарын 08-ны өдөр 350.000 төгрөгийг К.Е-ий ************* дансанд ************ данснаас /4-р хх-ийн 212 дугаар хуудас/,

5. 2017 оны 05 дугаар сарын 11-ний өдөр 70.000 төгрөгийг К.Р-ын************ дансанд ************ данснаас /4-р хх-ийн 223 дугаар хуудас/,

6. 2017 оны 05 дугаар сарын 16-ны өдөр 3.000.000 төгрөгийг К.Е-ий ************* дансанд ************ данснаас /4-р хх-ийн 212 дугаар хуудас/,

7. 2017 оны 05 дугаар сарын 16-ны өдөр 2.750.000 төгрөгийг К.Е-ий ************* дансанд ************ данснаас /4-р хх-ийн 212 дугаар хуудас/,

8. 2017 оны 05 дугаар сарын 17-ны өдөр төгрөгийг 100.000 төгрөгийг К.Е-ий ************* дансанд ************ данснаас /4-р хх-ийн 212 дугаар хуудас/,

9. 2017 оны 05 дугаар сарын 19-ний өдөр 600.000 төгрөгийг К.Е-ий ************* дансанд ************ данснаас /4-р хх-ийн 213 дугаар хуудас/,

10. 2017 оны 05 дугаар сарын 19-ний өдөр 100.000 төгрөгийг К.Е-ий ************* дансанд ************ данснаас /4-р хх-ийн 213 дугаар хуудас/,

11. 2017 оны 05 дугаар сарын 19-ний өдөр 450.000 төгрөгийг К.Е-ий ************* дансанд ************ данснаас /4-р хх-ийн 213 дугаар хуудас/,

12. 2017 оны 05 дугаар сарын 22-ны өдөр 200.000 төгрөгийг К.Е-ий ************* дансанд ************ данснаас /4-р хх-ийн 214 дүгээр хуудас/,

13. 2017 оны 05 дугаар сарын 22-ны өдөр 200.000 төгрөгийг К.Е-ий ************* дансанд ************ данснаас /4-р хх-ийн 214 дүгээр хуудас/,

14. 2017 оны 05 дугаар сарын 22-ны өдөр 330.000 төгрөгийг К.Е-ий ************* дансанд ************ данснаас /4-р хх-ийн 214 дүгээр хуудас/,

15. 2017 оны 05 дугаар сарын 23-ны өдөр 20.000 төгрөгийг К.Е-ий ************* дансанд ************ данснаас /4-р хх-ийн 214 дүгээр хуудас/,

16. 2017 оны 05 дугаар сарын 29-ний өдөр 315.000 төгрөгийг К.Е-ий ************* дансанд ************ данснаас /4-р хх-ийн 214 дүгээр хуудас/,

17.2017 оны 05 дугаар сарын 30-ны өдөр 600.000 төгрөгийг К.Е-ий ************* дансанд ************ данснаас /4-р хх-ийн 214 дүгээр хуудас/,

18. 2017 оны 06 дугаар сарын 03-ны өдөр 520.000 төгрөгийг К.Е-ий ************* дансанд ************ данснаас /4-р хх-ийн 214 дүгээр хуудас/,

19. 2017 оны 06 дугаар сарын 04-ний өдөр 300.000 төгрөгийг К.Е-ий ************* дансанд ************ данснаас /4-р хх-ийн 214 дүгээр хуудас/,

20. 2017 оны 06 дугаар сарын 04-ний өдөр 300.000 төгрөгийг К.Е-ий ************* дансанд ************ данснаас /4-р хх-ийн 214 дүгээр хуудас/,

21. 2017 оны 06 дугаар сарын 05-ны өдөр 550.000 төгрөгийг К.Е-ий ************* дансанд ************ данснаас /4-р хх-ийн 214 дүгээр хуудас/,

22. 2017 оны 06 дугаар сарын 05-ны өдөр 265.000 төгрөгийг К.Е-ий ************* дансанд ************ данснаас /4-р хх-ийн 214 дүгээр хуудас/,

23. 2017 оны 06 дугаар 05-ны өдөр 30.000 төгрөгийг К.Е-ий ************* дансанд ************ данснаас /4-р хх-ийн 215 дугаар хуудас/,

24. 2017 оны 06 дугаар сарын 06-ны өдөр 250.000 төгрөгийг К.Е-ий ************* дансанд ************ данснаас /4-р хх-ийн 215 дугаар хуудас/,

25. 2017 оны 06 дугаар сарын 06-ны өдөр 250.000 төгрөгийг К.Е-ий ************* дансанд ************ данснаас /4-р хх-ийн 215 дугаар хуудас/,

26. 2017 оны 06 дугаар сарын 11-ний өдөр 190.000 төгрөгийг К.Е-ий ************* дансанд ************ данснаас /4-р хх-ийн 216 дугаар хуудас/,

27. 2017 оны 06 дугаар 12-ны өдөр 100.000 төгрөгийг К.Е-ий ************* дансанд ************ данснаас /4-р хх-ийн 216 дугаар хуудас/,

28. 2017 оны 06 дугаар сарын 15-ны өдөр 500.000 төгрөгийг К.Е-ий ************* дансанд ************ данснаас /4-р хх-ийн 216 дугаар хуудас/,

29. 2017 оны 06 дугаар сарын 18-ны өдөр 100.000 төгрөгийг К.Ений ************* дансанд ************ данснаас /4-р хх-ийн 216 дугаар хуудас/,

30. 2017 оны 06 дугаар 21-ний өдөр 100.000 төгрөгийг К.Е-ий ************* дансанд ************ данснаас /4-р хх-ийн 217 дугаар хуудас/,

31. 2017 оны 06 дугаар сарын 25-ны өдөр 20.000 төгрөгийг К.Е-ий ************* дансанд ************ данснаас /4-р хх-ийн 216 дугаар хуудас/,

32. 2017 оны 07 дугаар сарын 09-ний өдөр 350.000 төгрөгийг К.Е-ий ************* дансанд ************ данснаас /4-р хх-ийн 218 дугаар хуудас/,

33. 2017 оны 07 дугаар сарын 11-ний өдөр 200.000 төгрөгийг К.Е-ий ************* дансанд ************ данснаас /4-р хх-ийн 218 дугаар хуудас/,

34. 2017 оны 07 дугаар 25-ны өдөр 100.000 төгрөгийг К.Е-ий ************* дансанд ************ данснаас /4-р хх-ийн 219 дүгээр хуудас/,

35. 2017 оны 07 дугаар сарын 26-ны өдөр 50.000 төгрөгийг К.Е-ий ************* дансанд ************ данснаас /4-р хх-ийн 219 дүгээр хуудас/,

36. 2017 оны 07 дугаар сарын 26-ны өдөр 50.000 төгрөгийг К.Е-ий ************* дансанд ************ данснаас /4-р хх-ийн 219 дүгээр хуудас/,

37. 2017 оны 08 дугаар сарын 11-ний өдөр 500. 000 төгрөгийг К.Р-ын************ дансанд 5193021193 данснаас /4-р хх-ийн 227 дугаар хуудас/,

38. 2017 оны 09 дүгээр сарын 08-ны өдөр 80.000 төгрөгийг К.Е-ий ************* дансанд ************ данснаас /4-р хх-ийн 222 дугаар хуудас/,

39. 2019 оны 12 дугаар сарын 24-ний өдөр 500.000 төгрөгийг К.Р-ын************ дансанд /10-р хх-ийн 66 дугаар хуудас/,

40. 2020 оны 05 дугаар сарын 20-ны өдөр 1.500.200 төгрөгийг шилжүүлсэн

41. шүүх хуралдааныг шүүгдэгчийн хүсэлтээр түр завсарлуулснаас хойш мөн 2.150.600 төгрөг шилжүүлсэн /шүүхийн хэлэлцүүлэгт гаргаж өгсөн баримт, мэдүүлэг мэдүүлэг/ зэргээр тогтоогдож байна.  

Иймд шүүгдэгч А.А-аас 86.414.000 – 18.840.800 = 67.573.200 төгрөг гаргуулж хохирогч К.Р-ад олгох нь байна.

Шүүгдэгч А.А- нь хохирогч К.Р-ад төлөх ёстой 49.649.000 төгрөгийн хохирол үлдсэн гэх боловч хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудыг дүгнэж үзэхэд 18.840.800 төгрөгөөс өөр хохирол төлсөн болох нь нотлогдохгүй байна.

3. Хохирогч З.К-д 24.000.000 төгрөгийн хохирол учирсан ба хохирогч З.К- нь нийт 11 удаагийн гүйлгээгээр шүүгдэгч А.А-ад 24.000.000 төгрөг шилжүүлсэн болох нь хавтаст хэрэгт авагдсан дараах нотлох баримтуудаар нотлогдож байна. Үүнд:

1. Х.Е-аар дамжуулж 5.000.000 төгрөг өгсөн /5-р хх-ийн 235-236 дугаар хуудас/,  

2. 2017 оны 04 дүгээр сарын 21-ний өдөр 2.400.000 төгрөгийг ************ дансанд З.К-ы ************ данснаас /4-р хх-ийн 231 дүгээр хуудас/,

3. 2017 оны 04 дүгээр сарын 27-ны өдөр 2.600.000 төгрөгийг ************ дансанд З.К-ы ************ данснаас /4-р хх-ийн 231 дүгээр хуудас/,

4. 2017 оны 05 дугаар сарын 10-ны өдөр 2.000.000 төгрөгийг ************ дансанд З.К-ы ************ данснаас /4-р хх-ийн 232 дугаар хуудас/,

5. 2017 оны 05 дугаар сарын 15-ны өдөр 1.500.000 төгрөгийг ************ дансанд З.К-ы ************ данснаас /4-р хх-ийн 233 дугаар хуудас/,

6. 2017 оны 05 дугаар сарын 19-ний өдөр 3.500.000 төгрөгийг ************ дансанд З.К-ы ************ данснаас /4-р хх-ийн 233 дугаар хуудас/,

7. 2017 оны 05 дугаар сарын 24-ний өдөр 2.000.000 төгрөгийг ************ дансанд З.К-ы ************ данснаас /4-р хх-ийн 235 дугаар хуудас/,

8. 2017 оны 05 дугаар сарын 26-ны өдөр 1.300.000 төгрөгийг ************ дансанд З.К-ы ************ данснаас /4-р хх-ийн 235 дугаар хуудас/,

9. 2017 оны 05 дугаар сарын 27-ны өдөр 900.000 төгрөгийг ************ дансанд Б.Сайраны 291400308875 данснаас /1-р хх-ийн 99/,

10. 2017 оны 05 дугаар сарын 29-ний өдөр 800.000 төгрөгийг ************** дансанд З.К-ы ************ данснаас /4-р хх-ийн 235 дугаар хуудас/,

11. 2017 оны 05 дугаар сарын 30-ны өдөр 2.000.000 төгрөгийг ************ дансанд З.К-ы ************ данснаас /4-р хх-ийн 236 дугаар хуудас/,

Дээрх хохирлоос шүүгдэгч А.А- нь 12 удаагийн гүйлгээгээр нийт 7.600.000 төгрөг шилжүүлсэн болох нь:

1. 2017 оны 04 дүгээр сарын 20-ны өдөр 250.000 төгрөгийг З.К-ы ************ дансанд ************ данснаас /4-р хх-ийн 231 дүгээр хуудас/,

2. 2017 оны 05 дугаар сарын 19-ний өдөр 120.000 төгрөгийг З.К-ы ************ дансанд ************ данснаас /4-р хх-ийн 233 дугаар хуудас/,

3. 2017 оны 05 дугаар сарын 22-ны өдөр 700.000 төгрөгийг З.К-ы ************ дансанд ************ данснаас /4-р хх-ийн 233 дугаар хуудас/,

4. 2017 оны 05 дугаар сарын 28-ны өдөр 250.000 төгрөгийг З.К-ы ************ дансанд ************ данснаас /4-р хх-ийн 235 дугаар хуудас/,

5. 2017 оны 06 дугаар сарын 01-ний өдөр 30.000 төгрөгийг З.К-ы ************ дансанд ************ данснаас /4-р хх-ийн 237 дугаар хуудас/,

6. 2017 оны 06 дугаар сарын 05-ны өдөр 1.600.000 төгрөгийг З.К-ы  ************ дансанд  /4-р хх-ийн 237 дугаар хуудас/,

7. 2017 оны 06 дугаар сарын 05-ны өдөр 1.000.000 төгрөгийг З.К-ы ************ дансанд ************** данснаас /4-р хх-ийн 237 дугаар хуудас/,

8. 2017 оны 06 дугаар сарын 06-ны өдөр 180.000 төгрөгийг З.К-ы ************ дансанд ************ данснаас /4-р хх-ийн 237 дугаар хуудас/,

9. 2017 оны 06 дугаар сарын 06-ны өдөр 1.670.000 төгрөгийг З.К-ы ************ дансанд ************ данснаас /4-р хх-ийн 237 дугаар хуудас/,

10. 2019 оны 12 дугаар сарын 16-ны өдөр 500.000 төгрөгийг З.К-ы ************ дансанд Хас банкны 69980001 данснаас /10-р хх-ийн  46 дугаар хуудас/,

11. 2020 оны 01 дүгээр сарын 29-ний өдөр 1.000.000 төгрөгийг З.К-ы ************ дансанд /10-р хх-ийн 50 дугаар хуудас/, 

12. 2020 оны 01 дүгээр сарын 17-ны өдөр 300.000 төгрөгийг З.К-ы ************ дансанд /10-р хх-ийн 65 дугаар хуудас/ зэргээр тогтоогдож байна.

Шүүгдэгч А.А-аас шүүхийн хэлэлцүүлэгт гаргаж өгсөн хохирогч З.К-ы 2020 оны 05 дугаар сарын 21-ний өдрийн нотариатаар батлуулсан “Миний бие Затен овогтой Күлан нь А.А-аас авах зээлийг бүрэн барагдуулж авсан тул одоо ямар нэгэн санал гомдол байхгүй, баримт бичсэн З.К-” гэх баримтаар шүүгдэгч А.А-ыг хохирогч З.К-д төлөх төлбөргүй байна гэж үзлээ.

4. Хохирогч Б.Э-т 35.800.000 төгрөгийн хохирол учирсан ба хохирогч Б.Э- нь нийт 2 удаагийн гүйлгээгээр шүүгдэгч А.А-ад 35.800.000 төгрөг шилжүүлсэн болох нь хавтаст хэрэгт авагдсан дараах нотлох баримтуудаар нотлогдож байна. Үүнд:

1. 2019 оны 09 дүгээр сарын 23-ны өдөр 21.600.000 төгрөгийг Б.Э-ын *********** данснаас ************ дансанд /7-р хх-ийн 22 дугаар хуудас/,  

2. 2019 оны 09 дүгээр сарын 26-ны өдөр 14.200.000 төгрөгийг Б.Э-ын *********** данснаас ************ дансанд /7-р хх-ийн 23 дугаар хуудас/.

Дээрх хохирлоос шүүгдэгч А.А- нь 13 удаагийн гүйлгээгээр нийт 27.450.000 төгрөг шилжүүлсэн болох нь:

1. 2016 оны 11 дүгээр сарын 03-ны өдөр 270.000 төгрөгийг Б.Э-ын *********** дансанд ************ данснаас /7-р хх-ийн 124 дүгээр хуудас/,

2. 2016 оны 11 дүгээр сарын 03-ны өдөр 80.000 төгрөгийг Б.Э-ын *********** дансанд ************ данснаас /7-р хх-ийн 124 дүгээр хуудас/,

3. 2016 оны 11 дүгээр сарын 04-ний өдөр 100.000 төгрөгийг Б.Э-ын *********** дансанд ************ данснаас /7-р хх-ийн 124 дүгээр хуудас/,

4. 2016 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр 150.000 төгрөгийг Б.Э-ын *********** дансанд ************ данснаас /7-р хх-ийн 124 дүгээр хуудас/,

5. 2016 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр 100.000 төгрөгийг Б.Э-ын *********** дансанд ************ данснаас /7-р хх-ийн 125 дугаар хуудас/,

6. 2016 оны 12 дугаар сарын 06-ны өдөр 250.000 төгрөгийг Б.Э-ын *********** дансанд ************ данснаас /7-р хх-ийн 127 дугаар хуудас/,

7 2017 оны 05 дугаар сарын 25-ны өдөр 5.000.000 төгрөгийг Б.Э-ын *********** дансанд ************** данснаас /7-р хх-ийн 142 дугаар хуудас/,

8. 2017 оны 05 дугаар сарын 26-ны өдөр 8.000.000 төгрөгийг Б.Э-ын *********** дансанд ************** данснаас /7-р хх-ийн 142 дугаар хуудас/,

9. 2017 оны 08 дугаар сарын 04-ний өдөр 4.500.000 төгрөгийг Б.Э-ын *********** дансанд 5193021193 данснаас /7-р хх-ийн 148 дугаар хуудас/,

10. 2017 оны 08 дугаар сарын 14-ний өдөр 1.000.000 төгрөгийг Б.Э-ын *********** дансанд ************ данснаас /7-р хх-ийн 148 дугаар хуудас/,

11. 2017 оны 09 дүгээр сарын 07-ны өдөр 3.000.000 төгрөгийг Б.Э-ын *********** дансанд********* данснаас /7-р хх-ийн 150 дугаар хуудас/,

12. 2017 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр 1.000.000 төгрөгийг Б.Э-ын *********** дансанд  Гүлстан   /7-р хх-ийн 154 дүгээр хуудас/,

13. 2017 оны 07 дугаар сарын 18-ны өдөр 4.000.000 төгрөгийг Б.Э-ын *********** дансанд *********** данснаас /7-р хх-ийн 142 дугаар хуудас/ зэргээр тогтоогдож байна.

Хохирогч Б.Э- нь шүүхийн хэлэлцүүлэгт 8.850.000 төгрөг нэхэмжилсэн боловч шүүгдэгч А.А- нь хохирогч Б.Э-т учирсан хохирлоос 27.450.000 төгрөгийг төлсөн болох нь хавтаст хэрэгт авагдсан бичгийн баримтуудаар тогтоогдож байх тул шүүгдэгч А.А-аас 8.350.000 төгрөг гаргуулж хохирогч Б.Э-т олгож, илүү нэхэмжилсэн 500.000 төгрөгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

5. Хохирогч Д.А-д 3.900.000 төгрөгийн хохирол учирсан ба хохирогч Д.А- нь шүүгдэгч А.А-ад 3.900.000 төгрөг бэлнээр өгсөн болох нь түүний гарын үсэгтэй баримтаар нотлогдож байна. /1-р хх-ийн 110 дугаар хуудас/

Дээрх хохирлоос шүүгдэгч А.А- нь 21 удаагийн гүйлгээгээр нийт 3.690.000 төгрөг шилжүүлсэн болох нь

1. 2018 оны 03 дугаар сарын 22-ны өдөр 200.000 төгрөгийг Х.Н-ын /хамтран эзэмшигч Д.А-/ ************дансанд /9-р хх-ийн 50 дугаар хуудас/,

2. 2018 оны 04 дүгээр сарын 05-ны өдөр 100.000 төгрөгийг Х.Н-ын /хамтран эзэмшигч Д.А-/ ************дансанд /9-р хх-ийн 50 дугаар хуудас/,

3. 2018 оны 04 дүгээр сарын 23-ны өдөр 40.000 төгрөгийг Х.Н-ын /хамтран эзэмшигч Д.А-/ ************дансанд /9-р хх-ийн 50 дугаар хуудас/,

4. 2018 оны 05 дугаар сарын 13-ны өдөр 60.000 төгрөгийг Х.Н-ын /хамтран эзэмшигч Д.А-/ ************дансанд /9-р хх-ийн 50 дугаар хуудас/,

5. 2018 оны 08 дугаар сарын 02-ны өдөр 10.000 төгрөгийг Х.Н-ын/хамтран эзэмшигч Д.А-/ ************дансанд Е-гийн ********** данснаас /9-р хх-ийн 50 дугаар хуудасны ар тал/,

6. 2018 оны 08 дугаар сарын 16-ны өдөр 200.000 төгрөгийг Х.Н-ын/хамтран эзэмшигч Д.А-/ ************дансанд /9-р хх-ийн 50 дугаар хуудасны ар тал/,

7. 2018 оны 08 дугаар сарын 23-ны өдөр 300.000 төгрөгийг Х.Н-ын /хамтран эзэмшигч Д.А-/ ************дансанд /9-р хх-ийн 50 дугаар хуудасны ар тал/,

8. 2018 оны 09 дүгээр сарын 19-ний өдөр 500.000 төгрөгийг Х.Н-ын/хамтран эзэмшигч Д.А-/ ************дансанд /9-р хх-ийн 51 дүгээр хуудас/,

9. 2018 оны 10 дугаар сарын 03-ны өдөр 500.000 төгрөгийг Х.Н-ын /хамтран эзэмшигч Д.А-/ ************дансанд /9-р хх-ийн 51 дүгээр хуудасны ар тал, 10-р хх-ийн 57 дугаар хуудас/,

10. 2018 оны 10 дугаар сарын 18-ны өдөр 200.000 төгрөгийг Х.Н-ын /хамтран эзэмшигч Д.А-/ ************дансанд /9-р хх-ийн 52 дугаар хуудасны ар тал/,

11. 2018 оны 11 дүгээр сарын 03-ны өдөр 800.000 төгрөгийг Х.Н-ын/хамтран эзэмшигч Д.А-/ ************дансанд /9-р хх-ийн 52, 10-р хх-ийн 56 дугаар хуудас/,

12.2018 оны 12 дугаар сарын 15-ны өдөр 60.000 төгрөгийг Х.Н-ын /хамтран эзэмшигч Д.А-/ ************дансанд /9-р хх-ийн 52 дугаар хуудасны ар тал/,

13. 2018 оны 06 дугаар сарын 01-ний өдөр 20.000 төгрөгийг Д.А-ийн ********** дансанд /9-р хх-ийн 54 дүгээр хуудасны ар тал/,

14. 2018 оны 06 дугаар сарын 01-ний өдөр 20.000 төгрөгийг Д.А-ийн ********** дансанд /9-р хх-ийн 54 дүгээр хуудасны ар тал/,

15. 2018 оны 06 дугаар сарын 13-ны өдөр 20.000 төгрөгийг Д.А-ийн ********** дансанд /9-р хх-ийн 55 дугаар хуудас/,

16. 2018 оны 12 дугаар 27-ны өдөр 100.000 төгрөгийг Д.А-ийн ********** дансанд /9-р хх-ийн 56 дугаар хуудасны ар тал/,

17. 2019 оны 01 дүгээр сарын 12-ны өдөр 140.000 төгрөгийг Д.А-ийн ********** дансанд /9-р хх-ийн 57, 10-р хх-ийн 52 дугаар хуудас/,

18. 2019 оны 02 дугаар сарын 17-ны өдөр 60.000 төгрөгийг /10-р хх-ийн 55 дугаар хуудас/,

19. 2019 оны 03 дугаар сарын 21-ний өдөр 100.000 төгрөгийг /10-р хх-ийн 62 дугаар хуудас/,

20. 2019 оны 04 дүгээр сарын 08-ны өдөр 200.000 төгрөгийг /10-р хх-ийн 53 дугаар хуудас/,

21. 2018 оны 12 дугаар сарын 15-ны өдөр 60.000 төгрөгийг Х.Н-ын /хамтран эзэмшигч Д.А-/ ************дансанд /10-р хх-ийн 54 дүгээр хуудас/ зэргээр тогтоогдож байх тул шүүгдэгч А.А-аас 3.900.000-3.690.000 = 210 000 төгрөгийн хохирол үлдсэнийг төлж барагдуулсан болох нь шүүгдэгч А.А-ын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэг, хохирогчийн мэдүүлгээр тогтоогдож байх тул түүнийг хохирогч Д.А-д төлөх төлбөргүй байна гэж үзлээ.  

6. Хохирогч С.Л-д 5.161.000 төгрөгийн хохирол учирсан ба хохирогч С.Л- нь шүүгдэгч А.А-ад 5.000.000 төгрөг бэлнээр өгсөн болох нь /6-р хх-ийн 80 дугаар хуудас/  баримтаар тогтоогдож байна.

Дээрх хохирлоос шүүгдэгч А.А- нь 13 удаагийн гүйлгээгээр нийт 5000,000 төгрөг шилжүүлсэн болох нь

1. 2018 оны 02 дугаар сарын 18-ны өдөр 250.000 төгрөгийг С.Л-гийн *-****** дансанд /9-р хх-ийн 32 дугаар хуудасны ар тал/

2. 2018 оны 08 дугаар сарын 12-ны өдөр 200.000 төгрөгийг С.Л-гийн *-****** дансанд /9-р хх-ийн 33 дугаар хуудас/,

3. 2018 оны 08 дугаар сарын 23-ны өдөр 600.000 төгрөгийг С.Л-гийн *-****** дансанд /9-р хх-ийн 33 дугаар хуудасны ар тал/,

4. 2018 оны 09 дүгээр сарын 27-ны өдөр 600.000 төгрөгийг С.Л-гийн *-****** дансанд /9-р хх-ийн 33 дугаар хуудасны ар тал/,

5. 2018 оны 10 дугаар сарын 18-ны өдөр 250.000 төгрөгийг С.Л-гийн *-****** дансанд /9-р хх-ийн 34 дүгээр хуудас/,

6. 2018 оны 12 дугаар сарын 07-ны өдөр 500.000 төгрөгийг С.Л-гийн *-****** дансанд /9-р хх-ийн 34 дүгээр хуудасны ар тал/,

7. 2019 оны 02 дугаар сарын 12-ны өдөр 200.000 төгрөгийг С.Л-гийн *-****** дансанд /10-р хх-ийн 60 дугаар хуудас/,

8. 2019 оны 02 дугаар сарын 22-ны өдөр 400.000 төгрөгийг С.Л-гийн *-****** дансанд /10-р хх-ийн 59 дүгээр хуудас/,

9. 2019 оны 03 дугаар сарын 07-ны өдөр 100.000 төгрөгийг С.Л-гийн *-****** дансанд /10-р хх-ийн 58 дугаар хуудас/,

10. 2019 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр 300.000 төгрөгийг С.Л-гийн *-****** дансанд /10-р хх-ийн 61 дүгээр хуудас/,

11. 2019 оны 12 дугаар сарын 01-ний өдөр 100.000 төгрөгийг С.Л-гийн *-****** дансанд /10-р хх-ийн 64 дүгээр хуудас/,

12. 2019 оны 12 дугаар сарын 21-ний өдөр 100.000 төгрөгийг С.Л-гийн *-****** дансанд /10-р хх-ийн 47 дугаар хуудас/,

13. 2020 оны 01 дүгээр сарын 17-ны өдөр 1.400.000 төгрөгийг С.Л-гийн *-****** дансанд /10-р хх-ийн 63 дугаар хуудас/ хуудас зэргээр тогтоогдож байна. Харин хохирогч С.Л- нь Улаанбаатар хотод шүүгдэгч А.А-ыг хайж очсон 2 талын зардал болох 161 000 төгрөгийг нэхэмжилсэн боловч шүүх хуралдаанаас өмнө шүүх хуралдааны товыг мэдэгдэж нэхэмжлэх хохирол байгаа эсэхийг асуухад би хохирлоо төлүүлж авсан, шүүх хуралдаанд оролцох шаардлагагүй гэснийг үндэслэж шүүгдэгч А.А-ыг хохирогч С.Л-д төлөх төлбөргүй байна гэж үзлээ.

7. Хохирогч Б.Н-т 5.970.000 төгрөгийн хохирол учирсан ба хохирогч Б.Н- нь нийт 3 удаагийн гүйлгээгээр шүүгдэгч А.А-ад 5970.000 төгрөг шилжүүлсэн болох нь хавтаст хэрэгт авагдсан дараах нотлох баримтуудаар нотлогдож байна. Үүнд:

1. 2017 оны 08 дугаар сарын 17-ны өдөр 4.500.000 төгрөгийг /6-р хх-ийн 195 дугаар хуудас/,

2. 2017 оны 09 дүгээр сарын 01-ний өдөр 800.000 төгрөгийг /6-р хх-ийн 196 дугаар хуудас/,

3. 2017 оны 08 дугаар сарын 15-ны өдөр 670.000 төгрөгийг С.Л-гийн нөхөр Досымханаар дамжуулан өгсөн /6-р хх-206 дугаар хуудас/,

Дээрх хохирлоос шүүгдэгч А.А- нь 7 удаагийн гүйлгээгээр нийт 5.000.000 төгрөг шилжүүлсэн болох нь:

1.2017 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр 100.000 төгрөгийг К.Б-ий 5181113272 дансанд /6 хх-ийн 221 дүгээр хуудас/,

2. 2018 оны 05 дугаар сарын 15-ны өдөр 1.000.000 төгрөгийг К.Б-ий 5181113272 дансанд /6 хх-ийн 229 дүгээр хуудас/,

3. 2018 оны 11 дүгээр сарын 05-ны өдөр 400.000 төгрөгийг Б.Н-ын 5181102577 дансанд /9-р хх-ийн 45 дугаар хуудас/,  

4. 2018 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр 300.000 төгрөгийг Б.Н-ын 5181102577 дансанд /9-р хх-ийн 45 дугаар хуудас/, 

5. 2020 оны 01 дүгээр сарын 17-ны өдөр 500.000 төгрөгийг Б.Н-ын 5181102577 дансанд /10-р хх-ийн 69 дүгээр хуудас/,

6. 2020 оны 01 дүгээр сарын 17-ны өдөр 1.900.000 төгрөгийг Б.Н-ын 5181102577 дансанд /10-р хх-ийн 68 дугаар хуудас/,

7. 2020 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр 800.000 төгрөгийг /10-р хх-ийн 130 дугаар хуудас, шүүх хуралдааны тэмдэглэл зэргээр тогтоогдож байна.  

Шүүгдэгч А.А-аас шүүхийн хэлэлцүүлэгт гаргаж өгсөн хохирогч Б.Н-ын 2020 оны 05 дугаар сарын 19-ний өдрийн нотариатаар батлуулсан “Миний бие Б овогт Н нөхөр болох К.Б- бид хоёрын А.А-аас авах ёстой 5 970 000 төгрөгийг бүрэн төлүүлж авсан тул А.А-ад ямар нэгэн гомдол маргаангүй, бид хоёрын дунд тооцоо бүрэн дууссан учир баримт олгов. Баримт гаргасан Алтай сумын 4-р багийн иргэн Б.Н-” гэх баримтаар шүүгдэгч А.А-ыг хохирогч Б.Н-т төлөх төлбөргүй байна гэж үзлээ.

8. Хохирогч А.С-д 5.000.000 төгрөгийн хохирол учирсан ба хохирогч А.С- нь шүүгдэгч А.А-ад 5.000.000 төгрөг зээлсэн талаар бичиж өгсөн гэх гар баримтаар /1-р хх-ийн 118 дугаар хуудас/ тогтоогдож байна.

Шүүгдэгч А.А-аас шүүхийн хэлэлцүүлэгт гаргаж өгсөн хохирогч А.С-ийн 2020 оны 05 дугаар сарын 15-ны өдрийн “Миний бие Аманжол овогт Сандигүл би А.А-аас 5000 000 төгрөгийг бүрэн барагдуулж авсан учраас А.А- бид хоёрын хооронд ямар ч  төлбөр тооцоогүй, ямар нэгэн санал гомдолгүй” гэх баримтаар шүүгдэгч А.А-ыг хохирогч А.С-д төлөх төлбөргүй байна гэж үзлээ.

Хохирогч нар шүүхийн тогтоолын тодорхойлох хэсэгт дурдагдсан байдлаар А.А-ын үг, үйлдэлд хууртагдан, төөрөгдөж түүнд эд хөрөнгийг шилжүүлэн өгснөө тодорхой мэдүүлдэг бөгөөд мөнгө шилжүүлсэн баримтууд, гэрч, хохирогч нарын мэдүүлгээр хохирогч нарт учирсан хохирлын хэмжээ тогтоогдож байх тул шүүх дээрх нотлох баримтуудыг хэрэгт хамааралтай, хууль ёсны, ач холбогдолтой, үнэн зөв гэж үзсэн болно.

2.Эрүүгийн хариуцлагын талаар.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заасныг баримтлан шүүгдэгч А.А- нь залилангийн гэмт хэрэг үйлдсэн нь тогтоогдсон тул түүнд эрүүгийн хариуцлага буюу ял шийтгэхдээ Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл, журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ”, мөн зүйлийн 2 дахь хэсэгт “Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзнэ” гэж заасныг тус тус удирдлага болгов.

Шүүгдэгчээс шүүхийн хэлэлцүүлэгт эрүүгийн хариуцлагын талаар ”.. миний 7 сартай жирэмсэн байгаа байдлыг минь харгалзан үзэж, хорих ял оногдуулахгүйгээр торгох ял оноож өгнө үү” гэх мэдүүлэг,

Шүүгдэгчийн өмгөөлөгч нар шүүхийн хэлэлцүүлэгт эрүүгийн хариуцлагын талаар: “..бидний үйлчлүүлэгч шүүгдэгч А.А- нь 7 сартай жирэмсэн, мөн шүүхийн шатанд хохирогч нарт хохирлоо зохих хэмжээгээр төлж барагдуулж, үлдсэн хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлж байгаа зэрэг нөхцөл байдлыг нь харгалзан үзэж торгох ял оноож өгнө үү” гэж гаргасан хүсэлтүүдийг шүүхээс хүлээн авах боломжгүй гэж үзлээ.

Учир нь уг гэмт хэрэг нь хүнд гэмт хэргийн ангилалд хамаарах ба шүүгдэгч хохирлоо бүрэн төлж барагдуулаагүй, одоо хохирогч нарт 162 923 200 төгрөгийн төлбөртэй, түүний эд хөрөнгийн байдал, олох орлого зэргийг харгалзан үзэж торгох ялыг оноох боломжгүй гэж үзлээ.

Харин шүүх бүрэлдэхүүнээс шүүгдэгч А.А-ад эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан анх удаа гэмт хэрэг үйлдсэнийг ял хөнгөрүүлэх нөхцөлд тооцож, түүний хувийн байдал, 7 сартай жирэмсэн байгаа байдал зэргийг харгалзан үзэж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т заасан хорих ялын хамгийн бага хэмжээ болох 2 жилийн хорих ял оногдуулж, уг хорих ялыг биечлэн эдлүүлэх нь зүйтэй гэж үзлээ. 

Мөн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлыг харгалзан хугацаатай хорих ялыг нээлттэй, эсхүл хаалттай хорих байгууллагад эдлүүлэхээр тогтооно” гэж заасныг удирдлага болгон ял хөнгөрүүлэх нөхцөл байдлууд байгаа, ял хүндрүүлэх нөхцөл байдал байхгүй, шүүгдэгчийн хувийн байдал зэргийг харгалзан шүүгдэгч А.А-ад оногдуулсан хорих ялыг эмэгтэйчүүдийн нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтов. 

3. Бусад асуудлаар.

Энэ хэрэгт хураагдсан эд мөрийн баримтгүй, түүнээс гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг дурдаж, А.А-ын хувийн бичиг баримт болох эрүүл мэндийн даатгалын гэрчилгээг БӨ аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад шилжүүлэхээр шийдвэрлэв.

Шүүгдэгч А.А- нь тус шүүхийн 2020 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн 37 дугаар шийтгэх тогтоолоор 63 хоног баривчлагдаж, цагдан хоригдсон байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх баривчлагдсан, цагдан хоригдсон хугацааг ялтны эдлэх ялд оруулан тооцно”, 2 дахь хэсэгт “Баривчлагдсан, цагдан хоригдсон нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож эдлэх ялаас хасна” гэж зааснаар шүүгдэгч А.А-ын баривчлагдаж, цагдан хоригдсон 63  хоногийг түүний эдлэх ялд оруулан тооцох нь зүйтэй байна.

Шүүгдэгч А.А-ад авсан хязгаарлалт тогтоох болон хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авсныг хүчингүй болгож, өнөөдрөөс эхэлж цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авахаар шийдвэрлэв.

Шүүгдэгч А.А-ад холбогдох эрүүгийн 4 дүгээр хавтаст хэргийн 14-15, 16-р хуудсанд авагдсан Мобикомын 18/13, 18/14 тоот бичгээр 99937071, 99511151, 99413614, 99942243, 99113763, 99517611, 99413505 дугаарын мэдээллүүдийг файл хэлбэрт шилжүүлэн нимгэн хуурцагт хуулбарласан гэх СД 1 ширхэг, хохирогч К.Р-аас нотлох баримтаар гаргаж өгсөн гэх СД 1 ширхэг зэргийг хэргийн хамт хадгалж, энэ хэрэгт битүүмжлэгдсэн шүүгдэгч А.А-ын хамтран өмчлөгчөөр бүртгэгдсэн БӨ аймгийн Өлгий сумын 2 дугаар багт байршилтай 132 м.кв талбайтай хувийн сууцыг битүүмжилсэн прокурорын тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгчид оногдох хэсгээс гаргуулан хохирогч нарын хохирол, төлбөр төлүүлэхэд зарцуулахыг шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгаж шийдвэрлэв.

Гэр бүлийн тухай хуулийн 63 дугаар зүйлийн 63.1.3-т “... хорих газарт ял эдэлж байгаа зэрэг хүндэтгэн үзэх шалтгаанаар хүүхдээ биечлэн тэжээн тэтгэх, асран халамжлах бололцоогүй хүний бага насны хүүхдийг асран хамгаална” гэж, мөн хуулийн 66 дугаар зүйлийн 66.1-т “Энэ хуулийн 63, 64 дүгээр зүйлд заасан хүнийг судлан тогтоох, түүнд хууль ёсны асран хамгаалагч, харгалзан дэмжигч томилох, асран хамгаалах, харгалзан дэмжих үйл ажиллагаатай холбоотой бусад асуудлыг шийдвэрлэх үүргийг сум, дүүргийн Засаг дарга хэрэгжүүлнэ” гэж заасны дагуу шүүгдэгч А.А-ын охин А.Айперт асран хамгаалагч тогтоохыг БӨ аймгийн Өлгий сумын Засаг даргад даалгаж шийдвэрлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1 дүгээр зүйл, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 36.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэг, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 36.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 36.13 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 37.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 2-д заасныг журамлан шүүгдэгч А.А-ад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 3 дах хэсгийн 3.1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т зааснаар хөнгөрүүлэн өөрчилсүгэй.

2. Шүүгдэгч Ш.с овогт А-ын А-ыг  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т заасан бусдыг хуурч, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж, их хэмжээний хохирол учруулж залилах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.   

3. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т зааснаар шүүгдэгч А.А-ад 2 /хоёр/ жилийн  хугацаагаар хорих ял шийтгэсүгэй.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч А.А-ад оногдуулсан 2 /хоёр/ жилийн хугацаагаар хорих ялыг эмэгтэйчүүдийн нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч А.А-ын баривчлагдаж, цагдан хоригдсон 63 /жаран гурав/ хоногийг хорих ял эдэлсэн хугацаанд оруулан тооцсугай.

6. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч А.А-аас 87 000 000 /наян долоон сая/ төгрөгийг гаргуулан хохирогч Х.Ж-т, 67 573 200 /жаран долоон сая таван зуун далан гурван мянган хоёр зуу/ төгрөг гаргуулан хохирогч К.Р-ад, 8 350 000 /найман сая гурван зуун тавин мянга/ төгрөг гаргуулан хохирогч Б.Э-т тус тус олгож, хохирогч Б.Э-ын илүү нэхэмжилсэн 500 000 /таван зуун мянга/ төгрөгийг хэрэгсэхгүй болгож, хохирогч Д.А-, А.С-, З.К-, Б.Н-, С.Л- нарт төлөх төлбөргүй болохыг дурдсугай.

7. Энэ хэрэгт битүүмжлэгдсэн шүүгдэгч А.А-ын хамтран өмчлөгчөөр бүртгэгдсэн БӨ аймгийн Өлгий сумын 2 дугаар багт байршилтай 132 м.кв талбайтай хувийн сууцыг битүүмжилсэн прокурорын тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгчид оногдох хэсгээс гаргуулан хохирогч нарын хохирол, төлбөр төлүүлэхэд зарцуулахыг шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгасугай.

8. Шүүгдэгч А.А-ад авсан хязгаарлалт тогтоох болон хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгож, өнөөдрөөс эхэлж цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.

9. Энэ хэрэгт хураагдсан эд мөрийн баримтгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг дурдсугай.

10. Шүүгдэгч А.А-ын хувийн бичиг баримт болох эрүүл мэндийн даатгалын гэрчилгээг БӨ аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад шилжүүлсүгэй.  

11. Мобикомын 18/13, 18/14 тоот бичгээр 99937071, 99511151, 99413614, 99942243, 99113763, 99517611, 99413505 дугаарын мэдээллүүдийг файл хэлбэрт шилжүүлэн нимгэн хуурцагт хуулбарласан гэх СД бичлэг1 ширхэг, хохирогч К.Р-аас нотлох баримтаар гаргаж өгсөн гэх СД  бичлэг 1 ширхэг зэргийг хэргийн хамт хадгалсугай.

12. Гэр бүлийн тухай хуулийн 63 дугаар зүйлийн 63.1.3, 66 дугаар зүйлийн 66.1-д зааснаар шүүгдэгч А.А-ын охин А.Айперт асран хамгаалагч тогтоохыг БӨ аймгийн Өлгий сумын Засаг даргад даалгасугай.

13. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор БӨ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах журмаар гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ  ШҮҮГЧ                                  А.ДАУРЕНБЕК

      ШҮҮГЧИД                                  Б. Г

                                                                                             Т.Ц