Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 03 сарын 11 өдөр

Дугаар 101/ШШ2024/01332

 

 

 

 

 

 

                               2024       03          11

                   101/ШШ2024/01332

           

 

 

                                     МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Ганболд даргалж, тус шүүхийн танхимд хийсэн хуралдаанаар,

 

          Нэхэмжлэгч: *******,*******,*******,*******,******* тоотод оршин суух Баян овогт *******ын ******* /рд:*******/-ийн нэхэмжлэлтэй,

 

          Хариуцагч: *******,,,,, тоотод оршин байх “” ХХК /рд:/-д холбогдох,

 

          7,654,043,350 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

          Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн төлөөлөгч Д., хариуцагчийн төлөөлөгч Д., шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б. нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

1.         Нэхэмжлэгч Н.******* нь шүүхэд гаргасан нэхэмжлэл, тодруулж, нэмэгдүүлсэн шаардлага, түүний төлөөлөгч Д. нь шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Хариуцагч “” ХХК-с 5,324,968,000 төгрөг гаргуулах тухай. 2011 онд “” ХХК-ийн ерөнхий захирал ын гэдэг хүн надтай уулзаад: манайх гэр бүлийн компанитай юм, Баянхонгор аймгийн сумын нутаг дэвсгэрт алтны уурхайтай, манай уурхайд хөрөнгө оруулалт маш их хэрэгтэй байна, манай уурхай маш их нөөц ихтэй, та манайд хөрөнгө оруулж хамтран ажиллавал 1 жилийн дотор л таны хөрөнгө оруулсан мөнгийг гаргаж өгөөд цаашдаа уурхайгаас орж ирэх ашгаасаа хувааж аваад явъя” гэсэн саналыг тавиад надад компанийнхаа бичиг баримт, алтны уурхайн зураг төсөл, танилцуулга, эдийн засгийн тооцоо зэрэг баримтуудаа үзүүлсэн юм. Тухайн үед би алтны уурхайтай нь танилцуулахаар инженер Сүхээгийн гэдэг хүнийг тэдний алтны уурхай руу нь явуулсан. Инженер С. уурхайтай нь танилцаж ирээд ““” ХХК нь үйл ажиллагаа явуулж байна” гэж надад хэлсэн.

Ингээд би “” ХХК-ийн ерөнхий захирал Ч.ын хэлснээр 1.500.000 ам.долларын хөрөнгө оруулалт хийхээр тохиролцсон ба Ч. нь хэлэхдээ: “манай компани татварын болон бусад зарим нэгэн өр төлбөр байгаа тул компанийн дансаар мөнгийг авч болохгүй байна, тиймээс өөрсдийнхөө хувийн дансаараа мөнгийг шилжүүлж авъя, миний хүү Б. нь компанийн гүйцэтгэх захирал юм, тиймээс бид хоёрын дансаар хөрөнгө оруулалтын мөнгийг шилжүүлж болно” гэсний дагуу дараах байдлаар хөрөнгө оруулалтыг хийсэн юм.

1.         2011.12.08-ны өдрийн ам.долларын ханшаар бодож 500.000 ам.доллар буюу 682,500,000 төгрөгийг Ч.ын дансанд,

2.         2011.12.14-ны өдөр 200.000 ам.долларыг буюу 276.000.000 төгрөгийг Ч.ын дансанд,

3.         2011.12.23-ны өдөр 100.000 ам.долларыг буюу 138.000.000 төгрөгийг Ч.ын дансанд,

4.         2012.01,06-ны өдөр 300.000 ам.доллар буюу 425.100.000 төгрөгийг Ч.ын дансанд,

5.         2012.01,19-ны өдөр 50.000 ам.доллар буюу 69.650.000 төгрөгийг Б.ын дансанд,

6.         2012.02.03-ны өдөр 300.000 ам.доллар буюу 272.400.000 төгрөгийг Ч.ын дансанд,

7.         2012.02.15-ны өдөр 100.000 ам.доллар буюу 133.600.000 төгрөгийг Ч.ын дансанд,

8.         2012.02.16-ны өдөр 50.000 ам.доллар буюу 66.650.000 төгрөгийг Ч.ын дансанд,

9.         2012.10.31-ний өдөр 12.618.000 төгрөгийг “” ХХК-д түлшний төлбөрт,

10.       2013.10.31-ны өдөр 3.000.000 төгрөгийг Б. бэлнээр,

11.       2013 оны зун 20.000.000 төгрөгийг Д. бэлнээр,

12.       2013 оны 05 дугаар сард 8.000.000 төгрөгийг Б. бэлнээр авсан,

13.       2020 оны 06 сард 20.000.000 төгрөгийг Д. бэлнээр авсан.

Дээрх байдлаар нийт 1.500.000 ам.доллар болон 63.618.000 төгрөгийн хөрөнгө оруулж үйл ажиллагаа нь хэвийн явагдаж эхэлж байсан боловч Ерөнхий захирал Ч. нь 2012.03.31-ний өдөр нас барсан. Үүнээс хойш компанийг нь түүний эхнэр, хүүхдүүд нь удирдаж байгаа ба эхнэр нь санхүү эрхэлсэн захирал Д. гэдэг хүн байгаа, энэ хүн надад 20.000.000 төгрөг нэг удаа өгснөөс өөр ямар ч төлбөр мөнгө өгөөгүй юм.

Би “” ХХК-ийн ерөнхий захирал Б. болон санхүү эрхэлсэн захирал Д. нартай удаа дараа уулзаж өөрийн оруулсан хөрөнгө оруулалтын мөнгө болон ноогдох ашгаа авъя гэхээр элдэв янзын шалтгаан хэлдэг байсан ба 2013.10.31-ний өдөр 13/122 дугаартай албан бичгээр 1.500.000 ам.долларыг авснаа хүлээн зөвшөөрч 2014 оны 7-11 саруудын хооронд төлөхөөр баталгаа бичиж өгсөн, мөн 2014.07.25-ны өдөр болон 2016.10.14-ний өдөр санхүү эрхэлсэн захирал Д. нь 2.000.000 ам долларын төлбөр төлөхөө хүлээн зөвшөөрч энэ талаар гараар бичиг үйлдэж өгсөн боловч өнөөдрийг хүртэл надад мөнгө өгөөгүй байна.

2023.03.02-ны өдрийн Монгол банкны хашаар 1 ам.доллар 3.520,90 төгрөг байна, 1.500.000x3.520,90=5.281.350.000 төгрөг болж байна.

Хариуцагчаас мөнгөө нэхэхээр эхэндээ элдэв янзаар шалтаг хэлдэг байсан бол сүүлдээ холбоо барихгүй бултаж зугтах болсон тул би арга ядаад Сонгинохайрхан дүүргийн цагдаагийн газарт гомдол гаргаж Хэрэг бүртгэлтийн хэрэг нээгдэж мөрдөн шалгах ажиллагаа явуулсан ба Ч.ын Хаан банкны дугаартай дансны 2011 оны 12 дугаар сарын 08-ны өдрөөс 2012 оны 02 дугаар сарын 20-ны өдрийн хооронд хийгдсэн депозит дансны дэлгэрэнгүй хуулгыг нь шалгахад иргэн Ц. гэдэг хүний Хаан банкны дугаартай дансанд “зээл төлөв, машины үнэ, аас шилжүүлэг” гэсэн утгатай нийт 536.000.000 төгрөг, “” ХХК-ийн гүйцэтгэх захирал Б.ын хаан банкны дугаартай дансанд “аас барааны үнэ, шилжүүлэг” гэх утгаар нийт 385.000.000 төгрөг, “” ХХК-ийн санхүү эрхэлсэн захирал Д.гийн хаан банкны дугаартай дансанд “аас, барааны үнэ, шилжүүлэг” гэх утгаар нийт 871.000.000 төгрөг, Хаан банк дугаартай “М.” ХХК-ийн дансанд “аас автомашины үнэ” гэсэн утгатай 13.307.885 төгрөгийг тус тус шилжүүлсэн, бэлэн зарлагаар 105.993.000 төгрөг авсан, дансны эцсийн үлдэгдэл 123.377.730,93 төгрөгтэй гэсэн нөхцөл байдал тогтоогдсон. Харин Б.ын Хаан банкны дугаартай дансны 2011 оны 12 дугаар сарын 09-ны өдрөөс 2012 оны 02 дугаар сарын 03-ны өдрийн хооронд хийгдсэн депозит дансны дэлгэрэнгүй хуулгыг нь шалгахад Ч.аас шилжүүлж авсан болон миний түүнрүү шилжүүлсэн мөнгөнөөс ихэвчлэн бэлнээр зарлага хийсэн байдаг ба Д.гийн хаан банкны дансанд, мөн бусад дансанд сэлбэг, гүнт газрын төлбөр гэсэн гүйлгээ хийсэн, мөн нэр бүхий компаниудын дансанд болон хөдөлмөр халамжийн газрын дансанд мөнгө шилжүүлсэн байдаг. Дээрх нөхцөл байдлуудыг мөрдөн шалгах ажиллагаагаар тогтоосныг хяналтын прокурор хянаж үзээд “Иргэний хуульд заасан харилцаа байх тул гэмт хэргийн шинжгүй гэсэн үндэслэлээр Хэрэг бүртгэлтийн хэргийг хааж шийдвэрлэв” гэсэн агуулгатай 2022.11.07-ны өдрийн90 дугаартай прокурорын тогтоол гарсан.

Иймд холбогдох нотлох баримтуудыг хянан үзэж хариуцагч “” ХХК-аас 5.281.350.000 төгрөгийг гаргуулж өгнө үү.

 

1а. Хариуцагч “” ХХК-тай хөрөнгө оруулж хамтран ажиллах гэрээнээс татгалзаж оруулсан хөрөнгө болох 1.500.000 ам.доллар буюу 5.324.968.000 төгрөг, мөн гэрээнээс татгалзсантай холбоотойгоор олох байсан орлого буюу учирсан хохиролд төгрөг гаргуулах тухай.

Нэхэмжлэлийн үндэслэл:

2011 онд “” ХХК-ийн ерөнхий захирал ын гэдэг хүн надтай уулзаад: манайх гэр бүлийн компанитай юм, Баянхонгор аймгийн сумын нутаг дэвсгэрт алтны уурхайтай, манай уурхайд хөрөнгө оруулалт маш их хэрэгтэй байна, манай уурхай маш их нөөц ихтэй, та манайд хөрөнгө оруулж хамтран ажиллавал 1 жилийн дотор л таны хөрөнгө оруулсан мөнгийг гаргаж өгөөд цаашдаа уурхайгаас орж ирэх ашгаасаа хувааж аваад явъя” гэсэн саналыг тавиад надад компанийнхаа бичиг баримт, алтны уурхайн зураг төсөл, танилцуулга, эдийн засгийн тооцоо зэрэг баримтуудаа үзүүлсэн юм Тухайн үед би алтны уурхайтай нь танилцуулахаар инженер Сүхээгийн гэдэг хүнийг тэдний алтны уурхай руу нь явуулсан. Инженер С. уурхайтай нь танилцаж ирээд ““Шижир- Аранжин” ХХК нь үйл ажиллагаа явуулж байна” гэж надад хэлсэн.

Ингээд би “” ХХК-ийн ерөнхий захирал Ч.ын хэлснээр 1,500,000 ам.долларын хөрөнгө оруулан хамтран ажиллахаар тохиролцож, хариуцагч компани нь алтны уурхайн үйл ажиллагааг хариуцан явуулах үүрэг хүлээж. улмаар үйл ажиллагааны ашгаас хөрөнгө оруулалтаа нөхөөд, цааших хугацаанд ашгаа хувааж авч байхаар тохиролцсон юм. Гэвч “” ХХК нь үйл ажиллагаа явуулсан боловч надад өгөх ёстой хөрөнгө оруулалтын мөнгө болон олсон ашгаасаа огт өгөөгүй. Захирал Ч. нь анх хэлэхдээ: “манай компани татварын болон бусад зарим нэгэн өр төлбөр байгаа тул компанийн дансаар мөнгийг авч болохгүй байна, тиймээс өөрсдийнхөө хувийн дансаараа мөнгийг шилжүүлж авъя, миний хүү Б. нь компанийн гүйцэтгэх захирал юм, тиймээс бид хоёрын дансаар хөрөнгө оруулалтын мөнгийг шилжүүлж болно” гэсний дагуу дараах байдлаар хөрөнгө оруулалтыг хийсэн юм

1.         2011.12.08-ны өдрийн ам.долларын ханшаар бодож 500.000 ам доллар буюу 682,500 төгрөгийг Ч.ын дансанд,

2.         2011.12.14-ны өдөр 200.000 ам.долларыг буюу 276.000 000 төгрөгийг Ч.ын дансанд,

3.         2011.12.23-ны өдөр 100.000 ам.долларыг буюу 138.000.000 төгрөгийг Ч.ын дансанд,

4.         2012.01,06-ны өдөр 300.000 ам.доллар буюу 425.100.000 төгрөгийг Ч.ын дансанд,

5.         2012.01.19-ны өдөр 50.000 ам.доллар буюу 69.650.000 төгрөгийг Б.ын дансанд,

6.         2012.02.03-ны өдөр 300.000 ам.доллар буюу 272 400.000 төгрөгийг Ч.ын дансанд,

7.         2012.02.15-ны өдөр 100.000 ам.доллар буюу 133.600 000 төгрөгийг Ч.ын дансанд,

8.         2012.02.16-ны өдөр 50.000 ам.доллар буюу 66 650.000 төгрөгийг  Ч.ын дансанд,

9.         2012.10.31-ний өдөр 12.618.000 төгрөгийг “" ХХК-д түлшний төлбөрт,

10.       2013.01.22-ны өдөр 3.000.000 төгрөгийг Б. бэлнээр,

11.       2013 оны зун 20.000.000 төгрөгийг Д. бэлнээр,

12.       2013 оны 05 дугаар сард 8.000.000 төгрөгийг Б. бэлнээр авсан,

13.       2020 оны 06 сард 20.000.000 төгрөгийг Д. бэлнээр авсан

Дээрх байдлаар нийт 1.500.000 ам.доллар буюу 2.127.518.000 төгрөгийн хөрөнгө оруулж үйл ажиллагаа нь хэвийн явагдаж байсан боловч Ерөнхий захирал Ч. нь 2012.03.31-ний өдөр нас барсан. Үүнээс хойш компанийг нь түүний эхнэр хүүхдүүд нь удирдаж байгаа ба эхнэр нь санхүү эрхэлсэн захирал Д. гэдэг хүн байгаа, энэ хүн надад 20.000.000 төгрөг нэг удаа өгснөөс өөр ямар ч төлбөр мөнгө өгөөгүй юм.

Би “” ХХК-ийн ерөнхий захирал Б. болон санхүү эрхэлсэн захирал Д. нартай удаа дараа уулзаж өөрийн оруулсан хөрөнгө оруулалтын мөнгө болон ноогдох ашгаа авъя гэхээр элдэв янзын шалтгаан хэлдэг байсан ба 2013.10.31-ний өдөр 13/122 дугаартай албан бичгээр 1.500.000 ам.долларыг авснаа хүлээн зөвшөөрч 2014 оны 7-11 саруудын хооронд төлөхөөр баталгаа бичиж өгсөн, мөн 2014.07.25-ны өдөр болон 2016.10.14-ний өдөр санхүү эрхэлсэн захирал Д. нь 2.000.000 ам.долларын төлбөр төлөхөө хүлээн зөвшөөрч энэ талаар гараар бичиг үйлдэж өгсөн боловч өнөөдрийг хүртэл надад мөнгө өгөөгүй л байна

Тус компанийн бичиж өгсөн албан бичгийн дагуу тооцоолол хийвэл 2023.03.02-ны өдрийн Монгол банкны хашаар 1 ам.доллар 3.520,90 төгрөг байсан, 1.500.000x3.520,90=5.281.350.000 төгрөг болж байна.

Хариуцагчаас мөнгөө нэхэхээр эхэндээ элдэв янзаар шалтаг хэлдэг байсан бол сүүлдээ холбоо барихгүй бултаж зугтах болсон тул би арга ядаад Сонгинохайрхан дүүргийн цагдаагийн газарт гомдол гаргаж Хэрэг бүртгэлтийн хэрэг нээгдэж мөрдөн шалгах ажиллагаа явуулсан ба Ч.ын Хаан банкны дугаартай дансны 2011 оны 12 дугаар сарын 08-ны өдрөөс 2012 оны 02 дугаар сарын 20-ны өдрийн хооронд хийгдсэн депозит дансны дэлгэрэнгүй хуулгыг нь шалгахад иргэн Ц. гэдэг хүний Хаан банкны дугаартай дансанд “зээл төлөв, машины үнэ, аас шилжүүлэг” гэсэн утгатай нийт 536.000.000 төгрөг, “” ХХК-ийн гүйцэтгэх захирал Б ын хаан банкны дугаартай дансанд “аас барааны үнэ, шилжүүлэг” гэх утгаар нийт 385.000.000 төгрөг, “” ХХК-ийн санхүү эрхэлсэн захирал Д.гийн хаан банкны дугаартай дансанд ‘аас, барааны үнэ, шилжүүлэг” гэх утгаар нийт 871.000.000 төгрөг, Хаан банк дугаартай “М.” ХХК-ийн дансанд “аас автомашины үнэ” гэсэн утгатай 13.307.885 төгрөгийг тус тус шилжүүлсэн, бэлэн зарлагаар 105.963.000 төгрөг авсан, дансны эцсийн үлдэгдэл 123.377.730,93 төгрөгтэй гэсэн нөхцөл байдал тогтоогдсон. Харин Б.ын Хаан банкны дугаартай дансны 2011 оны 12 дугаар сарын 09-ны өдрөөс 2012 оны 02 дугаар сарын 03-ны өдрийн хооронд хийгдсэн депозит дансны дэлгэрэнгүй хуулгыг нь шалгахад Ч.аас шилжүүлж авсан болон миний түүнрүү шилжүүлсэн мөнгөнөөс ихэвчлэн бэлнээр зарлага хийсэн байдаг ба Д.гийн хаан банкны дансанд, мөн бусад дансанд сэлбэг, гүнт газрын төлбөр гэсэн гүйлгээ хийсэн, мөн нэр бүхий компаниудын дансанд болон хөдөлмөр халамжийн газрын дансанд мөнгө шилжүүлсэн байдаг. Дээрх нөхцөл байдлуудыг мөрдөн шалгах ажиллагаагаар тогтоосныг хяналтын прокурор хянаж үзээд “Иргэний хуульд заасан харилцаа байх тул гэмт хэргийн шинжгүй гэсэн үндэслэлээр Хэрэг бүртгэлтийн хэргийг хааж шийдвэрлэв” гэсэн агуулгатай 2022.11.07-ны өдрийн90 дугаартай прокурорын тогтоол гарсан.

Хэрэв миний мөнгө банкны хадгаламжид байсан бол би арилжааны банкны хүүгийн орлого олох байсан, тиймээс банкны жигнэсэн дундаж хүүгээр өнгөрсөн бүх хугацаанд хүү тооцож нэмж нэхэмжлэх нь хууль зүйн үндэслэлтэй гэж үзэж байна.

Тодруулбал, 2013 оны 06 дугаар сараас 2023 оны 02 дугаар сар хүртэлх хугацааны Монгол банкнаас гаргадаг арилжааны банкны хадгаламжийн үлдэгдлийн жигнэсэн дундаж хүүг /гадаад валют болон төгрөг/ жилээр гаргавал:

2013    онд ам.доллар 5,4 хувь, төгрөг 12,1 хувь,

2014    онд ам.доллар 5,5 хувь, төгрөг 12,3 хувь,

2015    онд ам.доллар 6,3 хувь, төгрөг 12,9 хувь,

2016    онд ам.доллар 6,3 хувь, төгрөг 13,2 хувь,

2017    онд ам.доллар 5,6 хувь төгрөг 12,9 хувь,

2018    онд ам.доллар 5,3 хувь, төгрөг 12,4 хувь,

2019    онд ам.доллар 4,9 хувь, төгрөг 11,6 хувь.

2020    онд ам.доллар 4,2 хувь, төгрөг 10,9 хувь,

2021    онд ам.доллар 2,5 хувь, төгрөг 7,7 хувь,

2022    онд ам.доллар 2,4 хувь, төгрөг 7 хувь,

2023    онд ам.доллар 5,4 хувь, төгрөг 10,2 хувь болж байна

Дээрхээс ам.долларын болон төгрөгийн дундаж хүүг гаргавал нэг жилийн ам.доллар 4,9 хувь, төгрөг 11,2 хувь болж байна.

Тэгэхээр 1,500.000 ам долларын хүү 4,9 хувиар тооцвол 73.500 ам доллар болох ба 2013 оны 06 дугаар сараас хойш 73.500 ам.доллар*9 жил=661.500 ам.доллар болж байна. Нэг ам.доллар 3.520,90 төгрөгөөр тооцвол 2.329.075.350 төгрөг болж байна.

Харин 2013 оны 06 дугаар сараас хойш төгрөгийн хүү 11,2 хувиар тооцвол шилжүүлсэн 2.127.518 000 төгрөгийн нэг жилийн хүү 238.282.016 төгрөг болох ба нэхэмжлэл гаргах хүртэлх хугацаанд тооцвол 238.282.016 төгрөг*9 жил=2.144.538.144 төгрөг болж байна.

Иргэний хуулийн 227 дугаар зүйлийн 227.1-д: гэрээний нэг тал үүргээ зөрчсөн бол нөгөө тал нь гэрээнээс татгалзсантай холбогдон учирсан хохирлыг арилгуулахаар шаардах эрхтэй” гэж, 227.3-т: “үүрэг гүйцэтгүүлэгчээс гарсан зардал, эд хөрөнгийн алдагдал буюу гэмтэл, үүрэг гүйцэтгэгч үүргээ гүйцэтгэсэн бол үүрэг гүйцэтгүүлэгчид зайлшгүй орох байсан орлогыг хохиролд тооцно” гэж, мөн хуулийн 228 дугаар зүйлийн 228.1-д: гэм хорыг арилгах үүрэг бүхий этгээд нөгөө талын зөрчигдсөн эрхийг гэм хор учруулахаас өмнөх байдалд сэргээх үүрэгтэй. Зөрчигдсөн эрхийг сэргээх боломжгүй эсхүл харьцангуй их зардал гаргахаар бол гэм хорыг мөнгөөр нөхөн төлж болно". 228.2-т: “хохирогч эрхээ сэргээлгэхээр гэм хорыг арилгах үүрэг бүхий этгээдэд тодорхой хугацаа тогтоож болох бөгөөд энэ хугацаанд үүргээ гүйцэтгээгүй бол мөнгөөр гүйцэтгэхийг шаардаж болно” гэж тус тус заажээ.

Иймд холбогдох нотлох баримтуудыг хянан үзэж хариуцагч “” ХХК-аас 1.500.000 ам.доллар буюу 5.281.350.000 төгрөг. Мөн гэрээнээс татгалзсантай холбоотойгоор олох байсан орлого буюу учирсан хохиролд 2.329.075.350 төгрөгийг гаргуулж өгнө үү.

 

1б. Нэхэмжлэлийн шаардлага бол хариуцагчаас нийт 7,654,043,350 төгрөг гаргуулна. Үндэслэл нь 2011 онд хариуцагчийн захирал нь нэхэмжлэгчтэй уулзаад манайх гэр бүлийн компанитай. Алтны уурхайтай ба уурхай их нөөцтэй. Хөрөнгө оруулбал 1 жилийн дотор хөрөнгө оруулалтыг нөхөөд цаашдаа ашгаа хуваана гээд хөрөнгө оруулалт хийх санал тавьсан. Улмаар инженерээ явуулж үзүүлснээр үйл ажиллагаа явуулж байсан тул хамтран ажиллахаар болсон. нь 1,5 сая доллар хэрэгтэй гээд компани өртэй данс хаагдсан тул хувийн дансаараа мөнгө шилжүүлж авъя гэж хэлсэн. Ингээд хөрөнгө оруулалт хийх болоод 2011.12.8-2020.6.20 хүртэл мөнгө шилжүүлсэн. Энэ талаар баримт хэрэгт өгсөн. Ингэхдээ шилжүүлж байгаа өдрийн ханшаар ам долларыг төгрөгөөр шилжүүлдэг байсан. Ингэхдээ 200,000, 100,000 гээд нийт 8 удаагийн гүйлгээгээр нийт 1,100,000 ам доллар шилжүүлсэн. Мөн 12,618,000 төгрөг түлшний төлбөрт, 3,000,000 төгрөг, 20,000,000, 8,000,000 төгрөг, 20,000,000 төгрөг тус тус бэлнээр өгсөн. Нийт төгрөгөөр 63,618,000 төгрөг хариуцагч авсан. Ерөнхий захирал 2012.3.31-нд нас барсан. Үүнээс хойш компанийг түүний гэр бүл буюу эхнэр , хүү удирдан явуулж байсан. Тухайн үед санхүү эрхэлсэн захирал, хүү гүйцэтгэх захирал, ерөнхий захирал байсан юм. Үүнээс хойш нь нэг удаа 20,000,000 төгрөг буцаан өгсөн ба өөр төлбөр өгөөгүй. Дараа нь гүйцэтгэх захирал , санхүү эрхэлсэн захирал нартай олон удаа уулзсан боловч байнга шалтаг хэлж хойшлуулж ирсэн. Ингээд 1,500,000 ам доллар авснаа зөвшөөрч, төлбөр төлөх хугацаа зааж албан бичиг бичиж өгсөн. Үүний дараа мөн адил 2,000,000 ам доллар өгөх талаар бичиг бичиж өгсөн боловч ямар нэг төлбөр өгөөгүй. Нэхэмжлэл гаргах үеийн ханшаар долларыг хөрвүүлэхэд 1,500,000 доллар нь 5,281,350,000 төгрөг болно. Уг мөнгөө нэхэхээр шалтаг хэлээд байсан бөгөөд сүүлдээ зугтах болсон тул цагдаагийн байгууллагад гомдол гаргаж шалгуулсан. Ийнхүү шалгуулахад ын дансны хуулгыг шалгахад авсан мөнгөө компанийн үйл ажиллагаа болон өр төлбөртөө зарцуулсан, мөн гэр бүлдээ зарцуулсан байдаг. Шилжүүлгийн агуулгаас харахад компанийн үйл ажиллагаанд зарцуулсан нь харагддаг. Гэвч прокурорын тогтоолоор иргэний хэрэг гээд хэрэг бүртгэлтийн хэргийг хаасан. Улмаар уг мөнгө хадгаламжид байсан бол хүүгийн орлого олох байсан гэж үзээд нэмж нэхэмжилж байгаа юм. Ингэхдээ Монгол банкны хадгаламжийн дундаж хүүгээр тооцсон юм. Ингээд олох байсан хүүд жилд 73,500 ам доллар болох бөгөөд 9 жилд 661,500 доллар болно. Үүнийгээ Монгол банкны ханшаар тооцвол 2,329,075,350 төгрөг болно. Төгрөгийн хүүг тооцвол шилжүүлсэн 2,127,518,000 төгрөгөөс 1 жилийн хүү нь 238,282,016 төгрөг болно. Нэхэмжлэл гаргах хүртэл тооцвол 9 жилд 2,144,538,140 төгрөг болно. Иргэний хуулийн 227.1-д зааснаар гэрээнээс татгалзсан тул учирсан хохирол шаардаж байгаа юм. Нийт 5,281,350,000 төгрөг дээр 2,329,075,350 төгрөгийн хохирол нэмээд 7,654,043,350 төгрөг шаардана. Энэ дүн нь төгрөгөөр өгсөн мөнгөний үлдэгдлийг нэмээд гарна.

Хариуцагчийн тайлбар нь үндэслэлгүй байна. Уурхайд л хөрөнгө оруулсан бөгөөд сүүлд гаргуулсан баримтаар гэр бүлийн гишүүд л компанийн гишүүнээр бүртгэгдсэн байдаг. Мөн анх ын үүсгэн байгуулсан компанид байсан уурхай л өөр нэртэй компанид шилжүүлсэн байдаг. Өмнөх хурал дээр хүүхэд нь бэлэн мөнгө авсан байсныг хариуцагчийн төлөөлөгч хэлдэг. нь анх уулзаад манайх гэр бүлийн компани бөгөөд бид Баянхонгор аймгийн суманд байдаг уурхайтай гээд компанийн зөвшөөрлийг үзүүлсэн юм. Улмаар тай нэгдсэн болгоод захирал нь манай хүү, санхүү хариуцсан хүн нь эхнэр юм. Бид бол Баянхонгор аймгийн сумын алтны уурхайд л хөрөнгө оруулсан юм. Учир нь үүнтэй холбоотой баримтыг үзүүлсэн юм. Эхнэрийн дүү болон манай хүү хувьцаа эзэмшигчээр байдаг бөгөөд гэр бүлийн компани гэж танилцуулсан байдаг юм. Мөн , нартай уулзаж байсан байдаг. Хөрөнгө оруулж хамтран ажиллах гэрээний харилцаа байсан. Тодруулж нэмэгдүүлсэн шаардлагад төгрөгөөр оруулсан хөрөнгө оруулалт байхгүй байна. Захирал нь бичиг баримт үзүүлэхдээ алтны уурхайн лиценз үзүүлээд энэ нь манай гэр бүлийн бизнес тул үүнээс ашиг олно гэсэн юм. Ингэхдээ компанийн захирал бөгөөд бичиг баримтуудыг нь үзүүлсэн тул нэхэмжлэгч нь уг уурхайгаас л ашиг олно гэж итгэл үнэмшил үүссэн юм. нь анхнаасаа эхнэр, хүүхэд, эхнэрийн дүү уруу шилжүүлсэн зэрэг үйл баримт улсын бүртгэлээс ирсэн баримтаар тогтоогдож байна. Мөн хариуцагчийн захирлын гарын үсэгтэй албан тоот хэрэгт авагдсан гэв.

 

2.         Хариуцагчийн төлөөлөгч Л. нь шүүхэд гаргасан тайлбартаа: Иргэн Баян овогт *******ын ******* хариуцагчаар “” ХХК-ийг татан тус шүүхэд гаргасан “Шижир-аранжин" ХХК-с 5.324.968.000 төгрөг гаргуулах тухай” гэсэн шаардлагатай нэхэмжлэлтэй танилцаад дараах үндэслэлээр эс зөвшөөрч байна. Үүнд:

1.         Нэхэмжлэгч шаардах эрхээ хэрэгжүүлэх хөөн хэлэлцэх хугацаа дууссан. Тухайлбал, Нэхэмжлэлд яригдаж байгаа асуудал 2011-2013 онд үүссэн иргэний харилцааны шинжтэй асуудал байна. “Хөөн хэлэлцэх хугацаа хамаарах шаардах эрх, хөөн хэлэлцэх ерөнхий болон тусгай хугацаа“-ны талаар Монгол Улсын Иргэний хуулийн 74, 75 дугаар зүйлд “...Хуульд хөөн хэлэлцэх хугацаа хамаарахгүйгээр зааснаас бусад тохиолдолд өөр этгээдээс ямар нэг үйлдэл хийх буюу хийхгүй байхыг шаардах эрх хөөн хэлэлцэх хугацаатай байна.(74.1), “гэрээний үүрэгтэй холбоотой шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа гурван жил;” (75.2.1), тогтсон хугацааны туршид гүйцэтгэх үүрэгтэй холбогдон шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа гурван жил;(75.2.3) гэж маш тодорхой заасан. Нэхэмжлэлийн үндэслэлээс үзвэл “Хөрөнгө оруулалтын гэрээний гэрээний үүрэг”-тэй холбоотой шаардлага гаргасан байна.

Тэгвэл Монгол Улсын Иргэний хуулийн 75 дугаар зүйлд зааснаар Нэхэмжлэгч “...2013 оны 05 дугаар сард 8.000.000 төгрөгийг Б. бэлнээр авсан” гэснээс нь хойш 3 жилийн дараа буюу 2016 оны 5 сарын 31-нд Нэхэмжлэгчийн хөөн хэлэлцэх хугацаа хамаарах шаардах эрхээ эдлэх боломжит хугацаа дууссан байгаа нь шүүх түүний нэхэмжлэлийг хангахаас татгалзаж, хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэл болно. Учир нь, Иргэний хуулийн 82 дугаар зүйлийн 82.1-д зааснаар “хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн бол үүрэг гүйцэтгэгч үүрэг гүйцэтгэхээс татгалзах эрхтэй”.

2.         Нэхэмжлэгч шаардах эрхээ хэрэгжүүлэх хугацаа 2016 оны 5 дугаар сарын 31-нд дууссан. Ийм учир нэхэмжлэлийг хангах үндэслэлгүй. Учир нь, Иргэний хуулийн 76 дугаар зүйлд “76.1 Хөөн хэлэлцэх хугацааг шаардах эрх үүссэн үеэс эхлэн тоолно, 76.4. Шаардах эрх нь нэхэмжлэгчийн үйлдлээс шалтгаалах бол хөөн хэлэлцэх хугацааг нэхэмжлэгч уг үйлдлийг хийх ёстой байсан үеэс эхлэн тоолно. ”гэж заасан байгаа.

2.1.Энэ тохиолдолд нэхэмжлэгч “” ХХК-д “хөрөнгө оруулалт” гэж хийсэн гэж бичсэн ч хөрөнгө оруулалтын гэрээ хэлцэлгүй, хөрөнгө оруулалт хийснийг нотлох баримтгүй байх тул шүүх хувь хүний данс руу богино хугацааны дотор их хэмжээний мөнгө шилжүүлсэн үйлдлийг “хөрөнгө оруулалт хийсэн байна” гэж дүгнэх ёсгүй.

2.1.      Хэрэгт авагдсан баримтаар “нэхэмжлэгчийн шаардах эрх үүссэн үе” хэзээ вэ гэдгийг шүүх тодорхойлох боломжгүй байна. Учир нь Иргэний хуулийн 76 дугаар зүйлийн 76.2. “Хуульд өөрөөр заагаагүй бол шаардах эрх нь эрх зөрчигдсөн, эрх зөрчигдсөн тухай мэдсэн, эсхүл мэдэх ёстой байсан, түүнчлэн гомдлын шаардлага гаргах буюу баталгаат хугацаа тогтоосон бол гомдлын шаардлагын хариуг авсан буюу эдгээр хугацаа дууссан үеэс үүснэ” гэж заасан. Гэтэл энэ тохиолдолд “эх үүсвэр нь тодорхойгүй, мөн шилжүүлсэн зорилго нь ч тодорхойгүй хувь хүний данс руу шилжүүлсэн, шилжүүлсэн даруй бэлнээр гаргагдаж байсан “их хэмжээний мөнгөний эзэн”-ий шаардах эрх хэзээ зөрчигдсөн, эрх зөрчигдсөн тухай “эзэн” хэзээ мэдсэн, эсхүл мэдэх ёстой байсан”-ыг шүүх хэрэгт авагдсан нотлох баримтын хүрээнд тогтоох ямар ч боломжгүй байна.

3.         Энэ тохиолдолд Иргэний хуулийн “Хөөн хэлэлдэх хугацаа түр зогсох” зохицуулалт үйлчлэхгүй. Монгол Улсын Иргэний хуулийн 78 дугаар зүйлийн 78.3-д “Хөөн хэлэлцэх хугацааг түр зогсоох нөхцөл байдал арилсан үеэс эхлэн хугацаа үргэлжлүүлэн тоолно. Хэрэв үлдсэн хугацаа гурван сараас бага бол гурван сар хүртэл, хөөн хэлэлцэх хугацаа нь зургаан сараас бага бол үлдсэн хөөн хэлэлцэх хугацаагаар тус тус сунгана.”, 82 дугаар зүйлийн 82.4-д “Шүүх, арбитр хөөн хэлэлцэх хугацаа өнгөрснийг хүндэтгэн үзэх шалтгаантай гэж үзвэл ут хугацааг сэргээж, зөрчигдсөн эрхийг хамгаалж болно.” гэсэн зохицуулалт энэ тохиолдолд үйлчлэхгүй. Учир нь,

3.1.      Нэхэмжлэгч эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу эрүүгийн хэрэг үүсгэн шалгуулах хөөн хэлэлцэх хугацаа дуусаагүй мэт харагдуулахын тулд, энэ асуудлыг дөнгөж саяхан эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу шалгаж дууссан учир одоо уг асуудлыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу шалгах хууль эрх зүйн орчин бүрдсэн гэсэн нөхцөл бүрдүүлэхийн тулд 2022 онд СХД-ийн Цагдаагийн 1-р хэлтэст хандаж гаргасан гомдолдоо “...2020 оны 06 сард 20.000.000 төгрөгийг Д. бэлнээр авсан...” гэж дурдсан нь огт нотлогдоогүй.

3.2.      Хариуцагчаар үндэслэлгүй татагдсан “” ХХК-ийн Гүйцэтгэх захирал Д. “би нэхэмжлэгчээс 2020 онд 20 сая төгрөг бэлнээр аваагүй, энэ бол хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дуусаагүй мэт харагдуулах гэсэн санаа зорилгоос үүдэлтэй гүтгэлэг” гэж мэдүүлсэн СХД-ийн Цагдаагийн 1-р хэлтэст Нэхэмжлэгчийн үндэслэлгүй гомдлын дагуу нээгээд хаасан хэрэг бүртгэлтийн хэргийн материалд байгаа.

4.         Хувь хүнд ямар нэг гэрээ хэлцэлгүй шилжүүлсэн 2 127 418 000 төгрөгийг аж ахуйн нэгжээс 5 324 968 000 төгрөг болгон гаргуулахаар нэхэмжилснийг хангах үндэслэлгүй. Нэхэмжлэлийн үндэслэлд дурдсан, хавсаргасан баримтаас үзэхэд Нэхэмжлэгч талийгаач Ч. болон түүний хүү Б. нарын хувийн дансанд төгрөг шилжүүлсэн байна, Гэтэл тухайн үед тодорхойгүй зорилгоор шилжүүлсэн төгрөгийг “америк доллар” гэж хэлэлцсэн гээд түүнийгээ америк долларт хөрвүүлэн тооцох, улмаар америк доллар төгрөгийн өнөөдрийн ханшаар нэхэмжлэх нь хууль зүйн үндэслэлгүй юм.

Учир нь Нэхэмжлэлд хавсаргасан баримтаас үзэхэд:

4.1.      Нэхэмжлэгч талийгаач Ч. ын дансанд 2011.12.08-с 2012.02.16-ны хооронд 7 удаагийн үйлдлээр 1 994 150 000 төгрөг шилжүүлсэн,

4.2.      2012 оны 1 сард нэг удаагийн үйлдлээр Б. ын хувийн дансанд 69 650 000 төгрөг шилжүүлсэн,

4.3.      2012.10 сард 12.618.000 төгрөгийг “”ХХК-д түлшний төлбөрт шилжүүлсэн баримт хавсаргасан байх бөгөөд

4.4.      2013 оны 1, 5 сард 2 удаагийн үйлдлээр Б. т бэлнээр 11 000 000 төгрөг, 2013 оны зун иргэн Д. д бэлнээр 20.000.000 төгрөг өгсөн гэж бичсэн байна.

Ийнхүү хувь хүний данс руу шилжүүлсэн, хувь хүнд бэлнээр өгсөн гэх 2 127 418 000 төгрөгийг аж ахуйн нэгжээс гаргуулах, гаргуулах бүр америк долларын өнөөдрийн ханшаар тооцож 5 324 968 000 төгрөг болгон гаргуулахаар нэхэмжилснийг хангах хууль зүйн үндэслэлгүй байна.

Жич: Мөнгө авсан, эргүүлэн төлнө” гэсэн бичиг хийж өгсөн явдлын тухайд:

Нэхэмжлэгч *******ын *******ийн ах, Монгол Улсын Ерөнхий сайд асан *******ын манай нөхрийг таньдаг, нэг Намын журмын нөхөд гэдэг утгаар нь би нэхэмжлэгчтэй танил болсон байсан. Гэтэл нэхэмжлэгч болон түүний ах Н. нарын нэр холбогдсон эрүүгийн хэрэг шалгагдаж, нэр дурдсан хүмүүст Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу таслан сэргийлэх арга хэмжээ авсан байх үед нэхэмжлэгч надтай уулзаж “хэрэг төвөгт шалгагдаад төвөгтэй байна, танай нөхөрт шилжүүлсэн мөнгийг хөрөнгө оруулалт, зээлсэн мөнгө гэх агуулгатай бичиг хийж өгөөч” гэх маягаар гуйхаар нь Хариуцагч тийм бичиг хийж өгснөөс биш Нэхэмжлэгчээс тийм их мөнгө огт аваагүй.

Энэ талаар Нийслэлийн СХД-ийн Цагдаагийн 1-р хэлтэст очиж өгсөн мэдүүлэгт маш тодорхой мэдүүлсэн байгаа.

5.         Нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хүлээн зөвшөөрөх боломжтой ч Нэхэмжлэгчийн буруутай үйлдлээс болж Иргэний хуулийн 82 дугаар зүйлийн 82.1-д зааснаар “хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн бол үүрэг гүйцэтгэгч үүрэг гүйцэтгэхээс татгалзах эрхтэй” гэсэн зохицуулалт хэрэгжих нөхцөл байдал үүссэн.

5.1.      2013 оны зун иргэн Д. д бэлнээр өгсөн гэх 20.000,000 төгрөгийг эргүүлэн төлсөн, тухайн үед Нэхэмжлэгч энэ мөнгийг хүлээн авсан баримтад гарын үсэг зуралгүй өнгөрсөн.

5.2.      2012.10 сард “"ХХК-д түлшний төлбөрт шилжүүлсэн 12.618.000 төгрөгийг эргэн төлөгдөхгүй байсаар “нэхэмжлэгч шаардах эрхээ хэрэгжүүлэх хөөн хэлэлцэх хугацаа дуусахад хүргэсэн” шалтгаан нь Нэхэмжлэгчийн буруутай үйлдлээс шалтгаалсан. Учир нь 2013 оны зун иргэн Д. д бэлнээр өгсөн гэх 20.000.000 төгрөгийг эргүүлэн төлөхөд Нэхэмжлэгч уг мөнгийг хүлээн авсан баримтад гарын үсэг зуралгүй өнгөрсөн тул дараагийн удаад дээр дурдсан 20 000 000 төгрөгийг хүлээн авсан баримтад гарын үсэг зурсан тохиолдолд 2012.10 сард “” ХХК- дизель түлшний төлбөрт шилжүүлсэн 12.618.000 төгрөгийг эргүүлэн төлөх нөхцөл санал болгосон ч Нэхэмжлэгч энэ саналыг үл тоомсорлосон.

5.3.      Нэхэмжлэгч Хариуцагч Компани, түүний удирдлагад ажиллаж байгаа хүнийг бэлэн мөнгө авчхаад өгөхгүй эрүүгийн гэмт хэрэг үйлдсэн мэтээр гүтгэж нэр төрийг нь гутаан доромжилсон, улмаар эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмаар шалгуулж сэтгэл санааны хямралд оруулсанд нь гомдсон Хариуцагч Компанийн гүйцэтгэх захирал Иргэний хуулийн 82 дугаар зүйлийн 82.1-д зааснаар “хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн бол үүрэг гүйцэтгэгч үүрэг гүйцэтгэхээс татгалзах эрхтэй” гэсэн заалтын дагуу Нэхэмжлэгчид түлшний төлбөр 12 618 000 төгрөгийг төлөхгүй гэсэн.

5.4.      2020 оны 06 сард иргэн Д. д бэлнээр 20.000.000 төгрөг өгсөн” гэсэн нь Иргэний хуульд заасан шаардах эрхийн хөөн хэлэлцэх хугацаа тасраагүй мэт ойлголт өгч шүүхийг төөрөлдүүлэх зорилгоор хийгдсэн гүтгэлгийн шинжтэй үйлдэл гэж үзэж байна. Шүүхэд хуурамч мэдүүлэг өгөх, хуурамч баримт бүрдүүлж өгөх хуулийн хариуцлага хүлээлгэх эрүүгийн гэмт хэргийн шинжтэй үйлдэл юм.

Жич: Нэхэмжлэлд дурдсан тэр эх үүсвэр нь тодорхойгүйгээс гэмт хэргийн аргаар олж авсан байж болзошгүй, мөн зориулалт нь тодорхойгүй байдлаар шилжүүлсэн гэх тэр их хэмжээний мөнгийг талийгаач Ч. “Нэхэмжлэгчид гаргаж өгөх юм” гэж хэлээд эхнэр Д. гийн данс руу тухай бүр нь шилжүүлж бэлнээр гаргуулж авч байсан талаар Д. СХД-ийн Цагдаагийн 1-р хэлтэст “хууль сануулан мэдүүлэг авахад нь мэдүүлсэн. Энэ нь Нэхэмжлэгчийн үндэслэлгүй гомдлын дагуу нээн шалгасан хэрэг бүртгэлтийн хэргийн материалд байгаа.

6.         Нэхэмжлэлийн үндэслэлд дурдсан бусад худал мэдээллийн талаар:

6.1.      Нэхэмжлэгч 2013 онд нас барсан Ч. гэгч хүнтэй “2011 онд уулзахад Талийгаач “...манайх гэр бүлийн компанитай юм, Баянхонгор аймгийн сумын нутаг дэвсгэрт алтны уурхайтай, манайд хөрөнгө оруулалт маш их хэрэгтэй байна, манай уурхай маш их нөөц ихтэй, та манай уурхайд хөрөнгө оруулж хамтарч ажиллавал 1 жилийн дотор л таны хөрөнгө оруулсан мөнгийг гаргаж өгөөд цаашдаа уурхайгаас орж ирэх ашгаасаа хувааж аваад явъя” гэсэн саналыг тавиад надад компанийнхаа бичиг баримт, алтны уурхайн зураг төсөл, танилцуулга, эдийн засгийн тооцоо зэрэг баримтаа үзүүлсэн юм...” гэж бичсэн нь хэрэгт авагдсан ямар нэг баримтаар нотлогдоогүй байна.

6.2.      Нэхэмжлэгч “...Ингээд би “” ХХК-ийн ерөнхий захирал Ч.ын хэлснээр 1.500.000 ам. долларын хөрөнгө оруулалт хийхээр тохиролцсон ба Ч. нь хэлэхдээ “манай компани татварын болон бусад зарим нэг өр төлбөр байгаа тул компанийн дансаар мөнгийг авч болохгүй байна, тиймээс өөрсдийнхөө хувийн дансаараа мөнгийг шилжүүлж авъя, миний хүү Б. нь компанийн гүйцэтгэх захирал юм, тиймээс бид хоёрын дансаар хөрөнгө оруулалтын мөнгийг шилжүүлж болно” гэсний дагуу дараах байдлаар хөрөнгө оруулалтыг хийсэн юм...” гэсэн нь хэрэгт авагдсан нотлох баримтаар мөн нотлогдохгүй байна. Тухайлбал, Монгол Улсын 2011 онд хүчин төгөлдөр үйлчилж байсан

6.3.      Компанийн тухай хуулиар Хязгаарлагдмал хариуцлагатай компанийн удирдлагын чиг үүргийг ТУЗ-тэй бол ТУЗ-ийн дарга, гишүүд, өдөр тутмын үйл ажиллагааг удирдан зохион байгуулах чиг үүргийг Гүйцэтгэх захирал хариуцан гүйцэтгэх зохицуулалттай байсан. Харин тус хуулийн зохицуулалтаар “Ерөнхий захирал” гэсэн ангиллын албан тушаал байхгүй, энэ талаар тус Компанийн бүртгэлийн гэрчилгээнд байхгүй.

6.4.      Нэхэмжлэлд дурдсанаар "... 1.500.000 ам. долларын хөрөнгө оруулалт хийхээр тохиролцсон’ бол Хөрөнгө оруулах сонирхол бүхий этгээд энэ тухай Компанитай нь “Хөрөнгө оруулалтын гэрээ” хийж, эргэн төлөгдөх нөхцөл зэргийг тогтох ёстой. Аливаа хуулийн этгээдийн үйл ажиллагаанд зориулж хөрөнгө оруулалт хийх, ялангуяа “их хэмжээний хэлцэл”-ийн ангилалд багтах буюу тухайн үед “” ХХК-ийн өөрийн хөрөнгө, эсвэл хувьцааны үнийн дүнгийн 25%, түүнээс дээш үнэтэй тэнцэх хэмжээний хөрөнгө оруулалт хийх бол энэ тухай хэлцэл, хэлэлцээр хийх зохицуулалт Иргэний хууль болон Компанийн тухай хуульд байгаа.

Түүнээс биш хөрөнгө оруулалт татах оролдлого хийж байгаа Компанийн гүйцэтгэх захирал Ч. нь “манай компани татварын болон бусад зарим нэг өр төлбөр байгаа тул компанийн дансаар мөнгийг авч болохгүй байна, тиймээс өөрсдийнхөө хувийн дансаараа мөнгийг шилжүүлж авъя, миний хүү Б. нь компанийн гүйцэтгэх захирал юм, тиймээс бид хоёрын дансаар хөрөнгө оруулалтын мөнгийг шилжүүлж болно” гэж хэлсэн гээд нас барсан хүний нэр барьж, түүний хувийн данс руу богино хугацааны дотор “эх үүсвэр нь тодорхойгүй” их хэмжээний төгрөг шилжүүлж, тэр хүн нь түүнийг тэр даруй нь бэлнээр гаргуулж авч байсныг эцэслэн шалгаагүй, уг мөнгөний зориулалтыг тодруулаагүй байж өнөөдөр “тэр чинь хөрөнгө оруулалт байсан юм, ам.доллароор тохирсон юм гээд л ам.доллар өнөөдрийн ханшаар тооцон нэхэмжилснийг шүүх нь хангах ямар ч үндэслэл байхгүй.

Энэ мөнгөний эх үүсвэр, зориулалт, зарцуулалт нь “эрүүгийн гэмт хэргийн шинжтэй” байгаа. Энэ тухай Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн Ерөнхий Прокурорт бичсэн гомдолд дурдсан. Ер нь хуулийн байгууллага эх үүсвэр нь тодорхойгүй энэ их хэмжээний мөнгөний гарал үүслийг шалгах л ёстой.

Иймд үндэслэлгүй нэхэмжлэлийг хангахаас татгалзаж, иргэний хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү.

 

2а. Нэхэмжлэгч Н.******* нэхэмжлэлийн шаардлагаа ихэсгэж “” ХХК-аас оруулсан хөрөнгө болох 1,500,000 ам доллар буюу 5,281,350,000 төгрөг, мөн гэрээнээс татгалзсантай холбогдуулан олох байсан орлого буюу учирсан хохиролд 2,329,075,350 төгрөг, нийт 7,610,425,350 төгрөгийг гаргуулах” шаардлагатай нэхэмжлэлтэй танилцаад дараах үндэслэлээр эс зөвшөөрч өмнө өгсөн “нэхэмжлэлийг эс зөвшөөрөх тухай тайлбар”-аа дэмжиж энэ нэмэлт тайлбарыг хүргүүлж байна. Үүнд:

1.         Монгол Улсын Компанийн тухай хуулиар ямар нэг компанийн Гүйцэтгэх захирлын хувийн дансанд шилжүүлсэн мөнгийг Компаниас нэхэмжлэх хууль зүйн үндэслэлгүй учир Нэхэмжлэгч Н.******* иргэн агсны хувийн данс руу шилжүүлсэн мөнгийг тухайн үед 2 хувьцаа эзэмшигчтэй байсан “” ХХК-д төлөх хууль зүйн үндэслэлгүй.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд Нэхэмжлэгч “... шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага, түүнийг үгүйсгэх, татгалзах үндэслэл, тайлбар түүнтэй холбоотой баримтыг цуглуулах, гаргаж өгөх” (25.2.2) “нэхэмжлэлийн шаардлага, маргааны үйл баримт, хариуцагчийн гэм бурууг нотолж, түүний татгалзлыг үгүйсгэж байгаа үндэслэлээ нотлох” (107.2)-оор хуульчлагдсан. Гэтэл Нэхэмжлэгч ямар үндэслэлээр агсанд өгсөн мөнгөө ямар үндэслэлээр “” ХХК-аас нэхэмжилж байгаа, ямар үндэслэлээр уг мөнгөөр олох байсан орлого гэж нэхэмжилж байгаа үндэслэлээ нотлох баримтгүй байна.

2.         Нэхэмжлэлийн шаардлага тодорхойгүй. Нэхэмжлэгч Н.******* “” ХХК-аас оруулсан хөрөнгө болох 1,500,000 ам доллар буюу 5,281,350,000 төгрөг, мөн гэрээнээс татгалзсантай холбогдуулан олох байсан орлого буюу учирсан хохиролд 2,329,075,350 төгрөг, нийт 7,610,425,350 төгрөгийг гаргуулах” гэсэн атал Талуудын хооронд хөрөнгө оруулалтын, эсвэл ямар нэг зээлийн гэрээ байгуулагдаагүй байна.

Уг Нэхэмжлэлд “” ХХК-ийн тамганы дардас бүхий “1,500,000 ам доллар төлөх тухай” агуулгатай гар бичмэл хавсаргасан байгаагаас үзвэл Нэхэмжлэгч Барьцааны гэрээний үүргийн биелэлт хангуулах нэхэмжлэл гаргажээ гэж таамаглахаар ч байна.

“” ХХК-ийг хариуцагчаар татсан нэхэмжлэлийн шаардлага ийнхүү тодорхойгүй нь Хариуцагчийн зүгээс нэхэмжлэлийг бүхэлд нь болон хэсэгчлэн зөвшөөрөх, эсвэл эс зөвшөөрөх талаар үндэслэл бүхий тайлбар гаргах, нотлох баримт гаргаж өгөх зэргээр иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд эрх тэгш оролцох, мэтгэлцэх боломжгүй болгож байна.

3.         “” ХХК-ийн өмнөөс тухайн үед тус Компанийн санхүү эрхэлсэн албан тушаал эрхэлж байсан Д. Нэхэмжлэгчид бичиж өгсөн “1,500,000 ам доллар төлөх тухай” агуулгатай, их хэмжээний хэлцлийн шинжтэй гар бичмэл нь хууль зүйн хувьд хүчин төгөлдөр биш хэлцлийн шинжтэй баримт байна. Хүчин төгөлдөр бус аливаа хэлцэл нь шаардах эрх үүсгэхгүй, үүрэг хүлээлгэх үндэслэл болохгүй. Учир нь:

“” ХХК-ийн тамга дарсан “1,500,000 ам доллар төлөх тухай” агуулгатай гар бичмэлд дурдагдсан мөнгөн дүнгээс үзвэл эрх зүйн үр дагаврын хувьд Их хэмжээний хэлцлийн шинжтэй баримт байна.

Гэтэл Их хэмжээний хэлцэл хийх тухай асуудал “” ХХК-ийн Хувьцаа эзэмшигчдийн хурлаар хэлэлцэгдсэн баримт огт байхгүй учир Компанийн тухай хуулиар их хэмжээний хэлцэлд тавигдах шаардлага хангаагүй уг хэлцэл хүчин төгөлдөр бус гэсэн үг.

Компанийн тухай хуулийн дагуу аливаа Компанийн Гүйцэтгэх удирдлага “Их хэмжээний хэлцэл” хийх тохиолдолд ийм төрлийн хэлцэл хийхийг Компанийн Төлөөлөн Удирдах Зөвлөлөөр, Төлөөлөн удирдах зөвлөлгүй бол Хувьцаа эзэмшигчдийн хурлаар хэлэлцүүлж, Их хэмжээний хэлцэл хийх эсэхийг шийдвэрлүүлнэ. Зохих зөвшөөрлийн дагуу Их хэмжээний хэлцэл байгуулсан бол хэлцлийг Хувьцаа эзэмшигчдийн хурлаар хэлэлцүүлж, дэмжсэн тохиолдолд уг хэлцэл хүчин төгөлдөр болж мөрдөгдөх ёстой.

Монгол Улсын Компанийн тухай хуульд ямар хэлцлийг их хэмжээний хэлцэлд тооцох, их хэмжээний хэлцэл хийхэд тавигдах шаардлага, их хэмжээний хэлцэл хүчин төгөлдөр болох нөхцөлийг тодорхой хуульчилсан. Тухайн үед “Шижир- Аранжин” ХХК 2 ч хувьцаа эзэмшигчтэй байсан бөгөөд Төлөөлөн Удирдах Зөвлөлгүй байсан учир Гүйцэтгэх захирал Гуравдагч этгээдтэй их хэмжээний хэлцэл хийх бол тухайн асуудлыг хувьцаа эзэмшигчдийн хурлаар оруулан хэлэлцүүлж хэлцэл хийх эсэх тухай зөвшөөрөл авах, уг зөвшөөрлийнх нь дагуу их хэмжээний хэлцэл хийсэн бол үр дүнг нь мөн Хувьцаа эзэмшигчдийн хурлаар ахин хэлэлцүүлж батлуулах ёстой.

Энэ тохиолдолд Нэхэмжлэгч насанд хүрсэн иргэний хувьд их хэмжээний хэлцэл хийхэд тавигдах хуулийн шаардлагыг судлах, шаардлагатай бол хуульчийн зөвлөгөө авах боломжтой байсан байх гэж үзэж байна.

4.         Нэг компанийн Гүйцэтгэх захирлын хувийн дансанд шилжүүлсэн мөнгийг Компаниас нэхэмжлэх хууль зүйн үндэслэлгүй. Нэхэмжлэгч ямар үндэслэлээр агсанд өгсөн мөнгөө ямар үндэслэлээр “” ХХК-аас нэхэмжилж байгаагаа нотлох баримтгүй байхад, Их хэмжээний “хөрөнгө оруулалт хийх тухай” хэлцэл хийх тухай асуудал “” ХХК-ийн Хувьцаа эзэмшигчдийн хурлаар хэлэлцэгдсэн баримтгүй байхад хувь хүний данс руу шилжүүлсэн төгрөгийг ам доллароор тооцож Компаниас нэхэмжлэх, мөн уг мөнгөөр олох байсан орлого гэж мөнгө нэхэмжлэх нь хууль бус зүйл. Шүүх энэ байдалд эрх зүйн дүгнэлт өгөх л ёстой.

Үүнээс гадна эх үүсвэр нь тодорхойгүй их хэмжээний мөнгийг тодорхойгүй шалтгаанаар иргэний хувийн данс руу шилжүүлээд, түүнийгээ хөрөнгө оруулалт байсан гэж нэхэмжлэх, бусдын данс руу монгол төгрөг шилжүүлснийгээ ам. доллароор тооцон нэхэмжлэх нь нэхэмжлэлийн шаардлага, уг нэхэмжлэлийг гаргасан нэхэмжлэгчийн зорилгыг улам бүр тодорхойгүй болгохын зэрэгцээ Нэхэмжлэгч улсын тэмдэгтийн хураамж бага хэмжээгээр төлсөн байдлаа далимдуулж нэхэмжлэлийн шаардлагаа өөрийн санасан зоргоор өсгөж, Хариуцагчийг сэтгэл зүйн дарамтад оруулах гэлээ гэж ойлгоход хүргэж байна.

Нэхэмжлэлийн шаардлага, нэхэмжлэлийн үндэслэл, хавсаргасан нотлох баримтаас үзвэл Нэхэмжлэгч ямар үндэслэлээр хувь хүнд буюу агсанд зорилго нь тодорхойгүй байдлаар, ямар нэг гэрээ хэлцэлгүй шилжүүлсэн 2 127 418 000 төгрөгөө америк доллароор тооцож 5,281,350,000 төгрөг болгон өсгөж “Шижир- Аранжин” ХХК-аас нэхэмжилж байгаа, мөн “" ХХК Нэхэмжлэгчтэй огт байгуулаагүй гэрээнээсээ татгалзсан” учир уг мөнгөөр олох байсан орлого буюу учирсан хохиролд 2,329,075,350 төгрөг “” ХХК-аас нэхэмжилж байгаа үндэслэлээ нотлох баримтгүй, өөрөөр хэлбэл,

Хэрэгт авагдсан нотлох баримтаар Нэхэмжлэгч “” ХХК-д үүрэг хүлээлгэх ямар нэг гэрээ байгуулаагүй нь тогтоогдож байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2 дах хэсгийн 115.2.3-д зааснаар “” ХХК-с 7,610,425,350 төгрөг гаргуулах шаардлагатай нэхэмжлэлийг бүхэлд нь хангахаас татгалзаж, холбогдох иргэний хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

3.         Зохигчид дараах нотлох баримтыг шүүхэд ирүүлсэн:

3а. Нэхэмжлэгчээс 2023 оны 02 дугаар сарын 08-ны өдрийн зээлийн гэрээний хуулбар /1хх7-8/, Хаан банкны орлогын мэдүүлэг 8 ширхэг, Худалдаа хөгжлийн банкны дотоод шилжүүлгийн маягт 1 ширхэг, кассын зарлагын ордер 1 ширхэг /1хх10-13/, “” ХХК-ийн 2013 оны 10 дугаар сарын 31-ны өдрийн 13/122 дугаар албан тоот /1хх14/, гараар бичсэн баримт 2 ширхэг /1хх15-16/, Сонгинохайрхан дүүргийн Прокурорын газрын прокурорын 2022 оны 11 дүгээр сарын 01-ны өдрийн90 дүгээр тогтоолын хуулбар /1хх17-18/, Монгол банкны 2023 оны 04 дүгээр сарын 14-ны өдрийн Б-10/325 дугаар албан тоот, хавсралт /1хх51-54/, Монгол банкны зарласан ханшийн лавлагаа 4 ширхэг /1хх55-58/

3б. Хариуцагчаас Нийслэлийн Прокурорын газрын прокурорын 2022 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн 556 дугаар тогтоолын хуулбар /1хх37-38/, Сонгинохайрхан дүүргийн Прокурорын газрын 2022 оны 11 дүгээр сарын 11-ны өдрийн 710 дугаар хариу мэдэгдэх хуудасны хуулбар /1хх39/, Авлигатай тэмцэх газарт гэсэн гомдол 3 ширхэг /1хх40, 41, 93-94/, Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн ерөнхий прокурорт гэсэн гомдол 2 ширхэг /1хх42, 91-92/, Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт гэсэн хүсэлт /1хх78/, “” ХХК-ийн 2023 оны 05 дугаар сарын-ны өдрийн 23/26 дугаар албан тоот /1хх88-90/

3в. Шүүх хэргийн оролцогчийн хүсэлтээр дараах баримтыг холбогдох байгууллагаас гаргуулсан: Төрийн мэдээлэл солилцооны хур системээс хуулийн этгээдийн дэлгэрэнгүй лавлагаа /2хх10-11/ Улсын бүртгэлийн ерөнхий газраас “” ХХК-ийн улсын бүртгэлийн дэлгэрэнгүй лавлагаа, хувийн хэргийн хуулбар /2хх23-216/

 

Хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтыг шинжлэн судлаад

 

      ҮНДЭСЛЭХ нь:

1.         Шүүх дараах үндэслэлээр хариуцагчаас 7,338,983,743.21 төгрөг гаргуулж, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 315,059,606.79 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

2.         Нэхэмжлэгч Н.******* нь хамтран ажиллах гэрээнээс татгалзаж, хураамжид төлсөн 5,324,968,000 төгрөгийг буцаан гаргуулах нэхэмжлэл гаргасан. Улмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч нь үүргээ зөрчсөний улмаас гэрээнээс татгалзсан тул учирсан хохиролд 2,329,075,350 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага нэмэгдүүлж, нийт 7,654,043,350 төгрөг шаардсан.

 

3.         Хариуцагч “” ХХК нь гэрээ байгуулагдаагүй, мөнгийг компани аваагүй, хувь хүнд өгсөн, хэрэв компанитай гэрээ байгуулахаар тохиролцсон гэж үзвэл их хэмжээний хэлцэлд хамаарах тул хүчин төгөлдөр бус, шаардах эрхийн хөөн хэлэлцэх хугацаа дууссан, төгрөгөөр өгсөн мөнгийг ам доллароор шаардах эрхгүй гэж маргасан.

 

4.         Шүүх хуралдаан эхэлж хариуцагчийн төлөөлөгч Д. нь нэмж өмгөөлөгч авах үндэслэлээр хуралдааныг хойшлуулах тухай хүсэлт гаргасантай холбогдуулан шүүх хуралдааныг завсарлуулж, хүсэлтийг хангахаас татгалзах тухай шүүгчийн захирамж гарсан. Улмаар шүүгчийн захирамжийн захирамжлах хэсгийг танилцуулахад хариуцагчийн төлөөлөгч нь хуралдааны дэгийг зөрчиж, танхимыг зөвшөөрөлгүйгээр орхин гарсан. Иймд захирамжийн үндэслэлийг нэхэмжлэгчийн төлөөлөгчид танилцуулаад хариуцагчийн төлөөлөгч хуралдааны дэг зөрчиж, мэтгэлцэхээс татгалзан гарсан, хариуцагчийн өмгөөлөгч шүүх хуралдаанд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хүрэлцэн ирээгүй тул хуралдааныг үргэлжлүүлсэн болно.

 

5.         Нэхэмжлэгч нь анх нэхэмжлэл гаргахдаа шаардлага хэсэгт 5,324,968,000 төгрөг гэсэн боловч үндэслэх хэсэгт 5,281,350,000 төгрөг гэсэн байна. Хэргийг хянан шийдвэрлэж, шийдвэр хүчингүй болсон 2023 оны 05 дугаар сарын 24-ны өдрийн шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн төлөөлөгч нь 1,500,000 долларыг албан ханшаар төгрөгт шилжүүлэхэд 5,281,350,000 төгрөг болох бөгөөд үүн дээр төгрөгөөр олгосон нийт 63,618,000 төгрөгөөс төлсөн 20,000,000 төгрөгийг хасаад үлдэх 43,618,000 төгрөгийг нэмж гарсан дүн нь нийт 5,324,968,000 төгрөг гэж тайлбарласан байна.

Улмаар нэхэмжлэлийн шаардлагыг тодруулж нэмэгдүүлэхдээ хамтран ажиллах гэрээний дагуу төлсөн хураамжийг 1,500,000 доллар буюу 5,324,968,000 төгрөг гэжээ. Мөн 1,500,000 долларыг 3,520.9 төгрөг гэсэн албан ханшаар тооцож 5,281,350,000 төгрөг гэж тайлбарласан.

Эдгээрээс үзэхэд хамтран ажиллах гэрээний дагуу төлсөн хураамжийг 1,500,000 доллар болон 43,43,618,000 төгрөг, нийт 5,324,968,000 төгрөгөөр тооцсон байна. Үүн дээр Иргэний хуулийн 227 дугаар зүйлийн 227.1-д зааснаар гэрээнээс татгалзсантай холбогдуулан учирсан хохиролд 2,329,075,350 төгрөг нэмж, нийт 7,654,043,350 төгрөг шаардаж байна.

 

6.         “” ХХК-г анх 1997 оны 12 дугаар сарын 18-ны өдөр Ч. үүсгэн байгуулсан болох тус хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ, дүрмийн хуулбар, хуулийн этгээдийн нэрийн баталгаажуулалтын хуудасны хуулбараар тогтоогдсон /2хх197, 205-206, 190-194,2/.

Тус хуулийн этгээд нь 2003 оны 11 дүгээр сарын 27-ны өдрөөс Баянхонгор аймгийн сумын худаг гэх газар байрлах 112 га талбайд ашигт малтмал ашиглах эрх эзэмшиж байсан болох нь гэрчилгээний хуулбараар тогтоогдсон. /2хх181/

Компанийн үүсгэн байгуулагч буюу захирал Ч. нь 2007 оны 08 дугаар сарын 18-ны өдөр өөрийн эхнэр Д.г гүйцэтгэх захирлаар томилсон. /2хх165, 164/

Үүний дараа 2008 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр Н.ыг бэлэглэлийн гэрээгээр дээрх компанийн 20 хувийн хувьцаа эзэмшигчээр оруулсан. /2хх154, 150, 151,148/ Энэхүү шийдвэрийг гаргасан 2008 оны 11 дүгээр сарын 05-ны өдрийн хурлын протоколын Д. хөтөлсөн. /2хх153/

Энэ үед буюу 2008 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр Ч. нь өөрийн хүү Б.ыг компанийн гүйцэтгэх удирдлагаар томилж байжээ. /2хх149, 148/

Улмаар тус хуулийн этгээдийн хувьцаа эзэмшигч Ч., Н. нар нь 2009 оны 07 дугаар сарын 18-ны өдөр Д.тай компаний хувьцааг 95,000,000 төгрөгөөр худалдах худалдан авах гэрээ, эрх шилжүүлэх гэрээг тус тус байгуулсан боловч мөнгө төлсөн буюу бодитоор худалдсан үйл баримт тогтоогдоогүй. /2хх122-124, 125-127/ Мөн хэдийгээр Д. нь 100 хувийн хувьцаа эзэмшигч болсон боловч Д. нь 2009 оны 07 дугаар сарын 20-ны өдөр компанийн гүйцэтгэх удирдлагаар бүртгэгдсэн байна. /2хх139/

 

Хариуцагч “” ХХК-ийн хувьд Ч.ын хүү Б. нь 2009 оны 08 дугаар сарын 06-ны өдөр үүсгэн байгуулах шийдвэр гаргаж, мөн өдөр улсын бүртгэлд бүртгэгдсэн байна. /2хх92, 117/

Ийнхүү хариуцагч хуулийн этгээд үүсгэн байгуулагдсаны дараа “” ХХК-ийн хувьцаа эзэмшигч Д., “” ХХК-ийн хувьцаа эзэмшигч Б. нар нь 2009 оны 08 дугаар сарын 13-ны өдөр гэрээ байгуулж, “” ХХК-г татан буулгаж “” ХХК-д нэгтгэжээ. /2хх93-95, 116, 77/

Улмаар компани нэгтгэгдсэнээр “” ХХК-ийн эзэмшиж байсан дээрх Баянхонгор аймгийн сумын худаг гэх газар байрлах 112 га талбайд ашигт малтмал ашиглах эрх “” ХХК-д шилжсэн.

Компани нэгтгэх гэрээ хэрэгжсэнээр “” ХХК-ийн 60 хувийн хувьцаа эзэмшигч нь Б., 40 хувийн хувьцаа эзэмшигч нь Д. болсон. /2хх100-106/

“” ХХК-ийн хувьцаа эзэмшигчид 2009 оны 09 дүгээр сарын 02-ны өдрийн хуралдаанаар компанийн удирдлагыг Б., Д. нарт бүрэн олгосон байна. Тодруулбал, хувьцаа эзэмшигч Б. нь “Б., Д. нар нь компанийн ажлын онцлог, үйл ажиллагааг тодорхой сайн мэднэ” гэх санал гаргасныг хувьцаа эзэмшигч Д. дэмжсэн. /2хх72/ Энэхүү хурлын шийдвэр хэрэгжиж Б. ерөнхий захирлаар, Д. санхүү эрхэлсэн захирлаар томилогдсон байна. /2хх70, 71/

Мөн “” ХХК-ийн хувьцаа эзэмшигчид 2015 оны 10 дугаар сарын 07-ны өдөр Д.г гүйцэтгэх захирлаар томилсон. /2хх47/

Үүний дараа 2016 оны 01 дүгээр сарын 28-ны хувьцаа эзэмшигч Б. нь өөрийн 60 хувийн хувьцааг Д.д бэлэглэж, тэрээр “” ХХК-ний 60 хувийн хувьцаа эзэмшигч болжээ. /2хх52, 53-57, 50/

Нэхэмжлэгчтэй хэлцэл хийсэн гэх Ч. болон хариуцагчийг итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрхтэй Д. нар нь нэг гэр бүл бөгөөд Б., Б. нар нь тэдгээрийн хүүхэд болох нь холбогдох анкетаар тогтоогдсон. /2хх76, 152, 166/

Харин Д., Д. нар нь эцгийн нэр ижил, төрсөн аймаг сум ижил, мөн 60 жил ашигт малтмал ашиглах эрхтэй компаниа шилжүүлсэн зэрэг үйл баримтаас үзэхэд тэдгээрийн төрсөн эгч дүүс гэж үзэхээр байна. Түүнчлэн Д. нь өөрийн анкет дээр Д.г дүү гэж тодорхойлжээ. /2хх166, 137/

Нэхэмжлэгчийн гаргасан “Ч. нь “” ХХК-ийг өр төлбөртэй тул хамтран ажиллах гэрээний хураамжийг хувийн дансаар авах санал гаргасны дагуу мөнгөн хөрөнгийг шилжүүлсэн” гэх тайлбар нь Банк, хадгаламж зээлийн хоршоодын төлбөр барагдуулах ажлын албаны 2017 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийн 3/21 дугаар албан тоот, шүүхийн 2015 оны 05 дугаар сарын 28-ны өдрийн 1631 дугаар гүйцэтгэх хуудасны хуулбар, хуулийн этгээдийн дэлгэрэнгүй лавлагаагаар тогтоогдсон. /2хх43, 33, 25/

 

Дээрх үйл баримтуудыг харьцуулан үзвэл нэхэмжлэгчийн гаргасан “Баянхонгор аймгийн суманд ашиг малтмал ашиглах тусгай зөвшөөрөл үзүүлж, улмаар тус тусгай зөвшөөрлийг эзэмшдэг компани нь гэр бүлийн компани гэж тайлбарласнаар хамтран ажиллахаар тохиролцсон” гэх тайлбар тогтоогдож байна.

Өөрөөр хэлбэл, “” ХХК болон “” ХХК нар нь бүх цаг хугацаанд Ч., Д., Б., Б. нарын гэр бүлийн удирдлагад байжээ.

Иймд гэр бүлийн гишүүдийн өмчлөл буюу удирдлагад байгаа компанийн талаар өрхийн тэргүүн Ч.тай хэлцэл хийсэн гэж үзэхээр байна. Тодруулбал, Ч. нь манипуляци буюу урьдчилан төлөвлөж, төөрөгдүүлэх үйл ажиллагаа хэрэгжүүлсэн гэж үзэхээр байна. Учир нь бодит байдалд компани буюу ашигт малтмал ашиглах эрхийг өөрийн гэр бүлээр дамжуулан хэрэгжүүлж байсан боловч улсын бүртгэлд хэлбэрийн хувьд бусдын нэр дээр бүртгэл хийлгэжээ.

Цаашлаад, Сонгинохайрхан дүүргийн прокурорын газрын прокурорын 2022 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн90 дүгээр тогтоолд “... цуглуулсан бичгийн нотлох баримтаар Н.******* нь Баянхонгор аймгийн суманд уул уурхай чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг “” ХХК-ийн захирал Ч.тай холбогдон хөрөнгө оруулалт нэрээр түүний болон түүний хүү С.ын дансаар нийт 1,500,000 ам доллар болон 63,618,000 төгрөг шилжүүлсэн үйл баримт тогтоогджээ” гэж дүгнэсэн. /1хх17/

Хэрэгт Хаан банкны 2012 оны 10 дугаар сарын 31-ны өдрийн орлогын мэдүүлгээр 12,618,000 төгрөгийг “ ХХК ДТ түлшний өглөг” гэсэн утгаар “” ХХК-д шилжүүлсэн баримт авагдсан. Хариуцагч нь энэхүү төлбөрийг хариуцагчийн өмнөөс нэхэмжлэгч нь хариуцагч компанийн үйл ажиллагааны зардлыг төлсөн гэх үйл баримтын талаар маргаагүй. Энэ талаар хариуцагчийн төлөөлөгч Д. нь 2023 оны 05 дугаар сарын 24-ны өдрийн шүүх хуралдаанд уг мөнгийг компанийн үйл ажиллагааны хэрэглэсэн түлшний төлбөр гэж тайлбарласан. /1хх13, 104/

Улмаар энэхүү хэлцлийн хүчин төгөлдөр байдлыг “” ХХК-ийн удирдлага нь 2013 оны 10 дугаар сарын 31-ны өдрийн 13/122 дугаар албан тоот, 2014 оны 07 дугаар сарын 25-ны өдөр, 2016 оны 10 дугаар сарын 14-ны өдөр тус тус гараар бичиж үйлдсэн баримтаар хүлээн зөвшөөрсөн байна. /1хх14-16/

Эдгээр баримтыг үйлдсэн буюу гарын үсэг зурсан эсэх талаар хариуцагч маргаагүй бөгөөд 2023 оны 05 дугаар сарын 24-ны өдрийн шүүх хуралдаанд уг баримтыг үйлдсэн болохоо зөвшөөрсөн. /1хх103/

Иймд Иргэний хуулийн 199 дүгээр зүйлийн 199.1-д зааснаар хэлцэл хүчин төгөлдөр болохыг бичгээр мэдэгдсэн гэж үзэх үндэслэлтэй.

Түүнчлэн Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2023 оны 10 дугаар сарын 09-ны өдрийн 210/МА2023/01846 дугаар магадлалд “Учир нь уг баримтгүйгээр их хэмжээний хэлцэл хийгдсэн эсэх талаар маргаж байгаа хариуцагчийн тайлбарын талаар шүүхээс дүгнэлт хийх боломжгүй” гэж дүгнэсэн нь зохигчдын хооронд хэлцэл хийгдсэн, харин энэхүү хэлцэл нь хүчин төгөлдөр эсэх талаар дүгнэлт хийх ёстой гэж үзсэн байна. /2хх246/

Эдгээр үндэслэлээр нэхэмжлэгч Н.******* нь хариуцагч “” ХХК-тай хэлцэл хийсэн гэж үзлээ.

 

6а. Нэхэмжлэгчийн ашигт малтмал ашиглахад хөрөнгө оруулалт хийснээр олсон ашгаа хувааж авахаар тохиролцсон гэх тайлбар, хариуцагч “” ХХК-н 1,500,000 ам доллар авсан, 2,000,000 ам доллар буцаан төлнө гэсэн бичгээр үйлдсэн нотлох баримтыг харьцуулан үзвэл зохигчид хамтран ажиллахаар тохиролцсон бөгөөд нэхэмжлэгч нь хамтын үйл ажиллагаанд мөнгөн хөрөнгөөр хураамж төлөх, хариуцагч нь өөрийн эзэмшиж байгаа ашигт малтмал ашиглах тусгай зөвшөөрөл болон үйл ажиллагаагаар хураамж төлөхөөр тохиролцсон байна.

Иймд зохигчдын хооронд Иргэний хуулийн 476 дугаар зүйлийн 476.1-д заасан хамтран ажиллах гэрээний харилцаа үүсжээ.

Иргэний хуулийн 476 дугаар зүйлийн 476.1-д зааснаар хоёр буюу түүнээс дээш этгээд хуулийн этгээд байгуулахгүйгээр ашиг олох зорилгыг хэрэгжүүлэхийн тулд хамтран ажиллах үүрэг хүлээх ба мөн зүйлийн 476.2-т зааснаар энэ төрлийн гэрээнд хэлбэрийн шаардлага тавигдахгүй.

Үүнээс үзэхэд хамтын үйл ажиллагааны хураамжийг Иргэний хуулийн 477 дугаар зүйлийн 477.2-т зааснаар нэхэмжлэгч нь мөнгөн хөрөнгөөр, хариуцагч нь эрх болон үйлчилгээгээр төлжээ.

 

6б. Нэхэмжлэгчийн мөнгөн хөрөнгө шилжүүлсэн баримтуудаас үзэхэд эхний хураамжийг 2011 оны 12 дугаар сарын 08-ны өдөр шилжүүлсэн байх тул энэ цаг үеэс хамтын үйл ажиллагаа хэрэгжиж эхэлсэн гэж үзнэ.

Дээр дурдсан үйл баримтаас үзэхэд тухайн үед “” ХХК-ийн хувьцаа эзэмшигч нь Б., Д. нар байсан бөгөөд гүйцэтгэх удирдлага нь Б. байсан.

Компанийн тухай хуулийн 87 дугаар зүйлийн 87.1.1-д “хэлцэл хийхийн өмнөх сүүлийн балансын активын нийт дүнгийн 25 хувиас дээш зах зээлийн үнэтэй эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхийг худалдах, худалдан авах, захиран зарцуулах болон барьцаалахтай холбогдсон хэлцэл, эсхүл хоорондоо шууд холбоотой хэд хэдэн хэлцэл /компанийн өдөр тутмын үндсэн үйл ажиллагаатай холбогдсон хэлцэл үүнд хамаарахгүй/;” гэж заасан.

“” ХХК-ийн дэлгэрэнгүй лавлагаанаас үзэхэд хамтран ажиллах хэлцэл хийгдэх үед  тус хуулийн этгээдийн өөрийн хөрөнгө нь 241,863,600 төгрөг байжээ. /2хх24/ Үүнээс үзэхэд хамтран ажиллах хэлцлийн үнийн дүн нь өөрийн хөрөнгөний 25 хувиас хэтэрч байх боловч дээр дурдсан үндэслэлээр бодит байдалд компанийг удирдаж байсан Ч.тай хэлцэл хийсэн гэж үзэхээр байна.

Үүнээс гадна “” ХХК-ийн үндсэн үйл ажиллагаа нь ашигт малтмалын ашиглалт байх бөгөөд улмаар тус компанийг хариуцагч “” ХХК нь нэгтгэж авсан. /2хх202, 158, 138/ Ингэснээр хариуцагч “” ХХК-ийн өдөр тутмын үндсэн үйл ажиллагаа нь ашигт малтмалын ашиглалт болсон гэж үзнэ. Хэдийгээр тус хуулийн этгээд нь дүрэм болон улсын бүртгэлд энэ талаар өөрчлөлт, бичил хийлгээгүй боловч Компанийн тухай хуулийн дугаар зүйлийн.1,.4-т заасан үүргээ биелүүлээгүй энэхүү эс үйлдэхүй нь дээрх үйл баримтыг үгүйсгэхгүй.

Иймд их хэмжээний хэлцлийг Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.8-д заасан зохих этгээдийн зөвшөөрөлгүй хийсэн гэж үзэх үндэслэлгүй.

 

7.         Хариуцагчийн төлөөлөгч Д. нь нэхэмжлэгчид 20,000,000 төгрөг буцаан олгосон бөгөөд өөр ямар нэг төлбөр буюу мөнгөн хөрөнгө буцаан олгоогүй үйл баримтын талаар зохигчид маргаагүй.

Иймд хариуцагчийг Иргэний хуулийн 477 дугаар зүйлийн 477.3, 477.4-т заасан дундын эд хөрөнгөний талаар нэхэмжлэгчийн өмчлөх эрхийг зөрчсөн гэж үзэх үндэслэлтэй. Улмаар нэхэмжлэгчид Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1, 225.2-т зааснаар хамтран ажиллах гэрээнээс татгалзах эрх үүссэн байна.

7а. Хариуцагч нь гэрээний үүргээ зөрчсөний улмаас нэхэмжлэгч нь гэрээнээс татгалзсан тул Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1-д зааснаар гэрээний гүйцэтгэл буюу олгосон мөнгөн хөрөнгийг буцаан, мөн хуулийн 227 дугаар зүйлийн 227.3-д зааснаар учирсан хохирол буюу олох байсан орлого шаардах эрхтэй.

 

8.         Нэхэмжлэгч нь Ч. агсанд 2011 оны 12 дугаар сарын 08-ны өдөр 682,500,000 төгрөг, мөн оны 12 дугаар сарын 14-ны өдөр 276,000,000 төгрөг, 23-ны өдөр 138,000,000 төгрөг, 2012 оны 01 дүгээр сарын 06-ны өдөр 425,100,000 төгрөг, мөн оны 02 дугаар сарын 03-ны өдөр 272,400,000 төгрөг, 15-ны өдөр 133,600,000 төгрөг, 16-ны өдөр 66,650,000 төгрөг, Б.т 2012 оны 01 дүгээр сарын 19-ны өдөр 69,650,000 төгрөг тус тус олгосон болох нь хэрэгт байгаа Хаан банкны орлогын мэдүүлгүүд, Худалдаа хөгжлийн банкны дотоод шилжүүлгийн маягтаар тус тогтоогдсон. /1хх10-12/

8а. Дээрх үндэслэлээр зохигчид хамтран ажиллахаар тохиролцсон нь тогтоогдсон бөгөөд мөнгөн хөрөнгийг тухайн үед ам доллароор тооцож олгосон гэх нэхэмжлэгчийн тайлбар нь хариуцагч “” ХХК-ийн 2013 оны 10 дугаар сарын 31-ны өдрийн 13/122 дугаар албан тоот, 2014 оны 07 дугаар сарын 25-ны өдөр болон 2016 оны 10 дугаар сарын 14-ны өдөр гараар бичсэн баримтуудаар тус тус тогтоогдсон. /1хх14-16/

Тодруулбал, хариуцагч нь 1,500,000 ам доллар хүлээн авснаа зөвшөөрсөн бөгөөд үйл ажиллагааны үр шимийг тооцож 2,000,000 ам доллар олгох талаар баталгаа гаргаж байжээ.

8б. Хэдийгээр хариуцагч нь 1,500,000 ам доллар хүлээн авсан талаар баталгаа гаргасан байх боловч тухайн мөнгөн хөрөнгийг олгосон өдрийн Монгол банкны төгрөг, ам долларын харьцах албан ханшаар олгосон ам долларыг тооцох нь зүйтэй гэж үзлээ. Ийнхүү нэхэмжлэлд дурдсан дарааллаар тооцвол:

•          2011 оны 12 дугаар сард 1 ам доллар нь 1,374.20 төгрөгтэй тэнцэж байх тул 682,500,000 төгрөг нь 496,652.60 ам доллар болно. /1хх55/

•          2011 оны 12 дугаар сард 1 ам доллар нь 1,374.20 төгрөгтэй тэнцэж байх тул 276,000,000 төгрөг нь 200,844.12 ам доллар болор боловч нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд 200,000 доллар олгосон гэж үзнэ. /1хх55/

•          2011 оны 12 дугаар сард 1 ам доллар нь 1,374.20 төгрөгтэй тэнцэж байх тул 138,000,000 төгрөг нь 100,422.07 ам доллар болох боловч нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд 100,000 ам доллар олгосон гэж үзнэ. /1хх55/

•          2012 оны 01 дүгээр сард 1 ам доллар нь 1,395.12 төгрөгтэй тэнцэж байх тул 425,100,000 төгрөг нь 304,704.97 ам доллар болох боловч нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд 300,000 ам доллар олгосон гэж үзнэ. /1хх56/

•          2012 оны 01 дүгээр сард 1 ам доллар нь 1,395.12 төгрөгтэй тэнцэж байх тул69,650,000 төгрөг нь 49,924.02 ам доллар болно. /1хх56/

•          2012 оны 02 дугаар сард 1 ам доллар нь 1,340.73 төгрөгтэй тэнцэж байх тул 272,400,000 төгрөг нь 203,172.90 ам доллар болно. /1хх57/

•          2012 оны 02 дугаар сард 1 ам доллар нь 1,340.73 төгрөгтэй тэнцэж байх тул 133,600,000 төгрөг нь 99,674.21 ам доллар болно. /1хх57/

•          2012 оны 02 дугаар сард 1 ам доллар нь 1,340.73 төгрөгтэй тэнцэж байх тул 66,650,000 төгрөг нь 49,711.72 ам доллар болно. /1хх57/

Дээрх тооцоогоор нэхэмжлэгч нь хамтын үйл ажиллагааны хураамжид хариуцагчид нийт 1,499,135.45 ам доллар олгожээ.

8в. Нэхэмжлэгч нь 2012 оны 10 дугаар сарын 31-ны өдөр хариуцагчийн буюу хамтын үйл ажиллагаанд зориулж дизель түлшний төлбөрт 12,618,000 төгрөг төлсөн болох нь Хаан банкны орлогын мэдүүлгээр тогтоогдсон. /1хх13/

Мөн хариуцагчийн төлөөлөгч Д. нь нэхэмжлэгчийг 2013 оны 01 дүгээр сарын 22-ны өдөр Б.т 3,000,000 төгрөг, мөн оны зун д 20,000,000 төгрөг, 2013 оны 05 дугаар сард Б.т 8,000,000 төгрөг тус тус бэлнээр олгосон үйл баримтыг зөвшөөрсөн талаар 2023 оны 05 дугаар сарын 24-ны өдрийн шүүх хуралдаанд тайлбарласан  бөгөөд үүнээс 20,000,000 төгрөг буцаан төлсөн талаар зохигч хэн аль нь маргаагүй. /1хх104/

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1-д зааснаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа мэтгэлцээний зарчмаар явагдах тул зохигчдын маргаагүй үйл баримтыг шүүх нотлох шаардлагагүй.

Харин хариуцагч тал 2020 оны 06 дугаар сард 20,000,000 төгрөг аваагүй гэж дээрх шүүх хуралдаанд маргасан бөгөөд нэхэмжлэгч нь энэхүү мөнгөн хөрөнгийг олгосон гэх тайлбараа баримтаар нотлоогүй тул олгосон гэж үзэх үндэслэлгүй.

Дээрхээс үзэхэд нэхэмжлэгч нь хамтын үйл ажиллагааны хураамжид ам доллароос гадна нийт 43,618,000 төгрөг олгосон бөгөөд 20,000,000 төгрөг буцаан төлөгдсөн тул үлдэх хэсэг нь 23,618,000 төгрөг юм.

 

9.         Нэхэмжлэгч нь хариуцагчийг хамтран ажиллах гэрээний үүргээ зөрчсөний улмаас гэрээнээс татгалзаж, улмаар гэрээний гүйцэтгэл болон учирсан хохирлоо шаардаж байх тул шаардах эрхийн хөөн хэлэлцэх хугацааг Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.1-д заасан ерөнхий хугацаа болох 10 жилээр тооцно. Иймд гэрээний үүрэг шаардаагүй тул хариуцагч талын Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.1-д заасан хөөн хэлэлцэх хугацаа дууссан гэх тайлбар үндэслэлгүй.

9а. Мөн хариуцагч, түүний төлөөлөгч нь 2013, 2014, 2016 онуудад мөнгөн хөрөнгийг үр шимийн хамт буцаан олгохоор баталгаа гаргаж байсан байх тул Иргэний хуулийн 79 дүгээр зүйлийн 79.1-д зааснаар хөөн хэлэлцэх хугацаа тасалдаж, мөн зүйлийн 79.7-д зааснаар сүүлд баталгаа гаргасан 2016 оны 10 дугаар сарын 14-ны өдрөөс эхлэн дахин тоологдсон байна.

Иймд хариуцагчийн төлөөлөгч Л.ы хөөн хэлэлцэх хугацаа дууссан гэх тайлбар үндэслэлгүй.

 

10.       Эдгээр үндэслэл, тооцооллоос үзэхэд Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1-д зааснаар хариуцагчаас 1,499,135.45 ам доллар болон 23,618,000 төгрөг гаргуулах үндэслэлтэй байна.

10а. Иргэний хуулийн 217 дугаар зүйлийн 217.1-д зааснаар мөнгөн төлбөрийн үүргийг Монгол улсын мөнгөн тэмдэгтээр гүйцэтгэнэ.

10б. Монгол банкны нийтэд нээлттэй цахим сайтаас үзэхэд шүүхэд нэхэмжлэл гаргасан 2023 оны 03 дугаар сарын 02-ны өдрийн төгрөг, ам долларын харьцах ханш 3,521.70 төгрөг байх боловч нэхэмжлэгч нь ханшийг 3,520.90 төгрөгөөр буюу бага үнийн дүнгээр тооцсон байна. Иймд нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлийн хүрээнд тооцвол 1,499,135.45 ам доллар нь 5,278,306,005.90 төгрөг болох бөгөөд төгрөгөөр олгосон 23,618,000 төгрөгийг нэмбэл нийт 5,301,924,005.90 төгрөгийн гэрээний гүйцэтгэлийг хариуцагчаас буцаан гаргуулах нь зүйтэй.

 

11.       Дээр дурдсанаар хариуцагч нь хамтран ажиллах гэрээний үүргээ зөрчсөний улмаас нэхэмжлэгч гэрээнээс татгалзсан тул учирсан хохирол буюу олох байсан орлогоо Иргэний хуулийн 227 дугаар зүйлийн 227.3-д зааснаар шаардах эрхтэй.

11а. Нэхэмжлэгч нь хувь хүн байх тул олгосон мөнгөн хөрөнгийг хадгаламжийн дансанд байршуулж, хүүгийн орлого олох боломжтой байсан гэх тайлбарыг буруутгахгүй юм. Мөн хохирлыг хамгийн сүүлийн мөнгө олгогдсон 2013 оны 05 дугаар сарын дараагийн сар болох 06 дугаар сараас эхлэн тооцох үндэслэлтэй. Учир нь арилжааны банк дахь хадгаламжийн дансанд хүүг сараар тооцох боломжтой нь нийтэд илэрхий үйл баримт юм.

Харин мөнгөн хөрөнгийн дийлэнх хэсэг ам доллароор тооцогдон олгогдсон боловч нэхэмжлэгчээс төгрөгөөр шилжигдсэн байх тул хохирлыг төгрөгөөс тооцох нь зүйтэй. Улмаар Монгол банкны 2023 оны 04 дүгээр сарын 14-ны өдрийн Б-10/325 дугаар албан тоотын хавсралтад дурдсан хадгаламжийн үлдэгдлийн жилийн жигнэсэн дундаж хүүгээр тооцвол нэхэмжлэгч нь нийт 2,087,518,000 /2,063,900,000+23,618,000/ төгрөг шилжүүлсэн тул /1хх51-54/

•          2013 оны 06-12 сарын хүүгийн дундаж нь 12.11 хувь тул нэхэмжлэгчээс зарцуулсан мөнгөн хөрөнгөд жилд 252,798,429.80 /2,087,518,000*12.11%/ төгрөгийн хүү тооцогдох бөгөөд хариуцагчийн ашигласан буюу хүүгийн орлого олох боломжтой байсан сүүлийн 7 сарын хугацаанд 147,465,750.71 /252,798,429.80/12*7/ төгрөгийн хүүгийн орлого олох боломжтой байсан.

•          2014 оны жилийн жигнэсэн дундаж хүү нь 12.31 хувь тул 256,973,465.80 төгрөгийн хүүгийн орлого олох боломжтой байсан.

•          2015 оны жилийн жигнэсэн дундаж хүү нь 11.87 хувь тул 247,788,386.60 төгрөгийн хүүгийн орлого олох боломжтой байсан.

•          2016 оны жилийн жигнэсэн дундаж хүү нь 13.27 хувь тул 277,013,638.60 төгрөгийн хүүгийн орлого олох боломжтой байсан.

•          2017 оны жилийн жигнэсэн дундаж хүү нь 12.96 хувь тул 270,542,332.80 төгрөгийн хүүгийн орлого олох боломжтой байсан.

•          2018 оны жилийн жигнэсэн дундаж хүү нь 12.42 хувь тул 259,269,735.60 төгрөгийн хүүгийн орлого олох боломжтой байсан.

•          2019 оны жилийн жигнэсэн дундаж хүү нь 11.64 хувь тул 242,987,095.20 төгрөгийн хүүгийн орлого олох боломжтой байсан.

•          2020 оны жилийн жигнэсэн дундаж хүү нь 10.96 хувь тул 228,791,972.80 төгрөгийн хүүгийн орлого олох боломжтой байсан.

•          2021 оны жилийн жигнэсэн дундаж хүү нь 7.76 хувь тул 161,991,396.80 төгрөгийн хүүгийн орлого олох боломжтой байсан.

•          2022 оны жилийн жигнэсэн дундаж хүү нь 7.71 хувь тул 160,947,637.80 төгрөгийн хүүгийн орлого олох боломжтой байсан.

•          2023 оны 01-02 дугаар сарын дундаж хүү нь 10.31 хувь тул жилд 215,223,105.80 төгрөгийн хүү тооцогдох бөгөөд эхний 2 сараар хүүг тооцвол 35,870,517.63 төгрөгийн хүүгийн орлого олох боломжтой байсан.

Дээрх үндэслэлээр нэхэмжлэгчийн мөнгөн хөрөнгөд нийт 2,289,641,930.34 төгрөгийн хүү тооцогдох боломжтой байжээ.

Хувь хүний орлогын албан татварын тухай хууль /2006 он/-н 13 дугаар зүйлийн 13.1.4, 8 дугаар зүйлийн 8.1.3, /2019/-н 9 дүгээр зүйлийн 9.1.4, 6 дугаар зүйлийн 6.3.3-т зааснаар мөнгөн хөрөнгийн хадгаламжийн хүүгийн орлого нь татвар ногдох орлогод хамаарна. Үүнээс үзэхэд хүүгийн орлогод татвар ногдуулсны дараа нэхэмжлэгч нь бодитоор 2,060,677,737.31 /2,289,641,930.34-10%/ төгрөгийн орлого олох байсан.

 

12.       Эдгээр үндэслэл, тооцооллыг бүхэлд нь нэгтгэн дүгнээд хариуцагчаас гэрээний гүйцэтгэлд төлсөн 5,278,306,005.90 төгрөгийг буцаан, гэрээнээс татгалзсанаас учирсан хохиролд 2,060,677,737.31 төгрөг, нийт 7,338,983,743.21 төгрөг гаргуулж, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 315,059,606.79 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

13.       Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар шүүхээс эрх зүйн маргаан хянан шийдвэрлэх үйлчилгээ үзүүлэхтэй холбогдуулан зохигчид төлөх мөнгөн хөрөнгийг улсын тэмдэгтийн хураамж гэнэ. Улсын тэмдэгтийн хураамжийг урьдчилан нэхэмжлэгч төлөх бөгөөд нэхэмжлэл хангагдсан тохиолдолд хариуцагчаас гаргуулж, нэхэмжлэгчид олгох журамтай. Мөн хуулийн 56 дугаар зүйлийн 56.2-т зааснаар нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангасан тохиолдолд хангасан хэсэгт холбогдох хураамжийг хариуцагчаас гаргуулна.

Түүнчлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 58 дугаар зүйлийн 58.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжийн зарим хэсгийг төлөх хугацааг анхан шатны шүүхийн шийдвэр гарах хүртэл хойшлуулсан тул үлдэх хэсгийг нөхөн төлүүлнэ.

Иймд нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 10,000,000 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 36,852,868.72 төгрөг гаргуулж, нэхэмжлэгчид олгож, нэхэмжлэгчээс 28,428,166.75 төгрөг гаргуулж, улсын орлого болгож шийдвэрлэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

 

       ТОГТООХ нь:

1.         Иргэний хуулийн 476 дугаар зүйлийн 476.1, 225 дугаар зүйлийн 225.1, 205 дугаар зүйлийн 205.1, 227 дугаар зүйлийн 227.3-д зааснаар хариуцагч “” ХХК-с 7,338,983,743.21 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч Н.*******т олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 315,059,606.79 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.

2.         Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, 58 дугаар зүйлийн 58.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 10,000,000 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 38,115,779.68 төгрөг гаргуулж, нэхэмжлэгчид олгож, нэхэмжлэгчээс 28,428,166.75 төгрөг гаргуулж, улсын орлого болгосугай.

3.         Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.3, 119.4, 119.7-д зааснаар шүүхийн шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд шүүх хуралдаанд оролцогч тал шийдвэр хүчинтэй болсноос хойш 14 хоног өнгөрөөгөөд түүнээс хойш 14 хоногийн дотор  шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг гардан авах үүрэгтэй ба гардан аваагүй нь хуульд заасан журмын дагуу давж заалдах гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                    Д.ГАНБОЛД