Дундговь аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2023 оны 09 сарын 12 өдөр

Дугаар 139/ШШ2023/00350

 

 

 

 

 

2023 оны 09 сарын 12 өдөр

Дугаар 139/ШШ2023/00350

Дундговь аймаг

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Дундговь аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч ******* даргалж, тус шүүхийн шүүхийн хуралдааны Б танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар;

Нэхэмжлэгч:******* аймгийн******* сумын******* дугаар баг,******* дүгээр байрны******* тоотод оршин суух,******* овогт*******  /РД:/

Хариуцагч:******* аймгийн

Нэхэмжлэлийн шаардлага:******* аймгийн газрын даргын 2023 оны 1 дүгээр сарын 16-ны өдрийн Б/03 тоот тушаалыг хүчингүй болгуулж, урьд эрхэлж байсан ажилд эгүүлэн тогтоож, цалингийн зөрүү 5.288.011 төгрөгийг гаргуулж, нийгмийн даатгалын шимтгэл болон эрүүл даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд оролцогчид:

Нэхэмжлэгч, түүний өмгөөлөгч,

Хариуцагчийн төлөөлөгч, түүний өмгөөлөгч

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Б.Нансалмаа нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгч нь******* аймгийнт холбогдуулан******* аймгийн газрын даргын 2023 оны 1 дүгээр сарын 16-ны өдрийн Б/03 тоот тушаалыг хүчингүй болгуулж, урьд эрхэлж байсан ажилд эгүүлэн тогтоолгож, цалингийн зөрүү гаргуулж, нийгмийн даатгалын шимтгэл болон эрүүл даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэхээр нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд: ...Миний бие******* аймгийн газрын даргын 2012 оны 4 дүгээр сарын 04-ний өдөр Б/12 тоот тушаалаар******* аймгийн Нэгдсэн эмнэлгийн ерөнхий эмчээр томилогдон ажиллаж байсан. Надад 2023 оны 1 дүгээр сарын 16-ны өдрийн Б/03 тоот тушаалаар Сахилгын шийтгэл ногдуулж" албан тушаал бууруулж, Хүүхдийн зөвлөх эмчийн албан тушаалд томилох тушаал гаргасан. Тушаал гаргах болсон үндэслэлээ Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 67 дугаар зүйлийн 67.5, Төрийн албаны тухай хуулийн 39 дүгээр зүйлийн 39.1.1, 39.1.2, 39.1.3, 45 дугаар зүйлийн 45.1.1, тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.1, Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн******* дугаар зүйлийн*******.2.4, Хөдөлмөрийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.2,*******8 дугаар зүйлийн*******8.1.9, 102 дугаар зүйлийн 102.1.4, 123 дугаар зүйлийн 123.2.4, 124 дүгээр зүйлийн 124.1 дэх заалтуудыг үндэслэн "аймгийн Засаг дарга Нэгдсэн эмнэлгийн хамт олны төлөөлөл эмч, мэргэжилтэн, ажилтнуудаас ирүүлсэн өргөдөл гомдлын дагуу газрын даргын тушаалаар томилсон ажлын хэсгийн дүгнэлт, ажлын байрны тодорхойлолтод заасан чиг үүргийг хангалтгүй биелүүлсэн зэргийг харгалзан надад албан тушаал бууруулах сахилгын шийтгэл ногдуулж, Хүүхдийн зөвлөх эмчийн албан тушаалд томилсон нь хууль зүйн үндэслэлгүй тул энэхүү тушаалыг хүчингүй болгуулах үндэслэлтэй. газрын даргын сахилгын шийтгэл ногдуулж албан тушаал бууруулах энэхүү тушаал нь хууль зүйн үндэслэлгүй болох талаар

1.1. Яг ямар зөрчлийг сахилгын зөрчилд тооцон сахилгын шийтгэл ногдуулж байгаа нь тодорхойгүй. Хөдөлмөрийн тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.1-т зааснаар Хөдөлмөрийн хууль тогтоомж, хөдөлмөрийн гэрээ, хөдөлмөрийн дотоод хэм хэмжээ, ажлын байрны тодорхойлолтыг зөрчсөн ажилтны буруутай үйлдэл, эс үйлдэхүйг сахилгын зөрчилд тооцно гэж хуульчилсан бөгөөд яг ямар сахилгын зөрчлийг би хэзээ гаргасан болох, зөрчил гаргасан гэж үзсэн бол зөрчлийн шинж байдал, хөөн хэлэлцэх хугацаа, сахилгын зөрчлийн шинж, үр дагаврыг харгалзан шийтгэл ногдуулна гэсэн Хөдөлмөрийн тухай хуулийн 123.3-т заасныг зөрчсөн. Мөн надад сахилгын шийтгэл ногдуулахаас өмнө мэдэгдэж, тайлбар авах зэрэг ажиллагааг хуульд заасан үндэслэлийн дагуу хийлгүйгээр тушаал гаргасан нь үндэслэлгүй.

1.2.******* аймгийн Засаг дарга нэгдсэн эмнэлгийн хамт олны төлөөлөл, эмч ажилтнуудаас ирүүлсэн өргөдөл, гомдлын дагуу газрын даргын тушаалаар томилсон ажлын хэсгийн дүгнэлтийг үндэслэсэн гэжээ.

Өргөдөл, гомдол гаргагчийн нэрс, албан тушаал одоог хүртэл тодорхойгүй байхад нэр, хаяггүй өргөдлийг хүлээн авч, гомдлыг шийдвэрлэх ажиллагаа явуулж байгаа нь Иргэдээс төрийн байгууллага, албан тушаалтанд гаргасан өргөдөл, гомдлыг шийдвэрлэх тухай хуулийг зөрчсөн. Эмч ажилтнаас гаргасан өргөдөл гомдлыг аймгийн Засаг даргаас "" гэх хүнд цохолт хийсэн байхад ямар хууль зүйн үндэслэлээр, хууль зөрчин ажлын хэсэг томилсон болох, ажлын хэсэг нь хуулийн чадамжтай эсэх нь тодорхойгүй.

2023.01.16-ны өдөр манай бичиг хэргийн ажилтан таныг 14.00 цагт газрын дарга хүрээд ир гэж хэлсэн гээд очдог. Ажлын хэсгийн бүрэлдэхүүн ороод ир гээд газрын НЭМХ-ийн дарга, хүний нөөцийн мэргэжилтэн, орчны эрүүл мэнд хариуцсан мэргэжилтэн, эмийн чанар аюулгүй байдал хариуцсан мэргэжилтэн, сувилахуйн асуудал хариуцсан, эдийн засагч, нягтлан бодогч, дотоод ажил хариуцсан ажилтан нарыг байлцуулан аймгийн Засаг дарга Нэгдсэн эмнэлгийн 116 ажилтны гарын үсэг бүхий гомдлын дагуу хяналт шалгалт хийсэн дүгнэлтийг ажлын хэсгийн ахлагч танилцуулна гэхэд дарга нь хяналт шалгалтын ажлын тайлан гэж 4-5 хуудас бичсэн зүйлээ нэг бүрчлэн уншиж өгсөн. Дараа нь нь ажилчдын Сэтгэл ханамжийн судалгааны дүн гэж 23 асуулттай сэтгэл ханамжийн судалгааны асуултын дагуу хангалтгүй гэсэн хариултуудыг түүвэрлэн уншиж танилцуулсан. Уг Сэтгэл ханамжийн судалгааг хэрхэн дүгнэснийг ойлгоогүй. Судалгаа үнэн зөв явагдсан нь тодорхойгүй, надаас өө хайсан зохион байгуулалттай ажил явагдаж л гэж ойлгосон. Ингээд манай шалгалтын болон сэтгэл ханамжийн судалгааны дүгнэлт ийм байна гээд урьдаас бэлтгэсэн сахилгын шийтгэл ногдуулах тухай тушаалыг танилцуулсан нь ажил олгогч хөдөлмөрийн сахилгын шийтгэл ногдуулахаас өмнө мэдэгдэнэ гэсэн заалтыг зөрчсөн.

1.3. Ажлын байрны тодорхойлолтод заасан чиг үүргийг хангалтгүй биелүүлсэн гэж үзжээ. Ажлын байрны тодорхойлолтын яг аль чиг үүргийг хэрхэн хангалтгүй биелүүлсэн нь тодорхойгүй.

2022 оны 12 сарын 15-ны өдөр "Аймгийн нэгдсэн эмнэлгийн ерөнхий эмчын 2022 оны жилийн ажлын гүйцэтгэл, үр дүн, мэргэшлийн түвшинг үнэлэх шалгуур үзүүлэлт"-ээр үнэлж "85.0 хувь, В буюу Сайн" үнэлгээтэй дүгнэгдэж улирлын мөнгөн урамшуулал олгохоор шийдвэрлэсэн. Сайн үнэлэгдсэн учир үнэлгээний мөрөөр хариуцлага тооцох санал гаргаагүй байж 1 сарын дараа юуг үндэслэж ажлын байрны тодорхойлолтод заасан чиг үүргийн хангалтгүй биелүүлсэн нь тодорхойгүй, үндэслэлгүй байна.

Би******* аймгийн Нэгдсэн эмнэлгийн дарга, Ерөнхий эмчээр томилогдоод 11 жил ажиллахдаа хоногт 10-12 цаг тогтмол ажиллаж ээлжийн амралтаа бүрэн эдэлж үзэлгүй лавлагаа шатлалын тусламж үйлчилгээний чанарт анхаарч ЭТҮ-ний чанарын үзүүлэлтийг хангалттай хэмжээнд барьж, олон төсөл хөтөлбөр хэрэгжүүлж, эмнэлгийн материаллаг баазыг бэхжүүлж, эмнэлгийн нарийн мэргэжлийн эмч нарыг 2 дахин нэмэгдүүлж ажилласан.

1.4. Намайг Хөдөлмөрийн тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.2.4-т зааснаар албан тушаал бууруулж Хүүхдийн зөвлөх эмчийн албан тушаалд томилсон нь газрын даргын тушаал хууль зүйн үндэслэлгүй. Өөрөөр хэлбэл Хүүхдийн зөвлөх эмчийн албан тушаалд томилох эрх нь газрын даргад байхгүй.

Иймд******* аймгийн газрын даргын 2023 оны 1 дүгээр сарын 16-ны өдрийн Б/03 дугаартай тушаалыг хүчингүй болгуулж, урьд эрхэлж байсан ажилд эгүүлэн тогтоож, шүүхийн шийдвэр гарах хүртэл хугацааны цалингийн зөрүү гаргуулж, нийгмийн даатгалын шимтгэл болон эрүүл даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх тухай нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү гэв.

2. Хариуцагчийн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч нь шүүхэд гаргасан өргөдөлдөө газрын даргын 2023 оны 1 сарын 16-ны өдрийн Б/03 дугаартай тушаалыг хүчингүй болгуулах, урьд эрхэлж байсан ажилд эргүүлэн тогтоолгох тухай нэхэмжлэлийг хүлээж авсан.******* аймгийн Нэгдсэн эмнэлгийн ажилчид 2022 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр Нэгдсэн эмнэлгийн ажилчдын гарын үсэг зурсан өргөдөл албан ёсоор Засаг даргад танилцуулагдаж ирсэн байгаа. Үүнтэй холбоотойгоор аймгийн Засаг дарга аймгийнт 2022 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн*******722 дугаартай албан бичгийгт цохож, энэ өргөдөл гомдолтой холбоотой асуудлыг шийдвэрлэх үүрэг чиглэлийг өгсөн. Аймгийн эрүүл тухайн орон нутагтаа эрүүл бодлого шийдвэрийг хэрэгжүүлэх, өөрийн харьяаллын эрүүл байгууллагаа удирдлага, арга зүй, мэргэжил арга зүйгээр хангах, дэмжлэгт хяналтыг хийх, хууль тогтоомжид нь хэрхэн үйл ажиллагаа явуулж байгаа гэдэг дээр бид бас бодлого арга зүйгээр хангадаг. Ийм төрийн захиргааны байгууллага. Энэ хүрээндээ бид ирсэн өргөдлийн дагуу газрын даргын 12 дугаар сарын 19-ний өдрийн 101 дүгээр тушаалаар байгууллагын 12 мэргэжилтний бүрэлдэхүүнтэйгээр ажлын хэсэг томилж, өргөдлийн дагуу холбогдох зүйл заалтын дагуу тодорхой удирдамж баталж ажилласан. Энэ хүрээндээ бид бүхэн ажлын хэсгийн дүгнэлтийг гаргаж, энэ дүгнэлт дээрээ Нэгдсэн эмнэлгийн даргатай холбоотой түүний гаргасан шийдвэртэй холбоотой тодорхой хэдэн асуудлуудыг бас гаргасан. Нэгдсэн эмнэлгийн бүтэц орон тоон дээр заагдаагүй ажлын байранд тодорхой ажилтнуудад ажил хавсарсан шийдвэрүүд байсан. Мөнт ирсэн өргөдөл дээрээ ч гэсэн бас одоо тухайн нэгдсэн эмнэлгийн ажилчид тухайн байгууллагын удирдлага шийдвэр гаргахдаа ажилчдыг ялгаварлан гадуурхдаг, зарим нэг ажилчдыг тодорхой бүтэц орон тоон дээр байгаа ажлуудыг хийж гүйцэтгэхэд хавсарсан цалинг олгодоггүй атлаа бүтэц орон тоон дээр заагдаагүй ажлуудад тодорхой хавсарсан хувийг олгодог гэдэг. Энэ зүйл заалтууд бас өргөдөл дээр тусгагдсан байсан. Бидний ажлын хэсгийн дүгнэлт дээр ч гэсэн энэ заалтууд тодорхой хэмжээгээр тусгагдаж гарсан байгаа гэдгийг бас хэлэх байна. Энэ ялгаварлан гадуурхалтыг бид бас нотлох баримтаар шүүхэд нэлээдгүй зүйлүүдийг өгсөн байгаа. Сая нэхэмжлэгчийн тайлбар дээр Аймгийн нэгдсэн эмнэлгийн 2022 оны төрийн үйлчилгээний албаны цалингийн шинэчлэлтэй холбоотойгоор нэгдсэн эмнэлэг, Зоонозын өвчин судлалын төв, уламжлалт анагаах ухааны төвийн дарга нарын цалин газрын даргын тушаалаар шинэчлэгддэг. Энэ тушаалаар шинэчлэгдсэн дээр мэдээж тухайн байгууллагын төсөв, тухайн төсөв захирагчийн эрх хэмжээнд байдаг учраас төсөв захирагчийнхаа саналыг авсан. Би шүүхийн өмнө үнэхээр үнэн бодит зүйлийг мэдээлнэ. дарга Зоонозын өвчин судлалын төвийн даргын цалинг 1.500.000 төгрөг гэдэг буруу мэдээллийг өгч байгааг би бас ойлгохгүй байна. Яг одоо манай байгууллагын архивд Зоонозын өвчин судлалын төвийн даргын цалинг тогтоосон. Мөн Уламжлалт анагаах ухааны төвийн даргын цалинг тогтоосон шийдвэрүүд байгаа. Миний хувьд энэ дээр аль нэгийг ялгаварлан гадуурхах ийм хандлагыг гаргаагүй гэдгийг шүүхийн өмнө үнэн зөвөөр хэлэх байна. Ямар ч байсан би яг тодорхой цалинг нь бол хэлж мэдэхгүй байна. Гэхдээ Зооно өвчин судлалын төвийн даргын цалин бол 1.500.000 төгрөг биш гэдгийг шүүхийн өмнө баттай хэлнэ. даргаас би саналыг нь авсан. Таны цалинг би хэдэн хувиар яаж тогтоох вэ гэдгийг авч байгаад цалинг нь тогтоосон. Дараа нь дарга өөрийн биеэр бус ажлын бус цагаар утсаар нэг удаа ярьсан. дарга аа та энэ асуудлыг яагаад ажлын цагаар ажлын байранд албан ёсоор энэ саналаа тавьдаггүй юм. Өөрөө энэ саналаа тавиагүй байж дараа нь өөрөө өөрийгөө стрессдүүлэх бухимдуулах энэ асуудлыг өөрийнхөө зүгээс хийсэн юм уу гэж миний хувьд бодож байна. Миний хувьд даргыг ямар нэгэн асуудал тавихад 2021 онд ажил авснаас хойш татгалзсан ч юм уу, энэ хүнийг ялгаварлан гадуурхсан зүйл байхгүй. Өөрөө асуудлаа тавьж орж ирэхгүй атлаа дараа нь энэ хүн намайг ингэсэн байна гэдэг байдлаар буруу зөрүү ойлгоод яваад байгаа юм байна гэдгийг би дараа нь ойлгосон. Төрийн албаны цалинг бас шинэчлэн тогтоосон байгаа. Би Нэгдсэн эмнэлгийн даргын цалинг шинээр баталсан. Гэхдээ 1.900.000 төгрөгөөр тогтоогоогүй. Энэ бас даргын хувьд буруу мэдээлэл байна. Энэ тогтоосон тушаал мөн одоо манай тушаалын баримтад байгаа гэдгийг хэлье. Миний хувьд газрын даргын албан үүргийг хуулийн дагуу гүйцэтгэж байгаа. тухай хууль, Эмнэлгийн тусламж үйлчилгээний тухай хууль дээр 2016 онд өөрчлөлт ороод Нэгдсэн эмнэлгийн даргын томилох чөлөөлөх асуудлыг төлөөлөн удирдах зөвлөлөөр шийдвэрлэнэ гэдэг. Гэсэн хэдий ч улсын хэмжээнд энэ хууль тогтоомж бас хараахан биелэгдээгүй явж байгаа. Өнөөдөр манай аймагт төлөөлөн удирдах зөвлөл байгуулагдаагүй. Миний бие 2021 онд ажил авсан. Энэ үед яамнаас төлөөлөн удирдах зөвлөлийг байгуул гэдэг чиглэл өгсөн. Үүнд аймгийн засаг дарга чиглэл өгөхөөр аймгийн Засаг дарга за түр одоо байзнаж бай гэдэг хариултыг өгсөн. 2022 оны оны эхэнд мөн яамнаас төлөөлөн удирдах зөвлөлөө байгуул гэсэн чиглэл ирсний дагуу аймгийн Засаг даргын шийдвэр гараад төлөөлөн удирдах зөвлөл хуулийн дагуу 9 хүний бүрэлдэхүүнтэй байх ёстой. Энэ 9 хүний бүрэлдэхүүний 3 төлөөллийг аймгийн Засаг даргын шийдвэрээр комисс байгуулагдаад олон нийтийн төлөөллийг сонгон шалгаруулаад аймгийн Засаг даргын захирамж гарсан. Дараагийн 3 төлөөлөл Нэгдсэн эмнэлгийн эмч сувилагч, ажилтны гэсэн 3 төлөөллийг энэ төлөөлөн удирдах зөвлөлд сонгон шалгаруулж орох ёстой. Энэ үйл ажиллагааг яамнаас удирдан зохион байгуулж төлөөллийг сонгон шалгаруулах хурлыг зохион байгуулна гэдэг. Одоо үйл ажиллагааг зохион байгуулна гэж бидэнд чиглэл өгсөн учраас бид 2022 оны 9, 10 сард энэ бүх сонгон шалгаруулалт бид өөрсдийнхөө зүгээс олон нийтийн төлөөллөөр сонгон шалгаруулчхаад яаманд эрүүл газрын албан тоотыг хүргүүлсэн. Мөн 10 сард бас аймгийн Засаг даргын албан тоотыг яаманд хүргүүлсэн. Гэтэл өнөөдрийг хүртэл яамнаас тодорхой хариу өгөөгүй. Оны эхэн дээр аймгийн Засаг дарга эрүүл сайдтай байгуулах гэрээн дээрээ бас албан ёсны уулзалт хийдэг юм байна. Энэ уулзалт дээрээ эрүүл сайд тодорхой чиглэл өгөөгүй түр харзнаж бай гэдэг ийм шийдвэрийг өгсөн байна. Тийм учраас эрүүл газрын даргын зүгээс Нэгдсэн эмнэлгийн хуулийнхаа дагуу үйл ажиллагааг нь дүгнэх, шагнах урамшуулах, үр дүн урамшууллыг гаргах тушаал шийдвэр нь гарч явж байгаа. Мөн Нэгдсэн эмнэлгийн даргаар дарга 2012 онд томилогдохдоо газрын даргын тушаалаар томилогдсон байгаа. Тэгэхээр үр дүн урамшууллын шийдвэрүүд газрын даргын шийдвэрээр гарч байгаа сахилгын шийтгэл ч гэсэн мөн энэ шийдвэрийнхээ дагуу гарна гэж миний зүгээс хууль ёсны дагуу тайлбарыг өгч байна. Ажлын хэсгийн ажилласан шийдвэр, материалуудыг энэ хэргийн материалд хавсаргасан учраас бас нуршиж тайлбарыг хэлэхгүй байх нь зүйтэй гэж бодож байна. Нэгдсэн эмнэлгийн эмч ажилчид даргын үйл ажиллагаатай холбоотой, удирдлагын зүгээс гарч байгаа шийдвэрүүд нь тухайн эмч ажиллагсдын хууль эрх зүй тэдний эрх ашгийг нь зөрчиж байгаа учраас Нэгдсэн эмнэлгийн 200 гаруй ажилтнаас 100 гаруй ажилчид нь гомдол саналтай байна гэж гарын үсэг зурсан нь тухайн удирдлагын шийдвэрүүд нь хууль зүйн хувьд ажилчдадаа хэр ээлтэй байна, хэр хуулийн дагуу явагдаж байна гэдгийг харуулсан гэв.

3. Нэхэмжлэгч талаас Дундговь аймгийн газрын даргын 2023.01.16-ны өдрийн Б/03 тоот Сахилгын шийтгэл ногдуулах тухай тушаал,******* аймгийн******* сумын Засаг даргын тамгын газрын 2023.02.01-ний өдрийн 4/54 тоот албан бичиг, Аймгийн Нэгдсэн эмнэлгийн эмч, эмнэлгийн мэргэжилтэн, ажилтнуудаас ирүүлсэн өргөдлийн дагуу хийсэн хяналтын тайлан, Аймгийн Нэгдсэн эмнэлгийн ерөнхий эмчын 2022 оны жилийн ажлын гүйцэтгэл, үр дүн, мэргэшлийн түвшинг үнэлэх шалгуур үзүүлэлтийн хуудас,ын 2023 оны цалингийн карт, Монгол улсын яамны дэргэдэх эмнэлгийн мэргэжилтний ёс зүйн хяналтын хорооны 2023.04.05-ны өдрийн 23/34 дугаартай Хариу хүргүүлэх тухай албан бичиг,ын цалингийн зөрүүний,ын 2022 оны 1 сараас 2023 оны 5 сар хүртэлх нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт, Гэрээгээр ажил хавсруулан гүйцэтгүүлж нэмэгдэл хөлс олгох тухай******* аймгийн Нэгдсэн эмнэлгийн даргын 2013.02.05-ны өдрийн Б/11 тоот,******* аймгийн Нэгдсэн эмнэлэг, Д.Мөнх-Од нарын хооронд байгуулагдсан Нэгдсэн эмнэлэгт их эмчээр ажил хавсруулан гүйцэтгүүлэх гэрээ, Эх судлалын чиглэлээр хийсэн ажил, ажил хавсран гүйцэтгэсэн тухай илтгэх хуудас, сайдын 2012.03.12-ны өдрийн*******6 тоот Удирдамж батлах тухай тушаал, хавсралт, сайдын 2022.03.15-ны өдрийн А/139 дугаартай Журам батлах тухай тушаал, хавсралт, сайдын 2014.02.17-ны өдрийн 49 тоот Төгсөлтийн дараах мэргэшлийн сургалтын чиглэл, индекс батлах тухай тушаал, хавсралт, сайдын 2021.04.06-ны өдрийн А/191 тоот ажилтны 2021-2022 оны төгсөлтийн дараах сургалтын чиглэл, хяналтын тоо батлах тухай тушаал, хавсралт, 06/35 дугаартай сертификат,******* аймгийн Нэгдсэн эмнэлэг, нарын хооронд байгуулагдсан Ажил хавсран гүйцэтгэх гэрээ,ийн Ажил хавсран гүйцэтгэсэн тухай илтгэх хуудас, сайдын 2021.05.20-ны өдрийн А/329 тоот Эмнэлэгт суурилсан тандалт хийх журам, зураглал, лабораторийн хуваарь батлах тухай тушаал, хавсралт,******* аймгийн Нэгдсэн эмнэлгийн даргын 2020.04.29-ний өдрийн Б/69 тоот ажлаас чөлөөлөх тухай тушаал,******* аймгийн Нэгдсэн эмнэлгийн даргын 2021.07.28-ны өдрийн Б/94 дугаартайг ажилд томилох тухай тушаал,******* аймгийн Нэгдсэн эмнэлэг, нарын хооронд байгуулагдсан Ажил хавсруулан гүйцэтгүүлэх гэрээ,гийн Ажил хавсран гүйцэтгэсэн тухай илтгэх хуудас,******* аймгийн Нэгдсэн эмнэлэг, нарын хооронд байгуулагдсан Ажил хавсруулан гүйцэтгүүлэх гэрээ,ын 2020.05.01-31-ний өдөр хүртэл хавсран гүйцэтгэсэн ажлын тайлан,ын Ажил хавсран гүйцэтгэсэн тухай илтгэх хуудас,ын хавсран болон орлон гүйцэтгэсэн ажлын илтгэх хуудас, сайдын 2019.12.30-ны өдрийн А/611 тоот салбарын статистик мэдээ, мэдээллийн журам, бүртгэлийн маягтыг шинэчлэн батлах тухай тушаал, хавсралт,******* аймгийн Нэгдсэн эмнэлэг, нарын хооронд байгуулагдсан ажил хавсруулан гүйцэтгүүлэх гэрээ, цахилгаанчны ажлыг хавсран ажилласан ажлын тайлан,******* аймгийн Нэгдсэн эмнэлгийн даргын 2019.10.17-ны өдрийн Б/118 тоот Хавсран ажилласны нэмэгдэл хөлсийг зогсоох тухай тушаал,******* аймгийн Нэгдсэн эмнэлгийн даргын 2020.01.24-ний өдрийн Б/15 тоот Ажил хавсруулан гүйцэтгүүлж нэмэгдэл хөлс олгох тухай тушаал,******* аймгийн Нэгдсэн эмнэлгийн даргын 2016.04.14-ний өдрийн А/25 тоот Ажилтны эрүүл мэнд хариуцсан эмч томилох тухай тушаал,******* аймгийн Нэгдсэн эмнэлгийн даргын 2019.03.25-ны өдрийн Б/26 тоот ажлаас чөлөөлөх тухай тушаал, Нэгдсэн эмнэлгийн их эмч ажилчдын эрүүл мэнд хариуцсан эмчийн ажлыг хавсран гүйцэтгэсэн тухай тайлан, Ажил хавсран гүйцэтгэсэн тухай илтгэх хуудас, сайдын 2014.06.02-ны өдрийн 187 дугаартай Заавар батлах тухай тушаал, хавсралт, сайдын 2019.11.29-ний өдрийн А/537 тоот Заавар батлах тухай тушаал, хавсралт,******* аймгийн Нэгдсэн эмнэлэг, нарын хооронд байгуулагдсан Ажил хавсруулан гүйцэтгүүлэх, Төрөх тасгийн эх баригчийн Жирэмсний сургалт хавсарч ажилласан тайлан,ийн Ажил хавсран гүйцэтгэсэн тухай илтгэх,******* аймгийн Нэгдсэн эмнэлгийн даргын Нэмэгдэл хөлсийг зогсоох тухай, сайдын 2019.08.15-ны өдрийн А/386 дугаартай Журам батлах тухай тушаал,******* аймгийн Нэгдсэн эмнэлэг, нарын хооронд байгуулагдсан Ажил хавсран гүйцэтгэх гэрээ,ын Ажил хавсран гүйцэтгэсэн тухай илтгэх хуудас,******* аймгийн Нэгдсэн эмнэлгийн даргын 2021.01.25-ны өдрийн Б/14 тоот Нэмэгдэл хөлс олгох тухай тушаал, цалингийн карт, бакалаврын дипломын,******* аймаг дахь Төрийн аудитын газрын 2023.02.27-ны өдрийн 93 дугаартай дүгнэлт,******* аймаг дахь Төрийн аудитын газрын 2023.02.25-ны өдрийн 63 дугаартай дүгнэлт,******* аймаг дахь Төрийн аудитын газрын 2023.02.20-ны өдрийн 44 дугаартай аудитын гэрчилгээ,******* аймгийн Аудитын газрын 2014.02.25-ны өдрийн 187 дугаартай Аудитын гэрчилгээ, 2022 оны эрүүл байгууллагын төсөв,******* аймгийн Нэгдсэн эмнэлгийн 2021 оны төсвийн сар, улирлын хуваарь,******* аймгийн Нэгдсэн эмнэлгийн 2020 оны төсвийн сар, улирлын хуваарь,******* аймгийн Нэгдсэн эмнэлгийн 2019 оны Шинэчилсэн төсөв,******* аймгийн Нэгдсэн эмнэлгийн 2015 оны шинэчилсэн төсөв,ын 2022, 2023 оны цалингийн карт зэрэг баримтыг шүүхэд ирүүлсэн ба нэхэмжлэгчийн хүсэлтээр******* аймгийн Нэгдсэн эмнэлгийн даргын 2022.01.03-ны өдрийн А/01 тоот Бүтэц орон тоо батлах тухай тушаал, хавсралт, 2021, 2022 оны Нэгдсэн эмнэлгийн санхүүгийн үйл ажиллагаанд хийсэн Төрийн аудитын дүгнэлт, Нэгдсэн эмнэлгийн ажиллагсдад 2022 оны 2 болон 10 дугаар ард цалин, хөлс олгосон санхүүгийн баримт, хэрэв ажилчдын цалин хөлсийг энэ 2 сард хугацаа хэтэрч олгосон бол түүний шалтгаан, түүнийг нотлох баримтууд, газрын даргын баталсан Нэгдсэн эмнэлгийн 2022 оны гүйцэтгэлийн төлөвлөгөө, Аймгийн Нэгдсэн эмнэлгийн 2022 оны үйл ажиллагааны тайланд өгсөн зөвлөмж, Нэгдсэн эмнэлгийн даргын албан тушаалын тодорхойлолт, Аймгийн Нэгдсэн эмнэлгийн ерөнхий эмчын 2022 оны жилийн ажлын гүйцэтгэл, үр дүн, мэргэшлийн түвшинг үнэлэх шалгуур үзүүлэлтийн хуудас, Аймгийн Нэгдсэн эмнэлгийн эмч, эмнэлгийн мэргэжилтэн, ажилтнуудаас ирүүлсэн өргөдлийн дагуу хийсэн хяналтын тайлан, Нэгдсэн эмнэлгийн эмч, эмнэлгийн мэргэжилтэн, ажилчдаас авсан сэтгэл ханамжийн судалгааны дүн,******* аймгийн газрын даргын 2021.02.10-ны өдрийн А/18 дугаартай Нэгдсэн эмнэлгийн бүтэц орон тоог батлах тухай тушаал, хавсралт,******* аймгийн газрын даргын 2022.01.12-ны өдрийн Б/03 тоот Үр дүнгийн урамшуулал олгох тухай тушаал, хавсралт,******* аймгийн газрын даргын 2012.04.04-ний өдрийн Б/12 дугаартай Ажилд томилох тухай тушаал,******* аймгийн газрын даргын 2022.04.20-ны өдрийн Б/26 тоот Нэгдсэн эмнэлгийн даргын цалинг шинэчлэн тогтоох тухай тушаал,******* аймгийн газрын даргын 2022.07.07-ны өдрийн Б/47 тоот Үр дүнгийн урамшуулал олгох тухай тушаал, хавсралт,******* аймгийн газрын даргын 2022.10.26-ны өдрийн Б/69 тоот Үр дүнгийн урамшуулал олгох тухай тушаал, хавсралт,******* аймгийн газрын даргын 2022.12.22-ны өдрийн Б/90 тоот Үр дүнгийн урамшуулал олгох тухай тушаал, хавсралт, газрын даргын 2022.12.19-ий өдрийн А/101 тоот тушаалаар байгуулсан Ажлын хэсгийн зүгээс Нэгдсэн эмнэлгийн эмч, ажилчдаас авсан Эмч, эмнэлгийн ажилтны сэтгэл ханамжийн судалгаа-ны санал асуулгын хуудас, асуулга, түүнд хийсэн дүгнэлт зэрэг баримтыг шүүх бүрдүүлсэн байна.

Хариуцагч талаас******* аймгийн газрын даргын 2022.12.19-ний өдрийн А/101 тоот Өргөдлийн мөрөөр ажлын хэсэг томилж хяналт хийх тухай тушаал, хавсралт,******* аймгийн Засаг даргын 2022.12.15-ны өдрийн*******/1722 тоот албан бичиг, газрын бүртгэлийн карт,******* аймгийн Нэгдсэн эмнэлгийн ажилчдаас 2022.11.07-ны өдөр******* аймгийн Засаг дарга гаргасан өргөдөл, 2022.11.10-ны өдөр******* аймгийн Засаг дарга гаргасан өргөдөл, тоног төхөөрөмжийн техникчээр ТҮЭМ 4-1 шатлалаар цалинжих шийдвэрийн тушаал, Нэгдсэн эмнэлгийн хүүхдийн эмчт ирүүлсэн өргөдөл, Нэгдсэн эмнэлгийн эм зүйчт ирүүлсэн өргөдөл зэрэг баримтыг шүүхэд ирүүлсэн ба хариуцагчийн хүсэлтээрд "Ажил хавсруулан гүйцэтгүүлж, нэмэгдэл хөлс олгох тухай******* аймгийн Нэгдсэн эмнэлгийн даргын 2022.03.23-ны өдрийн Б/35 тоот тушаал,д олгосон цалин олговрын хүснэгт, "Гэрээгээр ажил хавсруулан гүйцэтгүүлж, нэмэгдэл хөлс олгох тухай" тус эмнэлгийн даргын 2013.02.05-ны өдрийн Б/11 тоот тушаал, олгосон цалин олговрын хүснэгт,д "Ажил хавсруулан гүйцэтгүүлж, нэмэгдэл хөлс олгох тухай" тус эмнэлгийн даргын 2020.05.22-ны өдрийн Б/77 тоот тушаал,д олгосон цалин олговрын хүснэгт,эд олгосон цалин олговрын хүснэгт, "Цахилгааны инженерээр томилох" тухай тус эмнэлгийн даргын 2022.08.03-ны өдрийн Б/105 тоот тушаал, олгосон цалин олговрын хүснэгт, олгосон цалин олговрын хүснэгт,т "Ажил хавсруулан гүйцэтгүүлж, нэмэгдэл хөлс олгох тухай" тус Эмнэлгийн даргын 2019.10.25-ны өдрийн Б/119 дүгээр тушаал,т олгосон цалингийн олговрын хүснэгт,т "Ажил хавсруулан гүйцэтгүүлж, нэмэгдэл хөлс олгох тухай" тус эмнэлгийн даргын 2020.06.02-ны өдрийн Б/86 тоот тушаал,т олгосон цалин олговрын хүснэгт, Эм зүйчээр ажиллуулах тухай тус эмнэлгийн даргын 2010.07.06-ны өдрийн,******* аймгийн Нэгдсэн эмнэлгийн даргын 2019.02.01-ний өдрийн А/14 дугаар Нэгдсэн эмнэлгийн бүтэц, орон тоог батлах тухай тушаал,******* аймгийн Нэгдсэн эмнэлгийн даргын 2020.02.28-ны өдрийн А/23 дугаар Нэгдсэн эмнэлгийн бүтэц, орон тоог батлах тухай тушаал,******* аймгийн Нэгдсэн эмнэлгийн 2019-2022 онуудад мөрдөж байсан "Хөдөлмөрийн дотоод журам",******* аймгийн Нэгдсэн эмнэлгийн даргын 2010.07.06-ны өдрийн эм зүйчээр авч ажиллуулах тухай тушаал,******* аймгийн Нэгдсэн эмнэлгийн даргын 2017.10.11-ний өдрийн Б/90 тоотийг ажилд томилох тухай тушаал,******* аймгийн Нэгдсэн эмнэлгийн даргын 2019.07.23-ны өдрийн Б/69 тоотийг ажил хавсруулан гүйцэтгүүлж, нэмэгдэл хөлс олгох тухай тушаал,******* аймгийн Нэгдсэн эмнэлгийн даргын 2021.01.04-ний өдрийн А/02 тоот Нэгдсэн эмнэлгийн эмч, эмнэлгийн ажилчдын цалинг батлах тухай тушаал,******* аймгийн Нэгдсэн эмнэлгийн даргын 2021.01.25-ны өдрийн Б/14 тоот Нэмэгдэл хөлс олгох тухай тушаал, хавсралт зэрэг баримтуудыг шүүх бүрдүүлсэн байна.

ҮНДЭСЛЭХ нь:

1. Шүүхын нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэлээ.

2. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлсон. Үүнд:

2.1. Ямар зөрчлийг, хэзээ гаргасан сахилгын зөрчилд шийтгэл ногдуулж байгаа нь тодорхойгүй. Зөрчил гаргасан гэж үзсэн бол зөрчлийн шинж байдал, хөөн хэлэлцэх хугацаа, зөрчлийн шинж, үр дагаврыг харгалзан шийтгэл ногдуулна гэсэн Хөдөлмөрийн тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.3 дахь заалтыг зөрчсөн. Сахилгын шийтгэл ногдуулахдаа өмнө нь мэдэгдэж, тайлбар авах ажиллагааг хийгээгүй нь хууль зөрчсөн,

2.2.******* аймгийн Засаг дарга нэгдсэн эмнэлгийн хамт олны төлөөлөл, эмч ажилтнуудаас ирүүлсэн өргөдөл, гомдлын дагуу газрын даргын тушаалаар томилсон ажлын хэсгийн дүгнэлтийг үндэслэсэн гэсэн. Өргөдөл гомдол гаргагчийн нэрс, албан тушаал тодорхойгүй, өөрөөр хэлбэл нэр хаяггүй өргөдлийг хүлээн авч гомдлыг шийдвэрлэх ажиллагаа явуулсан нь хууль зөрчсөн. Мөн хэрэгт аймгийн нэгдсэн эмнэлгийн эмч, эмнэлгийн мэргэжилтэн, ажилтнуудаас ирүүлсэн өргөдлийн дагуу хийсэн 2022.12.22-ны өдрийн хяналтын тайланг ирүүлсэн дүгнэлт гаргаагүй атлаа тушаалдаа дүгнэлтийг үндэслэсэн,

2.3. Ажлын байрны тодорхойлолтын яг аль чиг үүргийг хэрхэн хангалтгүй биелүүлсэн нь тодорхойгүй,

2.4. Хөдөлмөрийн тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.2.4-т зааснаар албан тушаал бууруулж Хүүхдийн зөвлөх эмчийн албан тушаалд томилсон газрын даргын тушаал нь хууль зүйн үндэслэлгүй. Өөрөөр хэлбэл, Хүүхдийн зөвлөх эмчийн албан тушаалд томилох эрх нь газрын даргын эрх хэмжээнд байхгүй тул******* аймгийн газрын даргын 2023 оны 1 дүгээр сарын 16-ны өдрийн Б/03 дугаартай тушаалыг хүчингүй болгуулж, урд эрхэлж байсан ажилд эгүүлэн тогтоолгох, цалингийн зөрүү гаргуулж, нийгмийн болон эрүүл даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгүүлэхийг хүсч, нэхэмжлэлийн шаардлагаа нотлох үүднээс Дундговь аймгийн газрын даргын 2023.01.16-ны өдрийн Б/03 тоот Сахилгын шийтгэл ногдуулах тухай тушаал,******* аймгийн******* сумын Засаг даргын тамгын газрын 2023.02.01-ний өдрийн 4/54 тоот албан бичиг, Аймгийн Нэгдсэн эмнэлгийн эмч, эмнэлгийн мэргэжилтэн, ажилтнуудаас ирүүлсэн өргөдлийн дагуу хийсэн хяналтын тайлан, Аймгийн Нэгдсэн эмнэлгийн ерөнхий эмчын 2022 оны жилийн ажлын гүйцэтгэл, үр дүн, мэргэшлийн түвшинг үнэлэх шалгуур үзүүлэлтийн хуудас,ын 2023 оны цалингийн карт, Монгол улсын яамны дэргэдэх эмнэлгийн мэргэжилтний ёс зүйн хяналтын хорооны 2023.04.05-ны өдрийн 23/34 дугаартай Хариу хүргүүлэх тухай албан бичиг,ын цалингийн зөрүүний,ын 2022 оны 1 сараас 2023 оны 5 сар хүртэлх нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт зэрэг баримтыг үндэслэн Дундговь аймгийн газрын даргын 2023 оны 1 дүгээр сарын 16-ны өдрийн Б/03 дугаартай тушаалыг хүчингүй болгуулж, урьд эрхэлж байсан ажилд эгүүлэн тогтоож, цалингийн зөрүү 5.288.011 төгрөгийг гаргуулж, нийгмийн даатгалын шимтгэл болон эрүүл даатгалын шимтгэлийг нөхөн бичилт хийлгүүлэх үндэслэлтэй гэж тодорхойлж байна.

3. Хариуцагч******* аймгийн газрын төлөөлөгч нь дараах үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг үгүйсгэн татгалзах үндэслэлээ тайлбарлаж байна. Үүнд:

3.1.******* аймгийн Нэгдсэн эмнэлгийн ажилчид 2022 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр Аймгийн Засаг даргад өргөдөл гаргасан ньт цохогдон ирсэн. Уг өргөдөл гомдлын дагуу ажлын хэсэг байгуулан Нэгдсэн эмнэлэгт тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.4-т заасан бүрэн эрхийн хүрээнд ажилласан,

3.2. Уг ажлын хэсэг удирдамжийн дагуу холбогдох чиглэл тус бүрээр хяналт шалгалт хийж алдаа зөрчлийг илрүүлж, хяналтын нэгдсэн тайланг гаргасан. нь хууль тогтоомж болон ажлын байрны тодорхойлолтод заасан чиг үүргээ хангалтгүй биелүүлсэн, ажилчдыг ялгаварлан гадуурхсан, Төрийн албаны тухай хуульд заасан эрх мэдлээ хэтрүүлсэн ашигласан тул түүнд албан тушаал бууруулах сахилгын шийтгэл ногдуулсан нь үндэслэлтэй гэж тайлбарлан нэхэмжлэлийн шаардлагыг үгүйсгэж байна.

4. Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар дараах үйл баримт тогтоогдож байна. Үүнд:

4.1.ыг******* аймгийн газрын даргын 2012.04.04-ний өдрийн Б/12 тоот тушаалаар******* аймгийн Нэгдсэн эмнэлгийн ерөнхий эмчийн албан тушаалд томилж, ажиллуулжээ.

4.2.******* аймгийн газрын даргын 2023.01.16-ны өдрийн Б/03 тоот тушаалаар Төрийн албаны тухай хуулийн 39 дүгээр зүйлийн 39.1.1, 39.1.2, 39.1.3, 45 дугаар зүйлийн 45.1.1, тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.1, Нийтийн албан тушаалд хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн******* дугаар зүйлийн*******.2.4, Хөдөлмөрийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.2,*******8 дугаар зүйлийн*******8.1.9, 102 дугаар зүйлийн 102.1.4, 123 дугаар зүйлийн 123.2.4, 124 дүгээр зүйлийн 124.1 дэх хэсэгт заасныг тус тус үндэслэн аймгийн Засаг дарга Нэгдсэн эмнэлгийн хамт олны төлөөлөл эмч, мэргэжилтэн, ажилтнуудаас ирүүлсэн өргөдөл гомдлын дагуу газрын даргын тушаалаар томилсон ажлын хэсгийн дүгнэлт, ажлын байрны тодорхойлолтод заасан чиг үүргийг хангалтгүй биелүүлсэн гэж үзэныг албан тушаал бууруулж, хүүхдийн зөвлөх эмчийн албан тушаалд томилсон үйл баримт тогтоогдож байна.

5. Хөдөлмөрийн тухай хуулийн 154 дүгээр зүйлийн 154.2 дахь хэсэгт зааснаар зохигчдын хооронд үүссэн хөдөлмөрийн маргааныг урьдчилан хөдөлмөрийн маргаан таслах комиссоор шийдвэрлүүлэхээр заасан боловч хөдөлмөрийн маргаан зохицуулах гурван талт хороо нь******* аймагт байгуулагдаагүй талаарх баримтыг нэхэмжлэгч шүүхэд ирүүлсний дагуу нэхэмжлэгчийн шүүхэд мэдүүлэх эрхийг хангах үндсэн зарчмын хүрээнд шүүх нэхэмжлэлийг хүлээн авч хэргийг хянан шийдвэрлэсэн болно.

6. Талуудын маргааны зүйл нь нэхэмжлэгчийн хувьд яг ямар зөрчлийг сахилгын зөрчилд тооцсон, уг сахилгын зөрчлийг хэзээ гаргасан нь тодорхойгүй, сахилгын зөрчлийг шийдвэрлэж буй процесс нь хууль зөрчсөн, сахилгын шийтгэл ногдуулахаас өмнө ажилтанд мэдэгдэж, тайлбар авах талаар ажиллагаа хийгдээгүй, ажлын байрны тодорхойлолтын яг аль чиг үүргийг хэрхэн хангалтгүй биелүүлсэн нь тодорхойгүй, хүүхдийн зөвлөх эмчийн албан тушаалд томилсон томилгоо нь хууль зөрчсөн гэж, харин хариуцагчийн хувьд нь шийдвэр гаргахдаа ажилтнуудаа ялгаварлан гадуурхдаг, Төрийн албаны хуульд заасан албаны эрх мэдлээ хэтрүүлсэн, ажлын байрны тодорхойлолтод заасан чиг үүргээ хангалтгүй биелүүлсэн гэж тус тус маргаж байна.

7. Нэхэмжлэгч нь ямар сахилгын зөрчил гаргасан нь тодорхойгүй гэх маргааны тухайд маргаан бүхий******* аймгийн газрын даргын 2023 оны 1 дүгээр сарын 16-ны өдрийн Б/03 тоот тушаалд ...эрүүл газрын даргын тушаалаар томилсон ажлын хэсгийн дүгнэлт, ажлын байрны тодорхойлолтод заасан чиг үүргийг хангалтгүй биелүүлснийг харгалзан сахилгын шийтгэл ногдуулсан талаар үндэслэл дурдсан. Тушаалд заасан зөрчлийг шалгасан талаарх материал болох******* аймгийн газрын даргын 2022.12.19-ний өдрийн А/101 тоот тушаалаар томилогдсон ажлын хэсэг хяналтын тайланд ажилтны ямар хууль тогтоомж, мэргэжлийн ажил үүрэгтэй холбоотой дүрэм, журмыг хэрхэн яаж зөрчсөн гэм буруутай үйлдэл байгаа талаар тодорхой тусгаагүй, хэрэв гэм буруутай үйлдэл байгаа гэж үзсэн бол уг зөрчлийг ажилтан хэзээ гаргасан цаг хугацаа байхгүй нь сахилгын зөрчлийн бүрэлдэхүүн хангагдаагүй гэж үзэх үндэслэл болно.

Мөн тушаалд заасан зөрчлийг шалгасан талаарх материал, хурлын тэмдэглэл, зөрчил гаргагчийн тайлбар зэрэг хэрэгт ач холбогдол бүхий нотлох баримтыг ажил олгогч гаргаж өгөөгүй нь ажилтны гаргасан зөрчил нотлогдоогүйн зэрэгцээ энэ тохиолдолд дан ганц хариуцагчийн тайлбар нь тушаалын үндэслэлийг нотлохгүй юм.

7.1. Хариуцагчийн татгалзлын үндэслэл ньд албан тушаал бууруулах сахилгын шийтгэл ногдуулсан гэж тайлбарлах боловч ажил олгогчийн сахилгын шийтгэл ногдуулах тухай тушаал нь эрх зүйн акт болохын хувьд актад тавигдах хуулийн шаардлагыг хангаагүй, үндэслэл болгосон хуулийн зохицуулалт тодорхойгүй, албан тушаал бууруулсан тушаал нь албан тушаал буурсан үндэслэлтэй тохирч байх ёстой атал энэ шаардлагыг хангаагүй, ажилтныг урд эрхэлж байсан Нэгдсэн эмнэлгийн даргын албан тушаалаас нь чөлөөлөөгүй атлаа албан тушаал бууруулж, хүүхдийн зөвлөх эмчийн албан тушаалд томилсон зөрчилтэй байна.

7.2. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлдээ надад сахилгын зөрчил ногдуулахдаа урьдчилан мэдэгдэж тайлбар аваагүй нь хууль зөрчсөн гэж дурдсан ба хариуцагчийн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа ажил шалгасан тайланг хэлэлцээд түүний дараа сахилгын шийтгэл ногдуулсан тушаалаа гардуулсан талаар тайлбарлаж байна.

Энэ нь Хөдөлмөрийн тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.3-т заасан сахилгын шийтгэл ногдуулах болсон тухай урьдчилан мэдэгдэж, сахилгын зөрчлийн талаарх тайлбарыг авах хуульд заасан журмыг зөрчсөн байна.

7.3. Хөдөлмөрийн тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт Хөдөлмөрийн хууль тогтоомж, хөдөлмөрийн гэрээ, хөдөлмөрийн дотоод хэм хэмжээ, ажлын байрны тодорхойлолтыг зөрчсөн ажилтны буруутай үйлдэл, эс үйлдэхүйг сахилгын зөрчилд тооцно гэж зохицуулсан байна.

7.3.1. Хариуцагч ажилтныг ажлын байрны тодорхойлолтод заасан чиг үүргийг хангалтгүй биелүүлсэн учир нь газрын даргын 2019.06.25-ны өдрийн А/67 тоот тушаалын хавсралтаар баталсан албан тушаалын тодорхойлолтын 4 дүгээр зорилтын 3 дахь хэсэгт заасан хүний нөөцийн удирдлагын ил тод байдлаа тухайн байгууллагын удирдлага ажилчдадаа ил тодоор танилцуулж ажиллах ёстой, гэтэл энэ мэдээлэл нь нэгдсэн эмнэлгийн ажилчдад тодорхой бус байсан учир уг заалтыг зөрчсөн гэж тайлбарлах бөгөөд ажилтны гаргасан ямар хууль бус үйлдэл нь уг заалтыг зөрчсөн талаар тогтоосон үйл баримт байхгүй, энэ заалтыг зөрчсөн тохиолдолд сахилгын зөрчилд хамааруулсан талаар үндэслэлээ ажил олгогч нотлоогүй тул энэ талаарх тайлбарыг хүлээн авах үндэслэлгүй байна.

7.4. Аймгийн нэгдсэн эмнэлгийн ерөнхий эмчын 2022 оны жилийн ажлын гүйцэтгэл, үр дүн, мэргэшлийн түвшинг 2022.12.15-ны өдөр газрын дарга нь үнэлээд хүрэх ёстой үр дүндээ хүрсэн гэж үзэн ажлын гүйцэтгэлийг 85 хувь буюу сайн гэсэн үнэлгээгээр дүгнэсэн атлаа 2023.01.16-ны өдрийн Б/03 тоот тушаалаар ажлын байрны тодорхойлолтод заасан чиг үүргээ хангалтгүй биелүүлсэн үндэслэлээр албан тушаал бууруулсан сахилгын шийтгэл ногдуулсан нь үндэслэл бүхий байж чадахгүй байх бөгөөд ажилтны гаргасан сахилгын зөрчилд ногдуулсан шийтгэл нь тухайн зөрчлийн шинж, үр дагаварт тохирсон эсэх нь эргэлзээтэй байна.

8. Иймд шүүхээс нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагаа тодорхойлсон сахилгын шийтгэл ногдуулахдаа Хөдөлмөрийн тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.3 дахь хэсэгт заасан ажил олгогч хөдөлмөрийн сахилгын шийтгэл ногдуулахаас өмнө ажилтанд мэдэгдэж, тайлбар авах тухай зүйл заалтыг зөрчсөн, ямар зөрчил гаргаж, эрх зүйн хэм хэмжээний аль зүйл заалтыг зөрчсөн болох нь тодорхойгүй гэсэн нэхэмжлэгчийн тайлбарыг үндэслэлтэй гэж дүгнэн******* аймгийн газрын даргын 2023 оны 1 дүгээр сарын 16-ны өдрийн Б/03 тоот тушаалыг хүчингүй болгож, ажилтныг урд эрхэлж байсан******* аймгийн Нэгдсэн эмнэлгийн даргын албан тушаалд эгүүлэн тогтоох нь зүйтэй гэж үзлээ.

9. Цалингийн зөрүү гаргуулах шаардлагын тухайд ажил олгогчийн ажилтныг албан тушаал бууруулсан тушаал хуульд нийцээгүй, үндэслэлгүй гарсан тул ажилтны албан тушаал буурсан хугацааны зөрүү цалинг Хөдөлмөрийн тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.2 дахь хэсэгт зааснаар******* аймгийн Нэгдсэн эмнэлгээс гаргуулж нэхэмжлэгчид олгох нь хуульд нийцэх тул уг нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэв.

Нэхэмжлэгч албан тушаалын цалингийн зөрүүг албан тушаал буурсан хугацаа болох 2023.02.01-2023.08.31-ний өдрийг хүртэл тооцож нэхэмжилсэн болно.

Нэхэмжлэгчийн нийгмийн даатгалын дэвтрийн бичилт,******* аймгийн Нэгдсэн эмнэлгийн 2022, 2023 оныын цалингийн картаас үзэхэд 2022 оны 2 дугаар сараас 8 дугаар сар хүртэл олговол зохих цалин 21.542.997 төгрөгийн цалин авсан харин 2023 оны 2 дугаар сараас 8 дугаар сар хүртэл олговол зохих цалин 16.842.171 төгрөгийн цалин авсан бөгөөд цалингийн зөрүү 4.700.826 төгрөг, нийгмийн даатгалын шимтгэл 587.185 төгрөг, нийт 5.288.011 төгрөг болохыг тогтоосон болно.

10. Хөдөлмөрийн тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.2.7-д зааснаар ажил олгогч ажилтныг нийгмийн болон эрүүл даатгалд албан журмаар даатгуулах, хуульд заасан хэмжээгээр шимтгэл төлөх, тайлагнах, нийгмийн болон эрүүл даатгалын шимтгэл төлснийг баталгаажуулах үүрэгтэй байна.

Иймдын нийгмийн болон эрүүл даатгалын дэвтэрт зохих журмын дагуу шимтгэл хураамж төлсөн тухай бичилт хийх үүрэгтэйг******* аймгийн Нэгдсэн эмнэлэгт даалгах нь зүйтэй гэж үзлээ.

11. Энэхүү маргаан нь гомдлоор авч хэлэлцэх хэрэг учир Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгчийг улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д заасны дагуу хариуцагчаас 99.558 төгрөгийг гаргуулж улсын орлогод оруулах нь зүйтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1.******* аймгийн газрын даргын 2023 оны 1 дүгээр сарын 16-ны өдрийн Б/03 тоот тушаалыг хүчингүй болгосугай.

2. Хөдөлмөрийн тухай хуулийн 158 дугаар зүйлийн 158.2.2-т зааснаар Хүрэлчөдөрийн*******ыг******* аймгийн Нэгдсэн эмнэлгийн даргын ажилд эгүүлэн тогтоосугай.

3. Хөдөлмөрийн тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.2 дахь хэсэгт зааснаар Дундговь аймгийн Нэгдсэн эмнэлгээс албан тушаалын цалингийн зөрүүд 5.288.011 /таван сая хоёр зуун наян найман мянга арван нэгэн/ төгрөгийг гаргуулж,д олгосугай.

4. Хөдөлмөрийн тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.2.7-д зааснаарын нийгмийн болон эрүүл даатгалын шимтгэлийг тооцон цахим бүртгэлд бүртгүүлж, баталгаажуулахыг******* аймгийн Нэгдсэн эмнэлэгт даалгасугай.

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 58 дугаар зүйлийн 58.3, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдаж, хариуцагч******* аймгийн газраас 99.558 /ерэн есөн мянга таван зуун тавин найман/ төгрөгийг гаргуулж улсын орлогод оруулсугай.

6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба нэхэмжлэгч, хариуцагч, тэдгээрийн өмгөөлөгч нар нь анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор******* аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ