Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Тогтоол

2023 оны 12 сарын 04 өдөр

Дугаар 101/ШШ2023/05391

 

 

 

 

 

 

 

 

2023 12 04 101/ШШ2023/05391

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Цэрэндолгор даргалж, тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч:  тоот хаягт оршин суух ******* овогт ******* ******* /Регистрийн дугаар *******/-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч:  тоот хаягт оршин суух ******* овогт ******* ******* /Регистрийн дугаар *******/,

 

Хариуцагч:  тоот хаягт оршин суух ******* овогт /Регистрийн дугаар / нарт холбогдох,

 

13,000,000 төгрөг гаргуулах нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд оролцогчид:

нэхэмжлэгч Г:*******,

нэхэмжлэгчийн өмгөөлөгч /Үнэмлэхийн дугаар ,

хариуцагч Г.*******ын итгэмжлэгдсэн төлөөлөгч,

хариуцагч М.ын итгэмжлэгдсэн төлөөлөгч,

шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Ж.Жанбота.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгч тал шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдааны хэлэлцүүлэгт гаргасан тайлбартаа:

Г.******* би 2021 оны 10 дугаар сард фэйсбүүкээс зар хараад М. гэдэг хүнтэй холбогдож газар худалдаж авахаар тохирч, газрын төлбөр болох 13,000,000 төгрөгийг тоот дансанд шилжүүлсэн. Газрын гэрчилгээ М.д газраа зарсан Г.*******ын нэр дээр байсан тул 2021 оны 10 дугаар сарын 13-ны өдөр Г.*******тай газар эзэмших эрх шилжүүлэх гэрээг байгуулан нотариатч орж баталгаажуулсан. 2021 оны 12 дугаар сард Газрын албанаас эзэмшилд шилжих боломжгүй юм байна гэсэн хариу ирсэн. Г.*******т энэ газар чинь шилжих боломжгүй юм байна гэхэд би энийг өөрөө зохицуулна гээд жил гаран явсны эцэст зам тавьж эхэлсэн болохоор хүн амьдрах нөхцөлгүй болоод нүүсэн. Шүүхэд анх Г.*******т холбогдуулж газар эзэмших эрхийн гэрээний дагуу 13,000,000 төгрөг нэхэмжилсэн. Г.******* нь М.д газраа худалдсан байсан, М. фэйсбүүкт зар тавьсны дагуу би түүнтэй уулзаж гэрээ байгуулах санал тавьсан. Г.******* газраа шилжүүлсэн нөхцөл тогтоогддог ч, төлбөр 13,000,000 төгрөгийг М. эхнэрийнхээ дансаар авснаа зөвшөөрч байгаа. Эрхийн доголдолтой газар гэдэг дээр хариуцагч нарын хэн аль нь маргахгүй байгаа. Маргаан бүхий газрыг эзэмших эрхийг хүчингүй болгосон захирамж, газрыг албадан чөлөөлүүлэх газрын албаны шийдвэр, М. болон Г.******* нарын хариу тайлбараар тухайн газрыг сольж өөр газар өгнө гэсэн тайлбарууд хэрэгт авагдсан байгаа. Өөрөөр хэлбэл хариуцагч нар татгалзах санал гаргаагүй. Болсон үйл явдал дээр аль аль нь маргахгүй байгаа гэж ойлгож байна. Газар нь анхнаасаа хууль зөрчиж олгогдсон буюу илт хууль бус газар гэдгийг тогтоосон. Тэгэхээр эрхийн доголдолтой эд хөрөнгө худалдсан, захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шийдвэр, дүүргийн Засаг даргын захирамж байна. Анхнаасаа хууль бус байгаад дараа нь шилжих боломжгүй гэсэн. М. газар зарах хүсэл зоригоо илэрхийлсэн ч газар нь М.ын нэр дээр гарч ирээгүй, бусдаас шилжүүлж авсан байсан, эд хөрөнгийн доголдолтой газар гэдэг дээр хариуцагч нар маргахгүй байна. Хариуцагч нар хоорондоо зөрүүтэй мэдүүлэг өгч байгаа, тэдний хоорондын маргааныг нэхэмжлэгч мэдэхгүй. Газрын төлбөрт шилжүүлсэн 13,000,000 төгрөгийг М., Г.******* нараас нэхэмжилж байна гэв.

 

2. Хариуцагч Г.*******ын итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан хариу тайлбар болон шүүх хуралдааны хэлэлцүүлэгт гаргасан тайлбартаа:

Г.******* нь 2021 оны 3 дугаар сарын 03-ны өдрийн тоот захирамжаар маргаан бүхий газрыг эзэмшсэн. Хуулийн дагуу бичиг баримтуудыг аваад хууль ёсны дагуу маргаан бүхий газрыг эзэмшсэн ба М. гэдэг иргэнд тухайн газраа зарсан. Газраа шилжүүлэх шаардлагатай бичиг баримтуудыг Баянзүрх дүүргийн газрын албанд гаргаад шилжүүлээд авах эрх нээгдсэн, М.ыг бүртгүүлэх байх гэж ойлгосон. Г.******* гэдэг хүнд газраа зарах гэж байна, нэгэнт миний нэр дээр шилжээгүй байгаа тул гэрээ хийгээд өгөөч гэж Г.*******т хэлээд гэрээ хийлгүүлсэн. Анхнаасаа Г.*******тэй хэлцэл хийгээгүй. Иргэний хуулийн 243.1-д заасан худалдах худалдан авах гэрээ хийж байгаа бол нэг тал газар эзэмших эрхээ шилжүүлэх, нөгөө тал нь төлбөрөө шилжүүлэх ёстой. Нэхэмжлэгч Г.******* нь Г.*******т мөнгө шилжүүлээгүй. Тэгэхээр анхнаасаа газар худалдах худалдан авах гэрээ хийгдээгүй. Бид түүн дээр ямар нэгэн байдлаар маргаагүй. Нэхэмжлэлийн шаардлагын агуулга нь гэрээгээ цуцлаад мөнгөө авах гэж байна гэж ойлгож байгаа. Г.******* ямар нэгэн мөнгө аваагүй тул 13,000,000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй. Газар эзэмших эрхийн доголдолтой гэдгийг хүлээн зөвшөөрөөгүй. Тухайн газар эзэмших эрх нь доголдолгүй байсан. Анх Г.******* тухайн газрыг авахад газар эзэмших эрх нь хүчин төгөлдөр байсан. Шүүх 2022 оны 8 дугаар сарын 18-ны өдөр тухайн газар эзэмших эрхийн холбогдох хэсгийг хүчингүй болгосон. Илт хууль бус акт гэж тогтоогоогүй. Хүчин төгөлдөр бус болгох хүртэлх хугацаанд хүчин төгөлдөр байна гэсэн үг. Нэг ёсондоо хууль зөрчөөгүй гэсэн үг. Гэтэл тухайн шийдвэр гараад хүчингүй болсон, тухайн газар нь эрхийн доголдолтой байсан гэсэн нь үндэслэлгүй. Шүүхийн шийдвэр гарснаас хойш л хүчин төгөлдөр бус болсон. Анх Г.******* М.д зарахад хүчин төгөлдөр байсан. М. гэрээгээ цуцлах талаар хэлсэн гэж байгаа ч би амьдрах боломжгүй болоод зарахаар болсон гэдгээ л илэрхийлж, сарын дотор буцаагаад зарсан. Тэгэхээр 13,000,000 төгрөгийг аваагүй байж төлөх гэдгийг хүлээн зөвшөөрөхгүй. Г.*******аас М. нарын хооронд хийсэн гэрээ хүчин төгөлдөр, нэрээ л шилжүүлээгүй байсан. Г.*******аас М. мөнгө нэхээгүй. Г.******* гэрээнээсээ татгалзаж байгаа бол Иргэний хуулийн 205 дугаар зүйлд заасны дагуу авсан өгснөө буцааж авах ёстой. М. гэдэг хүн маргаантай байвал шүүхэд нэхэмжлэл гаргаад явах эрхтэй байгаа. Эрхийн доголдолтой гэж үзэж байгаа бол анх худалдаж авахдаа М. гэдэг хүнтэй гэрээ хийгээд нэр дээр нь байхгүй гэдгийг мэдсээр байж худалдаад авсан. Гэрээ цуцлахгүйгээр мөнгө буцаана гэсэн юм байхгүй. Мөнгөө буцааж авъя гэж байгаа бол өгсөн хүнээсээ авах ёстой. Тиймээс нэхэмжлэлийн шаардлагын Г.*******т холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

 

3. Хариуцагч М.ын итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан хариу тайлбар болон шүүх хуралдааны хэлэлцүүлэгт гаргасан тайлбартаа:

2021 оны намар газар худалдах зарын дагуу М.тай Г.******* холбогдсон ба газрын төлбөрийг 13,400,000 төгрөгөөр тохирсон. 2021 оны 8 дугаар сарын 30-ны өдөр урьдчилгаа 350,000 төгрөг аваад, 2021 оны 9 дүгээр сарын 10-ны өдөр гэрээгээ албан ёсоор байгуулаад үлдэгдэл төлбөрт 12,990,000 төгрөг шилжүүлээд нийт 13,340,000 төгрөг төлсөн. Тухайн газарт гэрээгээ байгуулсан ч гэрээгээ хүсэлтийн хамт газрын албанд өгөөгүй. М. амьдарна гэсэн зорилготой байсан боловч амьдрахааргүй болсон тул би нэрээ шилжүүлээгүй байгаа болохоор гэрээгээ цуцалъя гэсэн. Г.*******, М. нар хэн хэн нь зар тавьсан. Г.*******, Г.******* нар уулзаад гэрээгээ нотариатаар орж байгуулаад тухайн гэрээний төлбөрийг М. руу шилжүүлнэ гээд М. хамтран амьдрагчийнхаа дансаар дамжуулаад авсан. Г.*******, Г.******* нарын хооронд гэрээ байгуулсан, М. өгсөн мөнгийг бүхэлд нь буцааж аваагүй, 13,340,000 төгрөг өгчхөөд буцаагаад 13,000,000 төгрөг авсан. Иргэний хуулийн 211.2-т заасны дагуу үүрэг гүйцэтгэгч хүлээн зөвшөөрсөн түүнээс ашиг бий болсон нөхцөлд үүргийг хүлээж авсанд тооцно гэж заасан байгаа. Г.******* үүргийг нь өмнөөс нь М.д хүлээлгэж өгөхийг хүлээн зөвшөөрсөн, энэ өөрт нь ашигтай, зөрүү мөнгө өгөх шаардлагагүй болсон. Г.*******тэй гэрээ байгуулсан. Бид нараас мөнгөө буцааж авбал манай өгсөн мөнгийг Г.******* буцааж өгөх асуудал яригдана. Энэ маргаан бүхий 13,000,000 төгрөгийг эрхийн доголдолтой газар зарсан Г.*******аас гаргуулж Г.*******т олгуулах нь зүйтэй. Г.******* М. нарын хооронд байгуулсан гэрээ хүчин төгөлдөр болоогүй. Нэр дээр нь шилжүүлээгүй учраас газрын албанаас энэ гэрээ гарч ирдэггүй. Талууд тохиролцоод гэрээгээ цуцлаад байгаа учраас тухайн үед гэрээ байгуулж М. руу мөнгийг нь буцааж өгсөн. М.аас Г.*******т газраа шилжүүлсэн асуудал байхгүй. Г.*******тай мөнгө буцаах асуудлаар ярьсан, би газраа өөр хүнд зарж байж мөнгийг чинь гаргаж өгөх боломжтой гэсэн. Энэ маргаад байгаа гэрээ бол хүсэл зоригоо илэрхийлээд тэр нь хүчин төгөлдөр болдог гэрээ биш. Гэрээгээ нотариатаар батлуулж Улсын бүртгэлийн хэлтэст бүртгүүлснээр хүчин төгөлдөр болдог. Хүсэл зоригийн дагуу М. Г.*******т мөнгө өгсөн, Г.******* Г.*******т өөрийнхөө нэр дээр байгаа газрыг шилжүүлж өгөх зорилгоор гэрээ байгуулсан. Г.*******ээс асуудлаа шийдэж өг гэж Г.*******т хандсан. Г.*******тай холбоотой жил ажиллагаа явагдаж байгаа. Эрхийн доголдолтой бай, ямар ч бай нэр шилжих боломжгүй газрыг худалдсан этгээд бол Г.******* байна. Г.*******тай байгуулсан гэрээний дагуу, газраас ашиг олсон хүн бол Г.******* учраас гэрээний төлбөрийг Г.*******аас авах нь зүйтэй гэв.

 

3. Хэрэгт бүрдүүлсэн нотлох баримт:

3.1. Нэхэмжлэгч талаас ирүүлсэн: нэхэмжлэл, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт /хх-1, 2/, Баянзүрх дүүргийн өргөдөл авсан тодорхойлолт /хх-3/, дугаартай Иргэний газар эзэмших эрхийн гэрчилгээ /хх-4/, 2021 оны 10 дугаар сарын Газар эзэмших эрх шилжүүлэх гэрээ /хх-5/, Г.*******ийн ХААН банкны дугаартай дансны хуулга /хх-8-9/, Баянзүрх дүүргийн Газар зохион байгуулалтын албаны мэдэгдэх хуудас /хх-10/, Баянзүрх дүүргийн Газар зохион байгуулалтын албаны 2021.12.28-ны өдрийн дугаартай албан бичиг /хх-13, 76/, Хас банкны 2021.09.10-ны өдрийн мөнгөн шилжүүлгийн төлбөрийн баримт /хх-39/, Баянзүрх дүүргийн Засаг даргын 2022.10.20-ны өдрийн А/780 дугаар захирамж /хх-53/, Хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээ /хх-71-73/, 2023.03.13-ны өдрийн нэхэмжлэлийн шаардлага тодруулсан /хх-75/,

3.2. Хариуцагч Г.*******аас ирүүлсэн: иргэний үнэмлэхийн хуулбар /хх-16/, 2022.11.04-ний өдрийн хариу тайлбар /хх-20-22/, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022.08.11-ний өдрийн дугаар шийдвэр /хх-23-28/, Баянзүрх дүүргийн Газар зохион байгуулалтын албанд Г.*******ын гаргасан өргөдөл /хх-29/, 2023.03.06-ны өдрийн итгэмжлэл /хх-44/,

3.3. Хариуцагч М.аас ирүүлсэн: 2023.04.21-ний өдрийн итгэмжлэл /хх-115/, 2023.05.04-ний өдрийн хариу тайлбар /хх-116/, М.ын ХААН банкны дугаартай дансны хуулга /хх-143/,

3.4. Шүүхийн журмаар бүрдүүлсэн: 2023.03.06-ны өдрийн гэрч М.ын мэдүүлэг /хх-51-52/, 2023.03.06-ны өдрийн гэрч мэдүүлэг /хх-68-70/, 2023.03.07-ны өдрийн гэрч М.ын мэдүүлэг /хх-66-67/, ХААН банкны 2023.03.20-ны өдрийн 29/2849 дугаартай албан бичиг /хх-82/, Баянзүрх дүүргийн Газар зохион байгуулалтын албаны 2023.03.22-ны өдрийн 16/31 дугаартай албан бичиг /хх-85/, Баянзүрх дүүргийн Засаг даргын 2021.03.03-ны өдрийн дугаар захирамж /хх-86-87/, газар зохион байгуулагчийн 2021.08.23-ны өдрийн тодорхойлолт /хх-88/, нэгж талбарын дугаартай газрын кадастрын зураг /хх-89/, эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн мэдүүлэг /хх-90-91/, Г.*******, Г.******* нарын Газар зохион байгуулалтын албанд гаргасан өргөдөл /хх-92, 93/, Г.*******ийн газар эзэмших тухай хүсэлт /хх-94-95/, 2021 оны 10 дугаар сарын Газар эзэмших эрх шилжүүлэх гэрээ /хх-96-97/, дугаартай Иргэний газар эзэмших эрхийн гэрчилгээ, кадастрын зураг /хх-99, 100/, нэгж талбарын хил, заагийн эргэлтийн цэгийг газарт бэхэлж, хүлээлгэн өгсөн тухай акт /хх-101/, 2021.09.17-ны өдрийн Газрын төлөв байдал, чанарын хяналт баталгааны дүгнэлт /хх-102-104/, Баянзүрх дүүргийн Татварын хэлтсийн 2020.10.18-ны өдрийн 4/3200 дугаартай албан бичиг /хх-107/, Баянзүрх дүүргийн Засаг даргын тамгын газрын 2023.05.19-ний өдрийн 02/1271 дугаартай албан бичиг /хх-118/, 2021.09.10-ны өдрийн Газар эзэмших, эрх шилжүүлэх гэрээ /хх-156/, Баянзүрх дүүргийн Газар зохион байгуулалтын 2 дугаар албаны 2023.09.21-ний өдрийн 16/893 дугаартай албан бичиг, хавсралт баримт /хх-171-187/.

 

Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

 

1. Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзэв.

 

2. Нэхэмжлэгч Г.******* нь хариуцагч Г.*******, М. нарт холбогдуулан газрын төлбөрт шилжүүлсэн 13,000,000 төгрөгийг гаргуулах нэхэмжлэлийн шаардлага гаргасан.

 

3. Хариуцагч Г.******* нь нэхэмжлэгчтэй гэрээ байгуулсан боловч гэрээний үүрэгт мөнгө шилжүүлэн аваагүй тул нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэх тайлбарыг гарган маргасан.

 

4. Хариуцагч М. нь маргаан бүхий газрыг Г.*******аас худалдан авахаар тохирч төлбөрт 13,340,000 төгрөгийг шилжүүлсэн боловч газрыг өөрийн эзэмшилд шилжүүлэн аваагүй тул газрын төлбөрийн мөнгийг Г.*******аас авах нь зүйтэй гэх тайлбарыг гарган маргаж байна.

 

5. Хэрэгт авагдсан баримт болон зохигчдын тайлбараар маргаан бүхий газартай холбоотой дараах үйл баримт тогтоогдож байна. Үүнд:

 

5.1. Баянзүрх дүүргийн Засаг даргын 2021 оны 3 дугаар сарын 03-ны өдрийн дугаар захирамжаар Г.*******т Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг, тоот хаягт байрлах нэгж талбарын дугаар бүхий 321 м.кв талбайтай газрыг гэр, орон сууцны хашааны зориулалтаар 15 жилийн хугацаатай эзэмшүүлэхээр шийдвэрлэж, улмаар 2021 оны 8 дугаар сарын 27-ны өдөр эрхийн улсын бүртгэлийн Э- дугаарт бүртгэлтэй газрын эзэмших эрхийн дугаартай гэрчилгээ олгогдсон. /хх-ийн 86-87, 4/

 

5.2. Г.******* нь өөрийн эзэмшлийн газрыг М.д худалдахаар харилцан тохиролцож, 2021 оны 9 дүгээр сарын 10-ны өдөр Газар эзэмших эрх шилжүүлэх гэрээг байгуулж, М. нь газрын төлбөрт 2021 оны 8 дугаар сарын 30-ны өдөр 350,000 төгрөг, 2021 оны 9 дүгээр сарын 10-ны өдөр 12,990,000 төгрөг, нийт 13,340,000 төгрөгийг Г.******* руу шилжүүлсэн. /хх-ийн 156, 143/

 

5.3. 2021 оны 10 дугаар сарын 13-ны өдөр Г.*******, Г.******* нар Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг, 22 дугаар хороо, тоот хаягт байрлах нэгж талбарын дугаар бүхий гэр, орон сууцны хашааны зориулалттай 321 м.кв талбайтай газрыг худалдах, худалдан авахаар Газар эзэмших эрх шилжүүлэх гэрээг байгуулж, Г.******* нь тус гэрээний дагуу газрын төлбөрт 2021 оны 10 дугаар сарын 13-ны өдөр 7,000,000 төгрөг, 2021 оны 10 дугаар сарын 14-ний өдөр 6,000,000 төгрөг, нийт 13,000,000 төгрөгийг М. руу буюу түүний хэлсэн ХААН банкны дугаартай данс руу шилжүүлсэн. /хх-ийн 5, 8, 9/

 

5.4. Г.*******, Г.******* нар нь Баянзүрх дүүргийн Газар зохион байгуулалтын албанд газар эзэмших эрх шилжүүлэх, шилжүүлэн авах хүсэлтийг тус тус гаргасан байх ба Баянзүрх дүүргийн Газар зохион байгуулалтын албанаас 2021 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн дугаартай албан бичгээр ...Таны хүсэлт гаргасан байршилд иргэнээс дүүргийн Засаг даргад болон нийслэлийн Мэргэжлийн хяналтын газарт хандан гомдол ирүүлсэн тул шийдвэрлэх боломжгүй байна.... гэсэн хариу өгсөн байна. /хх-ийн 92, 93, 13/

 

5.5. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 8 дугаар сарын 18-ны өдрийн дугаар шийдвэрээр нэхэмжлэлтэй Баянзүрх дүүргийн Засаг даргад холбогдох хэргийг хянан хэлэлцэж, Газрын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.3, 31 дүгээр зүйлийн 31.2-т заасныг баримтлан Баянзүрх дүүргийн Засаг даргын 2021 оны 3 дугаар сарын 03-ны өдрийн дүгээр захирамжийн Б.*******т холбогдох хэсгийг хүчингүй болгож шийдвэрлэсэн. /хх-ийн 23-28/

 

5.6. Баянзүрх дүүргийн Засаг даргын 2022 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн А/780 дугаар захирамжаар тус дүүргийн тоот газрын эзэмшигч Г.*******ын газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгож, газар эзэмших эрхийн гэрчилгээг хураан авч, газар эзэмших гэрээг цуцлахыг дүүргийн Газар зохион байгуулалтын 2 дугаар албанд үүрэг болгожээ. /хх-ийн 53/

 

6. Дээр дурдсан үйл баримтын талаар зохигчид маргаагүй боловч хариуцагч Г.******* нь М., Г.******* нартай газрын эрх шилжүүлэх гэрээг байгуулах үед холбогдох эрх бүхий байгууллагаас захирамж шийдвэрээр баталгаажуулан олгогдсон эрхийн болон биет байдлын доголдолгүй газрыг шилжүүлсэн тул хожим газар эзэмших эрхийг хүчингүй болгосон асуудал нь түүнд хамааралгүй гэх тайлбарыг гарган мэтгэлцсэн.

 

7. Зохигчдын тайлбар, хэрэгт авагдсан баримтаас үзвэл хариуцагч М. нь хариуцагч Г.*******ын эзэмшлийн Улаанбаатар хот, Баянзүрх  тоот хаягт байрлах нэгж талбарын дугаар бүхий, гэр, орон сууцны хашааны зориулалттай 321 м.кв талбайтай газрыг худалдан борлуулах зорилгоор гэрээний гол зүйл буюу тухайн газрын талаарх мэдээллийг дурдаж, худалдан авах санал гаргасан этгээдтэй үнийг харилцан тохиролцсон тохиолдолд түүнд худалдахаар нийтэд саналын дуудлага гаргасан болох нь тогтоогдож байна.

 

Тодруулбал, хариуцагч М. нь Г.*******аас худалдан авахаар тохирч төлбөрийг нь шилжүүлсэн газрыг шууд нэхэмжлэгч Г.*******т худалдах саналыг гаргаагүй ба харин тодорхой бус этгээдүүдэд хандан гагцхүү үнэ болон бусад зүйлийн талаар тохиролцсон тохиолдолд түүнтэй гэрээ байгуулах хүсэл зоригийг илэрхийлсэн, үүнийг хүлээн авч, зөвшөөрсөн этгээдийн хариу саналыг сонсохоор нийтэд ханджээ.

 

Иргэний хуулийн 195 дугаар зүйлийн 195.1.-д Нэг этгээд өөрийн хүсэл зоригийг хүлээн зөвшөөрсөн этгээдтэй эрх, үүргийн хувьд холбогдохоор нэг буюу хэд, хэдэн тодорхой этгээдэд хандан хүсэл зоригоо бодитойгоор, хангалттай тодорхой илэрхийлсэн илэрхийллийг гэрээ байгуулах санал гэнэ гэж, мөн 195.4.-т Тодорхой бус этгээдүүдэд хандсан хүсэл зоригийн илэрхийлэлд гэрээ байгуулах санал болохыг шууд заагаагүй бол түүнийг санал гаргах дуудлага гэнэ гэж заасан.

 

Зохигчдын шүүх хуралдаанд гаргасан тайлбар, хэрэгт авагдсан баримтаас үзвэл дээр дурдсанаар хариуцагч М.ын энэхүү тодорхой бус этгээдэд хандсан саналын дуудлагыг нэхэмжлэгч Г.******* хүлээн авч, улмаар газрыг худалдан авах саналыг гаргаж, талууд үнэ болон бусад нөхцөлийг харилцан тохирсон байх ба газрыг М. Г.*******аас худалдан авахаар төлбөрийг төлсөн боловч газар эзэмших эрхийн гэрчилгээ Г.*******ын нэр дээр байсан шалтгаанаар нэхэмжлэгч Г.*******, Г.******* нар 2021 оны 10 дугаар сарын 13-ны өдөр Газар эзэмших эрх шилжүүлэх гэрээг байгуулж, Г.******* нь М.тай харилцан тохиролцсон үнэ болох 13,000,000 төгрөгийг М.д төлсөн болох нь тогтоогдож байх ба зохигчид эдгээр үйл баримтын талаар маргаагүй.

 

8. Дээр дурдсан үйл баримтаас үзэхэд зохигчдын хооронд газар худалдах, худалдан авах гэрээний харилцаа үүссэн байна.

 

Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1.-д Худалдах-худалдан авах гэрээгээр худалдагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгө, түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх буюу бараа бэлтгэн нийлүүлэх, худалдан авагч нь худалдагчид хэлэлцэн тохирсон үнийг төлж, худалдан авсан хөрөнгөө хүлээн авах үүргийг тус тус хүлээнэ гэж заасан. Тодруулбал, худалдагч буюу хариуцагч нар нь гэрээний зүйлийг аливаа эрхийн болон биет байдлын доголдолгүйгээр худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх үүрэг хүлээх бол худалдан авагч болох нэхэмжлэгч тал үнийг тохирсон хугацаанд бүрэн төлсөн тохиолдолд тэдгээрийг гэрээгээр хүлээсэн үүргээ зохих ёсоор биелүүлсэн гэж үзнэ.

 

9. Зохигчдын хооронд маргаан бүхий газрыг худалдах, худалдан авах гэрээний харилцаа 2021 оны 9 дүгээр сард Г.******* болон М. нарын хооронд, 2021 оны 10 дугаар сард М., Г.******* нар болон Г.******* нарын хооронд үүссэн болох нь хэрэгт авагдсан баримт болон зохигчдын тайлбараар тогтоогдож байна.

 

10. Нэхэмжлэгч Г.******* нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ Г.*******ын газрын эзэмших эрхийг захиргааны хэргийн шүүхийн шийдвэр болон дүүргийн Засаг даргын захирамжаар хүчингүй болгосны улмаас газар эзэмших эрхийг өөрийн нэр дээр шилжүүлэн авах боломжгүй болсон, хариуцагч нар эрхийн зөрчилтэй газар худалдсан тул гэрээнээс татгалзаж, өгсөн мөнгөө буцаан гаргуулах үндэслэлтэй гэж тайлбарласан.

 

11. Хэргийн үйл баримтаас үзэхэд нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шийдвэр, түүнийг үндэслэн дүүргийн Засаг даргын захирамжаар хариуцагч Г.*******ын маргаан бүхий газрын эзэмших эрхийг хүчингүй болгосны улмаас хариуцагч нарын зүгээс газар эзэмших эрхийг нэхэмжлэгчийн нэр лүү шилжүүлэх боломжгүй болсон байх тул нэхэмжлэгч Г.******* нь Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1-д талуудын аль нэг нь гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчсөн бөгөөд үүрэг гүйцэтгэх нэмэлт хугацаа тогтоосон боловч үр дүн гараагүй бол нөгөө тал гэрээнээс татгалзах эрхтэй гэж зааснаар худалдах, худалдан авах гэрээнээс татгалзсан гэж үзэх үндэслэлтэй байна.

 

12. Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1-д зааснаар хууль буюу гэрээнд заасны дагуу аль нэг тал нь гэрээнээс татгалзсан бол талууд гэрээний гүйцэтгэлийг биет байдлаар нь буцааж өгөх үүргийг хүлээх бөгөөд нэхэмжлэгч нь газар эзэмших эрхийг өөрийн нэр дээр шилжүүлэн авах боломжгүй болсон, мөн Баянзүрх дүүргийн Газар зохион байгуулалтын албанаас газар чөлөөлөх мэдэгдэл ирүүлж шаардсаны дагуу газрыг чөлөөлсөн байх тул газрын төлбөрт шилжүүлсэн 13,000,000 төгрөгийг буцаан гаргуулахаар шаардах эрхтэй.

 

13. Хэрэгт авагдсан баримтаар нэхэмжлэгч Г.*******, хариуцагч Г.******* нарын хооронд маргаан бүхий газрын эзэмших эрхийг шилжүүлэх гэрээг бичгээр байгуулсан болох нь тогтоогдож байх боловч нэхэмжлэгч Г.******* нь хариуцагч М.тай маргаан бүхий газрын төлбөрийн асуудлаар амаар харилцан тохиролцсоны дагуу 13,000,000 төгрөгийг түүний хэлсэн ХААН банкны дугаартай данс руу шилжүүлсэн болох нь хэрэгт авагдсан баримт болон зохигчдын тайлбараар тогтоогдож байна.

 

Хариуцагч М. нь газрын төлбөрт 13,000,000 төгрөгийг нэхэмжлэгч Г.*******ээс дансаар шилжүүлэн авсан талаар маргаагүй боловч Г.******* түүнээс газрын төлбөрт 13,340,000 төгрөгийг авсан ч газар эзэмших эрхийг М. болон Г.*******ийн хэн нэгний нэр дээр шилжүүлээгүй, газар эзэмших эрхийг шилжүүлэх боломжгүй нөхцөл байдал бий болсон тул газрын төлбөрийг Г.******* нь Г.*******т төлөх ёстой гэх тайлбарыг гарган мэтгэлцсэн.

 

14. Гэрээний оролцогч талууд гэрээг чөлөөтэй байгуулж, түүний агуулгыг өөрсдөө тодорхойлох эрхтэй боловч уг чөлөөт байдал нь хуулийн хүрээгээр хязгаарлагдахаар Иргэний хуулийн 189 дүгээр зүйлийн 189.1-д заасан бөгөөд нэхэмжлэгч Г.*******, хариуцагч М. нарын хооронд байгуулсан тохиролцоо нь худалдах худалдан авах гэрээний шинжийг агуулсан байх боловч хариуцагч М. нь гэрээний зүйл болох маргаан бүхий газрын эзэмших эрхийг шилжүүлэх гэрээний гол нөхцөлийн талаар тохиролцох эрхгүй буюу газар эзэмших эрхийг шилжүүлэх эрхгүй этгээд байх тул худалдах, худалдан авах гэрээ байгуулагдсан гэж үзэхээргүй байна.

 

15. Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-д зааснаар хөрөнгө олж авсан этгээд болон үүрэг гүйцэтгэгч этгээдийн хооронд үүрэг үүсээгүй, эсхүл үүрэг нь хожим дуусгавар болсон буюу хүчин төгөлдөр бус болсон тохиолдолд бусдын өмнө хүлээсэн үүргээ гүйцэтгэхээр хэн нэгэн этгээдэд хөрөнгө шилжүүлсэн этгээд уг зүйлийг олж авсан этгээдээс буцаан шаардах эрхтэй тул нэхэмжлэгч Г.******* нь хариуцагч М.аас газрын төлбөрт шилжүүлсэн 13,000,000 төгрөгийг буцаан гаргуулахаар шаардах эрхтэй.

 

16. Хэрэгт авагдсан баримтаар хариуцагч М. нь хариуцагч Г.*******тай байгуулсан газар эзэмших эрх шилжүүлэх гэрээний үүрэгт газрын төлбөр 13,340,000 төгрөгийг төлсөн үйл баримт тогтоогдож байх боловч хариуцагч нарын хооронд байгуулсан гэрээний үүрэгтэй холбоотой асуудал нь нэхэмжлэгч Г.*******ийн нэхэмжлэлийн шаардлагад дурдсан газрын төлбөрөөс тусдаа хариуцагч нарын хоорондын гэрээний асуудал байх тул хариуцагч М.ын газрын төлбөрийг Г.******* авсан гэж үзэн хоёр гэрээний үүргийг нэгтгэн дүгнэж шийдвэрлэх боломжгүй байна. Тодруулбал, хариуцагч нар нь тэдний хооронд байгуулсан гэрээний үүргийн асуудлаар харилцан шаардах эрхээ хэрэгжүүлэх боломжтой ба Г.*******ийн нэхэмжлэлийн шаардлагатай хариуцагч нарын хооронд байгуулсан гэрээний үүргийг хамтатган шийдвэрлэх боломжгүйг дурдах нь зүйтэй.

 

17. Дээр дурдсан үндэслэлүүдийг нэгтгэн хариуцагч М.аас нэхэмжлэгчийн газрын төлбөрт шилжүүлсэн 13,000,000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Г.*******т олгож, нэхэмжлэлийн шаардлагаас хариуцагч Г.*******т холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй гэж дүгнэв.

 

18. Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 222,950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч М.аас нэхэмжлэлийн шаардлагын хангасан үнийн дүнд тохирох улсын тэмдэгтийн хураамжид 222,950 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгох нь хуульд нийцнэ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдийг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-д заасныг баримтлан хариуцагч М.аас 13,000,000 /арван гурван сая/ төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Г.*******т олгож, нэхэмжлэлийн шаардлагаас хариуцагч Г.*******т холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 222,950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч М.аас улсын тэмдэгтийн хураамжид 222,950 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Г.*******т олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.ЦЭРЭНДОЛГОР