Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Тогтоол

2023 оны 12 сарын 05 өдөр

Дугаар 101/ШШ2023/05423

 

 

 

 

 

 

 

 

 

 

2023 12 05 101/ШШ2023/05423

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Цэрэндолгор даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч:  тоот хаягт оршин суух, ******* овогт ******* ******* /Регистрийн дугаар*******/-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, 5 дугаар хороо, Үндсэн хуулийн гудамж 3 байрлах, Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт холбогдох,

 

Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд: Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, 2 дугаар хороо, 5 дугаар хороолол, Сөүлийн гудамж, 11/1 дүгээр байрны 6 дугаар давхарт байрлах ******* ******* ******* ББСБ ХХК /Регистрийн дугаар *******/,

 

Ахлах шийдвэр гүйцэтгэгчийн 2023 оны 6 дугаар сарын 20-ны өдрийн эрхийн улсын бүртгэлийн ******* дугаартай, Улаанбаатар хот, тоотод байрлах 99,35 м.кв талбайтай орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийн Хоёр дахь албадан дуудлага худалдаа явуулах тухай 7/7 дугаар тогтоолыг хүчингүй болгуулах тухай иргэний хэргийг хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд оролцогчид:

нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ,

хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч , ,

бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч , шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Ж.Жанбота.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгч тал шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдааны хэлэлцүүлэгт гаргасан тайлбартаа:

Ахлах шийдвэр гүйцэтгэгчийн хоёр дахь албадан дуудлага худалдаа явуулах тухай 7/7 дугаартай тогтоолыг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэл гаргасан. Улсын дээд шүүхийн 2022 оны 4 дүгээр сарын 12-ны өдрийн дугаар тогтоолоор П.*******гээс 85,277,430 төгрөг гаргуулж ******* ******* ******* ББСБ ХХК-д олгохоор шийдвэрлэсэн. Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар нь нэхэмжлэгч П.*******гийн өмчлөлийн үүргийн гүйцэтгэлд барьцаалсан  тоотод байрлах 4 өрөө орон сууцыг битүүмжлэн хурааж, шинжээчээр үнэлүүлж, 2023 оны 6 дугаар сарын 09-ний өдөр анхны албадан дуудлага худалдаанд оруулсан. П.******* би уг төлбөрийг мөнгөөр төлөх хүсэлтэй бөгөөд төлбөр авагч ******* ******* ******* ББСБ ХХК-ийн итгэмжлэгдсэн

хугацааны дараа төлье гэхэд тэрээр уг саналыг хүлээж аваагүй, орон сууцыг чинь албадан худалдаагаар манайх худалдаж авна гэсэн. Төлбөр төлөгч П.******* намайг хариуцсан шийдвэр гүйцэтгэгч 5 сард солигдоод холбогдохгүй болохоор нь би 2023 оны 5 дугаар 26-ны өдөр тус газарт очиж Ахлах шийдвэр гүйцэтгэгч Б. уулзахад шийдвэр гүйцэтгэгч чинь солигдсон гээд шийдвэр гүйцэтгэгч Л. уулзуулсан. Тэрээр танай орон сууц анхны дуудлага худалдаагаар зарагдаагүй, удахгүй хоёр дахь албадан дуудлага худалдаанд оруулна гэхээр нь мэдэгдлээ авъя, хэзээ албадан дуудлага худалдаа нь болох вэ гэхэд мэдэгдлийг шуудангаар хүргүүлнэ гээд өөр мэдээлэл надад өгөлгүй гаргасан. Гэтэл тухайн хоёр дахь албадан дуудлага худалдааны мэдэгдэл надад ирэхгүй, шийдвэр гүйцэтгэгч Л. утас холбогдохгүй байсан тул би өөрийн харьяа Монгол шуудангийн салбар дээр 7 дугаар сарын 06-ны өдөр очиж асуухад мэдэгдэл ирээгүй гэсэн. Наадмын дараа 2023 оны 7 дугаар сарын 19-ний өдөр над руу дугаараас Хүслэн гэх шийдвэр гүйцэтгэгч миний орон сууцыг 2023 оны 7 дугаар сарын 07-ны өдөр 2 дахь албадан дуудлага худалдаагаар бусад иргэнд худалдан борлуулсан мэдэгдлээ ирж ав гэсэн. Тэр үед би гайхаад Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт очиж танай байгууллага хоёр дахь дуудлага худалдаанд хэзээ оруулахаа надад мэдэгдээгүй, би өөрөө дуудлага худалдаанд орох байсан, надад мэдэгдэхгүйгээр зарсан байна, тогтоолоо эх хувиар авъя гэхэд шийдвэр гүйцэтгэгч би шинээр ажил аваад хэдхэн хонож байна, таны тогтоолыг шууданд хийсэн байх гээд тогтоол, мэдэгдлийг хуулбарлаж өгөөд эх хувийг өгөөгүй. Дараа нь Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас орон сууцыг худалдан борлуулсан тухай Ахлах шийдвэр гүйцэтгэгчийн 2023 оны 7 дугаар сарын 17-ны өдрийн 4/13393 дугаартай мэдэгдлийг би шуудангаас 2023 оны 7 дугаар сарын 25-ны өдөр гардаж авсан. Хариуцагч байгууллага өнөөдрийг хүртэл Ахлах шийдвэр гүйцэтгэгчийн Хоёр дахь албадан дуудлага худалдаа явуулах тухай тогтоол, мэдэгдэл, албадан дуудлага худалдаа эрхлэн хөтлөгчийн өмчлөх эрх шилжүүлэх тухай тогтоолуудыг надад танилцуулаагүй, гардуулж өгөөгүй. Миний орон сууцанд явуулж байгаа шийдвэр гүйцэтгэх ажиллагаа тодорхойгүй явуулаад байхаар нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.3-т заасны дагуу Ахлах шийдвэр гүйцэтгэгчид 2023 оны 7 дугаар сарын 07-ны өдөр гомдол гаргасан боловч Ахлах шийдвэр гүйцэтгэгчийн 2023 оны 7 дугаар сарын 19-ны өдрийн 4/06 дугаар тогтоолоор гомдлыг хүлээж аваагүй. Хуульд заасны дагуу Ерөнхий шийдвэр гүйцэтгэгч, хурандаа Ч.Оюунцэцэгт 2023 оны 7 дугаар сарын 24-ний өдөр гомдол гаргасан боловч гомдлыг хүлээж аваагүй нь Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын хууль зөрчсөн дуудлага худалдааг Ерөнхий шийдвэр гүйцэтгэгч Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 271 дүгээр зүйлийн 271.3-т заасны дагуу хүчингүй болгоогүйд гомдолтой байна. Хариуцагч Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт төлбөр төлөгч, өмчлөгч П.******* миний орон сууцыг хоёр дахь албадан дуудлага худалдаагаар худалдан борлуулахдаа Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.2, мөн хуулийн 14 дүгээр зүйлд заасны дагуу мэдэгдээгүй, өмчлөгч миний Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 70 дугаар зүйлд заасан дуудлага худалдаанд орох эрхийг хязгаарлаж, Иргэний хуулиар олгогдсон өмчлөгчийн эрхийг зөрчсөн байх тул Иргэний хуулийн 9 дүгээр зүйлийн 9.4.7-т заасан бусдын эрх зөрчсөн шийдвэрийг хүчингүй болгуулахаар шүүхэд хандаж байна. Иймд нэхэмжлэгч П.******* миний өмчлөлийн Эрхийн улсын бүртгэлийн ******* дугаартай тоотод байрлах 4 өрөө орон сууцыг Ахлах шийдвэр гүйцэтгэгчийн 2023 оны 6 дугаар сарын 20-ны өдрийн Хоёр дахь албадан дуудлага худалдаа явуулах тухай 7/7 дугаар тогтоолыг хүчингүй болгож өгнө үү гэв.

 

2. Хариуцагч тал шүүхэд гаргасан хариу тайлбар болон шүүх хуралдааны хэлэлцүүлэгт гаргасан тайлбартаа:

Монгол Улсын Дээд шүүхийн 2022 оны 4 дүгээр сарын 12-ны өдрийн дугаар тогтоолоор П.*******гээс 84,696,000 төгрөгийг гаргуулж ******* ******* ******* ББСБ ХХК-д олгож, шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй тохиолдолд барьцаа хөрөнгө болох П.*******гийн өмчлөлийн  тоотод байрлах эрхийн улсын бүртгэлийн дугаарт бүртгэлтэй 99,35 м.кв талбайтай орон сууцыг худалдан борлуулж үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шийдвэрлэсэн. Шийдвэр гүйцэтгэх ажиллагааг ахлах шийдвэр гүйцэтгэгчийн 2022 оны 6 дугаар сарын 10-ны өдрийн тогтоолоор үүсгэн ажиллагааг эхлүүлсэн. Шийдвэр гүйцэтгэх ажиллагааг явуулж, төлбөр төлөгч П.*******д шүүхийн шийдвэрийг биелүүлэх мэдэгдлийг удаа дараа гардуулж, шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрийг биелүүлэхийг мэдэгдсэн боловч шүүхийн шийдвэрийг биелүүлээгүй тул төлбөр төлөгч П.*******гийн үүргийн гүйцэтгэлд барьцаалсан тоотод байрлах эрхийн улсын бүртгэлийн дугаарт бүртгэлтэй 99,35 м.кв талбайтай орон сууцыг 2023 оны 1 дүгээр сарын 10-ны өдрийн дугаар тогтоолоор битүүмжлэн шүүхийн шийдвэр биелүүлэх мэдэгдэл гардуулсан боловч шүүхийн шийдвэрт заасан төлбөрийг төлөөгүй тул 2023 оны 3 дугаар сарын 23-ны өдрийн дугаар тогтоолоор хурааж, талуудаас үнийн санал авахад төлбөр төлөгч П.******* 300,000,000 төгрөгөөр, төлбөр авагч байгууллага шинжээч томилох хүсэлт гаргасан. Талууд харилцан тохиролцоогүй тул 2023 оны 4 дүгээр сарын 18-ны өдрийн 4/143 дугаар тогтоолоор шинжээч томилж, шинжээч нь 315,469,798 төгрөгөөр үнэлсэн талаарх тайланг ирүүлсэн. Үнэлгээний тайланг төлбөр төлөгч, авагч нарт 2023 оны 4 дүгээр сарын 21-ний өдрийн 4-186/10322, 4-186/7710 тоот албан бичгээр тус тус мэдэгдсэн. Төлбөр төлөгч П.******* нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 62 дугаар зүйлийн 62.1-д заасны дагуу бие даан худалдан борлуулах 1 сарын хугацааг 2023 оны 4 дүгээр сарын 24-ний өдөр хүсэлт гаргасны дагуу нэг сарын хугацааг төлбөр төлөгчид олгосон. Төлбөр төлөгч П.******* нь хугацаандаа үүргийн гүйцэтгэлд барьцаалсан үл хөдлөх эд хөрөнгийг бие даан худалдан борлуулаагүй тул Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1-д зааснаар 70 хувиар тооцон 220,282,859 төгрөгөөр дуудлага худалдааны доод үнийг тогтоон анхны албадан дуудлага худалдаанд 2023 оны 6 дугаар сарын 09-ний өдөр зохион байгуулах талаар төлбөр төлөгч, төлбөр авагч нарт 2023 оны 5 дугаар сарын 25-ны өдрийн 4/161/10557, 4/161/10556 тоот албан бичгээр мэдэгдэж анхны албадан дуудлага худалдаа зохион байгуулахад орон сууц худалдан борлогдоогүй. Иймд Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.4-т заасны дагуу хоёр дахь албадан дуудлага худалдаанд оруулах тухай 2023 оны 6 дугаар сарын 26-ны өдрийн , дугаар албан бичгээр төлбөр төлөгч, авагч нарт баталгаат шуудангаар хүргүүлсэн. 2023 оны 7 дугаар сарын 07-ны өдрийн хоёр дахь албадан дуудлага худалдаагаар төлбөр төлөгч П.*******гийн үүргийн гүйцэтгэлд барьцаалсан үл хөдлөх эд хөрөнгө нь 161,734,899 төгрөгөөр худалдан борлогдсон тул 2023 оны 7 дугаар сарын 17-ны өдрийн 4/13393 дугаар албан бичгээр үүргийн гүйцэтгэлд барьцаалсан үл хөдлөх эд хөрөнгө худалдан борлогдсон талаар талуудад мэдэгдсэн. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.3-т Шийдвэр гүйцэтгэгч мэдэгдэх хуудсыг дуудан ирүүлж гардуулах бөгөөд боломжгүй тохиолдолд биечлэн, эсхүл баталгаат шуудангаар хүргүүлнэ гэж заасан. П.*******гийн эрхийг дээд зэргээр хангасан. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд заасны дагуу өөрөө худалдах 1 сарын хугацаа өгсөн боловч, энэ хугацаанд орон сууцаа зарж чадаагүй, хоёр дахь дуудлага худалдаа болох хүртэл байраа зараад төлбөрөө төлөх бүрэн боломжтой байсан ч шүүхийн шийдвэр биелүүлэхээс зайлсхийж хугацаа авч байна. Төлбөр төлөгч П.******* нь шүүхэд нэхэмжлэл гаргасны дагуу Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2023 оны 5 дугаар сарын 29-ний өдрийн 101/ШЗ2023/13556 дугаар захирамжаар шийдвэр гүйцэтгэх ажиллагааг түдгэлзүүлсэн. Шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хуулийн дагуу явагдсан тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

 

3: Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд шүүхэд гаргасан тайлбар болон итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдааны хэлэлцүүлэгт гаргасан тайлбартаа.

Хариуцагч П.******* нь шүүхийн шийдвэрээр төлөх ёстой төлбөрийг сайн дураар төлж барагдуулахгүй байсан тул шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгүүлэх хүсэлтийг тус банк бус санхүүгийн байгууллагаас гаргаж, улмаар албадан гүйцэтгэх шүүгчийн захирамж гарч, шүүхийн гүйцэтгэх хуудас бичигдсэн. Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газартай холбогдох гэрээг байгуулан төлбөр барагдуулах ажиллагаа хуулийн дагуу явагдаж байсан болно. Төлбөр төлөгч П.******* нь тус шүүхэд шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааны талаар Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрыг хариуцагчаар татсан нэхэмжлэл гаргаснаар шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа зогсоод байна. Нэхэмжлэлдээ 2023 оны 5 дугаар сарын 26-ны өдөр Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт очиж уулзсан, мөн өөрийн хөрөнгийг албадан дуудлага худалдаанд орж байгааг мэдсэн талаар дурдсан байна.дээрх нөхцөл байдлаас харахад хуулийн дагуу ажиллагаа явж байгаа талаар мэдэж байсан ба шуудан үйлчилгээгээр явуулсан мэдэгдлийг гардаж аваагүй гэдэг нь эргэлзээтэй бөгөөд төлбөр төлөгч өөрөө санаатайгаар гардаж аваагүй болох нь харагдаж байна. Учир нь өөрийн гаргасан нэхэмжлэлдээ өөрт нь шуудангаар мэдэгдэл очихыг мэдсэн талаараа тодорхой бичсэн байна. Мөн төлбөр авагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчтэй холбогдож ярьсан мэтээр бичсэн байх бөгөөд төлбөр авагчийн зүгээс шууд дуудлага худалдаанд оруулна, өөрсдөө худалдаж авна гэх мэтээр ярьсан болгож, худал зүйлийг болсон мэтээр бичсэн байна. Иргэний хууль, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд заасны дагуу шийдвэр гүйцэтгэгч ажилласан байх бөгөөд шуудан үйлчилгээнд мэдэгдлийг хийсэн нь хуулийн хугацаанд байгаа, хоёр дахь албадан дуудлага худалдааны мэдэгдлийг шуудан үйлчилгээгээр илгээсэн нь хуулийн дагуу зөвшөөрөгдсөн үйл ажиллагаа байдаг. Төлбөр төлөгч П.******* хүчин төгөлдөр шүүхийн шийдвэрийн дагуу төлөх төлбөрөө төлөөгүй, шүүхийн шийдвэрийг биелүүлэх хугацааг сунжруулж байгаа нь манай байгууллагын эрх ашгийг ноцтойгоор зөрчиж байна. Манай байгууллага баталгаат шуудангаар мэдэгдэх хуудсыг авсан. П.******* 7 сард хотод байгаагүй, энэ хүн Заамарт алтан дээр байна, машин зарах гэж байна гээд ярьсан. Өнөөдөр дуудлага худалдаа болсныг мэдээгүй мэтээр тайлбар өгч байна. Манайд шуудан ирж болоод байхад яагаад П.******* гэдэг хүнд очоогүй вэ. Манай байгууллагаас дуудлага худалдаанд орж үнийг нь буулгаж авсан зүйл байхгүй. Гаргасан нэхэмжлэл нотлох баримтын хүрээнд нотлогдохгүй, хэлсэн зүйл нь дандаа зөрүүтэй. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

 

4. Хэрэг бүрдүүлсэн нотлох баримтууд:

4.1. Нэхэмжлэгч талаас ирүүлсэн: нэхэмжлэл, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт /хх-1-3, 4/, Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2023.09.09-ний өдрийн 101/ШЗ2023/18765 дугаар захирамж /хх-5-7/, П.*******гийн иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-8/, үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн лавлагаа /хх-9/, НШШГГ-ын 2023.05.25-ны 4-161/10557 дугаартай мэдэгдэл /хх-10/, 2023.05.23-ны 6/18 дугаартай анхны албадан дуудлага худалдаа явуулах тухай тогтоол /хх-11/, П.*******гийн 2023.07.07-ны гомдол /хх-12/, 2023.07.19-ний 4/06 дугаартай Шийдвэр гүйцэтгэх ажиллагааны гомдол хянан шийдвэрлэсэн тухай тогтоол /хх-13/, П.*******гийн 2023.07.24-ний гомдол /хх-14-15/, ШШГЕГ-ын Шийдвэр гүйцэтгэх албаны 2023.08.02-ны 3-1/1992 дугаартай гомдлын хариу /хх-16/, НШШГГ-ын 2023.07.17-ны 4/13393 дугаартай мэдэгдэл /хх-17/, Монгол шуудан ХК-ийн 2023.08.01-ний 18/201 дугаартай тодорхойлолт /хх-18/, П.*******гийн ХААН банкны дугаартай дансны хуулга /хх-19-43/, 2023.11.27-ны итгэмжлэл /хх-147/,

4.2. Хариуцагч талаас ирүүлсэн: 2023.08.29-ний итгэмжлэл /хх-48/, хариу тайлбар /хх-58-59/, шийдвэр гүйцэтгэлийн хувийн хэргийн нүүр /хх-60/, 2022.05.31-ний 101/ГХ2022/01238 дугаар Шүүхийн гүйцэтгэх хуудас /хх-61/, Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2022.05.31-ний 101/ШЗ2022/13661 дугаар Шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгүүлэх захирамж /хх-62/, Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020.05.15-ны 101/ШШ2020/01732 дугаар шийдвэр /хх-63-65/, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020.10.12-ны 2120 дугаар магадлал /хх-66-69/, Монгол Улсын Дээд шүүхийн Хяналтын шатны Иргэний хэргийн шүүх хуралдааны 2022.04.12-ны дугаар тогтоол /хх-70-71/, 2022.06.10-ны 22260840 дугаар Шийдвэр гүйцэтгэх ажиллагаа үүсгэх тухай тогтоол, шийдвэр гүйцэтгэгчийн тэмдэглэл /хх-72,73/, 2022.06.23-ны шийдвэр гүйцэтгэгчийн тэмдэглэл /хх-74/, 2022.08.19-ний шийдвэр гүйцэтгэгчийн тэмдэглэл /хх-75/, 2022.08.30-ны шийдвэр гүйцэтгэгчийн тэмдэглэл /хх-76/, 2022.11.03-ны 161/002 дугаартай Хөрөнгийн эрх түдгэлзүүлэх тухай тогтоол /хх-77/, 2023.01.10-ны дугаартай Эд хөрөнгө битүүмжлэх тухай тогтоол, шийдвэр гүйцэтгэгчийн тэмдэглэл /хх-79, 80/, 2023.03.23-ны дугаартай Эд хөрөнгө хураах тухай тогтоол /хх-81,82/, НШШГГ-ын 2023.04.05-ны 4-161/6479 дугаартай Үнийн санал ирүүлэх тухай мэдэгдэл /хх-83/, 2022.04.17-ны НШШГГ-т ирүүлсэн П.*******гийн үнийн санал /хх-84/, 2023.04.18-ны ******* ******* ******* ББСБ ХХК-ийн шинжээч томилуулах хүсэлт /хх-85/, 2023.04.18-ны 4/143 дугаартай Шинжээч томилох тухай тогтоол, тэмдэглэл /хх-86, 87/, ХХК-ийн 2023.04.21-ний дугаартай Хөрөнгийн үнэлгээ /хх-88/, НШШГГ-ын 2023.04.21-ний 4-161/10322, дугаартай Хөрөнгийн үнэлгээний мэдэгдэл /хх-89, 90/, 2023.04.24-ний НШШГГ-т ирүүлсэн П.*******гийн хөрөнгө бие даан борлуулах хүсэлт /хх-91/, 2023.05.23-ны шийдвэр гүйцэтгэгчийн Албадан дуудлага худалдаанд оруулах санал /хх-92/, 2023.05.23-ны 6/18 дугаартай Анхны албадан дуудлага худалдаа явуулах тухай тогтоол /хх-93/, НШШГГ-ын 2023.05.25-ны 4-161/10577 дугаартай мэдэгдэл /хх-94/, Анхны албадан дуудлага худалдааны зар /хх-95-96/, 2023.06.09-ний Албадан дуудлага худалдааны тэмдэглэл /хх-97-99/, 2023.06.20-ны 7/7 дугаартай Хоёр дахь албадан дуудлага худалдаа явуулах тухай тогтоол /хх-100, 101/, НШШГГ-ын 2023.06.26-ны 4-161/12592 дугаартай мэдэгдэл /хх-102/, Хоёр дахь албадан дуудлага худалдааны зар /хх-103-104/, 2023.07.07-ны Албадан дуудлага худалдааны тэмдэглэл /хх-105-108/, НШШГГ-ын 2023.07.17-ны 4/13393 дугаартай мэдэгдэл /хх-109/, П.*******гийн 2023.07.07-ны өдрийн гомдол /хх-110/, 2023.07.19-ний 4/06 дугаартай Шийдвэр гүйцэтгэх ажиллагааны гомдол хянан шийдвэрлэсэн тухай тогтоол /хх-111/, 2023.07.21-ний Шийдвэр гүйцэтгэгчийн тэмдэглэл /хх-112/, 2023.07.24-ний Шийдвэр гүйцэтгэгчийн тэмдэглэл /хх-113/, НШШГГ-ын 2023.08.08-ны 4-161/14018 дугаартай мэдэгдэл /хх-114/, 2023.08.10-ны Шийдвэр гүйцэтгэгчийн тэмдэглэл /хх-115/, НШШГГ-ын 2023.08.15-ны өдрийн 4-161/15029 дугаартай мэдэгдэл, шийдвэр гүйцэтгэгчийн тэмдэглэл /хх-116, 117/, НШШГГ-ын 2023.08.22-ны 4-161/15493 дугаартай мэдэгдэл, шийдвэр гүйцэтгэгчийн тэмдэглэл /хх-118, 119, 120/, 2023.08.28-ны Шийдвэр гүйцэтгэгчийн тэмдэглэл /хх-121, 122/, П.*******гийн 2023.08.28-ны өдрийн гомдол /хх-123/,

4.3. Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдээс ирүүлсэн: 2023.09.04-ний өдрийн хүсэлт /хх-53/, ******* ******* ******* ББСБ ХХК-ийн хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ, тусгай зөвшөөрөл /хх-54, 55-57/, 2023.09.04-ний итгэмжлэл /хх-126/, 2023.09.25-ны тайлбар /хх-131/.

 

Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

 

1. Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзэв.

 

2. Нэхэмжлэгч П.******* нь хариуцагч Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт холбогдуулан Ахлах шийдвэр гүйцэтгэгчийн 2023 оны 6 дугаар сарын 20-ны өдрийн эрхийн улсын бүртгэлийн ******* дугаартай, Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг, 4 дүгээр хороо, Энхтайваны өргөн чөлөө гудамж, 44/3 байр, 12 тоотод байрлах 99,35 м.кв талбайтай орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийн Хоёр дахь албадан дуудлага худалдаа явуулах тухай 7/7 дугаар тогтоолыг хүчингүй болгуулах тухай гомдлын шаардлагыг гаргасан

 

3. Хариуцагч Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар нь шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааг хуулийн дагуу явуулсан, 2023 оны 6 дугаар сарын 20-ны өдрийн 7/7 дугаар Хоёр дахь албадан дуудлага худалдаа явуулах тухай тогтоол нь хуульд нийцсэн тул нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэх тайлбарыг гарган маргажээ.

 

4. Шийдвэр гүйцэтгэх ажиллагааны төлбөр авагч ******* ******* ******* ББСБ ХХК нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдээр оролцсон ба төлбөр төлөгч П.******* шүүхийн шийдвэрийн дагуу төлбөр төлөх үүргээ биелүүлэлгүй, шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаанд үндэслэлгүй гомдол гаргаж удаашруулан тус байгууллагын эрх ашгийг хөндөж байгаа, нэхэмжлэгчийн гаргасан гомдол, шаардлага нь үндэслэлгүй, шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хуулийн дагуу явагдаж байгаа гэх тайлбарыг гаргаж байна.

 

5. Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 5 дугаар сарын 15-ны өдрийн 101/ШШ2020/01732 дугаар шийдвэрээр хариуцагч П.*******гээс 102,304,000 төгрөг, улсын тэмдэгтийн хураамжид 516,720 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч ******* ******* ******* ББСБ ХХК-д олгож, шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй тохиолдолд барьцааны зүйл болох П.*******гийн өмчлөлийн Ба тоотод байрлах эрхийн улсын бүртгэлийн дугаарт бүртгэлтэй 99,35 м.кв талбайтай орон сууцыг худалдан борлуулж үүргийн гүйцэтгэлийг хангахыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж шийдвэрлэсэн.

 

Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн 2120 дугаар магадлалаар шүүхийн шийдвэрт хариуцагч П.*******гээс 95,776,000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 6,528,000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 636,830 төгрөг гаргуулах гэж өөрчлөлт оруулж, бусад заалтыг хэвээр үлдээж шийдвэрлэсэн.

 

Монгол Улсын Дээд шүүхийн Хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдааны 2022 оны 4 дүгээр сарын 12-ны өдрийн дугаар тогтоолоор шийдвэр, магадлалд өөрчлөлт оруулж хариуцагч П.*******гээс 84,696,000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 17,808,000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож, улсын тэмдэгтийн хураамжид 581,430 төгрөгийг гаргуулж, бусад заалтыг хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

 

6. Хариуцагч шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй үндэслэлээр Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2022 оны 5 дугаар сарын 31-ний өдрийн 101/ШЗ2022/13661 дугаар Шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгүүлэх тухай захирамж, 101/ГХ2022/01238 дугаартай Шүүхийн гүйцэтгэх хуудас бичигдсэн байна. /хх-ийн 61, 62/

 

7. Хариуцагч Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгэхээр дараах ажиллагаануудыг явуулсан байна. Үүнд:

 

7.1. 2022 оны 6 дугаар сарын 10-ны өдрийн 22260840 дугаар тогтоолоор шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа үүсгэсэн.

 

7.2. 2022 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн 161/002 дугаар Хөрөнгийн эрх түдгэлзүүлэх тухай тогтоолоор барьцааны зүйл болох төлбөр төлөгч П.*******гийн өмчлөлийн Баянзүрх дүүргийн  дугаарт бүртгэлтэй 99,35 м.кв талбайтай орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийн захиран зарцуулах эрхийг түдгэлзүүлж, 2023 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн дугаар Эд хөрөнгө битүүмжлэх тухай тогтоолоор битүүмжилж, 2023 оны 3 дугаар сарын 23-ны өдрийн дугаар Эд хөрөнгө хураах тухай тогтоолоор барьцааны зүйл болох үл хөдлөх эд хөрөнгийг хураах ажиллагааг явуулсан байна.

 

7.3. Шийдвэр гүйцэтгэгч нь барьцааны зүйл болох битүүмжилж, хураагдсан орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийн үнийн санал авах ажиллагааг хийхдээ төлбөр төлөгч П.*******д 2023 оны 4 дүгээр сарын 05-ны өдрийн 4-161/6479 дугаартай албан бичгээр мэдэгдсэн. /хх-ийн 83/

 

Төлбөр төлөгч П.******* нь 2023 оны 4 дүгээр сарын 17-ны өдөр өөрийн өмчлөлийн үл хөдлөх эд хөрөнгийг 330,000,000 төгрөгөөр үнэлэн албадан дуудлага худалдаанд оруулах саналыг ирүүлсэн байх ба төлбөр авагч ******* ******* ******* ББСБ ХХК шинжээч томилуулан үнэлгээ тогтоолгох хүсэлтийг гаргажээ. /хх-ийн 84, 85/

 

7.4. Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 42 дугаар зүйл, 55 дугаар зүйлийн 55.2-т заасныг баримтлан 2023 оны 4 дүгээр сарын 18-ны өдрийн 4/143 дугаар тогтоолоор эрхийн улсын бүртгэлийн ******* дугаарт бүртгэлтэй, Баянзүрх дүүргийн  тоотод байрлах 99,35 м.кв талбайтай орон сууцны зориулалттай эд хөрөнгийн үнэлгээг тогтоох шинжээчээр ХХК-ийн томилж, хууль тайлбарлаж эрх, үүргийг танилцуулах холбогдох ажиллагааг хийж, үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээг тогтоохыг шинжээчид даалгажээ. /хх-ийн 86, 87/

 

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.2.2-т зааснаар талууд, өмчлөгч Иргэний хуулийн 177.1-д заасны дагуу тохиролцоогүй хөрөнгийг шинжээчээр үнэлүүлэхээр заасан тул Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас барьцааны зүйл болох хөрөнгийн үнэлгээ хийлгэхээр шинжээч томилсон нь үндэслэлтэй, хууль зөрчөөгүй байна.

 

ХХК-ийн үнэлгээчин нь тогтоолын дагуу тухайн хөрөнгийг үнэлэн, 2023 оны 4 дүгээр сарын 21-ний өдөр хөрөнгийн үнэлгээний тайланг гаргаж, эрхийн улсын бүртгэлийн ******* дугаарт бүртгэлтэй, Баянзүрх дүүргийн тоотод байрлах 99,35 м.кв талбайтай орон сууцны зориулалттай эд хөрөнгийг 315,469,798 төгрөгөөр үнэлжээ. /хх-ийн 88/

 

Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар шинжээчийн хөрөнгийн үнэлгээний тайланг 2023 оны 4 дүгээр сарын 21-ний өдрийн 4-161/10322, дугаартай мэдэгдлээр төлбөр авагч, төлбөр төлөгч нарт тус тус мэдэгдсэн байна. /хх-ийн 89, 90/

 

7.5. Нэхэмжлэгч П.******* нь шийдвэр гүйцэтгэх ажиллагааны явцад эд хөрөнгө битүүмжилсэн, хураасан, үнийн санал авсан, шинжээч томилсон ажиллагаа болон холбогдох тогтоол, шийдвэртэй холбогдуулан гомдол гаргаж байгаагүй болох нь хэрэгт авагдсан баримт болон зохигчдын тайлбараар тогтоогдож байна.

 

8. Төлбөр төлөгч П.******* нь 2023 оны 4 дүгээр сарын 24-ний өдөр Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт шинжээчийн үнэлгээгээр 315,469,798 төгрөгөөр үнэлэгдсэн өөрийн өмчлөлийн үл хөдлөх хөрөнгийг 1 сарын хугацаанд бие даан худалдан борлуулах хүсэлтийг гаргажээ. /хх-ийн 91/

 

9. Шийдвэр гүйцэтгэгч нь 2023 оны 5 дугаар сарын 23-ны өдөр битүүмжилж, хураагдсан орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг албадан дуудлага худалдаанд оруулах саналыг гаргаж, ахлах шийдвэр гүйцэтгэгч 2023 оны 5 дугаар сарын 23-ны өдрийн 6/18 дугаар Анхны албадан дуудлага худалдаа явуулах тухай тогтоолыг гаргаж, шийдвэр гүйцэтгэгч нь 2023 оны 5 дугаар сарын 25-ны өдрийн 4-161/10557 дугаар мэдэгдлийг төлбөр төлөгч Д.*******д 2023 оны 5 дугаар сарын 26-ны өдөр Монгол шуудан ХК-ийн баталгаат шуудангаар хүргүүлсэн байна. /хх-ийн 92, 93, 94/

 

10. 2023 оны 6 дугаар сарын 09-ний өдрийн албадан дуудлага худалдаагаар төлбөр төлөгч П.*******гийн өмчлөлийн орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө худалдан борлогдоогүй тул Ахлах шийдвэр гүйцэтгэгч 2023 оны 6 дугаар сарын 20-ны өдрийн 7/7 дугаар Хоёр дахь албадан дуудлага худалдаа явуулах тухай тогтоолыг гаргаж, шийдвэр гүйцэтгэгч нь 2023 оны 6 дугаар сарын 26-ны өдрийн 4-161/12592 дугаар мэдэгдлийг төлбөр төлөгч Д.*******д 2023 оны 6 дугаар сарын 27-ны өдөр Монгол шуудан ХК-ийн баталгаат шуудангаар хүргүүлсэн байна. /хх-ийн 100, 101, 102/

 

11. 2023 оны 7 дугаар сарын 07-ны өдөр зохион байгуулсан албадан дуудлага худалдаагаар төлбөр төлөгч П.*******гийн өмчлөлийн битүүмжилж, хураагдсан эрхийн улсын бүртгэлийн ******* дугаарт бүртгэлтэй, Баянзүрх дүүргийн 4 дүгээр хороо, Энхтайваны өргөн чөлөө гудамж, 44/3 байрны 12 тоотод байрлах 99,35 м.кв талбайтай орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө 161,734,899 төгрөгөөр худалдан борлогджээ. /хх-ийн 105-108/

 

12. Шийдвэр гүйцэтгэгч нь барьцааны зүйл болох битүүмжлэн, хураагдсан орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө худалдан борлогдсон талаарх 2023 оны 7 дугаар сарын 17-ны өдрийн 4/13393 дугаар мэдэгдлийг төлбөр төлөгч П.*******д 2023 оны 7 дугаар сарын 18-ны өдөр Монгол шуудан ХК-ийн баталгаат шуудангаар хүргүүлсэн байна. /хх-ийн 109/

 

Мөн шийдвэр гүйцэтгэгч нь төлбөр төлөгч П.*******д албадан дуудлага худалдаагаар худалдан борлогдсон орон сууцыг султган чөлөөлж өгөх тухай 2023 оны 8 дугаар сарын 08-ны өдөр 49161/14618, 8 дугаар сарын 15-ны өдөр 4-161/15029, 8 дугаар сарын 22-ны өдөр 04-161/15493 дугаартай мэдэгдлийг тус тус хүргүүлжээ. /хх-ийн 114-115, 116-117, 118-119, 120, 121, 122/12

 

13. Төлбөр төлөгч П.******* нь 2023 оны 7 дугаар сарын 07-ны өдөр Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын Ахлах шийдвэр гүйцэтгэгчид түүний өмчлөлийн хөрөнгөд хууль зөрчиж шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа явуулсан үндэслэлээр шийдвэр гүйцэтгэгчийн 2023 оны 1 дүгээр сарын 10-ны өдрийн Эд хөрөнгө битүүмжлэх тогтоол, Анхны албадан дуудлага худалдаа явуулах тухай тогтоол, Хоёр дахь албадан дуудлага худалдаа явуулах тухай тогтоолуудыг хүчингүй болгуулах тухай гомдол гаргасан байх ба 2023 оны 7 дугаар сарын 19-ний өдрийн 4/06 дугаар Шийдвэр гүйцэтгэх ажиллагааны гомдол хянан шийдвэрлэсэн тухай тогтоолоор ...үүргийн гүйцэтгэлд барьцаалсан төлбөрт хураагдсан үл хөдлөх хөрөнгийг битүүмжлэх ажиллагаанд гомдол гаргах хугацаа хэтрүүлсэн, анхны болон хоёр дахь дуудлага худалдаанд оруулах тухай тогтоол, мэдэгдлийг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 15 дугаар зүйл, 14 дүгээр зүйлийн 14.3-т заасны дагуу хүргүүлсэн нь хуульд нийцсэн... гэсэн үндэслэлээр гомдлыг хангахаас татгалзсан байна. /хх-ийн 12, 13/

 

Дээр дурдсан гомдол шийдвэрлэсэн ахлах шийдвэр гүйцэтгэгчийн шийдвэртэй холбогдуулан төлбөр төлөгч П.******* нь 2023 оны 7 дугаар сарын 24-ний өдөр Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газарт гомдол гаргасан байх ба Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын Шийдвэр гүйцэтгэх албаны 2023 оны 8 дугаар сарын 02-ны өдрийн 3-1/1992 дугаартай албан бичгээр ...хөрөнгөөс төлбөр гаргуулах ажиллагаа хуульд нийцсэн байх тул гомдлыг шийдвэрлэх үндэслэлгүй байна гэсэн хариу өгчээ. /хх-ийн 14-15, 16/

 

14. Нэхэмжлэгч П.******* нь шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаатай холбогдуулан гаргасан түүний гомдлыг шийдвэрлэсэн шийдвэрийг эс зөвшөөрч гомдлын шаардлага бүхий нэхэмжлэлийг 2023 оны 8 дугаар сарын 16-ны өдөр шүүхэд гаргасан нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.4-т заасныг зөрчөөгүй байна.

 

Нэхэмжлэгч нь шүүхэд гаргасан гомдлын шаардлагын үндэслэлээ шүүхийн шийдвэрийн дагуу төлөх төлбөрийг мөнгөөр төлөх хүсэлтэй гэдгээ илэрхийлсэн байхад хүсэлтийг харгалзалгүй албадан дуудлага худалдаанд оруулсан, хоёр дахь албадан дуудлага худалдааны талаар түүнд мэдэгдээгүй, хоёр дахь албадан дуудлага худалдаанд оруулах тогтоол, мэдэгдлийг танилцуулалгүй дуудлага худалдаанд оролцох эрхийг нь хязгаарлаж, өмчлөгчийн эрхийг зөрчсөн гэж тайлбарлаж ахлах шийдвэр гүйцэтгэгчийн 2023 оны 6 дугаар сарын 20-ны өдрийн 7/7 дугаар Хоёр дахь албадан дуудлага худалдаа явуулах тухай тогтоол-ыг хүчингүй болгуулах шаардлагыг гаргажээ.

 

15. Хэрэгт авагдсан баримтаар шийдвэр гүйцэтгэх ажиллагааны төлбөр төлөгч тал болох П.*******тэй холбоотой дараах үйл баримт тогтоогдож байна. Үүнд:

 

15.1. Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар нь 2022 оны 6 дугаар сарын 10-ны өдрөөс шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааг явуулж, 2022 оны 6 дугаар сарын 23-ны өдөр төлбөр төлөгч П.*******тэй уулзан шүүхийн шийдвэрийг биелүүлэх мэдэгдлийг гардуулж, холбогдох тэмдэглэлийг үйлдсэн байх ба П.******* нь түүнд холбогдох шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа явагдаж байгааг мэдэж, ажиллагаанд оролцсон болох нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогдож байна. /хх-ийн 74/

 

15.2. 2023 оны 1 дүгээр сарын 10-ны өдрийн эд хөрөнгө битүүмжлэх, 2023 оны 3 дугаар сарын 23-ны өдрийн эд хөрөнгө хураах ажиллагаанд төлбөр төлөгч П.******* нь өөрөө биечлэн оролцсон нь хэрэгт авагдсан тогтоол, шийдвэр гүйцэтгэгчийн тэмдэглэлээр тус тус тогтоогдож байна. /хх-ийн 79, 80, 81, 82/

 

15.3. Шийдвэр гүйцэтгэгч нь битүүмжилж, хураагдсан барьцаа хөрөнгийн үнийн санал ирүүлэх мэдэгдлийг төлбөр төлөгч П.*******д 2023 оны 4 дүгээр сарын 05-ны өдөр Монгол шуудан ХК-ийн баталгаат шуудангаар хүргүүлж, П.******* 2023 оны 4 дүгээр сарын 17-ны өдөр өөрийн өмчлөлийн орон сууцыг 330,000,000 төгрөгөөр үнэлж албадан дуудлага худалдаанд оруулах саналыг гаргасан, мөн шинжээчийн тогтоосон үнэлгээний мэдэгдлийг 2023 оны 4 дүгээр сарын 21-ний өдөр хүргүүлснийг гардан авч, 2023 оны 4 дүгээр сарын 24-ний өдөр өөрийн өмчлөлийн хөрөнгөө Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 62 дугаар зүйлийн 62.1-д заасны дагуу 1 сарын хугацаанд бие даан худалдан борлуулах саналыг гаргасан нь баримтаар тогтоогдож байна. /хх-ийн 84, 91/

 

15.4. Дээр дурдсан үйл баримтуудаас үзэхэд нэхэмжлэгч П.******* нь шийдвэр гүйцэтгэх ажиллагаанд биечлэн оролцож, хуульд заасны дагуу эрх, үүргээ хэрэгжүүлж байсан болох нь тогтоогдож байна.

 

16. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.3-т Шийдвэр гүйцэтгэгч мэдэгдэх хуудсыг дуудан ирүүлж гардуулах бөгөөд боломжгүй тохиолдолд биечлэн, эсхүл баталгаат шуудангаар хүргүүлнэ гэж заасны дагуу шийдвэр гүйцэтгэгч нь төлбөр төлөгчид шийдвэр гүйцэтгэх ажиллагаатай холбоотой мэдэгдэл хүргүүлэх ажиллагааг дор дурдсан байдлаар хэрэгжүүлсэн байна. Үүнд:

- 2022 оны 6 дугаар сарын 10-ны өдөр Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын зарлан дуудах мэдэгдэх хуудсыг төлбөр төлөгчийн хаягаар очин биечлэн хүргэсэн /хх-ийн 73/,

- 2022 оны 8 дугаар сарын 19-ний өдөр шүүхийн шийдвэр биелүүлэх мэдэгдлийг төлбөр төлөгчийн хаягаар очин биечлэн хүргэсэн /хх-ийн 75/,

- 2022 оны 8 дугаар сарын 30-ны өдөр зарлан дуудаж ирүүлэх мэдэгдлийг төлбөр төлөгчийн хаягаар очин биечлэн хүргэсэн, мөн төлбөр төлөгчийн холбогдох утсаар мэдэгдсэн /хх-ийн 76/

- 2023 оны 4 дүгээр сарын 05-ны өдрийн үнийн санал ирүүлэх мэдэгдлийг Монгол шуудан ХК-ийн баталгаат шуудангаар хүргүүлсэн /хх-ийн 83/

- 2023 оны 4 дүгээр сарын 21-ний өдрийн хөрөнгийн үнэлгээний мэдэгдлийг төлбөр төлөгчийн хаягаар очин биечлэн хүргэсэн /хх-ийн 90/

- 2023 оны 5 дугаар сарын 25-ны өдрийн анхны албадан дуудлага худалдааны мэдэгдлийг 2023 оны 5 дугаар сарын 26-ны өдөр Монгол шуудан ХК-ийн баталгаат шуудангаар хүргүүлсэн /хх-ийн 94/

- 2023 оны 6 дугаар сарын 26-ны өдрийн хоёр дахь албадан дуудлага худалдааны мэдэгдлийг 2023 оны 6 дугаар сарын 27-ны өдөр Монгол шуудан ХК-ийн баталгаат шуудангаар хүргүүлсэн /хх-ийн 102/

- 2023 оны 7 дугаар сарын 17-ны өдрийн битүүмжилж, хураагдсан орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө хоёр дахь албадан дуудлага худалдаагаар худалдан борлогдсон болох тухай мэдэгдлийг 2023 оны 7 дугаар сарын 18-ны өдөр Монгол шуудан ХК-ийн баталгаат шуудангаар хүргүүлсэн, 2023 оны 7 дугаар сарын 21-ний өдөр төлбөр төлөгчийн утсаар мэдэгдсэн, 2023 оны 7 дугаар сарын 24-ний өдөр нийслэлийн шүүхийн шийдвэр газрын байранд биечлэн /хх-ийн 109, 112, 113/

- хоёр дахь албадан дуудлага худалдаагаар борлогдсон орон сууцыг султган чөлөөлөх мэдэгдлийг 2023 оны 8 дугаар сарын 08-ны өдөр төлбөр төлөгчид биечлэн гардуулсан, 2023 оны 8 дугаар сарын 10-ны өдөр төлбөр төлөгчийн хаягаар биечлэн хүргэсэн, 2023 оны 8 дугаар сарын 15-ны өдөр Монгол шуудан ХК-ийн баталгаат шуудангаар хүргүүлсэн, мөн төлбөр төлөгчийн утсаар мэдэгдсэн, 2023 оны 8 дугаар сарын 22-ны өдөр Монгол шуудан ХК-ийн баталгаат шуудангаар хүргүүлсэн, мөн төлбөр төлөгчийн хаягаар очин биечлэн хүргэсэн, 2023 оны 8 дугаар сарын 28-ны өдөр төлбөр төлөгчийн утсаар холбогдон тус тус мэдэгдсэн /хх-ийн 114, 115, 116, 117, 118, 119, 120, 121, 122/

 

17. Нэхэмжлэгч П.******* нь шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааны явцад шүүхийн шийдвэрийн дагуу төлөх төлбөрийг мөнгөөр төлөх хүсэлтэй гэдгээ илэрхийлсэн байхад хүсэлтийг харгалзалгүй албадан дуудлага худалдаанд оруулсан гэж тайлбарлаж байх боловч нэхэмжлэгч өөрөө өмчлөлийн орон сууцаа 330,000,000 төгрөгөөр үнэлж албадан дуудлага худалдаанд оруулах саналыг гаргасан нь тогтоогдож байна. /хх-ийн 84/

 

Мөн тэрээр шинжээчийн үнэлгээгээр 315,469,798 төгрөгөөр үнэлэгдсэн өөрийн өмчлөлийн үл хөдлөх хөрөнгийг сарын хугацаанд бие даан худалдан борлуулах хүсэлт гаргаснаар албадан дуудлага худалдаанд оруулах хугацааг хойшлуулсан байх ба төлбөр төлөгчийн хүсэлтэд дурдсан 1 сарын хугацаа өнгөрсний дараа ахлах шийдвэр гүйцэтгэгч анхны албадан дуудлага худалдаа явуулах тухай тогтоолыг гаргасан үйл баримтаар нэхэмжлэгч П.******* нь хуульд заасны дагуу албадан дуудлага худалдаа явуулах ажиллагаа явагдахыг мэдэж байсан болох нь тогтоогдож байна.

 

18. Хэрэгт авагдсан баримтын хүрээнд шийдвэр гүйцэтгэгч нь нэхэмжлэгчийн анхны болон хоёр дахь албадан дуудлага худалдаанд оролцох эрхийг зөрчиж ажиллагаанд оролцуулалгүй хууль зөрчсөн гэж үзэх үндэслэл тогтоогдохгүй байна. Тодруулбал, хэрэгт авагдсан баримтаар шийдвэр гүйцэтгэгч нь шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааг явуулахдаа төлбөр төлөгч, төлбөр авагч нарт ажиллагаа тус бүрийн мэдэгдлийг тухай бүрд нь хүргүүлж, тэмдэглэл үйлдэж байсан болох нь тогтоогдож байх бөгөөд шийдвэр гүйцэтгэгчийн үйл ажиллагаанаас шалтгаалж төлбөр төлөгч шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаанд оролцох эрхээ хэрэгжүүлэх боломжгүй нөхцөл байдал үүссэн гэж үзэх үндэслэл баримтаар тогтоогдохгүй байна.

 

19. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.1.1-д иргэний шийдвэр гүйцэтгэх ажиллагааны талууд шийдвэр гүйцэтгэлийг баталгаажуулах арга хэмжээ гүйцэтгэхэд байлцах, 33.1.3-т иргэний шийдвэр гүйцэтгэх ажиллагааны явцад үүссэн асуудлаар санал, хүсэлт гаргах эрхтэй гэж заасан бөгөөд нэхэмжлэгч П.******* нь хуульд заасан эрхээ хэрэгжүүлэх боломжгүй байсан болохоо баримтаар нотлоогүй.

 

Нэхэмжлэгч нь өөрийн эрх нь зөрчигдсөн гэх үндэслэлээ шүүхийн шийдвэрийн дагуу төлөх төлбөрийг мөнгөөр төлөх хүсэлтэй гэдгээ илэрхийлсэн байхад хүсэлтийг харгалзалгүй албадан дуудлага худалдаанд оруулсан, хоёр дахь албадан дуудлага худалдаанд оруулах тогтоол, мэдэгдлийг танилцуулалгүй дуудлага худалдаанд оролцох эрхийг нь хязгаарлаж, өмчлөгчийн эрхийг зөрчсөн гэж тайлбарлаж байх боловч уг тайлбараа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1, 107 дугаар зүйлийн 107.3-д зааснаар баримтаар нотлоогүй, шийдвэр гүйцэтгэх ажиллагааны явцад нэхэмжлэгчийн эрхийг хязгаарласан, зөрчсөн гэх тайлбар нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогдохгүй байна.

 

20. Хариуцагч Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар нь төлбөр төлөгч П.*******д холбогдох шийдвэр гүйцэтгэх ажиллагааг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд заасны дагуу явуулсан байх ба хоёр дахь албадан дуудлага худалдаа явуулах тогтоол гаргасан, мэдэгдэл хүргүүлэх ажиллагаа нь холбогдох хуулийн заалтыг зөрчөөгүй байх тул Ахлах шийдвэр гүйцэтгэгчийн 2023 оны 6 дугаар сарын 20-ны өдрийн Хоёр дахь албадан дуудлага худалдаа явуулах тухай 7/7 дугаар тогтоолыг хүчингүй болгох үндэслэлгүй байна.

 

21. Дээр дурдсан үндэслэлүүдийг нэгтгэн хариуцагч Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын Ахлах шийдвэр гүйцэтгэгчийн 2023 оны 6 дугаар сарын 20-ны өдрийн эрхийн улсын бүртгэлийн ******* дугаартай, Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг, 4 дүгээр хороо, Энхтайваны өргөн чөлөө гудамж, 44/3-р байр, 12 тоотод байрлах 99,35 м.кв талбайтай орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийн хоёр дахь албадан дуудлага худалдаа явуулах тухай 7/7 дугаар тогтоолыг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.

 

22. Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосон тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээх нь хуульд нийцнэ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.3, 116, 118, 160 дугаар зүйлийн 160.1.2-т заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.4-т заасныг баримтлан, хариуцагч Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт холбогдох Ахлах шийдвэр гүйцэтгэгчийн 2023 оны 6 дугаар сарын 20-ны өдрийн эрхийн улсын бүртгэлийн ******* дугаартай,  тоотод байрлах 99,35 м.кв талбайтай орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийн Хоёр дахь албадан дуудлага худалдаа явуулах тухай 7/7 дугаар тогтоолыг хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.4-т заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.ЦЭРЭНДОЛГОР