Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 04 сарын 17 өдөр

Дугаар 101/ШШ2024/02089

 

 

 

 

 

 

 

 

2024 04 17 101/ШШ2024/02089

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч З.Б даргалж, шүүгч Г.Б, Б.Ц нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар,

Нэхэмжлэгч: А-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Т,

Хариуцагч : А

Хариуцагч: Э ХХК нарт холбогдох

Гэм хорын хохиролд 148,124,532 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Б, хариуцагч Э.Агийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Г, хариуцагч Э ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Л, иргэдийн төлөөлөгч М.Б нарыг оролцуулав.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэл болон нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбарт:

2020 оны 09 сарын 26-ны өдөр  Н.Т болон Э.А нар нь манай өмчлөлийн Жийп вранглер маркийн 0000 УБЕ улсын дугаартай автомашиныг жолоодон явж байхдаа замгүй өвс ихтэй газраар удаан хугацаагаар явсны улмаас гал гарч шатаж устсан.

Тус автомашин нь ХХХК-иас Х ХХК-нд 2019 оны 7 сарын 03-ны өдрийн 0 дугаартай санхүүгийн түрээсийн гэрээгээр 96 сарын хугацаатай түрээслэж байсан автомашин байсан бөгөөд Санхүүгийн түрээсийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.3, талуудын хооронд байгуулсан санхүүгийн түрээсийн гэрээний 2.5-д тус тус заасны дагуу тээврийн хэрэгсэл нь манай өмчлөлийн эд хөрөнгө байсан.

Хэрэгт авагдсан баримт болох Пын 2020 оны 10 сарын 26-ны өдрийн 4/829 дугаартай тогтоолд автомашин шатах үед иргэн Э.А нь өөрийн найз гэх Н.Ттэй хамт уг автомашиныг эзэмшиж байсан үйл баримт тогтоогддог.

Дээрх баримтыг үндэслэн нэхэмжлэгч нь автомашиныг эзэмшиж байсан этгээдүүдээс Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 болон 497.3-д заасны дагуу бодит хохирлыг нэхэмжлэхээр хариуцагчаар тодорхойлсон.

Иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Н.Тийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь Н.Тийг автомшашины осол гарах үед Х ХХК-ийн гүйцэтгэх захирлын тушаалаар томилолтоор ажиллаж байсан тухай тус компанийн Гүйцэтгэх захирлын тушаалыг баримтаар гаргаж өгсөн тул уг баримтыг эргэлзээгүй байх үүднээс Нийгмийн даатгалаас лавлагааг гаргуулсан. Уг лавлагаагаар Н.Т нь 2020 ондЭ ХХК-д ажиллаж байсан үйл баримт тогтоогдсон. Мөн хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нараас Н.Т нь уг компанид хөдөлмөрийн гэрээний дагуу ажил гүйцэтгэж байсан гэх түүнтэй 2015 оны 08 сарын 01-ний өдөр байгуулсан Хөдөлмөрийн гэрээ мөн компанийн дүрэм Захирлын хувийн жолоочийн ажлын байрны тодорхойлолт,Э ХХК-ийн Ерөнхий захирлын 2020 оны 01 сарын 09-ний өдрийн 11 дугаартай тушаалыг нотлох баримтаар шүүхэд гаргаж өгсөн.

Тиймээс нэхэмжлэгч талаас Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.1-д заасан үндэслэлээр Н.Ттэй хөдөлмөрийн гэрээ байгуулсан, ажил олгогч болохЭ ХХК-ийг хамтран хариуцагчаар татсан.

Ийнхүү хариуцагч талаас гаргаж өгсөн нотлох баримт болон хэрэгт авагдсан байгаа Дын газрын 2020 оны 10 сарын 26-ны өдрийн 4/829 дугаартай тогтоолоос Т нь Э.Агийн найзын хувиар жолоодож явсан уу эсхүлЭ ХХК-ийн ажилтны хувиар албан ажлаа гүйцэтгэж явсан уу гэдгийг тодруулж,Э ХХК-ийг хамтран хариуцагчаар татсан. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар нэхэмжлэгч өөрөө хариуцагчаа тодорхойлдог.

Хэрэгт Н.Т, Э.А нар нь осол гарах үед манай өмчлөлийн автомашиныг жолоодож явсан, Н.Т ньЭ ХХК-тай хөдөлмөрийн гэрээ байгуулсан этгээд болох тухай баримтууд цугларсан учир Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 497.3 болон 498 дугаар зүйлийн 498.1-д заасан үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлага гаргасан.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Н.Т ньЭ ХХК-тай хөдөлмөрийн гэрээтэй ажилтан байсан нь тодорхой болсон тул Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.1 дэх хэсэгт заасны дагуу хөдөлмөрийн гэрээний дагуу ажил үүргээ гүйцэтгэж байх явцдаа учруулсан хохирлыг тухайн байгууллагаас нэхэмжилж хариуцагчаарЭ ХХК болон Э.А нарыг тодорхойлж Н.Тээс татгалзаж байна гэв.

 

ХариуцагчЭ ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд ирүүлсэн хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Миний бие уг хэрэгтЭ ХХК-ийг төлөөлж оролцож байна. Хариуцагч Н.Т нь ХХХК-нд ажил үүргээ гүйцэтгэж байх явцад автомашин шатсан үйл явдал гарсан бөгөөд тухайн автомашины үнийг Х ХХК-иас Х ХХК-нд гаргуулах тухай шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр шийдвэр байгаа.

Нэхэмжлэгч талд хохирсон зүйл байхгүй. Манай байгууллагаас түрээсийн гэрээний зүйл устаж үгүй болсон гээд 147 сая орчим төгрөгийн хохирол нэхэмжлээд шүүх түүнийг нь хангаад шийдсэн. Дахиад гэм хороор шаардлага гаргаад 148 сая төгрөгийг гаргуулвал энэ компани маань үндэслэлгүй хөрөнгөжсөн зүйл болно.

Нэхэмжлэгч тал түрээний гэрээний үүргээ зөрчөөд даатгалд даатгуулаагүйгээс манай байгууллагад 148 сая төгрөгийн хохирол учирсан гэж бид шүүхэд нэхэмжлэл гаргасан. Үүнийг нь ч шүүх хангаж шийдвэрлэсэн. Энэ хохирол нь өөрийх нь байгууллагын ажилчидын хайхрамжгүй үйл ажиллагаатай холбоотой. Манай байгууллагын хувьд тухайн үед ажилтан Н.Тийг Х ХХК-нд шилжүүлэн ажилуулласан зүйл байгаа. Энэ зам тээврийн осолд манай компани ямар ч буруугүй, хамааралгүй. Иймд нэхэмжлэлийн шаардлага үндэслэлгүй тул хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

 

Хариуцагч Э.Агийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа:Нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна. Э.А нь тухайн үед ажил үүргээ гүйцэтгэж явсан. Тээврийн хэрэгсэл гэнэтийн байдлаар устаж үгүй болсонтой холбоотойгоор Х ХХК нь манай Х ХХК-нд холбогдуулан түрээсийн зүйл устаж үгүй болсонтой холбоотой хохирол учирсан гэх үндэслэлээр 147 сая орчим төгрөгийн нэхэмжлэл гаргасан. Үүнийг нь шүүх хангаж шийдвэрлэсэн. Манай зүгээс даатгалын байгууллагад хандаж эд хөрөнгөд учирсан хохирлын мөнгийг гаргуулах гэсэн боловч Х ХХК нь даатгалын гэрээний хураамжаа төлөөгүйгээс бид даатгалаас мөнгө авах боломжгүй бол 148 сая төгрөгийн нэхэмжлэл гаргасныг шүүх мөн хангаж шийдвэрлэсэн.

Ингээд санхүүгийн түрээсийн гэрээний зүйл устсан мөн манай зүгээс хохирлоо харилцан тооцоод зөрүүг нь өгч дуусгавар болгоод гэрээний зүйл болох тээврийн хэрэгслийнхээ дугаар авах хүсэлт гаргасан боловч нэхэмжлэгч тал хүлээж аваагүй.

Нэхэмжлэгчийн хувьд тухайн тээврийн хэрэгсэлтэй холбоотой хохирлоо гэрээний дагуу манай байгууллагаас гаргуулаад авчихсан байж дахин гүйцэтгэх удирдлага болон түүнтэй хамт явж байсан хүмүүс холбогдуулан нэхэмжлэл гаргаж байгаа нь үндэслэлгүй. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

Иргэдийн төлөөлөгч дүгнэлтдээ:

Х ХХК-иас Х ХХК-нд мөнгө төлсөн. Мөн нөгөө тал мөнгө төлсөн. Хинд 60 сая төгрөг илүү төлсөн. Нийт Х 200 сая төгрөг авсан. Х ХХК машинаа шалгаж гараагүйгээс осол гарсан. Хинд хохирол байхгүй. Мөнгөө төлсөн гэж үзэж байна гэв.

 

Хэрэгт авагдсан нотлох баримтууд:

Нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, итгэмжлэл, хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ, лавлагаа, Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн 02212 дугаартай шийдвэр, М групп ХХК, Х ХХК нарын хооронд байгуулсан автомашин худалдах, худалдан авах тухай гэрээ, Х ХХК, Х ХХК нарын 2019 оны 7 сарын 03-ны өдөр байгуулсан 0 дугаартай санхүүгийн түрээсийн гэрээ, эргэн төлөлтийн хуваарь, 2019 оны 7 сарын 04-ний өдрийн Х ХХК-иас М групп ХХК-нд 163,000,000 төгрөг шилжүүлсэн төлбөрийн баримт, Х ХХК-ийн эд хөрөнгө хүлээлцсэн акт, 0000 УБЕ улсын дугаартай тээврийн хэрэгслийн гэрчилгээний хуулбар, Дын газрын 2020-10-26-ны өдрийн 4/829 дугаартай тогтоолын хуулбар, Вендо ХХК-ийн 2020 оны 10 сарын 26-ны өдрийн хөрөнгийн үнэлгээний тайлан, Х ХХК-с Х ХХК-нд хүргүүлсэн албан бичиг, 2022-08-29-ний өдрийн 1,002,843 төгрөгийн төлбөрийн баримт, 0000 УНӨ улсын дугаартай тээврийн хэрэгслийн бүртгэлийн лавлагаа, нэхэмжлэгчийн тодруулсан нэхэмжлэлийн шаардлага,

Хариуцагчаас итгэмжлэл, Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхэд гаргасан сөрөг нэхэмжпэл, Х ХХК-ийн Чингэлтэй дүүргийн шүүхэд гаргасан хариу тайлбар, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдол, Улсын дээд шүүхийн 0 дугаартай тогтоол, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн магадлал, хариуцагч Н.Тээс олгосон итгэмжпэл, Х ХХК-ийн улсын бүртгэлийн гэрчилгээ, дүрэм, гүйцэтгэх захирлын 2020-8-14-ний өдрийн зөвшөөрөл олгох тухай тушаал,Э ХХК-ийн дүрэм , жолоочийн ажлын байрны тодорхойлолт,Э ХХК-ийн Н.Ттэй 2015 оны 8 сарын 01-ний өдөр байгуулсан хөдөлмөрийн гэрээ, Улсын дээд шүүхийн иргэний хэргийн танхимд гаргасан гомдол,Э ХХК-ийн ерөнхий захирлын ажилтан шилжүүлэн ажиллуулах тухай тушаал,Э ХХК-ийн олгосон итгэмжлэл, улсын бүртгэлийн гэрчилгээ, дүрэм зэрэг баримтыг шүүхэд гаргасан.

Шүүхийн журмаар нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хүсэлтээр Нийгмийн даатгалын ерөнхий газраас Н.Тийн нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолтыг тус тус бүрдүүлсэн нь хэрэгт авагдсан байна.

 

Шүүх хуралдаанд зохигчдын гаргасан тайлбар, хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад,

ҮНДЭСЛЭХ нь:

 

1. Нэхэмжлэгч Х ХК нь хариуцагч Э.А, Н.Т нарт холбогдуулан гэм хорын хохиролд 148,124,532 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргаж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Н.Тэд холбогдуулан гаргасан нэхэмжлэлийн шаардлагаас татгалзсан бөгөөд хариуцагч нар нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй гэж маргасан.

2. Шүүх бүрэлдэхүүн зохигчдын тайлбар хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж үзэв.

3. Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагыг хангуулах үндэслэлийг ... иргэн Э.А, Н.Т нь нар 2020 оны 9 сарын 26-ны өдөр Д газар 0000 УНӨ улсын дугаартай Жийп вранглер маркийн тээврийн хэрэгсэлтэй явж байхдаа уг тээврийн хэрэгсэлд гал авалцуулж шатаасны улмаас байгууллагад 148,124,532 төгрөгийн хохирол учруулсан. Хариуцагч Н.Т нь тээврийн хэрэгслийг жолоодож явах үедээ Э ХХК-нд хөдөлмөрийн гэрээгээр ажиллаж байсан тул ажилтныхаа учруулсан хохирлыг хариуцах үүрэгтэй. Шүүхийн шийдвэрээр манай байгууллагаас гаргуулахаар шийдвэрлэсэн 148,124,532 төгрөгийг хохирол учирахад А ХХК болон Э.А нарын гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүй нөлөөлсөн тул уг хохирлыг гаргуулна гэж тодорхойлсон.

Хариуцагч нар татгалзлын үндэслэлээ ...Х ХХК рууЭ ХХК-аас ажилтан шилжүүлэн ажиллуулах гэрээ байгуулсан.Э ХХК-ийн хувьд бусдад гэм хор учруулаагүй бөгөөд ажилтан Н.Тийн бусдад учруулсан хохирлыг байгууллага хариуцах үүрэггүй, байгууллагын үйл ажиллагаатай хамааралгүй. Мөн түрээсийн эд зүйл устаж үгүй болсонтой холбоотойгоор Х ХХК-иас Х ХХК-нд 147,121,689 төгрөг гаргуулахаар шийдвэрлэсэн бөгөөд нэхэмжлэгчийн хувьд учирсан хохирол байхгүй тул нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэж маргасан.

4. Хэрэгт авагдсан баримтуудаар дараахь үйл баримтууд тогтоогдож байна.

4.1.Х ХХК нь 2019 оны 7 сарын 03-ны өдөр Х ХХК-тай 0дугаартай санхүүгийн түрээсийн гэрээ байгуулж, уг гэрээний хавсралтад заасан түрээсийн зүйл болох тээврийн хэрэгслийг түрээслэгчийн эзэмшил ашиглалтанд шилжүүлэх, түрээслэгч нь түрээсийн зүйлийг ашигласны төлбөрийг гэрээнд заасан нөхцөл журмын дагуу түрээслүүлэгчид төлөхөөр харилцан тохиролцсон байх бөгөөд түрээсийн нийт төлбөрийг бүрэн төлснөөр түрээсийн зүйлийг өмчлөх эрх түрээслэгчид шилжихээр заасан байна. /хх-ийн 17-22 дугаар тал/

4.2. Д-ын 2020 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн 0 дугаартай хэрэг бүртгэлтийн хэрэг нээхээс татгалзах тухай прокурорын тогтоолд иргэн Э.А, Н.Т нар нь 2020 оны 9 дүгээр сарын 26-ны өдөр Д гэх газар 0000 УНӨ улсын дугаартай Жийп вранглер маркийн тээврийн хэрэгсэлтэй явж байхдаа уг тээврийн хэрэгсэлд гал авалцан шатаж, Х ХХК-нд 148,124,532 төгрөгийн, байгаль экологид 75,000 төгрөгийн хохирол учирсан талаар дүгнэсэн байна. /хх-ийн 94-95 дугаар тал/

4.3 Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 10 дугаар сарын 0-ний өдрийн 0 дугаартай шийдвэр, Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2022 оны 01 сарын 0-ны өдрийн 0 дугаартай магадлалаар Иргэний хуулийн 219 дүгээр зүйлийн 219.1, 227 дугаар зүйлийн 227.1 дэх хэсэгт заасныг баримтлан даатгалын хураамжийг даатгуулагч буюу Х ХХК төлөөгүйн улмаас даатгалын нөхөн төлбөр төлөгдөх боломжгүй болж, Х ХХК-нд хохирол учирсан гэх үндэслэлээр Х ХХК-иас 148,124,532 төгрөгийг гаргуулж Х ХХК-нд олгохоор, Иргэний хуулийн 312 дугаар зүйлийн 312.1, 315 дугаар зүйлийн 315.1-д зааснаар санхүүгийн түрээсийн зүйл болох тээврийн хэрэгсэл устаж үгүй болсноос учирсан хохиролд Х ХХК-иас 147,121,689 төгрөгийг гаргуулж Х ХХК-нд олгож тус тус шийдвэрлэсэн байна. /хх-ийн 9-13, 80-84 дүгээр тал/

5.Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт бусдын эрх амь нас эрүүл мэнд, нэр төр, алдан хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл эс үйлдэхүйгээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй гэж заасан.

Хуулиар хамгаалагдсан ашиг сонирхолд бусдын эд хөрөнгийн эрх хамаарах бөгөөд тухайн эд хөрөнгийн өмчлөгч, эзэмшигч нь өөрийн эд хөрөнгөд хууль бусаар санаатай болгоомжгүй үйлдэл эс үйлдэхгүйгээр хохирол учруулсан гэм буруутай этгээдээс эд хөрөнгөд учирсан хохирлоо гаргуулахаар шаардах эрхтэй юм.

Хэрэгт нотлох баримтаар авагдсан Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 0 дугаар шийдвэрээр санхүүгийн түрээсийн гэрээний зүйл болох тээврийн хэрэгсэл устаж үгүй болсны улмаас Х ХХК-нд учирсан хохиролд 147,121,689 төгрөгийг Х ХХК-иас гаргуулж олгохоор шийдвэрлэсэн байна. /хх-ийн 9-13, 80-84 дүгээр тал/

Тодруулбал, Санхүүгийн түрээсийн гэрээний зүйл устаж үгүй болсны улмаас Х ХК-нд учирсан хохирлыг буюу эд хөрөнгийн хохирлыг хүчин төгөлдөр шүүхийн шийдвэрийн дагуу гаргуулахаар шийдвэрлэсэн тул Х ХК нь эд хөрөнгийн хохирлыг гэм хорын хариуцлагын хүрээнд гаргуулахаар дахин шаардах эрхгүй байна.

6.Нэхэмжлэгчээс шүүхийн шийдвэрээр Х ХХК-иас Х ХХК-нд олгохоор шийдвэрлэсэн 148,124,532 төгрөгийн хохирлыг хариуцагч Э.А болонЭ ХХК нараас гаргуулах шаардлага гаргасан.

Хэрэгт авагдсан баримтаар хариуцагч Э.А болон Э ХХК нарын хууль бус санаатай буюу болгоомжгүй үйлдэл эс үлдэхүйн улмаас нэхэмжлэгчид 148,124,532 төгрөгийн хохирол учирсан гэж үзэхээргүй байна.

Учир нь Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 10 дугаар сарын 0-ний өдрийн 0 дугаартай шүүхийн шийдвэрээр Х ХХК нь санхүүгийн түрээсийн гэрээгээр хүлээсэн даатгалын хураамжийг хуваарийн дагуу төлөх үүргээ биелүүлээгүйээс Х ХХК-нд 148,124,532 төгрөгийн хохирол учирсан гэх үндэслэлээр Х ХХК-иас 148,124,532 төгрөгийг гаргуулахаар шийдвэрлэсэн байна.

7.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.4-т шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрээр нэгэнт тогтоогдсон буюу нийтэд илэрхий үйл барит хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой байвал түүний дахин нотлохгүй гэж заасан.

Нэхэмжлэгчид бусдад төлөх төлбөр буюу 148,124,532 төгрөгийн хохирол учирахад хариуцагч нарын гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүй нөлөөлсөн гэж үзэх үндэслэл хэрэгт авагдсан баримтаар тогтоогдохгүй байх тул Х ХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх үндэслэлгүй байна.

8.Иймд Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч Х ХК-ийн хариуцагч Э.А,Э ХХК нараас 148,124,532 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзэв.

Иргэний хуулийн 497 дугаар зүйлд заасан ерөнхий зохицуулалтын хүрээнд шүүх дүгнэлт хийж нэхэмжлэгч Х ХК-ийг эд хөрөнгөд учирсан гэм хорын хохирлыг бусдаас шаардах эрхгүй байна гэж үзсэн тул гэм хор учрахад шууд блон шууд бус байдлаар хариуцлага хүлээх этгээд хэн болох талаар мөн хуулийн 498 дугаар зүйлд зохицуулсан тусгай зохицуулалтын хүрээнд дүгнэлт хийх шаардлаггүй гэж үзсэн болно.

9. Шүүх хуралдаанд иргэдийн төлөөлөгчөөр оролцсон М.Б нь Х ХХК-иас Х ХХК-нд төлөх ёстой мөнгөө төлсөн. Хинд 60 сая төгрөг илүү төлсөн. Нийт Х 200 сая орчим төгрөг авсан. Х ХХК машин шалгаж гараагүйгээс осол гарсан. Хинд хохирол байхгүй. Мөнгөө төлсөн гэж үзэж байна гэж дүгнэсэн нь шүүхийн шийдвэрийн үндэслэлтэй нийцсэн болохыг дурдав.

10.Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Х ХК нь хариуцагч Н.Тэд холбогдуулан гаргасан нэхэмжлэлийн шаардлагаас татгалзсан болохыг дурдах нь зйүтэй байна.

11. Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн тул нэхэмжлэгчийн төлсөн улсын тэмдэгтийн хураамжийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт зааснаар улсын орлогод үлдээн шийдвэрлэсэн болно.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.3, 116, 118 дугаар зүйлүүдийг тус тус удирдлага болгон

 

                           ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч Х ХК-ийн хариуцагч Э.А,Э ХХК нарт холбогдуулан гаргасан 148,124,532 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч Х ХК нь хариуцагч Н.Тэд холбогдуулан гаргасан нэхэмжлэлээсээ татгалзсан болохыг баталж, түүнд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

3.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч Х ХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 0 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ               З.Б

              ШҮҮГЧИД                  Г.Б

                                                           Б.Ц