Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2021 оны 06 сарын 24 өдөр

Дугаар 135/ШШ2021/00519

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хэргийн индекс: 101/2020/04553/и

Дархан-Уул аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Алтантуяа даргалж, тус шүүхийн хурлын танхимд хийсэн шүүх хуралдаанаар

 

Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, Баянгол дүүрэг, ******* хороо, ******* тоотод оршин суугаа, /утас *******/, *******1 регистрийн дугаартай, ******* овогт ******* ******* нэхэмжлэлтэй

 

Хариуцагч: Дархан-Уул аймаг, Дархан сум, ******* баг, ******* байр, од оршин суугаа, /утас , /, регистрийн дугаартай, овогт холбогдох

 

32 000 000 төгрөг гаргуулахыг хүссэн үндсэн нэхэмжлэлтэй,

15 000 000 төгрөг гаргуулахыг хүссэн сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч , хариуцагч Б., хариуцагчийн өмгөөлөгч И.Атарбямба, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Ганхуяг нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч нь шүүхэд гаргасан нэхэмжлэл болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

би Б.ай 2020 оны 01 дүгээр сарын 05-ны өдөр УБВ Land cruiser машиныг зээлийн гэрээ байгуулж 80 000 000 төгрөгийг хүүгүй 4 сарын хугацаатай 2020 оны 05 дугаар сарын 15-ны өдөр хүртэл сард 20 000 000 төгрөг хийх журмаар тохиролцож гэрээ байгуулан гарын үсэг зурж нотариатаар батлуулсан. Гэрээний хугацаа дууссан боловч нь үлдэгдэл 20 000 000 төгрөгийг төлөөгүй өнөөг хүрч байна. Гэрээнд заасны дагуу хугацаа хэтрүүлсэн хоног тутамд 0,5 хувийн алданги тооцож 120 хоногийн алданги үндсэн зээл 20 000 000 төгрөг түүний хүү болох 12 000 000 төгрөгийн хамт хариуцагч аас гаргуулахаар нэхэмжлэл гаргаж байна.

2020 оны 01 дүгээр сарын 04-ний өдөр Улаанбаатар хотоос 52-ын даваа өгсөж явахад хариуцагч ын хүү хар өнгийн Приус-30 маркийн тээврийн хэрэгсэлтэй урсгал сөрж ирэн Б.******* өмчлөлд байдаг ланд круйзер-200 маркийн тээврийн хэрэгслийг мөргөж, 44 сая төгрөгийн хохирол учруулсан байдаг. Хохирлын үнэлгээний тайлан гарсан байдаг. Сонгинохайрхан дүүргийн замын цагдаагаас энэ хэргийг шалгахад ын хүүгийн 100 хувь буруутай гэсэн ослын дүгнэлт гарсан байдаг. уулзаж, хүүхдийнхээ өмнөөс явж байна, гомдол саналгүй гээд өргөдлөө татаад авчих хохирлыг барагдуулъя гэж хэлсэн байдаг. үнэхээр тийм юм бол би машинаа 120 сая төгрөгөөр авсан юм, та 100 сая төгрөг төлөөд авна гэвэл гомдол санал, хохирол төлбөргүй гээд хэлээд өгье гэхэд 80 сая төгрөгөөр авъя гэж хэлээд, талууд тохиролцоонд хүрсэн байдаг. Тээврийн хэрэгслийн эвдэрсэн үеийн гэрэл зургийн үзүүлэлтэй байгаа бөгөөд тухайн үед тээврийн хэрэгсэлд суурилагдсан байгаа шинэ амортизатор нь цоо шинэ гэсэн шинж үгүй байдаг. Тээврийн хэрэгслийн дүгнэлтэд дундаж эдэлгээтэй тээврийн хэрэгсэл гэсэн байдаг. Ингээд талуудын тохиролцсоноор 80 сая төгрөгийг төлж, тээврийн хэрэгслийг авна, төлбөрийг нэн даруй төлнө гэсэн байдаг. Иргэний хуульд заасан гэрээ байгуулагдсан байна. Тус гэрээнд эд хөрөнгийн эрхийн доголдолгүй тээврийн хэрэгсэл нэг талаас өгнө гэж заасан байгаа ба зам тээврийн осол зөрчил гаргасан талаар гэрээнд дурдаагүй байдаг. 2020 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр УБВ улсын дугаартай тээврийн хэрэгслийг засварлаж, нэн даруй өөрийн нэр дээр шилжүүлж авах үүргийг хүлээж, төлбөрийг авахаар гэрээгээр тохиролцсон байдаг. Тус гэрээ нь талуудын хүсэл зоригийн биелэл бөгөөд хүчин төгөлдөр гэрээ юм. Мөн тээврийн хэрэгслийг худалдах худалдан авах гэрээний дагуу авахаас гадна, тооцооны төлбөр барагдуулах гэрээг байгуулж, гэрээгээ баталгаажуулсан байдаг юм. Тооцооны төлбөр барагдуулах гэрээгээр 2020 оны 05 дугаар сарын 15-ны өдөр гэхэд 80 сая төгрөгийг төлж барагдуулах ба сар бүрийн 15-ны өдөр 20 сая төгрөг төлнө гэж заасан байгаа. Гэвч хариуцагч тал 60 сая төгрөг төлснөөс хойш 20 сая төгрөгийн төлбөрийг төлөөгүй тул 2020 оны 09 дүгээр сарын 16-ны өдөр шүүхэд нэхэмжлэл гаргасан байгаа. Тооцооны төлбөр барагдуулах гэрээний 2 дугаар зүйлийн 2.1-т зааснаар төлбөр төлөгдөөгүй хугацаа хэтэрсэн тохиолдолд өдрийн 0,5 хувиар алданги тооцно гэж заасан байгаа. Хариуцагч нь 80 сая төгрөг төлөхөөс 60 сая төгрөг төлсөн ба үлдэгдэл 20 сая төгрөг болон алданги 12 сая төгрөг, нийт 32 сая төгрөгийг аас нэхэмжилж байна. Гэтэл хариуцагчийн зүгээс 4 амортизаторын үнэ гэж 20 сая төгрөг нэхэмжилснийг шүүх хүлээж аваагүй тул дахин нэхэмжлэл гаргахдаа 15 сая төгрөг болгож бууруулсан байдаг ба тийм үнэтэй амортизатор байдаг талаар хэрэгт нотлох баримт байхгүйг шүүх харгалзан үзэх нь зүйтэй гэв.

 

Хариуцагч , түүний өмгөөлөгч И.Атарбямба нар нь шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа:

Нэхэмжилсэн 20 000 000 төгрөг, хүү, алданги гэх 12 000 000 төгрөг нь үндэслэлгүй бөгөөд хүлээн зөвшөөрөх боломжгүй юм. Үүнд нь 60 000 000 төгрөгийг дансаар авсан асуудал дээр маргадаггүй бөгөөд үлдэх 20 000 000 төгрөгийн учрыг олж мэдээгүй, түүний нөхөр болох асуугаагүй. Ташаа буруу хандсан гэж үзэж байна. Учир гэвэл үлдсэн гээд байгаа 20 000 000 төгрөгийг нь дээр өгсөн 60 000 000 төгрөгийн 30 000 000 төгрөгийг өгсний дараа та одоо 30 000 000 төгрөгийг тохиролцсон хугацаанаас өмнө нэн даруй цувруулахгүй бөөнд нь өгчих юм бол үлдэх 20 000 000 төгрөгийг авахгүй. Хасаж тооцъё гэж ярилцан ам хэлцэл хийсэн юм. Шалтгаан гэвэл уг тээврийн хэрэгсэл 2020 оны 01 дүгээр сарын 15-ны худалдах, худалдан авах гэрээнд заасанчлан биет байдлын доголдолгүй зориулалтаар ашиглах бүрэн боломжтой биш өөрөөр хэлбэл авто осолд орж 44 000 000 төгрөгийн эвдрэлтэй нь ХХК-ийн үнэлгээгээр тогтоогдсон автомашиныг авч зардал их гаргаж засаж янзлан зарна гэдгийг ойлголцон нэг дор 30 000 000 төгрөгийг бөөнд нь өгөх тохиролцоондоо хүрч 2020 оны 04 дүгээр сарын 14-нд мөнгийг өгч тооцоогүй болсон гэдгээ бүрэн ойлголцсон. Энэ талаар бид хоёр утсаар 2020 оны 04 сарын 13-ны үед ярилцсан ярианы бичлэг байгаа тул нотлох баримтаар өгөх болно. Уг бичлэгт 30 000 000 төгрөгийг өгчихвөл /Тэгэхээр бөөнд нь хийчихвэл хоёр яс салъя. Таныг зовоогоод яахав/ гэсэн тов тодорхой үг байгаа. Мөн миний /ах нь ярьснаараа бөөнд нь хийчихвэл болчихно/ гэх үг яриа нотолно. Дараа нь авсан машиныг их зардал гарган засаж 60 000 000 төгрөгөөр гэх хүнд худалдсан. Мөн нөгөө талаар , эхнэр нар машиныг зарахдаа 4 шинэ амартизатор сая дөнгөж тавьсан гэж хэлж харуулж байсан бөгөөд машиныг надад өгөхдөө кенийн 4 ширхэг пүрштэй амартизатор сольчихсон өгсөн. Үүнийг сольсон Мөнххада авто засварын 2020 оны 01 дүгээр сарын 07-ны тооцооны баримтаар давхар нотлогдоно. Landcruiser 200 маркийн автомашины пүрштэй шинэ 4 ширхэг амартизатор 20 000 000 төгрөгөөр авсан гэдгээ тухайн үед ярьж байсан юм. Тэд яриандаа хүрэхгүй гэрээг далимдуулж зүй бусаар их мөнгө нэхэмжилж байгаа. Өөр бусдад итгэмжлэл өгөх нэрийдлээр / гэгч/ хүнээр ажил хийлгүүлэхгүй дарамт хэвлэл мэдээлэлд цахим орчинд янз бүрийн юм бичүүлж нэр төрд халдсан. Иймд , нар машин зарахдаа сольж авсан 4 ширхэг амартизаторын үнэ болох 20 000 000 төгрөгийн сөрөг нэхэмжлэл гарган нэхэмжилнэ. Б.******* Landcruiser 200 авто машиныг би худалдах болсон цаад шалтгаан гэвэл нь эхнэрийнхээ дээр байдаг автомашиныг жолоодож яваад 2021 оны 01 дүгээр сарын 02-ны өдөр Улаанбаатарын наана түүхий эд авах цэгийн хажууд ын хүү жолоодож явсан приүс-30 автомашинтай мөргөлдөж 44 000 000 төгрөгийн хохирол учруулахад нь уг машиныг би тай ярилцан худалдан авах болсон. Мөнгийг данс руу хийх хэлцэл хийж Landcruiser автомашин түүний эхнэрийн нэр дээр байсан болохоор худалдан авах гэрээг тай хийсэн. Үнэн хэрэг дээр худалдан авах гэрээг тай хийсэн юм шиг хэлбэр талаасаа харагддаг боловч агуулга нь гэрээний нөхцөл болон мөнгөний дүнг ихэсгэх, багасгах асуудлыг гол үүрэг гүйцэтгэж 60 000 000 төгрөгийг тэр дансаар авч тооцоог дуусгах аман хэлцэл хийсэн. Энэ нь болон миний банкны дансны хуулгаар нотлогдоно.

Дээрх нөхцөл байдал болон миний зүгээс гарган өгч буй гэрээ бичлэг үнэлгээг автомашины зураг, банкны хуулга холбогдох нотлох баримтуудыг нягтлан үзэж Б.******* нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож миний гаргах сөрөг нэхэмжлэлийг хангаж өгөхийг хүсье гэв.

 

Хариуцагч нь шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлдээ:

нь автомашин худалдах 2020 оны 01 дүгээр 15-ны өдрийн гэрээний дагуу Landcruiser 200 маркийн машины үлдэгдэл мөнгө болох 20 000 000 төгрөг, алдангийн хамт 32 000 000 төгрөг нэхэмжилсэн байх тул би хариу болгон 15 000 000 төгрөгийн сөрөг нэхэмжлэл гаргаж байна. нь уг машиныг зарж надад хүлээлгэж өгөхдөө 15 000 000 төгрөгийн үнэ бүхий пүрштэй шинэ 4 ширхэг кень маркийн амартизаторыг сольчихоод өгсөн. Түүний нөхөр болох гэх авто засварын газраар солиулсан байдаг. Landcruiser 200 маркийн машины пүрштэй шинэ 4 амартизатор засварчнаар солиулж авсан ч, нотлох баримт болох тухайн өдрийн /2020.01.07/ ХХК-ийн тооцооны хуудас, зардалд 1 сая төгрөг гарсан байдаг. Тэд машиныг зарахдаа пүрштэй шинэ 4 амартизаторыг сая тавьсан гэж хэлж, харуулж байсан юм. Дэлгүүрт Landcruiser 200 авто машины пүрштэй 4 амартизатор 15 000 000 төгрөгөөр зарагдаж байгаа гэж ярьж байсан. гэрээнд заасанчлан шаардлага хангасан доголдолгүй машин зараагүй юм. Уг автомашиныг түүний нөхөр барьж явахдаа осолд орж 44 000 000 төгрөгийн үнэлгээ бүхий эвдрэл гаргасан байдаг. ХХК-ийн үнэлгээгээр тогтоогдсон. Нөгөө талаар Landcruiser 200-г худалдах асуудлыг мэдэж, зарах үнэ болон багасгах үнийн дүнг амаар тохирч, мөнгийг өөрийнхөө дансаар авах зэрэг асуудлыг үйлдэл, үйл ажиллагаагаар голлон оролцон шийдэж, эхнэртэйгээ нийлж авто машиныг амартизаторыг сольж авсан хүн юм. Энэ хүнийг гэрчээр дуудаж асуух нь зүйтэй байна. Эхнэр Б.******* нэр дээр байдаг Отгонбаярын өөрийн эзэмшлийн, Landcruiser 200 маркийн машиныг надад зарсан болно. Иймээс аас Landcruiser 200 маркийн машины пүрштэй 4 амартизаторын үнэ болох 15 000 000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэв.

 

Нэхэмжлэгч нь сөрөг нэхэмжлэлийн хариу тайлбартаа:

миний бие тус аймагт оршин суух Б. холбогдуулан 32 000 000 төгрөг нэхэмжилсэн ба хариуцагч нь дээрх мөнгөн дүнгээс 15 000 000 төгрөгийн сөрөг нэхэмжлэл гарган нэхэмжилжээ. Энэхүү 15 000 000 төгрөгийн 4 шинэ амартизаторыг Б.******* нөхөр, бид хоёрын хооронд хийгдсэн наймаа болох Landcruiser 200 маркийн автомашины 4 амартизаторыг авсан учир авсан гэх 4 амартизаторын үнэ 15 сая төгрөгийг аас гаргуулна уу гэжээ.

, нарын хооронд автомашин худалдах, худалдан авах хэлцэл, гэрээ хийгдсэн ба энэ асуудал дээр надад огт хамааралгүй 4 амартизаторын үнийг гаргуулна гэж буйг хүлээн зөвшөөрөхгүй байна. 4 шинэ амартизатор хэзээ, хэн хаанаас аваад Б. зарсан Landcruiser 200 маркийн автомашинд тавиад дараа нь буцааж авсан гэх асуудлыг миний зүгээс огт мэдэхгүй бөгөөд яагаад надтай холбон сөрөг нэхэмжлэл гаргаж байгааг ойлгохгүй байна. Иймд ын сөрөг нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй болно гэв.

 

Шүүх хуралдаанаар зохигч талуудын тайлбар, хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч нь хариуцагч Б. холбогдуулан худалдах, худалдан авах гэрээний дагуу шилжүүлсэн автомашины үлдэгдэл төлбөр 20 000 000 төгрөг, түүний алданги 12 000 000 төгрөг нийт 32 000 000 төгрөг гаргуулах, хариуцагч нь пүрштэй, 4 ширхэг Кень амаритзаторын үнэ 15 000 000 төгрөг гаргуулах сөрөг нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

 

Хариуцагч нь ослын улмаас эвдрэл, гэмтэлтэй байсан тул 80 сая төгрөгөөр тохиролцож автомашиныг худалдан авсан, 60 сая төгрөг шилжүүлсэн, гэрээ хийсэн болохоор бүх асуудлыг нөхөр тай тохиролцсон. Үлдэгдэл төлбөрөөс 30 000 000 төгрөг хийх үед нь ингээд тооцоогоо дуусгая гэсэн тул төлбөрийг бөөнд нь хийсэн. Өөрөөр хэлбэл үлдэгдэл 20 сая төгрөгөөс татгалзсан тул нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй гэж маргаж байна.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь шүүх хуралдаанд нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлийн талаар ..., нар тохиролцож авто ослын улмаас эвдрэл, гэмтэлтэй болсон тул 120 сая төгрөгөөс үнийг бууруулж, Тоёота Ланд круйзер-200 маркийн, УБВ улсын дугаартай, хар өнгийн автомашиныг 2020 оны 1 дүгээр сарын 15-ны өдөр 80 000 000 төгрөгөөр худалдах худалдан авах гэрээ, мөн өдрөө тооцоо нийлж, төлбөр барагдуулах гэрээ байгуулсан. Энэхүү гэрээгээр 80 000 000 төгрөгийг 2020 оны 5 дугаар сарын 15-ны дотор сар бүр 20 000 000 төгрөгөөр төлж барагдуулахаар, төлбөрийг төлөөгүй тохиолдолд 0,5 хувиар алданги тооцохоор тохиролцсон бөгөөд хариуцагч нь 60 000 000 төгрөгийг төлбөрт шилжүүлж, үлдэгдэл 20 000 000 төгрөгийг өгөлгүй гэрээний хугацаа хэтрүүлсэн тул үлдэгдэл төлбөр 20 000 000 төгрөг, түүний алданги 12 000 000 төгрөг нийт 32 000 000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

 

Дээрх Худалдах, худалдан авах гэрээний дагуу Б.******* эзэмшлийн автомашиныг хариуцагч өөрийн нэр дээр шилжүүлэн авч улмаар 2020 оны 4 дүгээр сарын 01-ний өдөр төлбөр барагдуулах гэрээ байгуулан П.ын эзэмшилд шилжүүлсэн үйл баримт зохигчдын тайлбар, П.тай байгуулсан гэрээ зэрэг баримтуудаар тогтоогдож байна. / хх-ийн 38-39 дүгээр тал/

Иймд талуудын хооронд Иргэний хуулийн 262 дугаар зүйлийн 262.1-д Зээлээр худалдах, худалдан авах гэрээгээр худалдагч нь худалдан авагч үнийг төлөхөөс өмнө эд хөрөнгийг шилжүүлэх, худалдан авагч нь үнийг гэрээнд заасны дагуу тодорхой цаг хугацааны дараа хэсэгчлэн буюу бүрэн, эсхүл тодорхой цаг хугацааны туршид хэсэгчлэн төлөх үүргийг хүлээнэ гэж заасан зээлээр худалдах, худалдан авах гэрээний харилцаа үүссэн байна.

 

Хариуцагч нь автомашины төлбөрт нийт 60 000 000 төгрөгийг хэсэгчлэн төлж барагдуулсан талаар тайлбар гаргасныг нэхэмжлэгч үгүйсгэж маргаагүй.

 

Хариуцагч нь үлдэгдэл 30 000 000 төгрөгийг шилжүүлэх үед үлдэгдэл төлбөрөөс Б.******* нөхөр татгалзсан талаар тайлбар гаргаж, нотлох баримтаар 2020 оны 4 дүгээр сарын 13-ний өдрийн 17:00 цагийн орчим тай утсаар ярьсан бичлэгийг шинжлэн судлуулсан бөгөөд уг яриагаар автомашины төлбөрийн талаар ярилцсан болох нь тогтоогдож байх боловч 20 000 000 төгрөгөөс татгалзаж байгаа эсэх нь тодорхойгүй байна.

Мөн Худалдах, худалдан авах гэрээний нэг тал болон автомашины эзэмшигч тай энэ талаар ярилцсан болон татгалзсан талаар нотлогдохгүй байх тул дээрх нотлох баримт нь тухайн хэрэгт хамааралгүй байна.

 

Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6-д хууль болон гэрээнд заасан хугацаа хэтрүүлсэн тал нь хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0,5 хувиас хэтрэхгүй хэмжээгээр тогтоосон анзыг алданги гэнэ, 232.4-д Анзын нийт дүн гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 50 хувиас хэтэрч болохгүй гэжээ.

Иймд талууд төлбөрийг хэсэгчлэн төлөхөөр гэрээнд тусгаж, гэрээний хугацаа хэтрүүлсэн тохиолдолд хариуцлага буюу алдангийг нэмж төлөхөөр тохиролцсон байх тул хариуцагч аас автомашины үлдэгдэл төлбөр 20 000 000 төгрөг, 2020 оны 5 дугаар сарын 15-ны өдрөөс хойш 399 хоногт алданги тооцож, дээрх хуульд зааснаар үнийн дүнгийн 50 хувиас хэтрэхгүй тул алданги 10 000 000 төгрөг нийт 30 000 000 төгрөг гаргуулж нэхэмжлэгч т олгох нь зүйтэй.

Хариуцагч нь сөрөг нэхэмжлэлийн үндэслэлийг ...нэхэмжлэгч нь үлдэгдэл төлбөр шаардсан тул гаргаж байна. Мөн автомашин ослын улмаас гэмтэлтэй байсан. Гэхдээ тохиролцож 80 000 000 төгрөгөөр авахаар болсны дагуу автомашины засварын газар аваачиж засварын төлбөрийг төлсөн. Гэтэл нэхэмжлэгч нь засварын газар байхад өөрийн ярьж байсан 20 000 000 төгрөгийн пүрштэй амартизаторыг тайлж авсан тул эгүүлэн авахаар 15 000 000 төгрөгийн нэхэмжлэл гаргасан гэж тайлбар гаргасан.

Хариуцагч нь сөрөг нэхэмжлэлийнхээ шаардлагатай холбогдуулан 2013 он Тоёота Ланд круйзер-200 маркийн автомашины пүрштэй урд, хойд 4 ширхэг шинэ амартизаторын зах зээлийн үнэ цэнийг тогтоолгохоор хүсэлт гаргасныг хангаж, шинжээчээр ХХК-ийг томилсон байна.

ХХК-ийн 2021 оны 5 дугаар сарын 27-ны өдрийн дүгнэлтээр пүрштэй амартизатор 1 ширхэг 750 000 төгрөг нийт 3 000 000 төгрөг гэж ирүүлсэнтэй зохигчид танилцаж санал, хүсэлт гаргаагүй байна.

Иргэний хуулийн 251 дүгээр зүйлийн 251.2-т Хэрэв гэрээнд эд хөрөнгийн чанарын талаар заагаагүй бол гэрээнд заасан зориулалтаар ашиглах боломжтой эд хөрөнгийг биет байдлын доголдолгүй гэж үзнэ, 254 дүгээр зүйлийн 254.1-д Худалдан авагч нь эд хөрөнгийн доголдлыг арилгуулах буюу доголдолгүй тухайн төрлийн эд хөрөнгөөр солиулах, доголдлыг арилгахад гаргасан зардлаа төлүүлэх, эсхүл гэрээг цуцлах шаардлага гаргах эрхтэй гэжээ.

 

Талууд нь гэрээндээ эд хөрөнгийн чанар байдлын талаар дунд гэж тусгасан байх бөгөөд хариуцагч нь автомашины амартизатор шинэ байсан болон түүнийг авч явсан талаар нотлох баримт ирүүлээгүй, мөн эд хөрөнгө доголдолтой байсан гэж үзэж байгаа бол доголдлыг арилгуулах талаар худалдагч мэдэгдэж байсан эсэх нь тогтоогдохгүй байна.

Иргэний хуулийн 254 дүгээр зүйлийн 254.6-д Худалдагч эд хөрөнгийн баталгаат хугацаа тогтоосон бол энэ хугацааны дотор, баталгаат хугацаа тогтоогоогүй бол тухайн эд хөрөнгийг өмчлөх эрхийг шилжүүлэн авснаас хойш зургаан сарын дотор доголдлыг илрүүлсэн худалдан авагч энэ хуулийн 254.1-д заасан шаардлагын аль нэгийг гаргах эрхтэй гэжээ.

Иймд хариуцагч нь эд хөрөнгийн доголдлыг арилгуулах буюу доголдолгүй тухайн төрлийн эд хөрөнгөөр солиулах, доголдлыг арилгахад гаргасан зардлаа төлүүлэх, эсхүл гэрээг цуцлах шаардлага гаргах эрхээ хэрэгжүүлээгүй хуулийн хугацаа хэтрүүлсэн байх тул хариуцагчийн 15 000 000 төгрөг гаргуулах сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 115.2.3, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь :

1. Иргэний хуулийн 262 дугаар зүйлийн 262.1, 254 дүгээр зүйлийн 254.6-д зааснаар хариуцагч аас 30 000 000 төгрөг гаргуулж нэхэмжлэгч т олгож, үлдэх 2 000 000 төгрөгийн шаардлага болон ын 15 000 000 төгрөг гаргуулах сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг тус тус хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 321 970 төгрөг, хариуцагчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 242 950 төгрөгийг тус тус төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 307 950 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг дурдсугай.

 

4. Энэхүү шийдвэрийг зохигчид эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.АЛТАНТУЯА