| Шүүх | Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Зоригтын Тунгалагмаа |
| Хэргийн индекс | 135/2021/00804/И |
| Дугаар | 135/шш2022/00925 |
| Огноо | 2022-06-15 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2022 оны 06 сарын 15 өдөр
Дугаар 135/шш2022/00925
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хэргийн индекс 135/2021/00804/и
Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн ерөнхий шүүгч З.*******маа даргалж, тус шүүхийн танхимд хийсэн хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Дархан-Уул аймаг, Дархан сум, ***** баг, **** хороолол, ***** тоотод оршин байгаа, ***** ББСБ ХХК / утас:*****/-ий нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Дархан-Уул аймаг, Дархан сум, ***** баг, **** хороолол, **** тоотод оршин суух, ******* ******* овогт ******* ******* / утас *****/, ******* овогт ******* ******* / утас:*****, *****/ нарт холбогдох,
86,453,967.97 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах тухай үндсэн нэхэмжлэлтэй,
2018 оны 11 сарын 16-ны өдрийн ***** ББСБ-тай хийсэн ***** тоот зээлийн нэмэлт гэрээ болон 2018 оны 11 сарын 16-ны өдрийн ****** тоот зээлийн нэмэлт гэрээг хүчин төгөлдөр бусад тооцуулах тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлагатай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч итгэмжлэгдсэн төлөөлөгч , хариуцагч *****, хариуцагч Б.*******ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч , шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Балжинням нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч ***** ББСБ ХХК нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:
Харилцагч *******, ***** нар нь ***** ББСБ ХХК-с 2017 оны 12 сарын 27-ны өдрийн ***** тоот Барьцаат зээлийн гэрээгээр Улсын бүртгэлийн ****** тоот дугаартай Дархан-Уул аймаг, Дархан сум **** баг, ***** хороолол **** тоот 2 өрөө орон сууц барьцаалан 15,000,000 /арван таван сая/ төгрөгийг сарын 4 хувийн хүүтэй, 24 сарын хугацаатай, 2018 оноос 05 сарын 30-ны өдөр ***** тоот Барьцаат зээлийн гэрээ, Үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар эд хөрөнгө өмчлөлд шилжүүлэх гэрээ /Фидуци/ -гээр Улсын бүртгэлийн ****** тоот дугаартай Дархан-Уул аймаг, Дархан сум, **** баг, ***** хороолол **** тоот 2 өрөө орон сууц, ***** ДАХ улсын дугаартай, ***** арлын дугаар бүхий Kamaz маркийн ачааны машин тус тус барьцаалан 28,000,000 /хорин хайман сая/ төгрөгийг сарын 4 хувийн хүүтэй, 24 сарын хугацаатай зээлсэн. Зээлийн гэрээний хугацаанд зээлийн гэрээнд заагдсан зээл, зээлийн хүү төлөх графикийг удаа дараа зөрчиж байсан ба 2018 оны 10 сард зээлдэгчээс ирүүлсэн зээлийн хугацаа сунгах, эргэн төлөлтийг хуваарийг өөрчлөн үндсэн зээл төлөлтөөс 2018 оны 11, 12, 2019 оны 1-5 сарыг дуусталх хугацаанд чөлөөлүүлэх хүсэлтийг хүлээн авч 2019 оны 11 сарын 16-ны өдөр Зээлийн нэмэлт гэрээ байгуулан дээрх 2 зээлийн хугацааг тус бүр 12 сараас сунган сард төлөх дүнг зээлдэгчид төлөх боломжтой дүнгээр /бизнесийн онцлогт нь тохируулан/ зээлийн эргэн төлөлтийн графикийг өөрчилсөн. ******* *******, ******* ******* нарын *****, ***** тоот зээлийн гэрээний хугацаа дуусаж дээрх хугацаанаас хойш нэг ч төлөлт хийгдээгүй байна. Зээлийн гэрээний заалт удаа дараа зөрчигдөж ББСБ-ын зүгээс Албан мэдэгдэл хүргүүлэн зөрчлөө арилгахыг сануулан хугацаа өгсөн боловч өнөөдрийг хүртэл төлөлт хийгдээгүй. Зээлдэгч нь ***** тоот гэрээний дагуу үндсэн зүйлд 4,999,998.55 төгрөг, зээлийн хүүгийн төлбөрт 8,234,321.57 төгрөг, ***** тоот гэрээний дагуу үндсэн зээлд 2,545,454 төгрөг, зээлийн хүүгийн төлбөрт 14,544,346,67 төгрөг тус тус төлсөн. 2021 оны 7 дугаар сарын 02-ны өдрийн байдлаар ***** тоот гэрэээний үндсэн өрийн үлдэгдэл 10,000,001.45 төгрөг,зээлийн гэрээний 2.1.3 дахь хэсэгт заасны дагуу бодогдсон хүүгийн үлдэгдэл 10,787,510.62 төгрөг нэмэгдүүлсэн хүүний үлдэгдэл 779,519.95 төгрөг буюу нийт 51.636,941.68 төгрөгийн өр төлбөр төлөгдөлгүй хуримтлагдаад байна. Жич: 2020 оны 8 сарын 1-нээс дээрх 2 зээлийн нэмэгдүүлсэн хүүг зогсоосон болно. Иймд дараах нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү. Нийт: 72,801,155.51 төгрөгийг улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 521,956 төгрөгийг хамт гаргуулж өгнө үү. Хариуцагч нь шүүхийн шийдвэрийг сайн дураараа биелүүлээгүй тохиолдолд үл хөдлөх эд хөрөнгийн тоот гэрчилгээтэй, эрхийн улсын бүртгэлийн ****** дугаарт бүртгэгдсэн Дархан-Уул аймаг,Дархан сум, **** баг, **** хороолол, **** тоот 2 өрөө орон сууц, ***** ДАХ улсын дугаартай камаз маркийн ачааны автомашинийг албадан дуудлага худалдаагаар худалдаж зээл, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүг төлүүлэх талаар шүүхийн шийдвэрт тусгаж өгнө үү гэв.
Нэхэмжлэгч итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлагадаа:
... Зээлдэгч нар нь гэрээний үүргээ удаа дараа зөрчсөн тул бид 2021 оны 08 сарын өдөр Дархан уул аймаг дахь иргэний хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргасан. Хариуцагч нар нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хүлээн зөвшөөрөхгүй байх тул бид дахин зээлийн гэрээнд заасны дагуу нэхэмжлэлийн шаардлага нэмэгдүүлж байна. ***** тоот 2021 оны 07 сарын 03-ны өдрөөс 2022 оны 04 сарын 01-ний өдрийн хүртэлх 10,000,001 төгрөгийн зээлийн хүүнд 3,576,986.82, ***** тоот гэрээний дагуу 2021 оны 06 сарын 04-с 2022 оны 04 сарын 01-ний хүртэлх 25,454,546 зээлийг хүүнд 10,075,815.91 төгрөг. Нийт 13,652,802.73 төгрөгийг нэхэмжилж нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлж байна гэв.
Хариуцагч *******, ***** нар нь шүүхэд гаргасан тайлбартаа:
Дархан-Уул аймаг, Дархан сум, 14-р багт, Банк бус санхүүгийн үйл ажиллагаа эрхлэх ***** ББСБ ХХК /*****/-ий нэхэмжлэлтэй, иргэн *****, ***** нарт холбогдох иргэний хэрэгт дараахь тайлбарыг хүргүүлж байна. Зээлдэгч иргэн ***** миний бие 2017 оноос эхлэн Сэлэнгэ аймгийн Ерөө болон Хүдэр сумдад Алтны бичил уурхай эрхлэгчдэд шатахуун буюу түлш нийлүүлэхээр зориулалтын автомашин худалдан авч түлш нийлүүлэн ажиллаж байсан. Энэхүү бизнесийн үйл ажиллагаа явуулахад зориулан өөрийн эхнэр /*****/-ийн нэр дээрх орон сууцыг барьцаалан ***** ББС Байгууллагад хандсан. Зээлдэгч иргэн ***** , ***** нар нь:
1. 2017 оны 07-р сарын 27-ны өдөр ***** тоот Барьцаат зээлийн гэрээг байгуулан 15,000,000 /Арван таван сая/ төгрөгийг, жилийн 48 хувийн хүүтэй, 24 сарын хугацаатай.
2. 2018 оны 05-р сарын 30-ны өдөр ***** тоот Барьцаат зээлийн гэрээг байгуулан 28,000,000 /Хорин найман сая/ төгрөгийг, жилийн 48 хувийн хүүтэй, 24 сарын хугацаатай тус тус зээлж авсан.
Барьцаанд: *****гийн өмчлөлийн:
Дархан-Уул аймаг, Дархан сум, ***** баг **** хороолол, 41 тоот, ****** дугаартай, 2 өрөө орон сууцыг ***** тоот болон ***** тоот барьцаанд гэрээнд,
Фидуцын гэрээгээр:/хуучин *****ийн нэр дээр байсан/
KAMAZ маркын, түлш тээвэрлэлтийн зориулалттай, ***** ДАХ улсын дугаартай, ачааны автомашиныг ***** барьцааны гэрээнд ту тус барьцаалсан.
Бид дээрх зээлүүдээс
1. ***** тоот гэрээний үндсэн зээл 10,000,001.45 төгрөг,
2. ***** тоот гэрээний үндсэн зээл 25,454,546,00 төгрөг нийт 35,454,547.45 төгрөгийг төлнө.
Бусад үндсэн хүү болон нэмэгдүүлсэн хүүг төлөх боломжгүй ба бид тухайн үед буюу Ковидын улмаас үйл ажиллагаа бүрэн зүгссон тул төлөх боломжгүй тул нэхэмжлэлийн дүнгээс 37,346,608.06 төгрөгийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.
Хариуцагч *******, ***** нар нь нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлагад ирүүлсэн хариу тайлбартаа:
*******, ***** нар нь 2017 оны 07 сарын 27-ны өдөр ***** тоот гэрээ байгуулсан 15,000,000 сая төгрөгийг 24 сарын хугацаатай, 2018 оны 05 сарын 30-ны өдөр ***** тоот БЗГ-гэрээ байгуулсан. 28 сая төгрөг 24 сарын хугацаатай тус тус авсан. 2022 оны 04 сарын 08-ны өдөр ***** ББСБ-с нэмэгдүүлэн нэхэмжилсэн 13,652,802.73 төгрөг хүлээн зөвшөөрөхгүй байгаа тул хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
Хариуцагч Б.*******ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлагад ирүүлсэн хариу тайлбартаа
Нэхэмжлэгч ***** ББСБ-ын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн 2022.05.03-ны өдрийн нэмэгдүүлсэн шаардлагатай танилцлаа. Хариуцагч нар нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хүлээн зөвшөөрөхгүй байгаа тул бид нэхэмжлэгчийн шаардлагыг нэмэгдүүлж байна гэдэг нь хүлээн зөвшөөрөх аргагүй юм гэв.
Хариуцагч *******, ***** нар нь шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлдээ:
Иргэн Б.******* миний бие анх 2017.12.27-ны өдөр ******* финнанс ББСБ-гаас БЗГ 20171227/021 тоот зээлийн гэрээг байгуулж 15 сая төгрөгийг 24 сарын хугацаатай сарын 4 хувийн хүүтэй бизнесийн зориулалтаар зээлж авсан. Энэхүү зээлээ хугацаанд нь төлж явж байгаад 5 сарын дараа дахин ***** тоот зээлийн гэрээгээр 28 сая төгрөгийг сарын 4 хувийн хүүтэй 24 сарын хугацаатай зээлж авсан. Энэхүү зээлсэн мөнгөөр түлш тээвэрлэх зориулалтай автомашин худалдан авч Сэлэнгэ аймгийн Ерөө, Хүдэр сумдад алтны бичил уурхай эрхлэгчдэд шатахуун нийлүүлж орлого олж байтал Засгийн газраас бичил уурхайн үйл ажиллагааг зогсоосноос үйл ажиллагаа зогсож алдагдалд орсон. Зээлийн хүү төлж чадахгүй болж ***** ББСБ удаа дараа шаардлага өгч эхэлсэн. Улмаар 2018.11.26е-ны өдөр дээрх зээлийн гэрээг анхны 24 сарын хугацаа дуусаагүй байхад Зээлийн нэмэлт гэрээ гэгчийг байгуулж хугацааг 36 сар болгон өөрчилсөн. Би зээлийн хугацааг сунгуулах хүсэлт гаргаагүй байтал миний нэрийн өмнөөс өөр хүнээр хүсэлт бичүүлж энэ зээлийн гэрээнд өөрчлөлт оруулсан нь хууран мэхэлсэн үйлдэл байна. Надад зээлийн хугацааг сунгах сонирхол шаардлага байгаагүй. Зээлийн хүүг зогсоолгох хүсэлт байсан. Тухайн үед ***** ББСБ нь зээлийн гэрээнд заасны дагуу гэрээгээ цуцлах байтал намайг хууран мэхэлж хугацаа нь дуусах болоогүй байсан гэрээг 36 сар болгож өөрчилсөн байх тул энэхүү 2 гэрээний нэмэлт гэрээг хүчин төгөлдөр бусад тооцож өгнө үү гэв.
Нэхэмжлэгч итгэмжлэгдсэн төлөөлөгч нь хариуцагч нарын гаргасан сөрөг нэхэмжлэлийн хариу тайлбартаа:
... Б.******* сөрөг нэхэмжлэл гарахдаа 2018 оны 11 сарын 16 өдрийн хоёр зээлийн гэрээг 24 сарын хугацаа дуусаагүй байхад зээлийн гэрээний нэмэлт гэрээг байгуулсаныг эс зөвшөөрч сөрөг нэхэмжлэлд гаргасан 2018 оны 11 сарын 16 өдрийн НГ/20181116/030 тоот зээлийн гэрээний 1.1 дэх хугацаанаас эхэлж 2018 оны 11 сарын 16 өдрийн ***** тоот зээлийн нэмэлт гэрээг байгуулсан.Дээрхи гэрээг байгуулахад зээлдэгч нарын удаа дараагийн хүсэлтэнд үндэслэн зээлдэгчид ашигтай давуу боломж олгон гэрээг байгуулсан нь гэрээг хүчингүйд тооцуулах үндэслэл болохгүй. Зээлдэгч хар зээлийн нэмэлт гэрээ байгуулсан боловч зээл хүү нэмэгдүүлсэн хүүг төлөөгүй нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэх нь зүйтэй байна.
*****, *****, ***** нар нь ****** банк ХХК-тай 2019 оны 01 дүгээр сарын 04-ний өдөр 3006-2019/03 тоот зээлийн гэрээ байгуулан 55,000,000 төгрөгийн зээлийг хөрөнгө оруулалтын зориулалтаар, жилийн 24,0 хувийн хүүтэй, 48 сарын хугацаатайгаар зээлж авсан бөгөөд
2019 оны 03 дугаар сарын 05-ны өдөр ***** тоот ***** тоот Зээлийн гэрээний нөхцөлд өөрчлөлт оруулах тухай нэмэлт гэрээ-г байгуулж, зээлдэгч нарт 25,000,000 төгрөгийг нэмж , зээлийн нийт хэмжээг 80,000,000 төгрөг болгож, зээлийн эргэн төлөлтийн хуваарьт өөрчлөлт оруулан, зээлийн гэрээний хугацааг 2023 оны 01 дүгээр сарын 04-ний өдөр дуусахаар тохиролцсон болох нь хэрэгт авагдсан зээл хүсэгчийн анкет, өргөдөл, зээл хамтран хүсэгч, батлан даагчийн анкет, Зээлийн гэрээнүүд, Үл хөдлөх хөрөнгийн барьцааны гэрээ, Үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар эд хөрөнгө өмчлөлд шилжүүлэх гэрээ /фидуци/ гэрээнүүд болон талуудын тайлбар зэргээр тогтоогдож байна.
Талууд 2019 оны 01 дүгээр сарын 04-ний өдөр 3006-2019/03 тоот зээлийн гэрээ болон 2019 оны 03 дугаар сарын 05-ны өдөр ***** тоот ***** тоот Зээлийн гэрээний нөхцөлд өөрчлөлт оруулах тухай нэмэлт гэрээ-ний үүргийн гүйцэтгэлийн баталгаанд улсын 07-74 ДАХ дугаартай Урал үйлдвэрийн 375 маркийн тээврийн хэрэгсэл, улсын 37-61 УНГ дугаартай Урал үйлдвэрийн 375 маркийн тээврийн хэрэгсэл, 31-58 УБ улсын дугаартай, SDLG үйлдвэрийн LG953L маркийн авто ачигч, эрхийн улсын бүртгэлийн ***** дугаарт бүртгэгдсэн, Нийслэлийн Баянгол дүүргийн 4 дүгээр хороо, Үйлдвэрийн төвийн бүс /16010/ Энх тайваны өргөн чөлөө гудамж **** байр, ***** тоот хаягт байршилтай, 37,51 мкв талбайтай, 1 өрөө орон сууц зэрэг хөдлөх болон үл хөдлөх хөрөнгийг барьцаалжээ.
Зохигчид зээлийн болон барьцааны гэрээг бичгээр байгуулж, гэрээний гол нөхцөл шаардлагуудын талаар тохиролцож, гэрээний агуулгыг тодорхойлсон байх тул тэдний хооронд байгуулагдсан гэрээ нь Иргэний хуулийн 196 дугаар зүйлийн 196.1, 451 дүгээр зүйлийн 451.1, 459 дүгээр зүйлийн 459.1 дэх хэсэгт нийцсэн хүчин төгөлдөр гэрээ байх бөгөөд талууд гэрээний хүчин төгөлдөр байдлын талаар маргаагүй болно.
Нэхэмжлэгч ****** банкны нь хариуцагч *****, *****, ***** нар нь зээлийн гэрээгээр тохирсон хугацаанд үндсэн зээл, зээлийн хүүг төлж барагдуулахгүй, 2021 оны 07 дугаар сарын 05-ны өдрөөс хойш зээлийн эргэн төлөлт хийгээгүй, гэрээний үүргээ биелүүлээгүй тул хариуцагч талтай байгуулсан зээлийн гэрээг хугацаанаас нь өмнө цуцалж, хариуцагч *****, *****аас зээлийн үндсэн төлбөр 79,199,476 төгрөг, хүү 53,886,878 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 1,914,239 төгрөг, нийт 135,000,593 төгрөгийг гаргуулж, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргажээ.
Хариуцагч нар нь ...Зээлийн үнийн дүн дээр маргаан байхгүй. Зээлж авсан 80,000,000 төгрөгөөс 55,000,000 төгрөгийг хамтран зээлдэгч ***** авсан, 25,000,000 төгрөгийг ***** би авсан. зээлж авч ашигласан 25,000,000 төгрөгийг хүүгийн хамт төлөхөд татгалзах зүйлгүй. Үлдэх 55,000,000 төгрөгийг хүүгийн хамт төлөхийг зөвшөөрөхгүй. *****оос 55,000,000 төгрөгийг хүүгийн хамт нэхэмжлэх нь зүйтэй байх. *****ыг хариуцагчаар энэ хуралд оролцуулах хүсэлтэй байна...Зээлийн гэрээг хугацаанаас нь өмнө цуцлах болон үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулахад татгалзах зүйлгүй гэсэн тайлбарыг гаргаж маргасан болно.
Иргэний хуулийн 242 дугаар зүйлийн 242.3-т Үүрэг гүйцэтгүүлэгч нь өөрийн үзэмжээр аль ч үүрэг гүйцэтгэгчээс үүргийн гүйцэтгэлийг бүхэлд нь буюу хэсэгчлэн шаардаж болохоор ...зохицуулсан байх тул үүрэг гүйцэтгэгч *****, *****, ***** нарын хэнд нь холбогдуулан зээлийн гэрээний үүрэгтэй холбоотой шаардах гаргах эрх нь үүрэг гүйцэтгүүлэгч ****** банкинд олгогдсон байна.
Иймд нэхэмжлэгч ****** банк нь хариуцагч *****, ***** нараас дээрх зээлийн гэрээний үүргийг бүхэлд нь шаардах эрхтэй.
Хариуцагч нар нь үндсэн зээлийн төлбөрт 800,523.53 төгрөг, үндсэн хүүнд 5,438,083.74 төгрөг, нэмэгдүүлсэн хүүнд 1,001,278.27 төгрөг, нийт 7,239,885.54 төгрөгийг төлсөн байна.
Урт хугацаатай зээлийн гэрээний хувьд гэрээний үүрэг зөрчсөн нь гэрээг цуцлах үндэслэл болж байвал Иргэний хуулийн 219 дүгээр зүйлийн 219.3, 225 дугаар зүйлийн 225.2 дахь хэсэгт заасан зөрчлийг арилгах буюу сануулах хугацаанд гэрээг цуцалж болохыг Иргэний хуулийн 221 дүгээр зүйлийн 221.3 дахь хэсэгт заасны дагуу нэхэмжлэгч банкнаас хариуцагч нарыг зээлийн төлбөрийг төлөх талаар шаардлага тавьж байсан болох нь зохигчдын тайлбараар тогтоогдож байгаа
Иймд зохигчдын хооронд байгуулсан 3006-2019/03 тоот зээлийн гэрээ болон 3006-2019/73 тоот гэрээг хугацаанаас нь өмнө цуцалж, Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1-д Банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох гэрээгээр банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээд нь мөнгөн хөрөнгийг хуульд заасан үндэслэл, журмын дагуу тодорхой хугацаатайгаар, зээлдэгчид шилжүүлэх, зээлдэгч нь гэрээнд заасан хугацаанд уг мөнгөн хөрөнгө, гэрээнд заасан бол түүний хүүг буцаан төлөх үүргийг тус тус хүлээнэ, 453 дугаар зүйлийн 453.1-д Зээлдэгч авсан зээлээ хугацаанд нь төлөөгүй бол хэтэрсэн хугацааны хүү, гэрээнд заасан бол нэмэгдүүлсэн хүү төлөх үүрэгтэй гэж заасны дагуу хариуцагч *****, ***** нараас дээрх зээлийн гэрээний үүрэг нийт 135,000,593 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгож шийдвэрлэлээ.
Нэхэмжлэгч ****** банк нь үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгө болох Эрхийн улсын бүртгэлийн ***** дугаарт бүртгэгдсэн, Нийслэлийн Баянгол дүүргийн 4 дүгээр хороо, Үйлдвэрийн төвийн бүс /16010/ Энх тайваны өргөн чөлөө гудамж **** байр, ***** тоот хаягт байршилтай, 37,51 мкв талбайтай, 1 өрөө орон сууцны зориулалттай үл хөдлөх хөрөнгөөр хангуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргасан.
Дээрх үл хөдлөх хөрөнгийн өмчлөгч нь хамтран зээлдэгч ***** болох нь хэрэгт авагдсан 2018 оны 12 дугаар сарын 27-ний өдөр олгогдсон Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн ***** тоот гэрчилгээгээр тогтоогдож байна.
Хамтран зээлдэгч ***** нь 2019 оны 01 дүгээр сарын 07-ны өдөр, 2019 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр тус тус ****** банкинд хандаж ...Зээлийн төлбөрийг төлж чадахгүй хүндрэл гарвал банк байрыг худалдан борлуулахад гомдол байхгүй... гэсэн хүсэлтийг гаргаж байсан байна.
Иймээс дээрх зээлийн гэрээний барьцаа хөрөнгө болох Эрхийн улсын бүртгэлийн ***** дугаарт бүртгэгдсэн, Нийслэлийн Баянгол дүүргийн 4 дүгээр хороо, Үйлдвэрийн төвийн бүс /16010/ Энх тайваны өргөн чөлөө гудамж **** байр, ***** тоот хаягт байршилтай, 37,51 мкв талбайтай, 1 өрөө орон сууцыг Иргэний хуулийн 153 дугаар зүйлийн 153.1-д "Үүрэг гүйцэтгэгч барьцаагаар хангагдсан үүргийг хууль буюу гэрээнд заасны дагуу гүйцэтгээгүй буюу зохих ёсоор гүйцэтгээгүй бол барьцаалагч буюу үүрэг гүйцэтгүүлэгч нь бусад үүрэг гүйцэтгүүлэгчдээс тэргүүн ээлжинд барьцааны зүйлийн үнээс шаардлагаа хангуулах эрхтэй", 159 дүгээр зүйлийн 159.1-д "Хууль буюу гэрээнд өөрөөр заагаагүй бол барьцааны зүйлийг энэ хуульд заасан журмын дагуу дуудлага худалдаагаар худалдана", 174 дүгээр зүйлийн 174.1-д "Ипотекийн шаардлагыг хангах хугацааг үүрэг гүйцэтгэгч хэтрүүлсэн тохиолдолд үүрэг гүйцэтгүүлэгч нь үл хөдлөх эд хөрөнгийг худалдахыг шаардах эрхтэй", 175 дугаар зүйлийн 175.1-д "Хуульд өөрөөр заагаагүй бол энэ хуулийн 174 дүгээр зүйлд заасны дагуу шаардлага гаргасан боловч үүрэг гүйцэтгэгч үүргээ гүйцэтгээгүй буюу зохих ёсоор гүйцэтгээгүй тохиолдолд үүрэг гүйцэтгүүлэгчийн хүсэлтийг үндэслэн ипотекийн зүйл болох үл хөдлөх эд хөрөнгийг шүүхийн шийдвэрийн дагуу албадан худалдана" гэж тус тус заасан байх тул нэхэмжлэгчийн зээлийн барьцаанд тавьсан үл хөдлөх эд хөрөнгийг албадан дуудлага худалдаанд оруулж, үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, Иргэний 175 дугаар зүйлийн 175.6-д зааснаар хариуцагч шүүхийн шийдвэрийг эс биелүүлбэл барьцааны зүйл болох үл хөдлөх, хөдлөх эд хөрөнгийг шүүхийн шийдвэрийн дагуу албадан дуудлага худалдаагаар борлуулж, үүргийн гүйцэтгэлийг хангуулахыг Дархан-Уул аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд даалгах нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 59 дүгээр зүйлийн 59.1, 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1-д заасныг баримтлан хариуцагч *****, ***** нараас зээлийн нийт төлбөр 81,959,846.86 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч ***** ББСБ ХХК-нд олгож, нэхэмжлэлийн үлдэх 4,494,108.38 төгрөгийн шаардлагыг, “ Зээлийн нэмэлт гэрээг хүчин төгөлдөр бусад тооцуулах тухай” сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг тус тус хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1-д зааснаар хариуцагч нь төлбөрийг сайн дураар эс төлбөл барьцаа хөрөнгө Дархан-Уул аймгийн Дархан сумын ***** баг, **** хороолол, **** байр, *****тоот, Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн ****** дугаарт бүртгэгдсэн 30 мкв талбай бүхий 2 өрөө орон сууц, ***** ДАХ улсын дугаартай Камаз маркийн ачааны автомашин зэрэг хөдлөх хөрөнгийн үнийн дүнгээс үүргийн гүйцэтгэлийг хангахыг Дархан-Уул аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар-445 дугаар нээлттэй хорих ангид даалгасугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлд заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 748,170 төгрөгийг, хариуцагчийн сөрөг нэхэмжлэлийн шаардлагад төлсөн улсын тэмдэгтийн хураамж 70,200 төгрөгийг тус тус төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч *****, ***** нараас улсын тэмдэгтийн хураамж 567,749 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч ***** ББСБ ХХК-нд олгосугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-д зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Иргэний давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ З.ТУНГАЛАГМАА