Булган аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 12 сарын 16 өдөр

Дугаар 2021/ДШМ/47

 

 

 

 

        2021 он  12 сар  16 өдөр

 Дуга   2021/ДШМ/47

 

        Ш.Уранцэцэгт холбогдох

       эрүүгийн хэргийн тухай

 

Булган аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч М.Хүрэлбаатар даргалж, ерөнхий шүүгч Ё.Бямбацэрэн, шүүгч С.Уранчимэг нарын бүрэлдэхүүнтэй шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд

 

  прокурор П.Шижиртуяа

  шүүгдэгч Ш.Уранцэцэг

  шүүгдэгчийн өмгөөлөгч Т.Мөнхдэлгэр

  иргэний нэхэмжлэгч С.Цэцэгмаа, И.Мөнхжаргал /онлайнаар/

  иргэний нэхэмжлэгчийн өмгөөлөгч М.Даваасүрэн

  нарийн бичгийн дарга М.Сувд-Эрдэнэ нарыг оролцуулан

 

Булган аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Э.Энэрэл даргалж хийсэн шүүх хуралдааны 2021 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн 223 дугаар шийтгэх тогтоолыг шүүгдэгчийн өмгөөлөгч Т.Мөнхдэлгэрийн гаргасан давж заалдах гомдлоор Ш.Уранцэцэгт холбогдох 2015003060087 дугаартай эрүүгийн хэргийг 2021 оны 12 дугаар сарын 13-ны өдөр хүлээн авч, ерөнхий шүүгч Ё.Бямбацэрэнгийн илтгэснээр нээлттэйгээр хянан хэлэлцэв.

Боржигон овогт Шаравын Уранцэцэг, 1966 оны 12 дугаар сарын 01-ний өдөр Архангай аймагт төрсөн, 54 настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, ам бүл 6, нөхөр, охин, ач, зээгийн хамт Улаанбаатар хотын Ч дүүрэг, Тахилтын *-*** тоот хаягт оршин суух бүртгэлтэй, ял шийтгэлгүй,

 

  Ш.Уранцэцэг нь 2020 оны 08 дугаар сарын 28-ны өдөр Булган аймгийн Г сумын * дугаар баг “Хараатын шил” гэх нэртэй газраар дамжин өнгөрөх асфальтан зам дээр **-** УНК улсын дугаартай “Nissan X-Trail маркийн тээврийн хэрэгслийг жолоодож явахдаа Замын хөдөлгөөний дүрмийн 13.1, 13.2 дугаар зүйлүүдийг зөрчиж **-** УБД улсын дугаартай “Зил 130” маркийн авто машины зүүн урд хэсгийг мөргөж зам тээврийн осол гаргаж, зорчигч Ж.Гүнсэнтөр, М.Ану нарын биед хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Булган аймгийн Прокурорын газраас Ш.Уранцэцэгийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

 

Булган аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх:

Шүүгдэгч Боржигон овогт Шаравын Уранцэцэгийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.10 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т заасныг баримтлан Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т зааснаар шүүгдэгч Ш.Уранцэцэгт холбогдох хэргийг хөөн хэлэлцэх хугацаа дууссан үндэслэлээр хэрэгсэхгүй болгож, түүнийг эрүүгийн хариуцлагаас чөлөөлж,

Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ш.Уранцэцэгт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1, 510 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ш.Уранцэцэгээс 20.247.649 төгрөг гаргуулж, иргэний нэхэмжлэгч И.Мөнхжаргал, Г.Цэцэгмаа  нарт тус тус олгож,

Энэ хэрэгт битүүмжлэгдсэн эд зүйл болон эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэжээ.

 

Шүүгдэгчийн өмгөөлөгч Т.Мөнхдэлгэр давж заалдах гомдол болон шүүх хуралдаан гаргасан тайлбартаа:

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх, прокурор, мөрдөгч эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулахдаа Монгол Улсын Үндсэн хууль, энэ хууль, бусад хуулийн заалтыг чанд сахина” гэж заасан. Мөн хуулийн 1.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Мөрдөгч, прокурор нотлох баримтыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор шалгаж хянасны үндсэн дээр хэргийн бодит байдлыг тогтоох үүрэгтэй” гэж, 2 дахь хэсэгт “Хэргийн бодит байдлыг нотлохын тулд мөрдөгч, прокурор хуульд заасан бүх арга хэмжээг авч яллагдагч, шүүгдэгчийг яллах, цагаатгах, ял хүндрүүлэх, хөнгөрүүлэх нөхцөл байдлыг эргэлзээгүй тогтооно” гэж тус тус заасан байдаг. Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэлээс үзэхэд анх мөргөлдсөн цэгийг “А” гэж тэмдэглэсэн байгаа нь замын голд хийсэн үргэлжилсэн цагаан зурвас дээр байрласан байна. “А” цэгээс баруун гар тийш даялан харагдах тод хар мөр нь шатахуун тээвэрлэн авч явах зориулалттай, ТСБ-6 маркийн, **-** УБД улсын дугаартай тээврийн хэрэгсэлийн мөр байна. Энэ мөрийг сайн харах юм бол ачааны автомашин нь цагаан зураас давсан байж магадгүй байх бөгөөд энэ хэсэг газарт дахин үзлэг хийлгэж ачааны машин цагаан зураас давсан эсэхийг тогтоолгох зайлшгүй шаардлагатай байна. Энэ нь хэргийн бодит байдлыг тогтооход чухал ач холбогдолтой тул үзлэг, шинжилгээ дахин хийлгэх шаардлагатай байсан. Ачааны аввтомашин нь замын голын цагаан зурваст шахсан байрлалтай хөдөлгөөнд оролцож явсан нь тодорхой байх ба уг тээврийн хэрэгслийн өргөнийг 1.7 м гэж үзвэл зорчих хэсгийн баруун гар талд 1.7 м зайтай байсаар байтал замын голын үргэлжилсэн цагаан шугам дээр зочиж явсан шатахуун тээвэрлэн авч явах зориулалттай, ТСБ-6 маркийн, **-** УБД улсын дугаартай тээврийн хэрэгсэл нь Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн 11.6, Суурин газрын гаднах замд болон 5.1, 5.5 тэмдэг тавигдсан замд тээврийн хэрэгсэл зорчих хэсгийн баруун гар талын захад аль болох ойр явах бөгөөд баруун гар талын зөвшөөрөгдсөн эгнээ чөлөөтэй байхад (зүүн гар тийш буюу буцаж эргэхийн тулд байр эзлэхээс бусад тохиолдолд) түүний зүүн гар талын аль ч эгнээгээр явахыг хориглоно гэсэн заалтыг зөрчсөн эсэхийг шинжээчээр тогтоолгох шаардпагатай байсан.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар
зүйлийн 1.2-т зааснаар Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, мөн зүйлийн
1.3-д зааснаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль ноцтой
зөрчсөн талаар.

2021 оны 04 дүгээр сарын 28-ны өдөр дахин шинжилгээ хийлгэх тухай
прокурорын 4/16 дугаартай
тогтоол гаргаж, шинжээч дэслэгч С.Намхайжанцан, дэслэгч Э.Будсүрэн, дэслэгс Ц.Намнан нарт Эрүүгийн хуулийн 21.4 зүйлд заасан
“Шинжээч нь мөрдөн шалгах ажиллагааны үед, шүүхэд үнэн зөв дүгнэлт гаргахаа илэрхийлж, баталгаа гаргасны дараа зориуд худал дүгнэлт гаргасан
бол ... хорих ял шийтгэнэ” гэсэн заалтыг сануулан дүгнэлт гаргуулсан байна. Гэтэл хуулийн энэ заалтад 2017 оны 6 дугаар сарын 09-ний өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан ба “шинжээч шүүхийн шийдвэр гүйцэтгэх болон мөрдөн шалгах ажиллагааны үед, шүүхэд үнэн зөв дүгнэлт гаргахаа илэрхийлж, баталгаа гаргасны дараа зориуд худал дүгнэлт гаргасан бол ... хорих ял шийтгэнэ” гэж өөрчлөгдсөн байна.

Өөрөөр хэлбэл шинжээч нарт Эрүүгийн хуулийн хүчингүй болсон заалтыг сануулан дүгнэлт гаргуулсан байх бөгөөд энэхүү нотлох баримт нь нотолгооны ач холбогдолгүй юм. Энэхүү тогтоолын дагуу 2020 оны 04 дүгээр сарын 29-ний өдөр гаргасан шинжээчийн 04 дугаартай дүгнэлтийг хүчинтэй гэж үзэх хуулийн үндэслэлгүй. Мөн үүгээр ч зогсохгүй хэрэг бүртгэлт, мердөн байцаалтын шатанд цугларсан Булган аймаг дахь Цагдаагийн газрын Мөрдөн байцаах тасгийн мөрдөгч, Цагдаагийн ахлах дэслэгч Б.Батбярын 2020 оны 09 дүгээр сарын 02-ны өдөр гаргасан М-1844 дугаартай гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэлд шинжээчээр томилсон мөрдөгчийн тогтоол, энэ тогтоолоор шинжээч Б.Даваасүрэнгийн гаргасан 2020 оны 09 дүгээр сарын 16-ны өдрийн 10475 дугаартай дүгнэлт, Булган аймаг дахь Цагдаагийн газрын Мөрдөн байцаах тасгийн мөрдөгч, Цагдаагийн ахлах дэслэгч Б.Батбярын 2020 оны 9 дүгээр сарын 04-ний өдөр гаргасан Булган аймгийн шүүхийн шинжилгээний албаны шинжээч, ахлах дэслэгч О.Нансалмаагийн гаргасан 2020 оны 09 дүгээр сарын 08-ны өдрийн 128 дугаартай дүгнэлт, Булган аймаг дахь Цагдаагийн газрын Мөрдөн байцаах тасгийн мөрдөгч, цагдаагийн ахлах дэслэгч Б.Батбаярын 2020 оны 09 дүгээр сарын 16-ны өдөр гаргасан М-1844 дугаартай гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэлд осол гарах үед Ш.Уранцэцэгийн болон И.Мөнхжаргалын тээврийн хэрэгслүүд гэмтэлтэй байсан эсэх талаар шинжээчээр томилсон Мөрдөгчийн тогтоол, энэ тогтоолыг үндэслэн шинжээч “Арвижих-Эстимейт” ХХК-ийн гаргасан 2020 оны 10 дугаар сарын 07-ны өдрийн 17853 дугаартай дүгнэлт, Булган аймгийн прокурорын газрын хяналтын прокурор П.Шижиртуяагийн 2020 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр гаргасан 4/30 дугаартай шинжээч томилох тухай тогтоол, уг тогтоолоор шинжээч Замын цагдаагийн тасгийн ахлах зохицуулагч, авто инженер мэргэжилтэй, бакалавр зэрэгтэй, цагдаагийн ахмад Д.Төрбатын 2020 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр гаргасан 12 дугаартай дүгнэлт, Булган аймаг дахь Цагдаагийн газрын Мөрдөн байцаах тасгийн мөрдөгч, Цагдаагийн ахлах дэслэгч Б.Батбярын 2020 оны 09 дүгээр сарын 02-ны өдөр гаргасан М-1844 дугаартай гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэлд шинжээчээр томилсон Мөрдөгчийн 10455 дугаартай тогтоол, энэ тогтоолоор шинжээч Б.Даваасүрэнгийн гаргасан 2020 оны 09 дүгээр сарын 16-ны өдрийн 10455 дугаартай дүгнэлт, Булган аймаг дахь Цагдаагийн газрын Мөрдөн байцаах тасгийн мөрдөгч, Цагдаагийн ахлах дэслэгч Б.Батбаярын 2020 оны 09 дүгээр сарын 04-ний өдөр гаргасан М-1844 дугаартай гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэлд шинжээчээр томилсон Мөрдөгчийн тогтоол, уг тогтоолоор шинжээч О.Нансалмаагийн гаргасан 2020 оны 09 дүгээр сарын 08-ны өдрийн 127 дугаартай дүгнэлт, Булган аймаг дахь Цагдаагийн газрын Мөрдөн байцаах тасгийн мөрдөгч, Цагдаагийн ахлах дэслэгч Б.Батбярын 2020 оны 9 дүгээр сарын 02-ны өдөр гаргасан М-1844 дугаартай гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэлд шинжээчээр томилсон Мөрдөгчийн 10454 дугаартай тогтоол, энэ тогтоолоор шинжээч Б.Даваасүрэнгийн гаргасан 2020 оны 09 дүгээр сарын 16-ны өдрийн 10454 дугаартай дүгнэлт, Булган аймаг дахь Цагдаагийн газрын Мөрдөн байцаах тасгийн мөрдөгч, Цагдаагийн ахлах дэслэгч Б.Батбярын 2020 оны 9 дүгээр сарын 02-ны өдөр гаргасан М-1844 дугаартай гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэлд шинжээчээр томилсон Мөрдөгчийн тогтоол, уг тогтоолоор шинжээч Б.Даваасүрэнгийн гаргасан 2020 оны 09 дүгээр сарын 16-ны өдрийн 10478 дугаартай дүгнэлт, Булган аймаг дахь Цагдаагийн газрын Мөрдөн байцаах тасгийн мөрдөгч, Цагдаагийн ахлах дэслэгч Б.Батбаярын 2020 оны 09 дүгээр сарын 02-ны өдөр гаргасан М-1844 дугаартай гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэлд шинжээчээр томилсон Мөрдөгчийн тогтоол, энэ тогтоолоор шинжээч Б.Даваасүрэнгийн гаргасан 2020 оны 09 дүгээр сарын 16-ны өдрийн 10477 дугаартай дүгнэлт, Булган аймаг дахь Цагдаагийн газрын Мөрдөн байцаах тасгийн мөрдөгч, Цагдаагийн ахлах дэслэгч Б.Батбярын 2020 оны 09 дүгээр сарын 02-ны өдөр гаргасан М-1844 дугаартай гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэлд шинжээчээр томилсон Мөрдөгчийн 10474 дугаартай тогтоол, энэ тогтоолоор шинжээч Б.Даваасүрэнгийн гаргасан 2020 оны 09 дүгээр сарын 16-ны өдрийн 10474 дугаартай дүгнэлт, Булган аймаг дахь Цагдаагийн газрын Мөрдөн байцаах тасгийн мөрдөгч. Цагдаагийн ахлах дэслэгч Б.Батбаярын 2020 оны 09 дүгээр сарын 02-ны өдөр гаргасан М-1844 дугаартай гэмт хэргийн талаарх гомдол мэдээлзлд шинжээчээр томилсон Мөрдөгчийн 10473 дугаартай тогтоол, уг тогтоолоор шинжээч Б.Даваасүрэнгийн гаргасан 2020 оны 09 дүгээр сарын 16-ны өдрийн 10473 дугаартай дүгнэлт, Булган аймаг дахь Цагдаагийн газрын Мөрдөн байцаах тасгийн мөрдөгч, Цагдаагийн ахлах дэслэгч Б.Батбаярын 2020 оны 09 дүгээр сарын 02-ны өдөр гаргасан М-1844 дугаартай гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэлд шинжээчээр томилсон Мөрдөгчийн 10472 дугаартай тогтоол, уг тогтоолоор ШШҮХ-ийн шинжээч Ж.Ганцэнгэлийн гаргасан 2020 оны 09 дүгээр сарын 16-ны өдрийн 10472 дугаартай дүгнэлт болон дээр дурдсан дүгнэлтүүдийг гаргасан бүх шинжээч нарт хуулийн хүчингүй болсон заалтыг сануулан дүгнэлтүүд гаргуулсан байгаа явдал нь холбогдогчийг яллагдагчаар татах, улмаар шүүхэд шилжүүлэх, шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай эсэхийг шүүхийн өмнө нотлох үүргээ прокурор биелүүлэх боломжгүй болно. Иймээс тогтоолуудыг зөвтгөн өөрчилж, шинжээч нараар дахин дүгнэлт гаргуулах шаардлагатай байсан. Хууль зөрчиж цуглуулсан нотлох баримтыг үндэслэн хэргийг шийдвэрлэсэн Булган аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн 2021/ШЦТ/223 дугаар шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хэргийг прокурорт буцаана уу гэв.

 

Иргэний нэхэмжлэгчийн өмгөөлөгч М.Даваасүрэн шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

...Иргэний нэхэмжлэгчийн нарын өмгөөлөгчийн хувьд анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий гарсан гэж үзэж байгаа учир хэвээр үлдээх байр суурьтай оролцож байна гэв.

 

Иргэний нэхэмжлэгч С.Цэцэгмаа шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ...Анхан шатны шүүхийн шийдвэртэй санал нэг байна. Шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэв.

 

Прокурор П.Шижиртуяа шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх саналтай байна” гэв.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгчийн өмгөөлөгч Т.Мөнхдэлгэрийн давж заалдах гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянав.

Анхан шатны шүүх прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд шүүгдэгч Ш.Уранцэцэгийн гэм бурууг хянан хэлэлцэж, түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, шүүгдэгч Ш.Уранцэцэгт холбогдох хэргийг хөөн хэлэлцэх хугацаа дууссан үндэслэлээр хэрэгсэхгүй болгож, түүнийг эрүүгийн хариуцлагаас чөлөөлж шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэжээ.

 

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн хүнд торгох, эсхүл нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэхээр заасан бөгөөд мөн хуулийн ерөнхий ангийн 1.10 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т зааснаар тухайн гэмт хэргийг үйлдсэнээс хойш нэг жил өнгөрсөн тохиолдолд хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн гэж үзнэ.

 

Үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцох, гэм буруутай хүн, хуулийн этгээдэд хүлээлгэх эрүүгийн хариуцлагын төрөл, хэмжээг тухайн гэмт хэргийг үйлдэх үед дагаж мөрдөж байсан хуулиар тодорхойлох бөгөөд гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацааг “гэмт хэрэг үйлдсэн өдрөөс эхлэн яллагдагчаар татах хүртэл тоолох”-оор Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.10 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт хуульчлагдсан.

Гэтэл дээрх гэмт хэрэг нь 2020 оны 08 дугаар сарын 28-ны өдөр үйлдэгдсэн байх бөгөөд 2021 оны 03 дугаар сарын 16-ны өдөр эрүүгийн хэрэг үүсгэж, Ш.Уранцэцэгийг яллагдагчаар татсан тухай тогтоол /1 дүгээр хх 173/ хавтаст хэрэгт авагдсан, тодруулбал уг хэрэгт хөөн хэлэлцэх хугацаа өнгөрөөгүй байхад анхан шатны шүүх түүнд холбогдох хэргийг хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн гэсэн үндэслэлээр хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь үндэслэлгүй байна.

Хууль тогтоогч 2020 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн хуулиар Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.10 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацааг гэмт хэрэг үйлдсэн өдрөөс эхлэн яллагдагчаар татах хүртэл тоолно” гэсэн өөрчлөлт оруулсан бөгөөд ийнхүү өөрчлөлт оруулснаас хойшхи хугацаанд энэ хэрэг үйлдэгджээ.

Шүүх Эрүүгийн хуулийн зүйл, хэсэг, заалтыг буруу тайлбарлаж хэрэглэсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т заасан үндэслэлд хамаарах тул шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэх нөхцөл байдал үүсэж байна.

 

Харин хэргийн бүх ажиллагааг хянавал Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих нөхцөл байдлуудыг шалгаж тодруулсан, мөрдөн шалгах болон шүүхээр хэрэг хянан хэлэлцэх явцад шүүгдэгч болон хэргийн бусад оролцогч нарын эрхийг хасаж, хязгаарласан зөрчил тогтоогдохгүй байна.

Мөн мөрдөн шалгах ажиллагааны явцад шинжээчийн дүгнэлт гаргуулахдаа шинжээч нарт хуулийн хүчингүй болсон заалтыг сануулан дүгнэлт гаргуулсан байх боловч энэ нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн шүүхийн шийдвэрт нөлөөлсөн нөхцөл байдалд хамаарахгүй тул шүүгдэгчийн өмгөөлөгч Т.Мөнхдэлгэрийн гаргасан давж заалдах гомдлыг хүлээн авах үндэслэлгүй гэж үзлээ.

Иймд шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр мөн шүүхэд буцааж, хэргийг анхан шатны шүүхэд очтол шүүгдэгч Ш.Уранцэцэгт урьд авсан таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2, 39.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3, 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.3, 39.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

  1. Булган аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн 223 дугаар шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр мөн шүүхэд буцаасугай.

 

2. Шүүгдэгчийн өмгөөлөгч Т.Мөнхдэлгэрийн давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

 

3. Хэргийг анхан шатны шүүхэд очтол шүүгдэгч Ш.Уранцэцэгт урьд авсан таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

4.Анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч хяналтын журмаар гомдол, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

                ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                        М.ХҮРЭЛБААТАР

 

                                     ШҮҮГЧ                                          С.УРАНЧИМЭГ 

 

                   ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                      МИ МИ Ё.БЯМБАЦЭРЭН