Шүүх | Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх |
---|---|
Шүүгч | Доржгочоогийн Баатархүү |
Хэргийн индекс | 122/2017/0023/з |
Дугаар | 221/MA2017/0617 |
Огноо | 2017-08-29 |
Маргааны төрөл | Төрийн алба, |
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2017 оны 08 сарын 29 өдөр
Дугаар 221/MA2017/0617
2017 оны 08 сарын 29 өдөр | Дугаар 221/МА2017/0617 | Улаанбаатар хот |
Ө.*******гийн нэхэмжлэлтэй
захиргааны хэргийн тухай
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг ерөнхий шүүгч Д.Батбаатар даргалж, шүүгч Э.Зоригтбаатар, шүүгч Д.Баатархүү нарын бүрэлдэхүүнтэй, Сүхбаатар аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 06 дугаар сарын 28-ны өдрийн 21 дүгээр шийдвэрийг эс зөвшөөрч хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлоор, Ө.*******гийн нэхэмжлэлтэй, Сүхбаатар аймгийн Мэргэжлийн хяналтын газрын даргад холбогдох захиргааны хэргийг шүүгч Д.Баатархүүгийн илтгэснээр хянан хэлэлцээд
ТОДОРХОЙЛОХ нь:
Сүхбаатар аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 06 дугаар сарын 28-ны өдрийн 21 дүгээр шийдвэрээр: Төрийн албаны тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.4, 24 дүгээр зүйлийн 24.1, 27 дугаар зүйлийн 27.2.1 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч Ө.*******гийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Сүхбаатар аймгийн Мэргэжлийн хяналтын газрын даргын 2017 оны 02 дугаар сарын 06-ны өдрийн “Ажлаас чөлөөлөх тухай” Б/07 тоот тушаалыг хүчингүй болгож, нэхэмжлэгч Ө.*******г өмнө хариуцан гүйцэтгэж байсан дэд бүтэц, байгаль орчин, геологи уул уурхайн хяналтын хэлтсийн дарга, авто замын хяналтын улсын ахлах байцаагчийн үүрэгт ажилд эгүүлэн тогтоож, Төрийн албаны тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.6, Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.2, 69 дүгээр зүйлийн 69.1-д заасныг баримтлан нэхэмжлэгч Ө.*******д ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговрыг 2017 оны 02 дугаар сарын 07-ны өдрөөс эхлэн шүүхийн шийдвэр гартал хугацаа буюу 2017 оны 06 дугаар сарын 28-ны өдрийг дуустал хугацаагаар 4 сар 15 хоногийн дундаж цалин хөлстэй тэнцэх олговор 4,089.512 /дөрвөн сая наян есөн мянга таван зуун арван хоёр/ төгрөгийг аймгийн Мэргэжлийн хяналтын газраас гаргуулж нэхэмжлэгч Ө.*******д олгож, түүний ажилгүй байсан хугацааны эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын шимтгэлийг хуульд заасан хувь хэмжээгээр тооцож, нөхөн төлөхийг аймгийн Мэргэжлийн хяналтын газарт даалгажээ.
Хариуцагч давж заалдах гомдолдоо: “...Анхан шатны шүүх хэргийг шийдвэрлэхдээ хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг буруу үнэлж, нэхэмжлэгчээс нэхэмжлэлийн шаардлагы
г өөрчилж байхад өөрчилсөнтэй холбогдуулан хариуцагч талаас хариу тайлбар гаргах боломжоор хангах хуулийн хугацааг хангалгүй хэрэг хянан шийдвэрлэхээр шууд хуралдааныг явуулсан, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчиж шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй гэж үзэж байна” гэжээ.
ХЯНАВАЛ:
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3 дахь хэсэгт зааснаар хариуцагчийн давж заалдах гомдлын дагуу хэргийг хянахад анхан шатны шүүх хэрэгт авагдсан бичмэл нотлох баримтууд болон хэргийн оролцогч нарын тайлбарт үндэслэл бүхий дүгнэлт хийж, нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж шийдвэрлэсэн байна.
Сүхбаатар аймгийн Мэргэжлийн хяналтын газрын даргын 2017 оны 02 дугаар сарын 06-ны өдрийн Б/07 дугаар тушаалаар тус газрын авто замын хяналтын улсын ахлах байцаагч Өлзийбаяр овогтой *******г тухайн албан тушаалыг эрхлэх мэргэжлийн шаардлагыг хангахгүй хэмээн үүрэгт ажлаас нь чөлөөлжээ.
Ө.******* дээрх тушаалыг эс зөвшөөрч 2017 оны 02 дугаар сарын 20-ны өдөр Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын дэргэдэх Төрийн албаны зөвлөлийн салбар зөвлөлд маргаан бүхий тушаалыг хүчингүй болгуулахаар хандсан байх ба[1] Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын дэргэдэх Төрийн албаны зөвлөлийн салбар зөвлөлийн 2017 оны 02 дугаар сарын 24-ний өдрийн 12 дугаар албан бичгээр маргаан бүхий тушаал нь Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.1 дэх хэсгийг зөрчсөн гэж үзэж, Ө.*******г ажлаас чөлөөлсөн 2017 оны Б/07 дугаар тушаалыг хүчингүй болгож, Захиргааны ерөнхий хуулийн 98 дугаар зүйлийн 98.1.2 дахь заалтыг хэрэгжүүлж ажиллахыг үүрэг болгосон байна.
Улмаар Мэргэжлийн хяналтын газрын дарга дээрх шийдвэрийг хэрэгжүүлж ажиллаагүй тул нэхэмжлэгчээс маргаан бүхий актыг хүчингүй болгуулахаар шүүхэд хандаж, нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ “...миний бие нь Сүхбаатар аймгийн Мэргэжлийн хяналтын газарт улсын байцаагч, улсын ахлах байцаагчаар 9 дэх жилдээ ажиллаж байсан бөгөөд Мэргэжлийн хяналтын газрын даргын 2017 оны 02 дугаар сарын 06-ны өдрийн Б/07 тоот тушаалаар Төрийн албаны тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.4, 27 дугаар зүйлийн 27.2.1 дэх заалтыг зөрчин үүрэгт ажлаас хууль бусаар чөлөөлөгдөж, эрх ашиг зөрчигдсөн” хэмээн тайлбарлажээ.
Төрийн албаны тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.4 дэх хэсэгт “Төрийн жинхэнэ албан хаагч төрийн улс төрийн албан тушаалд сонгогдон буюу томилогдон ажиллах болсон, эсхүл төрийн үйлчилгээний албан тушаалд томилогдон ажиллах болсон, тухайн төрийн байгууллага нь эрх бүхий байгууллагын шийдвэрээр татан буугдсан, бүтцийн өөрчлөлт орж орон тоо хасагдсан бол түүнийг төрийн жинхэнэ албанаас чөлөөлнө”, 24 дүгээр зүйлийн 24.1 дэх хэсэгт “Хуульд өөрөөр заагаагүй бол төрийн жинхэнэ албан хаагчийг дараахь үндэслэлээр төрийн албанаас чөлөөлнө: ...24.1.1.тэтгэвэр тогтоолгох насанд хүрсэн, 24.1.2.төрийн алба хаах насны дээд хязгаарт хүрсэн, 24.1.3.өөрийн санаачилгаар төрийн албанаас чөлөөлөгдөх хүсэлт гаргасан” тохиолдолд төрийн албанаас чөлөөлөхөөр заасан байна.
Гэтэл хуульд заасан дээрх үндэслэлүүдийн аль нь ч бүрдээгүй байхад нэхэмжлэгчийг ажлаас чөлөөлсөн нь мөн хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.1 дэх хэсэгт заасан “энэ хуулийн 25 дугаар зүйл, 26.1.3-т зааснаас бусад тохиолдолд төрийн албанаас халагдахгүй байх” төрийн жинхэнэ албан хаагчийн нэмэлт баталгааг зөрчсөн, түүнчлэн уг шийдвэр нь Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлд заасан хуульд үндэслэх, зорилгодоо нийцсэн, бодит нөхцөлд тохирсон, үндэслэл бүхий байх, мөн Төрийн албаны тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.5 дахь хэсэгт заасан төрийн алба мэргэшсэн, тогтвортой байх зарчмуудад нийцээгүй талаарх анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэл бүхий байна.
Хариуцагчаас “...нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагыг өөрчилж байхад өөрчилсөнтэй холбогдуулан хариуцагч талаас хариу тайлбар гаргах боломжоор хангах хуулийн хугацааг хангалгүй хэрэг хянан шийдвэрлэхээр шууд хуралдааныг явуулсан, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн...” гэж давж заалдах гомдлын үндэслэлээ тайлбарлах боловч шүүх хуралдааны явцад даргалагч шүүгчээс нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа өөрчилсөнтэй холбоотой тайлбар, түүнтэй холбогдуулан гаргасан хариуцагчийн тайлбар мэдүүлгийг авсан байх тул Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчсөн гэж үзэхээргүй байна.
Нөгөөтэйгүүр хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагыг өөрчилсөнтэй холбоотой судалгаа хийх, тайлбар бичих шаардлагатай гэж үзвэл Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1.2 дахь хэсэгт заасан эрхийнхээ хүрээнд шүүх хуралдааныг хойшлуулах болон холбогдох хүсэлтүүдийг гаргах боломжтой байжээ.
Хариуцагчаас давж заалдах гомдлын нэг үндэслэлээ “...Авто замын хяналтын улсын ахлах байцаагчийн ажлын байрны тодорхойлолтод Зам, гүүр, материал, техникийн инженерээр төгссөн дээд боловсролтой, мэргэжлийнхээ дагуу төрийн жинхэнэ албан хаагчийн шалгалтад тэнцсэн байхаар заасан байдлыг хэрхэн үнэлсэн нь тодорхойгүй орхигдуулсан төдийгүй энэ байдлыг дүгнээгүй” хэмээн тайлбарласан байна.
Нэхэмжлэгч Ө.******* нь 2013 оны 04 дүгээр сарын 23-ны өдрийн 90 дүгээр тушаалаар Сүхбаатар аймгийн Мэргэжлийн хяналтын газрын орлогч даргын үүрэгт ажилд, 2015 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн Б/02 дугаар тушаалаар тус газрын дэд бүтэц, байгаль орчин, геологи уул уурхайн хяналтын хэлтсийн дарга, авто замын хяналтын улсын ахлах байцаагчаар тус тус томилогдон ажиллаж байсан тул мэргэжлийнхээ дагуу төрийн албаны шалгалтад тэнцсэн байх шаардлагыг хангаж байгаа эсэх асуудалд дүгнэлт хийх шаардлагагүй, өөрөөр хэлбэл төрийн жинхэнэ албан хаагчийг сонгон шалгаруулах, нэр дэвшүүлэх, албан тушаалд томилох зэрэг захиргааны байгууллагын үйл ажиллагаанд зохих журмын дагуу томилогдон ажиллаж байсан нэхэмжлэгч хамааралгүй юм.
Эдгээр болон бусад үндэслэлээр анхан шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтыг зөв үнэлж, Төрийн албаны тухай хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн байх тул хариуцагчийн давж заалдах гомдолд дурдсан үндэслэлүүдээр шүүхийн шийдвэрийг хүчингүй болгох нөхцөл байдал тогтоогдохгүй байна гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.1 дэх заалтыг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Сүхбаатар аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 06 дугаар сарын 28-ны өдрийн 21 дүгээр шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.
эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын дээд шүүхийн захиргааны хэргийн танхимд гомдол гаргах эрхтэй.
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Д.БАТБААТАР
ШҮҮГЧ Э.ЗОРИГТБААТАР
ШҮҮГЧ Д.БААТАРХҮҮ
[1] Хэргийн 12 дахь тал