Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 09 сарын 05 өдөр

Дугаар 326

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ц.Оюунчимэг даргалж,

Нарийн бичгийн дарга Х.Дашням,

Улсын яллагч Д.Ууганцэцэг,

Шүүгдэгч С.Мөнх-Эрдэнэ, түүний өмгөөлөгч А.Очбадрал

нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар Сонгинохайрхан дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх  хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн шүүгдэгч:

 

Монгол Улсын иргэн, 1991 оны 05 дугаар сарын 02-ны өдөр Завхан аймгийн Отгон суманд төрсөн, 26 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, барилгын засал чимэглэлчин мэргэжилтэй, Коммод ХХК-нд оператор ажилтай,ам бүл 4, эхнэр 2 хүүхдийн хамт амьдардаг, Улаанбаатар хотын Баянгол дүүргийн 11 дүгээр хороо 3 дугаар хороолол Хувьсгалчдын Д-02-54 тоотод оршин суух суудаг, гавъяа шагналгүй, ял шийтгэлгүй, бие эрүүл, ухаан бүрэн ИЙ91050213 дугаарын регистртэй, Очирваань овгийн Судраагийн Мөнх-Эрдэнэд холбогдох 201726010836 дугаартай эрүүгийн хэргийг 2017 оны 08 дугаар сарын 21-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

          Шүүгдэгч С.Мөнх-Эрдэнэ Сонгинохайрхан дүүргийн 16 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Вест бааранд 2017 оны 04 дүгээр сарын 04-нөөс 05-нд шилжих шөнө иргэн С.Шаравдоржтой маргалдан улмаар С.Шаравдоржийн баруун нүдэн тус газарт гараараа цохиж түүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

         Шүүгдэгч С.Мөнх-Эрдэнэ шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ:

 Мэдүүлэг өгөхгүй. Мөрдөн байцаалтын явцад үнэн зөв мэдүүлэг өгсөн байгаа гэв.

 

Хохирогч С.Шаравдорж мөрдөн байцаалтанд өгсөн мэдүүлэгтээ:

....Би 2017 оны 04 дүгээр сарын 04-ний ажпаасаа 23 цагийн үед найз Ууганбаярын хамт ажлаасаа буугаад Чулуунтөмөр гэж найз руугаа утсаар яриад уулзахаар болсон. Тэгээд 23 цаг өнгөрч байхад Ууганбаяр бид хоёр Чулуунтөмөртэй Саппоро дээр уулзаад бид гурав нэг газар орж сууя гээд Хархорин захын арын Вест бааранд орсон. Бааранд ороод бид гурав хүний 2 шил пиво нийт 6 пиво захиалсан. Тэгээд пивоо ууж бид гурав юм хум ярьж байгаад бүжгийн талбай дээр гарч хэсэг бүжиглэж байгаад буцаад суусан. Тэгээд би ширээн дээрээ хэсэг сууж байгаад дахиж бүжиглэх гээд бүжгийн талбай руу гарсан. Энэ үед Чулуунтөмөр найз маань тамхи татах гээд баарнаас гарсан байсан. Харин Ууганбаяр ширээнийхээ ард суугаад үлдсэн.Ингээд би бүжгийн талбай дээр бүжиглээд байж байтал миний нүүрэн тус газар нэг залуу нэг юмаар цохиод авсан. Цохилт нь маш хүчтэй байсан болохоор миний нүд харанхуйлаад ухаан санаа балартаад манарсан. Бүжгийн талбай дээр зэрэгцээд бүжиглэж байсан хүмүүс намайг цохисон залууг тэр залуу хүн цохичихлоо ш гээд шаагилдаад байсан, би тухайн үед нүд харанхуйлаад ухаан санаа балартчихсан байсан болохоор намайг ямар залуу яагаад цохисон талаар мэдэхгүй байна. Бааранд байсан хүмүүс чамайг цохисон залуу чинь гараад явчихлаа ш дээ гэхээр нь би араас нь баарнаас гарахад Ууганбаяр 00-ийн өрөөнөөс гарч ирж байсан. Тэгээд би Ууганбаярт намайг нэг танихгүй залуу цохичихлоо гэж хэлээд бид хоёр хамт баарнаас гарахад Чулуунтөмөр баар луу орж ирж байхаар нь манийг чинь нэг залуу цохичихлоо ш дээ гэхэд Чулуунтөмөр дөнгөж саяхан намайг баарны гадаа нэг залуу шүргээд зөрөөд гараад гүйчихлээ ш дээ  тэр залуу юм биш үү гэж хэлсэн. Тэгээд бид гурав баарнаас гараад хайсан боловч алга байсан. Тэгээд би гурав буцаж баар луу  ороод баарны камерын бичлэгийг шүүж үзэх гээд баарны хамгаалагч зөөгчид нь хэлсэн чинь камерын бичлэг байхгүй энэ тэр гээд шүүлгэж үзүүлэхгүй байсан. Ингээд баарны зөөгч, хамгаалагчаас нь болон тэр хавийн хүмүүсээс намайг зодсон хүний талаар асууж сураглаад зөндөө явсан. Би тухайн үед нүд харанхуйлаад өвдөөд тархи, толгой өвдөөд байсан болохоор  цааш болсон зүйлийн талаар дэс дараатайгаар зарим зүйлийг сайн санахгүй байна. Тэгээд бид гурав баарны үүдэнд байж байтал тэр манай найз Ууганбаяр нэг залууг дуудсан. Би тэр дуудсан залууг нь ирэхээр нь согтуугын халуунд  найзыгаа дуудаж ир гээд заамдаад бариад авчихсан байсан чинь цаанаас нь хоёр хүүхэн хүрч ирээд нэг хүүхэн нь чамайг зодсон залуу чинь 32-ийн ард байна гэнээ.би утсаар нь дуудчихлаа,одоо ирэх байх, тэгээд учраа ол гэж хэлж байсан. Тэр хооронд миний заамдаад бариад авчихсан байсан залуу миний гарнаас мултраад зугтахаар нь би араас нь хөөгөөд гүйцээгээгүй. Тэгээд удаагүй цагдаа нар ирээд намайг гэмтлийн эмнэлэгт очиж үзүүл гээд нөгөө хоёр эмэгтэйг цагдаа нар аваад явсан. Намайг бүжгийн талбай дээр бүжиглэх байхад үл таних нэг залуу үгийн зөрөөгүй миний баруун нүд хавьцаа хатуу зүйлээр цохиод авсан....гэжээ./хх-16-17,62-63/,  

 

Гэрч Ш.Чулуунтөмөр мөрдөн байцаалтанд өгсөн мэдүүлэгтээ:

...Би 2017 оны 04 дүгээр сарын 04-ний орой 21 цагийн орчим Саппоро Ууганбаяр, Шаравдорж хоёр найзтайгаа уулзаад тэндээсээ Вест бааранд орсон. Бид гурав бааранд ороод хүний 2, 2 шил пиво захиалж уусан бөгөөд бид гурав бүжгийн талбай дээр хэсэг бүжиглэж байгаад буцаад ширээн дээрээ суусан. Ингээд хэсэг сууж байгаад би баарнаас тамхи татах гээд гарсан. Тэгээд би баарны гадаа 10 орчим минут тамхи татаж байгаад буцаад баар луу орох гэсэн хаалгаар нэг өндөр залуу мөрлөөд гүйгээд гарсан. Би тухайн үед Шаравдоржыг хүнд зодуулсан талаар мэдээгүй. Ингээд баар луу ороход Шаравдоржын баруун нүд нь бүлцийгээд хавдчихсан байхаар нь яасан юм бэ гэхэд  намайг түрүүн нэг залуу цохиод зугтаачихлаа гэж хэлсэн. Тэгэхээр нь би саяны надтай зөрсөн залуу мөн байна гээд баарнаас гарахад Ууганбаяр 00-ийн өрөөнөөс гарч ирсэн. Ингээд бид гува гадаа хайсан боловч олдоогүй. Ингээд буцаж баар луу орсон чинь Шаравдорж  намайг цохисон залуутай явж байсан хоёр охин тэр байна гээд бааранд байсан үл таних 2 охиныг заасан. Тэр хоёр охин ч гэсэн баарнаас гараад явж байхаар нь бид гурав тэр хоёр охины араас гараад тэр хоёр охиныг дуудаад  та хоёртой явж байсан залуу чинь манай найзыг цохиж гэмтээсэн байна, та хоёр танина биз дээ, гэр орныг нь мэдэх үү гэсэн чинь тэр хоёр охин  танина, танина, гэр нь 34-ийн ард байр түрээслэдэг гэхээр нь та хоёртой цуг байдаг юм уу гэхэд  цуг байдаггүй ээ манай хажуу өрөөний ах дээр ирдэг юм гэж хэлсэн. Тэгээд тэр хоёр охиноор Шаравдоржыг цохисон залуу руу нэг охиноор нь утсаар нь яриулсан бөгөөд тэр ярьсан охин нь  чи тэнэг юм уу, яагаад хүн зодоод зугтаачихсан юм бэ? ирж учраа ол, бид хоёрыг явуулахгүй байна гээд ярьж байсан. Энэ үед Шаравдорж баарны хажууд намхан туранхай бор залуутай заамдалцаад зогсож байсан ба Шаравдорж нөгөө залууг  чамтай хамт явж байсан залуу чинь хаана байна гээд заамдаад зогсож байхаар Ууганбаяр бид хоёр очоод салгах хооронд тэр залуу хойшоо зугтаачихсан. Тэгээд Шаравдорж өөрөө цагдаа руу дуудлага өгсөн байсан. Удаагүй цагдаа нар ирээд нөгөө хоёр охиныг цагдаагийн хэлтэс рүү аваад явсан ба Шаравдоржыг гэмтлийн эмнэлэгт үзүүл гэсэн...гэжээ/хх-18-19/,

Гэрч Д.Ууганбаяр мөрдөн байцаалтанд өгсөн мэдүүлэгтээ:

     …Би Шаравдоржтой Эрдэм Транс ХХК-д хамт ажилладаг юм. 2017 оны 04 дүгээр сарын 04-ний орой Шаравдорж бид хоёр ажлаа тараад найз Чулуунтөмөртай Саппоро дээр уулзаад тэгээд бид гурав нэг газар орж сууя гээд Хархоринын ард байдаг Вест бааран дотор орж суусан. Бид гурав бааранд хүний 2, 2 шил пиво буюу нийт 6 шил пиво захиалсан. Тэгээд бид гурав бүжгийн талбай дээр гарч хэсэг бүжиглэж байгаад буцаад ширээн дээрээ очсон. Шаравдорж хэсэг сууж байгаад бүжгийн талбай руу гарсан. Миний шээс хүрээд байсан болохоор 00- руу явсан. Тэгээд би 00-д бие засчихаад буцаад баар луу орсон чинь бүжгийн талбай дээр хүмүүс овоорчихсон байсан ба Шаравдорж бүжгийн талбай дээр нүдээ дарчихсан сууж байхаар нь явж очоод  юу болсон юм бэ гэхэд  манийг чинь нэг залуу цохичихлоо, цэнхэр цамцтай гэл үү, өндөр залуу цохичихлоо, цаагуураа хараадхаач гэсэн. Тэр үед бааранд үйлчлүүлж байсан хөндлөнгийн нэг залуу танай найзад чинь буруу байхгүй, түрүүн нэг залуу найзыг чинь цохиод гараад явчихлаа гэж хэлсэн. Тэгээд би Шаравдоржтой хамт баарнаас гарч Шаравдоржыг цохисон залууг хайсан боловч олдоогүй бөгөөд баарны үүдэнд Чулуунтөмөр байсан. Тэгээд бид гурав цагдаа руу дуудлага өгөөд буцаж баар луу ороод камерын бичлэгийг шүүж үзье гэсэн чинь баарны зөөгч, хамгаалагч нар нь камерын бичлэгээ шүүж өгөөгүй. Тэгээд буцаад баарнаас гараад үүдэнд хараад зогсож байтал ямар нэгэн хүн байгаагүй. Шаравдорж  намайг цохисон залуу өндөр, цэнхэр жинсэн цамцтай гэл үү, ямар ч байсан содон шинж тэмдэгийн талаар хэлсэн. Бид гурав тэр залууг хайгаад эргэн тойрноо нилээн ажиглаж зогссон. Ингээд байж байгаад Шаравдорж бид хоёр баар луу буцаж ороод камерын бичлэгийг нь дахиад шүүж үзье гэсэн боловч баарны зөөгч, хамгаалагч нар нь бичлэгээ шүүж үзэх боломжгүй гээд байхаар нь бид хоёр буцаад баарнаас гарсан бөгөөд Шаравдорж надаас түрүүлж гарсан. Би араас нь гараад харсан чинь Шаравдорж үл таних 2 охинтой уулзаад зогсож байсан. Яг яагаад уулзсаныг нь мэдэхгүй байна. Тэгээд би наанаас нь яваад очсон чинь Шаравдоржтой уулзаад зогсож байсан хоёр охин Шаравдоржид таны хайгаад байгаа залуугын гэр нь 34-ийн ард байдаг, гэрийг нь мэднэ гээд Шаравдоржтой ярьж байсан. Миний хувьд Шаравдорж тэр хоёр охинтой яагаад уулзсаныг нь мэдэхгүй байна. Тэр хоёр охины нэг нь ямар ч байсан нөгөө залуу руу гаа утсаараа залгаж үзээд байсан. Тэгээд цагдаа дуудъя гээд цагдаад дуудлага өгсөн.Удаагүй цагдаа нар ирэхээр нь болсон зүйлийн талаар цагдаад хэлсэн чинь цагдаа нар нөгөө хоёр охиныг аваад явсан. Шаравдорж бид гурав гэмтлийн эмнэлэг явсан...гэжээ./хх-20-21/,

      Гэрч Б.Цэрэнханд мөрдөн байцаалтанд өгсөн мэдүүлэгтээ:

       ...Би оюутан ангийн найз Атарцэцэгийн хамт 1-р хороололын 34 байрны арын дэнж дээр нийтийн байранд өрөө хөлслөн амьдардаг байсан юмаа. Одоо Атарцэцэг бид хоёр тухайн нийтийн байрнаас гараад цайз 16 захын орчим нийтийн байранд өрөө хөлслөн амьдарч байгаа. Атараа бид хоёрыг 1-р хороололын арын дэнж дээр нийтийн байранд амьдарч байхад бид хоёрын амьдардаг байсан хажуу өрөөнд Сэргэлэн гэж ах, эхнэртэйгээ хамт амьдардаг байсан юм. Сэргэлэн ахын гэрт хааяа даа 25 орчим насны нэг өндөр залуу хааяа орж, гарч харагддаг байсан. Би 2017 оны 03 сарын сүүлээр яг хэдний өдөр гэдгийг нь санахгүй байна. Сэргэлэн ахын эхнэр Болорцэцэг эгчтэй хамт тэдний гэрт хоолыг хийгээд цуг байж байсан чинь гаднаас Сэргэлэн ахынд ирдэг байсан өндөр залуу ирсэн. Тэгээд тэрнээс хойш тэр залуутай анх танилцаж байсан юмаа. Тэр залуу надад өөрийгөө анх танилцуулж байхдаа Мөнхүүлэй гэж танилцуулсан. Тэр залуу намайг ч таньдаг болсон мөн манай найз Атарцэцэгийг ч гэсэн таньдаг болсон. Би 2017 оны 04 сарын 04-ний орой гэртээ байж байсан чинь гаднаас Атарцэцэг найз маань ажпаа тараад 22 цагийн орчим орж ирсэн. Тэгээд бид хоёр хэсэг байж байгаад орондоо ороод унтах гээд байж байтал Атарцэцэгийн 89910711 гэсэн дугаар луу Мөнхүүлэй 88178778 номерын дугаараас залгаад Хандаа та хоёр завтай байна уу?, гарч шоудах уу гэхээр нь Атарцэцэг бид хоёр Мөнхүүлэйтэй уулзахаар болоод Мөнхүүлэйгийн хүрээд ир гэсэн газар нь такси бариад очсон. Тухайн газар нь 1 дүгээр хороололын Цамбагаравын урд талд байдаг Кэнзо нэртэй баар байсан. Атараа бид хоёрыг явж очиход Мөнхүүлэй нэг танихгүй залуутай хамт байсан. Мөнхүүлэй, тэр танихгүй залуу хоёрын байсан бааранд нилээн хүн ихтэй байхаар нь Атараа бид хоёр наана чинь сууж яах юм бэ, өөр газарт орье гээд бид дөрөв Хархорин захын ард байдаг Вест баарад явж очсон. Тэгээд бид дөрөв Вест бааранд ороод бид дөрөв хүний нэг, нэг шил пиво захиалж авч ууж байгаад байгаад гарч бүжиглэе гээд бид дөрөв баарны бүжгийн талбай дээр хамт гарч хэсэг бүжиглэж байгаад буцаад цугтаа ширээ лүүгээ очиж суусан. Тэгээд хэсэг юм ярьж сууж байгаад Атараа бид хоёр дахиж бүжиглэх гээд гарсан бөгөөд Мөнхүүлэй найзтайгаа юм яриад ширээн дээрээ үлдсэн. Тэгээд Атараа бид хоёр талбай дээр хэсэг бүжиглэж байтал Атараа ширээ лүүгээ явсан Би бүжиглээд талбай дээр үлдсэн. Би бүжгийн талбай дээр хэсэг бүжиглэж байгаад буцаад ширээн дээрээ очсон чинь Атарцэцэг Мөнхүүлэйгийн найзтай нь сууж байсан.  Тэгээд би 00-д бие засах гээд 00-руу явахад 00-ийн өрөөнд нь дүүрэн хүнтэй байхаар нь за за хэсэг байж байгаад бие засъя гэж бодоод 00-ын өрөө нь баарнаас гардаг хаалгатайгаа ойрхон байхаар нь гарч агаар амьсгалъя гээд уг баарнаас гарахад Мөнхүүлэй Вест баарны хажуу талд нь байдаг Хаан банкны АМТ-ын булан тойроод хойшоогоо гүйж харагдсан. Тэгэхээр нь би араас нь хүүе Мөнхүүлэй хаачих гэж байгаа юм бэ? юу болсон юм бэ гэсэн чинь намайг тоохгүй тэр чигтээ хойшоо зугтаад явчихсан. Тэгээд би буцаад баар луу ороход Атараа, Мөнхүүлэгийн найзтай нь хамт сууж байсан. Тэгээд бид гурав пивоо ууж дуусаад гаръя гээд баарнаас гараад замаас такси барих гээд зам руу алхаж байтал бид нарын араас хэн нэгэн дуудсан чинь Мөнхүүлэйгийн найз нь дуудса- залуу руу баарны үүд рүү явж очсон. Мөнхүүлэйгийн найзын араас араас манай найз Атараа явж очсон. Би нөгөө хоёрын араас баарны үүд рүү очсон чинь Мөнхүүлэйгийн найзыг 180 см өндөр нуруутай, туранхайвтар шар залуу, баруун талын нүд нь хавдчихсан байсан ба хажууд нь найзууд нь бололтой 2 залуу байсан Мөнхүүлэйгийн найзыг нь тэр өндөр шар залуу заамдаад бариад танай найз чинь намайг зодсон, найзыгаа дуудаад ир, надаас уучлалт гуйх юм бол би цагдаа, сэргийлэх гэхгүйгээр хэл амаа олж болно гээд орилж хашгираад байхаар нь Атарцэцэг  хэрүүл маргаан хийхээ болиочээ, эвээр асуудлыг шийдье, яг ямар асуудал болсон юм бэ? наад залуугаа тавьчихаачээ, тавьхаар чинь тайван ярилцъя гэсэн чинь нөгөө өндөр залуу Мөнхүүлэйгийн найзыг нь заамдсан байж байгаад тавьсан. Зодуулсан гэх залуу Мөнхүүлэйгийн найзыг нь  чи найзыгаа одоо дуудчих гэхээр нь би өмнөөс нь замын хүний утсыг гуйж байгаад Мөнхүүлэйгийн 88178778 гэсэн дугаар луу залгаж яриад  чи хаана байгаа юм бэ гэсэн чинь  би 34-ийн арын гүүрний орчим байна гэхээр нь бид хэд Вест баарны гадаа байнаа, чи бааранд хүн зодчихсон юм биш үү, хүрч ирээд энэ зодсон, хүнээсээ уучлалт гуйгаачээ, бид нарыг явуулахгүй байнаа гэсэн чинь  Мөнхүүлэй  та хэд наадахаа зүгээр хаяад 34-ийн арын гүүрний энэ хавьд хүрээд ирээч гэж хэлээд утсаа тасалчихсан. Тэгээд би дахиад утас руу нь залгатал утсаа авахгүй байсан юм. Тэгсэн чинь тэр үед нөгөө зодуулсан гэх өндөр залуу Мөнхүүлэйгийн найзыг нь найзыгаа дуудаж ир гээд заамдаад барьчихсан байсан чинь Мөнхүүлэйгийн найз нь гарнаас нь мултраад тэр чигтээ зугтаад явчихсан. Тэгээд Атараа бид хоёр нөгөө зодуулсан гэх залуутай болон хамт явж байсан найзуудтай нь хамт үлдэж хоцорсон юм. Тэгсэн чинь зодуулсан залуугийн найз нар нь цагдаа дуудсан байсан. Цагдаа нар хүрч ирээд Атараа бид хоёрыг цагдаагийн хэлтэс дээр авчирсан юм. Тийм л асуудал болсон юм...гэжээ./хх-22-24/,

      Гэрч  Ж.Атарцэцэг мөрдөн байцаалтанд өгсөн мэдүүлэгтээ:

       ….2017 оны 4 сарын 4-ний орой 22 цагийн үед ажпаа тараад нийтийн байрандаа иртэл манай найз Цэрэнханд байсан. Цэрэнханд бид хоёр хэсэг юм ярьж байгаад унтах гээд байж байтал Мөнхүүлэй өөрийнхөө 88178778 дугаараасаа миний 89910711 дугаар луу залгаад  чи завтай байна уу, чамтай цуг Цэрэнханд байвал хамт гараад ирээчээ, хамт шоудъя гэсэн. Тэгэхээр нь би Цэрэнхандад хэлээд бид хоёр хувцасаа өмсөөд гэрээсээ гараад Мөнхүүлэйгийн дуудсан газар нь такси барьж Кензо бааранд очиход Мөнхүүлэй зүс танихгүй нэг залуутай хамт байсан. Би Мөнхүүлэйгийн хамт байсан найзыг нь урд өмнө харж байгаагүй, танихгүй залуу байсан. Кензо баар нилээн хүн их болохоор нь Цэрэнханд бид хоёр хүн багатай бааранд орье гээд нөгөө хоёрт хэлээд Вест баар луу очсон. Тэгээд Вест бааранд очоод хүний нэг, нэг шил шар айраг захиалж уугаад дөрвүүлээ бүжгийн талбай дээр гарч бүжиглэсэн. Ингээд нилээн хэсэг бүжиглэж байгаад бид дөрөв буцаад ширээн дээрээ очсон. Тэгээд хэсэг сууж байгаад Цэранханд бид хоёр дахиж бүжгийн талбай дээр гарч бүжиглэсэн. Нөгөө хоёр суугаад үлдсэн. Би хэсэг бүжиглэж байгаад ширээн дээрээ ирэхэд Мөнхүүлэй байхгүй байсан ба харин найз нь байсан. Тэгээд би пивоо ганц хоёр уугаад аад бүжгийн талбай руу гарч хэсэг бүжиглэж байгаад буцаад ширээн дээрээ ирэхэд Мөнхүүлэй найзтайгаа хамт сууж байсан. Тэгээд сууж байтал баарны залуу хүрч ирээд  Мөнхүүлэйг таныг баарны гадаа хүн дуудаад байна, та хүнтэй маргаж зодоон хийсэн юм уу  гэсэн чинь Мөнхүүлэй дээгүүрээ куртикээ зед гараад явсан бөгөөд би Мөнхүүлэйгийн найзтай хамт үлдсэн. Нээх удаагүй Цэрэнханд бүжгийн талбайгаас хүрч ирээд найз нь 00-д бие засчихаад ирье гээд гарсан. Удаагүй Цэрэнханд орж ирээд ууж байсан пивоо ууж дуусгаад бид гурав гараад такси барих гээд зам руу алхаад явж байтал баарны үүднээс хүмүүс бид нарын араас дуудсан, тэгсэн чинь Мөнхүүлэйгийн найз нь баарны үүд рүү очсон чинь өндөр шар залуу Мөнхүүлэйгийн найзыг заамдаад авсан, би  наанаас юу болоод байгаа юм бэ, гээд очсон чинь та нартай хамт явж байсан намайг зодсон, тэр залуугаа дуудаж ир гээд хашгичаад байсан хамт 2 Би тухайн өндөр шар залуутай хамт явж байсан 2 найзтай нь салгах гэсэн боловч хүчрээгүй бөгөөд Мөнхүүлэйгийн найз нь нөгөө өндөр залуугийн гарнаас мултраад хойшоо зугтаасан чинь өндөр шар араас нь хөөгөөд гүйцээгүй буцаад хүрээд ирсэн. Тэгсэн чинь Мөнхүүлэйд зодуулсан гэх өндөр шар залуу болон хамт явж байсан 2 найз нь цагдаа дуудсан. Тэгээд бид хоёр цагдаагийн хэлтэс дээр ирсэн юм....гэжээ./хх-25-26/,

 

Шүүх эмнэлгийн шинжээчийн  ¹4968 тоот акт дүгнэлт:

1.С.Шаравдоржийн биед баруун нүдний ухархайн дотор ханын хугарал, баруун нүдний дээд, доод зовхинд цус хуралт, баруун нүдний дээд, доод зовхи, баруун хацар, шанаанд зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо.

 2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн  үйчлэлээр үүсгэгдэнэ.

 3.Дээрх гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т заасан эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

 4. Цаашид гэмтэл нь ерөнхий хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй...гэжээ./хх-30/, 

 

Шүүгдэгч С.Мөнх-эрдэнэ нь урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-42/, С.Шаравдоржийн өргөдөл /хх-05/, шүүгдэгч С.Мөнх-Эрдэнэ сэжигтнээр болон яллагдагчаар өгсөн мэдүүлгүүд, бусад бичгийн нотлох баримт зэрэг болно.

 

Шүүгдэгч С.Мөнх-Эрдэнэ нь Сонгинохайрхан дүүргийн 16 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Вест бааранд 2017 оны 04 дүгээр сарын 04-нөөс 05-нд шилжих шөнө иргэн С.Шаравдоржтой маргалдан улмаар С.Шаравдоржийн баруун нүдэн тус газарт гараараа цохиж түүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан  гэмт хэрэг үйлдсэн болох нь шүүхийн хэлэлцүүлэг болон хавтас хэрэгт авагдаж шүүхийн хэлэлцүүлгээр хэлэлцэгдсэн хохирогч С.Шаравдоржийн...бүжгийн талбай дээр гараад бүжиглэж байгаад хажууд зогсож байсан залуутай мөрлөлцчихсөн чинь намайг түлхээд миний баруун нүдний хэсэгт нэг удаа гараараа маш хүчтэй цохисон. Ингээд би газар унасан чинь Чулуунтөмөр гаднаас ирээд намайг аваад гадаа гарсан. Тэгтэл намайг цохисон залуу зөрөөд гараад явсан чинь Чулуунтөмөр хөөгөөд, хайгаад олоогүй...гэх./хх-61-63/, гэрч Ш.Чулуунтөмөрийн...би баарны гадаа 10 орчим минут тамхи татаж байгаад буцаад баар луу орох гэсэн хаалгаар нэг өндөр залуу мөрлөөд гүйгээд гарсан. ...баар луу ороход Шаравдоржийн баруун нүд нь бүлцийгээд хавдчихсан байхаар нь  яасан  юм  бэ гэхэд  намайг түрүүн нэг залуу цохиод хэлсэн .Ингээд буцаж баар луу орсон чинь Шаравдорж намайг цохисон залуутай хамт явж байсан хоёр охин тэр байна гээд бааранд байсан үл таних 2 охиныг заасан.Тэгээд тэр хоёр охиноор Шаравдоржийг цохисон залуу руу нэг охиноор нь утсаар нь яриулсан бөгөөд тэр ярьсан охин нь чи тэнэг юм уу, яагаад хүн зодоод зугтаачихсан юм бэ? ирж учраа ол, бид хоёрыг явуулахгүй байна гээд ярьж байсан... гэх./хх-18-19/, гэрч Д.Ууганбаярын...буцаад баар луу орсон чинь бүжгийн талбай дээр хүмүүс овоорчихсон байсан ба Шаравдорж бүжгийн талбай дээр нүдээ дарчихсан сууж байхаар нь явж очоод юу болсон юм бэ гэхэд манийг чинь нэг залуу цохичихлоо, цэнхэр цамцтай гэл үү, өндөр залуу цохичихлоо, цаагуураа хараадхаач гэсэн. Тэр үед бааранд үйлчлүүлж байсан хөндлөнгийн нэг залуу танай найзад буруу байхгүй, түрүүн нэг залуу найзыг чинь цохиод гараад явчихлаа гэж хэлсэн...гэх/хх-20-21/, гэрч Б.Цэрэнхандын...00-ын өрөө нь баарнаас гардаг хаалгатайгаа ойрхон байхаар нь гарч агаар амьсгалъя гээд уг баарнаас гархад Мөнхүүлэй Вест баарны хажуу талд нь байдаг Хаан банкны АТМ-ын булан тойроод хойшоогоо гүйж харагдсан. Тэгэхээр нь би араас нь хүүе Мөнхүүлэй хаачих гэж байгаа юм бэ? юу болсон юм бэ гэсэн чинь намайг тоохгүй тэр чигтээ хойшоо зугтаад явчихсан. ...Зодуулсан гэх залуу Мөнхүүлэйгийн найзыг нь чи найзыгаа одоо дуудчих гэхээр нь би өмнөөс нь замын хүний утсыг гуйж байгаад Мөнхүүлэйгийн 88178778 гэсэн дугаар луу залгаж яриад чи хаана байгаа юм гэсэн чинь би 34-ийн арын гүүрний орчим байна гэхээр нь бид хэд Вест баарны гадаа байнаа, чи бааранд хүн зодчихсон юм биш үү, хүрч ирээд энэ зодсон, хүнээсээ уучлалт гуйгаачээ, бид нарыг явуулахгүй байнаа гэсэн чинь Мөнхүүлэй  та хэд наадахаа зүгээр хаяад 34-ийн арын гүүрний энэ хавьд хүрээд ирээч гэж хэлээд утсаа тасалчихсан... гэх/хх-22-24/, гэрч Ж.Атарцэцэгийн ...сууж байтал баарны зөөгч залуу хүрч ирээд Мөнхүүлэйг таныг баарны гадаа хүн дуудаад байна, та хүнтэй маргаж зодоон хийсэн юм уу гэсэн чинь Мөнхүүлэй дээгүүрх куртикээ өмсөөд гараад явсан бөгөөд би Мөнхүүлэйгийн найзтай хамт үлдсэн...гэх.хх-25-26/, шинжээчийн дүгнэлт 4968, ял шалгах хуудас /хх-42/,С.Шаравдоржийн өргөдөл /хх-5/, шүүгдэгч С.Мөнх-Эрдэнэ сэжигтэн болон яллагдагчаар өгсөн мэдүүлгүүд, бусад  нотлох баримтаар нотлогдон тогтоогдлоо.

 

Иймд шүүгдэгч С.Мөнх-Эрдэнэ хүний эрүүл мэндэнд хөнгөн гэмтэл учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

 Шүүх хуралдаан оролцсон шүүгдэгчийн өмгөөлөгч А.Очбадрал шүүгдэгч С.Мөнх-эрдэнэ нь хөнгөн гэмт хэрэг, анх удаагаа гэмт хэрэг үйлдсэн, хохиролыг бүрэн төлсөн хорих ял оногдуулаж, тэнссэн харгалзаж өгнө үү гэх  онолын тайлбар гаргалаа.

/Гэмт хэргийн улмаас хохирогч С.Мөнх-Эрдэнэ учирсан хохирлыг шүүгдэгч  Д.Энхжаргалд бүрэн төлж барагдуулсан, хохирогч нэхэмжлэх зүйлгүй, гомдол саналгүй гэдгээ бичгээр илэрхийлсэнийг дурдав./

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар ирүүлсэн хэрэгт хавсарган ирүүлсэн зүйлгүй, цагдан хоригдсон хоноггүй , битүүмжилсэн хөрөнгөгүй, гомдол  саналгүй болохыг дурдсугай.