Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2022 оны 12 сарын 01 өдөр

Дугаар 135/ШШ2022/01715

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

  

Хэргийн индекс: 135/2022/01371/и

Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Т.Жавхлантөгс би даргалж, тус шүүхийн танхимд хийсэн хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, ******* дүүрэг, ******* хороо, ******* хороолол, *******гудамж, 4******* байрны ******* оршин суух ******* овогт *******ийн ******* /РД: *******, Утас: /-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Дархан-Уул аймаг, Дархан сум, баг, хороолол, байрны оршин суух овогт /РД: , Утас: /-т холбогдох,

"Хууль бус эзэмшлээс орон сууц чөлөөлүүлэх тухай шаардлага бүхий иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдааны оролцогчид:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Д.Мөнгөнцэцэг,

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч: Д.Батсүх,

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Г.Онон /цахим/,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Н.Балжинням нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Д.******* шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:

Миний бие Дархан-Уул аймгийн Дархан сумын багийн хороололд байрлалтай үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн дугаарт бүртгэгдсэн байрны орон сууцыг 2019 оны 02 дугаар сарын 21-ний өдөр Дархан-Уул аймгийн Улсын бүртгэлийн хэлтсээс олгосон № тоот гэрчилгээний үндсэн дээр өмчилж байна. Тухайлбал, миний бие дээрх орон сууцны барилгыг барьж, гүйцэтгэсэн барилгын компани болох ******* ХХК-д хөрөнгө оруулж, тус компанитай хөрөнгө оруулалтын гэрээг байгуулж хамтран ажилласан боловч тус компани нь уг гэрээнд заасан төлбөр төлөх үүргээ биелүүлэхгүй, хөрөнгө оруулагч миний эрхийг зөрчсөөр байсан тул миний бие шүүхэд хандаж, улмаар шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаагаар дээрх орон сууцны хууль ёсны өмчлөгч болсон. Гэтэл А. гэх хүн миний өмчлөлд бүртгэлтэй дээрх орон сууцыг өнөөдрийг хүртэл хууль бусаар азамшиж байгаагийн улмаас миний бе өөрийн өмчлөлийн орон сууцыг хууль заасан эрхийнхээ хүрээнд эзэмшиж, ашиглаж, захиран зарцуулах боломжгүй болж, хохироод байна. Иймд А.ийг миний хууль ёсны өмчлөлийн Дархан-Уул аймаг, Дархан сум, баг, хорооллын *******хотхоны байрны орон сууцнаас албадан гаргуулж өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Мөнгөнцэцэг шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Нэхэмжлэгч Д.******* Дархан-Уул аймаг Дархан сум баг хороололд байрлалтай үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн дугаартай байрны орон сууцыг 2019 оны 02 дугаар сарын 21-ний өдөр Дархан-Уул аймгийн улсын бүртгэлээс олгосон гэрчилгээний үндсэн дээр өмчилж байгаа. Нэхэмжлэгч маргаан бүхий орон сууцны хууль ёсны өмчлөгч боловч маргаан бүхий хорооллын *******хотхоны байрны орон сууцыг А. гэдэг хүн өнөөдрийн хүртэл хууль бусаар эзэмшиж байгаагийн улмаас нэхэмжлэгч өөрийн өмчлөлийн орон сууцыг хуульд заасан эрхийн хүрээнд эзэмшиж, ашиглаж, захиран зарцуулах боломжгүй болоод байна. Хариуцагч А.ийг нэхэмжлэгч Д.*******гийн хууль ёсны өмчлөлийн Дархан-Уул аймаг Дархан сум баг хорооллын байрны орон сууцнаас албадан гаргуулж өгнө үү гэсэн нэхэмжлэлийн шаардлага гаргасан. Нэхэмжлэлийн шаардлагаа дэмжиж байна гэжээ.

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Д.Батсүх шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Нэхэмжлэгч Д.******* иргэний хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1-д зааснаар иргэний эрх зүйн хамгаалалт нь зөрчигдсөн эрхийг сэргээлгэх зорилготой. Нэхэмжлэгчийн гаргаж байгаа нэхэмжлэлийн шаардлага нь иргэний хуулийн 9 дүгээр зүйлийн 9.4.2-т дахь заалтад заасан эрх зөрчсөн үйлдлийг таслан зогсоож, зөрчихөөс өмнөх байдлыг зөрчигдсөн эрхийг сэргээх зорилгоор нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэгч өөрийн хууль ёсны өмчлөлд байгаа эд хөрөнгийг эзэмших, ашиглах, захиран зарцуулах эрх нь хязгаарлагдаж байгаа. Д.*******гийн иргэний хуулийн 101 дүгээр зүйлийн 101.1-д заасан эрх нь зөрчигдөж байна. Мөн иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.2 дахь хэсэгт зааснаар шүүхэд хандаж, хариуцагчаас шаардаж байгаа. Нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү гэжээ.

Хариуцагч А. шүүхэд гаргасан хариу тайлбартаа:

...Миний бие нь 2017 оны 01 дүгээр сарын 04-ний өдөр Дархан-Уул аймаг, Дархан сум, баг, хороололд байрлах ******* ХХК-ийн 144 айлын орон сууцны *******хотхоны байрны 71.40 м.кв 2 өрөө орон сууцыг ******* ХХК-тай орон сууц захиалгаар бариулах 120 тоот гэрээ байгуулан 100 хувь төлбөрөө төлж худалдан авсан. Гэрээний дагуу төлбөрөө хийгээд энэ байрандаа 5 жил шахам амьдарч ирсэн. Гэтэл ******* ХХК-ийн захирал нь Д.******* гэх хүний өр төлбөрт миний байрыг өгч өмчлөх эрхийн гэрчилгээ гаргуулж өгсөн байдаг. Энэ талаар шүүхэд дуудагдан очихдоо мэдээд ******* ХХКомпани нь нэг өмчийг хоёр өөр хүнд худалдан борлуулж болохгүйг мэдсээр байж гэрээний дагуу миний эзэмшилд байгаа уг байрыг надад мэдэгдэлгүйгээр бодит байдлыг нуун дарагдуулах замаар бусдын өр төлбөрт өгч намайг хохироосон гэж үзэж ******* ХХК болон Д.******* нарыг Дархан-Уул аймаг дахь Цагдаагийн газарт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлд заасан залилан мэхлэх гэмт хэргийн шинжийг агуулж байх тул уг хууль бус үйлдлийг шалгуулахаар гомдол гарган хэрэг бүртгэлтийн хэрэг нээсэн. Үүний дараа Д.******* нь надад холбогдуулан хууль бус эзэмшлээс орон сууц чөлөөлүүлэх нэхэмжлэлийг гаргасныг Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн хэргийг хэрэгсэхгүй болгох тухай 2020 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн 3406 дугаартай захирамжаар Дархан-Уул аймгийн Прокурорын газрын 2020 оны 05 дугаар сарын 25-ны өдрийн 201800303 дугаартай хэрэг бүртгэлийн хэрэг нээх тухай тогтоолд ...А. нь ******* ХХК-ны ерөнхий захирал А. орон сууц захиалгаар бариулах гэрээг 2017 оны 01 дүгээр сарын 04-ний өдөр байгуулж гэрээний үүргээ биелүүлж *******хотхоны байрны 3 өрөө байрыг худалдан авсан боловч уг байрны ордерыг ******* ХХК-ийн ерөнхий захирал нь иргэн Д.Боломаагийн нэр дээр гаргаж А.ийг залилсан гэх гэмт хэргийн шинжтэй гомдол мэдээлэлд нотолбол зохих байдлыг бүрэн шалгаж тогтоогоогүй, холбогдох гэрч нараас мэдүүлэг авах болон бусад зохих ажиллагааг бүрэн хийж гүйцэтгээгүй байх тул хэрэг бүртгэлтийн хэрэг нээн, мөрдөн шалгах ажиллагаа явуулах үндэслэлтэй байна... гэж үзэж шийдвэрлэжээ. Харин дээрх эрүүгийн хэрэг нь нэхэмжлэгч А.ийн хариуцагч ******* ХХК-нд холбогдуулан гаргасан нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлтэй холбоотой байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.8-д уг нэхэмжлэлтэй холбоотой хэргийг эрүүгийн журмаар шалгаж байгаа тохиолдолд нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзана, 117 дугаар зүйлийн 117.1-т энэ хуулийн 65.1.1, 65.13-65.1.8, 65.1.10-д заасан үндэслэл хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцэх үед тогтоогдвол хэргийг хэрэгсэхгүй болгоно. Энэ тухай шүүх тогтоол, шүүгч захирамж гаргана гэж заасны дагуу энэхүү иргэний хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж дүгнэлээ гэж шийдвэрлэсэн. Миний цагдаагийн байгууллагад гаргасан гомдол эцэслэн шийдвэрлэгдээгүй байгаа бөгөөд уг байрыг би өөрийн хөрөнгөөр худалдаж авсан тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна. гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Онон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

А. нь 2017 оны 01 дүгээр сарын 04-ний өдөр Дархан-Уул аймаг Дархан сум баг хороололд байрлах *******ХХК-ийн 144 айлын орон сууцны *******хотхоны байрны 71.40 мкв 2 өрөө орон сууцыг орон сууц захиалгаар бариулах 120 тоот гэрээ байгуулж 100 хувь төлбөрөө төлж худалдан авсан. *******ХХК-ийн захирал н. нь иргэн Д.******* гэх хүний өр төлбөрт тухайн орон сууцын өмчлөх эрхийн гэрчилгээ гаргуулж өгсөн байдаг. Гэрээний дагуу А.ийн эзэмшилд байсан байрыг өөрт нь мэдэгдэхгүйгээр бодит байдлыг нуун дарагдуулах замаар бусдын өр төлбөрт өгсөн нь иргэн А.ийг хохироосон гэж үзэж ******* ХХК болон Д.******* болон нарыг Дархан-Уул аймгийн Цагдаагийн газарт эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3-д заасан залилах гэмт хэргийн шинжийг агуулж байх тул уг хууль бус үйлдлийг шалгуулахаар гомдол гарган хэрэг бүртгэлтийн хэрэг нээсэн. Үүний дараа иргэн Д.******* надад холбогдуулан хууль бус эзэмшлээс орон сууц чөлөөлүүлэх тухай нэхэмжлэл гаргасан боловч Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн хэргийг хэрэгсэхгүй болгох тухай 2020 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн 3406 дугаартай захирамжаар Дархан-Уул аймгийн Прокурорын газрын 2020 оны 05 дугаар сарын 25-ны өдрийн 201800303 дугаартай хэрэг бүртгэлтийн хэрэг нээх тухай тогтоолд А. нь ******* ХХК-ийн ерөнхий захирал А. орон сууц захиалгаар бариулах гэрээг 2017 оны 01 дүгээр сарын 04-ний өдөр байгуулж гэрээний үүргээ биелүүлж *******хотхоны байрны 43 тоот 3 өрөө байрыг худалдан авсан боловч уг байрны гэрчилгээг ******* ХХК-ийн захирал Д.*******гийн нэр дээр гаргаж А.ийг залилсан гэх гэмт хэргийн шинжтэй гомдол мэдээлэлд нотолбол зохих байдлыг бүрэн тогтоож шалгаагүй ба холбогдох гэрч нараас мэдүүлэг авах болон бусад зохих ажиллагааг бүрэн хийж гүйцэтгээгүй байх тул хэрэг бүртгэлтийн хэрэг нээн, мөрдөн шалгах ажиллагааг хийх үндэслэлтэй байна гэж шийдвэрлэсэн. Харин дээрх эрүүгийн хэрэг нь нэхэмжлэгч А.ийг хариуцагч ******* ХХК-д холбогдуулж гаргасан нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлтэй холбоотой байх тул иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.8-д нэхэмжлэлтэй холбоотой хэргийг эрүүгийн журмаар шалгаж байгаа тохиолдолд нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзан, мөн хуулийн 117 дугаар зүйлийн 117.1-т зааснаар энэ хуулийн 65.1.1, 65.1.3-65.18, 65.1.10-д заасан үндэслэлээр хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцэх үед тогтоогдвол хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэхээр хуульчилсан. Иймд цагдаагийн байгууллагад гаргасан гомдол эцэслэн шийдвэрлэгдээгүй байгаа бөгөөд уг байрыг би өөрийн хөрөнгөөр худалдаж авсан тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд хүлээн зөвшөөрөхгүй байна. гэв.

Шүүх хуралдаанаар: Нэхэмжлэл, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, Д.*******гийн иргэний үнэмлэхийн хуулбар, итгэмжлэл, Д.*******гийн үл хөдлөх эд хөрөнгийн улсын бүртгэлийн гэрчилгээ, хөрөнгө оруулалтын гэрээний хуулбар, Хөрөнгө оруулалтын гэрээний хугацаа сунгасан гэрээ, хугацаа сунгасан гэрээ, ******* ХХК-ийн улсын бүртгэлийн гэрчилгээ, Д.*******, н. нарын иргэний үнэмлэхийн хуулбар, хөрөнгө оруулалтын гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулах тухай гэрээ, Барьцааны гэрээ, барьцаалсан эд хөрөнгийн мэдээлэл, Хан-Уул дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 08 дугаар сарын 30-ны өдрийн эвлэрлийн гэрээг баталгаажуулах тухай шүүгчийн захирамж, хариу тайлбар, хүсэлт, хэргийг хэрэгсэхгүй болгосон шүүгчийн захирамж, Дархан-Уул аймгийн прокурорын газрын 2020 оны 05 дугаар сарын 25-ны өдөр хэрэг бүртгэлтийн хэрэг нээх тухай прокурорын тогтоол, Монгол улсын ерөнхий прокурорын газар хариу мэдэгдэх тухай, өмгөөлөгч оролцуулах тухай хүсэлт, нотлох баримт гаргуулах тухай хүсэлт, Дархан-Уул аймгийн прокурорын газрын албан бичиг, Дархан-Уул аймгийн цагдаагийн газрын албан бичигзэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлаад,

ҮНДЭСЛЭХ нь: 

1. Нэхэмжлэгч Д.******* нь хариуцагч А.т холбогдуулан Дархан-Уул аймаг, Дархан сум, баг, хороолол, байрны орон сууцнаас албадан гаргуулах тухай нэхэмжлэл гаргажээ.

2. Хэрэгт авагдсан Үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн 2019 оны 02 дугаар сарын 21-ний өдрийн дугаарт бүртгэж олгосон гэрчилгээгээр ******* овогт *******ийн ******* нь Дархан-Уул аймаг, Дархан сум, баг, хороолол, байрны орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгч болох нь тогтоогдсон байна.

3. Хариуцагч А. нь ... Д.******* нь надад холбогдуулан хууль бус эзэмшлээс орон сууц чөлөөлүүлэх нэхэмжлэлийг гаргасныг Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн хэргийг хэрэгсэхгүй болгох тухай 2020 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн 3406 дугаартай захирамжаар Дархан-Уул аймгийн Прокурорын газрын 2020 оны 05 дугаар сарын 25-ны өдрийн 201800303 дугаартай хэрэг бүртгэлийн хэрэг нээн... мөрдөн шалгах ажиллагаа явуулж байгаа... Харин дээрх эрүүгийн хэрэг нь нэхэмжлэгч А.ийн хариуцагч ******* ХХК-д холбогдуулан гаргасан нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлтэй холбоотой байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.8-д уг нэхэмжлэлтэй холбоотой хэргийг эрүүгийн журмаар шалгаж байгаа тохиолдолд нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзана... гэж заасны дагуу Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн хэргийг хэрэгсэхгүй болгох тухай 2020 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн 3406 дугаартай захирамжаар хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн... Миний цагдаагийн байгууллагад гаргасан гомдол эцэслэн шийдвэрлэгдээгүй байгаа бөгөөд уг байрыг би өөрийн хөрөнгөөр худалдаж авсан тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна. гэж тайлбарладаг болно.

4. Иргэний хуулийн 182 дугаар зүйлийн 182.1Улсын бүртгэлд үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрх болон түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийг бүртгүүлнэ, 183 дугаар зүйлийн 183.1Эрх шилжүүлж байгаа этгээдийн нэр дээр улсын бүртгэлд бүртгүүлсэн эрхийг хэлцлийн үндсэн дээр олж авч байгаа этгээд улсын бүртгэлд бичигдсэн тэмдэглэлийг буруу ташаа болохыг мэдэж байсан, эсхүл уг бүртгэлийг буруу ташаа гэж эсэргүүцсэнээс бусад тохиолдолд үнэн зөв гэж тооцно гэж тус тус заажээ.

Дээрх хуульд заасны дагуу нэхэмжлэгч Д.******* нь Дархан-Уул аймаг, Дархан сум, баг, хороолол, байрны орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийн хууль ёсны өмчлөгч гэж үзнэ.

5. Хариуцагч А. нь тус орон сууцанд оршин сууж байгаа болох нь зохигчийн шүүхэд болон шүүх хуралдаан дээр гаргасан тайлбараар тогтоогдож байна.

Дээрх үндэслэлүүдээр Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1Өмчлөгч хөрөнгөө бусдын хууль бус эзэмшлээс шаардах эрхтэй гэж заасны дагуу нэхэмжлэгч Д.*******гийн Дархан-Уул аймаг, Дархан сум, баг, хороолол, байрны , орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг хариуцагч А.ийн хууль бус эзэмшлээс чөлөөлүүлэх тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэх хууль зүйн үндэслэлтэй байна гэж дүгнэлээ.

6. Дархан-Уул аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүх Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.6-д заасны дагуу тухайн үл хөдлөх эд хөрөнгийг өмчлөх эрхийг нотолсон баримтыг гаргаж өгөх үүргээ биелүүлээгүй байхад хариуцагч Улсын бүртгэлийн газрыг буруутгах үндэслэлгүй, дээрх хуулийн 5 дугаар зүйлд үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхээ энэ хуульд заасан журмын дагуу эрхийн улсын бүртгэлд бүртгүүлснээр өмчлөх эрх үүсч, эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ олгосноо баталгаажна гэж зааснаар тухайн орон сууцыг өмчлөх эрхээ улсын бүртгэлд өөрчлөлт оруулах замаар шилжүүлэн улсын бүртгэлд бүртгүүлж гэрчилгээ авч өмлөх эрхээ баталгаажуулах талаар дүгнэлт хийж нэхэмжлэлийг шаардлагад холбогох хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байна.

Өөрөөр хэлбэл нэхэмжлэгчээс гаргаж өгсөн Дархан-Уул аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн магадлал, Улсын дээд шүүхийн хяналтын шатны Захиргааны хэргийн танхимын нийт шүүгчдийн хуралдааны 2022 оны 05 дугаар сарын 03-ны өдрийн 189 дугаартай хяналтын гомдлыг хэлэлцүүлэхээс татгалзах тухай тогтоолыг нотлох баримтаар хэрэгт хавсаргах нь зүйтэй байна.

7. Иргэний хуулийн 110 дугаар зүйлийн 110.1-д Үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрх хэлцлийн үндсэн дээр нэг этгээдээс нөгөөд шилжиж байгаа бол уг хэлцлийг үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн газар бүртгүүлснээр өмчлөх эрх шинэ өмчлөгчид үүсэж, өмнөх өмчлөгчийн өмчлөх эрх дуусгавар болно. гэж заасан, энэхүү үүргээ хариуцагч А. биелүүлээгүйгээс өмчлөх эрх нэхэмжлэгч Д.*******д үүссэн байна.

8. Мөн тус шүүхийн 2020 онхы 07 дугаар сарын 02-ны өдрийн 3406 дугаартай шүүгчийн хэргийг хэрэгсэхгүй болгох тухай захирамжаар А.ийн нэхэмжлэлтэй ******* ХХК-нд холбогдох Дархан-Уул аймаг, Дархан сум, баг, хороолол, байрны 71.46 м.кв талбай бүхий 3 өрөө байрны өмчлөгчөөр тогтоолгох, улсын бүртгэлийн гэрчилгээ гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагатай иргэний хэргийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.8-д заасан уг нэхэмжлэлтэй холбоотой хэргийг эрүүгийн журмаар шалгаж байгаа тохиолдолд нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзана, 117 дугаар зүйлийн 117.1-д энэ хуулийн 65.1.8-д заасан үндэслэл хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцэх үед тогтоогдвол хэргийг хэрэгсэхгүй болгоно гэж заасан үндэслэлээр иргэний хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн.

Хэрэгт авагдсан Дархан-Уул аймгийн Прокурорын газрын прокурорын 2020 оны 05 дугаар сарын 25-ны өдрийн 201800299 дугаартай хэрэг бүртгэлтийн хэрэг нээх тухай тогтоолоор ******* ХХК-д залилуулсан гэх гомдол мэдээлэлд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсгээр хэрэг бүртгэлтийн хэрэг нээж, энэ тухай гомдол, мэдээлэл гаргагч А.д мэдэгдэхээр шийдвэрлэсэн байна. Энэхүү хэрэг бүртгэлийн хэрэгт хариуцагч А. хэргийн оролцогч эсэх нь эргэлзээтэй, гомдол мэдээлэл гаргагч А. гэж прокурор тогтоолдоо заасан, тус шүүхийн шүүгчийн 2020 онхы 07 дугаар сарын 02-ны өдрийн 3406 дугаартай хэргийг хэрэгсэхгүй болгох тухай захирамжид Д.******* нэхэмжлэл гаргаагүй байна.

9. Дархан-Уул аймаг дахь Цагдаагийн газрын 2022 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн 35/6/5691 дугаартай албан бичигт ...******* регистрийн дугаартай *******ийн *******д холбогдох Эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татсан талаар Цагдаагийн байгууллагын мэдээллийн санд бүртгэгдээгүй болохыг үүгээр мэдэгдье. гэснээс үзэхэд нэхэмжлэгч Д.*******гийн орон сууцнаас албадан гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагатай холбоотой асуудлыг цагдаагийн байгууллага шалгаж байгаа гэсэн баримт тогтоогдохгүй байна.

Өөрөөр хэлбэл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 30.9 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт ...хэргийн бүртгэлийн дугаар, ямар гэмт хэрэг хэзээ, хаана үйлдэгдсэн, уг хэрэгт хэрэг бүртгэлт явуулах үндэслэлийг тусгана. Тогтоолд хүн, хуулийн этгээдийн нэрийг холбогдуулан бичихийг хориглоно. гэж зааснаас үзэхэд хүнд холбогдуулж хэрэг бүртгэлтийн хэрэг нээхгүй, гомдол, мэдээлэлд холбогдуулж хэрэг бүртгэлтийн хэрэг нээдэг байхаар хуульчилсан байна.

Дархан-Уул аймгийн Прокурорын газрын прокурорын 2020 оны 05 дугаар сарын 25-ны өдрийн 201800299 дугаартай хэрэг бүртгэлтийн хэрэг нээх тухай тогтоолд ******* ХХК-д залилуулсан гэх гомдол мэдээлэл хэрэг бүртгэлтийн хэрэг нээсэн нэхэмжлэгч Д.*******тай холбоотой хэрэг бүртгэлтийн хэрэг нээсэн эсэх нь тодорхойгүй байна.

Одоо нэхэмжлэлийн шаардлагыг шийдвэрлэхэд маргааны зүйлтэй холбоотой болон өмчлөх эрхийн маргаантай асуудал байхгүй байх тул өмчлөх эрхээ хэрэгжүүлэхтэй холбоотой маргааныг шүүх шийдвэрлэх нь зүйтэй гэж дүгнэв.

10. Иргэний хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1-д иргэний эрх зүйн хамгаалалт нь зөрчигдсөн эрхийг сэргээн зорилготой байна. 9.4.2-т эрх зөрчсөн үйлдлийг таслан зогсоож, зөрчихөөс өмнөх байдлыг сэргээхээр заажээ.

Иймд өмчлөгч, нэхэмжлэгч Д.******* хуульд заасан өмчлөх эрхээ хэрэгжүүлэх гэтэл хариуцагч А. саад болж байх тул шүүх зөрчигдсөн эрхийг сэргээн эдлүүлэх нь Иргэний хуулийн зорилго, зарчимд нийцнэ гэж үзэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь: 

1. Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3-т тус тус заасныг баримтлан Дархан-Уул аймаг, Дархан сум, баг, хороолол, байрны , орон сууцны зориулалттай, дугаарт бүртгэлтэй, үл хөдлөх эд хөрөнгийг хариуцагч А. болон түүний гэр бүлийн гишүүдийн хууль бус эзэмшлээс гаргуулж, нэхэмжлэгч Д.*******д олгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгч Д.*******гаас улсын тэмдэгтийн хураамжид 2022 оны 07 дугаар сарын 19-ний өдөр тус шүүхийн 100190000941 тоот дансанд төлсөн 70,200 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч А.оос улсын тэмдэгтийн хураамжид 70,200 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч Д.*******д олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш давж заалдах журмаар 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй, мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг гардаж авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Т.ЖАВХЛАНТӨГС