| Шүүх | Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Төмөрхуяг Жавхлантөгс |
| Хэргийн индекс | 135/2022/01257/И |
| Дугаар | 135/ШШ2022/01750 |
| Огноо | 2022-12-08 |
| Маргааны төрөл | Бусад хуулиар, |
Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2022 оны 12 сарын 08 өдөр
Дугаар 135/ШШ2022/01750
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хэргийн индекс: 135/2022/01257/и
Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Жавхлантөгс даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Дархан-Уул аймаг, Дархан сум, ******* баг, ******* ******* тоотод оршин суух, /утас *******/, ******* регистрийн дугаартай, ******* овогт ******* *******,
Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, ******* дүүрэг, хороо, Г гудамж оршин суух, /утас /, регистрийн дугаартай, ******* овогт ******* ,
Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, ******* дүүрэг, хороо, Г гудамж оршин суух, /утас /, регистрийн дугаартай, ******* овогт ******* нарын нэхэмжлэлтэй
Хариуцагч: Дархан-Уул аймаг, Дархан сум, баг, хороолол, байр, оршин суух, /утас /, регистрийн дугаартай, овогт холбогдох,
Эцэг Ц.******* өв хөрөнгөөс 34,125,000 төгрөг гаргуулах болон биет байдлаар зөөврийн граж, зөөврийн 2 пүтка, токарийн суурь машин, 6 ширхэг мөнгөн аяга, 3 ширхэг хөөрөг, мөнгөн бүс, хөгжмийн зэмсэг /Баяан, ёочин, үлээдэг бүрээ/, цахилгаан багажууд, өдрийн тэмдэглэл зэргийг гаргуулах үндсэн нэхэмжлэлийн шаардлагатай, өвлүүлэгч болох Ц.******* эмчилгээний зардал 12,324,400 төгрөг, оршуулгын зардал 10,722,337 төгрөг, нийт 22,800,937 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлагатай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдааны оролцогчид:
Нэхэмжлэгч О.*******,
Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Н.Баттунсаг,
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.,
Хариуцагчийн өмгөөлөгч П.Батжаргал,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Балжинням нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч нар шүүхэд гаргасан нэхэмжлэл болон нэхэмжлэгч О.******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
...Бидний эцэг нь 2021 оны 06 дугаар сарын 05-ны өдөр нас барсан. Бидний төрсөн эцэг , төрсөн эх нар нь 1962 онд гэр бүл болоод анхны хүүхэд нь О. 1965 онд төрсөн, удаах нь ******* 1966 онд төрсөн, дараах нь 1967 онд төрсөн, энэ оны хавар өөд болсон, дараах О. 1969 онд төрсөн байдаг.
Эцэг эх маань 1978 онд Дархан хотод ирж амьдарсан. Ээж Дархан хотын Прокурорын газарт шүүх хяналтын туслах прокуророор томилогдон ирсэн тул Дархан хотын Ардын Депутатуудын гүйцэтгэх захиргаанаас багийн хорооллын байрны 3 өрөө байрыг өгч байсан. Бид гэр бүлээрээ нүүж ирээд шууд энэ байранд орж байсан. Ээж маань 1984 онд улсын прокурорын томилолтоор Дорноговь аймгийн прокурорын орлогчоор ажиллахаар явсан. Бид аавтайгаа энэ байрандаа үлдээд амьдарч байсан. Ээж хэлэхдээ байрыг аавын нэр дээр бичиг баримт бүрдүүлээд хүүхдүүдтэйгээ амьдрахыг зөвшөөрсөн гэж хэлдэг. Ээж орон байр хүүхдүүдийн өмч хөрөнгө гэж бодоод явдаг байсан. Бид ч энэ манай гал голомт гэж бодож байсан. Харин аавыг нас барсан хойно өөр хүмүүс бүртгүүлснийг мэдсэн. Бид гэр орондоо орж эцгийн хөрөнгө мөнгийг цэгцлэх гэхэд оруулахгүй байгаа юм. Манайх бол ээжийг байхын хангалттай тавилга хөрөнгөтэй бүх зүйл хэвээрээ байсан. Тийм айлд л гуай аавтай нийлж орсон. Одоо ч яг тэр хэвээрээ байгаа. Хөрөнгө мөнгийг уулзалдаад харилцан ойлголцоод учраа олох гэхээр биднийг ямар нэг шалтаг хэлээд гэрт маань оруулдаггүй. Энэ орон сууц бол түүний өмч хөрөнгө биш манай ээжийн бидний хөрөнгө юм. Гэтэл өөр хүмүүс бүртгүүлсэн байна. Тийм учраас бид гомдолтой байна. Эцгийн хөрөнгөөс хуулийн дагуу өвлөж авах хүсэлтэй байна. Бидний зүгээс аавыгаа хүндлээд хариуцагчтай ярилцаад шийдье гэсэн боловч түүний зүгээс биднийг гэрт оруулахгүй, бүх өвч тавилгатай бүтэн гэрт орж суусан хүн биднийг ойлгох байх гэж бодсон чинь эсрэгээр байх тул шүүхэд хандаж байна.
Байгаа хөрөнгө гэвэл: Дархан-Уул аймаг, Дархан сум, баг, байр, , 3 өрөө, эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн дугаартай, 80,000,000, Дархан-Уул аймаг, Дархан сум, баг, хэсэг, тоот дугаартай газар, хашаа байсан, 35,000,000 төгрөг, Портер давхар кабинтай улсын дугаартай тээврийн хэрэгсэл, 8,000,000 төгрөг, хашаанд байгаа зөөврийн граш 10,000,000 төгрөг, Зөөврийн жижиг пүтк 2 ширхэг, 10,000,000 төгрөг, токарийн суурь машин 2,500,000 төгрөг, мөнгөн аяга 6 ширхэг, 1,200,000 төгрөг, 2 ширхэг халтар манан жижиг хөөрөг, тус бүр нь 1,500,000 төгрөг, нийлээд 3,000,000 төгрөг, дунд гарын гартааман хөөрөг 5,000,000 төгрөг, мөнгөн бүс 300,000 төгрөг, хөгжмийн зэмсэгүүд баяан, ёочин, үлээдэг бүрээ 1,000,000 төгрөгийн хөрөнгө бий. Орон сууцнаас эцэгт оногдох хэсгээс бид 3 тус бүр 5,000,000 төгрөг, нийлээд 15,000,000 төгрөг, хашаа байшингаас 35 саяд үнэлээд аав оногдох 17,500,000 төгрөгөөс 13,125,000 төгрөг, портер 8 сая төгрөг, 6,000,000 төгрөг гаргуулах, биет байдлаар зөөврийн граж, зөөврийн 2 пүтка, токорийн суурь машин, 6 ширхэг мөнгөн аяга, 3 ширхэг хөөрөг, мөнгөн бүс, хөгжмийн зэмсэгүүд, цахилгаан багажнууд, өдрийн тэмдэглэл зэргийг гаргуулмаар байна.
Мөнгөн аяга, хөөргөнүүд манай аавд эцэг, эхээс нь өвлөж ирсэн хөрөнгө байсан. Мөн манай аав өдрийн тэмдэглэл байнга хөтөлдөг хүн байсан. Бид бага байхын л мэддэг. Тэр дэвтрүүдийг гаргуулж авмаар байна.
Хариуцагчаас бидэнд 34,125,000 төгрөг, зөөврийн граж, зөөврийн 2 пүтка, токарийн суурь машин, 6 ширхэг мөнгөн аяга, 3 ширхэг хөөрөг, мөнгөн бүс, хөгжмийн зэмсгүүд, цахилгаан багажууд, өдрийн тэмдэглэл 33,000,000 төгрөгийн эд зүйл биет байдлаар гаргуулж өгнө үү. Нотариатын газарт өв хүлээн авах хүсэлт гаргасан... гэжээ.
Хариуцагч Ж. шүүхэд гаргасан хариу тайлбар болон хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б. шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
...Намайг Б. гэдэг. Ээж Ж. болох хүний итгэмжлэгдсэн төлөөлөгч байна. Бид анх талийгаач аавын хүүхдүүдтэй харилцан ярилцаж тохиролцох гэж оролдсон боловч бидний санал болгосон зүйлүүдийг хүлээн зөвшөөрөхгүйгээр шүүхэд нэхэмжлэл гаргасан байдаг. Өвлөгдөх эд хөрөнгийг ээж бид нар харилцан ярилцаж байгаад хүлээн зөвшөөрсөн. Эдгээрийг нэг бүрчлэн дурдвал: Дархан-Уул аймаг Дархан сум байрны 0 оршин суух хаягтай 39 м.кв 3 өрөө байрыг 80,000,000 төгрөгөөр үнэлж эцэгт оногдох хэсгээс 3 хүн тус бүр 5,000,000 төгрөг нийт 15,000,000 төгрөг гаргуулахаар нэхэмжилсэн нэхэмжлэлд тайлбар өгье. Уг байр нь аав, ээж, дүү миний бие гээд 4 хүний өмчлөлд байдаг тул уг байрны 4/1 буюу аавд оногдох хэсэг нь 20,000,000 төгрөг нь өвлөгдөх эд хөрөнгөд хамаарч байна. 20,000,000 төгрөгийг 3 хүнд хуваагаад 1 хүнд 6,666,666 төгрөг оногдож байна. Иймээс О.*******, О. нарт байрнаас оногдох хувь 13,333,333 төгрөг болж байна. байрлалтай хашаа байшинг 35,000,000 төгрөгөөр үнэлж аавд оногдох 17,500,000 төгрөгөөс 13,125,000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн талаар уг хашаа байшин нь аав, ээж хоёрын нэр дээр хоёр хүний өмчлөл дээр байдаг. 35,000,000 төгрөгийн тал нь 17,500,000 төгрөг болж байна. Үүнийг гурван хүнд хуваахад нэг хүнд оногдох 5,833,333 төгрөг байна. О.*******, О. нарт нийт 11,666,666 төгрөг байна. Манай талаас портер машиныг биет байдлаар гаргаж өгч болно. 5879 улсын дугаартай портер маркийн машиныг 8,000,000 төгрөгөөр үнэлж нэхэмжилсэн. Машины 50 хувь болох 4,000,000 төгрөгийг 3 хүнд хуваагаад 1 хүнд 1,333,333 төгрөг ноогдож байна. Машинаас Ж. 5,333,333 төгрөг оногдож байна. Мөнгөн аяга 6 ширхгийг нэг ширхгийг 200,000 төгрөгөөр үнэлж нийт 1,200,000 төгрөгийг биет байдлаар гаргуулна гэсэн нэхэмжлэлийн талаар тайлбар өгье. Манай гэрт 4 ширхэг мөнгөн аяга байдаг. Нэг аягыг ээж дурсгалтай авч үлдэнэ гэж мэдүүлсэн. Үлдсэн 3 мөнгөн аягыг нэхэмжлэгч нарт биет байдлаар өгөх боломжтой. 3 аяга нь 600,000 төгрөг болж байгаа учир 50 хувь болох 300,000 төгрөгийг 3 хүнд хуваахад нэг хүнд 100,000 төгрөг оногдож байна. Мөнгөн бүс 300,000 төгрөгөөр үнэлж, биет байдлаар гаргуулна гэсэн нэхэмжлэлийн шаардлагын хувьд Мөнгөн бүсийг 2004 онд аав, ээж хоёр хос мөнгө бүсийг авсан. Аавын мөнгөн бүсийг биет байдлаар үнэлэх боломжтой. 300,000 төгрөгөөр үнэлсэн мөнгөн бүсийг гэр бүлийн дундын эд хөрөнгө гэж үзэж нэг хүнд 3 хүнд хувааж нэг хүнд 50,000 төгрөг оногдож байна. Ээжид оногдох хувь нь 200,000 төгрөг оногдож байгаа. 1,500,000 төгрөгийн үнэтэй 2 ширхэг халтар манан жижиг гарын хөөрөг 5,000,000 төгрөгийн үнэтэй дунд гарын гартаа ман хөөрөг биет байдлаар гаргуулах талаар нэхэмжлэлийн шаардлагын хувьд тухайн хөөргүүд манайд огт байгаагүй. Харин замган ногоон дунд гарын хөөрөг аав барьдаг байсан. Байгаа хөөргийг биет байдлаар гаргаж өгөх боломжтой. Хөөрөг гэр бүлийн дундын өмч гэж үзэж 2,500,000 төгрөгийг 3 хүнд хуваагаад 1 хүнд 833,333 төгрөг оногдож байна. Хөөргөнөөс ээжид оногдох хэсэг нь 3,333,333 төгрөг байна. 1,000,000 үнэ бүхий хөгжмийн зэмсгүүдэд баян хуур, ёочин, бүрээг биет байдлаар гаргуулна гэсэн нэхэмжлэлийн шаардлагад тайлбар өгөхөд баян хуур, ёочин байдаг. Харин бүрээний оронд аман хуур байдаг андуурсан байх. Мөн адил гэр бүлийн өмчлөлд орох учраас 50 хувь болох 500,000 төгрөгийг 3 хуваагаад 1 хүнд 166,666 төгрөг ноогдож байна. Цахилгаан багаж болон токарийн суурь машиныг 2,500,000 төгрөгөөр үнэлж биет байдлаар гаргуулах нэхэмжлэлийн шаардлагын тухайд токарийн суурь машин нь 2004 онд аавыг тэтгэвэрт байхад ээж холбооноос актлуулж аавд авч өгсөн сургалтын жижиг оврын машин байдаг. Тухайн токарийн машиныг биетээр гаргаж өгөх боломжгүй. Учир нь О.******* ах ээжтэй яриад жоохон асуудалтай байна та 500,000 төгрөг зээлүүлээч гэж хэлсэн байдаг. Ээж О.******* ахыг ярьсан өдрийнх нь орой хүнээс мөнгө зээлж 230,000 төгрөг, маргааш нь 270,000 төгрөгийг гүйцээж өгч нийт 500,000 төгрөгийг О.*******ын эхнэр болох н.Сарантуяагийн Хаан банкны 5046151473 гэсэн дансанд шилжүүлсэн. Дансны хуулгыг хэрэгт нотлох баримтаар гаргаж өгсөн. Токарийн машин гэр бүлийн өмчлөлд орох учир 50 хувь болох 250,000 төгрөгийг 3 хүнд хуваагаад 1 хүнд 83,333 төгрөг оногдож байна. Тэгээд зээлж авсан 500,000 төгрөгөөс тэдний хувь болох 166,666 төгрөгийг хасаад ээжид оногдох хувь нь 333,334 төгрөг болж байна. 10,000,000 төгрөгийн үнэтэй зөөврийн 2 ширхэг путикийг биет байдлаар гаргуулна гэсэн нэхэмжлэлийн шаардлагын хувьд зөвшөөрч байгаа. Хоёр ширхэг путик 10,000,000 төгрөгөөр үнэлсэн байгаа. Путикийн үнийг 50 хувилаад 5,000,000 төгрөгийг 3 хүнд хуваахад нэг хүнд 1,666,666 төгрөг оногдож байгаа ба ээж Ж. 6,666,666 төгрөг ноогдож байна. 10,000,000 төгрөгийн үнэтэй зөөврийн гараашийг нэхэмжлэгч нарт өгөх боломжтой ба 50 хувь 5,000,000 төгрөгийг 3 хүнд хуваагаад нэг хүнд 1,666,666 төгрөг оногдож байна. Ээжид 6,666,666 төгрөг оногдож байна. Тооцоод үзэхэд нэхэмжлэгч О.******* болон О. нарт орон сууц болон хашаа байшингаас оногдох хувь нь 24,999,999 төгрөг буюу ойролцоогоор 25,000,000 төгрөг болж байна. Мөн портер машин, мөнгөн аяга 3 ширхэг, мөнгөн бүс 1 ширхэг, ногоон замган хөөрөг 1 ширхэг, хөгжмийн зэмсэг болох баян хуур, ёочин, аман хуур, мөн цахилгаан багаж, зөөврийн путик 2 ширхэг, зөөврийн гарааш 1 ширхэг зэргийг биет байдлаар гаргуулах нэхэмжлэгч нарын хүсэлтээр өгөхийг хүлээн зөвшөөрч байна. Харин хуульд заасны дагуу өвлөгдөх хөрөнгөөс ээж Ж. оногдох хувийг мөнгөн дүнгээр тооцож үзэхэд 23,599,999 төгрөг болж байна. Нэхэмжлэгч нарын нэхэмжилсэн 25,000,000 төгрөгөөс зөрүү 1,400,000 төгрөгийг өгөхийг хүлээн зөвшөөрч байна. гэв.
Шүүх хуралдаанаар зохигчдын тайлбар, нэхэмжлэл, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, өв хүлээн авах тухай хүсэлт О., О.******* нарын, итгэмжлэл, үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээ, нас барсны гэрчилгээ, 5879 портер маркийн машины лавлагаа, иргэний үнэмлэхийн хуулбар, хариуцагч Ж.гийн тайлбар, хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээ, хариу тайлбар, Н.Баттунсаг өмгөөлөгчийн хүсэлт, эрх зүйн туслалцаа үзүүлэх гэрээ, итгэмжлэл, иргэний үнэмлэхийн хуулбарууд, нас барсны гэрчилгээ нотариатаар батлуулсан хуулбар, 5879Даа улсын дугаартай тээврийн хэрэгслийн нотариатаар батлуулсан хуулбар, үзлэгийн тэмдэглэл, гэрэл зураг, албан бичиг, эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн лавлагаа, эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн лавлагаа, хүсэлт, хүсэлтэд хавсаргасан гэрэл зураг 3 хуудас, Ж.гийн нэмэлт тайлбар, сөрөг нэхэмжлэл, хүсэлт, хүсэлт, оршуулгын зардлын баримт, эмчилгээний зардал, хх-ийн 73-180 дугаар хуудас оршуулгын зардалтай холбоотой баримтууд, Худалдаа хөгжлийн банкны дансны хуулга, Ж.гийн Хаан банкны дэлгэрэнгүй хуулга, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хүсэлтэд өгсөн тайлбар, нэхэмжлэгч нарын тайлбар, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбар, сөрөг нэхэмжлэлд Ж.гийн гаргасан нэмэлт тайлбар, Ц.******* захиа, 1985 оны 07 дугаар сарын 31-ний өдрийн Дархан хотын иргэний хэргийн шүүхийн 115 дугаартай шийдвэр, О.д байр авч өгсөн баримт, О.*******д байр авч байсан баримт, О.ид байр авч өгсөн баримт, Монголын нотариатчидын танхимын албан бичиг, үзлэг хийсэн тэмдэглэл, үзлэгийн явцад бэхжүүлсэн гэрэл зургууд, гэрч асуулгах тухай хүсэлт, хүсэлт, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хариу тайлбар, гэрэл зураг, өнөөдөр шүүх хуралдаан дээр гаргаж өгсөн 12 хуудас баримт, эзэмших эрхийн гэрчилгээ, орон сууц, газрын гэрчилгээний хуулбар, гэрлэлтийн гэрчилгээний хуулбар, ахмадын асаргаа, сар бүр олгох тэтгэвэр тэтгэмж олгох тухай, 1997 оны 08 дугаар сарын 26-ны өдрийн Дархан-Уул аймаг дахь сум дундын шүүхийн шийдвэр, гэрэл зургууд зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
1. Нэхэмжлэгч О.*******, О., О. нар нь хариуцагч Ж. холбогдуулан 34,125,000 төгрөг, зөөврийн граж, зөөврийн 2 пүтка, токарийн суурь машин, 6 ширхэг мөнгөн аяга, 3 ширхэг хөөрөг, мөнгөн бүс, хөгжмийн зэмсгүүд, цахилгаан багажууд, өдрийн тэмдэглэл 33,000,000 төгрөгийн эд зүйл биет байдлаар гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
Шүүх хуралдаанд дээр нэхэмжлэгч О.******* 34,125,000 төгрөг, зөөврийн граж, зөөврийн 2 пүтка, токорийн суурь машин, мөнгөн бүс, хөгжмийн зэмсэгүүд, цахилгаан багажнууд, мөнгөн аяга 4 ширхэг, хөөрөг 1 ширхгийг гаргуулах, 1997 оноос өмнөх Ц.******* тэмдэглэлийн дэвтрийг гаргуулах гэж нэхэмжлэлийн шаардлагаа өөрчлөн багасгасан байна.
2. Шүүх хуралдаанд нэхэмжлэгч, нэхэмжлэгч О.ы итгэмжлэгдсэн төлөөлөгч О. хүндэтгэн үзэх шалтгаангүй хүрэлцэн ирээгүй тул О.******* бусад нэхэмжлэгчийг төлөөлөх эрхгүй этгээд учир анх гаргасан нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд хэргийг шийдвэрлэсэн болно.
3. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б. нь нэхэмжлэгч О. хуульд заасны дагуу өв хүлээн авах хүсэлтээ нотариатын газарт гаргаагүй тул өв хүлээн авахаас татгалзсанд тооцож, Ц.******* өвийг Ж., О.*******, О. нарт 3 хуваах нь зүйтэй. Ингэхдээ байр 80,000,000 төгрөг, өмчлөгч 4 байгаа учир Ц.д 20,000,000 төгрөг оногдож байх тул 3 хуваахад 6,666,666 төгрөг, нэхэмжлэгч О.*******, О. нарт 13,333,333 төгрөг, хашаа байшин 35 саяас өмчлөгч нар 2 хүн буюу Ц.д 17,500,000 төгрөг оногдож байх тул 3 хуваахад 5,833,333 төгрөг, нэхэмжлэгч О.*******, О. нарт 11,666,666 төгрөг, портер машин 8 сая төгрөг, гэр бүлийн дундын эд хөрөнгө гэж үзэж Ц.д 4 сая төгрөг, үүнийг 3 хуваахад 1,333,333 төгрөг, О.*******, О. нарт 2,666,666 төгрөг, мөнгөн аяга 6 ширхэг байхгүй, 4 ширхэг бий, 1 ширхэг Ц.******* яг өөрөө хэрэглэж байсан аягыг бусдад өгөхгүй, үлдсэн 3 аягыг биет байдлаар өгөөд нэг аяганы мөнгийг нэхэмжлэгч нарт төлнө, мөнгөн бүсийг биет байдлаар өгнө, хөөрөг 1 ширхэг байгаа, үүнийг нэхэмжлэгч нарт биет байдлаар өгнө, хөгжмийн зэмсэг /баяан, ёочин/ байгаа, үлээдэг бүрээ гэж байхгүй, түүний орон аман хуур хөгжим бий, эдгээрийг нэхэмжлэгч нарт биет байдлаар өгнө, токарийн машиныг 500,000 төгрөгөөр зарсан, үүнийг гэр бүлийн дундын эд хөрөнгө гэж үзээд 250,000 төгрөг Ц.д оногдохоос нэхэмжлэгч нарт 166,667 төгрөг өгнө, цахилгаан багажийг нэхэмжлэгч нарт биет байдлаар өгнө, зөөврийн 2 ширхэг пүткийг нэхэмжлэгч нарт биет байдлаар өгнө, зөөврийн гражийг биет байдлаар өгнө, харин гэр бүлийн дундын эд хөрөнгө учир өөрт ногдох хэсгийг төгрөгөөр нэхэмжлэгч нараас гаргуулна гэж маргаж байна.
4. Талийгч Ц. нь 1962 оноос Д.тай гэр бүл болон амьдарч, О.*******, О., О., О. гэх 4 хүүхэд төрүүлсэн, О. нь нас барсан болох нь зохигчийн тайлбараар тогтоогдож байна.
Хэрэгт авагдсан Дархан хотын 2-р хэсгийн адрын иргэний шүүхийн 1985 оны 07 дугаар сарын 31-ний өдрийн 115 дугаартай шийдвэрээр БНМАУ-ын гэр бүлийн хуулийн 28-р зүйлийн 3-р хэсэгт зааснаар овогтой , овогтой Пагамдулам нарын гэрлэлтийг цуцалж, насанд хүрээгүй охин ийг 18 нас хүртэл нь түүний эх Пагамдуламын асрамжид үлдээж шийдвэрлэжээ.
Ц., Ж. нар 1997 оны 08 дугаар сарын 25-ны өдөр гэр бүл болсныг 1998 оны 06 дугаар сарын 10-ны өдөр иргэний гэр бүлийн байдлын гэрлэсний бүртгэлд бүртгэж 196 дугаартай гэрлэлтийн гэрчилгээ олгосон байна.
Ц. нь 2021 оны 06 дугаар сарын 05-ны өдөр 77 настайдаа гэртээ нас барсан нь нас барсны 0000236352 дугаартай гэрчилгээний хуулбар нотлогдон тогтоогдож байна.
Зохигч талийгч Ц.ыг нас барснаас хойш түүний өвлөгдөх эд хөрөнгийг хуваан авахаар тохиролцоогүй тул шүүхэд түүний хүүхдүүд нэхэмжлэл гарган маргаан үүсгэсэн байна.
Нэхэмжлэгч О.*******, О., О., хариуцагч Ж. нар нь Иргэний хуулийн 520 дугаар зүйлийн 520.1.1-д зааснаар хууль ёсны өвлөгч мөн байна.
5. Нэхэмжлэгч О.*******, О. нар 2022 оны 05 дугаар сарын 20-ны өдөр өв хүлээн авах тухай хүсэлтээ нотариатчид гаргасан, хариуцагч Ж. 2021 оны 07 дугаар сарын 08-ны өдөр, 2022 оны 05 дугаар сарын 05-ны өдөр тус тус өв хүлээн авах хүсэлтээ нотариатчид гаргасан нь Монголын Нотариатчидын танхимын 2022 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн 812 дугаартай албан бичгээр ирүүлсэн бүртгэлийн 0131, 0132, 0189, 0169, 0170 дугаартай өв хүлээн авах тухай хүсэлтүүдийн хуулбараар тус тус нотлогдон тогтоогдож байна.
6. Нэхэмжлэгч О. нь нотариатчид өв хүлээн авах талаар хүсэлтийг гаргаагүй байна.
Иргэний хуулийн 528 дугаар зүйлийн 528.1-д Өвлүүлэгчийг нас барах хүртэл түүнтэй хамт амьдарч байсан өвлөгч нь өв нээгдсэнээс хойш гурван сарын дотор өв хүлээн авахаас татгалзсан тухайгаа нотариат буюу нотариат байхгүй газар баг, сумын Засаг даргад мэдэгдээгүй бол уг өвийг хүлээн авсан гэж үзнэ., 528.2-т Энэ хуулийн 528.1-д зааснаас бусад өвлөгчид нь өв нээгдсэнээс хойш нэг жилийн дотор хуульд заасны дагуу өвлөгдсөн эд хөрөнгийг эзэмдэн авсан буюу эрхлэн удирдсан, эсхүл нотариат буюу баг, сумын Засаг даргад өв хүлээн авах буюу өвлөх эрхийн гэрчилгээ олгохыг хүсэж, өргөдөл гаргасан байвал уг өвийг хүлээн авсан гэж үзнэ., 528.3-т Энэ хуулийн 528.1, 528.2-т заасан хугацаанд өвлөгч өвлөгдөх эд хөрөнгийг хүлээн аваагүй буюу хүлээн авах тухай хүсэлтээ зохих байгууллага, этгээдэд гаргаагүй бол түүнийг өвлөхөөс татгалзсан гэж үзнэ. гэж тус тус заажээ.
Дээрх хуульд зааснаар нэхэмжлэгч О.*******, О., хариуцагч Ж. нар хуульд заасан хугацаанд өв хүлээн авах хүсэлтээ нотариатчид гаргасан байна. Харин нэхэмжлэгч О. хуульд заасан хугацаанд хүсэлтээ гаргаагүй бөгөөд өв хүлээн авахаас татгалзсан гэж үзэхээр байх тул шүүх талийгч Ц.******* өвлөгдөх эд хөрөнгийг нэхэмжлэгч О.*******, О., хариуцагч Ж. нарт хуваах нь зүйтэй гэж үзлээ.
7. Иргэний хуулийн 126 дугаар зүйлийн 126.1-т Гэрлэснээс хойш хамтран амьдарсан хугацаанд бий болсон гэр бүлийн гишүүдийн хуваарьт хөрөнгөөс бусад хөрөнгө нь гэр бүлийн гишүүдийн хамтран өмчлөх дундын өмч мөн. гэж заасан бөгөөд нэхэмжлэгч нар нь нэхэмжлэлийн шаардлага гаргахдаа өвлөгдөх эд хөрөнгөөс 34,125,000 төгрөгийг, биет байдлаар нэр бүхий хөдлөх хөрөнгийг гаргуулах гэж заажээ.
Дээрх эд хөрөнгүүдийг Ц., Ж. нарын гэр бүлийн гишүүдийн хамтран өмчлөх дундын өмч гэж үзэж, бүх хөрөнгийг 2 хувааж, Ц.д оногдох хэсгийг өв залгамжлагч нарт буюу 3 хуваан оногдуулах нь хуульд нийцэхээр байна.
Иймд нэхэмжлэгч О., О. нарт Дархан-Уул аймаг, Дархан сум, баг, байр, орон сууцнаас 13,333,333 төгрөг, Дархан-Уул аймаг, Дархан сум, баг, хэсэг, , 1880 м.кв талбайтай газар, хашаа байшингаас 11,666,666 төгрөг, 58-79 улсын дугаартай портер маркийн тээврийн хэрэгслээс 2,666,666 төгрөг, токарийн машиныг 500,000 төгрөгөөр зарсан байх тул 166,667 төгрөг, мөнгөн аяга 4 ширхэг, мөнгөн бүс, хөөрөг, хөгжмийн зэмсэг /баяан, ёочин/, цахилгаан багаж, зөөврийн пүтка 2 ширхэг, зөөврийн гарж, 1997 оноос өмнөх тэмдэглэлийн дэвтэр зэрэг эд хөрөнгийг биет байдлаар гаргуулж олгох нь зүйтэй байна. Биет байдлаар гаргуулсан эд хөрөнгийг гэр бүлийн гишүүдийн дундын өмч гэж үзэж гаргуулж байгаа бөгөөд токарийн машины хувьд хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч 500,000 төгрөгөөр худалдан борлуулсан гэж мэдүүлсэн, үүнийг нэхэмжлэгч О.******* шүүх хуралдаан дээр хүлээн зөвшөөрч, тухайн мөнгийг надад зээлсэн гэсэн мэдүүлэг өгсөн байх тул Иргэний хуулийн 528 дугаар зүйлийн 528.4-т заасны дагуу борлуулсан үнийн зохих хэсгийг нэхэмжлэгч нар шаардан авах эрхийн дагуу оногдох хэсгийг гаргуулж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тухайн токарийн машиныг зарсан мөнгөний 333,334 төгрөгийг нэхэмжлэгч нараас гаргуулна гэж байгаа боловч энэ нь нэхэмжлэгч О.*******, хариуцагч Ж. нарын зээлийн гэрээтэй холбоотой тусдаа асуудал байх тул үүнийг шүүхэд дахин нэхэмжлэл гаргаж шийдвэрлүүлэх эрх нь нээлттэй байна.
Харин нэхэмжлэгч О., О. нараас мөнгөн аяга 4-н ширхэгт 533,333 төгрөг, мөнгөн бүсний 200,000 төгрөг, хөөрөг 3,333,333 төгрөг, хөгжмийн зэмсэг 666,666 төгрөг, цахилгаан багажний 1,333,333 төгрөг, зөөврийн 2 ширхэг пүтка 6,666,666 төгрөг, зөөврийн граж 6,666,666 төгрөг, нийт 18,399,999 төгрөг гаргуулж хариуцагч Ж. олгох нь зүйтэй байна.
8. Гэрч Д. нь өвлүүлэгч Ц.д холбогдуулан хууль ёсны гэр бүл байхдаа Дархан сум баг тоотод амьдарч байсан ба энэ үед уг байр нь нэхэмжлэгч Д. надад Дархан хотын АДХГЗ-аас олгосон, 1985 оны 7 дугаар сарын 31-нд Ц.оос гэрлэлтээ цуцлуулсан боловч уг байрыг ******* нэр дээр үлдээсэн, одоо эр гэр бүл болон амьдрах болсон тул надад олгосон энэ байрыг өв залгамжлуулан овогтой охиндоо эзэмшүүлэхийг хүсч нэхэмжлэл гаргасныг Дархан-Уул аймаг дахь сум дундын шүүх 1997 оны 08 дугаар сарын 26-ны өдрийн 659 дугаар шийдвэрээр Иргэний хуулийн 250-р зүйлд заасныг хангахгүй байх тул Д.ын нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байна.
Дархан-Уул аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн 2022 оны 08 дугаар сарын 25-ны өдрийн 01/1027 дугаартай албан бичгээр дээрх орон сууц нь Ц., Ж., Б., Б. нарын 4-н иргэний өмч болох нь тогтоогдож байна. Энэ талаар зохигч маргаагүй байна.
9. Нэхэмжлэгч нар нь биет байдлаар гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг гаргасан бөгөөд тэдгээр эд зүйлс нь байсан гэдгийг нотлох үүргээ биелүүлээгүй тул хариуцагчийн гаргаж өгсөн тайлбарт дурдсан одоо байгаа эд хөрөнгүүдийг биет байдлаар гаргуулж шийдвэрлэсэн болно.
Түүнчлэн энэхүү хэрэгт нэхэмжлэгч нарын хүсэлтээр шүүх 2 удаа үзлэг хийсэн бөгөөд үзлэгээр нэхэмжлэгч нарын дурдсан эд хөрөнгө бус хариуцагчийн тайлбарт дурдсан эд хөрөнгүүд байсан, түүнийг гэрэл зураг болон үзлэгийн тэмдэглэлээр бэхжүүлсэн байна.
Өөрөөр хэлбэл нэхэмжлэгч нар нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт заасан болох баримтаа өөрөө гаргаж өгөх, нотлох үүргээ биелүүлэх гэсэн хуулийн шаардлагыг биелүүлээгүй байна гэж үзэв.
Өвлүүлэгч болох Ц.******* эмчилгээний зардал 12,324,400 төгрөг, оршуулгын зардал 10,722,337 төгрөг, нийт 22,800,937 төгрөгийг тус тус гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлагын тухайд:
10. Сөрөг нэхэмжлэлийн шаардлагадаа оршуулгын зардлын баримт 76 төрлийн баримт, эмчилгээний зардал гэж 19 төрлийн баримт гаргаж өгсөн, үүнд нэхэмжлэгч нар маргаагүй байна.
Иргэний хуулийн 530 дугаар зүйлийн 530.2-т Энэ хуулийн 530.1-д заасны дагуу эд хөрөнгө хүлээн авсан өвлөгч тухайн эд хөрөнгөөс дараах зардлыг гаргах эрхтэй:, 530.2.1-д өвлүүлэгчийг өвчтэй байхад асрах болон түүнийг оршуулахад гарсан зардал; гэж тус тус заасан байна.
Өвлүүлэгч Ц. нь 2013 оноос хойш бөөрний хорт хавдартай болоод 2014, 2016, 2018 онуудад хагалгаанд орж байсан, тэр цагаас хойш хариуцагч Ж. асарч байсан болох нь хэрэгт авагдсан шинжилгээ, эмчилгээ хийлгэж байсан баримт, гэрч Д.ын мэдүүлэг зэргээр нотлогдон тогтоогдож байна.
11. Иргэний хуулийн 515 дугаар зүйлийн 515.2-т Өвлөгч өвлөн авсан өвийн хэмжээгээр өвлүүлэгчийн үүргийг хүлээнэ., 535 дугаар зүйлийн 535.1-т Өв хүлээн авсан өвлөгч буюу энэ бүлэгт заасан журмаар эд хөрөнгийг шилжүүлэн авсан төрийн байгууллага нь өвлүүлэгчийн гүйцэтгэвэл зохих үүргийг өвлөн авсан эд хөрөнгийн хэмжээнд хүлээнэ., 535.2-т Хэд хэдэн өвлөгч байвал, тэдгээр нь энэ хуулийн 535.1-д заасан үүргийг тус тусын өвлөсөн эд хөрөнгийн хэмжээнд хувь тэнцүүлэн хүлээнэ. гэж тус тус заасан байх тул нэхэмжлэгч О.*******, О., хариуцагч Ж. нар өвийг хүлээн авсан тул тэр хэмжээгээр өвлөгчийн хариуцлагыг хүлээхээр байна.
Иймд хууль ёсны өвлөгчдөд өвлүүлэгчийг өвчтэй байхад асрах болон түүнийг оршуулахад гарсан зардал буюу сөрөг нэхэмжлэл 22,800,937 төгрөгийг 3-н тэнцүү хувааж, нэхэмжлэгч О.*******, О. нараас 15,187,624 төгрөг гаргуулан хариуцагч Ж. олгох нь зүйтэй.
Сөрөг нэхэмжлэлийн шаардлагад хавсарган ирүүлсэн баримтыг нэг бүрчлэн бодож үзэхэд 22,781,436 төгрөг байгаа бөгөөд илүү нэхэмжилсэн 19,501 төгрөг, Ж. ногдох хариуцлага 7,593,812 төгрөгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
12. Шүүх хуралдаанд нэхэмжлэгч, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.т 2022 оны 12 дугаар сарын 02-ны өдөр шүүх хуралдааны товийг мэдэгдсэн боловч хүндэтгэн үзэх шалтгаангүй хүрэлцэн ирээгүй бөгөөд нэхэмжлэгч О.*******, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Н.Баттунсаг, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б., хариуцагчийн өмгөөлөгч П.Батжаргал нар нь нэхэмжлэгч О.ыг байлцуулахгүй шүүх хуралдааныг үргэлжлүүлэх санал гаргаж, нэхэмжлэгч, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.ийг шүүх хуралдаанд оролцуулахгүй хэргийг шийдвэрлэсэн болно.
13. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2-т зааснаар нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангасан тул нэхэмжлэгч нараас улсын тэмдэгтийн хураамжил төлсөн 493,575 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас нэхэмжлэлийн шаардлагын хангагдсан үнийн дүнгээс улсын тэмдэгтийн хураамж 389,908.34 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч нарт олгож, сөрөг нэхэмжлэлийн шаардлагад төлсөн улсын тэмдэгтийн хураамж 271,955 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, О.*******, О. нараас сөрөг нэхэмжлэл шаардлагын хангагдсан үнийн дүнгээс улсын тэмдэгтийн хураамж 233,888.12 төгрөг гаргуулж, хариуцагч Ж. олгох үндэслэлтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 126 дугаар зүйлийн 126.1, 528 дугаар зүйлийн 528.4, 532 дугаар зүйлийн 532.1-т тус тус зааснаар хариуцагч Ж.гаас 27,833,331 төгрөг, мөнгөн аяга 4 ширхэг, мөнгөн бүс, хөөрөг, хөгжмийн зэмсэг /баяан, ёочин/, цахилгаан багаж, зөөврийн 2 ширхэг пүтка, зөөврийн граж, 1997 оноос өмнөх Ц.******* тэмдэглэлийн дэвтэр зэргийг биет байдлаар гаргуулж нэхэмжлэгч О.*******, О. нарт олгож, үлдэх нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хуулийн 530 дугаар зүйлийн 530.2, 530.2.1-т зааснаар нэхэмжлэгч О.*******, О. нараас тус бүр 7, 593,812 төгрөг гаргуулж, хариуцагч Ж. олгож, 7,613,312 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгч нараас улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 493,575 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Ж.гаас 389,908.24 төгрөг гаргуулан нэхэмжлэгч О.*******, О. нарт олгож, сөрөг нэхэмжлэлийн шаардлагад төлсөн улсын тэмдэгтийн хураамж 271,955 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, О.*******, О. нараас 233,888.12 төгрөг гаргуулан Ж. олгосугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар энэхүү шийдвэрийг зохигчид эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Т.ЖАВХЛАНТӨГС