Шүүх | Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Төмөрхуяг Жавхлантөгс |
Хэргийн индекс | 149/2018/00146/И |
Дугаар | 135/ШШ2024/00161 |
Огноо | 2024-02-02 |
Маргааны төрөл | Бусад хуулиар, |
Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2024 оны 02 сарын 02 өдөр
Дугаар 135/ШШ2024/00161
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хэргийн индекс: 149/2018/00146/и
Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Т.Жавхлантөгс би даргалж, тус шүүхийн танхимд хийсэн хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, ******* дүүрэг, ******* хороо, ******* хороолол, ******* байр, ******* оршин суух ******* овогт ******* ******* /Утас: *******/-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Сэлэнгэ аймаг, сум, баг, ******* оршин суух овогт /Утас: /-т холбогдох,
"Хууль бус эзэмшлээс газар чөлөөлүүлэх, үл хөдлөх эд хөрөнгийг албадан буулгуулах тухай шаардлага бүхий иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.*******гарав /цахим/, хариуцагч Д., хариуцагчийн өмгөөлөгч Д.Батсүх /цахим/, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Алтантуяа нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Б.******* шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.*******гарав шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Д. нь Сэлэнгэ аймгийн сумын засаг даргын 2005 оны 109 дүгээр захирамжаар Сэлэнгэ аймгийн сумын баг, Худалдаа тоот хаягт байршилтай 240 м.кв худалдаа үйлчилгээний зориулалттай газрыг эзэмшиж байгаад Сэлэнгэ аймгийн сумын 2015 оны 215 дугаар захирамжаар газрын хэмжээг 534 м.кв болгож нэмэгдүүлсэн. Сэлэнгэ аймгийн сумын Засаг даргын 2018 оны 51 дугаартай захирамжаар тухайн газар эзэмшигчийг Б.*******т Д. гуай шилжүүлсэн. Б.******* нь Солонгос улсад ажиллаж амьдарч байгаад тухайн хаягт байрлах газарт Д. барилга барьсан. Б.******* Солонгос улсаас ирээд 2 давхар болгоно гэж ярьж байсан. Б.******* Солонгос улсаас ирээд 2 давхар объект болгох гэтэл аж ахуйн аргаар барьсан, 2 давхар болгох боломжгүй гэдэг асуудал үүсээд буулгаад мэргэжлийн хүнээр 2 давхар объект болгоё гэхээр Д. зөвшөөрдөггүй. Тэгвэл объектоо буулгуулъя гэдэг байдлаар 2018 оны 05 дугаар сарын 02-ны өдөр шүүхэд хандсан. Иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад тухайн үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээтэй эсэхийг тодруулаагүй байна гэдэг агуулгаар буцаж ирсэн. Сэлэнгэ аймгийн Улсын бүртгэлийн хэлтсээс лавлагаа авахад 647 дугаартай албан бичгээр тухай объект нь хөрөнгийн гэрчилгээтэй гэрчилгээ нь Д., Д. нарын нэр дээр байна гэж гарч ирсэн. Ингээд Д. гуай зүгээс тухайн объект дээр бүртгэлийн маргаан үүсээд Сэлэнгэ аймгийн Захиргааны хэргийн шүүхээр явж эцэслэн шийдвэрлэгдээд дууссан шийдвэр байгаа. Үүнтэй холбоотой Б.*******ийн тухайн газрыг чөлөөлүүлэх, объектыг албадан буулгах гэдэг шаардлага нь Д.т хамааралтай байсан бол 2 хүнд хамааралтай болж Б.*******ийн зүгээс Д., Д. нарт холбогдуулан үл хөдлөх хөрөнгийг албадан буулгуулах гэж өөрчилсөн.
Бид нарын зүгээс 2018 оны 05 дугаар сарын 02-ны өдөр анх шүүхэд хандсан. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад маргаан бүхий объект 2 өмчлөгчтэй болж таарсан. Тийм учраас бид Д. гуайг бие даасан шаардлага гаргах байдлаар 2023 оны 10 дугаар сарын 04-ний өдөр Дархан-Уул аймгийн шүүхэд хандсан ч хүлээж аваагүй. Зөвхөн мөнгө нэхээгүй, Б.*******ийн хувьд маргаан бүхий объектоос өөрт ногдох хэсгээ бодитоор эзэмших боломжгүй байгаа учраас Д.ийн хууль бус эзэмшлээс чөлөөлүүлэх, маргаан бүхий объектоос түрээсийн мөнгө гаргуулах бие даасан шаардлага гаргасан, үүнийг шүүх хүлээж аваагүй. Хүлээж аваагүй учраас нэхэмжлэгч тал хариуцагчийг хоёр болгож нэхэмжлэлийн шаардлагаа өөрчлөөд явсан. Энэ хугацаанд 2023 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр Д. гуайгаас хариу тайлбар ирсэн. Би өөрт ногдох хэсэг 50 хувиа нураалгахад маргахгүй нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч байна гэсэн. Д.ийн хувьд зөвшөөрөхгүй тухай тайлбар өгсөн. Ингээд маргаан бүхий 273 м.кв объектын 50, 50%-ийг хуульд заасны дагуу эзэмшигч болсон байна. Тэгэхээр баруун уу зүүн үү гэдэг маргаан гарч ирсэн. Ингээд Д. гэж хүн хүлээн зөвшөөрөхгүй байсан учраас Сэлэнгэ аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргаад маргаан бүхий объектыг бодитойгоор өмчилж чадахгүй байгаа учраас хууль бус эзэмшлээс чөлөөлүүлье, түрээсийн төлбөр гаргуулъя гэдэг байдлаар бие даасан шаардлагатайгаа яг адил шаардлага гаргаад шүүхээс иргэний хэрэг үүсгэсэн шүүгчийн захирамж гарсан. Захирамж нь өөрөө яг нэг нэхэмжлэлийн шаардлага гаргаад бид үүнийг нь зөвтгөөд мөн Сэлэнгэ аймгийн сум дахь сум дундын шүүхийн шүүгчийн 2023 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн 149/Ш32024/00015 дугаар Шүүгчийн захирамжид өөрчлөлт оруулах тухай захирамж гарсан. Уг иргэний хэрэг үүсгэсэн захирамжид өөрчлөлт орсон. Тэгэхээр бид Иргэний хуульд заасны дагуу хууль бус эзэмшлээс газраа чөлөөлүүлж авъя гэж байгаа. Нэгэнт чөлөөлүүлье гэж байгаа тохиолдолд аль нь аль хэсгийг нь эзэмшиж байгаа вэ гэдгийг зайлшгүй тогтоох шаардлага үүсэж байгаа. Тэгэхээр үүнийг эцэслэн хянан шийдвэрлэх боломжгүй нөхцөл байдал үүсэж байгаа учраас Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 117 дугаар зүйлд зааснаар хэрэгсэхгүй болгох хүсэлт гаргасан. Б.*******ийн зүгээс уг объектыг барих зөвшөөрөл өгөөгүй. Тухайн объектыг барих гэж байгаа бол тухайн газар эзэмшигчийн зөвшөөрөл зайлшгүй шаардлагатай. Үл хөдлөх эд хөрөнгө барихдаа тухайн эзний зөвшөөрөл авагдсан эсэх асуудал ямар нэгэн байдлаар байгаагүй. Тэгэхээр Б.*******ийн хувьд Д., Д. нарт ямар нэгэн зөвшөөрөл өгөөгүй. Ийм учраас нэхэмжлэлийн шаардлагыг эцэслэн шийдвэрлэх боломжгүй учраас өмнө гаргасан хүсэлтээ дэмжиж байна гэжээ.
Хариуцагч Д. шүүхэд гаргасан хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Энэ газар болон объект манай ахын нэр дээр байдаг нь үнэн. Гэхдээ энэ газар барилгыг барих бүх зардал надаас гарсан. Яваандаа 2 давхар болгоё, өөрөө барилгын инженер учраас яг хэмжээндээ стандартын дагуу барьсан. Мэргэжлийн бус байгууллагаар бариулсан гэж байгаа. Манайх тусгай зөвшөөрөлтэй, мэргэжлийн байгууллага. Одоо ч барилгын үйл ажиллагаа явуулдаг ийм байгууллага байгаа. Тийм учраас стандарт биш гэдгийг хүлээн зөвшөөрөхгүй. Яваандаа 2 давхар болгож болно гэж би ахтайгаа ярьж байснаас Б.*******тэй ярилцаагүй. Манай ах сүүлд шилжүүлэхдээ надад хэлээгүй хүүхдэдээ шилжүүлэг хийсэн байсан. Надтай зөвшилцөхгүйгээр шууд шүүхэд хандсан байсан. Гэхдээ үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээ дээр , хамтран өмчлөгчөөр гэж хүн байгаа. Үүнийг Сэлэнгэ аймгийн үл хөдлөхийг хуурамчаар гаргаж авсан гэсэн гомдол гаргасан учраас бид Сэлэнгэ аймгийн Захиргааны хэргийн шүүхээр орж, 2 дахин шинжээч томилж Д. гэж хүн энэ үл хөдлөхийн гэрчилгээ авахыг зөвшөөрсөн гэсэн нь үнэн болж энэ асуудал дууссан. Би бодохдоо Зүүн хараад гаргасан нэхэмжлэл нь түрээсийн мөнгөний талаар байсан болохоос барилгыг буулгах, барилгын тал хувийг эзэмших гэсэн нэхэмжлэл ирээгүй. 2015 оноос 2023 он хүртэлх түрээсийг 2 хүний эзэмшил учраас хувааж авна гэсэн нэхэмжлэл надад ирсэн. Түүнээс буулгах талыг нь эзэмших гэсэн нэхэмжлэл ирээгүй. Бусад асуудлыг манай өмгөөлөгч ярина.
Миний бодол бол газар дээр нь барьсан нь үнэн, гэхдээ манай ах зөвшөөрсөн. Анх гэрчилгээгээ надад авчирч өгсөн. 2 жил болоод ирэхээр А зэрэглэлийн газар хураагддаг. Ингээд ирэхээр авсан газраа надад өгөөд чи үл хөдлөх барьчих, яваандаа 2 давхар болгоё гэж яриад би энэ үл хөдлөхийг барьсан. Үүнийг барихад манай ах нэг ч төгрөг оруулаагүй. Би өөрийн хөрөнгөөр барьж дуусгаад үйл ажиллагаагаа явуулж байгаа. Хүүхдэдээ хэлэлгүй шилжүүлсний улмаас энэ хэрүүл маргаан гараад байгаа. Уг нь хүний газар дээр үл хөдлөх барьсан ч гэсэн уг үл хөдлөхийн эзэнтэй зөвшилцсөний дараа шүүхэд өгөх ёстой юм болов уу гэж бодоод байгаа. Гэтэл тийм үйл явдал болоогүй шууд шүүхэд хандаад үргэлжлээд 5 жил болж байна. Би хууль мэдэхгүй, бодит нөхцөл байдал нь ийм байна. Д. гэж хүн нэхэмжлэл гаргаад байна гээд байгаа. Тийм биш, Д. гэж хүнийг оролцуулаач гээд байгаа нь нүүрийг нь харж байж өөрийнх нь үгийг сонсъё гэж бодоод байгаа юм. Би Д. ахаас асуухад би мэдэхгүй, хүүхэд ийм юм хийгээд яваад байгаа. Би энэ асуудлыг мэдэхгүй гэж хэлдэг. Сая бас Зүүн хараагийн шүүх дээр бас энэ асуудлыг ярьсан. Намайг ингэж шүүхийн хаалга байнга татуулаад байх шаардлага байна уу гэхэд ёстой мэдэхгүй, нэг юм авч ирээд гарын үсэг зур гэсэн би зураад явуулсан гэж хэлсэн. Бусад асуудлыг хуулийн дагуу өмгөөлөгч маань хэлэх байх гэв.
Хариуцагчийн өмгөөлөгч Д.Батсүх шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
Нэгдүгээрт нэхэмжлэлийн шаардлага үндэслэлгүй байна. Итгэмжлэгдсэн төлөөлөгч тайлбарлахдаа нэхэмжлэгчээс зөвшөөрөл авахгүйгээр үл хөдлөх хөрөнгө барьсан гэж тайлбарлаад байгаа боловч хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдож байгаа. Энэ үл хөдлөх эд хөрөнгийг барих болон энэ газрыг хариуцагч Д.т эзэмшүүлэх болсон үйл баримт нэхэмжлэгч Б.******* уг газрыг эзэмшихээс олон жилийн өмнө тухайн үед газар эзэмших эрхтэй байсан Д. гэдэг хүний зөвшөөрлөөр бүх зүйл хийгдсэн. Тэгэхээр тэр цаг хугацааны үйл баримтыг Б.******* гэж хүн газар эзэмших эрх үүссэн цаг үе дээр аваачиж тавиад зөвшөөрөл аваагүй гэж буруутгах хууль зүйн үндэслэл байхгүй. Үүн дээр нэхэмжлэл үндэслэлгүй байна. Тэгэхээр Иргэний хуулийн 106 дугаар зүйл тус хуулийн 12-р бүлгээр зохицуулсан өмчийн харилцаатай холбоотой харилцааг зохицуулсан зохицуулалт байгаа. Тэгэхээр хэрэгт авагдсан баримтуудаар маргаан бүхий газрын өмчлөгч нь төр юм. Нэхэмжлэгч Б.******* өмчлөгч биш харин эзэмших эрхийг шилжүүлж авсан этгээд юм. Газрын эзэмших эрхийг өмчлөгч гэж хууль бус эзэмшлээс шаардах эрх зүйн үндэслэл байхгүй. Өмчлөгч байсан гэж бодоход хууль бус эзэмшлээс шаардсан. Тэгэхээр Д., Д. нар энэ газрыг хууль бусаар эзэмшиж байсан гэдэг нөхцөл байдал тогтоогдоогүй. Тухайн үедээ газар эзэмших эрх бүхий этгээдүүд харилцан тохиролцоод үл хөдлөх хөрөнгө бариад одоо хамтран өмчлөгч болон тухайн үл хөдлөх хөрөнгийг өмчилж байгаа нь захиргааны хэргийн 3 шатны шүүхээр тогтоогдсон үйл баримт байгаа. Эдгээр үндэслэлүүдээр нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгох хууль зүйн үндэслэлтэй. Нэхэмжлэгч талаас хэргийг хэрэгсэхгүй болгох хүсэлт гаргасан. Үүн дээр хоёр хэргийн маргааны үйл баримт шал өөр, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагаагаар зөрчигдсөн эрхийг сэргээн шийдвэрлэх ёстой. Одоогийн бидний шийдвэрлэх гэж байгаа хэргийн хувьд эрх нь зөрчигдсөн гэж үзэж байгаа этгээд Б.*******, Сэлэнгэ аймгийн сум дахь иргэний хэргийн анхан шатны шүүхэд хянан шийдвэрлэгдэж байгаа хэрэг дээр эрх нь зөрчигдсөн гэж байгаа этгээд нь Д. байгаа. Тэгэхээр өөрөөр хэлбэл эрх нь зөрчигдсөн гэж байгаа субъектүүд нь өөр байна. Маргааны үйл баримт өөр болохыг хангалттай нотлох үндэслэл болж байна. Тэр хэрэг дээр тавигдсан нэхэмжлэлийн шаардлага нь үл хөдлөх эд хөрөнгийг буулгая гэдэг шаардлагыг Д. гэдэг хүн тавьсан, түүнээс Б.******* гэж хүн тавиагүй. Энэ агуулгаар энэ хоёр хэргийн үйл баримт нэг биш тус тусдаа шийдвэрлэгдэх хууль зүйн үндэслэлтэй хэрэг учраас хэргийг хэрэгсэхгүй болгох гэж гаргаж байгаа хүсэлт нь үндэслэлгүй байна. Ийм учраас нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй байна гэв.
Шүүх хуралдаанаар хэрэгт авагдсан Сэлэнгэ аймгийн сумын Засаг даргын газар эзэмшүүлэх тухай захирамж, хавсралтын хамт, газрын даамал А.Уранзаяагаас ирүүлсэн албан бичиг, газар эзэмшүүлэх гэрээ, улсын тоо бүртгэл, газрын бүдүүвч зураг, техникийн нөхцөл, барилгын палан зураг, зохион байгуулалт, Сэлэнгэ аймгийн Мэргэжлийн хяналтын газрын хариу хүргүүлэх тухай албан бичиг, газар эзэмших эрхийн гэрчилгээ, газар эзэмшүүлэх 2018 оны гэрээ, кадастрын зураг, гэрч Д.гийн мэдүүлэг, гэрч С.Сэлэнгийн мэдүүлэг, эд зүйлийн үнэлгээ тогтоох акт, Дархан Сэлэнгийн цахилгаан түгээх ХК-ийн албан бичиг, бэлэн мөнгөний баримт, Худалдаа хөгжлийн банкны зээл барагдуулах мэдэгдэл, Сэлэнгэ аймгийн сумын шүүхийн 107 дугаартай шийдвэр, Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн магадлал, Сэлэнгэ аймаг сумын Засаг даргын 212 дугаартай захирамж, хавсралтын хамт, мөн засаг даргын газар эзэмшүүлэх эрх шилжүүлэх тухай захирамж, газар эзэмшүүлэх эрх шилжүүлэх гэрээ, иргэний өргөдөл, кадастрын зураг Б.*******ийн газрын гэрчилгээ, газар эзэмшүүлэх гэрээ, бэлэн мөнгө шилжүүлсэн баримтууд, татварын тасгийн тодорхойлолт, улсын тоо бүртгэлийн хуудас, газрын байршлын кадастрын зураг, газар эзэмшүүлэх гэрчилгээ, газар эзэмшүүлэх гэрээ, газрын техникийн нөхцөл олгосон ажлын хэсгийн дүгнэлт, Сэлэнгэ аймгийн сумын Засаг даргын захирамж, хавсралтын хамт, улсын бүртгэлийн хэлтсийн албан бичиг, 646 дугаартай албан бичиг, улсын бүртгэлийн мэдүүлэг, Төрийн банкны орлогын баримт, тодорхойлолт, объектын гэрэл зураг, палан зураг, кадастрын зураг, газар эзэмшүүлэх гэрээ, 2015 оны гэрчилгээ, бүртгэлийн дугаарын давхардал арилгах тухай улсын байцаагчийн дүгнэлт, хавсралтын хамт, 2-р хавтаст хэргээс нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлэх тухай, захиргааны хэргийн шүүхийн захиргааны хэрэг үүсгэх тухай шүүгчийн захирамж, Сэлэнгэ аймгийн захиргааны хэргийн шүүхийн шүүгчийн 01 дугаартай шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 244 дугаартай магадлал, нэхэмжлэлийн шаардлагаа өөрчлөх тухай шаардлага, Сэлэнгэ аймгийн сум дахь сум дундын шүүхийн иргэний хэрэг үүсгэх тухай шүүгчийн захирамж, Сэлэнгэ аймгийн сум дахь сум дундын шүүхийн шүүгчийн захирамж зэргийг нотлох баримтаар шинжлэн судлаад,
ҮНДЭСЛЭХ нь:
1.Нэхэмжлэгч Б.******* нь хариуцагч Д., Д. нарт холбогдуулан Сэлэнгэ аймаг, сум, баг Худалдаа тоот байршилтай нэгж талбарын дугаартай, 533 м.кв талбайтай, дугаартай газрын гэрчилгээтэй, худалдаа, үйлчилгээний зориулалттай газрыг Д., Д. нарын хууль бус эзэмшлээс чөлөөлүүлэх, Сэлэнгэ аймаг, сум, дугаар баг, ******* гудамж, үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийн улсын бүртгэлийн дугаартай, 257.3 м.кв талбайтай үл хөдлөх эд хөрөнгийг албадан буулгуулах тухай нэхэмжлэл гаргажээ.
2.Хэрэгт авагдсан Газар эзэмших эрхийн улсын бүртгэлийн 2018 оны 06 дугаар сарын 06-ны өдрийн дугаартай гэрчилгээгээр ******* овогт гийн ******* нь Сэлэнгэ аймаг, сум, баг Худалдаа тоот байршилтай нэгж талбарын дугаартай, 533 м.кв талбайтай, дугаартай газрын гэрчилгээтэй, худалдаа, үйлчилгээний зориулалттай газрын хууль ёсны эзэмшигч болох нь тогтоогдож байна. /1-р хх-ийн 186 дугаар хуудас/
3.Хариуцагч Д. нь нэхэмжлэлийн шаардлагын татгалзлынхаа үндэслэлийг ...газар дээр нь барьсан нь үнэн, гэхдээ манай ах зөвшөөрсөн. Анх гэрчилгээгээ надад авчирч өгсөн. 2 жил болоод ирэхээр А зэрэглэлийн газар хураагддаг. Ингээд ирэхээр авсан газраа надад өгөөд чи үл хөдлөх барьчих, яваандаа 2 давхар болгоё гэж яриад би энэ үл хөдлөхийг барьсан. Үүнийг барихад манай ах нэг ч төгрөг оруулаагүй. Би өөрийн хөрөнгөөр барьж дуусгаад үйл ажиллагаагаа явуулж байгаа. Хүүхдэдээ хэлэлгүй шилжүүлсний улмаас энэ хэрүүл маргаан гараад байгаа. гэж тайлбарладаг болно.
4.Иргэний хуулийн 182 дугаар зүйлийн 182.1-д Улсын бүртгэлд үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрх болон түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийг бүртгүүлнэ, 183 дугаар зүйлийн 183.1-д Эрх шилжүүлж байгаа этгээдийн нэр дээр улсын бүртгэлд бүртгүүлсэн эрхийг хэлцлийн үндсэн дээр олж авч байгаа этгээд улсын бүртгэлд бичигдсэн тэмдэглэлийг буруу ташаа болохыг мэдэж байсан, эсхүл уг бүртгэлийг буруу ташаа гэж эсэргүүцсэнээс бусад тохиолдолд үнэн зөв гэж тооцно гэж тус тус заажээ.
5.Дээрх хуульд заасны дагуу нэхэмжлэгч Б.******* нь Сэлэнгэ аймаг, сум, баг Худалдаа тоот байршилтай нэгж талбарын дугаартай, 533 м.кв талбайтай, дугаартай газрын гэрчилгээтэй, худалдаа, үйлчилгээний зориулалттай газрын хууль ёсны эзэмшигч мөн байна гэж үзнэ.
6.Хариуцагчийн өмгөөлөгч Д.Батсүхийн хүсэлтээр 2021 оны 01 дүгээр сарын 14-ний өдрийн 88 дугаартай шүүгчийн захирамжаар нотлох баримт гаргуулахаар шийдвэрлэсэн байна.
Сэлэнгэ аймгийн сумын Засаг даргын 2005 оны 03 дугаар сарын 22-ны өдрийн 109 дугаартай газар олгох тухай захирамжаар Д.д 240 м.кв газрыг худалдаа үйлчилгээний зориулалтаар эзэмшүүлсэн, мөн сумын Засаг даргын 2015 оны 03 дугаар сарын 23-ны өдрийн 215 дугаартай Газар эзэмших эрх баталгаажуулах тухай захирамжаар д 534 м.кв газрыг үйлчилгээний зориулалтаар газар эзэмших эрхийг баталгаажуулсан байна. /1-р хх-ийн 170-171, 191 дэх тал/
Улмаар 2018 оны 03 дугаар сарын 02-ны өдрийн газар эзэмших эрх шилжүүлэх гэрээний дагуу Д.гаас Б.*******т Сэлэнгэ аймгийн сумын Засаг даргын 2018 оны 03 дугаар сарын 07-ны өдрийн 51 дугаартай Газар эзэмших эрх шилжүүлэх тухай захирамжаар шилжүүлсэн байна. /1-р хх-ийн 4-5, 176 дахь тал/
7.Үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн 000324292 дугаартай 2015 оны 07 дугаар сарын 20-ны өдрийн гэрчилгээгээр Сэлэнгэ аймгийн сумын баг, Минжийн хангай ******* гудамж, 257,3 м.кв талбайтай, үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийн хууль ёсны өмчлөгчөөр Д., Д. нар бүртгэгдсэн байна. /1-р хх-ийн 240 дэх тал/
Дээрх баримтаас дүгнэхэд нэхэмжлэгч Б.******* нь маргаан бүхий газрыг 2018 онд шилжүүлсэн авсан, хариуцагч Д. нь хариуцагч Д.г газрыг эзэмшиж байх үед барилга барьсан болох нь нотлогдон тогтоогджээ.
8.Хариуцагч Д.гийн гэрчээр өгсөн Миний бие одоо маргааны зүйл болоод байгаа газрыг 2005 онд 240 м.кв газрыг өөрийн нэр дээр авсан. Тухайн үед энэ газрыг Д. авахад мэдэж байсан. Учир нь би тухайн газар барилга байгууламж барих зураг төслийг нь дүү Д.ээрээ зуруулж хийлгэж байсан. Тэгээд түүнээс хойш газраа зарах талаараа дүү Д.т хэлтэл би таны газар дээр 2 давхар үйлчилгээний төв барья гэсэн тэгэхээр нь би ямар нэгэн санал тавилгүй төрсөн дүүдээ зөвшөөрөөд барилгыг нь бариулсан. Тэгээд 2013 оноос 2014 оны хооронд миний авсан газар дээр нэмж манай дүү Д. 294 м.кв газрыг авсан байсан. Тэр 294 м.кв газар бол миний авсан газраас залгаа хойшоо авсан байсан. Өөрөөр хэлбэл үйлчилгээний төв барьсан газар нь миний 240 м.кв газар, түүнээс хойш залгаа газар нь миний дүү Д.ийн 294 м.кв газар байгаа юм. 2013 оноос 2014 онд авсан 294 м.кв газар нэмүүлж авсныг тухайн үед би мэдээгүй. Дараа нь мэдсэн. Миний ойлгож байгаагаар 2005 онд авсан 240 м.кв газар, 2013 оноос 2014 оны хооронд авсан 294 м.кв газар зэрэг нийт 534 м.кв газар нь миний эзэмшлийн газрууд. Учир нь бүх бичиг баримт дээрээ миний нэр байгаа. Би сүүлд 2018 онд дээрх бүх газраа өөрийн охин Б.*******ийн нэр дээр шилжүүлсэн. Одоо надад ямар ч хамаагүй болсон... гэх мэдүүлгээр барилгыг барихдаа тухайн үед эзэмшиж байсан хариуцагч Д.гаас зөвшөөрөл авсан болох нь тогтоогдож байна.
9.Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1-д Өмчлөгч хөрөнгөө бусдын хууль бус эзэмшлээс шаардах эрхтэй, 106.3-т Энэ хуулийн 106.1, 106.2-т заасан шаардлага гаргаснаас хойш эрх нь зөрчигдсөн хэвээр байвал, өмчлөгч арбитрын хэлэлцээртэй бол арбитрын журмаар, бусад тохиолдолд шүүхэд нэхэмжлэл гаргаж зөрчигдсөн эрхээ хамгаалуулна., 106.4-т Энэ хуулийн 106.2, 106.3 нь хууль ёсны эзэмшигчид нэгэн адил хамаарна. гэж тус тус заасан боловч хуулийн энэхүү зохицуулалтаас үзэхэд өмчлөгч, эзэмшигч байх ёстой, бусдын хууль бус эзэмшлээс шаардах ёстой, эзэмшил нь бодитойгоор шилжсэн байх ёстой буюу хариуцагч одоо эзэмшиж байхаар байна.
Өөрөөр хэлбэл, дээрх урьдчилсан нөхцөл бүгд хангагдаж байж нэхэмжлэлийн шаардлага хангагдах ёстой юм.
Гэтэл Д. хууль бусаар эзэмшиж байгаа нөхцөл байдал тогтоогдохгүй бөгөөд тухайн газрыг хууль ёсоор эзэмшиж байсан хариуцагч Д.гаас зөвшөөрөл авсны дагуу барилга барьсан байна.
Мөн 2018 онд нэхэмжлэгч Б.******* газар эзэмших эрх шилжүүлэн авахдаа Д. нь Д.гийн зөвшөөрлөөр барилга барьсныг мэдсээр байж авсан байх тул нэхэмжлэлийн шаардлага үндэслэлгүй.
Хэдийгээр хариуцагч Д. ...өөрт оногдох хэсгийг албадан буулгахад надад татгалзах зүйл байхгүй... гэж нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн тайлбар өгсөн боловч тухайн барилгын аль хэсгийг өмчилдөг эсэх, түүнтэй холбоотой баримтыг шүүхэд гаргаж өгөөгүй, шүүх маргаан бүхий газрыг чөлөөлүүлэх, тухайн газарт барьсан барилгыг албадан буулгуулах тухай нэхэмжлэлийн шаардлагатай иргэний хэргийг шийдвэрлэж байгаа бөгөөд дээрх үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгчөөр Д., Д. нар бүртгэгдсэн учир үл хөдлөх эд хөрөнгийн талыг албадан буулгуулахаар шийдвэрлэх боломжгүй юм.
Иймд дээрх үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.
10.Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Н.Мандах, хариуцагч Д. нарт шүүх хуралдааны товыг 2024 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр мэдэгдсэн боловч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй, ирцтэй холбоотой тусгайлан санал, хүсэлт гаргаагүй тул шүүх хуралдаанд дээрх оролцогчдыг оролцуулахгүйгээр явуулсан болно.
Мөн хариуцагч Д. нь шүүхэд гаргаж өгсөн хариу тайлбартаа ...шүүх хуралдаанд биечлэн оролцуулахгүйгээр хэргийг шийдвэрлэхэд татгалзах зүйлгүй гэж хүсэлт гаргасан.
Түүнчлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1.2-т хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцүүлэх тухай шүүгчийн захирамж гарсны дараа хэргийн материалтай танилцах, түүнээс тэмдэглэл хийх, шүүх хуралдаанд оролцох; гэж зааснаар нэхэмжлэгчийн өмгөөлөгч Н.Мандах, хариуцагч Д. нар шүүх хуралдаанд оролцох эсэх нь тухайн хэргийн оролцогчийн үүрэг биш, эрх юм.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.3, 116, 118 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3-т тус тус зааснаар Б.*******ийн нэхэмжлэлтэй Д., Д. нарт холбогдох Сэлэнгэ аймаг, сум, баг Худалдаа тоот байршилтай нэгж талбарын дугаартай, 533 м.кв талбайтай, дугаартай газрын гэрчилгээтэй, худалдаа, үйлчилгээний зориулалттай газрыг Д., Д. нарын хууль бус эзэмшлээс чөлөөлүүлэх, Сэлэнгэ аймаг, сум, баг, ******* гудамж, үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийн улсын бүртгэлийн дугаартай, 257.3 м.кв талбайтай үл хөдлөх эд хөрөнгийг албадан буулгуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг тус тус хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т тус тус зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 140,400 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш давж заалдах журмаар 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй, мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг гардаж авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Т.ЖАВХЛАНТӨГС