Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 10 сарын 09 өдөр

Дугаар 1788

 

 

 

 

 

 

 

 

 

“Х” ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Ичинхорлоо даргалж, шүүгч Ш.Оюунханд, С.Энхтөр нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 8 дугаар сарын 07-ны өдрийн 183/ШШ2019/01701 дүгээр шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч “Х” ХХК-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч “А”ХХК-д холбогдох

 

Гэрээний үүргийн гүйцэтгэлд 70 000 000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг,

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн, 2019 оны 9 дүгээр сарын 30-ны өдөр хүлээн авч, шүүгч С.Энхтөрийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Д, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Э нар оролцов.

 

Нэхэмжлэгчээс шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Бид “А”ХХК болон “ААТ” ХХК-ийн захиалгаар 2017 оны 3 дугаар сарын 15-ны өдөр Дорнод аймгийн Халх гол сумын нутаг дэвсгэрт байрлах 5000 га услалтын системийн зураг төсөл боловсруулахаар 140 000 000 төгрөгийн гэрээний дүнтэй 02, 03 тоот гэрээг байгуулсан. Энэхүү зураг төслийн ажлыг захиалагчийн хүсэлтийн дагуу хурдан шуурхай гүйцэтгэхийн тулд “х” ХХК, “ж” ХХК, “Г” ХХК, “” ХХК-ууд түншлэн, “Я” ХХК, “э” ХХК, “А” ХХК-ууд туслан гүйцэтгэгчээр оролцож, нийт 7 компани хамтран услалтын системийн ажлын зураг төслийг гүйцэтгэсэн. Бид гэрээний 5.3-т заасны дагуу гэрээт ажлыг гүйцэтгэж, үе шатны санхүүжилтийг доорх хуваарийн дагуу авсан. Гэрээ байгуулснаас хойш урьдчилгаа төлбөрийг 2017 оны 4 дүгээр сарын 10-ны өдрийн гэрээний үнийн дүнгийн 30% буюу 42 000 000 төгрөгийг шилжүүлсэн. Дунд шатны санхүүжилтийг хайгуул, судалгааньг ажил дуусаж зураг төслийн дунд шатньг тайланг хүлээлгэж өгсний дараа гэрээний үнийн дүнгийн 30% буюу 42 000 000 төгрөгийг 2017 оны 4 дүгээр сарын 13-нь өдөр нэхэмжилсэн ч 2017 оньг 6 дугаар сарын 15-ны өдөр шилжүүлсэн. Зураг төсөл боловсруулах гэрээний 3.2-т заасны дагуу захиалагч нь цахилгааны техникийн нөхцлийг гаргуулахдаа хугацаа алдсанаас шалтгаалан бид 2017 оны 6 дугаар сарын 22-ны өдөр иж бүрэн зураг төслийг дуусган Барилгын хөгжлийн төвийн экспертүүдээр хянуулан магадлальгн ерөнхий дүгнэлт гаргуулан, баталгаажуулж захиалагчид зураг төсвийг хүлээлгэн өгсөн. Бид үлдэгдэл санхүүжилтээ авахаар захиалагчид удаа дараа хандсан ч санхүүгийн хүндрэлтэй байдалд байгаагаа илэрхийлж 2018 оны 3 сард зураг төслийн төлбөр тооцоог дуусгах талаар 2018 оньг 02 дугаар сарын 23-ны өдөр албан бичгээр мэдэгдэж байсан. Үүнээс хойш захиалагч нь намрын ургац хураасны дараа санхүүжилтийн асуудлыг шийднэ гэх мэтээр шалтаг, шалтгаан тоочсоор өнөөг хүрээд байна. 2018 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн 14:00 цагт “А”ХХК-ийн төв оффист захиалагч болон услалтын системийн зураг төслийн гүйцэтгэгч нар хамтран уулзалт зохион байгуулж хуралдсан. Энэхүү уулзалтаас санхүүжилтийг 10 сардаа багтааж олгоно гэж ярьсан, “А”ХХК-ийн 2018 оны 10 дугаар сарын 26-ны 03/141 дугаар албан бичигт гэрээний үлдэгдэл төлбөрийг 2018 оны 10, 11 дүгээр сард хуваан, төлөхөө мэдэгдсэн. Гэвч гэрээт ажлыг гүйцэтгэн хүлээлгэж өгснөөс хойш 1 жил 8 сарын хугацаа өнгөрөөд байгаа ч үлдэгдэл санхүүжилтийг барагдуулаагүй тул Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1, гэрээний 5.3-т заасны дагуу зураг төслийн үлдэгдэл 56 000 000 төгрөг, мөн хуулийн 232 дугаар зүйлийн 232.1, гэрээний 6.3-т заасны дагуу захиалагч гэрээгээр хүлээсэн үүргээ зохих ёсоор биелүүлээгүй тул гэрээний дүнгийн 20 хувь 11 200 000 төгрөгийн алданги, уг асуудлаас болж өмгөөллийн “Сүлд эм жи легал” ХХН гэрээ байгуулж 2 800 000 төгрөг төлсөн тул нийт 70 000 000 төгрөгийг захиалагчаас гаргуулж өгнө үү гэжээ.

 

Шүүх: Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1, 351 дүгээр зүйлийн 351.1.1, 232 дугаар зүйлийн 232.5-д заасныг баримтлан “А”ХХК-иас /РД:5411564/ ажил гүйцэтгэх гэрээний үүргийн гүйцэтгэлд 67 200 000 /жаран долоон сая хоёр зуун мянга/ төгрөг гаргуулан, “Х” ХХК-д /РД:5523559/ олгож, шаардлагаас үлдэх 2 800 000 төгрөгийг хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн хуулийн тухай 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 507 950 төгрөгийг орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас хураамжид 493 950 төгрөг гаргуулан, нэхэмжлэгчид олгож шийдвэрлэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: “Х” ХХК-ийн (цаашид Нэхэмжлэгч гэх)-ийн нэхэмжлэлтэй "Алтай Групп" ХХК (цаашид Хариуцагч гэх)-д холбогдох иргэний хэргийг хянан шийдвэрлэсэн: Хан-Уул дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 8 дугаар сарын 07-ны өдрийн 183/ШШ2019/01701 дугаартай шүухийн шийдвэрийг эс зөвшөөрөн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 161 дүгээр зүйлд заасан үндэслэлээр давж заалдах журмаар гомдол гаргаж байна. Шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116.2 дахь хэсэгт "Шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байна." гэж заасныг зөрчиж, хэрэгт авагдсан нотлох баримтыг үнэлээгүй, Иргэний хуулийн холбогдох заалтыг буруу тайлбарлаж хэрэглэсэн, хэрэглэх ёстой хуулийг хэрэглээгүй, талуудын хооронд үүссэн маргааны үйл баримтанд үндэслэл бүхий дүгнэлт хийлгүй, нотлох баримтыг тухайн хэрэгг хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлэлгүй, үндэслэлгүй шийдвэр гаргасан гэж үзэж байна.

Гомдлын үндэслэл:

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийг шүүх хуралдаанд биечлэн оролцох эрхийг хангалгүй хэргийг хянан шийдвэрлэсэн тухай: Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхэд хянан хэлэлцэгдэж байсан тус хэрэг Хан-Уул дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхэд шилжин ирсэнтэй холбогдуулан Хариуцагчийн хэргийн оролцогчийн эрх зүйн байдалд дордсон буюу хэргийн материалтай танилцах боломж олгоогүй, тов мэдэгдэлгүй хийж, Хариуцагч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хүрэлцэн ирээгүй хэмээн Хариуцагч, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хуулиар олгогдсон бүхий л эрхийг зөрчин түүний эзгүйд Нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3 болон мөн хуулийн 25, 26 дугаар зүйлд заасан хэргийн оролцогчийн бүхий л эрхийг зөрчиж байна.

Төлөөлөх бүрэн эрхгүй этгээд гэрээ байгуулсан. итгэмжлэл олгосон, нэхэмжлэл гаргасан тухай: Компанийн тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.4 дэх хэсэгт "Компанийн үүсгэн байгуулагч нь тухайн компанийн хувьцааг эзэмшихгүй байж болно." хэмээн заасанаас үүсгэн байгуулагч нь хувьцаа эзэмшигч биш байж болохоор байна. Хэргийн материалтай танилцахад “Х” ХХК-ийг 2011 оны 10 дугаар сарын 14-ний өдөр Н.Сүүсгэн байгуулсан боловч, хувьцаа эзэмшигч нь хэн болох нь тус компанийн шүүхэд гарган хүргүүлсэн компанийн дүрмээс тогтоогдохгүй байна. Мөн компанийн тухай хуулийн 83 дугаар зүйлийн 83.2 дахь хэсэгт "Компанийн дүрэмд гүйцэтгэх удирдлагыг багаар хэрэпкүүлэхээр заагаагүй бол хувь хүн хэрэгжүүлнэ." болон 83.3 дахь хэсэгт "Хувь хүн гүйцэтгэх удирдлагыг хэрэгжүүлж байгаа тохиолдолд уг этгээд компанийн гүйцэтгэх захирал байна." гэсэн байх бөгөөд “Х” ХХК-ийн компанийн дүрмийн 6.2-т "Гүйцэтгэх захирлыг компанийн үүсгэн байгуулагч, ерөнхий захирлын тушаалаар томилно." гэснээс үзэхэд тус компанийн Гүйцэтгэх удирдлагыг хувь хүн буюу Гүйцэтгэх захирал хэрэгжүүлэхээр байна. Түүнчлэн 83.1 -т "Гүйцэтгэх удирдлага нь компанийн дүрэм болон төлөөлөн удирдах зөвлөл /байхгүй бол хувьцаа эзэмшигчдийн хуралАтэй байгуулсан гэрээнд заасан эрх хэмжээний дотор компанийн өдөр тутмын үйл ажиллагааг удирдан зохион байгуулна.", 83.6-т "Гүйцэтгэх удирдлага нь төлөөлөн удирдах зөвлөл /байхгүй бол хувьцаа эзэмшигчдийн хуралАтэй байгуулсан гэрээний үндсэн дээр үйл ажиллагаагаа явуулна.", 83.7-т "Энэ хуулийн 83.6-д заасан гэрээнд төлөөлөн удирдах зөвлөлийг төлөөлж, төлөөлөн удирдах зөвлөлийн дарга /байхгүй бол хувьцаа эзэмшигчдийн хурлын дарга/ гарын үсэг зурах бөгөөд гэрээнд гүйцэтгэх удирдлагын эрх, үүрэг, хариуцлагын хэмжээ, хязгаар, хариуцлагаас чөлөөлөх үндэслэл, хөлс, урамшуулал зэрэг асуудлыг тусгасан  байна."  83.8-т "Гүйцэтгэх удирдлага нь төлөөлөн удирдах  зөвлөлөөс олгосон  эрх хэмжээний хүрээнд хэлцэл хийх, гэрээ байгуулах, компанийг төлөөлөх зэргээр компанийн нэрк өмнөөс итгэмжлэлгүйгээр үйл ажиллагаа явуулна." хэмээсэн ба “Х” ХХК ийн компанийн дүрмийн 6.3-т "Гүйцэтгэх захирлын үйл ажиллагааны эрх үүрэг хариуцлагын хэмжээ хязгаар, хариуцлагаас чөлөөлөх үндэслэл хөлс урамшуулал зэргийг хуулийн хүчин төгөлдөр гэрээгээр баталгаажуулна." гэснээс үзэхэд тухайн компанийн өдөр тутмын үйл ажиллагааг Ерөнхий захирлын тушаалаар томилогдсон Гүйцэтгэх захирал гэрээгээр олгосон эрх хэмжээний хүрээнд хэрэгжүүлэхээр байна. Гэтэл Н.Снь уг компанийн хувьцаа эзэмшигч, Ерөнхий захирал, Гүйцэтгэх захирлын альных нь эрх хэмжээг хэрэгжүүлж байгаа болох нь тус компанийн хуулийн хүчин төлөлдөр бичиг баримтуудаас болох “Х” ХХК-ийн шүүхэд гарган өгсөн компанийн дүрэм болон хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбараас тогтоогдохгүй байна. Иймд тус этгээдийн төлөөлөн гаргасан нэхэмжлэл нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх хуулийн 65.1.5-д заасан "нэхэмжлэгчийг төлөөлөх бүрэн эрхгүй этгээд нэхэмжлэл гаргасан" гэсэн үндэслэлд хамаарахаар байх тул тус хуулийн 117.1-т заасны дагуу хэргийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэн өгч тусална уу. Нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл болгож буй 2017 оны 3 дугаар сарын 15-ны өдрийн № 02,03 тоот "А” халх голын 5 000 га-н услалтын системийн ажлын зураг төсөл боловсруулах гэрээ" байгуулагдсан байх бөгөөд уг гэрээнд “Х” ХХК-ийг төлөөлж хэн гарын үсэг зурсан болох нь маргаантай байна. Уг гэрээнд “Х” ХХК-ийг төлөөлж захирал албан тушаалтай Н.Стөлөөлөн гэрээг байгуулав гэсэн байх бөгөөд бодит байдалд дээр Хайдро дизайн прожект" ХХК нь Н.Сийнхүү төлөөлөх эрхийг аливаа байдлаар олгоогүй байна. Гэрээнд хуулийн этгээдийг төлөөлөн итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрхтэй этгээд болох Гүйцэтгэх удирдлага гарын үсэг зурснаар эсхүл түүнээс итгэмжлэл авсан этгээд гарын үсэг зурах эрхтэй байх Компанийн тухай болон Иргэний хуулийн холбогдох зохицуулалт бий. Иймд эрхгүй этгээдийн байгуулсан дээрх гэрээ нь хүчин төгөлдөр бус байна. Иймд Талуудын хооронд байгуулсан дээрх гэрээ нь Иргэний хуулийн 56.1.8-д " .. хуульд л заасан тохиолдолд зохих этгээдийн зөвшөөрөлгүй хийсэн хэлцэл" хүчин төгөлдөр бус байх хуулийн зохицуулалтын дагуу Нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл болгож буй гэрээ нь хүчин төгөлдөр бус байх тул ийнхүү хүчин төгөлдөр бус гэрээнд үндэслэн гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж өгнө үү.

Хэргийг нэхэмжлэлийн шаардлагаас давж шийдвэрлэсэн тухай буюу шүух хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хуүлийг буруу тайлбарлаж хэрэглэсэн тухай: “Х” ХХК-ийн нэхэмжлэлийн үндэслэл болгож буй гэрээ нь 2017 оны 3 дугаар сарын 15-ны өдрийн № 02,03 тоот гэрээ нь “ААТ” ХХК болон “Х” ХХК нарын хооронд байгуулагдсан байна. Өөрөөр хэлбэл, “ААТ” ХХК-ийг төлөөлөн гүйцэтгэх захирал П.М- гарын үсэг зурж, тус хуулийн этгээдийн тэмдэг дарагдсан байна. Мөн тус гэрээний дагуу гүйцэтгэх ажлын даалгаврыг “ААТ” ХХК-ийг төлөөлөн гүйцэтгэх захирал П.М- баталж, гарын үсэг зурж тус хуулийн этгээдийн тэмдэг дарагдсан байх бөгөөд дээрх баримтууд нь хавтаст хэргийн   дах нүүрт авагдсан байна. Гэрээгээр гүйцэтгэгч нь услалтын системийн хайгуул, зураг төслийн ажлыг гүйцэтгэж, Захиалагч үүний төлөө хөлс төлөх, нөгөө тал нь уг ажлын үр дүнг хүлээлгэж өгөхөөр тохирсон агуулгаас үзэхэд энэ нь ажил гүйцэтгэх гэрээний үндсэн шинж байна. “ААТ” ХХК нь Дорнод аймагт газар тариалангийн чиглэлээр үйл ажилллагаа явуулдагаас шалтгаалан “А”ХХК нь “Х” ХХК хүлээн авч уулзаж, тус компанийн гэрээнд холбогдох асуудлаар тайлбар хийсэн боловч хууль зүйн хувьд “А”ХХК нь “ААТ” ХХК-ийг төлөөлөхгүй бөгөөд мөн өр төлбөрийг өмнөөс нь хариуцахгүй юм. Гэтэл шүүхээс гэрээг “А”ХХК болон “Х” ХХК нарын хооронд байгуулагдсан мэтээр дүгнэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт "Нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлнэ." гэсэн заалтыг зөрчсөн гэж үзэхээр байна. Шүүх хэргийг эцэслэн шийдвэрлэхдээ хариуцагчийн итгэмжлэгдсэн телөөлөгчийг шүүх хуралдаанд оролцуулаагүйгээрээ шаардлагаа баримтаар нотлож, хариуцагчийн тайлбар нотлох баримтыг өөрийн зүгээс нотлох баримтаар няцаах боломжийг хааж, түүний эрхийг харгалзан үзэхгүйгээр нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн нь “А”ХХК-ийн хуулиар олгогдсон эрхийг ноцтой зөрчиж байна. Шүүх хэргийг шийдвэрлэхдээ дээрх бүхий л хууль тогтоомжийг зөрчиж хэргийг шийдвэрлэж буй тул ажил гүйцэтгэх гэрээний эрх зүйн зохицуулалтыг таньж мэдэхгүйгээр хэргийг шийдвэрлэж байна гэж үзэх буюу хэргийг бүх талаас нь бүрэн бодитоор үнэлэж дүгнэсэн, хуульд нийцсэн шийдвэр гаргаагүй гэж дүгнэхээр байна. Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2.1-д зааснаар шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн гэж үзэж байх тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг буюу нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүх хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчжээ.

 

            “Х” ХХК нь “А”ХХК-д холбогдуулан гэрээний үүргийн гүйцэтгэлд 70 000 000 төгрөг гаргуулахаар шаардсаныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ./хэргийн 1-2, 56 дугаар тал/

 

Хэргийн 32-33 дугаар талд хариуцагч “А”ХХК-ийн гүйцэтгэх захирал Т.С-ээс Б.М-д олгосон итгэмжлэл авагдсан байх боловч уг итгэмжлэл нь хэзээ олгосон огноо болон ямар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд тус компанийг төлөөлж оролцох эрх олгосон болохыг бичээгүй байгаа нь итгэмжлэлийн хүчинтэй хугацаа, уг хэрэгт оролцох эрхтэй эсэхийг тодорхойлох боломжгүй байна. Уг итгэмжлэл нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухайх уулийн 36 дугаар зүйлийн 36.2, Иргэний хуулийн 64 дүгээр зүйлийн 64.2 дахь хэсэгт заасан хуулийн шаардлагыг хангаагүй байна.

 

Гэтэл шүүх дээрх этгээдэд нэхэмжлэлийн хувийг гардуулж, эрх үүргийг тайлбарлан, хэргийн материалтай танилцуулж, шүүх хуралдааны тов мэдэгдэж, түүний гаргасан тайлбар хүсэлтүүдийг хүлээн авч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг явуулсан нь хуулиар тогтоосон журмыг зөрчжээ./хэргийн 34, 36, 40, 57, 61, 66-69 дүгээр тал/

 

Түүнчлэн, нэхэмжлэгч “Х” ХХК нь “А”ХХК, эсхүл “ААТ” ХХК-ний хэнтэй гэрээ байгуулсан, тэдгээрийн хооронд ямар эрх зүйн харилцаа үүссэн, хоорондоо ямар хамааралтай хуулийн этгээдүүд болохыг шүүх тодруулаагүй байх тул нэхэмжлэлийн шаардлага үндэслэл, хууль хэрэглээний талаар дүгнэлт хийх боломжгүй байна.

 

Дээрх зөрчлийг давж заалдах шатны шүүхээс залруулж, маргааны үйл баримт, хууль хэрэглээний талаар дүгнэлт хийх боломжгүй тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр буцаах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5, 168.1.3-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 8 дугаар сарын 07-ны өдрийн 183/ШШ2019/01701 дүгээр шийдвэрийг хүчингүй болгож, дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцаасугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3-т зааснаар хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 493 950 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд энэ өдрөөс тооцон 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдаанд оролцсон талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах, энэхүү үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй ба магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

            ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                      Ц.ИЧИНХОРЛОО

                                                           

                             ШҮҮГЧИД                                      Ш.ОЮУНХАНД

 

                                                                                    С.ЭНХТӨР