Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2019 оны 08 сарын 07 өдөр

Дугаар 1701

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ж.Эрдэнэчимэг даргалж, шүүхийн танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар,

Нэхэмжлэгч: ..... байрлах ХДП ХХК-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: ..... тоот, АГ ХХК-д холбогдох,

гэрээний үүргийн гүйцэтгэлд 70,000,000 /далан сая/ төгрөг гаргуулах иргэний тухай хэргийг хянан хэлэлцэв.

 Шүүх хуралдаанд ............... нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

 Нэхэмжлэгчээс шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Бид АГ ХХКболон ААТ ХХК-ийнзахиалгаар 2017 оны 3 сарын 15-ны өдөр Дорнод аймгийн Халх гол сумын нутаг дэвсгэрт байрлах 5000 га услалтын системийн зураг төсөл боловсруулахаар 140,0 сая төгрөгийн гэрээний дүнтэй 02, 03 тоот гэрээг байгуулсан. Энэхүү зураг төслийн ажлыг захиалагчийн хүсэлтийн дагуу хурдан шуурхай гүйцэтгэхийн тулд ХП ХХК, ЖП ХХК, Г ХХК, Гидроком байгууламж ХХК-ууд түншлэн, Я ХХК, ЭӨ ХХК, АХО ХХК-иуд туслан гүйцэтгэгчээр оролцож, нийт 7 компани хамтран услалтын системийн ажлын зураг төслийг гүйцэтгэсэн. Бид гэрээний 5.3-т заасны дагуу гэрээт ажлыг гүйцэтгэж, үе шатны санхүүжилтийг доорх хуваарийн дагуу авсан. Гэрээ байгуулснаас хойш урьдчилгаа төлбөрийг 2017 оны 4 сарын 10-нд гэрээний үнийн дүнгийн 30% буюу 42,0 сая төгрөгийг шилжүүлсэн. Дунд шатны санхүүжилтийг хайгуул, судалгааньг ажил дуусаж зураг төслийн дунд шатньг тайланг хүлээлгэж өгсний дараа гэрээний үнийн дүнгийн 30% буюу 42,0 сая төгрөгийг 2017 оны 4 сарын 13-нь өдөр нэхэмжилсэн ч 2017 оньг 6 сарын 15-ны өдөр шилжүүлсэн. Зураг төсөл боловсруулах гэрээний 3.2-т заасны дагуу захиалагч нь цахилгааны техникийн нөхцлийг гаргуулахдаа хугацаа алдсанаас шалтгаалан бид 2017 оны 6 сарын 22-нд иж бүрэн зураг төслийг дуусган Барилгын хөгжлийн төвийн экспертүүдээр хянуулан магадлальгн ерөнхий дүгнэлт гаргуулан, баталгаажуулж захиалагчид зураг төсвийг хүлээлгэн өгсөн. Бид үлдэгдэл санхүүжилтээ авахаар захиалагчид удаа дараа хандсан ч санхүүгийн хүндрэлтэй байдалд байгаагаа илэрхийлж 2018 оны 3 сард зураг төслийн төлбөр тооцоог дуусгах талаар 2018 оньг 2 сарын 23-ньг өдөр албан бичгээр мэдэгдэж байсан. Үүнээс хойш захиалагч нь намрын ургац хураасны дараа санхүүжилтийн асуудлыг шийднэ гэх мэтээр шалтаг, шалтгаан тоочсоор өнөөг хүрээд байна. 2018 оны 10 сарын 03-ны өдрийн 14:00 цагт АГ ХХК-ийн төв оффист захиалагч болон услалтын системийн зураг төслийн гүйцэтгэгч нар хамтран уулзалт зохион байгуулж хуралдсан. Энэхүү уулзалтаас санхүүжилтийг 10 сардаа багтааж олгоно гэж ярьсан, АГ ХХК-ийн 2018 оны 10 сарын 26-ны ....дугаар албан бичигт гэрээний үлдэгдэл төлбөрийг 2018 оны 10, 11 дүгээр сард хуваан, төлөхөө мэдэгдсэн. Гэвч гэрээт ажлыг гүйцэтгэн хүлээлгэж өгснөөс хойш 1 жил 8 сарын хугацаа өнгөрөөд байгаа ч үлдэгдэл санхүүжилтийг барагдуулаагүй тул Иргэний хуулийн 343.1, гэрээний 5.3-т заасны дагуу зураг төслийн үлдэгдэл 56,0 сая төгрөг, мөн хуулийн 232.1, гэрээний 6.3-т заасны дагуу захиалагч гэрээгээр хүлээсэн үүргээ зохих ёсоор биелүүлээгүй тул гэрээний дүнгийн 20 хувь 11,200,000 төгрөгийн алданги, уг асуудлаас болж өмгөөллийн СЭЖЛ ХХН гэрээ байгуулж 2,800,000 төгрөг төлсөн тул нийт 70,000,000 төгрөгийг захиалагчаас гаргуулж өгнө үү гэв.

 Шүүх хуралдаанаар нэхэмжлэл, нэхэмжлэгчийн төлөөлөгчийн тайлбар, хэрэгт цугларсан нотлох баримтыг шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ нь:

 ХП ХХК нь АГ ХХК-д холбогдуулан гэрээний үүргийн гүйцэтгэлд 70,000,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргаж, үндэслэлээ гэрээгээр тохирсон ажлын хөлс төлөх үүргээ биелүүлээгүй тул торгуулийн хамт гаргуулна гэж тайлбарлалаа.

 Шүүхээс хариуцагчид нь нэхэмжлэлийн хувийг 2019 оны 4 дүгээр сарын 23-ны өдөр гардуулан, эрх үүрэг тайлбарлаж, хариу тайлбар ирүүлэхийг үүрэг болгожээ.

 Хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрсөн эсхүл татгалзсан тайлбарыг нотлох баримтын хамт ирүүлээгүй буюу Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2-т заасан үүргээ биелүүлээгүй байх тул мөн хуулийн72 дугаар зүйлийн 72.3-т зааснаар нэхэмжлэийг хүлээн зөвшөөрсөнд тооцож шийдвэрлэлээ.  

Нэхэмжлэгч нь ААТ ХХК-тай 2017 оны 3 дугаар сарын 15-ны өдөр Дорнод аймгийн Халх гол сумын нутаг дэвсгэрт орших АГ ХХК-ийн газар тариалангийн талбайд шинээр баригдах 5000 га услалтын системийн зураг төслийг гүйцэтгэхээр 02, 03 тоот гэрээ байгуулсан байна.

 Иргэний хуулийн 189 дүгээр зүйлийн 189.1-д гэрээний талууд хуулийн хүрээнд гэрээг чөлөөтэй байгуулах, түүний агуулгыг өөрсдөө тодорхойлох эрхтэй гэж заасан зарчимд нийцсэн, 2 тал гэрээнд гарын үсэг зурснаар гэрээний талууд хүсэл зоригоо илэрхийлж гэрээ хүчин төгөлдөр болжээ.

 Гэрээний дагуу ажил гүйцэтгэгч нь гэрээнд заасан хугацаанд услалтын системийн зураг төслийг гүйцэтгэх, захиалагч нь 140,000,000 төгрөгийн хөлс төлөхөөр тохиролцсон байна.

 Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1-д ажил гүйцэтгэх гэрээгээр ажил гүйцэтгэгч нь захиалагчийн буюу өөрийн материалаар гэрээнд заасан ажил гүйцэтгэх, захиалагч нь уг ажлын үр дүнг хүлээн авч, хэлэлцэн тохирсон хөлс төлөх үүргийг тус тус хүлээнэ гэж заасан ба талуудын хооронд ажил гүйцэтгэх гэрээний эрх зүйн харилцаа үүссэн байна.

 ХП ХХК нь ААТ ХХК-тай гэрээ байгуулсан боловч АГ ХХК-ийн газар тариалангийн талбайд гэрээнд заасан ажлыг гүйцэтгэсэн, хариуцагч нь 2018 оны 10 дугаар сарын 26-ны өдөр ..... тоот албан бичгээр нэхэмжлэгчид гэрээний дагуу үлдэгдэл төлбөрийг төлөөгүйгээ хүлээн зөвшөөр тухайн оны 10, 11 дүгээр сард багтаан төлөх төлөөр мэдэгдсэн байх тул ажлын хөлсний үлдэгдэл төлбөрийг төлөх үүргийг хүлээсэн гэж үзэхээр байна.  

АГ ХХК ажлын үр дүнг хүлээн авсан, хариуцагч нь хөлс төлөх үүргээс 84,000,000 төгрөгийг төлсөн гэж нэхэмжлэгч тайлбарласныг хариуцагч няцаагаагүй тул Иргэний хуулийн 351 дүгээр зүйлийн 351.1.1-д зааснаар хариуцагчаас 56,000,000 төгрөгийг гаргууллаа.

 

Талуудын байгуулсан гэрээний 6.3 дахь заалтаар захиалагч нь ажлын хөлсийг хугацаандаа төлөөгүй бол хугацаа хэтрүүлсэн хоног тутамд 0,03 хувийн торгуулийг ажил гүйцэтгэгчид төлөхөөр тохиролцсон нь Иргэний хуулийн 232.5-д нийцэж байх тул хэтрүүлсэн хугацаагаар торгуулийг нэхэмжлэгч нь шаардах эрхтэй байна.

 Дээрх заалтаар 56,000,000 төгрөгийн 0.03 хувийн торгуулийг тооцоход хоногт 168,000 төгрөг болж байгааг төлөх үүрэгтэй байсан 2018 оны 7 дугаар сарын 22-ны өдрөөс нэхэмжлэл гаргах өдрийг хүртэлх 8 сарын 240 хоногоор бодоход 40,320,000 төгрөг буюу гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 20 хувиас хэтэрч байх тул үнийн дүнгийн 20 хувиар тохиролцсонд нийцүүлж, 11,200,000 төгрөгийн торгууль тооцлоо.

 Харин нэхэмжлэгчийн уг асуудлаас болж өмгөөллийн СЭЖЛ ХХН гэрээ байгуулж 2,800,000 төгрөг төлсөн үндэслэлээр гаргасан шаардлагыг хангах үндэслэлгүй байх бөгөөд энэ хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд тухайн нөхөрлөлийн өмгөөлөгч оролцоогүй, итгэмжлэгдсэн төлөөлөгч нь өмгөөлөгч эсэх талаар баримтгүйгээс гадна гэрээг хэрэгт хавсаргаагүй байна.

 Иймд дээрх үндэслэлээр хариуцагчаас ажил гүйцэтгэх гэрээний үүргийн гүйцэтгэлд /56,000,000+11,200,000/ нийт 67,200,000 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгон, үлдэх 2,800,000 төгрөгийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй гэж үзэв.

 Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгчээс тэмдэгтийн хураамжид төлсөн 507,950 төгрөгийг орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас хураамжид 493,950 төгрөг гаргуулан, нэхэмжлэгчид олгох нь зүйтэй.

 Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.М-т түүний шүүхэд мэдүүлсэн ...... дугаарын утсаар товыг мэдэгдсэн боловч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хүрэлцэн ирж мэтгэлцэх эрхээ хэрэгжүүлээгүй, нэхэмжлэгчээс эзгүйд нь хэргийг шийдвэрлүүлэхээр хүсэлт гаргасан тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3-т зааснаар шийдвэрлэв. 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 1. Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1, 351 дүгээр зүйлийн 351.1.1, 232 дугаар зүйлийн 232.5-д заасныг баримтлан АГ ХХК-иас ажил гүйцэтгэх гэрээний үүргийн гүйцэтгэлд 67,200,000 /жаран долоон сая хоёр зуун мянга/ төгрөг гаргуулан, ХП ХХК-д олгож, шаардлагаас үлдэх 2,800,000 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.

 2. Улсын тэмдэгтийн хураамжийн хуулийн тухай 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгчээс тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 507,950 төгрөгийг орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас хураамжид 493,950 төгрөг гаргуулан, нэхэмжлэгчид олгосугай.

 3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дэх хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш давж заалдах журмаар 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй бөгөөд мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг гардаж авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг тайлбарласугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ж.ЭРДЭНЭЧИМЭГ