Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 09 сарын 05 өдөр

Дугаар 297

 

 

 

 

 

 

 

 

 

 

           МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч М.Алдар даргалж, шүүгч С.Оюунчимэг, З.Болдбаатар нарын бүрэлдэхүүнтэй,

Нарийн бичгийн дарга И.Буманбаяр,

Иргэдийн төлөөлөгч Д.Хоньчин,

            Улсын яллагч Б.Мөнх-Од,

            Хохирогч Б.Мөнхжаргал, түүний өмгөөлөгч Б.Эрдэнэмөнх,

            Шүүгдэгч Н.Гэрэлт-Од, түүний өмгөөлөгч Д.Дашдорж нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Сүхбаатар дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2.1, 2.3 дахь хэсэгт тус тус заасан гэмт хэрэгт Н.Гэрэлт-Одыг холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 201725020095 дугаартай хэргийг 2017 оны 08 дугаар сарын 11-ний өдөр хүлээн авч,хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 1988 оны 01 дүгээр сарын 13-нд Улаанбаатар хотод төрсөн, 29 настай, эрэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл-1, Налайх дүүрэг 2 дугаар хороо, 61-10 тоотод оршин суудаг,

1.2004 оны 02 дугаар сарын 09-нд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 6 сарын хугацаагаар баривчлах ялаар,

2.2006 оны 06 дугаар сарын 05-нд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 2 жил, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 261 дүгээр зүйлийн 261.1 дэх хэсэгт зааснаар 1 жил хугацаагаар хорих ялаар тус тус шийтгэж, Эрүүгийн хуулийн 57 дугаар зүйлийн 57.1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан хорих ялуудыг нэмж нэгтгэн, нийт 2 жил 6 сарын хорих ялаар,

3.2008 оны 06 дугаар сарын 23-нд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 3 жилийн хугацаагаар хорих ялаар,

4.2009 оны 06 дугаар сарын 11-нд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 261 дүгээр зүйлийн 261.2 дахь хэсэгт зааснаар 5 жил 1 сарын хугацаагаар хорих ялаар шийтгүүлж, Эрүүгийн хуулийн 58 дугаар зүйлийн 58.1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолоор оногдуулсан 5 жил 1 сарын хорих ял дээр өмнөх шийтгэх шийтгэх тогтоолоор оногдуулсан 3 жилийн хорих ялаас зарим болох 1 жилийн хорих ялыг нэмж, нийт 6 жил 1 сарын хугацаагаар хорих ялаар шийтгүүлсэн, Хотон овогт Нямсамбуугийн Гэрэлт-Од /регистрийн дугаар УО 88011331/,

 

Холбогдсон гэмт хэргийн талаар: /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

Яллагдагч Н.Гэрэлт-Од нь согтууруулах ундаа хэрэглэн согтуурсан байх үедээ 2016 оны 12 дугаар сарын 24-ний өдөр Сүхбаатар дүүргийн 12 дугаар хороо Хангайн 3 дугаар гудамжинд хохирогч Б.Мөнхжаргалын хоёр нүдийг хуруугаараа дарж ухаж, онц харгис хэрцгий аргаар, бие махбодийн сэтгэл санааны шаналал зовиур үүсгэж үйлдэн 2 нүдийг нь сохолж, түүний эрүүл мэндэд нь хүнд хохирол санаатай учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2.1, 2.3 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүх хуралдаанаар дараах нотлох баримтыг шинжлэн судлав.

Шүүгдэгч Н.Гэрэлт-Од шүүх хуралдаанд “...2016 оны 12 дугаар сарын 24-ний орой далангийн гудамжинд гар утаснаас болж муудалцсан. Би Мөнхжаргалыг “утсаа зараад архи авчих уу?” гэхэд Мөнхжаргал хариуд нь “чамд 20000 төгрөг байгаа биз дээ” гэхээр нь би өөрт байгаа 20000 төгрөгөө өгөхгүй гэхэд. Мөнхжаргал  намайг үхлээ гээд бэлэг эрхтэн рүү нэг цохихоор нь би шанаадсан. Зугтах гэхээр нь би араас нь татсан миний хуруунаас хазаад тавихгүй болохоор нь би хуруугаа татаад авсан. Цус гоожоод байхаар нь хавирч унагаагаад чи муу яасан зэвүүн пизда вэ? Надад гай болно шүү гэж хэлээд хоёр хуруугаа нүд рүү нь дарж газар мөргүүлчхээд яваад өгсөн. Тэр оройноо Баянбүрдийн тэнд байрны орцонд орж хоночхоод эхнэр лүү нь Мөнхжаргал ирсэн үү? гэж асуухад эхнэр нь “нэгдүгээр эмнэлэг дээр ир чи хоёр нүдийг нь сохолчихсон байна” гэж хэлсэн. Би нэгдүгээр эмнэлгийн тэнд очиход эхнэр нь гадаа хараад зогсож байсан. Тэгэнгүүт нь балмагдаад сохорчихсон юм байна гэж бодоод айгаад яваад өгсөн...” гэв,

түүний мөрдөн байцаалтад сэжигтэн, яллагдагчаар өгсөн  “…Мөнхжаргалд би “энэ хулгайлсан гар утсаа зараад архи авчих юм байгаа биз дээ” гэж хэлэхэд надад “чамд 20,000 төгрөг байгаа биз дээ банди минь” гэх мэтээр намайг доромжилсон, тэгэхээр нь би “чи муу яагаад байгаа юм пизда минь” гэж хэлээд Мөнхжаргалыг заамдаад авсан. Тэгтэл Мөнхжаргал миний салтаан тус газар өшиглөсөн, тэгэхээр нь би зөрүүлээд шанаан тус газар нь цохисон. Тэгээд би Мөнхжаргалыг дахин бариад авахад миний хурууг хазаад авсан юм, тэгэхээр нь би гараа хүчээр амнаас нь татаж уурандаа хавирч унагаагаад дээрээс нь дарж байхдаа толгойг нь барьж байгаад хоёр эрхий хуруугаар нь хоёр нүд рүү нь хүчтэй дарсан…” гэсэн мэдүүлэг /1 дүгээр хавтас-78/,

 

Хохирогч Б.Мөнхжаргал шүүх хуралдаанд “...Шүүгдэгчийн ярьсантай холбогдуулан нэмж хэлэхэд. Гэрэлт-Од 2016 оны 12 дугаар сарын 10-ны үед манай гэрт ирсэн. Ах дээрээ ажил хийж байгаад ирсэн гэж хэлж байна. Надад найз нь орцонд хоносон гэж хэлэхээр нь манайд хүрээд ир гэж дуудсан. Манайд 20 орчим хоног хамт амьдарсан. Өөрийнхөн хэлж байгаагаар ахтайгаа хамт ажил хийж байгаад найзтайгаа уулзаж архи уусан тэгээд энэ хэрэг гарсан гэж хэлж байх шиг байна. Хэрэг гарахад Гэрэлт-Од ганцаараа байгаагүй Ш.Батцэнгэл гэдэг хүн хамт байж байгаад архи уусан. Миний нүдийг ухна гэж байхад Батцэнгэлийг надад туслаач гэж хэлэхэд надад хамаагүй өөрсдөө учраа ол гэж хэлж байсан. 20000 төгрөгөөр архи авна, авахгүй гэж ярьсан гэж байна. 20000 төгрөгөө Батцэнгэлд өгөөд дэлгүүр лүү архинд явуулсан гэдэг мэдүүлэг хавтаст хэрэг дээр байгаа. Гар утсыг аваад архи авчих гэж хэлж байсан байх. Гарыг нь хазсан миний зүүн нүдийг ухах гээд баруун гараа явуулахад миний санаж байгаагаар баруун гарын чигчий хурууг нь хазсан байх ёстой. Тухайн үед нүдээ сохлуулах гэж байгаа хүний архи маш хурдан гарчихсан байсан. Миний цээжин дээр гараад суучихсан байсан учраас би дийлээгүй. Гэрэлт-Од манай эхнэрийг эмнэлгийн үүдэнд хараад зогсож байсан гэж байна. Сохорчихсон нөхрийнхөө хажууд уйлаад сууж байсан. Сувилагч Мөнхжаргалыг нэг хүн асуугаад байна гээд очсон чинь Гэрэл-Од биш өөр хүн байсан. Манай эхнэр гар утсаа аваад гараад ирэх хооронд тэр хүн нь байхгүй болчихсон байсан гэсэн. Гэрэлт-Одод нэгдүгээр эмнэлэг дээр хүрээд ир Мөнхжаргалын бие нь муу байна гэж хэл гэдэг үгийг Сүхбаатар дүүргийн цагдаагийн хэлтсийн эрүүгийн төлөөлөгч нар манай эхнэрт зааж өгсөн. Энэ мэдүүлэг нь хавтаст хэрэг дээр байгаа. Гэрэлт-Од намайг яаж гэмтсэн байна, яасан байна, хэлсдүүлэхгүй хэлбэл үхсэн байна уу? үгүй юу гэдгийг шалгуулах гэж хүн явуулж байсан. Үүнээс гадна Д.Оюунбат гэж залуу байгаа Гэрэлт-Одыг Налайх дүүрэгт оргон зайлаад зугтаасан байхад нь барьж өгсөн гэж ярьдаг. Бид нарын найз байдаг Мөнхжаргалын нүдийг сохолсон учраас чиний нүдийг сохлох амархан шүү гэж ярьсан байдаг. Оюунбатын эхнэр Гандолгор “Оюунбатаас салдаг юм уу Мөнхжаргал шиг Гэрэлт-Од, Оюунбатын нүдийг нь сохолчихвол би сохор хүнтэй амьдарч чадахгүй” гээд найз нөхдийн яриан дунд орчихсон явж байгаа. Гэрэлт-Од 461 дүгээр ангид хоригдож байх хугацаандаа Д.Нэргүй, Ш.Оргилболд, Ч.Далай гээд миний найзуудтай таарсан байсан. Гэрэлт-Од “Мөнхжаргал сохроод үлдсэн хохино би хожсон үсрээд 8 жилийн ял аваад гарна” гэж ярьсан байсан. Бусдын батлан даалтад гарч ирээд хайгаад явж байсныг нь Ш.Оргилболд буюу Мааньтын хорих ангид Гэрэлт-Одтой ял эдлэж байсан Мөнгөнсүх гэх залуу манай гэрийг барьж өгч байсан. Сүхбаатар дүүргийн цагдаагийн хоёрдугаар хэлтэс дээр ахыгаа эрүүлжүүлэхээс авах гэж явж байгаад Гэрэлт-Одтой таарсан байдаг. Тэгэхэд Гэрэлт-Од “Мөнхжаргал хаана байгаа бол олж уулзмаар байна” гэж хэлсэн байдаг. Багшийн дээд дээр Ш.Оргилболд гэдэг залуу биеэ үнэлэгч нартай цуг байдаг залуу. Тэр залууг хайж олоод уулзаж хамт архи уусан байдаг. Бид нар Отгоо ах гэж ярьдаг хүнтэй хамт архи уусан байдаг. Намайг Оргилболдоос хайж байгаа талаар дуу хураагуур дээр бичигдсэн байдаг тухайн дуу хураагуур нь хараагүй хүний тусгай хэрэгсэл буюу нэг кноп дараад дуу бичдэг зүйл байдаг. Түүн дээр бүх дуунуудыг нь биччихсэн байсан чинь Ш.Оргилболд манай гэрт хүнд хутгалуулчхаад ирж амьдарч байгаад. Миний дуу хураагуур дээр бичигдсэн өөрийнхөө яриаг бүгдийг нь хулгайлаад аваад явсан. Найз охин руу нь залгаад Болдоо чам руу ярьсан уу миний дуу хураагуурыг аваад явчихлаа гэхэд найз охин нь “яриагүй ээ чиний нүдийг ухдаг Гэрэлт-Од гэдэг залуугийн утаснаас над руу дээр ярьж байсан” гэдэг зүйлийг хэлсэн. 2017 оны 8 дугаар сарын 16-ны өдөр Гэрэлт-Од руу залгахад өөрөө утсаа авч байсан. Гэрэлт-Од бид хоёр 2007 онд хулгайн гэмт хэрэг орооцолдож хамт баригдсан. Тэр үед Баянзүрх дүүргийн эрүүгийн төлөөлөгч нарт хэлээд наад хүнээ явуулчих би өөрөө өөр автомашины толь хулгайлсан үйлдлүүдээ яръя наад хүнээ надаас салгаад өгчих гээд салгасан байсан. Би тэр зүйл анги дээрээ 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар Баянзүрх дүүргийн шүүхээр 6 сарын баривчлах ялаар шийтгүүлж байсан. Тэр хооронд Гэрэл-Одыг Баянзүрх дүүргийн эрүүгийн төлөөлөгч нар барьж аваад хулгайн гэмт хэрэгт хамааруулаад Мөнхжаргал чинь чамайг тийм хэрэг хийсэн гэж хэлж байна лээ гэж хэлсний үүднээс Гэрэлт-Од өөрөө хэргээ хүлээж 3 жилийн хорих ял аваад Авдрантын хорих анги руу явж. Тэндээсээ Э.Зоригтбаатар гэдэг найзтай маань оргож яваад ял нэмүүлээд 7 жил суугаад гарч ирсэн байдаг.Ээж нь хэлсэн байдаг Эрүүгийн төлөөлөгч дагуулж манайд ирсэн гэж. Би эрүүгийн төлөөлөгч дагуулаад гэрт нь очсон байгаа. Ямар зорилготой очсон бэ? гэхээр энэ асуудлаас болсон. Хорих ангиас оргочхоод бид хоёрын илрээгүй байсан хэргийг намайг хамсаатнаар татаж гаргасан байдаг. Надад өс санж татсан талаар Чингэлтэй дүүргийн эрүүгийн төлөөлөгч Давааням гэдэг хүн хариуцаж  байсан.  Хулгайн гэмт хэргүүдэд нь би 2012 онд шүүхээр ял авсан, ял авахдаа Гэрэлт-Од оргодлын зүйл ангиараа ял аваад явсан. Намайг хамсаатнаар татсан хэрэгт нь дүү эгч хүргэн ах нь надтай хамт хамсаатнаар явж байсан. Энэ асуудал нь өс хонзонгийн сэдэлттэй. Миний нүдийг сохлох гээд миний цээжин дээр гараад суучихсан байхдаа “чамаас болж 7 жил зовсон чи надад гай болсон нүдийг чинь сохолно” гэж хэлж байсан үг. Би эрүүл саруул ухаантай хүн юу ярьж байгаагаа мэдэж байгаа шүүхийн өмнө буруу мэдүүлэг өгөхгүй. Энэ хүн намайг үгүйсгээд байгааг нь мэдэхгүй байна маш их гомдолтой би дахиж хэзээ ч хараа орохгүй. Надад эмнэлгийн зүгээс ямар нэгэн боломж байхгүй. Хагалгаанд орох гэж байхдаа хараа орох эсэх талаар асуухад “нүдтэй толгойгоор сольдоггүй л юм бол хараа орох боломж байхгүй гэсэн” би амьдаараа үхэж байна. Хэрэг болоод 8 сар боллоо намайг үх гээд хаяж байгаа юм уу би ойлгохгүй байна. Энэ хүн надад 7 жилийн турш өс санаж гарч ирээд  хоёр нүдийг маань ухсан. Энэ хүн дахиад хэдэн жилийн ял аваад гарч ирээд намайг алахыг үгүйсгэхгүй би айдастай байдаг. Сая манай охин төрсөн би охиныхоо царайг харж чадаагүй. Сэтгэл санаа бухимдалтай, айдастай байдаг. Өөрөө юу гэж ярьж явдаг талаараа амаараа хэлж чадахгүй байх шиг байна. Би Гэрэлт-Од “бууны нохой матаачингийн нүдийг сохолсон” гэж ярьдаг. Би нүдээ сохлуулснаараа матаачин бууны нохой болж хувирсан, ээж нь хүртэл худал мэдүүлэг өгсөн. Би ээж рүү нь залгаж надад 1 сая төгрөг өг би хүүхдийг чинь ялгүй салгана гэж хэлээгүй. Дараа нь дахиж залгаж 500.000 төгрөг өг би зурагтаар мэдээлэл өгөх гэж байна гэж хэлээгүй. Би эгчид нь зурагтаар мэдээлэл өгсөн гэдгээ хэлсэн тэгэхэд ээж нь хүртэл ингэж хэлж байна. Өнөөдөр намайг яаж амьдар гэж байна бэ? би ажил хийх боломж байхгүй. Гурван хүүхэд эхнэртэйгээ гуйлга гуйгаад “Зөв амьдрах ухаан” ТББ-ын хашаанд очсон тэнд бусдаар тэжээлгэж амьдарч байгаа. Ээж маань миний эмчилгээний зардлыг төлөх гээд тэтгэврийн зээл авсан. Өөрөө хөл дээрээ явж чадахгүй байдалтай байгаа. Намайг ийм байдалд оруулчхаад юу ч болоогүй юм шиг сууж чадаж байна бэ? надаас уучлалт гуйгаачээ. Би Мажигсүрэн прокурорын өрөөнд байхдаа Гэрэлт-Одод “би чамд ганцхан боломж олгоё надаас чинь сэтгэлээсээ уучлалт гуйчих. Би чамайг бодсон юм биш хөгшин настай ээжийг чинь бодсон юм чамайг шоронд ороод гараад ирэхэд ээж чинь амьд байхгүй шүү” гэж хэлсэн үнэхээр надаас уучлалт гуйх сэтгэл байхгүй байна. Хүний урамд надад нотлох баримт нь цугларсан хохирлын хэмжээ 479.000 төгрөг. Хүний нүд 479.000 төгрөгийн үнэтэй болчихсон юм уу Гэрэлт-Одод хандаж хэлэхэд би гомдож байна 23 жил орчим найзалчхаад ийм байдалд оруулж байгаад. Тэгэхэд би энэний төлөө өөрөө өөрийгөө золиослоод өөртөө үйлдэл гаргаад ял үүрээд явж байхад. Энэ намайг ийм байдалд хүргэчхээд гэмшсэн шинж байхгүй байна. Юу ч болоогүй юм шиг прокурорын үүдэнд сууж байгаа талаар миний эхнэр хэлсэн. Тэгэхэд би өнөөдөр нийгэмд гуйлгачин нэр зүүчихсэн хүнд доромжлуулаад явж байна. Улаанбаатар хотын хулгайч нарын 80% нь намайг бууны нохой нүдээ сохлуулчихсан хохино гэж хэлж байна. Эрүүгийн төлөөлөгч нарын буруу үйл ажиллагаанаас болоод би энэ хүнд зөндөө зодуулаад явж байсан. Гэрэлт-Одын зан байдлын тодорхойлолт дутуу байна. Хойд эцгээ хүзүүнд нь хутгалаад явж байсан хүн. Миний нүд ухах энүүхэнд харин яаж амьд үлдсэн юм намайг гудамжинд үх гээд хаясан. Азаар хүмүүс таарч цагдаагийн байгууллагынхан олж авч амьд сэрүүн үлдээсэн. Ес эхлээд хоёр хонож байхад намайг гудамжинд хаяад явсан. Гэмшсэн бол тухайн үедээ эмнэлэг дуудаад өгч болох байсан. Одоо гэр бүлээ тэжээж чадахгүй надад учруулсан хохирлоос болж миний ээж өөрийнхөө хөлийг золиосонд гаргаж байна. Гар утаснаас болсон гэж хэлж байна. Дарж сохолсон гэж байна өөрөө нүдээ сохлуулж үзээгүй болохоор намайг юу гэж ярихыг мэдэхгүй л дээ. Нүдээ сохлуулж байгаа хүний архи нь гарчихсан байдаг. Би эхний нэг шил архийг ууснаас хоёр дахь шил архинаас уугаагүй. Хоёр дахь шил архийг Батцэнгэл, Гэрэлт-Од хоёр уусан. Би тэр архийг даруулга байхгүй учраас уугаагүй. Гомдолтой байна энэ хүнээс айж байна. Хохирол гомдолтой...” гэв,

түүний мөрдөн байцаалтад хохирогчоор өгсөн “…Гэр хороолол далангийн тэнд Гэрэлт-Од миний дээр гараад суучихсан байсан. Тэгээд надад нүдийг чинь ухна гэж хэлэхээр нь би уурлаад яасан гэж гээд бид хоёр ноцолдож эхэлсэн юм. Тэгээд Гэрэлт-Одын гар нь ороод ирэхээр нь би гарыг нь хазсанаа санаад байна. Тэгээд надад чамаас болж 7 жил зовлоо гэж хэлээд хуруугаа миний нүд рүү хийж байсныг санаж байна. Ерөөсөө миний баруун нүд рүү хуруугаа хийгээд л татсан тэрийг мэдэрсэн. Тэгээд л юу ч санахгүй байгаа юм. Нэг мэдэхэд цагдаагийнх хэлтэс дээр сэрсэн. Миний хоёр нүд хараагүй болсон. Хамгийн аймар нь миний сүүлд сохолсон зүүн нүдийг их айхтар ухсан байсан. Миний зүүн нүдэнд маш том хагалгаа орсон, би маш их өвдөж зовсон. Би маш их гомдолтой байна…”  гэсэн мэдүүлэг /хх-179/,

 

гэрч Б.Баянбаатарын “…Би тухайн өдөр Бэлх 112 чиглэлийн машинд эргүүлд үүрэг гүйцэтгэж байсан. Тухайн өдөр Бэлх 10-аас №07 буюу согтуу хүн байна гэх дуудлагыг хүлээн авч цаг алдалгүй дуудлагын дагуу очсон. Тэгэхэд Батаа овогтой Мөнхжаргал нь согтуу, хэр их согтуу байсныг нь мэдэхгүй байна ойртоход архи үнэртсэн байдалтай асуусан асуултад хариулж чадахааргүй байдалтай байсныг Сүхбаатар дүүргийн 12 дугаар хороо 3 дугаар гудамжаар ороод Далан руу гарахад явж чадахгүй хөл дээрээ тогтож чадахгүй байхад нь олсон юм. Тэгээд 103 дуудсан. Түргэний тэрэг ирэхээс өмнө тэр залуу даараад байхаар нь 100 айлын цагдаагийн постон дээр очиж дулаацуулсан. Тэгээд дулаацаад юм ярьж эхэлсэн. Тэгэхэд надад “ би юмаа санаж байна манай найз Гэрэлт-Од миний хоёр нүд рүү хуруугаа хийгээд сохолчихлоо гэр нь Налайх дүүрэгт байдаг бид хоёр хоёулаа явж байсан гэж ярьж байсан...” гэсэн мэдүүлэг /хх-27, 28/,

 

гэрч Х.Номинчимэгийн “…тэр хүнийг харчхаад би хүнээс цэнэглэгч авах гээд ойрхон явчхаад ирсэн. Буцаж Анужингийнд ирэхэд тэр залуу атиралдаад доошоо харчихсан байдалтай ёолоод байсан. Тэгэхээр нь би Анужинд хэлээд бид хоёр цагдаад дуудлага өгсөн...” гэсэн мэдүүлэг /хх-41/,

 

Шүүх эмнэлгийн №794 тоот шинжээчийн “...Б.Мөнхжаргалын биед баруун, зүүн нүдний эвэрлэг бүрхүүл, салст бүрхүүлийн урагдал, нүдний агууламж гоожилт, шулуун булчингийн тасрал, 2 нүдний хараагүйдэл, баруун зүүн нүдний зовхины шарх, цус хуралт, зөөлөн эдийн няцрал, дух, зүүн чамархайн хуйх, хамрын нуруу, зүүн алганд зулгаралт, хамрын нуруу, хүзүү, цээжинд цус хуралт, 1 шүдний сулрал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтэл нь цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги 100% алдагдуулах тул шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 4.7, 31.2-т зааснаар гэмтлийн хүнд зэрэгт хамаарна.…” гэсэн дүгнэлт /хх-31/,

 

             Шүүх сэтгэц эмгэг судлалын №244 тоот дүгнэлтээр “ Н.Гэрэлт-Од нь сэтгэцийн ямар нэгэн өвчингүй байна. Н.Гэрэлт-Од гэмт хэрэг үйлдэх үедээ хэрэг хариуцах чадвартай байсан байна.” гэсэн дүгнэлт. /хх-201/

 

Мэдүүлэг газар дээр нь шалгах ажиллагаа хийсэн тэмдэглэл /1-р хавтас х-80-81, 192-194/, Шүүгдэгчийн иргэний үнэмлэхний лавлагаа /1-р хавтаст-104/, Урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /1-р хавтаст-89/, шийтгэх тогтоолын хуулбарууд /1-р хавтаст /х-138-144, 212-213/, Байнгын асаргаа шаардлагатай иргэний тодорхойлолт /1-р хавтаст х-146/, хөдөлмөрийн чадвар алдалтын хувь, хугацаа тогтоосон акт /1-р хавтаст х-147/, хохирлын баримт /1-р хавтаст х-158-162/, эд зүйл хураан авсан тэмдэглэл /1-р хавтаст х-173/, камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /1-р хавтаст х-174/, эд зүйлийн үнэлгээ /1-р хавтаст х-222, 223/,  Мөрдөн байцаалтын ажиллагааг дуусгаж, хэргийн материалыг байцаан шийтгэх ажиллагаанд оролцогчид танилцуулсан тэмдэглэл /2-р хавтаст х-26, 27/ зэргийг шинжлэн судалсан болно.

 

Дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу цугларч, бэхжигдсэн байх бөгөөд энэ хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай байна.

 

Шүүгдэгч Н.Гэрэлт-Од нь согтууруулах ундаа хэрэглэн согтуурсан байх үедээ 2016 оны 12 дугаар сарын 24-ний өдөр Сүхбаатар дүүргийн 12 дугаар хороо Хангайн 3 дугаар гудамжинд хохирогч Б.Мөнхжаргалын хоёр нүдийг хуруугаараа дарж ухаж, онц харгис хэрцгий аргаар, бие махбодын, сэтгэл санааны шаналал зовиур үүсгэж үйлдэн 2 нүдийг нь сохолж, түүний эрүүл мэндэд нь хүнд хохирол санаатай учруулсан болох нь дээр дурдсан хохирогч Б.Мөнхжаргал, гэрч Б.Баянбаатар, Х.Номинчимэг нарын мэдүүлэг, Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээний 794 тоот актын дүгнэлт, шүүгдэгч Н.Гэрэлт-Одын сэжигтэн, яллагдагч, шүүгдэгчээр үйлдсэн хэргээр хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, хэрэгт, цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцсэн бичгийн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон.

Энэ хэргийн мөрдөн байцаалтын ажиллагаа бүрэн хийгдсэн, хэрэгт шалгавал зохих байдлуудыг бүрэн шалгасан байна.

 

Шүүгдэгч Н.Гэрэлт-Одын онц харгис, хэрцгийгээр, бусдын бие махбодын, сэтгэл санааны шаналал, зовиур үүсгэж хохирогчийн 2 нүдийг сохолж эрүүл мэндэд нь хүнд хохирол санаатай учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2.1, 2.3 дахь хэсэгт заасан гэмт хэргийн бүрэлдэхүүний шинжийг бүрэн агуулсан, прокуророос зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байх тул шүүгдэгч Н.Гэрэлт-Одыг дээрх гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, хуульд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Хохирогч Б.Мөнхжаргал мөрдөн байцаалтын шатанд баримтаар 479.650 төгрөгийг нэхэмжилсэн бөгөөд тэрээр шүүх хуралдаанд эмчилгээ сувилгааны зардал болон бусад зардалд 10.050.000 төгрөг нэхэмжилснийг шүүх хангаж шийдвэрлэх нь зүйтэй байна.

Харин хохирогч нь цаашид гарах эмчилгээний зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн иргэний журмаар жич нэхэмжлэх эрхтэй болно.

 

Шүүгдэгч Н.Гэрэлт-Одын дээрх үйлдэлд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлсэн нөхцөл байдал тогтоогдсонгүй.

Харин Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагын хүндрүүлэх нөхцөл байдал нь түүний үйлдсэн гэмт хэргийн шинж болгон заасан байх тул эрүүгийн хариуцлагын хүндрүүлэх нөхцөл байдалд тооцоогүй болно.

 

шүүгдэгч Н.Гэрэлт-Одын гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар зэргийг харгалзан түүний эдлэх хорих ялыг хаалттай хорих байгууллагад эдлүүлэх нь зүйтэй байна.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заанаар шүүгдэгч  Н.Гэрэлт-Одын цагдан хоригдсон 225 хоногийг түүний ял эдэлсэн хугацаанд нь оруулан тооцов.

 

Эрүүгийн 201725020095 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 1 ширхэг Сиди-г хэрэгт үлдээж шийдвэрлэв.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2, 36.3, 36.5, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Шүүгдэгч Хотон овогт Нямсамбуугийн Гэрэлт-Одыг онц харгис, хэрцгийгээр, бие махбодид сэтгэл санааны шаналал, зовиур үүсгэж хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2.1, 2.3 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2.1, 2.3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Нямсамбуугийн Гэрэлт-Одыг 10 /арав/ жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.

 

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4-т зааснаар ялтан Н.Гэрэлт-Одод оногдуулсан 10 /арав/ жилийн хугацаагаар хорих ялыг хаалттай хорих байгууллагад эдлүүлсүгэй.

 

4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ялтан Н.Гэрэлт-Одын цагдан хоригдсон 225 /хоёр зуун хорин тав/ хоногийг түүний эдлэх ялд оруулан тооцсугай.

 

5.Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн нэг ширхэг СиДи-г Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар хэрэгт үлдээсүгэй.

 

6.Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 508 дугаар зүйлийн 508.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.4 дүгээр зүйлийн 2.т тус тус зааснаар шүүгдэгч Н.Гэрэлт-Одоос 10.050.000 /арван сая тавин мянга/ төгрөг гаргуулж хохирогч Б.Мөнхжаргалд олгож, хохирогч нь цаашид гарах эмчилгээний зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн иргэний журмаар жич нэхэмжлэх эрхтэй болохыг тус тус дурдсугай.

 

7.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдаж, шүүгдэгч Н.Гэрэлт-Одод урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, энэ өдрөөс эхлэн цагдан хорьж, эдлэх ялыг 2017 оны 09 дүгээр сарын 05-ны өдрөөс эхлэн тоолсугай.

 

8.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйл, 38.2 дугаар зүйлд зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч нар шийтгэх тогтоолыг өөрөө гардан авсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг тайлбарласугай.

 

9.Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч Н.Гэрэлт-Одод авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй. 

 

 

 

ДАРГАЛАГЧ,

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                        М.АЛДАР

 

  ШҮҮГЧИД                                         С.ОЮУНЧИМЭГ

 

З.БОЛДБААТАР