Дундговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 11 сарын 06 өдөр

Дугаар 218/МА2019/00025

 

 

 

 

 

 

 

 

 

 

2019 оны 11 сарын 06 өдөр                                   Дугаар 218/МА2019/00025                                     Сайнцагаан сум

 

 

 

ДАЦГ

хүсэлттэй иргэний хэргийн тухай

 

 

Дундговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ш.Төмөрбаатар даргалж, шүүгч Т.Бямбажав, Ц.Отгонцэцэг нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн иргэний шүүх хуралдаанаар 

Дундговь аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 10 дугаар сарын 9-ний өдрийн 139/ШШ2019/00406 дугаар шийдвэртэй,

ДАЦГ хүсэлттэй,

Дундговь аймгийн тоотод оршин суух, Боржигон овогт Д.Т/З/-ыг албадан эмчлэх газарт явуулахыг хүссэн иргэний хэргийг,

Албадан эмчлүүлэгч Д.Тын давж заалдсан гомдлыг үндэслэн давж заалдах шатны шүүх 2019 оны 10 дугаар сарын 25-ны өдөр хүлээн авч, шүүгч Ц.Отгонцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд:

Хүсэлт гаргагчийн төлөөлөгч Б.Г

Албадан эмчлүүлэгч Д.Т,

Өмгөөлөгч Г.Лхам,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Алдармаа нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

ДАЦГ шүүхэд гаргасан хүсэлтдээ:  Д.Тнь сүүлийн жилүүдэд согтууруулах ундааг тогтмол хэтрүүлэн хэрэглэж, иргэдийн амгалан тайван байдлыг алдагдуулдаг, олон нийтийн газар гудамж талбайд бөөгнөрөл үүсгэж, архидан согтуурч удаа дараа эрүүлжүүлэх байранд хүргэгдэн ирж, захиргааны арга хэмжээ авагдсан. Д.Тнь 2014 оны намар архины албадан эмчилгээнд мөн явж байсан. Иймд эмнэлгийн комиссын дүгнэлт, багийн засаг даргын тодорхойлолт, удаа дараа саатуулагдсан бүртгэл зэргийг үндэслэн архины албадан эмчилгээнд хамруулах албадлагын арга хэмжээ авахуулах хүсэлт гаргаж байна гэжээ.

ДАЦГ төлөөлөгч, эрүүлжүүлэх, саатуулах байрны дарга, эмч цагдаагийн ахмад Б.Г шүүхэд гаргасан тайлбартаа: Д.Тыг архины албадан эмчилгээнд хамруулж өгнө үү гэв.

Д.Тшүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 2014 онд архины апбадан эмчилгээ хийлгэж байсан. Одоо албадан эмчилгээ хийлгэхийг зөвшөөрөхгүй байна гэжээ.

Анхан шатны шүүх:

1.Согтуурах, мансуурах донтой хүнийг захиргааны журмаар албадан эмчлэх тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1-т зааснаар Боржигон овогт Д.Т/ЗЮ/-ыг албадан эмчлэх газарт явуулж, албадан эмчилгээнд хамруулах,

2.Согтуурах, мансуурах донтой хүнийг захиргааны журмаар албадан эмчлэх тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.6-д зааснаар Д.Тыг албадан эмчлэх газарт хүргэхийг Дундговь аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтггэх газарт даалгаж,

3.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийг улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлсөн болохыг дурдаж шийдвэрлэжээ.

 

Д.Тдавж заалдсан гомдол болон давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний биө анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч дараахи гомдлыг гаргаж байна.

Анхан шатны шүүхийн шийдвэрээр Д.Тнамайг архины албадан эмчилгээнд албадан эмчлүүлэхээр шийдвэрлэсэн.

Миний бие өмнө нь эмчилгээнд яваад үр дүнгээ өгөөгүй ба сүүлийн жилүүдэд хааяа нэг удаа найз нөхдийн хэмжээнд уудаг байсан. 2019 оны 7 сараас хойш хөдөө ах Гантөгсийнд туслаж байгаад 10 сард аймаг түр орж ирээж байж байтал цагдаагаас шөнийн 12 цагийн үед гэрээс авч яваад эрүүлжүүлэхэд хонуулаад маргааш нь буюу 2019 оны 10 сарын 09-ний өдөр шүүхрүү авч яваад шүүх хуралд оруулж шийдвэрлэсэнд гомдолтой байна. Цагдаагийн байгууллагаас урьдчилан ар гэрт нь мэдэгдэхгүй санал хүсэлтийг нь асуухгүйгээр ямар ч зөрчил гаргаагүй унтаж байхад сэрээн авч явсанд мөн гомдолтой байна.

Миний бие Дундговь аймгийн нэгдсэн эмнэлгийн эмчийн архины шалтгаант сэтгэцийн эмгэгтэй, эмчилгээ хийлгэх шаардлагатай гэсэн дүгнэлтийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Тухайн үед учрыг сайн ойлгоогүй. Иймд дахин бүрэлдэхүүнтэйгээр шинжээч томилуулах хүсэлтэй байна. Мөн 7 сараас хойш архи хэрэглээгүй талаар гэрчийн мэдүүлэг авхуулах, түнхний өвчтэй талаархи нотлох баримтыг бүрдүүлж өгөх хүсэлтэй байна. Миний дээрх эрхийг эдлүүлэхгүйгээр шийдвэрлэсэн тул Дундговь аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019.10.09-ний өдрийн 139/ШШ2019/00406 дугаар шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү гэв. 

 

ХЯНАВАЛ:

 

ДАЦГ нь Сайнцагаан сумын 9 дүгээр багийн Засаг даргын тодорхойлолт /хх-5/, аймгийн Нэгдсэн эмнэлгийн 2019 оны 7 дугаар сарын 3-ны өдрийн дүгнэлт /хх-4/, удаа дараа саатуулагдсан бүртгэл /хх-6-10/ зэргийг үндэслэн тус сумын 9 дүгээр багийн иргэн Д.Тыг архины албадан эмчилгээнд хамруулах хүсэлтийг шүүхэд гаргажээ.

Д.Тнь хүсэлтийг эс зөвшөөрч архины албадан эмчилгээнд явахгүй гэж маргажээ.

Анхан шатны шүүх ДАЦГ хүсэлтийг хангаж, Согтууруулах, мансуурах донтой хүнийг захиргааны журмаар албадан эмчлэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1-т зааснаар Д.Тыг албадан эмчилгээнд хамруулахаар шийдвэрлэснийг Д.Тэс зөвшөөрч “...Миний бие өмнө нь эмчилгээнд яваад үр дүнгээ өгөөгүй, …Дундговь аймгийн нэгдсэн эмнэлгийн эмчийн архины шалтгаант сэтгэцийн эмгэгтэй, эмчилгээ хийлгэх шаардлагатай гэсэн дүгнэлтийг хүлээн зөвшөөрөхгүй... дахин бүрэлдэхүүнтэйгээр шинжээч томилуулах хүсэлтэй байна. Мөн 7 сараас хойш архи хэрэглээгүй талаар гэрчийн мэдүүлэг авхуулах, түнхний өвчтэй талаархи нотлох баримтыг бүрдүүлж өгөх хүсэлтэй байна. Миний дээрх эрхийг эдлүүлэхгүйгээр шийдвэрлэсэн” гэх үндэслэлээр албадан эмчилгээ хийлгэхээс чөлөөлүүлэхээр гомдол гаргажээ.

Давж заалдах шатны шүүх уг гомдлыг үндэслэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянан үзвэл анхан шатны шүүх хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчөөгүй, холбогдох хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн байна гэж үзэв.

Тодруулбал Д.Тнь 1987 онд төрсөн, 32 настай бөгөөд Сайнцагаан сумын 9 дүгээр баг, Мандал 17-р гудамж 14 тоотод оршин суудаг, орон гэртээ болон бүлэг бөөгнөрөл үүсгэж архи согтууруулах ундааг байнга хэрэглэдэг болох нь Сайнцагаан сумын 9 дүгээр багийн Засаг даргын тодорхойлолт /хх-5/, ДАЦГ хүсэлт /хх-1/, Дундговь аймгийн Нэгдсэн эмнэлгийн “согтуурах, мансуурах донтой өвчтэй эсэхийг тогтоосон эмнэлэгийн” дүгнэлт /хх-4/, удаа дараа саатуулагдсан бүртгэл /хх-6-10/ зэргээр тогтоогдож байх бөгөөд тэрээр сайн дураар эмчлүүлэхээс татгалзсан нь түүнийг шүүхийн шийдвэрээр албадан эмчлэх үндэслэл болжээ.

Өөрөөр хэлбэл хэрэгт цугларсан нотлох баримтаар Д.Тын хувьд Согтуурах, мансуурах донтой хүнийг захиргааны журмаар албадан эмчлэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1-т заасан “Согтуурсан, мансуурсны улмаас өөртөө болон бусдад аюул учруулах эрсдэлтэй хүн согтуурах, мансуурах донтой болох нь эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ үзүүлэх байгууллагын дүгнэлтээр тогтоогдсон, өөрөө сайн дураар эмчлүүлэхээс татгалзсан” гэх албадан эмчлүүлэх үндэслэл тогтоогдсон тул энэ талаарх хийсэн анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэлтэй байна.

Албадан эмчлүүлэгч Д.Тнь “биеийн эрүүл мэндийн шалтгаанаар албадан эмчилгээ хийлгүүлгэх боломжгүй, согтуурах мансуурах донтой гэх өвчингүй” гэсэн агуулга бүхий давж заалдах гомдол гаргасан байх боловч түүний гомдолд дурдсан биеийн эрүүл мэндийн талаарх нөхцөл байдал хэрэгт авагдсан баримтаар тогтоогдоогүйн гадна Согтуурах, мансуурах донтой хүнийг захиргааны журмаар албадан эмчлэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.3-т заасан албадан эмчлэхийг хориглох үндэслэл болон “хүнд эмгэгтэй” гэх нөхцөл байдал, улмаар албадан эмчилгээг үргэлжлүүлэх боломжгүй нөхцөл байдал тогтоогдсонгүй.

Дээр дурдсан үндэслэлүүдээр албадан эмчлүүлэгч Д.Тын гаргасан албадан эмчилгээнээс чөлөөлүүлэх тухай давж заалдсан гомдол үндэслэлгүй тул хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн шийдвэрлэв.

 

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

  1. Дундговь аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 10 дугаар сарын 9-ний өдрийн 139/ШШ2019/00406 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, Д.Тын давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.
  2. Улсын тмэдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.6 дахь хэсэгт зааснаар Д.Тнь давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.
  3. Давж заалдах шатны шүүхийн магадлалд гомдол гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

 

 

 

 

             ДАРГАЛАГЧ                              Ш.ТӨМӨРБААТАР

 

                                        ШҮҮГЧИД                              Т.БЯМБАЖАВ  

 

                                                             Ц.ОТГОНЦЭЦЭГ

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дах хэсэгт заасан шаардлагад нийцээгүй байна.

Хэргийн баримтаас үзвэл, ДАЦГ нь Ц.Мөнхнямыг архины албадан эмчилгээнд явуулах хүсэлтийг шүүхэд гаргажээ.

 

Шүүх дээрх хүсэлтийг хангаж шийдвэрлэхдээ, Согтуурах мансуурах донтой хүнийг захиргааны журмаар албадан эмчлэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1. Согтуурсан, мансуурсны улмаас өөртөө болон бусдад аюул учруулах эрсдэлтэй байдалд орсон хүн согтуурах, мансуурах донтой болох нь эрүүл мэндийн байгууллагын дүгнэлтээр тогтоогдсон боловч сайн дураараа эмчлүүлэхээс татгалзсан тохиолдолд шүүхийн шийдвэрээр албадан эмчилгээнд хамруулна гэж заасныг баримталж, Ц.Мөнхнямыг байнга архидан согтуурдаг, архинд донтох эмгэгтэй нь Дундговь аймгийн Нэгдсэн эмнэлэгийн эмч нарын 2019 оны 7 дугаар сарын 3-ны өдрийн дүгнэлтээр тогтоогдсон гэж дүгнэсэн байна.

Согтуурах мансуурах донтой хүнийг захиргааны журмаар албадан эмчлэх тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.3 дах хэсэгт согтуурах, мансуурах донтой эсэхийг тодорхойлох эрүүл мэндийн дүгнэлт гаргахдаа төрөлжсөн мэргэжлийн эмчийн үзлэг, шинжилгээ хийж, онош, хүндрэл, албадан эмчилгээний хориглох заалт, гаж нөлөөг дүгнэлтэд тусгаж, албадан эмчилгээнд явуулах эсэх тухай жагсаалтыг үндэслэн тодорхой бичигдсэн байх гэж заажээ.

Гэтэл хэргийн 4-р хуудсанд авагдсан “Согтуурах, мансуурах донтой өвчтэй эсэхийг тогтоосон эмнэлгийн дүгнэлт” нь дээрх шаардлагыг хангаагүй, бичвэрийн хувьд дутуу, уг дүгнэлтийг гаргахад үндэслэсэн үзлэг, шинжилгээ хийсэн гэх баримтууд нь тухайн иргэнд хийгдсэн эсэх нь тодорхой бус байна. Иймд шүүх нотлох баримтад тавигдах хуулиар тогтоосон шаардлага хангаагүй баримтыг үнэлж дүгнэлт хийсэн нь буруу гэж үзнэ.

Давж заалдах шатны шүүх дээрх нотлох баримтуудыг харьцуулан дүгнэвэл, Ц.Мөнхнямын давж заалдах гомдлыг хангаж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгон ДАЦГ гаргасан Ц.Мөнхнямыг албадан эмчилгээнд явуулах хүсэлтийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.4-т

заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

  1. Дундговь аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 10 дугаар сарын 9-ний өдрийн 139/ШШ2019/00405 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хүсэлт гаргагч ДАЦГ Ц.Мөнхнямыг архины албадан эмчилгээнд явуулах тухай хүсэлтийг хэрэгсэхгүй болгосугай.
  2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 58 дугаар зүйлийн 58.3 дахь хэсэгт заасны дагуу Ц.Мөнхням нь давж заалдах гомдол гаргахад төлөх улсын тэмдэгтийн хураамжаас шүүгчийн захирамжаар чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.
  3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7 дах хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч тал шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүрэгтэй, энэ үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талуудад магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.