Дундговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 11 сарын 06 өдөр

Дугаар 218/МА2019/00026

 

 

 

 

 

 

 

 

 

 

2019 оны 11 сарын 06 өдөр                                   Дугаар 218/МА2019/00026                                     Сайнцагаан сум

 

 

 

ДАЦГ

хүсэлттэй иргэний хэргийн тухай

 

 

Дундговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ш.Төмөрбаатар даргалж, шүүгч Т.Бямбажав, Ц.Отгонцэцэг нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн иргэний шүүх хуралдаанаар 

Дундговь аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 10 дугаар сарын 9-ний өдрийн 139/ШШ2019/00405 дугаар шийдвэртэй,

ДАЦГхүсэлттэй,

Дундговь аймгийн тоотод оршин суух, Сайнцагаан овогт Цн М/ЗК/-ыг албадан эмчлэх газарт явуулахыг хүссэн иргэний хэргийг,

Албадан эмчлүүлэгч Ц.Мын давж заалдсан гомдлыг үндэслэн давж заалдах шатны шүүх 2019 оны 10 дугаар сарын 25-ны өдөр хүлээн авч, шүүгч Ц.Отгонцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд:

Хүсэлт гаргагчийн төлөөлөгч Б.Г

Албадан эмчлүүлэгч Ц.М,

Өмгөөлөгч Г.Лхам,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Алдармаа нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

ДАЦГшүүхэд гаргасан хүсэлтдээ:  Ц.М нь сүүлийн жилүүдэд согтууруулах ундааг тогтмол хэтрүүлэн хэрэглэж, иргэдийн амгалан тайван байдлыг алдагдуулж, архидан согтуурч удаа дараа эрүүлжүүлэх байранд хүргэгдэн ирж, захиргааны арга хэмжээ авагдсан.

Иймд эмнэлгийн комиссын дүгнэлт, багийн засаг даргын тодорхойлолт, удаа дараа саатуулагдсан бүртгэл зэргийг үндэслэн архины албадан эмчилгээнд хамруулах албадлагын арга хэмжээ авахуулах хүсэлт гаргаж байна гэжээ.

ДАЦГтөлөөлөгч эрүүлжүүлэх, саатуулах байрны дарга, эмч цагдаагийн ахмад Б.Г шүүхэд гаргасан тайлбартаа: Ц.Мыг архины албадан эмчилгээнд хамруулж өгнө үү гэв.

Ц.М шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Надад одоо нэг удаа боломж өгөөч гэж хүсч байна. Би албадан эмчилгээнд хамрагдахыг зөвшөөрөхгүй байна гэжээ.

Анхан шатны шүүх:

1.Согтуурах, мансуурах донтой хүнийг захиргааны журмаар албадан эмчлэх тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1-т зааснаар Сайнцагаан овогт Цн М /ЗК/-ыг албадан эмчлэх газарт явуулж, албадан эмчилгээнд хамруулах,

2.Согтуурах, мансуурах донтой хүнийг захиргааны журмаар албадан эмчлэх тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.6-д зааснаар Ц.Мыг албадан эмчлэх газарт хүргэхийг Дундговь аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтггэх газарт даалгаж,

3.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийг улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлсөн болохыг дурдаж шийдвэрлэжээ.

 

Ц.М давж заалдсан гомдол болон давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч давж заалдах гомдол гаргаж байна.

Миний бие нь урьд эрүүгийн гэмт хэрэгт холбогдож ял шийтгэл эдэлж байсан. Сүүлийн жилүүдэд хааяа нэг удаа найз нөхдийн хэмжээнд архи уудаг болсон. Миний бие ам бүл ганцаараа амьдардаг. Найз нөхдүүд ирэхээр нь баг хорооны удирдлага нар архидан согтуурч байна гэж ад үзэж дарангуй байдал гаргадаг. Сум орон нутгаас ажлын байр гаргаж өгөхгүй, ямар нэгэн дэмжлэг туслалцаа үзүүлдэггүй. Ээж маань 2018 онд бурхан болсон. Сэтгэл санаагаар хямарч ганцаардал бий болж ирэхэд сум орон нутгаас дэмжлэг үзүүлж байгаагүй. Ямар нэгэн арга суваг хайж хурдхан шиг архины албадан эмчилгээнд явуулах хүсэлтэй болсон.

Миний бие нь бусдад зодуулж гараа хугалуулаад одоо болтол шарх нь эдгэхгүй байхад Цагдаагийн байгууллага холбогдох хүмүүст одоо болтол хариуцлага тооцоогүй. Сүүлийн саруудад би ах дүү нарынх руугаа яваад аймгийн төвд байгаагүй. Би архаг архичин биш, архины эмчилгээ хийлгэх хэмжээний хүн биш, өөрөө сайн дураараа архинаас гарч чадна гэж ойлгож байгаа.

Мөн Дундговь аймгийн Нэгдсэн эмнэлгийн эмч нарын 2019 оны 7 сарын 3-ны өдрийн архины шалтгаант сэтгэцийн эмгэгтэй эмчилгээ хийлгэх шаардлагатай гэсэн дүгнэлтийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Ер нь дахин өөр бүрэлдхүүнтэйгээр дахин шинжээчийн дүгнэлт гаргуулах хүсэлтэй байна.

   Иймд Дундговь аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 10 сарын 09-ний өдрийн 139/ШШ2019/00405 шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү гэв. 

ХЯНАВАЛ:

 

ДАЦГнь Сайнцагаан сумын 5 дугаар багийн Засаг даргын тодорхойлолт /хх-5/, аймгийн Нэгдсэн эмнэлгийн 2019 оны 7 дугаар сарын 3-ны өдрийн дүгнэлт /хх-4/, удаа дараа саатуулагдсан бүртгэл /хх-7-12/ зэргийг үндэслэн тус сумын 5 дугаар багийн иргэн Ц.Мыг архины албадан эмчилгээнд хамруулах хүсэлтийг шүүхэд гаргажээ.

Ц.М нь хүсэлтийг эс зөвшөөрч архины албадан эмчилгээнд явахгүй гэж маргажээ.

Анхан шатны шүүх ДАЦГхүсэлтийг хангаж, Согтууруулах, мансуурах донтой хүнийг захиргааны журмаар албадан эмчлэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1-т зааснаар Ц.Мыг албадан эмчилгээнд хамруулахаар шийдвэрлэснийг Ц.М эс зөвшөөрч “...Миний бие Дундговь аймгийн нэгдсэн эмнэлгийн эмчийн архины шалтгаант сэтгэцийн эмгэгтэй, эмчилгээ хийлгэх шаардлагатай гэсэн дүгнэлтийг хүлээн зөвшөөрөхгүй... дахин бүрэлдэхүүнтэйгээр шинжээч томилуулах хүсэлтэй байна. Мөн бусдад зодуулж гараа хугалуулаад одоо болтол шарх нь эдгэхгүй байна” гэх үндэслэлээр албадан эмчилгээ хийлгэхээс чөлөөлүүлэхээр гомдол гаргажээ.

Давж заалдах шатны шүүх уг гомдлыг үндэслэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянан үзвэл анхан шатны шүүх хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчөөгүй, холбогдох хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн байна гэж үзэв.

Тодруулбал Ц.М нь 1968 онд төрсөн, 51 настай бөгөөд Сайнцагаан сумын 5 дугаар баг, Зоогийн 8-9 тоотод оршин суудаг, орон гэртээ болон бүлэг бөөгнөрөл үүсгэж архи согтууруулах ундааг байнга хэрэглэдэг болох нь Сайнцагаан сумын 5 дугаар багийн Засаг даргын тодорхойлолт /хх-5/, ДАЦГхүсэлт /хх-1/, Дундговь аймгийн Нэгдсэн эмнэлгийн “согтуурах, мансуурах донтой өвчтэй эсэхийг тогтоосон эмнэлэгийн” дүгнэлт /хх-4/, удаа дараа саатуулагдсан бүртгэл /хх-7-12/ зэргээр тогтоогдож байх бөгөөд тэрээр сайн дураар эмчлүүлэхээс татгалзсан нь түүнийг шүүхийн шийдвэрээр албадан эмчлэх үндэслэл болжээ.

Өөрөөр хэлбэл хэрэгт цугларсан нотлох баримтаар Ц.Мын хувьд Согтуурах, мансуурах донтой хүнийг захиргааны журмаар албадан эмчлэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1-т заасан “Согтуурсан, мансуурсны улмаас өөртөө болон бусдад аюул учруулах эрсдэлтэй хүн согтуурах, мансуурах донтой болох нь эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ үзүүлэх байгууллагын дүгнэлтээр тогтоогдсон, өөрөө сайн дураар эмчлүүлэхээс татгалзсан” гэх албадан эмчлүүлэх үндэслэл тогтоогдсон тул энэ талаарх хийсэн анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэлтэй байна.

Албадан эмчлүүлэгч Ц.М нь “биеийн эрүүл мэндийн шалтгаанаар албадан эмчилгээ хийлгүүлгэх боломжгүй, согтуурах мансуурах донтой гэх өвчингүй” гэсэн агуулга бүхий давж заалдах гомдол гаргасан байх боловч түүний гомдолд дурдсан биеийн эрүүл мэндийн талаарх нөхцөл байдал хэрэгт авагдсан баримтаар тогтоогдоогүйн гадна Согтуурах, мансуурах донтой хүнийг захиргааны журмаар албадан эмчлэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.3-т заасан албадан эмчлэхийг хориглох үндэслэл болон “хүнд эмгэгтэй” гэх нөхцөл байдал, улмаар албадан эмчилгээг үргэлжлүүлэх боломжгүй нөхцөл байдал тогтоогдсонгүй.

Дээр дурдсан үндэслэлүүдээр албадан эмчлүүлэгч Ц.Мын гаргасан албадан эмчилгээнээс чөлөөлүүлэх тухай давж заалдсан гомдол үндэслэлгүй тул хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн шийдвэрлэв.

 

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

  1. Дундговь аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 10 дугаар сарын 9-ний өдрийн 139/ШШ2019/00405 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, Ц.Мын давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.
  2. Улсын тмэдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.6 дахь хэсэгт зааснаар Ц.М нь давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.
  3. Давж заалдах шатны шүүхийн магадлалд гомдол гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

 

 

 

 

             ДАРГАЛАГЧ                              Ш.ТӨМӨРБААТАР

 

                                        ШҮҮГЧИД                              Т.БЯМБАЖАВ  

 

                                                             Ц.ОТГОНЦЭЦЭГ

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дах хэсэгт заасан шаардлагад нийцээгүй байна.

Хэргийн баримтаас үзвэл, ДАЦГнь Ц.Мыг архины албадан эмчилгээнд явуулах хүсэлтийг шүүхэд гаргажээ.

 

Шүүх дээрх хүсэлтийг хангаж шийдвэрлэхдээ, Согтуурах мансуурах донтой хүнийг захиргааны журмаар албадан эмчлэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1. Согтуурсан, мансуурсны улмаас өөртөө болон бусдад аюул учруулах эрсдэлтэй байдалд орсон хүн согтуурах, мансуурах донтой болох нь эрүүл мэндийн байгууллагын дүгнэлтээр тогтоогдсон боловч сайн дураараа эмчлүүлэхээс татгалзсан тохиолдолд шүүхийн шийдвэрээр албадан эмчилгээнд хамруулна гэж заасныг баримталж, Ц.Мыг байнга архидан согтуурдаг, архинд донтох эмгэгтэй нь Дундговь аймгийн Нэгдсэн эмнэлэгийн эмч нарын 2019 оны 7 дугаар сарын 3-ны өдрийн дүгнэлтээр тогтоогдсон гэж дүгнэсэн байна.

Согтуурах мансуурах донтой хүнийг захиргааны журмаар албадан эмчлэх тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.3 дах хэсэгт согтуурах, мансуурах донтой эсэхийг тодорхойлох эрүүл мэндийн дүгнэлт гаргахдаа төрөлжсөн мэргэжлийн эмчийн үзлэг, шинжилгээ хийж, онош, хүндрэл, албадан эмчилгээний хориглох заалт, гаж нөлөөг дүгнэлтэд тусгаж, албадан эмчилгээнд явуулах эсэх тухай жагсаалтыг үндэслэн тодорхой бичигдсэн байх гэж заажээ.

Гэтэл хэргийн 4-р хуудсанд авагдсан “Согтуурах, мансуурах донтой өвчтэй эсэхийг тогтоосон эмнэлгийн дүгнэлт” нь дээрх шаардлагыг хангаагүй, бичвэрийн хувьд дутуу, уг дүгнэлтийг гаргахад үндэслэсэн үзлэг, шинжилгээ хийсэн гэх баримтууд нь тухайн иргэнд хийгдсэн эсэх нь тодорхой бус байна. Иймд шүүх нотлох баримтад тавигдах хуулиар тогтоосон шаардлага хангаагүй баримтыг үнэлж дүгнэлт хийсэн нь буруу гэж үзнэ.

Давж заалдах шатны шүүх дээрх нотлох баримтуудыг харьцуулан дүгнэвэл, Ц.Мын давж заалдах гомдлыг хангаж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгон ДАЦГгаргасан Ц.Мыг албадан эмчилгээнд явуулах хүсэлтийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.4-т

заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

  1. Дундговь аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 10 дугаар сарын 9-ний өдрийн 139/ШШ2019/00405 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хүсэлт гаргагч ДАЦГЦ.Мыг архины албадан эмчилгээнд явуулах тухай хүсэлтийг хэрэгсэхгүй болгосугай.
  2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 58 дугаар зүйлийн 58.3 дахь хэсэгт заасны дагуу Ц.М нь давж заалдах гомдол гаргахад төлөх улсын тэмдэгтийн хураамжаас шүүгчийн захирамжаар чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.
  3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7 дах хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч тал шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүрэгтэй, энэ үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талуудад магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.