Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 03 сарын 15 өдөр

Дугаар 102/ШШ2024/01346

 

 

 

 

 

 

2024 оны 03 сарын 15 өдөр

     Дугаар 102/ШШ2024/01346

Улаанбаатар хот

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Хангал даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар:

 

Нэхэмжлэгч: Баянзүрх дүүрэг, 6 дугаар хороо, 13 дугаар хороолол, Өргөө хотхоны Б блок, 26 тоотод оршин суух хаягтай, Боржигон овогт Ма

 

Хариуцагч: Баянгол дүүрэг, 20 дугаар хороо, Дунд гол, өөрийн байранд оршин байх, “

 

Хариуцагч: Хан-Уул дүүрэг, 10 дугаар хороо, Буян-Ухаа 58-89 тоотод оршин байх, “

 

Нэхэмжлэлийн шаардлага: Баянзүрх дүүрэг, 6 дугаар хороо, 13 дугаар хороолол, “Өргөө хотхон”-ы С блок байрны 0 тоот хаягт байршилтай, 47.95 м2 талбайтай нэг өрөө орон сууц, Баянзүрх дүүрэг, 6 дугаар хороо, 13 дугаар хороолол, “Өргөө хотхон”-ы С блок байрны  тоот хаягт байршилтай, 47.95 м2 талбайтай нэг өрөө орон сууцны үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийг шилжүүлэн өгөхийг хариуцагч нарт даалгах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдааны оролцогч:

Нэхэмжлэгч Б

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч С.Ялалт

Хариуцагч шш-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Батнаран

Хариуцагч нө-ийн төлөөлөгч Б.Ганзориг

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Нямсүрэн

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Хариуцагч шш, нө-иудад холбогдох нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлээ нэхэмжлэгч дараах байдлаар тайлбарласан. Үүнд:  

Би 2012 оны 01 дүгээр сарын 17-ны өдөр нө-тай гэрээ байгуулж, Баянзүрх дүүрэг, 13 хороолол, 6 дугаар хороо, Өргөө хотхоны Б блок байрны  тоот хаягт байршилтай 67.06 м.2 талбайтай 2 өрөө орон сууц, мөн 0 тоот хаягт байх 76.94 м2 талбайтай 3 өрөө орон сууцыг, мөн С блок байрны 0 тоот хаягт байршилтай, 47.95 м2 талбайтай 1 өрөө орон сууц,  тоот хаягт байршилтай, 47.95 м2 талбайтай 1 өрөө орон сууцыг, нийтдээ 4 ширхэг орон сууцыг захиалсан. Мөн гэрээг хуульд заасан нөхцөл журмын дагуу нотариатчаар гэрчлүүлж баталгаажуулсан. Гэрээгээр 1 м2 талбайн үнийг 1,250 ам доллар байхаар харилцан тохиролцож, Б блок байрны  тоот байранд 83,825 ам доллар,  тоот байранд 96,175 ам доллар, С блок байрны0 тоот байранд 59,937 ам доллар,  тоот байранд 59,937 ам доллар төлөхөөр болсон. 2012 оны 01 дүгээр сарын 17-ны өдөр 4 орон сууцны захиалгын төлбөрт нийтдээ 300,000 ам.долларыг бэлнээр төлж гэрээний үүргээ бүрэн биелүүлсэн. нө-ийн кассанд 300,000 ам доллар бэлэн тушаамагц бэлэн мөнгөний орлогын баримт өгсөн. Энэ үнийн дүнд 4 орон сууцны төлбөр багтсан учир 300,000 ам.доллар болсон. Би Б блок байрны 0тоотын асуудлыг өмнө нь шүүхэд хандаж шийдвэрлүүлсэн.

Харин С блок байрны 0 тоот байрны асуудлыг шүүхээр шийдвэрлүүлээгүй үлдээсэн учир одоо ийнхүү нэхэмжлэл гаргаж байна. Өмнөх шүүхийн маргаанд 300,000 ам долларын баримтыг эх хувиар нь өгсөн ба тухайн хэргийн материалд эх хувиараа хадгалагдаж байгаа учир энэхүү нэхэмжлэлд хавсарган өгөх боломжгүй болсон. нө нь 2012 оноос хойш миний захиалсан орон сууцны гэрчилгээг гаргаж өгөөгүй өнөөдрийг хүрсэн. Оршин суугчдын байгуулсан “Тохилог өргөө” СӨХ-оос гэрчилгээ гаргуулах, сууц өмчлөгчдийн эрхийг хамгаалах асуудлаар удаан хугацаанд хөөцөлдсөн боловч огт үр дүнд хүрээгүй. Гэрчилгээ гарахгүй байгаа нь банкны барьцаанд байгаа гэсэн яриа оршин суугчдын дунд байдаг боловч энэ нь өнөөдрийг хүртэл тодорхойгүй байна. Гэрээний үүргээ 100 хувь биелүүлсэн захиалагчийн хувьд тухайн орон сууцуудын өмчлөх эрхийн гэрчилгээг өөрийн нэр дээр гаргуулах эрхтэй. Иймд Баянзүрх дүүрэг, 6 дугаар хороо, 13 дугаар хороолол, “Өргөө хотхон”-ы С блок байрны 0 тоот хаягт байршилтай, 47.95 м2 талбайтай нэг өрөө орон сууц, Баянзүрх дүүрэг, 6 дугаар хороо, 13 дугаар хороолол, “Өргөө хотхон”-ы С блок байрны 0 тоот хаягт байршилтай, 47.95 м2 талбайтай нэг өрөө орон сууцны үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийг шилжүүлэн өгөхийг хариуцагч нө, шш-иудад даалгаж өгнө үү гэжээ.

 

2. Хариуцагч шш шүүхэд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч Б нь анх нө-тай орон сууц, хөрөнгө оруулалтын захиалгын гэрээ хийсэн болохоос тэрээр шш-тай ямар нэг гэрээний харилцаанд ороогүй. Тийм учраас уг гэрээний үүргийг шш хариуцахгүй. Учир нь хэрэгт цугларсан баримтуудаас үзэхэд нө нь Бтой байгуулсан гэрээний дагуу нийт 4 байрны төлбөр болох 300,000 ам доллар авсан болохоос 4 орон сууцны төлбөр “Шш” ХК-д орж ирээгүй, төлөгдөөгүй. 2008 онд захиалгын гэрээ хийгдэн барилгын ажил тодорхой хэмжээнд явагдаж байх үед нө-иас “Бишрэлт трейд” ХХК-д барилгын суурийг газрын хамт шилжүүлсэн байдаг. “Бишрэлт трейд” ХХК-иас Бруу итгэмжлэл олгосноор 2015 оны 3 дугаар сард Б.Буянбатын нэр дээр 652.47м2 талбай бүхий 30%-ийн гүйцэтгэлтэй үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн гэрчилгээ гарсан. Бнь 2015 оны 3 дугаар сарын 12-ны өдөр шш-д бэлэглэлийн гэрээгээр Баянзүрх дүүрэг 6 дугаар хороо 13 дугаар хорооллын 58 тоотод байрлах 652.76м2 газрыг 30%-ийн гүйцэтгэлтэй үл хөдлөх эд хөрөнгийн шилжүүлсэн талаарх баримт хэрэгт авагдсан. 2015 оны 3 дугаар сарын 24-ний өдөр шш-иас Б.Буянбатын өөрийн данс руу 5 тэрбум төгрөгийг шилжүүлж 30%-ийн гүйцэтгэлтэй барилгын суурийг газрын хамт өмчлөн авсан. шш зөвхөн суурийн гүйцэтгэлийг газрын хамт шилжүүлэн авсан болохоос захиалагч Бтой, эсхүл өөр гуравдагч этгээдүүдтэй хийсэн орон сууц захиалгын гэрээг хүлээж аваагүй. нө-ийн захирлаас Б.Буянбатад гэрээнүүдийг шилжүүлсэн гэсэн тайлбар өгсөн ч энэ талаар хавтаст хэрэгт нотлох баримт авагдаагүй. Тэгээд ч нэхэмжлэгч Б бодит байдал дээр 300,000 ам доллар төлсөн эсэх нь, мөн гэрээгээ 2008 онд эсхүл 2012 онд байгуулсан эсэх нь эргэлзээтэй. Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага болох 2 байрны орон сууцуудын үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийг шилжүүлэн өгөхийг даалгах тухай шаардлага нь манай компанид огт холбогдолгүй, үндэслэлгүй шаардлага байгаа учраас нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү гэжээ. 

 

3. Хариуцагч нө шүүхэд гаргасан тайлбартаа: Б 2012 оны 01 дүгээр сарын 17-ны өдөр манай байгууллагатай нийт 4 байр худалдан авах гэрээг хийж, 300,000 ам доллар төлсөн. Уг мөнгийг барилгын төслийн ажилд зарцуулаад дуусгасан.   Б нь 2 орцтой 58 дугаар байраас 2 байр, 59 дүгээр байраас 2 байр буюу нийт 4 байр захиалсан. Уг барилга нь 58, 59, 60 гэх 3 блоктой буюу манайх А, Б, С блок гэж нэрлэдэг. 60 дугаар байр нь А блок бөгөөд А блокыг барьж Улсын комисст хүлээлгэж өгсөн. 59 дүгээр байр нь Б блок бөгөөд дотоод засал, сан техникээс бусад ажлыг хийсэн. 58 дугаар байр баригдаж дуусаагүй байсан. Манай нө нь “Капитал банк” ХХК-д өртэй байсан бөгөөд “Өргөө хотхон” байрны 58, 59 дүгээр байрыг Б.Буянбатад 2,000,000,000 төгрөгийн үнийн дүнтэй бэлэглэлийн гэрээгээр шилжүүлсэн. Улмаар 59 дүгээр байранд хүмүүс орж чадахгүй болж маргаан үүссэн, 58 дугаар байрыг Б.Буянбатад өгөхдөө 58, 59 дүгээр байранд захиалга өгч мөнгө тушаасан захиалагч нарын гэрээнүүдийг өгсөн. Тус гэрээнүүдийн дунд Бын гэрээ байсан, хэд хэдэн айл байранд ороогүй, төлбөрөө бүрэн болон хагас төлсөн айлуудын гэрээг өгсөн. ББыг 59 дүгээр байрны 2 байранд оруулсан. Харин 58 дугаар байрны асуудлын хувьд тус байрыг цааш шш-д 5,000,000,000 төгрөгөөр зарсан гэдэг бөгөөд шилжүүлж зарахдаа захиалга өгсөн хүмүүсийн гэрээг мөн адил өгсөн гэдэг. Иймд Бын нэхэмжлээд байгаа 58 дугаар байрны 2 орон сууцыг шш-ийн захирал Алтанхуяг хариуцна гэдэг. Тухайн орон сууцын барилгыг гүйцээж барина гэж шш нь “Капитал банк” ХХК-иас 10,000,000,000 төгрөг авсан, уг нь байрыг 5,000,000,000 төгрөгийн зардлаар барьж дуусах боломжтой байсан. Б.Буянбатад байр захиалсан айлууд болон Бын гэрээг нь хүлээлгэж өгч, мөнгөө бүрэн төлсөн, эдгээр айлуудын гэрчилгээг олгож өгөөч гэсэн баримтуудыг өгсөн, Б 4 байрны төлбөрийг бүрэн төлсөн, Бод байрны гэрчилгээг өгөх ёстой. нө нь Бод байрны гэрчилгээг гаргаж өгөх боломжгүй. нө нь барилга барьдаг үйл ажиллагаа эрхэлдэг бөгөөд шударгаар барилгыг барьж өгсөн.

 

4. Нэхэмжлэгч дараах баримтуудыг шүүхэд гаргаж өгсөн. Үүнд: Оршин суугаа газрын тодорхойлолт /1 хавтас, хх6/, иргэний үнэмлэхийн лавлагаа /1 хавтас, хх 7/, “Орон сууц захиалагчтай хийх хөрөнгө оруулалтын гэрээ” /1 хавтас, хх 8-11/, Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн 102/шш2021/03503 шийдвэр  /1 хавтас, хх 12-14/, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 485 дугаар магадлал  /1 хавтас, хх15-17/, эрх зүйн туслалцаа үзүүлэх гэрээ /1 хавтас, хх18-20/.

 

5. Хариуцагч шш шүүхэд дараах баримтуудыг гаргаж өгсөн. Үүнд: хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ /2 хавтас, хх157/, дүрэм /2 хавтас, 158-161/, итгэмжлэл /2 хавтас, хх174, 221, 3 хавтас, хх1/, 2015 оны 3 дугаар сарын 12-ны өдрийн №655 тоот “Үл хөдлөх эд хөрөнгө бэлэглэлийн гэрээ /2 хавтас, хх178/, нотлох баримт судлуулах тухай хүсэлт /2 хавтас, хх187/. 

 

6. Хариуцагч нө шүүхэд дараах баримтуудыг гаргаж өгсөн. Үүнд: хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ /1 хавтас, хх23/.

 

7. Нэхэмжлэгчийн хүсэлтээр дараах баримтуудыг бүрдүүлсэн. Үүнд: Баянзүрх дүүрэг, 6 дугаар хороо, 13 дугаар хороолол /13373/, энхтайваны өргөн чөлөө гудамж, 58 тоот хаягт байршилтай, орон сууцны зориулалттай, 652.76м2 талбайтай, 30 хувийн гүйцэтгэлтэй үл хөдлөх эд хөрөнгийн лавлагаа, хувийн хэрэг /1 хавтас, хх49-250, 2 хавтас, хх1-137/,  “Капитал банк” ХХК дахь банкны эрх хүлээн авагчаас шш /РД:2102684/-ийн 2015 оны 3 дугаар сарын 16-ны өдрийн 10,000,000,000 төгрөгийн зээлийн хувийн хэрэг /3 хавтас, хх41-54/. Гэрчээр Б.Буянбатыг асуусан /3 хавтас, хх36-40/.

 

8. Хариуцагч шш-ийн хүсэлтээр дараах баримтуудыг бүрдүүлсэн. Үүнд: Улсын бүртгэлийн Ерөнхий газраас нө /РД:2044161/-ийн 2014 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн №2 тоот төлөөлөн удирдах зөвлөлийн тогтоол, нө /РД:2044161/-ийн 2014 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн №2 тоот төлөөлөн удирдах зөвлөлийн хурлын тэмдэглэл /3 хавтас, хх56-60/.

 

Зохигчийн тайлбар, хэрэгт цугларсан баримтуудыг судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Нэг.

 

1. Хэрэгт дараах гэрээнүүд авагдсан. Үүнд:

 

1.1. 2008 гэсэн огноотой нө /гүйцэтгэгч/ болон Б /захиалагч/ нарын хооронд байгуулагдсан “Орон сууц захиалагчтай хийх хөрөнгө оруулалтын гэрээ”. Гэрээгээр талууд дараах гол нөхцөлүүдийг харилцан тохирсон байна. Үүнд:

1/ Баянзүрх дүүрэг, 13 дугаар хороолол, 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт баригдах “Өргөө” сууцны С блокын барилга, 8 дугаар давхар, 0 тоот хаягт байршилтай, 47.95м2 талбайтай, 1 өрөө орон сууцыг 59,937 ам доллар /нэгжийн үнэ 1,250 ам доллар/-аар хөрөнгө оруулалт хийх;

 

1.2. 2008 гэсэн огноотой нө /гүйцэтгэгч/ болон Б /захиалагч/ нарын хооронд байгуулагдсан “Орон сууц захиалагчтай хийх хөрөнгө оруулалтын гэрээ”. Гэрээгээр талууд дараах гол нөхцөлүүдийг харилцан тохирсон байна. Үүнд:

1/ Баянзүрх дүүрэг, 13 дугаар хороолол, 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт баригдах “Өргөө” сууцны С блокын барилга, 7 дугаар давхар, 0 тоот хаягт байршилтай, 47.95м2 талбайтай, 1 өрөө орон сууцыг 59,937 ам доллар /нэгжийн үнэ 1,250 ам доллар/-аар хөрөнгө оруулалт хийх;

 

2. 2022 оны 9 дүгээр сарын 15-ны өдөр нэхэмжлэгч Б нь хариуцагч нө болон шш-иудад холбогдуулж дараах агуулга бүхий шаардлагыг гаргасан. Үүнд:

 

2.1. Баянзүрх дүүрэг, 6 дугаар хороо, 13 дугаар хороолол, “Өргөө хотхон”-ы С блок байрны 0 тоот хаягт байршилтай, 47.95 м2 талбайтай нэг өрөө орон сууц, Баянзүрх дүүрэг, 6 дугаар хороо, 13 дугаар хороолол, “Өргөө хотхон”-ы С блок байрны 0 тоот хаягт байршилтай, 47.95 м2 талбайтай нэг өрөө орон сууцны үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийг шилжүүлэн өгөхийг хариуцагч нарт даалгуулах. 

 

3. Хариуцагч нө-ийн зүгээс “…Б нь ‘Н’ ХК-тай гэрээ байгуулж, нийт 4 байр захиалсан, байрны төлбөрийг бүрэн төлсөн. Бод байрны гэрчилгээг гаргаж өгөх ёстой” гэсэн тайлбарыг гаргасан.

 

3.1. Харин хариуцагч шш нэхэмжлэлийн бүхэлд нь эс зөвшөөрсөн татгалзлаа “…Бтой манай компани гэрээ байгуулаагүй, …Б нь манайд үл хөдлөх эд хөрөнгийн төлбөр төлөөгүй. Манай компани Баянзүрх дүүрэг, 6 дугаар хороо, 13 дугаар хороолол, /13373/ Энхтайваны өргөн чөлөө гудамж 58 тоот хаягт байршилтай, орон сууцны зориулалттай 652.76 м2 талбайтай, 30 хувийн гүйцэтгэлтэй дуусаагүй барилгыг  2015 оны 3 дугаар сарын 12-ны өдөр М.Буянбаттай бэлэглэлийн гэрээ байгуулсаны үндсэн дээр хүлээн авсан, …зөвхөн дутуу барилгын суурийн гүйцэтгэлийг газрын хамт авсан болохоос гуравдагч этгээдүүдтэй өмнө хийсэн гэрээ, гэрээний үүргийг хүлээж аваагүй. 2015 оны 3 дугаар сарын 24-ний өдөр 5 тэрбум төгрөгийг Б.Буянбатын дансанд хийснээр бидний хүлээх аливаа үүрэг дууссан, …тэгээд ч нэхэмжлэгч Б бодит байдал дээр 300,000 ам доллар төлсөн эсэх нь, мөн гэрээгээ 2008 онд эсхүл 2012 онд байгуулсан эсэх нь эргэлзээтэй” гэж тайлбарлаж байна.

 

Хоёр.

 

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.4, 120 дугаар зүйлийн 120.4.-т зааснаар шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрээр нэгэнт тогтоогдсон үйл баримтыг дахин нотлохгүй ба зохигч болон хэргийн бусад оролцогч шүүхээс нэгэнт тогтоогдсон үйл баримт, эрх зүйн харилцааны талаар маргах эрхгүй.

 

2. Хэрэгт Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн 102/шш2021/03503 шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 485 дугаар магадлалууд авагдсан. 

 

2.1. Тодруулбал, нэхэмжлэгч Б нь хариуцагч нө болон Бнарт холбогдуулж Баянзүрх дүүрэг, 6 дугаар хороо, Өргөө хотхоны Б блок, 22 тоот хаягт байршилтай, 67.06м2 талбайтай, 2 өрөө орон сууц, 26 тоот хаягт байршилтай, 72м2 талбайтай 3 өрөө орон сууцны өмчлөгчөөр тогтоолгох нэхэмжлэлийг гаргасан.

 

2.2. Тухайн шүүх хуралд Б “…хэд хэдэн орон сууц давхар захиалсан байдаг тул төлбөрийг нийлүүлээд 300,000 ам доллар төлсөн” талаарх тайлбарыг гаргаж байсан.

 

2.3. Анхан шатны шүүхээс Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1 дэх хэсэгт заасан үндэслэлгүй гэж хариуцагч нө болон Бнарт холбогдох Баянзүрх дүүрэг, 6 дугаар хороо, Өргөө хотхоны Б блок, 22 тоот хаягт байршилтай, 67.06м2 талбайтай, 2 өрөө орон сууц, 26 тоот хаягт байршилтай, 72м2 талбайтай 3 өрөө орон сууцны өмчлөгчөөр тогтоолгох Бын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосон.

 

2.4. Харин давж заалдах шатны шүүхээс “…Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасныг баримтлан Баянзүрх дүүрэг, 6 дугаар хороо, Өргөө хотхоны Б блок, 22 тоот хаягт байршилтай, 67.06м2 талбайтай, 2 өрөө орон сууц, 26 тоот хаягт байршилтай, 72м2 талбайтай 3 өрөө орон сууц бүхий үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийг нэхэмжлэгч Бын өмчлөлд шилжүүлэхийг хариуцагч М.Буянбатад, холбогдох бүртгэлийг хийхийг Улсын бүртгэлийн Ерөнхий газарт тус тус даалгаж, хариуцагч ‘Н’ ХК-д холбогдох нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосугай” гэж шийдвэрлэхдээ дараах дүгнэлтүүдийг хийжээ. Үүнд:

 

1/ Нэхэмжлэгч Б нь нө-тай 2012 оны 01 дүгээр сарын 17-ны өдөр орон сууц захиалагчтай байгуулах хөрөнгө оруулалтын гэрээ гэх бичгийн гэрээ байгуулж, Баянзүрх дүүргийн 6 дугаар хороо, 13 дугаар хороолол, “Өргөө хотхон” орон сууцны Б блок барилгын 6 дугаар давхарт 20 тоот 76.94м2 талбай бүхий 3 өрөө сууцыг 96.175 ам доллар, мөн 22 тоот 67.06м2 талбай бүхий 2 өрөө сууцыг 83,825 ам долларт захиалан бариулахаар тохиролцсон, ...хариуцагч нь нэхэмжлэгчийн эзэмшилд 20 тоот орон сууцны оронд 26 тоот орон сууцыг хүлээлгэн өгсөн, ...нэхэмжлэгч 22 тоот орон сууцыг хүлээж аваагүй үйл баримт тогтоогдсон.    

 

2/ Б нь нө-д нийт 300,000 ам долларыг 2012 оны 01 дүгээр сарын 17-ны өдөр байрны төлбөрт гэсэн утгаар төлсөн.

 

3/ Баянзүрх дүүрэг, 6 дугаар хороо, 13 дугаар хороолол-2 /133373/, энхтайваны өргөн чөлөө гудамж, 59 тоот хаягт байршилтай, 650.5м2 талбай бүхий орон сууцны зориулалттай 20 хувийн гүйцэтгэлтэй үл хөдлөх эд хөрөнгийг /нэхэмжлэгчийн маргаан бүхий 2 орон сууц хамаарч байгаа/ 2014 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн бэлэглэлийн гэрээгээр тогтоогдсон.

 

4/ Дээрх бэлэглэлийн гэрээний үндсэн дээр 2015 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр хариуцагч Б.Буянбатын өмчлөлд дээрх сууцны зориулалттай барилга бүртгэгдсэн болох нь 2021 оны 3 дугаар сарын 25-ны өдрийн 7/2119 тоот Улсын бүртгэлийн Ерөнхий газрын хариу хүргүүлэх тухай албан тоот, бэлэглэлийн гэрээ, улсын бүртгэлийн гэрчилгээгээр тогтоогдсон.

 

5/ Иргэний хуулийн 123 дугаар зүйлийн 123.2 дахь хэсэгт зааснаар хууль, гэрээ буюу үүргийн мөн чанарт харшлахгүй бол шаардах эрх эзэмшигч нь гуравдагч этгээдтэй байгуулсан гэрээний үндсэн дээр үүрэг гүйцэтгэгчийн зөвшөөрөлгүйгээр шаардах эрхээ шилжүүлж болно.

 

6/ Үл хөдлөх эд хөрөнгө болох орон сууцны барилгын өмчлөгч бүхэлдээ өөрчлөгдсөн тул нө-ийн Бтой байгуулсан гэрээний үүрэг Б.Буянбатад шилжсэнийг буруутгах боломжгүй.

 

Улмаар давж заалдах шатны шүүхийн магадлал Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.1.2 дахь хэсэгт заасны дагуу хуулийн хүчин төгөлдөр болсон байна.

 

3. Хэрэгт нө-ийн 2014 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн төлөөлөн удирдах зөвлөлийн хурлын тэмдэглэл, уг хурлаас гарсан шийдвэр болох №2 тоот тогтоолууд авагдсан. Уг хурлаас “… ‘Н’ ХК нь ОХУ-ын Олон Улсын Хөрөнгө оруулалтын банкнаас авсан №264/01 тоот зээлийн гэрээний үүргээ биелүүлэх боломжгүй болсон тул уг зээлийн гэрээний шаардах эрхийг шилжүүлэн авсан ‘Бишрэлт трейд’ ХХК-д тухайн зээлийн гэрээний барьцаанд барьцаалуулсан дараах хөрөнгийг зээлийн гэрээний үүргийн тодорхой хэсгийн буюу 13 тэрбум төгрөгийн үүргийн гүйцэтгэлд тооцон …улсын бүртгэлийн Ү-2 дугаарт бүртгэгдсэн, Баянзүрх дүүрэг, 6 дугаар хороо, 13 дугаар хороолол-2 /13373/, Энхтайваны өргөн чөлөө, 58 хаягт байрлах, орон сууцны зориулалттай 30 хувийн гүйцэтгэл бүхий барилгыг газар эзэмших эрхийн хамт ‘Бишрэлт трейд’ ХХК эсхүл түүний итгэмжлэгдсэн төлөөлөгчийн өмчлөл, эзэмшилд шилжүүлэн өгөх” шийдвэрийг гаргажээ.   

 

3.1. Улмаар 2014 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн бэлэглэлийн гэрээгээр  улсын бүртгэлийн Ү-2 дугаарт бүртгэгдсэн, Баянзүрх дүүрэг, 6 дугаар хороо, 13 дугаар хороолол-2 /13373/, Энхтайваны өргөн чөлөө, 58 хаягт байрлах, орон сууцны зориулалттай 30 хувийн гүйцэтгэл бүхий барилгын өмчлөх эрх “Бишрэлт трейд” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Бруу шилжсэн ба 2015 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр өмчлөх эрхийн гэрчилгээг Б.Буянбатад олгосон.

 

3.2. Харин 2015 оны 3 дугаар сарын 12-ны өдрийн №654 тоот “Үл хөдлөх хөрөнгө бэлэглэлийн гэрээ”-гээр улсын бүртгэлийн Ү-2 дугаарт бүртгэгдсэн, Баянзүрх дүүрэг, 6 дугаар хороо, 13 дугаар хороолол-2 /13373/, Энхтайваны өргөн чөлөө, 58 хаягт байрлах, 652.76м2 талбайтай, орон сууцны зориулалттай, 30 хувийн гүйцэтгэл үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөл Б.Буянбатаас шш руу шилжиж, шш-ийн нэр дээр өмчлөх эрхийн гэрчилгээ гарсан байна. 

 

4. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад гэрчээр Басуугдсан. Түүний “…барилгыг өмнөх захиалагч нарын хамт хүлээж авсан” гэсэн агуулга бүхий мэдүүлгийг дээр дурдсан хүчин төгөлдөр шүүхийн шийдвэр болон хэрэгт цугларсан баримтуудтай харьцуулан судлахад дараах дүгнэлтэд хүрэхээр байна. Үүнд:

 

4.1. Нэхэмжлэгч Б болон нө-иудын хооронд байгуулагдсан гэрээг талууд “Орон сууц захиалагчтай хийх хөрөнгө оруулалтын гэрээ” гэж нэрлэсэн хэдий ч гэрээний заалт, агуулгыг үзэхэд талуудын хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасан худалдах-худалдан авах гэрээний харилцаа үүссэн гэж үзэхээр байна.

 

4.2. “Орон сууц захиалагчтай хийх хөрөнгө оруулалтын гэрээ” нэхэмжлэгч Бын  нө-д 300,000 ам доллар төлсөн өдөр буюу 2012 оны 01 дүгээр сарын 17-ны өдөр байгуулагдсан. 

 

4.3. Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д “Худалдах-худалдан авах гэрээгээр худалдагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгө, түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх буюу бараа бэлтгэн нийлүүлэх, худалдан авагч нь худалдагчид хэлэлцэн тохирсон үнийг төлж, худалдан авсан хөрөнгөө хүлээн авах үүргийг тус тус хүлээнэ” гэж заасан.

 

4.4. Нэхэмжлэгч Б нь нө-д 35 тоот хаягт байршилтай, 47.95м2 талбайтай, 1 өрөө орон сууц, 30 тоот хаягт байршилтай, 47.95м2 талбайтай, 1 өрөө орон сууцнуудын төлбөрийг бүрэн төлсөн ч эдгээр үл хөдлөх эд хөрөнгүүдийн өмчлөлийг шилжүүлж аваагүй. Эдгээр үл хөдлөх эд хөрөнгүүдийн өмчлөл шш-д байна. 

 

4.5. Иргэний хуулийн 123 дугаар зүйлийн 123.1-д “Шаардах эрх шилжих тухай үүрэг гүйцэтгэгчид мэдэгдэх хүртэл үүрэг гүйцэтгэгч анхны үүрэг гүйцэтгүүлэгчийн өмнө гэрээгээр хүлээсэн үүргээ гүйцэтгэнэ”, 123.2-т “Хууль, гэрээ буюу үүргийн мөн чанарт харшлахгүй бол шаардах эрх эзэмшигч нь гуравдагч этгээдтэй байгуулсан гэрээний үндсэн дээр үүрэг гүйцэтгэгчийн зөвшөөрөлгүйгээр шаардах эрхээ шилжүүлж болно” гэжээ.

 

4.6. Дээр дурдсанчлан хариуцагч шш-ийн зүгээс нэхэмжлэгч Бын өмнө гэрээний үүрэг хүлээгээгүй гэсэн агуулгаар маргаж байгаа.

 

4.7. Хариуцагч нө-ийн төлөөлөгч Б.Гйн “…Өргөө хотхоны В, С блокыг дараагийн байгууллагад хүлээлгэж өгсөн, ингэхдээ өмнө авсан захиалагч нарын гэрээ, баримтуудын хамт шилжүүлсэн, …Боос авсан 300,000 ам долларыг барилгын ажлуудыг хийхэд зарцуулсан” гэх тайлбарыг гэрч Б.Буянбатын “…‘Н’ ХК-ийн өр төлбөрт барилгыг нь дуусгана гэж 2 блок барилга хүлээж авсан, …‘Н’ ХК-иас хүлээж аваад ‘Шш’ ХХК руу бизнесийн зорилгоор шилжүүлж өгсөн, …ямар хүмүүс өмнө нь захиалгатай байсан тэрийг нь ‘Шш’ ХХК руу шилжүүлж өгсөн гэж ойлгож болно” гэсэн мэдүүлэг, хэрэгт авагдсан бэлэглэлийн гэрээнүүдтэй харьцуулан судлахад шш нь нө-ийн Бын өмнө хүлээсэн гэрээний үүргийг шилжүүлэн авсан гэж үзнэ.  

 

4.8. Нөгөөтэйгүүр, шш үл хөдлөх эд хөрөнгийг анхнаасаа шилжүүлэн авахдаа тухайн байранд бусад этгээд захиалга өгсөн, төлбөр хийсэн эсэхийг тодруулаагүй явдалд нэхэмжлэгч Б буруугүй.

 

4.9. Иймд маргаан бүхий 2 үл хөдлөх эд хөрөнгийн төлбөрийг нэхэмжлэгч Б төлсөн буюу гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлсэн байх тул нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэх нь Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт нийцнэ гэж шүүхээс үзэв. 

 

4.10. Хариуцагч нө нь Бтой байгуулсан худалдах-худалдан авах гэрээний үүргийг Б.Буянбатад шилжүүлсэн үеэс тухайн гэрээний үүргийг биелүүлэх боломжгүй болсон үйл баримт тогтоогдож байх тул хариуцагч нө-д холбогдох нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэнэ. 

 

Гурав.

 

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсгүүдэд зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 140,400 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч шш-иас 140,400 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгов. 

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасныг баримтлан Баянзүрх дүүрэг, 6 дугаар хороо, 13 дугаар хороолол, “Өргөө хотхон”-ны С блок байрны 0 тоот хаягт байршилтай, 47.95 м2 талбайтай нэг өрөө орон сууц,

Баянзүрх дүүрэг, 6 дугаар хороо, 13 дугаар хороолол, “Өргөө хотхон”-ны С блок байрны  тоот хаягт байршилтай, 47.95 м2 талбайтай нэг өрөө орон сууцны үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийг шилжүүлэн өгөхийг хариуцагч шш-д даалгаж, хариуцагч нө-д холбогдох нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсгүүдэд зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 140,400 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч шш-иас 140,400 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Бод олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-д зааснаар зохигчид, тэдний төлөөлөгч нар шийдвэрийг гардаж авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

   

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                                                           Н.ХАНГАЛ