Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 03 сарын 05 өдөр

Дугаар 182/ШШ2024/00994

 

 

 

 

 

 

 

 

 

2024 03 05

182/ШШ2024/00994

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч С.Буд даргалж, шүүгч О.Аззаяа, И.Амартөгс нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар

 

Нэхэмжлэгч:

Хариуцагч: 

 

97,117,669 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд оролцогчид:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Х

нэхэмжлэгчийн өмгөөлөгч А.Г

хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Н, Э.Б

иргэдийн төлөөлөгч С.Д, А.Э

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Сарангэрэл.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1.     Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон түүний төлөөлөгч шүүх хуралдаан дээр гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч Д овогтой Д, одоо 65 настай тэтгэвэрт байдаг. Нэхэмжлэгч 2013 оны 12 дугаар сарын 19-ний орой 18 цагийн орчимд Сүхбаатар дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах завсарын буудлаас зам хөндлөн гарах явцад УБТЗ дахь Ц хэлтсийн жижүүрийн офицер Ц ахмад Ж овогтой Г нь 2013 оны 12 дугаар сарын 19-ний өдөр завсарын автобусны буудлын замд ...УНМ улсын дугаартай Тоёото-ипсум маркийн авто машиныг согтуугаар жолоодож явахдаа Замын хөдөлгөөний дүрмийн 9.2 дахь хэсэг Жолооч хөдөлгөөнд аюул саад бий болохыг мэдсэн үед тээврийн хэрэгсэлийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна гэх заалтыг зөрчсөнөөс зам хөндлөн гарч байсан явган зорчигч нэхэмжлэгч Д.Дг мөргөж эрүүл мэндэд нь хүнд хохирол учируулж зам тээврийн осол гаргасан газрыг санаатай орхиж зугтаасан гэмт хэрэгт Мөрдөн байцаах албаны Тусгай субъектын үйлдсэн гэмт хэрэг мөрдөн шалгах хэлтсийн ахлах мөрдөгч Ц х\ч В.Э гэгч шалгахдаа цагдан хорих, эд хөрөнгийн баталгаа авах, улсын хилээр гарахыг хориглох, хязгаарлалт тогтоох зэргийн таслан сэргийлэх арга хэмжээнүүдийг хэрэглээгүйн улмаас Ж.Г нь мөрдөн шалгах ажиллагааны явцад 2016 оны 10 дугаар сарын 27-ны өдөр Улаанбаатар-Бээжин чиглэлийн онгоцоор улсын хилээр нэвтрэн оргон зайлсан байдаг.

Ингэснээр уг Ж.Г нь яллагдагчаар татагдан шалгагдах явцдаа мөрдөн байцаалтын шатнаас оргон зайлсан тул уг этгээдийг Интерполийн шугамаар эрэн сурвалжилж Интерполын В-2532/7-2018 дугаартай хөх булант зар мэдээгээр эрэн сурвалжлах ажиллагаа явагдаж байх үед 2020 оны 03 дугаар сарын 08-ны өдөр Швед улсын Акалла хотод согтуугаар нэгэн байгууллагын шилэн хаалгыг өшиглөн хагалж зөрчил гарган саатуулагдсан бөгөөд шалгалтын явцад өөрийгөө 1977 оны 01 дүгээр сарын 31-ний өдөр төрсөн Жгийн Г гэж мэдүүлээд байхад Цаас түүнийг авах талаар ямар нэгэн дорвитой арга хэмжээ авалгүй орхигдуулсан байгаа нь гэмт хэрэг үйлдээд яллагдагчаар татагдан мөрдөн шалгах ажиллагааны явцад оргон зайлсан гэмт этгээдэд цаашид дахин зугтах боломж олгосон гэж үзэхээс аргагүй. Энэ нь нэхэмжлэл гаргах хууль зүйн үндэслэл болж байна.

Иймд Цаас Д.Дгийн гэмт хэргийн улмаас биеийн эрүүл мэндэд учирсан гэм хорын төлбөрт нотлох баримтыг үндэслэн 97,117,669 төгрөг албан ёсоор нэхэмжилж байна.

 

Гэмт хэргийг үйлдсэн этгээд нь Цын төмөр замын Ц хэлтсийн ажилтан Г, түүний хэргийг мөрдсөн мөрдөгч нь Цын мөрдөн байцаах албаны мөрдөгч Э нар байсан. Ц 2 ажилтны буруугаас үүссэн авто ослын улмаас хүнд гэмтэл учирсан, албаны хувцастайгаа согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодон хүнд гэмтэл учруулсан. Энэ гэмт хэргийг 11 жил хөөцөлдөж байна. Дгийн биед хэвлийн битүү гэмтэл, давсаг хавийн гэдэсний чацархай, дэлүүний задрал, хэвлийн хөндийн цусан хураа, аарцаг ясны умдаг болон суудлын яс, баруун талын суудлын яс, зүүн баруун атгаг ясны зөрүүтэй хугарал, баруун зүүн хөлний чагтан холбоос тасарснаас хоёр хөл нь гишгэх боломжгүй болсон. Духанд нь няцарсан шарх тогтоогдсон ба энэ нь шүүх эмнэлгийн тухай хуулийн 3.1.12 дахь хэсэгт зааснаар амь биед аюултай тул гэмтлийн хүнд зэрэгт хамаарна гэсэн дүгнэлт гарсан. Гэмтлийн эмнэлэгт 2 удаа хагалгаанд орсон. Монголд эмчлүүлэх боломжгүй гэсэн учир БНСУ-д 6 удаа хагалгаанд орж амиа аварсан.

Анх 120,000,000 төгрөг нэхэмжилсэн. Ингээд эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс 97,117,669 төгрөгийг нэхэмжлэх эрх олгосон. Ц байгууллагын ажилтан нь хууль зүйн хүрээнд авч болох бүхий л үйл ажиллагааг хийсэн байхад оргон зайлсан, тухайн албан хаагчийг буруутгаж байгааг хүлээн зөвшөөрөхгүй гэдэг. Хэрэв Ц байгууллагын ажилтнууд Эрүүгийн байцаан шийтгэх хуульд заасан зорилт журмыг удирдлага болгож шуурхай ажиллагаа хийсэн бол энэ хэрэг ийм байдалд хүрч ингэж хохирох ёсгүй байсан. Мөрдөгч Э нь Гт холбогдох хэргийг Эрүүгийн хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн шинэчилсэн найруулгаар Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27 дугаар зүйлийн 27.10 дахь хэсэг, 27.11.1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татаж мөрдөн шалгах ажиллагаа явуулаагүй. Мөн хяналтын прокурор хуульд нийцүүлэн яллагдагчаар татаагүй. Хэрэг бүртгэлийн хэргийг 2017 оны 06 сарын 27-ны өдөр түдгэлзүүлэн сэргээж шинэ хуульд нийцүүлэн хэрэг бүртгэлтийн ажиллагаа явуулсан нь яллагдагч Г, мөрдөн байцаалтаас оргон зайлах, гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацааг дууссан үндэслэлээр хаах нөхцлийг бүрдүүлсэн гэж үзэж байна. Мөн Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 182 дугаар зүйлийн 182.6 дахь хэсэгт заасан хугацаанд мөрдөн байцаах ажиллагаа явуулж дуусгах шаардлагатай тохиолдолд прокурорын хяналтанд хэргийн хугацааг сунгахыг хэрэгжүүлээгүй. Гуравдугаарт, таслан сэргийлэх арга хэмжээг аваагүй. Таслан сэргийлэх арга хэмжээг аваагүйгээс бусдын батлан даалтанд А, Ж.Г нарын хүсэлтийг шийдвэрлээгүй учир эрэн сурвалжлах ажиллагааны зардлыг уг этгээдээр өөрсдөөр нь гаргуулж олуулж ирэх хууль зүйн боломжгүй болсон.

Анхан шатны шүүх хуралдаанаар хариуцагчийн хүсэлтүүдийг харгалзан үзэж хуралдааныг нэг удаа хойшлуулж эрүүгийн хэргийн Архивын газраас лавлагаа авах, Ц байгууллагын ажилтан Гын талаар лавлагаа авахыг үүрэг болгосон. Эрүүгийн хэргийн лавлагаа ирсэн ба таслан сэргийлэх арга хэмжээ аваагүй болох нь тогтоогдсон. Гын талаарх баримтуудыг Ц Ерөнхий газар өнөөдрийн байдлаар хавтаст хэрэгт бүрэн ирүүлээгүй байна. Мөн Э нь Г 2016 онд оргон зайлсан байхад 2018 он хүртэл Интерполын гишүүн улсуудад хандан зохих үүргээ биелүүлж хуульд заасан арга хэмжээ аваагүй эс үйлдэхүй гаргасан нь мөрдөн байцаах албаны 2022 оны 04 сарын 13-ны өдрийн 1922 дугаар албан бичиг хэргийн үйл баримт, зохигчдын тайлбараар тогтоогдсон.

Г нь Чех улсад амьдарч байж болзошгүй гэх мэдээллийг аваад Цын дарга, Интерполийн үндэсний товчооны дарга, ажлын албаны дарга нарт хаягийг нь тогтоох хүсэлт тавьсан. Хүсэлтийн дагуу Интерполд мэдэгдсэн ба ирсэн хариуг Э, хэрэг шалгаж яваа хяналтын прокурор энэ баримтыг хавтаст хэрэгт оруулаагүй байсан талаарх баримтыг хавсарсан байгаа. Мөн оргон зайлсныхаа дараа Интерполд эрэн сурвалжлуулж байх хугацаандаа Швед улсад албадан саатуулагдсан байдаг. Энэ талаар холбогдох баримтыг Швед улсаас ирүүлж Г мөн эсэхийг тогтоож өгнө үү гэхэд Э нь энэ талаар ямар ч ажиллагаа хийгээгүй гэдгийг Интерполын үндэсний товчоо нь албан тоотоор мэдэгдсэн. Бичгээр буюу биеэр мэдэгдсэн бол Интерполын үндэсний товчоо нь 24 цагийн дотор Швед улсад мэдээлэх байсан. Швед улс мэдээллийг аваад оршин сууж байгаа хаягийг нь тогтоож өгч, баривчлагдсан үед нь цагдан хорих шүүгчийн захирамж гаргуулах боломжийг 1 сарын хугацааг хааснаар уг этгээдэд эрүүгийн хариуцлага хүлээлгэж шилжүүлэн авах боломжгүй болсон. Мөн улсын хилээр гарахыг хориглох хязгаарлалт тогтоох арга хэмжээг авалгүй оргон зайлуулсан. Энэ талаар удаа дараа мөрдөн байцаах албаны дарга, Цын даргад өргөдөл гаргасан, нийт 8 удаа 50 орчим нэмэлт ажиллагаа хийлгэх санал хүсэлтийг өгч байсан хэдий ч үүнээс 50 хувийг хэрэгжүүлээгүйгээс хохироод байна.

Улсын дээд шүүхээс уг хэргийг хэлэлцээд анхан болон давж заалдах шатны шүүхэд хэргийг дахин хэлэлцүүлэхээр явуулсан. Бид журмынх нь дагуу нэхэмжлэлээ гаргаж байгаа бөгөөд Д.Д нь БНСУ-д 6 удаа хагалгаа хийлгэсний 30,240,000 төгрөг, 04 сарын 23-нд 10,560,000 төгрөг, 05 сарын 12-нд 17,900,000 төгрөг, 06 сарын 04-нд 2,700,000 төгрөг, 2014 оны 06 сарын 13-нд 7,089,999 төгрөг, 2014 оны 07 сарын 23-нд 1,840,000 төгрөг нийт 70,329,900 төгрөг болсон. Өөрсдөө 42,279,000 төгрөгтэй очсон. Нийт 103,815,673 төгрөг болж байснаас 3 хүний байр хоол ороогүй цэвэр эмчилгээний зардал юм. Энэ мөнгийг 2 өрөө байр, машины зогсоолоо зарж, байраа барьцаалан 45,000,000 төгрөгийн бизнесийн зээл авч байж эмчилгээний зардлаа төлсөн. Асаргааны хөлс, ирээдүйд алдагдсан орлого, сэтгэл санааны хохирлыг огт тооцоогүй. 40,000,000 төгрөгийн өртэй байж байгаад дараа нь барагдуулсан. Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хуралдаанаас 120,000,000 төгрөгийн баримтыг хянаж үзээд үүнээс 97,117,669 төгрөгийг барагдуулах боломжтой юм байна гэж үзсэн тул уг үнийн дүнгээр нэхэмжлэл гаргасан гэв.

 

2.            Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд ирүүлсэн хариу тайлбар, шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч нь гэмт хэргийн улмаас биеийн эрүүл мэндэд учирсан хохиролд 97,117,669 төгрөг нэхэмжилжээ. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2 дахь заалтад хэргийн оролцогчид шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага, түүнийг үгүйсгэх, татгалзах үндэслэл, тайлбар түүнтэй холбоотой баримтыг өөрөө нотлох, нотлох баримтыг цуглуулах, гаргаж өгөх үүрэгтэй байхаар заасан. Хэрэгт цугларсан баримтаас үзвэл нэхэмжлэгчийн нэхэмжилж байгаа нэхэмжлэлийн дүнд дан ганц эрүүл мэндэд учирсан хохирол бус зарим банкнаас авсан зээлийн хамааруулан тооцсон атлаа биеийн эрүүл мэндэд учирсан хохиролдоо дээрх бүх зээлүүдээ хамааруулан тооцсон байгаа нь үндэслэлгүй юм.

Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин зургадугаар зүйлийн 1 дэх хэсэгт Прокурор хэрэг бүртгэх, мөрдөн байцаах, ял эдлүүлэх ажиллагаанд хяналт тавьж, шүүх хуралдаанд төрийн нэрийн өмнөөс оролцоно, 2002 оны Эрүүгийн байцаан шийтгэх тухай хуулийн 30 дугаар 30.1 дэх хэсэгт Прокурор хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын ажиллагаанд хуулийн заалт хэрхэн хэрэгжиж байгаад хяналт тавьж, шүүх хуралдаанд улсын яллагчаар оролцоно гэж зохицуулсан.

Дээрх хуулийн зохицуулалтаас үзвэл Ц байгууллагын мөрдөн шалгах бүхий л ажиллагаа прокурорын хяналтад явагддаг ба Ц байгууллага гэмт хэрэгт тус байгууллагын хяналтгүй, дур мэдэн ямар нэг ажиллагаа явуулдаггүй.

Хавтаст хэрэгт авагдсан баримтаас үзвэл яллагдагч Ж.Г анхан шатны шүүхээр орохдоо батлан даалтад өгөх таслах сэргийлэх арга хэмжээтэй байсан, мөн давж заалдах шатны шүүхээс хэргийг буцаасан магадлалд урд авсан батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээсгүй гэж дурдсан байдаг.

Эрүүгийн байцаан шийтгэх хууль (2002 он)-ийн 68 дугаар зүйлийн 68.1 дэх хэсэгт Эрүүгийн хуульд заасан хүнд, онц хүнд хэргийн сэжигтэн, яллагдагч, шүүгдэгч, түүнчлэн удаа дараа ял шийтгэгдэж байсан этгээд, онц аюултай гэмт хэрэгтэн дахин гэмт хэрэгт сэрдэгдсэн бол түүнийг хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт, шүүхээс оргон зайлах, хэргийн бодит байдлыг тогтооход саад учруулах, гэмт хэрэг дахин үйлдэхээс сэрэмжлэх зорилгоор цагдан хорьж болно гээд цагдан хорих үндэслэлийг тодорхой зааж өгсөн. Мөн хуулийн 68.3 дэх хэсэгт Энэ хуулийн 68.1, 68.2-т заасан үндэслэл, шаардлага байвал хэрэг бүртгэгч, мөрдөн байцаагч сэжигтэн, яллагдагчийг цагдан хорих газар, үндэслэлийг тодорхой заасан тогтоол үйлдэж прокурорт танилцуулах бөгөөд прокурор нь шүүхэд танилцуулна. Шүүгч шаардлагатай гэж үзсэн, эсхүл өмгөөлөгч хүсэлт гаргасан бол өмгөөлөгч, прокурорыг байлцуулан сэжигтэн, яллагдагчийг цагдан хорих эсэх асуудлыг шийдвэрлэж нэн даруй захирамж гаргана гэж тус тус заажээ.

Өөрөөр хэлбэл нэхэмжлэгчийн дурдаад байгаа цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэргийг шалгаж байгаа мөрдөн байцаагч шууд авдаггүй, тодорхой үндэслэл бий болсон тохиолдолд прокурор хяналтад шүүхээс авч хэрэгжүүлдэг арга хэмжээ юм.

Мөн Олон улсын Эрүүгийн Ц байгууллага-Интерполын өмнө хүлээсэн үүргээ хэрэгжүүлэх, гадаад орны Ц байгууллагатай хамтран ажиллах, тэдгээрээс хүлээн авсан мэдээ, мэдээллээр Ц байгууллагыг хангах, гэмт хэрэг үйлдээд оргон зайлсан этгээд, сураггүй алга болсон хүнийг олон улсын хэмжээнд эрэн сурвалжлах, гэмт хэрэг, гэмт этгээдийн талаар мэдээлэл солилцох гэсэн чиг үүрэгтэй бөгөөд гэмт этгээдийг гадаад улсаас дайчлан баривчлах чиг үүрэг хүлээдэггүй.

Нэхэмжлэлд дурдсанчлан төрийн албан хаагчийн буруутай үйл ажиллагааг тогтоосон ямар ч үйл баримт байхгүй бөгөөд мөрдөн байцаагч тухайн үедээ өөрөөс хамаарах, хууль зүйн хүрээнд авч болох бүхий л ажиллагааг хийгээд оргон зайлсан байхад тухайн албан хаагчийг буруутгаж байгаа нь Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.2 дахь хэсэгт "Хуульд өөрөөр заагаагүй бол төрийн албан хаагч албан үүргээ зөрчсөн гэм буруутай үйлдэл /эс үйлдэхүй/-ийн улмаас бусдад гэм хор учруулсан бол уг гэм хорыг түүний ажиллаж байгаа хуулийн этгээд буюу төр хариуцан арилгана гэж заасныг хангахгүй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт заасан Нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлнэ гэж заасан. Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3-т зааснаар нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү.

 

Ц байгууллага мөрдөн шалгах бүхий л үйл ажиллагааг 2002 оны Эрүүгийн байцаан шийтгэх хууль, 2017 оны эрүүгийн хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хууль аль алийг нь үндэслэн хийж энэ хэрэг маргаан болсон үйл явдал хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь өөрөө прокурорын хяналтанд явж байсан. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хэлж байгаагаар Ц байгууллагыг буруутгахаас гадна хууль өөрчлөгдөөд яллагдагчаар татахдаа прокурорын тогтоолоор буруу яллагдагчаар татсан гэж ярих шиг боллоо. Бүх үйл ажиллагаа прокурорын хяналтанд явдаг гэдгийг хүлээн зөвшөөрч байх шиг байна. Зам тээврийн осол гаргасан нь гэмт хэргийн хүндэвтэр ангилалд хамаардаг байсан. Яагаад цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ аваагүй шалтгаан нь Эрүүгийн байцаан шийтгэх тухай хуулийн 68 дугаар зүйлийн 68.1 дэх хэсэгт заасан эрүүгийн хэрэгт заасан онц хүнд хэрэгт сэжигтэн яллагдагч, удаа дараа шийтгэгдэж байсан онц хүнд гэмт хэрэгтэн, дахин гэмт хэрэг үйлдсэн бол шүүхээс оргон зайлах, хэргийн бодит байдлыг тогтооход саад учруулах, дахин гэмт хэрэг үйлдэхээс урьдчилан сэргийлэх зорилгоор цагдан хорьж болно гэж заасан. Цагдан хорих эрхийг зөвхөн шүүхэд олгосон байдаг тул энэ гэмт хэрэг нь Эрүүгийн байцаан шийтгэх хуульд заасан таслан сэргийлэх арга хэмжээ авах гэмт хэрэг биш байсан. Ц байгууллагыг мөрдөгч хуульд заасан үйл ажиллагаагаа Эрүүгийн байцаан шийтгэх хууль болон Эрүүгийн хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх хуульд заасны дагуу авч хэрэгжүүлсэн гэж яагаад үзэж байна гэвэл өөрөө эрх хэмжээний хүрээнд сэжигтэнд авч болох таслан сэргийлэх арга хэмжээг аль аль нь авсан байсан. Хэргийн бодит баримтаас болон Сүхбаатар дүүргийн Прокурорын газраас ирүүлсэн баримтаас үзэхэд гадагш явахгүй баталгаа авах батлан даалтанд өгөх таслан сэргийлэх арга хэмжээ авагдсан байсан гэдгийг Нийслэлийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 01 сарын 18-ны өдрийн 74 дүгээр магадлалын тогтоох хэсгийн 2 дахь хэсэгт заасан. Ц байгууллагаас бүхий л арга хэмжээг авсан байсан гэдгийг үүгээр нотлож байна. Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.2 дахь хэсэгт заасны дагуу төрийн албан хаагч албан үүргээ зөрчсөн гэм буруутай үйлдэл эс үйлдэхүй, бусдад учруулсан гэм хорыг ажиллаж байгаа хуулийн этгээд төлнө гэсэн Ц Ерөнхий газар төлөхөөр болсон байдаг. Бүх үйл ажиллагаа прокурорын хяналтанд явдаг ба хяналт тавьж байсан прокурорын 2020 оны 05 сарын 11-ний 1075 дугаартай хэрэг бүртгэлтийн хэргийг хаах тухай тогтоолоор гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дууссан гэх үндэслэлээр хаахаар шийдвэрлэсэн байдаг. Энэ нь мөрдөгчөөс ч прокуророос ч тэр үл шалтгаалах буюу Монгол улсын хуульд заасны дагуу хэрэг хаагдсан. Энэ шийдвэрийг хохирогч эс зөвшөөрвөл 7 хоногийн дотор дээд шатны прокурорт гомдол гаргах эрхтэй гэж заасан байсан ч нэхэмжлэгч нь хэрэгт хаагдсан талаар гомдол гаргасан зүйл байдаггүй. Мөн хэргийг шалгасан мөрдөгчийн гэм буруутай буюу албан үүргээ хуульд заасны дагуу гүйцэтгэсэн эс гүйцэтгэсэн тухай тогтоосон баримт хавтаст хэрэгт байдаггүй. Ц Ерөнхий газар нь энэ хэргийн хариуцагч биш юм. Батлан даалтанд таслан сэргийлэх арга хэмжээтэй байсан, Ц байгууллага буюу хэргийг шалгасан мөрдөөгчийг буруутгахаас илүү 2002 оны Эрүүгийн байцаан шийтгэх хууьд заасан Батлан даалт, таслан сэргийлэх арга хэмжээ нь тухайн яллагдагчийг дуудсан цагт нь бэлэн байлгах, оргон зайлахгүй байлгах зорилготой байсан. Ц байгууллагыг хариуцагчаар татаж мөнгө нэхэмжилж байгаа нь үндэслэлгүй байна. Олон улсын эрүүгийн Ц байгууллага болох Интерпол нь олон улсад оргон зайлсан сэжигтэн яллагдагчийг эрэн сурвалжлах үүрэгтэй байгууллага юм. Интерполоор гэмт хэрэг үйлдсэн хүнийг хаана байгааг нь тогтоож болно. Гэхдээ тухайн хүнийг тухайн улсаас албадан ирүүлэх байгууллага биш. Энэ нь өөрөө тусдаа харилцаа буюу сэжигтний оршин байгаа улсад эрх зүйн туслалцаа харилцан үзүүлэх гэрээний дагуу нэг нэгэндээ хүсэлт тавьсны үндсэнд хийгддэг. Манай байгууллагад Швед улстай эрх зүйн туслалцаа үзүүлэх гэрээ байхгүй байсан. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2 дахь хэсэгт зааснаар хэргийн оролцогч шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагаа түүнийг үгүйсгэх татгалзах үндэслэл болвол түүнтэй холбоотой баримтыг гаргаж өгөх үүрэгтэй гэж заасан байдаг. Үүний дагуу баримтаар тогтоогдож байгаа учир мөрдөгч Эыг ямар нэгэн байдлаар ямар нэгэн эс үйлдэхүй хийсэн гэж үзэхгүй байгаа. Иймд иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлд зааснаар шүүх нотлох баримтыг хэрэгт хамааралтай ач холбогдолтой гэж заасныг үндэслэн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

 

3.  Иргэдийн төлөөлөгч А.Э, А.Д нар нь хариуцагч тал гэм буруутай, хариуцагчаар 97,117,669 төгрөгийг төлүүлэх нь зүйтэй гэж дүгнэлт гаргасан.

 

4.  Шүүх нэхэмжлэгчээс ирүүлсэн нэхэмжлэл, шүүхийн шийдвэрүүд, прокурорын тогтоолууд, таслан сэргийлэх арга хэмжээ авсан баримтууд, нэхэмжлэгчийн холбогдох этгээдэд гаргаж байсан хүсэлт, хариу албан бичгүүд, мөрдөгчийн зарим ажиллагааны болон гэмт этгээдийг эрэн сурвалжлах ажиллагааны талаарх баримтууд, нэхэмжлэгчийн гаргасан зардлын баримтууд зэрэг бичгийн нотлох баримтыг шинжлэн судлаад

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

1.               Нэхэмжлэгч Д.Д нь хариуцагч Ц ерөнхий газарт холбогдуулан гэм хорын хохиролд 97.117.669 төгрөгийг гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийн шаардлага гаргажээ. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа үндэслэхдээ УБТЗ дахь Ц офицер, ахмад Ж.Г автомашин согтуугаар жолоодож явахдаа мөргөж эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан, мөн гэмт хэргийг Мөрдөн байцаах албаны тусгай субьектийн үйлдсэн гэмт хэрэг мерден шалгах хэлтсийн ахлах мөрдөгч Ц х\ч В.Э шалгахдаа таслан сэргийлэх арга хэмжээг зохистой хэрэглээгүйн улмаас Ж.Г нь улсын хилээр гарч оргон зайлсан, үүнийг мөрдөгч 2 жилийн дараа мэдэж, түүнийг интерполын шугамаар эрэн сурвалжлах ажиллагаа явагдаж байх үед 2020.03.08-ны едер Швед улсын Акалла хотод зөрчил гарган саатуулагдсан нь тогтоогдсон байхад шилжүүлэн авах арга хэмжээ аваагүй, хохирлоо одоо хүртэл төлүүлж авч чадаагүй, өөрийн албан хаагчдын буруутай ажиллагааны улмаас бусдад учруулсан хохирлыг Ц ерөнхий газар хариуцах ёстой гэж үндэслэжээ.

 

2.    Хариуцагч Цын итгэмжлэгдсэн төлөөлөгч

нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч маргахдаа, таслан сэргийлэх арга хэмжээг, ялангуяа цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэргийг шалгаж байгаа мөрдөн байцаагч шууд авдаггүй, тодорхой үндэслэл бий болсон тохиолдолд прокурорын хяналтад, шүүхээс авч хэрэгжүүлдэг, мөн Олон улсын Эрүүгийн Ц байгууллага гэмт этгээдийг гадаад улсаас дайчлан баривчлах чиг үүрэг хүлээдэггүй. Төрийн албан хаагчийн буруутай үйл ажиллагааг тогтоосон ямар нэг шийдвэр байхгүй, мөрдөгч өөрөөс хамаарах, хууль зүйн хүрээнд авч болох бүхий л ажиллагааг хийсэн байхад оргон зайлсан үйлдэлд тухайн албан хаагчийг буруутгаж байгаа нь үндэслэлгүй гэж тайлбарлаж байна.

3.Нэхэмжлэгч хариуцагч нарын тайлбар, хэрэгт авагдсан нотлох баримтаар дараахь нөхцөл байдал тогтоогдож байна. Үүнд:

3.1 Улаанбаатар төмөр зам дахь Ц хэлтсийн ажилтан, ахмад Ж.Г нь 2013 оны 12 сарын 19-ний өдөр 18:00 цагийн орчимд Сүхбаатар дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт ... УНМ улсын дугаартай Toёото-Ипсум маркийн тээврийн хэрэгслийг жолоодож явахдаа согтуу байж, явганаар зорчиж явсан иргэн Д.Дг мөргөж хүнд гэмтэл учруулж, Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 12 сарын 03-ны өдрийн 1421 дугаартай Шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.2, 216 дугаар зүйлийн 216.2 дахь хэсэгт зааснаар тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын болон ашиглалтын журам зөрчсөний улмаас явган зорчигч Д.Дгийн биед хүнд гэмтэл учруулсан, ослын газрыг санаатай орхиж зугатаасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, 3 жил 6 сарын хугацаагаар хорих ялаар шийтгэж, улмаар Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан Өршөөл үзүүлэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1 дэх хэсэгт зааснаар Ж.Гыг ялаас өршөөн хэлтрүүлж, хэргийг хэрэгсэхгүй болгожээ. Гэвч Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 01 сарын 28-ны өдрийн 74 дүгээр магадлалаар анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, Ж.Гт холбогдох хэргийг Сүхбаатар дүүргийн прокурорын газарт буцааж, хэрэг Сүхбаатар дүүргийн прокурорын газарт очтол Ж.Гт бусдын батлан даалтад байлгах таслан сэргийлэх арга хэмжээг авсан байна.

3.2 Ж.Г нь мөрдөн шалгах ажиллагаанаас 2016 оны 10 сард оргон зайлж улсын хилээр нэвтэрсэн байх бөгөөд Ц байгууллага 2018 оны 07 сарын 27-ны өдөр Интерполын бүх гишүүн улсуудад хандан Хөх булант зар байршуулж оргон зайлсан этгээдийг эрэн сурвалжлах ажиллагааг эхлүүлсэн, одоо хаана байгаа нь тогтоогдоогүй талаар Авлигатай тэмцэх газрын 2018 оны 07 сарын 17-ны өдрийн Эрэн сурвалжлах ажиллагааг явуулах тухай мөрдөгчийн тогтоол, тус газрын мөн өдрийн 06/5984 тоот албан бичиг, Интерполын үндэсний төв товчооны 2018 оны 07 сарын 25-ны өдрийн 13/322 тоот хариу мэдэгдэх хуудас, Цын 2022 оны 04 сарын 14-ны өдрийн 12/116 тоот танилцуулгад тус тус дурдагджээ.

3.3 Швед улсын Интерполын үндэсний төв товчооноос 2020 оны 03 дугаар сард Швед улсад саатуулагдсан 1977 оны 01 дүгээр сарын 31-нд төрсөн Ж Г гэх этгээдийн биеийн байцаалтыг тогтоолгох болон түүний ял шийтгэлийн талаарх мэдээлэл, баривчлах, цагдан хорих тогтоол, захирамжийг ирүүлэх тухай хүсэлт ирүүлснийг Монгол улсын Интерполын үндэсний төв товчооноос Мөрдөн байцаах албаны тусгай субъектын үйлдсэн гэмт хэрэг мөрдөн шалгах хэлтэст хүргүүлсэн талаарх баримт хэрэгт авагдсан.

3.4 Эрүүгийн хэргийг мөрдөн шалгах ажиллагааны явцад мөрдөгч 2014 оны 01 сарын 02-ны өдөр Ж.Гт гадагш явж болохгүй баталгаа авах таслан сэргийлэх арга хэмжээг авч, хэрэг шүүхэд шилжих үед шүүх Ж.Гыг бусдын батлан даалтанд байлгах арга хэмжээ авч байсан байна.

3.5 Нийслэлийн Сүхбаатар дүүргийн прокурорын газрын прокурорын 2020 оны 05 сарын 11-ний өдрийн 1075 дугаартай Хэрэг бүртгэлтийн хэргийг хаах тухай тогтоолоор Ж.Гт холбогдох хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь хэсэгт зааснаар буюу гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дууссан үндэслэлээр хэргийг хааж шийдвэрлэжээ.

3.6 Дээрх зам тээврийн ослын гэмт хэргийн улмаас нэхэмжлэгч Д.Дгийн биед хүнд гэмтэл учирч, Монгол улсад болон Солонгос улсад олон удаа хагалгаанд орсон ба түүнтэй холбоотой зардал нь 97,117,669 төгрөг болсон гэж нэхэмжлэгч нотлох баримт ирүүлсэн байна.

4. Нэхэмжлэгч Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.2 дахь хэсэгт заасан төрийн албан хаагчийн албан үүргээ зөрчсөн гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас бусдад гэм хор учруулсан бол уг гэм хорыг түүний ажиллаж байгаа хуулийн этгээд буюу төр хариуцан арилгах үүрэгтэйг хуульчилсныг үндэслэл болгон Ц ажилтан Ж.Г, В.Э нар хохирол учруулсан гэж хохирлыг Цаас нэхэмжилж байна.

5. Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг дараахь үндэслэлээр хэрэгсэхгүй болгов.

5.1 Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.2 дахь хэсэгт заасан урьдчилсан нөхцөл нь төрийн албан хаагчийн ажил үүрэгтэйгээ холбоотой зөрчил гаргасан байхыг шаардаж байна. Зам тээврийн осол гарган бусдад хүнд гэмтэл учруулсан Ж.Гын үйлдлийг нь албан үүрэгтэй нь холбоотой гэж үзэх боломжгүй ба үйлдэл нь гэмт хэргийн шинжтэй байна.

5.2 Мөрдөгч В.Эын хувьд, гэмт хэргийг мөрдөн шалгах явцад Ж.Гт холбогдох эрүүгийн хэрэг 2016 оны 01 дүгээр сард мөрдөн байцаалтанд буцаж, хэргийг прокурорт очтол шүүх Ж.Гыг бусдын хувийн батлан даалтанд өгөх таслан сэргийлэх арга хэмжээг авсан байдаг ба хэрэг прокурорт очсоноос хойш Ж.Гт таслан сэргийлэх арга хэмжээ авсан эсэх нь тодорхойгүй байдаг. Эрүүгийн хэргийг мөрдөн шалгах ажиллагааны явцад мөрдөгч 2014 оны 01 сарын 02-ны өдөр Ж.Гт гадагш явж болохгүй баталгаа авах таслан сэргийлэх арга хэмжээг авсан боловч энэ нь хэрэг шүүхэд шилжсэнээр дуусгавар болсон байна.

Хэрэг мөрдөн байцаалтанд буцсанаас хойш Ж.Г нь 2016 оны 10 дугаар сарын 27-ны өдөр Монгол улсын хилээр гарч явж буцаж орж ирээгүй ба Ц байгууллага 2018 оны 07 дугаар сараас түүнийг эрэн сурвалжлах ажиллагааг эхлүүлсэн, хэрэг мөрдөн байцаалтанд буцсан үед мөрдөгч ямар ажиллагаа хийсэн нь тодорхойгүй, энэ тухай баримтыг хариуцагч ирүүлээгүй.

Швед улсын Интерполын үндэсний төв товчооноос 2020 оны 03 дугаар сард Швед улсад саатуулагдсан .. оны .. дүгээр сарын ..-нд төрсөн Ж Г гэх этгээдийн биеийн байцаалтыг тогтоолгох болон түүний ял шийтгэлийн талаарх мэдээлэл, баривчлах, цагдан хорих тогтоол, захирамжийг ирүүлэх тухай хүсэлт ирүүлснийг Монгол улсын Интерполын үндэсний төв товчооноос Мөрдөн байцаах албаны тусгай субъектын үйлдсэн гэмт хэрэг мөрдөн шалгах хэлтэст хүргүүлсэн байхад мөрдөгч ямар арга хэмжээ авсан нь тодорхойгүй, ялангуяа гэмт этгээдийг улс хооронд шилжүүлэн авахад шаардлагатай байсан баривчлах, цагдан хорих тогтоол захирамжийн талаар холбогдох албан тушаалтанд санал оруулж шийдвэрлүүлэх байтал уг ажлыг хийж дуусгасан байдал харагдахгүй байна.

Дээрх байдлуудаар Ж.Гт холбогдох эрүүгийн хэргийг мөрдөн шалгах явцад мөрдөгч В.Э алдаа гаргасан гэж үзнэ.

Гэвч мөрдөгч В.Эын буруутай үйлдэл, нэхэмжлэгч Д.Дгийн эрүүл мэндэд учирсан гэм хор хоёрын хооронд шалтгаант холбоо байхгүй байна. Өөрөөр хэлбэл, мөрдөгч В.Эын буруутай үйлдлээс болж Д.Дгийн эрүүл мэндэд гэм хор учирсан биш. Түүнчлэн гэмт этгээд Ж.Г Монгол улсад байсан ч нэхэмжлэгчийн хохирол гарцаагүй төлөгдөх байсан гэж дүгнэх боломжгүй юм.

6.Иргэдийн төлөөлөгч мөрдөгчөөр дамжуулж хариуцагч тал гэм буруутай гэж дүгнэсэн боловч нэхэмжлэгчид учирсан гэм хор, үйлдэл хоёр холбоотой гэж үзэн хариуцагчаар хохирлыг төлүүлэх санал гаргасан нь үндэслэлгүй болжээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1.    Иргэний хуулийн 498 дүгээр зүйлийн 498.2-т заасныг баримтлан

Цаас 97,117,669 төгрөг гаргуулах тухай Д.Дгийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2.    Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн

60.1, 56 дугаар зүйлийн 56.1-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 650,847 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3.    Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119-р зүйлийн

119.2, 120-р зүйлийн 120.2-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хуулийн хүчинтэй болох ба зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч 7 хоногт бэлэн болох шийдвэрийг 14 хоногт гардан авах үүрэгтэй ба гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ С. БУД

 

ШҮҮГЧИД О.АЗЗАЯА

 

И.АМАРТӨГС