Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2023 оны 12 сарын 18 өдөр

Дугаар 102/ШШ2023/04688

 

 

 

 

 

 

2023 оны 12 сарын 18 өдөр

Дугаар 102/ШШ2023/04688

Улаанбаатар хот

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Хангал даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар:

 

Нэхэмжлэгч: Баянзүрх дүүрэг, 26 дугаар хороо, их монгол улсын гудамж, 207 дугаар байрны 5 тоотод оршин суух хаягтай, Галт ургийн овогтой О

 

Хариуцагч: Баянгол дүүрэг, 1 дүгээр хороо, 2 дугаар хороолол, Тээвэрчид гудамж, 57 дугаар байр, 42 тоотод оршин суух хаягтай, Цагаан дээл Дамдин ургийн овогтой

 

Нэхэмжлэлийн шаардлага: 2022 оны 9 дүгээр сарын 06-ны өдрийн худалдах-худалдан авах /үл хөдлөх эд хөрөнгө/ гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцуулж, орон сууцны өмчлөх эрхийг шилжүүлэх бүртгэл хийхийг бүртгэлийн байгууллагад даалгуулах, 2022 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн зээлийн гэрээг хүчин төгөлдөр болохыг тооцуулах;

 

Сөрөг нэхэмжлэлийн шаардлага: зээлийн гэрээний үүрэгт 412,500,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдааны оролцогч:

М

Хариуцагчийн өмгөөлөгч Э.Нарангарав, Н.Мандах

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Хуяг

/Нэхэмжлэгч, нэхэмжлэгчийн өмгөөлөгч нар хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй бөгөөд хариуцагчийн хүсэлтээр нэхэмжлэгчийн эзгүйд хэргийг хянан хэлэлцэв/

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Мд холбогдох нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлээ  нэхэмжлэгч Шдараах байдлаар тайлбарласан. Үүнд:

 Шби 2022 оны 9 дүгээр сарын 05-ны өдөр Хд “...надад санхүүгийн хэрэгцээ гараад байна, өөрийн өмчлөлийн 4 өрөө орон сууцаа барьцаанд тавиад мөнгө зээлэх” саналыг тавьсан. Миний саналтай Х танилцаад барьцаанд тавих 4 өрөө орон сууцыг 250,000,000 төгрөгөөр худалдах, худалдан авах гэрээгээр өөрийн нэр дээр шилжүүлж аваад надад 250,000,000 төгрөг зээлэхээр болсон. Би 2022 оны 9 дүгээр сарын 06-ны өдөр орон сууц худалдах, худалдан авах гэрээг орон сууцны үнэ 250,000,000 төгрөгийг хүлээн авсан нөхцөлтэй нотариатаар батлуулан өөрийн өмчлөлийн Баянзүрх дүүрэг, 26 дугаар хороо, “Энканто таун 2” /Еncato town/, 207 байрны 5 тоотод байрлах, 4 өрөө орон сууцны /Ү-2204086462/ өмчлөх эрхийг Хд шилжүүлсэн. Х миний орон сууцны эрхийг шилжүүлж авсан 2022 оны 9 дүгээр сарын 06-ны өдөр надад 100,000,000 төгрөг, 2022 оны 9 дүгээр сарын 07-ны өдөр 150,000,000 төгрөг, нийт 250,000,000 төгрөгийг миний Хаан банкны дансанд шилжүүлсэн. Орон сууцны өмчлөх эрхийг шилжүүлж авсны дараа 2022 оны 10 дугаар сарын 13-ны өдөр Х надтай 250,000,000 төгрөгийг 1 сарын хугацаатай сарын 10 хувийн хүүтэй хугацаа хэтэрсэн тохиолдолд 0.5 хувийн алданги тооцох, 5 тоотод байрлах 4 өрөө орон сууцыг зээлийн барьцаанд авах зээлийн гэрээ байгуулсан. Талуудын хооронд байгуулсан зээлийн гэрээний үүргийг би санхүүгийн боломжгүй байдлаас шалтгаалж биелүүлээгүй өнөөдрийг хүртэл хугацаанд үндсэн зээл зээлийн хүүг төлөөгүй байгаа.

Би зээлийн гэрээний үүргээ биелүүлэхээ Хд байнга хэлж төлөхөө илэрхийлсээр байхад зээлийн гэрээг халхавчлан хууль зөрчин байгуулж өөрийн өмчлөлд шилжүүлж авсан миний өмчлөлийн 4 өрөө орон сууцыг бусдад худалдан борлуулах үйлдэл хийнэ гэж намайг байнга сүрдүүлэх болсон. Хгийн Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.3-д заасныг зөрчиж надтай байгуулсан орон сууц худалдах худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна.

Иймд Х Шнарын хооронд 2022 оны 9 дүгээр сарын 06-ны өдөр байгуулсан Баянзүрх дүүрэг, 26 дугаар хороо, “Энканто таун 2” /Еncato town/ 207 дугаар байр, 5 тоотод байрлах 4 өрөө орон сууцыг худалдах, худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцуулна. 

Талуудын хооронд байгуулсан 2022 оны 9 дүгээр сарын 06-ны өдөр орон сууц худалдах, худалдан авах гэрээгээр Хгийн нэр дээр шилжсэн Баянзүрх дүүрэг, 26 дугаар хороо, “Энканто таун 2” /Еncato town/ 207 дугаар байр, 5 тоотод байрлах 4 өрөө орон сууцны өмчлөх эрхийг О.Шинэцэцэгийн нэр дээр шилжүүлэх бүртгэл хийхийг Баянзүрх дүүргийн улсын бүртгэлийн хэлтэст даалгана.

Талуудын хооронд 2022 оны 10 дугаар сарын 13-ны өдөр байгуулсан зээлийн гэрээг хүчин төгөлдөр болохыг тооцуулна гэжээ.

 

2. Хариуцагч шүүхэд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч нь өөрийн гэр бүлийн хүнээр дамжуулан надтай танилцаж найзууд болсон. 2022 оны 9 дүгээр сард “...Тэрэлжид байдаг нарийн ногооны хүлэмжийн үйл ажиллагаанд яаралтай мөнгөний хэрэг болж байна, мөнгө зээлээч нэг сарын дотор төлнө гэж удаа дараа гуйсны дагуу Х миний бие О.Ш 2022 оны 9 дүгээр сарын 06-ны өдөр 250,000,000 төгрөгийг 1 сарын хугацаатай, 10 хувийн хүүтэй “Зээлийн гэрээ” байгуулж, зээлийн баталгаа болгож нэхэмжлэгчийн өмчлөлийн Баянзүрх дүүрэг, 26 дугаар хороо, 13312 их монгол улсын гудамж, 207 дугаар байрны 5 тоот хаягт байрлах, Ү үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн дугаартай, 4 өрөө орон сууцыг миний нэр дээр “Үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах” гэрээний дагуу шилжүүлж, зээлийн гэрээний төлбөр төлөгдөхгүй нөхцөлд үл маргах журмаар зээлдүүлэгчид үл хөдлөх эд хөрөнгийг шилжүүлж өгөхөөр тохирсон. Миний зүгээс зээлсэн мөнгөө эргүүлэн төлөхийг нэхэмжлэгчээс удаа дараа шаардсан боловч төлөхгүй байсан. Гэвч зээлдэгч нь ямар нэгэн шалтаг хэлж хойшлуулж байсан ба миний хувьд 1 сарын хугацаатай мөнгө өгөх боломжтой гэдгийг анхнаасаа сайн хэлж ойлгуулж байсан, өөрийн бизнесийн үйл ажиллагаанд ашиглах бүх мөнгө шавхаж өгсөн байсан тул маргаан бүхий үл хөдлөх эд хөрөнгийг захиран зарцуулах эрхийнхээ дагуу Банк бус санхүүгийн байгууллагад барьцаалж 150,000,000 төгрөгийн зээл авч, өнөөдрийг хүртэл үндсэн зээл, хүүгийн хамт төлж барагдуулж байгаа. Хариуцагчийн хувьд өртэй хүнд хэцүү нөхцөлд амьдарч байгаа боловч нэхэмжлэгчийг зээлсэн мөнгөө хүү, алдангийн хамт даруй төлчихвөл миний хувьд бусдаас авсан зээлээ барагдуулж намайг хохиролгүй болговол талууд үл маргах журмаар маргаантай байдлаар шийдвэрлэх бололцоотой. Талуудын хооронд байгуулсан хэлцэл нь хууль зөрчөөгүй, талуудын сайн дурын үндсэн дээр байгуулагдсан тул нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх боломжгүй учраас бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

3. Хариуцагч шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлдээ: 2022 оны 9 дүгээр сарын 06-ны өдөр байгуулсан “Зээлийн гэрээ”-ний дагуу Шнь үндсэн зээл 250,000,000 төгрөг, зээлийн хүү 25,000,000 төгрөгийг төлөөгүй, нийт 275,000,000 төгрөгөөс хоног тутмын 0.5 хувийн алданги 1,375,000 төгрөг болж байгаа ба 2022 оны 09 дүгээр сарын 06-ны өдрөөс 2023 оны 8 дугаар сарын 17-ны өдрийг хүртэл 345 өдрийг хоног тутмын алданги 1,375,000 төгрөгөөр үржүүлэхэд нийт 474,375,000 төгрөг байна. Гэхдээ Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4-т “Анз нь торгууль, алданги гэсэн төрөлтэй байна. Анзын нийт дүн гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 50 хувиас хэтэрч болохгүй” гэж заасны дагуу алданги 137,500,000 төгрөг болж байна. Иймд хариуцагчаас үндсэн зээл 250,000,000 төгрөг, зээлийн хүү 25,000,000 төгрөг, алданги 137,500,000 төгрөг, нийт 412,500,000 төгрөгийг гаруулах сөрөг нэхэмжлэлийн шаардлага гаргаж байгаа тул хүлээн авч шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

4. Нэхэмжлэгчээс сөрөг нэхэмжлэлд хариу тайлбар өгөөгүй.

 

5. Нэхэмжлэгчээс дараах баримтуудыг шүүхэд гаргаж өгсөн. Үүнд: нэхэмжлэл /хх 1-2/,  улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт /хх 3-5/, Нийслэлийн Баянгол дүүргийн татварын хэлтсийн 2023 оны 6 дугаар сарын 22-ны өдрийн 2/724 тоот албан бичиг /хх 6/, иргэний үнэлэхийн хуулбар/хх 7/, 2022 оны 9 дүгээр сарын 06-ны өдрийн үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээний хуулбар /хх 8-9/, Үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар /хх 10/, гар бичмэл /хх11/, 2023 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээ /хх 38/, шүүхэд төлөөлөх итгэмжлэл /хх 60-61/.

 

6. Хариуцагчаас дараах баримтуудыг шүүхэд гаргаж өгсөн. Үүнд: шүүхэд төлөөлөх итгэмжлэл /хх 21/, сөрөг нэхэмжлэл /хх 24-25/, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт /хх 26-27/, хариу тайлбар /хх 28/.  

 

7. Хариуцагчийн хүсэлтээр дараах баримтуудыг шүүхээс бүрдүүлсэн. Үүнд: Улсын бүртгэлийн Ерөнхий газрын 2023 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн 5/10984 тоот “Хариу хүргүүлэх тухай” албан бичиг /хх 58/.  

 

Зохигчийн тайлбар, хэрэгт цугларсан баримтуудыг судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Нэг.

 

Хэрэгт дараах гэрээнүүд авагджээ. Үүнд:

 

1. 2022 оны 9 дүгээр сарын 06-ны өдөр О.Шинэцэцэг, Х нарын хооронд байгуулагдсан 0448 тоот бүртгэлийн дугаартай “Худалдах-худалдан авах гэрээ”. Уг гэрээгээр эрхийн улсын Үдугаарт бүртгэлтэй, Баянзүрх дүүрэг, 26 дугаар хороо, 13312 их монгол улсын гудамж, 207 дугаар байрны 5 тоот хаягт байршилтай, 106.37м2 талбайтай үл хөдлөх эд хөрөнгийг Ш250,000,000 төгрөгөөр Хд худалдахаар болжээ.

 

Улмаар дээрх гэрээний зүйл болох үл хөдлөх эд хөрөнгө 2022 оны 9 дүгээр сарын 07-ны өдөр Хгийн өмчлөлд шилжин бүртгэгдсэн байна.

 

2. Зээлдэгч Шболон Х нарын хооронд 2022 оны 10 дугаар сарын 13-ны өдөр байгуулагдсан гэрээ. Уг гэрээнд дараах агуулга тусгагджээ. Үүнд: “...зээлдэгч Шнь 2022 оны 9 дүгээр сарын 06-ны өдөр зээлдүүлэгч Хгаас барьцаатай 250,000,000 төгрөгийг дараах нөхцөлтэй зээлсэн. Сарын хүү 10 хувь, алданги өдрийн 0.5 хувь. Байрны гэрчилгээний нэрийг зээлдүүлэгч дээр түр шилжүүлсэн. Барьцаа хөрөнгө нь БЗД, 26 дугаар хороо, Энканто таун2, 207 байрны 5 тоот, 106.37м2, 4 өрөө байр” гэжээ. 

 

Хоёр.

 

1. 2023 оны 6 дугаар сарын 28-ны өдөр Шнь мд холбогдуулж дараах шаардлагуудыг гарган шүүхэд хандсан. Үүнд:

 

1/ 2022 оны 9 дүгээр сарын 06-ны өдөр О.Шинэцэцэг, Х нарын хооронд байгуулагдсан 0448 тоот бүртгэлийн дугаартай “Худалдах-худалдан авах гэрээ”-г хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцуулах;

2/ Эрхийн улсын Үдугаарт бүртгэлтэй, Баянзүрх дүүрэг, 26 дугаар хороо, 13312 их монгол улсын гудамж, 207 дугаар байрны 5 тоот хаягт байршилтай, 106.37м2 талбайтай үл хөдлөх эд хөрөнгийг буцаан шилжүүлэхийг даалгах;

3/ Шболон Х нарын хооронд 2022 оны 10 дугаар сарын 13-ны өдөр байгуулагдсан зээлийн гэрээг хүчин төгөлдөр болохыг тооцуулах.

 

2. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагчийн зүгээс зээлийн гэрээний үүрэгт үндсэн зээл 250,000,000 төгрөг, зээлийн хүү 25,000,000 төгрөг, алданги 137,500,000 төгрөг, нийт 412,500,000 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлийг гаргасан.

 

Гурав.

 

1. Сөрөг нэхэмжлэл:

 

1/ 2022 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн зээлийн гэрээ хийгдсэнээр нэхэмжлэгч Шболон м нарын хооронд Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт заасан зээлийн гэрээний харилцаа үүссэн байна.  

 

Нэхэмжлэгчийн зүгээс “...2022 оны 9 дүгээр сарын 06-ны өдөр 100,000,000 төгрөг, 2022 оны 9 дүгээр сарын 07-ны өдөр 150,000,000 төгрөг дансаар авсан, ...2022 оны 10 дугаар сарын 13-ны өдөр ...зээлийн гэрээг бичгээр байгуулсан” гэсэн тайлбарыг гаргасан бол хариуцагч сөрөг нэхэмжлэлдээ “...2022 оны 9 дүгээр сарын 06-ны өдөр байгуулсан” гэж дурдсан. Тодруулбал, зохигчид зээлийн гэрээ бичгээр байгуулагдсан өдрийн талаар зөрүүтэй тайлбарыг өгсөн.

 

Шболон Х нарын хооронд байгуулагдсан гэрээ, гэрээний агуулгыг зохигчийн шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбаруудтай харьцуулан үзэхэд Шнь 2022 оны 9 дүгээр сарын 06, 07-ны өдрүүдэд нийт 250,000,000 төгрөгийг хүлээн авсан ба 2022 оны 10 дугаар сарын 13-ны өдрөөс эхлэн зээлийн гэрээний хугацааг 1 сар байхаар, хүү 10 хувь байхаар тус тус бичгээр тохирсон, гэрээ хүчин төгөлдөр байна. 

 

Зээлийн гэрээ нь хоёр талын хүсэл зоригийн үндсэн дээр буюу нэг тал нь мөнгө зээлэх эсхүл мөнгө зээлдүүлэх санал гаргаж, нөгөө тал нь үүнийг хүлээн зөвшөөрснөөр байгуулагддаг хоёр талт гэрээ бөгөөд зээлийн гэрээгээр зээлдүүлэгч нь зээлдэгчийн өмчлөлд мөнгө буюу төрлийн шинжээр тодорхойлогдох бусад эд хөрөнгө шилжүүлэх, зээлдэгч нь шилжүүлэн авсан эд хөрөнгөтэй ижил төрөл, тоо, чанар, хэмжээний эд хөрөнгө буюу мөнгийг тохирсон хугацаанд буцаан өгөх үүргийг тус тус хүлээхийг Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт заасан. 

 

Харин гэрээний үүргийг зохих ёсоор биелүүлсэн эсэх буюу гэрээний дагуу мөнгийг шилжүүлсэн эсэх тал дээр маргаан гарсан тохиолдолд мөнгө, эд хөрөнгийг шилжүүлсэн байх нь гэрээг байгуулагдсанд тооцох үндэслэл болохыг Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.4 дэх хэсгээр зохицуулжээ. 

 

Нэхэмжлэгч О.Ши зүгээс зээлийн гэрээг бичгээр байгуулсан, гэрээний дагуу мөнгийг хүлээн авсан талаар маргаагүй. Бусдаас зээл авсан бол буцаан төлөх зарчим зээлийн гэрээний харилцаанд оршдог. Хариуцагч гэрээний дагуу зээлийг буцаан төлөх үүргээ биелүүлээгүй талаар маргаагүй тул м нь үндсэн зээл 250,000,000 төгрөгийг шаардах эрхтэй. 

  

2/ Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.1-д “Зээлийн гэрээгээр талууд хэлэлцэн тохиролцож хүү тогтоож болно”, 282.3-т “Хуульд өөрөөр заагаагүй бол хүү тогтоосон бол зээлийн гэрээг бичгээр хийнэ. Энэ шаардлагыг хангаагүй бол хүү авах эрхээ алдана” гэж заасан бөгөөд мөн хуулийн 189 дүгээр зүйлийн 189.1-д “Гэрээний талууд хуулийн хүрээнд гэрээг чөлөөтэй байгуулах, түүний агуулгыг өөрсдөө тодорхойлох эрхтэй” гэсэн байна. 

 

2022 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн зээлийн гэрээгээр талууд хүү тохирсон талаар дээр дурдсан. Иймд 1 сарын хүү 25,000,000 төгрөгийг О.Шис гаргуулан Хд олгох нь Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.1 дэх хэсэгт нийцнэ.

3/ Нэхэмжлэгч болон хариуцагч нар зээлийн гэрээгээр алдангийг харилцан тохирсон нь Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.3-т “Хуульд өөрөөр заагаагүй бол анзын гэрээг бичгээр хийнэ”, 232.6-д “Хууль болон гэрээнд заасан хугацаа хэтрүүлсэн тал нь хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0.5 хувиас хэтрэхгүй хэмжээгээр төлөхөөр тогтоосон анзыг алданги гэнэ” гэж заасантай харшлаагүй байх тул гэрээний хариуцлага буюу алдангийг Х нь О.Шин шаардах эрхтэй. 

 

Харин гэрээний үүргээ зөрчсөн зээлдэгчийн гэм буруу болон гэрээний үүргийг зөрчсөн ноцтой байдлыг харгалзан үзэж алдангийн хэмжээг 12,500,000 төгрөгөөр багасгаж тогтоох нь Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.8-д “Анзын хэмжээ илт их байвал хэргийн нөхцөл байдлыг харгалзан шүүх түүнийг багасгаж болно” гэж заасантай харшлахгүй гэж шүүх үзэв.

 

2. Үндсэн нэхэмжлэл:

 

Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.2-т заасан “дүр үзүүлэн хийсэн хэлцэл” гэж тодорхой үр дүнд хүрэх зорилгоор бус, тухайн хэлцлийг хийх хүсэл зориг, эрмэлзэлгүйгээр, хэлцэл хийсэн зөвхөн гадаад илэрхийллийг бий болгохын тулд хийгддэг хэлцлийг хэлдэг бол мөн зүйлийн 56.1.3-т заасан “өөр хэлцлийг халхавчлах зорилгоор хийсэн хэлцэл” гэдэг нь тухайн хэлцлийг хийх хүсэл зориг, эрмэлзэлгүйгээр, уг хэлцлийн зөвхөн гадаад илэрхийллийг бий болгох зорилгыг агуулсан, халхавчилсан болон халхавчлуулж буй хоёр хэлцэл хийгдсэнээр бий болдог, дүр үзүүлсэн хэлцлийн нэг төрөл нь байна.

 

Х нь орон сууцыг худалдаж аваагүйгээс гадна зээлийн үүргийг хангуулах зорилготой, барьцаа хөрөнгө гэдгийг мэдсээр байж худалдах-худалдан авах гэрээний үндсэн дээр орон сууцны өмчлөх эрхийг шилжүүлснийг зөвхөн гадаад илэрхийллийг бий болгохын тулд хэлцэл байгуулсан, нэхэмжлэгч болон хариуцагч нарын хооронд байгуулагдсан 2022 оны 9 дүгээр сарын 06-ны өдрийн 0448 тоот бүртгэлийн дугаартай “Худалдах-худалдан авах гэрээ” дүр үзүүлэн хийсэн хэлцэлд хамаарна.

 

Иймд 2022 оны 9 дүгээр сарын 06-ны өдөр О.Шинэцэцэг, Х нарын хооронд байгуулагдсан 0448 тоот бүртгэлийн дугаартай “Худалдах-худалдан авах гэрээ”-г хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцож, эрхийн улсын Үдугаарт бүртгэлтэй, Баянзүрх дүүрэг, 26 дугаар хороо, 13312 их монгол улсын гудамж, 207 дугаар байрны 5 тоот хаягт байршилтай, 106.37м2 талбайтай үл хөдлөх эд хөрөнгийг нэхэмжлэгч О.Шинэцэцэгийн өмчлөлд буцаан шилжүүлэх нь Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.2, 56.5 дахь хэсгүүдэд нийцнэ. 

 

Шболон Х нарын хооронд 2022 оны 10 дугаар сарын 13-ны өдөр байгуулагдсан зээлийн гэрээ хүчин төгөлдөр талаар дээр дүгнэсэн, мөн шаардлагын үндэслэл байх тул нэхэмжлэгчийн “...зээлийн гэрээ хүчин төгөлдөр болохыг тооцуулах” тухай хэсгийг тусгайлан шийдвэрлэх шаардлагагүй. 

 

Дөрөв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсгүүдэд заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн нийт 1,548,350 төгрөг, хариуцагчаас төлсөн 2,220,450 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээж, мгаас 1,407,950 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид, нэхэмжлэгч О.Ш 2,157,950 төгрөгийг гаргуулан хариуцагчид олгоно.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2,  116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.2, 56.5 дахь хэсгүүдэд заасныг баримтлан 2022 оны 9 дүгээр сарын 06-ны өдөр О.Шг, Х нарын хооронд байгуулагдсан 0448 тоот бүртгэлийн дугаартай “Худалдах-худалдан авах гэрээ”-г хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцож, эрхийн улсын Ү дугаарт бүртгэлтэй, Баянзүрх дүүрэг, 26 дугаар хороо, /13312/ их монгол улсын гудамж, 207 дугаар байрны 5 тоот хаягт байршилтай, 106.37м2 талбайтай үл хөдлөх эд хөрөнгийг нэхэмжлэгч О.Ш нэцэцэгийн өмчлөлд буцаан шилжүүлсүгэй. 

 

2. Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.1, 232 дугаар зүйлийн 232.6, 232.8 дахь хэсгүүдэд заасныг баримтлан нэхэмжлэгч О.Ш 00,000,000 төгрөгийг гаргуулан мд олгож, сөрөг нэхэмжлэлийн шаардлагаас 12,500,000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай. 

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсгүүдэд заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн нийт 1,548,350 төгрөг, хариуцагчаас төлсөн 2,220,450 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээж, мгаас 1,407,950 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид, нэхэмжлэгч О.Ш2,157,950 төгрөгийг гаргуулан хариуцагчид олгосугай. 

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг тайлбарласугай.

 

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

 

 

 

 ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                                                          Н.ХАНГАЛ