Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2023 оны 07 сарын 05 өдөр

Дугаар 138/ШШ2023/00717

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС             

Дорнод аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Отгонсүрэн даргалж, шүүх хуралдааны “Б” танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар:

Нэхэмжлэгч Дорнод аймгийн ******* сумын ******* дүгээр багт байрлах, 9029**************3 регистрийн дугаартай, “Дорнод аймаг дахь ******* *******”-ын нэхэмжлэлтэй,

Хариуцагч Дорнод аймгийн ******* сумын ******* дугаар баг, 2******* тоотод байрлах, 33699*******8 регистрийн дугаартай, “*******” ХХК-д холбогдох,

“8 000 000 төгрөг гаргуулах тухай” иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдааны оролцогчид:

Нэхэмжлэгчийн төлөөлөгч

Хариуцагчийн төлөөлөгч

Хариуцагчийн өмгөөлөгч В.Давааням

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Энхнаран

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгч Дорнод аймаг дахь ******* ******* нь тус шүүхэд хариуцагч “*******” ХХК-д холбогдуулан шинжээчийн зардлын үнэ 8 000 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасан.

Нэхэмжлэгчийн төлөөлөгч шүүх хуралдаанд нэхэмжлэлийн шаардлагаа дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд: Дорнод аймгийн ******* сумын ИТХ-ын төлөөлөгч аас “...“*******” ХХК нь ******* сумын 5 дугаар багийн нутаг “Зүүн өлзийт уул” гэх *******т түгээмэл тархацтай ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлийг 2016 оны 05 сарын 31-нд 3 жилийн хугацаатай авсан бөгөөд 2021 оны 05 сарын 31-ний өдөр хайгуулын тусгай зөвшөөрлийн хугацаа дууссан. Хайгуулын тусгай зөвшөөрөл эзэмшиж байх хугацаандаа зөвшөөрөлгүй барилгын чулуу олборлох үйл ажиллагаа явуулсныг Мэргэжлийн хяналтын улсын байцаагчийн актаар зогсоосон боловч өнөөдрийг хүртэл байгалийн чулуу олборлох, бутлах үйл ажиллагаа явуулж хүрээлэн байгаа орчинд их хэмжээний хохирол учруулсаар байна” гэх гэмт хэргийн шинжтэй гомдлыг тус аймаг дахь ******* *******т гаргасныг хүлээн авч шалгаад эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах санал гаргаж прокурорын хяналтанд ирүүлснийг Прокурорын 2022 оны 06 сарын 02-ны өдрийн №*******8 дугаартай тогтоолоор “гэмт хэргийн шинжгүй”, харин зөрчлийн шинжтэй байна гэж дүгнэн хэргийг хааж, уг зөрчлийг Мэргэжлийн хяналтын *******т шалгуулахаар шийдвэрлэжээ.

Дорнод аймгийн ******* сумын Байгаль орчны хяналтын улсын байцаагч Ж.Саран нь 2022 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн 0218692 дугаартай шийтгэлийн хуудсаар “*******” ХХК-д Зөрчлийн тухай хуулийн *******.12 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т зааснаар 2 000 000 төгрөгөөр торгох шийтгэл оногдуулж, нөхөн төлбөрт 59 050 835 төгрөг төлөхийг даалгаж шийдвэрлэсэн. Тухайн шийтгэлийн хуудсыг Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2023 оны 02 дугаар сарын 16-ны өдрийн 13 дугаартай захирамжаар баталгаажуулж шийдвэрлэсэн.

Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 1.11 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт холбогдогчийг зөрчил үйлдсэн болохыг тогтоосон тохиолдолд түүнээс зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны зардлыг нотлох баримтыг үндэслэн гаргуулахаар заасан бөгөөд Дорнод аймаг дахь ******* ******* нь “*******” ХХК-ийн хууль бус үйлдлээс байгаль орчинд учирсан хохирлын хэмжээг гаргуулахаар “Нуман алтай” ХХК-д 8 000 000 төгрөгийг төлсөн. Энэхүү зардлыг “*******” ХХК-аас гаргуулж өгнө үү гэв.

2. Хариуцагчийн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “*******” ХХК 2009 онд байгуулагдсан. Барилгын элс, барилгын чулуу олборлох тусгай зөвшөөрлийн дагуу үйл ажиллагаа явуулдаг. ******* сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын төлөөлөгч аас гаргасан гомдлын дагуу ******* газраас шалгасан. Шалгах явцдаа “Нуман алтай” ХХК-г шинжээчээр оролцуулсан байдаг. Тухайн үед ******* газраас шинжээч томилсон талаараа манай компанид мэдэгдээгүй. Шинжээч нь тухайн ******* дээр очиж үзэхгүйгээр өөрсдөө дүгнэлт гаргасан байдаг. Тиймээс манай компанийн зүгээс үүнийг анхнаасаа хүлээн зөвшөөрөөгүй. Дахин шинжээч томилуулах хүсэлт гаргасан боловч өнөөдрийн байдлаар ******* ******* нь 8 000 000 төгрөг гаргуулах нэхэмжлэл гаргасан байна. Тиймээс нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна гэв.

3. Хариуцагчийн өмгөөлөгч В.Давааням шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Маргааны гол зүйл нь Цагдаагийн газраас “Нуман алтай” ХХК-д төлсөн зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны зардлыг “*******” ХХК төлөх ёстой байсан, төлүүлнэ гэж байгаа. Сая шүүх хуралдаанд шинжлэн судлуулсан нэхэмжлэх нь “Нуман алтай” ХХК-аас ирүүлсэн баримт байгаа. Төлбөрийн хүсэлтийн тухайд ийм байдлаар гүйлгээ хийе гэсэн төрийн байгууллагын шийдвэр болохоос биш яг “Нуман алтай” ХХК-ийн дансанд мөнгө орсон гэдгийг нотолж чадахгүй баримт байна. Тэгэхээр “*******” ХХК нь сүүлд тус компанид төлөх үүрэг үүсэх ч юм уу, ийм байдлаар дараа нь маргаан үүсэх эрсдэл болно гэж харж байна. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн ************** дүгээр зүйлийн **************.2-т бичмэл нотлох баримтыг шүүхэд эх хувиар нь, эх хувийг өгөх боломжгүй бол нотариатаар баталгаажуулж өгөхөөр зохицуулсан. Гэтэл хэрэгт авагдсан баримтууд нь хуулийн энэ шаардлагыг хангахгүй байна. Баримтуудыг байгууллагын хуулбар үнэн гэсэн тэмдэгтэйгээр ирүүлсэн байгаа нь эдгээр баримтыг үнэлэхэд учир дутагдалтай байна. Нотлох баримтын шаардлага хангаж байж энэ төлбөрийг “*******” ХХК төлөх эсэх асуудал яригдана гэж үзэж байна. Тиймээс эдгээр шаардлага хангаагүй баримтыг үндэслэж дээрх төлбөрийг “*******” ХХК-д хариуцуулах боломжгүй гэж үзэж байна гэв.  

*******. Нэхэмжлэгчээс: Дорнод аймгийн Прокурорын газрын “Хэрэг бүртгэлийн хэргийг хаах тухай” 2022 оны 06 сарын 02-ны өдрийн №*******8 тоот тогтоолын хуулбар, улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, төлбөрийн хүсэлтүүд, нэхэмжлэх, Дорнод аймаг дахь ******* газрын мөрдөгчийн “шинжээч томилж, шинжилгээ хийлгэх тухай” 2021 оны 9 сарын 26-ны өдрийн тогтоол, Дорнод аймгийн ******* сумын 5 дугаар багийн нутаг “Зүүн өлзийт уул” гэх *******т “*******” ХХК-ийн эвдсэн 1.65 га талбайн байгаль орчинд учруулсан хохирлын үнэлгээ, нөхөн сэргээлтийн зардлын тооцоо, Байгаль орчны зөвлөх “Нуман-Алтай” ХХК-ийн 2021 оны 10 сарын 06-ны өдрийн №1/81 тоот шинжээчийн дүгнэлт, шинжээчийн дүгнэлт танилцуулсан тэмдэглэл, Дорнод аймаг дахь ******* газрын мөрдөгчийн “Нэмэлт шинжээч томилж, шинжилгээ хийлгэх тухай” 2022 оны 03 сарын 26-ны өдрийн тогтоол, Дорнод аймгийн ******* сумын 5 дугаар багийн нутаг “Зүүн өлзийт уул” гэх *******т “*******” ХХК-ийн эвдсэн 0.92 га талбайн байгаль орчинд учруулсан хохирлын үнэлгээ, нөхөн сэргээлтийн зардлын тооцоо, Байгаль орчны зөвлөх “Нуман-Алтай” ХХК-ийн 2022 оны 03 сарын 02-ны өдрийн №1/10 тоот шинжээчийн дүгнэлт, шинжээчийн дүгнэлт танилцуулсан тэмдэглэл, Дорнод аймаг дахь ******* *******, Байгаль орчны зөвлөх “Нуман-Алтай” ХХК нарын хооронд 2022 оны 03 сарын 25-ны өдөр байгуулагдсан “Хамтран ажиллах гэрээ”, “Хялбаршуулсан журмаар шийдвэрлэх зөрчилд шийтгэл оногдуулах тухай” №0218692 тоот шийтгэлийн хуудас, Дорнод аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2023 оны 02 сарын 16-ны өдрийн 116/ШЗ2023/0013 дугаартай “Шийтгэл оногдуулсан шийдвэрийг баталгаажуулах тухай” захирамж зэрэг бичгийн бусад баримтуудыг,

5. Хариуцагчаас: Итгэмжлэл, хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээний нотариатаар баталгаажуулсан хуулбар зэргийг бичгийн баримтаар тус тус гаргаж өгсөн.

ҮНДЭСЛЭХ нь:

1. Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзэв.

2. Нэхэмжлэгч Дорнод аймаг дахь ******* ******* нь хариуцагч “*******” ХХК-д холбогдуулан шинжээчийн зардлын үнэ 8 000 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг тус шүүхэд гаргасан. Нэхэмжлэгчийн төлөөлөгч шаардах эрхээ дараах байдлаар тодорхойлсон. Үүнд: ...******* сумын ИТХ-ын төлөөлөгч аас Дорнод аймаг дахь ******* *******т ...Хайгуулын тусгай зөвшөөрөл эзэмшиж байх хугацаандаа зөвшөөрөлгүй барилгын чулуу олборлох үйл ажиллагаа явуулсныг Мэргэжлийн хяналтын улсын байцаагчийн актаар зогсоосон боловч өнөөдрийг хүртэл байгалийн чулуу олборлох, бутлах үйл ажиллагаа явуулж хүрээлэн байгаа орчинд их хэмжээний хохирол учруулсаар байна” гэх гэмт хэргийн шинжтэй гомдол гаргасныг хүлээн авч шалгаад эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах санал гаргаж прокурорын хяналтанд ирүүлсэн ба Прокурорын 2022 оны 06 сарын 02-ны өдрийн №*******8 дугаартай тогтоолоор “гэмт хэргийн шинжгүй”, харин зөрчлийн шинжтэй байна гэж дүгнэн хэргийг хааж, уг зөрчлийг Мэргэжлийн хяналтын *******т шалгуулахаар шийдвэрлэжээ.

Дорнод аймгийн ******* сумын Байгаль орчны хяналтын улсын байцаагч Ж.Саран нь 2022 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн 0218692 дугаартай шийтгэлийн хуудсаар “*******” ХХК-д Зөрчлийн тухай хуулийн *******.12 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т зааснаар 2 000 000 төгрөгөөр торгох шийтгэл оногдуулж, нөхөн төлбөрт 59 050 835 төгрөг төлөхийг даалгаж шийдвэрлэсэн. Тухайн шийтгэлийн хуудсыг Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2023 оны 02 дугаар сарын 16-ны өдрийн 13 дугаартай захирамжаар баталгаажуулж шийдвэрлэсэн.

Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 1.11 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт холбогдогчийг зөрчил үйлдсэн болохыг тогтоосон тохиолдолд түүнээс зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны зардлыг нотлох баримтыг үндэслэн гаргуулахаар заасан бөгөөд Дорнод аймаг дахь ******* ******* нь “*******” ХХК-ийн хууль бус үйлдлээс байгаль орчинд учирсан хохирлын хэмжээг гаргуулахаар “Нуман алтай” ХХК-д 8 000 000 төгрөгийг төлсөн. Энэхүү зардлыг “*******” ХХК-аас гаргуулж өгнө үү” гэж тайлбарладаг.

3. Хариуцагч “*******” ХХК нь нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч  татгалзлаа: ******* сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын төлөөлөгч аас гаргасан гомдлын дагуу ******* газраас шалгасан. Шалгах явцдаа “Нуман алтай” ХХК-г шинжээчээр оролцуулсан. Тухайн үед ******* газраас шинжээч томилсон талаараа манай компанид мэдэгдээгүй бөгөөд шинжээч нь тухайн ******* дээр очиж үзэхгүйгээр өөрсдөө дүгнэлт гаргасан байдаг. Тиймээс манай компанийн зүгээс үүнийг анхнаасаа хүлээн зөвшөөрөөгүй. Дахин шинжээч томилуулах хүсэлт гаргасан боловч өнөөдрийн байдлаар ******* ******* нь 8 000 000 төгрөг гаргуулах нэхэмжлэл гаргасан байна. ...Төлбөрийн хүсэлтийн тухайд ийм байдлаар гүйлгээ хийе гэсэн төрийн байгууллагын шийдвэр болохоос биш яг “Нуман алтай” ХХК-ийн дансанд мөнгө орсон гэдгийг нотолж чадахгүй баримт байна. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн ************** дүгээр зүйлийн **************.2-т бичмэл нотлох баримтыг шүүхэд эх хувиар нь, эх хувийг өгөх боломжгүй бол нотариатаар баталгаажуулж өгөхөөр зохицуулсан. Гэтэл хэрэгт авагдсан баримтууд нь хуулийн энэ шаардлагыг хангахгүй байна. Баримтуудыг байгууллагын хуулбар үнэн гэсэн тэмдэгтэйгээр ирүүлсэн байгаа нь эдгээр баримтыг үнэлэхэд учир дутагдалтай байна. Нотлох баримтын шаардлага хангаж байж энэ төлбөрийг “*******” ХХК төлөх эсэх асуудал яригдана гэж үзэж байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна” гэж тайлбарладаг.

Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 1.11 дүгээр зүйлийн 1.*******хохирол, хор уршгийн үнэлгээ, шинжилгээ хийлгэхтэй холбоотой зардлыг зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны зардалд хамааруулах талаар заасан ба мөн зүйлийн 5 дахь хэсэгт холбогдогчийг зөрчил үйлдсэн болохыг тогтоосон тохиолдолд түүнээс зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны зардлыг нотлох баримтыг үндэслэн гаргуулахаар заажээ.

Хариуцагч “******* ХХК-ийн түгээмэл тархацтай ашигт малтмал зөвшөөрөлгүй олборлосон зөрчилд нь Дорнод аймгийн ******* сумын Байгаль орчны хяналтын улсын байцаагчийн 2022 оны 12 сарын 08-ны өдрийн №0218692 тоот шийтгэлийн хуудсаар Зөрчлийн тухай хуулийн *******.12 дугаар зүйлийн 1.2-т зааснаар 2 000 000 төгрөгийн торгуул, 59 050 835 төгрөгийн нөхөн төлбөр ногдуулж, зөрчлийг хялбаршуулсан журмаар шалган шийдвэрлэсэн, дээрх шийтгэлийг хуудсыг Дорнод аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 02 сарын 16-ны өдрийн 116/ШЗ2023/0013 тоот захирамжаар баталгаажуулсан, дээрх хэрэгт мөрдөгчийн 2021 оны 09 сарын 26-ны өдрийн “шинжээч томилж, шинжилгээ хийлгэх тухай” тогтоолын дагуу Байгаль орчны зөвлөх “Нуман-Алтай” ХХК нь 2021 оны 10 сарын 06-ны өдөр №1/81 тоот шинжээчийн дүгнэлт, мөн мөрдөгчийн 2022 оны 03 сарын 26-ны өдрийн “нэмэлт шинжээч томилж, шинжилгээ хийлгэх тухай” тогтоолуудын дагуу 2022 оны 03 сарын 02-ны өдөр №1/10 тоот шинжээчийн дүгнэлтийг тус тус гаргасан,  Дорнод аймаг дахь ******* ******* нь Байгаль орчны зөвлөх “Нуман-Алтай” ХХК-д шинжээчийн зардалд 8 000 000 төгрөгийг шилжүүлсэн үйл баримт хэрэгт байгаа баримтуудаар тус тус тогтоогдож байна.   

Иймд шүүх хариуцагч “*******” ХХК-иас зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны зардал 8 000 000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Дорнод аймаг дахь ******* ******* олгож, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн *******1 дүгээр зүйлийн *******1.1.3-т зааснаар нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн ба шүүх нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэсэн тул хариуцагч “*******” ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид 1*******2 950 төгрөг /8 000 000 төгрөгт ногдох улсын тэмдэгтийн хураамж/-ийг гаргуулж ******* сумын төсвийн орлогод оруулах нь зүйтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118-д заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Иргэний хуулийн 8 дугаар зүйлийн 8.1.8, Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 1.11 дүгээр зүйлийн 1.1, 5-д тус тус заасныг баримтлан хариуцагч “*******” ХХК-иас зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны шинжээчийн зардалд 8 000 000 /найман сая/ төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Дорнод аймаг дахь ******* *******т олгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн ******* дугаар зүйлийн *******.1.1, *******1 дүгээр зүйлийн *******1.1.3-т тус тус зааснаар нэхэмжлэгч төсвийн байгууллага нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдаж,  хариуцагч “*******” ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид 1*******2 950 төгрөгийг гаргуулан төсвийн орлогод оруулсугай. 

*******. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.*******-т тус тус зааснаар энэ шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд талууд шийдвэр хүчинтэй болсон өдрөөс хойш 1******* хоногийн хугацаа өнгөрмөгц 1******* хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авахыг мэдэгдсүгэй.

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар нэхэмжлэгч хариуцагч нар нь энэ шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 1******* хоногийн дотор Дорнод аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.*******-д зааснаар нэхэмжлэгч хариуцагч нар нь 1******* хоногийн дотор шүүхэд ирж  шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг мэдэгдсүгэй.

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                      Б.ОТГОНСҮРЭН