Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2023 оны 11 сарын 10 өдөр

Дугаар 102/ШШ2023/04056

 

 

 

 

 

 

2023 оны 11 сарын 10 өдөр

    Дугаар 102/ШШ2023/04056

Улаанбаатар хот

 

                                      МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Хангал даргалж тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар: 

 

Нэхэмжлэгч: Баянзүрх дүүрэг, 1 дүгээр хороо, Залуучуудын өргөн чөлөө, вСөүл Бизнес төвийн 406 тоотод байрлах, хх/

 

Хариуцагч: Баянгол дүүрэг, 13 дугаар хороо, 3 дугаар хороолол, 2а байрны 32 тоотод оршин суух, Харчин ургийн овогтой Да

 

Хариуцагч: Баянгол дүүрэг, 13 дугаар хороо, 3 дугаар хороолол, 2а байрны 32 тоотод оршин суух, Харчин ургийн овогтой Хишигдэлгэрийн Анударь /уш99111008/

 

Хариуцагч: Баянгол дүүрэг, 13 дугаар хороо, 3 дугаар хороолол, 2а байрны 32 тоотод оршин суух, Харчин ургийн овогтой

Бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд: Баянзүрх дүүрэг, 16 дугаар хороо, 16 дугаар хороолол, АОС байрны 18-2 тоот хаягт оршин суух, Т

 

Бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд: Баянгол дүүрэг, 13 дугаар хороо, 3 дугаар хороолол, 1 дүгээр, 45 тоотод оршин суух хаягтай, Ха

 

Бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд: Баянгол дүүрэг, 13 дугаар хороо, 3 дугаар хороолол, 1 дүгээр, 45 тоотод оршин суух хаягтай,

 

Бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд: Баянгол дүүрэг, 13 дугаар хороо, 3 дугаар хороолол, 1 дүгээр, 45 тоотод оршин суух хаягтай,

 

Бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд: Баянгол дүүрэг, 13 дугаар хороо, 3 дугаар хороолол, 2а байрны 31 тоотод оршин суух бүртгэлтэй, Х

 

Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд: Баянгол дүүрэг, 8 дугаар хороо, 4 дүгээр хороолол, ард аюуш гудамж, 8-110 тоот хаягт оршин суух, Б

Үндсэн нэхэмжлэлийн шаардлага: хууль бус эзэмшлээс орон сууц чөлөөлүүлэх; 

Сөрөг нэхэмжлэлийн шаардлага: гэрээ хүчин төгөлдөр бусд тооцуулах, зээлийн гэрээний үүрэг биелэгдсэн, зээлийн төлбөр төлөгдсөн болохыг тогтоолгох,  барьцааны зүйл болох үл хөдлөх эд хөрөнгүүдийг буцаан олгохыг даалгах, зээлийн төлбөрт илүү төлөгдсөн 100,345,486.14 төгрөгийг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэл,  

Хбие даасан шаардлага: Гэрээ хүчин төгөлдөр бусад тооцуулах, зээлийн гэрээний үүрэг биелэгдсэн буюу зээлийн төлбөр бүрэн төлөгдсөн болохыг тогтоолгох, барьцаа хөрөнгө буцаан шилжүүлэхийг даалгах;

Ааанарын бие даасан шаардлага: Гэрээ хүчин төгөлдөр бусад тооцуулах, зээлийн гэрээний үүрэг биелэгдсэн буюу зээлийн төлбөр бүрэн төлөгдсөн болохыг тогтоолгох, барьцаа хөрөнгө буцаан шилжүүлэхийг даалгах;

Ааабие даасан шаардлага: Орон сууц чөлөөлүүлэх тухай хэргийг хянан хэлэлцэв. 

 

Шүүх хуралдааны оролцогч:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Энхбаяр

Хариуцагч, хариуцагч нарын болон бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд Ааа, Ааа, Ааанарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ааа

Хариуцагч нарын өмгөөлөгч О.Мягмарсүрэн

Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд Аааийн өмгөөлөгч О.Баяржаргал, Б.Гомбодорж

Бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд Хитгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Түвшинбаяр

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Хуяг 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

1/ Нэхэмжлэгч ххнь анх хариуцагч Ааа, Ааа, Ааа, Ааанарт холбогдуулж эрхийн улсын 0дугаарт бүртгэлтэй, Баянгол дүүрэг, 13 дугаар хороо, 3 дугаар хороолол, 2а байрны 31 тоот хаягт байршилтай, 18м2 талбайтай, 1 өрөө орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө, эрхийн улсын 0 дугаарт бүртгэлтэй, Баянгол дүүрэг, 13 дугаар хороо, 3 дугаар хороолол, 2а байрны 32 тоот хаягт байршилтай, 40м2 талбайтай, 3 өрөө орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг тэдний хууль бус эзэмшлээс чөлөөлүүлэх шаардлага гаргасан. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Ааа нас барсан тул бид түүнд холбогдох шаардлагаасаа татгалзсан.

Маргаан бүхий үл хөдлөх эд хөрөнгүүдийн өмчлөх эрхийг бид хуульд заасны дагуу олж авсан. Улмаар 2019 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр ххнь Ааатай худалдах-худалдан авах гэрээний дагуу өмчлөлийг шилжүүлсэн.  Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад бид хамтран нэхэмжлэгчээр Аааыг оролцуулах хүсэлтийг гаргасан боловч шүүхээс хангаагүй. Ийм учраас бид орон сууцыг хууль бус эзэмшлээс чөлөөлүүлэх тухай нэхэмжлэлээ дэмжиж байна. 

2/ Хариуцагчийн сөрөг нэхэмжлэлийн тухайд: Сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь зөвшөөрөхгүй. 2018 оны 4 дүгээр сарын 04-ний өдрийн “Орон сууц худалдах, худалдан авах гэрээ” нь Иргэний хуулийн хэм хэмжээг зөрчөөгүй, орон сууцыг худалдсан Х болон бусад этгээд нь хүсэл зоригоо хэн нэгний шахалт дарамтгүйгээр өөрсдөө илэрхийлж хийсэн хэлцэл тул хууль зөрчсөн асуудал байхгүй, хэн нэгнийг бид хуурч мэхлээгүй. Орон сууцнуудыг буцаан худалдах-худалдан авах нөхцөлтэйгөөр байгуулсан. Тохирсон хугацаанд зээлдэгч буюу хариуцагч нар зээлийг төлөөгүй учир байрыг цааш гэрээний дагуу  шилжүүлсэн. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад ажилласан шинжээч нарын 2 дүгнэлтүүд илт зөрүүтэй гарсан бол нэг шинжээч нь “бөөрөнхий” дүгнэлт гаргасан. Мөн зарим шинжээч нар өөр зүйлд төлөгдсөн мөнгийг хариуцагч нараас төлсөн мөнгө мэтээр буруу дүгнэлт гаргасан. Шүүхэд гэрчээр асуугдсан Эрдэнэцэцэг “...50 сая төгрөг зээлийн гэрээний үнийн дүнд орохгүй, ...Хбид 2-н дундын тооцоо” гэж мэдүүлсэн байдаг. Гэтэл уг мөнгийг оруулж тооцсон явдал байгаа. Иймд тул сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж өгнө үү. Хариуцагч нар ямар ч байсан зээлийн гэрээний үүргээ биелүүлээгүй учир орон сууцыг авсан үйл баримт байгаа.

3/ Бие даасан шаардлагуудын тухайд: Ааа, ААА, Ааа нарын бие даасан шаардлага уг хэрэг маргаанд хамааралгүй. Гэтэл шүүхээс тэдний бие даасан шаардлагыг хүлээн авсан. Хбие даасан шаардлагыг зөвшөөрөхгүй. Зээлдэгч нар зээлийн гэрээний үүргээ биелүүлээгүй учир дараа дараагийн гэрээг талуудын хүсэлтээр байгуулсан болно. Эцэст бие даасан шаардлага болон сөрөг нэхэмжлэл хангагдах боломжгүй, учир нь маргаан бүхий орон сууцнууд өөр этгээдийн өмчлөлд байгаа. Харин Ааабие даасан шаардлагыг дэмжиж байгаа гэжээ.

 

2. Хариуцагч талаас шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлдээ болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Хариуцагч Ааа, Х.Хуягбаатар, Ааа нарын зүгээс дараах сөрөг нэхэмжлэлийг гаргаж байна. Үүнд:

1/ 2018 оны 4 дүгээр сарын 04-ний өдөр эрхийн улсын 0дугаарт бүртгэлтэй, Баянгол дүүрэг, 13 дугаар хороо, 3 дугаар хороолол, 2а байрны 31 тоот хаягт байршилтай, 18м2 талбайтай 1 өрөө орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг худалдсан, “ХХХ” ХХК болон Х нарын хооронд байгуулагдсан “Орон сууц худалдах-худалдан авах гэрээ”,  2018 оны 4 дүгээр сарын 04-ний өдөр эрхийн улсын 0 дугаарт бүртгэлтэй, Баянгол дүүрэг, 13 дугаар хороо, 3 дугаар хороолол, 2а байрны 32 тоот хаягт байршилтай, 40м2 талбайтай 3 өрөө орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг худалдсан, “ХХХ” ХХК болон Х нарын хооронд байгуулагдсан “Орон сууц худалдах-худалдан авах гэрээ”-г Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1, 56.1.2, 56.1.8, 56.1.9 дэх хэсгүүдэд зааснаар хүчин төгөлдөр бусад тооцуулна.

2/ Х“Хх” ХХК-тай байгуулсан 2014 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн ЗГ1402/03 тоот зээлийн гэрээний, Д.Чанцалдуламын “Хх” ХХК-тай байгуулсан 2014 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн ЗГ1402/05 тоот зээлийн гэрээний, Аааийн “Хх” ХХК-тай байгуулсан 2014 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн ЗГ1402/04 тоот зээлийн гэрээнүүдийн үүрэг биелэгдсэн, зээлийн төлбөр төлөгдсөн болохыг тогтоолгоно.

3/ Барьцааны зүйл болох үл хөдлөх эд хөрөнгүүдийг буцаан олгохыг /чөлөөлүүлэх/ нэхэмжлэгчид даалгуулна. 

4/ “Хх” ХХК-иас зээлийн төлбөрт илүү төлөгдсөн 100,345,486.14 төгрөгийг гаргуулна.

5/ 2018 оны 4 дүгээр сарын 04-ний өдөр ххболон Х нарын хооронд байгуулагдсан “Орон сууц худалдах-худалдан авах гэрээ”-нүүдийг хүчин төгөлдөр бус байх хэлцэлд тооцуулна. 

6/ 2019 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр ххболон Ааа нарын хооронд байгуулагдсан эрхийн улсын 0дугаарт бүртгэлтэй, Баянгол дүүрэг, 13 дугаар хороо, 3 дугаар хороолол, 2а байрны 31 тоот хаягт байршилтай, 18м2 талбайтай, 1 өрөө орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө, эрхийн улсын 0 дугаарт бүртгэлтэй, Баянгол дүүрэг, 13 дугаар хороо, 3 дугаар хороолол, 2а байрны 32 тоот хаягт байршилтай, 40м2 талбайтай, 3 өрөө орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгүүдийг худалдсан “Үл хөдлөх эд хөрөнгө худалдах-худалдан авах гэрээ”-нүүдийг Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.10, 56.5 дахь хэсгүүдэд зааснаар хүчин төгөлдөр бус байх хэлцэлд тооцуулах, орон сууцнуудыг буцаан шилжүүлэхийг даалгаж өгнө үү.

Үндэслэл нь: 1/ “Х” ХХК анх Ааат зээл олгохдоо заавал барьцааны үл хөдлөх эд хөрөнгө хэрэгтэй гэсэн тул Х, Х.Хуягбаатар, Ааа нарын өмчлөлийн Баянгол дүүрэг, 13 дугаар хороо, 3 дугаар хороолол, 2А байр, 32 тоотод оршин байрлах, 40 м2 талбайтай, 3 өрөө орон сууцыг болон Х, Х.Хуягбаатар, Ааа нарын өмчлөлийн Баянгол дүүрэг, 13 дугаар хороо, 3 дугаар хороолол, 2А байр, 31 тоотод байрлах, 18 м2 талбайтай, 1 өрөө орон сууцыг барьцаалан Ааа нь 2014 оны 01 дүгээр сарын 27-ны өдөр 130,000,000 төгрөг зээлсэн. Уг зээлийн ЗГ1402/03 дугаартай гэрээнд зээлдүүлэгчийг төлөөлж гүйцэтгэх захирал ААА, зээлдэгчээр уг ББСБ-ын шаардсанаар үл хөдлөх хөрөнгийн өмчлөгч Хыг гарын үсэг зуруулж барьцааны 2014 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн  БГ1402/03 дугаартай гэрээ, БГ1402/03а дугаартай гэрээнүүдэд Х, Х.Хуягбаатар, Ааа нарын гарын үсэг зуруулсан. 2014 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн зээлийн ЗГ1402/04 дүгээр гэрээгээр Ааат 90,000,000 төгрөг зээлэхдээ зээлдүүлэгчээр гүйцэтгэх захирал ААА, уг ББСБ-ын шаардсанаар зээлдэгчээр үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгч Аааөөр гарын үсэг зуруулж, барьцааны 2014 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн БГ1402/04 дүгээр гэрээ байгуулж Ааа, Ааа, ААА, Ааа нарын өмчлөлийн Баянгол дүүрэг, 13 дугаар хороо, 3 дугаар хороолол, 1 дүгээр байр, 45 тоотын 40 м2 талбайтай, 3 өрөө орон сууцыг барьцаалж, барьцааны гэрээнд Ааа, Ааа, ААА, Ааа нараар гарын үсэг зуруулсан. 2014 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн зээлийн ЗГ1402/04 дүгээр гэрээгээр Ааат 90,000,000 төгрөг зээлэхдээ зээлдүүлэгчээр гүйцэтгэх захирал ААА, уг ББСБ-ийн шаардсанаар зээлдэгчээр үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгч Аааөөр гарын үсэг зуруулж, барьцааны 2014 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн БГ1402/04 дугаартай гэрээ байгуулж, Ааа, Ааа, ААА, Ааа нарын өмчлөлийн Баянгол дүүрэг, 13 дугаар хороо, 3 дугаар хороолол, 1 дүгээр байр, 45 тоотын 40 м2 талбайтай 3 өрөө орон сууцыг барьцаалж, барьцааны гэрээнд Ааа, Ааа, ААА, Ааа нараар гарын үсэг зуруулсан. 2014 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн зээлийн ЗГ1402/05 дугаарын гэрээгээр Ааат 40,000,000 төгрөг зээлдэхдээ зээлдүүлэгчээр гүйцэтгэх захирал ААА, тухайн ББСБ-ын шаардсанаар зээлдэгчээр Д.Чанцалдуламын гарын үсэг зуруулж, барьцаанд Д.Чанцалдуламын өмчлөлийн Баянгол дүүрэг, 8 дугаар хороо, 4 дүгээр хороолол, 8 дугаар байр, 110 тоот 18 м.кв талбайтай 1 өрөө орон сууцыг барьцаалж, 2014 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн БГ1402/05 дугаартай гэрээнд ББгарын үсэг зурж бүгд 260,000,000 төгрөгийг Ааа хэлж авахаар тохирсон. Үүнээс зээлийн шимтгэл гэж 2,600,000 төгрөг суутгаж, 2014 оны 02 дугаар сарын 01-ний өдрийг хүртэлх 4 хоногийн хүү гэж 2,000,000 төгрөг, бүгд 4,600,000 төгрөг суутгаж авч үлдээд, бэлэн гар дээр нь 255,400,000 төгрөг, Ааат өгсөн. Эргэн төлөлтийг ББСБ-ийн албан тушаалтнуудын хэлснээр гүйцэтгэх захирал ААА, зээлийн эдийн засагч Эрдэнэцэцэг, Оюунбаяр нарын хувийн данс руу нь нийт 327,342,000 төгрөг төлсөн. 2018 он гаргаад ххнь нэг тэрбум төгрөг төл, өгөхгүй бол байр чөлөөлж өг, албадан байрыг чинь гаргуулж авна гэж биднийг шахаж, айлган сүрдүүлж барьцаа 3 орон сууцыг өөрсдийнхөө нэр дээр албан хүчээр шилжүүлж авсан. Анх зээлийн гэрээний дагуу мөнгийг өгөхдөө санхүүгийн зарлагын баримт үйлдээгүй, өөрсдийн дотоод журнал дээрээ бичээд цаасанд хэвлэж гаргаад гарын үсэг зуруулсан. Уг баримтын 1 хувийг өгөөгүй, тооцоо нийлсэн ч өгдөггүй. Мөн эргэн төлөлтийн мөнгийг хувийнхаа дансуудаар авч байсан. Иймд 31, 32 тоот орон сууцнуудыг  худалдсан 2018 оны 4 дүгээр сарын 04-ний өдрийн “Орон сууц худалдах, худалдан авах гэрээ”-г Иргэний хуулийн 56.1.1, 56.1.2, 56.1.8, 56.1.9-т зааснаар хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцох үндэслэлтэй.  

2/ ххнь Хтай 2014 оны 01 дүгээр сарын 27-ны өдөр ЗГ1402/03 дугаар бүхий зээлийн гэрээг байгуулж 130,000,000 төгрөгийг, иргэн Д.Чанцалдуламтай 2014 оны 01 дүгээр сарын 27-ны өдөр ЗГ1402/05 дугаар бүхий зээлийн гэрээг байгуулж 40,000,000 төгрөгийг, иргэн Ааатэй 2014 оны 01 дүгээр сарын 27-ны өдөр ЗГ1402/04 дугаар бүхий зээлийн гэрээг байгуулж 90,000,000 төгрөгийг тус тус сарын 3.5 хувийн хүүтэй, 31, 32, 45 тоот хаягт байршилтай орон сууцуудыг тус тус барьцаалж, барьцааны гэрээ байгуулан зээлийг олгосон. Дээрх зээлийг хариуцагч Ааа өөрийн бизнесийн үйл ажиллагаанд буюу эргэлтийн хөрөнгийн зориулалтаар авсан ба тухайн үед барьцааны эд хөрөнгийн өмчлөгч этгээдтэй зээлийн гэрээг байгуулна гэсэн зээлдэгчийн шаардлагын дагуу иргэн Х, Д.Чанцалдулам, Ааа нар зээлийн гэрээнд гарын үсэг зурсан. Дээр дурдсан 3 зээлийн гэрээний дагуу 2014 оны 01 дүгээр сарын 27-ны өдөр иргэн Ааа нь зээлийн шимтгэл болон 4 хоногийн хүүг хасуулаад нийт 255,400,000 төгрөгийг бэлнээр хүлээн авсан эсэх тал дээр хариуцагч нар нь маргаантай зүйл байхгүй. Хариуцагч Ааа нь нэхэмжлэгч байгууллагын шаардсанаар зээлийн эргэн төлөлтийг ххзахирал ААА, Б.Эрдэнэцэцэг, Б.Оюунбаяр нарын хувийн данс руу шилжүүлж байсан ба өнөөдрийн байдлаар нийт 447,742,000 төгрөгийг нэхэмжлэгчид төлсөн. Үүнд: 2015 оны 01 дүгээр сарын 27-ны өдөр Б.Эрдэнэцэцэгийн эзэмшлийн ХААН банкны 5024578002 тоот данс руу 100,000,000 төгрөг, 2014 оны 8 дугаар сарын 22-ны өдөр АААийн ХААН банкны 5130004465 тоот данс руу 30,000,000 төгрөг, 2014 оны 9 дүгээр сарын 05-ны өдөр Б.Оюунбаярын Төрийн банкны 348900033709 тоот данс руу 10,000,000 төгрөг, 2014 оны 12 дугаар сарын 04-ний өдөр Б.Эрдэнэцэцэгийн эзэмшлийн Хаан банкны 5024578002 тоот данс руу 20,000,000 төгрөг, 2014 оны 8 дугаар сарын 14-ний өдөр АААийн Хаан банкны 5130004465 тоог данс руу 10,000,000 төгрөг, 2014 оны 11 дүгээр сарын 09-ний өдөр АААийн ХААН банкны 5130004465 тоот данс руу 47,742,000 төгрөг, 2014 оны 11 дүгээр сарын 26-ны өдөр АААийн ХААН банкны 5130004465 тоот данс руу 40,000,000 төгрөг, 2014 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн Б.Эрдэнэцэцэгийн эзэмшлийн Хаан банкны 5024578002 тоот данс руу 30,000,000 төгрөг, 2014 онд 12 дугаар сарын 15-ны өдөр Б.Эрдэнэцэцэгийн эзэмшлийн Хаан банкны 5024578002 тоот данс руу 90,000,000 төгрөг. 

 Мөн “Х” ХХК-ийн захирал АААийн Хаан банкны 5130004465 тоот данс руу 70,000,000 төгрөг тус тус бэлэн бус хэлбэрээр нэхэмжлэгчид зээлийн эргэн төлөлтийг хийж зээлийн гэрээний үүргээ зохих ёсоор биелүүлсэн. Нэхэмжлэгч “Хх” ХХК-ийн зүгээс 2018 оны 4 дүгээр сард хариуцагч нарын гэрт ирж уулзан нэг тэрбум төгрөгийн зээлийн төлбөртэй хэмээн мөн хэмжээний мөнгийг төлөхийг шаардаж, уг төлбөрийг төлөхөөс татгалзсан тохиолдолд барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулна, барьцаа хөрөнгийг суллаж өг хэмээн хууль бус арга хэлбэрээр айлган сүрдүүлж барьцааны 3 орон сууцыг нэр дээрээ шилжүүлэн авсан. Ийнхүү шилжүүлэн авахдаа хариуцагч нартай зээлийн гэрээний тооцооны талаар тооцоо нийлж акт үйлдээгүй бөгөөд үндэслэлгүйгээр нэг тэрбум төгрөгийг хүчээр тулгаж, орон сууц худалдах, худалдан авах гэрээ болон буцаан худалдан авах нөхцөлтэй худалдах, худалдан авах гэрээг байгуулсан. Уг худалдах, худалдан авах гэрээг байгуулахад нэхэмжлэгчийн зүгээс та нар зээлийн гэрээний төлбөр төлсөн баримтаа авч ирээд тооцоо нийлэн гэрээний үүрэг дуусгавар болсон тохиолдолд маргаан бүхий 3 байрыг буцаан олгохоор харилцан тохиролцсон боловч биднийг хуурч мэхлэн орон сууцыг албадан чөлөөлүүлэхээр шүүхэд хандсан.  Талуудын хооронд байгуулсан дээрх хэлцэл нь Иргэний хуулийн 44 дүгээр зүйлд заасан болзол тавьж хийсэн хэлцлийн шинжийг агуулж байх ба мөн хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2-т “Бий болох эсэх нь мэдэгдэхгүй, эсхүл нэгэнт бий болсныг нь хэлцэл хийгч талууд мэдээгүй байгаа үйл явдлаас шалтгаалан хэлцэлд заасан эрх, үүрэг нь үүсэхээр тохиролцсон бол хойшлуулах болзлоор хийсэн хэлцэл гэнэ”, 44.3-т “бий болох эсэх нь мэдэгдэхгүй байгаа үйл явдал бий болсноор хэлцлийг дуусгавар болгохоор тохиролцсон бол өөрчлөгдөх болзлоор хийсэн хэлцэл гэнэ” гэж заасантай нийцэж байна. Нэгэнт талуудын хооронд байгуулсан хэлцэл буюу гэрээний үүрэг биелэгдсэн болохыг тогтоосон тохиолдолд түүний үр дагавар нь өгсөн авсныг буцаан олгох үүрэг үүснэ. Иймд Х“Хх” ХХК-тай байгуулсан 2014 оны 01 дүгээр сарын 27-ны өдөр ЗГ1402/03 дугаар зээлийн гэрээний, иргэн Д.Чанцалдуламын “Хх” ХХК-тай байгуулсан 2014 оны 01 дүгээр сарын 27-ны өдөр ЗГ1402/05 дугаар зээлийн гэрээний, Аааийн “Хх” ХХК-тай байгуулсан 2014 оны 01 дүгээр сарын 27-ны өдөр ЗГ1402/04 дүгээр бүхий зээлийн гэрээнүүдийн үүрэг биелэгдсэн  буюу зээлийн төлбөр төлөгдсөн болохыг тогтоож өгнө үү. 

3/ Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шүүхээс томилогдон ажилласан бүрэлдэхүүнтэй шинжээчийн дүгнэлтээр “...хэрэв их дүнтэй үүргийн гүйцэтгэлийг эхэлж хангах зарчмаар тооцвол Хүндсэн зээлд 130,000,000 төгрөг, үндсэн хүүнд 32,255,548.93 төгрөг, нэмэгдүүлсэн хүүнд 6,451,109.79 төгрөг, Аааийн үндсэн зээлд 90,000,000 төгрөг, үндсэн хүүнд 30,833,509.42 төгрөг, нэмэгдүүлсэн хүүнд 6,166,701.88 төгрөг, Д.Чанцалдуламын үндсэн зээлд 40,000,000 төгрөг, үндсэн хүүнд 15,741,369.86 төгрөг, нэмэгдүүлсэн хүүнд 3,148,273.97 төгрөг буюу нийт 354,596,513.86 төгрөг төлөхөөр байна. Аааийг нийт 10 удаагийн гүйлгээгээр 454,942,000 төгрөгийн эргэн  төлөлтийг хийсэн гэж үзвэл 100,345,486.14 төгрөгийн илүү төлөлт хийсэн байна” гэж дүгнэсэн. Хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ааа миний бие зээлдүүлэгч “Хх” ХХК-д дээрх гурван зээлийн гэрээний дагуу үндсэн зээл, хүү нэмэгдүүлсэн хүүг бүрэн төлж гэрээгээр хүлээн үүргээ зохих ёсоор биелүүлсэн. Харин зээлдүүлэгч ххнь гэрээгээр хүлээсэн үүргээ ноцтой зөрчиж намайг хууран мэхэлж барьцааны зүйлийг өөрийн нэр дээр шилжүүлэх гэрээг хүч хэрэглэх замаар байгуулж намайг хохироосон болно. Дээрх 3 зээлийн гэрээний дагуу зээлийн төлбөрийг бүрэн төлж, илүү 100,345,486.14 төгрөг илүү төлж, хохирол хүлээсэн байх ба мөн зээлдүүлэгч болох “Хх” ХХК-ийн нэр дээр нэхэмжлэгч нарын өмчлөлийн үл хөдлөх эд хөрөнгүүдийг шилжүүлэх давхар хохирсон байна. Иймд “Хх” ХХК-иас зээлийн төлбөр илүү төлсөн 100,345,486.14 төгрөгийг гаргуулах үндэслэлтэй. 

4/ ххнь шүүхэд хандан нэхэмжлэл гаргасныхаа дараа иргэн Ааа гэгчтэй дахин “Үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээ”-г 2019 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр байгуулж нэхэмжлэлийн шаардлага болсон 31, 32 тоот  2 орон сууцны өмчлөх эрхийг шилжүүлсэн бүртгэл хийлгэжээ. Мөн Баянгол дүүрэг, 13 дугаар хороо, 3 дугаар хороолол, 1 дүгээр байр, 45 тоот хаягт байрлах 40 м2 талбай бүхий 3 өрөө орон сууцны лавлагааг авахад 2019 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр “Үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээ”-гээр О.Хүдэрийн нэр дээр өмчлөх эрхийг шилжүүлсэн байсан. Нэхэмжлэгч болон хариуцагч нарын хооронд 2018 оны 4 дүгээр сарын 04-ний өдөр байгуулагдсан буцаан худалдан авах нөхцөлтэй байгуулагдсан гэрээний үүрэг болон уг гэрээ хуульд нийцсэн эсэх талаар, зээлийн гэрээний үүрэг дуусгавар болсон эсэх, зээлийн илүү төлөлтийг буцаан гаргуулахаар шаардаж байхад нэхэмжлэгч тал маргаан бүхий орон сууцны өмчлөх эрхийг бусад гуравдагч этгээдэд давхар худалдан борлуулснаар хариуцагч нарын эрх хууль ёсны ашиг, сонирхол хөндөгдөж байна. Иргэний хуулийн 56 дугаар зүйлд хүчин төгөлдөр бусад тооцож болох хэлцлүүдийг заасан бөгөөд хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.10-т “...дээр дурдсанд хүчин төгөлдөр бус хэлцлийн үндсэн дээр хийсэн бусад хэлцэл ...хүчин төгөлдөр бус байна” гэжээ. Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.5-д “...Энэ хуулийн 56.1-д заасан хэлцэл хийсэн талууд нь уг хэлцлээр шилжүүлсэн бүх зүйлээ харилцан буцааж өгөх, боломжгүй бол үнийг нь төлөх үүрэгтэй...”, мөн хуулийн 56.6 дэх хэсэгт: “...хүчин төгөлдөр бус хэлцэл хийсэн буруутай этгээд нь бусдад учруулсан хохирлыг нөхөн төлнө...” гэж тус тус заасан ба нэхэмжлэгч “Хх” ХХК-ийн хууль бус үйлдлийн улмаас хариуцагч бидний эрх ашиг сонирхол шууд хөндөгдөж байна. Иймд дээр дурдсан үндэслэлээр ххболон Ааа нарын хооронд 2019 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр байгуулагдсан 70,000,000 төгрөг, 40,000,000 төгрөгийн үнэ бүхий 2 орон сууцыг худалдсан “Үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээ”-г хүчин төгөлдөр бус байх хэлцэлд тооцож, орон сууцуудыг буцаан шилжүүлэхийг даалган шийдвэрлэх үндэслэлтэй. 

5/ Нэхэмжлэгч нь 3 үл хөдлөх эд хөрөнгийг зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангах зорилгоор барьцаалсан. Зээлийн гэрээний хугацаанд зээлдэгч нар /Ааа/ зээлийн гэрээний үүргээ биелүүлж үндсэн зээл, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүг зохих ёсоор төлж ирсэн ба зээлийн гэрээний үүрэг дуусгавар болсон гэж ойлгож байтал зээлдүүлэгч “Хх” ХХК-иас 2018 онд холбогдож авсан зээлүүдээ бүрэн төлж дуусаагүй байна гэх шалтгаанаар барьцаа хөрөнгүүдийг өөрийн нэр дээр шилжүүлэн өгөх хүсэлт гаргасан. Ингэхдээ буцаан худалдах худалдан авах нөхцөлөөр гэрээ байгуулна гэсэн тул /тухайн үед хуульч нар нь дарамталж, өндөр зээлийн үлдэгдэлтэй байна, өрөндөө байраа гэж дарамталсан/ арга буюу зээлдэгч нар 2018 оны 4 дүгээр сарын 04-ний өдөр зээлдүүлэгч “Хх” ХХК-тай “Худалдах, худалдан авах гэрээ”-г байгуулж орон сууцуудын өмчлөх эрхээ зээлдүүлэгчид шилжүүлсэн ба үлдэгдэл гэх төлбөрийг харилцан тооцоо нийлж үнэхээр зээлийн үлдэгдэлтэй байгаа бол төлж орон сууцуудаа буцаан шилжүүлж авах нөхцөлөөр тохиролцсон. Зээлдэгч нь анх зээл олгох үеэс эхлэн биднийг хууран мэхэлсэн гэж үзэж байгаа бөгөөд зээлийг олгосон анхан шатны баримтуудыг бүрдүүлээгүй, эрх бүхий байгууллагад зээлийн гэрээг бүртгүүлээгүй, зээлийн эргэн төлөлтийг ББСБ-ын захирал, нягтлан бодогч нар нь өөрсдийн хувийн дансаар авсан төдийгүй 2018 оны 4 дүгээр сарын 04-ний өдөр маргаан бүхий гэрээнүүдийг байгуулахдаа үйл ажиллагааныхаа үндсэн зорилгыг зөрчиж зарим өмчлөгч нарын зөвшөөрөлгүй гэрээ байгуулсан. Санхүүгийн зохицуулах хороог шинжээчээр томилж зээлийн үлдэгдэл төлбөрийн талаарх тооцоолол, илүү болон дутуу төлөлтийн талаар шинжээчийн дүгнэлт гаргуулсан бөгөөд уг дүгнэлтээр зээлдэгч нар зээлийн гэрээний үүргээ биелүүлсэн болохыг дурдаж, зээлийн илүү төлөлт хийсэн болохыг тогтоосноос гадна Санхүүгийн зохицуулах хорооноос “Хх” ХХК-д албан шаардлагыг ч хүргүүлж байсан. Гэвч ххнь хууль, дүрэм, гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчиж 2018 оны 4 дүгээр сарын 04-ний өдөр хууль бусаар орон сууц худалдах, худалдан авах гэрээг хариуцагч талтай байгуулсан нь уг гэрээ хэлцэл хүчин төгөлдөр бус байх хэлцэлд тооцогдоно гэжээ.

6/ Ааабие даасан шаардлага болон үндсэн нэхэмжлэлийг бүхэлд нь зөвшөөрөхгүй. Учир Ааа, ААА, Ааа, Х нарын бие даасан шаардлага болон сөрөг нэхэмжлэлд дурдсанчлан талуудын байгуулсан гэрээ нь байгуулагдсан цагаасаа эхлээд хүчин төгөлдөр бус. Харин Х, Ааа, ААА, Ааа нарын бие даасан шаардлагыг дэмжиж байгаа гэжээ.

 

3. Ааа шүүхэд гаргасан бие даасан шаардлага болон тайлбартаа: Үүнд: Миний бие 2019 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр “Хх” ХХК-тай орон сууц худалдах, худалдан авах гэрээ байгуулж Баянгол дүүрэг, 13 дугаар хороо, 3 дугаар хороолол, 2а байрны 32 тоот хаягт байрлах 40 м2 талбайтай 3 өрөө орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг 70,000,000 төгрөгөөр, Баянгол дүүрэг, 13 дугаар хороо, 3 дугаар хороолол, 2а байрны 31 тоот хаягт байрлах 18 м2 талбайтай, нэг өрөө орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг 40,000,000 төгрөгөөр тус тус худалдан авч хууль журмын дагуу эрх бүхий байгууллагад бүртгүүлсэн. Ингэснээр хууль ёсны өмчлөгч нь иргэн Ааа миний бие болсон. 2 орон сууцны төлбөрт нийт 110,000,000 төгрөгийг “Хх” ХХК-ийн захирал АААийн Хаан банкны 5121039999 тоот дансанд 2019 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр шилжүүлсэн. Миний зүгээс өөрийн төлбөрийг төлж худалдан авсан орон сууцаа одоогийн эзэмшигч нарын өмчлөлөөс хэрхэн чөлөөлүүлэн авах талаар “Хх” ХХК-ийн эрх бүхий хүмүүстэй ярилцахад тэд “манай байгууллагын зүгээс орон сууц чөлөөлүүлэхээр шүүхэд нэхэмжлэл гаргасан, шүүхээр хэрэг шийдвэрлэх хүртэл хүлээж бай” гэсний дагуу миний бие худалдан авсан орон сууцаа чөлөөлөх талаар тодорхой үйлдэл хийгээгүй хүлээж байсан. Иймд 2а байрны 31, 32 тоот хаягт байршилтай 2 үл хөдлөх эд хөрөнгийг хариуцагч Ааа, Ааа, Ааанарын хууль бус эзэмшлээс чөлөөлж өгнө үү. Ааа болон “Хх” ХХК-ийн хооронд байгуулагдсан худалдах, худалдан авах гэрээ нь Иргэний хуулийн 243 дугаар зүйлд заасан шаардлагыг хангасан, хүчин төгөлдөр гэрээ байгуулагдсан гэж үзэж байх тул хариуцагч нарын гаргасан сөрөг нэхэмжлэл, бие даасан шаардлагуудыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

4. Ааа, Ааа, Ааанар бие даасан шаардлага болон тайлбартаа: Үүнд: ААА, Х нар “Хх” ХХК-иас 2014 оны 01 дүгээр сарын 27-ны өдөр ЗГ-1402/03 дугаар зээлийн гэрээгээр 130,000,000 төгрөгийг 3 сарын хугацаатай, сарын 3.5 хувийн хүүтэй зээлсэн. Мөн өдөр ЗГ-1402/05 дугаар зээлийн гэрээгээр ААА, Ааа нар 90,000,000 төгрөгийг 3 сарын хугацаатай, сарын 3.5 хувийн хүүтэй зээлсэн, мөн ЗГ-1402/04 дугаар зээлийн гэрээгээр ААА, ББнар 40,000,000 төгрөгийг 3 сарын хугацаатай, сарын 3.5 хувийн хүүтэй тус тус зээлсэн байдаг. Уг зээлийн гэрээнүүдийн үүргийн гүйцэтгэлийг хангах зорилгоор 2014 оны 01 дүгээр сарын 27-ны өдөр БГ1402/03а дугаар барьцааны гэрээ, БГ1402/03 дугаар барьцааны гэрээ, БГ1402/04 дүгээр барьцааны гэрээнүүдийг байгуулж Баянгол дүүргийн 13 дугаар хороо, 3 дугаар хороолол, 2а байрны 32 тоот хаягт байршилтай 40 м2 талбайтай 3 өрөө орон сууц, 31 тоот хаягт байрлах 1 өрөө орон сууц, 1 дүгээр байрны 45 тоот хаягт байрлах 40 м2 талбайтай 3 өрөө орон сууцыг тус тус барьцаалсан. Энэ хугацаанд зээлдэгч Ааа нар зээлийн гэрээний үүргээ зохих ёсоор биелүүлж үндсэн зээл, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүг зохих ёсоор төлж ирсэн ба зээлийн гэрээний үүрэг дуусгавар болсон гэж ойлгож байсан. Гэтэл зээлдүүлэгч “Хх” ХХК-иас 2018 онд холбогдон авсан зээлүүдээ бүрэн төлж дуусаагүй байна гэх шалтгаанаар барьцаа хөрөнгүүдийг өөрийн нэр дээр шилжүүлэн өгөх хүсэлт гаргасан. Ингэхдээ буцаан худалдах-худалдан авах нөхцөлөөр гэрээ байгуулъя гэсэн тул /тухайн үед хуульч нар нь дарамталж өндөр зээлийн үлдэгдэлтэй байна, өрөндөө байраа гэж дарамталсан/ бид 2018 оны 4 дүгээр сарын 04-ний өдөр худалдах, худалдан авах гэрээ байгуулж орон сууцуудын өмчлөх эрхээ зээлдүүлэгчид шилжүүлсэн ба үлдэгдэл гэх төлбөрийг харилцан тооцоо нийлж үнэхээр зээлийн үлдэгдэлтэй байгаа бол төлж орон сууцуудаа буцаан шилжүүлж авах нөхцөлөөр тохиролцсон байсан. Гэвч ххнь барьцаа хөрөнгүүдийн өмчлөх эрхийг шилжүүлэн авсны дараа Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд хандаж Ааа, Ааа, Х.Хуягбаатар, Х нарт холбогдуулан “...2а байрны 31, 32 тоот хаягт байрлах орон сууцуудыг хууль бус эзэмшлээс чөлөөлөөлүүлэх” тухай нэхэмжлэл гаргасан байсан ба уг нэхэмжлэлд шүүхээс 2018 оны 10 дугаар сарын 11-ний өдөр 013568 дугаар захирамжаар иргэний хэрэг үүсгэсэн.

Хэрэг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шүүхээс маргаан бүхий 31, 32 тоот үл хөдлөх эд хөрөнгийн дэлгэрэнгүй лавлагааг авсан. Улсын бүртгэлийн баримтуудаас үзэхэд нэхэмжлэгч “Ханбогд капитал” ББСБ ХХК шүүхэд хандан нэхэмжлэл гаргасныхаа дараа иргэн Ааа гэгч этгээдтэй дахин худалдах, худалдан авах гэрээг байгуулан 2019 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр 31, 32 тоот орон сууцнуудын өмчлөх эрхийг шилжүүлсэн бүртгэл хийлгэсэн болохыг олж мэдсэн. Энэхүү лавлагаа ирсэнтэй холбогдуулан Баянгол дүүрэг, 13 дугаар хороо, 3 дугаар хороолол, 1 дүгээр байр, 45 тоот хаягт байрлах 40 м2 талбай бүхий 3 өрөө орон сууцны лавлагааг авахад 2019 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр “Худалдах-худалдан авах гэрээ”-гээр О.Хүдэрийн нэр дээр өмчлөх эрхийг шилжүүлжээ.

ххнь зээлдэгч Аааөд холбогдуулан “...Баянгол дүүргийн 13 дугаар хороо. 3 дугаар хороолол, 1 дүгээр байр, 45 тоот хаягт байрлах 40 м2 талбай бүхий 3 ороо орон сууцыг чөлөөлүүлэх...” нэхэмжлэл гаргасан бөгөөд Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатын шүүхийн 2019 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн 102/Ш32019/01324 дугаар захирамжаар нэхэмжлэлээ дэмжиж ирээгүй үндэслэлээр нэхэмжлэлийг буцааж шийдвэрлэсэн. ххнь уг асуудлаар дахин шүүхэд нэхэмжлэл гаргалгүй өнөөдрийг хүрсэн ба шүүхээс нэхэмжлэлийг буцаахаас өмнө, шүүхээр маргаж байгааг мэдсээр байж өмчлөх эрх бусдад шилжүүлэн бүртгэл хийлгэсэн байна. Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд хянагдаж буй иргэний хэрэг маргааны ажиллагааны явцад хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ааа зээлийн эргэн төлөлтийн тооцооллын талаар маргаж Санхүүгийн зохицуулах хороог шинжээчээр томилж шинжээчийн дүгнэлт гаргуулсан болно. Уг шинжээчийн дүгнэлтээр  “...100,345,486.14 төгрөгийн илүү төлөлт хийсэн хйисэн байна” гэсэн ба зээлдэгч нар зээлийг бүрэн төлж барагдуулсан гэж үзэх үндэслэлтэй. Зээлдэгч нар зээлээ бүрэн төлсөн байхад “Хх" ХХК илтэд үндэслэлгүйгээр зээлийн өр төлбөр гарган улмаар барьцааны зүйлийг өөрийн нэр дээр шилжүүлэн авч бусад этгээдүүдэд давхар худалдан борлуулж өмчлөгч нарын хуулиар олгогдсон хууль ёсны эрх ашиг сонирхлыг хөндсөн төдийгүй зээлдэгч нарыг хууран мэхэлж, хүч хэрэглэн худалдах-худалдан авах гэрээ байгуулан давхар бусдад худалдан борлуулсан гэж үзэхээр байна. Иймд дараах бие даасан шаардлага гаргаж байна. Үүнд:

1/ Ааа, ААА, Ааа нарын 2018 оны 4 дүгээр сарын 04-ний өдөр “ХХХ” ХХК болон Ааа нарын хооронд байгуулагдсан эрхийн улсын 0дугаарт бүртгэлтэй, Баянгол дүүрэг, 13 дугаар хороо, 3 дугаар хороолол, 1 дүгээр байрны 45 тоот хаягт байршилтай, 40 м2 талбайтай, 3 өрөө орон сууцны “Орон сууц худалдах-худалдан авах гэрээ”-г Иргэний хуулийн 56, 59 дүгээр зүйлд зааснаар хууран мэхэлж хийсэн хэлцэл болохыг тогтоолгоно.

2/ Ааа болон “Хх” ХХК-ийн хооронд 2014 оны 01 дүгээр сарын 27-ны өдөр байгуулагдсан ЗГ1402/04 тоот зээлийн гэрээний үүрэг биелэгдсэн буюу зээлийн төлбөр бүрэн төлөгдсөн болохыг тогтоолгоно.

3/ Барьцааны зүйл болох эрхийн улсын 0дугаарт бүртгэлтэй, Баянгол дүүрэг, 13 дугаар хороо, 3 дугаар хороолол, 1 дүгээр байрны 45 тоот хаягт байршилтай, 40 м2 талбайтай, 3 өрөө орон сууцыг Ааа, Ааа, Ааанарт шилжүүлэхийг “Хх” ХХК-д даалгаж өгнө үү.

Ааабие даасан шаардлага болон үндсэн нэхэмжлэлийг бүхэлд нь зөвшөөрөхгүй. Учир бие даасан шаардлага болон сөрөг нэхэмжлэлд дурдсанчлан талуудын байгуулсан гэрээ нь байгуулагдсан цагаасаа эхлээд хүчин төгөлдөр бус. Харин Хбие даасан шаардлагыг дэмжиж байгаа гэжээ.

 

5. Х бие даасан шаардлага болон тайлбартаа: Үүнд: Х нь “Х” ХХК-иас 2014 оны 01 дүгээр сарын 27-ны өдөр ЗГ-1402/03 дугаар зээлийн гэрээгээр 130,000,000 төгрөгийг 3 сарын хугацаатай, сарын 3.5 хувийн хүүтэй зээлсэн. Уг зээлийн гэрээнүүдийн үүргийн гүйцэтгэлийг хангах зорилгоор 2014 оны 01 дүгээр сарын 27-ны өдөр БГ1402/03а дугаар барьцааны гэрээ, БГ1402/03 дугаар барьцааны гэрээ, БГ1402/04 дугаар барьцааны гэрээ байгуулагдаж Баянгол дүүргийн 13 дугаар хороо, 3 дугаар хороолол, 2а байрны 32 тоот хаягт байршилтай 40 м2 талбайтай 3 өрөө орон сууц, мөн 31 тоот хаягт байрлах 1 өрөө орон сууцыг барьцаалсан. Зээлдэгч нь зээлийн гэрээний үүргээ зохих ёсоор биелүүлж үндсэн зээл, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүг зохих ёсоор төлж ирсэн ба зээлийн гэрээний үүрэг дуусгавар болсон гэж болгож байтал зээлдүүлэгч “Хх” ХХК-иас 2018 онд холбогдон авсан зээлүүдээ бүрэн төлж дуусаагүй байна гэх шалтгаанаар барьцаа хөрөнгүүдийг өөрийн нэр дээр шилжүүлэн өгөх хүсэлт гаргасан. Ингэхдээ буцаан худалдах, худалдан авах нөхцөлөөр гэрээ байгуулъя гэсэн тул /тухайн үед хуульч нар нь дарамталж, өндөр зээлийн үлдэгдэлтэй байна, өрөндөө байраа гэж дарамталсан/ бид 2018 оны 4 дүгээр сарын 04-ний өдөр худалдах, худалдан авах гэрээ байгуулж орон сууцуудын өмчлөх эрхээ зээлдүүлэгчид шилжүүлсэн ба үлдэгдэл гэх төлбөрийг харилцан тооцоо нийлж үнэхээр зээлийн үлдэгдэлтэй байгаа бол төлж орон сууцуудаа буцаан шилжүүлж авах нөхцөлөөр тохиролцсон байсан. Гэвч ххнь барьцаа хөрөнгүүдийн өмчлөх эрхийг шилжүүлэн авсны дараа Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд хандаж Ааа, Ааа, Х.Хуягбаатар, Х нарт холбогдуулан “...31, 32 тоот хаягт байрлах орон сууцуудыг хууль бус эзэмшээс чөлөөлүүлэх...” нэхэмжлэл гаргасан байсан. 

Маргаан бүхий орон сууцнуудын бүртгэлийн лавлагаанаас үзэхэд “Ханбогд капитал” ББСБ нь шүүхэд хандан нэхэмжлэл гаргасныхаа дараа иргэн Ааа гэгч этгээдтэй дахин худалдах, худалдан авах гэрээг байгуулан 2019 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр 31, 32 тоот орон сууцнуудын өмчлөх эрхийг Ааа гэгчид шилжүүлсэн.

Хэрэг маргааны ажиллагааны явцад Санхүүгийн зохицуулах хороо шинжээчээр ажилласан. Шинжээчийн дүгнэлтээр “..хэрэв их дүнтэй үүргийн гүйцэтгэлийг эхэлж хангах зарчмаар тооцвол иргэн Хүндсэн зээлд 130,000,000 төгрөг, үндсэн хүүнд 32,255,548.93 төгрөг, нэмэгдүүлсэн хүүнд 6,451,109.79 төгрөг, иргэн Аааийн үндсэн зээлд 90,000,000 төгрөг, үндсэн хүүнд 30,833,509.42 төгрөг, нэмэгдүүлсэн хүүнд 6,166,701.88 төгрөг, иргэн Д.Чанцалдуламын үндсэн зээлд 40,000,000 төгрөг, үндсэн хүүнд 15,741,369.86 төгрөг, нэмэгдүүлсэн хүүнд 3,148,273.97 төгрөг буюу нийт 354,596,513.86 төгрөг төлөхөөр байна. Иргэн Аааийг нийт 10 удаагийн гүйлгээгээр 454,942,000 төгрөгийн эргэн төлөлтийг хийсэн гэж үзвэл 100,345,486.14 төгрөгийн илүү төлөлт хийсэн хйисэн байна” гэсэн дүгнэлт гарсан ба зээлдэгч нар зээлийг бүрэн төлж барагдуулсан гэж үзэх үндэслэлтэй байгаа.

Зээлдэгч нар зээлээ бүрэн төлсөн байхад ххилтэд үндэслэлгүйгээр зээлийн ор төлбөр гарган улмаар барьцааны зүйлийг өөрийн нэр дээр шилжүүлэн авч бусад этгээдүүдэд давхар худалдан борлуулж өмчлөгч нарын хуулиар олгогдсон хууль ёсны эрх ашиг сонирхлыг хөндсөн төдийгүй зээлдэгч нарыг хууран мэхэлж, хүч хэрэглэн худалдах, худалдан авах гэрээ байгуулан давхар бусдад худалдан борлуулсан гэж үзэхээр байна. Иймд дараах бие даасан шаардлага гаргаж байна. Үүнд:

1/ 2018 оны 4 дүгээр сарын 04-ний өдөр “ХХХ” ХХК  болон Х нарын хооронд байгуулагдсан “Орон сууц худалдах-худалдан авах гэрээ”-г хууран мэхэлж хийсэн хэлцэл болохыг тогтоолгоно.  

2/ Х болон “Хх” ХХК-ийн хооронд 2014 оны 01 дүгээр сарын 27-ны өдөр байгуулагдсан ЗГ1402/03 тоот зээлийн гэрээний үүрэг биелэгдсэн буюу зээлийн төлбөр бүрэн төлөгдсөн болохыг тогтоолгоно. 

3/ Барьцааны зүйл болох эрхийн улсын 0дугаарт бүртгэлтэй, Баянгол дүүрэг, 13 дугаар хороо, 3 дугаар хороолол, 2а байрны 31 тоот хаягт байршилтай, 18м2 талбайтай, 1 өрөө орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө, эрхийн улсын 0 дугаарт бүртгэлтэй, Баянгол дүүрэг, 13 дугаар хороо, 3 дугаар хороолол, 2а байрны 32 тоот хаягт байршилтай, 40м2 талбайтай, 3 өрөө орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг буцаан шилжүүлэхийг “Хх” ХХК-д даалгаж өгнө үү. 

Ааабие даасан шаардлага болон үндсэн нэхэмжлэлийг бүхэлд нь зөвшөөрөхгүй. Учир бие даасан шаардлага болон сөрөг нэхэмжлэлд дурдсанчлан талуудын байгуулсан гэрээ нь байгуулагдсан цагаасаа эхлээд хүчин төгөлдөр бус. Харин Ааа, ААА, Ааа нарын бие даасан шаардлагыг дэмжиж байгаа гэжээ.

 

6. Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд ББшүүхэд гаргасан тайлбартаа: Миний бие тус иргэний хэрэгт бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдийн хувиар оролцох болсон. Цаашид өөрийн биеэр оролцох шаардлагагүй бөгөөд миний өөрийн байр суурь бол хариуцагч Ааа нарын тайлбар, сөрөг нэхэмжлэлийн байр суурийг дэмжсэн байр суурьтай байна гэжээ.

 

7. Нэхэмжлэгчийн зүгээс дараах баримтуудыг шүүхэд гаргаж өгсөн. Үүнд: нэхэмжлэл /1 хавтас 1-2/, шүүхэд төлөөлөх итгэмжлэл /1 хавтас 3, 134, 2 хавтас 78, 3 хавтас 17, 28, 94, 4 хавтас 184/, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт /1 хавтас 4/, 2018 оны 4 дүгээр сарын 04-ний өдрийн “Орон сууц худалдах, худалдан авах гэрээ”-ний хуулбар /1 хавтас 6-7/, Ааагийн иргэний үнэмлэхийн хуулбар /1 хавтас 8, 15, 19/, Х.Хуягбаатарын төрсний гэрчилгээний хуулбар /1 хавтас 9, 16/, Х.Анударийн иргэний үнэмлэхийн хуулбар /1 хавтас 10, 15/, 2018 оны 4 дүгээр сарын 04-ний өдийн “Үл хөдлөх эд хөрөнгө буцаан худалдах, худалдан авах гэрээ”-ний хуулбар /1 хавтас 11-13/ Х, Х.Хуягбаатар, Ааа нарын “Хх” ХХК-д гаргасан хүсэлтийн хуулбар /1 хавтас 14, 17/, итгэмжлэлийн хуулбар /1 хавтас 19/, үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар /1 хавтас 20-21/, улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар /1 хавтас 22/, тусгай зөвшөөрлийн гэрчилгээний хуулбар /1 хавтас 23/, хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээ /2 хавтас 200-201/.

 

8. Хариуцагч нараас дараах нотлох баримтуудыг шүүхэд гаргаж өгсөн. Үүнд: шүүхэд төлөөлөх итгэмжлэл /1 хавтас 33, 136-137, 2 хавтас 83, 4 хавтас 170/, хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээ /1 хавтас 35, 74, 203/, 2018 оны 4 дүгээр сарын 04-ний өдрийн “Үл хөдлөх эд хөрөнгө буцаан худалдах, худалдан авах гэрээ”-ний хуулбар /1 хавтас 42-44/, Аааийн иргэний үнэмлэхийн хуулбар /1 хавтас 45/, Х.Анударийн иргэний үнэмлэхийн хуулбар /1 хавтас 46, 80/, 2014 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн ЗГ1402/03 тоот зээлийн гэрээний хуулбар /1 хавтас 47-49/, 2014 оны 01 дүгээр сарын 27-ны өдөр БГ1402/03 тоот барьцааны гэрээний хуулбар /1 хавтас 50-51/, 2014 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн БГ1402/03а тоот барьцааны гэрээний хуулбар /1 хавтас 52-53/, үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээний хуулбар /1 хавтас 54, 56/, Х, Ааа нарын иргэний үнэмлэхийн хуулбар /1 хавтас 55/, Ааа, Ааанарын төрсний гэрчилгээний хуулбар /1 хавтас 57, 75, 79/, 2018 оны 4 дүгээр сарын 04-ний өдрийн “Орон сууц худалдах, худалдан авах гэрээ”-ний хуулбар /1 хавтас 58-59/, Аааийн иргэний үнэмлэхийн хуулбар /1 хавтас 60, 67/, Ааагийн иргэний үнэмлэхийн хуулбар /1 хавтас 61, 74, 78/, АААгийн төрсний гэрчилгээний хуулбар /1 хавтас 62/, Ааагийн төрсний гэрчилгээний хуулбар /1 хавтас 63/, 2018 оны 4 дүгээр сарын 04-ний өдрийн “Үл хөдлөх эд хөрөнгө буцаан худалдах, худалдан авах гэрээ”-ний хуулбар /1 хавтас 64-66/, итгэмжлэл /1 хавтас 68, 70/, Хгадаад пасспортны хуулбар /1 хавтас 69, 71/,  2018 оны 4 дүгээр сарын 04-ний өдрийн “Орон сууц худалдах, худалдан авах гэрээ”-ний хуулбар /1 хавтас 72-73, 76-77/, 2014 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн ЗГ14/1402/05 тоот зээлийн гэрээний хуулбар /1 хавтас 81-83/, 2014 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн БГ1402/05 тоот барьцааны гэрээний хуулбар /1 хавтас 84-85/, үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн гэрчилгээний хуулбар /1 хавтас 86, 91/, 2014 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн ЗГ1402/04 тоот зээлийн гэрээний хуулбар /1 хавтас 87-89/, Ааа, Ааа нарын иргэний үнэмлэхийн хуулбар /1 хавтас 90/, ААА, Ааа нарын төрсний гэрчилгээний хуулбар /1 хавтас 92/, 2014 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн БГ1402/04 тоот барьцааны гэрээний хуулбар /1 хавтас 93-94/, Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2018 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн 102/ШЗ2018/14407 тоот “Иргэний хэрэг үүсгэх” тухай захирамжийн хуулбар /1 хавтас 95/, Санхүүгийн зохицуулах хорооны 2018 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн 9/4383 тоот албан бичиг /1 хавтас 96/, Аааийн Хаан банкны депозит дансны дэлгэрэнгүй хуулга /1 хавтас 97, 100/, Хаан банкны орлогын мэдүүлгийн хуулга /1 хавтас 98, 101/, ХТөрийн банкны депозит дансны харилцагчийн монгол хуулга /1 хавтас 99/, Хзээлийн үлдэгдлийн тооцоолол /1 хавтас 141-142/, Х.Анударийн эд хөрөнгөтэй эсэх дэлгэрэнгүй лавлагаа /1 хавтас 164/, Х.Хуягбаатарын төрсний бүртгэлийн лавлагаа /1 хавтас 165/, Хгадаад үнэмлэх авсан тодорхойлолтын хуулбар /1 хавтас 166-168/, Х тайлбар, холбогдох баримтууд /1 хавтас 169-174/, итгэмжлэл /1 хавтас 56/, Хгарын үсгийн загвар /2 хавтас 60-69/, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт /2 хавтас 87-90, 172-173, 210, 3 хавтас 145, 193/, Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2021 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн 101/ШЗ2021/18674 дүгээр “Иргэний хэрэг үүсгэх тухай” захирамжийн хуулбар /3 хавтас 98/, Хаан банкны мөнгөн шилжүүлгийн баримтын хуулбар /3 хавтас 115/, Ааагийн нас барсны гэрчилгээний хуулбар /3 хавтас 116/, “ББ” ХХК-ийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар /3 хавтас 117/, “ББ” ХХК-ийн дүрэм /3 хавтас 118-120/, Д.Хин иргэний үнэмлэхийн хуулбар /3 хавтас 121/, 2021 оны 4 дүгээр сарын 16-ны өдрийн “Хөдөлмөрийн гэрээ”-ний хуулбар /4 хавтас 172-174/.

9. Бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд Ааааас дараах нотлох баримтуудыг шүүхэд гаргаж өгсөн. Үүнд: бие даасан шаардлага /3 хавтас 80-81/, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт /3 хавтас 83/, шүүхэд төлөөлөх итгэмжлэл /3 хавтас 95, 228/.

 

10. Бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд Ааа, Ааа, Ааанар дараах нотлох баримтуудыг шүүхэд гаргаж өгсөн. Үүнд: бие даасан шаардлага /4 хавтас 56-58/, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт /4 хавтас 59-60/, Аааийн иргэний үнэмлэхийн хуулбар /4 хавтас 61/, шүүхэд төлөөлөх итгэмжлэл /4 хавтас 62/, эрх зүйн туслалцаа үзүүлэх гэрээ /4 хавтас 63-64/, ААА, Ааа нарын төрсний гэрчилгээний хуулбар /4 хавтас 65, 82-83/, Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2022 оны 7 дугаар сарын 28-ны өдрийн 101/ШЗ2022/17916 дугаар “Хэрэгсэхгүй болгох тухай” захирамж /4 хавтас 66-70, Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 8 дугаар сарын 30-ны өдрийн 101/ШТ2022/00423 дугаар “Гомдол шийдвэрлэх тухай” тогтоол /4 хавтас 71-72/, үл хөдлөх эд хөрөнгийн лавлагаа /4 хавтас 75-76/, нотариатч Д.Бямбын №133 тоот бүртгэлийн дэвтрийн хуулбар /4 хавтас 77-78/, 2018 оны 4 дүгээр сарын 04-ний өдрийн “Орон сууц худалдах, худалдан авах гэрээ”-ний хуулбар /4 хавтас 79/, Ааагийн иргэний үнэмлэхийн хуулбар /4 хавтас 80/, Аааийн иргэний үнэмлэхийн хуулбар /4 хавтас 81, 88/, үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар /4 хавтас 84/, 2018 оны 4 дүгээр сарын 04-ний өдрийн “Үл хөдлөх эд хөрөнгө буцаан худалдах, худалдан авах гэрээ”-ний хуулбар /4 хавтас 85-87/, 2018 оны 4 дүгээр сарын 04-ний өдрийн “Хх” ХХК-д гаргасан Ааа, Ааа, ААА, Ааа нарын хүсэлтийн хуулбар /4 хавтас 89/, 2018 оны 4 дүгээр сарын 04-ний өдрийн “Хх” ХХК-д гаргасан Аааийн хүсэлтийн хуулбар /4 хавтас 93/, Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2021 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн 101/ШЗ2021/17457 дугаар  “Нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах тухай” захирамжийн хуулбар /4 хавтас 94-95/, Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2018 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн 102/ШЗ2018/16848 дугаар “Нотлох баримт гаргуулж, шүүх хуралдаан хойшлуулах тухай” захирамж /4 хавтас 96-99/, “Хх” ХХЗ-ийн дүрэм /4 хавтас 100-102/, хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар /4 хавтас 103/, Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2019 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн 102/ШЗ2019/01324 дугаар “Нэхэмжлэлийг буцаах тухай” захирамж /4 хавтас 107/,   Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2018 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн 102/ШЗ2018/14407 дугаар “Иргэний хэрэг үүсгэх тухай” захирамжийн хуулбар /4 хавтас 113/.

 

11. Бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд Хаас дараах нотлох баримтуудыг шүүхэд гаргаж өгсөн. Үүнд: бие даасан шаардлага /4 хавтас 158-160/, шүүхэд төлөөлөх итгэмжлэл /4 хавтас 161/, гадаад пасспортын хуулбар /4 хавтас 162/.

 

12. Нэхэмжлэгчийн хүсэлтээр дараах нотлох баримтуудыг шүүхээс бүрдүүлсэн. Үүнд: Б.Оюунбаяр, Б.Эрдэнэцэцэг нарын гэрчийн мэдүүлэг /2 хавтас 248-249, 3 хавтас 4-5/, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2022 оны 5 дугаар сарын 16-ны өдрийн 66 тоот дүгнэлт /3 хавтас 179-185/. 

 

13. Хариуцагч нарын хүсэлтээр дараах нотлох баримтуудыг шүүхээс бүрдүүлсэн. Үүнд: кассын орлогын ордерын хуулбар /1 хавтас 122-123, 131-132/, Санхүүгийн зохицуулах хорооны 2018 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн 3/4598 тоот албан бичиг /1 хавтас 124/, Санхүүгийн зохицуулах хорооны Улсын байцаагчийн 2018 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн 54 тоот албан шаардлагын хуулбар /1 хавтас 125-126/, бэлэн мөнгөний зарлагын баримтын хуулбар /1 хавтас 128-130/, Төрийн банкны депозит дансны харилцагчийн монгол хуулганы хуулбар /1 хавтас 156/, Хаан банкны депозит дансны дэлгэрэнгүй хуулга 1 хавтас 158/, Санхүүгийн зохицуулах хорооны 2019 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн 4/152 тоот албан бичиг /1 хавтас 200/, Баянгол дүүргийн Улсын бүртгэлийн- хэлтсийн 2019 оны 01 дүгээр сарын 21-ний өдрийн 87 тоот албан бичиг, хавсралт /1 хавтас 201-250, 2 хавтас 1-55/, Хаан банкны АААийн депозит дансны дэлгэрэнгүй хуулга /2 хавтас 104, 144/, Санхүүгийн зохицуулах хорооны 2023 оны 3 дугаар сарын 06-ны өдрийн 3/788 тоот албан бичиг, шинжээчийн дүгнэлт /2 хавтас 115-163, 2 хавтас 187-189/, Ааа, Д.Хишигжаргал, ББнарын мэдүүлэг /3 хавтас 1-3, 6-10/, Монгол банкны 2022 оны 7 дугаар сарын 20-ны өдрийн н/102 тоот албан бичиг, зээлийн мэдээллийн сангийн лавлагаа /3 хавтас 201-207/

 

Зохигчийн тайлбар, хэрэгт цугларсан баримтуудыг судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Нэг.

 

Хэрэгт дараах зээлийн болон барьцааны гэрээнүүд авагджээ. Үүнд:

 

1. 2014 оны 01 дүгээр сарын 27-ны өдөр ххболон зээлдэгч Х нарын хооронд байгуулагдсан ЗГ1402/03 тоот зээлийн гэрээ. Гэрээгээр ххнь Хд 130,000,000 төгрөгийг 3 сарын хугацаатай, сарын 3.5 хувийн хүүтэйгээр олгохоор болсон байна /1 хавтас, 47-49/.

 

Дээрх гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангах зорилгоор мөн өдрөө БГ1402/03 тоот “Барьцааны гэрээ” байгуулж, эрхийн улсын 0дугаарт бүртгэлтэй, Баянгол дүүрэг, 13 дугаар хороо, 3 дугаар хороолол, 2а байрны 31 тоот хаягт байршилтай, 18м2 талбайтай, 1 өрөө орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө, эрхийн улсын 0 дугаарт бүртгэлтэй, Баянгол дүүрэг, 13 дугаар хороо, 3 дугаар хороолол, 2а байрны 32 тоот хаягт байршилтай, 40м2 талбайтай, 3 өрөө орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгүүдийг барьцаалжээ /1 хавтас, 50-57/. 

 

2. 2014 оны 01 дүгээр сарын 27-ны өдөр ххболон зээлдэгч ББнарын хооронд байгуулагдсан ЗГ1402/05 тоот зээлийн гэрээ. Гэрээгээр ххнь Д.Чанцалдуламд 40,000,000 төгрөгийг 3 сарын хугацаатай, сарын 3.5 хувийн хүүтэйгээр олгохоор болсон /1 хавтас, 81-83/.

 

Дээрх гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангах зорилгоор мөн өдрөө БГ1402/05 тоот “Барьцааны гэрээ” байгуулж, эрхийн улсын 0дугаарт бүртгэлтэй, Баянгол дүүрэг, 8 дугаар хороо, 4 дүгээр хороолол, 8 дугаар байрны 110 тоот хаягт байршилтай, 18м2 талбайтай, 1 өрөө орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг барьцаалсан байна. /1 хавтас, 84-86/. 

 

3. 2014 оны 01 дүгээр сарын 27-ны өдөр “ХХХ” ХХК болон зээлдэгч Ааа нарын хооронд байгуулагдсан ЗГ 1402/04 тоот зээлийн гэрээ. Гэрээгээр ххнь Аааөд 90,000,000 төгрөгийг 3 сарын хугацаатай, сарын 3.5 хувийн хүүтэйгээр олгохоор болжээ. /1 хавтас, 87-89/.

 

Дээрх гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангах зорилгоор мөн өдрөө БГ1402/04 тоот “Барьцааны гэрээ” байгуулж, эрхийн улсын 0дугаарт бүртгэлтэй, Баянгол дүүрэг, 13 дугаар хороо, 3 дугаар хороолол, 1 дүгээр байрны 45 тоот хаягт байршилтай, 40м2 талбайтай, 3 өрөө орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг барьцаалсан байна. /1 хавтас, 93-94/. 

 

Хоёр.   

 

1. 2018 оны 4 дүгээр сарын 04-ний өдөр Х, Х.Хуягбаатар, Ааа нар “ХХХ” ХХК-д дараах агуулга бүхий хүсэлтийг гаргасан байна. Үүнд:

1/ Талууд харилцан тохиролцсоны дагуу 2014 оны 01 дүгээр сарын 27-ны өдөр танай банк бус санхүүгийн байгууллагатай байгуулсан ЗГ 1402/03 дугаартай зээлийн гэрээний үүрэгт нийт 161,000,000 төгрөг төлөх үүрэгтэй болсон бөгөөд зээлдэгч Х миний бие энэхүү төлбөрийг хүлээн зөвшөөрч байна.

2/ Энэхүү зээлийн гэрээний үүргийг талуудын хооронд 2014 оны 01 дүгээр сарын 27-ны өдөр байгуулсан дараах барьцааны гэрээнүүдийн дагуу барьцаалсан үл хөдлөх эд хөрөнгүүдээ ЗГ 1402/03 дугаартай зээлийн гэрээний дагуу төлөх нийт төлбөрийн дүндээ тооцон “Хх” ХХК-ийн өмчлөлд шилжүүлэн дуусгавар болгон хаах хүсэлтэй байна. Үүнд:

а. Эрхийн улсын 0дугаарт бүртгэлтэй, Баянгол дүүрэг, 13 дугаар хороо, 3 дугаар хороолол, 2а байрны 31 тоот хаягт байршилтай, 18м2 талбайтай, 1 өрөө орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө – 61,000,000 төгрөг;

б. Эрхийн улсын 0 дугаарт бүртгэлтэй, Баянгол дүүрэг, 13 дугаар хороо, 3 дугаар хороолол, 2а байрны 32 тоот хаягт байршилтай, 40м2 талбайтай, 3 өрөө орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө -100,000,000 төгрөг;

 

2. 2018 оны 4 дүгээр сарын 04-ний өдөр Х нь “ХХХ” ХХК-д дараах агуулга бүхий хүсэлтийг гаргасан байна. Үүнд:

1/ Миний бие 2014 оны 01 дүгээр сарын 27-ны өдөр байгуулсан ЗГ1402/03 дугаартай зээлийн гэрээний үүрэгт зээлийн барьцаанд байсан нэр бүхий үл хөдлөх эд хөрөнгүүдээ шилжүүлсэн. Үүнд:

а. Эрхийн улсын 0дугаарт бүртгэлтэй, Баянгол дүүрэг, 13 дугаар хороо, 3 дугаар хороолол, 2а байрны 31 тоот хаягт байршилтай, 18м2 талбайтай, 1 өрөө орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө – 61,000,000 төгрөг;

б. Эрхийн улсын 0 дугаарт бүртгэлтэй, Баянгол дүүрэг, 13 дугаар хороо, 3 дугаар хороолол, 2а байрны 32 тоот хаягт байршилтай, 40м2 талбайтай, 3 өрөө орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө -100,000,000 төгрөг;

Шилжүүлсэн хөрөнгөө 2018 оны 9 дүгээр сарын 30-ны өдрийг хүртэл хугацаанд миний бие эзэмшиж, ашиглахаар талууд харилцан тохиролцсон бөгөөд миний бие дараах хүсэлтийг гаргаж байгааг авч, зохих гэрээг байгуулж өгнө үү. Үүнд:

1/ 2018 оны 9 дүгээр сарын 30-ны өдрийг хүртэлх хугацаанд танай байгууллага шилжүүлэн авсан дээрх үл хөдлөх эд хөрөнгө буюу орон сууцыг бусдад худалдах болон барьцаалахаар ямар нэг хөдөлгөөн хийхгүй болохоо хүлээн зөвшөөрөх;

2/ Дурдсан хугацааны дотор миний бие зээлийн төлбөрт шилжүүлсэн дээрх орон сууцуудаа буцаан худалдан авах давуу эрхийг надад олгож энэхүү нөхцөлөө гэрээгээр баталгаажуулах;

3/ Дээрх нөхцөлийг хүлээн зөвшөөрсөн нөхцөлд миний бие төлбөрт тооцон шилжүүлсэн үнийн дүнд сарын 3 хувийн хүү тооцон төлбөрийг нэмэгдүүлэн төлөх боломжтой тул энэ талаар талуудын хооронд байгуулагдах гэрээнд тусгах.  

 

3. 2018 оны 4 дүгээр сарын 04-ний өдөр Ааа нь “ХХХ” ХХК-д дараах хүсэлтийг гаргасан байна. Үүнд:

1/ Талууд харилцан тохиролцсоны дагуу 2014 оны 01 дүгээр сарын 27-ны өдөр танай банк бус санхүүгийн байгууллагатай байгуулсан ЗГ 1402/04 дугаартай зээлийн гэрээний үүрэгт нийт 107,000,000 төгрөг төлөх үүрэгтэй болсон бөгөөд зээлдэгч Д.Батманх миний бие энэхүү төлбөрийг хүлээн зөвшөөрч байна.

2/ Энэхүү зээлийн гэрээний үүргийг талуудын хооронд 2014 оны 01 дүгээр сарын 27-ны өдөр байгуулсан дараах барьцааны гэрээний дагуу барьцаалсан үл хөдлөх эд хөрөнгүүдээ ЗГ 1402/04 дугаартай зээлийн гэрээний дагуу төлөх нийт төлбөрийн дүндээ тооцон “Хх” ХХК-ийн өмчлөлд шилжүүлэн дуусгавар болгон хаах хүсэлтэй байна. Үүнд:

а. Эрхийн улсын 0дугаарт бүртгэлтэй, Баянгол дүүрэг, 13 дугаар хороо, 3 дугаар хороолол, 1 байрны 45 тоот хаягт байршилтай, 40м2 талбайтай, 3 өрөө орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө – 107,000,000 төгрөг.

 

4. 2018 оны 4 дүгээр сарын 04-ний өдөр Ааа нь “ХХХ” ХХК-д дараах хүсэлтийг гаргасан байна. Үүнд:

1/ Миний бие 2014 оны 01 дүгээр сарын 27-ны өдөр танай банк бус санхүүгийн байгууллагатай байгуулсан ЗГ1402/04 дугаартай зээлийн гэрээний үүрэгт зээлийн барьцаанд байсан нэр бүхий үл хөдлөх эд хөрөнгөө шилжүүлсэн. Үүнд:

а. Эрхийн улсын 0дугаарт бүртгэлтэй, Баянгол дүүрэг, 13 дугаар хороо, 3 дугаар хороолол, 1 байрны 45 тоот хаягт байршилтай, 40м2 талбайтай, 3 өрөө орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө – 107,000,000 төгрөг.

Шилжүүлсэн хөрөнгөө 2018 оны 9 дүгээр сарын 30-ны өдрийг хүртэл хугацаанд миний бие эзэмшиж, ашиглахаар талууд харилцан тохиролцсон бөгөөд миний бие дараах хүсэлтийг гаргаж байгааг авч, зохих гэрээг байгуулж өгнө үү. Үүнд:

1/ 2018 оны 9 дүгээр сарын 30-ны өдрийг хүртэлх хугацаанд танай байгууллага шилжүүлэн авсан дээрх үл хөдлөх эд хөрөнгө буюу орон сууцыг бусдад худалдах болон барьцаалахаар ямар нэг хөдөлгөөн хийхгүй болохоо хүлээн зөвшөөрөх;

2/ Дурдсан хугацааны дотор миний бие зээлийн төлбөрт шилжүүлсэн дээрх орон сууцуудаа буцаан худалдан авах давуу эрхийг надад олгож энэхүү нөхцөлөө гэрээгээр баталгаажуулах;

3/ Дээрх нөхцөлийг хүлээн зөвшөөрсөн нөхцөлд миний бие төлбөрт тооцон шилжүүлсэн үнийн дүнд сарын 3 хувийн хүү тооцон төлбөрийг нэмэгдүүлэн төлөх боломжтой тул энэ талаар талуудын хооронд байгуулагдах гэрээнд тусгах.  

 

5. Эрхийн улсын 0дугаарт бүртгэлтэй, Баянгол дүүрэг, 13 дугаар хороо, 3 дугаар хороолол, 2а байрны 31 тоот хаягт байршилтай, 18м2 талбайтай, 1 өрөө орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө, эрхийн улсын 0 дугаарт бүртгэлтэй, Баянгол дүүрэг, 13 дугаар хороо, 3 дугаар хороолол, 2а байрны 32 тоот хаягт байршилтай, 40м2 талбайтай, 3 өрөө орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгүүд “ХХХ” ХХК-ийн өмчлөлд бүртгэгдэж, 2018 оны 4 дүгээр сарын 04-ний өдөр өмчлөх эрхийн гэрчилгээ гарчээ. 

 

Гурав. Улмаар зохигчид дараах дараах гэрээнүүдийг байгуулжээ. Үүнд:

 

1. 2018 оны 4 дүгээр сарын 04-ний өдөр “ХХХ” ХХК /худалдан авагч/ болон Х /худалдагч/ нарын хооронд байгуулагдсан “Орон сууц худалдах-худалдан авах гэрээ”. Уг гэрээгээр талууд дараах гол нөхцөлүүдийг харилцан тохирсон байна. Үүнд:

1/ Х нь эрхийн улсын 0дугаарт бүртгэлтэй, Баянгол дүүрэг, 13 дугаар хороо, 3 дугаар хороолол, 2а байрны 31 тоот хаягт байршилтай, 18м2 талбайтай 1 өрөө орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгч мөн.

2/ Х нь “Хх”-тай 2014 оны 01 дүгээр сарын 27-ны өдөр байгуулсан ЗГ 1402/03 дугаартай зээлийн гэрээний дагуу БГ 1402/03а дугаартай барьцааны гэрээг байгуулан энэхүү гэрээнд дурдсан үл хөдлөх эд хөрөнгийг зээлийн барьцаанд барьцаалагдсан болохыг худалдагч тал болон хамтран өмчлөгч нар хүлээн зөвшөөрч байна.

3/ Зээлдэгч Х нь ЗГ 1402/03 дугаартай зээлийн гэрээний үүрэгт нийт 161,000,000 төгрөгийн төлбөрийг төлж барагдуулах үүрэгтэй болохоо үүгээр хүлээн зөвшөөрч байна.

4/ Талуудын хооронд байгуулагдсан ЗГ 1402/03 дугаартай зээлийн гэрээний үүргийн тодорхой хэсгийг БГ 1402/03а дугаартай барьцааны гэрээгээр барьцаалагдсан эрхийн улсын 0дугаарт бүртгэлтэй, Баянгол дүүрэг, 13 дугаар хороо, 3 дугаар хороолол, 2а байрны 31 тоот хаягт байршилтай, 18м2 талбайтай 1 өрөө орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгөөр хангуулах тухай саналыг худалдагч тал болон хамтран өмчлөгч нар нь худалдагч талд гаргасан болохыг тодорхойлж байна.

5/ Худалдагч талын гаргасан саналыг худалдан авагч тал хүлээн авснаар, зээлийн гэрээний үүргийг зээлийн барьцаа хөрөнгөөр хангуулах зорилгоор барьцаа хөрөнгийг худалдах, худалдан авахтай холбоотой асуудлыг шийдвэрлэхэд энэхүү гэрээний зорилго оршино.

6/ Худалдаж буй орон сууц нь гэрээ байгуулах өдрийн байдлаар бусдад ямар нэг байдлаар давхар барьцаалагдаагүй, битүүмжлэгдээгүй болохыг худалдагч тал бүрэн хариуцна.

7/ Талууд харилцан тохиролцсоны дагуу эрхийн улсын 0дугаарт бүртгэлтэй, Баянгол дүүрэг, 13 дугаар хороо, 3 дугаар хороолол, 2а байрны 31 тоот хаягт байршилтай, 18м2 талбайтай 1 өрөө орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийн нийт үнэ 61,000,000 төгрөг байхаар тогтов.

8/ Худалдагч талын гаргасан саналын дагуу орон сууцыг 2018 оны 9  дүгээр сарын 30-ны өдрийг хүртэлх хугацаанд худалдагч тал орон сууцыг эзэмших, ашиглах эрхтэй.

9/ Худалдагч тал худалдаж буй хөрөнгөө 2018 оны 9 дүгээр сарын 30-ны өдрөөс өмнө буцаан худалдан авах давуу эрхтэй болохыг худалдан авагч тал хүлээн зөвшөөрч байна.

10/ Хүлээлгэн өгөх өдрийг хүртэлх хугацааны ашиглалттай холбоотой төлбөр тооцоог худалдагч тал хариуцна.

11/ Гэрээнд заасан /2018 оны 9 дүгээр сарын 30/ хугацаа дуусгавар болоход худалдагч тал эрхийн улсын 0дугаарт бүртгэлтэй, Баянгол дүүрэг, 13 дугаар хороо, 3 дугаар хороолол, 2а байрны 31 тоот хаягт байршилтай, 18м2 талбайтай 1 өрөө орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг сайн дураар суллан худалдан авагч талд хүлээлгэн өгөх үүрэгтэй.

12/ Худалдан авагч тал гэрээнд заасан /2018 оны 9 дүгээр сарын 30/ хугацааны дотор өөрийн өмчлөлд шилжүүлэн авсан орон сууцыг бусдад барьцаалах, шилжүүлэх, худалдах эрхгүй болохоо үүгээр хүлээн зөвшөөрч байна.

 

2. 2018 оны 4 дүгээр сарын 04-ний өдөр “ХХХ” ХХК /худалдан авагч/ болон Х /худалдагч/ нарын хооронд байгуулагдсан “Орон сууц худалдах-худалдан авах гэрээ”. Уг гэрээгээр талууд дараах гол нөхцөлүүдийг харилцан тохирсон байна. Үүнд:

1/ Х нь эрхийн улсын 0 дугаарт бүртгэлтэй, Баянгол дүүрэг, 13 дугаар хороо, 3 дугаар хороолол, 2а байрны 32 тоот хаягт байршилтай, 40м2 талбайтай 3 өрөө орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгч мөн.

2/ Х нь “Хх”-тай 2014 оны 01 дүгээр сарын 27-ны өдөр байгуулсан ЗГ 1402/03 дугаартай зээлийн гэрээний дагуу БГ 1402/03 дугаартай барьцааны гэрээг байгуулан энэхүү гэрээнд дурдсан үл хөдлөх эд хөрөнгийг зээлийн барьцаанд барьцаалагдсан болохыг худалдагч тал болон хамтран өмчлөгч нар хүлээн зөвшөөрч байна.

3/ Зээлдэгч Х нь ЗГ 1402/03 дугаартай зээлийн гэрээний үүрэгт нийт 161,000,000 төгрөгийн төлбөрийг төлж барагдуулах үүрэгтэй болохоо үүгээр хүлээн зөвшөөрч байна.

4/ Талуудын хооронд байгуулагдсан ЗГ 1402/03 дугаартай зээлийн гэрээний үүргийн тодорхой хэсгийг эрхийн улсын 0 дугаарт бүртгэлтэй, Баянгол дүүрэг, 13 дугаар хороо, 3 дугаар хороолол, 2а байрны 32 тоот хаягт байршилтай, 40м2 талбайтай 3 өрөө орон сууцаар хангуулах тухай саналыг худалдагч тал болон хамтран өмчлөгч нар нь худалдагч талд гаргасан болохыг тодорхойлж байна.

5/ Худалдагч талын гаргасан саналыг худалдан авагч тал хүлээн авснаар, зээлийн гэрээний үүргийг зээлийн барьцаа хөрөнгөөр хангуулах зорилгоор барьцаа хөрөнгийг худалдах, худалдан авахтай холбоотой асуудлыг шийдвэрлэхэд энэхүү гэрээний зорилго оршино.

6/ Худалдаж буй орон сууц нь гэрээ байгуулах өдрийн байдлаар бусдад ямар нэг байдлаар давхар барьцаалагдаагүй, битүүмжлэгдээгүй болохыг худалдагч тал бүрэн хариуцна.

7/ Талууд харилцан тохиролцсоны дагуу эрхийн улсын 0 дугаарт бүртгэлтэй, Баянгол дүүрэг, 13 дугаар хороо, 3 дугаар хороолол, 2а байрны 32 тоот хаягт байршилтай, 40м2 талбайтай 3 өрөө орон зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийн нийт үнэ 100,000,000 төгрөг байхаар тогтов.

8/ Худалдагч талын гаргасан саналын дагуу орон сууцыг 2018 оны 9  дүгээр сарын 30-ны өдрийг хүртэлх хугацаанд худалдагч тал орон сууцыг эзэмших, ашиглах эрхтэй.

9/ Худалдагч тал худалдаж буй хөрөнгөө 2018 оны 9 дүгээр сарын 30-ны өдрөөс өмнө буцаан худалдан авах давуу эрхтэй болохыг худалдан авагч тал хүлээн зөвшөөрч байна.

10/ Хүлээлгэн өгөх өдрийг хүртэлх хугацааны ашиглалттай холбоотой төлбөр тооцоог худалдагч тал хариуцна.

11/ Гэрээнд заасан /2018 оны 9 дүгээр сарын 30/ хугацаа дуусгавар болоход худалдагч тал эрхийн улсын 0 дугаарт бүртгэлтэй, Баянгол дүүрэг, 13 дугаар хороо, 3 дугаар хороолол, 2а байрны 32 тоот хаягт байршилтай, 40м2 талбайтай 3 өрөө орон  сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг сайн дураар суллан худалдан авагч талд хүлээлгэн өгөх үүрэгтэй.

12/ Худалдан авагч тал гэрээнд заасан /2018 оны 9 дүгээр сарын 30/ хугацааны дотор өөрийн өмчлөлд шилжүүлэн авсан орон сууцыг бусдад барьцаалах, шилжүүлэх, худалдах эрхгүй болохоо үүгээр хүлээн зөвшөөрч байна.

 

3. 2018 оны 4 дүгээр сарын 04-ний өдөр “ХХХ” ХХК /худалдагч/ болон Х /худалдан авагч/ нарын хооронд байгуулагдсан “Үл хөдлөх эд хөрөнгө буцаан худалдах-худалдан авах гэрээ”. Уг гэрээгээр талууд дараах гол нөхцөлүүдийг харилцан тохирсон байна. Үүнд:

1/ Гэрээний зорилго нь ххболон Хтай байгуулсан ЗГ 1402/03 дугаартай зээлийн гэрээний үүргийн биелүүлэлтийг хангуулах зорилгоор талуудын хооронд байгуулагдсан “Орон сууц худалдах, худалдан авах тухай гэрээ”-ний дагуу “Хх” ХХК-ийн өмчлөлд шилжүүлсэн дараах үл хөдлөх эд хөрөнгүүдийг энэхүү гэрээнд заасан нөхцөлүүдийг биелүүлсэн тохиолдолд буцаан худалдах-худалдан авах харилцааг зохицуулна. Үүнд:

а. Эрхийн улсын 0дугаарт бүртгэлтэй, Баянгол дүүрэг, 13 дугаар хороо, 3 дугаар хороолол, 2а байрны 31 тоот хаягт байршилтай, 18м2 талбайтай, 1 өрөө орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө;

б. Эрхийн улсын 0 дугаарт бүртгэлтэй, Баянгол дүүрэг, 13 дугаар хороо, 3 дугаар хороолол, 2а байрны 32 тоот хаягт байршилтай, 40м2 талбайтай, 3 өрөө орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө;

 2/ Худалдан авагч нь 2018 оны 9 дүгээр сарын 30-ны өдрийн дотор энэхүү гэрээний үүргийг биелүүлсэн нөхцөлд орон сууцнуудыг буцаан худалдан авах давуу эрхтэй.

3/ Орон сууцнуудыг буцаан худалдан авах үнэлгээ эрхийн улсын 0дугаарт бүртгэлтэй, Баянгол дүүрэг, 13 дугаар хороо, 3 дугаар хороолол, 2а байрны 31 тоот хаягт байршилтай, 18м2 талбайтай, 1 өрөө орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө-61,000,000 төгрөг, 

эрхийн улсын 0 дугаарт бүртгэлтэй, Баянгол дүүрэг, 13 дугаар хороо, 3 дугаар хороолол, 2а байрны 32 тоот хаягт байршилтай, 40м2 талбайтай, 3 өрөө орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө-100,000,000 төгрөг байна.

4/ Гэрээнд заасан /2018 оны 9 дүгээр сарын 30/ хугацаа дуусгавар болоход төлбөрийг бүрэн төлж барагдуулаагүй нөхцөлд худалдан авагч тал орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгүүдийг сайн дураар суллан худалдагч талд хүлээлгэн өгөх үүрэгтэй.

5/ Төлбөрийг бүрэн барагдуулж дуустал төлбөрийн үлдэгдэл тутамд сар бүр 3 хувийн хүү төлөх.

 

4. 2018 оны 4 дүгээр сарын 04-ний өдөр “ХХХ” ХХК /худалдан авагч/ болон Ааа /худалдагч/ нарын хооронд байгуулагдсан “Орон сууц худалдах-худалдан авах гэрээ”. Уг гэрээгээр талууд дараах гол нөхцөлүүдийг харилцан тохирсон байна. Үүнд:

1/ Ааа нь эрхийн улсын 0дугаарт бүртгэлтэй, Баянгол дүүрэг, 13 дугаар хороо, 3 дугаар хороолол, 1 дүгээр байрны 45 тоот хаягт байршилтай, 40 м2 талбайтай, 3 өрөө орон сууцны өмчлөгч болохыг тодорхойлж байна.

2/ Ааа нь “Хх”-тай 2014 оны 01 дүгээр сарын 27-ны өдөр байгуулсан ЗГ 1402/04 дугаартай зээлийн гэрээний дагуу БГ 1402/04 дугаартай барьцааны гэрээг байгуулан энэхүү гэрээнд дурдсан үл хөдлөх эд хөрөнгийг зээлийн барьцаанд барьцаалагдсан болохыг худалдагч тал хүлээн зөвшөөрч байна.

3/ Зээлдэгч Ааа нь ЗГ 1402/04 дугаартай зээлийн гэрээний үүрэгт нийт 107,000,000 төгрөгийн төлбөрийг төлж барагдуулах үүрэгтэй болохоо үүгээр хүлээн зөвшөөрч байна.

4/ Талуудын хооронд байгуулагдсан ЗГ 1402/04 дугаартай  зээлийн гэрээний үүргийг БГ 1402/04 дугаартай барьцааны гэрээгээр барьцаалагдсан эрхийн улсын 0дугаарт бүртгэлтэй, Баянгол дүүрэг, 13 дугаар хороо, 3 дугаар хороолол, 1 дүгээр байрны 45 тоот хаягт байршилтай, 40 м2 талбайтай, 3 өрөө орон сууцаар хангуулах тухай саналыг худалдагч тал нь худалдагч талд гаргасан болохыг тодорхойлж байна.

5/ Худалдагч талын гаргасан саналыг худалдан авагч тал хүлээн авснаар, зээлийн гэрээний үүргийг зээлийн барьцаа хөрөнгөөр хангуулах зорилгоор барьцаа хөрөнгийг худалдах, худалдан авахтай холбоотой асуудлыг шийдвэрлэхэд энэхүү гэрээний зорилго оршино.

6/ Талууд харилцан тохиролцсоны дагуу эрхийн улсын 0дугаарт бүртгэлтэй, Баянгол дүүрэг, 13 дугаар хороо, 3 дугаар хороолол, 1 дүгээр байрны 45 тоот хаягт байршилтай, 40 м2 талбайтай, 3 өрөө орон сууцны нийт үнэ 107,000,000 төгрөг болно.

7/ Худалдагч талын гаргасан саналын дагуу орон сууцыг 2018 оны 9 дүгээр сарын 30-ны өдрийг хүртэлх хугацаанд худалдагч тал орон сууцыг эзэмших, ашиглах эрхтэй.

8/ Худалдагч тал худалдаж буй хөрөнгөө гэрээний хугацаа /2018 оны 9 дүгээр сарын 30/ дуусахаас өмнө буцаан худалдан авах давуу эрхтэйг худалдан авагч тал хүлээн зөвшөөрч байна.

9/ Гэрээний гэрээний хугацаа /2018 оны 9 дүгээр сарын 30/ дуусгавар болоход худалдагч тал эрхийн улсын 0дугаарт бүртгэлтэй, Баянгол дүүрэг, 13 дугаар хороо, 3 дугаар хороолол, 1 дүгээр байрны 45 тоот хаягт байршилтай, 40 м2 талбайтай, 3 өрөө орон сууцыг сайн дураар суллан худалдан авагч талд хүлээлгэн өгөх үүрэгтэй.

10/ Худалдан авагч тал гэрээний хугацаа /2018 оны 9 дүгээр сарын 30/-ны дотор өөрийн өмчлөлд шилжүүлэн авсан орон сууцыг бусдад барьцаалах, шилжүүлэх, худалдах эрхгүй болохоо үүгээр хүлээн зөвшөөрч байна.

 

5. 2018 оны 4 дүгээр сарын 04-ний өдөр “ХХХ” ХХК /худалдагч/ болон Ааа /худалдан авагч/ нарын хооронд байгуулагдсан “Үл хөдлөх эд хөрөнгө буцаан худалдах-худалдан авах гэрээ”. Уг гэрээгээр талууд дараах гол нөхцөлүүдийг харилцан тохирсон байна. Үүнд:

1/ Гэрээний зорилго нь “Хх” болон иргэн Ааатэй байгуулсан ЗГ 1402/04 дугаартай зээлийн гэрээний үүргийн биелүүлэлтийг хангуулах зорилгоор талуудын хооронд байгуулагдсан “Орон сууц худалдах, худалдан авах тухай гэрээ”-ний дагуу “Ханбогд капитал” ББСБ-ийн өмчлөлд шилжүүлсэн эрхийн улсын 0дугаарт бүртгэлтэй, Баянгол дүүрэг, 13 дугаар хороо, 3 дугаар хороолол, 1 дүгээр байрны 45 тоот хаягт байршилтай, 40 м2 талбайтай, 3 өрөө орон сууцыг гэрээнд заасан нөхцөлүүдийг биелүүлсэн нөхцөлд буцаан худалдах, худалдан авах харилцааг зохицуулахад оршино.

2/ Худалдан авагч нь 2018 оны 9 дүгээр сарын 30-ны өдрийн дотор энэхүү гэрээний үүргээ биелүүлсэн нөхцөлд тухайн үл хөдлөх эд хөрөнгө буюу орон сууцыг худалдан авах давуу эрхтэй.

3/ Орон сууцны үнэ 107,000,000 төгрөг байна. 

4/ Төлбөрийг бүрэн барагдуулж дуусах хүртэл хугацаанд төлбөрийн үлдэгдэл дүн тутамд сар бүр 3 хувийн хүү төлнө.

5/ Худалдан авагч нь гэрээнд заасан хугацаанд төлбөрийг бүрэн барагдуулаагүй тохиолдолд орон сууцыг худалдагч талд хүлээлгэн өгнө. 

 

Дөрөв.

 

Зохигчид дараах шаардлагуудыг шүүхэд гаргасан. Үүнд:

 

1. “ХХХ” ХХК нь хариуцагч Ааа, Ааа, Ааанарт холбогдуулж тэдний хууль бус эзэмшлээс эрхийн улсын 0дугаарт бүртгэлтэй, Баянгол дүүрэг, 13 дугаар хороо, 3 дугаар хороолол, 2а байрны 31 тоот хаягт байршилтай, 18м2 талбайтай, 1 өрөө орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө, эрхийн улсын 0 дугаарт бүртгэлтэй, Баянгол дүүрэг, 13 дугаар хороо, 3 дугаар хороолол, 2а байрны 32 тоот хаягт байршилтай, 40м2 талбайтай, 3 өрөө орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгүүдийг чөлөөлүүлэх.

 

2. Хариуцагч Ааа, Х.Хуягбаатар, Ааа нарын сөрөг нэхэмжлэлийн шаардлага:

1/ 2018 оны 4 дүгээр сарын 04-ний өдөр эрхийн улсын 0дугаарт бүртгэлтэй, Баянгол дүүрэг, 13 дугаар хороо, 3 дугаар хороолол, 2а байрны 31 тоот хаягт байршилтай, 18м2 талбайтай 1 өрөө орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг худалдсан, “ХХХ” ХХК болон Х нарын хооронд байгуулагдсан “Орон сууц худалдах-худалдан авах гэрээ”,  2018 оны 4 дүгээр сарын 04-ний өдөр эрхийн улсын 0 дугаарт бүртгэлтэй, Баянгол дүүрэг, 13 дугаар хороо, 3 дугаар хороолол, 2а байрны 32 тоот хаягт байршилтай, 40м2 талбайтай 3 өрөө орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг худалдсан, “ХХХ” ХХК болон Х нарын хооронд байгуулагдсан “Орон сууц худалдах-худалдан авах гэрээ”-г Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1, 56.1.2, 56.1.8, 56.1.9 дэх хэсгүүдэд зааснаар хүчин төгөлдөр бусад тооцуулах;

2/ Х“Хх” ХХК-тай байгуулсан 2014 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн ЗГ1402/03 тоот зээлийн гэрээний, Д.Чанцалдуламын “Хх” ХХК-тай байгуулсан 2014 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн ЗГ1402/05 тоот зээлийн гэрээний, Аааийн “Хх” ХХК-тай байгуулсан 2014 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн ЗГ1402/04 тоот зээлийн гэрээнүүдийн үүрэг биелэгдсэн, зээлийн төлбөр төлөгдсөн болохыг тогтоолгох; 

3/ Барьцааны зүйл болох үл хөдлөх эд хөрөнгүүдийг буцаан олгохыг нэхэмжлэгчид даалгах;

4/ “Хх” ХХК-иас зээлийн төлбөрт илүү төлөгдсөн 100,345,486.14 төгрөгийг гаргуулах;

5/ 2019 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр ххболон Ааа нарын хооронд байгуулагдсан эрхийн улсын 0дугаарт бүртгэлтэй, Баянгол дүүрэг, 13 дугаар хороо, 3 дугаар хороолол, 2а байрны 31 тоот хаягт байршилтай, 18м2 талбайтай, 1 өрөө орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө, эрхийн улсын 0 дугаарт бүртгэлтэй, Баянгол дүүрэг, 13 дугаар хороо, 3 дугаар хороолол, 2а байрны 32 тоот хаягт байршилтай, 40м2 талбайтай, 3 өрөө орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгүүдийг худалдсан “Үл хөдлөх эд хөрөнгө худалдах-худалдан авах гэрээ”-нүүдийг Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.10, 56.5 дахь хэсгүүдэд зааснаар хүчин төгөлдөр бус байх хэлцэлд тооцуулах, орон сууцнуудыг буцаан шилжүүлэхийг даалгах.  

 

3. Ааа нь Ааа, Ааа, Ааанарт холбогдуулж эрхийн улсын 0дугаарт бүртгэлтэй, Баянгол дүүрэг, 13 дугаар хороо, 3 дугаар хороолол, 2а байрны 31 тоот хаягт байршилтай, 18м2 талбайтай, 1 өрөө орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө, эрхийн улсын 0 дугаарт бүртгэлтэй, Баянгол дүүрэг, 13 дугаар хороо, 3 дугаар хороолол, 2а байрны 32 тоот хаягт байршилтай, 40м2 талбайтай, 3 өрөө орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгүүдийг чөлөөлүүлэх тухайн бие даасан шаардлага гаргасан.

 

4. Ааа, ААА, Ааа нар дараах бие даасан шаардлага гаргасан. Үүнд:

1/ 2018 оны 4 дүгээр сарын 04-ний өдөр “ХХХ” ХХК болон Ааа нарын хооронд байгуулагдсан нь “Орон сууц худалдах-худалдан авах гэрээ” /эрхийн улсын 0дугаарт бүртгэлтэй, Баянгол дүүрэг, 13 дугаар хороо, 3 дугаар хороолол, 1 дүгээр байрны 45 тоот хаягт байршилтай, 40 м2 талбайтай, 3 өрөө орон сууц/-г Иргэний хуулийн 56, 59 дүгээр зүйлд зааснаар хууран мэхэлж хийсэн хэлцэл болохыг тогтоолгох;

2/ Ааа болон “Хх” ХХК-ийн хооронд 2014 оны 01 дүгээр сарын 27-ны өдөр байгуулагдсан ЗГ1402/04 тоот зээлийн гэрээний үүрэг биелэгдсэн буюу зээлийн төлбөр бүрэн төлөгдсөн болохыг тогтоолгох;

3/ Барьцааны зүйл болох эрхийн улсын 0дугаарт бүртгэлтэй, Баянгол дүүрэг, 13 дугаар хороо, 3 дугаар хороолол, 1 дүгээр байрны 45 тоот хаягт байршилтай, 40 м2 талбайтай, 3 өрөө орон сууцыг Ааа, Ааа, Ааанарт шилжүүлэхийг “Хх” ХХК-д даалгах;

 

5. Х дараах бие даасан шаардлага гаргасан. Үүнд:

1/ 2018 оны 4 дүгээр сарын 04-ний өдөр “ХХХ” ХХК болон Х нарын хооронд байгуулагдсан “Орон сууц худалдах-худалдан авах гэрээ” /31, 32 тоот орон сууцууд/-г Иргэний хуулийн 56, 59 дүгээр зүйлд зааснаар хууран мэхэлж хийсэн хэлцэл болохыг тогтоолгох;

2/ Х болон “Хх” ХХК-ийн хооронд 2014 оны 01 дүгээр сарын 27-ны өдөр байгуулагдсан ЗГ1402/03 тоот зээлийн гэрээний үүрэг биелэгдсэн буюу зээлийн төлбөр бүрэн төлөгдсөн болохыг тогтоолгох;

3/ Барьцааны зүйл болох эрхийн улсын 0дугаарт бүртгэлтэй, Баянгол дүүрэг, 13 дугаар хороо, 3 дугаар хороолол, 2а байрны 31 тоот хаягт байршилтай, 18м2 талбайтай, 1 өрөө орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө, эрхийн улсын 0 дугаарт бүртгэлтэй, Баянгол дүүрэг, 13 дугаар хороо, 3 дугаар хороолол, 2а байрны 32 тоот хаягт байршилтай, 40м2 талбайтай, 3 өрөө орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг буцаан шилжүүлэхийг “Хх” ХХК-д даалгах. 

 

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Ааа нас барсан /3 хавтас, 105, 106, 116/.

 

Тав.

 

1. Ааа, Х.Хуягбаатар, Ааа нарын сөрөг нэхэмжлэл, Ааа, Ааа, Аааболон Хбие даасан шаардлага:

 

Байгуулагдсан цагаасаа хүчин төгөлдөр байх үндэслэлгүй хэлцлийг Иргэний хуулийн 56 дугаар зүйлд жагсаан бичсэн ба мөн хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1 дэх хэсэгт “хууль зөрчсөн буюу нийтээр хүлээн зөвшөөрсөн зан суртахууны хэм хэмжээнд харшилсан хэлцэл”, 56.1.2-т “дүр үзүүлэн хийсэн хэлцэл”, 56.1.8-дхуулиар тогтоосон хэлбэрийг зөрчсөн, хуульд заасан тохиолдолд зохих этгээдийн зөвшөөрөлгүй хийсэн хэлцэл”, 56.1.9-д “хуулийн этгээд үйл ажиллагааныхаа үндсэн зорилгыг зөрчиж хийсэн хэлцэл” гэсэн байна.

 

Харин аливаа этгээд хуулийн хүрээнд, бие даан, чөлөөтэй хэлцэл хийх эрхийг Иргэний хуулийн 59 дүгээр зүйлийн 59.1 дэх хэсгээр хамгаалдаг бөгөөд хэлцэл хийх зорилгоор бусдыг хууран мэхэлсэн бол мэхлэгдсэн этгээд уг хэлцлийг хүчин төгөлдөр бус гэж тооцуулахаар шаардах эрхтэйг уг хуулийн заалтаар зохицуулжээ.

 

Түүнчлэн Иргэний хуулийн 59 дүгээр зүйлийн 59.2 дахь хэсэгт “Хэлцэл хийхэд саад болох нөхцөл байдлыг хэлцэл хийгч нэг тал нь нуун дарагдуулсныг нөгөө тал хожим мэдсэн бол хэлцлийг хүчин төгөлдөр бус гэж тооцуулахаар шаардах эрхтэй” гэжээ.

 

Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.5-д зааснаар хүчин төгөлдөр бус хэлцэл хийсэн талууд уг хэлцлээр шилжүүлсэн бүх зүйлээ харилцан буцааж өгөх, боломжгүй бол үнийг төлөх үүрэгтэй ба хүчин төгөлдөр бус хэлцэл хийсэн буруутай этгээдээс учруулсан гэм хор, хохирлыг арилгах, нөхөн төлбөр хийх үүргийг Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.6 дахь хэсгээр зохицуулсан.  

 

Эрх зүйн бүрэн чадамжтай этгээдүүд гэрээний агуулгыг өөрсдөө тодорхойлж, хуулийн хүрээнд гэрээг чөлөөтэй байгуулах эрхтэй. Хэрэгт цугларсан баримтуудаас үзэхэд Х, Ааа нар “Хх” ХХК-тай 2014 оны 01 дүгээр сарын 27-ны өдөр байгуулсан зээлийн болон барьцааны гэрээний хүрээнд үүссэн өр төлбөрийн асуудлыг хэрхэн шийдвэрлэх арга зам, хугацаагаа “Орон сууц худалдах-худалдан авах гэрээ”, “Үл хөдлөх эд хөрөнгө буцаан худалдах-худалдан авах гэрээ”-нүүдээр харилцан тохирсон байгаа нь хууль зөрчөөгүй буюу талуудын хооронд хийгдсэн дээрх гэрээнүүд нь Иргэний хуулийн 236 дугаар зүйлийн 236.1.3, 189 дүгээр зүйлийн 189.1 дэх хэсгийг зөрчөөгүй, хүчин төгөлдөр байна. 

 

Тодруулбал, хэрэгт авагдсан буюу талуудын хооронд байгуулагдсан “Орон сууц худалдах-худалдан авах гэрээ”, “Үл хөдлөх эд хөрөнгө буцаан худалдах-худалдан авах гэрээ”-нүүдийн заалт, агуулгыг 2018 оны 4 дүгээр сарын 04-ний өдөр Х нараас “Хх” ХХК-д өгсөн бичгийн хүсэлтийн агуулгуудтай харьцуулан үзэхэд эдгээр гэрээнүүдийг Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1-56.1.10, 59 дүгээр зүйлийн 59.1 дэх хэсгүүдэд заасны дагуу хүчин төгөлдөр бусад тооцох үндэслэлгүй.

 

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад ажилласан шинжээчдийн дүгнэлтүүдээс үзэхэд Х“Хх” ХХК-тай байгуулсан 2014 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн ЗГ1402/0З тоот зээлийн гэрээний, Д.Чанцалдуламын “Хх” ХХК-тай байгуулсан 2014 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн ЗГ1402/05 тоот зээлийн гэрээний, Аааийн “Хх” ХХК-тай байгуулсан 2014 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн ЗГ1402/04 тоот зээлийн гэрээнүүдийн үүрэг биелэгдсэн болох нь тогтоогдоогүй. 

 

Тодруулбал, 2018 оны 4 дүгээр сарын 04-ний өдөр хх болон Х нарын хооронд байгуулагдсан “Орон сууц худалдах-худалдан авах гэрээ”, 2018 оны 4 дүгээр сарын 04-ний өдөр ххболон Х нарын хооронд байгуулагдсан “Үл хөдлөх эд хөрөнгө буцаан худалдах-худалдан авах гэрээ”, 2018 оны 4 дүгээр сарын 04-ний өдөр “ХХХ” ХХК  болон Ааа нарын хооронд байгуулагдсан “Орон сууц худалдах-худалдан авах гэрээ”, 2018 оны 4 дүгээр сарын 04-ний өдөр “ХХХ” ХХК болон Ааа  нарын хооронд байгуулагдсан “Үл хөдлөх эд хөрөнгө буцаан худалдах-худалдан авах гэрээ”-нүүдийн нэг гол нөхцөл нь “...үүссэн зээлийн төлбөрийг 2018 оны 9 дүгээр сарын 30-ны өдөр гэхэд бүрэн төлж барагдуулаагүй тохиолдолд маргаан бүхий үл хөдлөх эд хөрөнгүүдийн өмчлөл ‘Хх’ ХХК-д үлдэх” байсан бөгөөд гэрээнд заасан хугацаанд үүрэг биелэгдээгүй байна. 

 

Ингэснээр 2018 оны 9 дүгээр сарын 30-ны өдрөөс хойш буюу 2019 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр “ХХХ” ХХК нь Ааат “Үл хөдлөх эд хөрөнгө худалдах-худалдан авах гэрээ”-нүүдээр эрхийн улсын 0дугаарт бүртгэлтэй, Баянгол дүүрэг, 13 дугаар хороо, 3 дугаар хороолол, 2а байрны 31 тоот хаягт байршилтай, 18м2 талбайтай, 1 өрөө орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө, эрхийн улсын 0 дугаарт бүртгэлтэй, Баянгол дүүрэг, 13 дугаар хороо, 3 дугаар хороолол, 2а байрны 32 тоот хаягт байршилтай, 40м2 талбайтай, 3 өрөө орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгүүдийг шилжүүлсэн явдал нь хууль болон гэрээг зөрчөөгүй. 

 

Иймд хариуцагч Ааа, Х.Хуягбаатар, Ааа нарын сөрөг нэхэмжлэл, Х болон Ааа, ААА, Ааа нарын бие даасан шаардлагуудыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгоно. 

 

2. Ааабие даасан шаардлага:

 

Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1.-д зааснаар өмчлөгч хөрөнгөө бусдын хууль бус эзэмшлээс шаардах эрхтэй. Харин хуулийн уг зохицуулалтыг нэхэмжлэлийн эрх зүйн үндэслэл болгохын тулд шаардлага гаргаж буй тал тухайн эд хөрөнгийн өмчлөгч мөн болох нь, шаардлагыг хариуцах этгээд эд хөрөнгийг хууль бусаар эзэмшиж байгаа нь тус тус тогтоогдсон байх учиртай.  

 

2019 оны 01 дүгээр сарын 21-ний өдрийн Баянгол дүүргийн улсын бүртгэлийн хэлтсийн 87 тоот албан бичиг, хавсралтаас үзэхэд эрхийн улсын 0дугаарт бүртгэлтэй, Баянгол дүүрэг, 13 дугаар хороо, 3 дугаар хороолол, 2а байрны 31 тоот хаягт байршилтай, 18м2 талбайтай, 1 өрөө орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө, эрхийн улсын 0 дугаарт бүртгэлтэй, Баянгол дүүрэг, 13 дугаар хороо, 3 дугаар хороолол, 2а байрны 32 тоот хаягт байршилтай, 40м2 талбайтай, 3 өрөө орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгүүд 2019 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр Аааөмчлөлд шилжин бүртгэгдсэн байна. 

 

Иймд маргааны зүйл болох 31, 32 тоот хаягт байршилтай үл хөдлөх эд хөрөнгүүдийг Ааа, Х.Хуягбаатар, Ааа нарын хууль бус эзэмшлээс албадан чөлөөлүүлэх тухай Ааабие даасан шаардлагыг хангаж шийдвэрлэх нь Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1 дэх хэсэгт “Өмчлөгч хөрөнгөө бусдын хууль бус эзэмшлээс шаардах эрхтэй” гэж заасантай нийцнэ. 

 

3. “Хх” ХХК-ийн нэхэмжлэл:

 

Эрхийн улсын 0дугаарт бүртгэлтэй, Баянгол дүүрэг, 13 дугаар хороо, 3 дугаар хороолол, 2а байрны 31 тоот хаягт байршилтай, 18м2 талбайтай, 1 өрөө орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө, эрхийн улсын 0 дугаарт бүртгэлтэй, Баянгол дүүрэг, 13 дугаар хороо, 3 дугаар хороолол, 2а байрны 32 тоот хаягт байршилтай, 40м2 талбайтай, 3 өрөө орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгүүдийн хууль ёсны өмчлөгч нь Ааа байх тул “Хх” ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгоно. 

 

Зургаа.

 

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсгүүдэд заасныг баримтлан нэхэмжлэгч “ХХХ” ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид 2018 оны 10 дугаар сарын 03-ны өдөр төлсөн 140,400 төгрөг, хариуцагч Аааээс 2019 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр төлсөн 210,600 төгрөг, 2020 оны 4 дүгээр сарын 08-ны өдөр төлсөн 140,400 төгрөг, 2020 оны 9 дүгээр сарын 13-ны өдөр төлсөн 659,677 төгрөг, 2022 оны 01 дүгээр сарын 14-ний өдөр төлсөн 707,950 төгрөг, 2022 оны 6 дугаар сарын 02-ны өдөр төлсөн 657,950 төгрөг, 2022 оны 6 дугаар сарын 02-ны өдөр төлсөн 462,950 төгрөг, бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд Аааөөс 2023 оны 02 дугаар сарын 13-ны өдөр төлсөн нийт 836,350 төгрөг, бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд Хаас төлсөн 70,200 төгрөг, бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд Ааааас төлсөн 140,400 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч нараас 70,200 төгрөгийг гаргуулан бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд Ааат олгоно.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 56.2 дахь хэсгүүдэд заасныг баримтлан хариуцагч Ааа, Ааа, Ааа нараас 800,000 төгрөгийг гаргуулан  Шүүх шинжилгээний Үндэсний хүрээлэнд олгоно.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1, 56.1.2, 56.1.8, 56.1.9, 59 дүгээр зүйлийн 59.1, 106 дугаар зүйлийн 106.1 дэх хэсгүүдэд заасан үндэслэлгүй тул “ХХХ” ХХК-ийн хариуцагч Ааа, Ааа, Ааанарын хууль бус эзэмшлээс эрхийн улсын 0дугаарт бүртгэлтэй, Баянгол дүүрэг, 13 дугаар хороо, 3 дугаар хороолол, 2а байрны 31 тоот хаягт байршилтай, 18м2 талбайтай, 1 өрөө орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө, эрхийн улсын 0 дугаарт бүртгэлтэй, Баянгол дүүрэг, 13 дугаар хороо, 3 дугаар хороолол, 2а байрны 32 тоот хаягт байршилтай, 40м2 талбайтай, 3 өрөө орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгүүдийг чөлөөлүүлэх тухай үндсэн,

хариуцагч Ааа, Х.Хуягбаатар, Ааа нарын 2018 оны 4 дүгээр сарын 04-ний өдөр эрхийн улсын 0дугаарт бүртгэлтэй, Баянгол дүүрэг, 13 дугаар хороо, 3 дугаар хороолол, 2а байрны 31 тоот хаягт байршилтай, 18м2 талбайтай 1 өрөө орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг худалдсан, “ХХХ” ХХК болон Х нарын хооронд байгуулагдсан “Орон сууц худалдах-худалдан авах гэрээ”, 2018 оны 4 дүгээр сарын 04-ний өдөр эрхийн улсын 0 дугаарт бүртгэлтэй, Баянгол дүүрэг, 13 дугаар хороо, 3 дугаар хороолол, 2а байрны 32 тоот хаягт байршилтай, 40м2 талбайтай 3 өрөө орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг худалдсан, “ХХХ” ХХК болон Х нарын хооронд байгуулагдсан “Орон сууц худалдах-худалдан авах гэрээ”-г хүчин төгөлдөр бусад тооцуулах, Х“Хх” ХХК-тай байгуулсан 2014 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн ЗГ1402/03 тоот зээлийн гэрээний, Д.Чанцалдуламын “Хх” ХХК-тай байгуулсан 2014 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн ЗГ1402/05 тоот зээлийн гэрээний, Аааийн “Хх” ХХК-тай байгуулсан 2014 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн ЗГ1402/04 тоот зээлийн гэрээнүүдийн үүрэг биелэгдсэн, зээлийн төлбөр төлөгдсөн болохыг тогтоолгох, барьцааны зүйл болох үл хөдлөх эд хөрөнгүүдийг буцаан олгохыг нэхэмжлэгчид даалгах, “Хх” ХХК-иас зээлийн төлбөрт илүү төлөгдсөн 100,345,486.14 төгрөгийг гаргуулах,  2019 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр ххболон Ааа нарын хооронд байгуулагдсан эрхийн улсын 0дугаарт бүртгэлтэй, Баянгол дүүрэг, 13 дугаар хороо, 3 дугаар хороолол, 2а байрны 31 тоот хаягт байршилтай, 18м2 талбайтай, 1 өрөө орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө, эрхийн улсын 0 дугаарт бүртгэлтэй, Баянгол дүүрэг, 13 дугаар хороо, 3 дугаар хороолол, 2а байрны 32 тоот хаягт байршилтай, 40м2 талбайтай, 3 өрөө орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгүүдийг худалдсан “Үл хөдлөх эд хөрөнгө худалдах-худалдан авах гэрээ”-нүүдийг хүчин төгөлдөр бус байх хэлцэлд тооцуулах, орон сууцнуудыг буцаан шилжүүлэхийг даалгах тухай сөрөг нэхэмжлэл,  

Ааа, ААА, Ааа нарын 2018 оны 4 дүгээр сарын 04-ний өдөр “ХХХ” ХХК болон Ааа нарын хооронд байгуулагдсан эрхийн улсын 0дугаарт бүртгэлтэй, Баянгол дүүрэг, 13 дугаар хороо, 3 дугаар хороолол, 1 дүгээр байрны 45 тоот хаягт байршилтай, 40 м2 талбайтай, 3 өрөө орон сууцны “Орон сууц худалдах-худалдан авах гэрээ”-г Иргэний хуулийн 56, 59 дүгээр зүйлд зааснаар хууран мэхэлж хийсэн хэлцэл болохыг тогтоолгох, Ааа болон “Хх” ХХК-ийн хооронд 2014 оны 01 дүгээр сарын 27-ны өдөр байгуулагдсан ЗГ1402/04 тоот зээлийн гэрээний үүрэг биелэгдсэн буюу зээлийн төлбөр бүрэн төлөгдсөн болохыг тогтоолгох, барьцааны зүйл болох эрхийн улсын 0дугаарт бүртгэлтэй, Баянгол дүүрэг, 13 дугаар хороо, 3 дугаар хороолол, 1 дүгээр байрны 45 тоот хаягт байршилтай, 40 м2 талбайтай, 3 өрөө орон сууцыг Ааа, Ааа, Ааанарт шилжүүлэхийг “Хх” ХХК-д даалгах тухай бие даасан шаардлага, 

Х2018 оны 4 дүгээр сарын 04-ний өдөр “ХХХ” ХХК  болон Х нарын хооронд байгуулагдсан “Орон сууц худалдах-худалдан авах гэрээ”-г хууран мэхэлж хийсэн хэлцэл болохыг тогтоолгох, Х болон “Хх” ХХК-ийн хооронд 2014 оны 01 дүгээр сарын 27-ны өдөр байгуулагдсан ЗГ1402/03 тоот зээлийн гэрээний үүрэг биелэгдсэн буюу зээлийн төлбөр бүрэн төлөгдсөн болохыг тогтоолгох, барьцааны зүйл болох эрхийн улсын 0дугаарт бүртгэлтэй, Баянгол дүүрэг, 13 дугаар хороо, 3 дугаар хороолол, 2а байрны 31 тоот хаягт байршилтай, 18м2 талбайтай, 1 өрөө орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө, эрхийн улсын 0 дугаарт бүртгэлтэй, Баянгол дүүрэг, 13 дугаар хороо, 3 дугаар хороолол, 2а байрны 32 тоот хаягт байршилтай, 40м2 талбайтай, 3 өрөө орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг буцаан шилжүүлэхийг “Хх” ХХК-д даалгах тухай бие даасан шаардлагуудыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай. 

 

2.  Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Ааа, Ааа, Ааанарын хууль бус эзэмшлээс эрхийн улсын 0дугаарт бүртгэлтэй, Баянгол дүүрэг, 13 дугаар хороо, 3 дугаар хороолол, 2а байрны 31 тоот хаягт байршилтай, 18м2 талбайтай, 1 өрөө орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө, эрхийн улсын 0 дугаарт бүртгэлтэй, Баянгол дүүрэг, 13 дугаар хороо, 3 дугаар хороолол, 2а байрны 32 тоот хаягт байршилтай, 40м2 талбайтай, 3 өрөө орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгүүдийг чөлөөлсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсгүүдэд заасныг баримтлан нэхэмжлэгч “ХХХ” ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид 2018 оны 10 дугаар сарын 03-ны өдөр төлсөн 140,400 төгрөг, хариуцагч Аааээс 2019 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр төлсөн 210,600 төгрөг, 2020 оны 4 дүгээр сарын 08-ны өдөр төлсөн 140,400 төгрөг, 2020 оны 9 дүгээр сарын 13-ны өдөр төлсөн 659,677 төгрөг, 2022 оны 01 дүгээр сарын 14-ний өдөр төлсөн 707,950 төгрөг, 2022 оны 6 дугаар сарын 02-ны өдөр төлсөн 657,950 төгрөг, 2022 оны 6 дугаар сарын 02-ны өдөр төлсөн 462,950 төгрөг, бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд Аааөөс 2023 оны 02 дугаар сарын 13-ны өдөр төлсөн нийт 836,350 төгрөг, бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд Хаас төлсөн 70,200 төгрөг, бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд Ааааас төлсөн 140,400 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч нараас 70,200 төгрөгийг гаргуулан бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд Ааат олгосугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 56.2 дахь хэсгүүдэд заасныг баримтлан хариуцагч Ааа, Ааа, Ааа нараас 800,000 төгрөгийг гаргуулан  Шүүх шинжилгээний Үндэсний хүрээлэнд олгосугай.   

 

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т заасныг баримтлан зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д заасныг баримтлан шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь  гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд  шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг мэдэгдсүгэй.

 

 

 

 

 

 

    ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                                                    Н.ХАНГАЛ