Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2023 оны 10 сарын 16 өдөр

Дугаар 128/ШШ2023/0760

 

2023         10           16                                     128/ШШ2023/0760

 

 

                         МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Эрдэнэчимэг даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны 3 дугаар танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: “Т**** с***” ХХК, /РД:********/;

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч:Б.Э*****;

Хариуцагч:Т-н газар;

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч:О.М, С.Ц*******,  Г.С*******;

Гуравдагч этгээд: “У***** б*****” ХХК, /РД:*******/;

Гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч:Н.Б***** нарын хооронд үүссэн маргааныг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд:нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Э******, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.М****, С.Ц******, Г.С*****, гуравдагч этгээдийн төлөөлөгч Н.Б*****, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга  Г.Б****** нар оролцов.

         ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг.Хэргийн үйл баримт, процессын түүхийн талаар:

                                 1.1.Төрийн худалдан авах ажиллагааны газраас 2023 оны 06 дугаар сарын 08-ны өдөр зарласан XII.***.3** Хадлангийн талбайг сэргээх “Б******” /Б*****, Б**** с**/ т**** Х******/2022*****/**/** дугаартай сонгон шалгаруулалтад нэхэмжлэгч “Т****** с*****” ХХК оролцсон байна.

1.2.Захиалагч буюу Төрийн худалдан авах ажиллагааны газрын 2023 оны 06 дугаар сарын 22-ны өдрийн А-1/*****дугаар “Мэдэгдэл хүргүүлэх тухай” тухай албан бичгээр нэхэмжлэгч “Т****** с***” ХХК-ийг Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.4 дэх заалтыг үндэслэн тендерийн шаардлагад нийцээгүй гэж үзэж татгалзжээ.

1.3.Захиалагчийн уг шийдвэрийг нэхэмжлэгч компани эс зөвшөөрч Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.1 дэх заасныг баримтлан 2023 оны 06 дугаар сарын 26-ны өдрийн 1-1***/** дугаар албан бичгээр тус тендерт  шалгарсан “У****** б*****” ХХК-ийн тендерийн баримт бичгийг хянан үзэхийг хүсэж С яам, Төрийн худалдан авах ажиллагааны бодлогын хэлтэст тус тус гомдол гаргасан байна.

1.4.С яамнаас “Т****** с***” ХХК-ийн гаргасан гомдлыг хянаж үзээд 2023 оны 07 дугаар сарын 06-ны өдрийн 03/**** дугаар албан бичгээр “... “У****** б*****” ХХК-ийн ирүүлсэн тендерийг хянан үзэхэд тендерийн баримт бичгийн тендерийн өгөгдлийн хүснэгтийн 17.7-д заасан хэрэгжүүлж байгаа, хэрэгжүүлэхээр эрх авсан гэрээний талаарх мэдээлэл ирүүлээгүй, Усны газраас зарласан “И б” хөв цөөрөм байгуулах /Ө***** Н**** т***/ ажлын гэрээ байгуулах эрх авсан бөгөөд инженер, техникийн ажилчид болон машин механизмуудыг давхцуулж санал болгосон гэснийг захиалагчаас нь тодруулах” гэсэн шийдвэрийг гаргажээ.

1.5.С яамны 2023 оны 07 дугаар сарын 06-ны өдрийн 03/**** дугаар “Гомдол хянасан тухай” албан бичгийн дагуу захиалагч Төрийн худалдан авах ажиллагааны газраас нэхэмжлэгч “Т****** с***” ХХК-д хүргүүлсэн 2023 оны 07 дугаар сарын 20-ны өдрийн А-1/**** дугаар “Мэдэгдэл хүргүүлэх тухай” албан бичгээр “Иймд тендерийн баримт бичгийн ТШЗ 17.6.5-д заасан нөхцөл үүсээгүй байх тул тус төсөл, арга хэмжээнд санал болгосон ажиллах хүч, машин механизмын давхцалыг тендер шалгаруулалтын үнэлгээнд харгалзан үзэх шаардлагагүй гэж үнэлгээний хорооны хурлаар шийдвэрлэсэн байх тул танай байгууллагад хүргүүлсэн 2023 оны 06 дугаар сарын 22-ны өдрийн А-1/*****дугаартай албан бичгээр хүргүүлсэн шийдвэрийг хэвээр үлдээж байна” гэсэн хариу өгсөн байна.

1.6.Нэхэмжлэгч компани Төрийн худалдан авах ажиллагааны газрын 2023 оны 07 дугаар сарын 20-ны өдрийн А-1/**** дугаар албан бичгийг эс зөвшөөрч дахин С яам болон Худалдан авах ажиллагааны бодлогын хэлтэст 2023 оны 07 дугаар сарын 26-ны өдрийн 1-140/23 дугаар албан бичгээр гомдол гаргаж, С яам 2023 оны 07 дугаар сарын 31-ний өдрийн 03/**** дугаар албан бичгээр гомдлын хариуг “Тус яам танай гомдолд дурдсан асуудлыг Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.1 дэх хэсэгт үндэслэн хянан үзэж, холбогдох шийдвэрийг захиалагчид 2023 оны 07 дугаар сарын 06-ны өдрийн 03/**** тоот албан бичгээр хүргүүлсэн байна. Иймд дээрх хуулийн 55 дугаар зүйлийн 55.2 дахь хэсэгт “Шийдвэрлэж хариу өгсөн асуудлаар тендерт оролцогч дахин гомдол гаргасан тохиолдолд хүлээн авахаас татгалзана” гэж заасны дагуу гомдлыг хүлээн авах боломжгүй байна гэжээ.

1.7.С яамны тус хариуг нэхэмжлэгч компани эс зөвшөөрч тус шүүхэд 2023 оны 08 дугаар сарын 04-ний өдөр нэхэмжлэл гаргасныг хүлээн авч захиргааны хэрэг үүсгэн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулж эхэлсэн болно.

Хоёр.Хэргийн оролцогчдын тайлбарт:

2.1.Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд бичгээр гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаан дээр гаргасан тайлбартаа:

Төрийн худалдан авах ажиллагааны газраас 2023 оны 06 сарын 22-ны өдрийн А-1/*****дугаар "Мэдэгдэл хүргүүлэх тухай" албан бичгээр нэхэмжлэгч “Т**** с***” ХХК нь шалгараагүй, “У***** б******” ХХК-ийг шалгаруулсан талаар мэдэгдсэн. Харин нэхэмжлэгч нь тус шийдвэрийг эс зөвшөөрч С яаманд гомдол гаргасан ба тус гомдлын хариуд С яамнаас 2023 оны 07 сарын 06-ны өдрийн "Гомдол хянасан тухай" албан бичгээр "... тендер шалгаруулалттай холбогдуулан гаргасан захиалагчийн 2023 оны 06 сарын 22-ны өдрийн А-1/2*** тоот шийдвэрийг хүчингүй болгон шийдвэрлэж байна Тендерийн шалгаруулалтын үнэлгээг хуульд нийцүүлэн дахин хийхийг хуулийн 55 дугаар зүйлийн 55.3.3 дахь заалтад үндэслэн мэдэгдье" гэсэн. Харин хариуцагчаас тендерийг дахин хянан үзэхдээ баримт бичиг дутуу байгааг авч үзээгүй бөгөөд 2023 оны 07 дугаар сарын 20-ны өдрийн А-1/**** дугаар "Мэдэгдэл хүргүүлэх тухай" албан бичгээр "... иймд тендерийн баримт бичгийн ТШЗ 17.6 5-д заасан нөхцөл үүсээгүй байх тул ... танай байгууллагад хүргүүлсэн 2023 оны 06 сарын 22-ны өдрийн А-1/*****дугаартай албан бичгээр хүргүүлсэн шийдвэрийг хэвээр үлдээж байгааг мэдэгдье" гэсэн байх тул нэхэмжлэлийн шаардлагаа "Төрийн худалдан авах ажиллагааны газраас 2023 оны 06 дугаар сарын 08-ны өдөр зарласан “XIII. *.*** Х***** т****** с***** “Б******” т****” /Б****, Б***** с**/, Х******/2022******/**/** дугаартай сонгон шалгаруулалтад 2023 оны 06 дугаар сарын 22-ны өдрийн А-1/2*** дугаар шийдвэрээр “У***** б******” ХХК-ийг шалгаруулсныг хүчингүй болгож, тендерийг зохих журмын дагуу дахин тендер шалгаруулалт явуулахыг Төрийн худалдан авах ажиллагааны газарт даалгуулах" тухай гэж тодруулж байна.

Манай компани нь Төрийн худалдан авах ажиллагааны газраас 2023 оны 06 дугаар сарын 08-ны өдөр зарласан “XIII. *.*** Х***** т****** с***** “Б******” т****” /Б****, Б***** с**/, Х******/2022******/**/**дугаартай төсөл, сонгон шалгаруулалтад оролцсон бөгөөд тендерт оролцогчийн эрхийн хүрээнд тус тендерт шалгарсан “У***** б******” ХХК-ийн тендерийн материалтай танилцаж Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 55.1 заалтыг дагуу захиалагчийн шийдвэрийг эс зөвшөөрөн 2023 оны 06 сарын 26-ны өдөр 1-1***/** дугаартай гомдлыг С яаманд гаргасан. С яамнаас 2023 оны 07 сарын 06-ны өдрийн 03/**** тоот шийдвэрээр сонгон шалгаруулалтыг хүчингүй болгож, дахин үнэлэхийг Төрийн худалдан авах ажиллагааны газарт даалгасан.

Гэвч хариуцагчаас С яамнаас өгсөн шаардлагын дагуу тендерт оролцогч “У***** б******” ХХК-ийн материалыг дахин үнэлэхдээ техникийн үзүүлэлтүүдийг хөндлөнгийн этгээдээр нягтлах үүргээ биелүүлээгүй бөгөөд ТШЗ 17.6.5, ТШЗ 17.7-д заасан баримт тус тус дутуу байхад анхаарч үзэлгүй 2023 оны 07 сарын 20-ны өдрийн А-1/**** дугаартай "Мэдэгдэл хүргүүлэх тухай" албан бичгээр дахин “У***** б******” ХХК-ийг шалгаруулж байгааг мэдэгдсэн. Улмаар нэхэмжлэгчийн зүгээс 2023 оны 07 сарын 26-ны өдөр С яаманд дахин гомдол гаргасан боловч тус яамнаас 2023 оны 07 сарын 31-ний өдрийн 03/5614 дугаар албан бичгээр "... 2023 оны 07 сарын 06-ны өдрийн 03/**** тоот шийдвэрээр шийдвэрлэсэн асуудал тул танай гомдлыг хүлээн авах боломжгүй байна" гэсэн байдаг. Тиймээс Төрйин худалдан авах ажиллагааны газраас 2023 оны 06 дугаар сарын 08-ны едер зарласан "XIII.1.30 Хадлангийн талбайг сэргээх "Б******" /Б******, Б****** сум/ ХХААХҮЯ/2******/**/**дугаартай төсөл, сонгон шалгаруулалтад “У***** б******” ХХК-ийг шалгаруулсныг дараах үндэслэлээр хүлээн зөвшөөрөхгүй байна. Үүнд: Тус тендерийн техникийн тодорхойлолт тавигдах шаардлагыг “У***** б******” ХХК-ийн ирүүлсэн материал доорх 2 шаардлагыг хангахгүй байна.

ТШЗ-ны холбогдох заалт

Захиалагчийн тендерийн шаардлага

“У****** б*****” ХХК-ийн тендерт тусгасан материал

1

ТШЗ 17.6.5

Техникийн чадавх болон туршлагын шалгуур үзүүлэлт, шаардлагыг хангах нотлох баримт "Шаардана". Тендерт оролцогч дараах нэмэлт материалуудыг өөрийн тендерт ирүүлнэ. Үүнд: 1.Тендерт оролцогч нь дуусаагүй ажилтай бол зөвхөн төсөл, энэхүү ажиллуулах инженер техникийн ажилтан, машин механизмуудыг санал болгоно. Энэ тендерт санал болгоно. Энэ тендерт санал болгосон инженер техникийн ажилтан, машин механизм нь 70 хувиас бага гүйцэтгэлтэй ажилд давхацсан тохиолдолд тендерээс татгалзах үндэслэл болно.

2. Тендерт оролцогч нь уг тендерт шалгарсан тохиолдолд гэрээний үнэ, хугацаанд багтаан зураг төсөл, ажлын даалгаврын дагуу чанарын өндөр түвшинд тухайн ажлыг гүйцэтгэн дуусгаж ашиглалтад хүлээлгэн өгөх баталгааг бичгээр гаргаж ирүүлнэ. Тендерт оролцогч нь тендерийн иж бүрдэл, баримт цахим хэлбэрээр ирүүлэх ба ирүүлсэн бүх материал тод уншигдахгүй байх бөгөөд материалыг бичгийг бэлтгэн шаардлагатай ирүүлээгүй тооцно.

“У***** б******” ХХК нь ирүүлсэн тендерт “Э** д***** т*” ХХК-тай түрээсийн гэрээ байгуулж **-**УНУ, **-**УБЗ улсын дугаартай өөрөө буулгагч авто машин түрээсээр ашиглах гэрээ байгуулсан байна. “Э** д***** т*” ХХК нь 2022 оны 6 сарын 6- ны өдөр хамгаалалтын БХБЯ-тай "Үерийн барилга байгууламж /Сэлэнгэ, Сант сум, Ивэн голын боомт/" ажил гүйцэтгэж байгаа ба тус ажил нь 70%-д хүрээгүй ажилд давхацсан. **-**УНУ тээврийн хэрэгсэл нь 2022 оны 11 дүгээр сарын 11-нд “Э** д***** т*” ХХК руу шилжүүлсэн боловч хавсаргасан фото зураг нь Ивэн голын боомтын орчимд байх тул "Үерийн хамгаалалтын барилга байгууламж /Сэлэнгэ, Сант сум, Ивэн голын боомт/" тендерт санал болгоогүй байх магадлалтай ч одоогоор тус төсөл арга хэмжээнд үүрэг гүйцэтгэж байгаа гэж үзэж байна. Иймд тендерээс татгалзах үндэслэлтэй байна.

2

ТШЗ 17.7

Тендерт оролцогч түүний түншлэлийн гишүүдийн хэрэгжүүлж байгаа, хэрэгжүүлж байгаа гэрээний хэрэгжүүлэх эрх авсан талаарх мэдээлэл: Шаардана. Гэрээ хэрэгжүүлэх эрх авсан болон одоо гүйцэтгэж байгаа дуусаагүй ажилтай бол тайлбар болон ажлын ажлын гүйцэтгэлийн талаарх захиалагчийн тодорхойлолтыг ирүүлнэ. гишүүдийн хэрэгжүүлж X3 гэ Te ир 20 11 ба Санамж: Дуусаагүй ажлын гүйцэтгэл ху 70 хувиас доош байвал тухайн тухайн тендерээс үндэслэл болно.

Тендерийн жишиг маягтуудын маягт 7 хэрэгжиж байгаа, хэрэгжүүлэхээр эрх авсан гэрээний мэдээлэл: тус оролцогч тендерт маягт 7-оор мэдээлэл ирүүлээгүй байна. Тус тендер нь 2023 оны 06 сарын 20-ны өдрийн 11:40-д нээсэн бөгөөд нээх үед хэдэн хувийн гүйцэтгэлтэй байснаар тооцно. Гэтэл Төрийн худалдан aвax ажиллагааны газар нь “У***** б******” ХХК-аас тодруулгыг 2023 оны 07 сарын 17-ны *-*/****дугаартай албан бичгээр авч, 2023 оны 07 сарын 18-ны өдрийн 0*/*** тоот  дугаартай албан бичгээр хариу мэдэгдэж тус өдрийн байдлаар 80 хувийн гүйцэтгэлтэй гэж хариу ирүүлснээр тендерийг үнэлсэн нь нийцэхгүй байна.

Мөн тендерийн баримт бичгийн 2-р бүлэгт Тендерийн өгөгдлийн хүснэгт /ТӨХ-ийн сүүл хэсэгт Жич: Тендерт оролцогч нь дээрх тендерийн өгөгдлийн хүснэгтэд шаардсан шаардлагуудыг бүрэн хангасан тендер ирүүлэх шаардлагатай бөгөөд дутуу, эсвэл өөрөөр ирүүлсэн бол тухайн тендерээс татгалзах болно гэж заасан боловч хариуцагч нь 2023 оны 06 сарын 20-ны өдөр илгээсэн тендерийн материалд маягт 7 дутуу байсныг үнэлгээнд харгалзан үзэхгүй байна. Дээрх үндэслэлүүдийг харгалзан үзвэл “У***** б******” ХХК-ийн тендерт ирүүлсэн баримт бичиг шаардлага хангахгүй байх бөгөөд үндэслэлгүйгээр тендерт сонгон шалгаруулаад байна. А1/62 дугаар албан бичгээр “Т*****” с** ХХК шалгараагүй. У**** б******г үндэслэлгүйгээр шалгаруулсан. “Т*****” с** компани Төрийн худалдан авах ажиллагааны газраас 2023 оны 6 дугаар сарын 8-ны өдөр зарласан хадлангийн талбайд сэргээх Б бд төсөл сонгон шалгаруулалтад оролцсон. Төрийн худалдан авах ажиллагааны газраас 2023 оны 6 дугаар сарын 22-ны өдрийн 1/022762 дугаартай мэдэгдэл хүргүүлэх тухай албан бичгээр нэхэмжлэгч “Т*****” с** ХХК шалгараагүй “У****** б*****” компанийг шалгаруулсан талаар мэдэгдсэн байдаг. Тус шийдвэрийг эс зөвшөөрөөд тендерт оролцогчийн эрхийнхээ хүрээнд тус тендерт шалгарсан “У****** б*****” компанийн тендерийн материалтай танилцахад ТШЗ-ны 17.6.5 болон 17.7-нд заасан шаардлагуудыг тус тус хангахгүй байна. Уг шийдвэрийг эс зөвшөөрч 2023 оны 6 дугаар сарын 26-ны өдрийн 122/23 дугаартай гомдлыг С яаманд гаргахад  С яамнаас 2023 оны 7 сарын 6-ны өдрийн 5172 дугаартай гомдол хянасан тухай албан бичгээр “тендерт шалгаруулалттай холбогдуулан гаргасан захиалагчийн 2023 оны 6 сарын 22-ны өдрийн 1/2*** тоот шийдвэрийг хүчингүй болгон шийдвэрлэж дахин зохих журмын дагуу шалгаж үнэлэхийг даалгаж тендер шалгаруулалтын үнэлгээг хуульд нийцүүлэн дахин хийхийг хуулийн 55.3.3-д заал заалтад үндэслэн мэдэгдье” гэсэн. Гэвч хариуцагчаас тухайн С яамнаас гаргасан мэдэгдлийн дагуу тендерт шалгарсан “У****** б*****” ХХК-ийн баримт бичгийг дахин техникийн үзүүлэлт нөхцөлүүдийг хөндлөнгийн этгээдээр нягтлуулах үүргээ биелүүлээгүй, ТШЗ-ны 17 дугаар зүйлийн 17.6.5 болон ТШЗ 17.7-д заасан баримтууд тус тус дутуу шаардлага хангахгүй байгааг авч үзэлгүй 2023 оны 7 сарын 20-ны өдрийн 1/3142 дугаартай мэдэгдэл хүргүүлэх тухай албан бичгээр дахин “У****** б*****” ХХК-ийг шалгаруулж байгаагаа мэдэгддэг. Дахин шалгаруулсныг эс зөвшөөрч дахин С яаманд гомдол гаргаж, С яамнаас өмнө нь шийдэгдсэн асуудал байна гээд хүлээн авахаас татгалзсан байдаг. Тухайн гуравдагч этгээд болох “У****** б*****” компанийн тендер нь тендерийн техникийн тодорхойлолтод тавигдах 2 шаардлагыг хангахгүй байдаг. Энэ тендерт санал болгосон инженер техникийн ажилтан машин механизмын 70%-аас бага гүйцэтгэлтэй ажил давхардсан тохиолдолд тендерээс татгалзах үндэслэл болно.

“У****** б*****” ХХК-ийн баримтууд нь дутуу С яамнаас тендер шалгаруулалтыг хүчингүй болгож, дахин үнэлгээ хийхээр шийдвэрлэсэн байхад 2023 оны 7 дугаар сарын 18-ны өдрийн */*** тоот дугаартай албан бичгээр “У****** б*****” ХХК-ийн материалыг хянаж үзэлгүйгээр өмнө шалгаруулсан хариуг захиалагчаас ирүүлсэн нь тендер шалгаруулалтын журмыг зөрчсөн. Мөн тендерийн баримт бичгийн 2 дугаар бүлэгт тендерийн өгөгдлийн хүснэгтийн сүүл хэсэгт тендерт оролцогч нь тендер дээрх тендерийн өгөгдлийн хүснэгтэд шаардагдсан шалгуурыг бүрэн хангасан байдлаар тендерээр ирүүлэх шаардлагатай бөгөөд дутуу эсвэл өөрөөр ирүүлсэн бол тухайн тендерээс татгалзах үндэслэл болно гэж заасан байхад дахин “У****** б*****” ХХК-ийг шалгаруулсан үндэслэлгүй. Мөн дээрээс нь Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 27 дугаар зүйлд тендер нээсний дараа тус бүр дараах шаардлага хангасан эсэхийг хянан үзнэ. Техникийн тодорхойлолт тендерийн баримт бичигт заасан бусад нөхцөл шаардлага дутуу эсэхийг хянаж шалгаж үзээгүй. Тэгээд дутуу байхад нь тодруулсан. Хэрвээ энэ нь шаардлага хангаагүй байвал бүх тендерээс татгалзах үндэслэл үүссэн байхад татгалзаагүй.

Тиймээс Төрийн худалдан авах ажиллагааны газраас 2023 оны 06 дугаар сарын 08-ны өдөр зарласан "ХІІІ. 1.30 Хадлангийн талбайг сэргээх  “Б*****” төсөл /Б*****, Б******р сум/, Х******/2022*******/0*/** дугаартай сонгон шалгаруулалтад 2023 оны 06 дугаар сарын 22-ны өдрийн А-1/2*** дугаар шийдвэрээр “У***** б******” ХХК-ийг шалгаруулсныг хүчингүй болгож, тендерийг зохих журмын дагуу дахин тендер шалгаруулалт явуулахыг Төрийн худалдан авах ажиллагааны газарт даалгаж өгнө үү” гэв.

2.2.Хариуцагч Төрийн худалдан авах ажиллагааны газраас шүүхэд бичгээр гаргасан хариу тайлбартаа:

“Тус газраас зарласан ХХААХҮЯ/********** тендер шалгаруулалтын дугаартай ХVІІ.1.30 "Хадлангийн талбайг сэргээх "Б б” төсөл /Б******, Б****** сум/" төсөл, арга хэмжээний тендерт оролцогч “Т**** с***” ХХК-ийн нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй. Дээрх төсөл, арга хэмжээний тендер шалгаруулалтыг Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн дагуу 2022-2023 онд 4 удаа нээлтэй тендер шалгаруулалт, 1 удаа тендер шалгаруулалтын онцгой журмаар нийт 5 удаа зарласан ба “Т**** с***” ХХК нийт 4 удаагийн тендер шалгаруулалтад оролцож дараах шаардлагуудыг хангаагүй тул ирүүлсэн тендерээс татгалзсан болно. Үүнд: 1.Дээрх төсөл, арга хэмжээний 2022 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн тендер шалгаруулалтад тус компанийн туслан гүйцэтгэгч "Г" ХХК-тай байгуулсан зураг төсөл боловсруулах гэрээний 5.1, 5.3, 7.1 дэх хэсэгт туслан гүйцэтгэгчийн гүйцэтгэх ажлыг зөрүүтэй тусгасан байгаа нь шаардлагад нийцээгүй тул тендерээс татгалзсан.

2022 оны 12 дугаар сарын 19-ний өдөр нээсэн тендер шалгаруулалтад тендерийн баримт бичгийн ТШЗ 17.6-д заасан шаардлага хангаагүй буюу “Т****** с***” ХХК ижил төстэй ажлын туршлагыг нотлох “Б***** ж****” ХХК-тай байгуулсан 19/03 дугаартай 2019 оны 6 дугаар сарын 10-ны өдрийн Жоншны ил уурхайн үерийн хамгаалалтын далан, сан барих барилга угсралтын ажлыг гүйцэтгэх гэрээний хамт Д****** аймгийн Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газрын 2020 оны 02 дугаар сарын 19-ний өдрийн **/****дугаартай барилга байгууламжийг ашиглалтад оруулах комиссын дүгнэлтийн ирүүлсэн ба уг ажлыг Д****** аймгийн Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газраас тодруулга авахад дээрх барилга угсралтын ажлыг хийж гүйцэтгэсэн нь нотлогдохгүй байгаа тул шаардлагад нийцээгүй, мөн ТШЗ 17.6.2-д заасан шаардлага хангаагүй буюу Мэргэжилтэй ажилчдын жагсаалтыг ирүүлээгүй нь шаардлагад тус тус нийцээгүй тул тендерээс татгалзсан.

2023 оны 5 дугаар сарын 17-ны өдрийн тендер шалгаруулалтад тендерийн баримт бичгийн ТШЗ 17.6-д заасан шаардлага хангаагүй буюу ижил төстэй ажилд санал болгосон ажлыг цаг хугацаанд нь чанартай хийж гүйцэтгэсэн талаарх захиалагчийн тодорхойлолт, комисс хүлээж авсан тухай дүгнэлтийг тус тус ирүүлээгүй нь шаардлагад нийцээгүй тул тус компанийн тендерээс татгалзсан.

2023 оны 6 дугаар сарын 08-ны өдрийн тендер шалгаруулалтад тендерийн баримт бичгийн ТШЗ 17.6-д заасан 2020, 2021, 2022 онуудын аль нэг жилд доод тал нь нэг удаа батлагдсан төсөвт өртгийн 30 хувиас багагүй ижил төстэй ажил хийх гэсэн шаардлагыг хангаагүй бөгөөд үндсэн гүйцэтгэгчээр ажилласан байх гэсэн туршлагын шаардлагыг хангаагүй, мөн Дамбадаржаа дэд төв орчмын үерийн хамгаалалт, авто зам дагуух ус зайлуулах байгууламжийн барилга угсралтын ажлыг "Н к" ХХК-тай түншлэлээр гүйцэтгэж байгаа тухай гэрээ ирүүлсэн боловч захиалагчийн тодорхойлолт, улсын комисс хүлээж авсан актыг ирүүлээгүй тул тендерээс татгалзсан. Үнэлгээний хороо 2022 оны 12 дугаар сарын 19-ний өдөр тус компанийн ирүүлсэн тендерийг хянан үзэхэд илт худал мэдээлэл бүхий тендер ирүүлсэн байж болзошгүй байсан тул Д****** аймгийн газрын харилцаа, хот байгуулалтын газраас тодруулга авч, тус газрын 2023 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн 3/06 дугаартай албан бичгээр Д******* аймгийн Б******* сумын нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Б***** ж****” ХХК-ийн жонш баяжуулах үйлдвэрийн хаягдлын сангийн зориулалтай барилга байгууламжийг 2020 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн **/****дугаартай барилга байгууламжийг ашиглалтад оруулах тухай комиссын дүгнэлт гарсан бөгөөд ил уурхайн үерийн хамгаалалтын далан, сан барих ажилд барилга байгууламжийг ашиглалтад оруулах комисс ажиллаж байгаагүй гэж ирүүлсэн ба “Т**** с***” ХХК-ийн тендерт ирүүлсэн Д****** аймгийн Газрын харилцаа, хот байгуулалтын 2020 оны 02 дугаар сарын 19-ний өдрийн **/****дугаартай барилга байгууламжийг ашиглалтад оруулах тухай комиссын дүгнэлт, тодруулгын хариуд ирүүлсэн барилга байгууламжийг ашиглалтад оруулах тухай комиссын дүгнэлтүүд хоорондоо огноо зөрүүтэй, ажлын нэр зөрүүтэй, Д****** аймгийн газрын харилцаа, хот байгуулалтын газраас ирүүлсэн комиссын дүгнэлтийн 2.4-д заасан барилгын ажлын гүйцэтгэгч нь “Д м” ХХК гэсэн нь тус тус зөрүүтэй байсан тул Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5 дахь хэсэгт заасны дагуу илт худал мэдээлэл бүхий тендер ирүүлснийг худалдан авах ажиллагааны улсын байцаагчаар тогтоолгож, Сангийн сайдын 2019 оны 274 дүгээр тушаалаар батлагдсан "Тендерт оролцох эрхээ хязгааруулсан этгээдийн бүртгэлийг хөтлөх журам"-д заасны дагуу арга хэмжээ авхуулах тухай саналыг Төрийн худалдан авах ажиллагааны газрын 2023 оны 5 дугаар сарын 09-ний өдрийн *-*/****дугаар албан бичгээр С яаманд хүргүүлсэн. Мөн “Т**** с***” ХХК-аас гомдол гаргасны дагуу С яам хянан үзээд 2023 оны 7 дугаар сарын 06-ны өдрийн 03/**** дугаар албан бичгээр дахин үнэлгээ хийх шийдвэрийг ирүүлсэн тул Үнэлгээний хороо дээрх зөвлөмжийн хүрээнд компанийн одоо хэрэгжүүлж байгаа болон хэрэгжүүлэхээр эрх авсан гэрээний мэдээллийг Төрийн худалдан авах ажиллагааны цахим систем /www.tender.gov.mn/-ээс шалгаж, Усны газраас тодруулга авахад% Усны газрын 2023 оны 7 дугаар сарын 18-ны өдрийн 0*/*** дугаартай албан бичгээр "И б" хөв цөөрөм байгуулах /Ө****** На****/ төсөл, арга хэмжээний гүйцэтгэл өнөөдрийн байдлаар 80% гүйцэтгэлтэй байна гэсэн хариуг ирүүлсэн бөгөөд тендерийн баримт бичгийн ТШЗ-ийн 17.6.5-д заасан шаардлага хангаж байсан тул үнэлгээний хорооны өмнөх шийдвэрийг хэвээр үлдээж захиалагчид шалгарсан компанитай гэрээ байгуулах тухай зөвлөмжийг хүргүүлсэн байна. Уг тендер шалгаруулалтыг худалдан авах ажиллагааны талаарх хууль тогтоомжийн хүрээнд зохион байгуулсан тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү” гэжээ.

2.3.Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.М****** шүүх хуралдаан дээр гаргасан тайлбартаа:

Тендерийн үнэлгээний хороо нь Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хууль болон тендерийн өгөгдлийн хүснэгтэд заасны дагуу хоёр төрийн байгууллагын хяналтад дор шалгаруулалтыг явуулсан. Эхний тендер шалгаруулалтад нэхэмжлэгч компани болон “У****** б*****” ХХК шалгараагүй мөн тус компанийн тусгай зөвшөөрлийн хүчинтэй хугацаа дууссан байсан. 2 дахь удаа тендер шалгаруулалтыг зарлахад гуравдагч компани тусгай зөвшөөрлийн хүчинтэй хугацааг сунгуулж бусад тусгай шаардлагыг хангасан байсан. Нэхэмжлэгч компани нь эхний тендер шалгаруулалтад Үнэлгээний хороог илтэд хуурамч мэдээллээр хангасан буюу тодруулбал, Д****** аймгийн Даланжаргалан суманд явуулсан үерийн далангийн ажлын “Дуулга мөрөн” ХХК-ийн нэр дээр гарсан комиссын дүгнэлтийг өөрөө хийсэн мэтээр фотошопоор янзалж ирүүлсэн байсан. 2023 оны 06 дугаар сарын 08-ны өдөр тендерийг зарлаж 2023 оны 06 дугаар сарын 21-ний өдөр тендерийг нээсэн бөгөөд мөн дээр дурдсан материалуудыг оруулж ирсэн. **-**дугаартай машины тухайд туслан гүйцэтгэгч буюу “Э** д***** т*” ХХК-тай байгуулсан авто машин  түрээсээр ашиглах гэрээний 1.3-т уг Б****** аймагт хийгдэж буй ажил дууссаны дараа дараагийн уг тендер шалгаруулалтын ажилд хэрэглэнэ гэдэг байдлаар, мөн гэрээний 1.4-т “хадлангийн талбай сэргээх ажлын газар шорооны болон бусад ажлуудыг зураг төслийн дагуу хийж гүйцэтгэж түрээслэгчид хүлээлгэж өгснөөр ажлыг хийж гүйцэтгэсэнд тооцно” гэж, 3.1-т “машин механизмын засвар үйлчилгээг бүрэн хийж заасан газарт товлосон хугацаанд бэлэн байлгана” гэдэг байдлаар заасан байсан учраас Үнэлгээний хороо ижил төсөөтэй ажил гэж үзээгүй.

С яамны гомдол хянасан тухай албан бичгийн дагуу ижил төсөөтэй ажлын тайлан ирүүлээгүй байна, тийм учраас Ө аймгийн Н суманд хийгдэж буй ажлын гүйцэтгэлийг шалга гэж шийдвэрлэсний дагуу шалгаж Усны газраас 2023 оны 7 дугаар сарын 17-ны өдрийн *1/****дугаар албан бичгээр тодруулж 2023 оны 07 дугаар сарын 18-ны албан бичгээр И б хөв, цөөрөм байгуулах Ө аймгийн Н төслийн ажил гүйцэтгэхээр “У****** б*****” ХХК гэрээ байгуулж, 2023 оны 05 дугаар сараас эхэлсэн ажлын гүйцэтгэл 80 хувьтай явагдаж байна, үүндээ усны ажил 100 хувь, ус хаях сувгийн ажил 50 хувийн гүйцэтгэлтэй, ажлын явцыг Онги тац сав газрын захиргаа ажлын хэсэг байгуулан байнгын хяналт тавьж ажиллаж байна гэсэн 10 гаруй хуудас бүхий тухайн ажлын гүйцэтгэлийг фото зургаар баталгаажуулан хүргүүлсэн байгаа” гэв.

2.4.Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Ц шүүх хуралдаан дээр гаргасан тайлбартаа:

 “... Дуусаагүй ажлын талаарх маягтыг дутуу ирүүлээгүй гэдэгт С яамнаас ирүүлсэн зөвлөмжид ижил төстэй дуусаагүй ажлын мэдээллийг шалга гэсний дагуу цахим системээс шалгаж үзэж үнэлгээндээ хамааруулж үзсэн” гэв.

2.5.Гуравдагч этгээд “У****** б*****” ХХК шүүхэд бичгээр гаргасан хариу тайлбар болон шүүх хуралдаан дээр гаргасан тайлбартаа:

“Манай компани нь Хадлангийн талбайг сэргээх “Б*****” төсөл /Бу***н, Б****** сум/ ХХ******/2022*****/**/** дугаартай тендерт шалгарч Төрийн худалдан авах ажиллагааны газрын 2023 оны 06 дугаар сарын 22-ны өдрийн А-1/2*** тоот гэрээ байгуулах эрх олгосон албан мэдэгдэл хүлээн авсны дагуу 2023 оны 08 дугаар сарын 08-ны өдөр 230810/05-566 дугаартай ажил гүйцэтгэх гэрээг ХХААХҮЯамтай байгуулсан. 2023 оны 08 дугаар 10-ны өдрөөс эхлэн туслан гүйцэтгэгчээр ажиллах зураг төслийн “Э** д***** т*” ХХК Б****** сумын "Б******" төслийн топогеодезийн судалгааны ажил эхлүүлэн зураг төслийн ажлыг гүйцэтгэж байна. Эхний ээлжийн зураг төслийн судалгаа хийгдсэн тул 2023 оны 09 дүгээр сарын 05-ны өдрөөс эхлэн манай компани үерийн хамгаалалтын далангийн ургамалт өнгөн хөрсийг экска    ватораар хуулж цэвэрлэх барилгын ажлуудыг эхлүүлээд байна. “Т****** с***” ХХК-аас гаргаад байгаа 2 шаардлагыг үндэслэлгүй гэж үзэж байна.

“Э** д***** т*” ХХК-тай **-**УНУ, **-**УБЗ улсын дугаартай өөрөө буулгагч автомашин түрээсээр ашиглах гэрээ байгуулсан. 2024 онд дээрх 2 автомашинаар барилгын ажлыг гүйцэтгэх бүрэн боломжтой. Учир нь 2023 онд улсын төсвөөс санхүүжих 300 сая төгрөг баталсан. Энэ баталсан хөрөнгөнд зураг төслийн ажил 230 сая төгрөгөөр хийгдэж бүрэн батлагдаж дуусах ёстой. Үлдэгдэл 70 сая төгрөгөөр далангийн ургамалт өнгөн хөрсийг экскаватораар хуулж цэвэрлэх барилгын ажлуудыг өөрийн машин механизмаар энэ онд хийж гүйцэтгэх бүрэн боломжтой.

Ө****** аймгийн Н**** т** сумын И б хөв цөөрөм байгуулах барилгын ажлын гүйцэтгэл 2023 оны 06 дугаар сарын 20-ны өдрийн байдлаар 70 хувьд хүрсэн байсан. 2023 оны 07 дугаар сарын 03-ны өдөр Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Усны газарт ажлын явцын талаар 78.5%-ийн гүйцэтгэлтэй талаарх тайлан мэдээ, ажлын фото зургийн хамт хүргүүлж байсан. 2023 оны 08 дугаар сарын 31-нд И б хөв цөөрмийн ажил бүрэн дууссан тул 2023 оны 09 дүгээр сарын 04-ны өдөр улсын комисст ажлыг хүлээлгэн өгсөн.

“У****** б*****” ХХК-ийн тухайд 1998 оноос усны далан хийх ажлыг хийж байсан олон жилийн туршлагатай компани. Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг дараах байдлаар үндэслэлгүй гэж үзэж байна. “Э** д***** т*” ХХК-тай байгуулсан ** **УНҮ, **** УБЗ машиныг ашиглах гэрээ тухайн үед байгуулагдсан байсан. Тендерт шалгаруулсан тохиолдолд шууд техникийг оролцуулна гэдэг байдлаар 2 талт тохиролцсон. Энэ жилийн ажлын хувьд хөрс суулгалтын ажилд шаардлагагүй, тендерийн гүйцэтгэлээр санхүүжилт орж ирдэг учраас ашиглагдахгүй гэж “У****** б*****” ХХК үзсэн. Ө аймгийн Н сумын Булаг, хөв цөөрөм байгуулах ажлын гүйцэтгэл 2023 оны 06 дугаар сарын 20-ны байдлаар ажлын 70 хувийн гүйцэтгэлд хүрсэн байсан. 2023 оны 07 дугаар сарын 03-ны Усны газарт ажлын явц 78,5 хувийн гүйцэтгэлтэй байсан талаарх тайлбар явуулсан байсан. Ямар нэг хууль зөрчсөн үйлдэл байхгүй. Нэхэмжлэгчийн гаргаж байгаа нэхэмжлэлийн шаардлага үндэслэлгүй цаашлаад нийтийн эрх ашиг сөргөөр нөлөөлөх хор хохирол байгаа гэж үзэж байна” гэв.

ҮНДЭСЛЭХ НЬ:

Нэг.Маргааны зүйл, эрх зүйн харилцааны төрөл:

1.1.Энэ хэргийн маргааны зүйл нь “тендерийн шалгаруулалтын” үйл баримт болно.

            Хоёр.Шүүхэд тогтоогдсон үйл баримтын талаар:

            2.1.Төрийн худалдан авах ажиллагааны газраас  Б****** аймгийн Б****** суманд хадлангийн талбайг сэргээх  төслийн гүйцэтгэгчийг шалгаруулахаар  2022-2023 онд 4 удаа нээлтэй тендер шалгаруулалтыг, 1 удаа тендер шалгаруулалтын онцгой журмыг сонгож, нийт 5 удаа зарласан байгаа ба эдгээр тендер шалгаруулалтуудад нэхэмжлэгч “Т**** с***” ХХК, гуравдагч этгээд “У****** б*****” ХХК-иуд оролцож иржээ.

2.2.Эдгээрээс 4 дэх сонгон шалгаруулалт болох “XIII.1.30 Хадлангийн талбайг сэргээх “Б** б***” төсөл /Бу***, Б****** сум/, ХХ******/2022*****/**/**дугаартай сонгон шалгаруулалт”-ыг зарлаад, Тендерийн үнэлгээний хорооны 2023 оны 05 дугаар сарын 24-ний өдрийн хуралдаанаар тендерт оролцогчийн ирүүлсэн материалд үнэлгээ хийгээд “бүх тендерээс” татгалзаж, гэрээ шууд байгуулах аргыг хэрэглэх зөвлөмжийг хүргүүлэхээр шийдвэрлэсэн байна. /ХХ-1-н 87 дахь талд/

            2.3.Энэ шийдвэрээ Төрийн худалдан авах ажиллагааны газрын 2023 оны 05 дугаар сарын 26-ны өдрийн *-1/****дугаар бичгээр “Т****** с***” ХХК-д, *-1/****дугаар бичгээр “У****** б*****” ХХК-д тус тус хүргүүлжээ. /ХХ-1-н 99-102 дахь тал/

            2.4.Энэ шийдвэрт тендерт оролцогчдоос гомдол гаргаагүй байна.

2.5.Тендерийн үнэлгээний хорооны 2023 оны 05 дугаар сарын 24-ний өдрийн хуралдааны шийдвэрийг үндэслэн Төрийн худалдан авах ажиллагааны газраас 2023 оны 06 дугаар сарын 08-ны өдөр “XIII.*.3* Х******н т******г с****х ”Б**** б***” төсөл /Б****, Б**** с**/ төсөл, арга хэмжээг гүйцэтгэх тендерийг ирүүлэх урилгаа Зууны мэдээ сонинд гаргажээ. /ХХ-1-н 103, 106-107 дахь тал/

2.6.Тендерийн үнэлгээний хороо нь 2023 оны 06 дугаар сарын 19-ний өдөр тендерийг нээхэд  нэхэмжлэгч “Т****** с***” ХХК /Тендерийн үнэ:*,***,***,***.0 төгрөг/, гуравдагч этгээд “У****** б*****” ХХК /Тендерийн үнэ:*,***,***,***.0 төгрөг/ тендер ирүүлжээ.

2.7.Ингээд   Тендерийн үнэлгээний хорооны 2023 оны 06 дугаар сарын 20-ны өдрийн хуралдаанаар “XIII.*.3* Х******н т******г с****х ”Б**** б***” төсөл /Б****, Б**** с**/ төсөл, арга хэмжээний тендерийн ялагчаар “У****** б*****” ХХК-ийг сонгон, гэрээ байгуулах эрх олгох зөвлөмжийг захиалагчид хүргүүлж шийдвэрлэжээ. /ХХ-1-н 159-163 дахь тал/

2.8.Тендерийн үнэлгээний хорооны 2023 оны 06 дугаар сарын 20-ны өдрийн хуралдааны тэмдэглэлд  тус үнэлгээний хорооны гишүүнээс “... “Т****** с***” ХХК өмнө ижил төстэй ажил дээр хуурамч материал ирүүлээд С яам руу тендерт оролцох эрхээ хасуулсан этгээдийн бүртгэлд оруулах хүсэлтийг хүргүүлсэн” гэж, “... Өмнө хуурамч материал ирүүлж байсан, ижил төстэй ажил хангахгүй компани одоо хангана гэж байхгүй” гэж тайлбар гаргасан боловч Тендерийн үнэлгээний хороо нь  “ижил төстэй ажилд тооцуулахаар санал болгосон ажилд туслан гүйцэтгэгчээр оролцсон, түншлэлээр оролцсон боловч захиалагчийн тодорхойлолт, Улсын комисс хүлээн авсан акт ирүүлээгүй” гэсэн үндэслэлээр тус компанийн /ХХ-1-н 160-163 дахь тал/  тендерээс татгалзсан болох нь тогтоогдлоо.

2.9.Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамнаас “У****** б*****” ХХК-тай 2023 оны 08 дугаар сарын 08-ны өдөр Хадлангийн талбайг сэргээх ”Б*** б*****н” төсөл /Б******, Б***** с**/ төсөл, арга хэмжээний ажил гүйцэтгэх 230****/0*-5** дугаартай гэрээг байгуулжээ. /ХХ-1-н 52-54 дэх талууд/

2.10.Төрийн худалдан авах ажиллагааны газар нь Хадлангийн талбайг сэргээх ”Б б” төсөл /Б******, Б****** сум/ төсөл, арга хэмжээний сонгон шалгаруулалтыг өмнө 2022 онд зарлахад уг тендерт “Т****** с***” ХХК-ыг хуурамч баримт бичиг ирүүлсэн гэж хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нараас тайлбарласан /Шүүхэд бичгээр гаргасан хариу тайлбарт болон шүүх хуралдааны тэмдэглэлд/ боловч энэ нь тус компанийн тендерээс татгалзах үндэслэл болоогүй байна.

2.11.Үүнийгээ нотлох баримтаар   Төрийн худалдан авах ажиллагааны газрын 2023 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн А-1/08 дугаартай Д****** аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газар хүргүүлсэн албан бичиг /ХХ-1-н 76 дахь тал/, Д****** аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газраас Төрийн худалдан авах ажиллагааны газарт ирүүлсэн 2023 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн 03/06 дугаар албан бичиг /ХХ-1-н 77 дахь тал/, Барилга, байгууламжийг ашиглалтад оруулах комиссын 2020 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн **/****дугаартай дүгнэлт /ХХ-1-н 78-79 дэх тал/, мөн Төрийн худалдан авах ажиллагааны газраас С яаманд хандан 2023 оны 05 дугаар сарын 09-ний өдрийн А01/1677 дугаар албан бичгээр “... илт худал мэдээлэл бүхий тендер ирүүлснийг тогтоолгохоор” санал гаргасан албан бичиг /ХХ-1-н 81 дэх тал/ зэргийг тус тус гаргаж өгсөн болно.

2.12.Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нараас шүүх хуралдааны нотлох баримтыг шинжлэн судлах шатанд  “Т****** с***” ХХК-ийн “өмнө” зарласан Хадлангийн талбайг сэргээх ”Б б” төсөл /Б******, Б****** сум/ төсөл, арга хэмжээний тендер шалгаруулалтад ирүүлсэн Барилга, байгууламжийг ашиглалтад оруулах комиссын 2020 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн **/****дугаартай дүгнэлт нь  хоорондоо зөрүүтэй мэдээлэл агуулсан байгаа боловч  маргаан бүхий захиргааны актын үндэслэл нь “Т****** с***” ХХК-ийг хуурамч баримт бичиг ирүүлсэн гэдэг үйл баримт биш тул шүүх энэ үйл баримтад хууль зүйн дүгнэлт өгөхгүй гэж үзэж, нотлох баримтаар үнэлээгүй болно.

2.13.Төрийн худалдан авах ажиллагааны газрын  2023 оны 05 дугаар сарын 09-ний өдрийн А01/1677 дугаар албан бичгийн дагуу нэхэмжлэгч “Т****** с***” ХХК-ийг хуурамч баримт бичиг ирүүлсэн, эсэх талаар  С яамнаас одоогоор ямар нэг шийдвэр гараагүй гэдгийг нэхэмжлэгч болон хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нар тайлбарласан, энэ талаар шүүхэд маргаагүй учраас шүүх ийм баримтыг шалгаж тогтоох шаардлагагүй гэж үзлээ.

2.14.Нэхэмжлэгч “Т****** с***” ХХК нь Тендерийн үнэлгээний хорооны 2023 оны 06 дугаар сарын 20-ны өдрийн хуралдаанаас өөрийг нь шалгаруулахаас татгалзсан шийдвэрт маргаагүй, харин тендерийн ялагч “У****** б*****” ХХК-ийг шаардлага хангасан тендер ирүүлээгүй гэж маргаж байгааг тэмдэглэж байна.

2.15.Нэхэмжлэгчээс “У****** б*****” ХХК-ийн тендерийн материалд  ирүүлсэн “Э** д***** т*”  ХХК-тай **-**УНУ, **-**УБЗ  улсын дугаартай өөрөө буулгагч авто машинуудыг Түрээсээр  ашиглах гэрээ байгуулсан боловч энэ компани нь өөр тусдаа гүйцэтгэж байгаа ажил нь 70 хувьдаа хүрээгүй байсан тул Тендерийн баримт бичгийн ТШЗ 17.6.5-д заасны дагуу тендерээс татгалзах ёстой гэснийг шүүх хүлээн авах үндэслэлгүй байна.

2.16.Учир нь гуравдагч этгээд “У****** б*****” ХХК нь “Э** д***** т*”  ХХК-тай 2023 оны 06 дугаар сарын 09-ний өдөр “Сонгон шалгаруулалтад хамтран оролцох туслан гүйцэтгэгчийн гэрээ байгуулж, уг гэрээний 2.4 дэх заалтаар “Туслан гүйцэтгэгч нь мод үржүүлгийн газрын усалгааны эх үүсвэрийг шийдвэрлэж, усан сан хийх ажлын зураг төсвийг боловсруулах ажлыг нь хийж гүйцэтгэхээр тохирчээ. /ХХ-1-н 55-56 дахь талд/

2.17.Мөн туслан гүйцэтгэгч   “Э** д***** т*”  ХХК-тай 2023 оны 06 дугаар сарын 09-ний өдөр “Машин механизм ажилуулах түрээсийн гэрээ”-г  байгуулж, уг гэрээний 1.2 дахь заалтаар “ DAEWOO **-**УБЗ **-**УНУ өөрөө буулгагч авто машинуудыг энэхүү төсөл арга хэмжээний ажил хийж гүйцэтгэхээр түрээслэхээр, гэрээний 3.1-т “Машин механизмын техник завсар, үйлчилгээг бүрэн хийж, заасан газарт товлосон хугацаанд бэлэн байлгана” гэсэн үүрэг хүлээжээ. /ХХ-1-н 57-58 дахь талд/

2.18.Мөн түүнчлэн “XIII.1.30 Хадлангийн талбайг сэргээх “Б** б***” төсөл /Бу***, Б****** сум/, ХХ******/2022*****/**/**дугаартай тендер”-ийн баримт бичгийн ТШЗ 17.6.5-д “... Тендерт оролцогч дараахь нэмэлт материалуудыг өөрийн тендерт ирүүлнэ. Үүнд:1.Тендерт оролцогч дуусаагүй ажилтай бол зөвхөн энэхүү төсөл арга хэмжээнд ажиллуулах инженер, техникийн ажилтан, машин механизмуудыг санал болгоно. Энэ тендерт санал болгосон инженер, техникийн ажилтан, машин механизм нь 70 хувиас бага гүйцэтгэлтэй ажилд давхацсан тохиолдолд тендерээс татгалзах үндэслэл болно” гэжээ.

2.19.Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нараас тендерийн баримт бичгийн ТШЗ 17.6.5-д заасан заалт нь тендерийн “туслан гүйцэтгэгчид” хамаарахгүй, тендерийн “түншлэгчид” хамаарна, туслан гүйцэтгүүлж болох нийт бараа, ажил үйлчилгээний    дээд хэмжээ нь тендерийн үнийн дүнгийн 10 хувиас хэтрэхгүй байна гэсэн бөгөөд туслан гүйцэтгэгч нь  энэ тендерээр гүйцэтгэх зөвхөн зураг төслийг хийж гүйцэтгэх ажлыг хариуцсан учраас уг заалт хамаарахгүй” гэснийг шүүх үндэслэлтэй гэж үзлээ.

2.20.”XIII.1.30 Хадлангийн талбайг сэргээх “Б** б***” төсөл /Бу***, Б****** сум/, ХХ******/2022*****/**/**дугаартай тендер”-ийн баримт бичгийн ТШЗ 4 дэх заалт нь “Тендерт оролцогч”  гэдэг нэртэй байгаа учраас тендерт оролцогч гэж хэн байхыг тодорхойлсон заалт мөн байна.

2.21.Энэхүү ТШЗ 4-ийн  4.2-т Хэд хэдэн этгээд хамтран ажиллах гэрээний үндсэн дээр нэг тендер ирүүлэх бол тэдгээрийг хамтад нь түншлэл, тус бүрийг нь түншлэлийг гишүүн гэнэ” гэжээ. /ХХ-1-н 111 дэх тал/

2.22.ТШЗ-ийн 5 дахь заалт нь “Туслан гүйцэтгүүлэх болон түншлэлийн гэрээ” гэсэн нэртэй байгаа ба  5.1-т ”Тендерт оролцогч нэг ба түүнээс дээш тооны этгээдтэй туслан гүйцэтгүүлэх гэрээ байгуулж болно. Нийт туслан гүйцэтгүүлж болох бараа, ажил, үйлчилгээний дээд хэмжээ нь тендерийн үнийн дүнгийн 10 хувиас хэтрэхгүй байна” гэж, 5.3-т “Түншлэлийн гишүүн тус бүр холбогдох журмын дагуу цахим системээр түншлэлийг баталгаажуулснаар  түншлэлийг нэг тендерт оролцогч гэж үзнэ” гэж тус тус зааснаас үзвэл түншлэгч нь тендерийн оролцогч мөн бөгөөд харин туслан гүйцэтгэгч нь тендерийн оролцогчийн эрх зүйн статусыг хүлээхгүй байна.

2.23.Иймд нэхэмжлэгчээс хариуцагчийг буруутгаж, “Э** д***** т*”  ХХК-ийн Барилга, хот байгуулалтын яамтай “Үерийн хамгаалалтын барилга байгууламж /Сэлэнгэ, Сант сум, Ивэн голын боомт/” ажил гүйцэтгэж байгаа ажил нь 70 хувьдаа хүрээгүй байхад тус компанийг шаардлага хангахгүй гэж хасах ёстой гэж маргасан нь үндэслэлгүй буюу хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбарласан “туслан гүйцэтгэгчээс түншлэгчид тавигдах шаардлагыг шаардахгүй тул “Э** д***** т*”  ХХК-ийн хийж гүйцэтгэж байгаа ажлын 70 хувьдаа хүрсэн эсэхийг шалгахгүй” гэсэн нь үндэслэлтэй  гэж үзэв.

2.24.Өөрөөр хэлбэл, “Э** д***** т*”  ХХК энэхүү төсөл арга хэмжээнд тендерийн оролцогч “У****** б*****” ХХК-ийн гүйцэтгэх ажлын  зөвхөн “зураг төсөл зохиох” үүрэгтэй, тендерийн үнийн дүнгийн 10 хувьд хүрэхгүй /230,000,000 төгрөгийн/ үнэ бүхий ажлыг гүйцэтгэхээр туслан гүйцэтгэгчээр оролцож байгаа /ХХ-1-н 56 дахь тал/ учраас Тендерийн үнэлгээний хороо нь тус компанийг тендерийн оролцогч гэдэг шалгуурт оруулж, тухайн үед хийж гүйцэтгэж байсан “Үерийн хамгаалалтын барилга байгууламж /Сэлэнгэ, Сант сум, Ивэн голын боомт/” ажлын гүйцэтгэлийн хувь хэмжээг шалгаагүй гэж буруутгах эрх зүйн үндэслэл байхгүй гэж дүгнэлээ.

2.25.Нэхэмжлэгчээс мөн хариуцагчийг буруутгаж, тендерийн ялагч “У****** б*****” ХХК нь ТШЗ 17.7-д заасныг зөрчсөн, “У****** б*****” ХХК-ийн дуусаагүй ажлын гүйцэтгэлийг 2023 оны 07 дугаар сарын 18-ны өдрийн байдлаар 80 хувийн гүйцэтгэлтэй гэсэн хариуг үндэслэж тендерийг нь үнэлсэн нь хуульд нийцэхгүй” гэж маргасан бөгөөд түүний итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс шүүх хуралдаан дээр “80 хувьдаа хүрсэн эсэхэд эргэлзэж байгаа” гэх тайлбарыг гаргасныг шүүх хүлээн авах үндэслэлгүй болно.

2.26.Учир нь нэхэмжлэгчээс “У****** б*****” ХХК-ийн энэхүү тендерт  оролцохдоо дусаагүй ажлаар “И б” хөв цөөрөм байгуулах /Өвөрхангай, Нарийнтээл/ ажлыг мэдүүлсэн байгаа бөгөөд Тендерийн үнэлгээний хорооноос 2023 оны 07 дугаар сарын 17-ны өдрийн *-*/****дугаар албан бичгээр  Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Усны газарт хандан  уг ажлын гүйцэтгэлийн мэдээллийг гаргуулахыг хүсэж, Усны газрын мөн оны 07 дугаар сарын 18-ны өдрийн 0*/*** дугаар албан бичгээр ажлын гүйцэтгэлийг 80 хувьтай гэж мэдэгджээ. /ХХ-1-н183,  184 дэх талд/

2.27.Ийнхүү Усны газраас “И б” хөв цөөрөм байгуулах /Өвөрхангай, Нарийнтээл/ ажлын захиалагч ажлын гүйцэтгэлийг ийнхүү “80 хувь” гэж албан бичгээр тодорхойлсон тул Тендерийн үнэлгээний хороо шийдвэрээ гаргах үед уг ажлыг гүйцэтгэл 80 хувьтай хийгдсэн байсан гэдэг нь нотлогдсон гэж шүүх үзсэн бөгөөд уг ажлыг 2023 оны 09 дүгээр сарын 20-ны өдрийн Барилга, байгууламжийг ашиглалтад оруулах комиссын  дүгнэлтээр захиалагчид нь хүлээлгэн өгсөн байна./ХХ-2-н 13 дахь тал/

2.28.Ийнхүү нэхэмжлэгч “Т****** с***” ХХК нь өөрийн тендерийг нь шаардлага хангаагүй  гэх үндэслэлээр хассан Тендерийн үнэлгээний хорооны шийдвэртэй маргаагүй атлаа “У****** б*****” ХХК-ийг шалгаруулсныг хууль бус гэж маргаж байгаа үндэслэлээ “өөрийн оролцсон тендерийг шударга үнэлүүлэх эрх хамгаалуулахаар” гэж тайлбарласан.

2.29.Төрийн худалдан авах ажиллагааны газрын 2023 оны 06 дугаар сарын 22-ны өдрийн А-1/2*** дугаар албан бичгээр “У****** б*****” ХХК-д гэрээ байгуулах эрх олгож  /ХХ-1-н 175 дахь тал/, ажил гүйцэтгэх гэрээ байгуулсан байгаа бөгөөд тус компани нь гэрээний дагуу ажлынхаа эхний үе шатыг хийж байгаа гэж тайлбарласан зэрэг үйл баримтууд шүүхэд тогтоогдлоо.

Гурав.Маргаан бүхий актыг хянасан, шүүхээс хууль хэрэглэсэн үндэслэлийн тухайд:

3.1. Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1-т “Тендерт оролцогчдыг тэгш боломжоор хангаж, шударга өрсөлдөх нөхцөлийг бүрдүүлэх зорилгоор тендер шалгаруулалтад оролцохыг сонирхсон этгээдүүдийн ерөнхий, санхүүгийн, техникийн чадавхи болон туршлагыг энэ хуулийн 14-16 дугаар зүйлд заасан үзүүлэлтээр хянан үзэж магадална” гэж, мөн зүйлийн 12.2-т “Захиалагч тухайн тендер шалгаруулалтад тавигдах чадавхын шалгуур үзүүлэлт, шаардлагыг энэ хуулийн 14-16 дугаар зүйлд нийцүүлэн тогтоож, тендерийн баримт бичигт тусгана” гэж, мөн зүйлийн 12.3-т “Энэ хуулийн 12.2 дахь хэсэгт заасны дагуу захиалагчийн тогтоосон чадварын шалгуур үзүүлэлт, шаардлагыг хангаагүй тендерээс татгалзаж, энэ тухай тендер ирүүлсэн этгээдэд бичгээр мэдэгдэнэ” гэж, 47 дугаар зүйлийн 47.2.2-т Тендерийн үнэлгээний хороо “тендерийг хянан үзэх, үнэлэх, үнэлгээний дүгнэлт гаргах, гэрээ байгуулах эрх олгох шийдвэрийг захиалагчид өгөх” чиг үүрэгтэй байхаар  тус тус хуульчилжээ.

            3.2.Төрийн худалдан авах ажиллагааны газрын Тендерийн үнэлгээний хороо нь “XIII.1.30 Хадлангийн талбайг сэргээх “Б** б***” төсөл /Бу***, Б****** сум/, ХХ******/2022*****/**/**дугаартай тендер”-ийн сонгон шалгаруулалтыг явуулж, ялагчаар “У****** б*****” ХХК-ийг шалгаруулахдаа Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1, 12.2-т заасныг зөрчөөгүй болох нь дээрх тогтоогдсон үйл баримтаар нотлогдож байна.

            3.3.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 1 дүгээр зүйлийн 1.1-т “Энэ хуулийн зорилт нь хүн, хуулийн этгээдээс захиргааны байгууллагын хууль бус үйл ажиллагааны улмаас зөрчигдсөн, эсхүл зөрчигдөж болзошгүй эрх, хууль ёсны ашиг сонирхлоо хамгаалуулахаар, түүнчлэн нийтийн ашиг сонирхлыг төлөөлөх эрх бүхий этгээд, хуульд заасан бол захиргааны байгууллагаас гаргасан нэхэмжлэлийн дагуу захиргааны хэргийг шүүхэд хянан шийдвэрлэхтэй холбогдсон харилцааг зохицуулахад оршино” гэж, 3 дугаар зүйлийн 3.1.3-т "нэхэмжлэл" гэж хүн, хуулийн этгээдээс захиргааны хууль бус үйл ажиллагааны улмаас зөрчигдсөн, эсхүл зөрчигдөж болзошгүй эрх, хууль ёсны ашиг сонирхлоо хамгаалуулахаар, түүнчлэн нийтийн ашиг сонирхлыг төлөөлөх эрх бүхий этгээд, хуульд тусгайлан заасан бол захиргааны байгууллагаас нийтийн эрх зүйн чиг үүргийг хэрэгжүүлэхтэй холбогдон үүссэн маргааныг шийдвэрлүүлэхээр захиргааны хэргийн шүүхэд гаргасан өргөдлийг ойлгоно” гэж, 106 дугаар зүйлийн 106.3.1-т захиргааны акт, захиргааны гэрээ хууль бус бөгөөд түүний улмаас нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол нь зөрчигдсөн болох нь тогтоогдвол түүнийг хүчингүй болгох” гэж тус тус заажээ.

            3.4.Дээрх заалтуудаас үзвэл Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн үзэл санаа, зарчим нь шүүх нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдсөн эсэхийг нотлох баримтад үндэслэн тогтоох, хэрэв нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол нь зөрчигдсөн гэдэг нь нотлогдвол түүнийг сэргээн эдлүүлэх буюу маргаан бүхий акт нь хууль зөрчсөн бөгөөд эрх, хууль ёсны ашиг сонирхлыг нь зөрчсөн бол хүчингүй болгох ёстой.

            3.5.Нэхэмжлэгч “Т****** с***” ХХК нь шүүх хуралдаан дээр шүүхээр хамгаалуулах өөрийн субьектив эрхээ “тендерийг шударгаар үнэлүүлэх” гэж тодорхойлсон боловч  тэрээр нэхэмжлэгч нь өөрөө тендерийг хянан үзэх шатанд “ижил төстэй ажил гүйцэтгэсэн болохоо нотлох захиалагчийн тодорхойлолт, улсын комиссын актыг ирүүлээгүй гэх үндэслэлүүдээр “шаардлага” хангаагүй тендер ирүүлсэн гэж хасагдсан байгаа, үүнийгээ зөвшөөрч маргаагүй буюу тендерээс хасагдсан учраас шүүхээр хамгаалуулах хууль ёсны эрх ашиг сонирхол байгаа нь тогтоогдоогүй бөгөөд Тендерийн үнэлгээний хороо нь тендерт үнэлгээ хийхдээ шударга ёсыг алдагдуулсан, хууль бусаар, эсхүл давуу байдал олгож “У****** б*****” ХХК-ийг ялагчаар шалгаруулсан гэх нөхцөл байдал тогтоогдоогүй тул шүүх “тендерийг шударгаар үнэлүүлэх”-ээр нэхэмжлэлийг хангах хууль зүйн үндэслэл байхгүй гэж дүгнэлээ.

3.6.Нэхэмжлэгчийн “зохих журмын дагуу дахин тендер шалгаруулалтыг дахин явуулахыг Төрийн худалдан авах ажиллагааны газарт даалгуулах” шаардлагыг хангаж шийдвэрлэх хууль зүйн боломжгүй байна.

3.7.Энэ шийдвэрийн 3.3, 3.5 дахь хэсэгт дүгнэснээр  “Т****** с***” ХХК нь шаардлага хангасан тендер ирүүлээгүй, тендерийг хянан үзэх шатнаас хасагдсан учраас ямар хууль зүйн үндэслэлээр тус компанийг оролцуулан дахин шалгаруулалт явуулах ёстой талаар шүүхэд нотолж чадахгүй байгаа, мөн түүнчлэн шүүхээс дахин тендер шалгаруулалт явуулахыг даалгах шийдвэрийг гаргаснаар өөрийн ямар эрхээ сэргээлгэхийг тодорхойлж чадахгүй байгаа нь шүүх нэхэмжлэлийн энэ шаардлагыг хангахаас татгалзах  үндэслэл боллоо.

3.8.Нөгөө талаас авч үзвэл Төрийн худалдан авах ажиллагааны газрын хууль зөрчсөн эс үйлдэхүй, эсхүл татгалзсан үйлдэл нотлогдохгүй байгаа учраас шүүх нь хариуцагчид  даалгах шийдвэр гаргах үндэслэлгүй гэж үзээд энэ нэхэмжлэлийн шаардлагыг хангахгүй шийдвэрлэж байна.

3.9.Дахин тэмдэглэхэд, шүүхээс энэ шийдвэрийг гаргахдаа нэхэмжлэгч “Т****** с***” ХХК-ын баримт бичиг хуурамчаар үйлдсэн талаарх хариуцагчийн тайлбар, нотлох баримтад дүгнэлт хийгээгүй, энэ үйл явдал нь зохих байгууллагаар эцэслэн шийдвэрлэгдээгүй тул энэхүү шийдвэрийн үндэслэл биш болохыг дурдаж байна.

Дөрөв.Анхан шатны шүүхэд нотлох баримт цуглуулсан, үнэлсэн талаар:

4.1.Шүүх нь хуульд заасан журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн буюу маргаан бүхий актын үндэслэл болсон нотлох баримтад дүгнэлт хийж, маргааныг шийдвэрлэх нь зүйтэй гэж үзсэн ба нотлох баримтыг үнэлэх нь хэргийг хянан шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шүүгчийн дотоод  итгэл, эрх хэмжээнд хамаарах болно.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.14 дэх заалтад тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1, 12.2, 12.3 дахь хэсэгт  заасныг баримтлан нэхэмжлэгч “Т****** с***” ХХК-ийн гаргасан “XIII.1.30 Хадлангийн талбайг сэргээх” Б б” төсөл /Б******, Б****** сум/, ХХААХҮЯ/2******/**/**дугаартай сонгон шалгаруулалтад “У****** б*****” ХХК-ийг шалгаруулсан 2023 оны 06 дугаар сарын 22-ны өдрийн А-1/2*** дугаар шийдвэрийг хүчингүй болгуулах, зохих журмын дагуу дахин тендер шалгаруулалт явуулахыг Төрийн худалдан авах ажиллагааны газарт даалгуулах” шаардлага бүхий нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1-д заасныг баримтлан, нэхэмжлэгч “Т****** с***” ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 113 дугаар зүйлийн 113.1, 113.2-т заасны дагуу хэргийн оролцогчид, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нь шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэр гардан авснаас хойш  5 хоногийн дотор давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэй болохыг тэмдэглэсүгэй.

 

 

       

        ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                               Д.ЭРДЭНЭЧИМЭГ