Говь-Алтай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 11 сарын 07 өдөр

Дугаар 26

 

                                       

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

                            Ц.Нгийн нэхэмжлэлтэй

                                     иргэний хэргийн тухай

 

 

       Говь-Алтай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ш.Баттогтох даргалж, шүүгч Ч.Энхтөр, шүүгч Т.Жаргалсайхан нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Говь-Алтай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 8 дугаар сарын 20-ны өдрийн 133/ШШ2019/00255 дугаар шийдвэртэй,

Нэхэмжлэгч: Говь-Алтай аймаг, Чандмань сум, 2 дугаар баг, Өлзийбулаг гэх газарт оршин суух, эмэгтэй, РД-ДО69071200, Бэсүд овогт Ц. Нийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын Индэрт багийн 9-32 тоотод оршин суух, эмэгтэй, РД- ДЗ90111109, Боржигон овогт Э. Б-д холбогдох, гэм хорын хохиролд 8.702.750 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг шүүгч Т.Жаргалсайханы илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ө.Халиунаа нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Ц.Н нь шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Миний бие насанд хүрээгүй хохирогч Н.Тын хууль ёсны төлөөлөгч. 2019 оны 02 дугаар сарын 20-ны өдөр болсон ослын улмаас миний 13 настай охин дунд чөмөгний хоёрлосон хугаралтай байнгын хэвтэрт орсон. Түүнээс хойш одоо хүртэл эмчилгээнд явж байгаа. Одоо Өвөрхангай аймгийн Хужирт гэх сувилалд эмчлүүлж байгаа. 2019 оны 4 дүгээр сарын 13-ны өдөр эрүүгийн шүүх хурал болж үдээс хойш нь би хүүхдээ Жадамбаа гэдэг хүнээр хүргүүлсэн бензиний зардалд 88.000 төгрөг, 2019 оны 4 дүгээр сарын 22-нд бид 2 сумаас буцаж ирсэн, шалтгаан нь хүүхдийнхээ хөлийн гипсийг авахуулах байгаад Эрдэнэ-Пүрэв гэдэг залуугаар хүргүүлж ирсэн зардал 88.000 төгрөг, 2019 оны 4 дүгээр сарын 13-нд манай хүүхэд шүүх хуралд орохдоо гипсээ авахуулаагүй байсан өмсдөг памперс, барагшун, диклоденк гээд бүх эмийн жагсаалт баримт дээр байгаа 95.800 төгрөг, 15-ны өдөр би өөрөө урагшаа явсан. Урагшаа явахдаа авч явсан дэвсдэг памперс, өмсдөг памперсны үнэ 45.000 төгрөг, 16-ны өдөр авсан дикло-денк, хятад пластрь үнэ 9.600 төгрөг, 19-ны өдөр авсан дикло-денктэй лаа 5.500 төгрөг, эдгээрийг дандаа аймагт

 

 

2.

 

байдаг хүүхдээрээ авахуулдаг. 21-ний өдөр авсан эм тарианы мөнгө, өвчин намдаах тариа болон тэжээлийн эм тариа дусал 17.700 төгрөг, би өөрөө эмч учраас гэрээрээ эмчилгээ хийж байсан. 22-ны өдөр ирээд гипсээ авахуулаарай гэж хэлсэн тул гипсээ авахуулахад физик эмчилгээнд яваарай гэж хэлсэн. Өглөө нь хичээлд нь явуулаад үдээс хойш физик эмчилгээнд явуулж байсан. Өвчин намдаагчтай ногоон тосны  үнэ 3000 төгрөг, 23-ны өдөр өвчин намдаагчтай эм тарианы мөнгө 17.700 төгрөг, 24-нд физик эмчилгээнд явахдаа дахиад тос авсан. Өдөр болгон эмчилгээнд явахдаа өдөр болгон шилтэй эм тариа авдаг. 25-ны өдөр 29.000 төгрөгийн баримт байна. Энэ физик эмчилгээнд хэрэглэсэн эмийн мөнгө, шээсний уут 8500 төгрөг, таягны үнэ 34.650 төгрөг, 550.000 төгрөг онгоцны зардал, 2019 оны 5 дугаар сарын 13-наас 5 дугаар сарын 23-ны өдрийг хүртэлх хугацаанд Улаанбаатар хотод Баянхошуугаас такси барьж байсан мөнгө 240.000 төгрөг, 5 сарын 12-нд буцаж ирсэн онгоцны зардал 661.000 төгрөг, би эгчийнхээ хүүхдийг сарын 200.000 төгрөгөөр тохирч хардаг байсан. Тэр хүүхдийг харах байсан 3 сарын хугацааны цалинд 600.000 төгрөг, 22-ны өдрөөс хойш 5 хоногийн хугацаанд физик эмчилгээнд зөөсөн таксины хөлс 40.000 төгрөг, 6-нд явсан баримт 50.000 төгрөг, би өөрөө хүүхдээ эмчилгээ хийлгэхээр авч явсан автобусны зардал юм, 5 сарын 13-наас 5 сарын 25-ны өдрийг хүртэлх хугацаанд зөөсөн таксины мөнгө 40.000 төгрөг, Цаст Алтайгаас авсан зээлийн хүүг нэхэмжилж байгаа. 5 сарын зээлийн хүүд 325.000 төгрөг, 6 сарын зээлийн хүүд 275.000 төгрөг, 7 сарын зээлийн хүүд 262.000 төгрөг, 27-ноос 03-наас 05-ны өдрийг хүртэлх хугацааны 20.000 төгрөг, 6 сарын 14-ны хүртэл нийт 80.000 төгрөгийг таксины зардалд төлсөн. 2019 оны 4 дүгээр сарын 13-нд Цаст-Алтай банк бус санхүүгийн газраас хүүхдийн эмчилгээнд зориулж 3.000.000 төгрөгийн зээл авсан, 6-8 сарын эгчийнхээ хүүхэд хардаг байсан хугацааны цалинд 600.000 төгрөг, 8 дугаар сарын зээлийн хүү 260.000 төгрөг, тулгуур эрхтний тэтгэмж олгодог гээд хүүхдээ группт оруулахаар хөөцөлдсөн боловч энэ оношоор групп тогтоохгүй, хариуцагчаасаа ав гэсэн тул сарын групп 174.000 төгрөгийг 6 сараар тооцож 1.044.000 төгрөг зэргийг хариуцагч Э.Бгаас нэхэмжилж байна. Эвлэрэх гэж очсон эвлэрэхгүй байсан тул шүүхээр шийдвэрлүүлэх хүсэлттэй байна. Нэхэмжлэлийн шаардлагаа давхар тооцож гаргасан байх тул 16.100 төгрөгөөс нь татгалзаж байна гэжээ.

 

Хариуцагч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 2019 оны 02 дугаар сарын 20-ны өдөр Магнай трейдийн шатахуун түгээгүүрээс төв зам руу орох гэж байхад хойноос хурдтай мотоцикл ирэхэд би зогсоох арга хэмжээ авсан боловч мотоциклийн жолооч сандарсан юм байлгүй миний машин доогуур гулгаж ирээд мөргөсөн. Тэгээд би машинаасаа буугаад ирэхэд ард талд нь сууж байсан охин нь босохгүй байсан тул цагдаа, эмнэлэгт дуудлага өгсөн. Түргэн тусламж ирээд хөл нь хугарсан байна гээд аваад явсан. 2019 оны 4 дүгээр сарын 12-ны өдөр эрүүгийн хэргийн шүүх хурал болж намайг гэм буруутай гэж үзээд шийтгэх тогтоолоор гарсан 1.900.000 төгрөг төлсөн. Шүүх хуралдаан болохоос өмнө 690.000 төгрөгийг, шүүх хуралдааны дараа 1.110.000 төгрөг тус тус төлсөн.

 

Одоо нэхэмжилж байгаа мөнгөний баримтын тухайд 2019 оны 4 дүгээр сарын 12-ны өдрийн шатахууны баримт Жадамбаа гэдэг хүн 88.000 төгрөг авсан байгаа. Тэр нь яаж авсан болох нь тодорхойгүй. 2019 оны 4 дүгээр сарын 22-ны өдөр 80.000 төгрөг баримтаар эм тариаг хэн авсан нь тодорхойгүй. Алтай-Тан 95.800 төгрөг гэсэн зарлагын баримт байгаа. Уг баримт нь он сар өдөр нь зөрүүтэй. Алтай-Тан эмийн сан нь Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумд байрлалтай байдаг. Энэ хүмүүс тухайн үед Чандмань суманд байсан. 4 дүгээр сарын 15-ны өдрийн 45.000 төгрөгийн баримт Н.Т мөн Чандмань суманд байсан. Хэн авсан нь тодорхой бус байгаа. 9600 төгрөг гэж байгаа. Бамбайн үндэс эмийн сан Говь-Алтай аймгийн Есөнбулаг суманд байрладаг мөн хэн тухайн эмийг авсан нь тодорхойгүй, хэнд хэрэглэсэн нь

 

 

3.

 

тодорхойгүй гэж үзэж байна. 5 дугаар сарын 9-ны өдөр 34.650 төгрөгөөр таяг авсан баримт, таягийг хэн ав гэж хэлсэн нь тодорхойгүй, таяг ав таягтай бол танай хүүхэд хөл дээрээ босно гэсэн эмчийн бичиг байхгүй байна. 50.800 төгрөгийн баримт Говь-Алтай аймгаас Н.Ттай Улаанбаатар хот руу ниссэн мөртлөө бас Улаанбаатар хот руу автобусаар явсан зардал байна. Энэ надад ойлгомжгүй санагдаж байгаа учраас төлөх боломжгүй гэж үзэж байна. 4 дүгээр сарын 24-ны өдөр Очир тулга трейдээс тэргэнцэр авсан байгаа. Таяг аваад тэргэнцэр бас авсан байгаа. Би эмчтэй нь очиж уулзсан. Эмчээ энэ хүүхэд хөл дээрээ босох уу? гэж асуухад эмч нь над руу тэр хүүхэд чинь эрүүл саруул болно гээд гипсийг нь авсан байхад дахин дахин ирж асуугаад байх юм гээд намайг загнаад буцаасан. 4 сарын 20-ны өдрийн 1600 төгрөгийн баримт бас тодорхой бус, эмийн болон бензиний баримт нь хэнд зориулагдсан нь эргэлзээтэй, Ц.Н нь эм тариа авч охин Н.Тын эмчилгээнд зориулсан нь эргэлзээтэй, Н.Т нь Чандмань суманд байхдаа аймгийн төвийн эмийн сангаас өдөр бүр эм тариа авсан байгаа юм. Энэ зүйлийг Н.Тын эмчилгээнд хэрэглэхээр заасан эмчийн ямар нэгэн бичиг байхгүй нь эргэлзээ төрүүлж байна. Мөн иргэдийн гаргаж өгсөн тодорхойлолтын тухайд иргэдийн зүгээс цалин өгсөн, таксигаар үйлчилсэн нотариатаар баталгаажуулсан тодорхойлолт нь хангалттай нотлох баримт болж чадахгүй гэж үзэж байгаа. Нотариат энэ тодорхойлолтыг тухайн хүн л бичсэн гэдгийг батлах бөгөөд яг мөнгө авсан, өгсөн гэдгийг нотлохгүй гэж үзэж байна. Ийм бичгийг ямар ч хүн нотариатаар баталгаажуулж авах боломжтой, нотлох баримтын шаардлага хангахгүй байна. 4 сарын 28-ны өдөр Говь-Алтай аймгаас Улаанбаатар хот руу ниссэн нислэгийн тухайд Ц.Н нь Н.Тын хамт 5 дугаар сарын 12-ны өдөр Улаанбаатараас Говь-Алтай аймаг руу ниссэн нислэгийн Оюунтуяа, Тэгшжаргал гээд ниссэн. Улаанбаатар хот руу ямар шаардлагаар явсан нь эмчийн магадалгаа байхгүй. Нэхэмжлэлдээ баримтаа хавсаргаж өгөөгүй болохоор би эмчилгээ хийлгэсэн гэж үзэх боломжгүй. 7 хоногийн дараа буюу 2019 оны 5 дугаар сарын 19-ны өдөр Ц.Н нь Говь-Алтай аймгаас Улаанбаатар хотын чиглэлд явсан байгаа нь бас ойлгомжгүй, эмчилгээнд зориулж 3.000.000 төгрөгийн зээл авсан гэх бөгөөд зээл, зээлийн хүүд 3.862.000 төгрөг нэхэмжилсэн зээлийн гэрээнд эмчилгээнд зориулж авсан гэх зүйл бичигдээгүй, уг зээлийг Тэгшжаргалын эмчилгээнд зориулсан гэхэд эргэлзээтэй, тулгуур эрхтний үйл ажиллагаа алдагдахад олгодог тэтгэмжийг төрөөс олгох бөгөөд төрийн байгууллагаас олгогдохгүй байгаа тэтгэмжийг надаас нэхэмжилж байгаа нь үндэслэлгүй гэж үзэж байна. Иймд нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа өөрөө нотлох үүрэгтэй учир Ц.Нгийн нэхэмжлэл нь үндэслэлгүй, нэхэмжлэлийн нотлох баримтыг хуурамчаар бүрдүүлсэн байж болзошгүй гэж эргэлзэж байгаа учраас нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Анхан шатны шүүх: Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1, 506 дугаар зүйлийн 506.1-д заасныг тус тус баримтлан хариуцагч Боржигон овогт Энхтөрийн Баярмаа /ДЗ90111109/-гаас гэм хорын хохиролд 471.150 /дөрвөн зуун далан нэгэн мянга нэг зуун тавин/ төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Бэсүд овогт Цэдэнбалын Наранхүү /ДО69071200/-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 8.231.600 /найман сая хоёр зуун гучин нэгэн мянган зургаан зуун/ төгрөгийн хэсгийг хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.7-д зааснаар нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдаж, мөн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2-т заасныг баримтлан хариуцагчаас хангагдсан нэхэмжлэлийн шаардлагад ногдох 14.784 /арван дөрвөн мянга долоон зуун наян дөрвөн/ төгрөгийг гаргуулж улсын орлогод оруулж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн

 

4.

 

119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд нэхэмжлэгч, хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдлыг Говь-Алтай аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гаргах эрхтэйг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор нэхэмжлэгч, хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг тус тус дурдаж шийдвэрлэжээ.

 

Нэхэмжлэгч Ц.Н давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо:

Нэхэмжлэгч, насанд хүрээгүй хохирогч Н.Тын хууль ёсны төлөөлөгч Ц.Нарахүү би Говь-Алтай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 08 дугаар сарын 20-ны өдрийн 133/ШШ2019/00255/ дугаарын шийдвэрийг эс зөвшөөрч дараах гомдлыг гаргаж байна.

Анхан шатны шүүх шийдвэртээ миний гаргасан нэхэмжлэлийн шаардлагаас 471.150 төгрөгийн шаардлагыг хангаж 8.231.600 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагыг үндэслэлгүйгээр хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн.

Дараах зардлуудыг хариуцагчаас гаргуулах үндэслэлтэй байна.

2019 оны 4 дүгээр сарын 13-ны өдөр эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хуралдаан болсон ба хохирогч охин Тэгшжаргалыг шүүх хуралдаанд дуудсан тул Би Чандмань сумаас аймгийн төвд болох шүүх хуралдаанд жолооч Жадамбааг хөлслөн бинзины зардал 88.000 төгрөг төлж шүүх хуралд охин Тэгшжаргалыг, хууль ёсны төлөөлөгч болох эх Ц.Н биднийг оролцуулсан талаар дурдсан байгаа. Тэр үед охины маань хөл гипстэй байсан. Машин хөлслөн хэвтээгээр нь авчран шүүх хуралд оролцуулсан. Шүүгдэгчийн талаас зардлыг өгөөгүй. Шүүхийн шийтгэх тогтоол жолооч Жадамбаагийн нэрээр бензины зардал төлсөн зарлагын падан зэрэг баримтаар нотлогдож байгаа.

2019 оны 4 дүгээр сарын 22-ны өдөр охины хөлний гипсийг авахуулахаар аймгийн төвд Эрдэнэпүрэв гэдэг жолоочтой машинаар 88.000 төгрөгийн бензиний зардал төлж ирсэн. Бензиний зарлагын баримт байгаа болно.

Мөн гипс авсаны дараа эмчийн зааврын дагуу эмчилгээнд хэрэглэсэн эм тарианы зардал болох 4 сарын 23-ны өдрийн өвчин намдаагчтай эм тарианы үнэ 17.700 төгрөг, 4 сарын 24,25-ны өдрийн физик эмчилгээний тосны эмчилгээний зардал 29.000 төгрөг, 4 сарын 22-ноос физик эмчилгээнд явсан таксины хөлс 40.000 төгрөг зэрэг нь хөлний гипсийг авахуулсаны дараа хийгдсэн эмчилгээний зардал ба хөл нь эдгээгүй байх үед зарцуулсан зардлууд болох нь нотлогдож байхад шүүх үндэслэлгүйгээр хэрэгсэхгүй болгосон.

Охин Н.Тыг Улаанбаатар хот руу явж нарийн мэргэжлийн эмчид үзүүлэх шаардлагатай гэж эмчлэгч эмч Улаанбаатар хот руу явуулсан 2019 оны 4 сарын 28-ны өдөр Улаанбаатар хот руу охин Н.Т бид хоёр онгоцоор 550.000 төгрөг төлж явсан. Говь-Алтай аймгаас Улаанбаатар хот руу явсан онгоцны зардлын баримт Н.Т бид хоёрын нэрээр байгаа.

2019 оны 5 сарын 12-ны өдөр Улаанбаатар хотоос Говь-Алтай аймаг руу буцаж ниссэн онгоцны зардал 661.000 төгрөг төлсөн. Онгоцны тиз дээр охины нэр байхад шүүх үндэслэлгүйгээр уг зардлыг төлүүлээгүй.

Би сарын 200.000 төгрөгийн цалинтай хүүхэд харах ажил хийж байсан. Охин Н.Т 2019 оны 02 дугаар сарын 20-ны өдөр осолд орж байнгын асрамжид орсноор би хүүхэд харах ажлаа хийж чадахгүй болсон. Энэ талаар хангалттай нотлох баримт хавтаст хэрэгт өгсөн байгаа Би 6 дугаар сарын 01-нийг хүртэл энэ ажлаа хийж чадаагүй. Тийм болохоор 3 сарын цалин хөлс болох 600.000 төгрөгийг гаргуулах үндэслэлтэй байна гэж үзэж байна.

5.

 

Хавтаст хэрэгт авагдсан баримтуудаар дээрх зардлуудыг бүрэн гаргуулах үндэслэлтэй байхад шүүх үндэслэлгүйгээр хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн тул хэргийг хянан үзэж буруутай этгээдээс хохирогчид учирсан бодит зардал болох дээрх эмчилгээний зардал бусад зардлуудыг гаргуулан шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

                                                 ҮНДЭСЛЭХ нь:

 

 Нэхэмжлэгч Ц.Н нь хариуцагч Э.Бд холбогдуулан насанд хүрээгүй хохирогч Н.Тын эрүүл мэндэд учруулсан гэм хорын хохиролд 8.718.850 төгрөг гаргуулахаар нэхэмжилснийг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

 

Хохиролд нийт 8.718.850 төгрөг гаргуулахаар нэхэмжилсэн шаардлагаасаа 16.100 төгрөгт холбогдох хэсгээс нэхэмжлэгч нь татгалзсан байна.

 

2019 оны 02 дугаар сарын 20-ны өдөр хариуцагч Э.Б нь тээврийн хэрэгсэл жолоодож явахдаа зам, тээврийн осол гаргаж, 13 настай охин Н.Тын биед  дунд чөмөгний хоёрлосон хугарал гэмтэл үүсгэснээс учирсан хохирлыг түүний хууль ёсны төлөөлөгч Ц.Н нэхэмжилжээ.

 

2019 оны 4 дүгээр сарын 22-ны өдөр гипсээ авахуулснаас хойш тэргэнцэрт сууж хичээлдээ явах болсон үүний дараа суга таягтай явж байгаа тул эрүүгийн шүүх хуралдаанаас хойш гарсан эмчилгээ, сувилгаа, замын зардал, авах байсан цалин хөлс, эмчилгээнд зарцуулахаар авсан зээл, зээлийн хүү, 6 сарын хугацаанд авах байсан группийн мөнгө зэргийг нэхэмжилж байна гэжээ.

 

2019 оны 02 дугаар сарын 20-ны өдрийн 19 цагийн орчим хариуцагч Э.Б нь Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын нутаг дэвсгэр “Шинэ-Алтай” захын баруун талд байрлах Магнай трейд шатахуун түгээх станцын ойролцоо 25-29 ГАА улсын дугаартай тээврийн хэрэгсэл жолоодож яваад Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн 10 дугаар зүйлийн 10.3-т заасан “жолооч гарцаар зам нийлэх, замаас гарахдаа уг замын дагуу яваа хөдөлгөөнд оролцогчдод зам тавьж өгнө” гэсэн заалтыг зөрчиж, Б.Нямцэрэнгийн жолоодож явсан 58-88 ГАЗ улсын дугаартай Мустанг-150 маркийн мотоцикльтой мөргөлдөж, зам тээврийн ослын улмаас мотоциклийн зорчигч насанд хүрээгүй хохирогч Н.Тын биед гэмтэл учирсан болох нь зохигчдын тайлбар, Говь-Алтай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 4 дүгээр сарын 12-ны өдрийн 42 дугаартай шийтгэх тогтоол зэргээр тогтоогдсон байна.

 

 Зам тээврийн осол болж насанд хүрээгүй хохирогч Н.Тын эрүүл мэндэд хохирол учирсан үйл баримтын талаар зохигчид маргаагүй бөгөөд хариуцагч Э.Б нь хохирогч Н.Тд 8.702.750 төгрөгний эмчилгээ хийгдэж, уг зардал гарсан эсэхэд маргажээ.

 

  Анхан шатны шүүх нэхэмжлэгчийн гаргасан нотлох баримтаас зайлшгүй гарах эмчилгээний зардал болох таягны үнэ, тэргэнцэр, кальциум фосфо, дикло-денк, Ибупрофен-денк, барагшунтай витамин, дэвсдэг памперс, өмсдөг памперсны үнэ хятад пластрь, диклоденк лаа, нэг удаагийн маск, индомонтой тос, витамин С, ариутгасан бинт, витамин В-1, В-6, систем, шприц, офлоксацин, метрогел, тарианы хөвөн, витамины үнэ, диклоденк, шээсний уутны үнэ зэргийн нийт 471.170 төгрөгийн шаардлагыг хангаж шийдвэрлэжээ.

 

Хэрэгт авагдсан баримтаар хот хооронд зорчих тасалбар, Цэдэнбалын Сүрэнхорлоо, Лхагвасүрэнгийн Бат-Эрдэнэ, Цанжидын Цэрэнханд нарын гарын

6.

 

үсгийн үнэн зөвийг гэрчилсэн таксигаар үйлчилсэн, хүүхэд харсны хөлс, цалин олгосон тухай тодорхойлолт, онгоцны зорчигчийн тасалбар, Цаст-Алтай капитал хадгаламж зээлийн хоршоо, хамтран зээлдэгч нарын хооронд байгуулсан зээлийн гэрээ, барьцааны гэрээ зэрэг бичгийн баримтуудыг нотлох баримтын шаардлага хангаагүй, баримтуудад бичигдсэн он, сар, өдөр зөрүүтэй зэрэг үндэслэлээр анхан шатны шүүх нэхэмжлэлийн шаардлагаас хэрэгсэхгүй болгосон нь үндэслэлтэй байна.

 

Давж заалдах шатны шүүхээс нотлох баримт нь хэрэгт авагдсан 88.000, 80.000 төгрөгний шатахуун, өвчин намдаагч, эм тариа авахад зарцуулсан 17.700 төгрөг, физик эмчилгээ хийлгэх болон эм тариа авахад зарцуулсан 29.000 төгрөг зэргийг нэмж гаргуулах нь зүйтэй гэж үзнэ.

Учир нь 2019 оны 4 дүгээр сарын 13-ны өдөр шүүх хуралдаанд оролцохоор ирж, буцахад нийтийн тээврээр ирж, буцах боломжгүйн улмаас 05-90 ГАА, 10-02 ГАА улсын дугаартай машинуудад шатахуун хийсэн гэж нэхэмжлэгч тайлбарлаж байгаа нь баримтаар тогтоогдож байгаа бөгөөд тээврийн хэрэгслийн гэрчилгээг ирүүлээгүй нь бусад нотлох баримтыг үгүйсгэх үндэслэл болохгүй юм.

Мөн шүүх хуралдааны дараа насанд хүрээгүй хохирогч Н.Т нь гипсээ авахуулж өвчин намдаах эм тариа хэрэглэх, физик эмчилгээнд явж байсан зэрэгт гаргасан 17.700 төгрөг, 29.000 төгрөгний зардал гарсан нь баримтаар нотлогдож байгаа бөгөөд эдгээрийг нөгөө тал нь няцаагаагүй байна.

 

Иймд шүүхийн шийдвэрт зохих өөрчлөлт оруулж, өмнө гаргасан 471.170 төгрөг дээр дээрх зардлуудын дүн 214.700 төгрөгийг нэмж  хариуцагчаас гаргуулах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

           1.Говь-Алтай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 8 дугаар сарын 20-ны өдрийн 133/ШШ2019/00255 дугаар шийдвэрийн Тогтоох хэсгийн 1 дэх заалтын “471.150” гэснийг “685.850” гэж, 8.231.600 гэснийг 8.016.900 гэж,

Тогтоох хэсгийн 2 дахь заалтын “14.784” гэснийг “21.010” гэж  тус тус өөрчлөн шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.7-д зааснаар нэхэмжлэгч нь давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдөхийг дурдсугай

3. Давж заалдах шатны шүүх хэргийг шийдвэрлэхдээ хууль буруу хэрэглэсэн, хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, эсхүл хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн гэж үзвэл зохигчид магадлалыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай. 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                            Ш.БАТТОГТОХ

 

                                            ШҮҮГЧИД                             Ч.ЭНХТӨР

 

                                                                        Т.ЖАРГАЛСАЙХАН