Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 02 сарын 23 өдөр

Дугаар 2022/ДШМ/04

 

*******, *******, *******

нарт холбогдох эрүүгийн хэргийн тухай

эргийн индекс 166/2020/0042/Э/001/2021/0059

Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн ерөнхий шүүгч Б.Манлайбаатар даргалж, Д.Буянжаргал, шүүгч Г.Давааренчин нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:          

Прокурор *******

Шүүгдэгчийн өмгөөлөгч *******

Цагаатгагдсан этгээдийн өмгөөлөгч ******* /онлайн/

Нарийн бичгийн дарга Г.Чойном нарыг оролцуулан

Дархан-Уул аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Ихтамир даргалж хийсэн шүүх хуралдааны 2021 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн 302 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч прокурорын эсэргүүцлийг үндэслэн *******, *******, ******* нарт холбогдох 1818000990538 дугаартай эрүүгийн хэргийг үндэслэн 2022 оны 01 дүгээр сарын 03-ны өдөр хүлээн авч, ерөнхий шүүгч Б.Манлайбаатарын илтгэснээр хянан хэлэлцэв.

Монгол Улсын иргэн, тоотод оршин суух, хэрэг хариуцах чадвартай, урьд:

Дархан-Уул аймаг дахь Сум дундын шүүхийн 2011 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн 01 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.2-т зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 жилийн хугацаагаар хасаж, 1 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэснийг тэнсэж, хянан харгалзах хугацааг 1 жилээр тогтоосон, 

Монгол Улсын иргэн, тоотод оршин суух, хэрэг хариуцах чадвартай, урьд ял шийтгэлгүй, 

Монгол Улсын иргэн, тоотод оршин суух, хэрэг хариуцах чадвартай, урьд ял шийтгэлгүй. 

-Шүүгдэгч ******* нь 2017 оны 02 дугаар сарын 06-ны өдрөөс 2017 оны 08 дугаар сарын 22-ны өдрийг хүртэл Дархан-Уул аймгийн ******* ******* ******* ажиллаж байх хугацаандаа Төсвийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.4.1 дэх хэсэгт заасан төсвийг үр ашигтай, хэмнэлттэй байхаар төлөвлөж зарцуулах, Засгийн газрын 2014 оны 147 дугаар тогтоолын 3 дугаар зүйлийн 3.3 дахь хэсэгт заасан “шинээр орон тоо нэмэгдүүлэхгүй байх, ажлын байрны ачааллыг нягтруулж орон тоог бууруулах, сул чөлөөтэй орон тоонд томилгоо хийхгүй байх замаар цалингийн зардлыг хэмнэх” гэсэн заалтыг тус тус зөрчиж 2017 оны 02 дугаар сарын 06-ны өдрийн 19 дугаартай тушаалаар биеийн тамирын багш, дасгалжуулагч мэргэжилтэй *******ыг Дархан-Уул аймгийн ******* театрт цахилгааны инженер албан тушаалд томилж, тус байгууллагад ажиллаагүй *******ын нэрийг цагийн баланст нэмж оруулан 3.352.709 төгрөгийн цалин олгож, 2017 оны 08 сарын 22-ны өдрийн 72 дугаартай тушаалаар хөдөлмөрийн гэрээг цуцалж, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, бусдад давуу байдал бий болгосон,

2017 оны 03 сарын 06-ны өдрөөс 2017 оны 03 сарын 28-ны өдрийг хүртэл Дархан-Уул аймгийн ******* ******* ******* ажиллаж байх хугацаандаа Төсвийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.4.1 дэх хэсэгт заасан төсвийг үр ашигтай, хэмнэлттэй байхаар төлөвлөж зарцуулах, 6.4.2 дахь хэсэгт заасан төрийн чиг үүрэгт хамаарахгүй хөтөлбөр, арга хэмжээг санхүүжүүлэхгүй байх, Засгийн газрын 2014 оны 147 дугаар тогтоолын 3 дугаар зүйлийн 3.3 дахь хэсэгт заасан “шинээр орон тоо нэмэгдүүлэхгүй байх, ажлын байрны ачааллыг нягтруулж орон тоог бууруулах, сул чөлөөтэй орон тоонд томилгоо хийхгүй байх замаар цалингийн зардлыг хэмнэх” гэсэн заалтыг тус тус зөрчиж 2017 оны 03 дугаар сард иргэн тус байгууллагын төгөлдөр хуурыг хөглүүлж, бусдаар гүйцэтгүүлсэн ажил, үйлчилгээний зардлыг төлөхийн тулд 2017 оны 03 сарын 06-ны өдөр 37 дугаартай тушаал гаргаж Дархан-Уул аймгийн ******* театрт концертмейстрийн албан тушаалд томилж, тус байгууллагад ажиллагаагүй нэрийг цагийн баланст нэмж оруулан 541.221 төгрөгийн цалин олгон, 2017 оны 03 сарын 28-ны өдрийн 43 дугаартай тушаалаар хөдөлмөрийн гэрээг цуцалж, төсвийн хөрөнгийг зориулалтын бусаар зарцуулсан,

2017 оны 12 сараас 01-ний өдрөөс 2017 оны 12 сарын 31-ний өдрийг хүртэл Дархан-Уул аймгийн ******* ******* ******* ажиллаж байх хугацаандаа Төсвийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.4.1 дэх хэсэгт заасан төсвийг үр ашигтай, хэмнэлттэй байхаар төлөвлөж зарцуулах, 6.4.2 дахь хэсэгт заасан төрийн чиг үүрэгт хамаарахгүй хөтөлбөр, арга хэмжээг санхүүжүүлэхгүй байх, Засгийн газрын 2014 оны 147 дугаар тогтоолын 3 дугаар зүйлийн 3.3 дахь хэсэгт заасан “шинээр орон тоо нэмэгдүүлэхгүй байх, ажлын байрны ачааллыг нягтруулж орон тоог бууруулах, сул чөлөөтэй орон тоонд томилгоо хийхгүй байх замаар цалингийн зардлыг хэмнэх” гэсэн заалтыг тус тус зөрчиж 2017 оны 12 дугаар сард иргэн “” хамтлагийг тус байгууллагын шинэ жилийн арга хэмжээнд оролцуулж, бусдаар гүйцэтгүүлсэн ажил, үйлчилгээний зардлыг төлөхийн тулд 2017 оны 12 дугаар сарын 01-ний өдөр 131 дугаартай тушаал гаргаж ., нарыг Дархан-Уул аймгийн ******* театрт хөгжимчин албан тушаалд томилж, тус байгууллагад ажиллаагүй , нарын нэрийг цагийн баланст нэмж оруулан нийт 1.191.944 төгрөгийн цалин олгож төсвийн хөрөнгийг зориулалтын бусаар зарцуулсан ба “*******” театрт нийт 5.085.874 төгрөгийн хохирол учруулсан,

-******* нь Дархан-Уул аймгийн “*******” ******* ерөнхий нягтлан бодогчоор ажиллаж байх хугацаандаа тус байгууллагын захирал ажилтай . 2017 оны 02 дугаар сарын 06-ны өдрөөс 2017 оны 08 дугаар сарын 22-ны өдрийг хүртэл Дархан-Уул аймгийн ******* ******* ******* ажиллаж байх хугацаандаа Төсвийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.4.1 дэх хэсэгт заасан төсвийг үр ашигтай, хэмнэлттэй байхаар төлөвлөж зарцуулах, Засгийн газрын 2014 оны 147 дугаар тогтоолын 3 дугаар зүйлийн 3.3 дахь хэсэгт заасан “шинээр орон тоо нэмэгдүүлэхгүй байх, ажлын байрны ачааллыг нягтруулж орон тоог бууруулах, сул чөлөөтэй орон тоонд томилгоо хийхгүй байх замаар цалингийн зардлыг хэмнэх” гэсэн заалтыг тус тус зөрчиж 2017 оны 02 дугаар сарын 06-ны өдрийн 19 дугаартай тушаалаар биеийн тамирын багш, дасгалжуулагч мэргэжилтэй *******ыг Дархан-Уул аймгийн ******* театрт цахилгааны инженер албан тушаалд томилж, тус байгууллагад ажиллаагүй *******ын нэрийг цагийн баланст нэмж оруулан 3.352.709 төгрөгийн цалин олгож, 2017 оны 08 сарын 22-ны өдрийн 72 дугаартай тушаалаар хөдөлмөрийн гэрээг цуцалж, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, бусдад давуу байдал бий болгосон гэмт хэрэг үйлдэхэд дэмжлэг үзүүлсэн,

******* нь . 2017 оны 03 сарын 06-ны өдрөөс 2017 оны 03 сарын 28-ны өдрийг хүртэл Дархан-Уул аймгийн ******* ******* ******* ажиллаж байх хугацаандаа Төсвийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.4.1 дэх хэсэгт заасан төсвийг үр ашигтай, хэмнэлттэй байхаар төлөвлөж зарцуулах, 6.4.2 дахь хэсэгт заасан төрийн чиг үүрэгт хамаарахгүй хөтөлбөр, арга хэмжээг санхүүжүүлэхгүй байх, Засгийн газрын 2014 оны 147 дугаар тогтоолын 3 дугаар зүйлийн 3.3 дахь хэсэгт заасан “шинээр орон тоо нэмэгдүүлэхгүй байх, ажлын байрны ачааллыг нягтруулж орон тоог бууруулах, сул чөлөөтэй орон тоонд томилгоо хийхгүй байх замаар цалингийн зардлыг хэмнэх” гэсэн заалтыг тус тус зөрчиж 2017 оны 03 дугаар сард иргэн тус байгууллагын төгөлдөр хуурыг хөглүүлж, бусдаар гүйцэтгүүлсэн ажил, үйлчилгээний зардлыг төлөхийн тулд 2017 оны 03 сарын 06-ны өдөр 37 дугаартай тушаал гаргаж Дархан-Уул аймгийн ******* театрт концертмейстрийн албан тушаалд томилж, тус байгууллагад ажиллагаагүй нэрийг цагийн баланст нэмж оруулан 541.221 төгрөгийн цалин олгон, 2017 оны 03 сарын 28-ны өдрийн 43 дугаартай тушаалаар хөдөлмөрийн гэрээг цуцалж, төсвийн хөрөнгийг зориулалтын бусаар зарцуулсан гэмт хэрэг үйлдэхэд дэмжлэг үзүүлсэн,

******* нь *******ийг 2017 оны 12 сараас 01-ний өдрөөс 2017 оны 12 сарын 31-ний өдрийг хүртэл Дархан-Уул аймгийн ******* ******* ******* ажиллаж байх хугацаандаа Төсвийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.4.1 дэх хэсэгт заасан төсвийг үр ашигтай, хэмнэлттэй байхаар төлөвлөж зарцуулах, 6.4.2 дахь хэсэгт заасан төрийн чиг үүрэгт хамаарахгүй хөтөлбөр, арга хэмжээг санхүүжүүлэхгүй байх, Засгийн газрын 2014 оны 147 дугаар тогтоолын 3 дугаар зүйлийн 3.3 дахь хэсэгт заасан “шинээр орон тоо нэмэгдүүлэхгүй байх, ажлын байрны ачааллыг нягтруулж орон тоог бууруулах, сул чөлөөтэй орон тоонд томилгоо хийхгүй байх замаар цалингийн зардлыг хэмнэх” гэсэн заалтыг тус тус зөрчиж 2017 оны 12 дугаар сард иргэн “” хамтлагийг тус байгууллагын шинэ жилийн арга хэмжээнд оролцуулж, бусдаар гүйцэтгүүлсэн ажил, үйлчилгээний зардлыг төлөхийн тулд 2017 оны 12 дугаар сарын 01-ний өдөр 131 дугаартай тушаал гаргаж ., нарыг Дархан-Уул аймгийн ******* театрт хөгжимчин албан тушаалд томилж, тус байгууллагад ажиллаагүй , нарын нэрийг цагийн баланст нэмж оруулан нийт 1.191.944 төгрөгийн цалин олгож төсвийн хөрөнгийг зориулалтын бусаар зарцуулсан гэмт хэрэг үйлдэхэд, "*******” театрт нийт 5.085.874 төгрөгийн хохирол учруулахад дэмжлэг үзүүлсэн.

-******* нь *******ийг 2017 оны 02 дугаар сарын 06-ны өдрөөс 2017 оны 08 дугаар сарын 22-ны өдрийг хүртэл Дархан-Уул аймгийн ******* ******* ******* ажиллаж байх хугацаандаа Төсвийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.4.1 дэх хэсэгт заасан төсвийг үр ашигтай, хэмнэлттэй байхаар төлөвлөж зарцуулах, Засгийн газрын 2014 оны 147 дугаар тогтоолын 3 дугаар зүйлийн 3.3 дахь хэсэгт заасан “шинээр орон тоо нэмэгдүүлэхгүй байх, ажлын байрны ачааллыг нягтруулж орон тоог бууруулах, сул чөлөөтэй орон тоонд томилгоо хийхгүй байх замаар цалингийн зардлыг хэмнэх” гэсэн заалтыг тус тус зөрчиж 2017 оны 02 дугаар сарын 06-ны өдрийн 19 дугаартай тушаалаар биеийн тамирын багш, дасгалжуулагч мэргэжилтэй *******ыг Дархан-Уул аймгийн ******* театрт цахилгааны инженер албан тушаалд томилж, тус байгууллагад ажиллаагүй *******ын нэрийг цагийн баланст нэмж оруулан 3.352.709 төгрөгийн цалин олгож, 2017 оны 08 сарын 22-ны өдрийн 72 дугаартай тушаалаар хөдөлмөрийн гэрээг цуцалж, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, бусдад давуу байдал бий болгох гэмт хэрэг үйлдэхэд дэмжлэг үзүүлж хамтран оролцсон гэмт хэрэгт тус тус холбогджээ.

Дархан-Уул аймгийн Прокурорын газраас: *******ын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх заалт, *******, ******* нарын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх заалт, 22.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад тус тус зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Дархан-Уул аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх:

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1.1 дэх хэсэгт зааснаар Дархан-Уул аймгийн Прокурорын газраас шүүгдэгч овогт Сүрэнжавын Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг, шүүгдэгч овогт Мягмарын Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1, 22.8 дугаар зүйлийн 1.1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг, шүүгдэгч овогт мударъяагийн Болорсүхэд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1, 22.8 дугаар зүйлийн 1.1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.8 дугаар зүйлийн 1.1 дэх хэсэгт заасан хэргийг тус тус хэрэгсэхгүй болгож, шүүгдэгч овогт , овогт нарыг цагаатгаж,

Шүүгдэгч овогт мударъяагийн Болорсүхийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож,

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******ийг нийтийн албанд томилогдох эрхийг 2 /хоёр/ жилийн хугацаагаар хасаж, 5400 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 5.400.000 /таван сая дөрвөн зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэж,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******эд оногдуулсан 5.400.000 /таван сая дөрвөн зуун мянга/ төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 18 /арван найм/ сарын хугацаанд сар бүр 300.000 /гурван зуун мянга/ төгрөгөөр хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар ялтан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэж,

Шүүгдэгч нар нь цагдан хоригдсон хоноггүй, шүүгдэгч ******* нь хохиролд төлөх төлбөргүй, хэрэгт битүүмжилсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлгүй болохыг дурдаж,

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч *******ээс 800.000 /найман зуун мянга/ төгрөгийг гаргуулж Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнд олгож,

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-д зааснаар *******аас 916.240 /есөн зуун арван зургаан мянга хоёр зуун дөч/ төгрөгийг гаргуулж, Дархан-Уул аймгийн Боловсрол, соёл, урлагийн газарт олгож,

Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох ба шүүгдэгч *******, ******* нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгож, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүдэгч *******эд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэжээ.

Прокурор эсэргүүцэлдээ:

Шүүгдэгч *******, ******* нар нь *******ийн дээрх үйлдэлд дэмжлэг үзүүлсэн гэх нөхцөлд байдал тогтоогдохгүй байна. Учир нь гэмт хэрэгт хамтран оролцох гэдгийг хоёр, түүнээс олон хүн гэмт хэрэг үйлдэхэд санаатай нэгдсэнийг хэлэх ба гүйцэтгэгч, зохион байгуулагч, хатгагч, хамжигчийг гэмт хэрэгт хамтран оролцогчид тооцдог. Үүнээс гэмт хэргийн хамжигч гэж урьдчилан амлаж бусдыг санаатай гэмт хэрэг үйлдэхэд дэмжлэг үзүүлсэн хүнийг ойлгоно. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн субъект нь нийтийн албан тушаалтан байхаас гадна энэ гэмт хэргийн хамжигч нь гэмт этгээдийн үйлдэлд дэмжлэг үзүүлж чадахуйц эрх мэдэл, албан тушаалтай, өөрт олгогдсон эрх мэдэл, албан тушаалын байдлаараа дэмжлэг үзүүлэх талаар урьдчилж амласан этгээд байна. Шүүгдэгч ******* нь Дархан-Уул аймгийн “*******” ******* ерөнхий нягтлан бодогчоор ажилладаг, влигын эсрэг хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.2-т заасан нийтийн албан тушаалтан мөн бөгөөд эрх мэдэл, албан тушаалын байдлаараа *******ийн үйлдэлд дэмжлэг үзүүлж чадахуйц этгээд юм.

Гэвч энэ байдлаа ашиглан шүүгдэгч *******ийн *******ад давуу байдал олгож байгаа үйлдэлд дэмжлэг үзүүлэх талаар урьдчилан амласан гэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна.

Мөн шүүгдэгч ******* нь нийтийн албан тушаалтанд хамаарахгүйгээс гадна түүнийг шүүгдэгч *******ийг үйлдэлд дэмжлэг үзүүлж чадахуйц эрх мэдэл, албан тушаалтай этгээд гэж үзэхгүй юм.

Иймд Дархан-Уул аймгийн прокурорын газраас шүүгдэгч *******, ******* нарт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдсэн нь үндэслэлгүй байна гэж үзлээ.” гэжээ. Тайлбар:

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлд заасан” “Эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах” гэмт хэрийн субъект нь “Нийтийн албан тушаалтан” байхаар хуульчилсан байна.

Гэтэл тусгай субъекттэй гэмт хэргийн хувьд гэмт хэрэгт хамтран оролцогчид нь заавал тусгай субъект байх ёстой эсэх асуудал үүсэж байна.

Улсын Дээд шүүхийн 2003 оны 05 дугаар сарын 05-ны өдрийн 10 дугаартай тогтоолд: "Гэмт хэрэгт хамтран оролцох" гэдэгт гэмт хэрэг үйлдэхээр санаатайгаар хамтарсан, Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн субъект болох насанд хүрсэн, гэмт хэрэг үйлдэх үедээ хэрэг хариуцах чадвартай, хоёр буюу түүнээс дээш этгээдийн нэгдсэнийг ойлгоно.” гэж тайлбарласан байдаг.

Өөрөөр хэлбэл гэмт хэрэгт хамтран оролцогч буюу хамжигч байхын тулд гүйцэтгэгчийн ердийн эсхүл тусгай субъект байхаас үл хамаарч хамжигч нь өөрөө хэрэг хариуцах хуулиар тогтоосон насны болон сэтгэхүйн шалгуурыг хангасан байхад хангалттай болохыг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас харж болохоор байна.

эрэв үнэхээр гэмт хэрэгт хамтран оролцогчид гүйцэтгэгчтэй ижил ажил, албан тушаалтай, нийтлэг шинж бүхий этгээдүүд байх шаардлага тавигддаг гэж үзвэл тусгай субъекттэй гэмт хэргийн хувьд гэмт хэргийн субъектэд гэмт хэрэг үйлдэхэд нь аливаа байдлаар дэмжлэг үзүүлж, түүнийг ятгаж, эсхүл уг гэмт хэргийг санаачилсан аливаа этгээдүүд нь тусгай субъект биш л бол эрүүгийн хуулиар хамгаалагдсан эрх ашигт гэмт хэрэгт хамтран оролцох замаар халдаж буй атлаа тусгай субъект биш гэдэг шалтгаанаар ял завших үр дагавар үүснэ.

Үүнээс харвал тусгай субъекттэй гэмт хэргийн хувьд субъектийн шалгуур гагцхүү гүйцэтгэгчид тавигддаг бөгөөд түүнийг гэмт хэрэг үйлдэхэд хамтран оролцсон этгээдүүд нь хамтран оролцогчийн хувиар насны болон сэтгэхүйн шалгуурыг хангасан бол хариуцлага хүлээлгэх нь Эрүүгийн хуулийн 1.3 дугаар зүйлд заасан “Шударга ёсны”, 1.4 дүгээр зүйлд заасан “Гэм буруугийн” зарчимд тус тус нийцнэ. Иймд ******* нь хэрэг хариуцах чадвартай, гэмт хэргийн субъект болох насанд хүрсэн тул гэмт хэрэгт хамтран оролцож, гэмт хэрэг үйлдэхэд дэмжлэг үзүүлсэн өөрийн үйлдлээрээ хамжигч болох юм.

Гэмт хэрэг үйлдсэн этгээдийн субьектив талын шинж нь тухайн этгээдийн объектив хандлага /шинж/, түүний хийсэн үйлдэл, хохирол, хор уршиг, хүрсэн үр дүнгээр илэрч байдаг.

*******ын хувьд нь анхнаасаа тус байгууллагад ажиллах хүсэл тэмүүлэл, зорилго байгаагүй, тус байгууллагад ажиллахгүйгээр хий цалин авч, түүгээрээ өөрийн бэлтгэлд шаардлагатай эм тариа, бусад зүйлсийг авах, өөртөө давуу байдал бий болгон субьектив санаа зорилгоор *******ийг эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах гэмт хэрэг үйлдэхэд дэмжлэг үзүүлж хамтран оролцсон.

Учир нь ******* нь тус байгууллагын цахилгаанчны албан тушаалын шаардлагыг хангах субъект биш, түүнчлэн нэг ч өдөр тус байгууллагад ажиллаагүйн дээр тус байгууллагын дотоод журмаас давсан эрх хэмжээгээр өөрийн хүсэл зоригийг гүйцэлдүүлж, 6 сарын хугацаанд цалинтай чөлөө авч 3.352.709 төгрөгийн цалин авсан. Дээрх үйлдэл нь нийтийн албан тушаалтныг албан үүрэг, бүрэн эрх албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж бусдад давуу байдал бий болгоход дэмжлэг өөртөө ашигтай шийдвэр гаргуулж, дэмжлэг үзүүлж хамтран оролцож байгаа хэлбэр мөн.

Дээрх үйлдэлд “******* театр”-ын Ерөнхий нягтлан бодогч албан тушаалтай ******* нь батлагдсан төсвийг зориулалтын дагуу зарцуулах, байгууллагын мөнгөн хөрөнгийг зөв зохистой ашиглах, хяналт тавих, батлагдсан орон тооны хүрээнд ажилчдын цалин хөлсийг хугацаанд нь олгох чиг үүрэгтэй бөгөөд холбогдох хууль тогтоомж, ажлын байрны тодорхойлолтыг зөрчин *******ыг тус байгууллагад нэг ч өдөр ажиллаагүй, цалин олгох шаардлагыг хангаагүй гэдгийг мэдсээр байж нэрийг нь цагийн баланст оруулан бичиж, 2 дугаар гарын үсэг зурж цалин олгож байгаа нь *******ийн үйлдэлд хамтран оролцсон гэж үзэхээр байна. Иймд ******* нь “******* театр”-ын Ерөнхий нягтлан бодогч албан тушаалтны хувиар *******ийн үйлдэлд хамжигчаар оролцсон болох нь түүний объектив талын үйлдлээр илэрч байна.

“Дархан-Уул аймгийн “*******” театр нь Соёлын тухай хуулийн 6 дугаар зүйлд зааснаар иргэдэд соёл урлагийн үйлчилгээ үзүүлэх чиг үүрэг бүхий орон нутгийн чанартай төрийн байгууллага бөгөөд *******, ******* нар нь Төсвийн тухай хуулийн 6 дугаар зүйлд зааснаар төсвийн хөрөнгийг өөрийн байгууллагын чиг үүрэгт хамаарахгүй хөтөлбөр, арга хэмжээнд зарцуулахгүй байх үүрэгтэй. Иргэн аар төгөлдөр хуур хөглүүлж байгаа нь Дархан-Уул аймгийн “*******” ******* үндсэн чиг үүрэг болох иргэдэд соёл урлагийн үйлчилгээ үзүүлэх үйл ажиллагаанд нийцсэн байгаа тул ажлын хөлс өгснийг төрийн чиг үүрэгт хамаарахгүй үйл ажиллагааг төсвийн хөрөнгөөр санхүүжүүлсэн буюу төсвийн хөрөнгийг зориулалтын бусаар зарцуулсан гэж үзэхгүй.

арин “ хамтлагийг урьж өөрийн байгууллагын шинэ жилийн арга хэмжээнд тоглуулж байгаа нь “*******” ******* үндсэн чиг үүрэг болох иргэдэд соёл урлагийн үйлчилгээ үзүүлэх үйл ажиллагаанд хамаарахгүй байгаа тул ., нарт ажлын хөлс өгснийг төрийн чиг үүрэгт хамаарахгүй үйл ажиллагааг төсвийн хөрөнгөөр санхүүжүүлсэн буюу төсвийн хөрөнгийг зориулалтын бусаар зарцуулсан гэж үзэхээр байна. Гэвч шүүгдэгч *******, ******* нарын дээрх үйлдлийн нийгмийн аюулын хэр хэмжээ нь Эрүүгийн хуулиар хамгаалагдсан эрх ашигт бодит, ноцтой хор хохирол учруулаагүй, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.8 дугаар зүйлийн 1.1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг хэлбэрийн төдийн агуулсан гэж дүгнэлээ.” гэжээ. Тайлбар:

Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 “Зориулалтын бусаар зарцуулсан” бол гэмт хэрэгт тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр хуульчилжээ.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг нь төсөв захирагч нь төсвийн хөрөнгийг зориулалтын бусаар зарцуулснаар төгсдөг, хохирол шаардахгүй, хэлбэрийн бүрэлдэхүүнтэй хэрэг юм. Төсвийн хөрөнгийг зориулалтын бусаар зарцуулах гэдгийг “...холбогдох хуульд заасныг зөрчин төсвөөс гадуур зардал гаргах”-ыг ойлгоно.

автаст хэрэгт цугларч, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан бичгийн нотлох баримтуудаар “Дархан-Уул аймгийн ******* ******* төсвийн хөрөнгийг захиран зарцуулах эрх бүхий этгээдүүд болох дарга *******, ерөнхий нягтлан бодогч ******* нар нь эрх бүхий албан тушаалтны шийдвэрээр албан ёсоор ажилд томилогдож ажил хийгээгүй, тус байгууллагад ажилладаггүй иргэн аар тус байгууллагын төгөлдөр хуурыг хөглүүлж, түүний хариу төлбөрт нэр төдий тушаал гаргаж, концертмейстрийн албан тушаалд түр томилсон дүр эсгэж, 487.587 төгрөгийн цалин олгосон. Мөн “” хамтлагийн ахлагч .ыг өөрсдийн байгууллагын шинэ жилийн арга хэмжээнд хөлсөөр дуулуулсны хариуд мөн нэр төдий тушаал гаргаж, . болон түүний эхнэр нарыг хөгжимчин албан тушаалд томилж, ., нарт тус бүр 536.912 төгрөгийн цалин бодон олгож, нийгмийн даатгалаас мөнгө төлсөн байдаг.

Дээрх үйл баримтаас дүгнэвэл , ., нар нь “*******” театрт албан ёсны тушаал, шийдвэрээр ажилд томилогдож ажиллаагүй, нэг ч өдөр цагийн бүртгэлд бүртгүүлээгүй, өөрөөр хэлбэл тухайн байгууллагад ямар ч хамааралгүй хүмүүс бөгөөд өөрсдийн зүгээс тус байгууллагад үйлчилгээ үзүүлсний хариуд холбогдох төлбөр авсан байдаг.

*******” ******* дарга *******, ерөнхий нягтлан бодогч ******* нар нь , ., нарт тус байгууллагад үйлчилгээ үзүүлсний хариуд дээрх хүмүүсийг ажилд томилсон нэр төдий тушаал гаргаж, тус байгууллагын төсвөөс нийт 1.561.411 төгрөгийг ямар ч үндэслэлгүйгээр олгож, дээрх хүмүүсийн нийгмийн даатгалын шимтгэлд төлбөр төлсөн үйл баримтыг шүүх “ Гэмт хэргийн шинжийг хэлбэрийн төдий агуулсан, нийгмийн аюулын хор хэмжээ нь энэ хуулиар хамгаалагдсан эрх ашигт бодит хохирол, хор уршиг учруулаагүй” гэж дүгнэж, гэмт хэрэгт тооцоогүй нь үндэслэлгүйн дээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг хэрхэн үгүйсгэснээ үндэслэл бүхий тайлбарлаж чадаагүй байна. Дүгнэн үзэхэд Дархан-Уул аймгийн “*******” ******* дарга ******* нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдэхэд тус байгууллагын ерөнхий нягтлан бодогч ******* болон иргэн ******* нар нь хамжигчаар хамтран оролцсон, мөн ******* нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д засан гэмт хэргийг үйлдсэн, тус гэмт хэргийг үйлдэхэд ерөнхий нягтлан бодогч ******* нь хамтран оролцсон болох нь тогтоогдож байна.

Иймд анхан шатны шүүхийн 2021 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн дугаартай шийтгэх тогтоолыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1.1, 1.2, дахь хэсэгт заасан үндэслэлээр хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр шүүхэд буцаалгах саналтай гэжээ.

Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон прокурор ******* дүгнэлтдээ:

нхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хэргийн бодит байдалтай нийцээгүй. Мөн Эрүүгийн хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн. ******* нь *******ыг тухайн ажлыг хийж гүйцэтгэх ур чадваргүй мөн гэдгийг мэдсээр байж түүнд эдийн засгийн давуу байдал олгосон байдаг. Гэмт хэрэгт хамтран оролцогч нь заавал нийтийн албан тушаалтан байх шаардлагагүй гэдгийг Улсын Дээд шүүхээр тайлбарласан байдаг. Энэхүү асуудал Эрүүгийн хуульд заасан шударга ёсны зарчимд нийцнэ. *******ын хувьд анхнаасаа улсын мөнгийг авч өөрт хэрэгтэй эм бэлдмэлийг авахын тулд *******тэй үгсэн тохиролцож өөрт давуу байдлыг бий болгосон. Энэхүү үйлдлээрээ гэмт хэргийг бүрэлдэхүүний шинжийг бүрэн хангаж байгаа. *******ын хувьд ажлын байрны тодорхойлолт заагдсан эрхийн дагуу цалинг бодож олгох үүрэгтэй. Түүний хувьд энэхүү үйлдлийг мэдсээр байж цалин олгоод байгаа нь *******ийн субьектив санаа зорилгыг биелүүлэхэд хамтран оролцсон. *******, ******* нарыг албан тушаалын байдлаа урвуулан ашигласан байж болзошгүй гэх үндэслэлээр яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлсэн. Энэхүү үйлдэл төсвийн тухай хуулийг ноцтой зөрчсөн. Мөн “” гэх амьд хөгжмийн хамтлагийг өөрийн байгууллагын шинэ жилд тоглуулж түүний хөлсөнд тус хамтлагийн дуучин түүний эхнэрийг ажилд авч цалин хөлс олгосон гэмт хэргийн шинжийг хангаж байгаа. нхан шатны шүүх гэмт хэргийн шинжийг хэлбэрийн төдий хангасан гэж дүгнэсэн учир дутагдалтай. Тэрхүү үндэслэлээ шийтгэх тогтоолд тодорхой тайлбарлаж чадаагүй. Өмнө анхан шатны шүүх хэргийг шийдвэрлэхдээ өнөөдрийнхөөс өөрөөр шийдвэрлэсэн. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хэргийг тус шүүхээр дахин хэлэлцүүлж өгнө үү гэв.

Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон шүүгдэгч *******ийн өмгөөлөгч ******* тайлбартаа:

Миний үйлчлүүлэгчийн хувьд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх заасан гэмт хэргийг хүлээн зөвшөөрч анхан шатны шүүхийн шүүх хуралдаанд оролцсон. Энэхүү гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дууссан тул түүний энэхүү үйлдлийн хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон цагаатгагдсан этгээд *******ын өмгөөлөгч ******* тайлбартаа:

нхан шатны шүүхийн шийтгэх тогтоолын үндэслэлтэй гарсан. Прокурорын эсэргүүцэл огт үндэслэлгүй. Эрүүгийн хуулийг төсөөтэй хэрэглэхийг хориглодог. Миний үйлчлүүлэгчийн хувьд гэмт хэрэгт хамтран оролцсон зүйл байхгүй. Нийгмийн аюулын шинж чанарыг агуулаагүй гэж үзсэн тул анхан шатны шүүх гэмт хэргийн шинжийг хэлбэрийн төдий агуулсан гэж дүгнэсэн. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү гэв.

ТОДОРОЙЛО нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзлээ.

Шүүгдэгч ******* нь Дархан-Уул аймгийн ******* ******* ******* ажиллаж байх хугацаандаа  буюу 2017 оны 02 дугаар сарын 06-ны өдрөөс 2017 оны 12 сарын 31-ний өдрийг хүртэлх хугацаанд

-Биеийн тамирын багш, дасгалжуулагч мэргэжилтэй *******ыг Дархан-Уул аймгийн ******* театрт цахилгааны инженер албан тушаалд томилж, 3.352.709 төгрөгийн цалин олгосон,

-Иргэн тус байгууллагын төгөлдөр хуурыг хөглүүлж, бусдаар гүйцэтгүүлсэн ажил, үйлчилгээний зардлыг төлөхийн тулд иргэн Дархан-Уул аймгийн ******* театрт концертмейстрээр томилж, 541.221 төгрөгийн цалин олгосон,

-Иргэн “” хамтлагийг тус байгууллагын шинэ жилийн арга хэмжээнд оролцуулж, бусдаар гүйцэтгүүлсэн ажил, үйлчилгээний зардлыг төлөхийн тулд иргэн ., нарыг Дархан-Уул аймгийн ******* театрт хөгжимчнөөр томилж, 1.191.944 төгрөгийн цалин олгосон нь:

Төсвийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.4.1 дэх хэсэгт заасан “…төсвийг үр ашигтай, хэмнэлттэй байхаар төлөвлөж зарцуулах”, мөн хуулийн 6 дугаар зүйлийн 6.4.1 дэх хэсэгт заасан “...төсвийг үр ашигтай, хэмнэлттэй байхаар төлөвлөж зарцуулах”, Засгийн газрын 2014 оны 147 дугаар тогтоолын 3 дугаар зүйлийн 3.3 дахь хэсэгт заасан “шинээр орон тоо нэмэгдүүлэхгүй байх, ажлын байрны ачааллыг нягтруулж орон тоог бууруулах, сул чөлөөтэй орон тоонд томилгоо хийхгүй байх замаар цалингийн зардлыг хэмнэх” тухай заалтуудыг зөрчиж албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, бусдад давуу байдал бий болгосон,

Шүүгдэгч *******, ., нар “*******” ******* захирал ажилтай . Болорсүхийн  гэмт хэрэг үйлдэхэд дэмжлэг үзүүлсэн, хамтран оролцсон гэмт хэргүүдийг үйлдсэн болох нь хэрэгт хуульд заасан үндэслэл, журмаар цуглуулж, бэхжүүлсэн нотлох баримтуудаар бүрэн нотлогдож байна.

*******” ******* дарга *******, ерөнхий нягтлан бодогч ******* нар нь

иргэн , ., нар “*******” театрт үйлчилгээ үзүүлсний төлбөрийг төлөх зорилгоор эдгээр иргэдийг тухайн байгууллагад ажилд авч, цалин олгож, нийгмийн даатгалын шимтгэлд төлбөр төлсөн үйл баримт нь эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, төсвийн хөрөнгийн зориулалтын бусаар зарцуулах гэмт хэргийг шинжийг хангаж байна.

              нхан шатны шүүхээс *******” ******* дарга *******, ерөнхий нягтлан бодогч ******* нар “*******” театрт үйлчилгээ үзүүлсний төлбөрийг төлөх зорилгоор нэр бүхий иргэдийг ажид авч, цалин олгосон, цалин авсан үйлдлүүдийг “ Гэмт хэргийн шинжийг хэлбэрийн төдий агуулсан” гэж дүгнэж, гэмт хэрэгт тооцоогүй тухай үндэслэл нь ойлгомжгүй, бүрхэг байхаас гадна шүүгдэгч *******, *******ын үйлдлээр улсын төсвөөс хууль бусаар гарсан 1 561 411 төгрөг хэний эрх ашигт хохирол, хор уршиг учраагүй гэж үзсэн үндэслэлээ шийдвэртээ тодорхой тайлбарлаж чадаагүй байна.

              Иймд анхан шатны шүүхийн 2021 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн 302 дугаар шийтгэх тогтоол Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.7 дугаар зүйлийн 2.3, 2.4, 2.5-д заасан заалтуудыг хангаж чадаагүй байх тул  шүүхийн тогтоолд заасан дүгнэлт нь хэргийн бодит байдалтай нийцээгүй гэж үзээд прокурорын эсэргүүцлийг хүлээн авч хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцаах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1.3., 39.9 дүгээр зүйлийн 2.т заасныг удирдлага болгон ТОГТОО нь:

           1.Дархан-Уул аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн 302 дугаар шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр мөн шүүхэд буцаасугай.

            2. эргийг анхан шатны шүүхээр хэлэлцтэл шүүгдэгч *******эд урьд авсан хувийн баталгаа гаргах таслах сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээсүгэй.  

            3. Прокурорын эсэргүүцлийг хүлээн авсугай.

4. Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын Дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл хэргийн оролцогчид болон тэдний өмгөөлөгч магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

 

           ДРГЛГЧ ЕРӨНИЙ ШҮҮГЧ                         Б.МНЛЙБТР

                                           ЕРӨНИЙ ШҮҮГЧ                         Д.БУЯНЖРГЛ

                                                                        ШҮҮГЧ                          Г.ДВРЕНЧИН