Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 02 сарын 23 өдөр

Дугаар 2022/ДШМ/04

 

А.Болорсүх, М.Отгонбаяр, С.Очирбат

нарт холбогдох эрүүгийн хэргийн тухай

Хэргийн индекс 166/2020/0042/Э/001/2021/0059

Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн ерөнхий шүүгч Б.Манлайбаатар даргалж, Д.Буянжаргал, шүүгч Г.Давааренчин нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:          

Прокурор Б.Батсүх

Шүүгдэгчийн өмгөөлөгч А.Мөнхбат

Цагаатгагдсан этгээдийн өмгөөлөгч Г.Должинсүрэн /онлайн/

Нарийн бичгийн дарга Г.Чойном нарыг оролцуулан

Дархан-Уул аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Ихтамир даргалж хийсэн шүүх хуралдааны 2021 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн 302 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч прокурорын эсэргүүцлийг үндэслэн А.Болорсүх, М.Отгонбаяр, С.Очирбат нарт холбогдох 1818000990538 дугаартай эрүүгийн хэргийг үндэслэн 2022 оны 01 дүгээр сарын 03-ны өдөр хүлээн авч, ерөнхий шүүгч Б.Манлайбаатарын илтгэснээр хянан хэлэлцэв.

Монгол Улсын иргэн, Тайж овгийн Амударъяагийн Болорсүх, 1977 оны 10 дугаар сарын 01-нд Улаанбаатар хотод төрсөн, 44 настай, эрэгтэй, дээд боловсролтой, кино, телевизийн найруулагч мэргэжилтэй, Дархан-Уул аймгийн “Залуучууд" театрт дарга ажилтай, ам бүл 5, эхнэр, хүүхдүүдийн хамт Дархан-Уул аймаг, Дархан сум, 9 дүгээр баг, 4 дүгээр хороолол, 3 дугаар байр, 19 тоотод оршин суух, хэрэг хариуцах чадвартай, урьд:

Дархан-Уул аймаг дахь Сум дундын шүүхийн 2011 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн 01 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.2-т зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 жилийн хугацаагаар хасаж, 1 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэснийг тэнсэж, хянан харгалзах хугацааг 1 жилээр тогтоосон, /РД:ТИ77100110/

Монгол Улсын иргэн, Харчин овгийн Мягмарын Отгонбаяр, 1972 оны 8 дугаар сарын 18-нд Ховд аймгийн Алтай суманд төрсөн, 49 настай, эмэгтэй, дээд боловсролтой, нягтлан бодогч мэргэжилтэй, Дархан-Уул аймгийн “Залуучууд” театрт ерөнхий нягтлан бодогч ажилтай, ам бүл 5, эх, нөхөр, хүүхдүүдийн хамт Дархан-Уул аймаг, Дархан сум, 8 дугаар баг, 12 дугаар байр, 47 тоотод оршин суух, хэрэг хариуцах чадвартай, урьд ял шийтгэлгүй, /РД:ТИ72081866/,

Монгол Улсын иргэн, Харнууд овгийн Сүрэнжавын Очирбат, 1990 оны 9 дүгээр сарын 02-нд Улаанбаатар хотод төрсөн, 31 настай, эрэгтэй, дээд боловсролтой, биеийн тамирын багш, дасгалжуулагч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 2, эхийн хамт Дархан-Уул аймаг, Хонгор сум, 1 дүгээр баг, Хараа 4 дүгээр гудамж, 47 тоотод оршин суух бүртгэлтэй боловч Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг, 14 дүгээр хороо, Сувдан сондор хотхон 716 байр, 1512 тоотод оршин суух, хэрэг хариуцах чадвартай, урьд ял шийтгэлгүй. /РД:УУ90090296/

-Шүүгдэгч А.Болорсүх нь 2017 оны 02 дугаар сарын 06-ны өдрөөс 2017 оны 08 дугаар сарын 22-ны өдрийг хүртэл Дархан-Уул аймгийн Залуучууд театрын даргаар ажиллаж байх хугацаандаа Төсвийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.4.1 дэх хэсэгт заасан төсвийг үр ашигтай, хэмнэлттэй байхаар төлөвлөж зарцуулах, Засгийн газрын 2014 оны 147 дугаар тогтоолын 3 дугаар зүйлийн 3.3 дахь хэсэгт заасан “шинээр орон тоо нэмэгдүүлэхгүй байх, ажлын байрны ачааллыг нягтруулж орон тоог бууруулах, сул чөлөөтэй орон тоонд томилгоо хийхгүй байх замаар цалингийн зардлыг хэмнэх” гэсэн заалтыг тус тус зөрчиж 2017 оны 02 дугаар сарын 06-ны өдрийн 19 дугаартай тушаалаар биеийн тамирын багш, дасгалжуулагч мэргэжилтэй С.Очирбатыг Дархан-Уул аймгийн Залуучууд театрт цахилгааны инженер албан тушаалд томилж, тус байгууллагад ажиллаагүй С.Очирбатын нэрийг цагийн баланст нэмж оруулан 3.352.709 төгрөгийн цалин олгож, 2017 оны 08 сарын 22-ны өдрийн 72 дугаартай тушаалаар хөдөлмөрийн гэрээг цуцалж, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, бусдад давуу байдал бий болгосон,

2017 оны 03 сарын 06-ны өдрөөс 2017 оны 03 сарын 28-ны өдрийг хүртэл Дархан-Уул аймгийн Залуучууд театрын даргаар ажиллаж байх хугацаандаа Төсвийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.4.1 дэх хэсэгт заасан төсвийг үр ашигтай, хэмнэлттэй байхаар төлөвлөж зарцуулах, 6.4.2 дахь хэсэгт заасан төрийн чиг үүрэгт хамаарахгүй хөтөлбөр, арга хэмжээг санхүүжүүлэхгүй байх, Засгийн газрын 2014 оны 147 дугаар тогтоолын 3 дугаар зүйлийн 3.3 дахь хэсэгт заасан “шинээр орон тоо нэмэгдүүлэхгүй байх, ажлын байрны ачааллыг нягтруулж орон тоог бууруулах, сул чөлөөтэй орон тоонд томилгоо хийхгүй байх замаар цалингийн зардлыг хэмнэх” гэсэн заалтыг тус тус зөрчиж 2017 оны 03 дугаар сард иргэн П.Отгонбаатараар тус байгууллагын төгөлдөр хуурыг хөглүүлж, бусдаар гүйцэтгүүлсэн ажил, үйлчилгээний зардлыг төлөхийн тулд 2017 оны 03 сарын 06-ны өдөр 37 дугаартай тушаал гаргаж Д.Отгонбаатарыг Дархан-Уул аймгийн Залуучууд театрт концертмейстрийн албан тушаалд томилж, тус байгууллагад ажиллагаагүй Д.Отгонбаатарын нэрийг цагийн баланст нэмж оруулан 541.221 төгрөгийн цалин олгон, 2017 оны 03 сарын 28-ны өдрийн 43 дугаартай тушаалаар хөдөлмөрийн гэрээг цуцалж, төсвийн хөрөнгийг зориулалтын бусаар зарцуулсан,

2017 оны 12 сараас 01-ний өдрөөс 2017 оны 12 сарын 31-ний өдрийг хүртэл Дархан-Уул аймгийн Залуучууд театрын даргаар ажиллаж байх хугацаандаа Төсвийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.4.1 дэх хэсэгт заасан төсвийг үр ашигтай, хэмнэлттэй байхаар төлөвлөж зарцуулах, 6.4.2 дахь хэсэгт заасан төрийн чиг үүрэгт хамаарахгүй хөтөлбөр, арга хэмжээг санхүүжүүлэхгүй байх, Засгийн газрын 2014 оны 147 дугаар тогтоолын 3 дугаар зүйлийн 3.3 дахь хэсэгт заасан “шинээр орон тоо нэмэгдүүлэхгүй байх, ажлын байрны ачааллыг нягтруулж орон тоог бууруулах, сул чөлөөтэй орон тоонд томилгоо хийхгүй байх замаар цалингийн зардлыг хэмнэх” гэсэн заалтыг тус тус зөрчиж 2017 оны 12 дугаар сард иргэн Х.Хашболдын “Модун” хамтлагийг тус байгууллагын шинэ жилийн арга хэмжээнд оролцуулж, бусдаар гүйцэтгүүлсэн ажил, үйлчилгээний зардлыг төлөхийн тулд 2017 оны 12 дугаар сарын 01-ний өдөр 131 дугаартай тушаал гаргаж Х.Хашболд, Б.Мөнхтуул нарыг Дархан-Уул аймгийн Залуучууд театрт хөгжимчин албан тушаалд томилж, тус байгууллагад ажиллаагүй Хашболд, Б.Мөнхтуул нарын нэрийг цагийн баланст нэмж оруулан нийт 1.191.944 төгрөгийн цалин олгож төсвийн хөрөнгийг зориулалтын бусаар зарцуулсан ба “Залуучууд” театрт нийт 5.085.874 төгрөгийн хохирол учруулсан,

-М.Отгонбаяр нь Дархан-Уул аймгийн “Залуучууд” театрын ерөнхий нягтлан бодогчоор ажиллаж байх хугацаандаа тус байгууллагын захирал ажилтай А. Болорсүхийг 2017 оны 02 дугаар сарын 06-ны өдрөөс 2017 оны 08 дугаар сарын 22-ны өдрийг хүртэл Дархан-Уул аймгийн Залуучууд театрын даргаар ажиллаж байх хугацаандаа Төсвийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.4.1 дэх хэсэгт заасан төсвийг үр ашигтай, хэмнэлттэй байхаар төлөвлөж зарцуулах, Засгийн газрын 2014 оны 147 дугаар тогтоолын 3 дугаар зүйлийн 3.3 дахь хэсэгт заасан “шинээр орон тоо нэмэгдүүлэхгүй байх, ажлын байрны ачааллыг нягтруулж орон тоог бууруулах, сул чөлөөтэй орон тоонд томилгоо хийхгүй байх замаар цалингийн зардлыг хэмнэх” гэсэн заалтыг тус тус зөрчиж 2017 оны 02 дугаар сарын 06-ны өдрийн 19 дугаартай тушаалаар биеийн тамирын багш, дасгалжуулагч мэргэжилтэй С.Очирбатыг Дархан-Уул аймгийн Залуучууд театрт цахилгааны инженер албан тушаалд томилж, тус байгууллагад ажиллаагүй С.Очирбатын нэрийг цагийн баланст нэмж оруулан 3.352.709 төгрөгийн цалин олгож, 2017 оны 08 сарын 22-ны өдрийн 72 дугаартай тушаалаар хөдөлмөрийн гэрээг цуцалж, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, бусдад давуу байдал бий болгосон гэмт хэрэг үйлдэхэд дэмжлэг үзүүлсэн,

М.Отгонбаяр нь А. Болорсүхийг 2017 оны 03 сарын 06-ны өдрөөс 2017 оны 03 сарын 28-ны өдрийг хүртэл Дархан-Уул аймгийн Залуучууд театрын даргаар ажиллаж байх хугацаандаа Төсвийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.4.1 дэх хэсэгт заасан төсвийг үр ашигтай, хэмнэлттэй байхаар төлөвлөж зарцуулах, 6.4.2 дахь хэсэгт заасан төрийн чиг үүрэгт хамаарахгүй хөтөлбөр, арга хэмжээг санхүүжүүлэхгүй байх, Засгийн газрын 2014 оны 147 дугаар тогтоолын 3 дугаар зүйлийн 3.3 дахь хэсэгт заасан “шинээр орон тоо нэмэгдүүлэхгүй байх, ажлын байрны ачааллыг нягтруулж орон тоог бууруулах, сул чөлөөтэй орон тоонд томилгоо хийхгүй байх замаар цалингийн зардлыг хэмнэх” гэсэн заалтыг тус тус зөрчиж 2017 оны 03 дугаар сард иргэн П.Отгонбаатараар тус байгууллагын төгөлдөр хуурыг хөглүүлж, бусдаар гүйцэтгүүлсэн ажил, үйлчилгээний зардлыг төлөхийн тулд 2017 оны 03 сарын 06-ны өдөр 37 дугаартай тушаал гаргаж Д.Отгонбаатарыг Дархан-Уул аймгийн Залуучууд театрт концертмейстрийн албан тушаалд томилж, тус байгууллагад ажиллагаагүй Д.Отгонбаатарын нэрийг цагийн баланст нэмж оруулан 541.221 төгрөгийн цалин олгон, 2017 оны 03 сарын 28-ны өдрийн 43 дугаартай тушаалаар хөдөлмөрийн гэрээг цуцалж, төсвийн хөрөнгийг зориулалтын бусаар зарцуулсан гэмт хэрэг үйлдэхэд дэмжлэг үзүүлсэн,

М.Отгонбаяр нь А.Болорсүхийг 2017 оны 12 сараас 01-ний өдрөөс 2017 оны 12 сарын 31-ний өдрийг хүртэл Дархан-Уул аймгийн Залуучууд театрын даргаар ажиллаж байх хугацаандаа Төсвийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.4.1 дэх хэсэгт заасан төсвийг үр ашигтай, хэмнэлттэй байхаар төлөвлөж зарцуулах, 6.4.2 дахь хэсэгт заасан төрийн чиг үүрэгт хамаарахгүй хөтөлбөр, арга хэмжээг санхүүжүүлэхгүй байх, Засгийн газрын 2014 оны 147 дугаар тогтоолын 3 дугаар зүйлийн 3.3 дахь хэсэгт заасан “шинээр орон тоо нэмэгдүүлэхгүй байх, ажлын байрны ачааллыг нягтруулж орон тоог бууруулах, сул чөлөөтэй орон тоонд томилгоо хийхгүй байх замаар цалингийн зардлыг хэмнэх” гэсэн заалтыг тус тус зөрчиж 2017 оны 12 дугаар сард иргэн Х.Хашболдын “Модун” хамтлагийг тус байгууллагын шинэ жилийн арга хэмжээнд оролцуулж, бусдаар гүйцэтгүүлсэн ажил, үйлчилгээний зардлыг төлөхийн тулд 2017 оны 12 дугаар сарын 01-ний өдөр 131 дугаартай тушаал гаргаж Х.Хашболд, Б.Мөнхтуул нарыг Дархан-Уул аймгийн Залуучууд театрт хөгжимчин албан тушаалд томилж, тус байгууллагад ажиллаагүй Хашболд, Б.Мөнхтуул нарын нэрийг цагийн баланст нэмж оруулан нийт 1.191.944 төгрөгийн цалин олгож төсвийн хөрөнгийг зориулалтын бусаар зарцуулсан гэмт хэрэг үйлдэхэд, "Залуучууд” театрт нийт 5.085.874 төгрөгийн хохирол учруулахад дэмжлэг үзүүлсэн.

-С.Очирбат нь А.Болорсүхийг 2017 оны 02 дугаар сарын 06-ны өдрөөс 2017 оны 08 дугаар сарын 22-ны өдрийг хүртэл Дархан-Уул аймгийн Залуучууд театрын даргаар ажиллаж байх хугацаандаа Төсвийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.4.1 дэх хэсэгт заасан төсвийг үр ашигтай, хэмнэлттэй байхаар төлөвлөж зарцуулах, Засгийн газрын 2014 оны 147 дугаар тогтоолын 3 дугаар зүйлийн 3.3 дахь хэсэгт заасан “шинээр орон тоо нэмэгдүүлэхгүй байх, ажлын байрны ачааллыг нягтруулж орон тоог бууруулах, сул чөлөөтэй орон тоонд томилгоо хийхгүй байх замаар цалингийн зардлыг хэмнэх” гэсэн заалтыг тус тус зөрчиж 2017 оны 02 дугаар сарын 06-ны өдрийн 19 дугаартай тушаалаар биеийн тамирын багш, дасгалжуулагч мэргэжилтэй С.Очирбатыг Дархан-Уул аймгийн Залуучууд театрт цахилгааны инженер албан тушаалд томилж, тус байгууллагад ажиллаагүй С.Очирбатын нэрийг цагийн баланст нэмж оруулан 3.352.709 төгрөгийн цалин олгож, 2017 оны 08 сарын 22-ны өдрийн 72 дугаартай тушаалаар хөдөлмөрийн гэрээг цуцалж, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, бусдад давуу байдал бий болгох гэмт хэрэг үйлдэхэд дэмжлэг үзүүлж хамтран оролцсон гэмт хэрэгт тус тус холбогджээ.

Дархан-Уул аймгийн Прокурорын газраас: С.Очирбатын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх заалт, А.Болорсүх, М.Отгонбаяр нарын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх заалт, 22.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад тус тус зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Дархан-Уул аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх:

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1.1 дэх хэсэгт зааснаар Дархан-Уул аймгийн Прокурорын газраас шүүгдэгч Харнууд овогт Сүрэнжавын Очирбатад Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг, шүүгдэгч Харчин овогт Мягмарын Отгонбаярт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1, 22.8 дугаар зүйлийн 1.1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг, шүүгдэгч Тайж овогт Амударъяагийн Болорсүхэд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1, 22.8 дугаар зүйлийн 1.1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.8 дугаар зүйлийн 1.1 дэх хэсэгт заасан хэргийг тус тус хэрэгсэхгүй болгож, шүүгдэгч Харчин овогт Мягмарын Отгонбаяр, Харнууд овогт Сүрэнжавын Очирбат нарыг цагаатгаж,

Шүүгдэгч Тайж овогт Амударъяагийн Болорсүхийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож,

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч А.Болорсүхийг нийтийн албанд томилогдох эрхийг 2 /хоёр/ жилийн хугацаагаар хасаж, 5400 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 5.400.000 /таван сая дөрвөн зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэж,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч А.Болорсүхэд оногдуулсан 5.400.000 /таван сая дөрвөн зуун мянга/ төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 18 /арван найм/ сарын хугацаанд сар бүр 300.000 /гурван зуун мянга/ төгрөгөөр хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар ялтан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэж,

Шүүгдэгч нар нь цагдан хоригдсон хоноггүй, шүүгдэгч А.Болорсүх нь хохиролд төлөх төлбөргүй, хэрэгт битүүмжилсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлгүй болохыг дурдаж,

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч А.Болорсүхээс 800.000 /найман зуун мянга/ төгрөгийг гаргуулж Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнд олгож,

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-д зааснаар С.Очирбатаас 916.240 /есөн зуун арван зургаан мянга хоёр зуун дөч/ төгрөгийг гаргуулж, Дархан-Уул аймгийн Боловсрол, соёл, урлагийн газарт олгож,

Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох ба шүүгдэгч М.Отгонбаяр, С.Очирбат нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгож, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүдэгч А.Болорсүхэд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэжээ.

Прокурор эсэргүүцэлдээ:

Шүүгдэгч М.Отгонбаяр, С.Очирбат нар нь А.Болорсүхийн дээрх үйлдэлд дэмжлэг үзүүлсэн гэх нөхцөлд байдал тогтоогдохгүй байна. Учир нь гэмт хэрэгт хамтран оролцох гэдгийг хоёр, түүнээс олон хүн гэмт хэрэг үйлдэхэд санаатай нэгдсэнийг хэлэх ба гүйцэтгэгч, зохион байгуулагч, хатгагч, хамжигчийг гэмт хэрэгт хамтран оролцогчид тооцдог. Үүнээс гэмт хэргийн хамжигч гэж урьдчилан амлаж бусдыг санаатай гэмт хэрэг үйлдэхэд дэмжлэг үзүүлсэн хүнийг ойлгоно. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн субъект нь нийтийн албан тушаалтан байхаас гадна энэ гэмт хэргийн хамжигч нь гэмт этгээдийн үйлдэлд дэмжлэг үзүүлж чадахуйц эрх мэдэл, албан тушаалтай, өөрт олгогдсон эрх мэдэл, албан тушаалын байдлаараа дэмжлэг үзүүлэх талаар урьдчилж амласан этгээд байна. Шүүгдэгч М.Отгонбаяр нь Дархан-Уул аймгийн “Залуучууд” театрын ерөнхий нягтлан бодогчоор ажилладаг, Авлигын эсрэг хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.2-т заасан нийтийн албан тушаалтан мөн бөгөөд эрх мэдэл, албан тушаалын байдлаараа А.Болорсүхийн үйлдэлд дэмжлэг үзүүлж чадахуйц этгээд юм.

Гэвч энэ байдлаа ашиглан шүүгдэгч А.Болорсүхийн С.Очирбатад давуу байдал олгож байгаа үйлдэлд дэмжлэг үзүүлэх талаар урьдчилан амласан гэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна.

Мөн шүүгдэгч С.Очирбат нь нийтийн албан тушаалтанд хамаарахгүйгээс гадна түүнийг шүүгдэгч А.Болорсүхийг үйлдэлд дэмжлэг үзүүлж чадахуйц эрх мэдэл, албан тушаалтай этгээд гэж үзэхгүй юм.

Иймд Дархан-Уул аймгийн прокурорын газраас шүүгдэгч М.Отгонбаяр, С.Очирбат нарт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдсэн нь үндэслэлгүй байна гэж үзлээ.” гэжээ. Тайлбар:

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлд заасан” “Эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах” гэмт хэрийн субъект нь “Нийтийн албан тушаалтан” байхаар хуульчилсан байна.

Гэтэл тусгай субъекттэй гэмт хэргийн хувьд гэмт хэрэгт хамтран оролцогчид нь заавал тусгай субъект байх ёстой эсэх асуудал үүсэж байна.

Улсын Дээд шүүхийн 2003 оны 05 дугаар сарын 05-ны өдрийн 10 дугаартай тогтоолд: "Гэмт хэрэгт хамтран оролцох" гэдэгт гэмт хэрэг үйлдэхээр санаатайгаар хамтарсан, Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн субъект болох насанд хүрсэн, гэмт хэрэг үйлдэх үедээ хэрэг хариуцах чадвартай, хоёр буюу түүнээс дээш этгээдийн нэгдсэнийг ойлгоно.” гэж тайлбарласан байдаг.

Өөрөөр хэлбэл гэмт хэрэгт хамтран оролцогч буюу хамжигч байхын тулд гүйцэтгэгчийн ердийн эсхүл тусгай субъект байхаас үл хамаарч хамжигч нь өөрөө хэрэг хариуцах хуулиар тогтоосон насны болон сэтгэхүйн шалгуурыг хангасан байхад хангалттай болохыг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас харж болохоор байна.

Хэрэв үнэхээр гэмт хэрэгт хамтран оролцогчид гүйцэтгэгчтэй ижил ажил, албан тушаалтай, нийтлэг шинж бүхий этгээдүүд байх шаардлага тавигддаг гэж үзвэл тусгай субъекттэй гэмт хэргийн хувьд гэмт хэргийн субъектэд гэмт хэрэг үйлдэхэд нь аливаа байдлаар дэмжлэг үзүүлж, түүнийг ятгаж, эсхүл уг гэмт хэргийг санаачилсан аливаа этгээдүүд нь тусгай субъект биш л бол эрүүгийн хуулиар хамгаалагдсан эрх ашигт гэмт хэрэгт хамтран оролцох замаар халдаж буй атлаа тусгай субъект биш гэдэг шалтгаанаар ял завших үр дагавар үүснэ.

Үүнээс харвал тусгай субъекттэй гэмт хэргийн хувьд субъектийн шалгуур гагцхүү гүйцэтгэгчид тавигддаг бөгөөд түүнийг гэмт хэрэг үйлдэхэд хамтран оролцсон этгээдүүд нь хамтран оролцогчийн хувиар насны болон сэтгэхүйн шалгуурыг хангасан бол хариуцлага хүлээлгэх нь Эрүүгийн хуулийн 1.3 дугаар зүйлд заасан “Шударга ёсны”, 1.4 дүгээр зүйлд заасан “Гэм буруугийн” зарчимд тус тус нийцнэ. Иймд С.Очирбат нь хэрэг хариуцах чадвартай, гэмт хэргийн субъект болох насанд хүрсэн тул гэмт хэрэгт хамтран оролцож, гэмт хэрэг үйлдэхэд дэмжлэг үзүүлсэн өөрийн үйлдлээрээ хамжигч болох юм.

Гэмт хэрэг үйлдсэн этгээдийн субьектив талын шинж нь тухайн этгээдийн объектив хандлага /шинж/, түүний хийсэн үйлдэл, хохирол, хор уршиг, хүрсэн үр дүнгээр илэрч байдаг.

С.Очирбатын хувьд нь анхнаасаа тус байгууллагад ажиллах хүсэл тэмүүлэл, зорилго байгаагүй, тус байгууллагад ажиллахгүйгээр хий цалин авч, түүгээрээ өөрийн бэлтгэлд шаардлагатай эм тариа, бусад зүйлсийг авах, өөртөө давуу байдал бий болгон субьектив санаа зорилгоор А.Болорсүхийг эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах гэмт хэрэг үйлдэхэд дэмжлэг үзүүлж хамтран оролцсон.

Учир нь С.Очирбат нь тус байгууллагын цахилгаанчны албан тушаалын шаардлагыг хангах субъект биш, түүнчлэн нэг ч өдөр тус байгууллагад ажиллаагүйн дээр тус байгууллагын дотоод журмаас давсан эрх хэмжээгээр өөрийн хүсэл зоригийг гүйцэлдүүлж, 6 сарын хугацаанд цалинтай чөлөө авч 3.352.709 төгрөгийн цалин авсан. Дээрх үйлдэл нь нийтийн албан тушаалтныг албан үүрэг, бүрэн эрх албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж бусдад давуу байдал бий болгоход дэмжлэг өөртөө ашигтай шийдвэр гаргуулж, дэмжлэг үзүүлж хамтран оролцож байгаа хэлбэр мөн.

Дээрх үйлдэлд “Залуучууд театр”-ын Ерөнхий нягтлан бодогч албан тушаалтай М.Отгонбаяр нь батлагдсан төсвийг зориулалтын дагуу зарцуулах, байгууллагын мөнгөн хөрөнгийг зөв зохистой ашиглах, хяналт тавих, батлагдсан орон тооны хүрээнд ажилчдын цалин хөлсийг хугацаанд нь олгох чиг үүрэгтэй бөгөөд холбогдох хууль тогтоомж, ажлын байрны тодорхойлолтыг зөрчин С.Очирбатыг тус байгууллагад нэг ч өдөр ажиллаагүй, цалин олгох шаардлагыг хангаагүй гэдгийг мэдсээр байж нэрийг нь цагийн баланст оруулан бичиж, 2 дугаар гарын үсэг зурж цалин олгож байгаа нь А.Болорсүхийн үйлдэлд хамтран оролцсон гэж үзэхээр байна. Иймд М.Отгонбаяр нь “Залуучууд театр”-ын Ерөнхий нягтлан бодогч албан тушаалтны хувиар А.Болорсүхийн үйлдэлд хамжигчаар оролцсон болох нь түүний объектив талын үйлдлээр илэрч байна.

“Дархан-Уул аймгийн “Залуучууд” театр нь Соёлын тухай хуулийн 6 дугаар зүйлд зааснаар иргэдэд соёл урлагийн үйлчилгээ үзүүлэх чиг үүрэг бүхий орон нутгийн чанартай төрийн байгууллага бөгөөд А.Болорсүх, М.Отгонбаяр нар нь Төсвийн тухай хуулийн 6 дугаар зүйлд зааснаар төсвийн хөрөнгийг өөрийн байгууллагын чиг үүрэгт хамаарахгүй хөтөлбөр, арга хэмжээнд зарцуулахгүй байх үүрэгтэй. Иргэн Д.Отгонбаатараар төгөлдөр хуур хөглүүлж байгаа нь Дархан-Уул аймгийн “Залуучууд” театрын үндсэн чиг үүрэг болох иргэдэд соёл урлагийн үйлчилгээ үзүүлэх үйл ажиллагаанд нийцсэн байгаа тул Д.Отгонбаатарт ажлын хөлс өгснийг төрийн чиг үүрэгт хамаарахгүй үйл ажиллагааг төсвийн хөрөнгөөр санхүүжүүлсэн буюу төсвийн хөрөнгийг зориулалтын бусаар зарцуулсан гэж үзэхгүй.

Харин “Модун хамтлагийг урьж өөрийн байгууллагын шинэ жилийн арга хэмжээнд тоглуулж байгаа нь “Залуучууд” театрын үндсэн чиг үүрэг болох иргэдэд соёл урлагийн үйлчилгээ үзүүлэх үйл ажиллагаанд хамаарахгүй байгаа тул Х.Хашболд, Б.Мөнхтуул нарт ажлын хөлс өгснийг төрийн чиг үүрэгт хамаарахгүй үйл ажиллагааг төсвийн хөрөнгөөр санхүүжүүлсэн буюу төсвийн хөрөнгийг зориулалтын бусаар зарцуулсан гэж үзэхээр байна. Гэвч шүүгдэгч А.Болорсүх, М.Отгонбаяр нарын дээрх үйлдлийн нийгмийн аюулын хэр хэмжээ нь Эрүүгийн хуулиар хамгаалагдсан эрх ашигт бодит, ноцтой хор хохирол учруулаагүй, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.8 дугаар зүйлийн 1.1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг хэлбэрийн төдийн агуулсан гэж дүгнэлээ.” гэжээ. Тайлбар:

Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 “Зориулалтын бусаар зарцуулсан” бол гэмт хэрэгт тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр хуульчилжээ.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг нь төсөв захирагч нь төсвийн хөрөнгийг зориулалтын бусаар зарцуулснаар төгсдөг, хохирол шаардахгүй, хэлбэрийн бүрэлдэхүүнтэй хэрэг юм. Төсвийн хөрөнгийг зориулалтын бусаар зарцуулах гэдгийг “...холбогдох хуульд заасныг зөрчин төсвөөс гадуур зардал гаргах”-ыг ойлгоно.

Хавтаст хэрэгт цугларч, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан бичгийн нотлох баримтуудаар “Дархан-Уул аймгийн Залуучууд театрын төсвийн хөрөнгийг захиран зарцуулах эрх бүхий этгээдүүд болох дарга А.Болорсүх, ерөнхий нягтлан бодогч М.Отгонбаяр нар нь эрх бүхий албан тушаалтны шийдвэрээр албан ёсоор ажилд томилогдож ажил хийгээгүй, тус байгууллагад ажилладаггүй иргэн Д.Отгонбаатараар тус байгууллагын төгөлдөр хуурыг хөглүүлж, түүний хариу төлбөрт Д.Отгонбаатарыг нэр төдий тушаал гаргаж, концертмейстрийн албан тушаалд түр томилсон дүр эсгэж, 487.587 төгрөгийн цалин олгосон. Мөн “Модун” хамтлагийн ахлагч Х.Хашболдыг өөрсдийн байгууллагын шинэ жилийн арга хэмжээнд хөлсөөр дуулуулсны хариуд мөн нэр төдий тушаал гаргаж, Х.Хашболд болон түүний эхнэр Б.Мөнхтуул нарыг хөгжимчин албан тушаалд томилж, Х.Хашболд, Б.Мөнхтуул нарт тус бүр 536.912 төгрөгийн цалин бодон олгож, нийгмийн даатгалаас мөнгө төлсөн байдаг.

Дээрх үйл баримтаас дүгнэвэл Д.Отгонбаатар, Х.Хашболд, Б.Мөнхтуул нар нь “Залуучууд” театрт албан ёсны тушаал, шийдвэрээр ажилд томилогдож ажиллаагүй, нэг ч өдөр цагийн бүртгэлд бүртгүүлээгүй, өөрөөр хэлбэл тухайн байгууллагад ямар ч хамааралгүй хүмүүс бөгөөд өөрсдийн зүгээс тус байгууллагад үйлчилгээ үзүүлсний хариуд холбогдох төлбөр авсан байдаг.

Залуучууд” театрын дарга А.Болорсүх, ерөнхий нягтлан бодогч М.Отгонбаяр нар нь Д.Отгонбаатар, Х.Хашболд, Б.Мөнхтуул нарт тус байгууллагад үйлчилгээ үзүүлсний хариуд дээрх хүмүүсийг ажилд томилсон нэр төдий тушаал гаргаж, тус байгууллагын төсвөөс нийт 1.561.411 төгрөгийг ямар ч үндэслэлгүйгээр олгож, дээрх хүмүүсийн нийгмийн даатгалын шимтгэлд төлбөр төлсөн үйл баримтыг шүүх “ Гэмт хэргийн шинжийг хэлбэрийн төдий агуулсан, нийгмийн аюулын хор хэмжээ нь энэ хуулиар хамгаалагдсан эрх ашигт бодит хохирол, хор уршиг учруулаагүй” гэж дүгнэж, гэмт хэрэгт тооцоогүй нь үндэслэлгүйн дээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг хэрхэн үгүйсгэснээ үндэслэл бүхий тайлбарлаж чадаагүй байна. Дүгнэн үзэхэд Дархан-Уул аймгийн “Залуучууд” театрын дарга А.Болорсүх нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдэхэд тус байгууллагын ерөнхий нягтлан бодогч М.Отгонбаяр болон иргэн С.Очирбат нар нь хамжигчаар хамтран оролцсон, мөн А.Болорсүх нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д засан гэмт хэргийг үйлдсэн, тус гэмт хэргийг үйлдэхэд ерөнхий нягтлан бодогч М.Отгонбаяр нь хамтран оролцсон болох нь тогтоогдож байна.

Иймд анхан шатны шүүхийн 2021 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн дугаартай шийтгэх тогтоолыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1.1, 1.2, дахь хэсэгт заасан үндэслэлээр хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр шүүхэд буцаалгах саналтай гэжээ.

Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон прокурор Б.Батсүх дүгнэлтдээ:

Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хэргийн бодит байдалтай нийцээгүй. Мөн Эрүүгийн хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн. А.Болорсүх нь С.Очирбатыг тухайн ажлыг хийж гүйцэтгэх ур чадваргүй мөн гэдгийг мэдсээр байж түүнд эдийн засгийн давуу байдал олгосон байдаг. Гэмт хэрэгт хамтран оролцогч нь заавал нийтийн албан тушаалтан байх шаардлагагүй гэдгийг Улсын Дээд шүүхээр тайлбарласан байдаг. Энэхүү асуудал Эрүүгийн хуульд заасан шударга ёсны зарчимд нийцнэ. С.Очирбатын хувьд анхнаасаа улсын мөнгийг авч өөрт хэрэгтэй эм бэлдмэлийг авахын тулд А.Болорсүхтэй үгсэн тохиролцож өөрт давуу байдлыг бий болгосон. Энэхүү үйлдлээрээ гэмт хэргийг бүрэлдэхүүний шинжийг бүрэн хангаж байгаа. М.Отгонбаярын хувьд ажлын байрны тодорхойлолт заагдсан эрхийн дагуу цалинг бодож олгох үүрэгтэй. Түүний хувьд энэхүү үйлдлийг мэдсээр байж цалин олгоод байгаа нь А.Болорсүхийн субьектив санаа зорилгыг биелүүлэхэд хамтран оролцсон. А.Болорсүх, М.Отгонбаяр нарыг албан тушаалын байдлаа урвуулан ашигласан байж болзошгүй гэх үндэслэлээр яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлсэн. Энэхүү үйлдэл төсвийн тухай хуулийг ноцтой зөрчсөн. Мөн “Модун” гэх амьд хөгжмийн хамтлагийг өөрийн байгууллагын шинэ жилд тоглуулж түүний хөлсөнд тус хамтлагийн дуучин түүний эхнэрийг ажилд авч цалин хөлс олгосон гэмт хэргийн шинжийг хангаж байгаа. Анхан шатны шүүх гэмт хэргийн шинжийг хэлбэрийн төдий хангасан гэж дүгнэсэн учир дутагдалтай. Тэрхүү үндэслэлээ шийтгэх тогтоолд тодорхой тайлбарлаж чадаагүй. Өмнө анхан шатны шүүх хэргийг шийдвэрлэхдээ өнөөдрийнхөөс өөрөөр шийдвэрлэсэн. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хэргийг тус шүүхээр дахин хэлэлцүүлж өгнө үү гэв.

Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон шүүгдэгч А.Болорсүхийн өмгөөлөгч А.Мөнхбат тайлбартаа:

Миний үйлчлүүлэгчийн хувьд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх заасан гэмт хэргийг хүлээн зөвшөөрч анхан шатны шүүхийн шүүх хуралдаанд оролцсон. Энэхүү гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дууссан тул түүний энэхүү үйлдлийн хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон цагаатгагдсан этгээд М.Отгонбаярын өмгөөлөгч Г.Должинсүрэн тайлбартаа:

Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолын үндэслэлтэй гарсан. Прокурорын эсэргүүцэл огт үндэслэлгүй. Эрүүгийн хуулийг төсөөтэй хэрэглэхийг хориглодог. Миний үйлчлүүлэгчийн хувьд гэмт хэрэгт хамтран оролцсон зүйл байхгүй. Нийгмийн аюулын шинж чанарыг агуулаагүй гэж үзсэн тул анхан шатны шүүх гэмт хэргийн шинжийг хэлбэрийн төдий агуулсан гэж дүгнэсэн. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзлээ.

Шүүгдэгч А.Болорсүх нь Дархан-Уул аймгийн Залуучууд театрын даргаар ажиллаж байх хугацаандаа  буюу 2017 оны 02 дугаар сарын 06-ны өдрөөс 2017 оны 12 сарын 31-ний өдрийг хүртэлх хугацаанд

-Биеийн тамирын багш, дасгалжуулагч мэргэжилтэй С.Очирбатыг Дархан-Уул аймгийн Залуучууд театрт цахилгааны инженер албан тушаалд томилж, 3.352.709 төгрөгийн цалин олгосон,

-Иргэн П.Отгонбаатараар тус байгууллагын төгөлдөр хуурыг хөглүүлж, бусдаар гүйцэтгүүлсэн ажил, үйлчилгээний зардлыг төлөхийн тулд иргэн Д.Отгонбаатарыг Дархан-Уул аймгийн Залуучууд театрт концертмейстрээр томилж, 541.221 төгрөгийн цалин олгосон,

-Иргэн Х.Хашболдын “Модун” хамтлагийг тус байгууллагын шинэ жилийн арга хэмжээнд оролцуулж, бусдаар гүйцэтгүүлсэн ажил, үйлчилгээний зардлыг төлөхийн тулд иргэн Х.Хашболд, Б.Мөнхтуул нарыг Дархан-Уул аймгийн Залуучууд театрт хөгжимчнөөр томилж, 1.191.944 төгрөгийн цалин олгосон нь:

Төсвийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.4.1 дэх хэсэгт заасан “…төсвийг үр ашигтай, хэмнэлттэй байхаар төлөвлөж зарцуулах”, мөн хуулийн 6 дугаар зүйлийн 6.4.1 дэх хэсэгт заасан “...төсвийг үр ашигтай, хэмнэлттэй байхаар төлөвлөж зарцуулах”, Засгийн газрын 2014 оны 147 дугаар тогтоолын 3 дугаар зүйлийн 3.3 дахь хэсэгт заасан “шинээр орон тоо нэмэгдүүлэхгүй байх, ажлын байрны ачааллыг нягтруулж орон тоог бууруулах, сул чөлөөтэй орон тоонд томилгоо хийхгүй байх замаар цалингийн зардлыг хэмнэх” тухай заалтуудыг зөрчиж албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, бусдад давуу байдал бий болгосон,

Шүүгдэгч М.Отгонбаяр, Х.Хашболд, Б.Мөнхтуул нар “Залуучууд” театрын захирал ажилтай А. Болорсүхийн  гэмт хэрэг үйлдэхэд дэмжлэг үзүүлсэн, хамтран оролцсон гэмт хэргүүдийг үйлдсэн болох нь хэрэгт хуульд заасан үндэслэл, журмаар цуглуулж, бэхжүүлсэн нотлох баримтуудаар бүрэн нотлогдож байна.

Залуучууд” театрын дарга А.Болорсүх, ерөнхий нягтлан бодогч М.Отгонбаяр нар нь

иргэн Д.Отгонбаатар, Х.Хашболд, Б.Мөнхтуул нар “Залуучууд” театрт үйлчилгээ үзүүлсний төлбөрийг төлөх зорилгоор эдгээр иргэдийг тухайн байгууллагад ажилд авч, цалин олгож, нийгмийн даатгалын шимтгэлд төлбөр төлсөн үйл баримт нь эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, төсвийн хөрөнгийн зориулалтын бусаар зарцуулах гэмт хэргийг шинжийг хангаж байна.

              Анхан шатны шүүхээс Залуучууд” театрын дарга А.Болорсүх, ерөнхий нягтлан бодогч М.Отгонбаяр нар “Залуучууд” театрт үйлчилгээ үзүүлсний төлбөрийг төлөх зорилгоор нэр бүхий иргэдийг ажид авч, цалин олгосон, цалин авсан үйлдлүүдийг “ Гэмт хэргийн шинжийг хэлбэрийн төдий агуулсан” гэж дүгнэж, гэмт хэрэгт тооцоогүй тухай үндэслэл нь ойлгомжгүй, бүрхэг байхаас гадна шүүгдэгч А.Болорсүх, М.Отгонбаярын үйлдлээр улсын төсвөөс хууль бусаар гарсан 1 561 411 төгрөг хэний эрх ашигт хохирол, хор уршиг учраагүй гэж үзсэн үндэслэлээ шийдвэртээ тодорхой тайлбарлаж чадаагүй байна.

              Иймд анхан шатны шүүхийн 2021 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн 302 дугаар шийтгэх тогтоол Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.7 дугаар зүйлийн 2.3, 2.4, 2.5-д заасан заалтуудыг хангаж чадаагүй байх тул  шүүхийн тогтоолд заасан дүгнэлт нь хэргийн бодит байдалтай нийцээгүй гэж үзээд прокурорын эсэргүүцлийг хүлээн авч хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцаах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1.3., 39.9 дүгээр зүйлийн 2.т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

           1.Дархан-Уул аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн 302 дугаар шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр мөн шүүхэд буцаасугай.

            2. Хэргийг анхан шатны шүүхээр хэлэлцтэл шүүгдэгч А.Болорсүхэд урьд авсан хувийн баталгаа гаргах таслах сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээсүгэй.  

            3. Прокурорын эсэргүүцлийг хүлээн авсугай.

4. Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын Дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл хэргийн оролцогчид болон тэдний өмгөөлөгч магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

 

           ДАРГАЛАГЧ ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                         Б.МАНЛАЙБААТАР

                                           ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                         Д.БУЯНЖАРГАЛ

                                                                        ШҮҮГЧ                          Г.ДАВААРЕНЧИН