Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2023 оны 09 сарын 13 өдөр

Дугаар 128/ШШ2023/0685

 

 

 

2023          09          13                                     128/ШШ2023/0685

 

                             МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Чанцалням даргалж, тус шүүхийн нэгдүгээр танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

            Нэхэмжлэгч: ******* ийн ХХК

            Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Б.Г, Б.Ч,

            Хариуцагч: Баянзүрх дүүргийн Засаг дарга,

            Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Э.Б, Д.Ж нарын хоорондын “нийслэлийн Баянзүрх дүүргийн Засаг даргын 2021 оны 07 дугаар сарын 28-ны өдрийн А/369 дугаар захирамжаар ******* ийн сургуулийн газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгох захирамжийн хавсралтын 70 дугаарт заасан ******* ийн д холбогдох хэсгийг хүчингүй болгуулах”-ыг хүссэн шаардлага бүхий маргааныг хянан хэлэлцэв.

            Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Ч, Б.Г, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Б, Д.Ж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Солонго  нар оролцов.

                                                            ТОДОРХОЙЛОХ нь:

             Нэхэмжлэгч ******* ийн  ХХК нь  нийслэлийн Баянзүрх дүүргийн Засаг даргын 2021 оны 07 дугаар сарын 28-ны өдрийн А/369 дугаар захирамжаар ******* ийн сургуулийн газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгох захирамжийн хавсралтын 70 дугаарт заасан ******* ийн д холбогдох хэсгийг хүчингүй болгуулахаар маргаж байна.

             Нэхэмжлэгч  компани нь газрын эрхээ цуцлагдсан гэдгийг 2021 оны 1 дүгээр сарын 3-ны өдөр мэдэж, нийслэлийн Засаг даргад гомдол гаргаж, танай сургуулийн эзэмшиж байсан газрыг Газрын тухай хуульд үндэслэж хүчингүй болгож шийдвэрлэсэн байх тул захирамж үндэслэлтэй гэсэн хариуг 2023 оны 02 дугаар сарын 07-ны өдрийн 06/785 дугаартай албан бичгээр авч, 2023 оны 02 дугаар сарын 27-ны өдөр шүүхэд нэхэмжлэл гаргажээ.

             Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлдээ:

             Маргаан бүхий акт нь дараах үндэслэлээр хууль бус. Үүнд:

             Манай компаниас үл шалтгаалах нөхцөл байдал буюу Ковид-19 цар тахлын улмаас улс орон даяар бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжиж, сургуулийн үйл ажиллагаа бүрэн зогссон тул ногоо тарих боломжгүй байсан гэж,

            Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2-т Захиргааны акт гаргах, акт нь зорилгодоо нийцсэн, нөхцөл байдалд тохирсон, шийдвэр нь үндэслэл бүхий байна гэж заасан бөгөөд захиргааны байгууллага нь өөрөө тухайн нөхцөл байдлыг тогтоох үүрэгтэй байсан гэж,

            Ногоо тарихын тулд хамгийн эхлээд усны асуудал маш их тулгарсан. Тухайн газар дээр худаг барих зөвшөөрлийг холбогдох захиргааны байгууллагаас авахаар хүсэлтээ тавьж худаг гаргах зөвшөөрлийг 2021 оны 05 дугаар сарын 12-ны өдөр авсан. Бохирын цооног гаргах, ариун цэврийн газар гаргах асуудлаар манай компани холбогдох байгууллагад хүсэлтээ гаргаж зөвшөөрлөө авсан. Нийслэлийн Байгаль орчин аялал жуулчлалын газарт хүсэлтээ гаргаад худаг гаргах, өрөмдөх зөвшөөрлөө авсан. Тухайн үедээ тусгай зөвшөөрөл бүхий ******* Оюу компаниар хийлгээд холбогдох хүсэлтээ гаргаад тодорхойлолтоо авсан байсан гэж,

            2022 оны 05 дугаар сарын 12-ны өдөр газар зохион байгуулалтын албанд очиж уулзахад тус газрын дуудлага худалдааны анхны үнэ төлөгдөөгүй байна. Энэ төлбөрөө төлчихөө гэдэг байдлыг Г захиралд хэлсэн байдаг. Газрын эрх 2021 оны 07 дугаар сарын 28-нд цуцлагдсан. Гэтэл 2022 онд очиж уулзахад танай газрын эрх цуцлагдаагүй байна. Газрын төлбөрөө төлөөгүй байна гэхээр нь тооцоо нийлээд холбогдох газрын дуудлага худалдааны үнэ төл гэдэг байдлаар хүсэлт тавиад баримт буюу нэхэмжлэх өгсөн. Үүний дагуу манай сургуулийн зүгээс газраа ашиглах холбогдох зөвшөөрлүүдээ авсан байсан учраас нэгэнт хуулийн шаардлагаа биелүүлээд хуулийн зөрчил гаргахгүй нь үүднээс газрын төлбөр тооцоогоо хийгээд дуудлага худалдааны үнэ болох 52.300.000 төгрөгийг төлөөд явж байхад газрын эрхийг жилийн өмнө цуцалсан гэх талаараа манай компанид мэдэгдээгүй гэжээ.

            Нэхэмжлэгч ******* ийн   ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Ч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч ******* ийн , хариуцагч Баянзүрх дүүргийн Засаг даргад холбогдуулан “Нийслэлийн Баянзүрх дүүргийн Засаг даргын 2021 оны 07 дугаар сарын 28-ны өдрийн А/369 дугаар захирамжаар ******* ийн сургуулийн газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгох захирамжийн хавсралтын 70 дугаарт ******* ийн д холбогдох хэсгийг хүчингүй болгуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргасан байгаа. Нэхэмжлэлийн үндэслэл агуулга нь ******* ийн нь Баянзүрх дүүргийн 2016 оны 04 дүгээр сарын 28-ны өдрийн А/148 тоот Баянзүрх дүүргийн хоёр дугаар хороо Хар усан нуурт байрлах нэгж талбарын 5105 дугаар бүхий 21.000 метр квадрат талбай бүхий газрыг ногоо тарих зориулалтаар 15 жилийн хугацаатай эзэмшиж ашиглаж байсан. Гэтэл Баянзүрх дүүргийн Засаг дарга Н.Баянмөнх нь дээрх ямар нэгэн хүндэтгэн үзэх нөхцөлийг харгалзан үзэлгүйгээр 2021 оны 07 дугаар сарын 28-ны өдрийн А/369 дугаар захирамжаар манай ******* ийн сургуулийн эзэмшлийн дээрх 00317054 тоот газар эзэмших эрхийн гэрчилгээг зориулалтын дагуу 2 жил дараалан ашиглаагүй, газрын төлбөр төлөөгүй гэдэг үндэслэлээр хүчингүй болгож манай ******* ийн сургуулийн эрх ашгийг ихээхэн хөндсөн шийдвэр гаргасан гэж үзэж байгаа.

            Захиргааны байгууллагаас захиргааны акт гаргах хэлбэрийн шаардлагуудыг хангах үүргээ биелүүлээгүй, мөн захиргааны акт гаргах үндэслэл болсон Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.6 дахь хэсэгт заасан нөхцөл байдал тогтоогдохгүй байна. Газраа зориулалтын дагуу ашиглаагүй гэж үзэж байгаа ч гэсэн энэ нөхцөл байдал маань хүндэтгэн үзэх шалтгаантай нөхцөлүүд байгаа учраас захиргааны акт гаргах болсон Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн  40.1.6 дахь хэсэг, газрын төлбөрөө төлөөгүй гэсэн нөхцөл байдалтай байгаа. Манай тухайн үеийн удирдах зөвлөлийн дарга байсан Г гээд хүн шүүх хуралдаанд оролцож байна. Энэ хүн 2021 онд газрын төлбөр төлсөн акт дээрх холбогдох газрын төлбөрөө төлсөн байдаг. Улмаар 2022 оны 05 дугаар сарын 12-ны өдөр газар зохион байгуулалтын албанд очиж уулзахад тус газрын дуудлага худалдааны анхны үнэ төлөгдөөгүй байна. Энэ төлбөрөө төлчихөө гэдэг байдлыг Г захиралд хэлсэн байдаг. Газрын эрх 2021 оны 07 дугаар сарын 28-нд цуцлагдсан. Гэтэл 2022 онд очиж уулзахад танай газрын эрх цуцлагдаагүй байна. Газрын төлбөрөө төлөөгүй байна гэхээр нь тооцоо нийлээд холбогдох газрын дуудлага худалдааны үнэ төл гэдэг байдлаар хүсэлт тавиад баримт буюу нэхэмжлэх өгсөн. Үүний дагуу манай сургуулийн зүгээс газраа ашиглах холбогдох зөвшөөрлүүдээ авсан байсан учраас нэгэнт хуулийн шаардлагаа биелүүлээд хуулийн зөрчил гаргахгүй нь үүднээс газрын төлбөр тооцоогоо хийгээд дуудлага худалдааны үнэ болох 52.300.000 төгрөгийг төлөөд явж байхад газрын эрхийг жилийн өмнө цуцалсан гэх талаараа манай компанид мэдэгдээгүй. Манай компанийн эрх, ашгийг хөндсөн асуудлыг Баянзүрх дүүргийн газар зохион байгуулалтын алба болон Баянзүрх дүүргийн Засаг гаргасан байдаг.

Дээрх нөхцөл байдлыг манай компани 2021 оны 01 дүгээр сарын 03-ны өдөр мэдсэн. *******.mn хаягаас газрынхаа мэдээллийг харж болдог. 2022 оны 12 дугаар сарын байдлаар ямар нэгэн мэдээлэл байгаагүй учраас манай компанийн газрын эрх цуцлагдсан уу, үгүй юу гэдэг энэ нөхцөл байдлыг тодруулж өгнө үү, хэрэв газар эзэмших эрхийг цуцалсан бол манай компанид холбогдох мэдээллийг гаргаж өгнө үү гэдэг байдлаар 12 дугаар сарын 13-нд хүсэлтээ гаргаад 2021 оны 01 дүгээр сарын 3-ны өдөр Баянзүрх дүүргийн газар зохион байгуулалтын архиваас холбогдох баримтыг гаргаж авсан. Улмаар манай компани газрын эрхээ цуцлагдсан гэдгийг 2021 оны 1 дүгээр сарын 3-ны өдөр мэ Баянзүрх дүүргийн Засаг дарга н.Баянмөнхийн 2021 оны 07 дугаар сарын 28-ны өдрийн шийдвэрийг хүчингүй болгуулах гомдлыг Захиргааны ерөнхий хуулийн 93 дугаар зүйлийн 93.1 дэх хэсэгт заасан үндэслэлээр Нийслэлийн Засаг даргад гаргасан. 2021 оны 01 дүгээр сарын 03-ны өдөр гаргасан гомдлыг Нийслэлийн Засаг даргын тамгын газрын хууль эрх зүйн хэлтсийн даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч н.Одбаяр 07/785 тоотоор Баянзүрх дүүргийн Засаг даргын 2021 оны А/369 дүгээр захирамжаар танай сургуулийн эзэмшиж байсан газрыг Газрын тухай хуульд үндэслэж хүчингүй болгож шийдвэрлэсэн байх тул захирамж үндэслэлтэй учраас шүүхэд хандаж шийдвэрлүүл гэдэг хариу авсны үндсэн дээр шатны байгууллагын шийдвэрийг аваад Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1 дэх хэсэгт заасны дагуу хуулийн хугацаа болох 30 хоногийн дотор шүүхэд нэхэмжлэлээ гаргасан. Ийм дээрх нөхцөл байдлуудаас үзэхэд 2021 оны 07 дугаар сарын 28-ны өдрийн А/369 тоот захирамж хуульд заасан журмын дагуу гараагүй. Манай байгууллага газраа 2 жилийн хугацаанд ашиглаагүй, газрын төлбөр төлөөгүй гэдэг нь тогтоогдохгүй байх тул 2021 оны 07 дугаар сарын 28-ны өдрийн “Газар эзэмших эрхийг хүчингүй болгох” А/369 дугаар захирамжийн хавсралт хэсгийг 70-д заасан ******* ийн д холбогдох хэсгийг хүчингүй болгож, манай компанийн газар эзэмших эрхийг сэргээж өгнө үү гэв.

            Нэхэмжлэгч ******* ийн ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Г шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Тус д 2007 оноос эрдэм шинжилгээ, судалгаа хариуцсан захирал, дэд захирлаар ажиллаж байгаад 2020-2021 онд удирдах зөвлөлийн гишүүн болж ажиллаж байна. Энэ газартай холбоотой бүх түүхийг мэдэж байгаа учраас итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр оролцож байгаа. Би хууль эрх зүйн талаар мэдэхгүй. Бодит байдлыг үнэнээр хэлье. Сургууль 1984 онд байгуулагдсан ба 40 жилийн түүхтэй , 40 гаруй мянган хүнийг Монгол Улсын хөдөлмөрийн зах зээлд бэлтгэсэн. Социализмын үед бид хүнсний техникч, тогооч бэлтгэдэг байж байгаад 1990-ээд оноос Баянчандманьд газартай байсан боловч түүнийгээ алдаад туслах аж ахуйн газаргүй, тогоочийн анги, хүнсний техникчийн ангиудад ногоо тарих дадлага хийхэд нь сургалтын бааз хэрэгтэй.

Хүүхдүүд чинь бие засах газаргүй, Туул голоос ус зөөгөөд ус руу орж аюулгүй ажиллагаа зөрчигдөөд байна гэдэг байдлаар бид ажиллагаагаа зогсоохоос өөр аргагүй болсон. Тухайн жилүүддээ газар тариалангийн хувьд өөрсдөө гүний худаг, устай байх, тэнд ажиллаж байгаа хүмүүс бохирын асуудлаа шийдсэн, ариун цэврийн өрөөтэй, тодорхой хэмжээнд хоол, цайгаа хийдэг барилга байшинтай байж шийдэгддэг юм байна гэж үзсэн учраас Нийслэлийн Байгаль орчны газарт хүсэлт тавьсан ба төрийн байгууллага судалж байна гээд маш их удаашралтай байсан. Тэгэхэд орчин үеийн техник итой компани өрөмдлөг хийж болно гэсэн. Гэтэл ковидын нөхцөл байдал үүсээд сургуулийг шууд хаасан. 2017, 2018 оны хүсэлтүүдийг 2021 он гарангуут Нийслэлээс албан ёсоор зөвшөөрөл өгсөн. Нийслэлийн Байгаль орчны газрын ойн хэлтсийн дарга худаг гаргах зөвшөөрлийг өгсөн. Гачуурт хэсгийн Байгаль орчны хамгаалах н.Ц******* гэх хүнээс бохирын асуудлаа шийдэх зөвшөөрлөө авсан. ******* болон бохирын асуудлыг шийдсэн. Одоо цахилгааны асуудлыг шийдэх болсон. Манай хашаанд тог, цахилгааны асуудал явж байгаа. Зүүн талын айл цахилгаанаа шийдсэн байсан учраас бид нар туршлага судлаад цахилгааны асуудлыг хөөцөлдөөд явж байгаа. Би өөрөө сургуулийн захирал, профессор хүний хувьд хүүхдүүдийн аюулгүй ажиллагаа чухал. Муугаар бодвол гол ус руу ороод амь насаа алдвал маш том асуудал гарна.  Аль болох аюулгүй ажиллагааг бэлдэж байгаад газар дээрээ үйл ажиллагаа явуулна. 2016 оноос хойш буюу одоо ажиллаж байгаа байцаагч нартай ч мөн адил холбоотой. Ковид гарсны дараа надад хувийн асуудал үүссэн. Гадагшаа хүн авч явж эмчлүүлэх болсон. 2022 онд манай газар дээр асуудал үүссэн, та очиж уулзаарай гэхээр нь очиж уулзахад танайх газрын төлбөрөө төлөөгүй байна. Төлбөрийн асуудал байна гэхээр нь 5 дугаар сарын 12-нд газрын дарга Б******* гэж хүн байсан. Холбогдох хүн нь энэ төлбөрийг төл гэсэн. 5.100.000 төгрөг төлсөн байгаа. Гэтэл дуудлага худалдааны анхны үнэ гэдэг зүйл гарч ирсэн. Энэ дуудлага худалдааны анхны үнийг сайн ойлгоогүй. Өмнөх хүмүүс нь яагаад анх авахдаа дуудлага худалдааны анхны үнийг төлөөгүйг бид мэдэхгүй байсан.

Яагаад бидэнд ийм асуудал шийдэгдэх ёстой юм бэ гээд газрын албаны дарга, холбогдох мэргэжилтнүүдтэй уулзсан. Б******* даргыг байхад хууль билүү захирамж гарсан. Та нар төлбөрийн асуудлаа шийдэж байж газраа цаашид ашиглах боломжтой болно гэсэн. Газрын асуудал дээр ямар нэгэн дуудлага худалдааны үнийг төлөхгүй бол зөвшөөрөл өгөхгүй юм шиг болохоор нь төлбөрөө би өөрөө төлсөн.

 Манай хашааг газрын наймаачид нь булаагаад авчихсан. Манай газрын алба болон төр засаг маань бодолцоод зөв шийдвэр гаргаж өгөөд хүүхдүүдийг сургах орчин нөхцөлийг бүрдүүлж өгнө үү. Төр засгаас ч гэсэн орчин нөхцөлийг бүрдүүлж, боломж олгоод сургуулийг бүх талаас нь дэмжээд боломж олгоно уу гэсэн хүсэлтэй байна гэв.

Хариуцагч Баянзүрх дүүргийн Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Б  шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Баянзүрх дүүргийн Засаг даргын 2016 оны А/148 дугаартай захирамжаар “******* *******” компаниас ******* ийн их тус дүүргийн 20 дугаар хороо Хар усан тохойд байрлах ногооны зориулалттай газрын эзэмших эрхийг шилжүүлэх хүсэлтийн дагуу тус захирамжаар шилжүүлж мэдээллийн санд бүртгэсэн байгаа. Улмаар 2021 онд ******* ийн нь гэрээнд заасан зориулалтын дагуу хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр тухайн газраа 2 жил дараалан ашиглаагүй, мөн дуудлага худалдааны анхны үнийг бүрэн төлөөгүй гэх шалтгааны улмаас Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.6 дахь хэсгийн нөхцөл бүрдсэн байх тул газар эзэмших эрхийг хүчингүй болгох тухай мэдэгдлийг хүргүүлсэн байгаа. Тухайн үед манай албан бичгийг хүлээж авсан гэдэг дээр Д.Ганбаатар гэж бичсэн байдаг. Албан бичгийн ар талд байгаа. Захиргааны ерөнхий хуульд заасны дагуу мэдэгдсэний дараа Баянзүрх дүүргийн Засаг даргын 2021 оны 07 дугаар сарын 28-ны өдрийн А/369 дүгээр захирамжаар дээрх үндэслэлээр ******* ийн сургуулийн газар эзэмших эрхийг хүчингүй болгосон. Улмаар ******* ийн сургуулиас 2021 оны 10 дугаар сарын 27-ны өдөр 1/181 дугаартай албан бичгээр “Газар эзэмших эрх шилжүүлэх тухай” хүсэлт ирүүлсэн. Тус хүсэлтийг ирүүлэхэд манайх 2021 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн 13/3951 дугаартай албан бичгээр “газар эзэмших эрх тань хүчингүй болсон байна” гэх албан бичгийг явуулсан, үүнийг хүлээж авсан. Үүнээс харахаар, ******* ийн тухайн коллежийнхоо сурагчдын дадлагын баазыг ажиллуулах ашиг сонирхолтой гэж байгаа боловч газар эзэмших эрхийг бусдад шилжүүлэх хүсэлтээс гарвал бааз ажиллуулах гэдэг нь үндэслэлгүй, үнэмшилгүй байна гэж үзэж байна. Дээрээс нь 2016-2021 он хүртэл газраа зориулалтын дагуу нэг ч удаа ашиглаагүй, хашаа бариагүй. Энэ нөхцөл байдлаас үзээд Газрын тухай хуулийн дагуу газар эзэмших эрхийг хүчингүй болгосон байгаа. Дуудлага худалдааны анхны үнийг тухайн үед төлөөгүй байсан. Сүүлд төлсөн асуудлын хувьд өмнө нь төл гэж шаардаж байсан байх. Тэрний дагуу өөрсдөө сайн дураараа төлсөн байгаа. Манайхаас 2022 онд төл гэсэн бичиг байгаагүй. Нэхэмжлэгч талаас ямар нэгэн байдлаар захиргааны актыг мэдэгдээгүй, сонсох ажиллагаа хийгдээгүй гэж байна. Бидний зүгээс захиргааны актыг мэдэгдэж, сонсох ажиллагаа хийсэн. Хүчингүй болгох захирамжийг албан бичгээр мэдэгдсэн байгаа. Иймд Баянзүрх дүүргийн 2021 оны 07 дугаар сарын 28-ны өдрийн “Газар эзэмших эрхийг хүчингүй болгох тухай” А/369 дугаар захирамжийн хавсралтад заасан ******* ийн д хэсгийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

Хариуцагч Баянзүрх дүүргийн Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Ж шүүх  хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгчийн газар эзэмших эрхийг Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.6 дахь хэсэгт тус тус зааснаар хүчингүй болгосон. Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1 дэх хэсэгт “эрхийн гэрчилгээ эзэмшигч газрын тухай хууль тогтоомж, газар эзэмших гэрээний нөхцөл, болзлыг удаа дараа буюу ноцтой зөрчсөн”, Газрын тухай хуулийн 31.2 дахь хэсэгт “Хүсэлт гаргасан газрын байршил нь аймаг, сум, нийслэл, дүүргийн газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад эзэмшүүлж болохоор заагдсан байна”, Газрын тухай хуулийн 40.1.6 дахь хэсэгт “хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гэрээнд заасан зориулалтын дагуу тухайн газраа 2 жил дараалан ашиглаагүй” гэж тус тус заасан байдаг. Энэ үндэслэлүүд тус тусдаа газар эзэмших эрхийг хүчингүй болгох үндэслэл байгаа. Нэхэмжлэгч газраа зориулалтын дагуу ашиглахад хүндэтгэн үзэх шалтгаан байсан гэж тайлбарлаж байгаа боловч 2016 оны 4 дүгээр сарын 28-аас 2021 оны 07 дугаар сарын 28-ны өдөр буюу хүчингүй болгох хүртэл 5.3 жилийн турш газраа зориулалтын дагуу ашиглаагүй. Газрын тухай хуулийг тайлбарласан Улсын шүүхийн тайлбараас 2018 оны 15 дугаар тогтоолоор зориулалтын дагуу газраа 2 жил дараалан ашиглаагүй гэдгийг газар эзэмшүүлэх тухай гэрээ хийгдсэнээс хойш хуанлийн бүтэн 2 жилийн дотор эзэмшигч нь тухайн газар дээрээ гэрээнд заасан нөхцөл болон тодорхой тариалан эрхлээгүй бол гэсэн байгаа. Тэгэхээр нэхэмжлэгчид 2 битгий хэл 5.3 жил байхад газраа ашиглаагүй. Хэрвээ дуудлага худалдааны үнэ төлөгдөөгүй бол Газрын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.1.2-т “энэ хуулийн 33.1.1-д зааснаас бусад зориулалтаар болон энэ хуулийн 29.1, 29.2, 29.3-т заасан хэмжээнээс илүү газар эзэмших хүсэлт гаргасан иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад газар эзэмшүүлэх асуудлыг тухайн шатны Засаг дарга дуудлага худалдаа, төсөл шалгаруулах зарчмаар шийдвэрлэнэ. Төсөл шалгаруулах, дуудлага худалдаа явуулах журмыг Засгийн газар тогтооно” гэх тодорхой зохицуулалт байгаа. Нэхэмжлэгч түрүүн дурдсан, Нийслэлийн Засаг даргын 2016 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн захирамжаар газрын дуудлага худалдааны төлбөрийг нөхөж төлүүлэх захирамж гарсан байдаг. Сонсох ажиллагаа хувьд нэхэмжлэгч талаас Захиргааны ерөнхий хуулийн дагуу судалгаа хийгээгүй, нотлох баримт цуглуулаагүй гэж ярьж байна. Тэгэхээр нэхэмжлэгч талд 2021 оны 05 дугаар сарын 31-ний өдөр 13/1964 дугаартай сонсох ажиллагааны мэдэгдлийг хүлээлгэж өгсөн байдаг. Мэдэгдлийн хүрээнд санал, хариу тайлбар ирүүлээгүй байдаг. Захиргааны ерөнхий хуульд заасан 26, 27 дугаар зүйлд заасны дагуу мэдэгдсэн гэж үзэж байгаа. Нэхэмжлэгчид мэдэгдэхэд мэдэгдэх хуудсанд зааснаар хуульд заасан зөрчлийг арилгах, зориулалтын дагуу ашиглах ийм боломж бололцоо байхгүй байсан учраас хариуцагчийн зүгээс гарах шийдвэр өөрчлөгдөхгүй, энэ нь шийдэлд нөлөөлөхгүй гэж үзэж байгаа. Мөн дуудлага худалдааны үнийг газар эзэмших эрхийг гэрчилгээг хүчингүй болгосноос хойш төлсөн асуудал байгаа. Баянзүрх дүүргийн Засаг даргын 2021 оны 07 дугаар сарын  28-ны өдрийн “Газар эзэмших эрхийг хүчингүй болгох тухай” 369 дүгээр захирамж хууль зүйн үндэслэлтэй эсэхийг хянан шийдвэрлэхэд нотолгооны ач холбогдолтой гэж үзэж байгаа. Яагаад гэвэл цаг хугацааны хувьд газар эзэмших эрхийг хүчингүй болгосноос хойш болсон асуудал. Нэхэмжлэгчийн зүгээс сургуулийн болон *******тнуудын эрх ашиг зөрчигдөж байна. Бидэнд сургалтын бааз хэрэгтэй гэж ярьж байна. Хэрвээ сургалтын бааз зайлшгүй хэрэгтэй байсан бол 2016 оноос эхлээд зориулалтын дагуу газраа ашиглах эрхтэй байсан. 5 жилийн турш газраа ашиглахгүй байж байгаад газар эзэмших эрх шилжүүлэх хүсэлт гаргаж байгаа нь өөр зорилготой эзэмшиж, ашиглах сонирхолтой гэдэг нь тодорхой харагдаж байна. Газраа зориулалтын дагуу ашиглаагүй гэдэг нь шүүхээс хийсэн газрын үзлэгээр тогтоогдсон байгаа. Бүхэлдээ Газрын тухай хуулийн 4 дүгээр зүйлд заасан газар төрийн хяналт хамгаалалтад байх, газар өмчлөх, эзэмших, ашиглах шударга ёс, тэгш байдлыг хангах гэдгийг зөрчсөн. Иймд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

                         ҮНДЭСЛЭХ нь:

Шүүхээс болсон үйл баримтыг хэргийн оролцогчдын маргаж байгаа хүрээнд, хуульд заасан журмын дагуу хэрэгт авагдсан бөгөөд шүүх хуралдаанаар  хэлэлцэгдсэн бичмэл нотлох баримтууд, хэргийн оролцогчид тэдгээрийн төлөөлөгч нараас бичгээр ирүүлсэн тайлбар болон шүүх хуралдаан дээр гаргасан нэмэлт тайлбар зэргийг судлаад, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж шийдвэрлэв.

Нэхэмжлэгч ******* ийн ХХК нь Баянзүрх дүүргийн Засаг даргад холбогдуулан Баянзүрх дүүргийн Засаг даргын 2021 оны 07  дугаар сарын 28-ны өдрийн Газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгох тухай А/369 дугаартай захирамжийн ******* ийн ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгуулах”-аар маргасан бөгөөд 2021 оны А/369 дүгээр захирамжаар тус дүүргийн Хар усан тохой 20 дугаар хороонд байрлах 20000м2 ногооны газрыг  эзэмших  эрх авсан боловч үйл ажиллагаа явуулаагүй, гэрээнд заасан зориулалтын дагуу тухайн газраа 2 жил дараалан ашиглаагүй, газар эзэмших гэрээнд заасан нөхцөл, болзлыг биелүүлээгүй, газрын төлбөрөө хугацаанд нь бүрэн төлөөгүй хавсралтад заасан нэр бүхий 80 иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын газар эзэмших эрхийг хүчингүй болгосон, уг тушаалын хавсралтын 70 дах хэсэгт нэхэмжлэгч компани багтжээ.

Тус компанийн хувьд Баянзүрх дүүргийн Засаг даргын 2016 оны А//148 дугаартай захирамжаар тус дүүргийн Хар усан тохой 20 дугаар хороонд байрлах 20000м2 ногооны газрыг  эзэмших  эрхийг шилжүүлэн авч, 216 оны 05 дугаар сарын 18-ны өдөр аж ахуйн нэгж байгууллагын газар эзэмших эрхийн 000317054 дугаартай  гэрчилгээ олгож, 2016 оны 5 дугаар сарын 18-ны өдөр газар эзэмшүүлэх гэрээ байгуулжээ.

Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.6-д заасан “... зориулалтын дагуу газраа 2 жил дараалан ашиглаагүй” гэдгийг газар эзэмшүүлэх тухай гэрээ хийгдсэнээс хойш хуанлийн бүтэн 2 жилийн дотор газар эзэмшигч нь тухайн газар дээрээ гэрээнд заасан нөхцөл, болзол, зориулалтын дагуу тодорхой үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлээгүй /барилга, байгууламж, зам талбай бариагүй, тариалан эрхлээгүй г. м/ байхыг ойлгоно. Уг маргааны хувьд маргаан бүхий актыг гаргах үед нэхэмжлэгч гэрээ байгуулснаас хойш хуанлийн бүтэн 2 жилийн хугацаа өнгөрсөн хэдий ч уг газраа зориулалтын дагуу ногоо тарьж ашиглахын тулд ******* ******* ХХК-тай гэрээ байгуулан хайгуул хийлгэж, дүгнэлт гаргуулж, гүний худаг гаргах зөвшөөрлийг нийслэлийн Байгаль орчин, аялал жуулчлалын газраас 2021 оны 04 дүгээр сарын 09-ний өдөр гаргаж, нийслэлийн Байгаль орчны газрын Ойн хэлтсийн дарга 2021 оны 05 дугаар сарын 12-ны өдөр худаг гаргах зөвшөөрөл олгосон зэрэг нь хавтаст хэрэгт авагдан баримтуудаар тогтоогдож байх тул Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.6-д зааснаар хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гэрээнд заасан зориулалтын дагуу тухайн газраа 2 жил дараалан ашиглаагүй гэж үзэхээргүй байна.

            Учир нь нэхэмжлэгч компани “ногооны тариалах”-ын тулд эрх бүхий захиргааны байгууллагаас худаг, усны зөвшөөрөл авах үүний тулд хайгуул, өрмийн ажил хийх,  санхүүгийн эх үүсвэрээ шийдвэрлэсэн байхыг шаардах тул эдгээр ажлыг хийлгэснээр уг газрыг ашигласан гэх үндэслэл болно гэж үзлээ.

            Мөн Монгол Улсын Засгийн газрын 2020 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн 178 дугаартай “Бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжүүлэх тухай” тогтоол гарч 2020 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн 06 цагаас 2020 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн 06 цаг хүртэл бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжүүлж хавсралтад заасан 11 төрийн болон хуулийн этгээдийн үйл ажиллагаанаас бусад төрийн болон хуулийн этгээд, иргэдийн үйл ажиллагаа болон зорчих хөдөлгөөнийг зогсоосон, хөл хорионы үед үйл ажиллагаа явуулах боломжгүй байсан нөхцөл байдал үүссэн, тус компани нь Монголын Үндэсний худалдаа, аж үйлдвэрийн танхимаас 2023 оны 02 дугаар сарын 03-ны өдөр 02/47 дугаартай “Гэнэтийн болон давагдашгүй хүчин зүйлийн гэрчилгээ”-г авсан зэргийг харгалзан үзвэл энэ үндэслэлээр түүний газар ашиглах эрхийг цуцлах нь хуулийн зорилгод нийцэхгүй.

  Хариуцагч Захиргааны ерөнхий хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.1-д “Хорь буюу түүнээс доош тооны этгээдийг сонсохоор бол мэдэгдлийг этгээд тус бүрд шууд хүргүүлэх” гэж заасан байхад Сонсох ажиллагааны мэдэгдлийг нэхэмжлэгчид  холбогдох баримтуудаа  хүргүүлээгүй болох нь хавтаст хэрэгт авагдсан  2021 оны 7 дугаар сарын 2-ны өдөр Баянзүрх дүүргийн газар зохион байгуулалтын албанд эзэмшилд газраа шилжүүлэх хүсэлт, энэ талаар  2021 оны 10 дугаар сарын 27-ны өдөр дахин гаргасан хүсэлт, тус албаны 2021 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн 13/3951 тоот албан бичгээр газар эзэмших эрхийг хүчингүй болгосон тул газрын эрх шилжүүлэх боломжгүй гэж, мөн 2021 оны 05 дугаар сарын 31-ний  өдрийн 13/1964  албан бичгээр хариу хүргүүлсэн гэж байгаа боловч Газар зохион байгуулалтын албаны 2021 оны 13/1964 дугаартай албан бичгийг Б.Ганбаатар гэх хүнд гардуулсан  байх ба ******* ийн ХХК-ийн хуулийн этгээдийн улсын бүртгэлийн лавлагааны хувьцаа эзэмшигч, гишүүний, гүйцэтгэх удирдлагын, үүсгэн байгуулагчийн болон эцсийн өмчлөгчийн мэдээллийг үзвэл Б.Ганбаатар гэдэг хүний мэдээлэл байхгүй мөн түүнд олгосон итгэмжлэл байхгүй байна.

Мөн ******* ийн ХХК-ийн Баянзүрх дүүргийн Газар зохион байгуулалтын албан хүргүүлсэн  2022 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн 1/181 дугаартай албан бичгээс үзвэл маргаан бүхий газар эзэмшигчийн мэдээлэл газрын мэдээллийн нэгдсэн сангийн мэдээлэлд байхгүй байх тул ямар үндэслэлээр мэдээлэл тодорхойгүй болсон талаар хариу өгөхийг хүссэн албан бичиг байх ба захиргааны байгууллагаас  газар эзэмших эрхийг хүчингүй болгосон захирамжийг гардуулаагүй,  сонсох ажиллагааг Захиргааны ерөнхий хуульд зааснаар хийгээгүй, эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдсөн этгээдийг сонсох, урьдчилан мэдээлэл авах, саналаа өгөх боломжийг олгоогүй, бодит нөхцөл байдлыг тогтоогоогүй, үүгээр нэхэмжлэгч нарын эрх ашгийг ноцтой зөрчсөн болох нь тогтоогдож байна.

 Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1-д зааснаар газрын тухай хууль тогтоомж, газар эзэмших гэрээний нөхцөл, болзлыг удаа дараа буюу ноцтой зөрчсөн бол газар эзэмших эрхийн гэрчилгээ хүчингүй болгох бөгөөд “удаа дараа” гэдгийг мөн зүйлийн 40.1.2-40.1.6-д зааснаас бусад хэлбэрээр хууль тогтоомж, гэрээний нөхцөл, болзлыг 2 буюу түүнээс дээш удаа зөрчсөн байхыг ойлгоно, мөн “ноцтой зөрчил” гэдгийг газар эзэмшүүлэх гэрээний талууд гэрээний нөхцөл, болзлын онцлогтой холбогдуулан харилцан тохиролцон тогтоож, уг зөрчлийн тохиолдол бүрийг гэрээнд нэрлэн заахыг ойлгоно.

 Захиргааны ерөнхий хуульд зааснаар захиргааны байгууллага үйл ажиллагаандаа хуульд үндэслэх, зорилгодоо нийцсэн, бодит нөхцөлд тохирсон, шийдвэр нь үндэслэл бүхий байх,  бусдын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндсөн захиргааны шийдвэр гаргах тохиолдолд тэдгээрт урьдчилан мэдэгдэх, оролцоог нь хангах, хууль ёсны итгэлийг хамгаалах зарчимд нийцүүлэн ажиллаж, захиргааны шийдвэр гаргах ажиллагаанд хамаарах бодит нөхцөл байдлыг тогтоох үүрэгтэй бөгөөд Баянзүрх дүүргийн Газар зохион байгуулалтын албанаас нэхэмжлэгч ******* ийн ХХК-д газрын дуудлага худалдааны үнэ болох 53,300,000 төгрөг төлүүлэх тухай газрын төлбөрийн нэхэмжлэхийг хүргүүлж, нэхэмжлэгч компани тус газрын дуудлага худалдааны үнэ 52,300,000 төгрөгийг 2022 оны 05 дугаар сарын 12-ны өдөр төлснөөс үзвэл  нэхэмжлэгч нь газрын тухай хууль тогтоомж, газар эзэмших гэрээний нөхцөл, болзлыг удаа дараа буюу ноцтой зөрчсөн гэх үндэслэл баттай тогтоогдохгүй, хариуцагч хуульд зааснаар нэхэмжлэгчид эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж болох этгээдийн оролцоог бүрэн хангаагүй, зөрчлийг бүрэн нотолсон гэж үзэхээргүй байх тул маргаан бүхий актын холбогдох хэсгийг хүчингүй болгох үндэслэлтэй байна.

Нөгөөтэйгөөр маргаан бүхий газартай холбогдуулан шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулж,  2023 оны 03 дугаар сарын 28-ны өдөр  шийдвэрлэсэн болох нь 128/ШШ2023/0288 дугаартай шүүхийн шийдвэрээр тогтоогдож байгаа бөгөөд ******* ийн ХХК нь бакалаврын өдрийн, эчнээ хөтөлбөрт Хоол үйлдвэрлэл, үйлчилгээний и мэргэжлээр магадлан итгэмжлэгдсэн, мэргэжлийн сургалтаар Тогооч мэргэжлийн сургалт явуулдаг болох нь мэргэжлийн болон техникийн боловсролын сургалтын байгууллагад 2023-2024 оны хичээлийн жилд суралцагч элсүүлэх хяналтын тоо болон тус сургуулийн танилцуулгын хөтөлбөр зэргээр тогтоогдож байх ба тус д дээрх мэргэжлийн боловсрол олгох хөтөлбөрт хүнсний ногоо тариалах зориулалттай туслах ах ахуй эрхлэх хэрэгцээ шаардлага байгаа бөгөөд энэ үйл ажиллагаа хөл хорионы үед бүрэн зогссон болохыг тэмдэглэх нь зүйтэй байна.

Иймд  дээрх үндэслэлүүдээр Баянзүрх дүүргийн Засаг даргын 2021 оны 07 дугаар сарын 28-ны өдрийн А/369 дугаар захирамжийн ******* ийн ХХК-д холбогдох хэсэг нь түүний эрх, хуль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн гэж үзэж хүчингүй болгох хууль зүйн үндэслэлтэй байна.           

 

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.2, 106.3.1, 106.3.12-д заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.6, Захиргааны ерөнхий хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч  ******* ийн ХХК-ийн Баянзүрх дүүргийн Засаг даргад холбогдуулан гаргаснаар нийслэлийн Баянзүрх дүүргийн Засаг даргын 2021 оны 07 дугаар сарын 28-ны өдрийн А/369 дугаар захирамжийн ******* ийн ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгосугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1-т зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-т заасны дагуу нэхэмжлэгч, хариуцагч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.

 

ШҮҮГЧ                                   Д.ЧАНЦАЛНЯМ